SlideShare a Scribd company logo
1 of 6
Download to read offline
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
2017 ОНЫ 3 ДУГААР САРЫН МЭДЭЭ
НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР:
Дээд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
боловсруулах ажил явагдаж байна. 94 их, дээд сургууль, коллежууд, харъяа байгууллагууд,
Монголын их, дээд сургуулиудын консорциум, Хувийн их, дээд сургуулиудын холбоо ТББ,
БМИҮЗ, Боловсролын хүрээлэн, Боловсролын зээлийн сан зэрэг харъяа байгууллагуудаас
албан бичгээр хуулинд оруулах өөрчлөлтийн талаарх саналуудыг авч нэгтгэн, дүн шинжилгээ
хийгдэж байна.
Инноваци, технологийн хууль тогтоомж, түүнд оруулах нэмэлт өөрчлөлттэй
холбоотойгоор тухайн чиглэлийн төр болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээ, судалгааны
байгууллага, хүрээлэн, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдаас бүрдсэн Ажлын хэсгийн
бүрэлдэхүүний тушаалын төсөл бэлтгэх, холбогдох зардлын тооцоо судалгааг хийх ажлыг
хийхийн зэрэгцээ Ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулж, дахин боловсруулж, сайжруулах
чиглэл өгч ажиллалаа.
Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хүрээнд
сайдын тушаалаар байгуулагдсан судалгааны баг ажлын төлөвлөгөөний дагуу эхний тандалт
судалгааны ажлын үр дүнг боловсруулж, 2017 оны 3 дугаар сарын 22-д хууль боловсруулах
ажлын хэсэгт танилцууллаа.
ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:
“Шинжлэх ухааны паркийн захиргаа” шинжлэх ухаан, технологийн үйлдвэрлэлийн
нэгдлийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг БСШУС-ын сайдын 2017 оны А/62 дугаар
тушаалаар батлуулсан. “Шинжлэх ухааны паркийн захиргаа” шинжлэх ухаан, технологийн
үйлдвэрлэлийн нэгдлийн удирдах зөвлөл нь 2 удаа хуралдаж дараах асуудлыг шийдвэрлээд
байна. Үүнд:
-“Шинжлэх ухааны паркийн захиргаа” шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн
удирдах зөвлөлийн дарга /Т.Ган-Эрдэнэ/ сонгосон.
-“Шинжлэх ухааны паркийн захиргаа” шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн
үлгэрчилсэн дүрмийг баталсан.
Соёл, урлаг дэмжих сангийн 2017 оны төсвийн төслийг боловсруулан Сангийн
яаманд хүргүүлж 1,0 тэрбум төгрөгөөр батлуулав. Соёл, урлаг дэмжих сангийн хуучин
дүрмийн төслийг одоогийн эрх зүйн орчинд зохицуулан шинээр боловсрууллаа
ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:
Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь орон нутагт болон гадаад улсад
ажиллалаа.
БСШУС-ын сайд Ж.Батсуурь 2017 оны 03 дугаар сарын 16-24-ний өдрүүдэд Олон Улсын
ЮНЕСКО-гийн Боловсролын чуулга хуралд оролцлоо. Мөн БСШУС-ын сайд Ж.Батсуурь
Чингэлтэй дүүрэгт ажиллаж, тухайн дүүргийн сурагчдын дунд зарласан Монгол цэргийн өдрийг
угтсан өдөрлөгт оролцов. Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн
хүрээнд Зэвсэгт хүчний 96 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг угтан “Эх орон-Тусгаар
тогтнолын эзэд” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна. Сурагчид
энэ үеэр иргэний андгай өргөх ёслолыг гүйцэтгэсэн юм. Сайд Ж.Батсуурь, яамны Бодлогын
хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар нар “Этүгэн” их сургуулийн үйл
ажиллагаатай танилцлаа.
Сайд Ж.Батсуурь 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 3-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод,
Сүхбаатар аймагт ажиллаж, сургууль, цэцэрлэг, спортын цогцолбор, музей, соёлын төв, номын
сан зэрэг салбарын байгууллагуудын ажил, байдалтай танилцаж, багш, албан хаагчидтай
уулзалт зохион байгуулсан юм.
“Цахим гадуурхал-цахим хэрэглээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
БСШУСЯ, НИТХ-ын дэргэдэх “Нийгмийн хөгжлийн хороо”, Нийслэлийн боловсролын газар,
Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс хамтран “Цахим гадуурхал-цахим хэрэглээ” сэдэвт
сургалтыг зохион байгууллаа. Нийслэлийн Баянгол дүүргийн 51 дүгээр дунд сургуульд зохион
байгуулагдсан тус сургалтад БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан,
БСШУСЯ-ны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга С.Болормаа, Боловсролын
бодлогын газрын мэргэжилтэн Б.Дуламсүрэн, Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга
Ц.Отгончимэг болон ЕБС-иудын нийгмийн ажилтнуудын төлөөлөл бүхий 100 гаруй хүмүүс
оролцов.
Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилд
оюутан сургах сонгон шалгаруулалтуудыг зохион байгуулж байна.
Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд ОХУ, Унгар Улс, БНХАУ-ын Засгийн
газрын тэтгэлэг болон ОХУ-ын Роснефть компаний тэтгэлгээр оюутан суралцуулах сонгон
шалгаруулалтыг Элчин сайды яамдтай хамтран тус тус зохион байгуулж байна. ОХУ-ын
Засгийн газрын тэтгэлгээр нийт 450 хүүхэд бакалавр, магистр, докторт суралцуулна. БНХАУ-ын
Засгийг газар хоорондын тэтгэлгээр 89 иргэнийг бакалавр, 213 иргэнийг магистрантур,
докторантурт суралцуулна. Унгар Улсын Засгийн газрын тэтгэлэгт бакалаврын хөтөлбөрөөр
70, магистрын хүрээнд 75 суралцагч, докторын хүрээнд 30 судлаачийг суралцуулна. Мөн 15
монгол иргэнийг нэг түвшний сургалтын хөтөлбөрт хамруулна. ОХУ-ын Роснефтийн тэтгэлгээр
нийт 10 оюутныг ОХУ-д суралцуулахаар болсон. Сонгон шалгаруулалтыг ГХЯ-тай хамтран
зохион байгуулж 7 суралцагч бакалаврын түвшинд Олон Улсын харилцааны сургуульд, 3
суралцагч Нэфть, химийн Гбкины их сургуульд суралцахаар боллоо. 3 дугаар сарын 23-ны
өдөр ОХУ-ын Оросын Холбооны Улсын “Боловсролын Үзэсгэлэн 2017” оролцсон. Энэхүү
үзэсгэлэнд ОХУ-аас 12 бүсийн 20 сургууль оролцож монголын иргэдэд Оросын боловсролын
талаар мэдээлэл болон сургуулиудын танилцуулга хийлээ.
“Боловсролын салбар дахь ил тод байдал, ёс зүй, авлигын асуудал” судалгааны дүнг
танилцуулав.
Азийн сангаас БСШУСЯ Авлигатай тэмцэх газартай хамтран явуулсан “Боловсролын
салбар дахь ил тод байдал, ёс зүй, авлигын асуудал” судалгааны дүнг БСШУСЯ-ны ажилтан,
албан хаагчдад танилцууллаа. Судалгаагаар боловсролын үйлчилгээнд ёс зүйн зөрчил, жижиг
хэмжээний авлига газар авсан, цар хүрээ, тохиолдол их, багш, сурагч, оюутны гараар бэлэн
мөнгө ихээр дамжиж, ёс суртахуун, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж байна. Хандив тусламж,
төлбөр хураамжийн зохион байгуулалт, ил тод байдал, хяналт, тайлагнал хангалтгүй гэсэн дүн
гарчээ
Ерөнхий боловсролын сургуулийн нэр, хаягийг жигдлэх, нэг мөр цэгцлэх ажил хийгдэж
байна.
Улсын хэмжээнд сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй ерөнхий боловсролын сургуулийн нэр,
хичээлийн байрны гадна талд байршуулсан хаягийн самбар дахь бичвэрийн өнөөгийн байдлыг
судалж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж байна. Улсын хэмжээнд ерөнхий
боловсролын сургуулийн нэр 90 янзаар бичигдсэн болохыг судалгааны үр дүн харуулж байна.
Сургуулийн нэр ихэндээ оноосон нэр, дэс дугаар эсхүл оноосон нэр, дугаар хосолсон, мөн
сумын нэрээр бичигдсэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн нэр, хаягийн бичвэрийн
өнөөгийн байдалд үндэслэн (i) цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэр олгох,
баталгаажуулахад хууль тогтоомжид заасан нэр томьёо хэрэглэх асуудлаар Оюуны өмч, улсын
бүртгэлийн ерөнхий газрын холбогдох нэгжтэй тохиролцох, (ii) улсын хэмжээнд боловсролын
сургалтын байгууллагын нэр, хаягийн самбарын бичвэрийн нэгдсэн стандартад шилжих зэрэг
саналыг дэвшүүлсэн.Энэхүү ажлын үр дүнг яамны холбогдох нэгжүүдэд танилцуулж 2017 оны
04 дүгээр сарын 15-ны дотор эцэслэх болно.
Улсын төрөлжсөн олимпиадын II давааг зохион байгуулах удирдамж, чиглэлээр хангаж
ажиллав.
Улсын төрөлжсөн олимпиадын нэгдсэн хорооны нарийн бичгийн дарга нарын хурлыг 3 дугаар
сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Хурлаар олимпиадын 3-ын даваан төсвийн төсөл,
медаль, батламж, диломын эх загварууд 2-ын давааны материал тараасан тухай болон зохион
байгуулалтын холбоотой асуудлаар санал бодлоо солилцлоо. Олимпиадын материалыг хүлээн
авч, аймгийн БСУГ-т тарааж дуусаж байна. Өнөөдрийн байдлаар Баянхонгор, Дархан-Уул
аймгууд материалаа аваагүй байна. Олимпиадтай холбоотой албан тоотыг төлөвлөн
аймгуудад хүргээд байна.
Боловсролын салбартын статистик мэдээллийг нэгтгэж байна.
Сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд боловсролын салбарын төсвийн зардлын гүйцэтгэл,
хөрөнгийн тайлангийн мэдээг албан ёсны СӨБ-6, СӨБ-6.1, СӨБ-6а, СӨБ-6.1а, БДБ-17, БДБ-
17а, БДБ-17.1, БДБ-17.1а, ДБ-6, ДБ-11 гэсэн маягтаар хүлээн авч нэгтгэж байна. Дээд
боловсролын байгууллагын төгсөгчдийн 2016-2017 оны хичээлийн жилийн өвлийн төгсөлтийн
мэдээг ДБ-4, ДБ-15 маягтаар хүлээн авч нэгтгэн боловсруулж байна. Нийт 23 их, дээд сургууль
мэдээ ирүүлээд байна.
Түүх, соёлын дурсгалт зүйлийг төрийн өмчлөлд шилжүүлэн иргэний үүргээ нэр
төртэй биелүүлсэн иргэдийг урамшууллаа.
Хөдөө, хээрээс олсон түүх, соёлын дурсгалт зүйлийг хууль тогтоомжийн дагуу төрийн өмчлөлд
шилжүүлж, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн
малчин Н.Дандарт 2.000.000 төгрөг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот багийн иргэн
Г.Батгэрэлд 500.000 төгрөг, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн малчин Г.Далайд
1.000.000 төгрөгийн урамшуулал олголоо. Н.Дандарын хувьд 2008 онд Ховд аймгийн Манхан
сумын нутаг, Жаргалан уулын орчмоос эртний хадны оршуулга олж, сумын дунд сургуулийн
багш н.Энхтөрөөс дамжуулан мэргэжлийн судлаачдад мэдэгдэж, иртэл нь харж хандан
хамгаалсан, Г.Батгэрэл нь 2016 онд өөрийн эцэг өвгөдөөс уламжилж ирсэн түрэгийн үеийн
ваарыг Монголын Үндэсний музейд өгсөн, Г.Далай нь 2016 онд малын бэлчээр дээрээс олсон
уйгарын үеийн ваарыг 2017 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ирүүлсэн
юм. Дээрх нэр бүхий иргэдийг хүлээн авч талархал, мөнгөн шагнал гардуулах арга хэмжээг 03
дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд
сурталчилав.
Дүрслэх урлагийн музей байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан эмхэтгэл, үзэсгэлэнг
зохион байгууллаа.
Дүрслэх урлагийн музей байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн музей 50
жил” баримтат кино, Чойжин ламын сүм музейгээс эрхлэн хэвлүүлсэн “Чойжин ламын сүм
музейн архивын баримтын эмхтгэл 1900-2016”, “Монгол төрийн чойжин Лувсанхайдав, Эх
дагина Сүрэнхорлоо” сэдэвт судалгааны бүтээлийн нээлт, Богд хааны ордон музейгээс зохион
байгуулсан “Монгол Улсын сүүлчийн эзэн хаан YIII богд Жавзандамба” сэдэвт үзэсгэлэн зохион
байгуулагдлаа.
2017 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухааны технологийн захиалгат төслийг
сонгон шалгаруулах ажил явагдаж байна.
Засгийн газрын 2014 оны 143 дугаар тогтоолоор батлагдсан “Шинжлэх ухаан,
технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу 2017 оноос хэрэгжих суурь судалгааны
төслүүдийн сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа. Нийт 265 төслийн мэдүүлгийг хүлээн
авсан бөгөөд шинжээчдээр дэмжигдсэн болон шаардлага хангасан 151 төслийг БСШУС-ын
сайдын Шинжлэх ухаан, технологийн Салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.
 2017 оноос эхлэн хэрэгжүүлэх суурь судалгааны төслийн сонгон шалгаруулалтыг
холбогдор журмын дагуу зохион байгуулж байна. Төслийн зарыг БСШУСЯ-ны вэфсайтад
байршуулан project.edu.mn сайтаар цахим хэлбэрээр хүлээж авсан. Нийт 273 төслийн
мэдүүлгийг хүлээн авсан бөгөөд төслийн шаардлага хангаагүй нийт 81 төслийг журмын
дагуу сонгон шалгаруулалтаас хассан болно. Үлдсэн 192 төсөлд шинжээч томилон
ажиллуулж, дүгнэлт гаргаж, тэнцсэн 159 төслийг эцсийн сонгон шалгаруулалт хийлгэхээр
2017 оны 3 дугаар сарын 10, 13,14 өдрүүдэд Салбар зөвлөлийн хурлаар оруулж
хэлэлцүүллээ. Одоо шалгарсан төслүүдийг БСШУС-ын сайдын тушаалаар баталгаажуулж,
гүйцэтгэгчтэй нь төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулахаар ажиллаж байна.
 Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам хооронд
байгуулсан хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд 2017 оноос хэрэгжүүлэх хамтарсан
төслийн уралдааны зарыг яамны веб сайт болон project.edu.mn хуудсаар байршуулж
төслийн бүртгэлийг 02.17-03.17-ны хооронд явууллаа. 2017 оны сонгон шалгаруулалтад
хамтарсан төслийн саналыг шинжлэх ухааны чиглэл бүрээр хүлээн авсан. Нийт 10 хүртэл
хамтарсан төсөл сонгон шалгаруулан хамтарсан төслийн тоо нэмэгдэж байгаа ч
санхүүжилтийн нийт хэмжээ нэмэгдүүлэхгүй байх зарчмыг баримтлан ажиллаж байна.
 2017 оноос Солонгостой хамтран хэрэгжүүлэх төслийн зарыг яамны веб сайт болон
project.edu.mn хуудсаар байршуулж бүртгүүлсэн төслүүдийн ШУТ-ийн салбар зөвлөлийн
хурлаар хэлэлцүүллээ. 2017 онд мэдээллийн технологи, био нөөцийн ашиглалтаар 2
хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон. Төслийн жагсаалтыг солонгосын талтай
солилцож, хоёр талын дэмжлэг хүлээсэн Био нөөц, Байгалийн нөөцийн ашиглалт,
хамгаалалтын чиглэлийн 2 төслийг сонгон БСШУС-ын сайдын тушаалаар батлуулахаар
ажиллаж байна.
“Лабораторийн орчин” хэлэлцүүлэг зохион байгууллаа
Эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудын томоохон лабораториудын
өнөөгийн байдалтай танилцах, цаашдын зорилтыг тодорхойлох, Шинжлэх ухаан,
технологийн салбарын удирдлагын мэдээллийн системд лабораторийн мэлээлэл оруулах,
лабораторийн цахим мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор Эрдэм шинжилгээний
байгуулагуудын дунд “Лабораторийн орчин” хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж, экспортыг
нэмэгдүүлэх, импортыг орлохуйц инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбоотойгоор
БСШУСЯ, МҮХАҮТанхимтай хамтран ажиллах талаар уулзалт хэлэлцүүлэг зохион
байгуулсан.
Оюутны спортын IV их наадам зохион байгуулагдаж эхэллээ.
Засгийн газрын 2016 оны 158 тоот тогтоолыг хэрэгжүүлж, Оюутны спортын IV их наадмын
Зохион байгуулах хороог БСШУС-ын сайдын 2017 оны А/155 дугаар тушаалаар байгуулж
анхдугаар хурлаар наадмын нэгдсэн заавар болон санхүүгийн зардлын төсвийг 140 сая
төгрөг байхаар хэлэлцэн баталсан. Оюутны IV наадмыг спортын 12 төрлөөр зохион
байгуулахаар шийдвэрлэж, ЗГХА-Биеийн тамир, спортын газар Монголын оюутны спортын
холбоотой ажил гүйцэтгэх гэрээ байгуулан үйл ажиллагааны зардлыг шилжүүлсэн. Нээлтийн
арга хэмжээг 2017 оны 03 дугаар сарын 27-нд зохион байгуулж, 3 тэмцээн явагдаж аваргууд
шалгараад байна.
Хүн амын бие бялдар, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг түүврийн
аргаар явуулж, дүнд нь хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, хүн амын
бие бялдар, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг боловсронгуй болгох ажлын хүрээнд
Хэнтий, Сүхбаатар аймгийн БТСГ, иргэд, аж ахуйн нэгж байгууллага, сургууль, Баянгол,
Сонгино хайрхан, Баянзүрх дүүргийн Биеийн тамир спортын газар, ерөнхий боловсролын 6
сургууль, аж ахуйн 6 нэгж байгууллагуудаас бие бялдрын түвшин тогтоох, өнгөрсөн оны
сорил авсан үйл ажиллагаанд түүврийн аргаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэлт
гаргалаа. Мөн биеийн тамирын арга зүйчдийн сургалтыг зохион байгуулж бие бялдрын
түвшин тогтоох сорилын арга аргачлалыг боловсронгуй болгох талаар хэлэлцэж, 3
хувилбарыг боловсруулаад байна. Цаашид тус 3 хувилбарыг туршина.
Монгол улсыг 2016-2020 онд төлөөлөх Үндэсний шигшээ багийн тамирчид
тангараг өргөлөө.
Дэлхийн спортын тавцанд Монгол улсыг 2016-2020 онд төлөөлөх Үндэсний шигшээ
багийн тамирчин, дасгалжуулагч нарын сонгон шалгаруулалт өндөрлөж бүрэлдэхүүн албан
ёсоор тодорч тэдгээр тамирчид өнөөдөр тангараг өргөлөө. Үндэсний шигшээ багт спортын
18 төрөлд 160 орчим тамирчин дасгалжуулагч багтаж байна.Мөн байнгын бус шигшээ багт
чөлөөт бөх, жудо, бокс, байт харваа, хүндийг өргөлт, таеквондо, пара жудо, пара хөнгөн
атлетик, пара буудлагын гэсэн спортын 9 төрөлд 140 орчим тамирчин сонгогдоод байна.
ДӨРӨВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР
БСШУЯ-ны “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 1.7
тэрбум төгрөгийн санхүүжилтээр ХААИС-ийн Инженер технологийн сургуульд суурилуулагдсан
сургалт, судалгааны лабораторийн нээлт боллоо. Тус сургуулийн механик инженерийн тэнхимд
судалгааны долоон чиглэлийн лабораторийн 21 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлэгдэж
буй юм. Тухайлбал, шингэн болон металль үйлдвэрлэх процессийн бүрэн автоматжуулсан
тоног төхөөрөмж бүхий Биомехатроникийн лаборатори, материалын микро болон макро
бүтэц, хатуулгыг тодорхойлох Металын механик шинжийн лаборатори, тосны тослог чанар,
үрэлт элэгдлийг тодорхойлох Трибиологийн лаборатори, бүх төрлийн материал, мал, амьтны
болон байгалийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний химийн найрлагыг 70 төрлөөр
тодорхойлох ICP лаборатори, орчин үеийн дотоод шаталтын хөдөлгүүрийн /CRD/ төлөв бүх
үзүүлэлтийг тодорхойлох суурин төхөөрөмж юм.
Мөн ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Халдваргүй өвчин судлалын тэнхимд ЖАЙКА-олон
улсын байгууллагын санхүүжилтээр орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эм зүй,
эмийн үлдэгдлийн лаборатори байгуулагдлаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны “Төвлөрсөн арга хэмжээний
төсвийн хуваарилалтыг батлах, эрх шилжүүлэх тухай” А/15 тоот тушаалаар батлагдсан арга
хэмжээний зардлаас Төрийн нарийн бичгийн даргын тушаалын дагуу нийт 662,022,212.0
төгрөгийн холбогдох баримт бүхий санхүүжилтийн эрхийг нээлгэх хүсэлтийг Сангийн яаманд
хүргүүллээ. Хөтөлбөр, арга хэмжээний зардлаас 313,3 сая төгрөгийн зарцуулах эрх нээгдэж
305,4 төгрөгийн гүйцэтгэл гарсан байна. Гүйцэтгэл 98%-тай байна.
ТАВ. ДОТООД АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 332 дугаар тогтоолоор баталсан “Захиргааны
байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний журам” болон бусад холбогдох эрх зүйн баримт
бичгийг удирдлага болгон яамны 2016 оны тйалангуудад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний
доорхи тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэв.
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2016 оны үйл ажиллагааны
төлөвлөгөөнд тусгасан зорилт, үйл ажиллагааны хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ,
үнэлгээний тайлан
- Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт
тусгагдсан боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хэрэгжүүлэх зорилтуудын
хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан
- “Улсын төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл”-үүдийн 2016
оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ,
үнэлгээний тайлан
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Засаглалын болон эдийн
засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт”-ийн биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ,
үнэлгээний тайлан
Яамны Нэгжийн зөвлөлийн хуралдаанаар бүх нэгжийн дарга нар 1 дүгээр улирлын ажлын
биелэлтээ тайлагнаж, Төрийн нарийн бичгийн даргаас ажил эрчимжүүлэх тусхай чиглэл, үүрэг
өгч ажиллалаа.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

More Related Content

What's hot

2 дугаар сарын мэдээ
2 дугаар сарын мэдээ2 дугаар сарын мэдээ
2 дугаар сарын мэдээMinistryof2
 
ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛ...
ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛ...ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛ...
ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛ...Монголын Залуучуудын Холбоо
 
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019ArtsCouncil Mongolia Acm
 
байгаль орчин тайлан-2014
байгаль орчин тайлан-2014байгаль орчин тайлан-2014
байгаль орчин тайлан-2014ЗАВХАН АЙМАГ
 
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...mecss
 
SDC/Green Gold project 2016 annual operational report mon
SDC/Green Gold project 2016 annual operational report monSDC/Green Gold project 2016 annual operational report mon
SDC/Green Gold project 2016 annual operational report monGreengoldMongolia
 
New huvaari 10-29
New huvaari 10-29New huvaari 10-29
New huvaari 10-29Mbg Muugii
 
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн 2014 оны эхний ...
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн 2014 оны эхний ...Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн 2014 оны эхний ...
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн 2014 оны эхний ...Мөнхжаргал Пүрэвдорж
 
Ногоон алт-малын эрүүл мэнд төслийн тайлан 2017
Ногоон алт-малын эрүүл мэнд төслийн тайлан 2017Ногоон алт-малын эрүүл мэнд төслийн тайлан 2017
Ногоон алт-малын эрүүл мэнд төслийн тайлан 2017GreengoldMongolia
 
өвөрхангай аймаг дах мсүт
өвөрхангай аймаг дах мсүтөвөрхангай аймаг дах мсүт
өвөрхангай аймаг дах мсүтMyadagbadam Biichaa
 
МБАНХ-ны үйл ажиллагааны тайлан 2016
МБАНХ-ны үйл ажиллагааны тайлан 2016 МБАНХ-ны үйл ажиллагааны тайлан 2016
МБАНХ-ны үйл ажиллагааны тайлан 2016 GreengoldMongolia
 

What's hot (20)

Saagii1
Saagii1Saagii1
Saagii1
 
2 дугаар сарын мэдээ
2 дугаар сарын мэдээ2 дугаар сарын мэдээ
2 дугаар сарын мэдээ
 
ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛ...
ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛ...ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛ...
ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛ...
 
бзд
бздбзд
бзд
 
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
 
байгаль орчин тайлан-2014
байгаль орчин тайлан-2014байгаль орчин тайлан-2014
байгаль орчин тайлан-2014
 
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
 
SDC/Green Gold project 2016 annual operational report mon
SDC/Green Gold project 2016 annual operational report monSDC/Green Gold project 2016 annual operational report mon
SDC/Green Gold project 2016 annual operational report mon
 
New huvaari 10-29
New huvaari 10-29New huvaari 10-29
New huvaari 10-29
 
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн 2014 оны эхний ...
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн 2014 оны эхний ...Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн 2014 оны эхний ...
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн 2014 оны эхний ...
 
Ногоон алт-малын эрүүл мэнд төслийн тайлан 2017
Ногоон алт-малын эрүүл мэнд төслийн тайлан 2017Ногоон алт-малын эрүүл мэнд төслийн тайлан 2017
Ногоон алт-малын эрүүл мэнд төслийн тайлан 2017
 
Bzd92
Bzd92Bzd92
Bzd92
 
ACM Annual Report 2020 mon
ACM Annual Report 2020 monACM Annual Report 2020 mon
ACM Annual Report 2020 mon
 
мтдс оз-ийн 3 сарын үйл ажилгааны тайлан
мтдс оз-ийн 3 сарын үйл ажилгааны тайланмтдс оз-ийн 3 сарын үйл ажилгааны тайлан
мтдс оз-ийн 3 сарын үйл ажилгааны тайлан
 
Tailan
TailanTailan
Tailan
 
өвөрхангай аймаг дах мсүт
өвөрхангай аймаг дах мсүтөвөрхангай аймаг дах мсүт
өвөрхангай аймаг дах мсүт
 
Top ajil 2013
Top  ajil 2013Top  ajil 2013
Top ajil 2013
 
ACM Annual Report 2019 mon
ACM Annual Report 2019 monACM Annual Report 2019 mon
ACM Annual Report 2019 mon
 
МБАНХ-ны үйл ажиллагааны тайлан 2016
МБАНХ-ны үйл ажиллагааны тайлан 2016 МБАНХ-ны үйл ажиллагааны тайлан 2016
МБАНХ-ны үйл ажиллагааны тайлан 2016
 
Acm annual report 2018 mon
Acm annual report 2018 monAcm annual report 2018 mon
Acm annual report 2018 mon
 

Similar to Report1703

Буриад судлал №1
Буриад судлал №1Буриад судлал №1
Буриад судлал №1Alexandr Asargaev
 
2020 оны 1 дүгээр сарын мэдээ
2020 оны 1 дүгээр сарын мэдээ2020 оны 1 дүгээр сарын мэдээ
2020 оны 1 дүгээр сарын мэдээMinistryof2
 
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...mecss
 
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...mecss
 
Report1705
Report1705Report1705
Report1705mecss
 
2020 оны 1 дүгээр сарын мэдээ
2020 оны 1 дүгээр сарын мэдээ2020 оны 1 дүгээр сарын мэдээ
2020 оны 1 дүгээр сарын мэдээMinistryof2
 
"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаарTumurOchirGantumur
 
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замШ.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замUnuruu Dear
 
МЗХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын 2014 оны ажлын тайлан
МЗХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын 2014 оны ажлын тайланМЗХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын 2014 оны ажлын тайлан
МЗХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын 2014 оны ажлын тайланМонголын Залуучуудын Холбоо
 
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlinkNeelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlinkБатхүү И
 

Similar to Report1703 (20)

Буриад судлал №1
Буриад судлал №1Буриад судлал №1
Буриад судлал №1
 
2020 оны 1 дүгээр сарын мэдээ
2020 оны 1 дүгээр сарын мэдээ2020 оны 1 дүгээр сарын мэдээ
2020 оны 1 дүгээр сарын мэдээ
 
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
 
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
 
Report1705
Report1705Report1705
Report1705
 
2020 оны 1 дүгээр сарын мэдээ
2020 оны 1 дүгээр сарын мэдээ2020 оны 1 дүгээр сарын мэдээ
2020 оны 1 дүгээр сарын мэдээ
 
"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар
 
Busad tosol
Busad tosolBusad tosol
Busad tosol
 
5. busad tosol
5. busad tosol5. busad tosol
5. busad tosol
 
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛД
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛДТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛД
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛД
 
авъяас
авъяасавъяас
авъяас
 
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замШ.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
 
МЗХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын 2014 оны ажлын тайлан
МЗХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын 2014 оны ажлын тайланМЗХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын 2014 оны ажлын тайлан
МЗХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын 2014 оны ажлын тайлан
 
Neelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlinkNeelttei bolowsrol 2018 withlink
Neelttei bolowsrol 2018 withlink
 
хандив
хандивхандив
хандив
 
33.10 12
33.10 1233.10 12
33.10 12
 
ACM Annual report-2019-mon
ACM Annual report-2019-monACM Annual report-2019-mon
ACM Annual report-2019-mon
 
000
000000
000
 
Мөрөн сум, XIII цэцэрлэг
Мөрөн сум, XIII цэцэрлэгМөрөн сум, XIII цэцэрлэг
Мөрөн сум, XIII цэцэрлэг
 
TTmedee03
TTmedee03TTmedee03
TTmedee03
 

More from mecss

утасны жагсаалт
утасны жагсаалтутасны жагсаалт
утасны жагсаалтmecss
 
утасны жагсаалт
утасны жагсаалтутасны жагсаалт
утасны жагсаалтmecss
 
Angli elchin 81 08-09
Angli elchin 81 08-09Angli elchin 81 08-09
Angli elchin 81 08-09mecss
 
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМmecss
 
Хөтөлбөрбатлах тухай
Хөтөлбөрбатлах тухайХөтөлбөрбатлах тухай
Хөтөлбөрбатлах тухайmecss
 
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухай
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухайБиеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухай
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухайmecss
 
Журам шинэчлэн батлах тухай
Журам шинэчлэн батлах тухайЖурам шинэчлэн батлах тухай
Журам шинэчлэн батлах тухайmecss
 
журам батлах тухай
журам батлах тухайжурам батлах тухай
журам батлах тухайmecss
 
журам шинэчлэн батлах тухай
журам шинэчлэн батлах тухайжурам шинэчлэн батлах тухай
журам шинэчлэн батлах тухайmecss
 
инновацийн тухай
инновацийн тухайинновацийн тухай
инновацийн тухайmecss
 
засгийн газрын тусгай сангийн тухай
засгийн газрын тусгай сангийн тухайзасгийн газрын тусгай сангийн тухай
засгийн газрын тусгай сангийн тухайmecss
 
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухайзохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухайmecss
 
патентийн тухай
патентийн тухай патентийн тухай
патентийн тухай mecss
 
дээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиасдээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиасmecss
 
журам батлах тухай
журам батлах тухайжурам батлах тухай
журам батлах тухайmecss
 
зөвлөмж батлах тухай
зөвлөмж батлах тухайзөвлөмж батлах тухай
зөвлөмж батлах тухайmecss
 
журам батлах тухай
журам батлах тухайжурам батлах тухай
журам батлах тухайmecss
 
хөтөлбөр батлах тухай
хөтөлбөр батлах тухайхөтөлбөр батлах тухай
хөтөлбөр батлах тухайmecss
 
түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...
түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...
түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...mecss
 
соёлын өвийг хамгаалах тухай
соёлын өвийг хамгаалах тухайсоёлын өвийг хамгаалах тухай
соёлын өвийг хамгаалах тухайmecss
 

More from mecss (20)

утасны жагсаалт
утасны жагсаалтутасны жагсаалт
утасны жагсаалт
 
утасны жагсаалт
утасны жагсаалтутасны жагсаалт
утасны жагсаалт
 
Angli elchin 81 08-09
Angli elchin 81 08-09Angli elchin 81 08-09
Angli elchin 81 08-09
 
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
 
Хөтөлбөрбатлах тухай
Хөтөлбөрбатлах тухайХөтөлбөрбатлах тухай
Хөтөлбөрбатлах тухай
 
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухай
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухайБиеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухай
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухай
 
Журам шинэчлэн батлах тухай
Журам шинэчлэн батлах тухайЖурам шинэчлэн батлах тухай
Журам шинэчлэн батлах тухай
 
журам батлах тухай
журам батлах тухайжурам батлах тухай
журам батлах тухай
 
журам шинэчлэн батлах тухай
журам шинэчлэн батлах тухайжурам шинэчлэн батлах тухай
журам шинэчлэн батлах тухай
 
инновацийн тухай
инновацийн тухайинновацийн тухай
инновацийн тухай
 
засгийн газрын тусгай сангийн тухай
засгийн газрын тусгай сангийн тухайзасгийн газрын тусгай сангийн тухай
засгийн газрын тусгай сангийн тухай
 
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухайзохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай
 
патентийн тухай
патентийн тухай патентийн тухай
патентийн тухай
 
дээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиасдээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиас
 
журам батлах тухай
журам батлах тухайжурам батлах тухай
журам батлах тухай
 
зөвлөмж батлах тухай
зөвлөмж батлах тухайзөвлөмж батлах тухай
зөвлөмж батлах тухай
 
журам батлах тухай
журам батлах тухайжурам батлах тухай
журам батлах тухай
 
хөтөлбөр батлах тухай
хөтөлбөр батлах тухайхөтөлбөр батлах тухай
хөтөлбөр батлах тухай
 
түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...
түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...
түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...
 
соёлын өвийг хамгаалах тухай
соёлын өвийг хамгаалах тухайсоёлын өвийг хамгаалах тухай
соёлын өвийг хамгаалах тухай
 

Report1703

  • 1. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2017 ОНЫ 3 ДУГААР САРЫН МЭДЭЭ НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР: Дээд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажил явагдаж байна. 94 их, дээд сургууль, коллежууд, харъяа байгууллагууд, Монголын их, дээд сургуулиудын консорциум, Хувийн их, дээд сургуулиудын холбоо ТББ, БМИҮЗ, Боловсролын хүрээлэн, Боловсролын зээлийн сан зэрэг харъяа байгууллагуудаас албан бичгээр хуулинд оруулах өөрчлөлтийн талаарх саналуудыг авч нэгтгэн, дүн шинжилгээ хийгдэж байна. Инноваци, технологийн хууль тогтоомж, түүнд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор тухайн чиглэлийн төр болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хүрээлэн, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдаас бүрдсэн Ажлын хэсгийн бүрэлдэхүүний тушаалын төсөл бэлтгэх, холбогдох зардлын тооцоо судалгааг хийх ажлыг хийхийн зэрэгцээ Ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулж, дахин боловсруулж, сайжруулах чиглэл өгч ажиллалаа. Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хүрээнд сайдын тушаалаар байгуулагдсан судалгааны баг ажлын төлөвлөгөөний дагуу эхний тандалт судалгааны ажлын үр дүнг боловсруулж, 2017 оны 3 дугаар сарын 22-д хууль боловсруулах ажлын хэсэгт танилцууллаа. ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР: “Шинжлэх ухааны паркийн захиргаа” шинжлэх ухаан, технологийн үйлдвэрлэлийн нэгдлийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг БСШУС-ын сайдын 2017 оны А/62 дугаар тушаалаар батлуулсан. “Шинжлэх ухааны паркийн захиргаа” шинжлэх ухаан, технологийн үйлдвэрлэлийн нэгдлийн удирдах зөвлөл нь 2 удаа хуралдаж дараах асуудлыг шийдвэрлээд байна. Үүнд: -“Шинжлэх ухааны паркийн захиргаа” шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн удирдах зөвлөлийн дарга /Т.Ган-Эрдэнэ/ сонгосон. -“Шинжлэх ухааны паркийн захиргаа” шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн үлгэрчилсэн дүрмийг баталсан. Соёл, урлаг дэмжих сангийн 2017 оны төсвийн төслийг боловсруулан Сангийн яаманд хүргүүлж 1,0 тэрбум төгрөгөөр батлуулав. Соёл, урлаг дэмжих сангийн хуучин дүрмийн төслийг одоогийн эрх зүйн орчинд зохицуулан шинээр боловсрууллаа
  • 2. ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР: Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь орон нутагт болон гадаад улсад ажиллалаа. БСШУС-ын сайд Ж.Батсуурь 2017 оны 03 дугаар сарын 16-24-ний өдрүүдэд Олон Улсын ЮНЕСКО-гийн Боловсролын чуулга хуралд оролцлоо. Мөн БСШУС-ын сайд Ж.Батсуурь Чингэлтэй дүүрэгт ажиллаж, тухайн дүүргийн сурагчдын дунд зарласан Монгол цэргийн өдрийг угтсан өдөрлөгт оролцов. Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд Зэвсэгт хүчний 96 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг угтан “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна. Сурагчид энэ үеэр иргэний андгай өргөх ёслолыг гүйцэтгэсэн юм. Сайд Ж.Батсуурь, яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар нар “Этүгэн” их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Сайд Ж.Батсуурь 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 3-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж, сургууль, цэцэрлэг, спортын цогцолбор, музей, соёлын төв, номын сан зэрэг салбарын байгууллагуудын ажил, байдалтай танилцаж, багш, албан хаагчидтай уулзалт зохион байгуулсан юм. “Цахим гадуурхал-цахим хэрэглээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. БСШУСЯ, НИТХ-ын дэргэдэх “Нийгмийн хөгжлийн хороо”, Нийслэлийн боловсролын газар, Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс хамтран “Цахим гадуурхал-цахим хэрэглээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Нийслэлийн Баянгол дүүргийн 51 дүгээр дунд сургуульд зохион байгуулагдсан тус сургалтад БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, БСШУСЯ-ны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга С.Болормаа, Боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Б.Дуламсүрэн, Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг болон ЕБС-иудын нийгмийн ажилтнуудын төлөөлөл бүхий 100 гаруй хүмүүс оролцов. Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилд оюутан сургах сонгон шалгаруулалтуудыг зохион байгуулж байна. Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд ОХУ, Унгар Улс, БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг болон ОХУ-ын Роснефть компаний тэтгэлгээр оюутан суралцуулах сонгон шалгаруулалтыг Элчин сайды яамдтай хамтран тус тус зохион байгуулж байна. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр нийт 450 хүүхэд бакалавр, магистр, докторт суралцуулна. БНХАУ-ын Засгийг газар хоорондын тэтгэлгээр 89 иргэнийг бакалавр, 213 иргэнийг магистрантур, докторантурт суралцуулна. Унгар Улсын Засгийн газрын тэтгэлэгт бакалаврын хөтөлбөрөөр 70, магистрын хүрээнд 75 суралцагч, докторын хүрээнд 30 судлаачийг суралцуулна. Мөн 15 монгол иргэнийг нэг түвшний сургалтын хөтөлбөрт хамруулна. ОХУ-ын Роснефтийн тэтгэлгээр нийт 10 оюутныг ОХУ-д суралцуулахаар болсон. Сонгон шалгаруулалтыг ГХЯ-тай хамтран зохион байгуулж 7 суралцагч бакалаврын түвшинд Олон Улсын харилцааны сургуульд, 3 суралцагч Нэфть, химийн Гбкины их сургуульд суралцахаар боллоо. 3 дугаар сарын 23-ны өдөр ОХУ-ын Оросын Холбооны Улсын “Боловсролын Үзэсгэлэн 2017” оролцсон. Энэхүү үзэсгэлэнд ОХУ-аас 12 бүсийн 20 сургууль оролцож монголын иргэдэд Оросын боловсролын талаар мэдээлэл болон сургуулиудын танилцуулга хийлээ. “Боловсролын салбар дахь ил тод байдал, ёс зүй, авлигын асуудал” судалгааны дүнг танилцуулав. Азийн сангаас БСШУСЯ Авлигатай тэмцэх газартай хамтран явуулсан “Боловсролын салбар дахь ил тод байдал, ёс зүй, авлигын асуудал” судалгааны дүнг БСШУСЯ-ны ажилтан, албан хаагчдад танилцууллаа. Судалгаагаар боловсролын үйлчилгээнд ёс зүйн зөрчил, жижиг хэмжээний авлига газар авсан, цар хүрээ, тохиолдол их, багш, сурагч, оюутны гараар бэлэн мөнгө ихээр дамжиж, ёс суртахуун, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж байна. Хандив тусламж,
  • 3. төлбөр хураамжийн зохион байгуулалт, ил тод байдал, хяналт, тайлагнал хангалтгүй гэсэн дүн гарчээ Ерөнхий боловсролын сургуулийн нэр, хаягийг жигдлэх, нэг мөр цэгцлэх ажил хийгдэж байна. Улсын хэмжээнд сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй ерөнхий боловсролын сургуулийн нэр, хичээлийн байрны гадна талд байршуулсан хаягийн самбар дахь бичвэрийн өнөөгийн байдлыг судалж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж байна. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэр 90 янзаар бичигдсэн болохыг судалгааны үр дүн харуулж байна. Сургуулийн нэр ихэндээ оноосон нэр, дэс дугаар эсхүл оноосон нэр, дугаар хосолсон, мөн сумын нэрээр бичигдсэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн нэр, хаягийн бичвэрийн өнөөгийн байдалд үндэслэн (i) цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэр олгох, баталгаажуулахад хууль тогтоомжид заасан нэр томьёо хэрэглэх асуудлаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох нэгжтэй тохиролцох, (ii) улсын хэмжээнд боловсролын сургалтын байгууллагын нэр, хаягийн самбарын бичвэрийн нэгдсэн стандартад шилжих зэрэг саналыг дэвшүүлсэн.Энэхүү ажлын үр дүнг яамны холбогдох нэгжүүдэд танилцуулж 2017 оны 04 дүгээр сарын 15-ны дотор эцэслэх болно. Улсын төрөлжсөн олимпиадын II давааг зохион байгуулах удирдамж, чиглэлээр хангаж ажиллав. Улсын төрөлжсөн олимпиадын нэгдсэн хорооны нарийн бичгийн дарга нарын хурлыг 3 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Хурлаар олимпиадын 3-ын даваан төсвийн төсөл, медаль, батламж, диломын эх загварууд 2-ын давааны материал тараасан тухай болон зохион байгуулалтын холбоотой асуудлаар санал бодлоо солилцлоо. Олимпиадын материалыг хүлээн авч, аймгийн БСУГ-т тарааж дуусаж байна. Өнөөдрийн байдлаар Баянхонгор, Дархан-Уул аймгууд материалаа аваагүй байна. Олимпиадтай холбоотой албан тоотыг төлөвлөн аймгуудад хүргээд байна. Боловсролын салбартын статистик мэдээллийг нэгтгэж байна. Сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд боловсролын салбарын төсвийн зардлын гүйцэтгэл, хөрөнгийн тайлангийн мэдээг албан ёсны СӨБ-6, СӨБ-6.1, СӨБ-6а, СӨБ-6.1а, БДБ-17, БДБ- 17а, БДБ-17.1, БДБ-17.1а, ДБ-6, ДБ-11 гэсэн маягтаар хүлээн авч нэгтгэж байна. Дээд боловсролын байгууллагын төгсөгчдийн 2016-2017 оны хичээлийн жилийн өвлийн төгсөлтийн мэдээг ДБ-4, ДБ-15 маягтаар хүлээн авч нэгтгэн боловсруулж байна. Нийт 23 их, дээд сургууль мэдээ ирүүлээд байна. Түүх, соёлын дурсгалт зүйлийг төрийн өмчлөлд шилжүүлэн иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн иргэдийг урамшууллаа. Хөдөө, хээрээс олсон түүх, соёлын дурсгалт зүйлийг хууль тогтоомжийн дагуу төрийн өмчлөлд шилжүүлж, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн малчин Н.Дандарт 2.000.000 төгрөг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот багийн иргэн Г.Батгэрэлд 500.000 төгрөг, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн малчин Г.Далайд 1.000.000 төгрөгийн урамшуулал олголоо. Н.Дандарын хувьд 2008 онд Ховд аймгийн Манхан сумын нутаг, Жаргалан уулын орчмоос эртний хадны оршуулга олж, сумын дунд сургуулийн багш н.Энхтөрөөс дамжуулан мэргэжлийн судлаачдад мэдэгдэж, иртэл нь харж хандан хамгаалсан, Г.Батгэрэл нь 2016 онд өөрийн эцэг өвгөдөөс уламжилж ирсэн түрэгийн үеийн ваарыг Монголын Үндэсний музейд өгсөн, Г.Далай нь 2016 онд малын бэлчээр дээрээс олсон уйгарын үеийн ваарыг 2017 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ирүүлсэн юм. Дээрх нэр бүхий иргэдийг хүлээн авч талархал, мөнгөн шагнал гардуулах арга хэмжээг 03
  • 4. дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчилав. Дүрслэх урлагийн музей байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан эмхэтгэл, үзэсгэлэнг зохион байгууллаа. Дүрслэх урлагийн музей байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн музей 50 жил” баримтат кино, Чойжин ламын сүм музейгээс эрхлэн хэвлүүлсэн “Чойжин ламын сүм музейн архивын баримтын эмхтгэл 1900-2016”, “Монгол төрийн чойжин Лувсанхайдав, Эх дагина Сүрэнхорлоо” сэдэвт судалгааны бүтээлийн нээлт, Богд хааны ордон музейгээс зохион байгуулсан “Монгол Улсын сүүлчийн эзэн хаан YIII богд Жавзандамба” сэдэвт үзэсгэлэн зохион байгуулагдлаа. 2017 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухааны технологийн захиалгат төслийг сонгон шалгаруулах ажил явагдаж байна. Засгийн газрын 2014 оны 143 дугаар тогтоолоор батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу 2017 оноос хэрэгжих суурь судалгааны төслүүдийн сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа. Нийт 265 төслийн мэдүүлгийг хүлээн авсан бөгөөд шинжээчдээр дэмжигдсэн болон шаардлага хангасан 151 төслийг БСШУС-ын сайдын Шинжлэх ухаан, технологийн Салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.  2017 оноос эхлэн хэрэгжүүлэх суурь судалгааны төслийн сонгон шалгаруулалтыг холбогдор журмын дагуу зохион байгуулж байна. Төслийн зарыг БСШУСЯ-ны вэфсайтад байршуулан project.edu.mn сайтаар цахим хэлбэрээр хүлээж авсан. Нийт 273 төслийн мэдүүлгийг хүлээн авсан бөгөөд төслийн шаардлага хангаагүй нийт 81 төслийг журмын дагуу сонгон шалгаруулалтаас хассан болно. Үлдсэн 192 төсөлд шинжээч томилон ажиллуулж, дүгнэлт гаргаж, тэнцсэн 159 төслийг эцсийн сонгон шалгаруулалт хийлгэхээр 2017 оны 3 дугаар сарын 10, 13,14 өдрүүдэд Салбар зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүллээ. Одоо шалгарсан төслүүдийг БСШУС-ын сайдын тушаалаар баталгаажуулж, гүйцэтгэгчтэй нь төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулахаар ажиллаж байна.  Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам хооронд байгуулсан хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд 2017 оноос хэрэгжүүлэх хамтарсан төслийн уралдааны зарыг яамны веб сайт болон project.edu.mn хуудсаар байршуулж төслийн бүртгэлийг 02.17-03.17-ны хооронд явууллаа. 2017 оны сонгон шалгаруулалтад хамтарсан төслийн саналыг шинжлэх ухааны чиглэл бүрээр хүлээн авсан. Нийт 10 хүртэл хамтарсан төсөл сонгон шалгаруулан хамтарсан төслийн тоо нэмэгдэж байгаа ч санхүүжилтийн нийт хэмжээ нэмэгдүүлэхгүй байх зарчмыг баримтлан ажиллаж байна.  2017 оноос Солонгостой хамтран хэрэгжүүлэх төслийн зарыг яамны веб сайт болон project.edu.mn хуудсаар байршуулж бүртгүүлсэн төслүүдийн ШУТ-ийн салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. 2017 онд мэдээллийн технологи, био нөөцийн ашиглалтаар 2 хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон. Төслийн жагсаалтыг солонгосын талтай солилцож, хоёр талын дэмжлэг хүлээсэн Био нөөц, Байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалалтын чиглэлийн 2 төслийг сонгон БСШУС-ын сайдын тушаалаар батлуулахаар ажиллаж байна. “Лабораторийн орчин” хэлэлцүүлэг зохион байгууллаа
  • 5. Эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудын томоохон лабораториудын өнөөгийн байдалтай танилцах, цаашдын зорилтыг тодорхойлох, Шинжлэх ухаан, технологийн салбарын удирдлагын мэдээллийн системд лабораторийн мэлээлэл оруулах, лабораторийн цахим мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор Эрдэм шинжилгээний байгуулагуудын дунд “Лабораторийн орчин” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлохуйц инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбоотойгоор БСШУСЯ, МҮХАҮТанхимтай хамтран ажиллах талаар уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Оюутны спортын IV их наадам зохион байгуулагдаж эхэллээ. Засгийн газрын 2016 оны 158 тоот тогтоолыг хэрэгжүүлж, Оюутны спортын IV их наадмын Зохион байгуулах хороог БСШУС-ын сайдын 2017 оны А/155 дугаар тушаалаар байгуулж анхдугаар хурлаар наадмын нэгдсэн заавар болон санхүүгийн зардлын төсвийг 140 сая төгрөг байхаар хэлэлцэн баталсан. Оюутны IV наадмыг спортын 12 төрлөөр зохион байгуулахаар шийдвэрлэж, ЗГХА-Биеийн тамир, спортын газар Монголын оюутны спортын холбоотой ажил гүйцэтгэх гэрээ байгуулан үйл ажиллагааны зардлыг шилжүүлсэн. Нээлтийн арга хэмжээг 2017 оны 03 дугаар сарын 27-нд зохион байгуулж, 3 тэмцээн явагдаж аваргууд шалгараад байна. Хүн амын бие бялдар, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг түүврийн аргаар явуулж, дүнд нь хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт гаргалаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, хүн амын бие бялдар, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг боловсронгуй болгох ажлын хүрээнд Хэнтий, Сүхбаатар аймгийн БТСГ, иргэд, аж ахуйн нэгж байгууллага, сургууль, Баянгол, Сонгино хайрхан, Баянзүрх дүүргийн Биеийн тамир спортын газар, ерөнхий боловсролын 6 сургууль, аж ахуйн 6 нэгж байгууллагуудаас бие бялдрын түвшин тогтоох, өнгөрсөн оны сорил авсан үйл ажиллагаанд түүврийн аргаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэлт гаргалаа. Мөн биеийн тамирын арга зүйчдийн сургалтыг зохион байгуулж бие бялдрын түвшин тогтоох сорилын арга аргачлалыг боловсронгуй болгох талаар хэлэлцэж, 3 хувилбарыг боловсруулаад байна. Цаашид тус 3 хувилбарыг туршина. Монгол улсыг 2016-2020 онд төлөөлөх Үндэсний шигшээ багийн тамирчид тангараг өргөлөө. Дэлхийн спортын тавцанд Монгол улсыг 2016-2020 онд төлөөлөх Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарын сонгон шалгаруулалт өндөрлөж бүрэлдэхүүн албан ёсоор тодорч тэдгээр тамирчид өнөөдөр тангараг өргөлөө. Үндэсний шигшээ багт спортын 18 төрөлд 160 орчим тамирчин дасгалжуулагч багтаж байна.Мөн байнгын бус шигшээ багт чөлөөт бөх, жудо, бокс, байт харваа, хүндийг өргөлт, таеквондо, пара жудо, пара хөнгөн атлетик, пара буудлагын гэсэн спортын 9 төрөлд 140 орчим тамирчин сонгогдоод байна. ДӨРӨВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР БСШУЯ-ны “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ХААИС-ийн Инженер технологийн сургуульд суурилуулагдсан сургалт, судалгааны лабораторийн нээлт боллоо. Тус сургуулийн механик инженерийн тэнхимд судалгааны долоон чиглэлийн лабораторийн 21 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлэгдэж
  • 6. буй юм. Тухайлбал, шингэн болон металль үйлдвэрлэх процессийн бүрэн автоматжуулсан тоног төхөөрөмж бүхий Биомехатроникийн лаборатори, материалын микро болон макро бүтэц, хатуулгыг тодорхойлох Металын механик шинжийн лаборатори, тосны тослог чанар, үрэлт элэгдлийг тодорхойлох Трибиологийн лаборатори, бүх төрлийн материал, мал, амьтны болон байгалийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний химийн найрлагыг 70 төрлөөр тодорхойлох ICP лаборатори, орчин үеийн дотоод шаталтын хөдөлгүүрийн /CRD/ төлөв бүх үзүүлэлтийг тодорхойлох суурин төхөөрөмж юм. Мөн ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Халдваргүй өвчин судлалын тэнхимд ЖАЙКА-олон улсын байгууллагын санхүүжилтээр орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эм зүй, эмийн үлдэгдлийн лаборатори байгуулагдлаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны “Төвлөрсөн арга хэмжээний төсвийн хуваарилалтыг батлах, эрх шилжүүлэх тухай” А/15 тоот тушаалаар батлагдсан арга хэмжээний зардлаас Төрийн нарийн бичгийн даргын тушаалын дагуу нийт 662,022,212.0 төгрөгийн холбогдох баримт бүхий санхүүжилтийн эрхийг нээлгэх хүсэлтийг Сангийн яаманд хүргүүллээ. Хөтөлбөр, арга хэмжээний зардлаас 313,3 сая төгрөгийн зарцуулах эрх нээгдэж 305,4 төгрөгийн гүйцэтгэл гарсан байна. Гүйцэтгэл 98%-тай байна. ТАВ. ДОТООД АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 332 дугаар тогтоолоор баталсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний журам” болон бусад холбогдох эрх зүйн баримт бичгийг удирдлага болгон яамны 2016 оны тйалангуудад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний доорхи тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэв. - Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан зорилт, үйл ажиллагааны хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан - Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хэрэгжүүлэх зорилтуудын хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан - “Улсын төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл”-үүдийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан - Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт”-ийн биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан Яамны Нэгжийн зөвлөлийн хуралдаанаар бүх нэгжийн дарга нар 1 дүгээр улирлын ажлын биелэлтээ тайлагнаж, Төрийн нарийн бичгийн даргаас ажил эрчимжүүлэх тусхай чиглэл, үүрэг өгч ажиллалаа. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ