More Related Content
DOC
Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх DOC
Анхааруулах ба хориглох тэмдгүүд DOCX
Нэмэлт тэмдэг ба замын тэмдэглэл ODP
PPTX
PPTX
/Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх х... PPTX
PPTX
Газарзүй 11 Дэлхийн улсуудын засаглал, төрийн байгууламж, нутаг дэвсгэр.pptx What's hot
DOCX
PDF
сурагчдад сурах арга барил эзэмшүүлэх PDF
ойрын зайн гүйлтийн техник заах арга PPTX
ODP
нэгдсэн ортогональ проекц12 DOC
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1 PPTX
ODP
DOCX
DOCX
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол DOCX
Монголын хаадын төр барьсан он тоолол DOCX
реферат бичих заавар сэдэв PPTX
ODP
DOCX
үйл ажиллагааны тайлан бичих ерөнхий загвар 03 PPTX
ойрын зайн гүйлтийн техник задлал PDF
DOCX
аюулгүй ажиллагааны зааварчилгаа PPTX
дулаан, хүйтэн, эсрэг өнгө PPTX
монголын газар тариалангийн товч түүх Viewers also liked
ODP
PPTX
Замын хөдөлгөөний дүрэм 3-р анги DOC
Хөдөлгөөн зохицуулах дохио ба зохицуулдаг уулзвар нэвтрэх ODP
PDF
шавь б.нямдорж.Tsahim hicheel 1 PPT
PPTX
PDF
ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУДЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ PPT
PPTX
PPTX
PDF
DOCX
Тогтворгүй бүтэцтэй хөрсний механик DOC
4edaa437e8dc10e255aa3c70ea0a80aa281cd449 PPT
ODP
PPTX
PDF
DOCX
тогтворгүй бүтэцтэй хөрсний механик ODT
Similar to Заах, дараалал, мэдээлэх тэмдгүүд
DOC
PPTX
PDF
DOCX
Legalinfo.mn -____________________________________ DOCX
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг PPTX
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА PPTX
PPTX
Авто замын төлөвлөлт-хөдөлгөөний аюулгүй байдал, Х.Ганболд PDF
DOCX
Хөдөлгөөний онцлог нөхцөл DOC
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2 DOCX
замын хөдөлгөөний шинэчилсэн мониторинг 14.05.16 PPTX
PPTX
PDF
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай DOC
DOC
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага PPTX
PPTX
монгол орны зам тээврийн салбар ODP
More from Chimeg DB
DOCX
DOCX
DOCX
DOCX
DOCX
DOCX
DOCX
DOCX
DOCX
DOCX
DOC
Трактор автомашины цахилгаан тоноглол DOC
DOC
DOC
DOCX
DOCX
Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг PDF
Заах, дараалал, мэдээлэх тэмдгүүд
- 1.
ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ
Хөдөлгөөнт машинытэнхим
ДАРААЛЛЫН, ЗААХ, БА МЭДЭЭЛЛИЙН
ТЭМДГҮҮД
Инженерийн мэргэжлийн ба бусад
мэргэжлийн ангиудад зориулав.
Гарын авлага бэлтгэсэн: Ч.Алтанцэцэг
Д.Батчимэг
2014 он
- 2.
ДАРААЛЛЫН ТЭМДЭГ
Дарааллын тэмдэгнь уулзвар, зорчих хэсгийн огтолцол буюу замын нарийссан хэсэгт нэвтрэх
дарааллыг тогтооно. Дарааллын тэмдгүүд нь өнгө хэлбэрийн хувьд өөр өөр байдаг. Нийт 7
төрлийн 9 тэмдэг байдаг. Эдгээрийг агууллагаар нь 3 хэсэгт авч үзэж болно.
1. Гол замд байрлуулах тэмдгүүд
2. Гол замтай нийлж байгаа замын хэсэгт байрлуулах тэмдгүүд
3. Замын нарийссан хэсэг болон хиймэл байгууламжтай нарийн зорчих хэсгийн өмнө
байрлуулах тэмдгүүд.
Дарааллын тэмдгүүдийг хөдөлгөөнд оролцогчид нэгэн зэрэг зөрж өнгөрөх боломжгүй
замын аюул бүхий хэсэгт байрлуулна. Аюул бүхий хэсэг гэдэгт уулзвар, гарц, замын
нарийссан хэсэг, нарийн замын хэсэгтэй хиймэл байгууламж зэрэг хамаарна.
3.1 Гол зам
Зохицуулдаггүй уулзварт энэ тэмдэг байрласан замаар яваа тээврийн хэрэгсэл
уулзварыг түрүүлж нэвтрэх эрхтэй. Энэ тэмдэг байрласан замд түүний
хүчинтэй хүрээнд байгаа туслах чанарын бүх замд 3.4 ба 3.5 тэмдгийг
байрлуулна.
Мөн энэ тэмдэг нь жолоочид гол замын эхлэлийг мэдээлэхээс гадна уулзвар
нэвтрэх дарааллыг тогтооно. Энэ тэмдгийг 6.12 буюу гол замын чиг нэмэлт
тэмдэгтэй хамт хэрэглэж болох бөгөөд 6.12 тэмдэг нь гол зам өөрчлөгдөж байгааг
заана.
3.1 тэмдгийг суурин газрын уулзвар бүрийн өмнө байрлуулна. Туслах замаар яваа
жолоочид гол замаар яваа тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний үзэгдэлт хязгаарлагдахаар
байвал 3.5 тэмдгийг туслах замд байрлуулна.
- 3.
3.2 Гол замынтөгсгөл
Энэ тэмдгээр 3.1 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заах бөгөөд энэ тэмдгийг
гол замын төгсгөлд байрлуулдаг бөгөөд жолоочид уулзвар нэвтрэх үед давуу
эрх олгохгүй.
Хэрэв 3.1 тэмдэгтэй зам уулзварын өмнө төгсөж, тухайн замтай огтолцох зам
нь гол зам байвал 3.2 тэмдгийг 3.4 ба 3.5 тэмдэгтэй хамт байрлуулах нь
зохимжтой. Эдгээр тэмдгийн өмнө 3.4 тэмдгийг 6.1а нэмэлт тэмдгийн хамт
тодорхой зайд байрлуулах шаардлагатай. Ингэж байрлуулсанаар жолооч
тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зогсоох зэрэг арга хэмжээ авахад ач
холбогдолтой.
3.2 Туслах зам нийлнэ
3.3а Туслах зам баруун ба зүүн гар талаас нийлнэ.
3.3б Туслах зам баруун гар талаас нийлнэ.
3.3в Туслах зам зүүн гар талаас нийлнэ.
Эдгээр тэмдгүүтэй зам нь гол зам байх бөгөөд тухайн замаар явж байгаа
тээврийн хэрэгслийн жолооч уулзварыг түрүүлж нэвтрэх эрхтэй.
Тэмдгүүдийг суурин газрын гаднах замд анхааруулах тэмдгийн нэгэн
адил 150-300 м-т байрлуулах бөгөөд зайлшгүй тохиолдолд 6.1а нэмэлт
тэмдгийг хамтад нь хэрэглэж болно.
Гол замын тэмдэг тавигдсан замтай огтолцож байгаа туслах замын өмнө 3.4 ба
3.5 тэмдгийг байрлуулна.
3.3 Зам тавьж өгнө
Энэ тэмдгийг 3.1, 3.3 а б в тэмдэг бүхий замын уулзварын туслах замд
болон тууш зам руу орохын өмнө байрлуулна. Гол зам нь чигээ өөрчилж
байгаа уулзварын өмнө 3.4 тэмдгийг 6.8 буюу гол замын чиг нэмэлт
тэмдэгтэй хамт байрлууж болно.
Мөн энэ тэмдгийг гарааш, зогсоолын талбай,
шатахуун түгээгүүр гэх мэт газар болон
хучилтгүй замаас хучилттай замд нийлэх хэсгийн
өмнө байрлуулж болно. Суурин газрын гаднах
замд 3.4 тэмдгийг 6.1б нэмэлт тэмдгийн хамт
уулзвараас 150-300м зайд байрлуулна. Ингэхдээ
уулзварт 3.4 ба 3.5 тэмдгүүдийн аль нэгийг
байрлуулсан байх шаардлагатай.
3.4 Зогсохгүй явах хориотой
Тэмдэг байрлуулсан газарт жолооч түр зогсохгүй явахыг хориглоно. Энэ
тэмдгийг зам уулзвар, гарцын өмнө байрлуулдаг учир жолооч тухайн замаас
гарахдаа “Зогс” шугам ба хэрэв зогс шугам байхгүй бол хөндлөн огтолцож байгаа
зорчих хэсгийн өмнө зогсож, тухайн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж
- 4.
өгнө. Мөн энэтэмдгийг үзэгдэлт хязгаардлагдсан замд байрлуулдаг учир жолооч гол замд явж
явж байгаа эсэхээс үл харгалзан заавал зогсолт хийх шаардлагатай.
3.5 тэмдгийг төмөр замын хаалтгүй гарамын хамгийн ойр төмөр замаас
10метрт, мөн хориотой бүс рүү орох тусгай похтын өмнө байрлуулж болно.
Үүнийг 6.12 нэмэлт тэмдэгтэй хамт байрлуулж болно.
3.6 Сөрөг хөдөлгөөнд зам тавьж өгнө
Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад
болохоор байвал замын нарийссан хэсэгт орохыг
хориглоно.
3.7 Сөрөг хөдөлгөөнд давуу эрхтэй
Замын нарийссан хэсэгт эсрэг талаас яваа тээврийн
хэрэгслээс түрүүж нэвтрэх эрхтэй. Энэ тэмдгийг
байрлуулсан
- 5.
ЗААХ ТЭМДЭГ
Заах тэмдэгүүднь цэнхэр дэвсгэртэй дугуй хэлбэртэй байх бөгөөд хөдөлгөөнд зайлшгүй
шаардлагатай дэглэмийг тогтооход хэрэглэнэ. Нийт 8 төрлийн 15 ширхэг тэмдэг байна. Заах
тэмдгүүд нь уулзвар гарцаар нэвтрэх хөдөлгөөний зөвшөөрсөн чиг, замын тодорхой хэсэгт
явах хурдны хэмжээ, тодорхой төрлийн тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн
хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд хөдөлгөөнд хязгаарлал тогтоох утгатай байна. Иймд энэ
бүлгийн тэмдгүүд нь шууд захирах утга агуулна.
Заах тэмдгийг зохих хязгаарлал тогтоох уулзвар, замын хэсгийн шууд өмнө байрлуулна.
Тухайн чигт 2 ба түүнээс дээш эгнээтэй замд 4,1 а б г тэмдгүүдийг уулзвар луу уулзвар луу
очих хөдөлгөөний чигийн дагуух зүүн гар талын эгнээний дээр байрлуулна.
Тусгаарлах зурвастай замд тэмдгийг тусгаарлах зурвас дээр, тусгаарлах зурвасгүй
замд эсрэг талын хөдөлгөөний эгнээний тоо 2-оос илүүгүй бол замын зүүн гар талд
байрлуулна. Хэрэв уулзвар дээр 4.1 в, 4.1д тэмдэг мөн 2.18 б хориглох
тэмдгүүдийг аль алинийг хэрэглэхээр байвал заах тэмдгийг хэрэглэнэ.
4.1 Хөдөлгөөний зөвшөөрсөн чиг
4.1 а Чигээрээ явна
4.1 б Баруун гар тийш явна
4.1 в Зүүн гар тийш явна
4.1 г Чигээрээ буюу баруун гар
тийш явна
4.1 д Чигээрээ буюу зүүн гар тийш
явна
4.1 е Баруун буюу зүүн гар тийш
явна.
Эдгээр тэмдгүүд нь зөвхөн сум
заасан чигт явах ба зүүн гар тийш
эргэхийг зөвшөөрсөн тэмдэг нь
буцаж эргэхийг зөвшөөрнө.
- 6.
Мөн эдгээр тэмдгүүдийгуулзварын өмнө
байрлуулсан байвал зөвхөн тэр уулзвартаа
хамаарна.
4.1 а тэмдгийг уулзварын цаана байрлуулсан байвал
дараагийн уулзвар хүртэл хүчинтэй. Харин энэ
тэмдэгээр гарцаар баруун гар тийшээ эргэхийг
зөвшөөрнө.
4.2 Саадыг тойрч гарах чиг
Саадыг сум заасан талаар тойрч гарна. Энэ тэмдэг нь
зорчих хэсэг дээрх хөдөлгөөнд зориулагдаагүй хэсэг,
зорчих хэсэг дээр байгаа бусад төрлийн саадыг тойрч
гарах чигийг зааж өгнө.
4.3 Тойрох хөдөлгөөн
Тойрох хөдөлгөөнтэй уулзвар (талбай) тэмдэгт заасан
чигт явахыг зөвшөөрнө. Тойрох хөдөлгөөн нь давуу
эрх эдлэхгүй бөгөөд уулзвар нэвтрэх журмыг
баримтлана.
4.4 Суудлын автомашин явна.
Энэ тэмдэг нь замын ачааллыг багасгахын тулд ачааны автомашин, трактор, өөрөө явагч
машин механизмын хөдөлгөөнийг хориглож, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг
зөвшөөрнө. Үүнд
• Суудлын автомашин
• Бүх жин нь 3,5 тонноос илүүгүй ачааны автомашин
• Автобус
• Мотоцикл
• Чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн
Энэ тэмдгийг уулзварын наана тавьсан бол хөндлөн замдаа хүчинтэй, уулзварын цаана тавьсан
бол тэр замдаа хүчинтэй.
- 7.
4.5 Унадаг дугуйявна
Энэ тэмдэг тавьсан замаар зөвхөн унадаг дугуй болон мопедын хөдөлгөөнийг
зөвшөөрнө. Хэрэв явган хүнийг зам байхгүй бол явган зорчигч явахыг
зөвшөөрнө.
4.6 Явган хүний зам
Зөвхөн явган хүн явахад зориулсан зам, гудамж талбайд энэ тэмдгийг хэрэглэнэ.
Энэ замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно.
4.7 Хурдны доод хязгаарлал
Зөвхөн тэмдэгт заасан болон түүнээс дээш хурдтай явахыг зөвшөөрнө. Энэ
тэмдгийг өгсүүр замд, 1 чигтээ 2 ба түүнээс дээш зорчдог замын хэсэгт, суурин
газарт олон эгнээгээр зорчдог замд хэрэглэж болно.
4.8 Хурдны доод хязгаарлалын төгсгөл
4.7 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана.
- 8.
МЭДЭЭЛЭХ ТЭМДЭГ
Мэдээлэх тэмдэгнь замын нөхцөл байдлыг онцлог, суурин газар болон бусад обьектын
байрлалыг харуулна. Нийт 45 төрлийн 77 ширхэг тэмдэг байна.
Мэдээлэх тэмдэг нь тэгш өнцөгт хэлбэртэй байх ба жолооч болон бусад хөдөлгөөнд
оролцогчдод замын нөхцөл байдлын онцлог, овъектын байрлал, суурин газрын нэр, тэдгээрийг
нэвтрэн гарах журам болон замын хэсгүүд дахь хөдөлгөөний горимын тухай мэдээлэхэд
зориулагдана. Эдгээр тэмпгүүд нь цагаан, шар, ногоон, цэнхэр өнгийн дэвсгэртэй байдаг.
5.1 Тууш зам
Тууш замын хөдөлгөөний журмыг баримтлан явах зам. Энэ тэмдгийг тууш замын
эхлэл, мөн нийлэх газарт байрлуулна. Тууш зам гэдэг нь суурин газруудыг
холбосон өндөр хурдтайгаар зорчих боломж бүрдүүлсэн тусгай зам юм. Үүний
тулд тууш замыг байгуулахдаа огцом эргэлтгүй, салхины урсгал хүчийг тооцсон,
бусад замуудаас тууш замд орж байгаа тээврийн хэрэгслүүд нь тууш замаар яваа
тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохооргүй зохион байгуулалттай, явган
зорчигч, унадаг дугуй, мопед, ердийн хөсөг, техникийн боломжтой хурд нь 40км/цагаас
хэтрэхгүй тээврийн хэрэгсэл болон трактор, өөрөө явагч машин механизмын хөдөлгөөнийг
хориглоно.
Тууш зам нийлэх хэсэгт 5.1 тэмдгийг 6.1 а,в,г (объект хүртэлх
зай) нэмэлт тэмдгийн хамт байрлуулах бөгөөд тухайн замын хувьд тууш зам нь гол зам нь
байна.
5.2 Тууш замын төгсгөл
5.1 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг мэдээлнэ. 5.2 тэмдэг нь тууш замын
төгсгөлд болон түүнээс салж буй замын эхэнд мөн тууш зам дуусахаас өмнө
төгсгөлөөс 400-1000 м-ийн зайд 6.1 а нэмэлт тэмдгийн хамт тавигдана.
5.3 Суурин газрын эхлэл
Замын хөдөлгөөний дүрмийг суурин газрын доторхи хөдөлгөөний журмыг
баримтлах суурин газрын эхлэлийг мэдээлнэ. Энэ тэмдэг нь засаг захиргааны
хуулиар тогтоосон орон нутгийн хилийг заах утга илэрхийлэхгүй харин тухайн
замд суурин газрын доторхи хөдөлгөөний журмыг (дүрмээр тогтоосон хурд, дуут дохио өгөх
гэх мэт) баримтлах эхлэийг тогтоох үүрэгтэй.
Тэмдэгт тухайн суурин газрын нэрийг бичиж мэдээлэх ба энэ тэмдгийг тухайн хүн ам төвлөрч,
суурьшсан нутаг дэвсгэр эхэлж байгаа хэсэгт байрлуулдаг.
5.4 Суурин газрын төгсгөл
5.3 тэмдгээр тэмдэглэгдсэн суурин газраас гарч байгааг мэдээлнэ. Тэмдгийг
хүн ам төвлөрч ёуурьшсан дэвсгэр нутгийн төгсгөлд, мөн суурингийн доторхи
хөдөлгөөний журмыг баримтлах шаардлагагүй замын хэсэгт тавьж болно. Мөн
энэ тэмдгийг сөрөг хөдөлгөөнтэй 3 хүртэлх эгнээгээр зорчдог замын зүүн талд тавьсан 5.3
тэмдгийн ард байрлуулж болно.
- 9.
5.5 Суурин газрынэхлэл
Энэ тэмдэг нь тухайн суурин газрын дундуур өнгөрч буй замаар зорчихдоо
дүрмээр тогтоосон суурин газрын доторхи хөдөлгөөний журмыг баримтлах
шаардлагагүй суурин газрын нэр, эхлэлийг мэдээлнэ. Энэ тэмдгийг хүн амын
нягтрал багатай барилга байгууламж нь замаас харьцангуй зайдуу байрласан суурин газруудыг
дайран өнгөрч буй тохиолдолд байрлуулна.
5.6 Суурин газрын төгсгөл
5.5 тэмдгээр тэмдэглэсэн суурин газрын дэвсгэр нутгаас гарч байгааг мэдээлнэ.
5.7 Нэг чигийн хөдөлгөөн
Хөдөлгөөн нь нэг чигт зохион байгуулагдсан зам буюу зам буюу зорчих хэсэг.
Энэ тэмдгийг нэг чигийн хөдөлгөөнтэй зам буюу зорчих хэсгийн эхэнд тавина.
Олон замууд огтолцсон уулзварын цаана давтан тавьж болох ба тусгаарлах
зурвастай замд эсрэг урсгалын зорчих хэсгийг харах боломжтой бол түүнийг
тавихгүй баж болно.
5.7, 5.8, 5.9 а тэмдгүүдийг байрлуулсан байдал.
5.8 Нэг чигийг хөдөлгөөний төгсгөл
Нэг чигийн хөдөлгөөний төгсгөлд тавих ба 5.7 тэмдгийн хүчинтэй хүрээ
дууссаныг заах бөгөөд 1.16 (эсрэг хөдөлгөөн) тэмдгээр урьдчилан
анхааруулна.
5.9 а Зүүнээс баруун тийш нэг чигийн хөдөлгөөнтэй
5.9 б Баруунаас зүүн тийш нэг чигийн хөдөлгөөнтэй
Эдгээр тэмдгүүд нь хөндлөн огтолсон зам буюу зорчих
хэсэг нь нэг чигийн хөдөлгөөнтэй байгааг мэдээлнэ.
- 10.
5.10 а, бЭгнээнээс явах хөдөлгөөний чиг
Тухайн чигт зорчих эгнээний тоо болон тухайн эгнээгээр зорчих хөдөлгөөний зөвшөөрсөн
чигийг заана. 5.10 а тэмдэг нь уулзварын өмнө зорчих хэсгийн дээр, эсвэл уулзвараас 50-150
метрийн өмнө тавина. Суурингийн гадна 1 чигт 3-аас илүүгүй эгнээгээр зорчдог, суурингийн
дотор нэг чигт 2-оос илүүгүй эгнээгээр зорчдог замын баруун гар талд уулзварын өмнө 5.10 а
тэмдгийг байрлуулж болно. Энэ үед уулзвараас 50-150 метрт урьдчилан тавьсанаар эгнээ байр
эзлэх боломжийг хангадаг.
5.10 а, б тэмдгийн зүүн гар тийш эргэх зөвшөөрсөн сум бүхий захын (зүүн гар талын )
эгнээнээс буцаж эргэхийг зөвшөөрнө.
5.11 Эгнээнээс явах хөдөлгөөний чиг.
Тухайн зорчих хэсгийн эгнээний тоог болон эгнээ тус бүрийн
хөдөлгөөний урсгалын чигийг мэдээлнэ. 5.11 б тэмдэгт аль нэгэн
тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон тэмдэг дүрсэлсэн байвал
тухайн эгнээгээр заагдсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг
хориглодог.
5.11 а,б тэмдгийг уулзварын цаана буюу замын тухайн онцлог, хэсгийн
эхлэлд байрлуулдаг. Тэмдэгт гурваас олон эгнээтэй (эсрэг хөдөлгөөнтэй)
зорчих хэсгийн хөдөлгөөний чигийг заасан байж болно.
- 11.
5.12 а,б Эгнээнийэхлэл
Нэг чигт яваа эгнээний тоо нэмэгдэж байгааг мэдээлнэ.
5.12 а тэмдэгт 4,7 “Хурдны доод хязгаарлал” тэмдгийг
дүрсэлсэн байвал, уг тэмдэгт зааснаас илүү хурдтай явах
боломжгүйг тээврийн хэрэгслийн жолооч зөвхөн
нэмэгдэж буй эгнээгээр үргэлжлүүлнэ.
Эдгээр тэмдгүүдийг замын өгсүүр хэсэг, эсвэл хурд бууруулах нэмэгдэл эгнээний эхлэлийг
тэмдэглэхэд хэрэглэх ба түүний түүний эхлэлийн шууд өмнө байрлуулна.
5.13 а,б Эгнээний төгсгөл
Нэг чигт яваа эгнээний тоо хасагдаж байгааг мэдээлнэ.
5.14 Буцаж эргэх газар
Зүүн гар тийш эргэхийг хориглоно. Тэмдгийг
тусгаарлах зурвасны тасархай хэсэгт, тусгаарлах
зурвасгүй замд зөвхөн буцаж эргэхэд зориулсан
газарт байрлуулна.
5.15 Зогсоол
Тээврийн хэрэгслийн зогсоолд зориулсан замын хэсэг, зогсоолын талбайн
байршлийг мэдээлэх үүрэгтэй.
5.16 Явган хүний гарц
Зорчих хэсгээр явган зорчигч хөндлөн гарах газрыг мэдээлнэ. Явган
хүний гарц нь тэмдэглэлгүй бол 5.16 б тэмдгийг замын баруун гар
талд гарцын шууд өмнө, 5.16 а тэмдгийг замын зүүн гар талд гарцын
цаана байрлуулна. Мөн явган зорчигчийн хөдөлгөөн лүү хандуулж
байрлуулж болно.
- 12.
5.17 Явган хүнийгарам
Явган зорчигч зорчих хэсэг, замын дээгүүр ба
доогуур зам хөндлөн гарах газрыг мэдээлэх ба
замын дээгүүр буюу доогуур зам хөндлөн
гарахад зориулсан гүүр, хонгилын шатны өмнө
явган зорчигчид хандуулж байрлуулна.
5.18 Тохиромжтой хурд
Замын тухайн хэсэгт явах хөдөлгөөний хурдны тохиромжтой хэмжээг заах бөгөөд
үйлчлэх хүрээ нь үйлчлэх хүрээ нь дараагийн уулзвар хүртэл байна. Харин
анхааруулах тэмдэгтэй хамт байрлуулбал, үйлчлэх хүрээ нь тухайн аюул бүхий
хэсгийн үйлчлэх зайгаар тодорхойлогдоно.
Тэмдэг нь замын тухайн хэсэг дахь хөдөлгөөний хурдны хамгийн зохиомжтой
хэмжээг заахад хэрэглэгдэнэ. 2.22 (хурдны дээд хязгаарлал), 4.7 (хурдны доод хязгаарлал)
тэмдгүүдээс 5.18 тэмдгийн ялгагдах онцлог нь заасан хурдтай явахыг зөвлөж байдаг. Жолооч
тохиромжтой хурднаас өөр хурдтай явбал дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд бусад
тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нөхцөлд нөлөөлдөг гэдгийг анхаарах хэрэгтэй.
5.19 Мухар зам
5.20 Ачааны автомашины хөдөлгөөний тохиромжтой чиг
Хөдөлгөөн нь аль нэг чигт хориглосон
уулзвараар ачааны автомашин болон,
трактор, өөрөө явагч машин
механизмын хөдөлгөөнөө
үргэлжлүүлэхэд тохиромжтой чигийг мэдээлнэ. Хэрэв ачааны автомашин, трактор, өөрөө явагч
машин механизмын хөдөлгөөнийг хориглосон хэсгийг тойруулж гарах чигийг зөвлөхөд
уулзвар бүрийн өмнө байрлуулж ашиглана. Эдгээр
тэмдгүүд нь дээрх тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг
хориглохгүй бөгөөд хамгийн тохиромжтой чигийг
мэдээлж өгдөг. 2.4 (ачааны автомашин явах хориотой),
4.4 (суудлын автомашин явна) тэмдгүүдийн
тусламжтайгаар шууд хориглолт үзүүлэх ба дангаараа
хориглолт үзүүлэхгүй.
2.21 Чигийн урьдчилсан заалт
Суурин газар буюу бусад объектод хүрэх чигийг
урьдчилан мэдээлнэ. Тэмдэгт чиглэлийн дугаар
тууш зам, нисэх буудлын болон тухайн объектын
таних тэмдгийг дүрсэлсэн байж болно.
- 13.
5.21 а тэмдгийндоод хэсэгт уг тэмдэгээс тухайн уулзвар буюу хурд хасах эгнээний эхлэл
хүртэлх зайг заана. 5.21 б нь хөдөлгөөний зөвхөн нэг чигийг мэдээлнэ.
5.22 Чигийн заалт
Суурин газар буюу бусад объектод хүрэх чигийг
мэдээлнэ. Тэмдэгт тухайн суурин газар буюу
объект хүртэлх зайг (километрээр) зааж өгөх
бөгөөд тууш зам, нисэх буудлын болон тухайн
объектын таних тэмдгийг дүрсэлсэн байж болно.
5.23 Зайн заалт
Тухайн объект хүртэлх зайг километрээр заах бөгөөд хамгийн
алслагдсан объектын нэрийг дээд талд нь бичих бөгөөд хамгийн ойр
орших суурин газрын нэрийг хамгийн дээд талд бичнэ.
5.24 Объектын нэр
Гол мөрөн, нуур, түүхийн дурсгалт газар зэрэг (суурин газраас бусад) объектын
нэр.
5.25 Километрийн заалт
Тухайн замын эхнээс тэмдэг хүртэлх зайг километрээр мэдээлнэ. Уг тэмдгийг
километр бүрийн төгсгөлд байрлуулна. Хөдөлгөөний эсрэг чиглэлүүдэд зориулан
тэмдгийг 1 тулгуурт 2 тийш харуулан 60о
өнцөг үүсгэн байрлуулж болно.
5.26 Чиглэлийн дугаар
Тухайн зам, чиглэлийн дугаарыг мэдээлэх бөгөөд уг замд байрлуулна.
Тэмдгийг замын эхэнд тавих бөгөөд 15-20 км тутамд давтан тавина.
Тууш замд ногоон дэвсгэртэй, бусад бүх замд хөх дэвсгэртэй тэмдгийг
тавина.
5.27 Тойрч гарах бүдүүвч
Энэ тэмдэг нь хөдөлгөөнд түр хориглолт тогтоосон замын хэсгийг тойрч гарах чиглэлийг
мэдээлнэ. 5.27 а тэмдгийг тойрох чигийн шууд
өмнө тавих буюу суурин газарт тухайн уулзвараас
50-100 метрт, суурингийн гаднах замд 150-300
метрт урьчилан байрлуулна.
5.27 б, в тэмдгийг зөвхөн тусгаарлах зурвастай
замын тухайн зорчих хэсгийн хөдөлгөөнийг нь түр
- 14.
хориглосон хэсгийг тойрох,мөн баруун гар талын зорчих хэсэгт буцан орох чигийг мэдээлэхэд
түр хугацаагаар байрлуулж хэрэглэдэг.
5.28 Тойрох чиг
Хөдөлгөөнд түр хориглолт тогтоосон замын
хэсэг, түүнийг тойрч гарах чигийг мэдээлнэ.
5.29 Зогс- шугам
Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор тээврийн хэрэгслийн
зогсох газрыг мэдээлнэ.
5.30 Хороолол 5.31 Хорооллын төгсгөл
5.30 тэмдэг нь хорооллын доторхи хөдөлгөөний журмыг баримтлах
нутаг дэвсгэрийг мэдээлэх бөгөөд 5.31 тэмдгээр 5.30 тэмдгээр
тэмдэглэгдсэн нутаг дэвсгэрээс гарч байгааг мэдээлнэ.
5.32 Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал
5.33 Таксийн зогсоол
- 15.
5.34 Хүн эмнэлэг
5.35Шатахуун түгээгүүр
5.36 Техникийн үйлчилгээний газар
5.37 Автомашины угаалга
5.38 Телефон
5.39 Хоолны газар
5.40 Худаг, ус
5.41 Зочид буудал
5.42 Жуулчны байр
5.43 Хот айл
5.44 Амрах газар
5.45 Замын цагдаагийн харуул