SlideShare a Scribd company logo
1 of 66
Download to read offline
Communications Regulatory Commission of Mongolia
www.crc.gov.mn
¹16 (22)
2017 он I улирал
РАДИО ДОЛГИОН
ХЯНАЛТЫН ТӨВИЙН
ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН
ТОВЧ МЭДЭЭ /2017 ОНЫ
1-Р УЛИРАЛ/
[ Хуудас - 15 ]
УЛААНБААТАР
ХОТЫН ҮҮРЭН ХОЛБООНЫ
СҮЛЖЭЭНИЙ ЧАНАРЫН
ХЭМЖИЛТ /2017 ОНЫ 3 САР/
[ Хуудас - 20 ]
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН
2017 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН
СУРТАЛЧИЛГААГ РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР
НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВЬЖ
АЖИЛЛАХ ТУХАЙ
[ Хуудас - 17 ]
CRC PUBLICATION
ublicationapp
ublicationapp
СRCpublicationapp
Дарга:
С.Адъяасүрэн
ХХЗХ-ны дарга
Гишүүд:
Д.Сэрээдорж
ХХЗХ-ны дэд дарга
Т.Наранмандах
Хорооны хуралдааны
нарийн бичгийн дарга
З.Эрдэнэчулуун
ЗУХАГ-ын дарга
З.Амгалан
РДЗХГ-ын дарга
С.Долгорсүрэн
ЗБХГ-ын дарга
Ч.Эрдэнэбулган
ЗЗҮТҮСГ-ын дарга
П.Цэрэнням
ШЗГ-ын дарга
Сэтгүүлийн эрхлэгч:
Э.Дөлгөөн
(dulguun.e@crc.gov.mn)
Хариуцлагатай нарийн
бичгийн дарга
Б.Мягмарнаран
(myagmarnaran@crc.gov.mn)
Сэтгүүлийн дизайныг
£ADMARKET LLC-д
эхийг бэлтгэж хэвлэв.
Утас: 976-11-304258
Факс: 976-11-327720
Цахим хаяг: www.crc.gov.mn
Цахим шуудан: info@crc.gov.mn
ЭНЭ ДУГААРТ...
№16 (22) 2017 он. I улирал
СЭТГҮҮЛИЙН
ЗӨВЛӨЛ
Communications Regulatory Commission of Mongolia
www.crc.gov.mn
¹16 (22)
2017 он I улирал
РАДИО
ДОЛГИОН ХЯНАЛТЫН
ТӨВИЙН ХЯНАЛТ,
ШАЛГАЛТЫН ТОВЧ МЭДЭЭ
/2017 ОНЫ 1-Р УЛИРАЛ/
[
Хуудас - 15 ]
УЛААНБААТАР
ХОТЫН ҮҮРЭН ХОЛБООНЫ
СҮЛЖЭЭНИЙ ЧАНАРЫН
ХЭМЖИЛТ /2017 ОНЫ 3 САР/
[ Хуудас - 21 ]
МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ ЭЭЛЖИТ
СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ
РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР НЭВТРҮҮЛЭХ,
ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАХ ТУХАЙ
[ Хуудас - 48 ]
2017 ОНД ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ
ХОРООНД ИРҮҮЛСЭН САНАЛ, ГОМДЛЫГ ХҮЛЭЭН
АВЧ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТАЙЛАН
РАДИО ДОЛГИОН ХЯНАЛТЫН ТӨВИЙН ХЯНАЛТ,
ШАЛГАЛТЫН ТОВЧ МЭДЭЭ /2017 ОНЫ 1-Р УЛИРАЛ/
ХАРИЛЦААНЫ РАДИО СТАНЦ АШИГЛАХ ЗӨВЛӨМЖ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ
ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ РАДИО,
ТЕЛЕВИЗЭЭР НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВЬЖ
АЖИЛЛАХ ТУХАЙ
УЛААНБААТАР ХОТЫН ХЭТ БОГИНО ДОЛГИОНЫ
РАДИО ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
УЛС ХООРОНДЫН ШУУДАНГИЙН ИЛГЭЭЛТИЙН
ЧАНАРЫН ХЯНАЛТ
ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ЮУ ВЭ?
ФЭЙСБҮҮК, ТВИТТЕРИЙН ТОХИРГООТОЙ ТАНИЛЦАХ
НЬ
ГАР УТАСНЫ IMEI КОД ГЭЖ ЮУ ВЭ? ЭНЭ КОДЫГ
ХАДГАЛАХ НЬ ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ?
УЛААНБААТАР ХОТЫН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН
ТЕЛЕВИЗ, РАДИО, КАБЕЛИЙН СУВГИЙН ХӨТӨЛБӨРТ
ХИЙСЭН ХЯНАЛТ, МОНИТОРИНГИЙН ДҮН
(2017 ОНЫ I-Р УЛИРАЛ)
ИНТЕРНЕТИЙН ХӨГЖИЛ БА 4G
11
15
16
17
20
30
33
38
40
43
61
Хаяг: Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо.
Метро бизнес төв. А блок. 5-р давхар.
Сүхбаатар дүүрэг. Д.Сүхбаатарын гудамж-13. УБ-14201.
4
Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарыг
хөгжүүлэхэд хүч хөдөлмөр, оюун ухаанаа дайчлан хөгжлийн түүхийг
бүтээсэн ахмадууд, үе үеийн удирдлага, хамт олон, хөгжлийн шинэ
үеийг бий болгохоор зүтгэн ажиллаж байгаа инженер, техникийн
ажилтан, ажиллагсад, тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон тус
салбарын үйлчилгээг хүртэж буй хэрэглэгчид, иргэддээ Монгол
Улсад холбооны дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний
50 жил, холбооны мэргэжлийн ажилчин бэлтгэж эхэлсний 80
жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье!
Өнгөрсөн 2016 онд харилцаа холбооны зохицуулах хорооноос
салбарын хууль эрх зүй, хөгжлийн бодлогын шинэчлэл хийх,
зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих, дараа үеийн шинэ төрлийн
үйлчилгээ, хэрэглээг (4G LTE) нэвтрүүлэх чиглэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигч, хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллаа.
2017 оныг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хууль эрх зүйн орчинг шинэчлэх, бодлогын баримт
бичгийг холбогдох байгууллагатай хамтран боловсруулах, зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих, өргөн нэвтрүүлэг болон
контентын зохицуулалтыг сайжруулах, мэдээллийн дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн цахим үйлчилгээг
дэмжих, цахим засаглалыг бүрдүүлэх, мэдээллийн нууцлалт, аюулгүй байдлыг хангах чиглэлээр эрх бүхий байгууллагуудтай
хамтран ажиллах, шинэлэг бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан иргэдийн эрэлт, хэрэгцээг хангасан мэдээлэл, харилцаа
холбооны шинэ төрлийн хэрэглээ, үйлчилгээг нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.
Хорооны зүгээс Монгол Улсад холбооны дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жил, холбооны
мэргэжлийн ажилчин бэлтгэж эхэлсний 80 жилийн ойн баярын хүрээнд ХХМТГ, ШУТИС-тай хамтран эрдэм шинжилгээний
хурал, уулзалт семинар зэрэг цуврал арга хэмжээг зохион байгуулахаар тайлбар төлөвлөж байна.
Мэдээллийн технологийн хөгжлийн эрин үед тус салбарын зохицуулалтын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд техник,
технологийн оновчтой шийдлийг ашиглаж буй хөгжингүй улс орнуудын зохицуулах байгууллагын жишиг, туршлагыг
судалж хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр идэвх зүтгэл гарган ажиллах, салбарын үйлчилгээ эрхлэгчдийн
зохистой үйл ажиллагааг дэмжин, хэрэглэгчийн эрх ашигт илүү нийцсэн үйлчилгээг бий болгох зорилтын хүрээнд Ази
номхон далайн орнууд, БНХАУ-ын Тайван, БНСУ-тай туршлага солилцон хамтарсан семинар, сургалтуудыг зохион
байгууллаа.
Мөн ЮНЕСКО-оос жил бүрийн 2 дугаар сарын 13-ны өдрийг Дэлхийн радиогийн өдөр болгон тэмдэглээд 6 дахь
жилтэй золгож байна. ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос энэхүү өдрийг Монгол улсад тэмдэглэж байхыг
уриалсан чиглэл гаргасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо нь “ЮНЕСКО-ийн Мэдээлэл харилцаа холбооны
хөгжлийн хөтөлбөр”-ийн Монголын үндэсний хорооны гишүүний хувьд Монгол улсад Дэлхийн радиогийн өдрийг
тэмдэглэх ажлыг дэмжин ажиллаж байна.
Бид салбарын хэмжээнд зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжигч, хамтрагч байгууллага,
аж ахуйн нэгж, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт зориулсан хэлэлцүүлэг уулзалт зохион байгуулах, мэргэжил, арга зүйн
зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, хорооны хуралдааны шийдвэрийг олон нийтэд сурталчлах, хүртээмжтэй болгох чиглэлээр
энэхүү сэтгүүлийн дугаарыг хүргэж байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
С.АДЪЯАСҮРЭН
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА
Мэндчилгээ
2017. I улирал www.crc.gov.mn 5
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах
хорооны дүрэм, хуралдааны дэгийн хүрээнд удирдлагаас
өгсөн удирдамж чиглэл, 2017 оны үйл ажиллагааны Бизнес
төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны 1 дүгээр
улиралд, Хорооны ээлжит хуралдааныг 3 удаа зохион
байгуулав. Тайлант хугацаанд хорооны хуралдаанаас
12 тогтоол, хорооны хуралдааны 4 тэмдэглэлийг батлан
шийдвэрлэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллав.
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017
оны ээлжит 1 дүгээр хуралдааныг 2017 оны 1
дүгээр сарын 31-нд зохион байгууллаа. Тус хорооны
хуралдаанаар:
¾¾ “2016 оны хуралдааны тогтоол шийдвэрийн
хэрэгжилтийн тайлан”,
¾¾ “Хорооны хуралдааны дэг болон үйл ажиллагааг
сайжруулах”;
¾¾ “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд 2017
онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоох”
¾¾ Тусгай зөвшөөрлийн талаар холбогдох газрууд
болон хорооны хуралдааны нарийн бичгийн
дарга нараас боловсруулсан 6 асуудлыг
хэлэлцэж, хорооны хуралдааны 5 тогтоол, 1
тэмдэглэлийг тус тус батлан шийдвэрлэсэн.
Үүнд:
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 268 дугаар
тогтоолоор баталсан “Харилцаа холбооны зохицуулах
хорооны дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх заалтыг
үндэслэн “Харилцаа холбооны зохицуулах хорооны
хуралдааны дэг”-ийг 2016 оны 7 дугаар сарын 07-ны
өдрийн 43 тоот тогтоолын хавсралтаар шинэчлэн баталсан
бөгөөд үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Тус
хуралдаанаар хорооны бүтэц, зохион байгуулалтыг 2016
оны 9 дүгээр сард шинэчлэн баталсантай холбогдуулан
“Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны
дэг”-д байгаа бүтцийн нэгжийн газар, өөрчлөгдсөн
хэлтсийн нэр, холбогдох маягтыг шинэчлэх, хуралдааны
шийдвэр гаргах процессын өөрчлөлтийг тусгах,
хорооны нэр бүхий зарим гишүүдээс 2016 оны ээлжит
9 дүгээр хуралдаанаас гарсан саналыг тус тус үндэслэн
боловсруулсан “Харилцаа холбооны зохицуулах
хорооны хуралдааны дэг”-д нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай танилцуулга, тогтоолын төсөл, хавсралтын хамт
авч хэлэлцэв. Хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 31-
ны өдрийн 01 тоот тогтоолын хавсралтаар “Харилцаа
холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийн 2 дугаар
зүйлийн 2.1.4 дэх заалтыг үндэслэн “Харилцаа холбооны
зохицуулах хорооны хуралдааны дэг”-д нэмэлт,
өөрчлөлтийг оруулан баталсан. Түүнчлэн хорооны бүтэц,
зохион байгуулалтыг шинэчлэн батлахдаа “Хорооны
хуралдааны нарийн бичгийн дарга” албан тушаалыг
хорооны даргын шууд удирдлагад бие даан бий
болгосон нь хорооны хуралдааны цагийн урамшууллыг
үндсэн цалинтай давхардуулан олгох боломжгүй нөхцөл
үүссэн тул тус хуралдаанаар 2016 оны 44 тоот тогтоолын
1 дүгээр заалтын холбогдох хэсгийг хасч, хүчингүй болгох
МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДҮРЭМ, ХУРАЛДААНЫ
ДЭГИЙН ХҮРЭЭНД УДИРДЛАГААС ӨГСӨН УДИРДАМЖ, ЧИГЛЭЛ, 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР 2016 ОНЫ 4 ДҮГЭЭР УЛИРАЛД, ХОРООНЫ
ЭЭЛЖИТ ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
2017.I улирал
1
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ
ХУРАЛДААНЫ 2017 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН
ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАН
6
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН
I УЛИРЛЫН ТАЙЛАН
тухай хорооны 2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн 02
тоот тогтоолоор батлав.
Хорооны 2015 оны 21 тоот тогтоолын хавсралтын
1 дүгээр заалтаар “Харилцаа холбооны зохицуулах
хороонд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах
тохиолдолд олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ”-г тус
хороонд ажилласан жилээс хамаарч 3 шатлалтай байхаар
тогтоосон байсан. 2017-ны ээлжит 1-р хуралдаанаар
дээрх 3 шатлалыг 2 шатлалтай болгон өөрчлөх санал,
тогтоолын төслийг боловсруулан хэлэлцүүлсэн ба 2017
оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн 03 тогтоолоор батлан
шийдвэрлэсэн.
Тус хуралдаанаар “ХХЗХ-ны хуралдааны 2016
оны тогтоол шийдвэрийн хэрэгжилт, жилийн
тайлан”-г Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга
Т.Наранмандах нэгтгэн боловсруулж танилцуулав.
Хэлэлцүүлсэн тайланд, хорооны дарга болон
хуралдаанаас өгсөн үүрэг даалгавар, удирдамж чиглэл,
хуралдааны дэгийн дагуу 2016 онд Хорооны ээлжит
хуралдааныг нийтдээ 9 удаа, ээлжит бус хуралдааныг
1 удаа тус тус зохион байгуулж, төлөвлөгөөт болон
цаг үеийн 83 асуудлыг авч хэлэлцэн хорооны тогтоол,
хуралдааны тэмдэглэл гарган шийдвэрлэсэн. ХХЗХ-ны
2016 оны хуралдааны тогтоолд:
1.	 Мэдээллийн технологи, харилцаа холбоо, радио
телевиз, шуудангийн зохицуулалтын чиглэл,
2.	 Дараа үеийн үүрэн холбооны систем
нэвтрүүлэх дүрэм журам, нөхцөл шаардлага,
харилцан холболтын орлого хуваах зарчим,
(зохицуулалтын үйлчилгээний хөлсний
зохицуулалт,)
3.	 Радио давтамжийн хуваарилалт, төлөвлөлтөнд
нэмэлт өөрчлөлт оруулах шинэчлэх, тусгай
зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, цуцлах, сэргээх,
баталгаажуулах,
4.	 Цаг үеийн шаардлагатай байсан асуудал зэрэг
хэлэлцсэн асуудлуудаар нийтдээ 52 тогтоол,
19 тэмдэглэлийг тус тус батлан шийдвэрлэж,
тогтоол болон тэмдэглэлийн хэрэгжилтэд хяналт
тавьж ажилласан байна.
Эдгээр асуудлуудыг 2017 оны 1-р хуралдаанаар
хэлэлцээд, “Хорооны хуралдааны 2016 оны жилийн
эцсийн тайлан, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн
тухай” 2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн хорооны
хуралдааны 01 дугаар тэмдэглэлийг гаргав. Уг
тэмдэглэлээр, хорооны хуралдаанаас 2016 онд баталсан
боловч тодорхой шалтгааны улмаас бүрэн хэрэгжээгүй
2 тогтоолын хэрэгжилт болон хуралдааны тэмдэглэлийн
хэрэгжилтийг хангуулах, шаардлагатай тохиолдолд
шийдвэрлэх талаар санал боловсруулж хуралдаанд
хэлэлцүүлэхийг Хорооны хуралдааны нарийн бичгийн
дарга, холбогдох газрын дарга нарт үүрэг болгож,
“Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны
дэг”-ийг хэрэгжүүлэх, хорооны гишүүдийг шаардлагатай
мэдээлэл зөвлөмжөөр хангах, дэмжлэг үзүүлэх,
хорооны тогтоол, хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг,
даалгаврын хэрэгжилтийн тайланг хагас жил, жилийн
эцсээр хорооны хуралдаанд танилцуулан холбогдох
удирдамж, чиглэл авч ажиллахыг Хорооны хуралдааны
нарийн бичгийн дарга /Т.Наранмандах/-д тус тус
үүрэг болгож; тэмдэглэлийн хэрэгжилтэд хяналт тавьж,
тайлагнан ажиллахыг Хорооны дарга-д даалгав.
“Шуудангийн тухай хууль”-ийн 9.1.2 дах заалтыг
үндэслэн Шуудангийн зохицуулалтын газраас
боловсруулсан Бүх нийтийн үйлчилгээний үүргийн
санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг шинэчлэн тогтоох
тухай” танилцуулга, тооцоо судалгаа, тогтоолын төслийг
хуралдаанаар авч хэлэлцээд, 2017 оны 1 дүгээр сарын 31-
ны өдрийн 04 дугаар тогтоолыг батлав. Уг тогтоолоор
шуудангийн үйлчилгээ үзүүлэгчээс БНҮҮС-д 2017 онд
төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг шинэчлэн тогтоосон.
Шуудангийн үйлчилгээ эрхлэгч нь шуудангийн тухайн
зах зээлийн ашигтай, зардал багатай хэсэгт үйлчилгээ
үзүүлснээр үндсэн сүлжээний Улаанбаатар хотын
ашгаас хөдөө орон нутгийн алдагдлаа нөхөж, хөрөнгө
оруулалт хийх, үйлчилгээний үнэ тарифаа тогтоох,
орлогоо төлөвлөхөд нөлөөлж байдаг байна. Иймээс
шуудангийн үндсэн сүлжээний алдагдлaac БНҮҮС-д
тодорхой хувиар төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоох
зарчмыг баримталсан байна. Энэ тогтоол батлагдсантай
холбогдуулан тус хорооны 2014 оны 56 тоот тогтоолыг
хүчингүй болгов.
Тус хорооны хуралдааны “Тусгай зөвшөөрөл олгох,
өөрчлөлт оруулах, сэргээх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох
тухай” 2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн 05 тоот
тогтоолын хавсралтаар:
¾¾ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн
тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай
хуулийн 9.1.2 дах заалтуудыг тус тус үндэслэн
тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 6 хуулийн
2017. I улирал www.crc.gov.mn 7
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН
этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох;
¾¾ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн
тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай
хуулийн 9.1.2 дах заалтуудыг тус тус үндэслэн
тогтоолын Хоёрдугаар хавсралтаар 2 хуулийн
этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд
өөрчлөлт оруулах;
¾¾ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн
тухай хуулийн 13.3 дах заалтыг үндэслэн
тогтоолын Гуравдугаар хавсралтаар 10 хуулийн
этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх;
¾¾ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн
тухай хуулийн 13.1 заалтыг үндэслэн тогтоолын
Дөрөвдүгээр хавсралтаар 2 хуулийн этгээдийн
тусгай зөвшөөрлийг 3 сараар түдгэлзүүлэх;
¾¾ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн
тухай хуулийн 14.1.5, Харилцаа холбооны салбарт
үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын
12.1, 12.1.1 дах заалтыг үндэслэн тогтоолын
Тавдугаар хавсралтаар 4 хуулийн этгээдийн
тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус
шийдвэрлэв.
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах
хорооны 2017 оны ээлжит 2 дугаар хуралдааныг
2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулав.
Уг хорооны хуралдаанаар
¾¾ Тусгай зөвшөөрлийн тухай;
¾¾ Ажлын хэсгийн дүгнэлтийн тухай
¾¾ “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний
төлбөрийн хэмжээ”-г шинэчлэн батлах тухай;
¾¾ Харилцаа холбооны зохицуулах хороонд 2016
онд ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн
шийдвэрлэлтийн талаар танилцуулга;
¾¾ ХХЗХ-ны 2016 оны санхүүгийн үйл ажиллагааны
аудитын үр дүнгийн талаар танилцуулга
зэрэг нийтдээ 5 асуудлыг хэлэлцэж, хорооны
хуралдааны 3 тогтоол, 2 тэмдэглэлийг тус тус
баталсан:
Тус хорооны газар, хэлтсийн боловсруулсан санал,
дүгнэлтийг хуралдаанаар авч хэлэлцээд, Аж ахуйн үйл
ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10
дугаар зүйлийн 10.1.1, 10.1.4, 10.1.5 дэх заалт, 14 дүгээр
зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай
хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа
холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн
журмын 10.2 дах хэсэг, 10.3.3 дах заалтыг тус тус үндэслэн
“Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, хүчингүй
болгох тухай” 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн
06 тоот тогтоолыг батлав. Үүнд:
¾¾ Тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан 14
хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр
олгох;
¾¾ Тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан 2
хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөлд өөрчлөлт
оруулах;
¾¾ Тогтоолын гуравдугаар заалтаар 1 хуулийн
этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
зэрэг болно.
ХХЗХ-ны Даргын 2016 оны А/243 тоот тушаалаар
байгуулагдсан ажлын хэсэг нь Монгол Улсын нутаг
дэвсгэрт мэдээлэл, холбооны сүлжээ, дэд бүтэц
байгуулах, эзэмших, ашиглах тусгай зөвшөөрөл бүхий
мэдээлэл, холбооны сүлжээний үйлчилгээ эрхлэгчдийн
үйл ажиллагаанд “Төрийн хяналт шалгалтын тухай”,
“Харилцаа холбооны тухай”, “Радио долгионы тухай”
хууль, тогтоомж бодлого, зохицуулалтын талаарх
тогтоол шийдвэр, тусгай зөвшөөрлийн гэрээгээр
хүлээсэн үүрэг, хариуцлага болон нөхцөл шаардлагын
хэрэгжилт, тоног төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээ,
аюулгүй ажиллагааны байдалд хяналт шалгалт хийж,
үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга
хэмжээний санал боловсруулж, дүгнэлт гаргах, тус
хорооны мэдээлэл холбооны сүлжээний ашиглалтын
байдалд хийгдсэн судалгаанд нэмэлт мэдээлэл авах,
тодруулах, шинэчлэх зорилгоор хяналт шалгалтыг хийж
гүйцэтгэсэн байна. Тус ажлын хэсгээс шалгалтын үр дүн,
санал дүгнэлт, холбогдох тогтоолын төслийг хорооны
2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит 2 дугаар
хуралдаанд танилцуулав. Хуралдаанаар ажлын хэсгийн
оруулсан санал, дүгнэлт болон шийдвэрийн төслийг тус
тус авч хэлэлцэж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай
зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5
дах заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр
зүйлийн 9.1.2 дах заалт, 15 дугаар зүйлийн 15.1.3 дах
заалтыг тус тус үндэслэн 2017 оны 2 дугаар сарын 24-ний
өдрийн 07 тоот тогтоолыг баталсан болно. Уг тогтоолд,
тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд
тусгай зөвшөөрөлд зааснаар үйл ажиллагаа явуулж
эхлээгүй нь тус хорооноос хийсэн хяналт, шалгалтын
ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон тул Мобиком
нэтворкс ХХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ны
2
8
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН
I УЛИРЛЫН ТАЙЛАН
холбогдох тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь "Радио
долгионы тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3 дахь
заалтаар олгогдсон бүрэн эрхийн дагуу Дэд бүтцийн
сайдын 2003 оны 216 тоот тушаалаар батлагдсан "Радио
давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ
тогтоох журам"-ыг тус тус үндэслэн радио давтамж
ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоодог.
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2003 оны 36
дугаар Анхлан баталсан тогтоолоор “Радио давтамжийн
ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-нд нийт 9
удаагийн хорооны тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулан
мөрдөж ирсэн болно. Тус хорооны хуралдаанаар
“Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн
хэмжээ”-г шинэчлэн батлуулах тухай танилцуулга,
тогтоолын төсөл, хавсралт баримт бичгийн төслийг
тус тус авч хэлэлцсэн. Радио долгионы тухай хуулийн
5 дугаар зүйлийн 5.2.3 дах заалт, Дэд бүтцийн сайдын
2003 оны 216 дугаар тушаалаар баталсан “Радио
давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ
тогтоох журам”, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны
268 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Харилцаа
холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийн 2.1.4 дэх
заалтыг тус тус үндэслэн 2017 оны 08 тоот тогтоолын
хавсралтаар “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний
төлбөрийн хэмжээ”-г шинэчлэн тогтоож баталсан.
Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа
холбооны зохицуулах хорооны 2003 оны 36 дугаар
тогтоолыг хүчингүй болгов. Төрөл, ангиллын төлбөрийн
хэмжээг радио зурвасын ашиглалтын төлбөр, радио
нэвтрүүлэгчийн хүчин чадал/хамрах хүрээний төлбөр,
төрөл ангиллын төлбөр гэж тогтоож, тоон технологийн
онцлогтой уялдуулсан.
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах
хорооны 2017 оны ээлжит 3 дугаар хуралдаан 2017
оны 3 дугаар сарын 31-ний өдөр болов. Энэхүү
хорооны хуралдаанаар
¾¾ “Монгол Улсын хэмжээнд радио давтамжийн
2300-2400 МГц-ийн зурвасын зохицуулалт,
техникийн нөхцөл шаардлага”;
¾¾ “Монгол Улсын хэмжээнд харилцааны радио
станцад ашиглах радио давтамжийн зурвасын
хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”;
¾¾ “Монгол Улсын хэмжээнд радио давтамжийн
2500-2690 МГц-ийн зурвасын зохицуулалт,
техникийн нөхцөл шаардлага”;
¾¾ Тусгай зөвшөөрлийн тухай зэрэг асуудлыг
хэлэлцэж, хорооны хуралдааны 4 тогтоолыг
баталж шийдвэрлэн хуралдааны 1 тэмдэглэлээр
үүрэг чиглэл өгсөн болно.
Тус хуралдаанаар “Монгол Улсын хэмжээнд радио
давтамжийн 2300-2400 МГц-ийн зурвасын зохицуулалт,
техникийн нөхцөл шаардлага”, “Монгол Улсын хэмжээнд
радио давтамжийн 2500-2690 МГц-ийн зурвасын
зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага”, баримт
бичгийн төслийг тус тус авч хэлэлцэв. Эдгээр баримт
бичгүүдийн үндсэн зорилго нь радио давтамжийн
2300-2400 МГц, 2500-2690 МГц-ийн зурваст өндөр
хурдны өргөн зурвасын утасгүй холболтын технологийг
өргөнөөр ашиглах, нэвтрүүлэх, шаардлагатай техникийн
нөхцөл шаардлагыг тогтоож өгөх, түүнчлэн Дараа үеийн
хөдөлгөөнт холбооны радио давтамжийн зурвасыг
хуваарилах, зурвасыг үр дүнтэй ашиглах нөхцөлийг
бүрдүүлэхээр ОУЦХБ, гадаадын 15 зохицуулалтын баримт
бичиг (ITU-R M.1036), ялангуяа Европын холбооны CEPT
стандартчиллын байгууллагын зохицуулалт, стандартыг
(ECC-14:02, ECC-11:05, ЕСС-05:05) судалж эдгээр баримт
бүрүүдийг боловсруулжээ. Харилцаа холбооны тухай
хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.10 дах заалт, "Харилцаа
холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийн 2.1.4, 5.4.8
дах заалтыг тус тус үндэслэн хорооны хуралдааны
2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 09 тоот
тогтоолын хавсралтаар “Монгол Улсын хэмжээнд радио
давтамжийн 2300-2400 МГц-ийн зурвасын зохицуулалт,
техникийн нөхцөл шаардлага”; 2017 оны 3 дугаар сарын
31-ний өдрийн 10 тоот тогтоолын хавсралтаар Монгол
Улсын хэмжээнд радио давтамжийн 2500-2690 МГц-ийн
зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага”-ыг
тус тус батлав. Энэхүү 2 радио зурвасын зохицуулалт,
техникийн нөхцөл шаардлагыг шинээр баталснаар хуучин
уг зурвасыг ашиглаж байсан телевиз, радиогийн олон
сувгийг дамжуулан хүргэх (ММDS) үйлчилгээ ба утасгүй
интернетийн (Wi-MAX) үйлчилгээнээс давтамжийг
чөлөөлж, өндөр хурдны өргөн зурвасын утасгүй
холболтын шинэ технологи ба интернетийн үйлчилгээ
(IMT/BWA)-нд ашиглах, үйлчилгээг өргөжүүлэх, Дараа
үеийн хөдөлгөөнт холбооны системд дахин хуваарилж,
давтамжийн зурвасыг үр ашигтай ашиглах, хэрэглэгчийн
төхөөрөмжийн роуминг хийх боломжийг хангах, хил
орчмын радио холбооны үйлчилгээний харилцан
зохицолдоог хангах, давтамжийн харилцан нөлөөллөөс
хамгаалах боломжийг бүрдүүлж, холбогдох хуваарилалт
техникийн нөхцөлийг тогтоож өглөө.
3
2017. I улирал www.crc.gov.mn 9
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН
Манай Улсын харилцаа холбоо, мэдээллийн
технологийн салбарт, түүнчлэн иргэд байгууллагын
хэрэглээнд төрөл бүрийн хэрэглээний радио систем,
радио станц, техник технологи өргөнөөр нэвтэрснээр радио
долгионы зөвшөөрөл авч ашиглах нь улам бүр нэмэгдэж,
тэдгээрийг зохицуулах, харилцан нөлөөлөлгүй ажиллах
нөхцөлийг хангах, ашиглаж буй тоног төхөөрөмжийг
шалгах, баталгаажуулах зэрэг асуудлуудыг алхам
алхмаар шийдвэрлэж ирсэн. Энэ асуудлыг зохицуулах
үйл ажиллагааг төгөлдөржүүлэх зорилгоор Харилцаа
холбоо, мэдээллийн технологийн газрын Даргын 2016
оны А/59 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан "Монгол
Улсын үндэсний радио давтамжийн хуваарилалтын
хүснэгт"-ийн дагуу “Монгол Улсын хэмжээнд харилцааны
радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын
хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”-ын төслийг
боловсруулж, тус хорооны хуралдаанаар хэлэлцүүлэв.
Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн
9.1.10 дах заалт, "Харилцаа холбооны зохицуулах хорооны
дүрэм"ийн 2.1.4, 5.4.8 дах заалтыг тус тус үндэслэн 2017
оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоолын
хавсралтаар “Монгол Улсын хэмжээнд харилцааны радио
станцадашиглахрадиодавтамжийнзурвасынхуваарилалт,
техникийн нөхцөл шаардлага”-ыг батлан шийдвэрлэсэн.
Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн
зурвасын нарийвчилсан хуваарилалт, ашиглалтын үеийн
техникийн нөхцөл шаардлагыг хэрэгжүүлэх, радио
давтамжийн харилцан нөлөөллийг арилгах, мэргэжил
арга зүйн зөвлөмж, аргачлалаар хангахад энэхүү баримт
бичгийг мөрдөнө.
Тус хорооны хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох,
өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай” газар, хэлтсийн
боловсруулсан санал, дүгнэлтийг авч хэлэлцээд, Аж ахуйн
үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10
дугаар зүйлийн 10.1.1, 10.1.5 дэх заалт, Харилцаа холбооны
тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа
холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн
журмын 10.2 дах хэсэг, 10.3.3 дах заалтыг тус тус үндэслэн
2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 12 тоот “Тусгай
зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох
тухай” тогтоолыг батлан шийдвэрлэв. Үүнд:
¾¾ Тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан 15 иргэн,
хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр
олгох;
¾¾ Тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан 1
хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөлд өөрчлөлт
оруулах;
¾¾ Тогтоолын гуравдугаар заалтаар 1 хуулийн
этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
2017 оны 1 дүгээр улиралд, Харилцаа холбооны
зохицуулах ээлжит 3 удаагийн хорооны хуралдаанаар
баталсан 2017 оны 05, 06, 07, 12 тоот нийтдээ 4
тогтоолын хавсралтаар Аж ахуйн үйл ажиллагааны
тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн
10.1.1, 10.1.4, 10.1.5, 13 дугаар зүйлийн 13.3 дэх заалт,
14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.5 дах заалт, Харилцаа
холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт,
15 дугаар зүйлийн 15.1.3 дах заалт, Харилцаа холбооны
салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын
10.2 дах хэсэг, 10.3.3 дах заалтууд болон хорооноос
хийсэн гүйцэтгэлийн хяналт, шалгалтын ажлын хэсгийн
дүгнэлтийг тус тус үндэслэн 35 иргэн, хуулийн этгээдэд
тусгай зөвшөөрөл шинээр олгох; 5 хуулийн этгээдийн
тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах;
10 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх; 1
хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх; 8
хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
ХХЗХ-ны хуралдааны тогтоол, тэмдэглэлийн
хэрэгжилтийг зохион байгуулах, батлагдсан
зохицуулалтын чиглэл, дүрэм журам, нөхцөл шаардлагын
баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын
хүрээнд холбогдох яам, байгууллага, дүүрэг, татварын
алба, мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ААН, тусгай
зөвшөөрөл эзэмшигч, иргэн, хуулийн этгээд нарт 400
гаруй албан тоотоор тус тус албажуулан хүргүүлэх
арга хэмжээг авч ажиллав. Тухайлбал, 2017 оны 04
тоот тогтоолыг 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн
07/171 албан тоотоор ХХМТГ, БНҮҮС, шуудангийн
үйлчилгээ эрхлэгч нийт 52 ААН, хуулийн этгээдэд;
тусгай зөвшөөрлийн 2017 оны 05 тоот тогтоолын 1, 2,
3, 4, 5 дугаар хавсралтаар шийдвэрлэсний дагуу тусгай
зөвшөөрөл шинээр олгосон-6 (07/166 албан тоот, 2017-
02-02), өөрчлөлт оруулсан-2 (07/167), сэргээсэн-10
(07/170), түдгэлзүүлсэн-1 (07/168), хүчингүй болгосон-1
(07/169) тухай 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн
албан тоотоор албажуулж, тогтоолын хавсралтад заасан
иргэн, хуулийн этгээд, (мэргэжлийн хяналт, татварын
байгууллагад;) 2017 оны 06 дугаар тогтоолын 1 дүгээр
хавсралтаар олгосон-14 (албан тоот-07/283, 2017-03-
03), өөрчлөлт оруулсан-2 (тоот-07/284), тогтоолын 3
дугаар заалтаар хүчингүй болгосон (тоот-07/285) тусгай
10
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН
I УЛИРЛЫН ТАЙЛАН
зөвшөөрлийн албажуулсан мэдэгдлийг; 2017 оны 07 тоот
тогтоолыг 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 07/280
албан тоотоор МХС ХХК, Мобиком нэтворкс ХХК-д; 2017
оны 8 дугаар тогтоолоор баталсан “Радио давтамжийн
ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”, тогтоолын
хавсралтын холбогдох хэсгийг 2017 оны 3 дугаар сарын
06-ны өдрийн 07/291 тоотоор нийт 51 радио, телевизийн
олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч (РТҮС)
ААН, хуулийн этгээд болон 07/292 албан тоотоор 218
харилцааны радио станц эзэмшигч, ААН, хуулийн этгээд,
4 үүрэн холбооны операторт 2017 оны 3 дугаар сарын
16-ны өдрийн 07/324 тоотоор тус тус албажуулан албан
тоотоор хүргүүлж мэдэгдэв.
2017 оны 1 дүгээр улиралд, хорооны 3 удаагийн
ээлжит хуралдааны мэдээлэл болон тогтоол, тэмдэглэл,
батлагдсан баримт бичгийг хавсралтын хамт, тайлан
мэдээллийг тухай бүр байгууллагын цахим хуудаст
байршуулан мэдээллийн ил тод байдлыг хангах, олон
нийтэд сурталчлах, хорооны шийдвэрийг нээлттэй болгох
арга хэмжээг авсан болно. Байгууллагын цахим хуудаст
хорооны хуралдааны тогтоолоор хүчингүй болгосон,
шинэчлэн баталсан, нэмэлт өөрчлөлтийн мэдээллийг
шинэчлэх. Хорооны хуралдаанаар батлагдсан тогтоол,
тогтоолын хавсралтуудыг хорооны дотоод сүлжээндээ
байршуулан албан дотоод хэрэгцээнд ашиглах
боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Хорооны хуралдаанаас 2017 оны 1 дүгээр улиралд баталсан тогтоол, шийдвэрийн жагсаалтыг нэгтгэн үзүүлэв:
№
Хорооны баталсан
тогтоолын дугаар
Огноо
Тогтоолын товч
агуулга
Нэг. ХХЗХ-ны баталсан тогтоол
1 Тогтоол 01 2017.01.31
Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
(Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг)
2 Тогтоол 02 2017.01.31
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
(2016 оны 44 тоот тогтоол)
3 Тогтоол 03 2017.01.31
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
(2015 оны 21 тоот тогтоол)
4 Тогтоол 04 2017.01.31 БНҮҮС-д 2017 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
5 Тогтоол 05 2017.01.31 Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, сэргээх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай
6 Тогтоол 06 2017.02.24 Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай
7 Тогтоол 07 2017.02.24 Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай
8 Тогтоол 08 2017.02.24 “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-г шинэчлэн тогтоох тухай
9 Тогтоол 09 2017.03.31
Радио давтамжийн 2300-2400МГц-ийн зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл
шаардлага батлах тухай
10 Тогтоол 10 2017.03.31
Радио давтамжийн 2500-2690МГц-ийн зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл
шаардлага батлах тухай
11 Тогтоол 11 2017.03.31
Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн
нөхцөл шаардлага батлах тухай
12 Тогтоол 12 2017.03.31 Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай
2017. I улирал www.crc.gov.mn 11
Харилцаа холбооны зохицуулах хороонд иргэн, ААН, байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг “Иргэдээс төрийн
байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”, “Харилцаа холбооны зохицуулах
хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх” журмын тавдугаар зүйлд заасны дагуу хуулийн
хугацаанд шийдвэрлэсэн тайланг танилцуулж байна.
Тус хороонд тайлант хугацаанд буюу 2017 оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл
нийт 45 гомдол, санал хүсэлт ирсний 43 хүсэлтийг шийдвэрлэсэн ба шийдвэрлэлтийн явц 97,24 % үлдсэн 2 гомдол
санал нь шийдвэрлэх хяналтын хугацаанд байна.
Хүснэгт 1. Гомдол, санал хүсэлт орж ирсэн төрлүүд
Иргэд болон аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэлжүүлэн холбогдох журмын дагуу
холбогдох алба, мэргэжилтнүүд, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад шилжүүлэн түргэн шуурхай шийдвэрлүүлэх арга
хэмжээг авч ажилласан.
Хэрэглэгчийн гомдол, саналыг дүгнэж үзэхэд үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой хамааралтай, нэр төрд халдсан
гомдол тодорхой хувийг, дийлэнх хувийг Засгийн газрын “11-11” төвөөр ирсэн гомдлууд мөн үүрэн холбооны үйлчилгээ
эрхэлж буй байгууллагуудын үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүссэнийг шалгуулахаар тус хороонд ирүүлсэн байна.
2017 ОНД ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ИРҮҮЛСЭН
САНАЛ, ГОМДЛЫГ ХҮЛЭЭН АВЧ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТАЙЛАН
Тус хорооны утсаар хандсан
Албан тоотоор хандсан
Тус хорооны цахим шуудангаар хандсан
Засгийн газрын 11-11 төв
№ Гомдол, санал хүсэлт
Өргөдөл,
гомдлын тоо
Шийдвэрлэсэн
Шийдвэрлээгүй
хяналтын хугацаанд
байгаа
1 Тус хорооны утсаар хандсан 10 10 0
2 Тус хорооны и-мэйлээр хандсан 1 1 0
3
Албан
бичгээр
ХХЗХ-ны нөхцөл шаардлагын тухай 1 1 0
4 Засгийн газрын www.11-11.mn төвөөс орж ирсэн 33 31 2
Нийт 45 43 2
График 1. Гомдол, санал хүсэлт орж ирсэн суваг
74% 22%
2%2%
12
Тус хороонд Засгийн Газрын “11-11” төвөөр дамжуулан 2017 оны I улиралд мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ
эрхлэгчдэд ирүүлсэн нийт санал хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн талаарх мэдээллийг хүргэж байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН 11-11 ТӨВӨӨР ИРСЭН МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА
ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ИРҮҮЛСЭН САНАЛ ХҮСЭЛТ,
ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ 2017 ОНЫ I УЛИРАЛ
Саналын хяналт (Өргөдөл, гомдол)
Саналын төрөл
Шийдвэрлэлтийн чанар
31
2
33
0
2.5 7.5 12.5 27.517.5 32.522.5
5 10 2515 3020 35
6
23
2
0
2 6 10 2214 2618
4 8 2012 2416 28
Саналын тоо
Саналын тоо
Нээлттэй - 2 Хаагдсан-31
Санал хүсэлт-23 Гомдол-8
Шүүмжлэл-2
Нийт
Хаагдсан
Нээлттэй
Санал хүсэлт
Шүүмжлэл
Гомдол
Хугацаанд нь-27 Хугацаанаас нь хэтэрсэн-4 Хариулсан-2 Шийдвэрлээгүй-0
Уг хүснэгтээс харахад тус төвөөр дамжуулан тус
хороонд 2017 оны I улиралд нийт 33 санал хүсэлт,
гомдол, шүүмжлэл, өргөдөл ирүүлжээ. Үүний ихэнх
хувийг гомдол, санал хүсэлт эзэлж байгаа бөгөөд тухай
бүрт хариулт өгч хяналтын хугацаанд барагдуулан
шийдвэрлэсэн байна.
График 2: Тус хороонд Засгийн Газрын “11-11” төвөөр дамжуулан 2017 оны I улиралд мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдэд
ирүүлсэн нийт санал хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн байдал
2017. I улирал www.crc.gov.mn 13
“РАДИО ДАВТАМЖИЙН 2300-2400 БА 2500-2690 МГЦ-ИЙН
ЗУРВАСЫН ЗОХИЦУУЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ МГЦ ШААРДЛАГА”
БАТЛАГДЛАА
Тогтоол шийдвэр
FDD - Frequency Division Duplex/Давтамжийн хуваалт хослосон
TDD - Time Division Duplex/Хугацааны хуваалт хослосон
2505МГц
2500МГц
2510МГц
2515МГц
2520МГц
2525МГц
2530МГц
FDD (Band 7) FDD (Band 38) FDD (Band 7)
2535МГц
А1
А3
А5
А7
А9
А11
А13
Т1
Т3
Т5
Т7
Т9
В1
В3
В5
В7
В9
В11
В13
А2
А4
А6
А8
А10
А12
А14
Т2
Т4
Т6
Т8
Т10
В2
В4
В6
В8
В10
В12
В14
2540МГц
2545МГц
2550МГц
2555МГц
2560МГц
2565МГц
2570МГц
2575МГц
2580МГц
2585МГц
2590МГц
2595МГц
2600МГц
2605МГц
2610МГц
2615МГц
2620МГц
2625МГц
2630МГц
2635МГц
2640МГц
2645МГц
2650МГц
2655МГц
2660МГц
2665МГц
2670МГц
2675МГц
2680МГц
2685МГц
2690МГц
Зураг 1. FDD болон TDD технологиудыг хослуулан ашиглах дараа үеийн радио давтамжийн
2500-2690 МГц-ийн зурвасын зохицуулалт
“Радио давтамжийн 2300-2400 ба 2500-2690 МГц-
ийн зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага”
батлагдлаа
Энэхүү баримт бичгийн зорилго нь радио
давтамжийн 2300-2400 ба 2500-2690 МГц-ийн зурваст
өндөр хурдны өргөн зурвасын утасгүй холболтын
технологийг (IMT/BWA) нэвтрүүлэх, техникийн нөхцөл
шаардлагыг хангуулах, түүнчлэн дараа үеийн хөдөлгөөнт
холбооны радио давтамжийн зурвасыг хуваарилах,
зурвасыг үр дүнтэй ашиглах нөхцөлийг бүрдүүлэхэд
оршино.
Олон улсын чиг хандлага болон Дэлхийн Радиогийн
Их Хурлын (WRC07) 223 тоот “IMT-д нэмэлт радио
давтамжийн зурвас хуваарилах тухай” шийдвэр, радио
давтамжийн зохицуулалтын дүрмийн RR 5.384A заалт,
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны
газрын даргын 2015 оны 10 тоот “Монгол Улсад Дараа
үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд
баримтлах бодлогын чиглэл” тушаал болон ХХЗХ-
ны 2015 оны 68 тоот “Монгол улсад дараа үеийн
хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах
зохицуулалт” тогтоолын заалтуудыг баримтлан радио
давтамжийн 2300-2400 ба 2500-2690 МГц-ийн зурвасыг
телевизийн олон сувгийг дамжуулан хүргэх (ММDS)
үйлчилгээнээс чөлөөлж дараа үеийн хөдөлгөөнт
холбооны системд ашиглахаар шийдвэрлэсэн.
Радио давтамжийн 2300-2400 МГц ба 2500-2690
МГц-ийн зурвасууд нь асар хурдацтай хөгжиж буй өндөр
хурдны хөдөлгөөнт интернетийн үйлчилгээний эрэлт
хэрэгцээг хангах үндсэн зурвасуудын нэг юм. Эдгээр
зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага
баримт бичгийг бэлдэхэд нийт 15 гадаадын, мөн
европын CEPT байгууллагын зохицуулалт, стандартыг
судалж ашигласан.
Тус баримт бичгүүдэд санал авах хэлэлцүүлгийг 2016
оны 9 сарын 19-30, 11 сарын 04-30 хооронд тус тус хорооны
цахим хуудсаар болон үүрэн холбооны операторууд, 16
интернет үйлчилгээ эрхлэгч компаниудад албан бичиг
явуулж авсан.
Радио давтамжийн 2500-2690 МГц-ийн зурвасын
хуваарилалтыг 5 МГц-ийн блок үүсгэх зарчмыг
баримталсан олон улсын стандартын 3GPP байгууллагаас
тодорхойлсны дагуу “Цараа 7”-г FDD технологиор
“Цараа 38”-г TDD технологиор харин давтамжийн 2300-
2400 МГц-ийн зурвасын “Цараа 40”-г TDD технологиор
ашиглахаар тус тус хуваарилсан.
Радио давтамжийн 2500-2690 МГц-ийн зурвасын
хуваарилалтыг зураг 1-д, 2300-2400 МГц-ийн зурвасын
хуваарилалтыг зураг 2-т тус тус үзүүлсний дагуу
зохицуулагдана.
14
2300МГц
2305МГц
2310МГц
2315МГц
2320МГц
2325МГц
2330МГц
2335МГц
2340МГц
2345МГц
2350МГц
2355МГц
2360МГц
2365МГц
2370МГц
2375МГц
2380МГц
2385МГц
2390МГц
2395МГц
2400МГц
5
МГц
5
МГц
5
МГц
5
МГц
5
МГц
5
МГц
5
МГц
5
МГц
5
МГц
5
МГц
5
МГц
5
МГц
5
МГц
5
МГц
5
МГц
5
МГц
5
МГц
5
МГц
5
МГц
5
МГц
Б20
Х3
Б1 Б2 Б3 Б4 Б5 Б6 Б7 Б8 Б9 Б10 Б11 Б12 Б13 Б14 Б15 Б16 Б17 Б18 Б19
Бn - Блокын дугаар TDD (100 МГц) ХЗ - Хамгаалалтын зурвас
Зураг 2. TDD технологиор ашиглах дараа үеийн радио давтамжийн 2300-2400 МГц-ийн зурвасын зохицуулалт
ХХЗХ-ны 2017 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 09
тоот тогтоолоор батлагдсан “Радио давтамжийн 2300-
2400 МГц-ийн зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл
шаардлага” болон 10 тоот тогтоолоор батлагдсан “Радио
давтамжийн 2500-2690 МГц-ийн зурвасын зохицуулалт,
техникийн нөхцөл шаардлага” баримт бичгүүдийн
дэлгэрэнгүй мэдээллийг ХХЗХ-ны цахим хаяг болох
http://www.crc.gov.mn/k/18/1D цахим холбоосоор орж
үзнэ үү.
2017. I улирал www.crc.gov.mn 15
РАДИО ДОЛГИОН ХЯНАЛТЫН ТӨВИЙН ХЯНАЛТ,
ШАЛГАЛТЫН ТОВЧ МЭДЭЭ /2017 ОНЫ 1-Р УЛИРАЛ/
1.	Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ:
¾¾ Зөрчилтэй 10 ФМ радио, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ
эрхлэгч байгууллагын зөрчлийг арилгуулсан.
¾¾ Орхон, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл
аймгуудын зарим сумдад Тоон телевизийн нэвтрүүлэгчид
тусгайлан зориулсан зурвасан шүүрийг тавьж туршин,
хэмжилт хийж, үр дүнг тодорхойлсон.
¾¾ Дорноговь аймгийн Сайншанд хотод “Гурван баян”
үйлчилгээний төвд байрлах ФМ104.5 –ын 100 Вт-
ын нэвтрүүлэх станц нь 836 МГц радио давтамж дээр
Скайтел компанийн 2G сүлжээнд харилцан нөлөөлөл
үзүүлж байгааг тогтоож зөрчлийг арилгах арга хэмжээ
авсан.
2.	 Олон сувгийн телевиз, Радио дамжуулах үйлчилгээ:
¾¾ Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын Халиун
кабель ХХК-ийн ашиглах радио давтамжийн зурвасын
сүүлийн 8 МГц нь БНХАУ-ын үйлчилгээ эрхлэгчийн
радио давтамжтай давхардан үйл ажиллагаа явуулж
байгааг илрүүлж, тус байгууллагын радио давтамжийг
өөрчилж зөвшөөрөл олгох талаар ХХЗХ-ны хуралдаанд
танилцуулав.
3.	 Үүрэн холбооны сүлжээ:
¾¾ Мобиком корпораци ХХК, Скайтел ХХК, Юнител ХХК
болон, Жи-мобайл ХХК-иудын хөдөө орон нутагт
үүсээд буй радио давтамжийн харилцан нөлөөллийг
шийдвэрлэх зорилгоор Дорноговь аймгийн Сайншанд
хот, Сайхандулаан сум, Замын-үүд боомт болон Сүхбаатар
аймгийн Баруун-Урт хотод нийт 10 байршил дахь
гомдлын 7 гомдлыг газар дээр нь шийдвэрлэж 3 гомдлыг
Улаанбаатар хотоос шалгаж шийдвэрлэхээр тогтсон.
¾¾ Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод Скайтел ХХК 3G
сүлжээндээ хуваарьт давтамжийн зурвасаас 4МГц-ийн
зурвас хэтрүүлэн ашиглаж байсан зөрчлийг илрүүлж
холбогдох арга хэмжээг авч ажиллав.
¾¾ Мөн тус аймгийн төвийн холбооны газрын цамхагт
байрлах Юнител болон Мобиком компаниудын 2G
үйлчилгээний бааз станцуудад Скайтел ХХК-ийн 2G
үйлчилгээний бааз станцаас харилцан нөлөөлөл орж
байгааг тогтоосон.
Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдээс ирүүлсэн
харилцан нөлөөллийн талаарх гомдлын дагуу Төв аймгийн
Баянчандмань, Сэлэнгэ аймгийн Жавхлант, Дархан-Уул
аймгийн Дархан, Булган аймгийн Булган, Орхон аймгийн
Баян-Өндөр, Хөвсгөл аймгийн Мөрөн сумдад хэмжилт
шалгалтын ажлыг гүйцэтгэв. Үүнд:
¾¾ Төв аймгийн Баянчандмань суманд Скайтел ХХК-д,
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд Мобиком ХХК-д,
Хөвсгөл аймгийн Арбулаг суманд Юнител ХХК-д тусгай
зөвшөөрлөөр олгогдсон радио давтамжийн зурвас
тус бүрт хэмжилт хийж РТС УТҮГ-ын тоон телевизээс
нөлөөлөл үүсэж байгааг тогтоож зурвасан шүүр тавьж
нөлөөллийг арилгах арга хэмжээг авч ажиллав.
Мобиком ХХК-иас ирүүлсэн гомдлын дагуу дараах
сумдад харилцан нөлөөллийн шалтгааныг тогтоох
хэмжилт хийхэд:
¾¾ Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд нөлөөлөлгүй
¾¾ Дархан-Уул аймгийн Дархан суманд нөлөөллийн
шалтгаан тодорхой бус байсан тул дахин шалгалт
хийхээр болов.
¾¾ Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хөвсгөл аймгийн
Мөрөн хот, Рашаант суманд Скайтел ХХК-ийн
сүлжээнээс нөлөөлөл үүсч байсныг тогтоож зурвасан
шүүр тавих эсвэл давтамжийн зурвас хооронд
хамгаалах зурвас гаргаж нөлөөллийг арилгах талаар
холбогдох байгууллагуудад зааварчилгаа өгөв.
Юнител ХХК-ийн хүсэлтээр Булган аймгийн Булган,
Бугат сумдад нөлөөллийн шалтгаан тогтоох хэмжилт,
шалгалтыг хийхэд нөлөөлөлгүй байлаа.
4.	 Харилцааны радио станц:
Улаанбаатар хотын хэмжээнд такси үйлчилгээний
чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 6 байгууллагын 99
таксиг хамруулан тэдгээрийн радио давтамж ашиглах
эрхийн бичгийн хүчинтэй хугацаа, хамрах хүрээ, ашиглаж
буй хэт богино долгионы радио станцын мэдээлэл зэргийг
шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчил
дутагдлыг газар дээр нь арилгаж ажиллав.
Радио долгионы хяналтын төвөөс Улаанбаатар хот, Дорноговь аймгийн Сайншанд хот,
Сайхандулаан сум, Замын-Үүд боомт болон Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот, Төв, Сэлэнгэ,
Дархан-Уул, Орхон, Хөвсгөл аймгуудын 6 сумдад радио долгионы харилцан нөлөөллийг
илрүүлэх, хэмжилт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
16
Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ) нь Монгол Улсын Радио долгионы тухай хуулийн
дагуу Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн хуваарилалтыг хийж, Радио давтамж
ашиглах зөвшөөрөл олгодог.
Хэрэв та харилцааны радио станц ашиглах бол ХХЗХ-нд хандаж Радио давтамж ашиглах эрхийн
бичиг авч ашиглана уу!
РАДИО ДАВТАМЖ АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХЫН ТУЛД
ДАРААХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛНЭ. Үүнд:
1.	 Албан хүсэлт: Хуулийн этгээд албан бичиг,
		 Иргэн бол өргөдөл,
2.	 Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар
баталгаажуулсан хуулбар, байгууллагын дүрмийн хуулбар,
Иргэн бол иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан
хуулбар,
3.	 Тус хорооноос гаргасан өргөдлийн маягт,
4.	 Ашиглахаар төлөвлөж буй харилцааны станцын техникийн
үзүүлэлт,
5.	 Төхөөрөмжийн байршлын зураглал.
САНАМЖ
1.	 Радио давтамж ашиглах зөвшөөрөлд тусгагдсан радио давтамжийг
өөрийн ашиглах харилцааны радио станцад тохируулга хийлгэн,
тус Хорооноос өгсөн дугаарлалт бүхий наалтыг нааж ашиглана.
2.	 Мөн зөвшөөрөлд тусгагдсан мэдээлэл өөрчлөгдсөн тухай бүр
ХХЗХ-нд мэдэгдэнэ.
3.	 Радио станцыг зөвшөөрөлгүй радио давтамж дээр тохируулан
ашиглахыг хатуу хориглоно.
Радио давтамж ашиглах зөвшөөрөлтэй хэрэглэгчийн давуу
тал:
Таны зөвшөөрөлтэй радио давтамжийг өөр байгууллага, хувь хүн
давхар ашиглахгүй.
•	 Гадны давхацсан яриа, шуугиан болон бусад радио
төхөөрөмжүүдтэй харилцан нөлөөлөлд орсон тохиолдолд
ХХЗХ-нд зөрчлийг арилгахыг шаардах эрхтэй.
•	 Өөрийн сүлжээнд болон бусад радио төхөөрөмжүүдэд шуугиан
үүсгэхгүй.
ХАРИЛЦААНЫ РАДИО СТАНЦ
АШИГЛАХ ЗӨВЛӨМЖ
ХАРИУЦЛАГА
ХҮЛЭЭЛГЭХ
Зөрчил гаргасан иргэн,
хуулийн этгээдэд Монгол
улсын Радио долгионы тухай,
Зөрчлийн тухай хуулийн
дагуу хариуцлага ногдуулж,
зөрчилтэй төхөөрөмжийг
хураана.
ХХЗХ-ны хаяг:
Метро бизнес төв 5-р давхар
Д.Сүхбаатарын гудамж-13
Сүхбаатар дүүрэг
УБ-14201, Монгол Улс
Утас: (976 11) 304258
Факс: (976 11) 327720
Вэб: www.crc.gov.mn
2017. I улирал www.crc.gov.mn 17
Мэдээ, мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.18-д заасан чиг үүргийн
дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгааг радио, телевизээр нэвтрүүлэхэд
хяналт тавьж ажиллах бөгөөд энэхүү ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаад байна.
Харилцаа холбооны зохицуулах хорооны хяналт тавих чиг үүрэгт Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа
олон нийтийн болон арилжааны бүх радио, телевиз хамаарна. Иймд тус хороо нь сонгуулийн сурталчилгааны
үеэр Улаанбаатар хот болон 21 аймаг, зарим томоохон сум суурин газарт телевиз, радиогийн үйлчилгээний тусгай
зөвшөөрөлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа бүх радио, телевизийн хөтөлбөрт сурталчилгаа нэвтрүүлсэн эсэхээс үл
хамааран байнгын хяналт мониторинг хийнэ.
Хүснэгт 2: Радио, телевизийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг
2017 оны 5-р сарын 01-ны байдлаар.
№ Үйлчилгээний төрөл
Үйлчилгээ эрхлэх газар
Улаанбаатар хот Орон нутагт
1 Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэгч 18 /МҮОНТ орсон/ 72
2 Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч 33 44
3 Хөтөлбөрийн хувьд төрөлжсөн сувгийн үйлчилгээ эрхлэгч 66 13
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл хүргүүлэх эрх
бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид:
¾¾ Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн тухай хууль, “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа
нэвтрүүлэх, хяналт тавих журам”-д заасан чиг үүргийн хүрээнд радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн
жагсаалтыг Сонгуулийн тухай хуулийн 82.12–т заасны дагуу зөвхөн үндсэн сувгаар гаргаж Сонгуулийн ерөнхий
хороонд хүргүүлж, цахим хуудсандаа байршуулав.
Хүснэгт 3: Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл хүргүүлэх эрх бүхий радио, телевизийн жагсаалт.
№ Үйлчилгээний төрөл
Үйлчилгээ эрхлэх газар
Улаанбаатар хот Орон нутагт
1 Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэгч 17 /МҮОНТ орсон/ 70
2 Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч 29 44
3 Хөтөлбөрийн хувьд төрөлжсөн сувгийн үйлчилгээ эрхлэгч
38 (эдгээрээс үйл ажиллагаа эхлээгүй- 8,
тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн -2)
10
Сонгуулийн хуулийн 82.12–т заасны дагуу нэгээс илүү сувагтай радио, телевизийн зөвхөн үндсэн сувгийг оруулав.
Сонгуулийн ерөнхий хороонд жагсаалтаар хүргүүлсэн радио, телевиз нь Сонгуулийн тухай хуулийн 82.8, 82.9-т
заасны дагуу сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл хүргүүлэх эрхтэй болно.
Радио, телевизүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгааг хэрхэн нэвтрүүлэх
талаар.
Радио, телевиз нь Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ Сонгуулийн тухай
хуулийн 68-р зүйл “ Сонгуулийн сурталчилгаа”, 70–р зүйл Хууль бус сурталчилгааг хориглох, 82-р зүйл. “Сонгуулийн
сурталчилгаанд радио, телевиз ашиглах” гэсэн холбогдох заалтууд болон Сонгуулийн ерөнхий хороо болон Харилцаа
холбооны зохицуулах хорооны 2016 оны 29/17 дугаар хамтарсан тогтоолоор баталсан “Радио, телевизээр сонгуулийн
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН
СУРТАЛЧИЛГААГ РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВЬЖ
АЖИЛЛАХ ТУХАЙ
18
сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам” –д заасан зарчмыг баримтална. Өөрөөр хэлбэл 2016 оны Улсын Их
хурлын сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн зарчим хэвээрээ гэсэн үг юм.
Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 160 гаруй телевиз, сувгууд, 80 орчим радиогийн хөтөлбөрт
байнгын хяналт тавих шаардлага тулгарч байгаа учраас бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажлуудаас товч танилцуулбал.
1.	 Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2017 оны 3-р сарын 17-ны өдрийн А/76 тоот тушаалаар радио,
телевизээр нэвтрүүлэх Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих дараах 2
ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна.
¾¾ Сонгуулийн тухай хууль, журмын дагуу хяналт тавих бэлтгэл ажлыг хангуулах,
¾¾ Сонгуулийн сурталчилгаанд хяналт, мониторинг хийх
2.	 Тус хороонд Улаанбаатар хотын болон орон нутаг дээрх бүх радио, телевизийн бэлтгэн дамжуулж байгаа эфирийг
шууд хүлээн авч бүрэн бичлэг хийж, хяналт тавих техникийн боломж хараахан бүрдээгүй тул радио, телевизийн
хөтөлбөрт байнгын хяналт мониторинг хийх зөвлөх үйлчилгээний тендер зарлаж, гэрээ байгуулахад бэлэн болоод
байна.
3.	 Орон нутгийн телевиз, сувгуудын эфирийн бүрэн бичлэг хийж, хяналт тавих ажлыг хөндлөнгийн байгууллагаар
гүйцэтгүүлэхээр Монголын кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой гэрээ байгуулан эфирийг
бичих тоног төхөөрөмж (Digital Video Recorder)-ийг аймаг бүрийн олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдэд
суурилуулж, бичлэг хийх бэлтгэл ажлыг хангалаа.
4.	 Түүнчлэн орон нутгийн радио, телевизүүдэд сонгуулийн сурталчилгааны хугацаанд эфирийн бичлэгийг давхар
хийлгэх үүднээс хатуу диск, DVD хүргүүлэх замаар бичлэг хийлгэж, хүлээн авах ажлыг зохион байгууллаа.
5.	 Орон нутгийн сонгуулийн хороодоос радио, телевизүүдийн хүргүүлсэн мэдэгдэл, холбогдох баримт материалыг
болон олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдээс сонгуулийн сурталчилгааны бичлэгийг 7 хоног тутам хүлээн
авах ажлыг Монгол шуудан ХК-тай гэрээ байгуулах замаар шийдвэрлэж байна.
“Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам” –д өөрчлөлт орсон талаар.
¾¾ Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 29/17 дугаар хамтарсан тогтоолоор
баталсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам” –ын нэр бүхий зарим
заалтууд Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйлүүдтэй давхардсан тул Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар
зүйлийн 60.1.8 дахь заалтад нийцүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсэн.
Иймд Хууль зүй, дотоод хэргийн яамны дүгнэлтэд нийцүүлэн дээрх журмаас Сонгуулийн тухай хуультай давхардсан
14 заалтыг хасаж, 1 заалтыг өөрчлөн найруулж СЕХ болон ХХЗХ-ны 2017 оны 4-р сарын 14-ны өдрийн 12/15
хамтарсан тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан болно.
Сонгуулийн сурталчилгааны мэдэгдэл хүргүүлэх, нэвтрүүлэх талаар
1.	 Харилцаа холбооны зохицуулах хорооны www.crc.gov.mn цахим хуудсанд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн
сонгууль-2017” цонх нээн ажиллуулж, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавихтай холбоотой хууль
тогтоомж, журам, мэдээлэл, зөвлөмж гаргав.
2.	 “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд
зориулсан зөвлөмж” гаргав.
3.	 Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшигчдийн ил тод байдлыг хангах, Сонгуулийн тухай хуулийн 82.12
дахь заалтын дагуу нэгээс илүү сувагтай радио, телевизийн үндсэн сувгийг гаргах үүднээс бүх радио, телевизийн
тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эзэмшлийн мэдээллийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран
нарийвчлан гаргаж бэлэн болгов.
4.	 Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалтыг Сонгуулийн тухай хуулийн 82.12–т заасны дагуу зөвхөн
үндсэн сувгаар гаргаж Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж, цахим хуудсандаа байршуулав.
5.	 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгааг радио, телевизээр нэвтрүүлэх, хяналт
тавих ажлыг зохион байгуулж явуулах цаг хугацааны хуваарь гаргаж цахим хуудсанд байршуулав.
6.	 Сонгуулийн тухай хуулийн 82.8, 82.9-т заасны дагуу сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл хүргүүлэх
маягтыг бэлтгэв. Радио, телевиз нь маягтад өөрийн холбоо барих эрх бүхий албан тушаалтны нэр, холбоо барих
2017. I улирал www.crc.gov.mn 19
утас, албан ёсны хаяг, и-мэйл зэрэг яаралтай үед холбоо барих бүх мэдээллийг багтааж, Сонгуулийн тухай хууль,
журамтай танилцаж, мөрдөж ажиллах тухайгаа баталгаажуулсан байх юм.
Радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд тавих хяналт.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь радио, телевизээр нэвтрүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны
сонгуулийн сурталчилгаанд Сонгуулийн тухай хууль, Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт
тавих журамд заасны дагуу дараах чиглэлээр хяналт тавина.
¾¾ Сонгуулийн сурталчилгааг Сонгуулийн тухай хуулийн 82.10-т заасан эрх бүхий радио, телевизээр нэвтрүүлж байгаа
эсэх
¾¾ Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг Сонгуулийн тухай хуулийн 82.12.т заасны дагуу зөвхөн үндсэн сувгаар
нэвтрүүлж буй эсэх;
¾¾ Сонгуулийн сурталчилгааны нийт хугацаа нь хоногт 1 цагаас илүүгүй эсэх;
¾¾ Хоногт гарах нэг нам, эвсэл түүнчлэн нэг нэр дэвшигчийн сурталчилгаа нь 15 минутаас хэтэрсэн эсэх;
¾¾ Сонгуулийн сурталчилгааг хуульд заасан хугацаанд эхлүүлсэн эсэх;
¾¾ Улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа шалгаруулалт зохион байгуулсан эсэх
¾¾ Улс төрийн мэтгэлцээний нэвтрүүлэгт нэг намын бус, түүнчлэн бие даагч хэд хэдэн нэр дэвшигч, эсвэл өөр өөр нам,
эвслийн 4-өөс доошгүй төлөөлөл оролцсон эсэх
¾¾ Мэдээллийн хөтөлбөрөөр нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гаргасан мэдээ нь хоногт таван минутаас хэтэрсэн
эсэх.
¾¾ Энэ журам болон хууль тогтоомжид заасан бусад үйл ажиллагаа
Харин тус хорооны хуулиар олгосон чиг үүрэгт радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны агуулга-д
хяналт тавьж, дүгнэлт гаргах үүрэг хамааралгүй юм. Иймд сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажиллахдаа хууль
тогтоомжоор олгогдсон бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар гомдол маргаан гарсан тохиолдолд Шударга өрсөлдөөн,
хэрэглэгчийн төлөө газар, хууль хяналтын байгууллагад мэдэгдэх, зөрчил илэрч, холбогдох байгууллагуудаас дүгнэлт,
тодруулга хүсэлт ирүүлсэн тохиолдолд эфирийн бичлэг, дэлгэрэнгүй протоколоос тодруулга, мэдээлэл өгөх, шаардлагатай
тохиолдолд бичлэгийг нотлох баримт болгон гаргах зэргээр зөрчлийг илрүүлэх, дүгнэлт гаргах, арга хэмжээ авахад нь
тус хорооны зүгээс хамтран ажиллах юм.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь сонгуулийн сурталчилгааны үеэр радио, телевизээр нэвтрүүлсэн сонгуулийн
сурталчилгааны тайлан мэдээг 7 хоног тутамд гаргаж, холбогдох арга хэмжээг цаг тухайд авч, нийтэд мэдээлж ажиллах
болно.
Радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд 2012 оноос эхлэн хуулиар тодорхой хязгаарлалт тогтоож,
хяналт тавьж ирсний хувьд Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс хяналт тавих үйл ажиллагааг зохион
байгуулахад тодорхой туршлага хуримтлуулж нөгөө талаас радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид ч мөн сонгуулийн
сурталчилгаа нэвтрүүлэх талаар тодорхой ойлголт, туршлагатай болсон учраас радио, телевиз нь Монгол Улсын
Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ хуулиа дээдэлж, сэтгүүлчийн ёс зүйг баримтлан
ажиллана гэдэгт итгэж байна.
20
Нэг. Шалгалтын зорилго, хугацаа
Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалт хяналтын газрын Радио долгионы хяналтын
төвөөс үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн чанарын хэмжилтийг улирал тутам хийх ажлын хүрээнд Улаанбаатар
хотын үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн чанарын хэмжилт шалгалтыг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс
2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ.
Хоёр. Шалгалтын бүрэлдэхүүн, хэмжилтэнд ашигласан тоног төхөөрөмж
ХХЗХ-ны РДЗХГ-ын инженер Л.Одсүрэн, чанарын хэмжилтийг Accuver X-Cal MO2 болон Netimizer PM10 үүрэн
холбооны чанарын хэмжилтийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан хийж гүйцэтгэлээ.
Гурав. Шалгалтад хамрагдсан байгууллагын нэр
Хэмжилт, шалгалтанд үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 4 оператор компанийг хамруулж
ажиллалаа.
Хүснэгт 4. Шалгалтад хамрагдсан үйлчилгээ эрхлэгчид, ашиглаж буй технологи
  Үйлчилгээ эрхлэгчийн нэр Үйлчилгээний төрөл Технологи
1 Мобиком ХХК
Мэдээлэл холбоо
(Үүрэн холбоо)
2G, 3G, 4G
2 Скайтел ХХК 2G, 3G
3 Юнител ХХК 2G, 3G, 4G
4 Жи Мобайл ХХК 2G, 3G
Дөрөв. Хэмжилт шалгалтын удирдамж, чиглэл
Улаанбаатар хотын Ургах наран хорооллоос баруун болон хойд чиглэлийн авто тээврийн хяналтын цэг, Зайсангаас
Санзай зуслан хүртэлх төв замын дагуу байрлах үүрэн холбооны бааз станцуудыг дараах үзүүлэлтүүдээр хэмжиж
шалгасан болно. Үүнд:
¾¾ 4G сүлжээний авто замын дагуух хамрах хүрээний хэмжилт;
¾¾ 4G сүлжээний өгөгдөл дамжуулах чанарын хэмжилт;
¾¾ 3G сүлжээний авто замын дагуух хамрах хүрээний хэмжилт;
¾¾ 2G сүлжээний авто замын дагуух хамрах хүрээний хэмжилт;
¾¾ 2G, 3G сүлжээний ярианы чанарын хэмжилт;
¾¾ 2G, 3G сүлжээний өгөгдөл дамжуулах чанарын хэмжилт.
УЛААНБААТАР ХОТЫН ҮҮРЭН ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНИЙ
ЧАНАРЫН ХЭМЖИЛТ /2017 оны 3 сар/
Тайлан
2017. I улирал www.crc.gov.mn 21
2.МОБИКОМ ХХК, ЮНИТЕЛ ХХК 4G/LTE СИСТЕМИЙН ХЭМЖИЛТИЙН ДҮН"
Мобиком корпораци ХХК-ийн 4G системийн хэмжилтийн үр дүн
Metric Target Value PASS/FAIL
Call Setup Failure Rate (%) 1.00% 1.71% FAIL
Attach Time (msec) 100.00 825261.70 FAIL
Traffic Failure Rate (%) 1.00% 21.84% FAIL
Dropped Call Rate (%) 1.00% 0.17% PASS
Error Call Rate (%) 2.00% 0.00% PASS
Timeout Call Rate (%) 1.00% 27.30% FAIL
Pending Call Rate (%) 1.00% 0.00% PASS
Total Number of Call Attempt 586
Throughput Overview
Metric Target (Mbps) Value (Mbps) PASS/FAIL
95% Percentile of PHY DL Throughput 10.00 31.76 PASS
95% Percentile of PHY UL Throughput 5.00 23.55 PASS
95% Percentile of TCP DL Throughput 0.00 0.00 PASS
95% Percentile of TCP UL Throughput 0.00 0.00 PASS
95% Percentile of APP DL Throughput 10.00 25.76 PASS
95% Percentile of APP UL Throughput 5.00 21.12 PASS
RF Performance Overview
Metric Target Value PASS/FAIL
95% Percentile of RSRP (dBm) -70.00 -61.08 PASS
95% Percentile of RSRP0 (dBm) -70.00 -61.33 PASS
95% Percentile of RSRP1 (dBm) -70.00 -65.38 PASS
95% Percentile of RSRQ0 (dB) -10.00 -6.43 PASS
95% Percentile of RSRQ1 (dB) -10.00 -6.30 PASS
95% Percentile of RSSI0 (dBm) -65.00 -36.38 PASS
95% Percentile of RSSI1 (dBm) -65.00 -40.06 PASS
95% Percentile of CINR0 (dB) 20.00 25.54 PASS
95% Percentile of CINR1 (dB) 20.00 25.40 PASS
95% Percentile of CQI Metric0 12.00 14.68 PASS
95% Percentile of CQI Metric1 12.00 #N/A -
¾¾ Call Setup Failure Rate (%)*- Гар утас сүлжээгүй болсон, дуудлагыг цуцалсан тохиолдлууд,
¾¾ Attach Time (msec)*-Гар утасны өгөгдөл дамжуулах хүсэлт илгээсэн хугацаа болон хүсэлт биелүүлсэн хугацааны
зөрүүг дундаж утгаар илэрхийлнэ. Энд гар утасны сүлжээтэй боловч бүртгэл хийгдэлгүй өгөгдөл дамжуулах шугам
гаргаж өгөхгүй байгаа хугацаа уг утганд орж тооцоологддог,
¾¾ Traffic Failure Rate (%)*-Гар утас сүлжээтэй боловч тухайн хүлээн авч буй сүлжээндээ бүртгэл хийж чадаагүй тул
өгөгдөл дамжуулах шугам гаргаж өгөөгүй тохиолдлууд,
¾¾ Timeout Call Rate (%)*-Дуудлага амжилттай тогтсон бөгөөд 100МБ файлыг 100 секундэд татах эсвэл илгээж чадаагүй
тохиолдлуудыг бүртгэнэ.
22
Зураг 3: “Мобиком корпораци ХХК”-ийн 4G/LTE сүлжээний авто зам дагуух хамрах хүрээ
Зураг 4: “Мобиком корпораци ХХК”-ийн 4G/LTE сүлжээний өгөгдөл татах хурдны хэмжилт
2017. I улирал www.crc.gov.mn 23
Зураг 5: “Мобиком корпораци ХХК”-ийн 4G/LTE сүлжээний өгөгдөл илгээх хурд
Юнител ХХК-ийн 4G/LTEсүлжээний хэмжилт
Metric Target Value PASS/FAIL
Call Setup Failure Rate (%) 1.00% 0.00% PASS
Attach Time (msec) 100.00 #N/A -
Traffic Failure Rate (%) 1.00% 0.52% PASS
Dropped Call Rate (%) 1.00% 0.00% PASS
Error Call Rate (%) 2.00% 0.17% PASS
Timeout Call Rate (%) 1.00% 22.69% FAIL
Pending Call Rate (%) 1.00% 0.00% PASS
Total Number of Call Attempt 573
Throughput Overview
Metric Target (Mbps) Value (Mbps) PASS/FAIL
95% Percentile of PHY DL Throughput 10.00 31.74 PASS
95% Percentile of PHY UL Throughput 5.00 24.58 PASS
95% Percentile of TCP DL Throughput 0.00 0.00 PASS
95% Percentile of TCP UL Throughput 0.00 0.00 PASS
95% Percentile of APP DL Throughput 10.00 26.66 PASS
95% Percentile of APP UL Throughput 5.00 23.29 PASS
24
RF Performance Overview
Metric Target Value PASS/FAIL
95% Percentile of RSRP (dBm) -70.00 -63.69 PASS
95% Percentile of RSRP0 (dBm) -70.00 -64.63 PASS
95% Percentile of RSRP1 (dBm) -70.00 -65.57 PASS
95% Percentile of RSRQ0 (dB) -10.00 -7.25 PASS
95% Percentile of RSRQ1 (dB) -10.00 -7.23 PASS
95% Percentile of RSSI0 (dBm) -65.00 -38.69 PASS
95% Percentile of RSSI1 (dBm) -65.00 -39.88 PASS
95% Percentile of CINR0 (dB) 20.00 21.66 PASS
95% Percentile of CINR1 (dB) 20.00 22.20 PASS
95% Percentile of CQI Metric0 12.00 14.37 PASS
95% Percentile of CQI Metric1 12.00 #N/A -
Timeout Call Rate (%)*-Дуудлага амжилттай тогтсон бөгөөд 100МБ файлыг 100 секундэд татах эсвэл илгээж чадаагүй
тохиолдлуудыг бүртгэнэ.
Зураг 6: Юнител ХХК-ийн үүрэн холбооны LTE сүлжээний авто зам дагуух хамрах хүрээ
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1
Crcnews 2017-1

More Related Content

What's hot

монгол шуудан хк
монгол шуудан хк  монгол шуудан хк
монгол шуудан хк ssuser2895b6
 
ххзх ззүтүсг
ххзх ззүтүсгххзх ззүтүсг
ххзх ззүтүсгOdkhuuNano
 
Crc өргөн нэвтрүүлгийн хөгжил, тулгарч буй бэрхшээл
Crc   өргөн нэвтрүүлгийн хөгжил, тулгарч буй бэрхшээлCrc   өргөн нэвтрүүлгийн хөгжил, тулгарч буй бэрхшээл
Crc өргөн нэвтрүүлгийн хөгжил, тулгарч буй бэрхшээлcrc.gov.mn crc
 
Crc бүсийн шалгалтын тайлан
Crc   бүсийн шалгалтын тайланCrc   бүсийн шалгалтын тайлан
Crc бүсийн шалгалтын тайланcrc.gov.mn crc
 
Beltgel ajil 2012 05-18 (2)
Beltgel ajil 2012 05-18 (2)Beltgel ajil 2012 05-18 (2)
Beltgel ajil 2012 05-18 (2)GEC Mongolia
 
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖUmguullin Mongol Umguulugch
 

What's hot (20)

Crc цэрэнням
Crc   цэрэннямCrc   цэрэнням
Crc цэрэнням
 
Crc crc introduction
Crc   crc introductionCrc   crc introduction
Crc crc introduction
 
Post
PostPost
Post
 
201605
201605201605
201605
 
ххмтг
ххмтг  ххмтг
ххмтг
 
монгол шуудан хк
монгол шуудан хк  монгол шуудан хк
монгол шуудан хк
 
ххзх ззүтүсг
ххзх ззүтүсгххзх ззүтүсг
ххзх ззүтүсг
 
Must oyu
Must oyuMust oyu
Must oyu
 
Cita saintur
Cita sainturCita saintur
Cita saintur
 
Shuudan 3
Shuudan 3Shuudan 3
Shuudan 3
 
201502
201502201502
201502
 
Cita
CitaCita
Cita
 
Icn
IcnIcn
Icn
 
Crc өргөн нэвтрүүлгийн хөгжил, тулгарч буй бэрхшээл
Crc   өргөн нэвтрүүлгийн хөгжил, тулгарч буй бэрхшээлCrc   өргөн нэвтрүүлгийн хөгжил, тулгарч буй бэрхшээл
Crc өргөн нэвтрүүлгийн хөгжил, тулгарч буй бэрхшээл
 
Sharavdorj
SharavdorjSharavdorj
Sharavdorj
 
Crc бүсийн шалгалтын тайлан
Crc   бүсийн шалгалтын тайланCrc   бүсийн шалгалтын тайлан
Crc бүсийн шалгалтын тайлан
 
ххзх
ххзхххзх
ххзх
 
Beltgel ajil 2012 05-18 (2)
Beltgel ajil 2012 05-18 (2)Beltgel ajil 2012 05-18 (2)
Beltgel ajil 2012 05-18 (2)
 
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
 
Crc news 2018-4
Crc news 2018-4Crc news 2018-4
Crc news 2018-4
 

Similar to Crcnews 2017-1

Монгол улсын засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулах чиглэлд нутгийн удир...
Монгол улсын засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулах чиглэлд нутгийн удир...Монгол улсын засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулах чиглэлд нутгийн удир...
Монгол улсын засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулах чиглэлд нутгийн удир...Ганцоож Цэрэннадмид
 
2016 эхний хагас жил
2016 эхний хагас жил2016 эхний хагас жил
2016 эхний хагас жилAzzaya Byambadorj
 
ИТХ-ын журам
ИТХ-ын журамИТХ-ын журам
ИТХ-ын журамGantulga Ulzii
 
Report1704
Report1704Report1704
Report1704mecss
 
Report1702
Report1702Report1702
Report1702mecss
 
Fr chapter 1 racb nov 2013
Fr chapter 1 racb nov 2013Fr chapter 1 racb nov 2013
Fr chapter 1 racb nov 2013Bayar Tsend
 
Fr chapter 1 racb nov 2013
Fr chapter 1 racb nov 2013Fr chapter 1 racb nov 2013
Fr chapter 1 racb nov 2013Bayar Tsend
 
2017 оны ИТХ-ын ажлын төлөвлөгөө
2017 оны ИТХ-ын ажлын төлөвлөгөө2017 оны ИТХ-ын ажлын төлөвлөгөө
2017 оны ИТХ-ын ажлын төлөвлөгөөBadam ganbat
 
2015 хагас жилийн тайлан
2015 хагас жилийн тайлан2015 хагас жилийн тайлан
2015 хагас жилийн тайланBayar Tsend
 
Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр ба ...
Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр ба ...Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр ба ...
Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр ба ...Ганцоож Цэрэннадмид
 

Similar to Crcnews 2017-1 (20)

Crc news 2017-4
Crc news 2017-4Crc news 2017-4
Crc news 2017-4
 
201512
201512201512
201512
 
Crcnews 201902
Crcnews 201902Crcnews 201902
Crcnews 201902
 
Монгол улсын засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулах чиглэлд нутгийн удир...
Монгол улсын засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулах чиглэлд нутгийн удир...Монгол улсын засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулах чиглэлд нутгийн удир...
Монгол улсын засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулах чиглэлд нутгийн удир...
 
2016 эхний хагас жил
2016 эхний хагас жил2016 эхний хагас жил
2016 эхний хагас жил
 
Crcnews 201901
Crcnews 201901Crcnews 201901
Crcnews 201901
 
ИТХ-ын журам
ИТХ-ын журамИТХ-ын журам
ИТХ-ын журам
 
Report1704
Report1704Report1704
Report1704
 
Report1702
Report1702Report1702
Report1702
 
33.10 12
33.10 1233.10 12
33.10 12
 
УЛИРЛЫН ХУРААНГУЙ
УЛИРЛЫН ХУРААНГУЙУЛИРЛЫН ХУРААНГУЙ
УЛИРЛЫН ХУРААНГУЙ
 
Test - New uliraliin huraangui
Test - New uliraliin huraanguiTest - New uliraliin huraangui
Test - New uliraliin huraangui
 
Fr chapter 1 racb nov 2013
Fr chapter 1 racb nov 2013Fr chapter 1 racb nov 2013
Fr chapter 1 racb nov 2013
 
Avliga tailan-2017-uv-msut
Avliga tailan-2017-uv-msutAvliga tailan-2017-uv-msut
Avliga tailan-2017-uv-msut
 
МБЗ 2016 оны ажлын тайлан
МБЗ 2016 оны ажлын тайланМБЗ 2016 оны ажлын тайлан
МБЗ 2016 оны ажлын тайлан
 
Fr chapter 1 racb nov 2013
Fr chapter 1 racb nov 2013Fr chapter 1 racb nov 2013
Fr chapter 1 racb nov 2013
 
2017 оны ИТХ-ын ажлын төлөвлөгөө
2017 оны ИТХ-ын ажлын төлөвлөгөө2017 оны ИТХ-ын ажлын төлөвлөгөө
2017 оны ИТХ-ын ажлын төлөвлөгөө
 
National Committee to Reduce Air Pollution
National Committee to Reduce Air PollutionNational Committee to Reduce Air Pollution
National Committee to Reduce Air Pollution
 
2015 хагас жилийн тайлан
2015 хагас жилийн тайлан2015 хагас жилийн тайлан
2015 хагас жилийн тайлан
 
Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр ба ...
Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр ба ...Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр ба ...
Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр ба ...
 

More from crc.gov.mn crc (20)

Annual book 2018
Annual book 2018Annual book 2018
Annual book 2018
 
Ict stat-20190630
Ict stat-20190630Ict stat-20190630
Ict stat-20190630
 
Infographic 1
Infographic 1Infographic 1
Infographic 1
 
Ict stat 2019.06.30
Ict stat 2019.06.30Ict stat 2019.06.30
Ict stat 2019.06.30
 
Annual book 2013-eng
Annual book 2013-engAnnual book 2013-eng
Annual book 2013-eng
 
Annual book 2012-eng
Annual book 2012-engAnnual book 2012-eng
Annual book 2012-eng
 
Annual book 2017 en
Annual book 2017 enAnnual book 2017 en
Annual book 2017 en
 
Annual book 2016 en
Annual book 2016 enAnnual book 2016 en
Annual book 2016 en
 
ICT 2018 half year
ICT 2018 half yearICT 2018 half year
ICT 2018 half year
 
Ict 2018 year
Ict 2018 yearIct 2018 year
Ict 2018 year
 
Final satisfaction report_crc 2019.03.21
Final satisfaction report_crc 2019.03.21Final satisfaction report_crc 2019.03.21
Final satisfaction report_crc 2019.03.21
 
Broadcast tv-equipment-1
Broadcast tv-equipment-1Broadcast tv-equipment-1
Broadcast tv-equipment-1
 
Ddish
DdishDdish
Ddish
 
Tv engineers-seminar
Tv engineers-seminarTv engineers-seminar
Tv engineers-seminar
 
Presentation studio
Presentation studioPresentation studio
Presentation studio
 
New tech
New techNew tech
New tech
 
Mns 6607
Mns 6607Mns 6607
Mns 6607
 
Gariin avlaga
Gariin avlagaGariin avlaga
Gariin avlaga
 
Cr cnews 2018-3
Cr cnews 2018-3Cr cnews 2018-3
Cr cnews 2018-3
 
Annual book 2017en
Annual book 2017enAnnual book 2017en
Annual book 2017en
 

Crcnews 2017-1

  • 1. Communications Regulatory Commission of Mongolia www.crc.gov.mn ¹16 (22) 2017 он I улирал РАДИО ДОЛГИОН ХЯНАЛТЫН ТӨВИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТОВЧ МЭДЭЭ /2017 ОНЫ 1-Р УЛИРАЛ/ [ Хуудас - 15 ] УЛААНБААТАР ХОТЫН ҮҮРЭН ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНИЙ ЧАНАРЫН ХЭМЖИЛТ /2017 ОНЫ 3 САР/ [ Хуудас - 20 ] МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАХ ТУХАЙ [ Хуудас - 17 ]
  • 3. Дарга: С.Адъяасүрэн ХХЗХ-ны дарга Гишүүд: Д.Сэрээдорж ХХЗХ-ны дэд дарга Т.Наранмандах Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга З.Эрдэнэчулуун ЗУХАГ-ын дарга З.Амгалан РДЗХГ-ын дарга С.Долгорсүрэн ЗБХГ-ын дарга Ч.Эрдэнэбулган ЗЗҮТҮСГ-ын дарга П.Цэрэнням ШЗГ-ын дарга Сэтгүүлийн эрхлэгч: Э.Дөлгөөн (dulguun.e@crc.gov.mn) Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран (myagmarnaran@crc.gov.mn) Сэтгүүлийн дизайныг £ADMARKET LLC-д эхийг бэлтгэж хэвлэв. Утас: 976-11-304258 Факс: 976-11-327720 Цахим хаяг: www.crc.gov.mn Цахим шуудан: info@crc.gov.mn ЭНЭ ДУГААРТ... №16 (22) 2017 он. I улирал СЭТГҮҮЛИЙН ЗӨВЛӨЛ Communications Regulatory Commission of Mongolia www.crc.gov.mn ¹16 (22) 2017 он I улирал РАДИО ДОЛГИОН ХЯНАЛТЫН ТӨВИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТОВЧ МЭДЭЭ /2017 ОНЫ 1-Р УЛИРАЛ/ [ Хуудас - 15 ] УЛААНБААТАР ХОТЫН ҮҮРЭН ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНИЙ ЧАНАРЫН ХЭМЖИЛТ /2017 ОНЫ 3 САР/ [ Хуудас - 21 ] МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАХ ТУХАЙ [ Хуудас - 48 ] 2017 ОНД ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ИРҮҮЛСЭН САНАЛ, ГОМДЛЫГ ХҮЛЭЭН АВЧ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТАЙЛАН РАДИО ДОЛГИОН ХЯНАЛТЫН ТӨВИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТОВЧ МЭДЭЭ /2017 ОНЫ 1-Р УЛИРАЛ/ ХАРИЛЦААНЫ РАДИО СТАНЦ АШИГЛАХ ЗӨВЛӨМЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАХ ТУХАЙ УЛААНБААТАР ХОТЫН ХЭТ БОГИНО ДОЛГИОНЫ РАДИО ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ УЛС ХООРОНДЫН ШУУДАНГИЙН ИЛГЭЭЛТИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТ ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ЮУ ВЭ? ФЭЙСБҮҮК, ТВИТТЕРИЙН ТОХИРГООТОЙ ТАНИЛЦАХ НЬ ГАР УТАСНЫ IMEI КОД ГЭЖ ЮУ ВЭ? ЭНЭ КОДЫГ ХАДГАЛАХ НЬ ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ? УЛААНБААТАР ХОТЫН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТЕЛЕВИЗ, РАДИО, КАБЕЛИЙН СУВГИЙН ХӨТӨЛБӨРТ ХИЙСЭН ХЯНАЛТ, МОНИТОРИНГИЙН ДҮН (2017 ОНЫ I-Р УЛИРАЛ) ИНТЕРНЕТИЙН ХӨГЖИЛ БА 4G 11 15 16 17 20 30 33 38 40 43 61 Хаяг: Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо. Метро бизнес төв. А блок. 5-р давхар. Сүхбаатар дүүрэг. Д.Сүхбаатарын гудамж-13. УБ-14201.
  • 4. 4 Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэхэд хүч хөдөлмөр, оюун ухаанаа дайчлан хөгжлийн түүхийг бүтээсэн ахмадууд, үе үеийн удирдлага, хамт олон, хөгжлийн шинэ үеийг бий болгохоор зүтгэн ажиллаж байгаа инженер, техникийн ажилтан, ажиллагсад, тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон тус салбарын үйлчилгээг хүртэж буй хэрэглэгчид, иргэддээ Монгол Улсад холбооны дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жил, холбооны мэргэжлийн ажилчин бэлтгэж эхэлсний 80 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье! Өнгөрсөн 2016 онд харилцаа холбооны зохицуулах хорооноос салбарын хууль эрх зүй, хөгжлийн бодлогын шинэчлэл хийх, зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих, дараа үеийн шинэ төрлийн үйлчилгээ, хэрэглээг (4G LTE) нэвтрүүлэх чиглэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигч, хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллаа. 2017 оныг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хууль эрх зүйн орчинг шинэчлэх, бодлогын баримт бичгийг холбогдох байгууллагатай хамтран боловсруулах, зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих, өргөн нэвтрүүлэг болон контентын зохицуулалтыг сайжруулах, мэдээллийн дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн цахим үйлчилгээг дэмжих, цахим засаглалыг бүрдүүлэх, мэдээллийн нууцлалт, аюулгүй байдлыг хангах чиглэлээр эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах, шинэлэг бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан иргэдийн эрэлт, хэрэгцээг хангасан мэдээлэл, харилцаа холбооны шинэ төрлийн хэрэглээ, үйлчилгээг нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Хорооны зүгээс Монгол Улсад холбооны дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жил, холбооны мэргэжлийн ажилчин бэлтгэж эхэлсний 80 жилийн ойн баярын хүрээнд ХХМТГ, ШУТИС-тай хамтран эрдэм шинжилгээний хурал, уулзалт семинар зэрэг цуврал арга хэмжээг зохион байгуулахаар тайлбар төлөвлөж байна. Мэдээллийн технологийн хөгжлийн эрин үед тус салбарын зохицуулалтын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд техник, технологийн оновчтой шийдлийг ашиглаж буй хөгжингүй улс орнуудын зохицуулах байгууллагын жишиг, туршлагыг судалж хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр идэвх зүтгэл гарган ажиллах, салбарын үйлчилгээ эрхлэгчдийн зохистой үйл ажиллагааг дэмжин, хэрэглэгчийн эрх ашигт илүү нийцсэн үйлчилгээг бий болгох зорилтын хүрээнд Ази номхон далайн орнууд, БНХАУ-ын Тайван, БНСУ-тай туршлага солилцон хамтарсан семинар, сургалтуудыг зохион байгууллаа. Мөн ЮНЕСКО-оос жил бүрийн 2 дугаар сарын 13-ны өдрийг Дэлхийн радиогийн өдөр болгон тэмдэглээд 6 дахь жилтэй золгож байна. ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос энэхүү өдрийг Монгол улсад тэмдэглэж байхыг уриалсан чиглэл гаргасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо нь “ЮНЕСКО-ийн Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөр”-ийн Монголын үндэсний хорооны гишүүний хувьд Монгол улсад Дэлхийн радиогийн өдрийг тэмдэглэх ажлыг дэмжин ажиллаж байна. Бид салбарын хэмжээнд зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжигч, хамтрагч байгууллага, аж ахуйн нэгж, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт зориулсан хэлэлцүүлэг уулзалт зохион байгуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, хорооны хуралдааны шийдвэрийг олон нийтэд сурталчлах, хүртээмжтэй болгох чиглэлээр энэхүү сэтгүүлийн дугаарыг хүргэж байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай. С.АДЪЯАСҮРЭН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Мэндчилгээ
  • 5. 2017. I улирал www.crc.gov.mn 5 Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм, хуралдааны дэгийн хүрээнд удирдлагаас өгсөн удирдамж чиглэл, 2017 оны үйл ажиллагааны Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны 1 дүгээр улиралд, Хорооны ээлжит хуралдааныг 3 удаа зохион байгуулав. Тайлант хугацаанд хорооны хуралдаанаас 12 тогтоол, хорооны хуралдааны 4 тэмдэглэлийг батлан шийдвэрлэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллав. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 1 дүгээр хуралдааныг 2017 оны 1 дүгээр сарын 31-нд зохион байгууллаа. Тус хорооны хуралдаанаар: ¾¾ “2016 оны хуралдааны тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тайлан”, ¾¾ “Хорооны хуралдааны дэг болон үйл ажиллагааг сайжруулах”; ¾¾ “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд 2017 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоох” ¾¾ Тусгай зөвшөөрлийн талаар холбогдох газрууд болон хорооны хуралдааны нарийн бичгийн дарга нараас боловсруулсан 6 асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 5 тогтоол, 1 тэмдэглэлийг тус тус батлан шийдвэрлэсэн. Үүнд: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 268 дугаар тогтоолоор баталсан “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх заалтыг үндэслэн “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-ийг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 43 тоот тогтоолын хавсралтаар шинэчлэн баталсан бөгөөд үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Тус хуралдаанаар хорооны бүтэц, зохион байгуулалтыг 2016 оны 9 дүгээр сард шинэчлэн баталсантай холбогдуулан “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-д байгаа бүтцийн нэгжийн газар, өөрчлөгдсөн хэлтсийн нэр, холбогдох маягтыг шинэчлэх, хуралдааны шийдвэр гаргах процессын өөрчлөлтийг тусгах, хорооны нэр бүхий зарим гишүүдээс 2016 оны ээлжит 9 дүгээр хуралдаанаас гарсан саналыг тус тус үндэслэн боловсруулсан “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай танилцуулга, тогтоолын төсөл, хавсралтын хамт авч хэлэлцэв. Хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 31- ны өдрийн 01 тоот тогтоолын хавсралтаар “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх заалтыг үндэслэн “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-д нэмэлт, өөрчлөлтийг оруулан баталсан. Түүнчлэн хорооны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлахдаа “Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга” албан тушаалыг хорооны даргын шууд удирдлагад бие даан бий болгосон нь хорооны хуралдааны цагийн урамшууллыг үндсэн цалинтай давхардуулан олгох боломжгүй нөхцөл үүссэн тул тус хуралдаанаар 2016 оны 44 тоот тогтоолын 1 дүгээр заалтын холбогдох хэсгийг хасч, хүчингүй болгох МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДҮРЭМ, ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ХҮРЭЭНД УДИРДЛАГААС ӨГСӨН УДИРДАМЖ, ЧИГЛЭЛ, 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР 2016 ОНЫ 4 ДҮГЭЭР УЛИРАЛД, ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ. 2017.I улирал 1 ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААНЫ 2017 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАН
  • 6. 6 ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН I УЛИРЛЫН ТАЙЛАН тухай хорооны 2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн 02 тоот тогтоолоор батлав. Хорооны 2015 оны 21 тоот тогтоолын хавсралтын 1 дүгээр заалтаар “Харилцаа холбооны зохицуулах хороонд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах тохиолдолд олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ”-г тус хороонд ажилласан жилээс хамаарч 3 шатлалтай байхаар тогтоосон байсан. 2017-ны ээлжит 1-р хуралдаанаар дээрх 3 шатлалыг 2 шатлалтай болгон өөрчлөх санал, тогтоолын төслийг боловсруулан хэлэлцүүлсэн ба 2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн 03 тогтоолоор батлан шийдвэрлэсэн. Тус хуралдаанаар “ХХЗХ-ны хуралдааны 2016 оны тогтоол шийдвэрийн хэрэгжилт, жилийн тайлан”-г Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга Т.Наранмандах нэгтгэн боловсруулж танилцуулав. Хэлэлцүүлсэн тайланд, хорооны дарга болон хуралдаанаас өгсөн үүрэг даалгавар, удирдамж чиглэл, хуралдааны дэгийн дагуу 2016 онд Хорооны ээлжит хуралдааныг нийтдээ 9 удаа, ээлжит бус хуралдааныг 1 удаа тус тус зохион байгуулж, төлөвлөгөөт болон цаг үеийн 83 асуудлыг авч хэлэлцэн хорооны тогтоол, хуралдааны тэмдэглэл гарган шийдвэрлэсэн. ХХЗХ-ны 2016 оны хуралдааны тогтоолд: 1. Мэдээллийн технологи, харилцаа холбоо, радио телевиз, шуудангийн зохицуулалтын чиглэл, 2. Дараа үеийн үүрэн холбооны систем нэвтрүүлэх дүрэм журам, нөхцөл шаардлага, харилцан холболтын орлого хуваах зарчим, (зохицуулалтын үйлчилгээний хөлсний зохицуулалт,) 3. Радио давтамжийн хуваарилалт, төлөвлөлтөнд нэмэлт өөрчлөлт оруулах шинэчлэх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, цуцлах, сэргээх, баталгаажуулах, 4. Цаг үеийн шаардлагатай байсан асуудал зэрэг хэлэлцсэн асуудлуудаар нийтдээ 52 тогтоол, 19 тэмдэглэлийг тус тус батлан шийдвэрлэж, тогтоол болон тэмдэглэлийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан байна. Эдгээр асуудлуудыг 2017 оны 1-р хуралдаанаар хэлэлцээд, “Хорооны хуралдааны 2016 оны жилийн эцсийн тайлан, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тухай” 2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн хорооны хуралдааны 01 дугаар тэмдэглэлийг гаргав. Уг тэмдэглэлээр, хорооны хуралдаанаас 2016 онд баталсан боловч тодорхой шалтгааны улмаас бүрэн хэрэгжээгүй 2 тогтоолын хэрэгжилт болон хуралдааны тэмдэглэлийн хэрэгжилтийг хангуулах, шаардлагатай тохиолдолд шийдвэрлэх талаар санал боловсруулж хуралдаанд хэлэлцүүлэхийг Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга, холбогдох газрын дарга нарт үүрэг болгож, “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-ийг хэрэгжүүлэх, хорооны гишүүдийг шаардлагатай мэдээлэл зөвлөмжөөр хангах, дэмжлэг үзүүлэх, хорооны тогтоол, хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийн тайланг хагас жил, жилийн эцсээр хорооны хуралдаанд танилцуулан холбогдох удирдамж, чиглэл авч ажиллахыг Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга /Т.Наранмандах/-д тус тус үүрэг болгож; тэмдэглэлийн хэрэгжилтэд хяналт тавьж, тайлагнан ажиллахыг Хорооны дарга-д даалгав. “Шуудангийн тухай хууль”-ийн 9.1.2 дах заалтыг үндэслэн Шуудангийн зохицуулалтын газраас боловсруулсан Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” танилцуулга, тооцоо судалгаа, тогтоолын төслийг хуралдаанаар авч хэлэлцээд, 2017 оны 1 дүгээр сарын 31- ны өдрийн 04 дугаар тогтоолыг батлав. Уг тогтоолоор шуудангийн үйлчилгээ үзүүлэгчээс БНҮҮС-д 2017 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг шинэчлэн тогтоосон. Шуудангийн үйлчилгээ эрхлэгч нь шуудангийн тухайн зах зээлийн ашигтай, зардал багатай хэсэгт үйлчилгээ үзүүлснээр үндсэн сүлжээний Улаанбаатар хотын ашгаас хөдөө орон нутгийн алдагдлаа нөхөж, хөрөнгө оруулалт хийх, үйлчилгээний үнэ тарифаа тогтоох, орлогоо төлөвлөхөд нөлөөлж байдаг байна. Иймээс шуудангийн үндсэн сүлжээний алдагдлaac БНҮҮС-д тодорхой хувиар төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоох зарчмыг баримталсан байна. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2014 оны 56 тоот тогтоолыг хүчингүй болгов. Тус хорооны хуралдааны “Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, сэргээх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай” 2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн 05 тоот тогтоолын хавсралтаар: ¾¾ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2 дах заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 6 хуулийн
  • 7. 2017. I улирал www.crc.gov.mn 7 ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох; ¾¾ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2 дах заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Хоёрдугаар хавсралтаар 2 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах; ¾¾ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3 дах заалтыг үндэслэн тогтоолын Гуравдугаар хавсралтаар 10 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх; ¾¾ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1 заалтыг үндэслэн тогтоолын Дөрөвдүгээр хавсралтаар 2 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг 3 сараар түдгэлзүүлэх; ¾¾ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.5, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 12.1, 12.1.1 дах заалтыг үндэслэн тогтоолын Тавдугаар хавсралтаар 4 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэв. Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 2 дугаар хуралдааныг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулав. Уг хорооны хуралдаанаар ¾¾ Тусгай зөвшөөрлийн тухай; ¾¾ Ажлын хэсгийн дүгнэлтийн тухай ¾¾ “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-г шинэчлэн батлах тухай; ¾¾ Харилцаа холбооны зохицуулах хороонд 2016 онд ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийн талаар танилцуулга; ¾¾ ХХЗХ-ны 2016 оны санхүүгийн үйл ажиллагааны аудитын үр дүнгийн талаар танилцуулга зэрэг нийтдээ 5 асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 3 тогтоол, 2 тэмдэглэлийг тус тус баталсан: Тус хорооны газар, хэлтсийн боловсруулсан санал, дүгнэлтийг хуралдаанаар авч хэлэлцээд, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.4, 10.1.5 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 10.2 дах хэсэг, 10.3.3 дах заалтыг тус тус үндэслэн “Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай” 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 06 тоот тогтоолыг батлав. Үүнд: ¾¾ Тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан 14 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр олгох; ¾¾ Тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан 2 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах; ¾¾ Тогтоолын гуравдугаар заалтаар 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зэрэг болно. ХХЗХ-ны Даргын 2016 оны А/243 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт мэдээлэл, холбооны сүлжээ, дэд бүтэц байгуулах, эзэмших, ашиглах тусгай зөвшөөрөл бүхий мэдээлэл, холбооны сүлжээний үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Харилцаа холбооны тухай”, “Радио долгионы тухай” хууль, тогтоомж бодлого, зохицуулалтын талаарх тогтоол шийдвэр, тусгай зөвшөөрлийн гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлага болон нөхцөл шаардлагын хэрэгжилт, тоног төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээ, аюулгүй ажиллагааны байдалд хяналт шалгалт хийж, үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, дүгнэлт гаргах, тус хорооны мэдээлэл холбооны сүлжээний ашиглалтын байдалд хийгдсэн судалгаанд нэмэлт мэдээлэл авах, тодруулах, шинэчлэх зорилгоор хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна. Тус ажлын хэсгээс шалгалтын үр дүн, санал дүгнэлт, холбогдох тогтоолын төслийг хорооны 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит 2 дугаар хуралдаанд танилцуулав. Хуралдаанаар ажлын хэсгийн оруулсан санал, дүгнэлт болон шийдвэрийн төслийг тус тус авч хэлэлцэж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 15 дугаар зүйлийн 15.1.3 дах заалтыг тус тус үндэслэн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 07 тоот тогтоолыг баталсан болно. Уг тогтоолд, тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд зааснаар үйл ажиллагаа явуулж эхлээгүй нь тус хорооноос хийсэн хяналт, шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон тул Мобиком нэтворкс ХХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ны 2
  • 8. 8 ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН I УЛИРЛЫН ТАЙЛАН холбогдох тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов. Харилцаа холбооны зохицуулах хороо нь "Радио долгионы тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3 дахь заалтаар олгогдсон бүрэн эрхийн дагуу Дэд бүтцийн сайдын 2003 оны 216 тоот тушаалаар батлагдсан "Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журам"-ыг тус тус үндэслэн радио давтамж ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоодог. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2003 оны 36 дугаар Анхлан баталсан тогтоолоор “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-нд нийт 9 удаагийн хорооны тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулан мөрдөж ирсэн болно. Тус хорооны хуралдаанаар “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-г шинэчлэн батлуулах тухай танилцуулга, тогтоолын төсөл, хавсралт баримт бичгийн төслийг тус тус авч хэлэлцсэн. Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3 дах заалт, Дэд бүтцийн сайдын 2003 оны 216 дугаар тушаалаар баталсан “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журам”, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 268 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийн 2.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн 2017 оны 08 тоот тогтоолын хавсралтаар “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-г шинэчлэн тогтоож баталсан. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2003 оны 36 дугаар тогтоолыг хүчингүй болгов. Төрөл, ангиллын төлбөрийн хэмжээг радио зурвасын ашиглалтын төлбөр, радио нэвтрүүлэгчийн хүчин чадал/хамрах хүрээний төлбөр, төрөл ангиллын төлбөр гэж тогтоож, тоон технологийн онцлогтой уялдуулсан. Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 3 дугаар хуралдаан 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр болов. Энэхүү хорооны хуралдаанаар ¾¾ “Монгол Улсын хэмжээнд радио давтамжийн 2300-2400 МГц-ийн зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага”; ¾¾ “Монгол Улсын хэмжээнд харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”; ¾¾ “Монгол Улсын хэмжээнд радио давтамжийн 2500-2690 МГц-ийн зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага”; ¾¾ Тусгай зөвшөөрлийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 4 тогтоолыг баталж шийдвэрлэн хуралдааны 1 тэмдэглэлээр үүрэг чиглэл өгсөн болно. Тус хуралдаанаар “Монгол Улсын хэмжээнд радио давтамжийн 2300-2400 МГц-ийн зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага”, “Монгол Улсын хэмжээнд радио давтамжийн 2500-2690 МГц-ийн зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага”, баримт бичгийн төслийг тус тус авч хэлэлцэв. Эдгээр баримт бичгүүдийн үндсэн зорилго нь радио давтамжийн 2300-2400 МГц, 2500-2690 МГц-ийн зурваст өндөр хурдны өргөн зурвасын утасгүй холболтын технологийг өргөнөөр ашиглах, нэвтрүүлэх, шаардлагатай техникийн нөхцөл шаардлагыг тогтоож өгөх, түүнчлэн Дараа үеийн хөдөлгөөнт холбооны радио давтамжийн зурвасыг хуваарилах, зурвасыг үр дүнтэй ашиглах нөхцөлийг бүрдүүлэхээр ОУЦХБ, гадаадын 15 зохицуулалтын баримт бичиг (ITU-R M.1036), ялангуяа Европын холбооны CEPT стандартчиллын байгууллагын зохицуулалт, стандартыг (ECC-14:02, ECC-11:05, ЕСС-05:05) судалж эдгээр баримт бүрүүдийг боловсруулжээ. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.10 дах заалт, "Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийн 2.1.4, 5.4.8 дах заалтыг тус тус үндэслэн хорооны хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 09 тоот тогтоолын хавсралтаар “Монгол Улсын хэмжээнд радио давтамжийн 2300-2400 МГц-ийн зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага”; 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 10 тоот тогтоолын хавсралтаар Монгол Улсын хэмжээнд радио давтамжийн 2500-2690 МГц-ийн зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага”-ыг тус тус батлав. Энэхүү 2 радио зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлагыг шинээр баталснаар хуучин уг зурвасыг ашиглаж байсан телевиз, радиогийн олон сувгийг дамжуулан хүргэх (ММDS) үйлчилгээ ба утасгүй интернетийн (Wi-MAX) үйлчилгээнээс давтамжийг чөлөөлж, өндөр хурдны өргөн зурвасын утасгүй холболтын шинэ технологи ба интернетийн үйлчилгээ (IMT/BWA)-нд ашиглах, үйлчилгээг өргөжүүлэх, Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд дахин хуваарилж, давтамжийн зурвасыг үр ашигтай ашиглах, хэрэглэгчийн төхөөрөмжийн роуминг хийх боломжийг хангах, хил орчмын радио холбооны үйлчилгээний харилцан зохицолдоог хангах, давтамжийн харилцан нөлөөллөөс хамгаалах боломжийг бүрдүүлж, холбогдох хуваарилалт техникийн нөхцөлийг тогтоож өглөө. 3
  • 9. 2017. I улирал www.crc.gov.mn 9 ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН Манай Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт, түүнчлэн иргэд байгууллагын хэрэглээнд төрөл бүрийн хэрэглээний радио систем, радио станц, техник технологи өргөнөөр нэвтэрснээр радио долгионы зөвшөөрөл авч ашиглах нь улам бүр нэмэгдэж, тэдгээрийг зохицуулах, харилцан нөлөөлөлгүй ажиллах нөхцөлийг хангах, ашиглаж буй тоног төхөөрөмжийг шалгах, баталгаажуулах зэрэг асуудлуудыг алхам алхмаар шийдвэрлэж ирсэн. Энэ асуудлыг зохицуулах үйл ажиллагааг төгөлдөржүүлэх зорилгоор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Даргын 2016 оны А/59 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан "Монгол Улсын үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт"-ийн дагуу “Монгол Улсын хэмжээнд харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”-ын төслийг боловсруулж, тус хорооны хуралдаанаар хэлэлцүүлэв. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.10 дах заалт, "Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм"ийн 2.1.4, 5.4.8 дах заалтыг тус тус үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар “Монгол Улсын хэмжээнд харилцааны радио станцадашиглахрадиодавтамжийнзурвасынхуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”-ыг батлан шийдвэрлэсэн. Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын нарийвчилсан хуваарилалт, ашиглалтын үеийн техникийн нөхцөл шаардлагыг хэрэгжүүлэх, радио давтамжийн харилцан нөлөөллийг арилгах, мэргэжил арга зүйн зөвлөмж, аргачлалаар хангахад энэхүү баримт бичгийг мөрдөнө. Тус хорооны хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай” газар, хэлтсийн боловсруулсан санал, дүгнэлтийг авч хэлэлцээд, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.5 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 10.2 дах хэсэг, 10.3.3 дах заалтыг тус тус үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 12 тоот “Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай” тогтоолыг батлан шийдвэрлэв. Үүнд: ¾¾ Тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан 15 иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр олгох; ¾¾ Тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах; ¾¾ Тогтоолын гуравдугаар заалтаар 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов. 2017 оны 1 дүгээр улиралд, Харилцаа холбооны зохицуулах ээлжит 3 удаагийн хорооны хуралдаанаар баталсан 2017 оны 05, 06, 07, 12 тоот нийтдээ 4 тогтоолын хавсралтаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.4, 10.1.5, 13 дугаар зүйлийн 13.3 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.5 дах заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 15 дугаар зүйлийн 15.1.3 дах заалт, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 10.2 дах хэсэг, 10.3.3 дах заалтууд болон хорооноос хийсэн гүйцэтгэлийн хяналт, шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус үндэслэн 35 иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр олгох; 5 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах; 10 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх; 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх; 8 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. ХХЗХ-ны хуралдааны тогтоол, тэмдэглэлийн хэрэгжилтийг зохион байгуулах, батлагдсан зохицуулалтын чиглэл, дүрэм журам, нөхцөл шаардлагын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хүрээнд холбогдох яам, байгууллага, дүүрэг, татварын алба, мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ААН, тусгай зөвшөөрөл эзэмшигч, иргэн, хуулийн этгээд нарт 400 гаруй албан тоотоор тус тус албажуулан хүргүүлэх арга хэмжээг авч ажиллав. Тухайлбал, 2017 оны 04 тоот тогтоолыг 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 07/171 албан тоотоор ХХМТГ, БНҮҮС, шуудангийн үйлчилгээ эрхлэгч нийт 52 ААН, хуулийн этгээдэд; тусгай зөвшөөрлийн 2017 оны 05 тоот тогтоолын 1, 2, 3, 4, 5 дугаар хавсралтаар шийдвэрлэсний дагуу тусгай зөвшөөрөл шинээр олгосон-6 (07/166 албан тоот, 2017- 02-02), өөрчлөлт оруулсан-2 (07/167), сэргээсэн-10 (07/170), түдгэлзүүлсэн-1 (07/168), хүчингүй болгосон-1 (07/169) тухай 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн албан тоотоор албажуулж, тогтоолын хавсралтад заасан иргэн, хуулийн этгээд, (мэргэжлийн хяналт, татварын байгууллагад;) 2017 оны 06 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар олгосон-14 (албан тоот-07/283, 2017-03- 03), өөрчлөлт оруулсан-2 (тоот-07/284), тогтоолын 3 дугаар заалтаар хүчингүй болгосон (тоот-07/285) тусгай
  • 10. 10 ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН I УЛИРЛЫН ТАЙЛАН зөвшөөрлийн албажуулсан мэдэгдлийг; 2017 оны 07 тоот тогтоолыг 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 07/280 албан тоотоор МХС ХХК, Мобиком нэтворкс ХХК-д; 2017 оны 8 дугаар тогтоолоор баталсан “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”, тогтоолын хавсралтын холбогдох хэсгийг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 07/291 тоотоор нийт 51 радио, телевизийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч (РТҮС) ААН, хуулийн этгээд болон 07/292 албан тоотоор 218 харилцааны радио станц эзэмшигч, ААН, хуулийн этгээд, 4 үүрэн холбооны операторт 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 07/324 тоотоор тус тус албажуулан албан тоотоор хүргүүлж мэдэгдэв. 2017 оны 1 дүгээр улиралд, хорооны 3 удаагийн ээлжит хуралдааны мэдээлэл болон тогтоол, тэмдэглэл, батлагдсан баримт бичгийг хавсралтын хамт, тайлан мэдээллийг тухай бүр байгууллагын цахим хуудаст байршуулан мэдээллийн ил тод байдлыг хангах, олон нийтэд сурталчлах, хорооны шийдвэрийг нээлттэй болгох арга хэмжээг авсан болно. Байгууллагын цахим хуудаст хорооны хуралдааны тогтоолоор хүчингүй болгосон, шинэчлэн баталсан, нэмэлт өөрчлөлтийн мэдээллийг шинэчлэх. Хорооны хуралдаанаар батлагдсан тогтоол, тогтоолын хавсралтуудыг хорооны дотоод сүлжээндээ байршуулан албан дотоод хэрэгцээнд ашиглах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Хорооны хуралдаанаас 2017 оны 1 дүгээр улиралд баталсан тогтоол, шийдвэрийн жагсаалтыг нэгтгэн үзүүлэв: № Хорооны баталсан тогтоолын дугаар Огноо Тогтоолын товч агуулга Нэг. ХХЗХ-ны баталсан тогтоол 1 Тогтоол 01 2017.01.31 Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг) 2 Тогтоол 02 2017.01.31 Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (2016 оны 44 тоот тогтоол) 3 Тогтоол 03 2017.01.31 Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай (2015 оны 21 тоот тогтоол) 4 Тогтоол 04 2017.01.31 БНҮҮС-д 2017 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай 5 Тогтоол 05 2017.01.31 Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, сэргээх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай 6 Тогтоол 06 2017.02.24 Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай 7 Тогтоол 07 2017.02.24 Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай 8 Тогтоол 08 2017.02.24 “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-г шинэчлэн тогтоох тухай 9 Тогтоол 09 2017.03.31 Радио давтамжийн 2300-2400МГц-ийн зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага батлах тухай 10 Тогтоол 10 2017.03.31 Радио давтамжийн 2500-2690МГц-ийн зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага батлах тухай 11 Тогтоол 11 2017.03.31 Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага батлах тухай 12 Тогтоол 12 2017.03.31 Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай
  • 11. 2017. I улирал www.crc.gov.mn 11 Харилцаа холбооны зохицуулах хороонд иргэн, ААН, байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”, “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх” журмын тавдугаар зүйлд заасны дагуу хуулийн хугацаанд шийдвэрлэсэн тайланг танилцуулж байна. Тус хороонд тайлант хугацаанд буюу 2017 оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 45 гомдол, санал хүсэлт ирсний 43 хүсэлтийг шийдвэрлэсэн ба шийдвэрлэлтийн явц 97,24 % үлдсэн 2 гомдол санал нь шийдвэрлэх хяналтын хугацаанд байна. Хүснэгт 1. Гомдол, санал хүсэлт орж ирсэн төрлүүд Иргэд болон аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэлжүүлэн холбогдох журмын дагуу холбогдох алба, мэргэжилтнүүд, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад шилжүүлэн түргэн шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажилласан. Хэрэглэгчийн гомдол, саналыг дүгнэж үзэхэд үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой хамааралтай, нэр төрд халдсан гомдол тодорхой хувийг, дийлэнх хувийг Засгийн газрын “11-11” төвөөр ирсэн гомдлууд мөн үүрэн холбооны үйлчилгээ эрхэлж буй байгууллагуудын үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүссэнийг шалгуулахаар тус хороонд ирүүлсэн байна. 2017 ОНД ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ИРҮҮЛСЭН САНАЛ, ГОМДЛЫГ ХҮЛЭЭН АВЧ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТАЙЛАН Тус хорооны утсаар хандсан Албан тоотоор хандсан Тус хорооны цахим шуудангаар хандсан Засгийн газрын 11-11 төв № Гомдол, санал хүсэлт Өргөдөл, гомдлын тоо Шийдвэрлэсэн Шийдвэрлээгүй хяналтын хугацаанд байгаа 1 Тус хорооны утсаар хандсан 10 10 0 2 Тус хорооны и-мэйлээр хандсан 1 1 0 3 Албан бичгээр ХХЗХ-ны нөхцөл шаардлагын тухай 1 1 0 4 Засгийн газрын www.11-11.mn төвөөс орж ирсэн 33 31 2 Нийт 45 43 2 График 1. Гомдол, санал хүсэлт орж ирсэн суваг 74% 22% 2%2%
  • 12. 12 Тус хороонд Засгийн Газрын “11-11” төвөөр дамжуулан 2017 оны I улиралд мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдэд ирүүлсэн нийт санал хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн талаарх мэдээллийг хүргэж байна. ЗАСГИЙН ГАЗРЫН 11-11 ТӨВӨӨР ИРСЭН МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ИРҮҮЛСЭН САНАЛ ХҮСЭЛТ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ 2017 ОНЫ I УЛИРАЛ Саналын хяналт (Өргөдөл, гомдол) Саналын төрөл Шийдвэрлэлтийн чанар 31 2 33 0 2.5 7.5 12.5 27.517.5 32.522.5 5 10 2515 3020 35 6 23 2 0 2 6 10 2214 2618 4 8 2012 2416 28 Саналын тоо Саналын тоо Нээлттэй - 2 Хаагдсан-31 Санал хүсэлт-23 Гомдол-8 Шүүмжлэл-2 Нийт Хаагдсан Нээлттэй Санал хүсэлт Шүүмжлэл Гомдол Хугацаанд нь-27 Хугацаанаас нь хэтэрсэн-4 Хариулсан-2 Шийдвэрлээгүй-0 Уг хүснэгтээс харахад тус төвөөр дамжуулан тус хороонд 2017 оны I улиралд нийт 33 санал хүсэлт, гомдол, шүүмжлэл, өргөдөл ирүүлжээ. Үүний ихэнх хувийг гомдол, санал хүсэлт эзэлж байгаа бөгөөд тухай бүрт хариулт өгч хяналтын хугацаанд барагдуулан шийдвэрлэсэн байна. График 2: Тус хороонд Засгийн Газрын “11-11” төвөөр дамжуулан 2017 оны I улиралд мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдэд ирүүлсэн нийт санал хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн байдал
  • 13. 2017. I улирал www.crc.gov.mn 13 “РАДИО ДАВТАМЖИЙН 2300-2400 БА 2500-2690 МГЦ-ИЙН ЗУРВАСЫН ЗОХИЦУУЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ МГЦ ШААРДЛАГА” БАТЛАГДЛАА Тогтоол шийдвэр FDD - Frequency Division Duplex/Давтамжийн хуваалт хослосон TDD - Time Division Duplex/Хугацааны хуваалт хослосон 2505МГц 2500МГц 2510МГц 2515МГц 2520МГц 2525МГц 2530МГц FDD (Band 7) FDD (Band 38) FDD (Band 7) 2535МГц А1 А3 А5 А7 А9 А11 А13 Т1 Т3 Т5 Т7 Т9 В1 В3 В5 В7 В9 В11 В13 А2 А4 А6 А8 А10 А12 А14 Т2 Т4 Т6 Т8 Т10 В2 В4 В6 В8 В10 В12 В14 2540МГц 2545МГц 2550МГц 2555МГц 2560МГц 2565МГц 2570МГц 2575МГц 2580МГц 2585МГц 2590МГц 2595МГц 2600МГц 2605МГц 2610МГц 2615МГц 2620МГц 2625МГц 2630МГц 2635МГц 2640МГц 2645МГц 2650МГц 2655МГц 2660МГц 2665МГц 2670МГц 2675МГц 2680МГц 2685МГц 2690МГц Зураг 1. FDD болон TDD технологиудыг хослуулан ашиглах дараа үеийн радио давтамжийн 2500-2690 МГц-ийн зурвасын зохицуулалт “Радио давтамжийн 2300-2400 ба 2500-2690 МГц- ийн зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага” батлагдлаа Энэхүү баримт бичгийн зорилго нь радио давтамжийн 2300-2400 ба 2500-2690 МГц-ийн зурваст өндөр хурдны өргөн зурвасын утасгүй холболтын технологийг (IMT/BWA) нэвтрүүлэх, техникийн нөхцөл шаардлагыг хангуулах, түүнчлэн дараа үеийн хөдөлгөөнт холбооны радио давтамжийн зурвасыг хуваарилах, зурвасыг үр дүнтэй ашиглах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Олон улсын чиг хандлага болон Дэлхийн Радиогийн Их Хурлын (WRC07) 223 тоот “IMT-д нэмэлт радио давтамжийн зурвас хуваарилах тухай” шийдвэр, радио давтамжийн зохицуулалтын дүрмийн RR 5.384A заалт, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын 2015 оны 10 тоот “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл” тушаал болон ХХЗХ- ны 2015 оны 68 тоот “Монгол улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах зохицуулалт” тогтоолын заалтуудыг баримтлан радио давтамжийн 2300-2400 ба 2500-2690 МГц-ийн зурвасыг телевизийн олон сувгийг дамжуулан хүргэх (ММDS) үйлчилгээнээс чөлөөлж дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглахаар шийдвэрлэсэн. Радио давтамжийн 2300-2400 МГц ба 2500-2690 МГц-ийн зурвасууд нь асар хурдацтай хөгжиж буй өндөр хурдны хөдөлгөөнт интернетийн үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангах үндсэн зурвасуудын нэг юм. Эдгээр зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага баримт бичгийг бэлдэхэд нийт 15 гадаадын, мөн европын CEPT байгууллагын зохицуулалт, стандартыг судалж ашигласан. Тус баримт бичгүүдэд санал авах хэлэлцүүлгийг 2016 оны 9 сарын 19-30, 11 сарын 04-30 хооронд тус тус хорооны цахим хуудсаар болон үүрэн холбооны операторууд, 16 интернет үйлчилгээ эрхлэгч компаниудад албан бичиг явуулж авсан. Радио давтамжийн 2500-2690 МГц-ийн зурвасын хуваарилалтыг 5 МГц-ийн блок үүсгэх зарчмыг баримталсан олон улсын стандартын 3GPP байгууллагаас тодорхойлсны дагуу “Цараа 7”-г FDD технологиор “Цараа 38”-г TDD технологиор харин давтамжийн 2300- 2400 МГц-ийн зурвасын “Цараа 40”-г TDD технологиор ашиглахаар тус тус хуваарилсан. Радио давтамжийн 2500-2690 МГц-ийн зурвасын хуваарилалтыг зураг 1-д, 2300-2400 МГц-ийн зурвасын хуваарилалтыг зураг 2-т тус тус үзүүлсний дагуу зохицуулагдана.
  • 14. 14 2300МГц 2305МГц 2310МГц 2315МГц 2320МГц 2325МГц 2330МГц 2335МГц 2340МГц 2345МГц 2350МГц 2355МГц 2360МГц 2365МГц 2370МГц 2375МГц 2380МГц 2385МГц 2390МГц 2395МГц 2400МГц 5 МГц 5 МГц 5 МГц 5 МГц 5 МГц 5 МГц 5 МГц 5 МГц 5 МГц 5 МГц 5 МГц 5 МГц 5 МГц 5 МГц 5 МГц 5 МГц 5 МГц 5 МГц 5 МГц 5 МГц Б20 Х3 Б1 Б2 Б3 Б4 Б5 Б6 Б7 Б8 Б9 Б10 Б11 Б12 Б13 Б14 Б15 Б16 Б17 Б18 Б19 Бn - Блокын дугаар TDD (100 МГц) ХЗ - Хамгаалалтын зурвас Зураг 2. TDD технологиор ашиглах дараа үеийн радио давтамжийн 2300-2400 МГц-ийн зурвасын зохицуулалт ХХЗХ-ны 2017 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 09 тоот тогтоолоор батлагдсан “Радио давтамжийн 2300- 2400 МГц-ийн зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага” болон 10 тоот тогтоолоор батлагдсан “Радио давтамжийн 2500-2690 МГц-ийн зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага” баримт бичгүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг ХХЗХ-ны цахим хаяг болох http://www.crc.gov.mn/k/18/1D цахим холбоосоор орж үзнэ үү.
  • 15. 2017. I улирал www.crc.gov.mn 15 РАДИО ДОЛГИОН ХЯНАЛТЫН ТӨВИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТОВЧ МЭДЭЭ /2017 ОНЫ 1-Р УЛИРАЛ/ 1. Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ: ¾¾ Зөрчилтэй 10 ФМ радио, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч байгууллагын зөрчлийг арилгуулсан. ¾¾ Орхон, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгуудын зарим сумдад Тоон телевизийн нэвтрүүлэгчид тусгайлан зориулсан зурвасан шүүрийг тавьж туршин, хэмжилт хийж, үр дүнг тодорхойлсон. ¾¾ Дорноговь аймгийн Сайншанд хотод “Гурван баян” үйлчилгээний төвд байрлах ФМ104.5 –ын 100 Вт- ын нэвтрүүлэх станц нь 836 МГц радио давтамж дээр Скайтел компанийн 2G сүлжээнд харилцан нөлөөлөл үзүүлж байгааг тогтоож зөрчлийг арилгах арга хэмжээ авсан. 2. Олон сувгийн телевиз, Радио дамжуулах үйлчилгээ: ¾¾ Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын Халиун кабель ХХК-ийн ашиглах радио давтамжийн зурвасын сүүлийн 8 МГц нь БНХАУ-ын үйлчилгээ эрхлэгчийн радио давтамжтай давхардан үйл ажиллагаа явуулж байгааг илрүүлж, тус байгууллагын радио давтамжийг өөрчилж зөвшөөрөл олгох талаар ХХЗХ-ны хуралдаанд танилцуулав. 3. Үүрэн холбооны сүлжээ: ¾¾ Мобиком корпораци ХХК, Скайтел ХХК, Юнител ХХК болон, Жи-мобайл ХХК-иудын хөдөө орон нутагт үүсээд буй радио давтамжийн харилцан нөлөөллийг шийдвэрлэх зорилгоор Дорноговь аймгийн Сайншанд хот, Сайхандулаан сум, Замын-үүд боомт болон Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод нийт 10 байршил дахь гомдлын 7 гомдлыг газар дээр нь шийдвэрлэж 3 гомдлыг Улаанбаатар хотоос шалгаж шийдвэрлэхээр тогтсон. ¾¾ Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод Скайтел ХХК 3G сүлжээндээ хуваарьт давтамжийн зурвасаас 4МГц-ийн зурвас хэтрүүлэн ашиглаж байсан зөрчлийг илрүүлж холбогдох арга хэмжээг авч ажиллав. ¾¾ Мөн тус аймгийн төвийн холбооны газрын цамхагт байрлах Юнител болон Мобиком компаниудын 2G үйлчилгээний бааз станцуудад Скайтел ХХК-ийн 2G үйлчилгээний бааз станцаас харилцан нөлөөлөл орж байгааг тогтоосон. Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдээс ирүүлсэн харилцан нөлөөллийн талаарх гомдлын дагуу Төв аймгийн Баянчандмань, Сэлэнгэ аймгийн Жавхлант, Дархан-Уул аймгийн Дархан, Булган аймгийн Булган, Орхон аймгийн Баян-Өндөр, Хөвсгөл аймгийн Мөрөн сумдад хэмжилт шалгалтын ажлыг гүйцэтгэв. Үүнд: ¾¾ Төв аймгийн Баянчандмань суманд Скайтел ХХК-д, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд Мобиком ХХК-д, Хөвсгөл аймгийн Арбулаг суманд Юнител ХХК-д тусгай зөвшөөрлөөр олгогдсон радио давтамжийн зурвас тус бүрт хэмжилт хийж РТС УТҮГ-ын тоон телевизээс нөлөөлөл үүсэж байгааг тогтоож зурвасан шүүр тавьж нөлөөллийг арилгах арга хэмжээг авч ажиллав. Мобиком ХХК-иас ирүүлсэн гомдлын дагуу дараах сумдад харилцан нөлөөллийн шалтгааныг тогтоох хэмжилт хийхэд: ¾¾ Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд нөлөөлөлгүй ¾¾ Дархан-Уул аймгийн Дархан суманд нөлөөллийн шалтгаан тодорхой бус байсан тул дахин шалгалт хийхээр болов. ¾¾ Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хөвсгөл аймгийн Мөрөн хот, Рашаант суманд Скайтел ХХК-ийн сүлжээнээс нөлөөлөл үүсч байсныг тогтоож зурвасан шүүр тавих эсвэл давтамжийн зурвас хооронд хамгаалах зурвас гаргаж нөлөөллийг арилгах талаар холбогдох байгууллагуудад зааварчилгаа өгөв. Юнител ХХК-ийн хүсэлтээр Булган аймгийн Булган, Бугат сумдад нөлөөллийн шалтгаан тогтоох хэмжилт, шалгалтыг хийхэд нөлөөлөлгүй байлаа. 4. Харилцааны радио станц: Улаанбаатар хотын хэмжээнд такси үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 6 байгууллагын 99 таксиг хамруулан тэдгээрийн радио давтамж ашиглах эрхийн бичгийн хүчинтэй хугацаа, хамрах хүрээ, ашиглаж буй хэт богино долгионы радио станцын мэдээлэл зэргийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгаж ажиллав. Радио долгионы хяналтын төвөөс Улаанбаатар хот, Дорноговь аймгийн Сайншанд хот, Сайхандулаан сум, Замын-Үүд боомт болон Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл аймгуудын 6 сумдад радио долгионы харилцан нөлөөллийг илрүүлэх, хэмжилт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
  • 16. 16 Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ) нь Монгол Улсын Радио долгионы тухай хуулийн дагуу Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн хуваарилалтыг хийж, Радио давтамж ашиглах зөвшөөрөл олгодог. Хэрэв та харилцааны радио станц ашиглах бол ХХЗХ-нд хандаж Радио давтамж ашиглах эрхийн бичиг авч ашиглана уу! РАДИО ДАВТАМЖ АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХЫН ТУЛД ДАРААХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛНЭ. Үүнд: 1. Албан хүсэлт: Хуулийн этгээд албан бичиг, Иргэн бол өргөдөл, 2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, байгууллагын дүрмийн хуулбар, Иргэн бол иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, 3. Тус хорооноос гаргасан өргөдлийн маягт, 4. Ашиглахаар төлөвлөж буй харилцааны станцын техникийн үзүүлэлт, 5. Төхөөрөмжийн байршлын зураглал. САНАМЖ 1. Радио давтамж ашиглах зөвшөөрөлд тусгагдсан радио давтамжийг өөрийн ашиглах харилцааны радио станцад тохируулга хийлгэн, тус Хорооноос өгсөн дугаарлалт бүхий наалтыг нааж ашиглана. 2. Мөн зөвшөөрөлд тусгагдсан мэдээлэл өөрчлөгдсөн тухай бүр ХХЗХ-нд мэдэгдэнэ. 3. Радио станцыг зөвшөөрөлгүй радио давтамж дээр тохируулан ашиглахыг хатуу хориглоно. Радио давтамж ашиглах зөвшөөрөлтэй хэрэглэгчийн давуу тал: Таны зөвшөөрөлтэй радио давтамжийг өөр байгууллага, хувь хүн давхар ашиглахгүй. • Гадны давхацсан яриа, шуугиан болон бусад радио төхөөрөмжүүдтэй харилцан нөлөөлөлд орсон тохиолдолд ХХЗХ-нд зөрчлийг арилгахыг шаардах эрхтэй. • Өөрийн сүлжээнд болон бусад радио төхөөрөмжүүдэд шуугиан үүсгэхгүй. ХАРИЛЦААНЫ РАДИО СТАНЦ АШИГЛАХ ЗӨВЛӨМЖ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ Зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд Монгол улсын Радио долгионы тухай, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага ногдуулж, зөрчилтэй төхөөрөмжийг хураана. ХХЗХ-ны хаяг: Метро бизнес төв 5-р давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг УБ-14201, Монгол Улс Утас: (976 11) 304258 Факс: (976 11) 327720 Вэб: www.crc.gov.mn
  • 17. 2017. I улирал www.crc.gov.mn 17 Мэдээ, мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.18-д заасан чиг үүргийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгааг радио, телевизээр нэвтрүүлэхэд хяналт тавьж ажиллах бөгөөд энэхүү ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаад байна. Харилцаа холбооны зохицуулах хорооны хяналт тавих чиг үүрэгт Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон нийтийн болон арилжааны бүх радио, телевиз хамаарна. Иймд тус хороо нь сонгуулийн сурталчилгааны үеэр Улаанбаатар хот болон 21 аймаг, зарим томоохон сум суурин газарт телевиз, радиогийн үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа бүх радио, телевизийн хөтөлбөрт сурталчилгаа нэвтрүүлсэн эсэхээс үл хамааран байнгын хяналт мониторинг хийнэ. Хүснэгт 2: Радио, телевизийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг 2017 оны 5-р сарын 01-ны байдлаар. № Үйлчилгээний төрөл Үйлчилгээ эрхлэх газар Улаанбаатар хот Орон нутагт 1 Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэгч 18 /МҮОНТ орсон/ 72 2 Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч 33 44 3 Хөтөлбөрийн хувьд төрөлжсөн сувгийн үйлчилгээ эрхлэгч 66 13 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл хүргүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид: ¾¾ Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн тухай хууль, “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-д заасан чиг үүргийн хүрээнд радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалтыг Сонгуулийн тухай хуулийн 82.12–т заасны дагуу зөвхөн үндсэн сувгаар гаргаж Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж, цахим хуудсандаа байршуулав. Хүснэгт 3: Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл хүргүүлэх эрх бүхий радио, телевизийн жагсаалт. № Үйлчилгээний төрөл Үйлчилгээ эрхлэх газар Улаанбаатар хот Орон нутагт 1 Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэгч 17 /МҮОНТ орсон/ 70 2 Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч 29 44 3 Хөтөлбөрийн хувьд төрөлжсөн сувгийн үйлчилгээ эрхлэгч 38 (эдгээрээс үйл ажиллагаа эхлээгүй- 8, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн -2) 10 Сонгуулийн хуулийн 82.12–т заасны дагуу нэгээс илүү сувагтай радио, телевизийн зөвхөн үндсэн сувгийг оруулав. Сонгуулийн ерөнхий хороонд жагсаалтаар хүргүүлсэн радио, телевиз нь Сонгуулийн тухай хуулийн 82.8, 82.9-т заасны дагуу сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл хүргүүлэх эрхтэй болно. Радио, телевизүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгааг хэрхэн нэвтрүүлэх талаар. Радио, телевиз нь Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ Сонгуулийн тухай хуулийн 68-р зүйл “ Сонгуулийн сурталчилгаа”, 70–р зүйл Хууль бус сурталчилгааг хориглох, 82-р зүйл. “Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглах” гэсэн холбогдох заалтууд болон Сонгуулийн ерөнхий хороо болон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 29/17 дугаар хамтарсан тогтоолоор баталсан “Радио, телевизээр сонгуулийн МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАХ ТУХАЙ
  • 18. 18 сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам” –д заасан зарчмыг баримтална. Өөрөөр хэлбэл 2016 оны Улсын Их хурлын сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн зарчим хэвээрээ гэсэн үг юм. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 160 гаруй телевиз, сувгууд, 80 орчим радиогийн хөтөлбөрт байнгын хяналт тавих шаардлага тулгарч байгаа учраас бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажлуудаас товч танилцуулбал. 1. Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2017 оны 3-р сарын 17-ны өдрийн А/76 тоот тушаалаар радио, телевизээр нэвтрүүлэх Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих дараах 2 ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. ¾¾ Сонгуулийн тухай хууль, журмын дагуу хяналт тавих бэлтгэл ажлыг хангуулах, ¾¾ Сонгуулийн сурталчилгаанд хяналт, мониторинг хийх 2. Тус хороонд Улаанбаатар хотын болон орон нутаг дээрх бүх радио, телевизийн бэлтгэн дамжуулж байгаа эфирийг шууд хүлээн авч бүрэн бичлэг хийж, хяналт тавих техникийн боломж хараахан бүрдээгүй тул радио, телевизийн хөтөлбөрт байнгын хяналт мониторинг хийх зөвлөх үйлчилгээний тендер зарлаж, гэрээ байгуулахад бэлэн болоод байна. 3. Орон нутгийн телевиз, сувгуудын эфирийн бүрэн бичлэг хийж, хяналт тавих ажлыг хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр Монголын кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой гэрээ байгуулан эфирийг бичих тоног төхөөрөмж (Digital Video Recorder)-ийг аймаг бүрийн олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдэд суурилуулж, бичлэг хийх бэлтгэл ажлыг хангалаа. 4. Түүнчлэн орон нутгийн радио, телевизүүдэд сонгуулийн сурталчилгааны хугацаанд эфирийн бичлэгийг давхар хийлгэх үүднээс хатуу диск, DVD хүргүүлэх замаар бичлэг хийлгэж, хүлээн авах ажлыг зохион байгууллаа. 5. Орон нутгийн сонгуулийн хороодоос радио, телевизүүдийн хүргүүлсэн мэдэгдэл, холбогдох баримт материалыг болон олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдээс сонгуулийн сурталчилгааны бичлэгийг 7 хоног тутам хүлээн авах ажлыг Монгол шуудан ХК-тай гэрээ байгуулах замаар шийдвэрлэж байна. “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам” –д өөрчлөлт орсон талаар. ¾¾ Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 29/17 дугаар хамтарсан тогтоолоор баталсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам” –ын нэр бүхий зарим заалтууд Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйлүүдтэй давхардсан тул Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.8 дахь заалтад нийцүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсэн. Иймд Хууль зүй, дотоод хэргийн яамны дүгнэлтэд нийцүүлэн дээрх журмаас Сонгуулийн тухай хуультай давхардсан 14 заалтыг хасаж, 1 заалтыг өөрчлөн найруулж СЕХ болон ХХЗХ-ны 2017 оны 4-р сарын 14-ны өдрийн 12/15 хамтарсан тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан болно. Сонгуулийн сурталчилгааны мэдэгдэл хүргүүлэх, нэвтрүүлэх талаар 1. Харилцаа холбооны зохицуулах хорооны www.crc.gov.mn цахим хуудсанд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль-2017” цонх нээн ажиллуулж, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавихтай холбоотой хууль тогтоомж, журам, мэдээлэл, зөвлөмж гаргав. 2. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан зөвлөмж” гаргав. 3. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшигчдийн ил тод байдлыг хангах, Сонгуулийн тухай хуулийн 82.12 дахь заалтын дагуу нэгээс илүү сувагтай радио, телевизийн үндсэн сувгийг гаргах үүднээс бүх радио, телевизийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эзэмшлийн мэдээллийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран нарийвчлан гаргаж бэлэн болгов. 4. Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалтыг Сонгуулийн тухай хуулийн 82.12–т заасны дагуу зөвхөн үндсэн сувгаар гаргаж Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж, цахим хуудсандаа байршуулав. 5. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгааг радио, телевизээр нэвтрүүлэх, хяналт тавих ажлыг зохион байгуулж явуулах цаг хугацааны хуваарь гаргаж цахим хуудсанд байршуулав. 6. Сонгуулийн тухай хуулийн 82.8, 82.9-т заасны дагуу сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл хүргүүлэх маягтыг бэлтгэв. Радио, телевиз нь маягтад өөрийн холбоо барих эрх бүхий албан тушаалтны нэр, холбоо барих
  • 19. 2017. I улирал www.crc.gov.mn 19 утас, албан ёсны хаяг, и-мэйл зэрэг яаралтай үед холбоо барих бүх мэдээллийг багтааж, Сонгуулийн тухай хууль, журамтай танилцаж, мөрдөж ажиллах тухайгаа баталгаажуулсан байх юм. Радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд тавих хяналт. Харилцаа холбооны зохицуулах хороо нь радио, телевизээр нэвтрүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаанд Сонгуулийн тухай хууль, Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журамд заасны дагуу дараах чиглэлээр хяналт тавина. ¾¾ Сонгуулийн сурталчилгааг Сонгуулийн тухай хуулийн 82.10-т заасан эрх бүхий радио, телевизээр нэвтрүүлж байгаа эсэх ¾¾ Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг Сонгуулийн тухай хуулийн 82.12.т заасны дагуу зөвхөн үндсэн сувгаар нэвтрүүлж буй эсэх; ¾¾ Сонгуулийн сурталчилгааны нийт хугацаа нь хоногт 1 цагаас илүүгүй эсэх; ¾¾ Хоногт гарах нэг нам, эвсэл түүнчлэн нэг нэр дэвшигчийн сурталчилгаа нь 15 минутаас хэтэрсэн эсэх; ¾¾ Сонгуулийн сурталчилгааг хуульд заасан хугацаанд эхлүүлсэн эсэх; ¾¾ Улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа шалгаруулалт зохион байгуулсан эсэх ¾¾ Улс төрийн мэтгэлцээний нэвтрүүлэгт нэг намын бус, түүнчлэн бие даагч хэд хэдэн нэр дэвшигч, эсвэл өөр өөр нам, эвслийн 4-өөс доошгүй төлөөлөл оролцсон эсэх ¾¾ Мэдээллийн хөтөлбөрөөр нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гаргасан мэдээ нь хоногт таван минутаас хэтэрсэн эсэх. ¾¾ Энэ журам болон хууль тогтоомжид заасан бусад үйл ажиллагаа Харин тус хорооны хуулиар олгосон чиг үүрэгт радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны агуулга-д хяналт тавьж, дүгнэлт гаргах үүрэг хамааралгүй юм. Иймд сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажиллахдаа хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар гомдол маргаан гарсан тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, хууль хяналтын байгууллагад мэдэгдэх, зөрчил илэрч, холбогдох байгууллагуудаас дүгнэлт, тодруулга хүсэлт ирүүлсэн тохиолдолд эфирийн бичлэг, дэлгэрэнгүй протоколоос тодруулга, мэдээлэл өгөх, шаардлагатай тохиолдолд бичлэгийг нотлох баримт болгон гаргах зэргээр зөрчлийг илрүүлэх, дүгнэлт гаргах, арга хэмжээ авахад нь тус хорооны зүгээс хамтран ажиллах юм. Харилцаа холбооны зохицуулах хороо нь сонгуулийн сурталчилгааны үеэр радио, телевизээр нэвтрүүлсэн сонгуулийн сурталчилгааны тайлан мэдээг 7 хоног тутамд гаргаж, холбогдох арга хэмжээг цаг тухайд авч, нийтэд мэдээлж ажиллах болно. Радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд 2012 оноос эхлэн хуулиар тодорхой хязгаарлалт тогтоож, хяналт тавьж ирсний хувьд Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс хяналт тавих үйл ажиллагааг зохион байгуулахад тодорхой туршлага хуримтлуулж нөгөө талаас радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид ч мөн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх талаар тодорхой ойлголт, туршлагатай болсон учраас радио, телевиз нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ хуулиа дээдэлж, сэтгүүлчийн ёс зүйг баримтлан ажиллана гэдэгт итгэж байна.
  • 20. 20 Нэг. Шалгалтын зорилго, хугацаа Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалт хяналтын газрын Радио долгионы хяналтын төвөөс үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн чанарын хэмжилтийг улирал тутам хийх ажлын хүрээнд Улаанбаатар хотын үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн чанарын хэмжилт шалгалтыг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ. Хоёр. Шалгалтын бүрэлдэхүүн, хэмжилтэнд ашигласан тоног төхөөрөмж ХХЗХ-ны РДЗХГ-ын инженер Л.Одсүрэн, чанарын хэмжилтийг Accuver X-Cal MO2 болон Netimizer PM10 үүрэн холбооны чанарын хэмжилтийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан хийж гүйцэтгэлээ. Гурав. Шалгалтад хамрагдсан байгууллагын нэр Хэмжилт, шалгалтанд үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 4 оператор компанийг хамруулж ажиллалаа. Хүснэгт 4. Шалгалтад хамрагдсан үйлчилгээ эрхлэгчид, ашиглаж буй технологи   Үйлчилгээ эрхлэгчийн нэр Үйлчилгээний төрөл Технологи 1 Мобиком ХХК Мэдээлэл холбоо (Үүрэн холбоо) 2G, 3G, 4G 2 Скайтел ХХК 2G, 3G 3 Юнител ХХК 2G, 3G, 4G 4 Жи Мобайл ХХК 2G, 3G Дөрөв. Хэмжилт шалгалтын удирдамж, чиглэл Улаанбаатар хотын Ургах наран хорооллоос баруун болон хойд чиглэлийн авто тээврийн хяналтын цэг, Зайсангаас Санзай зуслан хүртэлх төв замын дагуу байрлах үүрэн холбооны бааз станцуудыг дараах үзүүлэлтүүдээр хэмжиж шалгасан болно. Үүнд: ¾¾ 4G сүлжээний авто замын дагуух хамрах хүрээний хэмжилт; ¾¾ 4G сүлжээний өгөгдөл дамжуулах чанарын хэмжилт; ¾¾ 3G сүлжээний авто замын дагуух хамрах хүрээний хэмжилт; ¾¾ 2G сүлжээний авто замын дагуух хамрах хүрээний хэмжилт; ¾¾ 2G, 3G сүлжээний ярианы чанарын хэмжилт; ¾¾ 2G, 3G сүлжээний өгөгдөл дамжуулах чанарын хэмжилт. УЛААНБААТАР ХОТЫН ҮҮРЭН ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНИЙ ЧАНАРЫН ХЭМЖИЛТ /2017 оны 3 сар/ Тайлан
  • 21. 2017. I улирал www.crc.gov.mn 21 2.МОБИКОМ ХХК, ЮНИТЕЛ ХХК 4G/LTE СИСТЕМИЙН ХЭМЖИЛТИЙН ДҮН" Мобиком корпораци ХХК-ийн 4G системийн хэмжилтийн үр дүн Metric Target Value PASS/FAIL Call Setup Failure Rate (%) 1.00% 1.71% FAIL Attach Time (msec) 100.00 825261.70 FAIL Traffic Failure Rate (%) 1.00% 21.84% FAIL Dropped Call Rate (%) 1.00% 0.17% PASS Error Call Rate (%) 2.00% 0.00% PASS Timeout Call Rate (%) 1.00% 27.30% FAIL Pending Call Rate (%) 1.00% 0.00% PASS Total Number of Call Attempt 586 Throughput Overview Metric Target (Mbps) Value (Mbps) PASS/FAIL 95% Percentile of PHY DL Throughput 10.00 31.76 PASS 95% Percentile of PHY UL Throughput 5.00 23.55 PASS 95% Percentile of TCP DL Throughput 0.00 0.00 PASS 95% Percentile of TCP UL Throughput 0.00 0.00 PASS 95% Percentile of APP DL Throughput 10.00 25.76 PASS 95% Percentile of APP UL Throughput 5.00 21.12 PASS RF Performance Overview Metric Target Value PASS/FAIL 95% Percentile of RSRP (dBm) -70.00 -61.08 PASS 95% Percentile of RSRP0 (dBm) -70.00 -61.33 PASS 95% Percentile of RSRP1 (dBm) -70.00 -65.38 PASS 95% Percentile of RSRQ0 (dB) -10.00 -6.43 PASS 95% Percentile of RSRQ1 (dB) -10.00 -6.30 PASS 95% Percentile of RSSI0 (dBm) -65.00 -36.38 PASS 95% Percentile of RSSI1 (dBm) -65.00 -40.06 PASS 95% Percentile of CINR0 (dB) 20.00 25.54 PASS 95% Percentile of CINR1 (dB) 20.00 25.40 PASS 95% Percentile of CQI Metric0 12.00 14.68 PASS 95% Percentile of CQI Metric1 12.00 #N/A - ¾¾ Call Setup Failure Rate (%)*- Гар утас сүлжээгүй болсон, дуудлагыг цуцалсан тохиолдлууд, ¾¾ Attach Time (msec)*-Гар утасны өгөгдөл дамжуулах хүсэлт илгээсэн хугацаа болон хүсэлт биелүүлсэн хугацааны зөрүүг дундаж утгаар илэрхийлнэ. Энд гар утасны сүлжээтэй боловч бүртгэл хийгдэлгүй өгөгдөл дамжуулах шугам гаргаж өгөхгүй байгаа хугацаа уг утганд орж тооцоологддог, ¾¾ Traffic Failure Rate (%)*-Гар утас сүлжээтэй боловч тухайн хүлээн авч буй сүлжээндээ бүртгэл хийж чадаагүй тул өгөгдөл дамжуулах шугам гаргаж өгөөгүй тохиолдлууд, ¾¾ Timeout Call Rate (%)*-Дуудлага амжилттай тогтсон бөгөөд 100МБ файлыг 100 секундэд татах эсвэл илгээж чадаагүй тохиолдлуудыг бүртгэнэ.
  • 22. 22 Зураг 3: “Мобиком корпораци ХХК”-ийн 4G/LTE сүлжээний авто зам дагуух хамрах хүрээ Зураг 4: “Мобиком корпораци ХХК”-ийн 4G/LTE сүлжээний өгөгдөл татах хурдны хэмжилт
  • 23. 2017. I улирал www.crc.gov.mn 23 Зураг 5: “Мобиком корпораци ХХК”-ийн 4G/LTE сүлжээний өгөгдөл илгээх хурд Юнител ХХК-ийн 4G/LTEсүлжээний хэмжилт Metric Target Value PASS/FAIL Call Setup Failure Rate (%) 1.00% 0.00% PASS Attach Time (msec) 100.00 #N/A - Traffic Failure Rate (%) 1.00% 0.52% PASS Dropped Call Rate (%) 1.00% 0.00% PASS Error Call Rate (%) 2.00% 0.17% PASS Timeout Call Rate (%) 1.00% 22.69% FAIL Pending Call Rate (%) 1.00% 0.00% PASS Total Number of Call Attempt 573 Throughput Overview Metric Target (Mbps) Value (Mbps) PASS/FAIL 95% Percentile of PHY DL Throughput 10.00 31.74 PASS 95% Percentile of PHY UL Throughput 5.00 24.58 PASS 95% Percentile of TCP DL Throughput 0.00 0.00 PASS 95% Percentile of TCP UL Throughput 0.00 0.00 PASS 95% Percentile of APP DL Throughput 10.00 26.66 PASS 95% Percentile of APP UL Throughput 5.00 23.29 PASS
  • 24. 24 RF Performance Overview Metric Target Value PASS/FAIL 95% Percentile of RSRP (dBm) -70.00 -63.69 PASS 95% Percentile of RSRP0 (dBm) -70.00 -64.63 PASS 95% Percentile of RSRP1 (dBm) -70.00 -65.57 PASS 95% Percentile of RSRQ0 (dB) -10.00 -7.25 PASS 95% Percentile of RSRQ1 (dB) -10.00 -7.23 PASS 95% Percentile of RSSI0 (dBm) -65.00 -38.69 PASS 95% Percentile of RSSI1 (dBm) -65.00 -39.88 PASS 95% Percentile of CINR0 (dB) 20.00 21.66 PASS 95% Percentile of CINR1 (dB) 20.00 22.20 PASS 95% Percentile of CQI Metric0 12.00 14.37 PASS 95% Percentile of CQI Metric1 12.00 #N/A - Timeout Call Rate (%)*-Дуудлага амжилттай тогтсон бөгөөд 100МБ файлыг 100 секундэд татах эсвэл илгээж чадаагүй тохиолдлуудыг бүртгэнэ. Зураг 6: Юнител ХХК-ийн үүрэн холбооны LTE сүлжээний авто зам дагуух хамрах хүрээ