SlideShare a Scribd company logo
1 of 7
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2020 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ
НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙБОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР
Шинжлэх ухаан, технологийн эрхзүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор
“Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”
хуулийн төслийг, Улсын Их Хурлын холбогдох байнгын хороо, чуулганаар
хэлэлцүүлэгдэж эхэлсэн. Хуулийн төсөл батлагдсанаар эрдэм шинжилгээний
байгууллагын удирдлага зохион байгуулалт, санхүүжилтийн шинэ тогтолцоонд
шилжиж, үйл ажиллагааны цар хүрээ өргөжихийн зэрэгцээ эрдэм шинжилгээний
байгууллагын чадавх бэхжиж, судалгаа хөгжүүлэлтийн ажлын эдийн засаг,
нийгмийн үр өгөөжийг дээшлүүлэхэд ихээхэн ахиц дэвшил гарах юм.
2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар
“Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэлэлцүүлж,
батлуулсан.
Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-ыг
Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн
батлууллаа.
Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран
бүтээлч шалгаруулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах Засгийн газрын тогтоолын
төсөл, танилцуулгыг боловсруулан Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны
өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.
Дэлхийн өв-Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын
захиргааны дүрмийг нэгдүгээр, Дэлхийн өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн
тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны дүрмийг Засгийн газрын 2020 оны
01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.
Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанд “2018-
2019 онд зохион байгуулсан түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын
дүнгийн тухай” танилцуулж, тооллогын мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөө
боловсруулж, батлуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд
Ё.Баатарбилэгт даалгасан тогтоол гаргалаа.
Чингис хаан” музейн дүрмийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын
сайдын 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн А/36 дугаар тушаалаар баталлаа.
ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
Сургуулийн өмнөх боловсролын туслах багшийг богино хугацааны
дамжаагаар бэлддэг байсан зөрчлийг арилган Боловсрол, соёл, шинжлэх ухаан
спортын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 9 дүгээр тушаал гарган,
хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
“Дээд боловсролын салбарын хүний нөөцийн мэргэжлийн ур чадварыг
дээшлүүлэх стратеги төлөвлөгөө”-ний хэлэлцүүлгийг 2020 оны 01 дүгээр сарын 09-
ний өдөр зохион байгуулав.
“Төрөөс Шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын
хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2019 оны
379 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах
талаар мэдээлэл өгөх, эрдэм шинжилгээний байгууллагын өдөр тутмын үйл
ажиллагаатай танилцах зорилгоор 32 эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдэд
ажиллаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын ажилтан, албан
хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбоотой 2020-2021 онд соёл, спортын салбарт
ажиллагсдын хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалалтай холбогдсон хууль ёсны
ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор “Хамтын хэлэлцээр байгуулах ажлын хэсгийн
бүрэлдэхүүн”-ийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалын 01
дүгээр сарын 13-ны өдрийн А/26 дугаар тушаалаар баталлаа.
Соёл, урлагийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих
журмын төсөл, Кино урлагийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хөнгөлөлттэй
зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, түүнд хяналт тавих журмын төслийг
боловсруулж байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 01 дүгээр сарын
28-ны өдрийн “Зардал батлах тухай” А/48 дугаар тушаалаар соёл, урлагийн
салбарын эрх зүйн баримт бичгийн эмхтгэл “Соёл, урлаг шинэ нөхцөлд IX” ном /740
хуудас/- ыг хэвлэв.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Их Британи,
Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад 2020 оны 1 дүгээр сарын 20-24-ний
өдрүүдэд ажлын айлчлал хийсэн.
Айлчлалын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд
Ё.Баатарбилэг (1) Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт, (2) Их
Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Боловсролын сайд Гавин
Виллиамсонтай хоёр талын уулзалт, (3) Кембриджийн олон улсын сургалтын
үнэлгээний төвийн удирдлагатай уулзалт, (4) Оксфордын их сургуулийн
удирдлагатай уулзалт хийж, үйл ажиллагаанд оролцон, ажиллав.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотод 2020 оны
1 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Боловсролыг өөрчлөхөд
нэг үеийнхэн юу хийх хэрэгтэй вэ?” сэдэвт Дэлхийн боловсролын сайд нарын чуулга
уулзалтад 100 гаруй орны сайд нар оролцож, боловсролын өөрчлөлт, шинэчлэлт,
чанар, алсын хараа, технологи, хамтын ажиллагаа, манлайлал зэрэг сэдвийн
хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг хийж, санал солилцлоо.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тус чуулга
уулзалтын үеэр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Мьянмарын
Холбооны Бүгд Найрамдах Улс, Бутаны Хаант Улс, Бүгд Найрамдах Ирак зэрэг
улсуудын Боловсролын сайд нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал
солилцсон.
ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн
цэцэрлэгүүдээс хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж буй компаниудын үнийн судалгааг
хийлээ. Үүний үр дүнд Нийслэлийн Засаг дарга нийслэлийн хэмжээнд үйл
ажиллагаа явуулж буй боловсролын байгууллагын удирдах ажилтнуудын
уулзалтын үеэр хүүхдийн хоол хүнс нийлүүлж байгаа аж ахуйн тооцоот үйлдвэрийн
газруудын үйл ажиллагаатай танилцаж, хариу мэдэгдэх тухай холбогдох
байгууллагуудад үүрэг өгсөн байна.
Солонгос Улсын Койка олон улсын байгууллага, ШУТИС, Шим тэжээлийн
боловсролын төвтэй хамтран цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-хоол
үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг сайжруулах төслийн хүрээнд “Хүүхдийн
хоол шим тэжээлийн менежментийн онлайн программ”-ыг туршин сайжруулж,
Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр тохирлоо. Тус программ нэвтэрч эхэлснээр
цэцэрлэгийн тогооч, нярав хүүхдийн хоолны орц нормыг программаар бодох, эцэг,
эх хүүхдэд өгсөн хоолны цэс болон илчлэгийг өдөр, өдөрт нь харах боломжтой
болохоороо ач холбогдолтой юм.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 1 дүгээр сарын
7-ны өдрийн “Шинжээчийн хэсэг байгуулах тухай” тушаалаар батлагдсан
Шинжээчийн хэсэг сургуулийн өмнөх боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл
авах хүсэлт ирүүлсэн Англи сургуулийн дэргэдэх цэцэрлэгийн үйл ажиллагаатай
танилцав. Тус байгууллага нь Монгол иргэний хөрөнгийн хувьцаат компанийн үүсгэн
байгуулагч тул зөвшөөрөл авах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад гаргах болон
сургалтын үйл ажиллагааны талаар зөвлөгөө өгч ажиллалаа.
БНХАУ-д коронавирус гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн
газраас “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч
хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2020 оны 1 дүгээр сарын 26-ны 30 дугаар
тогтоолын дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 01
дүгээр сарын 27-ны өдрийн А/43 дугаар тушаалаар өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг,
хүүхэд харах төв, ерөнхий боловсролын сургууль, коллеж, их дээд сургуулийн
хичээл сургалтын үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны
03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хугацаагаар зогсоосон.
Тушаалаар халдварт өвчний талаар мэдээлэл, зөвлөгөөг өгөх, бүх шатны
боловсролын байгууллагуудын заал, танхимд ариутгал, халдваргүйтэл хийх,
оюутан, суралцагч, багш, эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж чиглэлийг хүргэх,
цэцэрлэг, бага дунд боловсролын сургалтын агуулгаар теле хичээл хийх, их дээд
сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрийг цахимаар хэрэгжүүлэх, хүүхдийг хараа
хяналттай байлгах, аюулгүй байдлыг хангах, гэрийн нөхцөлд халдвараас сэргийлэх
арга замыг мэдээллийн хэрэгслээр болон албан байгууллагаар дамжуулан эцэг эх,
асран хамгаалагч нарт чиглэл зөвлөмж өгч ажиллахыг аймаг нийслэлийн Засаг
дарга нар, их дээд сургуулийн захирал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын
яамны бодлогын газрын дарга нарт тус тус үүрэг болгосон. Тушаалын хэрэгжилтийг
хангаж ажиллах талаар 3Д, харьяа бүх байгууллагуудад чиглэл зөвлөмж
хүргүүллээ.
Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад төлбөртэй
ашиглуулах сурах бичгийн талаар холбогдох тушаал журам, мэдээлэл зөвлөмжийг
аймаг, дүүргийн боловсролын газар хэлтсүүдэд хүргүүлж мэдээ тайланг авах ажлыг
гүйцэтгэж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн цахим сан болох
www.econtent.edu.mn цахим хуудсанд шинээр зохиосон 4-12 ангийн “Эрүүл мэнд”-
ийн сурах бичгийг нэмж байршуулсан.
Ерөнхий боловсролын лаборатори болон тусгай сургуулийн захирлын 2019
оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлэн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан,
спортын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “2019 оны үр дүнгийн гэрээ
үнэлэх, урамшуулал олгох тухай” тушаалыг баталлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн талаар
авах зарим арга хэмжээний тухай" 224 дүгээр тогтоолын дагуу “Эрдэнэт үйлдвэр”
ТӨҮГ-ийн дэргэдэх Технологийн сургуулийн үйл ажиллагааг өргөтгөн Шинжлэх
ухаан технологийн их сургуулийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль болгон
өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан сургалтын үйл ажиллагааг явуулах
мэргэжлийн чиглэл болон удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг Боловсрол, соёл,
шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/30 дугаар тушаалаар баталлаа.
Дээд боловсролын шинэчлэлийн төслийн санхүүжилтээр “Орон нутгийн их,
дээд сургуулийн багшийн хөгжлийг дэмжих” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотноо
2020 оны 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтад
МУИС-ийн Завхан дахь салбар сургууль, АШУҮИС-ийн Говь-Алтай аймгийн салбар
сургуулийн нийт 50 багш, удирдах ажилтан хамрагдлаа.
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2019 онд дууссан болон
2020 онд үргэлжлэн хэрэгжиж буй Шинжлэх ухаан технологийн төслүүдийн явц, үр
дүнтэй танилцах, төслийн санхүүгийн үйл ажиллагаа, төсвийн зарцуулалтад хяналт
тавих, ажлын бодит үр дүнг нэмэгдүүлэх талаар чиглэл өгч ажиллаа. Ажлын багт
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухаан, технологийн сан,
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн
асуудал хариуцсан дэд захирал, Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухаан,
технологийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар хамтран ажиллав. Нийт
20 төсөл хамрагдсанаас захиалгат төсөл-5, инновацийн төсөл -5, суурь судалгааны
төсөл-7, хамтарсан төсөл-3 байлаа.
Евразийн шинжлэх ухааны судалгааг дэмжих холбооны 2020 оноос эхлэн
хэрэгжүүлэх хамтарсан төслийн саналыг Био олон янз байдал болон биоидэвхит
нэгдлүүд, Лазерын физик болон шугаман бус оптик, Евразийн өмнө тулгамдаж буй
асуудлуудыг нийгэм, хүмүүнлэгийн ухааны аргачлалд тулгуурлан судлах салбар
дундын судалгаа, түүх, соёлын үнэт дурсгалуудыг судлах, хадгалах, сэргээн
засварлах салбар дундын судалгаа гэсэн чиглэлүүдээр хүлээн авч дууслаа.
Хамтарсан төслийн зорилго нь Евразийн бүс нутгийн өмнө тулгарч буй асуудлуудыг
шинжлэх ухааны хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэхэд чиглэгддэг.
БНХАУ-ын Шинжлэх ухаан технологийн яам, ОХУ-ын Суурь судалгааны
сантай хамтран 2020 оноос хэрэгжүүлэх төслийн мэдүүлгийн жагсаалтыг хамтрагч
талтай эцэслэн төслийн сонгон шалгаруулалтыг эхлүүллээ.
Бүтээлийн хуулбарлалтыг илрүүлэх системийг хөгжүүлэх зөвлөмж
боловсруулах, нөхцөл байдлын шинжилгээ хийх ажлын хэсгийг Боловсрол, соёл,
шинжлэх ухаан, спортын сайдын А/35 дугаар тушаалаар баталлаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/167 дугаар
тушаалаар батлагдсан “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг
сонгох, санхүүжүүлэх журам”-ын дагуу улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх
спортын төрлийн холбоодын сонгон шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 09-
нөөс 28-ныг өдрийг дуустал зарласан. Зарлалыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан,
спортын яам, Биеийн тамир, спортын газрын албан ёсны вебсайт, сошиал хаягт
байршуулсан.
Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай МУ-ын
Засгийн газар, Бүгд Найрамдах Армени Улсын Засгийн газар хоорондын
хэлэлцээрийн Монголын талын төслийг Арменийн талд дахин хүргүүлсэн.
Хэлэлцээрийг байгуулснаар Арменид соёл, урлаг, мэдээллийн технологи болон
анагаах ухааны чиглэлээр 4 оюутан суралцуулах боломжтой болох юм.
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Холбооны
Бүгд Найрамдах Герман Улсын Эрдмийн солилцооны албатай хамтарсан
тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг эцэслэх чиглэлээр айлын
талтай харилцан санал солилцож байна.
Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутнуудыг
мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний эрсдэлээс сэргийлэх, хор
хөнөөлийг таниулах энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
сургуулийн нийгмийн ажилтны дунд сургалт зохион байгуулахаар Бүгд Найрамдах
Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион
байгуулахаар ажиллаж байна.
2020-2021 оны БНУУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн цахим
бүртгэл дуусч дараагийн шатны сонгон шалгаруулалтын ажлыг эхлүүлэх бэлтгэл
ажил явагдаж байна.
2020-2021 оны БНУкрайн Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн цахим
бүртгэлийн ажил дуусч бичгийн сонгон шалгаруулалт хийгдэхэд бэлэн боллоо.
ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
ЧИГЛЭЛЭЭР
НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр баригдах 3 цэцэрлэгийн барилга, 2
цэцэрлэгийн засварын ажлын гүйцэтгэлд удирдлагын болон мэргэжлийн дэмжлэг
үзүүлэх уулзалтыг зохион байгуулж, 2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан,
спортын яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хийх ажлын чиглэлээ тодорхойллоо.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын сайдын 2019 оны "Зардал
батлах тухай" А/653 дугаар тушаалаар "Монгол наадгай аяны"-ы үйл
ажиллагааны төлөвлөгөө болон түүнийг зохион байгуулахад шаардагдах зардлыг
баталлаа.
ТАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР
Салбарын 2020 оны урсгал зардлын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр:
 Монгол Улсын төсвөөс 2019 оны төсвийн жилд Боловсрол, соёл, шинжлэх
ухаан, спортын сайдын төсөв зарцуулах нийт эрх 1,863,563.9 сая төгрөг
санхүүжүүлэхээр төсөвт туссан. Үүнээс: урсгал зардал 1,192,310.2 сая төгрөг,
дотоод эх үүсвэрээс олгох зээл 49,800.0 сая төгрөг, улсын төсвийн хөрөнгийн
зардалд 616,453.7 сая төгрөг байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын төсвийн багцын 11 хөтөлбөрийн
төлөвлөлт, гүйцэтгэл:
Хүснэгт. Хөтөлбөрүүдийн зардлын хураангуй /сая төгрөг/
Хөтөлбөр 2017 Гүйц
2018
батлагдсан
2019
батлагдсан
2019 оны
гүйцэтгэл /12
сарын 01/
НИЙТ 1,236,418.6 1,632,349.0 1,863,563.9 1,794,653.3
1. Биеийн тамир спорт 23,996.7 28,865.5 17,094.4 16,663.9
2. Соёл урлаг 61,496.7 63,977.5 21,490.4 21,389.2
3. Сургуулийн өмнөх боловсрол 286,994.1 322,065.3 364,644.1 363,530.0
4. Ерєнхий боловсрол 613,333.1 630,960.6 702,376.9 679,108.8
5. Насан туршийн болон албан
бус боловсрол 3,470.6 5,369.8 4,532.6 4,532.6
6. Тусгай хэрэгцээт боловсрол 5,992.2 7,578.8 4,120.8 4,130.8
7. Дээд боловсрол 54,208.1 123,847.9 74,288.7 71,883.8
8. Шинжлэх ухаан, технологи 32,609.1 35,737.2 38,423.8 37,574.4
9. Боловсрол, ШУ-ны бодлого
удирдлага 7,314.9 13,035.4 15,138.5 15,447.4
10. Гадаадын зээл, тусламжаар
хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр
42,866.8 138,093.3 - -
11.Хөрөнгө оруулалт 104,136.2 262,817.6 616,453.7 558,988.0
2019 оны төсвийн жилд салбарын нийт санхүүжилтийн гүйцэтгэл 96.3 хувийн
гүйцэтгэлтэй байлаа. Үүнээс:
o Яамны төв аппарат тус онд нийт 2,410.8 сая төгрөгийн төсөвтэйгээс
2,409.5 сая төгрөгийн зарцуулалттай буюу 99.8%-ийн гүйцэтгэлтэй,
o Сайдын батлагдсан төсвийн хөтөлбөр арга хэмжээнд 30,9 тэрбум
төгрөгийн төсөвтэйгээс 98.5%-ийн гүйцэтгэлтэй,
o Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 559,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг
олгосон нь 90,7%-ийн гүйцэтгэлтэй байна.
 Нийслэлд 3 ээлжээр хичээллэж байгаа Монгол Тэмүүлэл болон 133 дугаар
сургуулиудыг 2 ээлжид шилжүүлсэн. Монгол Тэмүүлэл сургуулийн түрээслэх
байрын засварын ажлыг хүлээн авч, байрны түрээсийн зардал 100 сая төгрөгийг
сайдын багцын хөтөлбөр арга хэмжээнд батлагдсан төсвөөс олгосон. Мөн Монгол
Тэмүүлэл сургуульд нийт 14 ширхэг 14.5 сая төгрөгийн гал тогооны тоног
төхөөрөмж, 133 дугаар сургуульд бага ангийн 74 хос ширээ, сандал, ахлах ангийн
72 ширээ, 143 сандал нийт 6 бүлэгт 19.8 сая төгрөгийн сурагч ширээ сандал олгосон.
Тус сургуулийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль руу нүүлгэх зардал 9.9 сая
төгрөгийг сургууль өөрийн төсвөөс гаргасан. Сургуулийн шинэ барилгын
архитекторын даалгаврыг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан.
 Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн урсгал зардлын
төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, нэг хүүхдэд ногдох хувьсах зардалд шинжилгээ хийх
ажлын удирдамжийг боловсруулан 1 сарын 22-ны өдөр Төрийн нарийн бичгийн
даргаар батлууллаа. Удирдамжийн дагуу нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын
тооцоо, төлөвлөлт, хэрэгжилтийн бодит нөхцөлийг судлан хуваарилалтын тэгш
байдлыг хангуулах зорилгоор 6 байгууллагатай хамтран 6 сарыг дуусталх хугацаанд
ажиллана. Хувьсах зардалд шинжилгээ хийхэд ашиглах өгөгдлийг цуглуулах,
боловсруулах ажлууд хийгдэж байна.
 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын чиг үүргийг 2020 онд орон
нутагт хэрэгжүүлэх талаар аймаг, нийслэлийн засаг дарга нартай байгуулах гэрээг
1 сарын 24-ний өдөр үзэглэлээ.
Салбарын 2020 оны хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах чиглэлээр:
 Салбарын 2020 оны улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах 365 төсөл арга
хэмжээний төлөвлөгөөг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/811 тоот
тушаалаар батлагдсан. Уг төлөвлөгөөнд туссан төсөл арга хэмжээний худалдан
авах ажиллагааг зохион байгуулах эрхийг шилжүүлэх тухай Засгийн газрын
тогтоолын төслийн 1 дүгээр сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар
хэлэлцүүллээ.
 Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах
тухай хуулийн дагуу 2019 онд хэрэгжүүлсэн худалдан авах ажиллагааны тайланг
2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Сангийн яаманд хүргүүлсэн.
 Байгалийн түүхийн музей болон Чингис хааны музейн барилгын гүйцэтгэгч
сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулагдсан. Чингис хааны музейн зураг
төслийн гүйцэтгэгч шалгаруулах үнэлгээний хороо хуралдаж, шууд гэрээ байгуулах
аргаар Балданс ХХК-д гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн
зураг төсөл боловсруулах үе шатны ажлын графикийг захиалагч талаар
батлууллаа. Байгалийн түүхийн музейн ажлын даалгаврыг сайжруулалт хийж
захиалагчаар батлуулсан.
 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалтын
“Нээлттэй мэдээллийн өдөрлөг”-ийн үйл ажиллагааг 1 дүгээр сарын 17-ноос 23–ны
өдрийн хооронд Төрийн ордонд зохион байгууллаа. Нээлттэй мэдээллийн
өдөрлөгөөр Улсын Их Хурлын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон
бусад яамдын холбогдох албан тушаалтнуудад салбарын хөрөнгө оруулалтын
талаар мэдээ, мэдээлэл өгч ажилласан.
ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД
2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан,
спортын сайдын Салбарын өргөтгөсөн шуурхай хуралдаан зохион байгууллагадаж,
тус яамны зүгээс 2020 онд хийж хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг эрэмбэлсэн болно.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөлийн хурал 2020 оны
01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын
салбарт хамаарах хууль, тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийн тайлан,
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн
хэрэгжилтийн тайлан, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл
ажиллагааны биелэлтийг тайланг тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын санаачлагаар тус
салбарын хөрөнгө оруулалтын нээлттэй мэдээллийн өдөрлөгийг 2020 оны 01
дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 01 дүгээр сарын 24-ний өдрүүдэд Төрийн ордонд
амжилттай зохион байгуулсан. Тус өдөрлөг дээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан,
спортын сайдын санаачилсан Улаанбаатар хотын захын дүүргүүдийн алслагдсан,
дэд бүтцийн асуудал нь бүрэн шийдэгдээгүй, хороодод хэрэгжүүлбэл зохистой
“Өргөө” цэцэрлэг, “Хүрээ” сургуулийн төслийг, мөн Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21
аймгуудад 2019-2020 онуудад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн ажлын явц, 2020
онд хэрэгжихээр улсын төсөвт төсөв нь суусан төсөл арга хэмжээнүүдийн
мэдээллийг аймаг, дүүрэг тус бүрээр нь товхимол гарын авлага болгон нэгтгэн
гаргаж, холбогдох албаны хүмүүс болон сонирхсон аж ахуй, нэгж байгууллагын
төлөөллүүдэд танилцуулсан.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ,
дотоод аудитын газраас 2019 оны төлөвлөгөөнийхөө дагуу Боловсрол, соёл,
шинжлэх ухаан, спортын сайд бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч аймаг,
нийслэлийн Засаг даргатай байгуулсан “Засгийн газрын чиг үүргийг орон нутагт
төлөөлөн хэрэгжүүлэх” 2019 оны гэрээний үүргийн биелэлтийн тайланг аймаг,
нийслэлээс ирүүлсэн байдлаар нэгтгэж, 2019 онд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн
зорилт, арга хэмжээтэй харьцуулан гаргасан байна. Нийт 21 аймгаас тайлан
ирүүлснийг өөрсдийн үнэлгээнд нь тулгуурлан дүгнэсэн.
2019 онд аймаг нийслэлийн Засаг даргатай 6 зорилтын хүрээнд 88 арга
хэмжээг, 6 хавсралтад заасан 25 чиглэлийн ажлуудыг хийхээр гэрээ байгуулсан
байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд бөгөөд төсвийн ерөнхийлөн
захирагч аймаг, нийслэлийн засаг даргын 2020 онд байгуулсан гэрээ, салбарын
хууль тогтоомжийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх, чиг үүргийг шуурхай, үр
дүнтэй хэрэгжүүлэх ажлыг орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, хамтран
ажиллахыг хүсэж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2020 оны 01
дүгээр сарын 28-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 1а/526 дугаар албан бичгээр
аймаг, нийслэлийн засаг дарга нарт хүргүүлсэн.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд 2020 оны 01 дүгээр сард
гадны байгууллага, иргэдээс яаманд хандаж 585 хариутай бичиг, 204 шууд бичиг,
232 өргөдөл гомдол, нийт 1021 бичиг ирүүлсэн байна. 201 хариутай албан бичиг,
126 өргөдөл, гомдол буюу нийт 327 бичгийг шийдвэрлэж, хариутай бичиг, өргөдөл,
гомдлын 40.0%-ийг шийдвэрлэж хариу өгсөн байна. 55.0% нь буюу 448 албан бичиг,
өргөдөл хугацаандаа судлагдаж, 42 буюу 5.0% нь хугацаа хэтэрсэн байна.
Мөн энэ сард яамнаас гадны байгууллага, иргэдэд 500 албан бичиг явуулсан
байна. Шуудангаар нийт 317 бичиг, биечлэн 183 бичгийг гадны байгууллага, иргэнд
хүргүүлж, биеэр ирж болон утсаар хандсан иргэдэд нийт 683 удаа мэдээлэл,
лавлагаа өгсөн байна.
---оОо---

More Related Content

What's hot

Saidiin tushaal 306.237
Saidiin tushaal 306.237Saidiin tushaal 306.237
Saidiin tushaal 306.237Munkh Orgil
 
монгол улсын боловсролын тухай хууль 2002 оны 05 дугаар сарын 03
монгол улсын боловсролын тухай хууль 2002 оны 05 дугаар сарын 03монгол улсын боловсролын тухай хууль 2002 оны 05 дугаар сарын 03
монгол улсын боловсролын тухай хууль 2002 оны 05 дугаар сарын 03altantuya2012
 
дээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хуульдээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хуульTsuntsaga Ch
 
Elseltiin medeelel
Elseltiin medeelelElseltiin medeelel
Elseltiin medeelelPUTU
 
Tusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuudTusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuudMbg Muugii
 

What's hot (6)

Saidiin tushaal 306.237
Saidiin tushaal 306.237Saidiin tushaal 306.237
Saidiin tushaal 306.237
 
монгол улсын боловсролын тухай хууль 2002 оны 05 дугаар сарын 03
монгол улсын боловсролын тухай хууль 2002 оны 05 дугаар сарын 03монгол улсын боловсролын тухай хууль 2002 оны 05 дугаар сарын 03
монгол улсын боловсролын тухай хууль 2002 оны 05 дугаар сарын 03
 
Chingeltein xeseg 2
Chingeltein xeseg 2Chingeltein xeseg 2
Chingeltein xeseg 2
 
дээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хуульдээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хууль
 
Elseltiin medeelel
Elseltiin medeelelElseltiin medeelel
Elseltiin medeelel
 
Tusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuudTusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuud
 

Similar to 2020 оны 1 дүгээр сарын мэдээ

Report1701
Report1701Report1701
Report1701mecss
 
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...mecss
 
Report1704
Report1704Report1704
Report1704mecss
 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮ...
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮ...МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮ...
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮ...Ministryof2
 
БШУ салбарын дунд хугацааны бодлого, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны тала...
БШУ салбарын дунд хугацааны бодлого, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны тала...БШУ салбарын дунд хугацааны бодлого, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны тала...
БШУ салбарын дунд хугацааны бодлого, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны тала...Yondonsambuu Buyanbileg
 
Report1703
Report1703Report1703
Report1703mecss
 
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...mecss
 
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...mecss
 
Report1705
Report1705Report1705
Report1705mecss
 
Bolowsroliin zeeliin san
Bolowsroliin zeeliin sanBolowsroliin zeeliin san
Bolowsroliin zeeliin sanssusere5113f
 
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрэрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрLhamlhundev Baljaa
 
Шинэ хөдөө Төв аймаг
Шинэ хөдөө Төв аймагШинэ хөдөө Төв аймаг
Шинэ хөдөө Төв аймагTemuujin Ganbold
 
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудЯ.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудUnuruu Dear
 
БСШУ, Сангийн сайдын 560/267 дугаар тушаал
БСШУ, Сангийн сайдын 560/267 дугаар тушаалБСШУ, Сангийн сайдын 560/267 дугаар тушаал
БСШУ, Сангийн сайдын 560/267 дугаар тушаалMunkh Orgil
 
Dream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhboldDream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhboldBayarmaa Anu
 
Dream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhboldDream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhboldBayarmaa Anu
 
Avilga tailan 2014
Avilga tailan 2014Avilga tailan 2014
Avilga tailan 2014Mbg Muugii
 
хотжилт ба эрүүл мэнд хөтөлбөр
хотжилт ба эрүүл мэнд хөтөлбөрхотжилт ба эрүүл мэнд хөтөлбөр
хотжилт ба эрүүл мэнд хөтөлбөрAltanmunkh Namnandorj
 

Similar to 2020 оны 1 дүгээр сарын мэдээ (20)

Report1701
Report1701Report1701
Report1701
 
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
 
Report1704
Report1704Report1704
Report1704
 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮ...
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮ...МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮ...
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮ...
 
БШУ салбарын дунд хугацааны бодлого, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны тала...
БШУ салбарын дунд хугацааны бодлого, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны тала...БШУ салбарын дунд хугацааны бодлого, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны тала...
БШУ салбарын дунд хугацааны бодлого, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны тала...
 
Report1703
Report1703Report1703
Report1703
 
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
 
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
 
Report1705
Report1705Report1705
Report1705
 
Bolowsroliin zeeliin san
Bolowsroliin zeeliin sanBolowsroliin zeeliin san
Bolowsroliin zeeliin san
 
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрэрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
 
Шинэ хөдөө Төв аймаг
Шинэ хөдөө Төв аймагШинэ хөдөө Төв аймаг
Шинэ хөдөө Төв аймаг
 
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудЯ.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
 
БСШУ, Сангийн сайдын 560/267 дугаар тушаал
БСШУ, Сангийн сайдын 560/267 дугаар тушаалБСШУ, Сангийн сайдын 560/267 дугаар тушаал
БСШУ, Сангийн сайдын 560/267 дугаар тушаал
 
Dream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhboldDream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhbold
 
Dream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhboldDream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhbold
 
Avilga tailan 2014
Avilga tailan 2014Avilga tailan 2014
Avilga tailan 2014
 
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛД
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛДТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛД
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛД
 
Tsahim mongolia
Tsahim mongoliaTsahim mongolia
Tsahim mongolia
 
хотжилт ба эрүүл мэнд хөтөлбөр
хотжилт ба эрүүл мэнд хөтөлбөрхотжилт ба эрүүл мэнд хөтөлбөр
хотжилт ба эрүүл мэнд хөтөлбөр
 

2020 оны 1 дүгээр сарын мэдээ

  • 1. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2020 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙБОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР Шинжлэх ухаан, технологийн эрхзүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор “Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг, Улсын Их Хурлын холбогдох байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлэгдэж эхэлсэн. Хуулийн төсөл батлагдсанаар эрдэм шинжилгээний байгууллагын удирдлага зохион байгуулалт, санхүүжилтийн шинэ тогтолцоонд шилжиж, үйл ажиллагааны цар хүрээ өргөжихийн зэрэгцээ эрдэм шинжилгээний байгууллагын чадавх бэхжиж, судалгаа хөгжүүлэлтийн ажлын эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг дээшлүүлэхэд ихээхэн ахиц дэвшил гарах юм. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэлэлцүүлж, батлуулсан. Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-ыг Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах Засгийн газрын тогтоолын төсөл, танилцуулгыг боловсруулан Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Дэлхийн өв-Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны дүрмийг нэгдүгээр, Дэлхийн өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны дүрмийг Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанд “2018- 2019 онд зохион байгуулсан түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын дүнгийн тухай” танилцуулж, тооллогын мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, батлуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт даалгасан тогтоол гаргалаа. Чингис хаан” музейн дүрмийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн А/36 дугаар тушаалаар баталлаа. ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР Сургуулийн өмнөх боловсролын туслах багшийг богино хугацааны дамжаагаар бэлддэг байсан зөрчлийг арилган Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 9 дүгээр тушаал гарган, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. “Дээд боловсролын салбарын хүний нөөцийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх стратеги төлөвлөгөө”-ний хэлэлцүүлгийг 2020 оны 01 дүгээр сарын 09- ний өдөр зохион байгуулав. “Төрөөс Шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2019 оны
  • 2. 379 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах талаар мэдээлэл өгөх, эрдэм шинжилгээний байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцах зорилгоор 32 эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдэд ажиллаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбоотой 2020-2021 онд соёл, спортын салбарт ажиллагсдын хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалалтай холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор “Хамтын хэлэлцээр байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн”-ийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалын 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/26 дугаар тушаалаар баталлаа. Соёл, урлагийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмын төсөл, Кино урлагийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, түүнд хяналт тавих журмын төслийг боловсруулж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Зардал батлах тухай” А/48 дугаар тушаалаар соёл, урлагийн салбарын эрх зүйн баримт бичгийн эмхтгэл “Соёл, урлаг шинэ нөхцөлд IX” ном /740 хуудас/- ыг хэвлэв. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад 2020 оны 1 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд ажлын айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг (1) Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт, (2) Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Боловсролын сайд Гавин Виллиамсонтай хоёр талын уулзалт, (3) Кембриджийн олон улсын сургалтын үнэлгээний төвийн удирдлагатай уулзалт, (4) Оксфордын их сургуулийн удирдлагатай уулзалт хийж, үйл ажиллагаанд оролцон, ажиллав. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотод 2020 оны 1 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Боловсролыг өөрчлөхөд нэг үеийнхэн юу хийх хэрэгтэй вэ?” сэдэвт Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад 100 гаруй орны сайд нар оролцож, боловсролын өөрчлөлт, шинэчлэлт, чанар, алсын хараа, технологи, хамтын ажиллагаа, манлайлал зэрэг сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг хийж, санал солилцлоо. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тус чуулга уулзалтын үеэр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс, Бутаны Хаант Улс, Бүгд Найрамдах Ирак зэрэг улсуудын Боловсролын сайд нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон. ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн цэцэрлэгүүдээс хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж буй компаниудын үнийн судалгааг хийлээ. Үүний үр дүнд Нийслэлийн Засаг дарга нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй боловсролын байгууллагын удирдах ажилтнуудын уулзалтын үеэр хүүхдийн хоол хүнс нийлүүлж байгаа аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын үйл ажиллагаатай танилцаж, хариу мэдэгдэх тухай холбогдох байгууллагуудад үүрэг өгсөн байна. Солонгос Улсын Койка олон улсын байгууллага, ШУТИС, Шим тэжээлийн боловсролын төвтэй хамтран цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг сайжруулах төслийн хүрээнд “Хүүхдийн хоол шим тэжээлийн менежментийн онлайн программ”-ыг туршин сайжруулж, Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр тохирлоо. Тус программ нэвтэрч эхэлснээр цэцэрлэгийн тогооч, нярав хүүхдийн хоолны орц нормыг программаар бодох, эцэг,
  • 3. эх хүүхдэд өгсөн хоолны цэс болон илчлэгийг өдөр, өдөрт нь харах боломжтой болохоороо ач холбогдолтой юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн “Шинжээчийн хэсэг байгуулах тухай” тушаалаар батлагдсан Шинжээчийн хэсэг сургуулийн өмнөх боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт ирүүлсэн Англи сургуулийн дэргэдэх цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав. Тус байгууллага нь Монгол иргэний хөрөнгийн хувьцаат компанийн үүсгэн байгуулагч тул зөвшөөрөл авах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад гаргах болон сургалтын үйл ажиллагааны талаар зөвлөгөө өгч ажиллалаа. БНХАУ-д коронавирус гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2020 оны 1 дүгээр сарын 26-ны 30 дугаар тогтоолын дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/43 дугаар тушаалаар өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, хүүхэд харах төв, ерөнхий боловсролын сургууль, коллеж, их дээд сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хугацаагаар зогсоосон. Тушаалаар халдварт өвчний талаар мэдээлэл, зөвлөгөөг өгөх, бүх шатны боловсролын байгууллагуудын заал, танхимд ариутгал, халдваргүйтэл хийх, оюутан, суралцагч, багш, эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж чиглэлийг хүргэх, цэцэрлэг, бага дунд боловсролын сургалтын агуулгаар теле хичээл хийх, их дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрийг цахимаар хэрэгжүүлэх, хүүхдийг хараа хяналттай байлгах, аюулгүй байдлыг хангах, гэрийн нөхцөлд халдвараас сэргийлэх арга замыг мэдээллийн хэрэгслээр болон албан байгууллагаар дамжуулан эцэг эх, асран хамгаалагч нарт чиглэл зөвлөмж өгч ажиллахыг аймаг нийслэлийн Засаг дарга нар, их дээд сургуулийн захирал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны бодлогын газрын дарга нарт тус тус үүрэг болгосон. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар 3Д, харьяа бүх байгууллагуудад чиглэл зөвлөмж хүргүүллээ. Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад төлбөртэй ашиглуулах сурах бичгийн талаар холбогдох тушаал журам, мэдээлэл зөвлөмжийг аймаг, дүүргийн боловсролын газар хэлтсүүдэд хүргүүлж мэдээ тайланг авах ажлыг гүйцэтгэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн цахим сан болох www.econtent.edu.mn цахим хуудсанд шинээр зохиосон 4-12 ангийн “Эрүүл мэнд”- ийн сурах бичгийг нэмж байршуулсан. Ерөнхий боловсролын лаборатори болон тусгай сургуулийн захирлын 2019 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлэн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “2019 оны үр дүнгийн гэрээ үнэлэх, урамшуулал олгох тухай” тушаалыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 224 дүгээр тогтоолын дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дэргэдэх Технологийн сургуулийн үйл ажиллагааг өргөтгөн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль болгон өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан сургалтын үйл ажиллагааг явуулах мэргэжлийн чиглэл болон удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/30 дугаар тушаалаар баталлаа. Дээд боловсролын шинэчлэлийн төслийн санхүүжилтээр “Орон нутгийн их, дээд сургуулийн багшийн хөгжлийг дэмжих” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотноо 2020 оны 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтад МУИС-ийн Завхан дахь салбар сургууль, АШУҮИС-ийн Говь-Алтай аймгийн салбар сургуулийн нийт 50 багш, удирдах ажилтан хамрагдлаа. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2019 онд дууссан болон 2020 онд үргэлжлэн хэрэгжиж буй Шинжлэх ухаан технологийн төслүүдийн явц, үр
  • 4. дүнтэй танилцах, төслийн санхүүгийн үйл ажиллагаа, төсвийн зарцуулалтад хяналт тавих, ажлын бодит үр дүнг нэмэгдүүлэх талаар чиглэл өгч ажиллаа. Ажлын багт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухаан, технологийн сан, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн асуудал хариуцсан дэд захирал, Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар хамтран ажиллав. Нийт 20 төсөл хамрагдсанаас захиалгат төсөл-5, инновацийн төсөл -5, суурь судалгааны төсөл-7, хамтарсан төсөл-3 байлаа. Евразийн шинжлэх ухааны судалгааг дэмжих холбооны 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх хамтарсан төслийн саналыг Био олон янз байдал болон биоидэвхит нэгдлүүд, Лазерын физик болон шугаман бус оптик, Евразийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг нийгэм, хүмүүнлэгийн ухааны аргачлалд тулгуурлан судлах салбар дундын судалгаа, түүх, соёлын үнэт дурсгалуудыг судлах, хадгалах, сэргээн засварлах салбар дундын судалгаа гэсэн чиглэлүүдээр хүлээн авч дууслаа. Хамтарсан төслийн зорилго нь Евразийн бүс нутгийн өмнө тулгарч буй асуудлуудыг шинжлэх ухааны хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэхэд чиглэгддэг. БНХАУ-ын Шинжлэх ухаан технологийн яам, ОХУ-ын Суурь судалгааны сантай хамтран 2020 оноос хэрэгжүүлэх төслийн мэдүүлгийн жагсаалтыг хамтрагч талтай эцэслэн төслийн сонгон шалгаруулалтыг эхлүүллээ. Бүтээлийн хуулбарлалтыг илрүүлэх системийг хөгжүүлэх зөвлөмж боловсруулах, нөхцөл байдлын шинжилгээ хийх ажлын хэсгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/35 дугаар тушаалаар баталлаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/167 дугаар тушаалаар батлагдсан “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”-ын дагуу улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх спортын төрлийн холбоодын сонгон шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 09- нөөс 28-ныг өдрийг дуустал зарласан. Зарлалыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Биеийн тамир, спортын газрын албан ёсны вебсайт, сошиал хаягт байршуулсан. Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай МУ-ын Засгийн газар, Бүгд Найрамдах Армени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн Монголын талын төслийг Арменийн талд дахин хүргүүлсэн. Хэлэлцээрийг байгуулснаар Арменид соёл, урлаг, мэдээллийн технологи болон анагаах ухааны чиглэлээр 4 оюутан суралцуулах боломжтой болох юм. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эрдмийн солилцооны албатай хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг эцэслэх чиглэлээр айлын талтай харилцан санал солилцож байна. Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутнуудыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний эрсдэлээс сэргийлэх, хор хөнөөлийг таниулах энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сургуулийн нийгмийн ажилтны дунд сургалт зохион байгуулахаар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна. 2020-2021 оны БНУУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн цахим бүртгэл дуусч дараагийн шатны сонгон шалгаруулалтын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажил явагдаж байна. 2020-2021 оны БНУкрайн Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн цахим бүртгэлийн ажил дуусч бичгийн сонгон шалгаруулалт хийгдэхэд бэлэн боллоо.
  • 5. ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр баригдах 3 цэцэрлэгийн барилга, 2 цэцэрлэгийн засварын ажлын гүйцэтгэлд удирдлагын болон мэргэжлийн дэмжлэг үзүүлэх уулзалтыг зохион байгуулж, 2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хийх ажлын чиглэлээ тодорхойллоо. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын сайдын 2019 оны "Зардал батлах тухай" А/653 дугаар тушаалаар "Монгол наадгай аяны"-ы үйл ажиллагааны төлөвлөгөө болон түүнийг зохион байгуулахад шаардагдах зардлыг баталлаа. ТАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР Салбарын 2020 оны урсгал зардлын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр:  Монгол Улсын төсвөөс 2019 оны төсвийн жилд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын төсөв зарцуулах нийт эрх 1,863,563.9 сая төгрөг санхүүжүүлэхээр төсөвт туссан. Үүнээс: урсгал зардал 1,192,310.2 сая төгрөг, дотоод эх үүсвэрээс олгох зээл 49,800.0 сая төгрөг, улсын төсвийн хөрөнгийн зардалд 616,453.7 сая төгрөг байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын төсвийн багцын 11 хөтөлбөрийн төлөвлөлт, гүйцэтгэл: Хүснэгт. Хөтөлбөрүүдийн зардлын хураангуй /сая төгрөг/ Хөтөлбөр 2017 Гүйц 2018 батлагдсан 2019 батлагдсан 2019 оны гүйцэтгэл /12 сарын 01/ НИЙТ 1,236,418.6 1,632,349.0 1,863,563.9 1,794,653.3 1. Биеийн тамир спорт 23,996.7 28,865.5 17,094.4 16,663.9 2. Соёл урлаг 61,496.7 63,977.5 21,490.4 21,389.2 3. Сургуулийн өмнөх боловсрол 286,994.1 322,065.3 364,644.1 363,530.0 4. Ерєнхий боловсрол 613,333.1 630,960.6 702,376.9 679,108.8 5. Насан туршийн болон албан бус боловсрол 3,470.6 5,369.8 4,532.6 4,532.6 6. Тусгай хэрэгцээт боловсрол 5,992.2 7,578.8 4,120.8 4,130.8 7. Дээд боловсрол 54,208.1 123,847.9 74,288.7 71,883.8 8. Шинжлэх ухаан, технологи 32,609.1 35,737.2 38,423.8 37,574.4 9. Боловсрол, ШУ-ны бодлого удирдлага 7,314.9 13,035.4 15,138.5 15,447.4 10. Гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр 42,866.8 138,093.3 - - 11.Хөрөнгө оруулалт 104,136.2 262,817.6 616,453.7 558,988.0 2019 оны төсвийн жилд салбарын нийт санхүүжилтийн гүйцэтгэл 96.3 хувийн гүйцэтгэлтэй байлаа. Үүнээс: o Яамны төв аппарат тус онд нийт 2,410.8 сая төгрөгийн төсөвтэйгээс 2,409.5 сая төгрөгийн зарцуулалттай буюу 99.8%-ийн гүйцэтгэлтэй, o Сайдын батлагдсан төсвийн хөтөлбөр арга хэмжээнд 30,9 тэрбум төгрөгийн төсөвтэйгээс 98.5%-ийн гүйцэтгэлтэй, o Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 559,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон нь 90,7%-ийн гүйцэтгэлтэй байна.  Нийслэлд 3 ээлжээр хичээллэж байгаа Монгол Тэмүүлэл болон 133 дугаар сургуулиудыг 2 ээлжид шилжүүлсэн. Монгол Тэмүүлэл сургуулийн түрээслэх байрын засварын ажлыг хүлээн авч, байрны түрээсийн зардал 100 сая төгрөгийг сайдын багцын хөтөлбөр арга хэмжээнд батлагдсан төсвөөс олгосон. Мөн Монгол Тэмүүлэл сургуульд нийт 14 ширхэг 14.5 сая төгрөгийн гал тогооны тоног төхөөрөмж, 133 дугаар сургуульд бага ангийн 74 хос ширээ, сандал, ахлах ангийн 72 ширээ, 143 сандал нийт 6 бүлэгт 19.8 сая төгрөгийн сурагч ширээ сандал олгосон.
  • 6. Тус сургуулийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль руу нүүлгэх зардал 9.9 сая төгрөгийг сургууль өөрийн төсвөөс гаргасан. Сургуулийн шинэ барилгын архитекторын даалгаврыг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан.  Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн урсгал зардлын төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, нэг хүүхдэд ногдох хувьсах зардалд шинжилгээ хийх ажлын удирдамжийг боловсруулан 1 сарын 22-ны өдөр Төрийн нарийн бичгийн даргаар батлууллаа. Удирдамжийн дагуу нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын тооцоо, төлөвлөлт, хэрэгжилтийн бодит нөхцөлийг судлан хуваарилалтын тэгш байдлыг хангуулах зорилгоор 6 байгууллагатай хамтран 6 сарыг дуусталх хугацаанд ажиллана. Хувьсах зардалд шинжилгээ хийхэд ашиглах өгөгдлийг цуглуулах, боловсруулах ажлууд хийгдэж байна.  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын чиг үүргийг 2020 онд орон нутагт хэрэгжүүлэх талаар аймаг, нийслэлийн засаг дарга нартай байгуулах гэрээг 1 сарын 24-ний өдөр үзэглэлээ. Салбарын 2020 оны хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах чиглэлээр:  Салбарын 2020 оны улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах 365 төсөл арга хэмжээний төлөвлөгөөг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/811 тоот тушаалаар батлагдсан. Уг төлөвлөгөөнд туссан төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийн 1 дүгээр сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүллээ.  Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 2019 онд хэрэгжүүлсэн худалдан авах ажиллагааны тайланг 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Сангийн яаманд хүргүүлсэн.  Байгалийн түүхийн музей болон Чингис хааны музейн барилгын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулагдсан. Чингис хааны музейн зураг төслийн гүйцэтгэгч шалгаруулах үнэлгээний хороо хуралдаж, шууд гэрээ байгуулах аргаар Балданс ХХК-д гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн зураг төсөл боловсруулах үе шатны ажлын графикийг захиалагч талаар батлууллаа. Байгалийн түүхийн музейн ажлын даалгаврыг сайжруулалт хийж захиалагчаар батлуулсан.  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалтын “Нээлттэй мэдээллийн өдөрлөг”-ийн үйл ажиллагааг 1 дүгээр сарын 17-ноос 23–ны өдрийн хооронд Төрийн ордонд зохион байгууллаа. Нээлттэй мэдээллийн өдөрлөгөөр Улсын Их Хурлын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон бусад яамдын холбогдох албан тушаалтнуудад салбарын хөрөнгө оруулалтын талаар мэдээ, мэдээлэл өгч ажилласан. ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Салбарын өргөтгөсөн шуурхай хуралдаан зохион байгууллагадаж, тус яамны зүгээс 2020 онд хийж хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг эрэмбэлсэн болно. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөлийн хурал 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хамаарах хууль, тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийн тайлан, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тайлан, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны биелэлтийг тайланг тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын санаачлагаар тус салбарын хөрөнгө оруулалтын нээлттэй мэдээллийн өдөрлөгийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 01 дүгээр сарын 24-ний өдрүүдэд Төрийн ордонд
  • 7. амжилттай зохион байгуулсан. Тус өдөрлөг дээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын санаачилсан Улаанбаатар хотын захын дүүргүүдийн алслагдсан, дэд бүтцийн асуудал нь бүрэн шийдэгдээгүй, хороодод хэрэгжүүлбэл зохистой “Өргөө” цэцэрлэг, “Хүрээ” сургуулийн төслийг, мөн Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгуудад 2019-2020 онуудад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн ажлын явц, 2020 онд хэрэгжихээр улсын төсөвт төсөв нь суусан төсөл арга хэмжээнүүдийн мэдээллийг аймаг, дүүрэг тус бүрээр нь товхимол гарын авлага болгон нэгтгэн гаргаж, холбогдох албаны хүмүүс болон сонирхсон аж ахуй, нэгж байгууллагын төлөөллүүдэд танилцуулсан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас 2019 оны төлөвлөгөөнийхөө дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан “Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх” 2019 оны гэрээний үүргийн биелэлтийн тайланг аймаг, нийслэлээс ирүүлсэн байдлаар нэгтгэж, 2019 онд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн зорилт, арга хэмжээтэй харьцуулан гаргасан байна. Нийт 21 аймгаас тайлан ирүүлснийг өөрсдийн үнэлгээнд нь тулгуурлан дүгнэсэн. 2019 онд аймаг нийслэлийн Засаг даргатай 6 зорилтын хүрээнд 88 арга хэмжээг, 6 хавсралтад заасан 25 чиглэлийн ажлуудыг хийхээр гэрээ байгуулсан байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч аймаг, нийслэлийн засаг даргын 2020 онд байгуулсан гэрээ, салбарын хууль тогтоомжийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх, чиг үүргийг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэх ажлыг орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, хамтран ажиллахыг хүсэж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 1а/526 дугаар албан бичгээр аймаг, нийслэлийн засаг дарга нарт хүргүүлсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд 2020 оны 01 дүгээр сард гадны байгууллага, иргэдээс яаманд хандаж 585 хариутай бичиг, 204 шууд бичиг, 232 өргөдөл гомдол, нийт 1021 бичиг ирүүлсэн байна. 201 хариутай албан бичиг, 126 өргөдөл, гомдол буюу нийт 327 бичгийг шийдвэрлэж, хариутай бичиг, өргөдөл, гомдлын 40.0%-ийг шийдвэрлэж хариу өгсөн байна. 55.0% нь буюу 448 албан бичиг, өргөдөл хугацаандаа судлагдаж, 42 буюу 5.0% нь хугацаа хэтэрсэн байна. Мөн энэ сард яамнаас гадны байгууллага, иргэдэд 500 албан бичиг явуулсан байна. Шуудангаар нийт 317 бичиг, биечлэн 183 бичгийг гадны байгууллага, иргэнд хүргүүлж, биеэр ирж болон утсаар хандсан иргэдэд нийт 683 удаа мэдээлэл, лавлагаа өгсөн байна. ---оОо---