SlideShare a Scribd company logo
ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ
Хөдөлгөөнт машины тэнхим
ЭМНЭЛЭГИЙН АНХНЫ ТУСЛАМЖ
Бакалаврын сургалтанд зориулав.
Гарын авлага бэлтгэсэн: Ч.Алтанцэцэг
Д.Батчимэг
2014 он
1
Зөөлөн эдийн битүү гэмтэл,
түүнд үзүүлэх анхны тусламж
Зөөлөн эдийн битүү гэмтэл хамгийн олонтой тохиолддог. Зөөлөн эдийн гэмтэлдарьс
салстын бүрэн бүтэн байдал алдагдалгүйгээр булчин, шөрмөс, судас гэмтэхийг хэлнэ.
Зөөлөн эдийн гэмтлийг хэлбэрээр нь дотор нь :
1. Няцралт
Няцралт нь цохигдох, дарагдах, хавчигдах, унах зэргээс үүснэ.
Няцралтын үед гарах шинж тэмдэг :
- Өвдөх (гэмтлийн байрлалаас шалтгаална)
- Хавдах (судас гэмтсэнээс цус ба тунгалагийн шингэн хуралдах, мөн үрэвслийн
шингэн эд эсэд нэвчсэнээс үүснэ)
- Цус хурах (эхний үед арьс хар хүрэн өнгөтэй, цаашдаа хурсан цус шимэгдэхэд
арьс нь шар юм уу хөхөвтөх өнгөтэй болно)
- Гэмтсэн эрхтэний үйл ажиллагаа алдагдана.
- Гэмтсэн хэсэгт буюу эсвэл биеийн ерөнхий халуун ихсэх зэрэг шинж тэмдэг
илэрнэ.
Анхны тусламж :
Гэмтсэн газарт хүйтэн жин тавих, хөдөлгөөнгүйгээр байлгах гэх мэтчилэн мөчийг
өндөрлөх, цус хурсан бол чанга дарж боолт хийнэ. Гарт сойлт хийх хөлд чиг барьж бооно.
2. Шөрмөс сунах
Мөчнүүдийн хэсэгт олонтаа тохиолдох гэмтлүүдийн нэг нь шөрмөс
сунаж, тасрах явдал юм.
Шинж тэмдэг :
- Үеэр хөдөлгөхөд хөндүүрлэн өвдөнө.
- Үеийн хөдөлгөөн хязгаарлагдана.
Анхны тусламж :
Гарны шөрмөс сунасан бол тэр орчинд боолт хийж гарыг хүзүүнээс сойж бооно. Хөлд
бол өвчтөний хөлийг дээш өргөсөн байдлаар эвүүр хийж хэвтүүлнэ. Гэмтсэн үений ойролцоо
овойж хавдсан бол боолт хийж тэр орчинд хүйтэн жин тавина.
3. Булчин тасрах
Энэ нь булчингийн хэтэрхий их сунаснаас тасрах ба гэнэт цочмог хүчтэй агшилтаас
язарч болно. Тасралт гүйцэд, гүйцэд биш байж болно.
Шинж тэмдэг :
2
Тасарсан булчийнгийн орчимд хөндүүрлэж өвдөх,Өвдөлт нь тэр булчинг агших,
хөдөлгөөн хийхэд нэмэгдэнэ. Гараар барьж үзэхэд булчин тасарсан хэсэгт тасархай завсар
баригдаж тэмтрэгдэнэ.
Анхны тусламж :
Тэр орчинд хүйтэн жин тавих, гэмтсэн булчингийн хэсэнгт тухайлбал мөчинд чиг
барьж боох, гарт бол чиг барьсны дараа хүзүүнээс сойлт хийж уяна. Гэмтэгсдийг эмнэлэгт
хүргэнэ.
Шархны тухай үндсэн ойлголт,
үзүүлэх тусламж
Арьс салст түүний доорхи зөөлөн эд, дотоод эрхтэний гадаргуу гэмтэхийг шархдалт
гэнэ. Арьс салст гэмтэхийг өнгөц шарх, цусны ба мэдрэлийн судас, шөрмөс, яс, дотоод
эрхтэн, гэмтэхийг гүн шарх гэнэ.
Шарх нь гарал үүсэл, эдийн гэмтлийн их, бага, өнгөц, гүн, халдварласан эсэхээс
хамааран янз бүр байдаг. Шархыг гарлаар нь огтлогдсон, цавчигдсан, хатгагдсан, няцарсан,
урагдсан, хазагдсан, буудуулсан гэх мэт ангилах ба үүний дотроос бууны шарх, хатгагдсан
шарх нь хэмжээ бага ч гэсэн цааш гүнзгийы нэвтэрч, цусны мэдрэлийн судас болон дотоод
эрхтэнг гэмтээсэн байдгаараа аюултай байдаг.Сум, сумны хэлтэрхий зэрэг гадны биет үлдэж
хүнд хэлбэрийн идээт үрэвсэл ба хийт үхэжлийг үүсгэж болно.
Цээж, хэвлий, тогойн шарх гол төлөв нэвтэрсэн байдаг. Хагалгааны шархнаас бусад
шархыг халдварласан шарх гэнэ.
Шархны шинж тэмдэг нь арьс салстын бүтэн байдал алдсан, өвдөлт, цус алдалтаар
илэрнэ.
Өвдөлт цус алдалт нь шархны их бага, өнгөц, гүн, гэмтсэн судасны том жижгээс
хамаарч харилцан адилгүй байна.
Дээрх шинжүүдээс гадна шархадсан эрхтэний үйл ажиллагаа алдагдана. Гүнзгий
нэвтэрсэн шарханд яс, үе, дотоод эрхтэн гэмтсэнээс дотуур цус алдаж, хурц цус багадалтын
шинж тэмдэг илрэнэ. Шарх бохирдож, халдвар орсноос халдвар бүх бие, махбодид нөлөөлж
өвчлөл үүсгэнэ.Мөн шарх идээлж хувилна. Шархны эдгэрэлт нь анхны тусламжаас ихээхэн
хамаарах учраас ил шархтай хүнд анхны тусламж үзүүлэх хүн урьдаар гараа савандаж маш
сайн угаагаад спирт буюу үнэртэй усаар гараа арчиж цэвэрлэнэ. Шархны эргэн тойронд
байгаа хир, бохир зүйлийг цэвэр, нойтон юмаар (марль буюу даавуу) болгоомжтой арчина.
Гэхдээ шархны гадна талаас дотогш нь биш, шархны захаас гадагш арчиж цэвэрлэнэ. Хэрэв
тослог зүйлээр арьс бохирлогдсон бол бензинээр арчиж болно. Тэгэхдээ шарханд бензин
хүргэж болохгүй. Шарханд байгаа өргөс, шил, төмөр, шороо, чулууг авах гэж өөрсдөө
3
оролдсоны хэрэггүй. Шархыг цэвэрлэхдээ орчны арьс, зөөлөн эдийг спирт иодоор арчиж
цэвэрлээд шарханд ариутгасан боолт хийнэ. Хэрэв ариутгасан материал байхгүй бол цэвэрхэн
алчуур буюу цагаан даавууг халуун индүүгээр сайн индүүдээд тавьсан ч болно.
Шархыг хөндөж сэдрээхгүй тулд шархан дээр тавьсан ариутгасан материал, индүүдсэн
даавууны дээрээс хөвөн бусад зөөлөн эд давхарлан тавьсны дараа боох хэрэгтэй. Ийнхүү
анхны тусламж үзүүлсний дараа гэмтэгсэд өөрөө явах боломжтой бол эмнэлэгт явуулна. Явж
чадахгүй байгаа үед түргэн тусламж дуудна.
Тэгэхдээ тархи, цээж, хэвлийн болон бусад эрхтэний гүнзгий шарх байвал заавал
анхны тусламж үзүүлж дууссаны дараа эмнэлгийн түргэн тусламж дуудах гэсний хэрэггүй
бөгөөд цаг алдахгүйн тулд тэр дор нь түргэн тусламж дуудахын хамт бололцоотой анхны
тусламж үзүүлсэн байх нь зүйтэй. Харин түргэн тусламжинд найдаад анхны тусламж
үзүүлэхгүй байж хэрхэвч болохгүй. Толгой, цээж, хэвлийн эрхтэний гүнзгий шархтай өвчтөнг
хэвтүүлэн дамнуургаар зөөвөрлөнө.
Шархнаас гадагш цус гарахыг цус алдалт гэнэ. Бүх хэлбэрийн шархдалтын үед
судасны хана гэмтсэнээс болж ямар нэгэн хэмжээгээр цус алдана.Их хэмжээгээр цус алдах нь
амь насанд аюултай. Цус алдалтыг артер (тараагуур), вен (хураагуур), хялгасан судаснуудын
цус алдалт гэж хуваахаас гадна дотор эрхтэнүүдийн хөндийнүүдэд (тархины, цээжний,
хэвлийн) цус алдаж байгааг дотуур цус алдалт, биеийн гадна ил харагдаж байгаа цус
алдалтыг гадуур цус алдалт гэж тус тус нэрлэдэг.
1. Хялгасан судаснаас цус алдах :
Хялгасан судаснаас цус шүүрч гоождог. Энэ нь өвчтөний амь насанд онцын аюулгүй.
Ийм үед алдагдах цусны хэмжээ бага байдаг. Шархны орчинд иод түрхэж, ариутгасан хэд
хэдэн давхар марль, бинт тавьж даруулах боолтоор бооно. Ойр хавьд бинт, марль байхгүй бол
цэвэр даавуу, алчуур хэрэглэж болно.
2. Венийн (хураагуур) судаснаас цус алдах :
Венийн (хураагуур) судас гэмтэхэд хар хүрэн өнгөтэй цус үргэжлэн урсаж гоожно.
Энэ үед даруулах боолтоор боож тогтоох нь илүү ашигтай. Цус гоожиж байгаа хэсэгт
ариутгасан марль, бинт тавьж дээрээс нь олон давхар марль, бинт нэмж тавьж бооно. Гэмтсэн
мөчийг өндөрлөж өргөнө.
3. Артерийн (тараагуур) судаснаас цус алдах :
Артерийн (тараагуур) судаснаас цус нь улаан ягаан өнгөтэй, их даралтын улмаас хол
олгойдон гардаг. Энэ нь онц аюултай бөгөөд хоромхон зуур ч амь насанд аюул учруулна.
Ийм хэлбэрийн цус алдалт ялангуяа томоохон судаснаас цус алдах үед анхны тусламжийг
хир яаралтай, зөв үзүүлснээс бүх зүйл шалтгаална. Үүний тулд артерийн (тараагуур) судасны
4
гаднаас дарж болох бүх цэг газруудыг сайн мэддэг байх хэрэгтэй. Зарим тохиолдолд (гуяны
юмуу бугалганы артерийн судаснаас цус алдахад) чагалуур (жгут) боолт хийнэ. Иймээс
чангалуур боолт хийх журмыг сайн мэдэх хэрэгтэй.
Мөчний гэмтэл шархны үед зориулалтын чангалуур боолт хэрэглэнэ. Чангалуур
боолтыг цус алдсан хэсгийн дээд талд хийнэ. Арьсыг гэмтээхгүйн тулд чангалуурын дор хэд
хэдэн давхарласан даавуу тавина.
Чангалуур боолтыг цус тогттол, чангалуураас доош хэсэгт судасны цохилт үгүй
болтол хийнэ. Хэт чанга юм уу удаан боовол эд эсийн үхжил үүсэх аюултай.
Чангалуур боолтыг хийсэн хугацааг цаг минутаар бичсэн зурвас (жишээлбэл : 15 цаг
30 минут) бичиж чангалуур боолтоос уяна. Чангалуур боолтыг 2 цагаас илүү байлгаж
болохгүй учраас замд буюу очих эмнэлэгт тавьсан хугацааг мэдэж байх шаардлагатай.
Зайлшгүй шаардлагатай үед шархадсан хэсгийн судсыг хуруугаар дарж чангалуур
боолтыг 10 – 15 минут авах ба дараа нь хуучин байранд нь юмуу арай дээр ахиж чангалж
тавина. Хэрэв зориулалтын чангалуур боолт үгүй бол гарын доорхи хэрэгслээр (бүс, тэлээ,
алчуур гэх мэт) сул зангидаж гогцоо гаргаад дор нь жийрэг тавьж харандаа юм уу савх
модоор цус тогттол эргүүлж чангална. Дараа нь савх модыг юмуу харандаагаа мөчтэй хамт
бинтээр ороож бооно. Уг боолтыг хийсэн цаг минутыг бичсэн зурвасыг мөн чангалуурын
завсар нь хийнэ.
Өвдөг, тохойны артерийн (тараагуур) судаснаас цус алдвал өвдөг, тохойг үеэр нугалж
тогтооно. Нугалах хэсэгт марль, бинт, хөвөнгийн аль нэгээр жийрэг хийж дараа нь хүчтэй
нугалж энэ байдалд боож тогтооно.
Гавал, цээж, хэвлийн хөндийд цус алдах нь өөртөө болон бусдад анхны тусламж
үзүүлэхэд онцгой хүндрэл учруулдаг. Ийм цус алдалтыг тогтоох боломж бараг үгүй.
Өвчтөний арьс цонхийж цайх, хүйтэн хөлс гарах, амьсгал нь түргэсч өнгөц болох, судасны
цохилт хурдан боловч хүч багатай байх зэрэг шинж илэрвэл түүнийг дотуур цус алдаж байна
гэж сэжиглэж болно. Ийм шинж тэмдэг илэрсэн үед түргэн тусламж дуудах, өвчтөнийг
хэвтүүлэх юмуу хагас суугаа байдалтай хэвтүүлэх, тайван байлгах, цус алдаж байгаа болов уу
гэсэн хэсэгт (хэвлий, цээж, толгой) гялгар ууттай цас, мөс, шилтэй хүйтэн усаар хүйтэн жин
тавих хэрэгтэй. Хэрвээ хот суурин газраас хол бол өвчтөнийг эмнэлэгт аль болох түргэн
аваачихыг хичээх хэрэгтэй.
Алдаж байгаа цусны хэмжээнээс хамаарахгүйгээр үнхэлцэг, тархины хөндийд цус
алдсанаас зүрхний ажиллагааг зогсоож, тархийг дарж үхүүлж болно. Цус алдахад цусны
эргэлтийн хэмжээ багасаж зүрхний ажиллагаа муудаж тархи, бөөр, элэг мэт амьдралын чухал
эрхтэний хүчилтөрөгчийн хангамж, бодисын солилцоо алдагддаг аюултай.
5
Хүүхэд 300-400 мл, том хүн 2-2.5 литр цус алдахад үхэж болно. Өвчтөний биеийн
байдлыг алдсан цусны хэмжээ, артерийн даралтаар мэдэж болно.
Цус алдалтын шинж тэмдгийг мэдэхдээ юуны өмнө гадаад, дотоод цус алдалтын аль
нь болохыг мэдэх хэрэгтэй. Цус алдахад толгой эргэж, чих шуугих, нүд харанхуйлж ам хатна.
Огиулж бөөлжиж бие суларна, арьс салст цайвар өнгөтэй болж үе мөч хөрнө. Хүйтэн хөлс
дааварлаж, судасны цохилт суларч маш хурдан лугшилттай болж тоолоход хэцүү болно.
Биеийн халуун бууж амьсгал түргэснэ. Цус алдалт үргэлжилж байвал цусны даралт
мэдэгдэхгүй болж өвчтөн ухаан алдаж, бие нь хөхрөн татаж эхлэх ба улмаар амьсгал, зүрх
судасны ажиллагаа зогсоно.
Ажил хөдөлмөрийн явцад буюу гэр ахуйн нөхцөлд, эсвэл осол гэмтлээс их бага ямар
нэгэн хэмжээний шарх үүсэх явдал амьдралд олонтоо тохиолддог. Анхны тусламжийг цаг
мөч алдалгүй зөв үзүүлж чадсан байвал ямар ч том шарх байсан ч их хэмжээний цус алдаж
байлаа ч гэсэн тухайн өвчтөнд онцын аюулгүй байж болно.
Шарх бүхэн гэнэт санамсаргүй үүсдэг учир хүмүүс голдуу ямарч бэлтгэлгүй байдаг
бөгөөд эмнэлгээс зайтай, тэр дор нь эмнэлгийн тусламж авах боломжгүй нөхцөлд учирдаг.
Ийм учраас цус алдалттай хүнд үзүүлэх эмнэлгийн тусламжийг бараг эмнэлгийн
мэргэжилгүй хүмүүс үзүүлдэг. Чухам иймд иргэн бүрэн өөрөө өөртөө болон бусдадаа цус
тогтоох анхны тусламжийг үзүүлж чаддаг мэдлэгтэй байх хэрэгтэй.
Цус алдалтыг дээр дурьдсан гол аргуудын аль нэгээр нь түр зуурын цус тогтоолт
хийгээд эмнэлгийн түргэн тусламж дуудах буюу эсвэл эмнэлэгт яаралтай хүргэх хэрэгтэй.
Цус алдаж байгаа үед цус алдалтыг энгийн аргаар түр зуур тогтоолт хийхгүйгээр эмнэлэгт
хүргэвэл эмнэлэгт очих замдаа улам хүндэрч муурч унах, тэр ч байтугай нас барах осолтойг
иргэн бүхэн анхаарах хэрэгтэй. Ийм учраас хамгийн түрүүнд анхны тусламжийг маш
шаламгай, хурдан хугацаанд үзүүлдэг байх хэрэгтэй. Цус их алдаж байгаа өвчтөнг хэвтээгээр
дамнуургаар зөөвөрлөж эмнэлэгт хүргэнэ.
Яс хугарах үед үзүүлэх тусламж
Хүчтэй механик үйлчлэлийн улмаас ясны бүрэн бүтэн байдал алдагдахыг яс хугарах
гэнэ.
Ясны хугаралтыг ил ба далд гэж хуваана.
Ясны ил хугаралтын үед хугарсан ясны үзүүр зөөлөн эдийг гэмтээж гадагш шарх
үүсгэж хугарсан ясны үзүүр ил гарсан байна.
Далд хугралт гэж зөвхөн яс зөөлөн ид дотроо хугарахыг хэлнэ. Яс нь ташуу, хөндлөн,
зөрсөн, бяцарсан, шигдсэн гэх мэт хэлбэрүүдээр хугарна.
Шинж тэмдэг нь :
6
Ясны хугарсан хэсэгт хүчтэй өвдөж үйл ажиллагаа нь алдагдана.
Далд хугаралтын орчимд тэмтэрч үзэхэд хөдөлгөөнгүй газарт хөдөлгөөнтэй болсон байх нь
ясны хугаралтыг тодорхойлох чухал шинж юм. Зарим үед хугарсан ясны хооронд хавиралдах
чимээ сонсогдож гарт мэдрэгддэг. Хугарсан газарт өвдөх нь гол шинж тэмдэг юм.
Хугарсан газар цус хурж овойж хавдана. Хугарсан ясны үзүүрүүд хоорондоо зөрснөөс
хугарсан мөч богиносож мурий болсон байдаг. Энэ шинэ шинж тэмдэг илэрсэн үед яс
хугаралтыг амархан оношлож болдог. Хугаралт байж болзошгүй бүх тохиолдолд анхны
тусламжыг үзүүлнэ.
Ясны хугаралтын үед хугарсан ясны үзүүр цуудас хэлтэрхийнүүд нь судас, мэлрэл
зөөлөн эдүүдийг гэмтээдэг. Иймд ил хугаралтын үед эхлэн цус тогтоох эмчилгээг яаралтай
үзүүлнэ. Хугарсан ясны үзүүрийг цааш буцааж хийж болохгүй. Хугарсан мөчнөөс дээгүүр
чангалуур боолт тавьж, цус тогтоолт хийгээд шархыг боож хугарсан мөчинд чиг тавина.
Далд битүү хугаралтын үед чиг тавина. Хугаралтад үзүүлэх анхны тусламж нь чиг
тавьж хөдөлгөөнгүй тайван байдалд оруулах юм. Хугарсан эрхтэнийг хөдөлгөөнгүй
байлгаснаар гэмтлийн улмаас үүсэх хүндрэл шокоос сэргийлж чадна. Чиг тавихын өмнө
өвчин намдаах эм тариа байвал тарих, дулаацуулах, халуун цай өгөх нь сайн үр дүнтэй
байдаг. Чиг тавихад тухайн шаардлагыг хангаж чадах тохиромжтой бүхнийг ашиглаж болно.
Чиг тавихад банз, фанер, мод, нарны халхавч, ташуур зэргийг ашиглаж болно.
Чиг тавихад анхаарах гол зүйл гэвэл хугарсан ясны хоёр талын үеийг хугарсан ясны
хамт хөдөлгөөнгүйгээр барьж боох явдал юм.
Хэрэв эмнэлгээс хол эмч дуудах нөхцөлгүй хөдөө газар тохиолдсон бол гэмтэгсдийг
зөөвөрлөхийн тулд хөдөлгөөнгүй бат бөх сайн чиг тавих шаардлагатай байдаг. Гэхдээ
тависан чиг нь арьс болон зөөлөн эдийг холгохгүйн тулд даавуугаар жийрэг хийж өгөх
хэрэгтэй.
Аарцаг ясны гэмтэлтэй хүнийг өргөн банз дээр хэвтүүлж нурууны тус газраар банзтай
нь хамт боож өвдөгний үе доогуур нь ивүүр хийх өвдөгний үеэр нугалж зөөнө. Нурууны ясны
хугаралттай хүмүүсийг дамнуурга дээр доош нь харуулан хэвтүүлэн зөөх эсвэл хатуу банз,
хаалга самбар дээр бол нуруугаар нь хэвтүүлж зөөвөрлөнө.
Толгойн яс гэмтсэн үед дамнуурга дээр дээш харуулж хэвтүүлээд толгойн доор дугуй
зөөлөн жийргэвч хийж толгойд хүйтэн жин тавьж зөөвөрлөнө. Толгойн яс гэмтсэн үед
дамнуурга дээр дээш харуулж хэвтүүлээд толгойн дор дугуй зөөлөн жийргэвч хийж, хүйтэн
жин тавьж зөөвөрлөнө. Хавирга хугарсан, цээж гэмтсэн бол алчуур даавуугаар гэмтсэн
хавирга, цээжийг чанга ороож боогоод зөөвөрлөнө.
7
Хөлийн шилбэ яс хугарсан бол өвдөг, хөлийн тавхайг оролцуулан чиг барьж боогоод
зөөвөрлөх бөгөөд чиг барих материал олдохгүй бол эрүүл хөлтэй нь хамт чиг барьж боогоод
дамнуургаар буюу хоёр хүн тэврээд зөөвөрлөж болно.
Дунд чөмөгний ясны хугаралт гэмтлийн үед түнхний үе өвдөгний үеийг оролцуулан
хөдөлгөөнгүй чиг барьж боогоод дамнуургаар зөөвөрлөнө.
Мөрний яс хугарч гэмтсэн үед мөр тохойн үеийг оролцуулан чиг тавьж цээжээр нь
ороож уяад хөдөлгөөнгүй болгож гарыг нь алчуураар хүзүүнээс нь сойж бооно. Гарын шууны
яс хугарсан үед тохой бугалгыг хамруулж чиг тавина.
Эгэмний яс хугарсан үед хоёр мөрийг битүү ороогоод ар талд нь холбох буюу эсвэл
хоёр мөр тус бүрийг нь мөрөвчлөх байдлаар ороож далны хооронд зөөлөн материалаар
бөөрөнхийлж жийрэг тавьж өгнө.
Чиг барьж боолт хийхэд анхаарах зүйлүүд :
1. Чигийг хугарсан ясны хоёр талд нь (гадна, дотор) тавина.
2. Мөр хугарсан үед чиг тавихдаа хугарлын дээд доод үенүүдийг хөдөлгөөнгүй байхаар
бодож тавина.
3. Хугарсан ясыг зузаан ороож боогоод чиг тавина.
4. Чигний гадуур давхар ороож бэхлэх ба хөл гарын хурууг ил гаргасан байна. Хуруу хөрч
хөхөрсөн бол чигийг суллаж дахин бооно.
Үе мултарсан үед үзүүлэх тусламж
Хүний биеийн үе бүхэн мултарч болно. Үеийг бүрэлдүүлж байгаа нэг ясны үеийн
талбай нөгөөгөөс холбирч хэвийн бус байрлалд орохыг мултралт гэнэ.
Үе мултрахад:
1.Үеийн хэлбэр өөрчлөгдөх
2.Үеэр хавдах
3.Өвдөх
4.Хөдөлгөөн хязгаарлагдах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
Мөр, бугуй, түнхний үеэр мултрах явдал олонтоо тохиолдоно. Үе мултралт хөнгөн гэмтэл
бэртэлт мэт санагдах боловч хүний эрүүл мэнд цаашдын хөдөлмөрийн чадварт ноцтой
хохирол учруулж болно. Үе мултарсан тэр даруйд нь анхны тусламжийг зөв цаг алдалгүй
үзүүлэхгүй бол янз бүрийн хүндрэл гарах, тухайлбал зуршмал үе мултралт болох, үеийн гэр
язарч урагдах, тасрах, сунах эсвэл үеэрээ хөдөлгөөнгүй болох буюу хөдөлгөөн нь
хязгаарлагдмал болох явдал бий.
8
Бугуйн үе мултарвал
Энэ үе нь ард тийш буюу дотогш мултарч болно. Бугуйн үеийн мултралтыг оруулах
хамгийн энгийн арга нь мултарсан гарыг тэгш ширээн дээр тавьж мултарсан гарын
сарвуунаас гар барих журмаар алгаа зөрүүлэн атгаад нөгөө гараараа тусламж үзүүлэх хүн
бэртсэн гарийн тохойн үеэс барьж тохойгоор нь 90 градус нугалж байгаад сарвуунаас нь
барьсан гараараа гэнэт огцом татах аргаар оруулж болно. Хэрэв хоёр хүн байвал энэхүү аргыг
хамтран үйлдэж болно.
Мөр мултралт
Хамгийн олон тохиолдог мултралт юм. Мултарсан мөрийг оруулах дадлагагүй буюу
зөвхөн мултралт биш өөр гэмтэл, хугаралт байж болох сэжигтэй бол заавал үеийг оруулах
гэж хүчээр оролдож болохгүй. Харин гарыг аятайхан сойж бойгоод эмнэлэгт хүргэх нь илүү
ашигтай байдаг. Гар хөлийн хурууны үе мултрахад хурууг үеэр нь чанга татахад үеэндээ
орчихдог.
Түнхний мултралт
Түнхний үе мултарвал илрэх гол шинж нь мултарсан хөлөө хөдөлгөж чадахгүй, хэрэв
хөдөлвөл маш их эмзэглэх, мултарсан хөл нь эрүүл хөлөөсөө богино болсон байх, мултарсан
үений орчим түнхний гадаад хэлбэр өөрчлөгдсөн байх нь ажиглагдана. Иймд энэ үений
мултралтыг мэдээ алдуулахгүйгээр хүчээр оруулах гэж оролдох нь буруу бөгөөд элдэв
хүндрэл гардаг учир энгийн хүмүүс юуны өмнө гэмтэгсдийг цаг алдахгүйгээр эмнэлэгт
хүргэх арга хэмжээ авах нь зүйтэй. Хэрэв эмнэлгээс хол холбоо барих боломжгүй бол
мултарсан үеийг засаж оруулах арга бодохоос өөр замгүй болдог. Ийм үед бололцоо байвал
үе мултарсан хүнийг ширээн дээр түрүүлэг нь харуулж, мултарсан хөлийг нь ширээний эрмэг
рүү унжуулан хэвтүүнэ. Тэгээд мултралтыг оруулах хүн мултарсан хөлийг нь зөөлхөн бөгөөд
болгоомжтойгоор түнхний үе болон тахимын үеэр нь нугалж улмаар түнхний үеэр нь гадагш
алцайлгаж тэлэхийн хамт гадагш байдлаар тахим шилбэн дээр нь нилээд хүчтэй дарахын
хамт гадагш эргүүлнэ.
Мултралт засагдах үед нур хийх чимээ гарч үений хөдөлгөөн чөлөөтэй болно. Гэхдээ
түнхний үе ар тийш мултарсан байвал энэ аргыг хэрэглэж болно. Харин урагшаа мултарсан
байвал хөлнөөс татаж байгаад мултсан үеийг татах дарах зэргээр хүч хэрэглэж оруулна.
Үений мултралтын үед эмнэлгийн тусламж цаг алдахгүй авч болох үед оруулалт засах
гэж хүчээр оролдох хэрэггүй. Харин зөв байрлалд үений хөдөлгөөнийг хаязгаарлан эмнэлэгт
хүргэх буюу эмч дуудаж тусламж авах нь зүйтэй.
9
10

More Related Content

What's hot

Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр
Анхны тусламж үзүүлэх семинар О.БатбаярАнхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр
Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр
The Institute of Social Sciences
 
Сүүн шүдний сурвалжийн оройн холбоосын үрэвслийн шалтгаан,
Сүүн шүдний сурвалжийн оройн холбоосын үрэвслийн шалтгаан,Сүүн шүдний сурвалжийн оройн холбоосын үрэвслийн шалтгаан,
Сүүн шүдний сурвалжийн оройн холбоосын үрэвслийн шалтгаан,
Bat-Erdene Uuganjavkhaa
 
Эрүүл мэнд : Анхны тусламж
Эрүүл мэнд : Анхны тусламжЭрүүл мэнд : Анхны тусламж
Эрүүл мэнд : Анхны тусламжHobbit Nawaka
 
Ажлын байранд яаралтай анхны тусламж үзүүлэх нь
Ажлын байранд яаралтай анхны тусламж үзүүлэх нь Ажлын байранд яаралтай анхны тусламж үзүүлэх нь
Ажлын байранд яаралтай анхны тусламж үзүүлэх нь
Umguullin Mongol Umguulugch
 
ясны идээт үрэвсэл
ясны идээт үрэвсэлясны идээт үрэвсэл
ясны идээт үрэвсэл
С. Эрдэнэсүрэн
 
Lecture 15,16 anxnii tuslamj uzuulex arga texnik
Lecture 15,16 anxnii tuslamj uzuulex arga texnikLecture 15,16 anxnii tuslamj uzuulex arga texnik
Lecture 15,16 anxnii tuslamj uzuulex arga texnikmunkhuu_a
 
тусламж
тусламжтусламж
тусламжBama740517
 
Mogoind hazuulah
Mogoind hazuulahMogoind hazuulah
Mogoind hazuulah
Ganhuyag Hishigmaa
 
лекц 9 цус алдалт, үзүүлэх анхны тусламж
лекц 9 цус алдалт, үзүүлэх анхны тусламжлекц 9 цус алдалт, үзүүлэх анхны тусламж
лекц 9 цус алдалт, үзүүлэх анхны тусламж
E-Gazarchin Online University
 
лекц 14 шарх, үзүүлэх анхны тусламж
лекц 14 шарх, үзүүлэх анхны тусламжлекц 14 шарх, үзүүлэх анхны тусламж
лекц 14 шарх, үзүүлэх анхны тусламж
E-Gazarchin Online University
 
лекц 8 анхны тусламжийн цагаан толгой
лекц 8 анхны тусламжийн цагаан толгойлекц 8 анхны тусламжийн цагаан толгой
лекц 8 анхны тусламжийн цагаан толгой
E-Gazarchin Online University
 
Nudnii uvchnii asargaa suvilgaa
Nudnii uvchnii asargaa suvilgaaNudnii uvchnii asargaa suvilgaa
Nudnii uvchnii asargaa suvilgaa
Etugen
 
лекц 6. осол гэмтэл, анхн ы тусламж урьдчилан сэрг ийлэлт 2012
лекц   6. осол гэмтэл, анхн ы тусламж урьдчилан сэрг ийлэлт 2012лекц   6. осол гэмтэл, анхн ы тусламж урьдчилан сэрг ийлэлт 2012
лекц 6. осол гэмтэл, анхн ы тусламж урьдчилан сэрг ийлэлт 2012serkaubuns
 
үений хэрэх төст ювэниль үрэвсэл
үений хэрэх төст ювэниль үрэвсэлүений хэрэх төст ювэниль үрэвсэл
үений хэрэх төст ювэниль үрэвсэл
Чинзориг Төгсгэрэл
 

What's hot (19)

Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр
Анхны тусламж үзүүлэх семинар О.БатбаярАнхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр
Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр
 
Сүүн шүдний сурвалжийн оройн холбоосын үрэвслийн шалтгаан,
Сүүн шүдний сурвалжийн оройн холбоосын үрэвслийн шалтгаан,Сүүн шүдний сурвалжийн оройн холбоосын үрэвслийн шалтгаан,
Сүүн шүдний сурвалжийн оройн холбоосын үрэвслийн шалтгаан,
 
Эрүүл мэнд : Анхны тусламж
Эрүүл мэнд : Анхны тусламжЭрүүл мэнд : Анхны тусламж
Эрүүл мэнд : Анхны тусламж
 
Ажлын байранд яаралтай анхны тусламж үзүүлэх нь
Ажлын байранд яаралтай анхны тусламж үзүүлэх нь Ажлын байранд яаралтай анхны тусламж үзүүлэх нь
Ажлын байранд яаралтай анхны тусламж үзүүлэх нь
 
ясны идээт үрэвсэл
ясны идээт үрэвсэлясны идээт үрэвсэл
ясны идээт үрэвсэл
 
Lecture 15,16 anxnii tuslamj uzuulex arga texnik
Lecture 15,16 anxnii tuslamj uzuulex arga texnikLecture 15,16 anxnii tuslamj uzuulex arga texnik
Lecture 15,16 anxnii tuslamj uzuulex arga texnik
 
тусламж
тусламжтусламж
тусламж
 
тусламж
тусламжтусламж
тусламж
 
Mogoind hazuulah
Mogoind hazuulahMogoind hazuulah
Mogoind hazuulah
 
лекц 9 цус алдалт, үзүүлэх анхны тусламж
лекц 9 цус алдалт, үзүүлэх анхны тусламжлекц 9 цус алдалт, үзүүлэх анхны тусламж
лекц 9 цус алдалт, үзүүлэх анхны тусламж
 
лекц 14 шарх, үзүүлэх анхны тусламж
лекц 14 шарх, үзүүлэх анхны тусламжлекц 14 шарх, үзүүлэх анхны тусламж
лекц 14 шарх, үзүүлэх анхны тусламж
 
gogii
gogii gogii
gogii
 
лекц 8 анхны тусламжийн цагаан толгой
лекц 8 анхны тусламжийн цагаан толгойлекц 8 анхны тусламжийн цагаан толгой
лекц 8 анхны тусламжийн цагаан толгой
 
Nudnii uvchnii asargaa suvilgaa
Nudnii uvchnii asargaa suvilgaaNudnii uvchnii asargaa suvilgaa
Nudnii uvchnii asargaa suvilgaa
 
остеомиелит
остеомиелитостеомиелит
остеомиелит
 
гэмтэл
гэмтэлгэмтэл
гэмтэл
 
лекц 6. осол гэмтэл, анхн ы тусламж урьдчилан сэрг ийлэлт 2012
лекц   6. осол гэмтэл, анхн ы тусламж урьдчилан сэрг ийлэлт 2012лекц   6. осол гэмтэл, анхн ы тусламж урьдчилан сэрг ийлэлт 2012
лекц 6. осол гэмтэл, анхн ы тусламж урьдчилан сэрг ийлэлт 2012
 
үений хэрэх төст ювэниль үрэвсэл
үений хэрэх төст ювэниль үрэвсэлүений хэрэх төст ювэниль үрэвсэл
үений хэрэх төст ювэниль үрэвсэл
 
First aid
First aidFirst aid
First aid
 

Viewers also liked

Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж
Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламжОсол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж
Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламжE-Gazarchin Online University
 
Солонгос улсад мэргэжил дээшлүүлсэн сувилагчдын сувилахуйн тусламж үйлчилгээн...
Солонгос улсад мэргэжил дээшлүүлсэн сувилагчдын сувилахуйн тусламж үйлчилгээн...Солонгос улсад мэргэжил дээшлүүлсэн сувилагчдын сувилахуйн тусламж үйлчилгээн...
Солонгос улсад мэргэжил дээшлүүлсэн сувилагчдын сувилахуйн тусламж үйлчилгээн...
Tumuruu Shiileg
 
түнхний төрөлхийн мултрал
түнхний төрөлхийн мултралтүнхний төрөлхийн мултрал
түнхний төрөлхийн мултралZoloo Ganbat
 
тохиолдол
тохиолдолтохиолдол
тохиолдолHost Hannah
 
лекц 4 цочимог цус алдал т
лекц   4 цочимог цус алдал тлекц   4 цочимог цус алдал т
лекц 4 цочимог цус алдал тserkaubuns
 
Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/
Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/
Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/
Sosoo Byambaa
 

Viewers also liked (7)

Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж
Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламжОсол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж
Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж
 
Gemtel
GemtelGemtel
Gemtel
 
Солонгос улсад мэргэжил дээшлүүлсэн сувилагчдын сувилахуйн тусламж үйлчилгээн...
Солонгос улсад мэргэжил дээшлүүлсэн сувилагчдын сувилахуйн тусламж үйлчилгээн...Солонгос улсад мэргэжил дээшлүүлсэн сувилагчдын сувилахуйн тусламж үйлчилгээн...
Солонгос улсад мэргэжил дээшлүүлсэн сувилагчдын сувилахуйн тусламж үйлчилгээн...
 
түнхний төрөлхийн мултрал
түнхний төрөлхийн мултралтүнхний төрөлхийн мултрал
түнхний төрөлхийн мултрал
 
тохиолдол
тохиолдолтохиолдол
тохиолдол
 
лекц 4 цочимог цус алдал т
лекц   4 цочимог цус алдал тлекц   4 цочимог цус алдал т
лекц 4 цочимог цус алдал т
 
Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/
Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/
Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/
 

Similar to Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ

зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөBama740517
 
уян зүү, ясны хатгалт, шингэн сэлбэлт.pptx
уян зүү, ясны хатгалт, шингэн сэлбэлт.pptxуян зүү, ясны хатгалт, шингэн сэлбэлт.pptx
уян зүү, ясны хатгалт, шингэн сэлбэлт.pptx
Baldandorj Khavalkhaan
 
Бэртэл гэмтлийн үеийн тусламж Насандэлгэр Ариунзаяа Балдандорж.pptx
Бэртэл гэмтлийн үеийн тусламж Насандэлгэр Ариунзаяа Балдандорж.pptxБэртэл гэмтлийн үеийн тусламж Насандэлгэр Ариунзаяа Балдандорж.pptx
Бэртэл гэмтлийн үеийн тусламж Насандэлгэр Ариунзаяа Балдандорж.pptx
Baldandorj Khavalkhaan
 
Адууны ханах засал
Адууны ханах засалАдууны ханах засал
Адууны ханах засал
dagvajamts
 
цус алдалтын үед үзүүлэх анхны тусламж
цус алдалтын үед үзүүлэх анхны тусламжцус алдалтын үед үзүүлэх анхны тусламж
цус алдалтын үед үзүүлэх анхны тусламжSosoo Byambaa
 
chest (1).pptx
chest (1).pptxchest (1).pptx
chest (1).pptx
CarolynCaRi
 
бариа засал
бариа засалбариа засал
бариа засал
batkhuyag nyamsuren
 
Daagii чийгийн улаан хорхой
Daagii чийгийн улаан хорхойDaagii чийгийн улаан хорхой
Daagii чийгийн улаан хорхойdaagii97
 
Daagii чийгийн улаан хорхой
Daagii чийгийн улаан хорхойDaagii чийгийн улаан хорхой
Daagii чийгийн улаан хорхойajaa97
 
Daagii чийгийн улаан хорхой
Daagii чийгийн улаан хорхойDaagii чийгийн улаан хорхой
Daagii чийгийн улаан хорхойDavaa97
 
гэнэт тохиолддог яаралтай
гэнэт тохиолддог яаралтайгэнэт тохиолддог яаралтай
гэнэт тохиолддог яаралтай
Tugsuu Tugsuu
 
гэнэт тохиолддог яаралтай
гэнэт тохиолддог яаралтайгэнэт тохиолддог яаралтай
гэнэт тохиолддог яаралтай
Tugsuu Tugsuu
 
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүд
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүдтөрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүд
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүд
NPain NLife
 
хамт төрсөн яр өвчнүүд
хамт төрсөн яр өвчнүүдхамт төрсөн яр өвчнүүд
хамт төрсөн яр өвчнүүд
Tugsuu Tugsuu
 
Zoonotic desseasis 2011.08.16
Zoonotic desseasis 2011.08.16Zoonotic desseasis 2011.08.16
Zoonotic desseasis 2011.08.16Sosoo Byambaa
 
Цусны эргэлтийн эрхтэн тогтолцоо
Цусны эргэлтийн эрхтэн тогтолцооЦусны эргэлтийн эрхтэн тогтолцоо
Цусны эргэлтийн эрхтэн тогтолцоо
Ts. Bayarkhuu, Murun, Khuwsgul, Erdmiin dalai complex school
 

Similar to Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ (20)

зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
уян зүү, ясны хатгалт, шингэн сэлбэлт.pptx
уян зүү, ясны хатгалт, шингэн сэлбэлт.pptxуян зүү, ясны хатгалт, шингэн сэлбэлт.pptx
уян зүү, ясны хатгалт, шингэн сэлбэлт.pptx
 
Бэртэл гэмтлийн үеийн тусламж Насандэлгэр Ариунзаяа Балдандорж.pptx
Бэртэл гэмтлийн үеийн тусламж Насандэлгэр Ариунзаяа Балдандорж.pptxБэртэл гэмтлийн үеийн тусламж Насандэлгэр Ариунзаяа Балдандорж.pptx
Бэртэл гэмтлийн үеийн тусламж Насандэлгэр Ариунзаяа Балдандорж.pptx
 
Адууны ханах засал
Адууны ханах засалАдууны ханах засал
Адууны ханах засал
 
цус алдалтын үед үзүүлэх анхны тусламж
цус алдалтын үед үзүүлэх анхны тусламжцус алдалтын үед үзүүлэх анхны тусламж
цус алдалтын үед үзүүлэх анхны тусламж
 
chest (1).pptx
chest (1).pptxchest (1).pptx
chest (1).pptx
 
бариа засал
бариа засалбариа засал
бариа засал
 
Daagii чийгийн улаан хорхой
Daagii чийгийн улаан хорхойDaagii чийгийн улаан хорхой
Daagii чийгийн улаан хорхой
 
Daagii чийгийн улаан хорхой
Daagii чийгийн улаан хорхойDaagii чийгийн улаан хорхой
Daagii чийгийн улаан хорхой
 
Daagii чийгийн улаан хорхой
Daagii чийгийн улаан хорхойDaagii чийгийн улаан хорхой
Daagii чийгийн улаан хорхой
 
цус хурах
цус хурахцус хурах
цус хурах
 
гэнэт тохиолддог яаралтай
гэнэт тохиолддог яаралтайгэнэт тохиолддог яаралтай
гэнэт тохиолддог яаралтай
 
гэнэт тохиолддог яаралтай
гэнэт тохиолддог яаралтайгэнэт тохиолддог яаралтай
гэнэт тохиолддог яаралтай
 
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүд
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүдтөрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүд
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүд
 
хамт төрсөн яр өвчнүүд
хамт төрсөн яр өвчнүүдхамт төрсөн яр өвчнүүд
хамт төрсөн яр өвчнүүд
 
Zoonotic desseasis 2011.08.16
Zoonotic desseasis 2011.08.16Zoonotic desseasis 2011.08.16
Zoonotic desseasis 2011.08.16
 
Цусны эргэлтийн эрхтэн тогтолцоо
Цусны эргэлтийн эрхтэн тогтолцооЦусны эргэлтийн эрхтэн тогтолцоо
Цусны эргэлтийн эрхтэн тогтолцоо
 
төрөлтийн 3- р үеийн физиологи, төрлөгийн гэмтэл
төрөлтийн 3- р үеийн физиологи, төрлөгийн гэмтэлтөрөлтийн 3- р үеийн физиологи, төрлөгийн гэмтэл
төрөлтийн 3- р үеийн физиологи, төрлөгийн гэмтэл
 
First aid
First aidFirst aid
First aid
 
GUIDEBOOK2
GUIDEBOOK2GUIDEBOOK2
GUIDEBOOK2
 

More from Chimeg DB

Трактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглолТрактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглолChimeg DB
 
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайLegalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайChimeg DB
 
ÌÓ-ûí õóóëèàñ
ÌÓ-ûí õóóëèàñÌÓ-ûí õóóëèàñ
ÌÓ-ûí õóóëèàñChimeg DB
 
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæÝìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæChimeg DB
 
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэгТээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэгChimeg DB
 
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлагаТээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлагаChimeg DB
 
Хүн ба ачаа тээвэрлэх
Хүн ба ачаа тээвэрлэхХүн ба ачаа тээвэрлэх
Хүн ба ачаа тээвэрлэхChimeg DB
 
Гарц, гарам нэвтрэх
Гарц, гарам нэвтрэхГарц, гарам нэвтрэх
Гарц, гарам нэвтрэхChimeg DB
 
Хөдөлгөөний онцлог нөхцөл
Хөдөлгөөний онцлог нөхцөлХөдөлгөөний онцлог нөхцөл
Хөдөлгөөний онцлог нөхцөлChimeg DB
 
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2Chimeg DB
 

More from Chimeg DB (20)

Shassi L 9
Shassi L 9Shassi L 9
Shassi L 9
 
Shassi L 8
Shassi L 8Shassi L 8
Shassi L 8
 
Shassi L 7
Shassi L 7Shassi L 7
Shassi L 7
 
Shassi L 6
Shassi L 6Shassi L 6
Shassi L 6
 
Shassi L 5
Shassi L 5Shassi L 5
Shassi L 5
 
Shassi L-4
Shassi L-4Shassi L-4
Shassi L-4
 
Shassi L-3
Shassi L-3Shassi L-3
Shassi L-3
 
shassi L-2
shassi L-2shassi L-2
shassi L-2
 
shassi L-2
shassi L-2shassi L-2
shassi L-2
 
Shassi L-1
Shassi L-1Shassi L-1
Shassi L-1
 
Трактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглолТрактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглол
 
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайLegalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
 
ÌÓ-ûí õóóëèàñ
ÌÓ-ûí õóóëèàñÌÓ-ûí õóóëèàñ
ÌÓ-ûí õóóëèàñ
 
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæÝìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
 
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэгТээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
 
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлагаТээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
 
Хүн ба ачаа тээвэрлэх
Хүн ба ачаа тээвэрлэхХүн ба ачаа тээвэрлэх
Хүн ба ачаа тээвэрлэх
 
Гарц, гарам нэвтрэх
Гарц, гарам нэвтрэхГарц, гарам нэвтрэх
Гарц, гарам нэвтрэх
 
Хөдөлгөөний онцлог нөхцөл
Хөдөлгөөний онцлог нөхцөлХөдөлгөөний онцлог нөхцөл
Хөдөлгөөний онцлог нөхцөл
 
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2
 

Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ

  • 1. ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ Хөдөлгөөнт машины тэнхим ЭМНЭЛЭГИЙН АНХНЫ ТУСЛАМЖ Бакалаврын сургалтанд зориулав. Гарын авлага бэлтгэсэн: Ч.Алтанцэцэг Д.Батчимэг 2014 он 1
  • 2. Зөөлөн эдийн битүү гэмтэл, түүнд үзүүлэх анхны тусламж Зөөлөн эдийн битүү гэмтэл хамгийн олонтой тохиолддог. Зөөлөн эдийн гэмтэлдарьс салстын бүрэн бүтэн байдал алдагдалгүйгээр булчин, шөрмөс, судас гэмтэхийг хэлнэ. Зөөлөн эдийн гэмтлийг хэлбэрээр нь дотор нь : 1. Няцралт Няцралт нь цохигдох, дарагдах, хавчигдах, унах зэргээс үүснэ. Няцралтын үед гарах шинж тэмдэг : - Өвдөх (гэмтлийн байрлалаас шалтгаална) - Хавдах (судас гэмтсэнээс цус ба тунгалагийн шингэн хуралдах, мөн үрэвслийн шингэн эд эсэд нэвчсэнээс үүснэ) - Цус хурах (эхний үед арьс хар хүрэн өнгөтэй, цаашдаа хурсан цус шимэгдэхэд арьс нь шар юм уу хөхөвтөх өнгөтэй болно) - Гэмтсэн эрхтэний үйл ажиллагаа алдагдана. - Гэмтсэн хэсэгт буюу эсвэл биеийн ерөнхий халуун ихсэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Анхны тусламж : Гэмтсэн газарт хүйтэн жин тавих, хөдөлгөөнгүйгээр байлгах гэх мэтчилэн мөчийг өндөрлөх, цус хурсан бол чанга дарж боолт хийнэ. Гарт сойлт хийх хөлд чиг барьж бооно. 2. Шөрмөс сунах Мөчнүүдийн хэсэгт олонтаа тохиолдох гэмтлүүдийн нэг нь шөрмөс сунаж, тасрах явдал юм. Шинж тэмдэг : - Үеэр хөдөлгөхөд хөндүүрлэн өвдөнө. - Үеийн хөдөлгөөн хязгаарлагдана. Анхны тусламж : Гарны шөрмөс сунасан бол тэр орчинд боолт хийж гарыг хүзүүнээс сойж бооно. Хөлд бол өвчтөний хөлийг дээш өргөсөн байдлаар эвүүр хийж хэвтүүлнэ. Гэмтсэн үений ойролцоо овойж хавдсан бол боолт хийж тэр орчинд хүйтэн жин тавина. 3. Булчин тасрах Энэ нь булчингийн хэтэрхий их сунаснаас тасрах ба гэнэт цочмог хүчтэй агшилтаас язарч болно. Тасралт гүйцэд, гүйцэд биш байж болно. Шинж тэмдэг : 2
  • 3. Тасарсан булчийнгийн орчимд хөндүүрлэж өвдөх,Өвдөлт нь тэр булчинг агших, хөдөлгөөн хийхэд нэмэгдэнэ. Гараар барьж үзэхэд булчин тасарсан хэсэгт тасархай завсар баригдаж тэмтрэгдэнэ. Анхны тусламж : Тэр орчинд хүйтэн жин тавих, гэмтсэн булчингийн хэсэнгт тухайлбал мөчинд чиг барьж боох, гарт бол чиг барьсны дараа хүзүүнээс сойлт хийж уяна. Гэмтэгсдийг эмнэлэгт хүргэнэ. Шархны тухай үндсэн ойлголт, үзүүлэх тусламж Арьс салст түүний доорхи зөөлөн эд, дотоод эрхтэний гадаргуу гэмтэхийг шархдалт гэнэ. Арьс салст гэмтэхийг өнгөц шарх, цусны ба мэдрэлийн судас, шөрмөс, яс, дотоод эрхтэн, гэмтэхийг гүн шарх гэнэ. Шарх нь гарал үүсэл, эдийн гэмтлийн их, бага, өнгөц, гүн, халдварласан эсэхээс хамааран янз бүр байдаг. Шархыг гарлаар нь огтлогдсон, цавчигдсан, хатгагдсан, няцарсан, урагдсан, хазагдсан, буудуулсан гэх мэт ангилах ба үүний дотроос бууны шарх, хатгагдсан шарх нь хэмжээ бага ч гэсэн цааш гүнзгийы нэвтэрч, цусны мэдрэлийн судас болон дотоод эрхтэнг гэмтээсэн байдгаараа аюултай байдаг.Сум, сумны хэлтэрхий зэрэг гадны биет үлдэж хүнд хэлбэрийн идээт үрэвсэл ба хийт үхэжлийг үүсгэж болно. Цээж, хэвлий, тогойн шарх гол төлөв нэвтэрсэн байдаг. Хагалгааны шархнаас бусад шархыг халдварласан шарх гэнэ. Шархны шинж тэмдэг нь арьс салстын бүтэн байдал алдсан, өвдөлт, цус алдалтаар илэрнэ. Өвдөлт цус алдалт нь шархны их бага, өнгөц, гүн, гэмтсэн судасны том жижгээс хамаарч харилцан адилгүй байна. Дээрх шинжүүдээс гадна шархадсан эрхтэний үйл ажиллагаа алдагдана. Гүнзгий нэвтэрсэн шарханд яс, үе, дотоод эрхтэн гэмтсэнээс дотуур цус алдаж, хурц цус багадалтын шинж тэмдэг илрэнэ. Шарх бохирдож, халдвар орсноос халдвар бүх бие, махбодид нөлөөлж өвчлөл үүсгэнэ.Мөн шарх идээлж хувилна. Шархны эдгэрэлт нь анхны тусламжаас ихээхэн хамаарах учраас ил шархтай хүнд анхны тусламж үзүүлэх хүн урьдаар гараа савандаж маш сайн угаагаад спирт буюу үнэртэй усаар гараа арчиж цэвэрлэнэ. Шархны эргэн тойронд байгаа хир, бохир зүйлийг цэвэр, нойтон юмаар (марль буюу даавуу) болгоомжтой арчина. Гэхдээ шархны гадна талаас дотогш нь биш, шархны захаас гадагш арчиж цэвэрлэнэ. Хэрэв тослог зүйлээр арьс бохирлогдсон бол бензинээр арчиж болно. Тэгэхдээ шарханд бензин хүргэж болохгүй. Шарханд байгаа өргөс, шил, төмөр, шороо, чулууг авах гэж өөрсдөө 3
  • 4. оролдсоны хэрэггүй. Шархыг цэвэрлэхдээ орчны арьс, зөөлөн эдийг спирт иодоор арчиж цэвэрлээд шарханд ариутгасан боолт хийнэ. Хэрэв ариутгасан материал байхгүй бол цэвэрхэн алчуур буюу цагаан даавууг халуун индүүгээр сайн индүүдээд тавьсан ч болно. Шархыг хөндөж сэдрээхгүй тулд шархан дээр тавьсан ариутгасан материал, индүүдсэн даавууны дээрээс хөвөн бусад зөөлөн эд давхарлан тавьсны дараа боох хэрэгтэй. Ийнхүү анхны тусламж үзүүлсний дараа гэмтэгсэд өөрөө явах боломжтой бол эмнэлэгт явуулна. Явж чадахгүй байгаа үед түргэн тусламж дуудна. Тэгэхдээ тархи, цээж, хэвлийн болон бусад эрхтэний гүнзгий шарх байвал заавал анхны тусламж үзүүлж дууссаны дараа эмнэлгийн түргэн тусламж дуудах гэсний хэрэггүй бөгөөд цаг алдахгүйн тулд тэр дор нь түргэн тусламж дуудахын хамт бололцоотой анхны тусламж үзүүлсэн байх нь зүйтэй. Харин түргэн тусламжинд найдаад анхны тусламж үзүүлэхгүй байж хэрхэвч болохгүй. Толгой, цээж, хэвлийн эрхтэний гүнзгий шархтай өвчтөнг хэвтүүлэн дамнуургаар зөөвөрлөнө. Шархнаас гадагш цус гарахыг цус алдалт гэнэ. Бүх хэлбэрийн шархдалтын үед судасны хана гэмтсэнээс болж ямар нэгэн хэмжээгээр цус алдана.Их хэмжээгээр цус алдах нь амь насанд аюултай. Цус алдалтыг артер (тараагуур), вен (хураагуур), хялгасан судаснуудын цус алдалт гэж хуваахаас гадна дотор эрхтэнүүдийн хөндийнүүдэд (тархины, цээжний, хэвлийн) цус алдаж байгааг дотуур цус алдалт, биеийн гадна ил харагдаж байгаа цус алдалтыг гадуур цус алдалт гэж тус тус нэрлэдэг. 1. Хялгасан судаснаас цус алдах : Хялгасан судаснаас цус шүүрч гоождог. Энэ нь өвчтөний амь насанд онцын аюулгүй. Ийм үед алдагдах цусны хэмжээ бага байдаг. Шархны орчинд иод түрхэж, ариутгасан хэд хэдэн давхар марль, бинт тавьж даруулах боолтоор бооно. Ойр хавьд бинт, марль байхгүй бол цэвэр даавуу, алчуур хэрэглэж болно. 2. Венийн (хураагуур) судаснаас цус алдах : Венийн (хураагуур) судас гэмтэхэд хар хүрэн өнгөтэй цус үргэжлэн урсаж гоожно. Энэ үед даруулах боолтоор боож тогтоох нь илүү ашигтай. Цус гоожиж байгаа хэсэгт ариутгасан марль, бинт тавьж дээрээс нь олон давхар марль, бинт нэмж тавьж бооно. Гэмтсэн мөчийг өндөрлөж өргөнө. 3. Артерийн (тараагуур) судаснаас цус алдах : Артерийн (тараагуур) судаснаас цус нь улаан ягаан өнгөтэй, их даралтын улмаас хол олгойдон гардаг. Энэ нь онц аюултай бөгөөд хоромхон зуур ч амь насанд аюул учруулна. Ийм хэлбэрийн цус алдалт ялангуяа томоохон судаснаас цус алдах үед анхны тусламжийг хир яаралтай, зөв үзүүлснээс бүх зүйл шалтгаална. Үүний тулд артерийн (тараагуур) судасны 4
  • 5. гаднаас дарж болох бүх цэг газруудыг сайн мэддэг байх хэрэгтэй. Зарим тохиолдолд (гуяны юмуу бугалганы артерийн судаснаас цус алдахад) чагалуур (жгут) боолт хийнэ. Иймээс чангалуур боолт хийх журмыг сайн мэдэх хэрэгтэй. Мөчний гэмтэл шархны үед зориулалтын чангалуур боолт хэрэглэнэ. Чангалуур боолтыг цус алдсан хэсгийн дээд талд хийнэ. Арьсыг гэмтээхгүйн тулд чангалуурын дор хэд хэдэн давхарласан даавуу тавина. Чангалуур боолтыг цус тогттол, чангалуураас доош хэсэгт судасны цохилт үгүй болтол хийнэ. Хэт чанга юм уу удаан боовол эд эсийн үхжил үүсэх аюултай. Чангалуур боолтыг хийсэн хугацааг цаг минутаар бичсэн зурвас (жишээлбэл : 15 цаг 30 минут) бичиж чангалуур боолтоос уяна. Чангалуур боолтыг 2 цагаас илүү байлгаж болохгүй учраас замд буюу очих эмнэлэгт тавьсан хугацааг мэдэж байх шаардлагатай. Зайлшгүй шаардлагатай үед шархадсан хэсгийн судсыг хуруугаар дарж чангалуур боолтыг 10 – 15 минут авах ба дараа нь хуучин байранд нь юмуу арай дээр ахиж чангалж тавина. Хэрэв зориулалтын чангалуур боолт үгүй бол гарын доорхи хэрэгслээр (бүс, тэлээ, алчуур гэх мэт) сул зангидаж гогцоо гаргаад дор нь жийрэг тавьж харандаа юм уу савх модоор цус тогттол эргүүлж чангална. Дараа нь савх модыг юмуу харандаагаа мөчтэй хамт бинтээр ороож бооно. Уг боолтыг хийсэн цаг минутыг бичсэн зурвасыг мөн чангалуурын завсар нь хийнэ. Өвдөг, тохойны артерийн (тараагуур) судаснаас цус алдвал өвдөг, тохойг үеэр нугалж тогтооно. Нугалах хэсэгт марль, бинт, хөвөнгийн аль нэгээр жийрэг хийж дараа нь хүчтэй нугалж энэ байдалд боож тогтооно. Гавал, цээж, хэвлийн хөндийд цус алдах нь өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд онцгой хүндрэл учруулдаг. Ийм цус алдалтыг тогтоох боломж бараг үгүй. Өвчтөний арьс цонхийж цайх, хүйтэн хөлс гарах, амьсгал нь түргэсч өнгөц болох, судасны цохилт хурдан боловч хүч багатай байх зэрэг шинж илэрвэл түүнийг дотуур цус алдаж байна гэж сэжиглэж болно. Ийм шинж тэмдэг илэрсэн үед түргэн тусламж дуудах, өвчтөнийг хэвтүүлэх юмуу хагас суугаа байдалтай хэвтүүлэх, тайван байлгах, цус алдаж байгаа болов уу гэсэн хэсэгт (хэвлий, цээж, толгой) гялгар ууттай цас, мөс, шилтэй хүйтэн усаар хүйтэн жин тавих хэрэгтэй. Хэрвээ хот суурин газраас хол бол өвчтөнийг эмнэлэгт аль болох түргэн аваачихыг хичээх хэрэгтэй. Алдаж байгаа цусны хэмжээнээс хамаарахгүйгээр үнхэлцэг, тархины хөндийд цус алдсанаас зүрхний ажиллагааг зогсоож, тархийг дарж үхүүлж болно. Цус алдахад цусны эргэлтийн хэмжээ багасаж зүрхний ажиллагаа муудаж тархи, бөөр, элэг мэт амьдралын чухал эрхтэний хүчилтөрөгчийн хангамж, бодисын солилцоо алдагддаг аюултай. 5
  • 6. Хүүхэд 300-400 мл, том хүн 2-2.5 литр цус алдахад үхэж болно. Өвчтөний биеийн байдлыг алдсан цусны хэмжээ, артерийн даралтаар мэдэж болно. Цус алдалтын шинж тэмдгийг мэдэхдээ юуны өмнө гадаад, дотоод цус алдалтын аль нь болохыг мэдэх хэрэгтэй. Цус алдахад толгой эргэж, чих шуугих, нүд харанхуйлж ам хатна. Огиулж бөөлжиж бие суларна, арьс салст цайвар өнгөтэй болж үе мөч хөрнө. Хүйтэн хөлс дааварлаж, судасны цохилт суларч маш хурдан лугшилттай болж тоолоход хэцүү болно. Биеийн халуун бууж амьсгал түргэснэ. Цус алдалт үргэлжилж байвал цусны даралт мэдэгдэхгүй болж өвчтөн ухаан алдаж, бие нь хөхрөн татаж эхлэх ба улмаар амьсгал, зүрх судасны ажиллагаа зогсоно. Ажил хөдөлмөрийн явцад буюу гэр ахуйн нөхцөлд, эсвэл осол гэмтлээс их бага ямар нэгэн хэмжээний шарх үүсэх явдал амьдралд олонтоо тохиолддог. Анхны тусламжийг цаг мөч алдалгүй зөв үзүүлж чадсан байвал ямар ч том шарх байсан ч их хэмжээний цус алдаж байлаа ч гэсэн тухайн өвчтөнд онцын аюулгүй байж болно. Шарх бүхэн гэнэт санамсаргүй үүсдэг учир хүмүүс голдуу ямарч бэлтгэлгүй байдаг бөгөөд эмнэлгээс зайтай, тэр дор нь эмнэлгийн тусламж авах боломжгүй нөхцөлд учирдаг. Ийм учраас цус алдалттай хүнд үзүүлэх эмнэлгийн тусламжийг бараг эмнэлгийн мэргэжилгүй хүмүүс үзүүлдэг. Чухам иймд иргэн бүрэн өөрөө өөртөө болон бусдадаа цус тогтоох анхны тусламжийг үзүүлж чаддаг мэдлэгтэй байх хэрэгтэй. Цус алдалтыг дээр дурьдсан гол аргуудын аль нэгээр нь түр зуурын цус тогтоолт хийгээд эмнэлгийн түргэн тусламж дуудах буюу эсвэл эмнэлэгт яаралтай хүргэх хэрэгтэй. Цус алдаж байгаа үед цус алдалтыг энгийн аргаар түр зуур тогтоолт хийхгүйгээр эмнэлэгт хүргэвэл эмнэлэгт очих замдаа улам хүндэрч муурч унах, тэр ч байтугай нас барах осолтойг иргэн бүхэн анхаарах хэрэгтэй. Ийм учраас хамгийн түрүүнд анхны тусламжийг маш шаламгай, хурдан хугацаанд үзүүлдэг байх хэрэгтэй. Цус их алдаж байгаа өвчтөнг хэвтээгээр дамнуургаар зөөвөрлөж эмнэлэгт хүргэнэ. Яс хугарах үед үзүүлэх тусламж Хүчтэй механик үйлчлэлийн улмаас ясны бүрэн бүтэн байдал алдагдахыг яс хугарах гэнэ. Ясны хугаралтыг ил ба далд гэж хуваана. Ясны ил хугаралтын үед хугарсан ясны үзүүр зөөлөн эдийг гэмтээж гадагш шарх үүсгэж хугарсан ясны үзүүр ил гарсан байна. Далд хугралт гэж зөвхөн яс зөөлөн ид дотроо хугарахыг хэлнэ. Яс нь ташуу, хөндлөн, зөрсөн, бяцарсан, шигдсэн гэх мэт хэлбэрүүдээр хугарна. Шинж тэмдэг нь : 6
  • 7. Ясны хугарсан хэсэгт хүчтэй өвдөж үйл ажиллагаа нь алдагдана. Далд хугаралтын орчимд тэмтэрч үзэхэд хөдөлгөөнгүй газарт хөдөлгөөнтэй болсон байх нь ясны хугаралтыг тодорхойлох чухал шинж юм. Зарим үед хугарсан ясны хооронд хавиралдах чимээ сонсогдож гарт мэдрэгддэг. Хугарсан газарт өвдөх нь гол шинж тэмдэг юм. Хугарсан газар цус хурж овойж хавдана. Хугарсан ясны үзүүрүүд хоорондоо зөрснөөс хугарсан мөч богиносож мурий болсон байдаг. Энэ шинэ шинж тэмдэг илэрсэн үед яс хугаралтыг амархан оношлож болдог. Хугаралт байж болзошгүй бүх тохиолдолд анхны тусламжыг үзүүлнэ. Ясны хугаралтын үед хугарсан ясны үзүүр цуудас хэлтэрхийнүүд нь судас, мэлрэл зөөлөн эдүүдийг гэмтээдэг. Иймд ил хугаралтын үед эхлэн цус тогтоох эмчилгээг яаралтай үзүүлнэ. Хугарсан ясны үзүүрийг цааш буцааж хийж болохгүй. Хугарсан мөчнөөс дээгүүр чангалуур боолт тавьж, цус тогтоолт хийгээд шархыг боож хугарсан мөчинд чиг тавина. Далд битүү хугаралтын үед чиг тавина. Хугаралтад үзүүлэх анхны тусламж нь чиг тавьж хөдөлгөөнгүй тайван байдалд оруулах юм. Хугарсан эрхтэнийг хөдөлгөөнгүй байлгаснаар гэмтлийн улмаас үүсэх хүндрэл шокоос сэргийлж чадна. Чиг тавихын өмнө өвчин намдаах эм тариа байвал тарих, дулаацуулах, халуун цай өгөх нь сайн үр дүнтэй байдаг. Чиг тавихад тухайн шаардлагыг хангаж чадах тохиромжтой бүхнийг ашиглаж болно. Чиг тавихад банз, фанер, мод, нарны халхавч, ташуур зэргийг ашиглаж болно. Чиг тавихад анхаарах гол зүйл гэвэл хугарсан ясны хоёр талын үеийг хугарсан ясны хамт хөдөлгөөнгүйгээр барьж боох явдал юм. Хэрэв эмнэлгээс хол эмч дуудах нөхцөлгүй хөдөө газар тохиолдсон бол гэмтэгсдийг зөөвөрлөхийн тулд хөдөлгөөнгүй бат бөх сайн чиг тавих шаардлагатай байдаг. Гэхдээ тависан чиг нь арьс болон зөөлөн эдийг холгохгүйн тулд даавуугаар жийрэг хийж өгөх хэрэгтэй. Аарцаг ясны гэмтэлтэй хүнийг өргөн банз дээр хэвтүүлж нурууны тус газраар банзтай нь хамт боож өвдөгний үе доогуур нь ивүүр хийх өвдөгний үеэр нугалж зөөнө. Нурууны ясны хугаралттай хүмүүсийг дамнуурга дээр доош нь харуулан хэвтүүлэн зөөх эсвэл хатуу банз, хаалга самбар дээр бол нуруугаар нь хэвтүүлж зөөвөрлөнө. Толгойн яс гэмтсэн үед дамнуурга дээр дээш харуулж хэвтүүлээд толгойн доор дугуй зөөлөн жийргэвч хийж толгойд хүйтэн жин тавьж зөөвөрлөнө. Толгойн яс гэмтсэн үед дамнуурга дээр дээш харуулж хэвтүүлээд толгойн дор дугуй зөөлөн жийргэвч хийж, хүйтэн жин тавьж зөөвөрлөнө. Хавирга хугарсан, цээж гэмтсэн бол алчуур даавуугаар гэмтсэн хавирга, цээжийг чанга ороож боогоод зөөвөрлөнө. 7
  • 8. Хөлийн шилбэ яс хугарсан бол өвдөг, хөлийн тавхайг оролцуулан чиг барьж боогоод зөөвөрлөх бөгөөд чиг барих материал олдохгүй бол эрүүл хөлтэй нь хамт чиг барьж боогоод дамнуургаар буюу хоёр хүн тэврээд зөөвөрлөж болно. Дунд чөмөгний ясны хугаралт гэмтлийн үед түнхний үе өвдөгний үеийг оролцуулан хөдөлгөөнгүй чиг барьж боогоод дамнуургаар зөөвөрлөнө. Мөрний яс хугарч гэмтсэн үед мөр тохойн үеийг оролцуулан чиг тавьж цээжээр нь ороож уяад хөдөлгөөнгүй болгож гарыг нь алчуураар хүзүүнээс нь сойж бооно. Гарын шууны яс хугарсан үед тохой бугалгыг хамруулж чиг тавина. Эгэмний яс хугарсан үед хоёр мөрийг битүү ороогоод ар талд нь холбох буюу эсвэл хоёр мөр тус бүрийг нь мөрөвчлөх байдлаар ороож далны хооронд зөөлөн материалаар бөөрөнхийлж жийрэг тавьж өгнө. Чиг барьж боолт хийхэд анхаарах зүйлүүд : 1. Чигийг хугарсан ясны хоёр талд нь (гадна, дотор) тавина. 2. Мөр хугарсан үед чиг тавихдаа хугарлын дээд доод үенүүдийг хөдөлгөөнгүй байхаар бодож тавина. 3. Хугарсан ясыг зузаан ороож боогоод чиг тавина. 4. Чигний гадуур давхар ороож бэхлэх ба хөл гарын хурууг ил гаргасан байна. Хуруу хөрч хөхөрсөн бол чигийг суллаж дахин бооно. Үе мултарсан үед үзүүлэх тусламж Хүний биеийн үе бүхэн мултарч болно. Үеийг бүрэлдүүлж байгаа нэг ясны үеийн талбай нөгөөгөөс холбирч хэвийн бус байрлалд орохыг мултралт гэнэ. Үе мултрахад: 1.Үеийн хэлбэр өөрчлөгдөх 2.Үеэр хавдах 3.Өвдөх 4.Хөдөлгөөн хязгаарлагдах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Мөр, бугуй, түнхний үеэр мултрах явдал олонтоо тохиолдоно. Үе мултралт хөнгөн гэмтэл бэртэлт мэт санагдах боловч хүний эрүүл мэнд цаашдын хөдөлмөрийн чадварт ноцтой хохирол учруулж болно. Үе мултарсан тэр даруйд нь анхны тусламжийг зөв цаг алдалгүй үзүүлэхгүй бол янз бүрийн хүндрэл гарах, тухайлбал зуршмал үе мултралт болох, үеийн гэр язарч урагдах, тасрах, сунах эсвэл үеэрээ хөдөлгөөнгүй болох буюу хөдөлгөөн нь хязгаарлагдмал болох явдал бий. 8
  • 9. Бугуйн үе мултарвал Энэ үе нь ард тийш буюу дотогш мултарч болно. Бугуйн үеийн мултралтыг оруулах хамгийн энгийн арга нь мултарсан гарыг тэгш ширээн дээр тавьж мултарсан гарын сарвуунаас гар барих журмаар алгаа зөрүүлэн атгаад нөгөө гараараа тусламж үзүүлэх хүн бэртсэн гарийн тохойн үеэс барьж тохойгоор нь 90 градус нугалж байгаад сарвуунаас нь барьсан гараараа гэнэт огцом татах аргаар оруулж болно. Хэрэв хоёр хүн байвал энэхүү аргыг хамтран үйлдэж болно. Мөр мултралт Хамгийн олон тохиолдог мултралт юм. Мултарсан мөрийг оруулах дадлагагүй буюу зөвхөн мултралт биш өөр гэмтэл, хугаралт байж болох сэжигтэй бол заавал үеийг оруулах гэж хүчээр оролдож болохгүй. Харин гарыг аятайхан сойж бойгоод эмнэлэгт хүргэх нь илүү ашигтай байдаг. Гар хөлийн хурууны үе мултрахад хурууг үеэр нь чанга татахад үеэндээ орчихдог. Түнхний мултралт Түнхний үе мултарвал илрэх гол шинж нь мултарсан хөлөө хөдөлгөж чадахгүй, хэрэв хөдөлвөл маш их эмзэглэх, мултарсан хөл нь эрүүл хөлөөсөө богино болсон байх, мултарсан үений орчим түнхний гадаад хэлбэр өөрчлөгдсөн байх нь ажиглагдана. Иймд энэ үений мултралтыг мэдээ алдуулахгүйгээр хүчээр оруулах гэж оролдох нь буруу бөгөөд элдэв хүндрэл гардаг учир энгийн хүмүүс юуны өмнө гэмтэгсдийг цаг алдахгүйгээр эмнэлэгт хүргэх арга хэмжээ авах нь зүйтэй. Хэрэв эмнэлгээс хол холбоо барих боломжгүй бол мултарсан үеийг засаж оруулах арга бодохоос өөр замгүй болдог. Ийм үед бололцоо байвал үе мултарсан хүнийг ширээн дээр түрүүлэг нь харуулж, мултарсан хөлийг нь ширээний эрмэг рүү унжуулан хэвтүүнэ. Тэгээд мултралтыг оруулах хүн мултарсан хөлийг нь зөөлхөн бөгөөд болгоомжтойгоор түнхний үе болон тахимын үеэр нь нугалж улмаар түнхний үеэр нь гадагш алцайлгаж тэлэхийн хамт гадагш байдлаар тахим шилбэн дээр нь нилээд хүчтэй дарахын хамт гадагш эргүүлнэ. Мултралт засагдах үед нур хийх чимээ гарч үений хөдөлгөөн чөлөөтэй болно. Гэхдээ түнхний үе ар тийш мултарсан байвал энэ аргыг хэрэглэж болно. Харин урагшаа мултарсан байвал хөлнөөс татаж байгаад мултсан үеийг татах дарах зэргээр хүч хэрэглэж оруулна. Үений мултралтын үед эмнэлгийн тусламж цаг алдахгүй авч болох үед оруулалт засах гэж хүчээр оролдох хэрэггүй. Харин зөв байрлалд үений хөдөлгөөнийг хаязгаарлан эмнэлэгт хүргэх буюу эмч дуудаж тусламж авах нь зүйтэй. 9
  • 10. 10