Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Ногоон алт төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014

54 views

Published on

Ногоон алт төслийн Бүрэлдэхүүн хэсэг 3 - Нэвтрүүлэх үйлчилгээ

Published in: Environment
  • Be the first to comment

  • Be the first to like this

Ногоон алт төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014

  1. 1. 2014 оны Үйл Ажиллагааны Тайлан Ногоон Алт төслийн IV үе шат: Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсэг 2015 оны 2 дугаар сарын 2
  2. 2. Товъёог Товчилсон үгс....................................................................................................................................1 Хураангуй............................................................................................................................................2 Бүрэлдэхүүн хэсгийн ерөнхий мэдээлэл ..................................................................................2 Бүрэлдэхүүн хэсгийн 2014 оны үр дүнгийн тойм....................................................................2 Бүрэлдэхүүн хэсгийн 2015 оны үйл ажиллагааны зөвлөмжүүд..........................................2 1. Танилцуулга ...............................................................................................................................3 1.1 Бүрэлдэхүүн хэсгийн товч танилцуулга, үйл ажиллагааны аргачлал...................3 1.2 Оролцогч талууд.................................................................................................................3 1.3 Бодлогын орчин дахь боломж, эрсдэлүүд ...................................................................3 1.4 Швейцарийн хамтын ажиллагааны стратегид оруулах хувь нэмэр.......................3 2. Бүрэлдэхүүн хэсгийн үр нөлөөллийн 2014 оны үнэлгээ ..........................................4 2.1 Үр нөлөөллийн 2014 онд хүрсэн төвшин ба дүгнэлт .................................................4 2.2 Үр нөлөөллийн үнэлгээнд анхаарах асуудлууд ..........................................................5 2.3 Бусад нөлөөлөл ..................................................................................................................5 2.4 Жендерийн шалгуур үзүүлэлт, үр дүн...........................................................................6 2.5 Оролцогч талуудаас бүрэлдэхүүн хэсэгт өгсөн үнэлэмж, дүгнэлт.........................6 3. Бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагааны үр дүнгийн 2014 оны тойм ....................8 3.1 Үр дүнгийн төлөвлөгөө ба гүйцэтгэл..............................................................................8 3.2 Үйл ажиллагаанд тулгарсан саад бэрхшээл, шийдвэрлэх арга замууд ...............9 3.3 Үндсэн өгөгдлүүдэд гарсан өөрчлөлт............................................................................9 4. Бүрэлдэхүүн хэсгийн удирдлага, санхүү......................................................................10 4.1 Төсөв зарцуулалтын хувь хэмжээ ................................................................................10 4.2 Төсөвт орсон өөрчлөлт ба төсвийн ерөнхий хуваарь .............................................10 4.3 Төсвийн оновчтой зарцуулалтын зарим үзүүлэлт....................................................10 4.4 Хүний нөөц ба бүтэц, зохион байгуулалтын холбогдолтой асуудлууд ...............11 5. 2014 оны үйл ажиллагааны сургамж...............................................................................12 5.1 Бүрэлдэхүүн хэсгийн нэвтрүүлсэн сайн туршлагууд ба учирсан саад бэрхшээлүүд..................................................................................................................................12 5.2 Төслийн дунд хугацааны үнэлгээнээс гарсан зөвлөмжүүд....................................13
  3. 3. 1 Товчилсон үгс АБАХ Аймгийн Бэлчээр Ашиглагчдын Холбоо АҮЯ Аж Үйлдвэрийн Яам БАХ Бэлчээр Ашиглагчдын Хэсэг ДХҮ Дунд Хугацааны Үнэлгээ ИНБ Иргэний Нийгмийн Байгууллага СБА Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо ТББ Төрийн Бус Байгууллага ТЗН Төсөл Зохицуулах Нэгж ТХН Төсөл Хэрэгжүүлэх Нэгж ҮХААГ Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Газар ҮХААЯ Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Яам ХААИС Хөдөө Аж Ахуйн Их Сургууль ХААҮШУОНТ Хөдөө Аж Ахуйн Үйлдвэрлэлд Шинжлэх Ухааны Ололт Нэвтрүүлэх Төв ХБСХ Хараат Бус Судалгааны Хүрээлэн ХХААЯ Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам ШХА Швейцарийн Хөгжлийн Агентлаг UQ Күийнслэндийн Их Сургууль UQ ID UQ International Development group (Күийнслэндийн их сургуулийн Интэрнэйшнл Девелопмент групп)
  4. 4. 2 Хураангуй Бүрэлдэхүүн хэсгийн ерөнхий мэдээлэл Төсөл: Ногоон Алт Үе шат: IV (2013 оны 11 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сар) Бүрэлдэхүүн хэсэг: Хөдөө аж ахуйн Нэвтрүүлэх үйлчилгээ Бүрэлдэхүүн хэсгийн 2014 оны үр дүнгийн тойм  Нэвтрүүлэх үйлчилгээний ашиг тусыг талаарх малчдын ойлголт нэмэгдсэн (2013 онд 11.2%, 2014 онд 51.6%);  Нэвтрүүлэх үйлчилгээний удирдлага, зохицуулалтын чадавхи 3 аймаг, 26 суманд бий болсон.  Сумын төвшин дэх нэвтрүүлэх үйлчилгээний нэгж “Малчдад Үйлчлэх Төв” Ногоон алт төсөлд хамрагдсан сумдын 20%-д байгуулагдан, ажиллаж байна;  Төсөлд хамрагдсан сумдын 28%-д ЗДТГ, СБАХ-ын хооронд нэвтрүүлэх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан;  Малчдын мэдээлэл, туршлага солилцоо, анхан шатны зөвлөх үйлчилгээ хариуцсан малчин зөвлөхүүд нийт БАХ-уудын 34%-д бэлтгэгдсэн;  Үзүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ, мэдээлэл, туршлага солилцох үйл ажиллагаанд БАХ-ийн гишүүн нийт малчдын 10% нь хамрагдсан;  Мал аж ахуй эрхлэх тогтвортой арга барилууд, малчдын амьжиргааг дээшлүүлэх арга замуудыг сурталчилсан мэдээлэл, зөвлөмжүүдийг үзүүлэн таниулах материал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан БАХ-ийн гишүүн малчдын 15%-д хүргэсэн;  Бэлчээрийн мал аж ахуй эрхлэх тогтвортой арга барилуудыг нэвтрүүлэх малчдын эрмэлзэл, санаачлага зохих төвшинд нэмэгдсэн;  Малчин эмэгтэйчүүдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн түүхий эд боловсруулах сургалт-үйлдвэрлэлийн төслүүдийг 44 малчин эмэгтэй хамтран хэрэгжүүлж байна. Бүрэлдэхүүн хэсгийн 2015 оны үйл ажиллагааны зөвлөмжүүд  ХХААЯ, ҮХААГ-уудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, төслийн үйл ажиллагааг төрийн бодлогод уялдуулах замаар мал аж ахуйн сургалт, нэвтрүүлэлтийн үйл ажиллагааг орон нутагт эрчимжүүлэх;  СБАХ-уудын дэргэдэх малчдын хоршоодод түшиглэн хараат бус санхүүжилттэй нэвтрүүлэх үйлчилгээг орон нутагт бий болгох;  Нэвтрүүлэх үйлчилгээний загвар аймаг, сумдыг бий болгож, бүрэлдэхүүн хэсгийн үр дүн, нөлөөллийг аймаг, сумдаар харьцуулах;  Малчдын сургалт, мэдээлэл, туршлага солилцох үйл ажиллагааны агуулга, арга зүйд жендерийн шалгуур үзүүлэлт нэвтрүүлэх, малчин эмэгтэйчүүдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн сургалт, мэдээллийн ажлууд зохион байгуулах;  Оролцоонд суурилсан хяналт, үнэлгээний аргачлал нэвтрүүлэх замаар малчдын бодит хэрэгцээ шаардлагыг тогтмол судалж байх;  Төслийн бусад бүрэлдэхүүн хэсгүүд, ШХА-ийн санхүүжилттэй бусад төслүүдтэй үйл ажиллагаагаа хамтран төлөвлөж, мэдээлэл харилцааны арга хэрэгслүүдийг тогтмол ашиглах замаар хамтын ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх.
  5. 5. 3 1. Танилцуулга 1.1 Бүрэлдэхүүн хэсгийн товч танилцуулга, үйл ажиллагааны аргачлал ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагаа нь малчдын хэрэгцээнд нийцсэн мэдлэг, мэдээллийн үйлчилгээг бий болгож, бэхжүүлэх чиг үүргийнхээ хүрээнд дараахь үндсэн чиглэлүүдийг хамарна. 1) Төрийн зохицуулалт бүхий нэвтрүүлэх үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх; 2) Малчдад чиглэсэн нэвтрүүлэх үйлчилгээний чадавхи, бүтцийг бий болгох; 3) Малчдад чиглэсэн нэвтрүүлэх үйлчилгээг сонгосон бүс нутагт нэвтрүүлэх. Бүрэлдэхүүн хэсгийн ажлын үндсэн аргачлалд төрөл бүрийн төвшин дэх оролцогч талуудын Зөвлөлдөх уулзалтууд, Нэвтрүүлэх үйлчилгээний мастер сургагч, идэвхижүүлэгч, малчин зөвлөхүүд бэлтгэж, ажиллуулах, Малчдад үйлчлэх төвүүд байгуулж, ажиллуулах, Малчдын мэдлэг, мэдээллийг үзүүлэх сургалт, мэдээлэл, туршлага солилцооны аргуудаар идэвхжүүлэх, Малчид, идэвхижүүлэгчдэд зориулан сургалт, сурталчилгааны гарын авлага, зөвлөмж, үзүүлэн таниулах материал бэлтгэж ашиглах, Оролцоонд суурилсан хяналт, үнэлгээ зэрэг үйл ажиллагаа багтана. 1.2 Оролцогч талууд Бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагааны улсын төвшний оролцогчдод ХХААЯ, ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээний төв байгууллага болох ХААҮШУОНТ, мөн ХАА-н салбарын дээд боловсрол, эрдэм шинжилгээний төв байгууллага ХААИС багтана. Аймгийн төвшинд бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагааг АБАХ-ууд хариуцан хэрэгжүүлэх бөгөөд ҮХААГ-ууд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлдэг. Сумдад бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагааг СБАХ болон МЭҮТ хамтран хэрэгжүүлдэг. Бүрэлдэхүүн хэсгээс сумдад олгох төсвийн зарцуулалтыг СБАХ-ууд хариуцна. Нийт зорилтот бүлэг нь 7 аймгийн (Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд) 126 суман дахь 787 БАХ-ын гишүүн нийт 75 мянга орчим малчин өрхийг хамарна. Бүрэлдэхүүн хэсгийн 2014 оны үйл ажиллагаанд Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн 26 сум, тус сумд дахь нийт 265 БАХ, тэдгээрийн гишүүд болох 9000 орчим малчин өрх хамрагдсан болно. 1.3 Бодлогын орчин дахь боломж, эрсдэлүүд Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дагнан хариуцсан ХХААЯ байгуулагдсан нь тус салбарт төрөөс баримтлах бодлогод нэвтрүүлэх үйлчилгээний эзлэх байр суурь нэмэгдэх боломжийг бүрдүүлж байна. Гэвч нөгөө талаар ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээний төв байгууллага болох ХААҮШУОНТ орон тоогоо цомхотгох, өөр байгууллагатай нэгдэж, чиг үүрэг нь өөрчлөгдөх, мөн сумд дахь МЭҮТ-уудийн хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэр хавсран хариуцсан 3 орон тоо бүхий бүтэц алдагдах эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Бүрэлдэхүүн хэсгийн үндэсний болон орон нутгийн төвшний оролцогч талууд болох ХААҮШУОНТ, МЭҮТ-уудын чиг үүрэг, үйл ажиллагааны чадавх 2015 онд хэрхэн өөрчлөгдөх нь одоогоор тодорхойгүй байна. 1.4 Швейцарийн хамтын ажиллагааны стратегид оруулах хувь нэмэр Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгээс малчдын мэдлэг, мэдээлэл, ур чадварыг нэмэгдүүлэх үүргийнхээ хүрээнд гүйцэтгэж буй ажлууд нь “Монгол улсад хэрэгжүүлэх Швейцарийн хамтын ажиллагааны стратеги (2013-2016)”-ийн ХАА, хүнсний аюулгүй байдлын үндсэн чиглэлийн хүрээнд дэвшүүлсэн “Малчид, тариаланчдын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх” болон “Малчид, тариаланчдын амьжиргааны баталгааг сайжруулах” зорилтуудын хэрэгжилтийг хангахад чиглэнэ.
  6. 6. 4 2. Бүрэлдэхүүн хэсгийн үр нөлөөллийн 2014 оны үнэлгээ 2.1 Үр нөлөөллийн 2014 онд хүрсэн төвшин ба дүгнэлт Бүрэлдэхүүн хэсгийн үр нөлөө (Ногоон алт төслийн үр нөлөө 3): Малчдын хэрэгцээнд нийцсэн нэвтрүүлэх үйлчилгээний тогтолцоо бий болно. Шалгуур үзүүлэлт Тайлбар Суурь төвшин 2013 онд Зорьсон төвшин 2014 онд Гүйцэтгэл 2014 онд 3.1. Нэвтрүүлэх үйлчилгээний ашиг тусын талаарх малчдын ойлголт Ногоон Алт төсөлд хамрагдаж буй бүс нутаг дахь малчдын түүвэр судалгаанд ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээг “хэрэгцээтэй” болон “маш хэрэгцээтэй” гэж үнэлсэн хариултын эзлэх хувь 11.2 30 51.6* 3.2. Бэлчээрийн МАА-н тогтвортой хөгжилд нэвтрүүлэх үйлчилгээний үзүүлэх ашиг тусын талаарх орон нутгийн удирдлагуудын ойлголт Бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагаанд хамрагдсан аймаг, сумдын захиргааны төлөөллийн түүвэр судалгаанд малчдад чиглэсэн ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээг “хэрэгцээтэй” болон “маш хэрэгцээтэй” гэж үнэлсэн хариултын эзлэх хувь - 90 96.2** * ХБСХ-гээс гүйцэтгэсэн “Монгол улсад хэрэгжүүлэх Швейцарийн хамтын ажиллагааны стратеги (2013-2016)”-ийн 2014 оны мониторингийн судалгаа. ** Ногоон Алт төслийн ХАА-н Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн 2014 оны мониторингийн судалгаа. Хараат бус судалгааны хүрээлэн (ХБСХ)-гээс 2014 онд гүйцэтгэсэн мониторингийн судалгааны үр дүнгээс ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээний ашиг тусын талаарх малчдын ойлголт нэмэгдсэн болох нь харагдаж байна. Тухайлбал нэвтрүүлэх үйлчилгээг “хэрэгцээтэй” гэж үзсэн малчдын эзлэх хувь хэмжээ 2013 онд 9% байсан бол 2014 онд 46.6%, “маш хэрэгцээтэй” гэж үзсэн малчдын хувь хэмжээ 2013 онд 2.2% байсан бол 2014 онд 5% болж тус тус өсчээ. Түүнчлэн 2013 онд судалгаанд хамрагдсан малчдын 86.9% нь нэвтрүүлэх үйлчилгээний талаар ямар нэг ойлголтгүй байсан бол уг үзүүлэлт 2014 онд 39.3% болж буурчээ. Эдгээр харьцуулалт нь Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн 2014 оны үйл ажиллагаа малчдын мэдээлэл авах, мэргэжлийн үйлчилгээнд хамрагдах, эрдэм шинжилгээ, зах зээлд холбогдох, харилцан мэдээлэл, туршлага солилцох хэрэгцээнд нийцсэн болохыг нотолж байна. Бүрэлдэхүүн хэсгийн 2014 оны үйл ажиллагаа нь түүнчлэн орон нутгийн удирдлагуудад нэвтрүүлэх үйлчилгээний ач холбогдлыг таниулан сурталчлах замаар Ногоон алт төслийн үр нөлөөг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулжээ. Бүрэлдэхүүн хэсгийн мониторингийн судалгааны дүнгээс үзвэл бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангахад нэвтрүүлэх үйлчилгээний үзүүлэх ашиг тусыг 2014 оны үйл ажиллагаанд хамрагдсан аймгуудын ҮХААГ-ын дарга нар, сумдын засаг дарга нар болон МЭҮТ-ийн удирдлагуудын үнэмлэхүй олонх нь хүлээн зөвшөөрчээ.
  7. 7. 5 2.2 Үр нөлөөллийн үнэлгээнд анхаарах асуудлууд Бүрэлдэхүүн хэсгийн үр нөлөөллийн 2013 ба 2014 оны төвшинг шууд харьцуулах нь учир дутагдалтай. Тухайлбал 2013 оны байдлаар ихэнх нутгуудад ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээний талаар тодорхой ойлголтгүй байсан бол 2014 онд бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагаа хэрэгжсэнээр уг үйлчилгээний талаарх ойлголт бий болж, төлөвшиж буй нь мониторингийн судалгааны дүнгээс харагдаж байна. Үнэн хэрэгтээ 2014 оны үнэлгээ нь төслийн санаачлагаар бий болсон нэвтрүүлэх үйлчилгээний ашиг тусын талаарх малчид, орон нутгийн удирдлагуудын эерэг сэтгэгдлийг ерөнхийд нь илэрхийлж буй болохоос нэвтрүүлэх үйлчилгээний ач холбогдол өмнөх оны төвшингөөс нэмэгдсэн буюу буурсан талаар дүгнэлт өгч хараахан чадахгүй. Иймд үр нөлөөллийн шалгуур үзүүлэлтүүдийн суурь төвшинг 2013 оны бус, 2014 оны төвшингөөр тогтоох нь тохиромжтой бөгөөд 2015 оны мониторингийн судалгаа хийгдсэний дараа нэвтрүүлэх үйлчилгээний ашиг тус хэрхэн өөрчлөгдөж буйг бодитоор дүгнэх боломж бүрдэнэ. Үр нөлөөллийн 2014 оны үнэлгээ нь түүнчлэн бүрэлдэхүүн хэсгийн богино хугацааны нөлөөллийг илэрхийлж буй бөгөөд цаашид үнэлгээнд тогтвортой байдлын шалгуур үзүүлэлт хамруулах шаардлагатай байна. Бүрэлдэхүүн хэсгээс аль болох төслөөс хараат бус, төсөл дууссаны дараа төрийн ба хувийн эх үүсвэрийн санхүүжилтээр үргэлжлэн хэрэгжих боломжтой нэвтрүүлэх үйлчилгээний загварыг бий болгоход анхаарч ажиллах шаардлагатай. Иймд цаашид үр нөлөөллийн 3.2-р шалгуур үзүүлэлтийг нэвтрүүлэх үйлчилгээнд төрөөс зарцуулсан төсвийн хэмжээгээр тодорхойлох, мөн хувийн эх үүсвэрээс санхүүжих нэвтрүүлэх үйлчилгээний цар хүрээг хэмжих шалгуур үзүүлэлтийг үнэлгээнд нэмж хамруулах нь зүйтэй. Бүрэлдэхүүн хэсгээс 2014 онд 3 аймгийн ҮХААГ, 26 сумын МЭҮТ-уудтай нэвтрүүлэх үйлчилгээний зохицуулалт, хэрэгжүүлэлтийн чиглэлээр хамтран ажилласан. Хэдийгээр орон нутгийн оролцоо ийнхүү бүрдсэн боловч үйл ажиллагааны төсвийн ихэнхийг төслөөс, багахан хэсгийг малчдаас бүрдүүлжээ. Цаашид нэвтрүүлэх үйлчилгээг төрөөс санхүүжүүлэхэд ХХААЯ, ҮХААГ-ын дэмжлэгийг авах, тухайлбал “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн 3.1.3-р хэсэгт тусгагдсан “Мал аж ахуйн мэргэжилтэн, малчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтрүүлэх” зорилтын хэрэгжилтийг хангахад чиглэсэн нэвтрүүлэх үйлчилгээний дунд хугацааны хөтөлбөрийг аймгуудад нэвтрүүлэх замаар аймаг, сумдын зүгээс ҮХААГ, МЭҮТ-уудад нэвтрүүлэх үйлчилгээний төсөв ногдуулах боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна. Хувийн эх үүсвэрийн санхүүжилттэй нэвтрүүлэх үйлчилгээ өргөн хүрээнд бий болох нөхцөл хараахан бүрдээгүй боловч төсөлд хамрагдаж буй бүс нутаг дахь СБАХ-уудын дэргэд байгуулагдсан малчдын хоршоодод түшиглэн хязгаарлагдмал хүрээнд нэвтрэх боломжтой. Бие даан бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг тус хоршоодын хувьд өсөн нэмэгдэж буй гишүүддээ мэдээлэл, зөвлөгөө өгч үйлчлэх сонирхол, үйл ажиллагааны ашгийнхаа багахан хувиар уг үйлчилгээг санхүүжүүлэх боломж зохих төвшинд бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй. 2.3 Бусад нөлөөлөл Бүрэлдэхүүн хэсгээс 2014 онд 26 суманд олгосон нэвтрүүлэх үйлчилгээний төсвийг захиран зарцуулж, сумынхаа ЗДТГ-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд нэвтрүүлэх үйлчилгээний чиглэлээр МЭҮТ-уудтай хамтран ажиллаж буй нь СБАХ-уудад байр сууриа бэхжүүлж, орон нутаг дахь төрийн бодлогын хэрэгжилтэд илүү идэвхитэй оролцох боломжийг бүрдүүлсэн. Бүрэлдэхүүн хэсгийн дэмжлэгтэйгээр СБАХ- ууд МАА эрхлэх тогтвортой арга барилуудыг түгээн дэлгэрүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулж, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого” болон “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сум, орон нутгийнхаа захиргааг дэмжин ажиллаж байна. Төсөл хэрэгжиж дууссаны дараа хэдийгээр нэвтрүүлэх үйлчилгээг МЭҮТ-ууд голчлон хариуцах боловч СБАХ-ын зохицуулалт бүхий малчдын
  8. 8. 6 байгууллагын бүтцийг МЭҮТ-ууд нэвтрүүлэх үйлчилгээнд үргэжлүүлэн ашиглах боломжтой. Түүнчлэн СБАХ-ын удирдлагууд идэвхижүүлэлтийн туршлага, ур чадвараа ашиглах малчдын хоршоодыг амжилттай удирдах, цаашид хоршоодод түшиглэсэн хараат бус нэвтрүүлэх үйлчилгээг сум орон нутагтаа бий болгох боломжтой. Бүрэлдэхүүн хэсгээс түүнчлэн нэвтрүүлэх үйлчилгээний үзэл баримтлалыг орон нутгийн бодит нөөц боломжид нийцүүлэх чиглэлээр тодорхой ахиц бий болгож байна. Тухайлбал манай ХАА-н салбарт хэвшсэн ойлголтын дагуу нэвтрүүлэх үйлчилгээ нь эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх үйл ажиллагаа бөгөөд уг үйл ажиллагааг мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэжилтнүүд хариуцах шаардлагатай. Гэтэл энэхүү ойлголт нь сумдын МЭҮТ-уудын бодит чадавхи, бололцооноос хэтрэх тул орон нутагт хэрэгжих боломж бага. Тэгвэл бүрэлдэхүүн хэсгээс баримталж буй үзэл баримтлалын дагуу нэвтрүүлэх үйлчилгээ нь малчдын мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, малчдыг эрдэм шинжилгээ, зах зээлд холбох, малчнаас малчинд мэдээлэл, туршлага дамжуулах үйл явцыг идэвхижүүлэхэд төвлөрч ажиллах ба орон нутгийн хязгаарлагдмал боломжийн хүрээнд, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагуудаас тусламж авах зарчмаар явагддаг. Уг үзэл баримтлал нь 2014 онд 26 сумын МЭҮТ, СБАХ, БАХ-ын төвшний малчин зөвлөхүүдийн оролцоонд тулгуурлан амжилттай туршигдаж, аймгийн төвшний ерөнхий зохицуулалтын дор сумдын хязгаарлагдмал нөөц боломжийн хүрээнд нэвтрүүлэх үйлчилгээ үр дүнтэйгээр хэрэгжих бодит жишээг бий болгоод байна. 2.4 Жендерийн шалгуур үзүүлэлт, үр дүн Бүрэлдэхүүн хэсгээс 2014 онд хүйсийн тэгш эрхтэй оролцоог хангах чиглэлээр баримталсан стратеги, хүрсэн үр дүнг тоймловол: 1. Сургалт, туршлага солилцох үйл ажиллагаа эрэгтэйчүүдэд тусгайлан зориулагдсанаас бусад тохиолдолд оролцогчдын 30-иас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх шаардлага тавьж ажилласан бөгөөд эмэгтэй оролцогчдын эзлэх бодит хувь хэмжээ 20-35 хувь буюу дунджаар 25 хувь байв. 2. Малчин эмэгтэйчүүдийн орлогоо нэмэгдүүлэх санаачилгыг дэмжиж, сүү боловсруулах бага оврын цех 3 суманд байгуулан, 44 эмэгтэйчүүдийг бүлгийн зохион байгуулалтаар хамруулав. 2.5 Оролцогч талуудаас бүрэлдэхүүн хэсэгт өгсөн үнэлэмж, дүгнэлт “Бүрэлдэхүүн хэсгээс орон нутагт нэвтрүүлж буй үзүүлэх сургалтын аргачлал нь малчдын мэдлэгийг дээшлүүлэхэд хамгийн тохиромжтой.” Б.Биньеэ, ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн “Бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагаа нь малчдын бие даасан хөгжлийг дэмжих ХААҮШУОНТ-ийн зорилтод нийцэж буй тул манай байгууллагын зүгээс хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэх сонирхолтой.” Ч.Бэлэгсайхан, ХААҮШУОНТ-ийн захирал “Нэвтрүүлэх үйлчилгээг бэхжүүлэх чиглэлээр олон төсөл үр дүн муутай хэрэгжсэн нь орон нутгийн захиргаатай уялдаж ажиллаж чадаагүйтэй холбоотой. Харин Ногоон алт төслийн нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагаанд сумдын ЗДТГ- ууд, засаг дарга бодитоор оролцож буй нь бодит үр дүн гарах итгэл төрүүлж байна.” Д.Даваадорж, ХААҮШУОНТ-ийн мэргэжилтэн
  9. 9. 7 “Танай бүрэлдэхүүн хэсгийн ажлын үр дүнгээс үзэхэд экстейншиний (нэвтрүүлэх үйлчилгээний) арга зүй нь үндсэндээ онолын мэдлэгийг практикт ашиглах арга зүй юм байна. Цаашид бид танай бүрэлдэхүүн хэсгийн дэмжлэгтэйгээр экстейншиний хичээлийнхээ хөтөлбөрийг сайжруулж, ХААИС-ийн брэнд болгохоор төлөвлөж байна.” Б.Буянзаяа, ХААИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын албаны дарга “Хуучин нэгдэл, сангийн аж ахуйн удирдлагад ажиллаж байсан зоотехникчид мэргэжилтнүүд малчдын хамтын ажиллагаа, мэдлэг, туршлагыг идэвхижүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байсан. Ногоон алт төслөөс хэрэгжүүлж буй нэвтрүүлэх үйлчилгээ нь энэ уламжлалыг сэргээх боломжийг бидэнд олгож байгаа гэж би хувьдаа үздэг.” З.Лувсан, Ховд аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга “Нэвтрүүлэх үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Ногоон алт төслөөс хэрэгжүүлж буй ажлууд мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн төрийн бодлогыг малчдын өдөр тутмын үйл ажиллагаанд уялдуулах холбоосыг бий болгож байна.” Д.Октябрь, Ховд аймгийн Зэрэг сумын засаг дарга “Малчдыг сурсан дадлаа өөрчлөх, шинэ зүйл сурахдаа хойрго гэж үзэх түгээмэл хандлага бий. Тэгвэл би Ногоон алт төслийн нэвтрүүлэх үйлчилгээний ажилд оролцох явцдаа аливаа шинэ зүйлсийг өөрсдөө туршиж үзэх боломж, харилцан бие биенээсээ суралцах боломжийг нь бүрдүүлээд өгөхөд малчид харин ч идэвхитэй суралцдаг болохыг ойлголоо.” А.Гантулга, Ховд аймгийн Манхан сумын МЭҮТ-ийн мэргэжилтэн “Төслийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн сургалт-үйлдвэрлэлийн төсөл, үзүүлэх сургалтын үр дүнд манай хоршооны малчид ноос тээвэрлэх зардлаа 15 хувиар бууруулж чадлаа.” Т.Алтансүх, Ховд аймгийн Мөст сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн “Төслөөс сургалт, сурталчилгааны ажлын хажуугаар ногоон тэжээл тариалах чиглэлээр нүдэнд үзэгдэх бодит ажил хийж байгаа нь малчдын хэрэгцээнд бүрэн нийцэж байна.” О.Буянжаргал, Увс аймгийн Наранбулаг сумын малчин, БАХ-ын ахлагч
  10. 10. 8 3. Бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагааны үр дүнгийн 2014 оны тойм 3.1 Үр дүнгийн төлөвлөгөө ба гүйцэтгэл Үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүд Суурь төвшин 2013 Зорьсон төвшин 2014 Гүйцэтгэл 2014 Үр дүн 3.1. Нэвтрүүлэх үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх. Нэвтрүүлэх үйлчилгээний зохицуулалт, хэрэгжүүлэлтийн чадавхийг аймаг, сумын төвшинд бий болгоно. Нэвтрүүлэх үйлчилгээний мастер сургагч нарын баг бэлтгэгдсэн аймгийн тоо - 3 3 Нэвтрүүлэх үйлчилгээний идэвхжүүлэгчдийн баг бэлтгэгдсэн сумд төслийн нийт сумдад эзлэх хувь - 25 28 Үр дүн 3.2. Малчдад хэрэгцээтэй мэдээлэл, зөвлөмжүүд бэлтгэж, нэвтрүүлэх үйлчилгээнд нэвтрүүлэх. Мал маллагаа, бэлчээрийн менежментийн тогтвортой арга барилуудыг нэвтрүүлэх үйлчилгээг Ногоон Алт төсөлд хамрагдсан аймаг, сумдад нэвтрүүлнэ. Сургалт, нэвтрүүлэлтийн үйл ажиллагаа бүхий “Малчдад Үйлчлэх Төв” байгуулагдан ажиллаж буй сумд төслийн нийт сумдад эзлэх хувь - 20 20 Бэлчээрийн фото цэгийн мониторинг гүйцэтгэдэг БАХ-ууд нийт БАХ-ын тоонд эзлэх хувь - 5 8 Сүргийн менежментийн тогтвортой арга барилууд хэвшүүлсэн БАХ-ууд нийт БАХ-ын тоонд эзлэх хувь - 1 1 БАХ-ийн төвшинд ногоон тэжээл тариалсан талбай, га 15 60 85 Орон нутгийн мал эмнэлгүүдтэй мал эмнэлгийн үйлчилгээний гэрээ байгуулсан БАХ-ууд нийт БАХ- ын тоонд эзлэх хувь - 5 6 Бүлгийн зохион байгуулалтаар малын гаралтай түүхий эд боловсруулах бизнес эрхэлж буй БАХ-ын гишүүн малчин эмэгтэйчүүдийн тоо - 30 44 СБАХ түшиглэн байгуулагдсан малчдын нийт хоршоодын тоонд АБАХ-ны сургалт, зөвлөх үйлчилгээнд хамрагдсан хоршооны эзлэх хувь - 25 26 Үр дүн 3.3. Нэвтрүүлэх үйлчилгээг БАХ-ийн тогтолцоогоор дамжуулан малчдад хүргэх. Нэвтрүүлэх үйлчилгээгээр дамжуулан мал маллагаа, бэлчээрийн менежментийн тогтвортой арга барилуудыг ашиглах малчдын эрмэлзэл, ур чадварыг нэмэгдүүлнэ. Малчин зөвлөх бэлтгэгдсэн баг бүхий сумд төслийн нийт сумдад эзлэх хувь - 15 34 Талбайн ба үзүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ, малчдын мэдээлэл, туршлага солилцох үйл ажиллагаанд хамрагдсан БАХ-ийн гишүүн малчдын хувь хэмжээ - 10 12 Хэвлэмэл ба дуу, дүрс бичлэгийн хэлбэрээр зөвлөмж, тараах материал хүлээн авсан БАХ-ийн гишүүн малчдын хувь хэмжээ - 15 30 Үр дүн 3.4. Нэвтрүүлэх үйлчилгээний чиглэлээр СБАХ, МЭҮТ-уудын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулах. Нэвтрүүлэх үйлчилгээний чиглэлээр СБАХ-ууд сум, орон нутгийн удирдлагын хоорондын хамтын ажиллагаа бий болгож, зохих гэрээ хэлцлээр баталгаажуулна. СБАХ, МЭҮТ-ийн хооронд нэвтрүүлэх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан сумд төслийн нийт сумдад эзлэх хувь - 25 28
  11. 11. 9 3.2 Үйл ажиллагаанд тулгарсан саад бэрхшээл, шийдвэрлэх арга замууд Бэрхшээлүүд Шийдвэрлэх арга замууд Төв байгууллагуудын төвшинд ХААИС, ХААҮШУОНТ-ийн харилцааны тэгш бус байдал ба ашиг сонирхлын зөрүү  ХААИС, ХААҮШУОНТ-ийн хамтын ажиллагааг ХХААЯ-ны зохицуулалтаар бий болгох. ХААҮШУОНТ-ийн удирдлага, ажилтнуудын халаа сэлгээ  Нэвтрүүлэх үйлчилгээний тогтолцооны шинэчлэлийн асуудлыг ХХААЯ-ны төвшинд тавьж, хэлэлцүүлэх. Аймаг, сумын төвшинд Төсөл дууссаны дараа АБАХ ба СБАХ- ууд оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй.  СБАХ түшиглэн байгуулагдсан малчдын хоршоодыг бэхжүүлэхэд анхаарах.  ҮХААГ, МЭҮТ-уудын идэвхитэй оролцоог хангах. Аймаг, сумдын удирдлагын халаа сэлгээ  Нэвтрүүлэх үйлчилгээний тогтолцооны шинэчлэлийн асуудлыг ХХААЯ-ны төвшинд тавьж, хэлэлцүүлэх. АБАХ, СБАХ-ын ажилтнууд солигдох  ҮХААГ, МЭҮТ-уудын идэвхитэй оролцоог хангах,  Аймгийн төвшний мастер сургагч нарын нэвтрүүлэх үйлчилгээний идэвхижүүлэгч бэлтгэх чадавхийг сайжруулах. АБАХ, СБАХ-ын ажиллагсад ихэвчлэн хөдөө аж ахуйн бус мэргэжилтэй, нэвтрүүлэх үйлчилгээний суурь мэдлэгээр дутмаг  Нэвтрүүлэх үйлчилгээний агуулга, арга зүйн сургалтанд тогтмол, үе шаттайгаар хамруулах.  ҮХААГ, МЭҮТ-ийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг нэвтрүүлэх үйлчилгээнд ашиглах.  АБАХ, СБАХ-ын чадавхийг бэхжүүлэх бусад боломжуудыг ашиглах. Аймаг, сумдын мэргэжилтнүүдийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар хангалтгүй.  Нэвтрүүлэх үйлчилгээнд, ялангуяа сургалт- үйлдвэрлэлийн төслүүдэд Улаанбаатар хотоос мэргэжлийн зөвлөхүүд ажиллуулах. 3.3 Үндсэн өгөгдлүүдэд гарсан өөрчлөлт Бүрэлдэхүүн хэсгийн тендерийн баримт бичгийн 2.3-р хэсэгт тодорхойлсон зорилтот аймаг, сумдад 2014 онд ТЗН-тэй зөвшилцсөний дагуу өөрчлөлт оруулсан. Тухайлбал Ногоон алт төсөлд нийт 7 аймаг хамрагдаж буй боловч тендерийн баримт бичигт 5 аймгийг (Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд) дурдаж, Архангай, Баянхонгор аймгуудыг орхигдуулсан байсныг залруулсан. Мөн төсөлд нийт 126 сум хамрагдахаар тооцсон боловч дээрх 7 аймгийн нийт 130 сумаас аймгийн төвүүдийг хасч тооцвол 123- аас хэтрэх боломжгүй бөгөөд Төв, Дундговь аймгийн зарим сумдыг оролцуулан нийт 126 сумыг тодорхойлсон болохыг тодруулсан. Ногоон алт төслийн IV үе шатанд төсөлд хамрагдах сумдын тоог нэмэгдүүлэх зорилт дэвшүүлснийг Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсэг даган мөрдөх боловч үүнд ТЗН-ийн удирдлага, чиглэл шаардагдана. ТЗН-ийн тайлан, нэгтгэлээс үзвэл төсөлд 2014 онд нийт 92 сум хамрагдсан ба 2015 онд урьдчилсан байдлаар мөн тооны сум хамрагдах төлөвтэй боловч одоогоор хараахан эцэслэн тогтоогдоогүй байна.
  12. 12. 10 4. Бүрэлдэхүүн хэсгийн удирдлага, санхүү 4.1 Төсөв зарцуулалтын хувь хэмжээ Үр дүн 2014 онд зарцуулсан төсвийн нийт төсөвт эзлэх хувь хэмжээ, % Үр нөлөө (3). Малчдын хэрэгцээнд нийцсэн нэвтрүүлэх үйлчилгээний тогтолцоо бий болно. 34.1 Үр дүн 3.1. Нэвтрүүлэх үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх 20.4 Үр дүн 3.2.Малчдад хэрэгцээтэй мэдээлэл, зөвлөмжүүд бэлтгэж, нэвтрүүлэх үйлчилгээнд нэвтрүүлэх 19.5 Үр дүн 3.3. Нэвтрүүлэх үйлчилгээг БАХ-ийн тогтолцоогоор дамжуулан малчдад хүргэх 53.2 Үр дүн 3.4. Нэвтрүүлэх үйлчилгээний чиглэлээр СБАХ, МЭҮТ-уудын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулах. - 4.2 Төсөвт орсон өөрчлөлт ба төсвийн ерөнхий хуваарь Хэрэгжүүлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу ШХА-аас 2015 оны I сард бүрэлдэхүүн хэсгийн төсөвт дараахь өөрчлөлтүүдийг оруулсан болно: • Оролцоонд суурилсан судалгаа, нэвтрүүлэх үйлчилгээ хариуцсан гадаад зөвлөх үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсны улмаас бүрэлдэхүүн хэсгийн (гадаад) удирдагчийн болон дотоод зөвлөхүүдийн ачааллыг нэмэгдүүлсэн. • Ногоон Алт төслийн ТЗН-ээс зохион байгуулсан тайлан, төлөвлөлтийн арга хэмжээнүүдэд бүрэлдэхүүн хэсгээс төлөвлөөгүй төсөв зарцуулсаны улмаас төслийн менежментийн арга хэмжээнд хуваарилсан нийт төсөв нэмэгдсэн. • Олон нийтийн хэвлэл мэдээлэл, сурталчилгааны арга хэмжээнд зориулсан төсвийг нэмэгдүүлсэн. • Малчдын нэвтрүүлэх үйлчилгээний хэрэгцээг тодорхойлох судалгааны дүнд үндэслэн малчдын мэдээлэл, туршлага солилцох арга хэмжээнүүд ба үзүүлэх сургалтын төсвийг нэмэгдүүлсэн. • Олон улсын ба дотоодын нислэг, томилолтын зардлыг бууруулсан. • Зарим сумдад төслийн хөрөнгө оруулалтаар малчдын сургалт, мэдээллийн төвүүд баригдсан тул “Малчдад Үйлчлэх Төв” байгуулах төсвийг бууруулсан. • Сургалтын үйл ажиллагаануудын төсвийг 2014 онд гарсан бодит зардалд нийцүүлэн өөрчилсөн (ихэвчлэн бууруулсан). Бүрэлдэхүүн хэсгийн нийт төсвийн ойролцоогоор 30-35 хувийг 2013-2014 онд, 50-55 хувийг 2015 онд, 15-20 хувийг 2016 онд зарцуулахаар төлөвлөж байна. 4.3 Төсвийн оновчтой зарцуулалтын зарим үзүүлэлт Төсөв зарцуулалтын ерөнхий бүтэц: Бүрэлдэхүүн хэсгийн үндсэн хэрэгжүүлэгч UQ ID группээс төсвийн захиран зарцуулалтандаа гадаад зөвлөхүүдийн ачааллыг аль болох бага, дотоодын зөвлөхүүдийн оролцоог өндөр байлгах, нийт төсөвт үйл ажиллагааны төсвийн эзлэх хувийг өндөр байлгах чиглэлээр ШХА-аас өгсөн зөвлөмжийг баримтлан ажиллаж байна. Үүний дагуу нийт төсвийн 22 хувийг гадаад мэргэжилтнүүдэд, 50 орчим хувийг бодит үйл ажиллагаанд зарцуулахаар хуваарилсан бөгөөд дотоодын туслан гүйцэтгэгч ТББ-тай хамтран ажиллах замаар захиргааны зардлыг боломжит хамгийн бага төвшинд байлгах нөхцлийг бүрдүүлж байна.
  13. 13. 11 Үйл ажиллагааны төсвийн зарцуулалтын оновтчтой байдал: Бүрэлдэхүүн хэсгээс нэвтрүүлэх үйлчилгээний чиглэлээр орон нутагт хэрэгжүүлж буй ажлууд нь ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээг харьцангуй бага зардал, өндөр үр дүнтэйгээр хэрэгжүүлэх аргачлал, арга зүйг бодитоор үлгэрлэн харуулахад чиглэсэн болно. Уг шалгуурыг биелүүлэхэд малчдын бодит оролцоо болон Ногоон алт төслөөс бий болгосон малчдын байгууллагын тогтолцоо чухал үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал мал аж ахуй, бэлчээрийн менежментийн тогтвортой арга барилуудыг малчнаас малчинд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг 2014 онд малчдын байгууллагын тогтолцоонд тулгуурлан зохион байгуулахад нийт 4000 орчим малчид биечлэн хамрагдсан бөгөөд арга хэмжээ тус бүрт дунджаар нэг малчинд 2000 төгрөг буюу нэг швейцарь франкийн төсөв зарцуулжээ. 4.4 Хүний нөөц ба бүтэц, зохион байгуулалтын холбогдолтой асуудлууд Хүний нөөц: UQ ID группын Австрали улс дахь төв оффист бүрэлдэхүүн хэсгийн ерөнхий удирдлагыг хариуцсан 2 хүн (1 эрэгтэй, 1 эмэгтэй) хагас цагаар, дотоодын туслан гүйцэтгэгч Орон нутгийн тогтвортой хөгжлийн холбооны төсөл хэрэгжүүлэх нэгжид 2 ажилтан (1 эрэгтэй, 1 эмэгтэй) бүтэн цагаар, 3 ажилтан (1 эрэгтэй, 2 эмэгтэй) хагас цагаар тус тус ажиллаж байна. Түүнчлэн бүрэлдэхүүн хэсгийн удирдагч (эмэгтэй) болон гадаадын өөр 1 мэргэжилтэн (эрэгтэй), дотоодын 3 гэрээт зөвлөх (1 эрэгтэй, 2 эмэгтэй) тус тус ажилладаг. Бүтэц, зохион байгуулалтын холбогдолтой асуудлууд  Бүрэлдэхүүн хэсгийн бүтэц, зохион байгуулалтын төлөвлөгөөнд анх оролцоонд суурилсан судалгаа, нэвтрүүлэх үйлчилгээ хариуцсан зөвлөхөөр доктор Энн Ватерс-Байерыг ажиллуулахаар тусгасныг ШХА-ийн зөвшөөрөлтэйгээр өөрчилж, оронд нь доктор Кэйс Сваансыг ажиллуулахаар шийдвэрлэсэн. Гэвч доктор К.Сваанс үйл ажиллагааны 2 дахь тайлангаа ирүүлсний дараа хувийн шалтгаанаар үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон нь бүрэлдэхүүн хэсгийн удирдагчийн ачааллыг нэмэгдүүлж, дотоодын зөвлөхүүд нэмж авч ажиллуулахад хүргэсэн.  ЮниКүэст Пи Ти Уай Лимитэд ХХК-ийн бүрэлдэхүүнд байхдаа бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэх мандатыг ШХА-аас авсан ID (Интернэйшнл Девелопмент) групп 2014 оны V сард тус компанийг эзэмшигч Күийнслэндийн их сургуулийн дотоод бүтцэд шилжиж, “UQ ID групп” нэртэйгээр ажиллах болсон. Уг өөрчлөлт нь бүрэлдэхүүн хэсгийн удирдлага, үйл ажиллагаанд ямар нэг байдлаар нөлөөлөөгүй болно.  Бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагаа 2013 оны IX сард эхлэхээр товлогдсон байсан боловч хоцорч, 2013 оны 11 сард эхэлсэн нь 2014 оны үйл ажиллагааны аргачлал, төлөвлөгөөг орон нутгийн оролцогч талууд болон Ногоон алт төслийн бусад бүрэлдэхүүн хэсгүүдтэй хамтран боловсруулах хугацааг богиносгож, ачааллыг эрс нэмэгдүүлсэн.  Ногоон алт төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хоорондын харилцаа, үйл ажиллагааны хамтарсан төлөвлөлтийн механизм дутагдалтайн улмаас Хэрэглээний судалгааны бүрэлдэхүүн хэсгээс тус бүрэлдэхүүн хэсгийн 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй гадаад мэргэжилтэн болон төсөв хүссэн, бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагааны аргачлалд үл нийцсэн хүсэлт удаа дараа ирүүлсэн. Цаашид төслийн нэгдсэн зохицуулалтын хүрээнд бүрэлдэхүүн хэсгүүд үйл ажиллагаагаа хамтран төлөвлөж, тус тусынхаа хариуцсан ажил үүргийн талаар нэгдсэн ойлголтонд хүрэх шаардлагатай.
  14. 14. 12 5. 2014 оны үйл ажиллагааны сургамж 5.1 Бүрэлдэхүүн хэсгийн нэвтрүүлсэн сайн туршлагууд ба учирсан саад бэрхшээлүүд Сайн туршлагууд Гол саад бэрхшээлүүд Нэвтрүүлэх үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр  Нэвтрүүлэх үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр талуудын оролцоог Зөвлөх хороо, зөвлөлдөх уулзалт зэрэг харилцааны бүтэц, арга хэрэгслүүдийг ашиглан идэвхижүүлэх;  Төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийг орон нутаг дахь оролцогч талуудад хариуцуулах замаар үр дүн, нөлөөллийг нь нэмэгдүүлэх;  Түнш байгууллагуудын удирдлага, ажилтнуудын халаа сэлгээ;  Нэвтрүүлэх үйлчилгээг зөвхөн технологи дамжуулалт гэж үзэх явцуу ойлголт;  Төр, иргэний нийгмийн харилцааны талаарх сөрөг ойлголтоос шалтгаалан зарим СБАХ, орон нутгийн захиргааны хооронд үүссэн үл итгэлцэл. Малчдын хэрэгцээнд нийцсэн нэвтрүүлэх үйлчилгээний чадавхи, бүтэц бий болгох чиглэлээр  Аливаа сэдвээр сургалтын материалыг зорилтот бүлгийн (жишээ нь мастер сургагч, идэвхижүүлэгчид, малчин зөвлөхүүд, малчид) харилцан адилгүй төвшинд тохируулан хэд хэдэн хувилбараар бэлтгэх;  Төслөөс санаачлан хэрэгжүүлэх нэвтрүүлэх үйлчилгээнд сумын захиргааны оролцоог хамтын ажиллагааны гэрээгээр баталгаажуулах;  Мал аж ахуйн, ХАА-н эдийн засгийн талаарх АБАХ, СБАХ-ын ажиллагсадын мэдлэгийн хомсдол;  Төсөлд оролцож буй МЭҮТ-ийн ажилтнуудын нэвтрүүлэх үйлчилгээний холбогдолгүй ажлын ачаалал. Малчдад чиглэсэн нэвтрүүлэх үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр  Олон нийтийн хэвлэл мэдээлэл, ялангуяа телевиз ашиглах замаар мэдээлэл, зөвлөмжийг нийт малчдад хүргэх;  Малчдын сонин хэвлэл, үзүүлэн таниулах материалуудад орон нутгийн онцлогт нийцсэн мэдээлэл, зөвлөмж нийтлэх замаар ач холбогдлыг нь нэмэгдүүлэх;  Мэргэжилтнүүдийн удирдлагаар явагдах талбайн үзүүлэх сургалт ба БАХ-ын төвшин дэх малчнаас малчинд чиглэсэн мэдээлэл, туршлага солилцооны аргуудыг хослуулах замаар малчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх;  Малчин эмэгтэйчүүд хамт цай уух далимдаа мэдээлэл солилцдог “цайны сургалт”-ын аргыг нэвтрүүлэх үйлчилгээнд ашиглах замаар бага зардлаар олон малчинд мэдээлэл, зөвлөмж хүргэх.  Малчид ихэвчлэн сумын төвөөсөө хол зайд байрладагаас шалтгаалж талбайн үзүүлэх сургалт зохион байгуулах нь өндөр өртөгтэй;  Казак малчдын монгол хэлний мэдлэг дутмаг.
  15. 15. 13 5.2 Төслийн дунд хугацааны үнэлгээнээс гарсан зөвлөмжүүд Ногоон Алт төслийн дунд хугацааны үнэлгээнээс Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагааны ерөнхий аргачлал, зорилтуудыг үр дүнтэй бөгөөд орон нутгийн боломж, хэрэгцээнд нийцсэн болохыг хүлээн зөвшөөрсөн. Гэвч 2014 онд БАХ-ын төвшинд хэрэгжүүлсэн сургалт-үйлдвэрлэлийн төслүүдийн тогтвортой байдал эргэлзээтэй болохыг анхааруулж, цаашид төслүүдийн үр ашиг, хэрэгжих төвшин, хамрах цар хүрээг бодитоор тооцсоны үндсэн дээр хэрэгжүүлэхийг зөвлөсөн. Уг зөвлөмжийг ШХА-ийн зүгээс мөн дэмжсэнийг үндэслэн бүрэлдэхүүн хэсгээс 2015 онд малчдын хэрэгцээнд нийцсэн сургалт-үйлдвэрлэлийн төслүүдийг техник, эдийн засгийн бодит тооцоо судалгаанд үндэслэн, малчид, орон нутгийн санхүүгийн оролцоонд тулгуурлан, харьцангуй өргөн цар хүрээг хамарсан цөөн тоогоор хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. ДХҮ-нээс түүнчлэн төлбөртэй нэвтрүүлэх үйлчилгээ эрхлэх боломжтой оролцогч талуудыг тодорхойлж, чадавхижуулахыг зөвлөсөн нь СБАХ-уудын дэргэд байгуулагдсан малчдын хоршоодоос гишүүддээ нэвтрүүлэх үйлчилгээг үзүүлэх, үйлчилгээний санхүүжилтийг өөрсдөө бие даан хариуцах үйл явцыг идэвхижүүлэх бидний төлөвлөгөөнд бүрэн нийцэж байна.

×