SlideShare a Scribd company logo
1 of 7
Download to read offline
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
2017 ОНЫ 5 ДУГААР САРЫН МЭДЭЭ
НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР:
Боловсролын салбар:
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны А/171 дүгээр тушаалаар
боловсролын тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл
баримтлал, хуулийн төсөл, танилцуулгыг боловсруулах Ажлын хэсгийг байгуулан
ажиллаж байна. Ажлын хэсэг холбогдох судалгаа, тооцооллыг хийж байна.
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 5 дугаар сарын 1-ний
өдрийн А/167 тоот тушаалаар Боловсролын магадлан итгэмжлэлийн Үндэсний
зөвлөлийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчиллээ. 5 дугаар сарын 5-нд
Удирдах зөвлөл хуралдаж, ажлын албаны бүтэц, орон тоо, холбогдох журам, дүрмийн
төсөл, хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлуулах зэрэг асуудлыг хэлэлцэж
шийдвэрлэв.
- Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийг холбогдох хуулийн дагуу өөрчлөн байгуулахаар
Засгийн Газрын хуралдааны тэмдэглэлийн төсөл, тогтоолын төслийн саналыг
боловсруулан төслийг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэв.
Шинжлэх ухаан, технологийн салбар:
- Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Шинжлэх
ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
боловсруулах Ажлын хэсэг хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулсан.
Төслийг ажлын хэсэг хурлаараа хэлэлцэхээр бэлтгэж байна.
- Шинжлэх ухаан, технологи, инноваци, паркийн тухай хуульд хүчингүй болгох, нэмэлт,
шинэчилсэн зүйл заалт оруулахаар ирүүлсэн саналыг нэгтгэн боловсруулах ажил
хийгдэж байна.
Соёл, урлагийн салбар:
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 12 дугаар сарын 16-ны
өдрийн А/160 дугаар тушаалаар “Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-
ийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг олон улсын
соёлын салбарт мөрдөж байгаа эрх зүйн баримт бичиг, монголын соёлын салбар дахь
эрх зүйн баримт бичгийн судалгааг хийж, харьцуулан үзэж дүгнэлт гаргаад байна.
- Киноны тухай хуулийн ажлын хэсгийн гадаад, дотоод орчны тандалт судалгаа
хариуцсан гишүүдтэй 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр уулзалт зохион байгуулж
хуулийн төслийн Үзэл баримтлалын концепцийг тодорхойлов.
Биеийн тамир, спортын салбар;
- Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас
2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийг УИХ-ын
нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн дэмжүүлж, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан,
нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. БСШУНБХ-ны 2017 оны 02 дугаар
сарын 07-ны 16 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгээр
ахлуулсан ажлын хэсэг болон дэд ажлын хэсгүүдийг байгуулан Байнгын хорооны болон
нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэсэн. Хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр
хүлээгдэж байна.
ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:
Боловсролын салбар:
- “Дээд боловсролын зэрэг олгох сургалт багц цагийг хэрэглэх, суралцагчдын мэдлэг,
чадвар, хандлагыг үнэлэх журам”-ын төслийг боловсруулав.
- “Боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүчирхийллээс
урьдчилан сэргийлэх журам”-ын төсөл боловсруулан, санал авах шатандаа байна.
- Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдарч буй суралцагчдын хоолны
зардлыг нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж холбогдох
яамдаас санал авч байгаа бөгөөд Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн
үйлдвэрийн яамнаас дэмжсэн санал ирээд байна.
- Байгууллагын цэцэрлэгийн эрхзүйн орчинг бий болгох, хуульд оруулахад шаардагдах
нэмэлт мэдээлэл судлах зорилгоор зарим цэцэрлэгийн нэмэлт бүлэгтэй танилцаж,
орчин нөхцөлийн талаар судаллаа.
- Цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрмийн төслийн эхний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
- “Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого”-ын төсөл боловсруулж байна.
Шинжлэх ухаан, технологийн салбар:
- Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн
төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зөвшөөрөл авахаар
БСШУС-ын сайдын 2017 оны 1а/4251 тоот албан бичгээр Сангийн яаманд хүргүүлээд
байна.
- “Монгол Улсад шинжлэх ухааны парк, инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр
хамтран ажиллах тухай” Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам,
БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж
бичиг, “Залуу эрдэмтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” санамж бичгүүдийг 5
дугаар сарын 11,12-ны өдрүүдэд байгууллаа. Санамж бичгүүдийг үндэслэн хоёр талын
шинжлэх ухаан, технологийн хамтарсан хорооны ажлын хэсгийн уулзалтыг 2017 оны 05
дугаар сарын 18-20ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав.
- “Шинжлэх ухааны паркийн захиргаа” шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн
нэгдлийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар нэгдлийн бүтэц, 2017 оны төлөвлөгөө,
төсвийн саналыг хэлэлцсэн. Тус нэгдлийн бүтцийн төсөл боловсруулан Боловсрол,
соёл, шинжлэх ухаан, спортын сайдад танилцуулсан, мөн нэгдлийн төсвийн саналыг
хэлэлцүүлэн тогтоол гаргаж Сангийн яам болон холбогдох газарт хүргүүлээд байна.
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны “Грантаар хэрэгжүүлэх
төслийн жагсаалт батлах тухай” тушаал батлууллаа.
- Палеонтологи, археологийн мэргэжлийн зөвлөлийг БСШУС-ын сайдын А/162 дугаар
тушаалаар шинэчлэн батлууллаа.
- Судалгааны зарим томоохон лабораторийн үйл ажиллагааг судлаачдад нээлттэй
болгох, журам боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд журмын төслийг хүргүүлж
санал авч байна.
Соёл, урлагийн салбар:
- “Сонгодог урлаг-III” 2017-2023 оны үндэсний хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын
хүрээнд мэргэжлийн урлагийн байгууллага, салбарын өнөөгийн байдлын талаарх
судалгааг хийж, хөтөлбөрийн төслийг боловсруулав.
Спортын салбар:
- Монгол Улсад 2020 онд “Азийн хүүхдүүд” Олон улсын хүүхдийн спортын VII наадмыг
зохион байгуулах тухай Засгийн газрын 2016 оны 145 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн
БСШУС-ын 2017 оны А/96 дугаар тушаалаар наадмыг зохион байгуулах Үндэсний
хороог байгуулсан. “Азийн хүүхдүүд” Олон улсын хүүхдийн спортын наадмын Олон
улсын хороотой наадмын зохион байгуулалтын ерөнхий үзэл баримтлалын гэрээг
байгуулахаар ажиллаж байна.
- Спортын эрдэм шинжилгээ, судалгаа, спортын анагаах ухааныг хөгжүүлэх хөтөлбөрийг
боловсруулж байна.
- Засгийн газрын тусгай сан “Спортыг дэмжих сан”-гийн хөрөнгийг зарцуулах журмыг
Засгийн газрын 2017 оны 23 дугаар тогтоолоор батлуулсан. Тогтоолын хэрэгжүүлэн
БСШУС-ын сайдын 2017 оны 05 дугаар сарын 17-ны А/202 дугаар тушаалаар “Төсөл,
хөтөлбөрийн саналыг хэлэлцэн сонгон шалгаруулах журам, Удирдах зөвлөл
бүрэлдэхүүн”-ийг батлуулсан.
ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:
Боловсролын салбар:
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2017
оны 05 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Чингисийн талбайд зохион байгууллаа. Эхний
өдөр их, дээд сургуулиуд үйл ажиллагаа, уран бүтээлээ сурталчилсан бол хоёрдахь
өдөр нь сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын байгууллагууд үйл ажиллагаа, үр
дүнгээ танилцууллаа.
- “Оны тэргүүний цэцэрлэг, сургууль” шалгаруулах ажлын хэсэг Дархан-Уул, Орхон,
Сэлэнгэ, Өвөрхангай, Сүхбаатар аймагт ажиллав.
- Улсын төрөлжсөн олимпиад амжилттай болж өндөрлөлөө. Улсын хэмжээнд 2016-2017
оны хичээлийн жилийн улсын төрөлжсөн олимпиадыг 14 төрлийн хичээлээр 3 үе шаттай
амжилттай зохион байгууллаа. III шатны олимпиадад 1281 багш, суралцагчид мэдлэг,
чадвараа сорин өрсөлдсөнөөс 171 багш, суралцагчид эхний байруудад шалгарч,
олимпиадын зардалд нийт 89,8 сая төгрөг зарцууллаа.
- Дэлхийн банкны хөнгөлттэй зээлээр хэрэгжиж буй “Боловсролын чанарын шинэчлэл
төсөл”-ийн хүрээнд 3.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий SТЕМ-Шинжлэх ухаан, технологи,
инженерчлэл, математикийн сургалтын хэрэглэгдэхүүнийг 629 сургуулийн 8900 бага
бүлэгт хүлээлгэж өгөх ажил хийгдэж байна. STEM сургалтын хэрэглэгдэхүүн нь
байгалийн ухаан, математик, эх хэл, технологи, дүрслэх урлагийн хичээлүүдийн
интеграцчилал хэлбэрээр сургах хэрэглэгдэхүүн бөгөөд нэг бүлэгт 3 багц, нийт 14237
багц нийлүүлнэ. 2017-2018 оны хичээлийн шинэ жилээс сургалтад хэрэглэж эхлэх
бэлтгэлийг хангаж, үндэсний хэмжээнд сургагч багш нарыг мэргэшүүлж сургасан. Ирэх 6
дугаар сард бага ангийн багш нарыг бэлтгэх сургалтыг аймаг, нийслэлд зохион
байгуулна.
- Их, дээд сургуулийн элсэлтийн үйл ажиллагаа, бүртгэл эхэлсэн талаар хэвлэл
мэдээллийн хэрэгслээр гарч буй сөрөг мэдээллийг зогсоох үүднээс нийт их, дээд
сургуулиудад элсэлтийн бүртгэлийг элсэлтийн ерөнхий шалгалт дууссаны дараа
эхлүүлэх талаар чиглэл хүргүүллээ.
Шинжлэх ухаан, технологийн салбар:
- 2017 оноос эхлэн хэрэгжүүлэх улсын захиалгатай Шинжлэх ухаан, технологийн төслийн
сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, 38 захиалгат сэдэв дээр өрсөлдсөн 58 төслийг
Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. “Шинжлэх ухаан,
технологийн төсөл батлах, санхүүжүүлэх тухай” Боловсрол,соёл, шинжлэх ухаан,
спортын сайдын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/246 дугаар тушаалаар
батлав. Төслийн гүйцэтгэгч, санхүүжүүлэгчтэй “Шинжлэх ухаан, технологийн төсөл
хэрэгжүүлэх журам”-ын журмын дагуу гэрээ байгуулан, хэрэгжүүлнэ.
- Үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой технологи, инновацийн төслүүдийг бизнес
эрхлэгчдэд танилцуулах, эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор “Инновацийн 7 хоног”
арга хэмжээг зохион байгууллаа.
- Шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, эрдэмтдийн
оюуны бүтээлийг сурталчлан таниулах зорилгоор “Эрдэмтдийн үг” цуврал лекцийг
зохион байгуулахаар БСШУС-ын сайдын 2017 оны 5 дугаар сарын 18-ны А/206 дугаар
тушаалыг батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
-
- Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар, Ерөнхий сайдын дэргэдэх монгол
судлалын үндэсний зөвлөл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны
“Ажлын хэсэг байгуулах тухай”А/113 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь
2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдав. Хурлаар “2012-2016 оны Монгол
судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн тайлангийн төсөл, “Монгол
судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр /2017-2021/” төслийг Засгийн газрын
хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Сангийн яам болон бусад яамдаас
санал авахаар холбогдох баримт бичгийн бүрдүүлэлтийг хийж байна.
-
- 2017 онд дэмжлэг үзүүлэн зохион байгуулах 14 олон улсын эрдэм шинжилгээний
хурлуудын жагсаалтыг БСШУС-ын сайдын 2017 оны А/207 тоот тушаалаар баталж,
зардлыг шийдвэрлээд байна.
-
- БНСУ, болон Беларусь улстай 2017 оноос хамтран хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтыг
БСШУС-ын сайдын А163 болон А164 дүгээр тушаалаар тус тус батлав.
-
- Археологи, палеонтологийн мэргэжлийн зөвлөлийн хурлыг 05 дугаар сарын 05 болон
23-ны өдрүүдэд зохион байгууллаа. 2017 онд хэрэгжих авран хамгаалах ажил болон
хайгуул, малтлагын өргөдлүүдийг хэлэлцэж шийдвэрлэв.
Соёл, урлагийн салбар:
- Монголын номын санч-мэдээллийн ажилтны 4-р зөвлөгөөнийг нийслэлийн төв номын
сан дээр зохион байгуулж, орон нутаг, их дээд сургууль, ерөнхий боловсролын
сургуулийн 100 гаруй номын санчид оролцлоо. Зөвлөгөөнөөр салбарын хүний нөөц, нэр
томьёо, цахим номын сан, програм хангамж, зохиогчийн эрхийн асуудлыг хэлэлцэн
зөвлөмж гаргалаа.
- Үндэсний бичиг үсгийн баярыг 05/04-05/08-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэв. Уг арга
хэмжээний хүрээнд “Үндэсний бичиг үсэг- Тусгаар тогтнолын баталгаа болох нь” сэдэвт
эрдэм шинжилгээ - онол практикийн хурал, зохиолчдын бүтээлийн уран бичлэгийн
үзэсгэлэн, “Монгол барын өв соёл” үзэсгэлэн , “Уран үгсийн чуулган” зохиолч
уншигчдын уулзалт, “Нүүдэлчин монголчуудын бичгийн соёл” үзэсгэлэн, хэл бичиг, утга
зохиолын нэрт эрдэмтдийн бүтээлийн үзэсгэлэн, монгол бичгийн тэргүүний уншигч
шалгаруулах улсын XI уралдаан, “Бичиг үсгийн үүсэл, гарал” өдөрлөг, Соёлын баримтат
өвийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээг зохион байгуулж, үндэсний бичиг үсэг дэлгэрүүлэхэд
хувь нэмэр оруулсан багш, оюутан, судлаачдад “Үндэсний бичиг үсэг дэлгэрүүлэгч”
шагналыг гардууллаа.
Спортын салбар:
- Монголын оюутны спортын IV их наадмын Засгийн газрын 2016 оны 158 дугаар
тогтоолыг дагуy 2017 онд улс даяар зохион байгуулж 25 их дээд сургуулийн 2354
оюутан, 219 багш дасгалжуулагч, 274 шүүгч оролцсоноос гадна Ази, Европийн орнуудад
сурч байгаа оюутан, залуучуудын дунд бүсийн тэмцээнүүдийг явуулж 650 гаруй
оюутнууд хамрагдлаа.
- Монгол Улсад 2017 онд олон улсын тэмцээн зохион байгуулахаар спортын 22 холбоод
хүсэлт гаргасан. Ирүүлсэн саналыг БСШУСЯ, СЯ, ГХЯ, ЗГХА-БТСГ-ын хамтарсан ажлын
хэсэг сонгон шалгаруулж, Засгийн газрын 2017 оны 60 дугаар тогтоолоор олон улсын 8
төрлийн тэмцээн зохион байгуулахаар батлагдсан. Тогтоолыг хэрэгжүүлэн 2017 оны 04
сард Чөлөөт бөхийн Монголиа опен тэмцээн, 05 дугаарын 20-25-нд Зүүн Азийн
волейболын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан.
- Засгийн газрын тусгай сан “Спортыг дэмжих сан”-гийн хөрөнгийг зарцуулах журмыг
Засгийн газрын 2017 оны 23 дугаар тогтоолоор батлуулсан. Тогтоолын хэрэгжүүлэн
БСШУС-ын сайдын 2017 оны 05 дугаар сарын 17-ны А/202 дугаар тушаалаар “Төсөл,
хөтөлбөрийн саналыг хэлэлцэн сонгон шалгаруулах журам, Удирдах зөвлөл
бүрэлдэхүүн”-ийг батлуулсан.
- Спортын гимнастик, Аэробикийн гимнастикийн спортын стандартуудыг Стандартын
Үндэсний хороогоор хэлэлцүүлэхээр бэлэн болгосон.
- Завхан аймагт баруун бүсийн биеийн тамир, спортын удирдах ажилтан, арга зүйч,
мэргэжилтнүүдийн бүсийн сургалтыг 2017 оны 05 дугаар 28-29 өдрүүдэд зохион
байгуулсан.
ДӨРӨВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР
Улсын Их Хурлаар Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах
тогтоолын төсөл хэлэлцэж байгаатай холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны
хуралдаанаар боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын зорилт арга хэмжээг
хэлэлцүүлэв. 13 арга хэмжээнд нийт 79.0 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах ба сурах
бичиг, хөрөнгө оруулалт, шинжлэх ухааны салбарын зардлын төсөв 2017 оны түвшинд байхаар
төсөл хэлэлцэгдэж байна.
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар
Сайдын их засварын багцад 7.41 тэрбум төгрөг нэмж батлагдсантай холбогдуулан боловсрол,
соёл, шинжлэх ухаан, спортын салбарын их засварын задаргааны төсөл, арга хэмжээний
жагсаалтыг БСШУССайдын А/173 дугаар тушаалыг батлуулж, төсөл, арга хэмжээний худалдан
авах ажиллагааг аймаг, нийслэлийн Засаг дарга, төсвийн шууд захирагч нарт шилжүүлэв.
“Боловсролын чанарын шинэчлэл” төслийн СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ хөтөлбөрийн
хүрээнд ерөнхий боловсролын 450 сургуулийн 450, STEM – Математик, байгалийн ухаан,
технологи, инженерчлэлийн сургалтын тоног төрөөрөмжийн 625, Улсын хэмжээнд 150
сургуульд 112 400 ам. долларын үнэ бүхий мэдээлэл зүй, лингафон, робот сургалтын төв,
цахим номын сан, онлайн шалгалтын төв бүхий кабинет олгох 150 батламж, Аймаг нийслэлийн
соёлын төв, номын сан, музейд олгох 424 нийт 1649 батламж бэлтгэх үйл ажиллагааг зохион
байгуулж ажилласан.
Хот хөдөөгийн иргэдийг ном хэвлэлээр хангах, “Номтой нөхөрлөе аян”-ыг хэрэгжүүлэх
зорилгоор нийслэл, аймаг сумдын нийт 344 номын санд ном хэвлэл, худалдан авахад нь
зориулж сумдын номын сан тус бүрт 1 сая, аймгийн номын сан тус бүрт 3 сая төгрөгийг
олгохоор шийдвэрлэв. Энэ арга хэмжээнд 403 сая төгрөг зарцуулна.
Монгол Улсын түүх, соёлын дурсгалт зүйлийг гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулах,
хадгалалт хамгаалалтын чанарыг сайжруулах, болзошгүй гэмтлээс урьдчилан сэргийлэх
зорилгоор 40 музей тус бүрт 4 сая төгрөгийн өртөг бүхий гэрэл зургийн аппарат, өндөр хүчин
чадалтай дуранг тус тус олгохоор болов. Үүнд 160 сая төгрөг зарцуулна.
Архангай аймгийн нийтийн номын сангийн шинэ барилгын нээлт болов. Уг номын сан
125,000 гаруй боть номтой, орон тооны 9 ажилтан албан хаагчидтай, үндсэн фонд, нийтийн
уншлагын танхим, хүүхдийн уншлагын танхим, “Интернет кафе”, “Их мэдэх танхим”, “Гэр
бүлийн танхим”, VIP өрөө, Англи болон Монгол бичиг дээр хэвлэгдсэн ном фонд,
Үзэсгэлэнгийн танхим гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус нийтийн номын
сан 547,0 сая хүүхдийн номын сан 450.0 сая төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар
ашиглалтад оров.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2016
оны санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланг Засгийн газрын санхүүгийн Е-тайланд
нэгтгэж илгээн хуулийн хугацаанд Үндэсний аудитын газар болон Сангийн яаманд хүргүүллээ.
Үндэсний аудитын газраас 2016 оны сайдын багцын тайланд зөрчилгүй дүгнэлт гаргаж 2017
оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 761 тоот аудитын гэрчилгээг ирүүлсэн болно.
ТАВ. ДОТООД АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР
- Яамны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний тайланд дүн шинжилгээ хийж, ажил
эрчимжүүлэх тухай ТНБД-ын А/88 дугаар тушаалыг батлуулан мөрдүүлж байна.
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын бодлогын баримт бичгийн
хэрэгжилтийн мэдээлэл, судалгааг нэгтгэж, санал зөвлөмжийг бүх албан хаагчдад
хүргүүлэв.
- Яамны 2017 оны төлөвлөгөө, яамны лавлах мэдээллийг эмхтгэн хэвлүүлж, албан
хэрэгцээнд түгээв.
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны ёс зүйн хороог шинэчлэн байгуулав.
- Албан хаагчдын гадаад, дотоод томилолт, амралт, чөлөөний талаарх “Чөлөөний
удирдлага”-ын нэгдсэн бүртгэлийн системийг боловсруулах ажил хийгдэж байна.
- Яамны 2017-2020 оны дунд хугацааны төлөвлөгөөг Засгийн газрын үйл ажиллагааны
хөтөлбөрт суурилан боловсруулж, хэлэлцүүлэх шатандаа байна.
- Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх
хүрээнд Завхан аймгийн зарим төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн үйл
ажиллагаа, бага суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний
хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийв. Завхан аймгийн төрийн болон төрийн бус
өмчийн ерөнхий боловсролын 8 сургууль (Улиастай сумын III, IV, Жавхлант, Дэвшил,
Чандмань-Эрдэнэ лаборатори сургууль, Хөгжим бүжгийн коллеж, Тосонцэнгэл сумын
Л.Цэндийн нэрэмжит үндэсний лаборатори сургууль, II сургууль)-ийн үйл ажиллагаатай
2017 оны 5 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд танилцаж удирдамжийн дагуу ажиллаж,
хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг Бодлогын хэрэгжилтийн газарт хүргүүлэв.
- Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Журам шинэчлэн батлах тухай” 89 дүгээр
тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны
байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг
хэрэгжүүлж, “Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичиг, захиргааны
байгууллагын үйл ажиллагааны тайланг нэгтгэн боловсруулах нэгж, албан тушаалтан,
хугацааны төлөвлөгөө”-г Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны .... дүгээр тушаалаар
батлуулан мөрдүүлж эхлэв.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сарын тайлан мэдээ

More Related Content

What's hot

Turgen smp final
Turgen smp finalTurgen smp final
Turgen smp final
bukhmurun
 
Tsom sureg 2011
Tsom sureg 2011Tsom sureg 2011
Tsom sureg 2011
azkhuu
 
Changes in democratic governance 2007 08 mon
Changes in democratic governance 2007 08 monChanges in democratic governance 2007 08 mon
Changes in democratic governance 2007 08 mon
Ochir Consulting Ltd
 
МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 4 дүгээр сарын ажлын тайлан
МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 4 дүгээр сарын ажлын тайлан МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 4 дүгээр сарын ажлын тайлан
МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 4 дүгээр сарын ажлын тайлан
Монголын Залуучуудын Холбоо
 

What's hot (16)

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд сургуул...
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд сургуул...Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд сургуул...
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд сургуул...
 
Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны тайлан Ш.Чимгээ /Ph.D, ...
Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны тайлан Ш.Чимгээ /Ph.D, ...Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны тайлан Ш.Чимгээ /Ph.D, ...
Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны тайлан Ш.Чимгээ /Ph.D, ...
 
МБАНХ-ны үйл ажиллагааны тайлан 2016
МБАНХ-ны үйл ажиллагааны тайлан 2016 МБАНХ-ны үйл ажиллагааны тайлан 2016
МБАНХ-ны үйл ажиллагааны тайлан 2016
 
2 дугаар сарын мэдээ
2 дугаар сарын мэдээ2 дугаар сарын мэдээ
2 дугаар сарын мэдээ
 
Turgen smp final
Turgen smp finalTurgen smp final
Turgen smp final
 
Azdtg sudalgaa avilga
Azdtg sudalgaa avilgaAzdtg sudalgaa avilga
Azdtg sudalgaa avilga
 
НУТГИЙН УДИРДЛАГА-ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЯНАЛТ
НУТГИЙН УДИРДЛАГА-ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЯНАЛТНУТГИЙН УДИРДЛАГА-ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЯНАЛТ
НУТГИЙН УДИРДЛАГА-ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЯНАЛТ
 
Малчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайлан
Малчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайланМалчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайлан
Малчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайлан
 
Tsom sureg 2011
Tsom sureg 2011Tsom sureg 2011
Tsom sureg 2011
 
Changes in democratic governance 2007 08 mon
Changes in democratic governance 2007 08 monChanges in democratic governance 2007 08 mon
Changes in democratic governance 2007 08 mon
 
Heleltseh asuudal
Heleltseh asuudalHeleltseh asuudal
Heleltseh asuudal
 
МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 4 дүгээр сарын ажлын тайлан
МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 4 дүгээр сарын ажлын тайлан МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 4 дүгээр сарын ажлын тайлан
МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 4 дүгээр сарын ажлын тайлан
 
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
 
Монгол улсын засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулах чиглэлд нутгийн удир...
Монгол улсын засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулах чиглэлд нутгийн удир...Монгол улсын засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулах чиглэлд нутгийн удир...
Монгол улсын засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулах чиглэлд нутгийн удир...
 
Ногоон алт төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014Ногоон алт төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
 
Tosol
TosolTosol
Tosol
 

Similar to боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сарын тайлан мэдээ

Тамгын газар тайлан
Тамгын газар тайланТамгын газар тайлан
Тамгын газар тайлан
Azzaya Byambadorj
 
160622 cvt newsletter mon
160622 cvt newsletter mon160622 cvt newsletter mon
160622 cvt newsletter mon
tg_tuvshee
 
Тамгын газрын 2016 оны тайлан
Тамгын газрын 2016 оны тайланТамгын газрын 2016 оны тайлан
Тамгын газрын 2016 оны тайлан
Azzaya Byambadorj
 

Similar to боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сарын тайлан мэдээ (14)

Report1702
Report1702Report1702
Report1702
 
2020 оны 1 дүгээр сарын мэдээ
2020 оны 1 дүгээр сарын мэдээ2020 оны 1 дүгээр сарын мэдээ
2020 оны 1 дүгээр сарын мэдээ
 
2020 оны 1 дүгээр сарын мэдээ
2020 оны 1 дүгээр сарын мэдээ2020 оны 1 дүгээр сарын мэдээ
2020 оны 1 дүгээр сарын мэдээ
 
2017,01,05
2017,01,052017,01,05
2017,01,05
 
Crc news 2017-4
Crc news 2017-4Crc news 2017-4
Crc news 2017-4
 
Crcnews 2017-1
Crcnews 2017-1Crcnews 2017-1
Crcnews 2017-1
 
Тамгын газар тайлан
Тамгын газар тайланТамгын газар тайлан
Тамгын газар тайлан
 
160622 cvt newsletter mon
160622 cvt newsletter mon160622 cvt newsletter mon
160622 cvt newsletter mon
 
Тамгын газрын 2016 оны тайлан
Тамгын газрын 2016 оны тайланТамгын газрын 2016 оны тайлан
Тамгын газрын 2016 оны тайлан
 
хх ийн 2016 оны төлөвлөгөө
хх ийн 2016 оны төлөвлөгөөхх ийн 2016 оны төлөвлөгөө
хх ийн 2016 оны төлөвлөгөө
 
2016 эхний хагас жил
2016 эхний хагас жил2016 эхний хагас жил
2016 эхний хагас жил
 
БШУЯ-ны хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2020 оны эхний хагас жилийн биелэлт
БШУЯ-ны хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2020 оны эхний хагас жилийн биелэлтБШУЯ-ны хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2020 оны эхний хагас жилийн биелэлт
БШУЯ-ны хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2020 оны эхний хагас жилийн биелэлт
 
2017.04.21
2017.04.212017.04.21
2017.04.21
 
Baga hural
Baga huralBaga hural
Baga hural
 

More from mecss

утасны жагсаалт
утасны жагсаалтутасны жагсаалт
утасны жагсаалт
mecss
 
Angli elchin 81 08-09
Angli elchin 81 08-09Angli elchin 81 08-09
Angli elchin 81 08-09
mecss
 
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
mecss
 
Хөтөлбөрбатлах тухай
Хөтөлбөрбатлах тухайХөтөлбөрбатлах тухай
Хөтөлбөрбатлах тухай
mecss
 
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухай
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухайБиеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухай
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухай
mecss
 
Журам шинэчлэн батлах тухай
Журам шинэчлэн батлах тухайЖурам шинэчлэн батлах тухай
Журам шинэчлэн батлах тухай
mecss
 
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухайзохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай
mecss
 
дээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиасдээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиас
mecss
 
журам батлах тухай
журам батлах тухайжурам батлах тухай
журам батлах тухай
mecss
 
хөтөлбөр батлах тухай
хөтөлбөр батлах тухайхөтөлбөр батлах тухай
хөтөлбөр батлах тухай
mecss
 

More from mecss (20)

утасны жагсаалт
утасны жагсаалтутасны жагсаалт
утасны жагсаалт
 
Angli elchin 81 08-09
Angli elchin 81 08-09Angli elchin 81 08-09
Angli elchin 81 08-09
 
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
 
Хөтөлбөрбатлах тухай
Хөтөлбөрбатлах тухайХөтөлбөрбатлах тухай
Хөтөлбөрбатлах тухай
 
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухай
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухайБиеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухай
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухай
 
Журам шинэчлэн батлах тухай
Журам шинэчлэн батлах тухайЖурам шинэчлэн батлах тухай
Журам шинэчлэн батлах тухай
 
журам батлах тухай
журам батлах тухайжурам батлах тухай
журам батлах тухай
 
журам шинэчлэн батлах тухай
журам шинэчлэн батлах тухайжурам шинэчлэн батлах тухай
журам шинэчлэн батлах тухай
 
инновацийн тухай
инновацийн тухайинновацийн тухай
инновацийн тухай
 
засгийн газрын тусгай сангийн тухай
засгийн газрын тусгай сангийн тухайзасгийн газрын тусгай сангийн тухай
засгийн газрын тусгай сангийн тухай
 
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухайзохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай
 
патентийн тухай
патентийн тухай патентийн тухай
патентийн тухай
 
дээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиасдээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиас
 
журам батлах тухай
журам батлах тухайжурам батлах тухай
журам батлах тухай
 
зөвлөмж батлах тухай
зөвлөмж батлах тухайзөвлөмж батлах тухай
зөвлөмж батлах тухай
 
журам батлах тухай
журам батлах тухайжурам батлах тухай
журам батлах тухай
 
хөтөлбөр батлах тухай
хөтөлбөр батлах тухайхөтөлбөр батлах тухай
хөтөлбөр батлах тухай
 
түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...
түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...
түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...
 
соёлын өвийг хамгаалах тухай
соёлын өвийг хамгаалах тухайсоёлын өвийг хамгаалах тухай
соёлын өвийг хамгаалах тухай
 
САНГИЙН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
САНГИЙН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ  САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛСАНГИЙН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ  САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
САНГИЙН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
 

боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сарын тайлан мэдээ

  • 1. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2017 ОНЫ 5 ДУГААР САРЫН МЭДЭЭ НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР: Боловсролын салбар: - Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны А/171 дүгээр тушаалаар боловсролын тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төсөл, танилцуулгыг боловсруулах Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг холбогдох судалгаа, тооцооллыг хийж байна. - Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/167 тоот тушаалаар Боловсролын магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчиллээ. 5 дугаар сарын 5-нд Удирдах зөвлөл хуралдаж, ажлын албаны бүтэц, орон тоо, холбогдох журам, дүрмийн төсөл, хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлуулах зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. - Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийг холбогдох хуулийн дагуу өөрчлөн байгуулахаар Засгийн Газрын хуралдааны тэмдэглэлийн төсөл, тогтоолын төслийн саналыг боловсруулан төслийг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэв. Шинжлэх ухаан, технологийн салбар: - Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулсан. Төслийг ажлын хэсэг хурлаараа хэлэлцэхээр бэлтгэж байна. - Шинжлэх ухаан, технологи, инноваци, паркийн тухай хуульд хүчингүй болгох, нэмэлт, шинэчилсэн зүйл заалт оруулахаар ирүүлсэн саналыг нэгтгэн боловсруулах ажил хийгдэж байна. Соёл, урлагийн салбар: - Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/160 дугаар тушаалаар “Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”- ийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг олон улсын соёлын салбарт мөрдөж байгаа эрх зүйн баримт бичиг, монголын соёлын салбар дахь эрх зүйн баримт бичгийн судалгааг хийж, харьцуулан үзэж дүгнэлт гаргаад байна. - Киноны тухай хуулийн ажлын хэсгийн гадаад, дотоод орчны тандалт судалгаа хариуцсан гишүүдтэй 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр уулзалт зохион байгуулж хуулийн төслийн Үзэл баримтлалын концепцийг тодорхойлов. Биеийн тамир, спортын салбар;
  • 2. - Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн дэмжүүлж, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. БСШУНБХ-ны 2017 оны 02 дугаар сарын 07-ны 16 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг болон дэд ажлын хэсгүүдийг байгуулан Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэсэн. Хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна. ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР: Боловсролын салбар: - “Дээд боловсролын зэрэг олгох сургалт багц цагийг хэрэглэх, суралцагчдын мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх журам”-ын төслийг боловсруулав. - “Боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх журам”-ын төсөл боловсруулан, санал авах шатандаа байна. - Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдарч буй суралцагчдын хоолны зардлыг нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж холбогдох яамдаас санал авч байгаа бөгөөд Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дэмжсэн санал ирээд байна. - Байгууллагын цэцэрлэгийн эрхзүйн орчинг бий болгох, хуульд оруулахад шаардагдах нэмэлт мэдээлэл судлах зорилгоор зарим цэцэрлэгийн нэмэлт бүлэгтэй танилцаж, орчин нөхцөлийн талаар судаллаа. - Цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрмийн төслийн эхний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. - “Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого”-ын төсөл боловсруулж байна. Шинжлэх ухаан, технологийн салбар: - Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зөвшөөрөл авахаар БСШУС-ын сайдын 2017 оны 1а/4251 тоот албан бичгээр Сангийн яаманд хүргүүлээд байна. - “Монгол Улсад шинжлэх ухааны парк, инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай” Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, “Залуу эрдэмтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” санамж бичгүүдийг 5 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд байгууллаа. Санамж бичгүүдийг үндэслэн хоёр талын шинжлэх ухаан, технологийн хамтарсан хорооны ажлын хэсгийн уулзалтыг 2017 оны 05 дугаар сарын 18-20ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав. - “Шинжлэх ухааны паркийн захиргаа” шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар нэгдлийн бүтэц, 2017 оны төлөвлөгөө, төсвийн саналыг хэлэлцсэн. Тус нэгдлийн бүтцийн төсөл боловсруулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад танилцуулсан, мөн нэгдлийн төсвийн саналыг хэлэлцүүлэн тогтоол гаргаж Сангийн яам болон холбогдох газарт хүргүүлээд байна. - Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны “Грантаар хэрэгжүүлэх төслийн жагсаалт батлах тухай” тушаал батлууллаа. - Палеонтологи, археологийн мэргэжлийн зөвлөлийг БСШУС-ын сайдын А/162 дугаар тушаалаар шинэчлэн батлууллаа. - Судалгааны зарим томоохон лабораторийн үйл ажиллагааг судлаачдад нээлттэй болгох, журам боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд журмын төслийг хүргүүлж санал авч байна. Соёл, урлагийн салбар:
  • 3. - “Сонгодог урлаг-III” 2017-2023 оны үндэсний хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хүрээнд мэргэжлийн урлагийн байгууллага, салбарын өнөөгийн байдлын талаарх судалгааг хийж, хөтөлбөрийн төслийг боловсруулав. Спортын салбар: - Монгол Улсад 2020 онд “Азийн хүүхдүүд” Олон улсын хүүхдийн спортын VII наадмыг зохион байгуулах тухай Засгийн газрын 2016 оны 145 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн БСШУС-ын 2017 оны А/96 дугаар тушаалаар наадмыг зохион байгуулах Үндэсний хороог байгуулсан. “Азийн хүүхдүүд” Олон улсын хүүхдийн спортын наадмын Олон улсын хороотой наадмын зохион байгуулалтын ерөнхий үзэл баримтлалын гэрээг байгуулахаар ажиллаж байна. - Спортын эрдэм шинжилгээ, судалгаа, спортын анагаах ухааныг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж байна. - Засгийн газрын тусгай сан “Спортыг дэмжих сан”-гийн хөрөнгийг зарцуулах журмыг Засгийн газрын 2017 оны 23 дугаар тогтоолоор батлуулсан. Тогтоолын хэрэгжүүлэн БСШУС-ын сайдын 2017 оны 05 дугаар сарын 17-ны А/202 дугаар тушаалаар “Төсөл, хөтөлбөрийн саналыг хэлэлцэн сонгон шалгаруулах журам, Удирдах зөвлөл бүрэлдэхүүн”-ийг батлуулсан. ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР: Боловсролын салбар: - Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2017 оны 05 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Чингисийн талбайд зохион байгууллаа. Эхний өдөр их, дээд сургуулиуд үйл ажиллагаа, уран бүтээлээ сурталчилсан бол хоёрдахь өдөр нь сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын байгууллагууд үйл ажиллагаа, үр дүнгээ танилцууллаа. - “Оны тэргүүний цэцэрлэг, сургууль” шалгаруулах ажлын хэсэг Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай, Сүхбаатар аймагт ажиллав. - Улсын төрөлжсөн олимпиад амжилттай болж өндөрлөлөө. Улсын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилийн улсын төрөлжсөн олимпиадыг 14 төрлийн хичээлээр 3 үе шаттай амжилттай зохион байгууллаа. III шатны олимпиадад 1281 багш, суралцагчид мэдлэг, чадвараа сорин өрсөлдсөнөөс 171 багш, суралцагчид эхний байруудад шалгарч, олимпиадын зардалд нийт 89,8 сая төгрөг зарцууллаа. - Дэлхийн банкны хөнгөлттэй зээлээр хэрэгжиж буй “Боловсролын чанарын шинэчлэл төсөл”-ийн хүрээнд 3.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий SТЕМ-Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн сургалтын хэрэглэгдэхүүнийг 629 сургуулийн 8900 бага бүлэгт хүлээлгэж өгөх ажил хийгдэж байна. STEM сургалтын хэрэглэгдэхүүн нь байгалийн ухаан, математик, эх хэл, технологи, дүрслэх урлагийн хичээлүүдийн интеграцчилал хэлбэрээр сургах хэрэглэгдэхүүн бөгөөд нэг бүлэгт 3 багц, нийт 14237 багц нийлүүлнэ. 2017-2018 оны хичээлийн шинэ жилээс сургалтад хэрэглэж эхлэх бэлтгэлийг хангаж, үндэсний хэмжээнд сургагч багш нарыг мэргэшүүлж сургасан. Ирэх 6 дугаар сард бага ангийн багш нарыг бэлтгэх сургалтыг аймаг, нийслэлд зохион байгуулна. - Их, дээд сургуулийн элсэлтийн үйл ажиллагаа, бүртгэл эхэлсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй сөрөг мэдээллийг зогсоох үүднээс нийт их, дээд сургуулиудад элсэлтийн бүртгэлийг элсэлтийн ерөнхий шалгалт дууссаны дараа эхлүүлэх талаар чиглэл хүргүүллээ. Шинжлэх ухаан, технологийн салбар: - 2017 оноос эхлэн хэрэгжүүлэх улсын захиалгатай Шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, 38 захиалгат сэдэв дээр өрсөлдсөн 58 төслийг
  • 4. Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. “Шинжлэх ухаан, технологийн төсөл батлах, санхүүжүүлэх тухай” Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/246 дугаар тушаалаар батлав. Төслийн гүйцэтгэгч, санхүүжүүлэгчтэй “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын журмын дагуу гэрээ байгуулан, хэрэгжүүлнэ. - Үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой технологи, инновацийн төслүүдийг бизнес эрхлэгчдэд танилцуулах, эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор “Инновацийн 7 хоног” арга хэмжээг зохион байгууллаа. - Шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, эрдэмтдийн оюуны бүтээлийг сурталчлан таниулах зорилгоор “Эрдэмтдийн үг” цуврал лекцийг зохион байгуулахаар БСШУС-ын сайдын 2017 оны 5 дугаар сарын 18-ны А/206 дугаар тушаалыг батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. - - Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар, Ерөнхий сайдын дэргэдэх монгол судлалын үндэсний зөвлөл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны “Ажлын хэсэг байгуулах тухай”А/113 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдав. Хурлаар “2012-2016 оны Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн тайлангийн төсөл, “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр /2017-2021/” төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Сангийн яам болон бусад яамдаас санал авахаар холбогдох баримт бичгийн бүрдүүлэлтийг хийж байна. - - 2017 онд дэмжлэг үзүүлэн зохион байгуулах 14 олон улсын эрдэм шинжилгээний хурлуудын жагсаалтыг БСШУС-ын сайдын 2017 оны А/207 тоот тушаалаар баталж, зардлыг шийдвэрлээд байна. - - БНСУ, болон Беларусь улстай 2017 оноос хамтран хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтыг БСШУС-ын сайдын А163 болон А164 дүгээр тушаалаар тус тус батлав. - - Археологи, палеонтологийн мэргэжлийн зөвлөлийн хурлыг 05 дугаар сарын 05 болон 23-ны өдрүүдэд зохион байгууллаа. 2017 онд хэрэгжих авран хамгаалах ажил болон хайгуул, малтлагын өргөдлүүдийг хэлэлцэж шийдвэрлэв. Соёл, урлагийн салбар: - Монголын номын санч-мэдээллийн ажилтны 4-р зөвлөгөөнийг нийслэлийн төв номын сан дээр зохион байгуулж, орон нутаг, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн 100 гаруй номын санчид оролцлоо. Зөвлөгөөнөөр салбарын хүний нөөц, нэр томьёо, цахим номын сан, програм хангамж, зохиогчийн эрхийн асуудлыг хэлэлцэн зөвлөмж гаргалаа. - Үндэсний бичиг үсгийн баярыг 05/04-05/08-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэв. Уг арга хэмжээний хүрээнд “Үндэсний бичиг үсэг- Тусгаар тогтнолын баталгаа болох нь” сэдэвт эрдэм шинжилгээ - онол практикийн хурал, зохиолчдын бүтээлийн уран бичлэгийн үзэсгэлэн, “Монгол барын өв соёл” үзэсгэлэн , “Уран үгсийн чуулган” зохиолч уншигчдын уулзалт, “Нүүдэлчин монголчуудын бичгийн соёл” үзэсгэлэн, хэл бичиг, утга зохиолын нэрт эрдэмтдийн бүтээлийн үзэсгэлэн, монгол бичгийн тэргүүний уншигч шалгаруулах улсын XI уралдаан, “Бичиг үсгийн үүсэл, гарал” өдөрлөг, Соёлын баримтат өвийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээг зохион байгуулж, үндэсний бичиг үсэг дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулсан багш, оюутан, судлаачдад “Үндэсний бичиг үсэг дэлгэрүүлэгч” шагналыг гардууллаа. Спортын салбар: - Монголын оюутны спортын IV их наадмын Засгийн газрын 2016 оны 158 дугаар тогтоолыг дагуy 2017 онд улс даяар зохион байгуулж 25 их дээд сургуулийн 2354 оюутан, 219 багш дасгалжуулагч, 274 шүүгч оролцсоноос гадна Ази, Европийн орнуудад
  • 5. сурч байгаа оюутан, залуучуудын дунд бүсийн тэмцээнүүдийг явуулж 650 гаруй оюутнууд хамрагдлаа. - Монгол Улсад 2017 онд олон улсын тэмцээн зохион байгуулахаар спортын 22 холбоод хүсэлт гаргасан. Ирүүлсэн саналыг БСШУСЯ, СЯ, ГХЯ, ЗГХА-БТСГ-ын хамтарсан ажлын хэсэг сонгон шалгаруулж, Засгийн газрын 2017 оны 60 дугаар тогтоолоор олон улсын 8 төрлийн тэмцээн зохион байгуулахаар батлагдсан. Тогтоолыг хэрэгжүүлэн 2017 оны 04 сард Чөлөөт бөхийн Монголиа опен тэмцээн, 05 дугаарын 20-25-нд Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. - Засгийн газрын тусгай сан “Спортыг дэмжих сан”-гийн хөрөнгийг зарцуулах журмыг Засгийн газрын 2017 оны 23 дугаар тогтоолоор батлуулсан. Тогтоолын хэрэгжүүлэн БСШУС-ын сайдын 2017 оны 05 дугаар сарын 17-ны А/202 дугаар тушаалаар “Төсөл, хөтөлбөрийн саналыг хэлэлцэн сонгон шалгаруулах журам, Удирдах зөвлөл бүрэлдэхүүн”-ийг батлуулсан. - Спортын гимнастик, Аэробикийн гимнастикийн спортын стандартуудыг Стандартын Үндэсний хороогоор хэлэлцүүлэхээр бэлэн болгосон. - Завхан аймагт баруун бүсийн биеийн тамир, спортын удирдах ажилтан, арга зүйч, мэргэжилтнүүдийн бүсийн сургалтыг 2017 оны 05 дугаар 28-29 өдрүүдэд зохион байгуулсан. ДӨРӨВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР Улсын Их Хурлаар Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тогтоолын төсөл хэлэлцэж байгаатай холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын зорилт арга хэмжээг хэлэлцүүлэв. 13 арга хэмжээнд нийт 79.0 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах ба сурах бичиг, хөрөнгө оруулалт, шинжлэх ухааны салбарын зардлын төсөв 2017 оны түвшинд байхаар төсөл хэлэлцэгдэж байна. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Сайдын их засварын багцад 7.41 тэрбум төгрөг нэмж батлагдсантай холбогдуулан боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын их засварын задаргааны төсөл, арга хэмжээний жагсаалтыг БСШУССайдын А/173 дугаар тушаалыг батлуулж, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг аймаг, нийслэлийн Засаг дарга, төсвийн шууд захирагч нарт шилжүүлэв. “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын 450 сургуулийн 450, STEM – Математик, байгалийн ухаан, технологи, инженерчлэлийн сургалтын тоног төрөөрөмжийн 625, Улсын хэмжээнд 150 сургуульд 112 400 ам. долларын үнэ бүхий мэдээлэл зүй, лингафон, робот сургалтын төв, цахим номын сан, онлайн шалгалтын төв бүхий кабинет олгох 150 батламж, Аймаг нийслэлийн соёлын төв, номын сан, музейд олгох 424 нийт 1649 батламж бэлтгэх үйл ажиллагааг зохион байгуулж ажилласан. Хот хөдөөгийн иргэдийг ном хэвлэлээр хангах, “Номтой нөхөрлөе аян”-ыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэл, аймаг сумдын нийт 344 номын санд ном хэвлэл, худалдан авахад нь зориулж сумдын номын сан тус бүрт 1 сая, аймгийн номын сан тус бүрт 3 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэв. Энэ арга хэмжээнд 403 сая төгрөг зарцуулна. Монгол Улсын түүх, соёлын дурсгалт зүйлийг гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулах, хадгалалт хамгаалалтын чанарыг сайжруулах, болзошгүй гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 40 музей тус бүрт 4 сая төгрөгийн өртөг бүхий гэрэл зургийн аппарат, өндөр хүчин чадалтай дуранг тус тус олгохоор болов. Үүнд 160 сая төгрөг зарцуулна. Архангай аймгийн нийтийн номын сангийн шинэ барилгын нээлт болов. Уг номын сан 125,000 гаруй боть номтой, орон тооны 9 ажилтан албан хаагчидтай, үндсэн фонд, нийтийн
  • 6. уншлагын танхим, хүүхдийн уншлагын танхим, “Интернет кафе”, “Их мэдэх танхим”, “Гэр бүлийн танхим”, VIP өрөө, Англи болон Монгол бичиг дээр хэвлэгдсэн ном фонд, Үзэсгэлэнгийн танхим гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус нийтийн номын сан 547,0 сая хүүхдийн номын сан 450.0 сая төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оров. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2016 оны санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланг Засгийн газрын санхүүгийн Е-тайланд нэгтгэж илгээн хуулийн хугацаанд Үндэсний аудитын газар болон Сангийн яаманд хүргүүллээ. Үндэсний аудитын газраас 2016 оны сайдын багцын тайланд зөрчилгүй дүгнэлт гаргаж 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 761 тоот аудитын гэрчилгээг ирүүлсэн болно. ТАВ. ДОТООД АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР - Яамны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний тайланд дүн шинжилгээ хийж, ажил эрчимжүүлэх тухай ТНБД-ын А/88 дугаар тушаалыг батлуулан мөрдүүлж байна. - Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн мэдээлэл, судалгааг нэгтгэж, санал зөвлөмжийг бүх албан хаагчдад хүргүүлэв. - Яамны 2017 оны төлөвлөгөө, яамны лавлах мэдээллийг эмхтгэн хэвлүүлж, албан хэрэгцээнд түгээв. - Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны ёс зүйн хороог шинэчлэн байгуулав. - Албан хаагчдын гадаад, дотоод томилолт, амралт, чөлөөний талаарх “Чөлөөний удирдлага”-ын нэгдсэн бүртгэлийн системийг боловсруулах ажил хийгдэж байна. - Яамны 2017-2020 оны дунд хугацааны төлөвлөгөөг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт суурилан боловсруулж, хэлэлцүүлэх шатандаа байна. - Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд Завхан аймгийн зарим төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн үйл ажиллагаа, бага суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийв. Завхан аймгийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 8 сургууль (Улиастай сумын III, IV, Жавхлант, Дэвшил, Чандмань-Эрдэнэ лаборатори сургууль, Хөгжим бүжгийн коллеж, Тосонцэнгэл сумын Л.Цэндийн нэрэмжит үндэсний лаборатори сургууль, II сургууль)-ийн үйл ажиллагаатай 2017 оны 5 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд танилцаж удирдамжийн дагуу ажиллаж, хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг Бодлогын хэрэгжилтийн газарт хүргүүлэв. - Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Журам шинэчлэн батлах тухай” 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг хэрэгжүүлж, “Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичиг, захиргааны байгууллагын үйл ажиллагааны тайланг нэгтгэн боловсруулах нэгж, албан тушаалтан, хугацааны төлөвлөгөө”-г Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны .... дүгээр тушаалаар батлуулан мөрдүүлж эхлэв. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ