SlideShare a Scribd company logo
1 of 7
Download to read offline
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
2017 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ
НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ
ЧИГЛЭЛЭЭР:
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу батлагдсан “Спортыг дэмжих
сан”-гийн хөрөнгийг зарцуулах журмын төслийг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.
Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн
газраас Улсын Их Хуралд өргөн барьсаныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, нийгмийн
бодлогын байнгын хорооны 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар
хэлэлцүүлэн дэмжүүлж, 01 дүгээр сарын 27-ний өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн
чуулганаар хэлэлцүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлээд байна.
Засгийн газрын 2017.01.18-ны өдрийн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн
сангийн Шинжлэх ухааны паркийн менежментийн хэлтсийг “Шинжлэх ухааны паркийн
захиргаа” болгов. Захиргаа нь инноваци, өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх,
шинжлэх ухааны парк байгуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг хүлээж байна.
ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
БСШУСЯ-нд ажиллаж, энэ салбарт цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй
танилцлаа. БСШУСЯ-ны зүгээс салбарын хүрээнд хийж хэрэгжүүлэх ойрын болох
хэтийн зорилго төлөвлөгөө хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулав.
Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч, төр, нийгмийн зүтгэлтэн “Чадраабалын
Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх тухай” асуудлыг Засгийн газрын 1
дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, тус ойг 2017 онд тэмдэглэхээр
боллоо. Уг тогтоолоор Ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион
байгуулах үүрэг бүхий комиссын бүрэлдэхүүн, ойн арга хэмжээний төлөвлөгөө
батлагдлаа.
Монгол Улсын Засгийн газрын “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 2016 оны 144
дүгээр тогтоолд “циркийн уран бүтээлчдийн эрх ашиг, нийгмийн баталгааг хангах,
бүртгэх, статистикийн мэдээлэл боловсруулах, циркийн урлагийг гадаад, дотоодын
иргэд, байгууллагад сурталчлах чиг үүргийг “Монголын циркчдийн холбоо”-гоор
гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр заасны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан,
спортын сайдын 2016 оны А/150 дугаар тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан,
спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны А/138 дугаар тушаалыг
үндэслэн Монголын циркчдийн холбоотой дээрх ажлыг гүйцэтгүүлэхээр 2017/01-01
тоот гэрээ байгууллаа.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын
хорооноос байгуулсан “Инновацийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг шалгаж, цаашид авч
хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах ажлын хэсгээс эрдэм
шинжилгээний байгууллагуудад уулзалтуудыг зохион байгуулсан.
Мөн 1 дүгээр сард УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны
байнгын хороо, Шинжлэх ухаан, технологийн сантай хамтран зохион байгуулсан
“Шинжлэх ухаан ба хөгжлийн гарц, асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэгт эрдэм,
шинжилгээний төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургууль, гарааны
компанийн төлөөллүүд оролцон шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт
тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлага, гарц, шийдлийн талаар хэлэлцлээ.
Япон улсад 2020 онд зохион байгуулагдах зуны олимп, паралимпийн наадамд
бэлтгэх “Токио-2020” хөтөлбөрийг БСШУС-ын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний
А/17 тушаалаар батлуулав.
БСШУС-ын Сайдын 2016 оны А/95 дугаар тушаалаар “Дээд боловсролын
сургалтын байгууллагын биеийн тамирын хичээлийн сургалтын хөтөлбөр, түүний
хэрэгжилтийг судлах, боловсронгуй болгох санал боловсруулах ажлын хэсэг”-ийг
байгуулж, нийслэл, хөдөө орон нутгийн 61 их дээд сургуулийн 4000 гаруй оюутан, ажил
олгогч 59 байгууллагын 26697 ажилтнаас санал авч дүгнэн, их дээд сургуулийн биеийн
тамирын хичээлийг 3 кредит цаг судалдаг болох дүгнэлтийг боловсруулж байна.
ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:
Бага, суурь, бүрэн дунд боловсролын чанарын үнэлгээний шалгалтын
ерөнхий тайланг гаргаж, судалгаа, дүгнэлт хийх ажлыг зохион байгууллаа.
2015-2016 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын
сургуулиудын мэдээллийг Боловсролын мэдээллийн нэгдсэн системийн баазаас авсан
бөгөөд түүврийг хийхдээ өмнөх онд шалгалтад хамрагдсан сургуулиудаас 71% нь
сонгосон бол бусад 29 хувийг эзэлж буй сургуулиуд нь 2014 онд түүвэр судалгаанд
оролцсон байна. Түүвэрт Улаанбаатар хотын 36, хөдөө орон нутгийн 64 сургууль
байгаагаас аймгийн төвийн 46, сумын төвийн 18 сургууль хамрагдсан байна. 2014,
2015, 2016 оны гүйцэтгэлийн дунджаар нь аймаг тус бүрийг 1-30 хүртэл эрэмбэлж
үзэхэд сурлагын амжилт нь Завхан аймаг тогтмол дээгүүр амжилт үзүүлсэн амжилттай
байгаа бол Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Төв, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь,
Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн сурлагын амжилт
эрс өссөн үр дүн харагдаж байна. Харин Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган,
Дархан-Уул, Дундговь, Орхон, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Өинөговь,
Багануур, Багахангай, Баянгол, Налайх, Хан-Уул гэсэн аймаг, дүүргүүдийн дундаж
өмнөх жилүүдийнхтэй ойролцоо түвшинд болон улам доошилсон үр дүн харагдаж
байна.
“Дээд боловсролын шинэчлэл-2016” өдөрлөгийг болов.
Дээд боловсролын хөгжлийн бодлогыг танилцуулж, чиг хандлагыг тодорхойлох,
шинэчлэлийн төслийн үйл ажиллагаа, үр дүнг танилцуулах, сурталчлах, туршлага
солилцох зорилгоор “Дээд боловсролын шинэчлэл-2016” өдөрлөг, үзэсгэлэнг
2016.12.22-23-ны өдрүүдэд ШУТИС-ийн Төв номын санд зохион байгууллаа.
БСШУС-ын сайдын тушаалын дагуу төрийн өмчит их сургуулиудын Удирдах
зөвлөлийг шинэчлэн байгууллаа.
- МУИС-ийн Удирдах зөвлөл нийт 15 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд
даргаар нь ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич Д.Рэгдэл, орлогч даргаар
БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг
- ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУС-ын сайдын зөвлөх
Н.Бэгз, орлогч даргаар БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын
газрын дарга Л.Цэдэвсүрэн
- АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар ШУА-ийн жинхэнэ гишүүн,
доктор Т.Ган-Эрдэнэ, орлогч даргаар БСШУСЯ-ны Хяналт, шинжлэгээ,
үнэлгээ, дотоод аудитын газрын дарга З.Энхболд
- ХААИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар ШУА-ийн жинхэнэ гишүүн, доктор
Б.Авид, орлогч даргаар БСШУСЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга
Д.Батмагнай
- СУИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Соёл, урлагийн
бодлогын газрын дарга Н.Болд, орлогч даргаар А.Дашпэлжээ
- МУБИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Боловсролын
бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар, орлогч
даргаар Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат нар тус
тус томилогдов.
ЮНЕСКО-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн Насан туршийн боловсролын
талаарх туршилтын судалгаанд хэрэгцээтэй мэдээллийг гарган ЮНЕСКО-д
хүргүүллээ. Насан туршийн боловсролын талаарх мэдээллийг илүү нарийвчлан гаргах,
сургууль завсардалт, дүйцсэн хөтөлбөрийн мэдээллийг дэлгэрэнгүй гаргаснаар олон
улсад Монгол улсын насан туршийн боловсролын талаарх тодорхой мэдээллийг өгч
бусад оронтой харьцуулах боломжийг бий болгож байгаагаараа онцлог юм.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр Оросын
Холбооны Улсын Новосибирск хотноо 2016 онд “Монгол-Оросын хамтын
ажиллагаа-2016” эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Оросын Холбооны Улсаас
Монгол Улсын соёл, урлагийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургууль, төрийн
мэргэжлийн урлагийн байгууллагад профессор, багш, мэргэжилтэн урьж ажиллуулах
талаар санал солилцсоны дагуу 2017 оноос Соёл, урлагийн их сургууль, Улсын драмын
эрдмийн театр, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын филармони болон үндэсний
урлагийн их театрт 10 гаруй багш, мэргэжилтнийг урьж ажиллуулахаар албан захидлыг
гадаад хэргийн яамаар дамжуулан хүргүүлэв.
Сургуулийн номын санчдын мэргэжил дээшлүүлэх сургалт боллоо.
Ерөнхий боловсролын сургуулийн тав, арав дах жилдээ ажиллаж байгаа номын
санчдад зориулсан мэргэжил дээшлүүлэх 5 хоногийн сургалтыг 1 дүгээр сарын 30-наас
эхлэн Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран зохион байгуулж, төв, орон
нутгийн 20 гаруй номын санчдыг хамруулж байна. Уг сургалт нь хүүхдийг бүтээлчээр
уншуулж сургах чадварыг хөгжүүлэх, хүүхдийн уншлагыг дэмжих ардын уламжлалт
арга, номын сангийн уншлага үйлчилгээг хүүхдийн онцлогт тохируулан зохион
байгуулах зэрэг сэдвийн хүрээнд онол, практикийн дадлыг олгож байгаагаараа
онцлогтой болно.
Эрдэм шинжилгээний ажилтны 2016 оны ээлжит аттестатчиллыг зохион
байгуулав.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны “Аттестатчилал
зохион байгуулах тухай” А/126 дугаар тушаалаар Аттестатчиллын төв комисс, салбар
комиссуудыг томилон 2016 оны ээлжит аттестатчиллыг зохион байгуулав.
Аттестатчилалд 27 хүрээлэнгийн 982 эрдэм шинжилгээний ажилтан хамрагдлаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Эрдэм шинжилгээний ажилтын
зэрэг, дэв батлах тухай” 2017 оны 01 сарын 17-ны өдрийн А/13 дугаар тушаал
батлагдаж, Шинжлэх ухаан технологийн санд хүргүүлээд байна.
Улаанбаатар хотын утааг эрчимтэй бууруулах ажлын хэсэг байгуулагдсан
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улаанбаатарын утааг эрчимтэй
бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн боломжит шийдлийг боловсруулж,
Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ШУА-ийн
ерөнхийлөгч Д.Рэгдэл нарт үүрэг болгосон. Ерөнхий сайдын 2017 оны 4 дүгээр
захирамжаар Улаанбаатар хотын утааг эрчимтэй бууруулах ажлын хэсэг
байгуулагдсан. Ажлын хэсэг 2 удаа хуралдаж ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн ажлаа
эхлүүлээд байна. Мөн БСШУС-ын сайдын 2017 оны А30 дугаар тушаалаар 3 чиглэлээр
дэд ажлын хэсгүүд байгуулагдсан. Эрдэмтэн судлаач, инженер техникийн ажилтан,
зохион бүтээгчдийн дунд авто машины болон явган хүний зам, талбайн шинэ болон
дагтаршсан цас, мөсийг хямд төсөр аргаар цэвэрлэх арга, техник, технологийг бий
болгох, зохион бүтээх уралдаан зарлан 15 гаруй төслийн санал хүлээж авлаа.
Уралдааныг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулж
байгаа бөгөөд уралдаанд түрүүлсэн 4 арга, техник, технологийг бий болгох зардлыг
бүрэн санхүүжүүлэх, мөнгөн урамшуулал олгох тухай 2016 оны “Хөрөнгө гаргах тухай”
Засгийн газрын 199 дүгээр тогтоол гаргалаа. 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр
урьдчилсан байдлаар 4 техникийн ажиллагааг Улаанбаатар хотын захирагчийн алба
болон ТҮК-тэй хамтран шалган үзлээ. Төсөлд шалгарсан 4 техникийг сайжруулах
хугацаатай үүрэг өгөөд байна.
Оюутны спортын IV их наадмын Зохион Байгуулах Хорооны хурлыг зохион
байгуулав.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 158 дугаар тогтоолоор зохион
байгуулагдах “Оюутны спортын IV их наадмын Зохион Байгуулах Хорооны анхдугаар
хурлыг зохион байгуулж, Наадмын нэгдсэн заавар, төсөв, медаль, өргөмжлөл, анонсны
загварын баталсан. Оюутны спортын наадмыг спортын үндсэн 10 төрөл, сонгох 2
төрлөөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Нэгдсэн зааврыг яамны цахим хуудсанд
байршуулж, их дээд сургуулиудад хүргүүлсэн.
Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдаагүй суралцаж байгаа
суралцагчдын судалгааг гаргалаа.
65 их, дээд сургуулийн сургалтын албатай хамтран зөрчилтэй болон элсэлтийн
ерөнхий шалгалтад хамрагдаагүй суралцаж байгаа суралцагчдын судалгааг
боловсруулж, тулгалтыг хийж байна. Холбогдох материалыг хянасаны дүнд системд
бүртгэлтэй шалгалт өгөөгүй нийт 6941 оюутанаас материалын бүрдүүлэлтийг үндэслэн
шалгахад одоо сурч буй элсэлтийн шалгалт өгөөгүй 893 оюутан байна. Цаашид тус
сургуулиудын дотоод дүрэм журмыг хэрэгжүүлэх тал дээр анхааран ажиллахаар
төлөвлөж байна.
Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай арга хэмжээг авч
хэрэгжүүлж байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний
өдрийн А/129 дүгээр тушаалаар байгаль, цаг агаарын болзошгүй аюулт үзэгдэл,
өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан боловсрол, соёл, спортын салбарын
бэлэн байдлыг хангах, цаг агаарын нөхцөл байдал, авч буй арга хэмжээний талаар
мэдээл авах, мэдээлэх, мэргэжлийн байгууллага, салбар дундын уялдаа холбоог
хангах, шуурхай зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Ажлын хэсэг нь тушаал гарснаас хойш 7 хоног бүрийн даваа гарагийн 11 цагт 5 удаа
хуралдахдаа аймаг, орон нутгаас ирсэн цаг үеийн байдлын нэгтгэлийг сонсож, дүн
шинжилгээ хийн ажиллаж байна. Одоогийн байдлаар 110 сум зудын байдалтай байгаа
хэдий ч салбарын хэмжээнд хүндэрсэн тохиолдол гараагүй байна. Харин хүйтний эрч
эрс чангарч, томуу, томуу төст өвчний дэгдэлтээс урдчилан сэргийлэх зорилгоор
нийслэлийн ЕБС-ийн сурагчдын амралтыг сунгахаар /1 дүгээр сарын 17-ноос 30-ны
өдрийг хүртэл/ шийдвэрлэж, зохицуулалтыг хангаж ажилласан.
ДӨРӨВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын төсвийн ерөнхийлөн захирагчийн
2017 оны төсвийн санхүүжилтийн сар улирлын хуваарилалтыг боловсруулж,
хэрэгжилтийг хангаж ажиллав.
Төсвийн тухай хуулийн 8.6.2 дугаар зүйлд заасны дагуу Боловсрол, соёл, шинжлэх
ухааны төсвийн ерөнхийлөн захирагчийн багцийн төсвийн төвлөрүүлэн болон шууд
захирагч нарын санхүүжилтийн сар улирлын хуваарийн саналыг авч нэгтгэн Сангийн
яаманд хүргүүлснээр Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн
“Төсвийн хуваарь батлах тухай” 438 дугаар тушаалаар батлагдлаа. БСШУССайдын
2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1а/622 тоот албан бичгээр холбогдох
байгууллагуудад хүргүүлэн ажиллалаа.
2016 оны жилийн эцсийн тайлантай холбогдуулан санхүүжилтийн хоорондын
тооцоог орон нутаг, харъяа байгууллагуудаас авч нэгтгэн сангийн яаманд хүргүүлсэн.
Мөн сангийн яамнаас ирүүлсэн салбарын харъяа байгууллагуудын 2016 оны жилийн
эцсийн дансны үлдэгдэлүүдийг байгууллагуудад хүргүүлж тулган баталгаажуулж
хамааралгүй дансны жагсаалтыг сангийн яаманд хүргүүлсэн.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар түгээж ерөнхий боловсролын сургуулийн
ширээ, сандал, компьютер, сургуулийн өмнөх боловсролын ширээ сандал, гал тогооны
тоног төхөөрөмжүүд, гэр цэцэрлэгийн тоног төхөөрөмжүүд болох 480.5 сая төгрөгийн
зарлагын падааныг хянан баталгаажуулж гаргасан. 2016 оны жилийн эцсийн хөрөнгө
оруулалтын тооцоог салбар, ангилал тус бүрээр гаргаж сангийн яамтай тулган
баталгаажуулсан.
Үндэсний хөгжлийн газраас зохион байгуулсан “Улсын хөрөнгө оруулалтын
хөтөлбөр-2” уулзалт, семинарт улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулах
боловсролын 2, спортын 2, шинжлэх ухааны 1, соёл, урлагийн 1 нийт 6 төсөл, арга
хэмжээг хэлэлцүүлэв.
ТАВ. ДОТООД АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР
Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн
албаны зөвлөлийн салбар зөвлөлийн aжиллах журам”-ын 5.1-д “бүтэн жилийн тайланг
дараа оны 01 дүгээр сарын 15-ны дотор, ахиц дэвшлийн тайланг 2 жил тутам тус
тус гаргана” гэж заасны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Боловсрол, соёл,
шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны
тайланг хүргүүлж Төрийн албаны зөвлөлд хүргүүллээ.
Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн
албан хаагчийн тоо бүртгэл хөтлөх журам”-ын 13-т заасны дагуу Боловсрол, соёл,
шинжлэх ухаан, спортын яамны албан хаагчдын бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг
гаргалаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төсвийн шууд захирагчийн
2017 оны үр дүнгийн гэрээ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны
үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулан, удирдлагад танилцуулах
шатандаа байна.
Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг,
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийн
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хэрэгжүүлэхээр заасан хяналтанд
авсан зүйл, заалтуудын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж үр дүнг үнэллээ.
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт дэвшүүлсэн зорилт, арга хэмжээний
хэрэгжилтэд Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны
байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний журам”-ын дагуу хяналт-шинжилгээ,
үнэлгээг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн хийж, БСШУС-ын сайдын
зөвлөлийн хурлаар 01 дүгээр сарын 13-ны өдөр хэлэлцүүлсэн.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 12 сарын 05-ны
өдөр баталсан удирдамжийн дагуу Монголын үндэсний музейн үйл ажиллагаанд
хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх ажлын хэсэг 12 сарын 07-ны өдрөөс
эхлэн тус байгууллагад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийв.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

More Related Content

What's hot

эрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварэрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварШинэбаяр Найдан
 
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...Adilbishiin Gelegjamts
 
Байгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлтБайгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлтErdenebolor Baast
 
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжЭссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжScenography Zaya
 
төрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйтөрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйBachkana Enhbat
 
8ш статистик характеристик
8ш статистик характеристик8ш статистик характеристик
8ш статистик характеристикnaraa_0714
 
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиггүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичигaaaaaaaaaaaaaaaaaz
 
монгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнмонгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнneegii
 
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулахNomuuntk
 
Excel function
Excel functionExcel function
Excel functionOnon Tuul
 
Монголын аж үйлдвэр
Монголын аж үйлдвэр Монголын аж үйлдвэр
Монголын аж үйлдвэр CEO ZOL
 
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал Adilbishiin Gelegjamts
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Adilbishiin Gelegjamts
 
сургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэсургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэChimeg Tsetseg
 

What's hot (20)

эрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварэрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
 
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
 
Байгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлтБайгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлт
 
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжЭссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
 
төрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйтөрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүй
 
8ш статистик характеристик
8ш статистик характеристик8ш статистик характеристик
8ш статистик характеристик
 
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиггүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
 
монгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнмонгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийн
 
Эссэ
ЭссэЭссэ
Эссэ
 
CV бичих
CV бичихCV бичих
CV бичих
 
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
 
Excel function
Excel functionExcel function
Excel function
 
Монголын аж үйлдвэр
Монголын аж үйлдвэр Монголын аж үйлдвэр
Монголын аж үйлдвэр
 
эссе хэрхэн бичих вэ
эссе хэрхэн бичих вээссе хэрхэн бичих вэ
эссе хэрхэн бичих вэ
 
Мөнгөний бодлого
Мөнгөний бодлого Мөнгөний бодлого
Мөнгөний бодлого
 
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
 
нууц бүлгэм
нууц бүлгэмнууц бүлгэм
нууц бүлгэм
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1
 
Ciilegmaa2
Ciilegmaa2Ciilegmaa2
Ciilegmaa2
 
сургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэсургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэ
 

Similar to Report1701

Report1704
Report1704Report1704
Report1704mecss
 
Report1703
Report1703Report1703
Report1703mecss
 
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...mecss
 
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...mecss
 
Report1705
Report1705Report1705
Report1705mecss
 
Report1702
Report1702Report1702
Report1702mecss
 
2 дугаар сарын мэдээ
2 дугаар сарын мэдээ2 дугаар сарын мэдээ
2 дугаар сарын мэдээMinistryof2
 
2020 оны 1 дүгээр сарын мэдээ
2020 оны 1 дүгээр сарын мэдээ2020 оны 1 дүгээр сарын мэдээ
2020 оны 1 дүгээр сарын мэдээMinistryof2
 
2020 оны 1 дүгээр сарын мэдээ
2020 оны 1 дүгээр сарын мэдээ2020 оны 1 дүгээр сарын мэдээ
2020 оны 1 дүгээр сарын мэдээMinistryof2
 
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...mecss
 
Буриад судлал №1
Буриад судлал №1Буриад судлал №1
Буриад судлал №1Alexandr Asargaev
 
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР  ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР  ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...University of Finance and Economics /UFE/
 
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаарTumurOchirGantumur
 
"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаарTumurOchirGantumur
 
Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...
Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...
Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...Yondonsambuu Buyanbileg
 
МЗХ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2014 оны ажлын тайлан
МЗХ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2014 оны ажлын тайланМЗХ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2014 оны ажлын тайлан
МЗХ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2014 оны ажлын тайланМонголын Залуучуудын Холбоо
 
6йайуа уа уа уа уауа
6йайуа уа уа уа уауа 6йайуа уа уа уа уауа
6йайуа уа уа уа уауа Evsel Nith
 

Similar to Report1701 (20)

Report1704
Report1704Report1704
Report1704
 
Report1703
Report1703Report1703
Report1703
 
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
 
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
 
Report1705
Report1705Report1705
Report1705
 
Report1702
Report1702Report1702
Report1702
 
2 дугаар сарын мэдээ
2 дугаар сарын мэдээ2 дугаар сарын мэдээ
2 дугаар сарын мэдээ
 
2020 оны 1 дүгээр сарын мэдээ
2020 оны 1 дүгээр сарын мэдээ2020 оны 1 дүгээр сарын мэдээ
2020 оны 1 дүгээр сарын мэдээ
 
2020 оны 1 дүгээр сарын мэдээ
2020 оны 1 дүгээр сарын мэдээ2020 оны 1 дүгээр сарын мэдээ
2020 оны 1 дүгээр сарын мэдээ
 
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
 
Буриад судлал №1
Буриад судлал №1Буриад судлал №1
Буриад судлал №1
 
авъяас
авъяасавъяас
авъяас
 
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР  ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР  ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...
 
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
 
Setguul4
Setguul4Setguul4
Setguul4
 
"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар
 
Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...
Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...
Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...
 
МЗХ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2014 оны ажлын тайлан
МЗХ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2014 оны ажлын тайланМЗХ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2014 оны ажлын тайлан
МЗХ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2014 оны ажлын тайлан
 
6йайуа уа уа уа уауа
6йайуа уа уа уа уауа 6йайуа уа уа уа уауа
6йайуа уа уа уа уауа
 
Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
 

More from mecss

утасны жагсаалт
утасны жагсаалтутасны жагсаалт
утасны жагсаалтmecss
 
утасны жагсаалт
утасны жагсаалтутасны жагсаалт
утасны жагсаалтmecss
 
Angli elchin 81 08-09
Angli elchin 81 08-09Angli elchin 81 08-09
Angli elchin 81 08-09mecss
 
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМmecss
 
Хөтөлбөрбатлах тухай
Хөтөлбөрбатлах тухайХөтөлбөрбатлах тухай
Хөтөлбөрбатлах тухайmecss
 
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухай
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухайБиеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухай
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухайmecss
 
Журам шинэчлэн батлах тухай
Журам шинэчлэн батлах тухайЖурам шинэчлэн батлах тухай
Журам шинэчлэн батлах тухайmecss
 
журам батлах тухай
журам батлах тухайжурам батлах тухай
журам батлах тухайmecss
 
журам шинэчлэн батлах тухай
журам шинэчлэн батлах тухайжурам шинэчлэн батлах тухай
журам шинэчлэн батлах тухайmecss
 
инновацийн тухай
инновацийн тухайинновацийн тухай
инновацийн тухайmecss
 
засгийн газрын тусгай сангийн тухай
засгийн газрын тусгай сангийн тухайзасгийн газрын тусгай сангийн тухай
засгийн газрын тусгай сангийн тухайmecss
 
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухайзохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухайmecss
 
патентийн тухай
патентийн тухай патентийн тухай
патентийн тухай mecss
 
дээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиасдээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиасmecss
 
журам батлах тухай
журам батлах тухайжурам батлах тухай
журам батлах тухайmecss
 
зөвлөмж батлах тухай
зөвлөмж батлах тухайзөвлөмж батлах тухай
зөвлөмж батлах тухайmecss
 
журам батлах тухай
журам батлах тухайжурам батлах тухай
журам батлах тухайmecss
 
хөтөлбөр батлах тухай
хөтөлбөр батлах тухайхөтөлбөр батлах тухай
хөтөлбөр батлах тухайmecss
 
түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...
түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...
түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...mecss
 
соёлын өвийг хамгаалах тухай
соёлын өвийг хамгаалах тухайсоёлын өвийг хамгаалах тухай
соёлын өвийг хамгаалах тухайmecss
 

More from mecss (20)

утасны жагсаалт
утасны жагсаалтутасны жагсаалт
утасны жагсаалт
 
утасны жагсаалт
утасны жагсаалтутасны жагсаалт
утасны жагсаалт
 
Angli elchin 81 08-09
Angli elchin 81 08-09Angli elchin 81 08-09
Angli elchin 81 08-09
 
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
 
Хөтөлбөрбатлах тухай
Хөтөлбөрбатлах тухайХөтөлбөрбатлах тухай
Хөтөлбөрбатлах тухай
 
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухай
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухайБиеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухай
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухай
 
Журам шинэчлэн батлах тухай
Журам шинэчлэн батлах тухайЖурам шинэчлэн батлах тухай
Журам шинэчлэн батлах тухай
 
журам батлах тухай
журам батлах тухайжурам батлах тухай
журам батлах тухай
 
журам шинэчлэн батлах тухай
журам шинэчлэн батлах тухайжурам шинэчлэн батлах тухай
журам шинэчлэн батлах тухай
 
инновацийн тухай
инновацийн тухайинновацийн тухай
инновацийн тухай
 
засгийн газрын тусгай сангийн тухай
засгийн газрын тусгай сангийн тухайзасгийн газрын тусгай сангийн тухай
засгийн газрын тусгай сангийн тухай
 
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухайзохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай
 
патентийн тухай
патентийн тухай патентийн тухай
патентийн тухай
 
дээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиасдээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиас
 
журам батлах тухай
журам батлах тухайжурам батлах тухай
журам батлах тухай
 
зөвлөмж батлах тухай
зөвлөмж батлах тухайзөвлөмж батлах тухай
зөвлөмж батлах тухай
 
журам батлах тухай
журам батлах тухайжурам батлах тухай
журам батлах тухай
 
хөтөлбөр батлах тухай
хөтөлбөр батлах тухайхөтөлбөр батлах тухай
хөтөлбөр батлах тухай
 
түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...
түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...
түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...
 
соёлын өвийг хамгаалах тухай
соёлын өвийг хамгаалах тухайсоёлын өвийг хамгаалах тухай
соёлын өвийг хамгаалах тухай
 

Report1701

  • 1. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2017 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР: Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу батлагдсан “Спортыг дэмжих сан”-гийн хөрөнгийг зарцуулах журмын төслийг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьсаныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, нийгмийн бодлогын байнгын хорооны 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлж, 01 дүгээр сарын 27-ний өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлээд байна. Засгийн газрын 2017.01.18-ны өдрийн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн сангийн Шинжлэх ухааны паркийн менежментийн хэлтсийг “Шинжлэх ухааны паркийн захиргаа” болгов. Захиргаа нь инноваци, өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухааны парк байгуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг хүлээж байна. ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР: УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо БСШУСЯ-нд ажиллаж, энэ салбарт цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцлаа. БСШУСЯ-ны зүгээс салбарын хүрээнд хийж хэрэгжүүлэх ойрын болох хэтийн зорилго төлөвлөгөө хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулав. Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч, төр, нийгмийн зүтгэлтэн “Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх тухай” асуудлыг Засгийн газрын 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, тус ойг 2017 онд тэмдэглэхээр боллоо. Уг тогтоолоор Ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий комиссын бүрэлдэхүүн, ойн арга хэмжээний төлөвлөгөө батлагдлаа. Монгол Улсын Засгийн газрын “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 2016 оны 144 дүгээр тогтоолд “циркийн уран бүтээлчдийн эрх ашиг, нийгмийн баталгааг хангах, бүртгэх, статистикийн мэдээлэл боловсруулах, циркийн урлагийг гадаад, дотоодын иргэд, байгууллагад сурталчлах чиг үүргийг “Монголын циркчдийн холбоо”-гоор
  • 2. гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр заасны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны А/150 дугаар тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны А/138 дугаар тушаалыг үндэслэн Монголын циркчдийн холбоотой дээрх ажлыг гүйцэтгүүлэхээр 2017/01-01 тоот гэрээ байгууллаа. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулсан “Инновацийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах ажлын хэсгээс эрдэм шинжилгээний байгууллагуудад уулзалтуудыг зохион байгуулсан. Мөн 1 дүгээр сард УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Шинжлэх ухаан, технологийн сантай хамтран зохион байгуулсан “Шинжлэх ухаан ба хөгжлийн гарц, асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэгт эрдэм, шинжилгээний төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургууль, гарааны компанийн төлөөллүүд оролцон шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлага, гарц, шийдлийн талаар хэлэлцлээ. Япон улсад 2020 онд зохион байгуулагдах зуны олимп, паралимпийн наадамд бэлтгэх “Токио-2020” хөтөлбөрийг БСШУС-ын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний А/17 тушаалаар батлуулав. БСШУС-ын Сайдын 2016 оны А/95 дугаар тушаалаар “Дээд боловсролын сургалтын байгууллагын биеийн тамирын хичээлийн сургалтын хөтөлбөр, түүний хэрэгжилтийг судлах, боловсронгуй болгох санал боловсруулах ажлын хэсэг”-ийг байгуулж, нийслэл, хөдөө орон нутгийн 61 их дээд сургуулийн 4000 гаруй оюутан, ажил олгогч 59 байгууллагын 26697 ажилтнаас санал авч дүгнэн, их дээд сургуулийн биеийн тамирын хичээлийг 3 кредит цаг судалдаг болох дүгнэлтийг боловсруулж байна. ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР: Бага, суурь, бүрэн дунд боловсролын чанарын үнэлгээний шалгалтын ерөнхий тайланг гаргаж, судалгаа, дүгнэлт хийх ажлыг зохион байгууллаа. 2015-2016 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудын мэдээллийг Боловсролын мэдээллийн нэгдсэн системийн баазаас авсан бөгөөд түүврийг хийхдээ өмнөх онд шалгалтад хамрагдсан сургуулиудаас 71% нь сонгосон бол бусад 29 хувийг эзэлж буй сургуулиуд нь 2014 онд түүвэр судалгаанд оролцсон байна. Түүвэрт Улаанбаатар хотын 36, хөдөө орон нутгийн 64 сургууль байгаагаас аймгийн төвийн 46, сумын төвийн 18 сургууль хамрагдсан байна. 2014, 2015, 2016 оны гүйцэтгэлийн дунджаар нь аймаг тус бүрийг 1-30 хүртэл эрэмбэлж үзэхэд сурлагын амжилт нь Завхан аймаг тогтмол дээгүүр амжилт үзүүлсэн амжилттай байгаа бол Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Төв, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн сурлагын амжилт эрс өссөн үр дүн харагдаж байна. Харин Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дундговь, Орхон, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Өинөговь, Багануур, Багахангай, Баянгол, Налайх, Хан-Уул гэсэн аймаг, дүүргүүдийн дундаж өмнөх жилүүдийнхтэй ойролцоо түвшинд болон улам доошилсон үр дүн харагдаж байна.
  • 3. “Дээд боловсролын шинэчлэл-2016” өдөрлөгийг болов. Дээд боловсролын хөгжлийн бодлогыг танилцуулж, чиг хандлагыг тодорхойлох, шинэчлэлийн төслийн үйл ажиллагаа, үр дүнг танилцуулах, сурталчлах, туршлага солилцох зорилгоор “Дээд боловсролын шинэчлэл-2016” өдөрлөг, үзэсгэлэнг 2016.12.22-23-ны өдрүүдэд ШУТИС-ийн Төв номын санд зохион байгууллаа. БСШУС-ын сайдын тушаалын дагуу төрийн өмчит их сургуулиудын Удирдах зөвлөлийг шинэчлэн байгууллаа. - МУИС-ийн Удирдах зөвлөл нийт 15 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд даргаар нь ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич Д.Рэгдэл, орлогч даргаар БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг - ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУС-ын сайдын зөвлөх Н.Бэгз, орлогч даргаар БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Цэдэвсүрэн - АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар ШУА-ийн жинхэнэ гишүүн, доктор Т.Ган-Эрдэнэ, орлогч даргаар БСШУСЯ-ны Хяналт, шинжлэгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга З.Энхболд - ХААИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар ШУА-ийн жинхэнэ гишүүн, доктор Б.Авид, орлогч даргаар БСШУСЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Д.Батмагнай - СУИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, орлогч даргаар А.Дашпэлжээ - МУБИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар, орлогч даргаар Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат нар тус тус томилогдов. ЮНЕСКО-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн Насан туршийн боловсролын талаарх туршилтын судалгаанд хэрэгцээтэй мэдээллийг гарган ЮНЕСКО-д хүргүүллээ. Насан туршийн боловсролын талаарх мэдээллийг илүү нарийвчлан гаргах, сургууль завсардалт, дүйцсэн хөтөлбөрийн мэдээллийг дэлгэрэнгүй гаргаснаар олон улсад Монгол улсын насан туршийн боловсролын талаарх тодорхой мэдээллийг өгч бусад оронтой харьцуулах боломжийг бий болгож байгаагаараа онцлог юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр Оросын Холбооны Улсын Новосибирск хотноо 2016 онд “Монгол-Оросын хамтын ажиллагаа-2016” эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Оросын Холбооны Улсаас Монгол Улсын соёл, урлагийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургууль, төрийн мэргэжлийн урлагийн байгууллагад профессор, багш, мэргэжилтэн урьж ажиллуулах талаар санал солилцсоны дагуу 2017 оноос Соёл, урлагийн их сургууль, Улсын драмын эрдмийн театр, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын филармони болон үндэсний урлагийн их театрт 10 гаруй багш, мэргэжилтнийг урьж ажиллуулахаар албан захидлыг гадаад хэргийн яамаар дамжуулан хүргүүлэв. Сургуулийн номын санчдын мэргэжил дээшлүүлэх сургалт боллоо.
  • 4. Ерөнхий боловсролын сургуулийн тав, арав дах жилдээ ажиллаж байгаа номын санчдад зориулсан мэргэжил дээшлүүлэх 5 хоногийн сургалтыг 1 дүгээр сарын 30-наас эхлэн Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран зохион байгуулж, төв, орон нутгийн 20 гаруй номын санчдыг хамруулж байна. Уг сургалт нь хүүхдийг бүтээлчээр уншуулж сургах чадварыг хөгжүүлэх, хүүхдийн уншлагыг дэмжих ардын уламжлалт арга, номын сангийн уншлага үйлчилгээг хүүхдийн онцлогт тохируулан зохион байгуулах зэрэг сэдвийн хүрээнд онол, практикийн дадлыг олгож байгаагаараа онцлогтой болно. Эрдэм шинжилгээний ажилтны 2016 оны ээлжит аттестатчиллыг зохион байгуулав. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны “Аттестатчилал зохион байгуулах тухай” А/126 дугаар тушаалаар Аттестатчиллын төв комисс, салбар комиссуудыг томилон 2016 оны ээлжит аттестатчиллыг зохион байгуулав. Аттестатчилалд 27 хүрээлэнгийн 982 эрдэм шинжилгээний ажилтан хамрагдлаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Эрдэм шинжилгээний ажилтын зэрэг, дэв батлах тухай” 2017 оны 01 сарын 17-ны өдрийн А/13 дугаар тушаал батлагдаж, Шинжлэх ухаан технологийн санд хүргүүлээд байна. Улаанбаатар хотын утааг эрчимтэй бууруулах ажлын хэсэг байгуулагдсан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улаанбаатарын утааг эрчимтэй бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн боломжит шийдлийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нарт үүрэг болгосон. Ерөнхий сайдын 2017 оны 4 дүгээр захирамжаар Улаанбаатар хотын утааг эрчимтэй бууруулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг 2 удаа хуралдаж ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн ажлаа эхлүүлээд байна. Мөн БСШУС-ын сайдын 2017 оны А30 дугаар тушаалаар 3 чиглэлээр дэд ажлын хэсгүүд байгуулагдсан. Эрдэмтэн судлаач, инженер техникийн ажилтан, зохион бүтээгчдийн дунд авто машины болон явган хүний зам, талбайн шинэ болон дагтаршсан цас, мөсийг хямд төсөр аргаар цэвэрлэх арга, техник, технологийг бий болгох, зохион бүтээх уралдаан зарлан 15 гаруй төслийн санал хүлээж авлаа. Уралдааныг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уралдаанд түрүүлсэн 4 арга, техник, технологийг бий болгох зардлыг бүрэн санхүүжүүлэх, мөнгөн урамшуулал олгох тухай 2016 оны “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын 199 дүгээр тогтоол гаргалаа. 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр урьдчилсан байдлаар 4 техникийн ажиллагааг Улаанбаатар хотын захирагчийн алба болон ТҮК-тэй хамтран шалган үзлээ. Төсөлд шалгарсан 4 техникийг сайжруулах хугацаатай үүрэг өгөөд байна. Оюутны спортын IV их наадмын Зохион Байгуулах Хорооны хурлыг зохион байгуулав.
  • 5. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 158 дугаар тогтоолоор зохион байгуулагдах “Оюутны спортын IV их наадмын Зохион Байгуулах Хорооны анхдугаар хурлыг зохион байгуулж, Наадмын нэгдсэн заавар, төсөв, медаль, өргөмжлөл, анонсны загварын баталсан. Оюутны спортын наадмыг спортын үндсэн 10 төрөл, сонгох 2 төрлөөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Нэгдсэн зааврыг яамны цахим хуудсанд байршуулж, их дээд сургуулиудад хүргүүлсэн. Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдаагүй суралцаж байгаа суралцагчдын судалгааг гаргалаа. 65 их, дээд сургуулийн сургалтын албатай хамтран зөрчилтэй болон элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдаагүй суралцаж байгаа суралцагчдын судалгааг боловсруулж, тулгалтыг хийж байна. Холбогдох материалыг хянасаны дүнд системд бүртгэлтэй шалгалт өгөөгүй нийт 6941 оюутанаас материалын бүрдүүлэлтийг үндэслэн шалгахад одоо сурч буй элсэлтийн шалгалт өгөөгүй 893 оюутан байна. Цаашид тус сургуулиудын дотоод дүрэм журмыг хэрэгжүүлэх тал дээр анхааран ажиллахаар төлөвлөж байна. Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар байгаль, цаг агаарын болзошгүй аюулт үзэгдэл, өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан боловсрол, соёл, спортын салбарын бэлэн байдлыг хангах, цаг агаарын нөхцөл байдал, авч буй арга хэмжээний талаар мэдээл авах, мэдээлэх, мэргэжлийн байгууллага, салбар дундын уялдаа холбоог хангах, шуурхай зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг нь тушаал гарснаас хойш 7 хоног бүрийн даваа гарагийн 11 цагт 5 удаа хуралдахдаа аймаг, орон нутгаас ирсэн цаг үеийн байдлын нэгтгэлийг сонсож, дүн шинжилгээ хийн ажиллаж байна. Одоогийн байдлаар 110 сум зудын байдалтай байгаа хэдий ч салбарын хэмжээнд хүндэрсэн тохиолдол гараагүй байна. Харин хүйтний эрч эрс чангарч, томуу, томуу төст өвчний дэгдэлтээс урдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн ЕБС-ийн сурагчдын амралтыг сунгахаар /1 дүгээр сарын 17-ноос 30-ны өдрийг хүртэл/ шийдвэрлэж, зохицуулалтыг хангаж ажилласан. ДӨРӨВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2017 оны төсвийн санхүүжилтийн сар улирлын хуваарилалтыг боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллав. Төсвийн тухай хуулийн 8.6.2 дугаар зүйлд заасны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны төсвийн ерөнхийлөн захирагчийн багцийн төсвийн төвлөрүүлэн болон шууд захирагч нарын санхүүжилтийн сар улирлын хуваарийн саналыг авч нэгтгэн Сангийн яаманд хүргүүлснээр Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн “Төсвийн хуваарь батлах тухай” 438 дугаар тушаалаар батлагдлаа. БСШУССайдын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1а/622 тоот албан бичгээр холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллалаа.
  • 6. 2016 оны жилийн эцсийн тайлантай холбогдуулан санхүүжилтийн хоорондын тооцоог орон нутаг, харъяа байгууллагуудаас авч нэгтгэн сангийн яаманд хүргүүлсэн. Мөн сангийн яамнаас ирүүлсэн салбарын харъяа байгууллагуудын 2016 оны жилийн эцсийн дансны үлдэгдэлүүдийг байгууллагуудад хүргүүлж тулган баталгаажуулж хамааралгүй дансны жагсаалтыг сангийн яаманд хүргүүлсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар түгээж ерөнхий боловсролын сургуулийн ширээ, сандал, компьютер, сургуулийн өмнөх боловсролын ширээ сандал, гал тогооны тоног төхөөрөмжүүд, гэр цэцэрлэгийн тоног төхөөрөмжүүд болох 480.5 сая төгрөгийн зарлагын падааныг хянан баталгаажуулж гаргасан. 2016 оны жилийн эцсийн хөрөнгө оруулалтын тооцоог салбар, ангилал тус бүрээр гаргаж сангийн яамтай тулган баталгаажуулсан. Үндэсний хөгжлийн газраас зохион байгуулсан “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр-2” уулзалт, семинарт улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулах боловсролын 2, спортын 2, шинжлэх ухааны 1, соёл, урлагийн 1 нийт 6 төсөл, арга хэмжээг хэлэлцүүлэв. ТАВ. ДОТООД АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн aжиллах журам”-ын 5.1-д “бүтэн жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 15-ны дотор, ахиц дэвшлийн тайланг 2 жил тутам тус тус гаргана” гэж заасны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны тайланг хүргүүлж Төрийн албаны зөвлөлд хүргүүллээ. Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн тоо бүртгэл хөтлөх журам”-ын 13-т заасны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны албан хаагчдын бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг гаргалаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төсвийн шууд захирагчийн 2017 оны үр дүнгийн гэрээ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулан, удирдлагад танилцуулах шатандаа байна. Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хэрэгжүүлэхээр заасан хяналтанд авсан зүйл, заалтуудын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж үр дүнг үнэллээ. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт дэвшүүлсэн зорилт, арга хэмжээний хэрэгжилтэд Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний журам”-ын дагуу хяналт-шинжилгээ,
  • 7. үнэлгээг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн хийж, БСШУС-ын сайдын зөвлөлийн хурлаар 01 дүгээр сарын 13-ны өдөр хэлэлцүүлсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 12 сарын 05-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Монголын үндэсний музейн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх ажлын хэсэг 12 сарын 07-ны өдрөөс эхлэн тус байгууллагад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийв. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ