SlideShare a Scribd company logo
1 of 9
Download to read offline
„Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт“ төсөл
Мэдээллийн товхимол
2016 он 6 сар
Агуулга
1. Танилцуулга........……………………………………………………………………………………………………………………………….…………………………… 1
2. ТСМБС төслийн 2-р үеийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа…..............................…….............……………………………... 1
3. Өмнөговь Политехник Коллеж 1-р байранд шалгарлаа ......................................................................................................2
4. Мэргэжлийн боловсролын сургалтанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдана...……………………………………......…..…....2
5. Ажил мэргэжлийн чиг баримжааны мэргэжилтнүүд туршлага солилцлоо........................................................................3
6. Үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн сургалт ……………………………………………………………………………………………..............3
7. Улиастайд явагдсан багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалт……….............................................................…..4
8. Сантехник, халаалтын мэргэжлийн ур чадварын тэмцээн ......................…………….................…………………………………….......4
9. МБС-ын байгууллагын багш нарт зориулсан урт хугацааны сургалтын хөтөлбөрийг танилцуулах
семинар сургалт .....................................…………………………………………………………………………………….………………………..…............5
10. Өмнөговийн суралцагчид мэргэжлийн хоёр дипломтой төгслөө.........................................................................................5
1
ТСМБС төслийн хамт олон
„Ашигт малтмалын салбар дахь
түншлэлд суурилсан мэргэжлийн
боловсрол, сургалт“ (ТСМБС) төслийг
Герман, Швейцарь, Австрали Улсын
Засгийн газрын санхүүжилтээр „Германы
Олон Улсын Хамтын Ажиллагааны
Нийгэмлэг“ (GIZ) Монгол Улсын
Хөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжүүлж
байна. Төслийн эхний үе шат 2013 оны 3-р
сараас 2016 оны 2-р сар хүртэл
амжилттай хэрэгжиж дууссан. Төслийн 2-р
үе шат нь 2019 оны 2-р сар хүртэл
үргэлжилнэ. Энэхүү мэдээллийн
товхимолоор 2016 оны 3-6 сарын хооронд
явагдсан төслийн зарим
үйл ажиллагааны талаарх
мэдээллийг та бүхэнд
хүргэж байна.
ТСМБС төслийн 2-р үеийг
хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
GIZ-н суурин төлөөлөгч Др. Томас Лабаан болон Хөдөлмөрийн сайд
Г. Баярсайхан нар төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
ТСМБС төслийн 2-р үе шат батлагдаж, үйл
ажиллагаагаа эхлүүлэх чухал алхамууд хийгдсэн.
Мэргэжлийн боловсрол сургалт болон ажил
мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг хөгжүүлэх
зорилгоор Монгол улсын Хөдөлмөрийн яамтай
амжилттай хэрэгжүүлж буй төслийг үргэлжлүүлэн
санхүүжүүлэх асуудлыг ХБНГУ, Швейцарь,
Австралиийн Засгийн газар шийдвэрлэсэн. 2016 оны
5 сарын 6-нд GIZ-н суурин төлөөлөгч Др.Томас Лабаан
болон Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нар төслийн
дараагийн үе шатыг хэрэгжүүлэх гэрээнд албан ёсоор
гарын үсэг зурлаа. Төслийн 2-р үе шатын зорилго нь
ашигт малтмалын салбар болон дагалдах
боловсруулагч, ханган нийлүүлэгч үйлдвэрлэл дэх
хөдөлмөр эрхлэх боломжуудыг монголын залуучууд
болон насанд хүрэгчид илүү сайн ашиглаж байхад
оршино. Төслийн энэ үе шатын үйл ажиллагаа
нь мэргэжлийн боловсрол сургалт болон ажил
мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ гэсэн
хоёр бүрэлдэхүүн хэсгээс бүрдэж байгаа.
Нэгдүгээр бүрэлдэхүүн хэсэгт МБС-ын салбарын
хүний нөөцийг чадавхжуулах, түнш МБС-ын
байгууллагуудыг дэмжих, олон улсын
стандартад суурилсан олон талт чадамжийн
төвүүдийг бий болгох зэрэг үйл ажиллагаа
багтаж байна. Туршлагатай, техникийн өндөр
боловсролтой, Европоос ирсэн 12 олон улсын
зөвлөх мэргэжилтэн сургалтын шинэчлэгдсэн
хөтөлбөрийг хэрэгжүүлэх, МБС-ын байгууллагын
нийгмийн түншлэлийг сайжруулах, хүний
нөөцийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэн
ажиллах болно. Хүний нөөцийг чадавхжуулах
сургалтуудыг Монгол, Европ, Австрали улсад
мөн явагдана. Түүнээс гадна шилдэг арга барил,
тэргүүн туршлага дээр тулгуурлан ТСМБС төсөл
нь МБС-ын тухай хуулийн шинэчлэлд зөвлөгөө
өгөн ажиллах юм. Үйл ажиллагааны хоёр дахь
бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд ТСМБС төсөл
ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх
мэргэжилтэн бэлтгэх дээд боловсролын
хөтөлбөрийг нэвтрүүлэх, энэ чиглэлээр хүний
нөөцийг чадавхжуулахад Хөдөлмөрийн яам
болон БСШУЯ-ыг дэмжин хамтран ажиллана.
МБС-ын салбарт жендерийн тэгш байдлыг
хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг
дэмжихэд төслийн зүгээс байнга анхаарч
ажиллах болно.
2
ТСМБС төслийн зүгээс Өмнөговь политехник
Коллежийг уг арга хэмжээнд оролцоход нь
дэмжлэг үзүүлэн ажилласан. Өдөрлөгийн үеэр
Өмнөговь политехник коллежийн багш
суралцагч нар өөрсдийн гараар хийсэн төрөл
бүрийн даавуу, ноос, төмрөн эдлэлүүдээр
үзэсгэлэн гаргасан байв. Тэдний бүтээсэн
ачааны машины загвар өдөрлөгийн хамгийн
шилдэг бүтээлээр шалгарч 500 000 төгрөгний
шагналыг хүртсэн юм.
Волфганг Карпати
Мэргэжлийн боловсролын сургалтанд
хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдана
Австралийн Гадаад Хэрэг, Худалдааны
Яамны дэмжлэгтэйгээр ТСМБС төсөл
мэргэжлийн боловсрол, сургалтанд хөгжлийн
бэрхшээлтэй иргэд (ХБИ)-ийг тэгш хамруулан
сургах талаар үйл ажиллагаа явуулж эхлээд
байна. Уг ажлын хүрээнд 2015 оны 5 сард
Сэргээн Засалт, Хөгжлийн Үндэсний Төвтэй
хамтран Өмнөговь аймгийн ХБИ, ажил
олгогчид, Өмнөгово политехник коллежийн
багш, ажилтан, суралцагч нарын дунд санал
асуулга явуулсан. Санал асуулгын үр дүнг
харахад сургуулийн багш, ажилтдад ХБИ-тэй
харьцах заах аргазүйн сургалт, мөн нийт
иргэдийн дунд ХБИ-д хандах хандлагыг
өөрчлөх үйл ажиллагаа явуулах
шаардлагатай гэж гарчээ. Үүнд үндэслэн 2015
оны 9-р сараас ТСМБС төсөл холбогдох
Өмнөговь политехник коллеж 1-р байранд
шалгарлаа
2016 оны 5 сарын 22-нд Хөдөлмөрийн яамнаас
Чингисийн талбайд зохион явуулсан „Мэргэжил
бүхэн сайхан“ МБС-ын өдөрлөгт нийт 58 МБС-ын
байгууллага оролцжээ.
Нэгдүгээр байранд шалгарсан бүтээл
мэргэжлийн туршлагатай багш нартай
хамтран төслийн харьяа 12 сургуулийн багш,
удирдах албаны ажилтан, нийгмийн ажилтан,
номын санч, эмч нарыг оролцуулан 4-5
өдрийн “ХБИ-тэй ажиллах заах аргазүй”-н
сургалтыг явуулж байгаа. Сургалтын үеэр
оролцоон дээр суурилсан “мэдэр, сур” аргыг
хэрэглэсний үр дүнд сургалтын оролцогчид
хэдхэн өдрийн сургалтаас ХБИ-д хандах
хандлага өөрчлөгдсөн байсныг сургалтын
өмнө болон дараа авсан санал асуулга
тодорхой харуулж байсан юм. Мөн саяхан
Өмнөговь политехник коллеж дээр суралцаж
буй хөгжлийн бэрхшээлтэй оюунуудтай товч
ярилцлага хийхэд сургуулийн багш,
сураглагчдын хандлага сайн, нийгмийн үйл
ажиллагаанд бусад иргэдийн адил тэгш
хамрагдан явж байгаа гэж ярьжээ. ТСМБС
төслөөс туршилтанд ангид элсэн суралцаж
буй хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад
тэтгэлэг олгон дэмжиж байгаа болно.
Т. Навчаа
Тодруулбал говийн бүсийн 7, зүүн бүсийн 4,
төвийн бүсийн 8, баруун бүсийн 5, Улаанбаатар
хотийн 26 МБС-ын байгууллага өдөрлөгт
оролцохоор хүрэлцэн ирсэн байв. Монгол Улсын
Хөдөлмөрийн сайд Г. Баярсайхан арга хэмжээг
албан ёсоор нээж үг хэлсэн юм.
Өмнөговь политехник коллежийн хувьд ТСМБС
төсөлтэй хамтран ажиллаж байгаа 12 МБС-ын
нэг бөгөөд өдөрлөгт амжилт арвинтай оролцжээ.
Оролцогчид сургалтын үеэр
3
Ажил мэргэжлийн чиг баримжааны
мэргэжилтнүүд туршлага солилцлоо
ТСМБС төслийн ажил мэргэжлийн чиг
баримжааны багаас 2016 оны 6 дугаар сарын
09-10 өдрүүдэд хамтрагч МБС-ын
байууллагууд, хөдөлмөрийн хэлтэс болон
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, мэдээллийн
үндэсний төвийн ажил мэргэжлийн чиг
баримжаа хариуцсан мэргэжилтнүүдэд
зориулсан хоёр өдрийн сургалтыг
Улаанбаатар хотод амжилттай зохион
байгууллаа. Уг сургалтанд Улаанбаатар,
Дархан, Говьсүмбэр, Өмнөговь болон
Баянхонгор аймгийн 25 мэргэжилтэн оролцов.
Сургалтыг олон жилийн туршлагатай ажил
мэргэжлийн сургагч багш нар удирдан
явуулсан бөгөөд уг сургалтаас зөвлөхүүд
тоглоомын арга, дасгал ажлууд, ур чадвар
тодорхойлох тестүүд, мэдээллийн сан хэрхэн
үр дүнтэй ашиглах зэргийг сургалтын шинэ
арга техникүүд олж авсан. Хамгийн чухал нь уг
хоёр өдрийн сургалтаар зөвлөхүүд
хоорондоо тэргүүн сайн туршлагаа
хуваалцсан юм. Түүнчлэн, энэхүү арга
хэмжээний үеэр орон нутгаас ирж оролцсон
мэргэжилтнүүдэд ТСМБС төслийн
дэмжлэгтэйгээр 2016 оны 2-р сарын 4-нд Хан-
Уул дүүрэг дэх Хөдөлмөрийн ордонд нээгдсэн
Ажил мэргэжлийн мэдээллийн төвтэй
танилцах боломж олдсон юм. Үүнтэй адил
сургалтыг Ховд аймагт 2016 оны 06 сарын 13-
14-ний өдрүүдэд баруун 5 аймгийн ажил
мэргэжлийн чиг баримжаа хуриуцсан
мэргэжилтүүдийг оролцуулан зохион байгуул-
лаа. Төслийн 1-р үе шатанд Улаанбаатар,
аймаг орон нутагт 114 хүн ажил мэргэжлийн
чиг баримжаа олгох, зөвөлгөө өгөх анхан
болон ахисан шатны сургалтанд
хамрагдсанаас 12 нь төсөл хэрэгжүүлж буй
МБСБ-уудад ажиллаж байна. Энэ оны 2
дугаар сар гэхэд хамтран ажиллаж буй МБСБ-
ууд дээр төслийн хүрээнд сургагдсан,
мэргэшсэн зөвлөхүүд нийт 4 365 удаагийн
зөвлөгөөг олон нийтэд өгсөн байна.
Г. Сара, Г. Бүдханд
Сургалтын үеийн зураг
Үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн
сургалт
Барилга угсралтын мужааны мэргэжлийн
зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан
үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн сургалт
ТСМБС төсөл, Техник технологийн дээд
сургуулийн дэмжлэгтэйгээр амжилттай явагдлаа.
Сургалт Улаанбаатар хотод 3 дахь удаагаа
явагдаж байгаа бөгөөд энэ удаагийн
сургалтанд тавилга, модон эдлэл үйлдвэрлэгч
болон модон барилгын ААН-ийн мастер
инженер техникийн ажилтнууд оролцлоо.
Сургалтанд нийт 9 байгууллагын 13 инженер
техникийн ажилчид хамрагдав. Уг сургалт нь
агуулгын хувьд үндсэн 4 сэдвээс бүрдсэн
бөгөөд үүнд: Мэргэжлийн боловсролын
талаархи суурь ойлголт (8 цаг),
Үйлдвэрлэлийн дадлага-сургалтыг төлөвлөх
(20 цаг), Үйлдвэрлэлийн дадлага-сургалтыг
хэрэгжүүлэх (36 цаг), ХАБЭМ, байгаль орчны
хамгааллыг дадлага-сургалтад тусгах (16 цаг)
болно.
Монгол Улсын Засгийн газар МБС-ын тухай
хуулинд нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсны нэг
болох үйлдвэрлэлийн дадлагажуулагч
багшийн журмыг баталснаар үйдвэрлэлийн
дадлагажуулагч багшийн сургалтын хэрэгцээ
улам ихсэх бизээ. Шинэчлэгдсэн хуулиар
томоохон үйлдвэрийн газрууд үйлдвэрлэлийн
Үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн сургалтанд оролчогчид
4
дадлагажуулагч багшийг заавал ажиллуулдаг
журамтай болсон.
Д. Oдбаяр
Улиастайд явагдсан багш нарт зориулсан
мэргэжил дээшлүүлэх сургалт
2016 оны 3 сард Завхан аймаг дахь политехник
коллеж барилгын физикийн чиглэлээр багш
нарын мэргэжил дээшлүүлэх сургалт явуулж
ТСМБС төслийн хөгжлийн зөвлөхүүд н. Эрих
Гийзэ болон Кнут Боннеманн зөвлөгөө өгөн
ажиллалаа. Баруун бүсийн МБС-ын
байгууллагуудаас нийт 16 багш сургалтанд
оролцжээ. Сургалтын зорилго бол оролцогч
нарын мэдлэгийг дээшлүүлэх, цаашдаа
барилгын фикикийн чиглэрээр бие даан хичээл
заах ур чавдарыг тэдэнд олгох байв. Дулаан
хэмжих багаж ашиглан барилгын дулааны
алдагдлыг олж тогтоох, дулаан алдагдлыг
арилгах, барилгыг дулаалах аргууд гэх мэт
олон зүйлийг тэд сургалтын хүрээнд сурчээ.
2016 оны 5 сард н. Гийзэ, Боннеманн нар
Завхан аймаг дахь политехник коллеж дээр
барилга төлөвлөлтийн чиглэлээр багш нарын
мэргэжил дээшлүүлэх сургалт явагдахад мөн
зөвлөгчөөр ажилласан юм. Энэхүү сургалтанд
баруун бүсийн МБС-ын байгууллагуудаас 16
багш хүрэлцэн ирж оролцлоо. Барилга
төлөвлөлтийн талаарх багш нарын мэдлэгийг
дээшлүүлэх уг сургалт 14 хоног үргэлжилсэн
байна. Сургалтанд оролцогчид онолын
хичээлийн дараа барилгын талбайд хэмжилт
хийх, схем зураг гаргах зэрэг дадлагын ажлуу-
дыг гүйцэтгэж бие даан сургалт удирдан
явуулахад шаардлагатай чухал мэдлэгүүдийг
олж авсан байна. Ийнхүү багш нарын мэргэжил
дээшлүүлэх сургалтууд Завхан аймагт
амжилттай явагдаж дуусжээ. Сургалтын хүрээнд
онолын хичээл болон дадлагын ажлыг
хослуулан явуулсан нь оролцогчдын сэтгэлд
ихэд нийцсэн байна.
Б. Золбаатар
Сантехник, халаалтын мэргэжлийн
ур чадварын тэмцээн
Монгол ур чавдар 2016 тэмцээний сантехник,
халаалтын төрлийн урьдчлан шалгаруулах
тэмцээн 2016 оны 4 сард Ховд аймагт болж
өнгөрлөө. Тэмцээнийг Монгол Улсын
Хөдөлмөрийн яам зохион байгуулсан ба
Монголын барилгачдын холбоо болон ТСМБС
Оролцогчид, хөгжлийн зөвлөхүүд амжилттай хамтран ажиллав
Тэмцээнийг нээж Хөдөлмөрийн сайд Г. Баярсайхан
үг хэлэв
төсөл дэмжлэг үзүүлэн ажилласан байна.
Нийт 16 МБС-ын байгууллагын баг,
төлөөлөгчид тэмцээнд оролцлоо. Баг тус
бүр суралцагч болон туслагч гэсэн
бүрэлдэхүүнтэй байв. Багууд бэлтгэл
сайтай, тэмцээн маш өрсөлдөөнтэй
байлаа. Оролцогчид цэвэр болон бохир
усны шугам, халаалтын систем угсрах
зэрэг даалгавруудыг 4 цагийн дотор хийж
гүйцэтгэжээ.
Ховд аймаг дахь политехник коллежийн
суралцагч Ц. Долгормаа болон
Улаанбаатар дахь Барилгын Политехник
Коллежийн суралцагч Б. Отгонбаяр нар
тэмцээний нэгдүгээр байрыг эзэлсэн
байна. Ялагчид хоёулаа ТСМБС төслийн
хамтран ажилладаг МБС-ын байгууллагын
суралцагчид байсан юм. Ховд аймаг дахь
5
политехник коллеж дээр ТСМБС төслийн
хөгжлийн зөвлөх н. Рүбен Цийлер,
Улаанбаатар дахь Барилгын политехник
коллеж дээр хөгжлийн зөвлөх Харалд Дэзинг
нар сантехникийн сургалт явуулахад зөвлөх
мэргэжилтнээр ажилладаг.
Б. Золбаатар
МБС-ын байгууллагын багш нарт
зориулсан урт хугацааны сургалтын
хөтөлбөрийг танилцуулах семинар
сургалт
ТСМБС төслийн 2 дугаар үе шатад баруун
аймгуудын сонгогдсон МБС-ын
байгуулагуудад урт хугацааны сургалтын
хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж
байгаа. Урт хугацааны сургалтыг төлөвлөх,
хэрэгжүүлэх арга зүй, мэдлэг ойлголт олгох
3 хоногийн танилцуулах семинар
сургалтыг Завхан аймгийн Улиастайд 2016
оны 5 сарын 16-18 өдрүүдийн хооронд
зохион байгуулж, нийт 30 гаруй хүмүүс
хамрагдав. Үүнд Баруун бүсийн арга зүйн
төвийн менежер, аргазүйч болон Баян-
Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан
аймгийн МБС-ын сургалтын менежер,
хэрэгжүүлэх гэж буй туршилтын
хөтөлбөрийн ангиудын багш, тус
сургуулиудын нийгмийн түншлэл, ажил
мэргэжлийн чиг баримжаа хариуцсан
ажилтан, мөн герман зөвлөхүүд орчуулагч
Бүлгийн ажил
нарын хамт оролцов.
Танилцуулах семинар сургалтыг
Улаанбаатарын Барилгын коллежийн герман
зөвлөх ноён Норберт Хон заав. Сургалтын
эхний өдөр чадамжид суурилсан сургалтын
хөтөлбөрийн бүтэц, модулийн тодорхойлолт,
цагийн хуваарилалт, сургалтын агуулга,
чадамжийн үнэлгээний талаар ойлголт өгч,
багийн ажил хэлбэрээр “ур чадвар – чадвар
– чадамж” хэмээн ухагдахуунуудын
хоорондын ялгааг тайлбарлуулж, чадамжийн
төрлүүд, хичээлийн үйл явцыг дэлгэрэнгүй
танилцуулав.
Хоёр дахь өдөр нь хичээлд бэлтгэхэд
зориулагдсан ажлын хуудас, хичээлийн
төлөвлөлтийг хэрхэн боловсруулах, хичээлд
ямар арга зүйг ашиглах, чадамжийн үнэлгээг
хэрхэн, яаж, ямар асуумж, гүйцэтгэлийн
дагуу авах талаар хэлэлцэв. Семинарын
эцсийн өдөр МБС-ын салбар дахь хувийн
хэвшлийн хамтын ажиллагааны талаар
ярилцав.
Үүнд оролцогсод өөрсдийн туршлагаасаа
хуваалцан санал бодлоо солилцож, ААН болон
сургууль хоорондын хамтын ажиллагааг хэрхэн
нэмэгдүүлэх талаар хэрэгтэй санаануудыг
дэвшүүлсэн. Оролцогсод сургалтыг үр дүнтэй
гэж дүгнэхийн сацуу, зарим сэдвүдийн талаар
мэдлэг, арга зүйн хувьд илүү гүнзгийрүүлсэн
сургалтад хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн.
Д. Оюунаа
Өмнөговь политехник коллежийн төгсөгчид
хос мэргэжлийн зэрэг гардан авлааа
2016 оны 5 сарын 27-нд Өмнөговь Политехник
Коллеж дээр нэгэн онцгой төгсөлтийн баяр
боллоо. Монголд анх удаа Политехник Коллеж
төгсөгчид Австралийн ТАФЕ Коллежийн
дипломыг МУ-ын МБС-ын дипломтой хамт
гардан авлаа. 2015 оноос эхлэн ТСМБС
төслийн дэмжлэгтэйгээр Мелбурн политехик
коллеж Өмнөговь политехник коллежтой
ижилсүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа
билээ. Өнгөрсөн жил Мелбурны урт болон
богино хугацааны зөвлөхүүд болон Өмнөговь
политехник коллежийн багш нар хамтран
Австралийн МБС-ын ll болон Монголын МБС-ын
lll, lV түвшинд тохирсон 1 жилийн хугацаатай
өрөг угсралт болон гагнуурын сургалтыг
амжилттай хэрэгжүүлсэн. Түүнээс гадна
Мелбурн коллежийн зүгээс гадаад багш нараар
удирдуулсан Англи хэлний эрчимжүүлсэн
сургалтыг явуулахад дэмжлэг үзүүлсэн байна.
6
Мөн олон улсын хөгжлийн зөвлөхүүд
Австралийн МБС-ын lV түвшинд тохирсон
багш нарын заах арга зүйн ур чадварыг
дээшлүүлэх сургалтуудыг явуулж Өмнөговь
политехник коллежийн 15 багшийг хамруулсан
байна.
Ноён Вүүд ёслолын ажиллагаанд оролцож төгсөгчдөл баяр
хүргэв
Өмнөговь политехник коллежийн 48 төгсөгч,
15 багшид Мелбурн коллежийн захирал ноён
Роб Вүүд болон Өмнөговь Политехник
Коллежийн захирал ноён Нямсан нар байр
хүргэн дипломыг гардуулан өгсөн юм.
Ёслолын арга хэмжээнд Австралийн элчин
сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга
дарга ноён Шейн МкКейна болон ТСМБС
төслийн удирдагч Др. Юрген Хартвиг нар
оролцогсон юм. Др. Юрген Хартвиг
төгсөгсдөд баяр хүргэн Өмнөговьд
хэрэгжиж буй ижилсүүлэх хөтөлбөр нь
Монголын МБС-ын байгууллага гадаадын
МБС-ын байгууллагатай хамтран
ажиллахад үлгэр дуурайл болохуйц
загвар болж хөгжиж байгааг онцлон
тэмдэглэж байсан юм.
2016 оны 9 сараас ижилжүүлэх
хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа
өрөг угсралт болон гагнуурын мэргэжлийн
сургалтууд шинэ суралцагчдаа хүлээн
авах болно.
Матиас Штейнебах
As a federal enterprise, GIZ supports the German
Government in achieving its objectives
in the field of international cooperation for sustainable
development.
Published by:
Deutsche Gesellschaft für
Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH
Registered offices, Bonn and Eschborn, Germany
“Cooperative Vocational Training in the Mineral
Resource Sector Program (CVT)”
Labour Palace
Central Office Building – 6th floor
Chinggis Avenue, 2nd khoroo, Khan-Uul District
P.O.B. 1264, Ulaanbaatar- 14251,
Mongolia
T: +976 7000 5340
F : +976 7000 5341
E bataev.zolbaatar @giz.de
I www.giz.de
Responsible for the issue
Dr. Juergen Hartwig
Author(s)
Mr. Zolbaatar Batayev
Photo credits
© GIZ

More Related Content

Viewers also liked

багшлах ур чадварыг сайжруулах арга зам
багшлах ур чадварыг сайжруулах  арга замбагшлах ур чадварыг сайжруулах  арга зам
багшлах ур чадварыг сайжруулах арга замAnkhbayar Chuluunbaatar
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015mngntsetseg_bsndorj2014
 
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжЭссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжScenography Zaya
 
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөхбагшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөхEnkhbold1211
 
Багшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааБагшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааmnuser
 
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольхүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольbadmaa0614
 
Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ хэрхэн бичих вэ?Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ хэрхэн бичих вэ?Dagva Donald
 
8000 тест-хариутай(5)
8000 тест-хариутай(5)8000 тест-хариутай(5)
8000 тест-хариутай(5)Zaya Zaya
 

Viewers also liked (12)

B.oyungerel
B.oyungerelB.oyungerel
B.oyungerel
 
ESON101-хичээл 11
ESON101-хичээл 11ESON101-хичээл 11
ESON101-хичээл 11
 
ESON101-хичээл 1
ESON101-хичээл 1ESON101-хичээл 1
ESON101-хичээл 1
 
багшлах ур чадварыг сайжруулах арга зам
багшлах ур чадварыг сайжруулах  арга замбагшлах ур чадварыг сайжруулах  арга зам
багшлах ур чадварыг сайжруулах арга зам
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
 
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжЭссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
 
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөхбагшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
 
Багшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааБагшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцаа
 
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольхүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
 
Багш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцааБагш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцаа
 
Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ хэрхэн бичих вэ?Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ хэрхэн бичих вэ?
 
8000 тест-хариутай(5)
8000 тест-хариутай(5)8000 тест-хариутай(5)
8000 тест-хариутай(5)
 

Similar to 160622 cvt newsletter mon

Мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо, түншлэлийн бодлого үйл ажиллагаа
Мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо, түншлэлийн бодлого үйл ажиллагааМэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо, түншлэлийн бодлого үйл ажиллагаа
Мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо, түншлэлийн бодлого үйл ажиллагааᠯᠣᠪᠰᠠᠡ ᠯᠦᠦ
 
Report1702
Report1702Report1702
Report1702mecss
 
хангайн бүсийн харьяа сургуулиудад түгээн дэлгэрүүлэлт хийсэн тайлан
хангайн бүсийн харьяа сургуулиудад түгээн дэлгэрүүлэлт хийсэн тайланхангайн бүсийн харьяа сургуулиудад түгээн дэлгэрүүлэлт хийсэн тайлан
хангайн бүсийн харьяа сургуулиудад түгээн дэлгэрүүлэлт хийсэн тайланMyadagbadam Biichaa
 
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛᠯᠣᠪᠰᠠᠡ ᠯᠦᠦ
 
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛᠯᠣᠪᠰᠠᠡ ᠯᠦᠦ
 
Chiglel2013
Chiglel2013Chiglel2013
Chiglel2013mecss
 
хх ийн 2016 оны төлөвлөгөө
хх ийн 2016 оны төлөвлөгөөхх ийн 2016 оны төлөвлөгөө
хх ийн 2016 оны төлөвлөгөөhudulmur
 
“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ОНОЛ, ПРАКТИКИЙН IV БАГА ...
“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ОНОЛ, ПРАКТИКИЙН IV БАГА ...“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ОНОЛ, ПРАКТИКИЙН IV БАГА ...
“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ОНОЛ, ПРАКТИКИЙН IV БАГА ...Ochiroo ITPD
 
Report1704
Report1704Report1704
Report1704mecss
 
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛUniversity of Finance and Economics /UFE/
 
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012PUTU
 
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
2014 2015 оны хичээлийн жилийн зорилтKocmoc Umbrella
 
хангайн базт нь 2014 онд багш
хангайн базт нь 2014 онд багшхангайн базт нь 2014 онд багш
хангайн базт нь 2014 онд багшMyadagbadam Biichaa
 
хангайн базт нь 2014 онд багш
хангайн базт нь 2014 онд багшхангайн базт нь 2014 онд багш
хангайн базт нь 2014 онд багшMyadagbadam Biichaa
 
Rel
RelRel
RelMUST
 

Similar to 160622 cvt newsletter mon (20)

Мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо, түншлэлийн бодлого үйл ажиллагаа
Мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо, түншлэлийн бодлого үйл ажиллагааМэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо, түншлэлийн бодлого үйл ажиллагаа
Мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо, түншлэлийн бодлого үйл ажиллагаа
 
Орон нутгийн хөгжлийн хүрээлэн
Орон нутгийн хөгжлийн хүрээлэн Орон нутгийн хөгжлийн хүрээлэн
Орон нутгийн хөгжлийн хүрээлэн
 
Baga hural
Baga huralBaga hural
Baga hural
 
Report1702
Report1702Report1702
Report1702
 
хангайн бүсийн харьяа сургуулиудад түгээн дэлгэрүүлэлт хийсэн тайлан
хангайн бүсийн харьяа сургуулиудад түгээн дэлгэрүүлэлт хийсэн тайланхангайн бүсийн харьяа сургуулиудад түгээн дэлгэрүүлэлт хийсэн тайлан
хангайн бүсийн харьяа сургуулиудад түгээн дэлгэрүүлэлт хийсэн тайлан
 
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ
 
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ
 
Chiglel2013
Chiglel2013Chiglel2013
Chiglel2013
 
Tusliin taniltsuulga
Tusliin taniltsuulgaTusliin taniltsuulga
Tusliin taniltsuulga
 
хх ийн 2016 оны төлөвлөгөө
хх ийн 2016 оны төлөвлөгөөхх ийн 2016 оны төлөвлөгөө
хх ийн 2016 оны төлөвлөгөө
 
Yiii baga khural
Yiii baga khuralYiii baga khural
Yiii baga khural
 
“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ОНОЛ, ПРАКТИКИЙН IV БАГА ...
“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ОНОЛ, ПРАКТИКИЙН IV БАГА ...“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ОНОЛ, ПРАКТИКИЙН IV БАГА ...
“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ОНОЛ, ПРАКТИКИЙН IV БАГА ...
 
Report1704
Report1704Report1704
Report1704
 
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ
 
Togsogchid
TogsogchidTogsogchid
Togsogchid
 
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012
 
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
 
хангайн базт нь 2014 онд багш
хангайн базт нь 2014 онд багшхангайн базт нь 2014 онд багш
хангайн базт нь 2014 онд багш
 
хангайн базт нь 2014 онд багш
хангайн базт нь 2014 онд багшхангайн базт нь 2014 онд багш
хангайн базт нь 2014 онд багш
 
Rel
RelRel
Rel
 

More from tg_tuvshee

650" height="960
650" height="960650" height="960
650" height="960tg_tuvshee
 
Friendship RAR JAC _MN.pdf
Friendship RAR JAC _MN.pdfFriendship RAR JAC _MN.pdf
Friendship RAR JAC _MN.pdftg_tuvshee
 
Darkhan city forum ENG cover.pdf
Darkhan city forum ENG cover.pdfDarkhan city forum ENG cover.pdf
Darkhan city forum ENG cover.pdftg_tuvshee
 
Darkhan city forum ENG.pdf
Darkhan city forum ENG.pdfDarkhan city forum ENG.pdf
Darkhan city forum ENG.pdftg_tuvshee
 
Darkhan city forum MN.pdf
Darkhan city forum MN.pdfDarkhan city forum MN.pdf
Darkhan city forum MN.pdftg_tuvshee
 
Darkhan city forum MN cover.pdf
Darkhan city forum MN cover.pdfDarkhan city forum MN cover.pdf
Darkhan city forum MN cover.pdftg_tuvshee
 
ENG_Operational Manual_EU DIEH_ Year -1 _ Version _15.08.docx
ENG_Operational Manual_EU  DIEH_ Year -1 _ Version _15.08.docxENG_Operational Manual_EU  DIEH_ Year -1 _ Version _15.08.docx
ENG_Operational Manual_EU DIEH_ Year -1 _ Version _15.08.docxtg_tuvshee
 
MNG ЕДИЭТ удирдамж 29082022.docx
MNG ЕДИЭТ удирдамж 29082022.docxMNG ЕДИЭТ удирдамж 29082022.docx
MNG ЕДИЭТ удирдамж 29082022.docxtg_tuvshee
 
IDEF_Mon-Operational-manual.docx
IDEF_Mon-Operational-manual.docxIDEF_Mon-Operational-manual.docx
IDEF_Mon-Operational-manual.docxtg_tuvshee
 
Friendship Darkhan Project.pdf
Friendship Darkhan Project.pdfFriendship Darkhan Project.pdf
Friendship Darkhan Project.pdftg_tuvshee
 
MB-surgaltiin-tuluvluguu.pdf
MB-surgaltiin-tuluvluguu.pdfMB-surgaltiin-tuluvluguu.pdf
MB-surgaltiin-tuluvluguu.pdftg_tuvshee
 
Sugar taniltsuulga FIXED
Sugar taniltsuulga FIXEDSugar taniltsuulga FIXED
Sugar taniltsuulga FIXEDtg_tuvshee
 
Sugar taniltsuulga eng_2
Sugar taniltsuulga eng_2Sugar taniltsuulga eng_2
Sugar taniltsuulga eng_2tg_tuvshee
 
Agro Alfa Mongolian Sugar Project
Agro Alfa Mongolian Sugar ProjectAgro Alfa Mongolian Sugar Project
Agro Alfa Mongolian Sugar Projecttg_tuvshee
 
MSUT Barilga Tailan 2016
MSUT Barilga Tailan 2016MSUT Barilga Tailan 2016
MSUT Barilga Tailan 2016tg_tuvshee
 
Msut audit 2015
Msut audit 2015Msut audit 2015
Msut audit 2015tg_tuvshee
 
2014 a block_ххк
2014 a block_ххк2014 a block_ххк
2014 a block_ххкtg_tuvshee
 
2014 b block ххк
2014 b block ххк2014 b block ххк
2014 b block ххкtg_tuvshee
 
тазг н тээврийн үйлчилгээний одоогийн байдал болон том оврын автобусны судалгаа
тазг н тээврийн үйлчилгээний одоогийн байдал болон том оврын автобусны судалгаатазг н тээврийн үйлчилгээний одоогийн байдал болон том оврын автобусны судалгаа
тазг н тээврийн үйлчилгээний одоогийн байдал болон том оврын автобусны судалгааtg_tuvshee
 

More from tg_tuvshee (20)

650" height="960
650" height="960650" height="960
650" height="960
 
Friendship RAR JAC _MN.pdf
Friendship RAR JAC _MN.pdfFriendship RAR JAC _MN.pdf
Friendship RAR JAC _MN.pdf
 
Darkhan city forum ENG cover.pdf
Darkhan city forum ENG cover.pdfDarkhan city forum ENG cover.pdf
Darkhan city forum ENG cover.pdf
 
Darkhan city forum ENG.pdf
Darkhan city forum ENG.pdfDarkhan city forum ENG.pdf
Darkhan city forum ENG.pdf
 
Darkhan city forum MN.pdf
Darkhan city forum MN.pdfDarkhan city forum MN.pdf
Darkhan city forum MN.pdf
 
Darkhan city forum MN cover.pdf
Darkhan city forum MN cover.pdfDarkhan city forum MN cover.pdf
Darkhan city forum MN cover.pdf
 
ENG_Operational Manual_EU DIEH_ Year -1 _ Version _15.08.docx
ENG_Operational Manual_EU  DIEH_ Year -1 _ Version _15.08.docxENG_Operational Manual_EU  DIEH_ Year -1 _ Version _15.08.docx
ENG_Operational Manual_EU DIEH_ Year -1 _ Version _15.08.docx
 
MNG ЕДИЭТ удирдамж 29082022.docx
MNG ЕДИЭТ удирдамж 29082022.docxMNG ЕДИЭТ удирдамж 29082022.docx
MNG ЕДИЭТ удирдамж 29082022.docx
 
IDEF_Mon-Operational-manual.docx
IDEF_Mon-Operational-manual.docxIDEF_Mon-Operational-manual.docx
IDEF_Mon-Operational-manual.docx
 
Friendship Darkhan Project.pdf
Friendship Darkhan Project.pdfFriendship Darkhan Project.pdf
Friendship Darkhan Project.pdf
 
MB-surgaltiin-tuluvluguu.pdf
MB-surgaltiin-tuluvluguu.pdfMB-surgaltiin-tuluvluguu.pdf
MB-surgaltiin-tuluvluguu.pdf
 
Henej
HenejHenej
Henej
 
Sugar taniltsuulga FIXED
Sugar taniltsuulga FIXEDSugar taniltsuulga FIXED
Sugar taniltsuulga FIXED
 
Sugar taniltsuulga eng_2
Sugar taniltsuulga eng_2Sugar taniltsuulga eng_2
Sugar taniltsuulga eng_2
 
Agro Alfa Mongolian Sugar Project
Agro Alfa Mongolian Sugar ProjectAgro Alfa Mongolian Sugar Project
Agro Alfa Mongolian Sugar Project
 
MSUT Barilga Tailan 2016
MSUT Barilga Tailan 2016MSUT Barilga Tailan 2016
MSUT Barilga Tailan 2016
 
Msut audit 2015
Msut audit 2015Msut audit 2015
Msut audit 2015
 
2014 a block_ххк
2014 a block_ххк2014 a block_ххк
2014 a block_ххк
 
2014 b block ххк
2014 b block ххк2014 b block ххк
2014 b block ххк
 
тазг н тээврийн үйлчилгээний одоогийн байдал болон том оврын автобусны судалгаа
тазг н тээврийн үйлчилгээний одоогийн байдал болон том оврын автобусны судалгаатазг н тээврийн үйлчилгээний одоогийн байдал болон том оврын автобусны судалгаа
тазг н тээврийн үйлчилгээний одоогийн байдал болон том оврын автобусны судалгаа
 

160622 cvt newsletter mon

  • 1. „Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт“ төсөл Мэдээллийн товхимол 2016 он 6 сар
  • 2. Агуулга 1. Танилцуулга........……………………………………………………………………………………………………………………………….…………………………… 1 2. ТСМБС төслийн 2-р үеийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа…..............................…….............……………………………... 1 3. Өмнөговь Политехник Коллеж 1-р байранд шалгарлаа ......................................................................................................2 4. Мэргэжлийн боловсролын сургалтанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдана...……………………………………......…..…....2 5. Ажил мэргэжлийн чиг баримжааны мэргэжилтнүүд туршлага солилцлоо........................................................................3 6. Үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн сургалт ……………………………………………………………………………………………..............3 7. Улиастайд явагдсан багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалт……….............................................................…..4 8. Сантехник, халаалтын мэргэжлийн ур чадварын тэмцээн ......................…………….................…………………………………….......4 9. МБС-ын байгууллагын багш нарт зориулсан урт хугацааны сургалтын хөтөлбөрийг танилцуулах семинар сургалт .....................................…………………………………………………………………………………….………………………..…............5 10. Өмнөговийн суралцагчид мэргэжлийн хоёр дипломтой төгслөө.........................................................................................5
  • 3. 1 ТСМБС төслийн хамт олон „Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт“ (ТСМБС) төслийг Герман, Швейцарь, Австрали Улсын Засгийн газрын санхүүжилтээр „Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг“ (GIZ) Монгол Улсын Хөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжүүлж байна. Төслийн эхний үе шат 2013 оны 3-р сараас 2016 оны 2-р сар хүртэл амжилттай хэрэгжиж дууссан. Төслийн 2-р үе шат нь 2019 оны 2-р сар хүртэл үргэлжилнэ. Энэхүү мэдээллийн товхимолоор 2016 оны 3-6 сарын хооронд явагдсан төслийн зарим үйл ажиллагааны талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна. ТСМБС төслийн 2-р үеийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа GIZ-н суурин төлөөлөгч Др. Томас Лабаан болон Хөдөлмөрийн сайд Г. Баярсайхан нар төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа ТСМБС төслийн 2-р үе шат батлагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлэх чухал алхамууд хийгдсэн. Мэргэжлийн боловсрол сургалт болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор Монгол улсын Хөдөлмөрийн яамтай амжилттай хэрэгжүүлж буй төслийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх асуудлыг ХБНГУ, Швейцарь, Австралиийн Засгийн газар шийдвэрлэсэн. 2016 оны 5 сарын 6-нд GIZ-н суурин төлөөлөгч Др.Томас Лабаан болон Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нар төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа. Төслийн 2-р үе шатын зорилго нь ашигт малтмалын салбар болон дагалдах боловсруулагч, ханган нийлүүлэгч үйлдвэрлэл дэх хөдөлмөр эрхлэх боломжуудыг монголын залуучууд болон насанд хүрэгчид илүү сайн ашиглаж байхад оршино. Төслийн энэ үе шатын үйл ажиллагаа нь мэргэжлийн боловсрол сургалт болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсгээс бүрдэж байгаа. Нэгдүгээр бүрэлдэхүүн хэсэгт МБС-ын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, түнш МБС-ын байгууллагуудыг дэмжих, олон улсын стандартад суурилсан олон талт чадамжийн төвүүдийг бий болгох зэрэг үйл ажиллагаа багтаж байна. Туршлагатай, техникийн өндөр боловсролтой, Европоос ирсэн 12 олон улсын зөвлөх мэргэжилтэн сургалтын шинэчлэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, МБС-ын байгууллагын нийгмийн түншлэлийг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэн ажиллах болно. Хүний нөөцийг чадавхжуулах сургалтуудыг Монгол, Европ, Австрали улсад мөн явагдана. Түүнээс гадна шилдэг арга барил, тэргүүн туршлага дээр тулгуурлан ТСМБС төсөл нь МБС-ын тухай хуулийн шинэчлэлд зөвлөгөө өгөн ажиллах юм. Үйл ажиллагааны хоёр дахь бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд ТСМБС төсөл ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх мэргэжилтэн бэлтгэх дээд боловсролын хөтөлбөрийг нэвтрүүлэх, энэ чиглэлээр хүний нөөцийг чадавхжуулахад Хөдөлмөрийн яам болон БСШУЯ-ыг дэмжин хамтран ажиллана. МБС-ын салбарт жендерийн тэгш байдлыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжихэд төслийн зүгээс байнга анхаарч ажиллах болно.
  • 4. 2 ТСМБС төслийн зүгээс Өмнөговь политехник Коллежийг уг арга хэмжээнд оролцоход нь дэмжлэг үзүүлэн ажилласан. Өдөрлөгийн үеэр Өмнөговь политехник коллежийн багш суралцагч нар өөрсдийн гараар хийсэн төрөл бүрийн даавуу, ноос, төмрөн эдлэлүүдээр үзэсгэлэн гаргасан байв. Тэдний бүтээсэн ачааны машины загвар өдөрлөгийн хамгийн шилдэг бүтээлээр шалгарч 500 000 төгрөгний шагналыг хүртсэн юм. Волфганг Карпати Мэргэжлийн боловсролын сургалтанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдана Австралийн Гадаад Хэрэг, Худалдааны Яамны дэмжлэгтэйгээр ТСМБС төсөл мэргэжлийн боловсрол, сургалтанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд (ХБИ)-ийг тэгш хамруулан сургах талаар үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Уг ажлын хүрээнд 2015 оны 5 сард Сэргээн Засалт, Хөгжлийн Үндэсний Төвтэй хамтран Өмнөговь аймгийн ХБИ, ажил олгогчид, Өмнөгово политехник коллежийн багш, ажилтан, суралцагч нарын дунд санал асуулга явуулсан. Санал асуулгын үр дүнг харахад сургуулийн багш, ажилтдад ХБИ-тэй харьцах заах аргазүйн сургалт, мөн нийт иргэдийн дунд ХБИ-д хандах хандлагыг өөрчлөх үйл ажиллагаа явуулах шаардлагатай гэж гарчээ. Үүнд үндэслэн 2015 оны 9-р сараас ТСМБС төсөл холбогдох Өмнөговь политехник коллеж 1-р байранд шалгарлаа 2016 оны 5 сарын 22-нд Хөдөлмөрийн яамнаас Чингисийн талбайд зохион явуулсан „Мэргэжил бүхэн сайхан“ МБС-ын өдөрлөгт нийт 58 МБС-ын байгууллага оролцжээ. Нэгдүгээр байранд шалгарсан бүтээл мэргэжлийн туршлагатай багш нартай хамтран төслийн харьяа 12 сургуулийн багш, удирдах албаны ажилтан, нийгмийн ажилтан, номын санч, эмч нарыг оролцуулан 4-5 өдрийн “ХБИ-тэй ажиллах заах аргазүй”-н сургалтыг явуулж байгаа. Сургалтын үеэр оролцоон дээр суурилсан “мэдэр, сур” аргыг хэрэглэсний үр дүнд сургалтын оролцогчид хэдхэн өдрийн сургалтаас ХБИ-д хандах хандлага өөрчлөгдсөн байсныг сургалтын өмнө болон дараа авсан санал асуулга тодорхой харуулж байсан юм. Мөн саяхан Өмнөговь политехник коллеж дээр суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй оюунуудтай товч ярилцлага хийхэд сургуулийн багш, сураглагчдын хандлага сайн, нийгмийн үйл ажиллагаанд бусад иргэдийн адил тэгш хамрагдан явж байгаа гэж ярьжээ. ТСМБС төслөөс туршилтанд ангид элсэн суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад тэтгэлэг олгон дэмжиж байгаа болно. Т. Навчаа Тодруулбал говийн бүсийн 7, зүүн бүсийн 4, төвийн бүсийн 8, баруун бүсийн 5, Улаанбаатар хотийн 26 МБС-ын байгууллага өдөрлөгт оролцохоор хүрэлцэн ирсэн байв. Монгол Улсын Хөдөлмөрийн сайд Г. Баярсайхан арга хэмжээг албан ёсоор нээж үг хэлсэн юм. Өмнөговь политехник коллежийн хувьд ТСМБС төсөлтэй хамтран ажиллаж байгаа 12 МБС-ын нэг бөгөөд өдөрлөгт амжилт арвинтай оролцжээ. Оролцогчид сургалтын үеэр
  • 5. 3 Ажил мэргэжлийн чиг баримжааны мэргэжилтнүүд туршлага солилцлоо ТСМБС төслийн ажил мэргэжлийн чиг баримжааны багаас 2016 оны 6 дугаар сарын 09-10 өдрүүдэд хамтрагч МБС-ын байууллагууд, хөдөлмөрийн хэлтэс болон Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, мэдээллийн үндэсний төвийн ажил мэргэжлийн чиг баримжаа хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан хоёр өдрийн сургалтыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа. Уг сургалтанд Улаанбаатар, Дархан, Говьсүмбэр, Өмнөговь болон Баянхонгор аймгийн 25 мэргэжилтэн оролцов. Сургалтыг олон жилийн туршлагатай ажил мэргэжлийн сургагч багш нар удирдан явуулсан бөгөөд уг сургалтаас зөвлөхүүд тоглоомын арга, дасгал ажлууд, ур чадвар тодорхойлох тестүүд, мэдээллийн сан хэрхэн үр дүнтэй ашиглах зэргийг сургалтын шинэ арга техникүүд олж авсан. Хамгийн чухал нь уг хоёр өдрийн сургалтаар зөвлөхүүд хоорондоо тэргүүн сайн туршлагаа хуваалцсан юм. Түүнчлэн, энэхүү арга хэмжээний үеэр орон нутгаас ирж оролцсон мэргэжилтнүүдэд ТСМБС төслийн дэмжлэгтэйгээр 2016 оны 2-р сарын 4-нд Хан- Уул дүүрэг дэх Хөдөлмөрийн ордонд нээгдсэн Ажил мэргэжлийн мэдээллийн төвтэй танилцах боломж олдсон юм. Үүнтэй адил сургалтыг Ховд аймагт 2016 оны 06 сарын 13- 14-ний өдрүүдэд баруун 5 аймгийн ажил мэргэжлийн чиг баримжаа хуриуцсан мэргэжилтүүдийг оролцуулан зохион байгуул- лаа. Төслийн 1-р үе шатанд Улаанбаатар, аймаг орон нутагт 114 хүн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвөлгөө өгөх анхан болон ахисан шатны сургалтанд хамрагдсанаас 12 нь төсөл хэрэгжүүлж буй МБСБ-уудад ажиллаж байна. Энэ оны 2 дугаар сар гэхэд хамтран ажиллаж буй МБСБ- ууд дээр төслийн хүрээнд сургагдсан, мэргэшсэн зөвлөхүүд нийт 4 365 удаагийн зөвлөгөөг олон нийтэд өгсөн байна. Г. Сара, Г. Бүдханд Сургалтын үеийн зураг Үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн сургалт Барилга угсралтын мужааны мэргэжлийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн сургалт ТСМБС төсөл, Техник технологийн дээд сургуулийн дэмжлэгтэйгээр амжилттай явагдлаа. Сургалт Улаанбаатар хотод 3 дахь удаагаа явагдаж байгаа бөгөөд энэ удаагийн сургалтанд тавилга, модон эдлэл үйлдвэрлэгч болон модон барилгын ААН-ийн мастер инженер техникийн ажилтнууд оролцлоо. Сургалтанд нийт 9 байгууллагын 13 инженер техникийн ажилчид хамрагдав. Уг сургалт нь агуулгын хувьд үндсэн 4 сэдвээс бүрдсэн бөгөөд үүнд: Мэргэжлийн боловсролын талаархи суурь ойлголт (8 цаг), Үйлдвэрлэлийн дадлага-сургалтыг төлөвлөх (20 цаг), Үйлдвэрлэлийн дадлага-сургалтыг хэрэгжүүлэх (36 цаг), ХАБЭМ, байгаль орчны хамгааллыг дадлага-сургалтад тусгах (16 цаг) болно. Монгол Улсын Засгийн газар МБС-ын тухай хуулинд нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсны нэг болох үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн журмыг баталснаар үйдвэрлэлийн дадлагажуулагч багшийн сургалтын хэрэгцээ улам ихсэх бизээ. Шинэчлэгдсэн хуулиар томоохон үйлдвэрийн газрууд үйлдвэрлэлийн Үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн сургалтанд оролчогчид
  • 6. 4 дадлагажуулагч багшийг заавал ажиллуулдаг журамтай болсон. Д. Oдбаяр Улиастайд явагдсан багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалт 2016 оны 3 сард Завхан аймаг дахь политехник коллеж барилгын физикийн чиглэлээр багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт явуулж ТСМБС төслийн хөгжлийн зөвлөхүүд н. Эрих Гийзэ болон Кнут Боннеманн зөвлөгөө өгөн ажиллалаа. Баруун бүсийн МБС-ын байгууллагуудаас нийт 16 багш сургалтанд оролцжээ. Сургалтын зорилго бол оролцогч нарын мэдлэгийг дээшлүүлэх, цаашдаа барилгын фикикийн чиглэрээр бие даан хичээл заах ур чавдарыг тэдэнд олгох байв. Дулаан хэмжих багаж ашиглан барилгын дулааны алдагдлыг олж тогтоох, дулаан алдагдлыг арилгах, барилгыг дулаалах аргууд гэх мэт олон зүйлийг тэд сургалтын хүрээнд сурчээ. 2016 оны 5 сард н. Гийзэ, Боннеманн нар Завхан аймаг дахь политехник коллеж дээр барилга төлөвлөлтийн чиглэлээр багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт явагдахад мөн зөвлөгчөөр ажилласан юм. Энэхүү сургалтанд баруун бүсийн МБС-ын байгууллагуудаас 16 багш хүрэлцэн ирж оролцлоо. Барилга төлөвлөлтийн талаарх багш нарын мэдлэгийг дээшлүүлэх уг сургалт 14 хоног үргэлжилсэн байна. Сургалтанд оролцогчид онолын хичээлийн дараа барилгын талбайд хэмжилт хийх, схем зураг гаргах зэрэг дадлагын ажлуу- дыг гүйцэтгэж бие даан сургалт удирдан явуулахад шаардлагатай чухал мэдлэгүүдийг олж авсан байна. Ийнхүү багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтууд Завхан аймагт амжилттай явагдаж дуусжээ. Сургалтын хүрээнд онолын хичээл болон дадлагын ажлыг хослуулан явуулсан нь оролцогчдын сэтгэлд ихэд нийцсэн байна. Б. Золбаатар Сантехник, халаалтын мэргэжлийн ур чадварын тэмцээн Монгол ур чавдар 2016 тэмцээний сантехник, халаалтын төрлийн урьдчлан шалгаруулах тэмцээн 2016 оны 4 сард Ховд аймагт болж өнгөрлөө. Тэмцээнийг Монгол Улсын Хөдөлмөрийн яам зохион байгуулсан ба Монголын барилгачдын холбоо болон ТСМБС Оролцогчид, хөгжлийн зөвлөхүүд амжилттай хамтран ажиллав Тэмцээнийг нээж Хөдөлмөрийн сайд Г. Баярсайхан үг хэлэв төсөл дэмжлэг үзүүлэн ажилласан байна. Нийт 16 МБС-ын байгууллагын баг, төлөөлөгчид тэмцээнд оролцлоо. Баг тус бүр суралцагч болон туслагч гэсэн бүрэлдэхүүнтэй байв. Багууд бэлтгэл сайтай, тэмцээн маш өрсөлдөөнтэй байлаа. Оролцогчид цэвэр болон бохир усны шугам, халаалтын систем угсрах зэрэг даалгавруудыг 4 цагийн дотор хийж гүйцэтгэжээ. Ховд аймаг дахь политехник коллежийн суралцагч Ц. Долгормаа болон Улаанбаатар дахь Барилгын Политехник Коллежийн суралцагч Б. Отгонбаяр нар тэмцээний нэгдүгээр байрыг эзэлсэн байна. Ялагчид хоёулаа ТСМБС төслийн хамтран ажилладаг МБС-ын байгууллагын суралцагчид байсан юм. Ховд аймаг дахь
  • 7. 5 политехник коллеж дээр ТСМБС төслийн хөгжлийн зөвлөх н. Рүбен Цийлер, Улаанбаатар дахь Барилгын политехник коллеж дээр хөгжлийн зөвлөх Харалд Дэзинг нар сантехникийн сургалт явуулахад зөвлөх мэргэжилтнээр ажилладаг. Б. Золбаатар МБС-ын байгууллагын багш нарт зориулсан урт хугацааны сургалтын хөтөлбөрийг танилцуулах семинар сургалт ТСМБС төслийн 2 дугаар үе шатад баруун аймгуудын сонгогдсон МБС-ын байгуулагуудад урт хугацааны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Урт хугацааны сургалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх арга зүй, мэдлэг ойлголт олгох 3 хоногийн танилцуулах семинар сургалтыг Завхан аймгийн Улиастайд 2016 оны 5 сарын 16-18 өдрүүдийн хооронд зохион байгуулж, нийт 30 гаруй хүмүүс хамрагдав. Үүнд Баруун бүсийн арга зүйн төвийн менежер, аргазүйч болон Баян- Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн МБС-ын сургалтын менежер, хэрэгжүүлэх гэж буй туршилтын хөтөлбөрийн ангиудын багш, тус сургуулиудын нийгмийн түншлэл, ажил мэргэжлийн чиг баримжаа хариуцсан ажилтан, мөн герман зөвлөхүүд орчуулагч Бүлгийн ажил нарын хамт оролцов. Танилцуулах семинар сургалтыг Улаанбаатарын Барилгын коллежийн герман зөвлөх ноён Норберт Хон заав. Сургалтын эхний өдөр чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн бүтэц, модулийн тодорхойлолт, цагийн хуваарилалт, сургалтын агуулга, чадамжийн үнэлгээний талаар ойлголт өгч, багийн ажил хэлбэрээр “ур чадвар – чадвар – чадамж” хэмээн ухагдахуунуудын хоорондын ялгааг тайлбарлуулж, чадамжийн төрлүүд, хичээлийн үйл явцыг дэлгэрэнгүй танилцуулав. Хоёр дахь өдөр нь хичээлд бэлтгэхэд зориулагдсан ажлын хуудас, хичээлийн төлөвлөлтийг хэрхэн боловсруулах, хичээлд ямар арга зүйг ашиглах, чадамжийн үнэлгээг хэрхэн, яаж, ямар асуумж, гүйцэтгэлийн дагуу авах талаар хэлэлцэв. Семинарын эцсийн өдөр МБС-ын салбар дахь хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар ярилцав. Үүнд оролцогсод өөрсдийн туршлагаасаа хуваалцан санал бодлоо солилцож, ААН болон сургууль хоорондын хамтын ажиллагааг хэрхэн нэмэгдүүлэх талаар хэрэгтэй санаануудыг дэвшүүлсэн. Оролцогсод сургалтыг үр дүнтэй гэж дүгнэхийн сацуу, зарим сэдвүдийн талаар мэдлэг, арга зүйн хувьд илүү гүнзгийрүүлсэн сургалтад хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн. Д. Оюунаа Өмнөговь политехник коллежийн төгсөгчид хос мэргэжлийн зэрэг гардан авлааа 2016 оны 5 сарын 27-нд Өмнөговь Политехник Коллеж дээр нэгэн онцгой төгсөлтийн баяр боллоо. Монголд анх удаа Политехник Коллеж төгсөгчид Австралийн ТАФЕ Коллежийн дипломыг МУ-ын МБС-ын дипломтой хамт гардан авлаа. 2015 оноос эхлэн ТСМБС төслийн дэмжлэгтэйгээр Мелбурн политехик коллеж Өмнөговь политехник коллежтой ижилсүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Өнгөрсөн жил Мелбурны урт болон богино хугацааны зөвлөхүүд болон Өмнөговь политехник коллежийн багш нар хамтран Австралийн МБС-ын ll болон Монголын МБС-ын lll, lV түвшинд тохирсон 1 жилийн хугацаатай өрөг угсралт болон гагнуурын сургалтыг амжилттай хэрэгжүүлсэн. Түүнээс гадна Мелбурн коллежийн зүгээс гадаад багш нараар удирдуулсан Англи хэлний эрчимжүүлсэн сургалтыг явуулахад дэмжлэг үзүүлсэн байна.
  • 8. 6 Мөн олон улсын хөгжлийн зөвлөхүүд Австралийн МБС-ын lV түвшинд тохирсон багш нарын заах арга зүйн ур чадварыг дээшлүүлэх сургалтуудыг явуулж Өмнөговь политехник коллежийн 15 багшийг хамруулсан байна. Ноён Вүүд ёслолын ажиллагаанд оролцож төгсөгчдөл баяр хүргэв Өмнөговь политехник коллежийн 48 төгсөгч, 15 багшид Мелбурн коллежийн захирал ноён Роб Вүүд болон Өмнөговь Политехник Коллежийн захирал ноён Нямсан нар байр хүргэн дипломыг гардуулан өгсөн юм. Ёслолын арга хэмжээнд Австралийн элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга дарга ноён Шейн МкКейна болон ТСМБС төслийн удирдагч Др. Юрген Хартвиг нар оролцогсон юм. Др. Юрген Хартвиг төгсөгсдөд баяр хүргэн Өмнөговьд хэрэгжиж буй ижилсүүлэх хөтөлбөр нь Монголын МБС-ын байгууллага гадаадын МБС-ын байгууллагатай хамтран ажиллахад үлгэр дуурайл болохуйц загвар болж хөгжиж байгааг онцлон тэмдэглэж байсан юм. 2016 оны 9 сараас ижилжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа өрөг угсралт болон гагнуурын мэргэжлийн сургалтууд шинэ суралцагчдаа хүлээн авах болно. Матиас Штейнебах
  • 9. As a federal enterprise, GIZ supports the German Government in achieving its objectives in the field of international cooperation for sustainable development. Published by: Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH Registered offices, Bonn and Eschborn, Germany “Cooperative Vocational Training in the Mineral Resource Sector Program (CVT)” Labour Palace Central Office Building – 6th floor Chinggis Avenue, 2nd khoroo, Khan-Uul District P.O.B. 1264, Ulaanbaatar- 14251, Mongolia T: +976 7000 5340 F : +976 7000 5341 E bataev.zolbaatar @giz.de I www.giz.de Responsible for the issue Dr. Juergen Hartwig Author(s) Mr. Zolbaatar Batayev Photo credits © GIZ