SlideShare a Scribd company logo
1 of 14
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ ХАМГААЛАХ,
СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
1998 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 51
Төрөөс түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах талаар баримтлах бодлого,
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийгхэрэгжүүлэхзорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ
нь :
1."Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийгхамгаалах, сэргээн засварлахҮндэсний хөтөлбөр"-ийг хавсралтын
ёсоор баталсугай.
2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон арга хэмжээ, зардлыг 1999 оноос эхлэн тухайн жилийн нийгэм,
эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэл, төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусган шийдвэрлэж байхыг
Сангийн сайд П.Цагаан, Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг Гэгээрлийн яаманд тайлагнаж
байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар жил бүрийн 1 дүгээр улиралд
багтаан Засгийн газарт мэдээлж байхыг Гэгээрлийн сайд Ч.Лхагважавт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Гэгээрлийн сайд Ч.ЛХАГВАЖАВ
Засгийн газрын 1998 оны 51 дүгээр
тогтоолын хавсралт
ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ ХАМГААЛАХ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ҮНДЭСНИЙ
ХӨТӨЛБӨР
Нэг.Ү ндэслэл
Монголын ард түмэн өөрийн түүхийн урт хугацаанд нүүдлийн өвөрмөц соёл иргэншил, түүндээ зохицсон соёл,
урлагийн болон утга соёлын үнэт зүйлс бүтээсэн билээ. Тиймээс олон зуун жилийн туршид уламжлагдан ирсэн
түүх, соёлын дурсгалт зүйл, утга соёлын өвийг судлан шинжилж, хадгалж хамгаалан хойч үедээ өвлөн
залгамжлуулах нь дэлхийн соёл иргэншилд зохих байр сууриа олохоос гадна танин мэдэхүй, түүх, соёл,
шинжлэх ухааны чухал ачхолбогдолтой юм.Түүх, соёлын дурсгалт зүйлийгхадгалж хамгаалах эрх зүйн үндсийг
бий болгох, бүртгэх, улс, орон нутгийн хамгаалалтад авах, судалж шинжлэх, сэргээн засварлах, сурталчлах
зэрэг үйл ажиллагааг 1925 оноос эхлэн хэрэгжүүлж иржээ. Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах
мэргэжлийн байгууллага 1973 онд байгуулагдаж Амарбаясгалант, Эрдэнэзуу, Гандантэгчэнлин, Заяын хүрээ,
Цэцэн хааны ордон,Алтанбулаг дахь түүхт барилгууд зэрэг 40-өөд нэр төрлийн түүх, соёлын дурсгалт барилга,
цогцолборуудыг сэргээн засварласан бөгөөд дээрх түүх, соёлын дурсгалуудыг сэргээн засварлахад төрөөс жил
бүр зохих хэмжээний хөрөнгө гаргаж санхүүжүүлж байв. "Түүх, соёлын дурсгалт зүйлийгхамгаалах хууль"-ийг
1994 онд шинэчлэн баталж түүх, соёлын дурсгалт зүйлийгхадгалж хамгаалах, сэргээн засварлах ажлыгулсын
хэмжээнд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, түүх, соёлын дурсгалт зүйлийн улсын нэгдсэн бүртгэл-
мэдээллийн сан, хяналтын нэгдсэн сүлжээг бүрдүүлэх, сэргээн засварлах төслүүд хэрэгжүүлэх үүрэг бүхий
Соёлын өвийн төвийг 1996 оноос зохион байгуулан ажиллуулж байгаа нь дээрх үйл ажиллагаанд зохих хувь
нэмрээ өгч байна. Түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, судлан шинжлэх,
сурталчлахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор "Түүх, соёлын дурсгалт зүйлийг
хамгаалах сан"-г 1995 оноос байгуулан ажиллуулж байгаа нь энэ ажил цаашид өргөжин, санхүүгийн эх
үүсвэртэй болоход ач холбогдолтой боллоо. Сан нь түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн
засварлах төслүүдийг сонгон шалгаруулан санхүүжүүлж тодорхой үр дүнд хүрч байна. Түүх, соёлын дурсгалт
зүйлийг хамгаалах хуулиар монгол улсын нутаг дэвсгэрт орших түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эрх зүйн
хамгаалалтыг улс, орон нутаг, байгууллагын гэж ангилсан юм. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 1994
оны 233 дугаар тогтоолоор "Улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын
жагсаалт"-ыгбаталж улсын хамгаалалтад 93 дурсгал, аймаг,нийслэлийн хамгаалалтад 287 дурсгал оруулж энэ
жагсаалтад ороогүй түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар бүртгэлдээ
авч хамгаалах журмыг тогтоосон юм. Засгийн газрын хэмжээнд батлагдсан 262,1 сая төгрөгийн төсөвт өртөг
бүхий 1996-2000 онд хэрэгжүүлэх "Эрдэнэзуу" төслийг 1996 онооос хэрэгжүүлж, ЮНЕСКО, Монголын Засгийн
газар,Японы Засгийн газар хамтран "Монголын эртний нийслэл Хархорум хотын туурийг хамгаалах нь"төслийг
1995-1998 онд хэрэгжүүлж, төслийн үр дүнд Хархорум хотын туурьт геофизикийн судалгаа хийж байршлын
зургийг гарган Хархорум хотын хамгаалалтын бүсийг тогтоож Монгол Улсын Засгийн газар баталгаажууллаа.
Мөн Гэгээрлийн яам Турк улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлагтай хамтран 1997-2001 онд
хэрэгжүүлэх "Монгол дахь Түрэгийн үеийн зарим хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах, судлах, сэргээн
засварлах" төслийн ажлыг 1997 оноос эхэллээ. Түүнчлэн Монголын соёлын болон байгалийн өвийг "Дэлхийн
өвийн жагсаалт"-ад бүртгүүлэх төсөл, "Монгол улсын нутаг дахь түүх, соёлын дурсгал" толь бичгийг хэвлэлд
бэлтгэх төслийг 1996 оноос хэрэгжүүлж байна. Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах
талаар төр, засгаас бололцоотой арга хэмжээ авсаар байгаа боловч хөтөлбөрийн хэмжээнд бодлого зорилтыг
тодорхойлон дэс дараатай арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт
зүйлийг хамгаалах талаар урьдчилан судалж тогтоосон хөтөлбөр, төлөвлөгөөгүй явж ирснээс үнэт дурсгалууд
байгалийн болон хүний нөлөөнөөс үүдэн эвдэрч гэмтэх, нурж унах, устаж үгүй болох, алдагдах явдал байнга
гарч байна. Цаашид түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах асуудлыг онцгойлон үзэж тууштай, тогтвортой
бодлого явуулахгүй бол дээрх байдал үргэлжлэх аюултай байна. Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах
ажил нь шинжлэх ухаан, технологийн өнөөгийн түвшинд хүрээгүй, мэргэжлийн боловсон хүчин, материаллаг
бааз, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, хөрөнгө мөнгөний дутмагаас уг ажлыг технологийн дагуу гүйцэтгэж
чадахгүй байна.Түүх, соёлын дурсгалт барилгын үндсэн хийц болох модыг2-3 жилийн нөөцтэй бэлтгэж хатааж
боловсруулахгүй, нойтон мод хэрэглэдгээс сэргээн засварлах горим зөрчигдөж уг ажил нь огт үр дүнгүй
болохоос гадна үндсэн хийцдээ ч муугаар нөлөөлөх болж байна. Түүнчлэн иргэдэд түүх, соёлын дурсгалт
зүйлээрээ бахархах, хамгаалах сонирхол, мэдлэг дутмаг, орон нутгийн төрийн захиргааны төв байгууллагын
эрх бүхий хүмүүс нь хууль, журмаар хүлээсэн үүргээ үл биелүүлдэг болон түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд
нь цаг агаарын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд байдаг, төв суурин газраас алслагдсан, зам харгуй, харуул
хамгаалалт байхгүй зэрэг нь байдлыгбүр ч хүндрүүлж байгаа билээ. Эдгээр нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалт
зүйлийг хамгаалах, сэргээн засварлах тодорхой бодлого нэн тулгамдсан болохыг илэрхийлж байна.
Хоёр. Хө тө лбө рийн зорилго
Тодорхой бодлого, дэс дараалалтайгаар түүх, соёлын дурсгалыгхамгаалах, сэргээн засварлах ажлыггүйцэтгэх,
түүх, соёлын дурсгалын өнөөгийн байдал, хэтийн төлөвийг тодорхойлох, аялал жуулчлалын маршрутад
оруулах, түүх, соёлын дурсгалыг хамгаалах, сэргээн засварлахад зарцуулж буй төсвийн хөрөнгө, олон улсын
байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламжийг урьдаас төлөвлөсөн бодлого зорилготой, үр бүтээлтэй
ашиглахад Үндэсний хөтөлбөрийн зорилго оршино. Үүний үр дүнд Монгол Улсын Засгийн газрын үйл
ажиллагааны хөтөлбөрт "Монголын түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг хамгаалах, сэргээн засварлах
хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ" гэсэн заалт хэрэгжих бололцоо бүрдэнэ.
Гурав. Хө тө лбө рийг хэрэгжүүлэх арга зүй
А. Дурсгалуудыг гэмтээж буй хүчин зүйл Түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд нь дор дурдсан хүчин зүйлүүдээс
болж гэмтдэг. Үүнд: 1. Байгалийн хүчин зүйл, нөлөөлөл: -ил задгай газар оршиж буй түүх, соёлын үл хөдлөх
дурсгалууд нь нар, салхи, ус, чийг, агаарын температурын өөрчлөлт зэргээс шалтгаалан хагарч гэмтэх, хуурч
унах, үйрч бутрах байдлаар анхны хэлбэр төрхөө алдаж,үсэг зурлага, чимэглэл нь бүдгэрч гэмтэх; -байгалийн
гэнэтийн үзэгдэл газар хөдлөх, үер, аянга, цахилгаан, гал түймрийн нөлөөгөөр хугарч ойчих, нурж унах, шатах,
устаж үгүй болох. 2.Биологийн процесс: -шувууны сангасанд бохирдож,түүний нөлөөгөөр хөшөө чулууны бүтэц
өөрчлөгдөн үйрч гэмтэх; -шувууны сангасны нөлөөгөөр дурсгалт барилгуудын гадна болон дотор талын хээ
угалз, чимэглэл, өнгө будгийн анхны төрх байдал алдагдаж гэмтэх; -модон дурсгалт барилгыг хортон шавьж
идэж, мөөгөнцөр гэмтээх. 3. Хүний буруу үйл ажиллагаа: -сүг зурагтай хад, булш хиргисүүр, байшин барилга,
туурийн чулууг зөөж малын хашаа хороо барих, барилгын суурь хийх зэргээр устгаж үгүй хийх; -хадны сүг зураг,
хөшөө дурсгалыг үзэж сонирхсон зарим хүмүүс өөрсдийн нэр, хаяг, он, сар, өдөр бичиж дахин сэргэшгүй
сүйтгэл учруулах; -олз ашигхайсан хүмүүс булш хиргисүүр, бунханг ухаж сүйтгэх; -хөшөө дурсгалыг унаган газар
нутгаас нь зөөж түүхэн ач холбогдлыг нь алдагдуулах; -археологичид малтлага хийсний дараа уг газраа
цэвэрлэж тохижуулаагүйгээс онгорхой нүх, эмх замбараагүй чулуу болж үлдэх; -хөшөө дурсгалыг хамгаалж
барьсан хашаанд мал, адуугаа хашдаг учраас мал хөшөөг шөргөөж хир, тос болгох, унагах, хашааг эвдэж
нураах; -сэргээн засварлахдаа сэргээн засварлах ажлын үндсэн зарчмыг зөрчих, чанаргүй гүйцэтгэх. Б.
Дурсгалыг хамгаалах арга Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлүүд эвдэрч гэмтэн, устаж үгүй болоход нөлөөлж
буй дээрх хүчин зүйлүүдийг зогсоох дараахь аргууд байна. Үүнд: 1. Бүртгэх: -Улс, орон нутаг, байгууллагын
хамгаалалтад байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгал, түүх, соёлын дурсгалт газрыг Түүх, соёлын дурсгалт
зүйлийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд тусгай маягтын дагуу бүртгэн авч байршлыг нь нарийвчлан
тогтоох, эрдэм шинжилгээний тодорхойлолтыг нь бичих, гэрэл зураг, дүрс бичлэгээр баяжуулах зэргээр уг
дурсгалын талаар иж бүрэн баримт материал цуглуулах; -Түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач
холбогдлоороо монголдоо төдийгүй дэлхийн түүх, соёлын салшгүй хэсэг болсон дурсгалуудыг "Дэлхийн соёлын
болон байгалийн өвийн жагсаалт"-ад бүртгүүлэх ажлыгзохион байгуулах. 2. Хамгаалалтад авах: -Түүх, соёлын
үл хөдлөх дурсгалуудыг газар дээр нь очиж судалсны үндсэн дээр шинээр хамгаалалтад авч, "Улс, аймаг,
нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт"- ад өөрчлөлт оруулах саналыг
боловсруулах; -Хамгаалалтын бүс тогтоох; -Хашаа, саравч барьж болохгүй том хэмжээний цогцолбор дурсгал,
булш, хиргисүүр зэргийг орчин тойронтой нь дархлан хамгаалж "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай
хууль"- ийн дагуу улсын тусгай хамгаалалттай дурсгалт газар болгон хамгаалалтад авах. 3. Сурталчлах: -Түүх,
соёлын дурсгалын үнэ цэнэ, ач холбогдлыг олон түмэнд сурталчлах, сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгах
зэргээр ард нийтээр эрхэмлэн хайрлаж хамгаалдаг болгох; -Түүх, соёлын дурсгалын талаар радио, телевиз,
сонин хэвлэл зэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах; -Түүх, соёлын дурсгалт зүйлийн
лавлах, толь бичиг, ном, танилцуулга, газрын зураг зэргийг хэвлүүлэн сурталчлах. 4.Консерваци хийх: Түүх,
соёлын дурсгалыг өнөө үе хүртэл хадгалагдаж ирсэн байдлыг хэвээр нь хамгаалж бэхжүүлэн цаашид нурж
унахыг зогсоож,үзмэр болгон тохижуулан ашиглахад консервацийн ажлын гол зорилго оршино. Консервацийн
ажилд дараахь зүйлийг багтаана: -хөшөө дурсгалыг элдэв бохирдлоос цэвэрлэх, орчныг тохижуулах; -
дурсгалуудад пайз тэмдэг тавьж, хашаа хайс барьж хамгаалах; -байгаль, цаг уурын нөлөөллөөс хамгаалах,
дурсгалын хийц, бүтээц, материалыг бэхжүүлэх; -түр бэхэлгээ хийх; -саравч барих. Туурь, суурь нь үлдсэн
дурсгалт барилгын үлдэц, эсвэл археологийн малтлагаар илэрсэн байгууламжид консервацийн ажил онцгой
шаардлагатай. Консервацийн аргаар бэхжүүлж хамгаалсан дурсгалт барилгын үлдэц, туурь зэргийг үзмэр буюу
ил музей байдлаар ашиглахын тулд сахиул, тайлбарлагчийн байр, археологийн олдворыг үзмэр болгон
хадгалах байр,түр амрахсандал,сүүдрэвч, автомашины зогсоол зэргийгтөлөвлөнө.5.Сэргээн засварлах: Түүх,
соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг сэргээн засварлах ажил нь хэсэгчилсэн сэргээн засварлалт, бүтнээр нь
сэргээн засварлалт гэсэн 2 аргаас бүрдэнэ. Хэсэгчилсэн сэргээн засварлах арга нь консервацийн өргөтгөсөн
хэлбэр юм. Дурсгалт зүйлийн талаархи түүхэн баримт, газар дээр хийсэн судалгаа нь тодорхой, анхны төрх
байдлаар нь сэргээн засварлах бололцоотой нөхцөлд бүтнээр нь сэргээн засварлах аргыг хэрэглэнэ. Дурсгалт
зүйлийн түүх, соёлын ач холбогдлыг бататган, түүхэн үнэ цэнийг тодорхойлон, уран сайхны шинж төрхийг нь
алдагдуулалгүйгээр эх материал,баримтыгэрхэмлэн анхны төрх байдлаар сэргээн босгох, хийц хэсэглэлүүдийг
бэхжүүлэхэд сэргээн засварлах ажлын гол зорилго оршино. Сэргээн засварлах ажлыг түүхэн баримт бичиг,
хэмжилт судалгаа, сэргээн засварлах ажлын зургийг бүрэн боловсруулсны үндсэн дээр "Түүх, соёлын дурсгалт
зүйлийг хамгаалах хууль"-ийн дагуу мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт
зүйлийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах ажлыг гүйцэтгэх мэргэжлийн байгууллага нь олон улсын
хэмжээнд мөрдөж буй сэргээн засварлах ажлын зарчим буюу "Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хадгалж
хамгаалах, сэргээн засварлах тухай олон улсын Харти"-ийг мөрдлөгө болгоно.
Дө рө в. Хө тө лбө рийн үйл ажиллагааны тө лө влө лт
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөрийг 7 хэсэгт
хуваан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэж төлөвлөхдөө захиалагч байгууллага,
хэрэгжүүлэх хугацааг тодорхойлон шаардагдах хөрөнгийн хэмжээг урьдчилан тогтоож байна. Тухайн үеийн
эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч энэхүү төлөвлөгөөнд тодотгол хийж байх болно.
ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ,
СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨЛТ
/ 1999- 2005 ОН /
Нэг. Сэргээн засварлах дурсгалууд
д/д Дурсгалын нэр Сэргээн
засварлах
хугацаа
Төсөвт
өртөг
(сая/төг)
Хариуцах
байгууллага
/захиалагч/
Тайлбар
А 1 2 3 4 5
1. Архангай аймаг.
Эрдэнэбулган сум. Заяын
гэгээний хийдийн Цогчин
дуган
1999-2001 120.0 Гэгээрлийн
яам,Аймгийн
ЗДТГ
Цогчин дуганыг сэргээн
засварлах зураг төсөв нь
хийгдсэн.
2. Баянхонгор аймагГалуут
сум. Чин сүжигт Номун хан
(мандал)-ы хийд
1999-2005 130.0 Гэгээрлийн
яам,Аймгийн
ЗДТГ
Сүсэгтнүүд нь сэргээн
засварлаж эхэлсэн.
3. Өвөрхангай аймаг Хархорин
сум. Эрдэнэзуу хийд
1996-2000 262.1 Гэгээрлийн яам 1996-2000 онд хэрэгжүүлэхээр
батлагдсан "Эрдэнэзуу" төслийн
хүрээнд сэргээн засварлаж
байна.
4. Бат-өлзий сум. Төвхөн хийд 1999-2000 15.0 Гэгээрлийн яам,
Аймгийн ЗДТГ
Соёлын сангаас санхүүгийн
дэмжлэгүзүүлж сэргээн
засварлах ажлыгхийж эхэлсэн.
5. Хархорин сум. Баруунхүрээ
/Шанх/-ний Цогчин дуган
1999-2000 18.0 Гэгээрлийн яам Түүх, соёлын дурсгалт зүйлийг
хамгаалах сангаас санхүүгийн
дэмжлэгүзүүлсэн.
6. Өмнөговь аймагНомгон
сум. Сангийн далай хийд
1999-2002 180.0 Аймгийн ЗДТГ Үлдэгдэл дурсгалыг сэргээн
засварлах
7. Сэлэнгэ аймагБаруунбүрэн
сум. Амарбаясгалантхийд
1999-2004 342.0 Гэгээрлийн яам,
Аймгийн ЗДТГ
Арван цагаан дуган, IY Богдын
шарилын сүмийг сэргээн
засварлах
8. Увс аймагУлаангом сум.
Харлаг бэйсийн байшин
1999 4.0 Аймгийн ЗДТГ Дахин сэргээн засварлах
9. Улаанбаатар хот
Дамбадаржаа хийд
1999-2000
2001-2005
95.0 Гэгээрлийн яам Жин хонх, Жин хэнгэрэг, Лавиран,
Түүхийн баруун, зүүн сүмийг
сэргээн засварлах
10. Богд хааны ногоон ордон 1999-2000
2001-2005
210.0 265.0Гэгээрлийн яам Барилгуудыг иж бүрэн сэргээн
засварлах
11. Чойжин ламын сүм 1999-2005 145.0 Гэгээрлийн яам Гол дуган, хэрмэн хашааг сэргээн
засварлах
Хоёр. Консерваци хийж, бэхжүүлж хамгаалах дурсгалууд
д/д Дурсгалын нэр Хугацаа Төсөвт
өртөг
(сая/төг)
Хариуцах
байгууллага
/захиалагч/
Тайлбар
А 1 2 3 4 5
1. Архангай аймагХотонт
сум. Уйгарын Хар
балгасХар балгас Ххх
1999-2000 6.0 Гэгээрлийн яам Хамгаалалтын бүсийг тогтоож,
бэхжүүлэх ажлыгхийх
2. Хашаат сум. Культегин,
Билгэ хааны гэрэлт
хөшөөний цогцолбор
дурсгал
1997-
2001
Гэгээрлийн яам Монгол, Туркийн Засгийн газраас
хамтран хэрэгжүүлж буй "Монгол
дахь Түрэгийн үеийн зарим хөшөө
дурсгалыг хадгалж хамгаалах,
судлах, сэргээн засварлах"
төслийн хүрээнд Туркийн талын
хөрөнгөөр иж бүрэн бэхжүүлэх
ажлыгхийж, тохижуулна.
3. Эрдэнэмандал сум. Хархул
хааны балгас
1999-2000 5.0 Аймгийн ЗДТГ
4. Булган аймагРашаант сум.
Хөгнө тарины хөгшин хийд
1999-2000 6.0 Аймгийн ЗДТГ
5. Хутагт сум. Бийбалык
балгас
2000-2005 8.0 Аймгийн ЗДТГ
6. Дашинчилэн сум. Хар
бухын балгас
1999-2000 8.0 Гэгээрлийн яам
7 Булган сум. Майдарын
голын хөндийд орших
Цагаан сувраганы туурь
2001 2.8 Аймгийн ЗДТГ
8. Дашинчилэн сум.
Цогт тайжийн Цагаан
байшингийн үлдэгдэл
2000-2001 25.0 Гэгээрлийн яам Хамгаалалтын бүсийг тогтоож,
бэхжүүлэх ажлыгхийнэ.
9. Дорнод аймагЦагаан- овоо
сум. Хэрлэн барс хотын
суврага
1999-2000 20.0 Гэгээрлийн
яам,Аймгийн
ЗДТГ
Хамгаалалтын бүсийг тогтоох,
хуучин хашааг шинэчлэх, ханын
өрлөгт бэхжүүлэлт хийх
10 Дорноговь аймагХөвсгөл
сум. Цувираагийн хийд
1999-2000 10.0 Аймгийн ЗДТГ Улааны шашны үлдсэн ганц хийд
болно. Ханыг бэхжүүлэх,
хамгаалалтын бүсийг тогтоох.
11 Дундговь аймагАдаацаг
сум. Сүм хөх бүрдийн
балгас
2003-2004 10.0 Аймгийн ЗДТГ
12 Эрдэнэдалай сум. Үнстийн
хийдийн Цогчин дуган
1999-2000 15.0 Аймгийн ЗДТГ Хэмжилт судалгаа, сэргээн
засварлах зураг төсөв хийгдээгүй.
13 Өвөрхангай аймаг
Хайрхандулаан сум.
Хубилай хааны цэргийн
цайзны туурь
2000 2.8 Аймгийн ЗДТГ Шороон дардсыгцэвэрлэх, хашаа
барих, дурсгалын нэртэй гэрэлт
хөшөө босгох
14 Хархорин сум. Хархорум
хотын туурь
1995-2000 Гэгээрлийн яам,
Аймгийн ЗДТГ
Монгол Улсын Засгийн газар,
ЮНЕСКО, Японы Засгийн газар
хамтран "Монголын эртний
нийслэл Хархорум хотын туурийг
хамгаалах нь"Төслийг 1995-1998
онд хэрэгжүүлж байна
А 1 2 3 4 5
15 Өмнөговь аймагХанбогд
сум. Дэмчигийн хийд
2002-2003 6.0 Аймгийн ЗДТГ
16 Төв аймаг.Сэргэлэн сум.
Тоньюкукийн бичигт хөшөө
1997-2000 Гэгээрлийн яам Гэгээрлийн яам,ТИКА-тай
хамтран хэрэгжүүлж буй "Монгол
дахь Түрэгийн үеийн зарим хөшөө
дурсгалыг хадгалж хамгаалах,
судлах, сэргээн засварлах"
Төслийн хүрээнд бэхжүүлэх ажлыг
хийнэ.
17 Эрдэнэ сум. Гүнжийн сүм 1999 2.5 Аймгийн ЗДТГ
18 Ховд аймагЖаргалант сум.
Сангийн хэрэм
2000 2.0 Аймгийн ЗДТГ
19 Мөнххайрхан сум. Долоон
нуурын Улаан толгойн
бичээс
2000 3.5 Гэгээрлийн
яам.
Бэхжүүлэх
20 Манхан сум. Хойт
Цэнхэрийн агуйн хадны
зураг
2000 1.5 Гэгээрлийн яам Сүг зурагт цэвэрлэгээ хийж
бэхжүүлэх
21 Үенч сум. Ямаан усны
хавцлын хадны зураг
1999 2.5 Гэгээрлийн яам Хамгаалалтын бүсийг тогтоох
22 Хэнтий аймаг.Өмнөдэлгэр
сум. Балдан бэрээвэн хийд
1999-2000 15.0 Гэгээрлийн яам,
Аймгийн ЗДТГ
Цогчин дуганд бэхжүүлэлт хийх
23 Хөвсгөл аймагЖаргалант
сум. Жаргалантын дуган
1999-2000 6.0 Аймгийн ЗДТГ
24 Улаанбаатар хот. Дарь
эхийн сүмийн хоёр чулуун
багана
1999 2.0 Гэгээрлийн яам Чулууг бэхжүүүлэх
25 Их тэнгэрийн амны хадны
сүг зураг
2000 2.0 Гэгээрлийн яам
26 Гачууртын хадны зосон сүг
зураг
2000 2.0 Гэгээрлийн яам
Гурав. Хашаа саравч, аянга зайлуулагчтай болгох дурсгалууд
д/д Дурсгалын нэр Хугацаа Төсөвт
өртөг
(сая/төг)
Хариуцах
байгууллага
/захиалагч/
Тайлбар
А 1 2 3 4 5
1. Архангай аймаг.Тариат
сум. Дадгын өвөлжөөний
хүн чулуу
2000 2.5 Аймгийн ЗДТГ Аянга зайлуулагч, хашаа барих
2. Булган аймаг.Могод сум.
Түрэгийн үеийн Алтан
тамган дарханы бичигт
хөшөө
1999 2.5 Аймгийн ЗДТГ Хашаа, аянга зайлуулагчтай болгох
3 Сэлэнгэ сум.
Ингэттолгойн хүн чулуу
2000 2.5 Аймгийн ЗДТГ Аянга зайлуулагчтай болгох
4 Баянхонгор аймаг
Баянлигсум. Бичигтийн
хадны зураг
2002 2.5 Аймгийн ЗДТГ Аянга зайлуулагчтай болгох
А 1 2 3 4 5
5 Бууцагаан сум.
Гурванмандал уулын Адаг
Мандал уулан дахь сүг
зураг, түрэг бичиг
2002 2.5 Аймгийн ЗДТГ Аянга зайлуулагчтай болгох
6 Говь-алтай аймаг.
Жаргалан сум. Сүмийн
дэнжийн хүн чулуу
2001 3.5 Аймгийн ЗДТГ Хашаа барих
7 Бугат сум. Тамчийн
бэлчирийн хүн чулуу
2001 3.5 Аймгийн ЗДТГ Хашаа барих
8 Дорноговь аймаг.Иххэт
сум. Ар-улааны хүн чулуу
1999 2.5 Аймгийн ЗДТГ Хашаа барих
9 Завхан аймаг.Шилүүстэй
сум. Дааган дэлтийн
буган чулуун цогцолбор
1999 12.0 Аймгийн ЗДТГ Хашаа барих
10 Цэцэн-уул сум. Янживын
шилийн хүн чулуунууд
1999 3.5 Аймгийн ЗДТГ Хашаа барих
11 Өвөрхангай аймаг. Зүйл
сум. Буурлын хөшөө
2000 2.5 Аймгийн ЗДТГ Хашаа барих
12 Төв аймагДэлгэрхаан
сум. Цогт тайжийн бичигт
Дуут хад
2000 3.5 Аймгийн ЗДТГ Хашаа барих, аянга
зайлуулагчтай болгох
13 Сүхбаатар аймаг.Наран
сум. Сөдөтийн цагаан
чулуу
2000 2.5 Аймгийн
ЗДТГ
Хашаа барих
14 Ховд аймаг. Цэцэг сум.
Хүн чулуу /Халиудайн
хөтөл/
1999 3.0 Аймгийн ЗДТГ Хашаа барих
15 Мөст сум. Бодончийн
голд орших хиргисүүр,
буган хөшөөний
цогцолбор
1999 3.0 Аймгийн ЗДТГ Хашаа барих
16 Хэнтий аймаг.Өндөрхаан
сум. Хүн чулуу.
2000 2.0 Аймгийн ЗДТГ Хашаа барих
17 Батширээт сум. Рашаан
хадны дурсгал
2000 3.5 Аймгийн ЗДТГ Аянга зайлуулагчтай болгох
Дөрөв. Анхны байранд нь байрлуулах ба байршил нь тодорхойгүй тохиолдолд улс, аймгийн музейд
татан авч хамгаалах дурсгалууд
д/д Дурсгалын нэр Одоо хаана байгаа Анх хаана байсанХугацаа Хариуцах эзэн Тайлбар
1 Баянхонгор аймаг.
Хүрээмарал сум.
Хүрээмаралын
суварганы 4
арслан
2 нь Говь-Алтайд 2 нь
Баянхонгорт
Хүрээмарал
сумаас зүүн хойш
18 км-тбайсан
2002 Аймгийн
ЗДТГ
Тодруулга
хийн одоо
байгаа газар
нь хадгалах
А 1 2 3 4 5 6
2 Булган аймаг.Баян-
агт сум. Шивээт-
Улааны цогцолборын
амьтны дүрст
дурсгалууд
Орхон аймгийн музейд
1 арслан,Архангай
аймгийн Хайрхан
сумын сургуульд 1
нохой, 1 арслан, Баян-
агт сумын сургуульд 1
хуц, 2 арслан тус тус
байна
Шивээт-улаан
гэдэг газар
байсан
2001 Аймгийн
ЗДТГ
Орхон аймгийн
музей дэх
арслан-гаас
бусдыг нь
анхны
байршилд нь
буцаах
3 Говь-алтай аймаг.
Бугат сум.
Дунднуурын буган
чулуун хөшөө
Одоо Бугат суман дахь
Дүүргийн ам гэдэг
газар байгаа
Бугат сумын
Дунднуур гэдэг
газар байсан
2000 Аймгийн
ЗДТГ
Анхны
байрлалд нь
буцаах
4 Өвөрхангай аймаг.
Богд сум. Илжгэн чихт
хааны хэрэмний
амьтны дүрст чулуун
дурсгал
Архангай аймгийн
Хайрхан суманд
байдаг
Өвөрхангай
аймгийн Богд
суман дахь
Илжгэн чихт
хааны хэрэмний
дэргэд байсан
2000 Аймгийн
ЗДТГ
Анхны
байрлалд нь
буцаах
5 Баян-өлгий аймаг
Ногоон нуур сум. Хүн
чулуу
Ногооннуур сумын
төвд 10 жилийн
сургуулийн хашаанд
1999 Аймгийн
ЗДТГ
Одоо байгаа
газарт нь
хадгалах
Тав. Хуулбар болон хэв авч Түүх, соёлын дурсгалт зүйлийн улсын нэгдсэн
бүртгэл-мэдээллийн санд хадгалах дурсгалууд
д/д Дурсгалын нэр Хугацаа Төсөвт
өр-төг
(сая/төг)
Хариуцах
байгууллага
/захиалагч/
Тайлбар
А 1 2 3 4 5
1 Архангай аймаг.Хотонт
сум. Уйгарын хар
балгасны бичээс
1999-
1999
0.2 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн, Хэл
зохиолын
хүрээлэн
Бичгийг дардаслан буулгах
2 Хашаат сум. Культегин
жанжны бичигтхөшөө
1998-
2001
Гэгээрлийн яам Түрэгийн үеийн зарим хөшөө дурсгалыг
сэргээн засварлах, хамгаалах төслийн
хүрээнд бичгийг дардаслан авах, хөшөө
чулууны хэв авах
3 Хашаат сум. Билгэ хааны
бичигт хөшөө
1998-2001 Гэгээрлийн яам --- ''---
4 Ихтамир сум. Тайхар
чулууны бичээсүүд, тамга
тэмдэг, зураг
1999-
2000
0.6 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн, Хэл
зохиолын
хүрээлэн
Түүх, соёлын дурсгалт газар болгон
хамгаалалтад авах, зураг дүрс, тамга
тэмдэг, бичгийг эх хэмжээгээр
дардаслан буулгах, хуулж авах
5 Тариат сум. Дадгын
өвөлжөөний хүн чулуу
1999-2000 0.82 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Хөшөө чулууны хэв авах
Түүхийн
хүрээлэн
6 Баян-өлгий аймаг.
Улаанхус сум. Хар
ямаатын голын хүн чулуу
2003-
2004
0.6 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн
Хэвийг авах
7 Сагсай сум. Ху-Уйн хүн
чулуу
2003-2004 0.6 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн
Хэвийг авах
А 1 2 3 4 5
8 Баянхонгор аймаг.
Бууцагаан сум.
Гурванмандал уулын
тамга, руни бичгийн
дурсгал
1999-
2000
0.4 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн, Хэл
зохиолын
хүрээлэн
Бичгийг дардаслан буулгах
9 Заг сум. Бумбатын амны
хүн чулуу
1999-2000 1.0 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн
Хэвийг авах
10 Булган аймаг.Могод сум.
Хөх-асгатын Түрэгийн
Алтан тамганы дархны
бичигт хөшөө
1999-
2000
0.8 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн, Хэл
зохиолын
хүрээлэн
Бичгийг дардаслан авах, хөшөө
чулууны хэв авах
11 Хишиг-өндөр сум. Ар
ханангийн түрэг бичээс
1999-
2000
0.2 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн, Хэл
зохиолын
хүрээлэн
Бичгийг дардаслан
буулгах
12 Говь-алтай аймаг.Бигэр
сум. Бичигтийн бууцны
түрэг бичээс
2003-
2004
0.2 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн, Хэл
зохиолын
хүрээлэн
Бичгийг эх хэмжээгээр дардаслан
буулгах
13 Халиун сум. Цагаан голын
хадны сүг зураг, тамга
тэмдэг
2003-2004 0.8 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн
Зураг дүрс, тамга тэмдгийг эх
хэмжээгээр дардаслан буулгах
14 Жаргалан сум. Тоосготын
хүн чулуу
2003-2004 0.58 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн
Хэв авах
15 Дундговь аймаг.Өлзийт
сум. Билүүт ууланд орших
руни бичгийн дурсгал
1999-
2000
0.4 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн, Хэл
зохиолын
хүрээлэн
Бичгийн дардсыгавах
16 Завхан аймаг.Яруу сум.
Хөшөөтийн хүн чулуунууд
2003-
2004
1.3 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн
Хэвийг авах
17 Цэцэн-уул сум. Янживын
шилийн хүн чулуунууд
2003-
2004
0.6 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн
Хэвийг авах
18 Алдархаан сум. Мөнгөт
хясааны хөшөөний дүрс
2003-2004 0.2 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн
Дардсыг авах
19 Өвөрхангай аймаг. ОНС
музей. Эльтерес хааны
гэрэлт хөшөө
1999-
2000
0.2 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн
Бичгийг дардаслан буулгах
20 Зүйл сум. Тарнийн голын
гүүрний хүн чулуу
1999-
2000
0.82 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн
Хэвийг авах
21 Сүхбаатар аймаг.Онгон
сум. Шивээт толгойн хүн
чулуун дурсгал
2001-
2002
1.8 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн
Хөшөөний хэв авч хадгалах
22 Онгон сум. Тавантолгойн
хүн чулуун дурсгал
2000-2002 1.5 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн
Хөшөөний хэв авч хадгалах
23 Наран сум. Сөдөтийн
цагаан чулууны бичээс
2001-
2002
0.6 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн, Хэл
зохиолын
хүрээлэн
Бичгийг дардаслан буулгах
А 1 2 3 4 5
24 Дарьганга сум. Ламтын
хүн чулуу
2001-2002 1.3 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн
Хэвийг авах
25 Төв аймаг.Дэлгэрхаан
сум. Цогт тайжийн бичигт
хад
1999-
2000
0.4 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн, Хэл
зохиолын
хүрээлэн
Бичгийг дардаслан буулгах
26 Сэргэлэн сум.
Тоньюкукийн бичигт
хөшөө
2001-2002 1.2 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн, Хэл
зохиолын
хүрээлэн
Түүх соёлын дурсгалт газар болгон
хамгаалалтад авах, бичгийг дардаслан
буулгах, хөшөө чулууны хэв авах
27 Увс аймаг. Орон нутаг
судлах музейд буй
"Долоодойн хөшөө"
хэмээх эртний бичээс
2003-
2004
0.4 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн, Хэл
зохиолын
хүрээлэн
Бичгийн хуулбарыг авах
28 Ховд аймаг. Мөнххайрхан
сум. Долооннуурын Улаан
толгойн эртний бичээс
2003-
2004
0.8 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн, Хэл
зохиолын
хүрээлэн
Эх хэмжээгээр нь бичгийг дардаслан
авах
29 Үенч сум. Ямаан-усны
дурсгал сүг зураг, бичээс
2003-
2004
2.0 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн, Хэл
зохиолын
хүрээлэн
Зураг дүрс, тамга тэмдгийг эх
хэмжээгээр нь дардаслан авах
30 Манхан сум. Хойт
цэнхэрийн агуйн сүг зураг.
2003-
2004
0.5 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн
Зураг дүрс, тамга тэмдгийг эх
хэмжээгээр нь дардаслан авах
31 Хэнтий аймаг.Биндэр
сум. Рашаан хадны
дурсгал дахь тамга, дүрс,
бичээс
2001-
2002
1.2 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн, Хэл
зохиолын
хүрээлэн
Зураг дүрс, тамга тэмдгийг эх
хэмжээгээр нь дардаслан авах
32 Мөрөн сум. Салбарын
уулын бичээс
2001-2002 0.2 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн, Хэл
зохиолын
хүрээлэн
Эх хэмжээгээр нь бичгийг дардаслан
авах
33 Цэнхэрмандал сум.
Бургастайн түрэг бичээс
2001-2002 0.2 Соёлын өвийн
төв. ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн, Хэл
зохиолын
хүрээлэн
Эх хэмжээгээр нь бичгийг дардаслан
авах
34 Хөвсгөл аймагЦэцэрлэг
сум. Харганатын
з урагт хад
2003-
2004
0.8 Соёлын өвийн
төв, ШУА-ийн
Түүхийн
хүрээлэн
Зургийг эх хэмжээгээр нь буулгаж авах
Зургаа. Хуулбарыг хийж унаган газарт нь босгоод, эх дурсгалыг улс, орон нутгийн музейн
хамгаалалтад авч хадгалах дурсгалууд
д/д Дурсгалын нэр Хугацаа Төсөвт
өртөг
(сая/төг)
Хариуцах
байгууллага
/захиалагч/
Тайлбар
А 1 2 3 4 5
1 Архангай аймаг.Хайрхан
сум. Могойн усны Уйгарын
Моюунчур хааны бичигт
хөшөө
1998-1999 2.2 Соёлын өвийн төв.
ШУА-ийн Түүхийн
хүрээлэн, Хэл
зохиолын хүрээлэн
Хөшөөний суурь чулуунаасаа
унаж, голоороо хугарсан.
Аймгийн ОНС музейд татан авч
хамгаалах. Хуулбарыг нь эх
газарт нь босгох
2 Дорнод аймаг. Халхгол
сум. Шонх толгойн хүн
чулуу
1998-1999 1.7 Соёлын өвийн төв.
ШУА-ийн Түүхийн
хүрээлэн
Монголын үеийн хүн
чулуунуудаас ганц бүтэн үлдсэн,
хийц маш уран. Хуулбарыг хийж
үлдээн эхийг Монголын Үндэсний
түүхийн музейд татан авах
3 Завхан аймаг.Яруу сум.
Хөшөөтийн амны хүн
чулуу
1998-2000 2.3 Соёлын өвийн төв.
ШУА-ийн Түүхийн
хүрээлэн
Түрэгийн үеийн хөшөө, бүтэн,
уран хийцтэй. Хуулбарыг хийж
үлдээн, эхийг аймгийн ОНС
музейд татан авах
4 Сүхбаатар аймаг.Онгон
сум. Таван толгойн хүн
чулуун дурсгал
1999-2000 3.0 Соёлын өвийн төв.
ШУА-ийн Түүхийн
хүрээлэн
Энэ дурсгал дахь Монголын
үеийн 2 хүн чулуу нь хагарч
хосгүй уран хийц үгүй болж
байгаа. Аймгийн ОНС музейд
татан авч хамгаалах.
Хөшөөнүүдэд бэхжүүлэлт хийх.
5 Онгон сум. Шивээт
толгойн хүн чулуун
дурсгал.
1999-2000 1.8 Соёлын өвийн төв.
ШУА-ийн Түүхийн
хүрээлэн
Энэ дурсгал дахь Монголын
үеийн 3 хүн чулуунаас нэг нь их
хэмжээгээр хагаралд орж цаашид
байх нөхцөлгүй болсон.Аймгийн
ОНС музейд татан авч
хамгаалах. Хөшөөнүүдэд
бэхжүүлэлт хийх.
Долоо. Түүх, соёлын дурсгалт газар болгон хамгаалалтад авах дурсгалууд
д/д Дурсгалын нэр Хамгаа-
лалтад авах
он
Үндэслэл Хариуцах
байгуул- лага
Тайлбар
А 1 2 3 4 5
1. Архангай аймаг.
Тариат сум.
Чулуутын голын
хадны сүг зураг
1999 Голын эрэг хясаан дахь хүрмэн
чулуун дээр зурагдсан маш олон
тооны өргөн хүрээ, сэдэвтэй сүг
зурагтай.
Гэгээрлийн
яам
Байгалийн үзэсгэлэнт,
аялал жуулчлалын
бүсэд байдаг.
2 Баян-өлгий аймаг.
Улаанхус сум.
Цагаан салаагийн
хадны зураг
1999 Хадны зураг нь шинэ чулуун
зэвсгийн үе (МЭӨ 6000-3000 жил),
хүрлийн үед (МЭӨ 3000-1000 жил)
холбогдох бөгөөд Төв Азид байгаа
хамгийн баялагхадны зурагт
тооцогддог. Шинэ чулуун зэвсэг
болон хүрлийн үеийн анчид,
малчдын түүх, соёлыг судлахад
үнэ цэнтэй баримтболдог.
Гэгээрлийн
яам
"Дэлхийн соёлын
болон байгалийн
өвийн жагсаалт"-д
бүртгүүлэх
А 1 2 3 4 5
3 Баянхонгор аймаг.
Өлзийт сум. Уран
хайрхан уулын
чулуун зэвсгийн
суурин
1999 Монголын археологийн онцгой
чухал ач холбогдолтой олдворууд
олдсон
Гэгээрлийн
яам
4 Эрдэнэцогт сум.
Түй голын зүүн
дэнжийн Шатар
чулуун туурь.
1999 Уг дурсгал нь хүн чулуу, булш
хиргисүүр, хөшөө чулуу,
буган чулуу, амьтны дүрст чулуун
дурсгалуудын цогцолбор
Гэгээрлийн
яам
Унаган газраасаа
зөөгдсөн зарим
дурсгалуудыг буцааж
байрлуулах.
Хамгаалалтын бүсийг
тогтоох. Аялал
жуулчлалын
зориулалтаар гэрээт
хугацаатайгаар
эзэмшүүлэх
5 Баянлигсум.
Бичигтийн хадны
зураг
1999 Зургийг хөвөөлөх, битүү
цоолборлох, сийлэх аргуудаар
бүтээсэн бөгөөд зургууд нь
эвдэрч, гэмтэлгүй байгаль дахь
уран зургийн цогц галерей мэт
хадгалагдаж үлдсэнээрээ бусад
дурсгалуудаас онцлог юм. Зургийн
зохиомж,дүрслэл, сэдэв нь өргөн
хүрээг хамарсан байдаг.
Гэгээрлийн
яам
6 Баянлигсум.
Лигийн цагаан
агуй
1999 Монгол оронд хүн үүсч бий болсон
он цагийг 700 000 жилийн насаар
урагшлуулснаараа түүх,
археологийн судалгаанд чухал ач
холбогдолтой.
Гэгээрлийн
яам
7 Булган аймаг
Баян-агт сум.
Шивээт-улааны
хүн чулуун
цогцолбор
1999 Олон төрлийн дурсгалуудын
цогцолбор
Гэгээрлийн
яам
Зөөгдөн хөдөлсөн
дурсгалуудыг буцаах,
хамгаалалтын бүсийг
тогтоох
8. Говь-алтай аймаг
Халиун сум.
Цагаан голын сүг
зурагтай хад
1999 Чулуун зэвсэг, хүрлийн үеийн сүг
зураг, дүрс, овог аймгуудын тамга
тэмдгүүд нэг дор төвлөрсөн нь
түүхч, судлаачдын хэрэглэгдэхүүн
болдог.
Гэгээрлийн
яам
Хамгаалалтын
бүсийг тогтоох
9 Чандмань сум.
Чандмань уулын
овоо ба бунхан
1999 Чандмань уулыг нутгийн ард
түмэн шүтэж тахин ан хийхийг
цээрлэдэг хориотой тул
Гэгээрлийн
яам
10. Дорнод аймаг
Халх гол сум. "Их
бурхант" чулуун
бурхны цогцолбор
1999 Жанрайсигбурхны дүрсийг уулын
энгэр дагуулан чулуугаар газар
шигтгэж уран гоёмсгоор хийсэн ба
Монголд ийм хийцийн бурхан өөр
байхгүй.
Гэгээрлийн
яам
11. Дундговь аймаг
Өлзийт сум. Дэл
ууланд орших
буган чулуу, сүг
зурагтай хад
1999 Хүрлийн үеийн хадны зургууд.Нэг
дор олноор зурсан сүг зургууд
асар ховор бөгөөд цаашид устаж
үгүй болж болзошгүй.
Гэгээрлийн
яам
Хамгаалалтын
бүсийг тогтоох
А 1 2 3 4 5
12. Завхан аймаг
Шилүүстэй сум.
Дааган дэлт буган
хөшөөний
цогцолбор
1999 Нутгийнхан тахиж шүтдэг, хорио
цээртэй Дааган дэл уулын ард
байрладаг8 ширхэг буган чулуун
хөшөө болно.
Гэгээрлийн
яам
Хашаа барих,
хамгаалалтын бүсийг
тогт оох
13 Өмнөговь аймаг
Номгон сум.
Шүүлэн долоон
уулын дурсгал.
1999 Хадны сүг зургийн дүрслэл нь
бусад хадны зургаас
өвөрмөц бөгөөд хүний нүүр
царай,толгойн дүрсүүдийг зурсан
байдаг.
Гэгээрлийн
яам
Хамгаалалтын
бүсийг тогтоох
14. Сүхбаатар аймаг
Дарьганга сум.
Хөргийн хөндийн
хүн чулуунууд
1999 Монголын үеийн хүн чулуунууд нэг
дор их хэмжээний талбай эзлэн
оршдог. Энэ үеийн хүн
чулуунуудаас хувцасгүй нүцгэн
хүний бие эрхтнийг дүрсэлсэн
байдгаараа бусдаас онцлогтой.
Гэгээрлийн
яам
Хөшөө чулуунуудын
зарим нь хагарч
гэмтэн унасан. Их
талбай эзэлсэн тул
хамгаалалтын бүсийг
тогтоох
15. Дарьганга сум.
Хөхлийн
ширээний хүн
чулуунууд
1999 Энэ газрын хүн чулуу нь мөн
нүцгэн дүрслэгдсэн. Онцлог
нь зүүн гартаа тахилын аяга
барьсан болно.
Гэгээрлийн
яам
Хөргийн хөндийн
дурсгалаас 5 км
орчим зайтай оршдог
тул хамгаалалтын бүс
тогтоох
16. Дарьганга сум.
Алтан Овооны хүн
чулуунууд
1999 Их хэмжээний талбай эзлэн
оршдог. 13-15-р зууны үеийн
язгууртан болоод ард түмний дээл
хувцас өмсгөлийгсудлахад чухал
хэрэглэгдэхүүн болдог.
Гэгээрлийн
яам
Сумын дэргэд байдаг
тул хамгаалалтын
бүсийг тогтоох
17. Түвшинширээ сум.
Дэлгэр хаан уулын
дурсгалууд
1999 Тус дурсгалт газарт хадны сүг
зураг, хүрлийн болон Хүннүгийн
үеийн булшнууд, эртний хотын
үлдэгдэл, шивээ зэрэг олон
төрлийн дурсгалууд цогцолбор
байдлаар оршдгоос гадна ан
амьтан элбэг, байгалийн
үзэсгэлэнт цогцолбор газар
болно.
Гэгээрлийн
яам
18 Алтанбулаг сум
Өнгөтийн
цогцолбор
1999 Эртний хүн чулуунууд, дөрвөлжин
булш, хөшөө чулуунууд нэг дор их
талбай эзлэн оршдог.
Гэгээрлийн
яам
19. Батсүмбэр сум.
Ноён уулын булш
1999 Дэлхий дахинд нэрд гарсан булш
бөгөөд Хүннүгийн үеийн хамгийн
их олдвор олдсон юм.
Гэгээрлийн
яам
20. Ховд аймаг
Манхан сум. Хойд
Цэнхэрийн агуй
1999 Агуйн хадны зураг нь дээд
палеолитийн үед (20000-15000)
холбогдох учраас Монгол, Ази
төдийгүй дэлхийн палеолитийн
үеийн хүн төрөлхтний түүх, соёлыг
судлахад үнэлж баршгүй
Гэгээрлийн
яам
Агуй шувууны
сангасаар дүүрсэн.
Хананы зураг нь
тоосжилтболоод
элдэв бичгээр дүүрсэн
тул цэвэрлэж зургийг
материал болох бөгөөд утга
санаа,зохиомж дүрслэлийн хувьд
маш өвөрмөц онцлогтой.
дахин сэргээх, агуйн
аманд торон хаалга
хийх, Дэлхийн соёлын
болон байгалийн
өвийн жагсаалтад
бүртгүүлэх
21. Үенч сум. Ямаан
усны сүг зурагтай
хад
1999 Түүхийн олон үеийг төлөөлж
чадах хадны сүг зураг дүрс
бичигтэй.
Гэгээрлийн
яам
Ханан хадны дээд
толгойн
оройгоор амьтан
орохоос сэргийлж
хайс татах
А 1 2 3 4 5
22. Хөвсгөл аймаг
Мөрөн сум.
Уушгийн өвөрт
орших буган
хөшөөний
цогцолбор
1999 Нийт 15 ширхэг буган чулуун
хөшөө цогцолбор байдлаар
оршиж байгаа.
Гэгээрлийн
яам
23. Галт сум. Бартад
багийн орчим дахь
буган хөшөөнүүд
1999 Ур хийц болон хөшөөнд
дүрслэгдсэн зэр зэвсгээрээ онцлог
дүрслэлтэй бөгөөд 8-10 ширхэг
буган хөшөө, хиргисүүр хамтдаа
том талбай эзлэн оршдог.
Гэгээрлийн
яам
24. Хэнтий аймаг
Биндэр сум.
Рашаан хадны
дурсгал
1999 Чулуун зэвсгийн үеэс 16-р зууны
үед хамаарагдах төрөл бүрийн
олдвор, сүг зураг, бичээс, булшны
байгууламж олноороо төвлөрсөн
цогцолбор газар
Гэгээрлийн
яам
Дурсгалын эргэн
тойронд ухалт
малталт хийж
онгорхой гүн нүх
болгож орхисон тул
булах, хамгаалалтын
бүсийг тогтоох.
25. Батширээт сум.
Өглөгчийн хэрэм
1999 Рашаан хадны дурсгалтай
ойролцоо оршдог.
Гэгээрлийн
яам
26. Өвөрхангай аймаг
Богд сум. Тэвш
уулын хадны сүг
зураг
1999 Олон үеийн сүг зургуудыг
агуулсан бөгөөд өвөрмөц
зурлагатай.
Гэгээрлийн
яам
Тав. Хө тө лбө рийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын
үйл ажиллагааны бүтэц
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх
ажлыг "Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль"-ийн дагуу соёлын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага буюу Гэгээрлийн яам, тухайн орон нутгийн Засаг дарга нар зохион байгуулна.
Энэхүү хөтөлбөрийн жагсаалтын "долоо"-д заасан түүх, соёлын дурсгалт цогцолбор газруудыг"Тусгай
хамгаалалттай газар нутгийн тухай хууль"-ийн дагуу түүх, соёлын дурсгалт газар болгох асуудлыг Гэгээрлийн
яам, Байгаль орчны яам хамтран боловсруулж холбогдох байгууллагад өргөн мэдүүлэх болно. Хөтөлбөрийн
жагсаалтын "тав", "зургаа"-д заасан түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын хуулбар, хэв, бичээсийн дардас авах
зэрэг ажлуудыг Шинжлэх ухааны академи, Соёлын өвийн төв (Засгийн газрын агентлаг) хамтран зохион
байгуулах болно. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыгЗасгийн газрын тохируулагч агентлаг Соёлын
өвийн төв зохион байгуулна.
Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийгхадгалж хамгаалах, сэргээн засварлах ажлыгдараахь хөрөнгийн эх
үүсвэрээр санхүүжүүлнэ. Үүнд:
1. Улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв;
2. Түүх, соёлын дурсгалт зүйлийгхамгаалах тусгай зориулалт бүхий сан;
3. Гадаад орон болон олон улсын байгууллагын хөрөнгө;
4. Дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өгсөн хандив, тусламжийн хөрөнгө.
Хөтөлбөрийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийгхадгалж хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөрийг санхүүжүүлэх
арга, хэлбэр нь дараахь журмаар хэрэгжинэ:
1. Улсын хамгаалалтад байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг сэргээн засварлах, консерваци хийх, хашаа
саравч барих, хуулбар хийх зэрэг ажлуудад шаардагдах хөрөнгийг хөтөлбөрийн жагсаалтад заасан онуудад
улс, орон нутгийн төвлөрсөн төсвийн хөрөнгөнөөс гаргах;
2. Хөтөлбөрийн жагсаалтын тавд тусгагдсан "Хуулбар болон хэв авч Түүх, соёлын дурсгалт зүйлийн улсын
нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд хадгалах дурсгал"-ын жагсаалтад орсон түүх, соёлын үл хөдлөх
дурсгалуудад төсөл боловсруулан хөрөнгийг түүх, соёлын дурсгалт зүйлийгхамгаалах тусгай зориулалтын
сангаас гаргах (Mөн гадаад орнуудын уг ажлыгэрхэлдэг байгууллагуудад хандаж дэмжлэгавах ажлыг зохион
байгуулах);
3.Хөтөлбөрт тусгагдсан улсын хамгаалалтад байгаа томоохон дурсгалуудыг хамгаалах, сэргээн засварлах
ажлыгүе шаттайгаар хамтран хэрэгжүүлэх төсөл боловсруулж oлон улсын байгууллага, санд хандах
(Тухайлбал, Богд хааны ногоон ордон, Чойжин ламын сүм,Дамбадаржаа хийд г.м);
4. Дэлхий дахинд нэрд гарсан түүх, соёлын дурсгалуудыг хамгаалах, сэргээн засварлахажлыг олон улсын
байгууллага, гадаад орнуудын хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран төслийн шугамаар
хэрэгжүүлэх (Тухайлбал, Түрэгийн үеийн руни бичигт хөшөө-Культегин, Билгэ хан, Тоньюкукийн хөшөө,
Хархорум хотын туурь г.м);
5. Улсын хамгаалалтад байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг хамгаалах, сэргээн засварлах төслүүдийг
сонгон шалгаруулсны үндсэн дээр түүх, соёлын дурсгалт зүйлийгхамгаалах тусгай зориулалтын сангаас
санхүүжүүлэх.
---оОо---

More Related Content

What's hot

3 эртний төрт улсууд
3 эртний төрт улсууд3 эртний төрт улсууд
3 эртний төрт улсуудAriuntulga Byambadorj
 
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудЯ.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудUnuruu Dear
 
СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга
 СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга  СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга
СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга Purevsuren Bayarmagnai
 
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь П. Эрдэнэсайхан
 
Биеийн хэл
Биеийн хэлБиеийн хэл
Биеийн хэлMiigaa Dash
 
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5Altansuh
 
хятан
хятанхятан
хятанtungalag
 
багшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэмбагшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэмuunaa1991
 
ёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцааёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцааchuluunbaatargankhuu
 
дэлхийн монголчууд
дэлхийн монголчууддэлхийн монголчууд
дэлхийн монголчуудturuunaa_od
 
Angiin ajil udirdamj
Angiin ajil udirdamjAngiin ajil udirdamj
Angiin ajil udirdamjoz
 
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандартыг хэрэгж...
Сургуулийн өмнөх боловсролын  байгууллагын сургалтын  орчны стандартыг хэрэгж...Сургуулийн өмнөх боловсролын  байгууллагын сургалтын  орчны стандартыг хэрэгж...
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандартыг хэрэгж...Yondonsambuu Buyanbileg
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэлdelgerya
 
Багшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгБагшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгGuntulga
 
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...tolya_08
 
темпрамент зан төлөв Copy
темпрамент зан төлөв   Copyтемпрамент зан төлөв   Copy
темпрамент зан төлөв CopySiner AG
 

What's hot (20)

3 эртний төрт улсууд
3 эртний төрт улсууд3 эртний төрт улсууд
3 эртний төрт улсууд
 
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудЯ.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
 
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрСуурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр
 
СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга
 СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга  СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга
СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга
 
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
 
Биеийн хэл
Биеийн хэлБиеийн хэл
Биеийн хэл
 
хүүхэд хамгаалал
хүүхэд хамгаалалхүүхэд хамгаалал
хүүхэд хамгаалал
 
Mon.t 1
Mon.t 1Mon.t 1
Mon.t 1
 
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
 
хятан
хятанхятан
хятан
 
багшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэмбагшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэм
 
ёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцааёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцаа
 
дэлхийн монголчууд
дэлхийн монголчууддэлхийн монголчууд
дэлхийн монголчууд
 
Харилцаа гэж юу вэ?
Харилцаа гэж юу вэ?Харилцаа гэж юу вэ?
Харилцаа гэж юу вэ?
 
Angiin ajil udirdamj
Angiin ajil udirdamjAngiin ajil udirdamj
Angiin ajil udirdamj
 
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандартыг хэрэгж...
Сургуулийн өмнөх боловсролын  байгууллагын сургалтын  орчны стандартыг хэрэгж...Сургуулийн өмнөх боловсролын  байгууллагын сургалтын  орчны стандартыг хэрэгж...
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандартыг хэрэгж...
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
Багшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгБагшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэг
 
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
 
темпрамент зан төлөв Copy
темпрамент зан төлөв   Copyтемпрамент зан төлөв   Copy
темпрамент зан төлөв Copy
 

Similar to түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэсний хөтөлбөр батлах тухай

Түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл
Түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэлТүүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл
Түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэлUrtnasanOdontuya
 
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замШ.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замUnuruu Dear
 
Project proposal '' Alungoo Queen'' in khuvsgul
Project proposal  '' Alungoo Queen'' in khuvsgulProject proposal  '' Alungoo Queen'' in khuvsgul
Project proposal '' Alungoo Queen'' in khuvsgulAltantuya Sanduijav
 
Project proposal '' alungoo queen'' in khuvsgul
Project proposal  '' alungoo queen'' in khuvsgulProject proposal  '' alungoo queen'' in khuvsgul
Project proposal '' alungoo queen'' in khuvsgulAltantuya Sanduijav
 
Design offer '' Alungoo queen'' in Khuvsgul
Design offer '' Alungoo queen'' in KhuvsgulDesign offer '' Alungoo queen'' in Khuvsgul
Design offer '' Alungoo queen'' in KhuvsgulAltantuya Sanduijav
 
Design offer-''Alungoo queen ''in khuvsgul
Design offer-''Alungoo queen ''in khuvsgulDesign offer-''Alungoo queen ''in khuvsgul
Design offer-''Alungoo queen ''in khuvsgulAltantuya Sanduijav
 
Design offer '' alungoo queen'' in khuvsgul
Design offer '' alungoo queen'' in khuvsgulDesign offer '' alungoo queen'' in khuvsgul
Design offer '' alungoo queen'' in khuvsgulAltantuya Sanduijav
 
Design offer-''Alungoo queen ''in khuvsgul
Design offer-''Alungoo queen ''in khuvsgulDesign offer-''Alungoo queen ''in khuvsgul
Design offer-''Alungoo queen ''in khuvsgulAltantuya Sanduijav
 
Design offer '' Alungoo queen'' in Khuvsgul
Design offer '' Alungoo queen'' in KhuvsgulDesign offer '' Alungoo queen'' in Khuvsgul
Design offer '' Alungoo queen'' in KhuvsgulAltantuya Sanduijav
 
Design offer '' Alungoo queen'' in Khuvsgul
Design offer '' Alungoo queen'' in KhuvsgulDesign offer '' Alungoo queen'' in Khuvsgul
Design offer '' Alungoo queen'' in KhuvsgulAltantuya Sanduijav
 
Design offer '' alungoo queen'' in khuvsgul
Design offer '' alungoo queen'' in khuvsgulDesign offer '' alungoo queen'' in khuvsgul
Design offer '' alungoo queen'' in khuvsgulAltantuya Sanduijav
 
Mongolian infrastructure converted
Mongolian infrastructure convertedMongolian infrastructure converted
Mongolian infrastructure convertedEnkh Tseba
 
宮殿博物館に関する研究.pdf
宮殿博物館に関する研究.pdf宮殿博物館に関する研究.pdf
宮殿博物館に関する研究.pdfHikarikka
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга замAnkhbileg Luvsan
 
биет ба биет бус өв
биет ба биет бус өвбиет ба биет бус өв
биет ба биет бус өвulziiiiiiii
 
Gazriin gadarga a jd nuluuluh ni
Gazriin gadarga a jd nuluuluh niGazriin gadarga a jd nuluuluh ni
Gazriin gadarga a jd nuluuluh niBMunguntuul
 
Газар шорооны ажлын эхлээс өмнөх соёлын өвийн зааварчилгаа.
Газар шорооны ажлын эхлээс өмнөх соёлын өвийн зааварчилгаа.Газар шорооны ажлын эхлээс өмнөх соёлын өвийн зааварчилгаа.
Газар шорооны ажлын эхлээс өмнөх соёлын өвийн зааварчилгаа.Otgonjargal Batzorig
 

Similar to түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэсний хөтөлбөр батлах тухай (18)

Түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл
Түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэлТүүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл
Түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл
 
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замШ.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
 
Project proposal '' Alungoo Queen'' in khuvsgul
Project proposal  '' Alungoo Queen'' in khuvsgulProject proposal  '' Alungoo Queen'' in khuvsgul
Project proposal '' Alungoo Queen'' in khuvsgul
 
Project proposal '' alungoo queen'' in khuvsgul
Project proposal  '' alungoo queen'' in khuvsgulProject proposal  '' alungoo queen'' in khuvsgul
Project proposal '' alungoo queen'' in khuvsgul
 
Design offer '' Alungoo queen'' in Khuvsgul
Design offer '' Alungoo queen'' in KhuvsgulDesign offer '' Alungoo queen'' in Khuvsgul
Design offer '' Alungoo queen'' in Khuvsgul
 
Design offer-''Alungoo queen ''in khuvsgul
Design offer-''Alungoo queen ''in khuvsgulDesign offer-''Alungoo queen ''in khuvsgul
Design offer-''Alungoo queen ''in khuvsgul
 
Design offer '' alungoo queen'' in khuvsgul
Design offer '' alungoo queen'' in khuvsgulDesign offer '' alungoo queen'' in khuvsgul
Design offer '' alungoo queen'' in khuvsgul
 
Design offer-''Alungoo queen ''in khuvsgul
Design offer-''Alungoo queen ''in khuvsgulDesign offer-''Alungoo queen ''in khuvsgul
Design offer-''Alungoo queen ''in khuvsgul
 
Design offer '' Alungoo queen'' in Khuvsgul
Design offer '' Alungoo queen'' in KhuvsgulDesign offer '' Alungoo queen'' in Khuvsgul
Design offer '' Alungoo queen'' in Khuvsgul
 
Design offer '' Alungoo queen'' in Khuvsgul
Design offer '' Alungoo queen'' in KhuvsgulDesign offer '' Alungoo queen'' in Khuvsgul
Design offer '' Alungoo queen'' in Khuvsgul
 
Design offer '' alungoo queen'' in khuvsgul
Design offer '' alungoo queen'' in khuvsgulDesign offer '' alungoo queen'' in khuvsgul
Design offer '' alungoo queen'' in khuvsgul
 
Mongolian infrastructure converted
Mongolian infrastructure convertedMongolian infrastructure converted
Mongolian infrastructure converted
 
宮殿博物館に関する研究.pdf
宮殿博物館に関する研究.pdf宮殿博物館に関する研究.pdf
宮殿博物館に関する研究.pdf
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
 
Resourse-байгалийн нөөц баялаг
Resourse-байгалийн нөөц баялагResourse-байгалийн нөөц баялаг
Resourse-байгалийн нөөц баялаг
 
биет ба биет бус өв
биет ба биет бус өвбиет ба биет бус өв
биет ба биет бус өв
 
Gazriin gadarga a jd nuluuluh ni
Gazriin gadarga a jd nuluuluh niGazriin gadarga a jd nuluuluh ni
Gazriin gadarga a jd nuluuluh ni
 
Газар шорооны ажлын эхлээс өмнөх соёлын өвийн зааварчилгаа.
Газар шорооны ажлын эхлээс өмнөх соёлын өвийн зааварчилгаа.Газар шорооны ажлын эхлээс өмнөх соёлын өвийн зааварчилгаа.
Газар шорооны ажлын эхлээс өмнөх соёлын өвийн зааварчилгаа.
 

More from mecss

утасны жагсаалт
утасны жагсаалтутасны жагсаалт
утасны жагсаалтmecss
 
утасны жагсаалт
утасны жагсаалтутасны жагсаалт
утасны жагсаалтmecss
 
Angli elchin 81 08-09
Angli elchin 81 08-09Angli elchin 81 08-09
Angli elchin 81 08-09mecss
 
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМmecss
 
Хөтөлбөрбатлах тухай
Хөтөлбөрбатлах тухайХөтөлбөрбатлах тухай
Хөтөлбөрбатлах тухайmecss
 
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухай
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухайБиеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухай
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухайmecss
 
Журам шинэчлэн батлах тухай
Журам шинэчлэн батлах тухайЖурам шинэчлэн батлах тухай
Журам шинэчлэн батлах тухайmecss
 
журам батлах тухай
журам батлах тухайжурам батлах тухай
журам батлах тухайmecss
 
журам шинэчлэн батлах тухай
журам шинэчлэн батлах тухайжурам шинэчлэн батлах тухай
журам шинэчлэн батлах тухайmecss
 
инновацийн тухай
инновацийн тухайинновацийн тухай
инновацийн тухайmecss
 
засгийн газрын тусгай сангийн тухай
засгийн газрын тусгай сангийн тухайзасгийн газрын тусгай сангийн тухай
засгийн газрын тусгай сангийн тухайmecss
 
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухайзохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухайmecss
 
патентийн тухай
патентийн тухай патентийн тухай
патентийн тухай mecss
 
дээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиасдээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиасmecss
 
журам батлах тухай
журам батлах тухайжурам батлах тухай
журам батлах тухайmecss
 
зөвлөмж батлах тухай
зөвлөмж батлах тухайзөвлөмж батлах тухай
зөвлөмж батлах тухайmecss
 
журам батлах тухай
журам батлах тухайжурам батлах тухай
журам батлах тухайmecss
 
хөтөлбөр батлах тухай
хөтөлбөр батлах тухайхөтөлбөр батлах тухай
хөтөлбөр батлах тухайmecss
 
соёлын өвийг хамгаалах тухай
соёлын өвийг хамгаалах тухайсоёлын өвийг хамгаалах тухай
соёлын өвийг хамгаалах тухайmecss
 
САНГИЙН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
САНГИЙН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ  САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛСАНГИЙН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ  САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
САНГИЙН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛmecss
 

More from mecss (20)

утасны жагсаалт
утасны жагсаалтутасны жагсаалт
утасны жагсаалт
 
утасны жагсаалт
утасны жагсаалтутасны жагсаалт
утасны жагсаалт
 
Angli elchin 81 08-09
Angli elchin 81 08-09Angli elchin 81 08-09
Angli elchin 81 08-09
 
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
 
Хөтөлбөрбатлах тухай
Хөтөлбөрбатлах тухайХөтөлбөрбатлах тухай
Хөтөлбөрбатлах тухай
 
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухай
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухайБиеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухай
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухай
 
Журам шинэчлэн батлах тухай
Журам шинэчлэн батлах тухайЖурам шинэчлэн батлах тухай
Журам шинэчлэн батлах тухай
 
журам батлах тухай
журам батлах тухайжурам батлах тухай
журам батлах тухай
 
журам шинэчлэн батлах тухай
журам шинэчлэн батлах тухайжурам шинэчлэн батлах тухай
журам шинэчлэн батлах тухай
 
инновацийн тухай
инновацийн тухайинновацийн тухай
инновацийн тухай
 
засгийн газрын тусгай сангийн тухай
засгийн газрын тусгай сангийн тухайзасгийн газрын тусгай сангийн тухай
засгийн газрын тусгай сангийн тухай
 
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухайзохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай
 
патентийн тухай
патентийн тухай патентийн тухай
патентийн тухай
 
дээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиасдээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиас
 
журам батлах тухай
журам батлах тухайжурам батлах тухай
журам батлах тухай
 
зөвлөмж батлах тухай
зөвлөмж батлах тухайзөвлөмж батлах тухай
зөвлөмж батлах тухай
 
журам батлах тухай
журам батлах тухайжурам батлах тухай
журам батлах тухай
 
хөтөлбөр батлах тухай
хөтөлбөр батлах тухайхөтөлбөр батлах тухай
хөтөлбөр батлах тухай
 
соёлын өвийг хамгаалах тухай
соёлын өвийг хамгаалах тухайсоёлын өвийг хамгаалах тухай
соёлын өвийг хамгаалах тухай
 
САНГИЙН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
САНГИЙН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ  САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛСАНГИЙН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ  САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
САНГИЙН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
 

түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэсний хөтөлбөр батлах тухай

  • 1. ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ ХАМГААЛАХ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ 1998 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 51 Төрөөс түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах талаар баримтлах бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийгхэрэгжүүлэхзорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь : 1."Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийгхамгаалах, сэргээн засварлахҮндэсний хөтөлбөр"-ийг хавсралтын ёсоор баталсугай. 2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон арга хэмжээ, зардлыг 1999 оноос эхлэн тухайн жилийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэл, төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусган шийдвэрлэж байхыг Сангийн сайд П.Цагаан, Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай. 3.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг Гэгээрлийн яаманд тайлагнаж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт мэдээлж байхыг Гэгээрлийн сайд Ч.Лхагважавт тус тус даалгасугай. Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН Гэгээрлийн сайд Ч.ЛХАГВАЖАВ Засгийн газрын 1998 оны 51 дүгээр тогтоолын хавсралт ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ ХАМГААЛАХ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР Нэг.Ү ндэслэл Монголын ард түмэн өөрийн түүхийн урт хугацаанд нүүдлийн өвөрмөц соёл иргэншил, түүндээ зохицсон соёл, урлагийн болон утга соёлын үнэт зүйлс бүтээсэн билээ. Тиймээс олон зуун жилийн туршид уламжлагдан ирсэн түүх, соёлын дурсгалт зүйл, утга соёлын өвийг судлан шинжилж, хадгалж хамгаалан хойч үедээ өвлөн залгамжлуулах нь дэлхийн соёл иргэншилд зохих байр сууриа олохоос гадна танин мэдэхүй, түүх, соёл, шинжлэх ухааны чухал ачхолбогдолтой юм.Түүх, соёлын дурсгалт зүйлийгхадгалж хамгаалах эрх зүйн үндсийг бий болгох, бүртгэх, улс, орон нутгийн хамгаалалтад авах, судалж шинжлэх, сэргээн засварлах, сурталчлах зэрэг үйл ажиллагааг 1925 оноос эхлэн хэрэгжүүлж иржээ. Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах мэргэжлийн байгууллага 1973 онд байгуулагдаж Амарбаясгалант, Эрдэнэзуу, Гандантэгчэнлин, Заяын хүрээ, Цэцэн хааны ордон,Алтанбулаг дахь түүхт барилгууд зэрэг 40-өөд нэр төрлийн түүх, соёлын дурсгалт барилга, цогцолборуудыг сэргээн засварласан бөгөөд дээрх түүх, соёлын дурсгалуудыг сэргээн засварлахад төрөөс жил бүр зохих хэмжээний хөрөнгө гаргаж санхүүжүүлж байв. "Түүх, соёлын дурсгалт зүйлийгхамгаалах хууль"-ийг 1994 онд шинэчлэн баталж түүх, соёлын дурсгалт зүйлийгхадгалж хамгаалах, сэргээн засварлах ажлыгулсын
  • 2. хэмжээнд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, түүх, соёлын дурсгалт зүйлийн улсын нэгдсэн бүртгэл- мэдээллийн сан, хяналтын нэгдсэн сүлжээг бүрдүүлэх, сэргээн засварлах төслүүд хэрэгжүүлэх үүрэг бүхий Соёлын өвийн төвийг 1996 оноос зохион байгуулан ажиллуулж байгаа нь дээрх үйл ажиллагаанд зохих хувь нэмрээ өгч байна. Түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, судлан шинжлэх, сурталчлахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор "Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах сан"-г 1995 оноос байгуулан ажиллуулж байгаа нь энэ ажил цаашид өргөжин, санхүүгийн эх үүсвэртэй болоход ач холбогдолтой боллоо. Сан нь түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах төслүүдийг сонгон шалгаруулан санхүүжүүлж тодорхой үр дүнд хүрч байна. Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах хуулиар монгол улсын нутаг дэвсгэрт орших түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эрх зүйн хамгаалалтыг улс, орон нутаг, байгууллагын гэж ангилсан юм. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 233 дугаар тогтоолоор "Улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт"-ыгбаталж улсын хамгаалалтад 93 дурсгал, аймаг,нийслэлийн хамгаалалтад 287 дурсгал оруулж энэ жагсаалтад ороогүй түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар бүртгэлдээ авч хамгаалах журмыг тогтоосон юм. Засгийн газрын хэмжээнд батлагдсан 262,1 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 1996-2000 онд хэрэгжүүлэх "Эрдэнэзуу" төслийг 1996 онооос хэрэгжүүлж, ЮНЕСКО, Монголын Засгийн газар,Японы Засгийн газар хамтран "Монголын эртний нийслэл Хархорум хотын туурийг хамгаалах нь"төслийг 1995-1998 онд хэрэгжүүлж, төслийн үр дүнд Хархорум хотын туурьт геофизикийн судалгаа хийж байршлын зургийг гарган Хархорум хотын хамгаалалтын бүсийг тогтоож Монгол Улсын Засгийн газар баталгаажууллаа. Мөн Гэгээрлийн яам Турк улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлагтай хамтран 1997-2001 онд хэрэгжүүлэх "Монгол дахь Түрэгийн үеийн зарим хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах, судлах, сэргээн засварлах" төслийн ажлыг 1997 оноос эхэллээ. Түүнчлэн Монголын соёлын болон байгалийн өвийг "Дэлхийн өвийн жагсаалт"-ад бүртгүүлэх төсөл, "Монгол улсын нутаг дахь түүх, соёлын дурсгал" толь бичгийг хэвлэлд бэлтгэх төслийг 1996 оноос хэрэгжүүлж байна. Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах талаар төр, засгаас бололцоотой арга хэмжээ авсаар байгаа боловч хөтөлбөрийн хэмжээнд бодлого зорилтыг тодорхойлон дэс дараатай арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах талаар урьдчилан судалж тогтоосон хөтөлбөр, төлөвлөгөөгүй явж ирснээс үнэт дурсгалууд байгалийн болон хүний нөлөөнөөс үүдэн эвдэрч гэмтэх, нурж унах, устаж үгүй болох, алдагдах явдал байнга гарч байна. Цаашид түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах асуудлыг онцгойлон үзэж тууштай, тогтвортой бодлого явуулахгүй бол дээрх байдал үргэлжлэх аюултай байна. Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах ажил нь шинжлэх ухаан, технологийн өнөөгийн түвшинд хүрээгүй, мэргэжлийн боловсон хүчин, материаллаг бааз, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, хөрөнгө мөнгөний дутмагаас уг ажлыг технологийн дагуу гүйцэтгэж чадахгүй байна.Түүх, соёлын дурсгалт барилгын үндсэн хийц болох модыг2-3 жилийн нөөцтэй бэлтгэж хатааж боловсруулахгүй, нойтон мод хэрэглэдгээс сэргээн засварлах горим зөрчигдөж уг ажил нь огт үр дүнгүй болохоос гадна үндсэн хийцдээ ч муугаар нөлөөлөх болж байна. Түүнчлэн иргэдэд түүх, соёлын дурсгалт зүйлээрээ бахархах, хамгаалах сонирхол, мэдлэг дутмаг, орон нутгийн төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий хүмүүс нь хууль, журмаар хүлээсэн үүргээ үл биелүүлдэг болон түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд нь цаг агаарын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд байдаг, төв суурин газраас алслагдсан, зам харгуй, харуул хамгаалалт байхгүй зэрэг нь байдлыгбүр ч хүндрүүлж байгаа билээ. Эдгээр нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах тодорхой бодлого нэн тулгамдсан болохыг илэрхийлж байна. Хоёр. Хө тө лбө рийн зорилго Тодорхой бодлого, дэс дараалалтайгаар түүх, соёлын дурсгалыгхамгаалах, сэргээн засварлах ажлыггүйцэтгэх, түүх, соёлын дурсгалын өнөөгийн байдал, хэтийн төлөвийг тодорхойлох, аялал жуулчлалын маршрутад оруулах, түүх, соёлын дурсгалыг хамгаалах, сэргээн засварлахад зарцуулж буй төсвийн хөрөнгө, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламжийг урьдаас төлөвлөсөн бодлого зорилготой, үр бүтээлтэй ашиглахад Үндэсний хөтөлбөрийн зорилго оршино. Үүний үр дүнд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт "Монголын түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ" гэсэн заалт хэрэгжих бололцоо бүрдэнэ. Гурав. Хө тө лбө рийг хэрэгжүүлэх арга зүй
  • 3. А. Дурсгалуудыг гэмтээж буй хүчин зүйл Түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд нь дор дурдсан хүчин зүйлүүдээс болж гэмтдэг. Үүнд: 1. Байгалийн хүчин зүйл, нөлөөлөл: -ил задгай газар оршиж буй түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд нь нар, салхи, ус, чийг, агаарын температурын өөрчлөлт зэргээс шалтгаалан хагарч гэмтэх, хуурч унах, үйрч бутрах байдлаар анхны хэлбэр төрхөө алдаж,үсэг зурлага, чимэглэл нь бүдгэрч гэмтэх; -байгалийн гэнэтийн үзэгдэл газар хөдлөх, үер, аянга, цахилгаан, гал түймрийн нөлөөгөөр хугарч ойчих, нурж унах, шатах, устаж үгүй болох. 2.Биологийн процесс: -шувууны сангасанд бохирдож,түүний нөлөөгөөр хөшөө чулууны бүтэц өөрчлөгдөн үйрч гэмтэх; -шувууны сангасны нөлөөгөөр дурсгалт барилгуудын гадна болон дотор талын хээ угалз, чимэглэл, өнгө будгийн анхны төрх байдал алдагдаж гэмтэх; -модон дурсгалт барилгыг хортон шавьж идэж, мөөгөнцөр гэмтээх. 3. Хүний буруу үйл ажиллагаа: -сүг зурагтай хад, булш хиргисүүр, байшин барилга, туурийн чулууг зөөж малын хашаа хороо барих, барилгын суурь хийх зэргээр устгаж үгүй хийх; -хадны сүг зураг, хөшөө дурсгалыг үзэж сонирхсон зарим хүмүүс өөрсдийн нэр, хаяг, он, сар, өдөр бичиж дахин сэргэшгүй сүйтгэл учруулах; -олз ашигхайсан хүмүүс булш хиргисүүр, бунханг ухаж сүйтгэх; -хөшөө дурсгалыг унаган газар нутгаас нь зөөж түүхэн ач холбогдлыг нь алдагдуулах; -археологичид малтлага хийсний дараа уг газраа цэвэрлэж тохижуулаагүйгээс онгорхой нүх, эмх замбараагүй чулуу болж үлдэх; -хөшөө дурсгалыг хамгаалж барьсан хашаанд мал, адуугаа хашдаг учраас мал хөшөөг шөргөөж хир, тос болгох, унагах, хашааг эвдэж нураах; -сэргээн засварлахдаа сэргээн засварлах ажлын үндсэн зарчмыг зөрчих, чанаргүй гүйцэтгэх. Б. Дурсгалыг хамгаалах арга Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлүүд эвдэрч гэмтэн, устаж үгүй болоход нөлөөлж буй дээрх хүчин зүйлүүдийг зогсоох дараахь аргууд байна. Үүнд: 1. Бүртгэх: -Улс, орон нутаг, байгууллагын хамгаалалтад байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгал, түүх, соёлын дурсгалт газрыг Түүх, соёлын дурсгалт зүйлийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд тусгай маягтын дагуу бүртгэн авч байршлыг нь нарийвчлан тогтоох, эрдэм шинжилгээний тодорхойлолтыг нь бичих, гэрэл зураг, дүрс бичлэгээр баяжуулах зэргээр уг дурсгалын талаар иж бүрэн баримт материал цуглуулах; -Түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдлоороо монголдоо төдийгүй дэлхийн түүх, соёлын салшгүй хэсэг болсон дурсгалуудыг "Дэлхийн соёлын болон байгалийн өвийн жагсаалт"-ад бүртгүүлэх ажлыгзохион байгуулах. 2. Хамгаалалтад авах: -Түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг газар дээр нь очиж судалсны үндсэн дээр шинээр хамгаалалтад авч, "Улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт"- ад өөрчлөлт оруулах саналыг боловсруулах; -Хамгаалалтын бүс тогтоох; -Хашаа, саравч барьж болохгүй том хэмжээний цогцолбор дурсгал, булш, хиргисүүр зэргийг орчин тойронтой нь дархлан хамгаалж "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль"- ийн дагуу улсын тусгай хамгаалалттай дурсгалт газар болгон хамгаалалтад авах. 3. Сурталчлах: -Түүх, соёлын дурсгалын үнэ цэнэ, ач холбогдлыг олон түмэнд сурталчлах, сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгах зэргээр ард нийтээр эрхэмлэн хайрлаж хамгаалдаг болгох; -Түүх, соёлын дурсгалын талаар радио, телевиз, сонин хэвлэл зэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах; -Түүх, соёлын дурсгалт зүйлийн лавлах, толь бичиг, ном, танилцуулга, газрын зураг зэргийг хэвлүүлэн сурталчлах. 4.Консерваци хийх: Түүх, соёлын дурсгалыг өнөө үе хүртэл хадгалагдаж ирсэн байдлыг хэвээр нь хамгаалж бэхжүүлэн цаашид нурж унахыг зогсоож,үзмэр болгон тохижуулан ашиглахад консервацийн ажлын гол зорилго оршино. Консервацийн ажилд дараахь зүйлийг багтаана: -хөшөө дурсгалыг элдэв бохирдлоос цэвэрлэх, орчныг тохижуулах; - дурсгалуудад пайз тэмдэг тавьж, хашаа хайс барьж хамгаалах; -байгаль, цаг уурын нөлөөллөөс хамгаалах, дурсгалын хийц, бүтээц, материалыг бэхжүүлэх; -түр бэхэлгээ хийх; -саравч барих. Туурь, суурь нь үлдсэн дурсгалт барилгын үлдэц, эсвэл археологийн малтлагаар илэрсэн байгууламжид консервацийн ажил онцгой шаардлагатай. Консервацийн аргаар бэхжүүлж хамгаалсан дурсгалт барилгын үлдэц, туурь зэргийг үзмэр буюу ил музей байдлаар ашиглахын тулд сахиул, тайлбарлагчийн байр, археологийн олдворыг үзмэр болгон хадгалах байр,түр амрахсандал,сүүдрэвч, автомашины зогсоол зэргийгтөлөвлөнө.5.Сэргээн засварлах: Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг сэргээн засварлах ажил нь хэсэгчилсэн сэргээн засварлалт, бүтнээр нь сэргээн засварлалт гэсэн 2 аргаас бүрдэнэ. Хэсэгчилсэн сэргээн засварлах арга нь консервацийн өргөтгөсөн хэлбэр юм. Дурсгалт зүйлийн талаархи түүхэн баримт, газар дээр хийсэн судалгаа нь тодорхой, анхны төрх байдлаар нь сэргээн засварлах бололцоотой нөхцөлд бүтнээр нь сэргээн засварлах аргыг хэрэглэнэ. Дурсгалт зүйлийн түүх, соёлын ач холбогдлыг бататган, түүхэн үнэ цэнийг тодорхойлон, уран сайхны шинж төрхийг нь алдагдуулалгүйгээр эх материал,баримтыгэрхэмлэн анхны төрх байдлаар сэргээн босгох, хийц хэсэглэлүүдийг бэхжүүлэхэд сэргээн засварлах ажлын гол зорилго оршино. Сэргээн засварлах ажлыг түүхэн баримт бичиг, хэмжилт судалгаа, сэргээн засварлах ажлын зургийг бүрэн боловсруулсны үндсэн дээр "Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах хууль"-ийн дагуу мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах ажлыг гүйцэтгэх мэргэжлийн байгууллага нь олон улсын хэмжээнд мөрдөж буй сэргээн засварлах ажлын зарчим буюу "Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах тухай олон улсын Харти"-ийг мөрдлөгө болгоно. Дө рө в. Хө тө лбө рийн үйл ажиллагааны тө лө влө лт Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөрийг 7 хэсэгт хуваан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэж төлөвлөхдөө захиалагч байгууллага, хэрэгжүүлэх хугацааг тодорхойлон шаардагдах хөрөнгийн хэмжээг урьдчилан тогтоож байна. Тухайн үеийн
  • 4. эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч энэхүү төлөвлөгөөнд тодотгол хийж байх болно. ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨЛТ / 1999- 2005 ОН / Нэг. Сэргээн засварлах дурсгалууд д/д Дурсгалын нэр Сэргээн засварлах хугацаа Төсөвт өртөг (сая/төг) Хариуцах байгууллага /захиалагч/ Тайлбар А 1 2 3 4 5 1. Архангай аймаг. Эрдэнэбулган сум. Заяын гэгээний хийдийн Цогчин дуган 1999-2001 120.0 Гэгээрлийн яам,Аймгийн ЗДТГ Цогчин дуганыг сэргээн засварлах зураг төсөв нь хийгдсэн. 2. Баянхонгор аймагГалуут сум. Чин сүжигт Номун хан (мандал)-ы хийд 1999-2005 130.0 Гэгээрлийн яам,Аймгийн ЗДТГ Сүсэгтнүүд нь сэргээн засварлаж эхэлсэн. 3. Өвөрхангай аймаг Хархорин сум. Эрдэнэзуу хийд 1996-2000 262.1 Гэгээрлийн яам 1996-2000 онд хэрэгжүүлэхээр батлагдсан "Эрдэнэзуу" төслийн хүрээнд сэргээн засварлаж байна. 4. Бат-өлзий сум. Төвхөн хийд 1999-2000 15.0 Гэгээрлийн яам, Аймгийн ЗДТГ Соёлын сангаас санхүүгийн дэмжлэгүзүүлж сэргээн засварлах ажлыгхийж эхэлсэн. 5. Хархорин сум. Баруунхүрээ /Шанх/-ний Цогчин дуган 1999-2000 18.0 Гэгээрлийн яам Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах сангаас санхүүгийн дэмжлэгүзүүлсэн. 6. Өмнөговь аймагНомгон сум. Сангийн далай хийд 1999-2002 180.0 Аймгийн ЗДТГ Үлдэгдэл дурсгалыг сэргээн засварлах 7. Сэлэнгэ аймагБаруунбүрэн сум. Амарбаясгалантхийд 1999-2004 342.0 Гэгээрлийн яам, Аймгийн ЗДТГ Арван цагаан дуган, IY Богдын шарилын сүмийг сэргээн засварлах 8. Увс аймагУлаангом сум. Харлаг бэйсийн байшин 1999 4.0 Аймгийн ЗДТГ Дахин сэргээн засварлах 9. Улаанбаатар хот Дамбадаржаа хийд 1999-2000 2001-2005 95.0 Гэгээрлийн яам Жин хонх, Жин хэнгэрэг, Лавиран, Түүхийн баруун, зүүн сүмийг сэргээн засварлах 10. Богд хааны ногоон ордон 1999-2000 2001-2005 210.0 265.0Гэгээрлийн яам Барилгуудыг иж бүрэн сэргээн засварлах 11. Чойжин ламын сүм 1999-2005 145.0 Гэгээрлийн яам Гол дуган, хэрмэн хашааг сэргээн засварлах Хоёр. Консерваци хийж, бэхжүүлж хамгаалах дурсгалууд д/д Дурсгалын нэр Хугацаа Төсөвт өртөг (сая/төг) Хариуцах байгууллага /захиалагч/ Тайлбар А 1 2 3 4 5 1. Архангай аймагХотонт сум. Уйгарын Хар балгасХар балгас Ххх 1999-2000 6.0 Гэгээрлийн яам Хамгаалалтын бүсийг тогтоож, бэхжүүлэх ажлыгхийх 2. Хашаат сум. Культегин, Билгэ хааны гэрэлт хөшөөний цогцолбор дурсгал 1997- 2001 Гэгээрлийн яам Монгол, Туркийн Засгийн газраас хамтран хэрэгжүүлж буй "Монгол дахь Түрэгийн үеийн зарим хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах, судлах, сэргээн засварлах" төслийн хүрээнд Туркийн талын хөрөнгөөр иж бүрэн бэхжүүлэх ажлыгхийж, тохижуулна.
  • 5. 3. Эрдэнэмандал сум. Хархул хааны балгас 1999-2000 5.0 Аймгийн ЗДТГ 4. Булган аймагРашаант сум. Хөгнө тарины хөгшин хийд 1999-2000 6.0 Аймгийн ЗДТГ 5. Хутагт сум. Бийбалык балгас 2000-2005 8.0 Аймгийн ЗДТГ 6. Дашинчилэн сум. Хар бухын балгас 1999-2000 8.0 Гэгээрлийн яам 7 Булган сум. Майдарын голын хөндийд орших Цагаан сувраганы туурь 2001 2.8 Аймгийн ЗДТГ 8. Дашинчилэн сум. Цогт тайжийн Цагаан байшингийн үлдэгдэл 2000-2001 25.0 Гэгээрлийн яам Хамгаалалтын бүсийг тогтоож, бэхжүүлэх ажлыгхийнэ. 9. Дорнод аймагЦагаан- овоо сум. Хэрлэн барс хотын суврага 1999-2000 20.0 Гэгээрлийн яам,Аймгийн ЗДТГ Хамгаалалтын бүсийг тогтоох, хуучин хашааг шинэчлэх, ханын өрлөгт бэхжүүлэлт хийх 10 Дорноговь аймагХөвсгөл сум. Цувираагийн хийд 1999-2000 10.0 Аймгийн ЗДТГ Улааны шашны үлдсэн ганц хийд болно. Ханыг бэхжүүлэх, хамгаалалтын бүсийг тогтоох. 11 Дундговь аймагАдаацаг сум. Сүм хөх бүрдийн балгас 2003-2004 10.0 Аймгийн ЗДТГ 12 Эрдэнэдалай сум. Үнстийн хийдийн Цогчин дуган 1999-2000 15.0 Аймгийн ЗДТГ Хэмжилт судалгаа, сэргээн засварлах зураг төсөв хийгдээгүй. 13 Өвөрхангай аймаг Хайрхандулаан сум. Хубилай хааны цэргийн цайзны туурь 2000 2.8 Аймгийн ЗДТГ Шороон дардсыгцэвэрлэх, хашаа барих, дурсгалын нэртэй гэрэлт хөшөө босгох 14 Хархорин сум. Хархорум хотын туурь 1995-2000 Гэгээрлийн яам, Аймгийн ЗДТГ Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО, Японы Засгийн газар хамтран "Монголын эртний нийслэл Хархорум хотын туурийг хамгаалах нь"Төслийг 1995-1998 онд хэрэгжүүлж байна А 1 2 3 4 5 15 Өмнөговь аймагХанбогд сум. Дэмчигийн хийд 2002-2003 6.0 Аймгийн ЗДТГ 16 Төв аймаг.Сэргэлэн сум. Тоньюкукийн бичигт хөшөө 1997-2000 Гэгээрлийн яам Гэгээрлийн яам,ТИКА-тай хамтран хэрэгжүүлж буй "Монгол дахь Түрэгийн үеийн зарим хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах, судлах, сэргээн засварлах" Төслийн хүрээнд бэхжүүлэх ажлыг хийнэ. 17 Эрдэнэ сум. Гүнжийн сүм 1999 2.5 Аймгийн ЗДТГ 18 Ховд аймагЖаргалант сум. Сангийн хэрэм 2000 2.0 Аймгийн ЗДТГ 19 Мөнххайрхан сум. Долоон нуурын Улаан толгойн бичээс 2000 3.5 Гэгээрлийн яам. Бэхжүүлэх 20 Манхан сум. Хойт Цэнхэрийн агуйн хадны зураг 2000 1.5 Гэгээрлийн яам Сүг зурагт цэвэрлэгээ хийж бэхжүүлэх 21 Үенч сум. Ямаан усны хавцлын хадны зураг 1999 2.5 Гэгээрлийн яам Хамгаалалтын бүсийг тогтоох 22 Хэнтий аймаг.Өмнөдэлгэр сум. Балдан бэрээвэн хийд 1999-2000 15.0 Гэгээрлийн яам, Аймгийн ЗДТГ Цогчин дуганд бэхжүүлэлт хийх 23 Хөвсгөл аймагЖаргалант сум. Жаргалантын дуган 1999-2000 6.0 Аймгийн ЗДТГ
  • 6. 24 Улаанбаатар хот. Дарь эхийн сүмийн хоёр чулуун багана 1999 2.0 Гэгээрлийн яам Чулууг бэхжүүүлэх 25 Их тэнгэрийн амны хадны сүг зураг 2000 2.0 Гэгээрлийн яам 26 Гачууртын хадны зосон сүг зураг 2000 2.0 Гэгээрлийн яам Гурав. Хашаа саравч, аянга зайлуулагчтай болгох дурсгалууд д/д Дурсгалын нэр Хугацаа Төсөвт өртөг (сая/төг) Хариуцах байгууллага /захиалагч/ Тайлбар А 1 2 3 4 5 1. Архангай аймаг.Тариат сум. Дадгын өвөлжөөний хүн чулуу 2000 2.5 Аймгийн ЗДТГ Аянга зайлуулагч, хашаа барих 2. Булган аймаг.Могод сум. Түрэгийн үеийн Алтан тамган дарханы бичигт хөшөө 1999 2.5 Аймгийн ЗДТГ Хашаа, аянга зайлуулагчтай болгох 3 Сэлэнгэ сум. Ингэттолгойн хүн чулуу 2000 2.5 Аймгийн ЗДТГ Аянга зайлуулагчтай болгох 4 Баянхонгор аймаг Баянлигсум. Бичигтийн хадны зураг 2002 2.5 Аймгийн ЗДТГ Аянга зайлуулагчтай болгох А 1 2 3 4 5 5 Бууцагаан сум. Гурванмандал уулын Адаг Мандал уулан дахь сүг зураг, түрэг бичиг 2002 2.5 Аймгийн ЗДТГ Аянга зайлуулагчтай болгох 6 Говь-алтай аймаг. Жаргалан сум. Сүмийн дэнжийн хүн чулуу 2001 3.5 Аймгийн ЗДТГ Хашаа барих 7 Бугат сум. Тамчийн бэлчирийн хүн чулуу 2001 3.5 Аймгийн ЗДТГ Хашаа барих 8 Дорноговь аймаг.Иххэт сум. Ар-улааны хүн чулуу 1999 2.5 Аймгийн ЗДТГ Хашаа барих 9 Завхан аймаг.Шилүүстэй сум. Дааган дэлтийн буган чулуун цогцолбор 1999 12.0 Аймгийн ЗДТГ Хашаа барих 10 Цэцэн-уул сум. Янживын шилийн хүн чулуунууд 1999 3.5 Аймгийн ЗДТГ Хашаа барих 11 Өвөрхангай аймаг. Зүйл сум. Буурлын хөшөө 2000 2.5 Аймгийн ЗДТГ Хашаа барих 12 Төв аймагДэлгэрхаан сум. Цогт тайжийн бичигт Дуут хад 2000 3.5 Аймгийн ЗДТГ Хашаа барих, аянга зайлуулагчтай болгох 13 Сүхбаатар аймаг.Наран сум. Сөдөтийн цагаан чулуу 2000 2.5 Аймгийн ЗДТГ Хашаа барих 14 Ховд аймаг. Цэцэг сум. Хүн чулуу /Халиудайн хөтөл/ 1999 3.0 Аймгийн ЗДТГ Хашаа барих 15 Мөст сум. Бодончийн голд орших хиргисүүр, буган хөшөөний цогцолбор 1999 3.0 Аймгийн ЗДТГ Хашаа барих 16 Хэнтий аймаг.Өндөрхаан сум. Хүн чулуу. 2000 2.0 Аймгийн ЗДТГ Хашаа барих
  • 7. 17 Батширээт сум. Рашаан хадны дурсгал 2000 3.5 Аймгийн ЗДТГ Аянга зайлуулагчтай болгох Дөрөв. Анхны байранд нь байрлуулах ба байршил нь тодорхойгүй тохиолдолд улс, аймгийн музейд татан авч хамгаалах дурсгалууд д/д Дурсгалын нэр Одоо хаана байгаа Анх хаана байсанХугацаа Хариуцах эзэн Тайлбар 1 Баянхонгор аймаг. Хүрээмарал сум. Хүрээмаралын суварганы 4 арслан 2 нь Говь-Алтайд 2 нь Баянхонгорт Хүрээмарал сумаас зүүн хойш 18 км-тбайсан 2002 Аймгийн ЗДТГ Тодруулга хийн одоо байгаа газар нь хадгалах А 1 2 3 4 5 6 2 Булган аймаг.Баян- агт сум. Шивээт- Улааны цогцолборын амьтны дүрст дурсгалууд Орхон аймгийн музейд 1 арслан,Архангай аймгийн Хайрхан сумын сургуульд 1 нохой, 1 арслан, Баян- агт сумын сургуульд 1 хуц, 2 арслан тус тус байна Шивээт-улаан гэдэг газар байсан 2001 Аймгийн ЗДТГ Орхон аймгийн музей дэх арслан-гаас бусдыг нь анхны байршилд нь буцаах 3 Говь-алтай аймаг. Бугат сум. Дунднуурын буган чулуун хөшөө Одоо Бугат суман дахь Дүүргийн ам гэдэг газар байгаа Бугат сумын Дунднуур гэдэг газар байсан 2000 Аймгийн ЗДТГ Анхны байрлалд нь буцаах 4 Өвөрхангай аймаг. Богд сум. Илжгэн чихт хааны хэрэмний амьтны дүрст чулуун дурсгал Архангай аймгийн Хайрхан суманд байдаг Өвөрхангай аймгийн Богд суман дахь Илжгэн чихт хааны хэрэмний дэргэд байсан 2000 Аймгийн ЗДТГ Анхны байрлалд нь буцаах 5 Баян-өлгий аймаг Ногоон нуур сум. Хүн чулуу Ногооннуур сумын төвд 10 жилийн сургуулийн хашаанд 1999 Аймгийн ЗДТГ Одоо байгаа газарт нь хадгалах Тав. Хуулбар болон хэв авч Түүх, соёлын дурсгалт зүйлийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд хадгалах дурсгалууд д/д Дурсгалын нэр Хугацаа Төсөвт өр-төг (сая/төг) Хариуцах байгууллага /захиалагч/ Тайлбар А 1 2 3 4 5 1 Архангай аймаг.Хотонт сум. Уйгарын хар балгасны бичээс 1999- 1999 0.2 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн Бичгийг дардаслан буулгах 2 Хашаат сум. Культегин жанжны бичигтхөшөө 1998- 2001 Гэгээрлийн яам Түрэгийн үеийн зарим хөшөө дурсгалыг сэргээн засварлах, хамгаалах төслийн хүрээнд бичгийг дардаслан авах, хөшөө чулууны хэв авах 3 Хашаат сум. Билгэ хааны бичигт хөшөө 1998-2001 Гэгээрлийн яам --- ''--- 4 Ихтамир сум. Тайхар чулууны бичээсүүд, тамга тэмдэг, зураг 1999- 2000 0.6 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн Түүх, соёлын дурсгалт газар болгон хамгаалалтад авах, зураг дүрс, тамга тэмдэг, бичгийг эх хэмжээгээр дардаслан буулгах, хуулж авах 5 Тариат сум. Дадгын өвөлжөөний хүн чулуу 1999-2000 0.82 Соёлын өвийн төв. ШУА-ийн Хөшөө чулууны хэв авах
  • 8. Түүхийн хүрээлэн 6 Баян-өлгий аймаг. Улаанхус сум. Хар ямаатын голын хүн чулуу 2003- 2004 0.6 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн Хэвийг авах 7 Сагсай сум. Ху-Уйн хүн чулуу 2003-2004 0.6 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн Хэвийг авах А 1 2 3 4 5 8 Баянхонгор аймаг. Бууцагаан сум. Гурванмандал уулын тамга, руни бичгийн дурсгал 1999- 2000 0.4 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн Бичгийг дардаслан буулгах 9 Заг сум. Бумбатын амны хүн чулуу 1999-2000 1.0 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн Хэвийг авах 10 Булган аймаг.Могод сум. Хөх-асгатын Түрэгийн Алтан тамганы дархны бичигт хөшөө 1999- 2000 0.8 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн Бичгийг дардаслан авах, хөшөө чулууны хэв авах 11 Хишиг-өндөр сум. Ар ханангийн түрэг бичээс 1999- 2000 0.2 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн Бичгийг дардаслан буулгах 12 Говь-алтай аймаг.Бигэр сум. Бичигтийн бууцны түрэг бичээс 2003- 2004 0.2 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн Бичгийг эх хэмжээгээр дардаслан буулгах 13 Халиун сум. Цагаан голын хадны сүг зураг, тамга тэмдэг 2003-2004 0.8 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн Зураг дүрс, тамга тэмдгийг эх хэмжээгээр дардаслан буулгах 14 Жаргалан сум. Тоосготын хүн чулуу 2003-2004 0.58 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн Хэв авах 15 Дундговь аймаг.Өлзийт сум. Билүүт ууланд орших руни бичгийн дурсгал 1999- 2000 0.4 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн Бичгийн дардсыгавах 16 Завхан аймаг.Яруу сум. Хөшөөтийн хүн чулуунууд 2003- 2004 1.3 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн Хэвийг авах 17 Цэцэн-уул сум. Янживын шилийн хүн чулуунууд 2003- 2004 0.6 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн Хэвийг авах
  • 9. 18 Алдархаан сум. Мөнгөт хясааны хөшөөний дүрс 2003-2004 0.2 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн Дардсыг авах 19 Өвөрхангай аймаг. ОНС музей. Эльтерес хааны гэрэлт хөшөө 1999- 2000 0.2 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн Бичгийг дардаслан буулгах 20 Зүйл сум. Тарнийн голын гүүрний хүн чулуу 1999- 2000 0.82 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн Хэвийг авах 21 Сүхбаатар аймаг.Онгон сум. Шивээт толгойн хүн чулуун дурсгал 2001- 2002 1.8 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн Хөшөөний хэв авч хадгалах 22 Онгон сум. Тавантолгойн хүн чулуун дурсгал 2000-2002 1.5 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн Хөшөөний хэв авч хадгалах 23 Наран сум. Сөдөтийн цагаан чулууны бичээс 2001- 2002 0.6 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн Бичгийг дардаслан буулгах А 1 2 3 4 5 24 Дарьганга сум. Ламтын хүн чулуу 2001-2002 1.3 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн Хэвийг авах 25 Төв аймаг.Дэлгэрхаан сум. Цогт тайжийн бичигт хад 1999- 2000 0.4 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн Бичгийг дардаслан буулгах 26 Сэргэлэн сум. Тоньюкукийн бичигт хөшөө 2001-2002 1.2 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн Түүх соёлын дурсгалт газар болгон хамгаалалтад авах, бичгийг дардаслан буулгах, хөшөө чулууны хэв авах 27 Увс аймаг. Орон нутаг судлах музейд буй "Долоодойн хөшөө" хэмээх эртний бичээс 2003- 2004 0.4 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн Бичгийн хуулбарыг авах 28 Ховд аймаг. Мөнххайрхан сум. Долооннуурын Улаан толгойн эртний бичээс 2003- 2004 0.8 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн Эх хэмжээгээр нь бичгийг дардаслан авах 29 Үенч сум. Ямаан-усны дурсгал сүг зураг, бичээс 2003- 2004 2.0 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн Зураг дүрс, тамга тэмдгийг эх хэмжээгээр нь дардаслан авах
  • 10. 30 Манхан сум. Хойт цэнхэрийн агуйн сүг зураг. 2003- 2004 0.5 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн Зураг дүрс, тамга тэмдгийг эх хэмжээгээр нь дардаслан авах 31 Хэнтий аймаг.Биндэр сум. Рашаан хадны дурсгал дахь тамга, дүрс, бичээс 2001- 2002 1.2 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн Зураг дүрс, тамга тэмдгийг эх хэмжээгээр нь дардаслан авах 32 Мөрөн сум. Салбарын уулын бичээс 2001-2002 0.2 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн Эх хэмжээгээр нь бичгийг дардаслан авах 33 Цэнхэрмандал сум. Бургастайн түрэг бичээс 2001-2002 0.2 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн Эх хэмжээгээр нь бичгийг дардаслан авах 34 Хөвсгөл аймагЦэцэрлэг сум. Харганатын з урагт хад 2003- 2004 0.8 Соёлын өвийн төв, ШУА-ийн Түүхийн хүрээлэн Зургийг эх хэмжээгээр нь буулгаж авах Зургаа. Хуулбарыг хийж унаган газарт нь босгоод, эх дурсгалыг улс, орон нутгийн музейн хамгаалалтад авч хадгалах дурсгалууд д/д Дурсгалын нэр Хугацаа Төсөвт өртөг (сая/төг) Хариуцах байгууллага /захиалагч/ Тайлбар А 1 2 3 4 5 1 Архангай аймаг.Хайрхан сум. Могойн усны Уйгарын Моюунчур хааны бичигт хөшөө 1998-1999 2.2 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн Хөшөөний суурь чулуунаасаа унаж, голоороо хугарсан. Аймгийн ОНС музейд татан авч хамгаалах. Хуулбарыг нь эх газарт нь босгох 2 Дорнод аймаг. Халхгол сум. Шонх толгойн хүн чулуу 1998-1999 1.7 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн Монголын үеийн хүн чулуунуудаас ганц бүтэн үлдсэн, хийц маш уран. Хуулбарыг хийж үлдээн эхийг Монголын Үндэсний түүхийн музейд татан авах 3 Завхан аймаг.Яруу сум. Хөшөөтийн амны хүн чулуу 1998-2000 2.3 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн Түрэгийн үеийн хөшөө, бүтэн, уран хийцтэй. Хуулбарыг хийж үлдээн, эхийг аймгийн ОНС музейд татан авах 4 Сүхбаатар аймаг.Онгон сум. Таван толгойн хүн чулуун дурсгал 1999-2000 3.0 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн Энэ дурсгал дахь Монголын үеийн 2 хүн чулуу нь хагарч хосгүй уран хийц үгүй болж байгаа. Аймгийн ОНС музейд татан авч хамгаалах. Хөшөөнүүдэд бэхжүүлэлт хийх. 5 Онгон сум. Шивээт толгойн хүн чулуун дурсгал. 1999-2000 1.8 Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн Энэ дурсгал дахь Монголын үеийн 3 хүн чулуунаас нэг нь их хэмжээгээр хагаралд орж цаашид байх нөхцөлгүй болсон.Аймгийн ОНС музейд татан авч хамгаалах. Хөшөөнүүдэд бэхжүүлэлт хийх.
  • 11. Долоо. Түүх, соёлын дурсгалт газар болгон хамгаалалтад авах дурсгалууд д/д Дурсгалын нэр Хамгаа- лалтад авах он Үндэслэл Хариуцах байгуул- лага Тайлбар А 1 2 3 4 5 1. Архангай аймаг. Тариат сум. Чулуутын голын хадны сүг зураг 1999 Голын эрэг хясаан дахь хүрмэн чулуун дээр зурагдсан маш олон тооны өргөн хүрээ, сэдэвтэй сүг зурагтай. Гэгээрлийн яам Байгалийн үзэсгэлэнт, аялал жуулчлалын бүсэд байдаг. 2 Баян-өлгий аймаг. Улаанхус сум. Цагаан салаагийн хадны зураг 1999 Хадны зураг нь шинэ чулуун зэвсгийн үе (МЭӨ 6000-3000 жил), хүрлийн үед (МЭӨ 3000-1000 жил) холбогдох бөгөөд Төв Азид байгаа хамгийн баялагхадны зурагт тооцогддог. Шинэ чулуун зэвсэг болон хүрлийн үеийн анчид, малчдын түүх, соёлыг судлахад үнэ цэнтэй баримтболдог. Гэгээрлийн яам "Дэлхийн соёлын болон байгалийн өвийн жагсаалт"-д бүртгүүлэх А 1 2 3 4 5 3 Баянхонгор аймаг. Өлзийт сум. Уран хайрхан уулын чулуун зэвсгийн суурин 1999 Монголын археологийн онцгой чухал ач холбогдолтой олдворууд олдсон Гэгээрлийн яам 4 Эрдэнэцогт сум. Түй голын зүүн дэнжийн Шатар чулуун туурь. 1999 Уг дурсгал нь хүн чулуу, булш хиргисүүр, хөшөө чулуу, буган чулуу, амьтны дүрст чулуун дурсгалуудын цогцолбор Гэгээрлийн яам Унаган газраасаа зөөгдсөн зарим дурсгалуудыг буцааж байрлуулах. Хамгаалалтын бүсийг тогтоох. Аялал жуулчлалын зориулалтаар гэрээт хугацаатайгаар эзэмшүүлэх 5 Баянлигсум. Бичигтийн хадны зураг 1999 Зургийг хөвөөлөх, битүү цоолборлох, сийлэх аргуудаар бүтээсэн бөгөөд зургууд нь эвдэрч, гэмтэлгүй байгаль дахь уран зургийн цогц галерей мэт хадгалагдаж үлдсэнээрээ бусад дурсгалуудаас онцлог юм. Зургийн зохиомж,дүрслэл, сэдэв нь өргөн хүрээг хамарсан байдаг. Гэгээрлийн яам 6 Баянлигсум. Лигийн цагаан агуй 1999 Монгол оронд хүн үүсч бий болсон он цагийг 700 000 жилийн насаар урагшлуулснаараа түүх, археологийн судалгаанд чухал ач холбогдолтой. Гэгээрлийн яам 7 Булган аймаг Баян-агт сум. Шивээт-улааны хүн чулуун цогцолбор 1999 Олон төрлийн дурсгалуудын цогцолбор Гэгээрлийн яам Зөөгдөн хөдөлсөн дурсгалуудыг буцаах, хамгаалалтын бүсийг тогтоох 8. Говь-алтай аймаг Халиун сум. Цагаан голын сүг зурагтай хад 1999 Чулуун зэвсэг, хүрлийн үеийн сүг зураг, дүрс, овог аймгуудын тамга тэмдгүүд нэг дор төвлөрсөн нь түүхч, судлаачдын хэрэглэгдэхүүн болдог. Гэгээрлийн яам Хамгаалалтын бүсийг тогтоох
  • 12. 9 Чандмань сум. Чандмань уулын овоо ба бунхан 1999 Чандмань уулыг нутгийн ард түмэн шүтэж тахин ан хийхийг цээрлэдэг хориотой тул Гэгээрлийн яам 10. Дорнод аймаг Халх гол сум. "Их бурхант" чулуун бурхны цогцолбор 1999 Жанрайсигбурхны дүрсийг уулын энгэр дагуулан чулуугаар газар шигтгэж уран гоёмсгоор хийсэн ба Монголд ийм хийцийн бурхан өөр байхгүй. Гэгээрлийн яам 11. Дундговь аймаг Өлзийт сум. Дэл ууланд орших буган чулуу, сүг зурагтай хад 1999 Хүрлийн үеийн хадны зургууд.Нэг дор олноор зурсан сүг зургууд асар ховор бөгөөд цаашид устаж үгүй болж болзошгүй. Гэгээрлийн яам Хамгаалалтын бүсийг тогтоох А 1 2 3 4 5 12. Завхан аймаг Шилүүстэй сум. Дааган дэлт буган хөшөөний цогцолбор 1999 Нутгийнхан тахиж шүтдэг, хорио цээртэй Дааган дэл уулын ард байрладаг8 ширхэг буган чулуун хөшөө болно. Гэгээрлийн яам Хашаа барих, хамгаалалтын бүсийг тогт оох 13 Өмнөговь аймаг Номгон сум. Шүүлэн долоон уулын дурсгал. 1999 Хадны сүг зургийн дүрслэл нь бусад хадны зургаас өвөрмөц бөгөөд хүний нүүр царай,толгойн дүрсүүдийг зурсан байдаг. Гэгээрлийн яам Хамгаалалтын бүсийг тогтоох 14. Сүхбаатар аймаг Дарьганга сум. Хөргийн хөндийн хүн чулуунууд 1999 Монголын үеийн хүн чулуунууд нэг дор их хэмжээний талбай эзлэн оршдог. Энэ үеийн хүн чулуунуудаас хувцасгүй нүцгэн хүний бие эрхтнийг дүрсэлсэн байдгаараа бусдаас онцлогтой. Гэгээрлийн яам Хөшөө чулуунуудын зарим нь хагарч гэмтэн унасан. Их талбай эзэлсэн тул хамгаалалтын бүсийг тогтоох 15. Дарьганга сум. Хөхлийн ширээний хүн чулуунууд 1999 Энэ газрын хүн чулуу нь мөн нүцгэн дүрслэгдсэн. Онцлог нь зүүн гартаа тахилын аяга барьсан болно. Гэгээрлийн яам Хөргийн хөндийн дурсгалаас 5 км орчим зайтай оршдог тул хамгаалалтын бүс тогтоох 16. Дарьганга сум. Алтан Овооны хүн чулуунууд 1999 Их хэмжээний талбай эзлэн оршдог. 13-15-р зууны үеийн язгууртан болоод ард түмний дээл хувцас өмсгөлийгсудлахад чухал хэрэглэгдэхүүн болдог. Гэгээрлийн яам Сумын дэргэд байдаг тул хамгаалалтын бүсийг тогтоох 17. Түвшинширээ сум. Дэлгэр хаан уулын дурсгалууд 1999 Тус дурсгалт газарт хадны сүг зураг, хүрлийн болон Хүннүгийн үеийн булшнууд, эртний хотын үлдэгдэл, шивээ зэрэг олон төрлийн дурсгалууд цогцолбор байдлаар оршдгоос гадна ан амьтан элбэг, байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар болно. Гэгээрлийн яам 18 Алтанбулаг сум Өнгөтийн цогцолбор 1999 Эртний хүн чулуунууд, дөрвөлжин булш, хөшөө чулуунууд нэг дор их талбай эзлэн оршдог. Гэгээрлийн яам 19. Батсүмбэр сум. Ноён уулын булш 1999 Дэлхий дахинд нэрд гарсан булш бөгөөд Хүннүгийн үеийн хамгийн их олдвор олдсон юм. Гэгээрлийн яам 20. Ховд аймаг Манхан сум. Хойд Цэнхэрийн агуй 1999 Агуйн хадны зураг нь дээд палеолитийн үед (20000-15000) холбогдох учраас Монгол, Ази төдийгүй дэлхийн палеолитийн үеийн хүн төрөлхтний түүх, соёлыг судлахад үнэлж баршгүй Гэгээрлийн яам Агуй шувууны сангасаар дүүрсэн. Хананы зураг нь тоосжилтболоод элдэв бичгээр дүүрсэн тул цэвэрлэж зургийг
  • 13. материал болох бөгөөд утга санаа,зохиомж дүрслэлийн хувьд маш өвөрмөц онцлогтой. дахин сэргээх, агуйн аманд торон хаалга хийх, Дэлхийн соёлын болон байгалийн өвийн жагсаалтад бүртгүүлэх 21. Үенч сум. Ямаан усны сүг зурагтай хад 1999 Түүхийн олон үеийг төлөөлж чадах хадны сүг зураг дүрс бичигтэй. Гэгээрлийн яам Ханан хадны дээд толгойн оройгоор амьтан орохоос сэргийлж хайс татах А 1 2 3 4 5 22. Хөвсгөл аймаг Мөрөн сум. Уушгийн өвөрт орших буган хөшөөний цогцолбор 1999 Нийт 15 ширхэг буган чулуун хөшөө цогцолбор байдлаар оршиж байгаа. Гэгээрлийн яам 23. Галт сум. Бартад багийн орчим дахь буган хөшөөнүүд 1999 Ур хийц болон хөшөөнд дүрслэгдсэн зэр зэвсгээрээ онцлог дүрслэлтэй бөгөөд 8-10 ширхэг буган хөшөө, хиргисүүр хамтдаа том талбай эзлэн оршдог. Гэгээрлийн яам 24. Хэнтий аймаг Биндэр сум. Рашаан хадны дурсгал 1999 Чулуун зэвсгийн үеэс 16-р зууны үед хамаарагдах төрөл бүрийн олдвор, сүг зураг, бичээс, булшны байгууламж олноороо төвлөрсөн цогцолбор газар Гэгээрлийн яам Дурсгалын эргэн тойронд ухалт малталт хийж онгорхой гүн нүх болгож орхисон тул булах, хамгаалалтын бүсийг тогтоох. 25. Батширээт сум. Өглөгчийн хэрэм 1999 Рашаан хадны дурсгалтай ойролцоо оршдог. Гэгээрлийн яам 26. Өвөрхангай аймаг Богд сум. Тэвш уулын хадны сүг зураг 1999 Олон үеийн сүг зургуудыг агуулсан бөгөөд өвөрмөц зурлагатай. Гэгээрлийн яам Тав. Хө тө лбө рийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын үйл ажиллагааны бүтэц Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг "Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль"-ийн дагуу соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Гэгээрлийн яам, тухайн орон нутгийн Засаг дарга нар зохион байгуулна. Энэхүү хөтөлбөрийн жагсаалтын "долоо"-д заасан түүх, соёлын дурсгалт цогцолбор газруудыг"Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль"-ийн дагуу түүх, соёлын дурсгалт газар болгох асуудлыг Гэгээрлийн яам, Байгаль орчны яам хамтран боловсруулж холбогдох байгууллагад өргөн мэдүүлэх болно. Хөтөлбөрийн жагсаалтын "тав", "зургаа"-д заасан түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын хуулбар, хэв, бичээсийн дардас авах зэрэг ажлуудыг Шинжлэх ухааны академи, Соёлын өвийн төв (Засгийн газрын агентлаг) хамтран зохион байгуулах болно. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыгЗасгийн газрын тохируулагч агентлаг Соёлын өвийн төв зохион байгуулна. Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт
  • 14. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийгхадгалж хамгаалах, сэргээн засварлах ажлыгдараахь хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ. Үүнд: 1. Улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв; 2. Түүх, соёлын дурсгалт зүйлийгхамгаалах тусгай зориулалт бүхий сан; 3. Гадаад орон болон олон улсын байгууллагын хөрөнгө; 4. Дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өгсөн хандив, тусламжийн хөрөнгө. Хөтөлбөрийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийгхадгалж хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөрийг санхүүжүүлэх арга, хэлбэр нь дараахь журмаар хэрэгжинэ: 1. Улсын хамгаалалтад байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг сэргээн засварлах, консерваци хийх, хашаа саравч барих, хуулбар хийх зэрэг ажлуудад шаардагдах хөрөнгийг хөтөлбөрийн жагсаалтад заасан онуудад улс, орон нутгийн төвлөрсөн төсвийн хөрөнгөнөөс гаргах; 2. Хөтөлбөрийн жагсаалтын тавд тусгагдсан "Хуулбар болон хэв авч Түүх, соёлын дурсгалт зүйлийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд хадгалах дурсгал"-ын жагсаалтад орсон түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудад төсөл боловсруулан хөрөнгийг түүх, соёлын дурсгалт зүйлийгхамгаалах тусгай зориулалтын сангаас гаргах (Mөн гадаад орнуудын уг ажлыгэрхэлдэг байгууллагуудад хандаж дэмжлэгавах ажлыг зохион байгуулах); 3.Хөтөлбөрт тусгагдсан улсын хамгаалалтад байгаа томоохон дурсгалуудыг хамгаалах, сэргээн засварлах ажлыгүе шаттайгаар хамтран хэрэгжүүлэх төсөл боловсруулж oлон улсын байгууллага, санд хандах (Тухайлбал, Богд хааны ногоон ордон, Чойжин ламын сүм,Дамбадаржаа хийд г.м); 4. Дэлхий дахинд нэрд гарсан түүх, соёлын дурсгалуудыг хамгаалах, сэргээн засварлахажлыг олон улсын байгууллага, гадаад орнуудын хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран төслийн шугамаар хэрэгжүүлэх (Тухайлбал, Түрэгийн үеийн руни бичигт хөшөө-Культегин, Билгэ хан, Тоньюкукийн хөшөө, Хархорум хотын туурь г.м); 5. Улсын хамгаалалтад байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг хамгаалах, сэргээн засварлах төслүүдийг сонгон шалгаруулсны үндсэн дээр түүх, соёлын дурсгалт зүйлийгхамгаалах тусгай зориулалтын сангаас санхүүжүүлэх. ---оОо---