More Related Content
DOCX
PPTX
зөвлөгөө өгөх үндсэн зарчим PPTX
PDF
PPTX
PPT
PPTX
PPTX
What's hot
DOCX
PPTX
PPTX
DOC
PPTX
PPTX
PPTX
ялгаруулах эрхтэн тогтолцоо PPTX
PPTX
хижээл болон өтөл насны сэтгэл зүй DOCX
DOCX
PPT
манлайлалын тухай ойлголт/ Manlailal / DOCX
хэрвээ би багш байсан бол PPTX
PDF
Бага насны хүүхдийн цогц хөгжил PPTX
PPTX
PDF
7 10, 13-14,16-18 nastni ontslog PPTX
PPTX
Viewers also liked
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPT
эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн ялгаа PPTX
PPTX
PPT
PPT
PPTX
PPTX
PPTX
PPTX
1 6 гэр бүлийн сэтгэл судлалын тухай ойлголт, PPTX
PPTX
PPTX
PPTX
PPT
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5 PPTX
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргууд Similar to лекц №7
PPTX
PPTX
PPSX
сурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нас PPTX
PPTX
PPTX
PPT
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог PPT
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог PPTX
Хувийн ба нийгмийн хөгжил PDF
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5 PPTX
PPTX
PPTX
PDF
PDF
DOCX
DOCX
PPSX
сурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нас PPTX
PPTX
оюун ухаан ба авьяас чадвар More from azora14
PDF
Mo umongol 914102815-0001 PPT
эцэг эхийн хайр ба сургамж PPTX
PPTX
парапсихологи буюу ер бусын сэтгэл судлал PPTX
PPTX
PPTX
PPTX
5 2 ой тогтоолт сайжируулах нь PPTX
5 2 ой тогтоолт сайжируулах нь PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
DOCX
лекц №7
- 1.
- 2.
Уламжлалт ангиллаар
амьдралын эхний үеүдийг
Төрөхийн өмнөх /2 долоо хоног, 2 сар хүртэл,
төрөх хүртэл/
Хүүхэд нас /12,14 сар хүртэл, балчир нас,
СӨН, бага ангийн/
Шилжилтийн нас /15 нас хүртэл/
Өсвөр үе /18 хүртэл, 23 хүртэл бие бялдрын
хувьд бүрэн бойжих/
- 3.
Монголчуудын ангилал
нялхүе /0-3/
балчир нас /3-7/
бага нас /8-12/
өөлийхүү /13-17/
орь залуу нас /18-25/
залуу нас /25-35/
идэр нас /35-45/
хижээл нас /45-60/
өтөл нас /60-80/
өндөр нас /80-аас дээш/
- 4.
Эртний Хятадын ангилал
Залуу үе. 20 нас хүртэл
Гэрлэх үе 30 нас хүртэл
Нийгмийн үүргээ биелүүлэх үе 40 нас хүртэл
Амьдралыг ухаарах үе 50 нас
хүртэл
Бүтээлч амьдралын үе 60 нас
хүртэл
Туулж өнгөрүүлсэн амьдралдаа сэтгэл
хангалуун байх үе
70 нас
Хөгшрөх үе 70-аас дээш
- 5.
Пифагорын ангилал
/МЭӨ 6-р зуун/
0-20 нас /хавар/ Төлөвшин тогтох үе
20-40 нас /зун/ Залуу үе
40-60 нас /намар/ Хүч чадал илрэх үе
60-80 нас /өвөл/ Хөгшрөх үе
- 6.
- 7.
- 8.
Эрик Эриксон /EricsonEric/ (1902-1994) бие хүний
хөгжил нь насан туршид нь явагдаж байдаг
бөгөөд үүнд зөвхөн эцэг эх, ойр дотны хүмүүс
нөлөө үзүүлэхээс гадна найз нөхдийн хүрээлэл
ажил, нийгэм гэх мэтээр бүхэлдээ хөгжлийн үйл
явцад шийдвэрлэх нөлөө үзүүлдэг.
- 9.
Хүүхдийн хөгжилд нийгмийнхүрээлэл,
тухайлбал, орчин, амьдралын явц дах бие хүний
бүтээлч байдал, хандлага голлох үүрэг
гүйцэтгэдэг байна.
- 10.
Э.Эриксон бие хүнийхөгжлийг 8-н үе шатаар
ангилсан байдаг бөгөөд хүүхэд нэг үе шатаас
нөгөө рүү шилжихдээ өөрийгөө ухамсарлах
замаар, тэгэхдээ үе шат бүр нь бусадтай
өөрийгөө хэрхэн адилтгаж, хэрхэн ухамсарлаж
байгаа зан төлөвийн шинжүүдийг төлөвшүүлэх
бололцоогоор хангаж байдаг.
- 11.
Өөрөөр хэлбэл, биехүний хөгжил нь шат
шатандаа цаашид хөгжихөд бэлэн байдал, уг
хүнд ухамсарлагдаж буй нийгмийн цар
хүрээний тэлэлт зэргээр тодорхойлогддог юм.
- 12.
Гэвч үүнд байнгазөрчил, хямрал дагалдаж байдаг
бөгөөд тухайн хүний хувьд зөрчил, хямралыг
хэрхэн давж шийдвэрлэж байна гэдгээс хамаарч
хөгжлийн дараагийн шатанд шилжих таатай
нөхцөл бүрдэж, үүнээс шалтгаалан бүрэн
хэмжээгээр ажиллах чадвартай, чадварлаг бие
хүн төлөвшинө хэмээн Э.Эриксон үзэж байв.
- 13.
Шат шатанд бийболдог зөрчлүүд нь хүүхэд
төрснөөс хойш эхлэх бөгөөд хэрэв
шийдвэрлэгдээгүй, эсвэл дутуу
шийдвэрлэгдсэн бол бие хүнд сөрөг бүрэлдхүүн
хэсгүүд бий болох талтай юм.
Бие хүний хөгжил нь дараах 8 үе шатыг
дамжина.
- 14.
1. Балчирнас. 0-1н Орчиндоо итгэх, үл итгэх
2. Бага нас. 1-3 н. Ичгүүр, эргэлзээ – бие
даасан
3. СӨН. 3-6н. Санаачлага- гэм буруугийн
мэдрэмж
4. Бага сургуулийн нас. 6-11.12 хөдөлмөрч
5. Өсвөр нас. 13-20. Бодгал онцлог илрэх –
ялгалгүй
6. Залуу нас. 20-30 Ганцаардал – дотно
7. Насанд хүрсэн үе. 30-40 Бүтээлч -
санаачлагагүй
8. Ахимаг нас. 40- бүхэл бие хүн.
- 15.
Stage one /infant,trust, mistrust, hope/
Нялх нас /0-1 нас/. Энэ үед хүүхдэд ээжээс гадна
эцэг, гэр бүлийн ойрын хүмүүсийн нөлөөгөөр
орчин тойрондоо нээлттэй эсвэл болгоомжтой
хандах итгэх, үл итгэх үндсэн мэдрэмж бий болж
төлөвшинө.
- 16.
Stage two /toddler, autonomy, shame and
doubt, willpower/
Балчир нас /2-3 нас/. Дээрх мэдрэмжийн үндсэн
дээр хүүхэд тусгаар бие даасан байдалтай болж
эхлэх бөгөөд хүүхдийн бие даасан байдалд хүрч
байгаа анхны алхмуудад эцэг, эх, томчууд,
хүрээлж буй бусад хүмүүс хэрхэн хандаж
байгаагаас хамаарч бусдаас ямар хамааралтай
байх вэ гэсэн эргэлзсэн мэдрэмж бий болдог.
- 17.
Stage three
/preschooler, initiative, guilt, purpose/
Сургуулийн өмнөх нас /3-6 нас/. Энэ насанд хүүхдэд
санаачлагатай байх эсвэл буруугаа мэдрэх, чиг
зорилготой байх мэдрэмж хөгжинө. Энэ мэдрэмж
нь хүүхэд орчиндоо хэрхэн харьцаж байгаа,
нийгэмшилд орж буй үйл явц яаж үргэлжилж
байгаа, хүүхдийн зан үйл төрх байдалд тавигдаж
буй янз бүрийн дүрэм шаардлага, түүнийг хэрхэн
биелүүлж байгаад томчуудын зүгээс хянаж байгаа
хяналт зэргээс шалтгаалж хөгждөг байна. Хүүхэд
энэ үедээ нийгэмд хэрэглэгдэж буй хэм хэмжээнд
өөрийн хүсэл зоригоо тохируулан хэрэглэхэд
суралцаж эхлэн түүнд тохирсон өөрийн идэвхийг
бий болгодог.
- 18.
Stage four
/ Industry vs. Inferiority/
Сургуулийн нас /7-12 нас/. Энэ насны хүүхдэд эсвэл
хөдөлмөрлөх дур сонирхолтой болох, эсвэл дутуу
дулимаг байдлаа мэдрэх мэдрэмж хөгждөг. Өөрийн
байдлаа бусадтай адилтгаж жиших явцад
сургууль, багш, нэг ангийнхан ихээхэн үүрэг
гүйцэтгэдэг. Хүүхэд хир зэрэг амжилттай суралцаж
байгаа, сургууль, багш нар, найз нөхдийн зүгээс
амжилтыг нь хэрхэн үнэлж, хэрхэн хандаж
байгаагаас шалтгаалан дээрх бие хүний шинжүүд
хөгжинө.
- 19.
Stage five /adolescence,ego identity, role
confusion, rites of passage, fidelity/
Идэр нас /12-18 нас/. “Би” адилтгал ба
үүргүүдийн тодорхой бус байдлын хоорондын
мэдрэмж төлөвших үе. Энэ үе шатыг тодорхойлох
үндсэн хүчин зүйл нь үеийнхэнтэйгээ харилцах
харьцаа, мэргэжлээ сонгох сонголт, нэр хүндтэй
болох болон өөрийн ирээдүйн амьдралыг бий
болгох арга замыг сонгох сонголт гэх мэтчилэн
нийгмийн шинэ шинэ үүргүүдийг биелүүлэхтэй
холбоотой зүйлүүд байдаг.
- 20.
Иймээс энэ үедөөргийгөө өөртэйгээ адилтгах болон
өөрийн. Авьяас чадвар байр суурь зорилгоо зөв
тодорхойлох нь хөгжлийн эерэг үзүүлэлт болдог,
харин нийгэм, улс төр, техник, технологийн
өөрчлөлттэй холбоотой үүсэх түгшүүр, нэр цуутай,
алдар нэр нь түгсэн хүмүүстэй өөргийгөө хэтрүүлэн
адилтган үзсэнээс үүсэх гутранги үзэл, сэтгэгдэл нь
энэ насныханд сөрөг “Би” адилтгалыг үүсгэдэг
талтай. Тиймээс энэ насныхны үндсэн хямрал нь
өөрөөрөө байх, эсвэл өөрөөсөө өөр байх явдал юм.
- 21.
Stage six /youngadult, intimacy, isolation,
love/
Насанд хүрч байгаа үе шат /20 нас/. Хөгжлийн энэ
шатанд хүний хөгжил нь хүрээлэн байгаа хүмүүс,
ялангуяа эсрэг хүйстэнтэйгээ дотно харилцаа
болон хайр сэтгэл, дотны харилцаанд орохоор
тодорхойлогддог. Хэрэв ийм харилцаа бий болж
чадаагүй хүмүүсээс өөрийгөө тусгаарлан
ганцаардах мэдрэмж бий болж болзошгүй.
Ингэсэн тохиолдолд хүн өөрийгөө бусадтай
адилтгах чадваргүй болно.
- 22.
Stage seven /middleadult, generativity,
stagnation, caring/
Насанд хүрсэн үе шат /20-50 нас/. Энэ шат нь
Эриксоны үзэж байгаагаар хамгийн чухал
шийдвэрлэх үүрэгтэй шат юм. Учир нь хүн
өөрийнхөө хөгжил, бүтээлч байдал ба тогтвортой,
тайван, тууштай амьдралыг бий болгодог
төдийгүй ажил хөдөлмөр, сонирхол, тогтсон байр
сууриа хадгалах, бусдын төлөө санаа тавих,
өөрийн үр хүүхэдтэйгээ харьцах, тэднийг
хүмүүжүүлэхийн хамт өөрийгөө хөгжүүлж ч
болдог. Хэрэв энэ шатанд дээрх байдал ямар
нэгэн байдлаар учир дутагдалтай байвал
зожигрох хандлаг бий болж болзошгүй хэмээн
Эриксон үзэж байв.
- 23.
Stage eight /lateadulthood, ego integrity,
despair, wisdom
Өтөл нас /50-иас дээш нас/. Энэ шатанд
ихэвчлэн хүмүүс өөрийн өнгөрсөн амьдралаа
дүгнэх, эргэн харах, алдаа оноогоо эргэцүүлэх
зэргээр үнэлэлт өгөхийг эрмэлздэг. Түүний
зэрэгцээ өөрийн амьдралын цогц байдлаа
өөртэйгээ адилтган түүнээсээ тааламж аван
сэтгэл хангалуун байдаг. Энэхүү шатандаа л хүнд
жинхэнэ амьдралын ухаан суудаг хэмээн
Эриксон үзэж байв. Харин үүний эсрэгээр байвал
хүний хувьд хүнд цохилт болж, неврозтой болох
явдал цөөнгүй.
- 24.
- 25.
Бие хүний хөгжил:психосексуаль үе
шатууд
Хөгжлийн талаарх психоаналик онол нь 2
урьдчилсан таамаглалыг үндэслэл болгодог.
1-р таамаглал буюу генетик таамаглал нь бага
насанд нь хүүхдэд төрсөн сэтгэгдэл насанд хүрэх
үеийнх нь таашаалд чухал нөлөө үзүүлдэг
гэдгийг голлон авч үзсэн байдаг.
- 26.
2-р таамаглал ньхүн тодорхой хэмжээний
бэлгийн энергитэй /либидотой/ төрдөг бөгөөд
энэхүү энерги нь цаашдаа хөгжлийнхөө явцад
организмын зөн билэгт хэд хэдэн
психосексуаль үе шатуудыг дамжин өнгөрдөг
гэсэн санаанаас бүтдэг.
- 27.
Фрейд үндсэндээ биологийнхүчин зүйлүүдийг
голлон үзсэн бөгөөд бүх шатууд нь биеийн
эрогени хэсэгтэй буюу өөрөөр хэлбэл
либидогийн үүрэг гүйцэтгэж байгаа биеийн
хамгийн мэдрэмтгий хэсэгтэй нягт холбоотой
юм. Эрогени бүс нь нүд, чих, ам, /уруул/, сүүний
булчирхай, г.м. ийг агуулна.
- 28.
Үе шатууд Насны Хөгжлийн үеийн
№ үечлэл зорилго
Ораль үе Хөхөх /Эхийн бие
0-18
1 шат махбодиос өөрийгөө
сар
зааглах/
Аналь үе
2 1,5-3 Бие засч сурах
шат
нас /өөрийн хяналт/
Өөртэйгөө ижил
3 Фаллын 3-6 хүйсний насанд насанд
үе шат нас хүрсэн хүнтэй
өөрийгөө адилтгах,
дуурайх
- 29.
Латент үе Үеийнхэнтэйгээ
шат тогтоосон
4 6-12 нийгмийн
/тодорхой- нас харилцаа
гүй үе/ холбоогоо өргөтгөх
Генитал үе Дотно холбоо
шат Бэлгийн тогтоох буюу
5 бойжилт дурдах, нийгэмд
/бэлгийн хөдөлмөрийн хувь
бойжилтын/ нэмэр оруулах
- 30.
Фрейдийн онолын утгань бачимдал ба
халамжлал гэсэн 2 хүчин зүйл дээр
тулгуурладаг.
Бачимдлын үе эцэг эх, хүмүүжүүлэгчдийн
зүгээс хүүхдийн психосексуаль хэрэгцээ /хөхөх,
хазах, зажлах гм/ тасалсны улмаас зохих
таашаал авч чаддаггүй.
- 31.
Харин эцэгэх хэт халамжилснаас өөрийнхөө
дотоод үйл ажиллагааг /тухайлбал бие засах
үйлээ/ хянах боломж хүүхдэд бага олддог
/буюу огт олддоггүй/ байна. Энэ шалтгааны
улмаас хүүхэд бусдаас хамааралтай, чадваргүй
мэт сэтгэгдэл төрдөг.
- 32.
Нас зүйн онцлог
Хүнийхөгжлийн судалгаа нь хүүхдийн амьдралын
эхний есөн жилд өсөлтийг нь тодорхойлж болох
дэс дараалсан өөрчлөлтийг дамждаг болохыг
тодорхойлсон. Эдгээр өөрчлөлт нь бие бялдар,
сэтгэл хөдлөл, нийгмийн болон танин мэдэхүйн
хөгжлийн хүрээнд явагддаг
- 33.
Хувийн онцлог
Хүүхэд бүрхувийн өвөрмөц онцлог, бие хүний
болон хөгжлийн өөр шинж чанар, суралцах
өөр өөр арга барил, хурдтай, гэр бүлийн хувьд
ч харилцан адилгүй орчинд өсөж торниж
байдаг.
- 34.
Өндөр хөгжилтэй орнуудынхүний амьдралын
бүх хугацааны дөрөвний гурав нь насанд
хүрсэн үед хамаардаг. Судлаачид насанд
хүрэгчдийн сэтгэцийн амьдралыг гол төлөв
20-40 буюу залуу нас, дунд үеийнхэн буюу 40-
60 нас, ахмад үе буюу 60 ба түүнээс дээш
насныхан гэж хуваадаг.
- 35.
Хүний амьдралбүрэлдэх үеэсээ эхэлдэг.
Эхийнхээ дуу хоолой, урам зориг, гадаад цочроолд
хариу үйлдэл үзүүлдэг. 3-4 долоо хоногтойгоос
мэдрэлийн тогтолцоо үүсдэг. АНУ Т.Верни: хүүхэд
эхийнхээ сэтгэлийн хөдөлгөөн, бодол санааг
мэдэрч байдаг. 28 недельтэйгээс нүүрний хувирал
үзүүлдэг. Ээжийнхээ идэж байгаа амттай, амтгүй
зүйл г.м.-д нүүрний хувирал үзүүлдэг. Ээжийнхээ
уурлах, хашгирах, уйлах г.м. сөрөг сэтгэл хөдлөлд
хамгийн хүчтэй цочирддог.
Хүүхэд төрсний дараа нийгэмших үйл явцад
идэвхтэй ордог.
- 36.
- 37.
3 насны хямрал
Балчир наснаас хүүхэд насны дараачийн үед
шилжих шилжилтийн энэ зааг дээр хүүхэд
тархинд явагдаж буй хөгжилтэй холбоотойгоор
бие даасан, танин мэдэхүйн
сонирхолтой, ялангуяа өөрийгөө бусдаас
ялгаж, өөрийн “БИ”-г мэдэрч эхэлдэг. Үүний
зэрэгцээ хүүхэд өөрөө ч сайн ойлголгүйгээр
зан байдал нь эрс өөрчлөгдөж ирдэг. Энэхүү
өөрчлөлт нь 7 шинж тэмдгээр илрэх ба
сэтгэлзүйчид үүнийг “7 гайхамшиг” гэж
нэрлэсэн нь бий.
- 38.
Хүүхдүүд эрсшийдэмгийгээр эцэг эхийн хүсэлтэнд
“тийм”, эсвэл “үгүй” гэж хэлдэг. Үүнээс гадна “би
хоол идмээргүй байна”, “би одоо унтмааргүй
байна” г.м.-ээр эсэргүүцэл илэрхийлэх нь
олширдог. Үүнийг эсрэгшлийн шинж гэх ба энэ зан
байдал нь яваандаа бусадтай харилцахдаа өөрийн
үзэл бодлыг илэрхийлж сурах эх үндэс нь юм.
Эцэг эхийн хэлснээс зориуд зөрүүдэлдэг. Жишээ
нь, хоѐулаа гадаа гаръя гэхэд үгүй, гарахгүй гэнэ.
Тэгвэл гэртээ тоглох уу гэхэд гэртээ ч байхгүй г.м.
Зөрүүдэлж буй энэ үйлдлийн цаад шалтгаан нь
санаачлагыг өөрөө биш, том хүн гаргаж байгаад
оршдог. Энэ нь дургүйцэхээр зүйл биш, хүүхэд
өөрийн “Би”-г бүтээж байгаагийн илрэл
- 39.
Хэдэрлэж, заримүед эцэг эхийнхээ өөдөөс
сөргөөцөлддөг. Өмнө нь зүгээр л хийдэг байсан
зүйлүүдээсээ гэнэт татгалзаж эхэлдэг. Усанд орох
дуртай байснаа дургүй болох, “би яагаад заавал
усанд орох ѐстой юм” г.м. зан ажиглагддаг. Энэ зан
байдал нь хүүхэд бие даасан болж байгаагийн
эхлэл.
Хүүхэд их зоргоороо, өөрийн дураар аливааг хийх
гэдэг. Энэ насыг “би өөрөө” нас гэж судлаачид
нэрлэсэн байдаг. Учир нь өөрөө хийж чадах ч бай,
чадахгүй ч бай, бүх л зүйлийг өөрөө хийх гэж
оролддог. Мөн үүний зэрэгцээ бардам байдал
ажиглагддаг. Тэд өөрсдөө хийж чадахгүй, бас
томчуулыг гуймааргүй байдаг… Энэ байдал нь
хүүхэд аливаад суралцах, санаачлагатай байх
үндэс нь юм.
- 40.
Хүүхэд бусадтайзөрчилдөж, үймээн самуун
дэгдээдэг. Хэрвээ доороо дүүтэй бол бүр ч
сахилгагүйтдэг. Таны хайр халамж
шаардлагатай байна гэсэн үг.
Бүхнийг захирах гэнэ. Үүний цаад шалтгаан нь
“би энд гол хүн нь” гэсэн бодол.
Гэр бүлд тогтсон журам, биеэ авч явах хэм
хэмжээ зэргийг үгүйсгэдэг. Тоглоомоо эвдэх,
хаях гээд л.
- 41.
- 42.
Гэр бүл:
Хүчтэй
Тогтворгүй
Тогтвортой
Сул
Зөрчилтэй
Сөрөг түрэмгийлэлтэй
Архи хэрэглэдэг
Гэмт хэрэгтэн
Хууль зөрчих
Сэтгэцийн хувьд эрүүл бус
- 43.
- 44.
- 45.
- 46.