SlideShare a Scribd company logo
ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ
Хөдөлгөөнт машины тэнхим
ДУУТ БОЛОН ОСЛЫН ДОХИО,
ОСЛЫН ЗОГСОЛТЫН ТЭМДЭГ ХЭРЭГЛЭХ НЬ
Инженерийн ба бусад мэргэжлийн
ангийн оюутнуудад зориулав.
Гарын авлага бэлтгэсэн: Ч.Алтанцэцэг
Д.Батчимэг
2014 он
Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг хэрэглэх нь
1.Дуут дохиог зөвхөн дараахь тохиолдолд хэрэглэж болно:
а/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд;
б/ суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхийн тулд бусад жолоочид анхааруулах
зорилгоор. Дуут дохио нь давуу эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга
хэмжээ авахаас чөлөөлөхгүй.
2. Ослын дохионы гэрлийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:
а/ зам тээврийн ослын улмаас зогссон үед;
б/ түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн үед;
в/ харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын гэрэл нь
асахгүй (эсвэл байхгүй) тээврийн хэрэгслийг зогсоосон үед;
г/ жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдах үед;
д/ чирэгдэж яваа (механикжсан тээврийн хэрэгсэл) үед;
е/ тээврийн хэрэгсэл нь аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй бусад тохиолдолд.
3. Ослын зогсолтын тэмдэг
Энэ тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн
хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс
багагүй зайд байрлуулна. Ослын зогсолтын тэмдгийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:
а/ зам тээврийн ослын улмаас зогссон үед;
б/ түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн
ослын дохионы гэрэл нь ажиллахгүй (эсвэл байхгүй) буюу уг тээврийн хэрэгсэл нь ойртон
ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд;
в/ харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын
болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй (эсвэл байхгүй) тээврийн хэрэгслийг зогсоосон
үед;
г/ чирэгдэж яваа механикжсан тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь
ажиллахгүй (эсвэл байхгүй) бол.
Тайлбар: Энэ тохиолдолд ослын зогсолтын тэмдгийг уг тээврийн хэрэгслийн гадна талын
арын хэсэгт байрлуулна.
4. Тусгай дуут болон гэрлэн дохио
Дор дурдсан шуурхай ажлын авто тээврийн хэрэгсэлд дараахь өнгийн тусгай дуут болон
гэрлэн дохио хэрэглэнэ.Үүнд:
a) цагдаагийн байгууллагын бүх төрлийн шуурхай албаны авто тээврийн хэрэгсэл,
мотоциклд - хөх улаан
b) гал унтраах албаны бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлд – хөх
c) хүн эмнэлгийн түргэн тусламжийн авто тээврийн хэрэгсэлд – ногоон
d) мал эмнэлгийн түргэн тусламжийн авто тээврийн хэрэгсэлд – ногоон
e) цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрийн ослын дуудлагын үйлчилгээний
болон автотээврийн хяналт, шалгалтын түүнчлэн замын арчлалт үйлчилгээ, хяналт
шалгалтын зориулалттай авто тээврийн хэрэгсэлд – шар
f) шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын онц аюултай гэмт хэрэгтэн хуяглан
хүргэх, эрэн сурвалжлах албаны авто тээврийн хэрэгсэлд - улаан;
g) Төрийн тусгай хамгаалалтын үед хөтөч машингүйгээр хамгаалалтанд яваа авто
тээврийн хэрэгсэлд - улаан.
Шуурхай ажлын авто тээврийн хэрэгслийн жолооч нь зөвхөн хойшлуулшгүй албан
үүрэг гүйцэтгэж явах үедээ тусгай дуут болон гэрлэн дохиогоо ажиллуулж, хөдөлгөөний
аюулгүй байдал бүрэн хангагдсан гэдэгт бүрэн итгэсэн нөхцөлд Замын хөдөлгөөний
дүрэмд заасан зохицуулагчийн дохионоос бусад заалтаас гажиж болно.
Тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэсэн авто тээврийн хэрэгслийн жолооч нь
тусгай дохионы хэрэгслийг хөдөлгөөнд оролцогчдод ойлгогдохуйцаар өгч, тэднийг
сандрааж, цочирдуулахгүй, эсрэг урсгалд орж бусдыг шахаж хөдөлгөөнд саад
учруулахгүй байвал зохино.Тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэсэн авто тээврийн
хэрэгслийн жолооч нь дохионы хэрэгслээ ажиллуулсан ч хөдөлгөөний аюулгүй байдлыг
хангах үүргээс чөлөөлөхгүй.
Хойшлуулшгүй ажлаас бусад үед шуурхай ажлын авто тээврийн хэрэгслийн
дохионы хэрэгслийг ажиллуулахыг хориглоно.Ослын дуудлагын үйлчилгээний авто
тээврийн хэрэгслүүд ослын газарт үүрэг гүйцэтгэх үедээ тусгай дуут болон гэрлэн
дохиогоо ажиллуулж болно.
СЭДВИЙН ТЕСТ
1. Суурин газарт жолооч дуут дохио өгөхийг зөвшөөрөх үү.
a. Зөвшөөрнө
b. Хориглоно
c. Зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд зөвшөөрнө.
2. Гүйцэж түрүүлэхийн тулд бусад жолоочид анхааруулах зорилгоор дуут дохио
өгөхийг зөвшөөрөх үү.
a. Зөвшөөрнө
b. Хориглоно
c. Зөвхөн суурин газрын гаднах замд зөвшөөрнө.
3. Жолооч хөдөлгөөн эхлэх буюу чиг өөрчлөх гэж байгаагаа бусад хөдөлгөөнд
оролцогчдод мэдээлэх зорилгоор дуут дохио өгөхийг зөвшөөрөх үү.
a. Зөвшөөрнө
b. Хориглоно
c. Эргэх чиг заадаг гэрэл ажиллахгүй тохиолдолд зөвшөөрнө.
4. Аль тохиолдолд жолооч зайлшгүй зогсолт хийж байгаагаа бусдад анхааруулах
зорилгоор дуут дохил өгөхийг зөвшөөрөх үү.
a. Уулзвар дээр зогссон тохиолдолд
b. Гүүрэн дээр зогссон тохиолдолд
c. Төмөр замын гарам дээр зогссон тохиолдолд
d. Зайлшгүй зогсолт хийж байгаагаа бусдад дуут дохиогоор анхааруулахыг
хориглоно.
5. Явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байгаа хараагүй хүнд дуут дохио
өгснөөр та давуу эрх эдлэх үү.
a. Тийм
b. Үгүй
6. Зогсож байгаа автобусыг тойрон гарахынхаа өмнө дуут дохио өгснөөрөө та хурдаа
хасаж анхаарал болгоомжтой явах үүргээс чөлөөлөгдөх үү.
a. Тийм
b. Үгүй
7. Зам тээврийн ослын улмаас зогссон тээврийн хэрэгслийн жолооч ослын дохионы гэрлээ
заавал асаах шаардлагатай юу.
a. Шаардлагатай
b. Хориглоогүй газарт зогссон бол шаардлагагүй
c. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй зогссон тохиолдолд шаардлагагүй
8. Зам тээврийн ослын улмаас зогссон дараах тээврийн хэрэгслүүдийн аль нь ослын
дохионы гэрлээ асаах шаардлагатай вэ.
a. Зөвхөн явган хүний гарцан дээр
зогссон автомашин
b. Хоѐулаа
9. Зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн жолооч ослын дохионы гэрлээ заавал
асаах шаардлагатай юу.
a. Шаардлагатай
b. Зогсохыг хориглоогүй газарт
зогссон бол шаардлагагүй
10. Зурагт үзүүлсэн тээврийн хэрэгслүүд зайлшгүй зогсолт хийсэн бол аль нь ослын
дохионы гэрлээ асаах шаардлагатай вэ.
a. Зөвхөн ачааны автомашин
b. Зөвхөн суудлын автомашин
c. Хоѐулаа
11. Суудлын автомашины жолооч зайлшгүй зогсолт хийхдээ зурагт үзүүлснээр зорчих
хэсгийг чөлөөлсөн бол ослын дохионы гэрлээ асаах шаардлагатай юу.
a. Шаардлагатай
b. Шаардлагагүй
12. Харанхуй үед гэрэлтүүлэггүй замын түр зогсохыг хориглосон хэсэгт зайлшгүй зогсолт
хийсэн жолооч ослын дохионы гэрлээ асаах шаардлагатай юу.
a. Шаардлагатай
b. Оврын гэрлээ асаасан бол шаардлагагүй.
13. Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын гэрэл нь гэмтэлтэй тээврийн
хэрэгслийг зогсоохдоо ослын дохионы гэрлийг асаах шаардлагатай юу.
a. Шаардлагатай
b. Хориглоогүй газарт зогссон тохиолдолд шаардлагагүй
14. Харанхуй үед замын түр буюу удаан зогсохыг хориглоогүй хэсэгт оврын гэрэл нь
гэмтэлтэй тээврийн хэрэгслийг зогсоохдоо ослын дохионы гэрлийг асаах шаардлагатай
юу.
a. Шаардлагатай
b. Замын гэрэлтүүлэгтэй хэсэгт зогссон бол шаардлагагүй.
15. Аль тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрлийг асаах шаардлагатай вэ.
a. Зөвхөн А
b. Зөвхөн Б
c. А,Б
16. Чирэгдэж яваа автомашины ослын дохионы гэрлийг заавал асаах шаардлагатай юу.
a. Шаардлагатай
b. Цоролйгон ачих байдлаар чирэгдэж яваа тохиолдолд шаардлагагүй
c. Зөвхөн харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед шаардлагатай
17. Технкийн эвдрэлээс шалтгаалан хэт удаан явах тохиолдолд хөдөлгөөний аюулгүй
байдал алдагдахаас сэргийлэх үүднээс жолооч ямар арга хэмжээ авбал зохих вэ.
a. Дуут дохио өгч явна
b. Ослын дохионы гэрлээ асааж явна
c. Зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна.
18. Хөдөлгөөний эрчим ихтэй замд суудлын автомашины жолооч зурагт үзүүлснээр
зогсож байхдаа аюулгүй байдал алдагдахаас сэргийлэх үүднээс ямар арга хэмжээ авбал
зохих вэ.
a. Ослын дохионы гэрлээ асаана
b. Араас ирж яваа тээврийн
хэрэгслйн хөдөлгөөнд саад болох зүйл зам дээр
тавина.
19. Суурин газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл
ажиллахгүй бол ослын зогсолтын тэмдгийг ямар зайд байрлуулах вэ.
a. 5 метрээс багагүй зайд
b. 15метрээс багагүй зайд
c. 30 метрээс багагүй зайд
20. Энэ тохиолдолд ослын зогсолтын тэмдгийг ямар зайд байрлуулах вэ.
a. 15 метрээс багагүй зайд
b. 30метрээс багагүй зайд
c. 100метрээс багагүй зайд
d. “Суурин газрын эхлэл” тэмдгийн
харалдаа
21. Зам тээврийн ослын улмаас зогссон жолооч тээврийн хэрэгслээ бусад хөдөлгөөнд
оролцогчдод анхааруулахын тулд заавал ослын зогсолтын тэмдэг хэрэглэх
шаардлагатай юу.
a. Шаардлагатай
b. Ослын дохионы гэрлээ асаасан бол шаардлагагүй.
22. Зам тээврийн ослын улмаас зогссон жолооч тээврийн хэрэгслээ бусад хөдөлгөөнд
оролцгчдод анхааруулахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ.
a. Зөвхөн ослын дохионы гэрлээ асаана.
b. Зөвхөн ослын зогсолтын тэмдэг байрлуулна.
c. Дээрх 2 арга хэмжээг авна.
23. Түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн жолооч
ослын зогсолтын тэмдэг хэрэглэх шаардлагатай юу.
a. Ойртон ирж яваа бус ад жолооч нарт харагдахаар газарт зогссон бол шаардлагагүй.
b. Ослын дохионы гэрэл нь ажиллахгүй тохиолдолд шаардлагатай.
24. Түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын
дохионы гэрлийг асаасан болослын зогсолтын тэмдэг хэрэглэх шаардлагатай юу.
a. Шаардлагагүй
b. Уг тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй газарт
зогссон бол шаардлагатай.
25. Зурагт үзүүлсэн замын энэ хэсэгт зайлшгүй зогсолт хийсэн суудлын автомашины
жолооч ослын зогсолтын тэмдэг байрлуулах шаардлагатай юу.
a. Ослын дохионы гэрлээ асаасан
тохиолдолд шаардлагагүй
b. Шаардлагатай
o
26. Зурагт үзүүлсэнээр зайлшгүй зогсолт хийсэн ачааны автомашины жолооч ослын
зогсолтын тэмдэг байрлуулах шаардлагатай юу.
а. Ойртон ирж яваа бусад жолооч нарт
харагдахгүй газарт зогссон бол
шаардлагагүй.
б. Шаардлагагүй
27. Харанхуй үед гэрэлтүүлэггүй замын түр ба удаан зогсохыг хориглоогүй хэсэгт ослын
дохионы гэрэл нь гэмтэлтэй тээврийн хэрэгслийг зогсоохдоо ослын зогсолтын тэмдэг
хэрэглэх шаардлагатай юу.
a. Шаардлагатай
b. Оврын гэрлээ асаасан бол шаардлагагүй
28. Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы гэрлүүд нь
гэмтэлтэй тээврийн хэрэгсэлийг зогсоохдоо ослын зогсолтын тэмдэг байрлуулах
шаардлагатай юу.
a. Шаардлагатай
b. Үзэгдэлт халхлагдаагүй хэсэгт зогссон бол шаардлагагүй
29. Ослын дохионы гэрэл нь ажиллахгүй болсон автомашиныг зурагт үзүүлсэнээр чирэхийг
зөвшөөрөх үү.
a. Зөвшөөрнө
b. Хориглоно
30. Аль тохиолдолд ослын зогсолтын тэмдгийг тээврийн хэрэгслийн гадна талын арын
хэсэгт байрлуулж хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрөх вэ.
a. Чирэгдэж яваа механикжсан тээврийн хэрэгслийн ослын ослын дохионы гэрэл нь
ажиллахгүй бол
b. Чирч яваа механикжсан тээврийн хэрэгслийн ойрын гэрэл нь асахгүй бол
c. Дээрх хоѐр тохиолдолд
Тестийн хариу
1 2 3 4 5 6 7 8 9 10
c c b c b b a b b a
11 12 13 14 15 16 17 18 19 20
a a a b b a b a b b
21 22 23 24 25 26 27 28 29 30
a c b b b b b a a a

More Related Content

What's hot

Анхааруулах ба хориглох тэмдгүүд
Анхааруулах ба хориглох тэмдгүүдАнхааруулах ба хориглох тэмдгүүд
Анхааруулах ба хориглох тэмдгүүдChimeg DB
 
Нэмэлт тэмдэг ба замын тэмдэглэл
Нэмэлт тэмдэг ба замын тэмдэглэлНэмэлт тэмдэг ба замын тэмдэглэл
Нэмэлт тэмдэг ба замын тэмдэглэлChimeg DB
 
G.t hedelgeenii udirgaliin zuram
G.t hedelgeenii udirgaliin zuramG.t hedelgeenii udirgaliin zuram
G.t hedelgeenii udirgaliin zuramBayar Ch
 
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлагаТээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлагаChimeg DB
 
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Umguullin Mongol Umguulugch
 

What's hot (8)

Анхааруулах ба хориглох тэмдгүүд
Анхааруулах ба хориглох тэмдгүүдАнхааруулах ба хориглох тэмдгүүд
Анхааруулах ба хориглох тэмдгүүд
 
Нэмэлт тэмдэг ба замын тэмдэглэл
Нэмэлт тэмдэг ба замын тэмдэглэлНэмэлт тэмдэг ба замын тэмдэглэл
Нэмэлт тэмдэг ба замын тэмдэглэл
 
G.t hedelgeenii udirgaliin zuram
G.t hedelgeenii udirgaliin zuramG.t hedelgeenii udirgaliin zuram
G.t hedelgeenii udirgaliin zuram
 
Tad
TadTad
Tad
 
Bd
BdBd
Bd
 
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлагаТээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
 
Altansukh1
Altansukh1Altansukh1
Altansukh1
 
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 

Viewers also liked

уаа.лекц 6
уаа.лекц 6уаа.лекц 6
уаа.лекц 6
batbold113o
 
шилэн кабелын суурьлуулалт
шилэн кабелын суурьлуулалтшилэн кабелын суурьлуулалт
шилэн кабелын суурьлуулалт
Jargalchuluun Mungunbayar
 
ажлын байран дахь гэрэлтүүлэг
ажлын байран дахь гэрэлтүүлэгажлын байран дахь гэрэлтүүлэг
ажлын байран дахь гэрэлтүүлэгGanerdene Jargalsakhan
 
замын хөдөлгөөн
замын хөдөлгөөн замын хөдөлгөөн
замын хөдөлгөөн
Tseden-ish Delgertsetseg
 
нараа бие даалт каталог
нараа бие даалт каталогнараа бие даалт каталог
нараа бие даалт каталогsunny_0622narantsetseg
 
Хүнсний аюулгүй байдал /Food safe/
Хүнсний аюулгүй байдал /Food safe/Хүнсний аюулгүй байдал /Food safe/
Хүнсний аюулгүй байдал /Food safe/
Tuvshinsanaa Baasanjav
 

Viewers also liked (10)

уаа.лекц 6
уаа.лекц 6уаа.лекц 6
уаа.лекц 6
 
altansukh4
altansukh4altansukh4
altansukh4
 
шилэн кабелын суурьлуулалт
шилэн кабелын суурьлуулалтшилэн кабелын суурьлуулалт
шилэн кабелын суурьлуулалт
 
Mns 3757-16-2007
Mns 3757-16-2007Mns 3757-16-2007
Mns 3757-16-2007
 
ажлын байран дахь гэрэлтүүлэг
ажлын байран дахь гэрэлтүүлэгажлын байран дахь гэрэлтүүлэг
ажлын байран дахь гэрэлтүүлэг
 
замын хөдөлгөөн
замын хөдөлгөөн замын хөдөлгөөн
замын хөдөлгөөн
 
нараа бие даалт каталог
нараа бие даалт каталогнараа бие даалт каталог
нараа бие даалт каталог
 
экологийн реферат
экологийн рефератэкологийн реферат
экологийн реферат
 
Хүнсний аюулгүй байдал /Food safe/
Хүнсний аюулгүй байдал /Food safe/Хүнсний аюулгүй байдал /Food safe/
Хүнсний аюулгүй байдал /Food safe/
 
Түүх реферат
Түүх рефератТүүх реферат
Түүх реферат
 

More from Chimeg DB

Трактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглолТрактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглолChimeg DB
 
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайLegalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайChimeg DB
 
ÌÓ-ûí õóóëèàñ
ÌÓ-ûí õóóëèàñÌÓ-ûí õóóëèàñ
ÌÓ-ûí õóóëèàñChimeg DB
 
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæÝìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæChimeg DB
 
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæÝìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæChimeg DB
 
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэгТээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэгChimeg DB
 
Хүн ба ачаа тээвэрлэх
Хүн ба ачаа тээвэрлэхХүн ба ачаа тээвэрлэх
Хүн ба ачаа тээвэрлэхChimeg DB
 

More from Chimeg DB (18)

Shassi L 9
Shassi L 9Shassi L 9
Shassi L 9
 
Shassi L 8
Shassi L 8Shassi L 8
Shassi L 8
 
Shassi L 7
Shassi L 7Shassi L 7
Shassi L 7
 
Shassi L 6
Shassi L 6Shassi L 6
Shassi L 6
 
Shassi L 5
Shassi L 5Shassi L 5
Shassi L 5
 
Shassi L-4
Shassi L-4Shassi L-4
Shassi L-4
 
Shassi L-3
Shassi L-3Shassi L-3
Shassi L-3
 
shassi L-2
shassi L-2shassi L-2
shassi L-2
 
shassi L-2
shassi L-2shassi L-2
shassi L-2
 
Shassi L-1
Shassi L-1Shassi L-1
Shassi L-1
 
Трактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглолТрактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглол
 
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайLegalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
 
ÌÓ-ûí õóóëèàñ
ÌÓ-ûí õóóëèàñÌÓ-ûí õóóëèàñ
ÌÓ-ûí õóóëèàñ
 
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæÝìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
 
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæÝìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
 
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэгТээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
 
Хүн ба ачаа тээвэрлэх
Хүн ба ачаа тээвэрлэхХүн ба ачаа тээвэрлэх
Хүн ба ачаа тээвэрлэх
 
Asm106165
Asm106165Asm106165
Asm106165
 

Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг

  • 1. ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ Хөдөлгөөнт машины тэнхим ДУУТ БОЛОН ОСЛЫН ДОХИО, ОСЛЫН ЗОГСОЛТЫН ТЭМДЭГ ХЭРЭГЛЭХ НЬ Инженерийн ба бусад мэргэжлийн ангийн оюутнуудад зориулав. Гарын авлага бэлтгэсэн: Ч.Алтанцэцэг Д.Батчимэг 2014 он
  • 2. Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг хэрэглэх нь 1.Дуут дохиог зөвхөн дараахь тохиолдолд хэрэглэж болно: а/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд; б/ суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхийн тулд бусад жолоочид анхааруулах зорилгоор. Дуут дохио нь давуу эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй. 2. Ослын дохионы гэрлийг дараахь тохиолдолд хэрэглэнэ: а/ зам тээврийн ослын улмаас зогссон үед; б/ түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн үед; в/ харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын гэрэл нь асахгүй (эсвэл байхгүй) тээврийн хэрэгслийг зогсоосон үед; г/ жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдах үед; д/ чирэгдэж яваа (механикжсан тээврийн хэрэгсэл) үед; е/ тээврийн хэрэгсэл нь аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй бусад тохиолдолд. 3. Ослын зогсолтын тэмдэг Энэ тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна. Ослын зогсолтын тэмдгийг дараахь тохиолдолд хэрэглэнэ: а/ зам тээврийн ослын улмаас зогссон үед; б/ түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй (эсвэл байхгүй) буюу уг тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд; в/ харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй (эсвэл байхгүй) тээврийн хэрэгслийг зогсоосон үед; г/ чирэгдэж яваа механикжсан тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй (эсвэл байхгүй) бол. Тайлбар: Энэ тохиолдолд ослын зогсолтын тэмдгийг уг тээврийн хэрэгслийн гадна талын арын хэсэгт байрлуулна.
  • 3. 4. Тусгай дуут болон гэрлэн дохио Дор дурдсан шуурхай ажлын авто тээврийн хэрэгсэлд дараахь өнгийн тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэнэ.Үүнд: a) цагдаагийн байгууллагын бүх төрлийн шуурхай албаны авто тээврийн хэрэгсэл, мотоциклд - хөх улаан b) гал унтраах албаны бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлд – хөх c) хүн эмнэлгийн түргэн тусламжийн авто тээврийн хэрэгсэлд – ногоон d) мал эмнэлгийн түргэн тусламжийн авто тээврийн хэрэгсэлд – ногоон e) цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрийн ослын дуудлагын үйлчилгээний болон автотээврийн хяналт, шалгалтын түүнчлэн замын арчлалт үйлчилгээ, хяналт шалгалтын зориулалттай авто тээврийн хэрэгсэлд – шар f) шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын онц аюултай гэмт хэрэгтэн хуяглан хүргэх, эрэн сурвалжлах албаны авто тээврийн хэрэгсэлд - улаан; g) Төрийн тусгай хамгаалалтын үед хөтөч машингүйгээр хамгаалалтанд яваа авто тээврийн хэрэгсэлд - улаан. Шуурхай ажлын авто тээврийн хэрэгслийн жолооч нь зөвхөн хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж явах үедээ тусгай дуут болон гэрлэн дохиогоо ажиллуулж, хөдөлгөөний аюулгүй байдал бүрэн хангагдсан гэдэгт бүрэн итгэсэн нөхцөлд Замын хөдөлгөөний дүрэмд заасан зохицуулагчийн дохионоос бусад заалтаас гажиж болно. Тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэсэн авто тээврийн хэрэгслийн жолооч нь тусгай дохионы хэрэгслийг хөдөлгөөнд оролцогчдод ойлгогдохуйцаар өгч, тэднийг сандрааж, цочирдуулахгүй, эсрэг урсгалд орж бусдыг шахаж хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино.Тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэсэн авто тээврийн хэрэгслийн жолооч нь дохионы хэрэгслээ ажиллуулсан ч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөхгүй. Хойшлуулшгүй ажлаас бусад үед шуурхай ажлын авто тээврийн хэрэгслийн дохионы хэрэгслийг ажиллуулахыг хориглоно.Ослын дуудлагын үйлчилгээний авто тээврийн хэрэгслүүд ослын газарт үүрэг гүйцэтгэх үедээ тусгай дуут болон гэрлэн дохиогоо ажиллуулж болно.
  • 4. СЭДВИЙН ТЕСТ 1. Суурин газарт жолооч дуут дохио өгөхийг зөвшөөрөх үү. a. Зөвшөөрнө b. Хориглоно c. Зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд зөвшөөрнө. 2. Гүйцэж түрүүлэхийн тулд бусад жолоочид анхааруулах зорилгоор дуут дохио өгөхийг зөвшөөрөх үү. a. Зөвшөөрнө b. Хориглоно c. Зөвхөн суурин газрын гаднах замд зөвшөөрнө. 3. Жолооч хөдөлгөөн эхлэх буюу чиг өөрчлөх гэж байгаагаа бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдээлэх зорилгоор дуут дохио өгөхийг зөвшөөрөх үү. a. Зөвшөөрнө b. Хориглоно c. Эргэх чиг заадаг гэрэл ажиллахгүй тохиолдолд зөвшөөрнө. 4. Аль тохиолдолд жолооч зайлшгүй зогсолт хийж байгаагаа бусдад анхааруулах зорилгоор дуут дохил өгөхийг зөвшөөрөх үү. a. Уулзвар дээр зогссон тохиолдолд b. Гүүрэн дээр зогссон тохиолдолд c. Төмөр замын гарам дээр зогссон тохиолдолд d. Зайлшгүй зогсолт хийж байгаагаа бусдад дуут дохиогоор анхааруулахыг хориглоно. 5. Явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байгаа хараагүй хүнд дуут дохио өгснөөр та давуу эрх эдлэх үү. a. Тийм b. Үгүй 6. Зогсож байгаа автобусыг тойрон гарахынхаа өмнө дуут дохио өгснөөрөө та хурдаа хасаж анхаарал болгоомжтой явах үүргээс чөлөөлөгдөх үү. a. Тийм b. Үгүй 7. Зам тээврийн ослын улмаас зогссон тээврийн хэрэгслийн жолооч ослын дохионы гэрлээ заавал асаах шаардлагатай юу. a. Шаардлагатай
  • 5. b. Хориглоогүй газарт зогссон бол шаардлагагүй c. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй зогссон тохиолдолд шаардлагагүй 8. Зам тээврийн ослын улмаас зогссон дараах тээврийн хэрэгслүүдийн аль нь ослын дохионы гэрлээ асаах шаардлагатай вэ. a. Зөвхөн явган хүний гарцан дээр зогссон автомашин b. Хоѐулаа 9. Зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн жолооч ослын дохионы гэрлээ заавал асаах шаардлагатай юу. a. Шаардлагатай b. Зогсохыг хориглоогүй газарт зогссон бол шаардлагагүй 10. Зурагт үзүүлсэн тээврийн хэрэгслүүд зайлшгүй зогсолт хийсэн бол аль нь ослын дохионы гэрлээ асаах шаардлагатай вэ. a. Зөвхөн ачааны автомашин b. Зөвхөн суудлын автомашин c. Хоѐулаа 11. Суудлын автомашины жолооч зайлшгүй зогсолт хийхдээ зурагт үзүүлснээр зорчих хэсгийг чөлөөлсөн бол ослын дохионы гэрлээ асаах шаардлагатай юу. a. Шаардлагатай b. Шаардлагагүй 12. Харанхуй үед гэрэлтүүлэггүй замын түр зогсохыг хориглосон хэсэгт зайлшгүй зогсолт хийсэн жолооч ослын дохионы гэрлээ асаах шаардлагатай юу. a. Шаардлагатай b. Оврын гэрлээ асаасан бол шаардлагагүй. 13. Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын гэрэл нь гэмтэлтэй тээврийн хэрэгслийг зогсоохдоо ослын дохионы гэрлийг асаах шаардлагатай юу. a. Шаардлагатай b. Хориглоогүй газарт зогссон тохиолдолд шаардлагагүй
  • 6. 14. Харанхуй үед замын түр буюу удаан зогсохыг хориглоогүй хэсэгт оврын гэрэл нь гэмтэлтэй тээврийн хэрэгслийг зогсоохдоо ослын дохионы гэрлийг асаах шаардлагатай юу. a. Шаардлагатай b. Замын гэрэлтүүлэгтэй хэсэгт зогссон бол шаардлагагүй. 15. Аль тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрлийг асаах шаардлагатай вэ. a. Зөвхөн А b. Зөвхөн Б c. А,Б 16. Чирэгдэж яваа автомашины ослын дохионы гэрлийг заавал асаах шаардлагатай юу. a. Шаардлагатай b. Цоролйгон ачих байдлаар чирэгдэж яваа тохиолдолд шаардлагагүй c. Зөвхөн харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед шаардлагатай 17. Технкийн эвдрэлээс шалтгаалан хэт удаан явах тохиолдолд хөдөлгөөний аюулгүй байдал алдагдахаас сэргийлэх үүднээс жолооч ямар арга хэмжээ авбал зохих вэ. a. Дуут дохио өгч явна b. Ослын дохионы гэрлээ асааж явна c. Зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. 18. Хөдөлгөөний эрчим ихтэй замд суудлын автомашины жолооч зурагт үзүүлснээр зогсож байхдаа аюулгүй байдал алдагдахаас сэргийлэх үүднээс ямар арга хэмжээ авбал зохих вэ. a. Ослын дохионы гэрлээ асаана b. Араас ирж яваа тээврийн хэрэгслйн хөдөлгөөнд саад болох зүйл зам дээр тавина. 19. Суурин газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл ажиллахгүй бол ослын зогсолтын тэмдгийг ямар зайд байрлуулах вэ. a. 5 метрээс багагүй зайд b. 15метрээс багагүй зайд c. 30 метрээс багагүй зайд 20. Энэ тохиолдолд ослын зогсолтын тэмдгийг ямар зайд байрлуулах вэ. a. 15 метрээс багагүй зайд b. 30метрээс багагүй зайд c. 100метрээс багагүй зайд d. “Суурин газрын эхлэл” тэмдгийн харалдаа
  • 7. 21. Зам тээврийн ослын улмаас зогссон жолооч тээврийн хэрэгслээ бусад хөдөлгөөнд оролцогчдод анхааруулахын тулд заавал ослын зогсолтын тэмдэг хэрэглэх шаардлагатай юу. a. Шаардлагатай b. Ослын дохионы гэрлээ асаасан бол шаардлагагүй. 22. Зам тээврийн ослын улмаас зогссон жолооч тээврийн хэрэгслээ бусад хөдөлгөөнд оролцгчдод анхааруулахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ. a. Зөвхөн ослын дохионы гэрлээ асаана. b. Зөвхөн ослын зогсолтын тэмдэг байрлуулна. c. Дээрх 2 арга хэмжээг авна. 23. Түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн жолооч ослын зогсолтын тэмдэг хэрэглэх шаардлагатай юу. a. Ойртон ирж яваа бус ад жолооч нарт харагдахаар газарт зогссон бол шаардлагагүй. b. Ослын дохионы гэрэл нь ажиллахгүй тохиолдолд шаардлагатай. 24. Түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрлийг асаасан болослын зогсолтын тэмдэг хэрэглэх шаардлагатай юу. a. Шаардлагагүй b. Уг тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй газарт зогссон бол шаардлагатай. 25. Зурагт үзүүлсэн замын энэ хэсэгт зайлшгүй зогсолт хийсэн суудлын автомашины жолооч ослын зогсолтын тэмдэг байрлуулах шаардлагатай юу. a. Ослын дохионы гэрлээ асаасан тохиолдолд шаардлагагүй b. Шаардлагатай o 26. Зурагт үзүүлсэнээр зайлшгүй зогсолт хийсэн ачааны автомашины жолооч ослын зогсолтын тэмдэг байрлуулах шаардлагатай юу. а. Ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахгүй газарт зогссон бол шаардлагагүй. б. Шаардлагагүй 27. Харанхуй үед гэрэлтүүлэггүй замын түр ба удаан зогсохыг хориглоогүй хэсэгт ослын дохионы гэрэл нь гэмтэлтэй тээврийн хэрэгслийг зогсоохдоо ослын зогсолтын тэмдэг хэрэглэх шаардлагатай юу. a. Шаардлагатай b. Оврын гэрлээ асаасан бол шаардлагагүй
  • 8. 28. Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы гэрлүүд нь гэмтэлтэй тээврийн хэрэгсэлийг зогсоохдоо ослын зогсолтын тэмдэг байрлуулах шаардлагатай юу. a. Шаардлагатай b. Үзэгдэлт халхлагдаагүй хэсэгт зогссон бол шаардлагагүй 29. Ослын дохионы гэрэл нь ажиллахгүй болсон автомашиныг зурагт үзүүлсэнээр чирэхийг зөвшөөрөх үү. a. Зөвшөөрнө b. Хориглоно 30. Аль тохиолдолд ослын зогсолтын тэмдгийг тээврийн хэрэгслийн гадна талын арын хэсэгт байрлуулж хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрөх вэ. a. Чирэгдэж яваа механикжсан тээврийн хэрэгслийн ослын ослын дохионы гэрэл нь ажиллахгүй бол b. Чирч яваа механикжсан тээврийн хэрэгслийн ойрын гэрэл нь асахгүй бол c. Дээрх хоѐр тохиолдолд Тестийн хариу 1 2 3 4 5 6 7 8 9 10 c c b c b b a b b a 11 12 13 14 15 16 17 18 19 20 a a a b b a b a b b 21 22 23 24 25 26 27 28 29 30 a c b b b b b a a a