ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ
Хөдөлгөөнт машины тэнхим
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН
ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ - I
Инженерийн мэргэжлийн
ангиудад зориулав.
Гарын авлага бэлтгэсэн: Ч.Алтанцэцэг
Д.Батчимэг
2014 он
1
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ
1. Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх
2. Тээврийн хэрэгсэл байрлан явах
3. Тээврийн хэрэгслийн хурд
1. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх
7.1. Жолооч хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх /байр эзлэх, эргэх, зогсох/ - ийн өмнө
тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь
ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө.
Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, эгнээ байр эзлэх, зогсох үед анхааруулах дохиог
эргэх чиг заадаг гэрлээр буюу гараар өгдөг. Анхааруулах дохионд эргэх чиг заадаг гэрэл
буюу гараар өгсөн дохио, дуут дохио, гэрэл шилжүүлэх, өдрийн цагт асаасан ойрын
гэрэл, тоормосны болон ухрах арааны гэрэл, мөн ослын дохио буюу ослын зогсолтын
тэмдэг хамаарна.
Тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн бүтэн байх нь хөдөлгөөний
аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөтэй юм. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслээр
бүрэн тоноглогдоогүй (унадаг дугуй, ердийн хөсөг г.м) мөн тээврийн хэрэгслийн эргэх
чиг заадаг гэрэл дохио ажиллахгүй үед жолооч анхааруулах дохиог гараар өгөх
шаардлагатай.
Жолоочийн хөдөлгөөнд оролцогчдод өгсөн анхааруулах дохио нь түүнд ямар
нэгэн давуу эрх олгохгүй бөгөөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх ёстой. Иймд
эгнээ байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөх үедээ бусад хөдөлгөөнд оролцогчдыг ямар
нэг аюултай үйлдэл хийлгэхгүй байх хариуцлага жолоочид ноогдож байна.
Тээврийн хэрэгслийн жолооч бусад жолооч болон хөдөлгөөнд оролцогчдод
өөрийн гүйцэтгэх гэж байгаа үйлдлийг мэдэгдэхийн тулд анхааруулах дохиог тухайн
үйлдэл хийхийн өмнө өгдөг.
7.2. Эргэх чиг заадаг анхааруулах дохиог
гараар өгөх бол бусад хөдөлгөөнд оролцогчдод
уг дохио сайтар харагдахуйц байдлаар
гүйцэтгэнэ. Зүүн гар тийш дохио өгөхдөө зүүн
гараа чигээр нь сунгах буюу эсвэл баруун гараа
тохойгоор нь нугалж өргөнө. Баруун гар тийш
дохио өгөхдөө баруун гараа чигээр нь сунгах
буюу эсвэл зүүн гараа тохойгоор нь нугалж
өргөнө.
2
7.3. Эргэх чиг заадаг
анхааруулах дохиог тодорхой үйлдэл
хийхийн өмнө өгөх бөгөөд үйлдлээ
хийж дуусмагц зогсооно. Харин
анхааруулах дохиог гараар өгсөн бол
тодорхой үйлдэл хийж эхлэхийн өмнө
дуусгаж болно.
Эргэх чиг заадаг анхааруулах
дохиог тодорхой үйлдэл эхлэхийн өмнө
өгөх нь жолооч өөрийн гүйцэтгэх гэж байгаа үйлдлийг бусад хөдөлгөөнд оролцогчдод
анхааруулахаас гадна тэдэнд ямар нэг аюулгүй байдал хангах арга хэмжээ авах боломж
олгодог.
ЗХД – ээр анхааруулах дохио өгөх хугацаа болон зайг тогтоож өгөөгүй боловч
жолооч хөдөлгөөний чиг өөрчлөх, байр эзлэхийн өмнө хөдөлгөөний аюулгүй байдлыг
хангах хангалттай зай, хугацааг тооцсон байх шаардлагатай. Хөдөлгөөний эрчим сайтай
замд энэ хугацаа нь суурин газарт 4-5 сек, суурин газрын гаднах замд 6-8 сек гэж үздэг.
Чиг өөрчлөх, байр эзлэхийн өмнө анхааруулах дохио өгөх зай болон хугацаа бага байх нь
бусад хөдөлгөөнд оролцогчдод буруу ойлголт төрүүлэх, аюулгүй байдлыг хангах ямар
нэгэн арга хэмжээ авах магадлалыг багасгадаг. Нөгөө талаас анхааруулах дохиог эрт
өгөх, мөн өгсөн дохиогоо үйлдэл гүйцэтгэсний дараа дуусгахгүй байх нь бусдын
хөдөлгөөнд саад учруулж бусад жолооч нарт буруу ойлголт өгдөг. Иймд эргэх чиг заадаг
анхааруулах дохиог тодорхой үйлдэл эхлэхийн өмнө өгч, үйлдлээ хийж дуусмагц
зогсоох ёстой.
Гараар өгсөн дохиог тодорхой үйлдэл эхлэхийн өмнө дуусгадаг нь тээврийн
хэрэгсэл эргэх үйлдэл хийх үед нэг гараар жолоодлого хийхэд хүндрэлтэй байдагтай
холбоотой юм. Ялангуяа мотоциклийн болон хүчлүүргүй жолооны механизмтай
автомашин, механизмын жолоочид энэ хүндрэл их учирдаг.
7.4. Тоормосны гэрэл нь уг тээврийн хэрэгсэл хурдаа хасаж байгааг
анхааруулах бөгөөд хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол жолооч
тоормослохын өмнө бусад хөдөлгөөнд оролцогчдод сайтар харагдахуйц байдлаар
гараа сунган дээш доош хөдөлгөнө.
7.5. Анхааруулах дохио нь бусад хөдөлгөөнд оролцогчдыг төөрөгдүүлэхгүй,
тэдэнд буруу ойлголт төрүүлэхээргүй байвал зохино.
Анхааруулах дохио нь давуу эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй
арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй.
Анхааруулах дохиог буруу өгөх, эсвэл өгөхгүй байх нь бусад хөдөлгөөнд
оролцогчдод буруу ойлголт төрүүлэх, саад учруулах, улмаар зам тээврийн осолд хүргэж
болзошгүй юм. Иймд жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан анхааруулах
дохиог бусад хөдөлгөөнд оролцогчдод цаг тухайд нь ойлгогдохуйцаар өгөх
шаардлагатай.
Тээврийн хэрэгслийн ойр орчим хөдөлгөөнд оролцогч байгаа эсэхийг үл
харгалзан жолооч анхааруулах дохиог заавал өгнө.
7.6. Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж,
хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг
хангана.
Хөдөлгөөн эхлэх гэдэг нь тээврийн хэрэгслийг зогсоосны дараа байрнаас нь
хөдөлгөх үйлдэл юм. Жолооч аюулгүй байдлыг хангасан гэдгийг магадлан мэдсэний
дараа ( тээврийн хэрэгслийн ойролцоо хүүхэд тоглож байгаа эсэх, зам дээр болон ойр
орчимд ямар нэгэн саад байгаа эсэх г.м ) хөдөлгөөнөө эхлэх шаардлагатай.
3
Жолоочийн хөдөлгөөнд оролцогчдод өгсөн анхааруулах дохио нь түүнд ямар
нэгэн давуу эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас
чөлөөлөхгүй бөгөөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх ёстой. Иймд эгнээ
байрлал эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөх үедээ бусад хөдөлгөөнд оролцогчдыг ямар нэг
аюултай үйлдэл хийлгэхгүй байх хариуцлага жолоочид ногдож байна.
Байр эзлэх гэдэг нь зорчих хэсэг дээр хөдөлгөөний явцад тээврийн хэрэгслийн
байрлал өөрчлөгдөх (зэрэгцээ эгнээнд орох, орохыг завдах) үйлдэл юм.
Хөдөлгөөний чиг өөрчлөх гэдэгнь нэг зам, талбайгаас нөгөө зам талбайд
шилжихийн тулд тээврийн хэрэгслийн маневр хийх үйлдлийг гэж ойлгоно.
Буцаж эргэх нь хөдөлгөөний чиг эсрэгээр өөрчлөгдөж байгаа үйлдэл болдог.
Тээврийн хэрэгслийн жолооч бусад жолооч болон хөдөлгөөнд оролцогчдод
өөрийн гүйцэтгэх гэж байгаа үйлдлийг мэдэгдэхийн тулд анхааруулах дохиог тухайн
үйлдэл хийхийн өмнө өгдөг.
7.7. Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган
зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө.
Гарцын өмнө 3.4 “Зам тавьж өгнө”, 3.5 “Зогсохгүй явах хориотой” тэмдгийг
заавал тавих шаардлагагүй байдаг. Иймд “гарц” руу орохын өмнө явган хүний замын
дагуу зорчих хэсгийг хөндлөн гарч байгаа явган зорчигч болон тухайн замаар явж байгаа
тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
“Гарц” гэсэн тодорхойлолтод заагдсан обьектууд тухайн гарцаас зайдуу, эсвэл
гарц руу ойртон ирэх жолооч гарц эсэхийг тодорхойлоход хүндрэлтэй байвал тухайн
гарцын өмнө дарааллын тэмдэг байрлуулах шаардлагатай.
7.8. Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн
хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь
эхэлж байраа эзэлнэ.
Дүрмийн энэ заалт нь байр эзлэхэд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх
нөхцлийг хангана гэсэн заалтын утга юм. Өөрөөр хэлбэл байр эзлэх тээврийн хэрэгслийн
зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэл нь давуу эрхтэй байна.
Жолооч саадыг тойрон гарах, гүйцэж түрүүлэх, зогсох, мөн түүнчлэн
хөдөлгөөний чиг өөрчлөхийн тулд аль тохиромжтой эгнээ байр эзлэх шаардлагатай
болдог. Энэ үед зэрэгцээ эгнээнд явж байгаа хоёр буюу хэд хэдэн тээврийн хэрэгсэл
4
зөрж эгнээ байр эзлэх тохиолдол гардаг бөгөөд үүнийг харилцан байр солих үйлдэл гэж
үздэг.
Тээврийн хэрэгслүүд харилцан байр солихдоо адил чанарын уулзвар нэвтрэх
зарчмын адил баруун гар талын тээврийн хэрэгсэл эхэлж байр эзлэх давуу эрхтэй байна.
Энэ нь баруун гар талын автомашины жолооч тухайн үеийн нөхцөл байдлыг үнэлэх нь
зүүн гар талын автомашины жолоочоос илүү дөхөм байдагтай холбоотой.
Дүрмээр дарааллыг тогтоогоогүй бусад газарт ч ( хөдөө хээр, замын ойролцоо
бусад талбай, хорооллын дотор г.м ) тээврийн хэрэгслийн хөдөлгөөн огтлолцож байвал
баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ гэсэн үндсэн зарчмыг
баримтлах нь зүйтэй.
7.9. Уулзвар гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс
бусад тохиолдолд жолооч баруун гар тийшээ эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар
тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар
талын захад байр эзэлсэн байвал зохино.
Хамгийн баруун ( зүүн ) гар талын эгнээг эзэлнэ гэдэг нь зорчих хэсгийн хамгийн
баруун ( зүүн ) захад аль болох ойр явах тухай ойлголт юм.
Зүүн гар тийш болон буцаж эргэхдээ эсрэг хөдөлгөөнтэй дөрөв ба түүнээс дээш
эгнээтэй замд : - явж байгаа чигийн хамгийн зүүн гар талын эгнээг, хоёр эгнээтэй
замд: - баруун гар талын эгнээг, сөрөг хөдөлгөөнтэй гурван эгнээтэй замд: - дунд талын
эгнээг эзэлсэн байх шаардлагатай. Харин нэг чигийн хөдөлгөөнтэй буюу тусгаарлах
зурвастай замд: - зүүн гар тийш болон буцаж эргэхдээ ( нэг чигийн хөдөлгөөнтэй замд
буцаж эргэхийг хориглодог ) тухайн зорчих хэсгийн хамгийн зүүн гар талын эгнээг
эзэлнэ.
Тойрох хөдөлгөөнтэй уулзварт орохдоо жолооч урьд нь эзэлж явсан эгнээгээ
өөрчлөхгүй байж болох бөгөөд зөвхөн баруун гар тийш эргэх тохиолдолд тухайн зорчих
хэсгийн хамгийн баруун гар талын эгнээг эзэлнэ.
Тээврийн хэрэгслийн эргэх үйлдэл хийх эгнээнд замын саад бий болсон ( зам
засвар, автомашины зогсоол г.м ) тохиолдолд зэрэгцээ эгнээнээс эргэж болох бөгөөд
үүнийг ЗХД-ийн заалт зөрчсөн гэж үзэхгүй.
Хэрэв тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийг тэмдэг, тэмдэглэлээр заасан
байвал уг тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтална.
Уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд эргэх үйлдлийг хоёр
эгнээнээс гүйцэтгэж болохоор хөдөлгөөнийг зохион байгуулдаг. Үүнийг 5.11 (Эгнээгээр
явах хөдөлгөөний чиг) тэмдэг, 7.18 (Чиг заагч сум) тэмдэглэлээр жолоочид мэдээлнэ.
Харин уулзварын өмнө 4.1.б,в “Хөдөлгөөний зөвшөөрсөн чиг” тэмдэг
тавигдсан бол зөвхөн тэмдгийн сум заасан чигт аль ч эгнээнээс эргэж болно. Эргэх
үйлдлийг зэрэг гүйцэтгэхэд бэрхшээлтэй байвал:
- Баруун гар тийш эргэхэд зүүн гар талын эгнээнд явж байгаа тээврийн
хэрэгслийн жолооч баруун гар талын тээврийн хэрэгслийг түрүүлж нэвтрүүлэх,
- Зүүн гар тийш болон буцаж эргэхэд баруун гар талын эгнээнд явж байгаа
тээврийн хэрэгслийн жолооч зүүн гар талын тээврийн хэрэгслийг түрүүлж нэвтрүүлнэ.
7.10. Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын
хэмжээ болон бусад шалтгаан (ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт) – аар энэ
5
дүрмийн 7.9 – д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг
хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр
эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө.
Зорчих хэсэг дээр зүүн гар талын захаас буцаж эргэх боломжгүй бол баруун
гар талын эгнээ (эсвэл хөвөө) – нээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу
зэргэлдээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
Тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаанаар (ачсан ачааны
онцлог) ЗХД-ийн 7.9 - р зүйлд заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол бусад
эгнээнээс эргэхийг зөвшөөрнө. Энэ нь жолоочийг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
хариуцлагаас чөлөөлөхгүй бөгөөд хөдөлгөөний чигийг өөрчлөхдөө бусдын хөдөлгөөнд
саад учруулахгүй бүхий л арга хэмжээг авсан байх ёстой. Жишээ нь : бусад хүмүүсийн
тусламж, ослын дохионы гэрэл, өдрийн цагт асаасан ойрын гэрэл, арыг харах толь
ашиглах зэргийг ойлгож болно.
Уулзварын талбай бага, зорчих хэсэг нь нарийн замд баруун гар тийш эргэхэд
овор ихтэй тээврийн хэрэгсэл хашлага давах болон дээр заагдсан бэрхшээл учирдаг. Энэ
үед мөн дүрмийн заалтыг баримтлах нь зүйтэй.
Харин хурд ихтэй үед эргэх үйлдэл гүйцэтгэх нь эргэлтийн радиусыг эхэсгэдэг
бөгөөд энэ нь 7.9 - р зүйлийн заалтыг зөрчих шалтгаан болж чадахгүй.
7.11. Жолооч уулзвар, гарцаас гарахдаа эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг
гүйцэтгэнэ. Баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль
болох ойр байдлаар нэвтэрнэ.
7.12. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх
тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн
хэрэгсэлд зам тавьж өгнө.
6
Энэ заалт нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиг огтлолцох үед хөдөлгөөний
дараалал тогтоодог.
Жолооч зорчих хэсэг дээр мөн түүнчлэн талбай болон бусад газарт зүүн гар тийш
болон буцаж эргэхдээ хөдөлгөөний энэ зарчмын баримтална.
7.13. Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй
газарт жолооч баруун гар талаас ойртон ирж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж
өгнө.
Жолооч саадыг тойрон гарах, гүйцэж түрүүлэх, зогсох, мөн түүнчлэн
хөдөлгөөний чиг өөрчлөхийн тулд аль тохиромжтой эгнээ байр эзлэх шаардлагатай
болдог. Энэ үед зэрэгцээ эгнээнд явж байгаа хоёр буюу хэд хэдэн тээврийн хэрэгсэл
зөрж эгнээ байр эзлэх тохиолдол гардаг бөгөөд үүнийг харилцан байр солих үйлдэл гэж
үздэг.
Тээврийн хэрэгслүүд харилцан байр солихдоо адил чанарын уулзвар нэвтрэх
зарчмын адил баруун гар талын тээврийн хэрэгсэл эхэлж байр эзлэх давуу эрхтэй байна.
Энэ нь баруун гар талын автомашины жолооч тухайн үеийн нөхцөл байдлыг үнэлэх нь
зүүн гар талын автомашины жолоочоос илүү дөхөм байдагтай холбоотой.
Дүрмээр дарааллыг тогтоогоогүй бусад газарт ч ( хөдөө хээр, замын ойролцоо
бусад талбай, хорооллын дотор г.м ) тээврийн хэрэгслийн хөдөлгөөн огтлолцож байвал
баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ гэсэн үндсэн зарчмыг
баримтлах нь зүйтэй.
7.14. Зам нь хурд хасах эгнээтэй бол жолооч эргэх үйлдэл хийхийн өмнө тэр
эгнээнд орсны дараа тээврийн хэрэгслийн хурдыг хасна. Харин хурд авах эгнээгээр
явж замд нийлэхдээ тухайн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
7.15. Саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
Саад гэсэн ойлголтонд зорчих хэсэг дээр зогсож байгаа тээврийн хэрэгсэл, зам
засварын үед тавьсан хайс, хашилт, замын эвдрэл, хөдөлгөөнд саад учруулах бусад
зүйлийг хамааруулна.
Саадыг тойрон гарах үед эсрэг урсгалд орохоор бол өөдөөс ирж яваа тээврийн
хэрэгсэлд зам тавьж өгөх ёстой.
Хэрэв зам дээр 3.6 (сөрөг хөдөлгөөнд зам тавьж өгнө), 3.7 (сөрөг хөдөлгөөнд
давуу эрхтэй) тэмдэг байрлуулсан бол тэмдгийн заалтыг удирдлага болгоно. Энэ
зүйлийн заалт нь уулын бэрхшээлтэй замаар явах тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний
дарааллыг тогтоохгүй.
Бэрхшээлтэй (өгсүүр буюу ганга жалгатай) замын нарийссан хэсэгт тээврийн
хэрэгслүүд зөрж өнгөрөх боломжгүй бол аль ганга жалгатай талд яваа тээврийн
хэрэгсэлд, ганга жалгагүй бол өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
Бэрхшээлтэй зам гэдэг нь хоёр тээврийн хэрэгсэл зөрж өнгөрөх бололцоогүй
эсвэл ямар нэг саад үүссэн замын (зорчих хэсгийн) нарийссан хэсгийг хэлнэ.
Ийм замд тээврийн хэрэгслүүд зөрж өнгөрөхдөө дээрх дүрмийн заалтыг
баримтлах бөгөөд замын ганга жалгатай талд босоо тэмдэглэл ( 8.4 ) хийж өгсөн байдаг.
3.6 (сөрөг хөдөлгөөнд зам тавьж өгнө), 3.7 (сөрөг хөдөлгөөнд давуу эрхтэй) эсвэл
1.10 (эгц уруу), 1.11 (огцом өгсүүр) тэмдгүүд тавигдсан бол тэмдгийн заалтыг удирдлага
7
болгож 3.7 эсвэл 1.11 тэмдэг тавигдсан талаас давуу эрхтэйгээр зорчино. Харин зам нь
дараалал тогтоосон тэмдэггүй, ганга жалгагүй бол өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам
тавьж өгнө. Энэ нь өгсүүр замд тээврийн хэрэгсэл зогсоод хөдөлгөөн эхлэх нь ялангуяа
гулгаатай замд хүндрэлтэй байдагтай холбоотой юм.
7.16. Буцаж эргэхийг хориглох тохиолдол:
Дүрмээр заагдсан замын хэсгүүдэд буцаж эргэх үйлдэл хийх нь бусдын
хөдөлгөөнд саад учруулах, зам тээврийн осолд хүргэж болох зэрэг аюултай байдаг.
а/ явган хүний гарц дээр
Явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан 5.16
(явган хүний гарц) тэмдэг буюу 7.13.а,б (явган хүний гарц)
тэмдэглэлтэй зорчих хэсэг дээр буцаж эргэхийг хориглоно.
б/ төмөр замын гарам дээр
Буцаж эргэхийг хориглосон замын хэсгийг төмөр замын
гармын хаалтуудын хоорондох зайгаар, хаалт байхгүй бол
төмөр замын гармын 2 талд тавигдсан 1.3.а,б (төмөр замын
гарам) тэмдгүүдийн хоорондох зайгаар тодорхойлно.
в/ гүүрэн дээр болон доор болон хонгил дотор
Гүүрэн дээр болон доор, мөн түүнчлэн хонгилын доор
зорчих хэсгийн өргөний хэмжээ ямар байгааг үл харгалзан
буцаж эргэхийг хориглоно.
д/ үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метрийн дотор
хязгаарлагдмал газар
Дүрмээр тогтоосон 100 метр зай нь автомашиныг 90 км
цагийн хурдтай явах үед тэгш хуурай асфальтан замд зогсох
болоцоо бүхий зай юм. Буцаж эргэж байгаа тээврийн хэрэгсэл
өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх ёстой.
“Зам тавьж өгөх“ тодорхойлолтоор үзэхэд буцаж эргэж байгаа
тээврийн хэрэгсэл, өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгслийн
хурдыг өөрчлөхгүй байх ёстой. Иймд барилга байшин, замын
байгууламж, газар зүйн тогтоц, байгалийн үзэгдлээс шалтгаалан зам 100 метр дотор муу
үзэгдэж байвал буцаж эргэхийг хориглоно.
е/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал болон таксийн зогсоол дээр
7.17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг
хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах
үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах
үүргээс чөлөөлөгдөхгүй.
Жолоочийн суудлаас ар талыг харах нь хязгаарлагдмал байдаг учир жолоочоос
маш их анхаарал шаарддаг. Иймд урхах хөдөлгөөнийг аюулгүй байдлыг хангаж бусдын
хөдөлгөөнд саад учруулахгүйгээр гүйцэтгэх хэрэгтэй. Ухрах хөдөлгөөнийг бусдын
тусламжтайгаар гүйцэтгэж болох бөгөөд жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Ухрах хөдөлгөөнийг хориглосон шалтгаан, үйлчлэх хүрээ
нь буцаж эргэхийг хориглох ЗХД – ийн 7.16 – р зүйлийн заалтын утгатай ижил байна.
7.18. Уулзвар гарц дээр буюу энэ дүрмийн 7.16 – д заасан буцаж эргэхийг
хориглосон бүх газарт ухрах үйлдлийг хориглоно.
Бусад тээврийн хэрэгсэлд эгнээ байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд саад
учруулах тул уулзвар, гарцын өмнө 2.1 (орох хориотой) тэмдэг тавигдсан, мөн
хөдөлгөөнд түр хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд буцаж эргэхийг хориглоно.
8
Жолоочийн суудлаас ар талыг харах нь хязгаарлагдмал байдаг учир жолоочоос
маш их анхаарал шаарддаг. Иймд урхах хөдөлгөөнийг аюулгүй байдлыг хангаж бусдын
хөдөлгөөнд саад учруулахгүйгээр гүйцэтгэх хэрэгтэй. Ухрах хөдөлгөөнийг бусдын
тусламжтайгаар гүйцэтгэж болох бөгөөд жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Ухрах хөдөлгөөнийг хориглосон шалтгаан, үйлчлэх хүрээ
нь буцаж эргэхийг хориглох ЗХД – ийн 7.16 – р зүйлийн заалтын утгатай ижил байна.
2. Тээврийн хэрэгсэл байрлан явах
8.1. Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а,б, (эгнээнээс явах
хөдөлгөөний чиг) 5.11.а,б (эгнээгээр явах хөдөлгөөний чиг) тэмдгээр тодорхойлно.
Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины
өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох
бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн тал дахь тэн
хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.
“Хөдөлгөөний эгнээ” – автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж
бүхий өргөнтэй, тэмдэглэлтэй буюу тэмдэглэлгүй зорчих хэсгийн дагуух зурвас. Зорчих
хэсэг хэд хэдэн эгнээтэй байж болно.
Жолооч хөдөлгөөний чиг өөрчлөхөөс бусад тохиолдолд тэмдэг, тэмдэглэлийн
заалтын чанд баримтлах ёстой.
Хөдөлгөөний эгнээний өргөн нь автомашины өргөнөөс ямагт их байх
шаардлагатай. Автомашины өргөний хамгийн их хэмжээ 2,5 метр, хөдөлгөөний эгнээний
өргөн 3-3,75 метр гэж үзвэл 6-7 метр өргөн зорчих хэсэг нь 2 эгнээтэй, 9-11 метр
өргөнтэй зорчих хэсэг нь 3 эгнээтэй, 12-15 метр өргөнтэй зорчих хэсэг нь 4 эгнээтэй
байна гэж тооцож болно.
Эсрэг хөдөлгөөнтэй зам нь тэмдэг, тэмдэглэлээр тэмдэглэгдээгүй бол зорчих
хэсгийн зүүн хагасыг ( зорчих хэсгийн 1 / 2 ) эсрэг хөдөлгөөнд зориулагдсан гэж үзнэ.
Хөдөлгөөний эгнээг тогтоосон тэмдэг, тэмдэглэлгүй тохиолдолд тээврийн хэрэгсэлтэй
зөрж өнгөрөх, тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх, зэрэгцээ эгнээнд харилцан адилгүй
хурдтай явах үед тээврийн хэрэгслийн хажуугийн зайг зөв сонгох нь чухал байдаг.
Хажуугийн зайн хэмжээ нь тээврийн хэрэгслийн болон зорчих хэсгийн өргөний хэмжээ,
мөн тээврийн хэрэгслийн хурд зэргээс хамааралтай байдаг. Тооцооноос үзэхэд аюулгүй
зорчих хажуугийн зайн хэмжээ нь хурднаас шууд хамааралтай байна. Тээврийн хэрэгсэл
нь 20-90 км / цагийн хурдтай явах үед хажуугийн зай нь эсрэг хөдөлгөөний үед 1,2-1,9
метр, дагуу хөдөлгөөний үед 0,9-1,6 метр байхаар тооцдог.
9
8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу
тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.
8.3. Хөдөлгөөний эгнээ нь тэмдэглэлээр тодорхойлогдсон гурван эгнээгээр
зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх,
тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрөх бөгөөд
түүний зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглоно.
8.4. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг
урсгал сөрөхийг хориглоно.
Дөрөв буюу түүнээс олон эгнээтэй замын эсрэг урсгалыг тусгаарлахад 7.3
тэмдэглэлийг хэрэглэдэг бөгөөд энэ тэмдэглэлийг давахыг хориглоно.
Зам нь шороо, шавар зэргээр бохирдсон цас орсон зэргээс шалтгаалан замын
тэмдэглэл жолоочид харагдахгүй болсон тохиолдолд зорчих хэсгийн зүүн хагасыг эсрэг
ургалд зориулагдсан гэж үзэж эсрэг урсгалд орохгүй байх байрлалыг жолооч сонгох
ёстой.
8.5. Суурин газрын гаднах зам буюу 5.1 (тууш зам), 5.5 (цэнхэр дэвсгэртэй суурин
газрын эхлэл) тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар
талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад (зүүн
гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн
гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно.
Энэ заалт нь тээврийн хэрэгсэл зорчих хэсэг дээр байрлан явах үндсэн зарчим
болдог. Зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах нь бусад хөдөлгөөнд
оролцогчдод саад болохгүй байх, харьцангуй их худтай тээврийн хэрэгсэл түүнийг
гүйцэж түрүүлэх зэрэг нөхцлийг бүрдүүлдэг. Иймд тээврийн хэрэгслийн хурд хэдий
чинээ бага байх тусам зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах ёстой.
Баруун гар талын эгнээ чөлөөгүй бол зүүн гар талын эгнээгээр явахыг зөвшөөрнө.
8.6. Суурин газарт жолооч энэ дүрмийн 8.7 – 8.10,
23.4 – т заасан шаардлагуудыг зөрчихгүйгээр аль
тохиромжтой эгнээг сонгож явна. Хөдөлгөөний эрчим
ихтэй (эгнээ чөлөөгүй) замд эргэх үйлдэл хийх, саадыг
тойрон гарах, зогсохоос бусад тохиолдолд эгнээ байр
өөрчлөхийг хориглоно.
10
8.7. Нэг чигт гурав буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замын тухайн чигийн
хамгийн зүүн гар талын эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, зүүн гар тийш болон
буцаж эргэхийн тулд, мөн хөдөлгөөний эрчим ихтэй (бусад эгнээнүүд чөлөөгүй) үед
байр эзлэхийг зөвшөөрнө. Харин бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин
зөвхөн зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд уг
эгнээнд орохыг хориглоно.
Дээрх зам нь нэг чигийн хөдөлгөөнтэй бол түр зогсохын тулд хамгийн зүүн гар
талын эгнээнд орохыг зөвшөөрнө.
Нэг чигт гурав буюу түүнээс дээш эгнээгээр зорчдог замын зүүн гар талын эгнээг
чөлөөтэй байлгах нь замын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, харьцангуй их хурдтай
яваа тээврийн хэрэгсэл болон тусгай дуут ба гэрэл дохио хэрэглэсэн тээврийн хэрэгслийг
нэвтрүүлэх, гүйцэж түрүүлэх, тойрон гарах үйлдэл хийхэд саад болохгүй байлгах
зорилготой.
Энэ зүйлд заагдсан тээврийн хэрэгслүүд гүйцэж түрүүлэх, тойрон гарах,
хөдөлгөөний чигээ өөрчлөхөөс бусад тохиолдолд зүүн гар талын эгнээгээр явахыг
хориглодог.
8.8. Трактор, өөрөө явдаг машин механизм болон цагт 40 км – ээс илүүгүй
хурдтай явах тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу
буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун
гар талаар явна.
ЗХД – ийн 8.5 – р зүйлийн заалтаар
тээврийн хэрэгсэл нь зорчих хэсгийн баруун
гар талын захад аль болох ойр явах тухай
үзсэн. Нэг чигтээ 3 буюу түүнээс дээш
эгнээгээр зорчдог замд техникийн хурд нь 40
км цагаас хэтрэхгүй, овор ихтэй тээврийн
хэрэгслүүд зорчих хэсгийн баруун гар талд
ойр явах нь зүйтэй.
8.9. Тууш замд бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зорчих хэсгийн
баруун гар талын нэг буюу хоёр дахь эгнээгээр явна.
8.10. Троллейбусны жолооч өмнөх троллейбус шугамнаас салаагүй байхад
зэрэгцээ эгнээнд орохыг хориглоно.
Техникийн онцлогоос шалтгаалан өмнөх троллейбус тэжээлийн шугамнаас
салаагүй үед арын троллейбус нь түүнийг гүйцэж түрүүлэх, тойрон гарах боломжгүй
байдаг. Иймд троллейбус зорчих хэсэг дээр хөдөлгөөний чиг өөрчлөхөөс бусад
тохиолдолд ар араасаа дагалдаж явах хөдөлгөөний журмыг баримтлах нь зүйтэй.
Троллейбус өмнөх троллейбусны зэрэгцээ эгнээнд орох нь замын нэвтрүүлэх
чадварыг бууруулах, хөдөлгөөнийг хаах зэрэг хүндрэл учруулдаг.
11
8.11. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй,
хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон
хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.
Хажуугийн зайн хэмжээ нь тээврийн хэрэгслийн болон зорчих хэсгийн өргөний
хэмжээ, мөн тээврийн хэрэгслүүдийн хурд зэргээс хамааралтай байдаг.
Хоорондын зай нь ар араасаа яваа тээврийн хэрэгслүүдийн зайгаар
тодорхойлогдох бөгөөд тээврийн хэрэгслийн хурд их байх тусам хоорондын зайн хэмжээ
нь төдий чинээ их байх шаардлагатай.
3. Тээврийн хэрэгслийн хурд
9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж
яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан
тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр
сонгож авна.
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх түүнээс үүдэн гарах хор хохирлыг
багасгахад тээврийн хэрэгслийн хурдыг хязгаарлах нь чухал нөлөөтэй байдаг.
Зорчих хэсгийн өргөн, гадаргуугийн байдал ( хуурай, чийгтэй, цастай, мөстсөн,
тэгш биш г.м ) тойргийн радиус зэрэг нь хурд сонгоход чухал нөлөө болдог.
Хүйтний улиралд цас орсон, мөстсөн байхаас гадна дулаан улиралд ч бас бороо
орсон, зам чийгтсэн, навч унасан, нефть бүтээгдэхүүн асгарсан зэрэг олон зүйлээс
шалтгаалан замын хальтиргаа үүсдэг. Хальтиргаатай замд тоормосны зам 3-5 дахин
ихсэж, мөстсөн замд автомашины дугуй замтай барьцалт 5 дахин багасдаг гэсэн тооцоо
байдаг.
Замын дагуу үзэгдэх орчин гэдэг нь зам болон бусад хөдөлгөөнд оролцогчид
жолоочид харагдаж байгаа зайгаар тодорхойлогдоно.
Тээврийн хэрэгсэл эргэх үйлдэл хийх үед түүний тогтворжилт нь ачсан ачааны
байрлал, хүндийн төвөөс ихээхэн хамаардаг.
Мөн ачсан ачааны төрлөөс хамааруулан тээврийн хэрэгслийн хурдыг сонгох
шаардлага гардаг. Жишээ нь: Автоцистерний торхонд дундуур шингэн ачсан үед зогсох,
тоормослох, хурд авах, эргэх үед тээврийн хэрэгслийн тогтвортой байх чадварыг
алдагдуулдаг.
Хөдөлгөөний нягтрал нь замын нэгж уртад байх тээврийн хэрэгслийн тоогоор
илэрхийлэгдэнэ. Хөдөлгөөний нягтрал ихсэх тусам хөдөлгөөний эрчмийг бууруулдаг.
Хөдөлгөөний эрчим өсөхийн зэрэгцээгээр хөдөлгөөний нягтрал ихсэж болно.
Хөдөлгөөний эрчмийг нэгж хугацаанд нэвтрэн өнгөрч байгаа автомашины
тоогоор илэрхийлдэг. Жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нягтрал, бусад
тээврийн хэрэгслийн хурд болон хажуу хоорондын зайнаас хамааруулан хөдөлгөөний
эрчмийг тооцож өөрийн баримжаагаар хурдыг сонгоно.
Жолооч хурдаа сонгохдоо тээврийн хэрэгслийн төдийгүй явган зорчигчийн
хөдөлгөөний нягтрал болон эрчмийг тооцох хэрэгтэй. Явган хүний зам дээр олон хүн
12
байх үед, мөн нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн зогсоолын хажуугаар
өнгөрөхдөө явган зорчигч гэнэт гарч ирж болзошгүй гэдгийг санаж анхаарлаа
төвлөрүүлж явах нь зүйтэй.
Хурдны хязгаарыг ерөнхий, тусгай, хэсэгчилсэн гэж хуваан авч үздэг.
Хурдны ерөнхий хязгаарлалтыг хэрэглэх тухай 1968 оны Олон улсын замын
хөдөлгөөний конвенцоор заасан байдаг бөгөөд Монгол улсад ЗХД-ийн 54-р зүйлд
зааснаар тогтооно.
Хурдны тусгай хязгаарлалтыг тодорхой төрлийн тээврийн хэрэгсэл буюу
тээвэрлэж яваа ачааны онцлогоос хамааруулан ( аюултай, хүнд, овор ихтэй, ачааны
автомашинаар хүн тээвэрлэх, механикжсан тээврийн хэрэгсэл чирэх г.м ) хэрэглэдэг.
Хурдны хэсэгчилсэн хязгаарлалтыг хурдны ерөнхий хязгаарлалтын хүрээнд замын
нөхцөл байдлаас хамааруулан замын тодорхой хэсгүүдэд хэрэглэдэг. Энэ хязгаарлалтыг
зөвхөн тэмдгийн тусламжтайгаар хэрэгжүүлдэг.
9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарч болохыг мэдсэн үед тээврийн
хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед зам тээврийн осол, хэрэг гарах нөхцлийг
аюул гэж тооцдог. Зам дээр явж байгаа хүн, мал, тээврийн хэрэгсэл гэх мэт бусад
зүйлүүд хөдөлгөөнд аюул саад учруулж болзошгүй юм.
Хөдөлгөөнд оролцогч нь давуу эрхтэй байсан ч учирч болох аюулаас аль болох
зайлсхийх үүрэгтэй гэдгийг энэ заалтаар тодорхойлсон байна. Гэхдээ бусад хөдөлгөөнд
оролцогчийг ЗХД-ийн заалт шаардлагуудыг биелүүлэхээс чөлөөлөхгүй.
Жолооч өөрийн хурдаа мэдэж байгаа үед бүрэн зогсолтын замыг нарийвчилсан
биш аргаар тооцоолж болно.
( ХУРД (км/ цаг) / 10 )2
= БҮРЭН ЗОГСОЛТЫН ЗАМ ( метр )
Жишээ нь : 50 км/цаг хурдтай яваа суудлын автомашин 25 метр зам туулж
зогсоно. Энэ зам нь замын нөхцөл, жолоочийн самбаачлах чадвар зэргээс ихээхэн
шалтгаална гэдгийг тооцох нь зүйтэй.
Жолооч аюул ослоос урьдчилан сэргийлэхийн тулд дуут дохио өгөх, саадыг
тойрон гарах зэрэг хамгийн зөв тохирсон арга хэмжээ авч болох бөгөөд энэ үйлдэл нь
хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан байх шаардлагатай.
9.3. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын
гаднах замд 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Харин
дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр
сонгож явбал зохино:
Суурин газрын эхлэлийг 5.3 (цагаан дэвсгэртэй) тэмдгээр мэдээлсэн бол тухайн
суурин газрын дотор болон суурингаар нэвтрэн өнгөрөх замд А,В,С,Д ангиллын болон
чиргүүлтэй тээврийн хэрэгслийн хурдыг 60 км/цагаас хэтрүүлэхгүй явах ёстой. Хэрэв
суурин газрын эхлэлийг 5.5 ( цэнхэр дэвсгэртэй ) тэмдгээр мэдээлсэн бол суурингаар
нэвтрэн өнгөрөх замаас гарч тухайн суурин дотор хөдөлгөөнд оролцох бол мөн дээрх
тээврийн хэрэгслийн хурдыг 80 км/цагаас хэтрүүлэхгүй байх шаардлагатай.
а/ механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед цагт 40 км
Механизмын ангилалд багтах тээврийн хэрэгслийн хурдыг бүх төрлийн замд 40
км/цагаас хэтрүүлэхгүй явах шаардлагатай.
Механикжсан тээврийн хэрэгсэл чирэх үед хөдөлгөөний чиг өөрчлөхөд
бэрхшээлтэй болох, мөн тоормосны зам уртсах зэрэг хүндрэл учирдаг тул механикжсан
тээврийн хэрэгслийг чирэх үеийн хурдыг 40 км/цагаас хэтрүүлэхгүй явах ёстой.
б/ хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх үед цагт 40 км
Автобус, троллейбус, ачааны автомашинаар хүн тээвэрлэхэд аюулгүй байдлыг
хангах зорилгоор бусад тээврийн хэрэгслийн хурднаас доогуур тогтоож өгдөг. Бүх
13
төрлийн зам гэдэгт – суурин газрын доторх болон суурингаар нэвтрэн өнгөрч байгаа зам,
мөн улсын чанартай зам буюу орон нутгийн зам, тууш зам хамаарна.
в/ суурин газарт автобусаар буюу ачааны автомашины тэвшинд хүн тээвэрлэх үед
цагт 50 км
Автобус, троллейбус, ачааны автомашинаар хүн тээвэрлэхэд аюулгүй байдлыг
хангах зорилгоор бусад тээврийн хэрэгслийн хурднаас доогуур тогтоож өгдөг. Бүх
төрлийн зам гэдэгт – суурин газрын доторх болон суурингаар нэвтрэн өнгөрч байгаа зам,
мөн улсын чанартай зам буюу орон нутгийн зам, тууш зам хамаарна.
г/ суурин газрын гаднах зам болон тууш замд автобусаар буюу ачааны автомашины
тэвшинд хүн тээвэрлэх үед цагт 70 км
Автобус, троллейбус, ачааны автомашинаар хүн тээвэрлэхэд аюулгүй байдлыг
хангах зорилгоор бусад тээврийн хэрэгслийн хурднаас доогуур тогтоож өгдөг. Бүх
төрлийн зам гэдэгт – суурин газрын доторх болон суурингаар нэвтрэн өнгөрч байгаа зам,
мөн улсын чанартай зам буюу орон нутгийн зам, тууш зам хамаарна.
д/ тууш замд мотоцикл, чиргүүлтэй суудлын автомашин, хүн тээвэрлээгүй автобус
буюу бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин цагт 80 км
Тууш замд суудлын автомашин, бүх жин нь 3.5 тонноос бага ачааны автомашины
хурдыг 100 км/цагаас хэтрүүлэхгүй явах шаардлагатай.
Харин бүх жин нь 3.5 тонноос дээш ачааны автомашин, автобус ( хүн
тээвэрлээгүй ), мотоциклийн хурдыг 80 км/цагаас хэтрүүлэхгүй явах ёстой.
е/ хорооллын дотор цагт 40 км
Хорооллын дотор тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг 20 км/цагаас
хэтрүүлэхгүй явна гэж хязгаарласан нь тээврийн хэрэгслийг аль болох богино зайд
зогсоох боломжийг хангах зорилготой юм.
9.4. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно :
а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон дээд хурдыг
хэтрүүлэх
б/ “хурдны хязгаар” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн хурдыг уг
тэмдэгт зааснас хэтрүүлэх
в/ шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулах
г/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом
тоормослох
Хэт удаан явах нь хөдөлгөөний эрчмийг бууруулж хөдөлгөөний нягтралыг
ихэсгэдэг.
14
Тоормослолтыг дотор нь ажлын болон ослын гэж 2 ангилдаг. Ажлын
тоормослолт нь ( алгуур, огцом биш ) хөдөлгөөний явцад хурд хасах үйлдлийг аажмаар
хийхэд хэрэглэгддэг.
Ослын тоормослолт нь аль болох богино зайд тээврийн хэрэгслийг нэн даруй
зогсоохын тулд хэрэглэгддэг. Энэ тоормослолтыг саадыг мөргөхгүй, шүргэхгүй байх
үүднээс хэрэглэдэг.
Жолооч огцом тоормослосноор хальтиргаатай замд тээврийн хэрэгсэл шарвах,
тээврийн хэрэгсэл дотор яваа зорчигч гэмтэх, ачиж яваа ачаа нурах, мөн араас яваа
тээврийн хэрэгсэл мөргөх зэрэг аюул тохиолдож болзошгүй юм.
15

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1

  • 1.
    ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ Хөдөлгөөнт машинытэнхим ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ - I Инженерийн мэргэжлийн ангиудад зориулав. Гарын авлага бэлтгэсэн: Ч.Алтанцэцэг Д.Батчимэг 2014 он 1
  • 2.
    ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙЖУРАМ 1. Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх 2. Тээврийн хэрэгсэл байрлан явах 3. Тээврийн хэрэгслийн хурд 1. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 7.1. Жолооч хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх /байр эзлэх, эргэх, зогсох/ - ийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө. Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, эгнээ байр эзлэх, зогсох үед анхааруулах дохиог эргэх чиг заадаг гэрлээр буюу гараар өгдөг. Анхааруулах дохионд эргэх чиг заадаг гэрэл буюу гараар өгсөн дохио, дуут дохио, гэрэл шилжүүлэх, өдрийн цагт асаасан ойрын гэрэл, тоормосны болон ухрах арааны гэрэл, мөн ослын дохио буюу ослын зогсолтын тэмдэг хамаарна. Тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн бүтэн байх нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөтэй юм. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслээр бүрэн тоноглогдоогүй (унадаг дугуй, ердийн хөсөг г.м) мөн тээврийн хэрэгслийн эргэх чиг заадаг гэрэл дохио ажиллахгүй үед жолооч анхааруулах дохиог гараар өгөх шаардлагатай. Жолоочийн хөдөлгөөнд оролцогчдод өгсөн анхааруулах дохио нь түүнд ямар нэгэн давуу эрх олгохгүй бөгөөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх ёстой. Иймд эгнээ байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөх үедээ бусад хөдөлгөөнд оролцогчдыг ямар нэг аюултай үйлдэл хийлгэхгүй байх хариуцлага жолоочид ноогдож байна. Тээврийн хэрэгслийн жолооч бусад жолооч болон хөдөлгөөнд оролцогчдод өөрийн гүйцэтгэх гэж байгаа үйлдлийг мэдэгдэхийн тулд анхааруулах дохиог тухайн үйлдэл хийхийн өмнө өгдөг. 7.2. Эргэх чиг заадаг анхааруулах дохиог гараар өгөх бол бусад хөдөлгөөнд оролцогчдод уг дохио сайтар харагдахуйц байдлаар гүйцэтгэнэ. Зүүн гар тийш дохио өгөхдөө зүүн гараа чигээр нь сунгах буюу эсвэл баруун гараа тохойгоор нь нугалж өргөнө. Баруун гар тийш дохио өгөхдөө баруун гараа чигээр нь сунгах буюу эсвэл зүүн гараа тохойгоор нь нугалж өргөнө. 2
  • 3.
    7.3. Эргэх чигзаадаг анхааруулах дохиог тодорхой үйлдэл хийхийн өмнө өгөх бөгөөд үйлдлээ хийж дуусмагц зогсооно. Харин анхааруулах дохиог гараар өгсөн бол тодорхой үйлдэл хийж эхлэхийн өмнө дуусгаж болно. Эргэх чиг заадаг анхааруулах дохиог тодорхой үйлдэл эхлэхийн өмнө өгөх нь жолооч өөрийн гүйцэтгэх гэж байгаа үйлдлийг бусад хөдөлгөөнд оролцогчдод анхааруулахаас гадна тэдэнд ямар нэг аюулгүй байдал хангах арга хэмжээ авах боломж олгодог. ЗХД – ээр анхааруулах дохио өгөх хугацаа болон зайг тогтоож өгөөгүй боловч жолооч хөдөлгөөний чиг өөрчлөх, байр эзлэхийн өмнө хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хангалттай зай, хугацааг тооцсон байх шаардлагатай. Хөдөлгөөний эрчим сайтай замд энэ хугацаа нь суурин газарт 4-5 сек, суурин газрын гаднах замд 6-8 сек гэж үздэг. Чиг өөрчлөх, байр эзлэхийн өмнө анхааруулах дохио өгөх зай болон хугацаа бага байх нь бусад хөдөлгөөнд оролцогчдод буруу ойлголт төрүүлэх, аюулгүй байдлыг хангах ямар нэгэн арга хэмжээ авах магадлалыг багасгадаг. Нөгөө талаас анхааруулах дохиог эрт өгөх, мөн өгсөн дохиогоо үйлдэл гүйцэтгэсний дараа дуусгахгүй байх нь бусдын хөдөлгөөнд саад учруулж бусад жолооч нарт буруу ойлголт өгдөг. Иймд эргэх чиг заадаг анхааруулах дохиог тодорхой үйлдэл эхлэхийн өмнө өгч, үйлдлээ хийж дуусмагц зогсоох ёстой. Гараар өгсөн дохиог тодорхой үйлдэл эхлэхийн өмнө дуусгадаг нь тээврийн хэрэгсэл эргэх үйлдэл хийх үед нэг гараар жолоодлого хийхэд хүндрэлтэй байдагтай холбоотой юм. Ялангуяа мотоциклийн болон хүчлүүргүй жолооны механизмтай автомашин, механизмын жолоочид энэ хүндрэл их учирдаг. 7.4. Тоормосны гэрэл нь уг тээврийн хэрэгсэл хурдаа хасаж байгааг анхааруулах бөгөөд хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол жолооч тоормослохын өмнө бусад хөдөлгөөнд оролцогчдод сайтар харагдахуйц байдлаар гараа сунган дээш доош хөдөлгөнө. 7.5. Анхааруулах дохио нь бусад хөдөлгөөнд оролцогчдыг төөрөгдүүлэхгүй, тэдэнд буруу ойлголт төрүүлэхээргүй байвал зохино. Анхааруулах дохио нь давуу эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй. Анхааруулах дохиог буруу өгөх, эсвэл өгөхгүй байх нь бусад хөдөлгөөнд оролцогчдод буруу ойлголт төрүүлэх, саад учруулах, улмаар зам тээврийн осолд хүргэж болзошгүй юм. Иймд жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан анхааруулах дохиог бусад хөдөлгөөнд оролцогчдод цаг тухайд нь ойлгогдохуйцаар өгөх шаардлагатай. Тээврийн хэрэгслийн ойр орчим хөдөлгөөнд оролцогч байгаа эсэхийг үл харгалзан жолооч анхааруулах дохиог заавал өгнө. 7.6. Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана. Хөдөлгөөн эхлэх гэдэг нь тээврийн хэрэгслийг зогсоосны дараа байрнаас нь хөдөлгөх үйлдэл юм. Жолооч аюулгүй байдлыг хангасан гэдгийг магадлан мэдсэний дараа ( тээврийн хэрэгслийн ойролцоо хүүхэд тоглож байгаа эсэх, зам дээр болон ойр орчимд ямар нэгэн саад байгаа эсэх г.м ) хөдөлгөөнөө эхлэх шаардлагатай. 3
  • 4.
    Жолоочийн хөдөлгөөнд оролцогчдодөгсөн анхааруулах дохио нь түүнд ямар нэгэн давуу эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй бөгөөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх ёстой. Иймд эгнээ байрлал эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөх үедээ бусад хөдөлгөөнд оролцогчдыг ямар нэг аюултай үйлдэл хийлгэхгүй байх хариуцлага жолоочид ногдож байна. Байр эзлэх гэдэг нь зорчих хэсэг дээр хөдөлгөөний явцад тээврийн хэрэгслийн байрлал өөрчлөгдөх (зэрэгцээ эгнээнд орох, орохыг завдах) үйлдэл юм. Хөдөлгөөний чиг өөрчлөх гэдэгнь нэг зам, талбайгаас нөгөө зам талбайд шилжихийн тулд тээврийн хэрэгслийн маневр хийх үйлдлийг гэж ойлгоно. Буцаж эргэх нь хөдөлгөөний чиг эсрэгээр өөрчлөгдөж байгаа үйлдэл болдог. Тээврийн хэрэгслийн жолооч бусад жолооч болон хөдөлгөөнд оролцогчдод өөрийн гүйцэтгэх гэж байгаа үйлдлийг мэдэгдэхийн тулд анхааруулах дохиог тухайн үйлдэл хийхийн өмнө өгдөг. 7.7. Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө. Гарцын өмнө 3.4 “Зам тавьж өгнө”, 3.5 “Зогсохгүй явах хориотой” тэмдгийг заавал тавих шаардлагагүй байдаг. Иймд “гарц” руу орохын өмнө явган хүний замын дагуу зорчих хэсгийг хөндлөн гарч байгаа явган зорчигч болон тухайн замаар явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. “Гарц” гэсэн тодорхойлолтод заагдсан обьектууд тухайн гарцаас зайдуу, эсвэл гарц руу ойртон ирэх жолооч гарц эсэхийг тодорхойлоход хүндрэлтэй байвал тухайн гарцын өмнө дарааллын тэмдэг байрлуулах шаардлагатай. 7.8. Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ. Дүрмийн энэ заалт нь байр эзлэхэд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана гэсэн заалтын утга юм. Өөрөөр хэлбэл байр эзлэх тээврийн хэрэгслийн зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэл нь давуу эрхтэй байна. Жолооч саадыг тойрон гарах, гүйцэж түрүүлэх, зогсох, мөн түүнчлэн хөдөлгөөний чиг өөрчлөхийн тулд аль тохиромжтой эгнээ байр эзлэх шаардлагатай болдог. Энэ үед зэрэгцээ эгнээнд явж байгаа хоёр буюу хэд хэдэн тээврийн хэрэгсэл 4
  • 5.
    зөрж эгнээ байрэзлэх тохиолдол гардаг бөгөөд үүнийг харилцан байр солих үйлдэл гэж үздэг. Тээврийн хэрэгслүүд харилцан байр солихдоо адил чанарын уулзвар нэвтрэх зарчмын адил баруун гар талын тээврийн хэрэгсэл эхэлж байр эзлэх давуу эрхтэй байна. Энэ нь баруун гар талын автомашины жолооч тухайн үеийн нөхцөл байдлыг үнэлэх нь зүүн гар талын автомашины жолоочоос илүү дөхөм байдагтай холбоотой. Дүрмээр дарааллыг тогтоогоогүй бусад газарт ч ( хөдөө хээр, замын ойролцоо бусад талбай, хорооллын дотор г.м ) тээврийн хэрэгслийн хөдөлгөөн огтлолцож байвал баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ гэсэн үндсэн зарчмыг баримтлах нь зүйтэй. 7.9. Уулзвар гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийшээ эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино. Хамгийн баруун ( зүүн ) гар талын эгнээг эзэлнэ гэдэг нь зорчих хэсгийн хамгийн баруун ( зүүн ) захад аль болох ойр явах тухай ойлголт юм. Зүүн гар тийш болон буцаж эргэхдээ эсрэг хөдөлгөөнтэй дөрөв ба түүнээс дээш эгнээтэй замд : - явж байгаа чигийн хамгийн зүүн гар талын эгнээг, хоёр эгнээтэй замд: - баруун гар талын эгнээг, сөрөг хөдөлгөөнтэй гурван эгнээтэй замд: - дунд талын эгнээг эзэлсэн байх шаардлагатай. Харин нэг чигийн хөдөлгөөнтэй буюу тусгаарлах зурвастай замд: - зүүн гар тийш болон буцаж эргэхдээ ( нэг чигийн хөдөлгөөнтэй замд буцаж эргэхийг хориглодог ) тухайн зорчих хэсгийн хамгийн зүүн гар талын эгнээг эзэлнэ. Тойрох хөдөлгөөнтэй уулзварт орохдоо жолооч урьд нь эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүй байж болох бөгөөд зөвхөн баруун гар тийш эргэх тохиолдолд тухайн зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээг эзэлнэ. Тээврийн хэрэгслийн эргэх үйлдэл хийх эгнээнд замын саад бий болсон ( зам засвар, автомашины зогсоол г.м ) тохиолдолд зэрэгцээ эгнээнээс эргэж болох бөгөөд үүнийг ЗХД-ийн заалт зөрчсөн гэж үзэхгүй. Хэрэв тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийг тэмдэг, тэмдэглэлээр заасан байвал уг тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтална. Уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд эргэх үйлдлийг хоёр эгнээнээс гүйцэтгэж болохоор хөдөлгөөнийг зохион байгуулдаг. Үүнийг 5.11 (Эгнээгээр явах хөдөлгөөний чиг) тэмдэг, 7.18 (Чиг заагч сум) тэмдэглэлээр жолоочид мэдээлнэ. Харин уулзварын өмнө 4.1.б,в “Хөдөлгөөний зөвшөөрсөн чиг” тэмдэг тавигдсан бол зөвхөн тэмдгийн сум заасан чигт аль ч эгнээнээс эргэж болно. Эргэх үйлдлийг зэрэг гүйцэтгэхэд бэрхшээлтэй байвал: - Баруун гар тийш эргэхэд зүүн гар талын эгнээнд явж байгаа тээврийн хэрэгслийн жолооч баруун гар талын тээврийн хэрэгслийг түрүүлж нэвтрүүлэх, - Зүүн гар тийш болон буцаж эргэхэд баруун гар талын эгнээнд явж байгаа тээврийн хэрэгслийн жолооч зүүн гар талын тээврийн хэрэгслийг түрүүлж нэвтрүүлнэ. 7.10. Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан (ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт) – аар энэ 5
  • 6.
    дүрмийн 7.9 –д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Зорчих хэсэг дээр зүүн гар талын захаас буцаж эргэх боломжгүй бол баруун гар талын эгнээ (эсвэл хөвөө) – нээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэргэлдээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаанаар (ачсан ачааны онцлог) ЗХД-ийн 7.9 - р зүйлд заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол бусад эгнээнээс эргэхийг зөвшөөрнө. Энэ нь жолоочийг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хариуцлагаас чөлөөлөхгүй бөгөөд хөдөлгөөний чигийг өөрчлөхдөө бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй бүхий л арга хэмжээг авсан байх ёстой. Жишээ нь : бусад хүмүүсийн тусламж, ослын дохионы гэрэл, өдрийн цагт асаасан ойрын гэрэл, арыг харах толь ашиглах зэргийг ойлгож болно. Уулзварын талбай бага, зорчих хэсэг нь нарийн замд баруун гар тийш эргэхэд овор ихтэй тээврийн хэрэгсэл хашлага давах болон дээр заагдсан бэрхшээл учирдаг. Энэ үед мөн дүрмийн заалтыг баримтлах нь зүйтэй. Харин хурд ихтэй үед эргэх үйлдэл гүйцэтгэх нь эргэлтийн радиусыг эхэсгэдэг бөгөөд энэ нь 7.9 - р зүйлийн заалтыг зөрчих шалтгаан болж чадахгүй. 7.11. Жолооч уулзвар, гарцаас гарахдаа эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ. Баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ. 7.12. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. 6
  • 7.
    Энэ заалт ньтээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиг огтлолцох үед хөдөлгөөний дараалал тогтоодог. Жолооч зорчих хэсэг дээр мөн түүнчлэн талбай болон бусад газарт зүүн гар тийш болон буцаж эргэхдээ хөдөлгөөний энэ зарчмын баримтална. 7.13. Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Жолооч саадыг тойрон гарах, гүйцэж түрүүлэх, зогсох, мөн түүнчлэн хөдөлгөөний чиг өөрчлөхийн тулд аль тохиромжтой эгнээ байр эзлэх шаардлагатай болдог. Энэ үед зэрэгцээ эгнээнд явж байгаа хоёр буюу хэд хэдэн тээврийн хэрэгсэл зөрж эгнээ байр эзлэх тохиолдол гардаг бөгөөд үүнийг харилцан байр солих үйлдэл гэж үздэг. Тээврийн хэрэгслүүд харилцан байр солихдоо адил чанарын уулзвар нэвтрэх зарчмын адил баруун гар талын тээврийн хэрэгсэл эхэлж байр эзлэх давуу эрхтэй байна. Энэ нь баруун гар талын автомашины жолооч тухайн үеийн нөхцөл байдлыг үнэлэх нь зүүн гар талын автомашины жолоочоос илүү дөхөм байдагтай холбоотой. Дүрмээр дарааллыг тогтоогоогүй бусад газарт ч ( хөдөө хээр, замын ойролцоо бусад талбай, хорооллын дотор г.м ) тээврийн хэрэгслийн хөдөлгөөн огтлолцож байвал баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ гэсэн үндсэн зарчмыг баримтлах нь зүйтэй. 7.14. Зам нь хурд хасах эгнээтэй бол жолооч эргэх үйлдэл хийхийн өмнө тэр эгнээнд орсны дараа тээврийн хэрэгслийн хурдыг хасна. Харин хурд авах эгнээгээр явж замд нийлэхдээ тухайн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. 7.15. Саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Саад гэсэн ойлголтонд зорчих хэсэг дээр зогсож байгаа тээврийн хэрэгсэл, зам засварын үед тавьсан хайс, хашилт, замын эвдрэл, хөдөлгөөнд саад учруулах бусад зүйлийг хамааруулна. Саадыг тойрон гарах үед эсрэг урсгалд орохоор бол өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх ёстой. Хэрэв зам дээр 3.6 (сөрөг хөдөлгөөнд зам тавьж өгнө), 3.7 (сөрөг хөдөлгөөнд давуу эрхтэй) тэмдэг байрлуулсан бол тэмдгийн заалтыг удирдлага болгоно. Энэ зүйлийн заалт нь уулын бэрхшээлтэй замаар явах тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний дарааллыг тогтоохгүй. Бэрхшээлтэй (өгсүүр буюу ганга жалгатай) замын нарийссан хэсэгт тээврийн хэрэгслүүд зөрж өнгөрөх боломжгүй бол аль ганга жалгатай талд яваа тээврийн хэрэгсэлд, ганга жалгагүй бол өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Бэрхшээлтэй зам гэдэг нь хоёр тээврийн хэрэгсэл зөрж өнгөрөх бололцоогүй эсвэл ямар нэг саад үүссэн замын (зорчих хэсгийн) нарийссан хэсгийг хэлнэ. Ийм замд тээврийн хэрэгслүүд зөрж өнгөрөхдөө дээрх дүрмийн заалтыг баримтлах бөгөөд замын ганга жалгатай талд босоо тэмдэглэл ( 8.4 ) хийж өгсөн байдаг. 3.6 (сөрөг хөдөлгөөнд зам тавьж өгнө), 3.7 (сөрөг хөдөлгөөнд давуу эрхтэй) эсвэл 1.10 (эгц уруу), 1.11 (огцом өгсүүр) тэмдгүүд тавигдсан бол тэмдгийн заалтыг удирдлага 7
  • 8.
    болгож 3.7 эсвэл1.11 тэмдэг тавигдсан талаас давуу эрхтэйгээр зорчино. Харин зам нь дараалал тогтоосон тэмдэггүй, ганга жалгагүй бол өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Энэ нь өгсүүр замд тээврийн хэрэгсэл зогсоод хөдөлгөөн эхлэх нь ялангуяа гулгаатай замд хүндрэлтэй байдагтай холбоотой юм. 7.16. Буцаж эргэхийг хориглох тохиолдол: Дүрмээр заагдсан замын хэсгүүдэд буцаж эргэх үйлдэл хийх нь бусдын хөдөлгөөнд саад учруулах, зам тээврийн осолд хүргэж болох зэрэг аюултай байдаг. а/ явган хүний гарц дээр Явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан 5.16 (явган хүний гарц) тэмдэг буюу 7.13.а,б (явган хүний гарц) тэмдэглэлтэй зорчих хэсэг дээр буцаж эргэхийг хориглоно. б/ төмөр замын гарам дээр Буцаж эргэхийг хориглосон замын хэсгийг төмөр замын гармын хаалтуудын хоорондох зайгаар, хаалт байхгүй бол төмөр замын гармын 2 талд тавигдсан 1.3.а,б (төмөр замын гарам) тэмдгүүдийн хоорондох зайгаар тодорхойлно. в/ гүүрэн дээр болон доор болон хонгил дотор Гүүрэн дээр болон доор, мөн түүнчлэн хонгилын доор зорчих хэсгийн өргөний хэмжээ ямар байгааг үл харгалзан буцаж эргэхийг хориглоно. д/ үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метрийн дотор хязгаарлагдмал газар Дүрмээр тогтоосон 100 метр зай нь автомашиныг 90 км цагийн хурдтай явах үед тэгш хуурай асфальтан замд зогсох болоцоо бүхий зай юм. Буцаж эргэж байгаа тээврийн хэрэгсэл өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх ёстой. “Зам тавьж өгөх“ тодорхойлолтоор үзэхэд буцаж эргэж байгаа тээврийн хэрэгсэл, өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгслийн хурдыг өөрчлөхгүй байх ёстой. Иймд барилга байшин, замын байгууламж, газар зүйн тогтоц, байгалийн үзэгдлээс шалтгаалан зам 100 метр дотор муу үзэгдэж байвал буцаж эргэхийг хориглоно. е/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал болон таксийн зогсоол дээр 7.17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. Жолоочийн суудлаас ар талыг харах нь хязгаарлагдмал байдаг учир жолоочоос маш их анхаарал шаарддаг. Иймд урхах хөдөлгөөнийг аюулгүй байдлыг хангаж бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр гүйцэтгэх хэрэгтэй. Ухрах хөдөлгөөнийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэж болох бөгөөд жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Ухрах хөдөлгөөнийг хориглосон шалтгаан, үйлчлэх хүрээ нь буцаж эргэхийг хориглох ЗХД – ийн 7.16 – р зүйлийн заалтын утгатай ижил байна. 7.18. Уулзвар гарц дээр буюу энэ дүрмийн 7.16 – д заасан буцаж эргэхийг хориглосон бүх газарт ухрах үйлдлийг хориглоно. Бусад тээврийн хэрэгсэлд эгнээ байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд саад учруулах тул уулзвар, гарцын өмнө 2.1 (орох хориотой) тэмдэг тавигдсан, мөн хөдөлгөөнд түр хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд буцаж эргэхийг хориглоно. 8
  • 9.
    Жолоочийн суудлаас арталыг харах нь хязгаарлагдмал байдаг учир жолоочоос маш их анхаарал шаарддаг. Иймд урхах хөдөлгөөнийг аюулгүй байдлыг хангаж бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр гүйцэтгэх хэрэгтэй. Ухрах хөдөлгөөнийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэж болох бөгөөд жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Ухрах хөдөлгөөнийг хориглосон шалтгаан, үйлчлэх хүрээ нь буцаж эргэхийг хориглох ЗХД – ийн 7.16 – р зүйлийн заалтын утгатай ижил байна. 2. Тээврийн хэрэгсэл байрлан явах 8.1. Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а,б, (эгнээнээс явах хөдөлгөөний чиг) 5.11.а,б (эгнээгээр явах хөдөлгөөний чиг) тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно. “Хөдөлгөөний эгнээ” – автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж бүхий өргөнтэй, тэмдэглэлтэй буюу тэмдэглэлгүй зорчих хэсгийн дагуух зурвас. Зорчих хэсэг хэд хэдэн эгнээтэй байж болно. Жолооч хөдөлгөөний чиг өөрчлөхөөс бусад тохиолдолд тэмдэг, тэмдэглэлийн заалтын чанд баримтлах ёстой. Хөдөлгөөний эгнээний өргөн нь автомашины өргөнөөс ямагт их байх шаардлагатай. Автомашины өргөний хамгийн их хэмжээ 2,5 метр, хөдөлгөөний эгнээний өргөн 3-3,75 метр гэж үзвэл 6-7 метр өргөн зорчих хэсэг нь 2 эгнээтэй, 9-11 метр өргөнтэй зорчих хэсэг нь 3 эгнээтэй, 12-15 метр өргөнтэй зорчих хэсэг нь 4 эгнээтэй байна гэж тооцож болно. Эсрэг хөдөлгөөнтэй зам нь тэмдэг, тэмдэглэлээр тэмдэглэгдээгүй бол зорчих хэсгийн зүүн хагасыг ( зорчих хэсгийн 1 / 2 ) эсрэг хөдөлгөөнд зориулагдсан гэж үзнэ. Хөдөлгөөний эгнээг тогтоосон тэмдэг, тэмдэглэлгүй тохиолдолд тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөх, тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх, зэрэгцээ эгнээнд харилцан адилгүй хурдтай явах үед тээврийн хэрэгслийн хажуугийн зайг зөв сонгох нь чухал байдаг. Хажуугийн зайн хэмжээ нь тээврийн хэрэгслийн болон зорчих хэсгийн өргөний хэмжээ, мөн тээврийн хэрэгслийн хурд зэргээс хамааралтай байдаг. Тооцооноос үзэхэд аюулгүй зорчих хажуугийн зайн хэмжээ нь хурднаас шууд хамааралтай байна. Тээврийн хэрэгсэл нь 20-90 км / цагийн хурдтай явах үед хажуугийн зай нь эсрэг хөдөлгөөний үед 1,2-1,9 метр, дагуу хөдөлгөөний үед 0,9-1,6 метр байхаар тооцдог. 9
  • 10.
    8.2. Эсрэг хөдөлгөөнтэйхоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 8.3. Хөдөлгөөний эгнээ нь тэмдэглэлээр тодорхойлогдсон гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрөх бөгөөд түүний зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглоно. 8.4. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Дөрөв буюу түүнээс олон эгнээтэй замын эсрэг урсгалыг тусгаарлахад 7.3 тэмдэглэлийг хэрэглэдэг бөгөөд энэ тэмдэглэлийг давахыг хориглоно. Зам нь шороо, шавар зэргээр бохирдсон цас орсон зэргээс шалтгаалан замын тэмдэглэл жолоочид харагдахгүй болсон тохиолдолд зорчих хэсгийн зүүн хагасыг эсрэг ургалд зориулагдсан гэж үзэж эсрэг урсгалд орохгүй байх байрлалыг жолооч сонгох ёстой. 8.5. Суурин газрын гаднах зам буюу 5.1 (тууш зам), 5.5 (цэнхэр дэвсгэртэй суурин газрын эхлэл) тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно. Энэ заалт нь тээврийн хэрэгсэл зорчих хэсэг дээр байрлан явах үндсэн зарчим болдог. Зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах нь бусад хөдөлгөөнд оролцогчдод саад болохгүй байх, харьцангуй их худтай тээврийн хэрэгсэл түүнийг гүйцэж түрүүлэх зэрэг нөхцлийг бүрдүүлдэг. Иймд тээврийн хэрэгслийн хурд хэдий чинээ бага байх тусам зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах ёстой. Баруун гар талын эгнээ чөлөөгүй бол зүүн гар талын эгнээгээр явахыг зөвшөөрнө. 8.6. Суурин газарт жолооч энэ дүрмийн 8.7 – 8.10, 23.4 – т заасан шаардлагуудыг зөрчихгүйгээр аль тохиромжтой эгнээг сонгож явна. Хөдөлгөөний эрчим ихтэй (эгнээ чөлөөгүй) замд эргэх үйлдэл хийх, саадыг тойрон гарах, зогсохоос бусад тохиолдолд эгнээ байр өөрчлөхийг хориглоно. 10
  • 11.
    8.7. Нэг чигтгурав буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замын тухайн чигийн хамгийн зүүн гар талын эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, зүүн гар тийш болон буцаж эргэхийн тулд, мөн хөдөлгөөний эрчим ихтэй (бусад эгнээнүүд чөлөөгүй) үед байр эзлэхийг зөвшөөрнө. Харин бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зөвхөн зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээнд орохыг хориглоно. Дээрх зам нь нэг чигийн хөдөлгөөнтэй бол түр зогсохын тулд хамгийн зүүн гар талын эгнээнд орохыг зөвшөөрнө. Нэг чигт гурав буюу түүнээс дээш эгнээгээр зорчдог замын зүүн гар талын эгнээг чөлөөтэй байлгах нь замын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, харьцангуй их хурдтай яваа тээврийн хэрэгсэл болон тусгай дуут ба гэрэл дохио хэрэглэсэн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, гүйцэж түрүүлэх, тойрон гарах үйлдэл хийхэд саад болохгүй байлгах зорилготой. Энэ зүйлд заагдсан тээврийн хэрэгслүүд гүйцэж түрүүлэх, тойрон гарах, хөдөлгөөний чигээ өөрчлөхөөс бусад тохиолдолд зүүн гар талын эгнээгээр явахыг хориглодог. 8.8. Трактор, өөрөө явдаг машин механизм болон цагт 40 км – ээс илүүгүй хурдтай явах тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талаар явна. ЗХД – ийн 8.5 – р зүйлийн заалтаар тээврийн хэрэгсэл нь зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах тухай үзсэн. Нэг чигтээ 3 буюу түүнээс дээш эгнээгээр зорчдог замд техникийн хурд нь 40 км цагаас хэтрэхгүй, овор ихтэй тээврийн хэрэгслүүд зорчих хэсгийн баруун гар талд ойр явах нь зүйтэй. 8.9. Тууш замд бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зорчих хэсгийн баруун гар талын нэг буюу хоёр дахь эгнээгээр явна. 8.10. Троллейбусны жолооч өмнөх троллейбус шугамнаас салаагүй байхад зэрэгцээ эгнээнд орохыг хориглоно. Техникийн онцлогоос шалтгаалан өмнөх троллейбус тэжээлийн шугамнаас салаагүй үед арын троллейбус нь түүнийг гүйцэж түрүүлэх, тойрон гарах боломжгүй байдаг. Иймд троллейбус зорчих хэсэг дээр хөдөлгөөний чиг өөрчлөхөөс бусад тохиолдолд ар араасаа дагалдаж явах хөдөлгөөний журмыг баримтлах нь зүйтэй. Троллейбус өмнөх троллейбусны зэрэгцээ эгнээнд орох нь замын нэвтрүүлэх чадварыг бууруулах, хөдөлгөөнийг хаах зэрэг хүндрэл учруулдаг. 11
  • 12.
    8.11. Жолооч ньурдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. Хажуугийн зайн хэмжээ нь тээврийн хэрэгслийн болон зорчих хэсгийн өргөний хэмжээ, мөн тээврийн хэрэгслүүдийн хурд зэргээс хамааралтай байдаг. Хоорондын зай нь ар араасаа яваа тээврийн хэрэгслүүдийн зайгаар тодорхойлогдох бөгөөд тээврийн хэрэгслийн хурд их байх тусам хоорондын зайн хэмжээ нь төдий чинээ их байх шаардлагатай. 3. Тээврийн хэрэгслийн хурд 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож авна. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх түүнээс үүдэн гарах хор хохирлыг багасгахад тээврийн хэрэгслийн хурдыг хязгаарлах нь чухал нөлөөтэй байдаг. Зорчих хэсгийн өргөн, гадаргуугийн байдал ( хуурай, чийгтэй, цастай, мөстсөн, тэгш биш г.м ) тойргийн радиус зэрэг нь хурд сонгоход чухал нөлөө болдог. Хүйтний улиралд цас орсон, мөстсөн байхаас гадна дулаан улиралд ч бас бороо орсон, зам чийгтсэн, навч унасан, нефть бүтээгдэхүүн асгарсан зэрэг олон зүйлээс шалтгаалан замын хальтиргаа үүсдэг. Хальтиргаатай замд тоормосны зам 3-5 дахин ихсэж, мөстсөн замд автомашины дугуй замтай барьцалт 5 дахин багасдаг гэсэн тооцоо байдаг. Замын дагуу үзэгдэх орчин гэдэг нь зам болон бусад хөдөлгөөнд оролцогчид жолоочид харагдаж байгаа зайгаар тодорхойлогдоно. Тээврийн хэрэгсэл эргэх үйлдэл хийх үед түүний тогтворжилт нь ачсан ачааны байрлал, хүндийн төвөөс ихээхэн хамаардаг. Мөн ачсан ачааны төрлөөс хамааруулан тээврийн хэрэгслийн хурдыг сонгох шаардлага гардаг. Жишээ нь: Автоцистерний торхонд дундуур шингэн ачсан үед зогсох, тоормослох, хурд авах, эргэх үед тээврийн хэрэгслийн тогтвортой байх чадварыг алдагдуулдаг. Хөдөлгөөний нягтрал нь замын нэгж уртад байх тээврийн хэрэгслийн тоогоор илэрхийлэгдэнэ. Хөдөлгөөний нягтрал ихсэх тусам хөдөлгөөний эрчмийг бууруулдаг. Хөдөлгөөний эрчим өсөхийн зэрэгцээгээр хөдөлгөөний нягтрал ихсэж болно. Хөдөлгөөний эрчмийг нэгж хугацаанд нэвтрэн өнгөрч байгаа автомашины тоогоор илэрхийлдэг. Жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нягтрал, бусад тээврийн хэрэгслийн хурд болон хажуу хоорондын зайнаас хамааруулан хөдөлгөөний эрчмийг тооцож өөрийн баримжаагаар хурдыг сонгоно. Жолооч хурдаа сонгохдоо тээврийн хэрэгслийн төдийгүй явган зорчигчийн хөдөлгөөний нягтрал болон эрчмийг тооцох хэрэгтэй. Явган хүний зам дээр олон хүн 12
  • 13.
    байх үед, мөннийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн зогсоолын хажуугаар өнгөрөхдөө явган зорчигч гэнэт гарч ирж болзошгүй гэдгийг санаж анхаарлаа төвлөрүүлж явах нь зүйтэй. Хурдны хязгаарыг ерөнхий, тусгай, хэсэгчилсэн гэж хуваан авч үздэг. Хурдны ерөнхий хязгаарлалтыг хэрэглэх тухай 1968 оны Олон улсын замын хөдөлгөөний конвенцоор заасан байдаг бөгөөд Монгол улсад ЗХД-ийн 54-р зүйлд зааснаар тогтооно. Хурдны тусгай хязгаарлалтыг тодорхой төрлийн тээврийн хэрэгсэл буюу тээвэрлэж яваа ачааны онцлогоос хамааруулан ( аюултай, хүнд, овор ихтэй, ачааны автомашинаар хүн тээвэрлэх, механикжсан тээврийн хэрэгсэл чирэх г.м ) хэрэглэдэг. Хурдны хэсэгчилсэн хязгаарлалтыг хурдны ерөнхий хязгаарлалтын хүрээнд замын нөхцөл байдлаас хамааруулан замын тодорхой хэсгүүдэд хэрэглэдэг. Энэ хязгаарлалтыг зөвхөн тэмдгийн тусламжтайгаар хэрэгжүүлдэг. 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарч болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед зам тээврийн осол, хэрэг гарах нөхцлийг аюул гэж тооцдог. Зам дээр явж байгаа хүн, мал, тээврийн хэрэгсэл гэх мэт бусад зүйлүүд хөдөлгөөнд аюул саад учруулж болзошгүй юм. Хөдөлгөөнд оролцогч нь давуу эрхтэй байсан ч учирч болох аюулаас аль болох зайлсхийх үүрэгтэй гэдгийг энэ заалтаар тодорхойлсон байна. Гэхдээ бусад хөдөлгөөнд оролцогчийг ЗХД-ийн заалт шаардлагуудыг биелүүлэхээс чөлөөлөхгүй. Жолооч өөрийн хурдаа мэдэж байгаа үед бүрэн зогсолтын замыг нарийвчилсан биш аргаар тооцоолж болно. ( ХУРД (км/ цаг) / 10 )2 = БҮРЭН ЗОГСОЛТЫН ЗАМ ( метр ) Жишээ нь : 50 км/цаг хурдтай яваа суудлын автомашин 25 метр зам туулж зогсоно. Энэ зам нь замын нөхцөл, жолоочийн самбаачлах чадвар зэргээс ихээхэн шалтгаална гэдгийг тооцох нь зүйтэй. Жолооч аюул ослоос урьдчилан сэргийлэхийн тулд дуут дохио өгөх, саадыг тойрон гарах зэрэг хамгийн зөв тохирсон арга хэмжээ авч болох бөгөөд энэ үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан байх шаардлагатай. 9.3. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Харин дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино: Суурин газрын эхлэлийг 5.3 (цагаан дэвсгэртэй) тэмдгээр мэдээлсэн бол тухайн суурин газрын дотор болон суурингаар нэвтрэн өнгөрөх замд А,В,С,Д ангиллын болон чиргүүлтэй тээврийн хэрэгслийн хурдыг 60 км/цагаас хэтрүүлэхгүй явах ёстой. Хэрэв суурин газрын эхлэлийг 5.5 ( цэнхэр дэвсгэртэй ) тэмдгээр мэдээлсэн бол суурингаар нэвтрэн өнгөрөх замаас гарч тухайн суурин дотор хөдөлгөөнд оролцох бол мөн дээрх тээврийн хэрэгслийн хурдыг 80 км/цагаас хэтрүүлэхгүй байх шаардлагатай. а/ механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед цагт 40 км Механизмын ангилалд багтах тээврийн хэрэгслийн хурдыг бүх төрлийн замд 40 км/цагаас хэтрүүлэхгүй явах шаардлагатай. Механикжсан тээврийн хэрэгсэл чирэх үед хөдөлгөөний чиг өөрчлөхөд бэрхшээлтэй болох, мөн тоормосны зам уртсах зэрэг хүндрэл учирдаг тул механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үеийн хурдыг 40 км/цагаас хэтрүүлэхгүй явах ёстой. б/ хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх үед цагт 40 км Автобус, троллейбус, ачааны автомашинаар хүн тээвэрлэхэд аюулгүй байдлыг хангах зорилгоор бусад тээврийн хэрэгслийн хурднаас доогуур тогтоож өгдөг. Бүх 13
  • 14.
    төрлийн зам гэдэгт– суурин газрын доторх болон суурингаар нэвтрэн өнгөрч байгаа зам, мөн улсын чанартай зам буюу орон нутгийн зам, тууш зам хамаарна. в/ суурин газарт автобусаар буюу ачааны автомашины тэвшинд хүн тээвэрлэх үед цагт 50 км Автобус, троллейбус, ачааны автомашинаар хүн тээвэрлэхэд аюулгүй байдлыг хангах зорилгоор бусад тээврийн хэрэгслийн хурднаас доогуур тогтоож өгдөг. Бүх төрлийн зам гэдэгт – суурин газрын доторх болон суурингаар нэвтрэн өнгөрч байгаа зам, мөн улсын чанартай зам буюу орон нутгийн зам, тууш зам хамаарна. г/ суурин газрын гаднах зам болон тууш замд автобусаар буюу ачааны автомашины тэвшинд хүн тээвэрлэх үед цагт 70 км Автобус, троллейбус, ачааны автомашинаар хүн тээвэрлэхэд аюулгүй байдлыг хангах зорилгоор бусад тээврийн хэрэгслийн хурднаас доогуур тогтоож өгдөг. Бүх төрлийн зам гэдэгт – суурин газрын доторх болон суурингаар нэвтрэн өнгөрч байгаа зам, мөн улсын чанартай зам буюу орон нутгийн зам, тууш зам хамаарна. д/ тууш замд мотоцикл, чиргүүлтэй суудлын автомашин, хүн тээвэрлээгүй автобус буюу бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин цагт 80 км Тууш замд суудлын автомашин, бүх жин нь 3.5 тонноос бага ачааны автомашины хурдыг 100 км/цагаас хэтрүүлэхгүй явах шаардлагатай. Харин бүх жин нь 3.5 тонноос дээш ачааны автомашин, автобус ( хүн тээвэрлээгүй ), мотоциклийн хурдыг 80 км/цагаас хэтрүүлэхгүй явах ёстой. е/ хорооллын дотор цагт 40 км Хорооллын дотор тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг 20 км/цагаас хэтрүүлэхгүй явна гэж хязгаарласан нь тээврийн хэрэгслийг аль болох богино зайд зогсоох боломжийг хангах зорилготой юм. 9.4. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно : а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон дээд хурдыг хэтрүүлэх б/ “хурдны хязгаар” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн хурдыг уг тэмдэгт зааснас хэтрүүлэх в/ шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулах г/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох Хэт удаан явах нь хөдөлгөөний эрчмийг бууруулж хөдөлгөөний нягтралыг ихэсгэдэг. 14
  • 15.
    Тоормослолтыг дотор ньажлын болон ослын гэж 2 ангилдаг. Ажлын тоормослолт нь ( алгуур, огцом биш ) хөдөлгөөний явцад хурд хасах үйлдлийг аажмаар хийхэд хэрэглэгддэг. Ослын тоормослолт нь аль болох богино зайд тээврийн хэрэгслийг нэн даруй зогсоохын тулд хэрэглэгддэг. Энэ тоормослолтыг саадыг мөргөхгүй, шүргэхгүй байх үүднээс хэрэглэдэг. Жолооч огцом тоормослосноор хальтиргаатай замд тээврийн хэрэгсэл шарвах, тээврийн хэрэгсэл дотор яваа зорчигч гэмтэх, ачиж яваа ачаа нурах, мөн араас яваа тээврийн хэрэгсэл мөргөх зэрэг аюул тохиолдож болзошгүй юм. 15