SlideShare a Scribd company logo
1 of 14
Download to read offline
1
ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТАМГЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
Хуульчдын холбооны Тамгын газар /цаашид “Тамгын газар” гэх/ нь
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Монголын
Хуульчдын холбооны дүрмийн 6.1 дүгээр зүйлийн 1-д тус тус зааснаар
Хуульчдын холбоо /цаашид “Холбоо” гэх/-ны өдөр тутмын үйл ажиллагааг зохион
байгуулах, хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх
хүрээнд дор дурдсан үйл ажиллагаануудыг явууллаа.
Нэг. Хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлээр
2017 оны эхний хагас жилд Холбооны зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын
14-ний өдрийн 42 тоот тогтоолоор батлагдсан Тамгын газрын шинэчлэгдсэн бүтэц
орон тооны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар тогтоолоор
Тамгын газрын болон Мэргэжлийн хариуцлагын хорооны ажил, албан тушаалд
Тамгын газрын 5 нэгжийн 34 ажлын байранд 36 хүн, Мэргэжлийн хариуцлагын
хорооны 6 ажлын байранд 8 хүн нийт 40 ажлын байрны 47 орон тоонд 42 хүн
ажилласан.
2017 оны эхний хагас жилд 5 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас
чөлөөлөгдөж уг орон тоог нөхөж 5 ажилтан, сул орон тоонд 3 ажилтанг шинээр
авч ажиллуулсан байна. 1 дүгээр хавсралт 2 хуудастай
Тамгын газрын үйл ажиллагааны чиглэлээр зохион байгуулж гүйцэтгэсэн
45-А, боловсон хүчний чиглэлээр 43-Б тушаалын төслийг тус тус боловсруулан
батлуулж ажилласан.
Хоёр. Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах чиг
үүргийн хүрээнд:
2.1. Хөдөлмөрийн дотоод зохион байгуулалт, ажилтны нийгмийн
асуудал, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр
Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн A/24 тоот
тушаалаар батлагдсан “Ажлын байрны үйлчилгээний стандарт”, 12 дугаар сарын
04-ний өдрийн A/25 тоот тушаалаар “Холбооны хөдөлмөрийн дотоод журам”-ыг
шинэчилж 2016 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн А/14 тоот тушаалаар журмын
10-д заасан Цалин хөлс, шагнал урамшуулал, тэтгэмжийн асуудалд
шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулснаар Тамгын газрын даргын 2014 оны 09
дүгээр сарын 01-ний өдрийн A/20 тоот тушаалаар батлагдсан “Тамгын газрын
ажилтнуудын цалин хөлсний нэгдсэн журам”-ыг хүчингүй болгож, 2016 оны 12
дугаар сарын 06-ний өдрийн А/59 тоот тушаалаар батлагдсан “Тамгын газрын
ажилтнуудад жилийн ажлын үр дүнгээр шагнал урамшуулал олгох журам”-ыг тус
тус мөрдөж ажилласан.
2
Тамгын газар тайлангийн хугацаанд 313 албан бичиг, 856 өргөдөл гомдол
хүлээн авч хугацаанд нь шийдвэрлэж хариу хүргүүлсэн, байгууллага иргэнд 517
албан бичиг явуулсан байна. Архивын хууль тогтоомжийн дагуу Холбооны үйл
ажиллагаанд үүссэн бичиг баримтыг эмхэлж цэгцлэн архивын нэгж болгон
хавтаслан хадгалж хамгаалах ажлыг нэгдсэн зохион байгуулалтаар гүйцэтгүүлж,
187 ХН /хадгаламжийн нэгж/ материалыг байгуулагын архивт хүлээлгэн өгсөн.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 50 дугаар зүйлийн хэрэгжилтийг
хангахаар Тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн A/01
тоот тушаалаар “Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г
батлан Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр 61,
Чиг үүргийн хороодын үйл ажиллагааг зохион байгуулах бусад хороодын үйл
ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр 34 нийт 95 ажил төлөвлөж, Холбооны
зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот тогтоолоор
батлагдсан “Хуульчдын холбооны 2017 оны үйл ажиллагааны ерөнхий
төлөвлөгөө”-ний биелэлтийн явцын тайланг хариуцсан мэргэжилтнүүдээр сар
улирлаар гаргуулан хэлтсийн удирдлагууд холбогдох чиглэл өгч ажиллуулахын
зэрэгцээ тайланг нэгтгэн баталгаажуулж Холбооны зөвлөлийн гишүүдэд
хүргэхээр бэлэн болгосон. Тамгын газрын төлөвлөгөөний биелэлтийг хавсаргав.
2 дугаар хавсралт 31 хуудастай
Холбооны хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажилтан бүр 7 хоног
тутмын ажлын мэдээ тайланг хэлтэс, нэгжийн даргад файлаар хүргүүлж сар
бүрийн эцсийн Баасан гарагт тухайн сард гүйцэтгэсэн ажлын тайлан дараа сарын
ажлын төлөвлөгөөг батлуулан ажиллахын зэрэгцээ “Үр дүнгийн гэрээ”-ний
биелэлтийг улирал тутам дүгнэн ажиллаж байна. Энэхүү гэрээгээр ажилтан
бүрийг Холбоо, Тамгын газрын үйл ажиллагааны төлөвлөөний биелэлтийг хангах,
ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй бусад ажилд ажилтан бүрийг
хамруулж, ажлын үр дүнд бодит үнэлгээ дүгнэлт өгснөөр ажлын эцсийн үр дүнд
тохирсон цалин хөлс олгох зорилгыг агуулсан.
Ажлын цаг ашиглалтад өдөр тутам хяналт тавьж цалин хөлсийг тогтоосон
хугацаанд зохих журмын дагуу олгож ирсэн. Хөдөлмөрийн дотоод журмын дагуу
ажлаас хоцорсон бүртгэлийг давхар гарган сард 60 минутаас дээш хоцорсон 3
дугаар сард 5, 4 дүгээр сард 3, 6 дугаар сард 10 давхардсан тоогоор 18 ажилтан
хоцорч хөдөлмөрийн хөлснөөс суутгал хийлгэж, зохих шаардлага тавьж
ажилласан. Хөдөлмөрийн тухай хууль, Холбооны хөдөлмөрийн дотоод журмын
дагуу Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/09, 04
дүгээр сарын 03-ны өдрийн Б/19, 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/43 тоот
тушаалаар 3 ажилтанд ажлын байрны тодорхойлолтод тусгасан болон
удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй гүйцэтгэсэн шалтгаанаар
хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан болно.
Тамгын газрын ажилтнуудыг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр
“Стрессийг хэрхэн даван туулах вэ?, Ажлын ачааллыг зохицуулах нь”, 04 дүгээр
сарын 27-ны өдөр “Хүний сэтгэл зүйн хэв маягийн итгэлцүүр” /MBTI/ “Хувь хүн,
үйлчилгээний ажилтанд байх харилцааны үндсэн ур чадвар” сэдэвт сургалтуудыг
3
ажлын байранд ажлын бус цагаар тус тус хамруулж сургалтын зардалд
161,500.00 төгрөгийг зарцуулсан.
Холбооны зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2 дугаар
тогтоолоор Тамгын газрын ажилтнуудын 2017 оны цалинд 461,287,896.00
/Дөрвөн зуун жаран нэгэн сая хоер зуун наян долоон мянга найман зуун ерэн
зургаан/ төгрөг, нийгмийн даатгалын шитгэлд 50,741, 678. 46 /Тавин сая долоон
зуун дөчин нэгэн мянга зургаан зуун далан найман/ төгрөг, ажилтнуудын
нийгмийн арга хэмжээний зардалд 14,100,000.00 /Арван дөрвөн сая нэг зуун
мянган/ төгрөг тус бүр төсөвлөгдсөн.
Тамгын газрын ажилтнуудыг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд
хамруулж тайлангийн хугацаанд 47 ажилтан /үүнээс жирэмсний болон хүүхэд
асрах чөлөөтэй байгаа 2 ажилтан/-ы нийгмийн даатгал болон эрүүл мэндийн
дэвтэрт сар бүр шимтгэл төлсөн бүртгэл хөтөлж, Нийгмийн даатгалын шимтгэлд
Ажил олгогчоос 24,380,903, 00 /Хорин дөрвөн сая гурван зуун наян мянга есөн
зуун гурван/ төгрөгийг төлж, даатгалын байгууллагаар баталгаажуулсан. Тамгын
газрын ажилтнуудын цалинд 204,736,778.00 /Хоѐр зуун дөрвөн сая долоон зуун
гучин зургаан мянга долоон зуун далан найман/ төгрөг зарцуулсан.
Ажилтнуудын нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлж баталгаажсан
тэмдэглэлийг нягтлан шалгаж ажилласан жилийн тооцоо, судалгааг шинэчлэн
бүртгэж мэдээллийн нэгдсэн санг шинэчилснээр Тамгын газрын даргын 2017 оны
02 дугаар сарын 22-ны өдрийн Б/08, 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/12, 5
дугаар сарын 11-ний өдрийн Б/29 тоот тушаалаар тус тус 1 ажилтанд, 06 дугаар
сарын 07-ны өдрийн А /37 тоот тушаалаар 6 дугаар сард 2, 7 дугаар сард 15, 8
дугаар сард давхардсан тоогоор 12, 9 дүгээр сард 3 ажилтан 2017 оны ээлжийн
амралтыг биеэр эдлэхээр тус тус шийдвэрлүүлсэн.
Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журмын дагуу Тамгын
газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/01, 1 дүгээр сарын 17-ны
өдрийн Б/02 тоот тушаалаар жирэмсний чөлөөтэй байгаа 2 ажилтанд 150 мянган
төгрөгийн буцалтгүй тэтгэмж, 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/07, 03 дугаар
сарын 13-ны өдрийн Б/13, 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/26, 04 дүгээр сарын
27-ний Б/24, 05 дугаар саоын 02-ны өдрийн Б/28 тоот тушаалаар тус бүр 1
ажилтанд ар гэрийн гачигдлын шалгаанаар 5 ажилтанд 5 хүртэл өдрийн
тэтгэмжтэй чөлөө, 150 мянган төгрөгийн буцалтгүй тэтгэмж тус бүр олгож,
тэтгэмжид нийт 1, 050.000 мянган төгрөг зарцуулсан.
Тайлангийн хугацаанд Хөдөлмөрийн дотоод журамд заасан Тамгын газрын
үүргийн хүрээнд ажлын байрны шаардлагаар Мэдээллийн технологийн
мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэлээр ажлын бус
цагаар сургалтад хамруулж Тамгын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 09-
ны өдрийн Б/38 тоот тушаалаар 245 мянган төгрөгийг зарцуулсан.
Төлөвлөгөөний дагуу 2017 оны 02 дугаар сарын 17-ны Бямба гарагт Бага-
Баян амралтын базад “Цасны баяр 2017 өдөрлөг”-ийн ажлын хэсэг батлагдсан
4
хөтөлбөрөөр зохион байгуулсан. Өдөрлөгт 25 хүн хамрагдаж 1 сая 100 мянган
төгрөг зарцуулсан.
2017 оны 03 дугаар сарын 20-ны Бямба гарагт Монголын өмгөөлөгчдийн
холбооноос зохион байгуулдаг “Шилжин явах цомын төлөө” Боулингийн
тэмцээнд Тамгын газрын ажилтан, Холбооны бүтцийн байгууллага, баг
амжилттай оролцож 3 дугаар байр эзлэн Хүрэл медаль хүртсэн.
“Хуульчдын өдөр”-ийг тохиолдуулан 2017 оны 05 дугаар сарын 27-ны
өдөр Хуульчдын холбооноос Хуулийн төв байгууллагуудын хөл бөмбөгийн
аварга шалгаруулах “Хуульчдын цом-2017” шилжин явах цомын төлөөх анхдугаар
тэмцээнийг "British school of ulaanbaatar" сургуулийн хөлбөмбөгийн талбайд
зохион байгуулсан. Тэмцээнд 11 байгууллагын баг тамирчид өрсөлдсөнөөс
Тэргүүн байрт: Монголын өмгөөлөгчдийн холбоо, Дэд байрт: Тагнуулийн ерөнхий
газар, Гуравдугаар байрт: Улсын дээд шүүхийн баг тамирчид тус тус шалгарсан.
Холбооны Тамгын газар, чиг үүргийн болон сайн дурын хороодын гишүүдийн
дунд спортын гурван төрлөөр /сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс/ “Хуульчдын
холбооны шилжин явах цом-2017” тэмцээнийг “МJ спорт төв”-д зохион
байгуулсан. Багийн нийт дүнгээр: Тэргүүн байр-Иргэний эрх зүй хороо, Дэд
байр-Өмгөөлөгчдийн хороо Гуравдугаар байр-Шүүгчдийн хороо шалгарсан.
2.2. Хуульчдын холбооны орон нутаг дахь салбарыг зохион
байгуулалт, арга зүйн удирдлагаар хангах чиглэлээр
Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2014 оны 03 дугаар сарын 01-
ний өдрийн 37 дугаар тогтоолоор орон нутаг дах салбарыг байгуулсан. Монголын
Хуульчдын холбооны болон Тамгын газрын үйл ажиллагааны 2016 оны
төлөвлөгөөнд Орон нутаг дахь салбар нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулах
тодорхой ажлыг тусган биелэлтийг хангаж, мэдээ тайлан тогтоосон хугацаанд
гаргаж ажилласан.
2.2.1. орон нутгийн салбар зохицуулагчдын нэгдсэн уулзалтыг
зохион байгуулж, үйл ажиллагааг идэвхжүүлэхээр
2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Орон нутгийн салбар
зохицуулагчдын нэгдсэн уулзалтыг Хуульчдын танхимд зохион байгуулж
Ерөнхийлөгч, Тамгын газрын дарга нар Холбооны салбарын цаашид ажиллах
ерөнхий чиг хандлага, хэрхэн идэвхжүүлэх талаар болон цаг үеийн ажлаар
мэдээлэл хүргүүлэв. Тамгын газрын Хяналт шалгалт, дотоод ажил, салбар
хариуцсан мэргэжилтнүүд “Орон нутгийн зохицуулагчаар ажиллуулах гэрээ”-ний
биелэлтийг хангуулах талаар арга зүйн зөвлөмж өгч харилцан мэдээлэл
солилцоож ажилласан. Гэрээний биелэлтэд хяналт тавьж, хангуулахаар
хуульчдын үүргийн биелэлтийн мэдээг өдөр тутам гарган өгч утас, цахим
шуудангаар хүргүүлж ажилласан. 1 дүгээр улиралд 16 аймгийн зохицуулагчаас
CV, танилцуулга авч мэдээллийн сан бүрдүүлж 2 дугаар улиралд дуусгахын
зэрэгцээ Холбооны цахим хуудаст 21 аймгийн салбарынимхяаг, харилцах утас,
цахим шуудангийн хаягийг байршуулсан. Мөн 4 аймгийн зохицуулагчийг шинээр
5
ажиллуулахаар гэрээ байгуулж ажиллуулснаар урамшууллыг тайлан ирүүлээгүй
Ховд, Сүхбаатар, Дорнод аймгийн зохицуулагчдаас бусад 18 аймгийн
зохицуулагчдад олгосон. 2 дугаар улирлын урамшууллыг Санхүүгийн баримт
бичгийг бүрдүүлж өгснөөр олгохоор хүлээгдэж байна.
Тайлангийн хугацаанд Говь-Алтай, Баянхонгор, Дархан-Уул, Дорнод,
Өмнөговь, Увс, Сүхбаатар, Төв, Хэнтий, Хөвсгөл аймгийн зохицуулагчдыг
Холбооны байранд ажлаар ирэх үед өрөө, танхим бусад техник хэрэгслээр
хангаж салбаруудын өдөр тутмын үйл ажиллагааг Холбооны чиг үүргийн болон
сайн дурын хороодын үйл ажиллагаатай уялдуулах зорилгоор Өмгөөлөгчдийн
хороотой хамтран 21 аймгийн нийт өмгөөлөгчдийн анкетыг холбогдох
мэргэжилтэнд гаргаж өгч, Хуульчийн нийтэд тустай үйл ажиллагаа эрхлэх
хороотой хамтран зохион байгуулсан сургалтын хүрээнд 12 аймгийн 40 хуульчид
холбогдох журмын дагуу багц цаг тооцуулав.
Орон нутгийн хуульчдаас иргэд, олон нийтэд үйлчилгээ үзүүлэхтэй
холбогдон үүсч буй хүндрэл, бэрхшээлийг тухайн орон нутгийн удирдлагуудтай
хамтран шийдвэрлэхээр Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Завхан,
Өмнөговь, Сүхбаатар, Ховд аймгууд тухайн орон нутгийн Засаг даргын Тамгын
газартай хамтран иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй хууль зүйн үйлчилгээ
үзүүлэх, Холбооны үйл ажиллагааг орон нутагт сурталчлах өдөрлөг зохион
байгуулж Холбооноос сурталчилгааны материалыг бэлтгэн цахим шуудангаар
хүргүүлэн мэдээ авч ажилласан. Дээрх аймгийн Засаг даргын Тамгын газартай
хамтран ажиллах хүрээнд салбарын бланк, тамга тэмдэг ашиглан харилцсан
болно.
2.2.2. орон нутгийн хуульчдад чиглэсэн сургалт, иргэдэд чиглэсэн
арга хэмжээ зохион байгуулах
Тайлангийн хугацаанд Сургалтын хороотой хамтран 2017 оны үргэлжилсэн
сургалтын 3 багц цагийн сургалтыг шинээр батлагдсан Захиргааны ерөнхий
хууль, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулиар
бүсчилсэн хэлбэрээр дараах аймгуудад зохион байгуулсан.
2017 оны 02 дугаар сарын 06-12-ны өдрүүдэд Дорнод, Хэнтий, Сүхбаатар
аймагт, 02 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт 03
дугаар сарын 20-26-ны өдрүүдэд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймагт 06
дугаар сарын 15-22-ны өдрүүдэд Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг 11 аймагт явуулж
400 гаруй хуульч хамрагдсан байна.
Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөллийн
үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороотой хамтран Баянхонгор, Говь-Алтай,
Ховд, Дорнод, Баян-Өлгий, Дархан-Уул гэсэн 6 аймагт үйлчилгээ үзүүлэв.
Үндсэн хуулийн эрх зүйн хороотой хамтран 21 аймгийн ерөнхий
боловсролын сургуулийн сурагчдын дунд “Сэдэмж бичлэгийн уралдаан”-ы зарыг
хүргүүлж, 2017 оны 03 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт
Үндсэн хуулийг өөрчлөх эсэх асуудлын хүрээнд иргэдийн дунд хэлэлцүүлэг
зохион байгуулах ажилд оролцсон.
6
03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 26-ны хооронд Үндсэн
хуулийн эрх зүйн хороотой хамтран нийслэл болон 21 аймгийн ерөнхий
боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчдын дунд “Хүний эрх, эрх чөлөө”
сэдэвт сэдэмж бичлэгийн уралдаан зарлаж амжилттай зохион байгуулж
дуусгалаа. Уг уралдаанд 200 гаруй сурагч оролцсоноос Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд
аймгаас оролцсон сурагчид шагналт байрт шалгарсан.
04 дүгээр сарын 28-ны өдрөөс 05 дугаар сарын 6-ны хооронд ОХУ-ын
Эрхүү хотын их сургуулийн ХЗС дээр “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх
нь” чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалтад Завханаас бусад 20 аймгийн
зохицуулагчдыг хамруулав
2.3. Хуульчдын холбооны мэдээлэл, харилцаа, олон нийттэй
харилцах чиглэлээр
Хуульчдын холбооны мэдээлэл ил тод нээлттэй шуурхай байх зарчмыг
хангах зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж,
тайлангийн хугацаанд Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчлах хүрээнд
28 ажлыг гүйцэтгэлээ. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай “Хамтын
ажиллагааны гэрээ” байгуулж, UBS, ETV телевизүүд, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”,
Засгийн газрын мэдээ” зэрэг өдөр тутмын сонин, zaluu.com, medee.mn зэрэг
цахим сайтууд, нийт 10 гаруй хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтран
ажиллаж, холбооноос зохион байгуулсан цаг үеийн үйл явдал, хуульчдыг нийгэмд
таниулах мэдээлэл, ярилцлага, нэвтрүүлгүүдийг бэлтгэн цаг алдалгүй хүргэж
байна.
Тухайлбал, “ETV” телевизэд өөрийн тогтмол цагтай болж, долоо хоног
бүрийн ням гаригт “Хуульчдын цаг” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж, Холбооны
гишүүн хуульчдыг урьж оролцуулан, тайлангийн хугацаанд 9 нэвтрүүлгийг
бэлтгэн нийтэд хүргээд байна. Мөн хуульч мэргэжил, Хуульчдын холбоог олон
нийтэд таниулах хүрээнд UBS телевизийн “Кофе юу цай юу” нэвтрүүлэгт сар бүр
зочин хуульч оролцуулж байна. Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагаас
бидэнд хандан хуулийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх хуульч хүссэн үед
Холбооны гишүүн хуульчидтай холбож, хэвлэлийнхэнд дэмжлэг үзүүлэн, хамтран
ажиллаж байна. Үүний зэрэгцээ телевиз, сонинд нийтлэгдсэн мэдээлэл,
нэвтрүүлэг, ярилцлагыг тухай бүрт хуулбарлан авч холбооны www.mglbar.mn
цахим хуудаст тогтмол нийтлэн ажиллаж байгаа болно.
Хуульчдын холбооноос зохион байгуулсан томоохон үйл ажиллагаанд
хэвлэлийнхэн урьж оролцуулсан талаар дурдвал:
1. 2017 оны 04 дүгээр сарын 20-нд болсон “Моск триал” тэмцээний нээлтийн
үеэр ETV, Eagle, МҮОНР зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагыг урьж мэдээлэл
бэлтгүүлэв.
2. 2017 оны 03 дугаар сарын 21-нд зохион байгуулсан “Өмгөөллийн үйл
ажиллагаанд ногдуулах татвар” сэдэвт хэлэлцүүлэгт хэвлэлийн төлөөлөгч урьсан
бөгөөд МҮОНРТ, MN25 TB5, Royal HD, Эх орон, UBS, Star телевиз, Үнэн, Засгийн
7
газрын мэдээ, Өдрийн сонин болон Хурд агентлаг, news.mn зэрэг хэвлэл
мэдээллийн байгууллагын сэтгүүлчид хүрэлцэн ирж мэдээлэл бэлтгэв.
3. 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан “Шүүхийн хяналт
баг Засгийн газар” хэлэлцүүлэгт хэвлэлийнхнийг урьсан бөгөөд С1, NTV, UBS,
SBN, MNC телевизийн сэтгүүлчид мэдээлэл бэлтгэв.
4. 2017 оны 06 дугаар сарын 14-нд “Хуульчдын форум” болох талаарх UBS,
ТВ9, VTV, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгт зочин оролцуулж мэдээлсэн бол Форумын
өдөр МҮОНРТВ, Монгол HD, MN25, ETV тэргүүтэй 21 хэвлэл мэдээллийн
байгууллагын сэтгүүлчид хүрэлцэн ирж мэдээлэл бэлтгэн цацсан болно. Мөн
УЕПГ, Өмгөөлөгчдийн холбооны цахим хуудаст зар мэдээллийг байршуулсан.
5. Хуульчийн мэргэжлийн шалгалтын тов зарлах хэвлэлийн бага хурлыг
2017 оны 06 дугаар сарын 06-нд зарлан хэвлэлийнхнийг урьж, ETV, MҮОНРТВ,
VTV, Хурд агентлаг, Eagle ТВ, Монголын үнэн сонин, "Өнөөдөр" сонины
сэтгүүлчид хүрэлцэн ирж мэдээлэл бэлтгэв.
Тайлангийн хугацаанд Хуульчдын холбооноос зохион байгуулсан болон
хуульчдад хүргэхийг зорьсон 118 үйл ажиллагааны мэдээллийг Холбооны
албан ѐсны www.mglbar.mn цахим хуудас болон фэйсбүүк хуудас, твиттерт
нийтэлсэн байна.
Хуульчдын холбооны мэдээллийг цогц, нэгдсэн байдлаар хүргэх зорилгоор
“Хуульчийн мэдээ” онлайн сониныг эрхлэн гаргаж, хуульчдын и-мэйл хаягаар
илгээж хэвшсэн . Мэдээлийн тодруулгыг хавсаргав. 3 дугаар хавсралт 9
хуудастай
Тайлангийн хугацаанд Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион
байгуулах чиглэлээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 50 дугаар
зүйлийн 50.1, Холбооны дүрэмд 6.6 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсгийн
хэрэгжилтийн хүрээнд 34 ажлыг холбогдох хууль журмын дагуу гэрээгээр
гүйцэтгүүлсэн. 4 дүгээр хавсралт 4 хуудастай
Гурав. Чиг үүргийн хороодтой хамтран ажиллах, үйл ажиллагааг
зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлэх хүрээнд
3.1. Чиг үүргийн хороодтой хамтран ажиллах чиглэлээр
Чиг үүргийн хороодын эрхлэх асуудлын хүрээнд хороодоос ирүүлсэн санал,
хүсэлт, шаардлагын дагуу нийт 248 байгууллага албан тушаалтанд хандсан
албан бичгийг хүргүүлж, биелэлтэд нь зохих хяналт тавьж ажилласан.
3.2.Чиг үүргийн хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
чиглэлээр
Чиг үүргийн хорооны болон Холбооны чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой
асуудлаар Тамгын газрын даргын тушаалаар тухай бүр ажлын хэсэг байгуулж,
тухайн чиглэлийн үйл ажиллагаанд хүний нөөцийн чиглэлээр дэмжлэг үзүүлэн
ажилласан.
Чиг үүргийн хороодын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж буй
тухайн хороо хариуцсан мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд байнгын хяналт
8
тавьж, мэргэжилтний ажлын төлөвлөгөөг 7 хоног бүрээр гаргуулан гүйцэтгэлийг
нь хянаж, зохих зөвлөмж, зааварчилгааг цаг тухай бүрт өгч байлаа.
Тайлангийн хугацаанд чиг үүргийн хорооны хуралдаан нийт 18 удаа зохион
байгуулагдаж, хурлын зарыг гишүүдэд хүргэх, хурлын танхимыг бэлтгэх,
шаардлагатай техник хэрэгслээр хангах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх,
хурлын тэмдэглэл хөтлөх, хурлаас гарах шийдвэрийн төсөл, боловсруулах
батлуулах, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг тухай бүр гүйцэтгэж
ирсэн. Хуралдааны мэдээлэл 5 дугаар хавсралт 9 хуудастай
Тайлангийн хугацаанд Чиг үүргийн хороодын 26 ажилд хамтарч ажилласан.
Тамгын газраас зохион байгуулсан үйл ажиллагааны мэдээллийг хавсаргав.
6 дугаар хавсралт 12 хуудастай
Дөрөв. Сайн дурын хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
чиглэлээр
Сайн дурын хорооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж буй
тухайн хороо хариуцсан мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд байнгын хяналт
тавьж, мэргэжилтний ажлын төлөвлөгөөг 7 хоног бүрээр гаргуулан гүйцэтгэлийг
нь хянаж, зохих зөвлөмж, зааварчилгааг цаг тухай бүрт нь өгч байлаа.
Тайлангийн хугацаанд сайн дурын хороодын удирдах хурал 27 удаа зохион
байгуулагдаж, хурлын зарыг гишүүдэд хүргэх, хурлыг зохион байгуулах,
шаардлагатай техник хэрэгслээр хангах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх
ажлыг Тамгын газрын ажилтнууд, хороо хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран
зохион байгуулж байсан. Хуралдааны мэдээлэл 7 дугаар хавсралт 12
хуудастай
Тайлангийн хугацаанд Сайн дурын үүргийн хороодын 35 ажилд хамтарч
ажилласа. Тамгын газраас дэмжлэг үзүүлж зохион байгуулсан үйл ажиллагааны
мэдээллийг хавсаргав. 8 дугаар хавсралт 12 хуудастай
Тав. Холбооны үйл ажиллагаанд хамаарах бусад ажлын хүрээнд
5.1. Зөвлөлийн хурлын бэлтгэл хангах, зохион байгуулахад дэмжлэг
үзүүлэх чиглэлээр
Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах бодлогыг
тодорхойлох чиг үүрэгтэй хамтын удирдлагын байгууллага болох Холбооны
зөвлөлийн ээлжит 2, ээлжит бус 3, нийт 5 удаагийн хурлыг зохион байгуулах
бэлтгэлийг хангаж, хуралдааны байрыг засаж бэлтгэх, хурлын үед гишүүдийг
мэдээллээр хангах, хурлын зохион байгуулалтад туслалцаа үзүүлж ажиллалаа.
5.2. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
5.2.1. хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг
шийдвэрлэх асуудлаар
9
2016 оны 11 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан
Хуульчийн мэргэжлийн шалгалтад 157 иргэн тэнцэж батламж авсан. Бүртгэлийн
нэгдсэн журмын 4.2 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 25-ны
өдрөөс Хуульчдын холбооны гишүүнээр элсэх өргөдлийг дараах хугацаанд
хүлээн авч барагдуулсан.
1. 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 67 хуульчийг,
2. 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 59 хуульчийг,
3. 2017 оны 03 дугаар сарын 31-ны өдөр үлдсэн 31 иргэнийг тус тус
Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлж, Хуульчийн тангараг өргүүлж,
Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг олгосон.
Холбооны Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн № 02 дугаар
тушаалаар 1 хуульч хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн.
5.3 Нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн бүх хуульчийг тангараг өргүүлэх,
мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ олгох ажлыг
зохион байгуулах ажлыг хүрээнд
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх
хэсгийг хэрэгжүүлэх хүрээнд хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн хуульчдыг
хуульчийн тангараг өргөх ажиллагааг зохион байгуулж 2017 оны сүүлийн хагас
жилд нийт 163 хуульчдыг хуульчийн тангараг өргүүлж, Хуульчдын холбооны
нэгдсэн бүртгэлд бүртгэгдээд байгаа нийт 5410 хуульчаас 5329 хуульч тангаргаа
өргөсөн. Нийт хуульчдын 98,5% нь Хуульчийн тангаргаа өргөсөн.
Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн хуульчдын Хуульчийн мэргэжлийн
үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг тайлангийн хугацаанд 253
хуульчид олгосон.
5.4. Нэгдсэн бүртгэлийн журмын хэрэгжилтийг хангах ажлын
хүрээнд
Холбооны бүртгэл мэдээллийн нэгдсэн сан үрэгдэх, устгагдахаас бүрэн
хамгаалагдсан програм хийгдэж байгаа. Нэгдсэн бүртгэлийн програм нь
бүртгэлийн нэгдсэн журамд заасан үндсэн 5 бүртгэлийг оруулсан, Бүртгэлийн
нэгдсэн журам, дүрмийн хэрэгжилтийг хангах, хуульчдад боловсронгуй, түргэн
шуурхай үнэн мэдээллээр хангахаар програм хийгдсэн.
5.5. Өмгөөлөгчдийг өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд даатгуулах
ажлыг зохион байгуулах хүрээнд
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан хэсгийг
хэрэгжүүлэхээр өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд даатгуулсан хуульчдын
бүртгэл явуулж, эхний хагас жилд 131 өмгөөлөгч хариуцлагын даатгалаа
бүртгүүлсэн.
5.6. Өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлт гаргах,
түүнийг хянан шийдвэрлэх ажлын хүрээнд
2017 оны эхний хагас жилийн тайлангийн хугацаанд 120 хуульч шүүхэд
төлөөлөөх эрх нээлгэхээр мэдэгдэл хуудас авсан. Шүүхэд төлөөлөх эрх нээлгэж,
өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн баримтыг үндэслэн хуульчийн
өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэсэн.
10
5.7. Хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг
түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, шүүхэд төлөөлөх эрх
түдгэлзүүлэх, сэргээх асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд
д/д Ирсэн бичгийн ангилал
Нийт
ирсэн
бичгийн
тоо
Хүсэлт
хангасан
Тайлбар
1
Хуульчийн мэргэжлийн
үйл ажиллагаа эрхлэх
зөвшөөрлийг түдгэлзүүлэх
асуудлаар
104 68
Татварын тооцоотой-18
Хүсэлт буцаасан-9
Шийдэгдээгүй-9
2
Хуульчийн мэргэжлийн
үйл ажиллагаа эрхлэх
зөвшөөрлийг сэргээх
асуудлаар
26 26 -
3
Хуульчийн мэргэжлийн
үйл ажиллагаа эрхлэх
зөвшөөрлийг хүчингүй
болгох асуудлаар
- -
ХЭЗБТ хуулийн 26 дугаар
зүйлийн 26.3 дахь хэсэг,
холбооны дүрмийн 2.4 дүгээр
зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх
заалт, Холбооны Бүртгэлийн
нэгдсэн журмын 4.9 дүгээр
зүйлийн 3 дахь хэсгийг тус тус
үндэслээр 120,
-Нас барсан-25 хуульчийн
мэргэжлийн үйл ажиллагаа
эрхлэх зөвшөөрлийг тус тус
хүчингүй болгосон.
4
Шүүхэд төлөөлөх эрх
түдгэлзүүлэх асуудлаар
61 61 -
5
Шүүхэд төлөөлөх эрх
сэргээх асуудлаар
5 5 -
6
Шүүхэд төлөөлөх эрх
нээлгэх асуудлаар
120 120 -
7
Гишүүн татварын
хөнгөлөлт эдлэх,
татвараас чөлөөлөгдөх
хүсэлт гаргах асуудлаар
21 16
Хугацаа хойшлуулсан-8
50% бууруулах-8
Хүсэлт буцаасан-5
8
Өмгөөллийн хуулийн
этгээдийг холбооны
бүртгэлд бүртгүүлэх
асуудлаар
22 22 -
9.
Сайн дурын хороодыг
бүртгэх асуудлаар
11 9
ТГД-ын 2017 оны 04.07-ны А/45-
1, 05.03-ны А/25 -6, 05.24-ний
А/33 -2 хороог тус тус бүртгэв.
10. Бусад 22 22 -
Нийт 381 340
Материалын
бүрдэл
хангуулахаар
хүлээгдэж
буй-41
5.8. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр
5.8.1. олон улсын болон бүс нутгийн мэргэжлийн
байгууллагуудтай харилцаа тогтоон, тэдгээр байгууллагад гишүүнээр
элсүүлэх, үйл ажиллагаанд байнгын идэвхтэй оролцоотой байх ажлыг
зохион байгуулах чиглэлээр
11
1. 2017 оны 01 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад
Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс болох Хонгконгийн Хуульчдын
нийгэмлэгээс зохион байгуулсан “Шинэ оноо угтах хүндэтгэлийн арга хэмжээ”-нд
Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд Гадаад
харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ж.Хунан, Мэргэжлийн
хариуцлагын хорооны дарга Э.Золзаяа болон тус хорооны шалгагч
Г.Должинсүрэн, сахилгын шинжээч Н.Баяржавхлан нар оролцсон. Тус
хүндэтгэлийн арга хэмжээний үеэр буюу 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн
14:30-17:00 цагийн хооронд Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгийн Дэд
Ерөнхийлөгч хатагтай Мэлисса Панг нарын төлөөлөгчид Монголын Хуульчдын
холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр талууд хамтран
ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэ талаарх мэдээллийг
холбооны цахим хуудаст байршуулсан болно.
2. Олон Улсын Хуульчдын холбооны 2017 оны ээлжит чуулга уулзалтыг
Австралийн Сидней хотод 2017 оны 10 дугаар сарын 08-13-ны өдөр зохион
байгуулах болсонтой холбогдуулан тус уулзалтад Монголын Хуульчдын
холбооны 4 хуульчийг тэтгэлэгтэйгээр оролцох боломжийг олгосон тул энэ тухай
мэдээллийг холбооны цахим хуудаст 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр
байршуулснаар эхний шатанд шаардлага хангасан 11 хуульч өөрийн материалыг
хүлээн авч тэдгээрээс ярилцлагын шалгалт авах ажлыг 2017оны 04 дүгээр
сарын 03-ны өдөр зохион байгуулсан. Шалгалтын оноогоор эхний 8 байр эзэлсэн
8 залуу хуульчийн холбогдох материалыг ОУХХ-нд илгээснээр эцсийн шатны
дүнг ОУХХ-оос гаргаж 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хуульчдын
холбоонд ирүүлсэн.
3. 2017 оны 05 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Монголын Хуульчдын
холбооны Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д.Түвшинтамир, Шүүгчдийн хорооны
гишүүн Д.Мөнхтуул, Прокурорын хорооны гишүүн Ж.Сандагсүрэн нараар
ахлуулсан баг БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн Хуульчдын
нийгэмлэгээс тус байгууллагын 110 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Бүс
нутаг болон зам: Холбоо харилцаа, конвергенци, хамтын ажиллагааны
хурдасгуур” сэдэвт олон улсын хуралд оролцсон бөгөөд энэ талаарх мэдээллийг
холбооны цахим хуудаст байршуулсан болно.
4. 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Оросын Холбооны Улсын өдөр
Хуульчдын холбооны Буриад дахь салбар холбооны тэргүүн Дашиев Анатолий
Батуевичтай Монголын Хуульчдын холбооны Бодлого зохицуулалтын хэлтсийн
дарга А.Оюунчимэг, Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны
Ажлын албаны дарга Т.Ганбаатар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны
хэлтсийн дарга Ж.Хунан, мэргэжилтэн Х.Дөлгөөн нар уулзаж, хоѐр байгууллагын
хамтын ажиллагааг эхлүүлж, цаашлаад хамтран ажиллах санамж бичиг
байгуулан хамтран ажиллах асуудлаар харилцан санал солилцсон болно.
Хамтран ажиллах санамж бичгийн төслийг талууд боловсруулж байна.
12
5.8.2. гадаад хамтын ажиллагааны бодлогын хүрээнд хамтран
ажиллахаар тогтсон гадаадын байгууллага, хуульчидтай харилцаа тогтоох
чиглэлээр
1. 2017 оны 03 дугаар сарын 20-30ны өдрүүдэд “Азийн Хөгжлийн Банк”-
аас Монгол Улсад хэрэгжүүлж буй “Шүүхийн сургалтын чадавхийг бэхжүүлэх
төсөл”-ийн хүрээнд “Эдийн засгийн гэмт хэргийн чиглэлээр сургагч багш бэлтгэх”
сургалтыг зохион байгуулж сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Монголын
Хуульчдын холбооны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг
оролцож, сургалтад хамрагдаж буй шүүгч, прокурор, өмгөөлөгч нарт амжилт
хүсэж байгаагаа илэрхийлсэн болно. Хуульчдын холбооны гишүүн-хуульч,
өмгөөлөгч С.Оюун, О.Чулуунцэцэг, Т.Урангэрэл, С.Цэмбэлмаа, Б.Энх-Эрдэнэ нар
сургалтанд амжилттай хамрагдаж, гэрчилгээгээ гардан авсан болно.
2. Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг 2017.03.06-ны
өдөр Япон Улсын Хууль зүйн яамны Сургалт, судалгааны институтийн
профессор, улсын өмгөөлөгч Кэй Хирота, Рио Юкава болон сургалт хариуцсан
мэргэжилтэн Юки Күдо нарыг хүлээн авч уулзсан бөгөөд талууд цаашид хамтран
ажиллах хэрэгцээ шаардлага байгаа талаар илэрхийлсэн болно. Уулзалтанд
Өмгөөлөгчдийн хороо болон Прокурорын хорооны төлөөлөгчид оролцсон болно.
3.Оросын Холбооны Улсын Эрхүүгийн Их Сургуулийн Хуулийн институттэй
хамтран ажиллах санамж бичгийг амжилттай байгуулсан бөгөөд санамж бичгийн
хүрээнд Монголын Хуульчдын холбооны 21 аймаг дах салбар зохицуулагчид
Эрхүү хотод 2017 оны 05 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгуулагдсан
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн хэрэглээний голлох
асуудлууд” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтанд хамрагдсан болно. Сургалт нь
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай ойлголт, хууль ба хэрэглээ”, “Хувь хүний
эсрэг гэмт хэргийн зүйлчлэлийн голлох асуудлууд”, “Өмчийн эсрэг тодорхой
төрлийн гэмт хэргийн зүйлчлэлд тулгамдаж буй асуудлууд”, “Эдийн засгийн үйл
ажиллагааны хүрээн дэх гэмт хэргүүд. Хэрэглээний дүн шинжилгээ”, “Албан
тушаалын гэмт хэргийн зүйлчлэлд тулгамдаж буй асуудлууд” сэдвийн хүрээнд
зохион байгуулагдсан бөгөөд хичээлийг Эрхүүгийн Их Сургуулийн Хууль зүйн
сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхмийн доцент, хууль зүйн ухааны доктор Павел
Владимирович Никонов, тус тэнхмийн ахлах багш Василий Иннокентьевич
Кузнецов, доктор Михаил Александрович Сутурин, ОХУ-ын Ерөнхий Прокурорын
газрын дэргэдэх Академийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхмийн
доцент, хууль зүйн ухааны доктор Владимир Николаевич Шиханов нар удирдсан
явуулсан.
4. Оросын Холбооны Улсын Буриадын Улсын Их Сургуультай хамтран
ажиллах санамж бичиг байгуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд тус их
сургуулийн Хууль зүйн сургуулиас 2017.05.19-21-ний өдрүүдэд “БУИС дээрхи
Монголын өдрүүд” нэрийн дор зохион байгуулсан “Ази-Номхон далайн улс
орнуудын харьцуулсан эрх зүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага
хуралд оролцох үеэр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг
ийн гарын үсэгтэй хамтран ажиллах санамж бичгийн төслийг хүлээлгэн өгсөн.
13
5. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Итали Улсын Турин хотод
2017.05.22-оос 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулсан “Хуульч,
шүүгч, хуулийн боловсрол олгогчдод зориулсан Олон улсын хөдөлмөрийн хэм
хэмжээ” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтад Хуульчдын холбооны гишүүн
хуульч Д.Монголжингоо амжилттай хамрагдаж, гэрчилгээгээ гардан авсан. Тус
сэдвийн хүрээнд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс сургагч
багшаар бэлтгэгдсэн хуульч Д.Монголжингоо, Сургалтын хороотой хамтран 08
дугаар сард 5 хоногийн сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан.
5.8.3. гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хийж
гүйцэтгэсэн ажлууд:
1. Австрали улсаас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яамны дэргэд тус
улсад их дээд сургууль төгссөн хуульч, эрх зүйчдийн гишүүнчлэл бүхий сайн
дурын клуб байгуулахтай холбоотойгоор бүртгэлийг амжилттай явуулж,
бүртгүүлэгчдийн нэрсийн жагсаалтыг Элчин сайдын яаманд хүргүүлсэн.
2. Гадаад хэргийн яамны Консулын газраас 2017.01.30-ны өдөр зохион
байгуулсан “Виз, шилжилт хөдөлгөөний асуудлаар хуулийн зөвлөгөө өгөх
үндэсний эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийн дүнд шилжилт хөдөлгөөний эрх
зүйгээр мэргэшсэн хуульчдыг бэлтгэх хэрэгцээ шаардлага тулгарч байна гэсэн
дүгнэлтэд хүрсэн. Үүний дагуу Хуульчдын холбооноос цаашид энэ салбараар
мэргэших хүсэлтэй хуульчдыг бэлтгэх зорилгоор хуульчдын бүртгэлийг зохион
байгуулсан бөгөөд нийт 52 хуульч бүртгүүлснээр гадаад улсын Элчин сайдын
яаманд тэдгээр хуульчдад виз, шилжилт хөдөлгөөний асуудлаар сургалт явуулж,
хамтран ажиллах боломжтой эсэх талаар дурьдсан албан бичгийг хүргүүлсэн.
Тус албан бичгийн хүрээнд Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг,
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ж.Хунан, мэргэжилтэн
Х.Дөлгөөн нар 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Франц улсын элчин сайдын
яамны Элчин зөвлөх Рафаэл Дрозэвски, Соѐл, хамтын ажиллагааны зөвлөх Жан-
Флоран Филтц нартай, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Япон улсын элчин
сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минорү, Нэгдүгээр нарийн бичгийн дарга
Мачида Хидэаки нартай уулзаж, хамтран ажиллах асуудлаар санал солилцсон.
БАТАЛГААЖУУЛСАН:
ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ц.ГАНБОЛД
ТАЙЛАНГ НЭГТГЭН БОЛОВСРУУЛСАН:
ХҮНИЙ НӨӨЦ, ДОТООД АЖИЛ ХАРИУЦСАН
МЭРГЭЖИЛТЭН Ж.ТУЯА
14

More Related Content

What's hot

Heleltseh asuudal
Heleltseh asuudalHeleltseh asuudal
Heleltseh asuudalBuka King
 
Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013GEC Mongolia
 
Report1704
Report1704Report1704
Report1704mecss
 
Terguulegchdiin togtool
Terguulegchdiin togtoolTerguulegchdiin togtool
Terguulegchdiin togtoolBuka King
 
Нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний чиг хандлага-2030, ХЕТ-ний тодотгол...
Нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний чиг хандлага-2030, ХЕТ-ний тодотгол...Нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний чиг хандлага-2030, ХЕТ-ний тодотгол...
Нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний чиг хандлага-2030, ХЕТ-ний тодотгол...Сумъяа Алтангэрэл
 
2wrt erg eqgqeg
2wrt erg eqgqeg 2wrt erg eqgqeg
2wrt erg eqgqeg Evsel Nith
 
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махннийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махнBuka King
 
2014 оны бүтээн байгуулалт 05,07
2014 оны бүтээн байгуулалт 05,072014 оны бүтээн байгуулалт 05,07
2014 оны бүтээн байгуулалт 05,07AN Buleg
 
бтсг -ын мэдээлэл 2020
бтсг -ын мэдээлэл 2020бтсг -ын мэдээлэл 2020
бтсг -ын мэдээлэл 2020ssuserdd18aa
 
5 йыай айыа йау йай ужажа
5 йыай айыа йау йай ужажа 5 йыай айыа йау йай ужажа
5 йыай айыа йау йай ужажа Evsel Nith
 
3ц₮ж.нгцж :.
3ц₮ж.нгцж :. 3ц₮ж.нгцж :.
3ц₮ж.нгцж :. Evsel Nith
 
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолууд
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолууднийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолууд
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолуудBuka King
 
БАЯНХОШУУ БА СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ТАНИЛЦУУЛГА
БАЯНХОШУУ БА СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ТАНИЛЦУУЛГАБАЯНХОШУУ БА СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ТАНИЛЦУУЛГА
БАЯНХОШУУ БА СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ТАНИЛЦУУЛГАBayar Tsend
 
Final report med-2017-last-year
Final report med-2017-last-yearFinal report med-2017-last-year
Final report med-2017-last-yearNaagii Naagii
 

What's hot (19)

Heleltseh asuudal
Heleltseh asuudalHeleltseh asuudal
Heleltseh asuudal
 
Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013
 
Report1704
Report1704Report1704
Report1704
 
Terguulegchdiin togtool
Terguulegchdiin togtoolTerguulegchdiin togtool
Terguulegchdiin togtool
 
Tosol
TosolTosol
Tosol
 
Нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний чиг хандлага-2030, ХЕТ-ний тодотгол...
Нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний чиг хандлага-2030, ХЕТ-ний тодотгол...Нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний чиг хандлага-2030, ХЕТ-ний тодотгол...
Нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний чиг хандлага-2030, ХЕТ-ний тодотгол...
 
2wrt erg eqgqeg
2wrt erg eqgqeg 2wrt erg eqgqeg
2wrt erg eqgqeg
 
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махннийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
 
2014 оны бүтээн байгуулалт 05,07
2014 оны бүтээн байгуулалт 05,072014 оны бүтээн байгуулалт 05,07
2014 оны бүтээн байгуулалт 05,07
 
бтсг -ын мэдээлэл 2020
бтсг -ын мэдээлэл 2020бтсг -ын мэдээлэл 2020
бтсг -ын мэдээлэл 2020
 
5 йыай айыа йау йай ужажа
5 йыай айыа йау йай ужажа 5 йыай айыа йау йай ужажа
5 йыай айыа йау йай ужажа
 
2017,01,05
2017,01,052017,01,05
2017,01,05
 
3ц₮ж.нгцж :.
3ц₮ж.нгцж :. 3ц₮ж.нгцж :.
3ц₮ж.нгцж :.
 
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолууд
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолууднийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолууд
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолууд
 
Tmp3697
Tmp3697Tmp3697
Tmp3697
 
БАЯНХОШУУ БА СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ТАНИЛЦУУЛГА
БАЯНХОШУУ БА СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ТАНИЛЦУУЛГАБАЯНХОШУУ БА СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ТАНИЛЦУУЛГА
БАЯНХОШУУ БА СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ТАНИЛЦУУЛГА
 
Untitled.fr11
Untitled.fr11Untitled.fr11
Untitled.fr11
 
Togtool
TogtoolTogtool
Togtool
 
Final report med-2017-last-year
Final report med-2017-last-yearFinal report med-2017-last-year
Final report med-2017-last-year
 

Similar to Тамгын газар тайлан

Тамгын газрын 2016 оны тайлан
Тамгын газрын 2016 оны тайланТамгын газрын 2016 оны тайлан
Тамгын газрын 2016 оны тайланAzzaya Byambadorj
 
2016 оны сүүлийн хагас жил
2016 оны сүүлийн хагас жил2016 оны сүүлийн хагас жил
2016 оны сүүлийн хагас жилAzzaya Byambadorj
 
Монголын Хуульчдын холбоо-2016 тайлан
Монголын Хуульчдын холбоо-2016 тайланМонголын Хуульчдын холбоо-2016 тайлан
Монголын Хуульчдын холбоо-2016 тайланAzzaya Byambadorj
 
2016 эхний хагас жил
2016 эхний хагас жил2016 эхний хагас жил
2016 эхний хагас жилAzzaya Byambadorj
 
Зөвлөлийн 2017 эхний улирлын тайлан
Зөвлөлийн 2017 эхний улирлын тайланЗөвлөлийн 2017 эхний улирлын тайлан
Зөвлөлийн 2017 эхний улирлын тайланAzzaya Byambadorj
 
2015 оны сүүлийн хагас жилийн тайлан
2015 оны сүүлийн хагас жилийн тайлан2015 оны сүүлийн хагас жилийн тайлан
2015 оны сүүлийн хагас жилийн тайланnaranhuu
 
Тамгын газрын 2015 он эхний хагас жилийн тайлан
Тамгын газрын 2015 он эхний хагас жилийн тайлан Тамгын газрын 2015 он эхний хагас жилийн тайлан
Тамгын газрын 2015 он эхний хагас жилийн тайлан Azzaya Byambadorj
 
журамд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл
журамд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлжурамд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл
журамд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлAzzaya Byambadorj
 
саналын товъёог
саналын товъёогсаналын товъёог
саналын товъёогAzzaya Byambadorj
 
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...mecss
 
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...mecss
 
Report1705
Report1705Report1705
Report1705mecss
 
саналын товъёог (1)
саналын товъёог (1)саналын товъёог (1)
саналын товъёог (1)Azzaya Byambadorj
 
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖUmguullin Mongol Umguulugch
 
Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллаг...
Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллаг...Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллаг...
Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллаг...Turbat Bat-Erdem
 
Хөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журамХөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журамGantulga Ulzii
 

Similar to Тамгын газар тайлан (17)

Тамгын газрын 2016 оны тайлан
Тамгын газрын 2016 оны тайланТамгын газрын 2016 оны тайлан
Тамгын газрын 2016 оны тайлан
 
2016 оны сүүлийн хагас жил
2016 оны сүүлийн хагас жил2016 оны сүүлийн хагас жил
2016 оны сүүлийн хагас жил
 
Монголын Хуульчдын холбоо-2016 тайлан
Монголын Хуульчдын холбоо-2016 тайланМонголын Хуульчдын холбоо-2016 тайлан
Монголын Хуульчдын холбоо-2016 тайлан
 
2016 эхний хагас жил
2016 эхний хагас жил2016 эхний хагас жил
2016 эхний хагас жил
 
Зөвлөлийн 2017 эхний улирлын тайлан
Зөвлөлийн 2017 эхний улирлын тайланЗөвлөлийн 2017 эхний улирлын тайлан
Зөвлөлийн 2017 эхний улирлын тайлан
 
2015 оны сүүлийн хагас жилийн тайлан
2015 оны сүүлийн хагас жилийн тайлан2015 оны сүүлийн хагас жилийн тайлан
2015 оны сүүлийн хагас жилийн тайлан
 
Тамгын газрын 2015 он эхний хагас жилийн тайлан
Тамгын газрын 2015 он эхний хагас жилийн тайлан Тамгын газрын 2015 он эхний хагас жилийн тайлан
Тамгын газрын 2015 он эхний хагас жилийн тайлан
 
журамд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл
журамд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлжурамд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл
журамд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл
 
саналын товъёог
саналын товъёогсаналын товъёог
саналын товъёог
 
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
 
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
 
Report1705
Report1705Report1705
Report1705
 
саналын товъёог (1)
саналын товъёог (1)саналын товъёог (1)
саналын товъёог (1)
 
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
 
Shsha
ShshaShsha
Shsha
 
Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллаг...
Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллаг...Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллаг...
Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллаг...
 
Хөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журамХөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журам
 

More from Azzaya Byambadorj

Хуульчийн мэдээ
Хуульчийн мэдээХуульчийн мэдээ
Хуульчийн мэдээAzzaya Byambadorj
 
Шүүгч сонгон шалгаруулах журам
Шүүгч сонгон шалгаруулах журамШүүгч сонгон шалгаруулах журам
Шүүгч сонгон шалгаруулах журамAzzaya Byambadorj
 
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/Azzaya Byambadorj
 
Хуульчийн мэдээ-12
Хуульчийн мэдээ-12Хуульчийн мэдээ-12
Хуульчийн мэдээ-12Azzaya Byambadorj
 
ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ Azzaya Byambadorj
 
Шүүгч сонгон шалгаруулах журам
Шүүгч сонгон шалгаруулах журамШүүгч сонгон шалгаруулах журам
Шүүгч сонгон шалгаруулах журамAzzaya Byambadorj
 
саналын товъёог
саналын товъёогсаналын товъёог
саналын товъёогAzzaya Byambadorj
 
журмын төсөлд ирүүлсэн санал 170421
журмын төсөлд ирүүлсэн санал 170421журмын төсөлд ирүүлсэн санал 170421
журмын төсөлд ирүүлсэн санал 170421Azzaya Byambadorj
 
хуульчдын холбооны дүрэм
хуульчдын холбооны дүрэмхуульчдын холбооны дүрэм
хуульчдын холбооны дүрэмAzzaya Byambadorj
 
Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтСонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтAzzaya Byambadorj
 

More from Azzaya Byambadorj (20)

Эмхэтгэл
ЭмхэтгэлЭмхэтгэл
Эмхэтгэл
 
IBA-2019
IBA-2019IBA-2019
IBA-2019
 
Тогтоол 09
Тогтоол 09Тогтоол 09
Тогтоол 09
 
Тогтоол 08
Тогтоол 08Тогтоол 08
Тогтоол 08
 
Тогтоол 07
Тогтоол 07Тогтоол 07
Тогтоол 07
 
Хуульчийн мэдээ
Хуульчийн мэдээХуульчийн мэдээ
Хуульчийн мэдээ
 
Шийдвэр
ШийдвэрШийдвэр
Шийдвэр
 
20180213 15
20180213 1520180213 15
20180213 15
 
15.16 tushaal zar
15.16 tushaal zar15.16 tushaal zar
15.16 tushaal zar
 
Шүүгч сонгон шалгаруулах журам
Шүүгч сонгон шалгаруулах журамШүүгч сонгон шалгаруулах журам
Шүүгч сонгон шалгаруулах журам
 
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
 
85, 86 ын зар (1)
85, 86 ын зар (1)85, 86 ын зар (1)
85, 86 ын зар (1)
 
Шүүгч
ШүүгчШүүгч
Шүүгч
 
Хуульчийн мэдээ-12
Хуульчийн мэдээ-12Хуульчийн мэдээ-12
Хуульчийн мэдээ-12
 
ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
 
Шүүгч сонгон шалгаруулах журам
Шүүгч сонгон шалгаруулах журамШүүгч сонгон шалгаруулах журам
Шүүгч сонгон шалгаруулах журам
 
саналын товъёог
саналын товъёогсаналын товъёог
саналын товъёог
 
журмын төсөлд ирүүлсэн санал 170421
журмын төсөлд ирүүлсэн санал 170421журмын төсөлд ирүүлсэн санал 170421
журмын төсөлд ирүүлсэн санал 170421
 
хуульчдын холбооны дүрэм
хуульчдын холбооны дүрэмхуульчдын холбооны дүрэм
хуульчдын холбооны дүрэм
 
Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтСонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалт
 

Тамгын газар тайлан

  • 1. 1 ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТАМГЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН Хуульчдын холбооны Тамгын газар /цаашид “Тамгын газар” гэх/ нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 6.1 дүгээр зүйлийн 1-д тус тус зааснаар Хуульчдын холбоо /цаашид “Холбоо” гэх/-ны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд дор дурдсан үйл ажиллагаануудыг явууллаа. Нэг. Хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлээр 2017 оны эхний хагас жилд Холбооны зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 42 тоот тогтоолоор батлагдсан Тамгын газрын шинэчлэгдсэн бүтэц орон тооны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Тамгын газрын болон Мэргэжлийн хариуцлагын хорооны ажил, албан тушаалд Тамгын газрын 5 нэгжийн 34 ажлын байранд 36 хүн, Мэргэжлийн хариуцлагын хорооны 6 ажлын байранд 8 хүн нийт 40 ажлын байрны 47 орон тоонд 42 хүн ажилласан. 2017 оны эхний хагас жилд 5 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж уг орон тоог нөхөж 5 ажилтан, сул орон тоонд 3 ажилтанг шинээр авч ажиллуулсан байна. 1 дүгээр хавсралт 2 хуудастай Тамгын газрын үйл ажиллагааны чиглэлээр зохион байгуулж гүйцэтгэсэн 45-А, боловсон хүчний чиглэлээр 43-Б тушаалын төслийг тус тус боловсруулан батлуулж ажилласан. Хоёр. Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийн хүрээнд: 2.1. Хөдөлмөрийн дотоод зохион байгуулалт, ажилтны нийгмийн асуудал, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн A/24 тоот тушаалаар батлагдсан “Ажлын байрны үйлчилгээний стандарт”, 12 дугаар сарын 04-ний өдрийн A/25 тоот тушаалаар “Холбооны хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчилж 2016 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн А/14 тоот тушаалаар журмын 10-д заасан Цалин хөлс, шагнал урамшуулал, тэтгэмжийн асуудалд шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулснаар Тамгын газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн A/20 тоот тушаалаар батлагдсан “Тамгын газрын ажилтнуудын цалин хөлсний нэгдсэн журам”-ыг хүчингүй болгож, 2016 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн А/59 тоот тушаалаар батлагдсан “Тамгын газрын ажилтнуудад жилийн ажлын үр дүнгээр шагнал урамшуулал олгох журам”-ыг тус тус мөрдөж ажилласан.
  • 2. 2 Тамгын газар тайлангийн хугацаанд 313 албан бичиг, 856 өргөдөл гомдол хүлээн авч хугацаанд нь шийдвэрлэж хариу хүргүүлсэн, байгууллага иргэнд 517 албан бичиг явуулсан байна. Архивын хууль тогтоомжийн дагуу Холбооны үйл ажиллагаанд үүссэн бичиг баримтыг эмхэлж цэгцлэн архивын нэгж болгон хавтаслан хадгалж хамгаалах ажлыг нэгдсэн зохион байгуулалтаар гүйцэтгүүлж, 187 ХН /хадгаламжийн нэгж/ материалыг байгуулагын архивт хүлээлгэн өгсөн. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 50 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангахаар Тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн A/01 тоот тушаалаар “Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр 61, Чиг үүргийн хороодын үйл ажиллагааг зохион байгуулах бусад хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр 34 нийт 95 ажил төлөвлөж, Холбооны зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот тогтоолоор батлагдсан “Хуульчдын холбооны 2017 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө”-ний биелэлтийн явцын тайланг хариуцсан мэргэжилтнүүдээр сар улирлаар гаргуулан хэлтсийн удирдлагууд холбогдох чиглэл өгч ажиллуулахын зэрэгцээ тайланг нэгтгэн баталгаажуулж Холбооны зөвлөлийн гишүүдэд хүргэхээр бэлэн болгосон. Тамгын газрын төлөвлөгөөний биелэлтийг хавсаргав. 2 дугаар хавсралт 31 хуудастай Холбооны хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажилтан бүр 7 хоног тутмын ажлын мэдээ тайланг хэлтэс, нэгжийн даргад файлаар хүргүүлж сар бүрийн эцсийн Баасан гарагт тухайн сард гүйцэтгэсэн ажлын тайлан дараа сарын ажлын төлөвлөгөөг батлуулан ажиллахын зэрэгцээ “Үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийг улирал тутам дүгнэн ажиллаж байна. Энэхүү гэрээгээр ажилтан бүрийг Холбоо, Тамгын газрын үйл ажиллагааны төлөвлөөний биелэлтийг хангах, ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй бусад ажилд ажилтан бүрийг хамруулж, ажлын үр дүнд бодит үнэлгээ дүгнэлт өгснөөр ажлын эцсийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох зорилгыг агуулсан. Ажлын цаг ашиглалтад өдөр тутам хяналт тавьж цалин хөлсийг тогтоосон хугацаанд зохих журмын дагуу олгож ирсэн. Хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажлаас хоцорсон бүртгэлийг давхар гарган сард 60 минутаас дээш хоцорсон 3 дугаар сард 5, 4 дүгээр сард 3, 6 дугаар сард 10 давхардсан тоогоор 18 ажилтан хоцорч хөдөлмөрийн хөлснөөс суутгал хийлгэж, зохих шаардлага тавьж ажилласан. Хөдөлмөрийн тухай хууль, Холбооны хөдөлмөрийн дотоод журмын дагуу Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/09, 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/19, 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/43 тоот тушаалаар 3 ажилтанд ажлын байрны тодорхойлолтод тусгасан болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй гүйцэтгэсэн шалтгаанаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан болно. Тамгын газрын ажилтнуудыг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Стрессийг хэрхэн даван туулах вэ?, Ажлын ачааллыг зохицуулах нь”, 04 дүгээр сарын 27-ны өдөр “Хүний сэтгэл зүйн хэв маягийн итгэлцүүр” /MBTI/ “Хувь хүн, үйлчилгээний ажилтанд байх харилцааны үндсэн ур чадвар” сэдэвт сургалтуудыг
  • 3. 3 ажлын байранд ажлын бус цагаар тус тус хамруулж сургалтын зардалд 161,500.00 төгрөгийг зарцуулсан. Холбооны зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2 дугаар тогтоолоор Тамгын газрын ажилтнуудын 2017 оны цалинд 461,287,896.00 /Дөрвөн зуун жаран нэгэн сая хоер зуун наян долоон мянга найман зуун ерэн зургаан/ төгрөг, нийгмийн даатгалын шитгэлд 50,741, 678. 46 /Тавин сая долоон зуун дөчин нэгэн мянга зургаан зуун далан найман/ төгрөг, ажилтнуудын нийгмийн арга хэмжээний зардалд 14,100,000.00 /Арван дөрвөн сая нэг зуун мянган/ төгрөг тус бүр төсөвлөгдсөн. Тамгын газрын ажилтнуудыг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулж тайлангийн хугацаанд 47 ажилтан /үүнээс жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа 2 ажилтан/-ы нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт сар бүр шимтгэл төлсөн бүртгэл хөтөлж, Нийгмийн даатгалын шимтгэлд Ажил олгогчоос 24,380,903, 00 /Хорин дөрвөн сая гурван зуун наян мянга есөн зуун гурван/ төгрөгийг төлж, даатгалын байгууллагаар баталгаажуулсан. Тамгын газрын ажилтнуудын цалинд 204,736,778.00 /Хоѐр зуун дөрвөн сая долоон зуун гучин зургаан мянга долоон зуун далан найман/ төгрөг зарцуулсан. Ажилтнуудын нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлж баталгаажсан тэмдэглэлийг нягтлан шалгаж ажилласан жилийн тооцоо, судалгааг шинэчлэн бүртгэж мэдээллийн нэгдсэн санг шинэчилснээр Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/08, 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/12, 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/29 тоот тушаалаар тус тус 1 ажилтанд, 06 дугаар сарын 07-ны өдрийн А /37 тоот тушаалаар 6 дугаар сард 2, 7 дугаар сард 15, 8 дугаар сард давхардсан тоогоор 12, 9 дүгээр сард 3 ажилтан 2017 оны ээлжийн амралтыг биеэр эдлэхээр тус тус шийдвэрлүүлсэн. Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журмын дагуу Тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/01, 1 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 тоот тушаалаар жирэмсний чөлөөтэй байгаа 2 ажилтанд 150 мянган төгрөгийн буцалтгүй тэтгэмж, 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/07, 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/13, 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/26, 04 дүгээр сарын 27-ний Б/24, 05 дугаар саоын 02-ны өдрийн Б/28 тоот тушаалаар тус бүр 1 ажилтанд ар гэрийн гачигдлын шалгаанаар 5 ажилтанд 5 хүртэл өдрийн тэтгэмжтэй чөлөө, 150 мянган төгрөгийн буцалтгүй тэтгэмж тус бүр олгож, тэтгэмжид нийт 1, 050.000 мянган төгрөг зарцуулсан. Тайлангийн хугацаанд Хөдөлмөрийн дотоод журамд заасан Тамгын газрын үүргийн хүрээнд ажлын байрны шаардлагаар Мэдээллийн технологийн мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэлээр ажлын бус цагаар сургалтад хамруулж Тамгын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 09- ны өдрийн Б/38 тоот тушаалаар 245 мянган төгрөгийг зарцуулсан. Төлөвлөгөөний дагуу 2017 оны 02 дугаар сарын 17-ны Бямба гарагт Бага- Баян амралтын базад “Цасны баяр 2017 өдөрлөг”-ийн ажлын хэсэг батлагдсан
  • 4. 4 хөтөлбөрөөр зохион байгуулсан. Өдөрлөгт 25 хүн хамрагдаж 1 сая 100 мянган төгрөг зарцуулсан. 2017 оны 03 дугаар сарын 20-ны Бямба гарагт Монголын өмгөөлөгчдийн холбооноос зохион байгуулдаг “Шилжин явах цомын төлөө” Боулингийн тэмцээнд Тамгын газрын ажилтан, Холбооны бүтцийн байгууллага, баг амжилттай оролцож 3 дугаар байр эзлэн Хүрэл медаль хүртсэн. “Хуульчдын өдөр”-ийг тохиолдуулан 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хуульчдын холбооноос Хуулийн төв байгууллагуудын хөл бөмбөгийн аварга шалгаруулах “Хуульчдын цом-2017” шилжин явах цомын төлөөх анхдугаар тэмцээнийг "British school of ulaanbaatar" сургуулийн хөлбөмбөгийн талбайд зохион байгуулсан. Тэмцээнд 11 байгууллагын баг тамирчид өрсөлдсөнөөс Тэргүүн байрт: Монголын өмгөөлөгчдийн холбоо, Дэд байрт: Тагнуулийн ерөнхий газар, Гуравдугаар байрт: Улсын дээд шүүхийн баг тамирчид тус тус шалгарсан. Холбооны Тамгын газар, чиг үүргийн болон сайн дурын хороодын гишүүдийн дунд спортын гурван төрлөөр /сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс/ “Хуульчдын холбооны шилжин явах цом-2017” тэмцээнийг “МJ спорт төв”-д зохион байгуулсан. Багийн нийт дүнгээр: Тэргүүн байр-Иргэний эрх зүй хороо, Дэд байр-Өмгөөлөгчдийн хороо Гуравдугаар байр-Шүүгчдийн хороо шалгарсан. 2.2. Хуульчдын холбооны орон нутаг дахь салбарыг зохион байгуулалт, арга зүйн удирдлагаар хангах чиглэлээр Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2014 оны 03 дугаар сарын 01- ний өдрийн 37 дугаар тогтоолоор орон нутаг дах салбарыг байгуулсан. Монголын Хуульчдын холбооны болон Тамгын газрын үйл ажиллагааны 2016 оны төлөвлөгөөнд Орон нутаг дахь салбар нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулах тодорхой ажлыг тусган биелэлтийг хангаж, мэдээ тайлан тогтоосон хугацаанд гаргаж ажилласан. 2.2.1. орон нутгийн салбар зохицуулагчдын нэгдсэн уулзалтыг зохион байгуулж, үйл ажиллагааг идэвхжүүлэхээр 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Орон нутгийн салбар зохицуулагчдын нэгдсэн уулзалтыг Хуульчдын танхимд зохион байгуулж Ерөнхийлөгч, Тамгын газрын дарга нар Холбооны салбарын цаашид ажиллах ерөнхий чиг хандлага, хэрхэн идэвхжүүлэх талаар болон цаг үеийн ажлаар мэдээлэл хүргүүлэв. Тамгын газрын Хяналт шалгалт, дотоод ажил, салбар хариуцсан мэргэжилтнүүд “Орон нутгийн зохицуулагчаар ажиллуулах гэрээ”-ний биелэлтийг хангуулах талаар арга зүйн зөвлөмж өгч харилцан мэдээлэл солилцоож ажилласан. Гэрээний биелэлтэд хяналт тавьж, хангуулахаар хуульчдын үүргийн биелэлтийн мэдээг өдөр тутам гарган өгч утас, цахим шуудангаар хүргүүлж ажилласан. 1 дүгээр улиралд 16 аймгийн зохицуулагчаас CV, танилцуулга авч мэдээллийн сан бүрдүүлж 2 дугаар улиралд дуусгахын зэрэгцээ Холбооны цахим хуудаст 21 аймгийн салбарынимхяаг, харилцах утас, цахим шуудангийн хаягийг байршуулсан. Мөн 4 аймгийн зохицуулагчийг шинээр
  • 5. 5 ажиллуулахаар гэрээ байгуулж ажиллуулснаар урамшууллыг тайлан ирүүлээгүй Ховд, Сүхбаатар, Дорнод аймгийн зохицуулагчдаас бусад 18 аймгийн зохицуулагчдад олгосон. 2 дугаар улирлын урамшууллыг Санхүүгийн баримт бичгийг бүрдүүлж өгснөөр олгохоор хүлээгдэж байна. Тайлангийн хугацаанд Говь-Алтай, Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Өмнөговь, Увс, Сүхбаатар, Төв, Хэнтий, Хөвсгөл аймгийн зохицуулагчдыг Холбооны байранд ажлаар ирэх үед өрөө, танхим бусад техник хэрэгслээр хангаж салбаруудын өдөр тутмын үйл ажиллагааг Холбооны чиг үүргийн болон сайн дурын хороодын үйл ажиллагаатай уялдуулах зорилгоор Өмгөөлөгчдийн хороотой хамтран 21 аймгийн нийт өмгөөлөгчдийн анкетыг холбогдох мэргэжилтэнд гаргаж өгч, Хуульчийн нийтэд тустай үйл ажиллагаа эрхлэх хороотой хамтран зохион байгуулсан сургалтын хүрээнд 12 аймгийн 40 хуульчид холбогдох журмын дагуу багц цаг тооцуулав. Орон нутгийн хуульчдаас иргэд, олон нийтэд үйлчилгээ үзүүлэхтэй холбогдон үүсч буй хүндрэл, бэрхшээлийг тухайн орон нутгийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэхээр Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Ховд аймгууд тухайн орон нутгийн Засаг даргын Тамгын газартай хамтран иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй хууль зүйн үйлчилгээ үзүүлэх, Холбооны үйл ажиллагааг орон нутагт сурталчлах өдөрлөг зохион байгуулж Холбооноос сурталчилгааны материалыг бэлтгэн цахим шуудангаар хүргүүлэн мэдээ авч ажилласан. Дээрх аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах хүрээнд салбарын бланк, тамга тэмдэг ашиглан харилцсан болно. 2.2.2. орон нутгийн хуульчдад чиглэсэн сургалт, иргэдэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах Тайлангийн хугацаанд Сургалтын хороотой хамтран 2017 оны үргэлжилсэн сургалтын 3 багц цагийн сургалтыг шинээр батлагдсан Захиргааны ерөнхий хууль, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулиар бүсчилсэн хэлбэрээр дараах аймгуудад зохион байгуулсан. 2017 оны 02 дугаар сарын 06-12-ны өдрүүдэд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт, 02 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт 03 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймагт 06 дугаар сарын 15-22-ны өдрүүдэд Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг 11 аймагт явуулж 400 гаруй хуульч хамрагдсан байна. Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороотой хамтран Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Дорнод, Баян-Өлгий, Дархан-Уул гэсэн 6 аймагт үйлчилгээ үзүүлэв. Үндсэн хуулийн эрх зүйн хороотой хамтран 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Сэдэмж бичлэгийн уралдаан”-ы зарыг хүргүүлж, 2017 оны 03 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт Үндсэн хуулийг өөрчлөх эсэх асуудлын хүрээнд иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах ажилд оролцсон.
  • 6. 6 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 26-ны хооронд Үндсэн хуулийн эрх зүйн хороотой хамтран нийслэл болон 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчдын дунд “Хүний эрх, эрх чөлөө” сэдэвт сэдэмж бичлэгийн уралдаан зарлаж амжилттай зохион байгуулж дуусгалаа. Уг уралдаанд 200 гаруй сурагч оролцсоноос Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд аймгаас оролцсон сурагчид шагналт байрт шалгарсан. 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 05 дугаар сарын 6-ны хооронд ОХУ-ын Эрхүү хотын их сургуулийн ХЗС дээр “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалтад Завханаас бусад 20 аймгийн зохицуулагчдыг хамруулав 2.3. Хуульчдын холбооны мэдээлэл, харилцаа, олон нийттэй харилцах чиглэлээр Хуульчдын холбооны мэдээлэл ил тод нээлттэй шуурхай байх зарчмыг хангах зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж, тайлангийн хугацаанд Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчлах хүрээнд 28 ажлыг гүйцэтгэлээ. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулж, UBS, ETV телевизүүд, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, Засгийн газрын мэдээ” зэрэг өдөр тутмын сонин, zaluu.com, medee.mn зэрэг цахим сайтууд, нийт 10 гаруй хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж, холбооноос зохион байгуулсан цаг үеийн үйл явдал, хуульчдыг нийгэмд таниулах мэдээлэл, ярилцлага, нэвтрүүлгүүдийг бэлтгэн цаг алдалгүй хүргэж байна. Тухайлбал, “ETV” телевизэд өөрийн тогтмол цагтай болж, долоо хоног бүрийн ням гаригт “Хуульчдын цаг” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж, Холбооны гишүүн хуульчдыг урьж оролцуулан, тайлангийн хугацаанд 9 нэвтрүүлгийг бэлтгэн нийтэд хүргээд байна. Мөн хуульч мэргэжил, Хуульчдын холбоог олон нийтэд таниулах хүрээнд UBS телевизийн “Кофе юу цай юу” нэвтрүүлэгт сар бүр зочин хуульч оролцуулж байна. Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагаас бидэнд хандан хуулийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх хуульч хүссэн үед Холбооны гишүүн хуульчидтай холбож, хэвлэлийнхэнд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж байна. Үүний зэрэгцээ телевиз, сонинд нийтлэгдсэн мэдээлэл, нэвтрүүлэг, ярилцлагыг тухай бүрт хуулбарлан авч холбооны www.mglbar.mn цахим хуудаст тогтмол нийтлэн ажиллаж байгаа болно. Хуульчдын холбооноос зохион байгуулсан томоохон үйл ажиллагаанд хэвлэлийнхэн урьж оролцуулсан талаар дурдвал: 1. 2017 оны 04 дүгээр сарын 20-нд болсон “Моск триал” тэмцээний нээлтийн үеэр ETV, Eagle, МҮОНР зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагыг урьж мэдээлэл бэлтгүүлэв. 2. 2017 оны 03 дугаар сарын 21-нд зохион байгуулсан “Өмгөөллийн үйл ажиллагаанд ногдуулах татвар” сэдэвт хэлэлцүүлэгт хэвлэлийн төлөөлөгч урьсан бөгөөд МҮОНРТ, MN25 TB5, Royal HD, Эх орон, UBS, Star телевиз, Үнэн, Засгийн
  • 7. 7 газрын мэдээ, Өдрийн сонин болон Хурд агентлаг, news.mn зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид хүрэлцэн ирж мэдээлэл бэлтгэв. 3. 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан “Шүүхийн хяналт баг Засгийн газар” хэлэлцүүлэгт хэвлэлийнхнийг урьсан бөгөөд С1, NTV, UBS, SBN, MNC телевизийн сэтгүүлчид мэдээлэл бэлтгэв. 4. 2017 оны 06 дугаар сарын 14-нд “Хуульчдын форум” болох талаарх UBS, ТВ9, VTV, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгт зочин оролцуулж мэдээлсэн бол Форумын өдөр МҮОНРТВ, Монгол HD, MN25, ETV тэргүүтэй 21 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид хүрэлцэн ирж мэдээлэл бэлтгэн цацсан болно. Мөн УЕПГ, Өмгөөлөгчдийн холбооны цахим хуудаст зар мэдээллийг байршуулсан. 5. Хуульчийн мэргэжлийн шалгалтын тов зарлах хэвлэлийн бага хурлыг 2017 оны 06 дугаар сарын 06-нд зарлан хэвлэлийнхнийг урьж, ETV, MҮОНРТВ, VTV, Хурд агентлаг, Eagle ТВ, Монголын үнэн сонин, "Өнөөдөр" сонины сэтгүүлчид хүрэлцэн ирж мэдээлэл бэлтгэв. Тайлангийн хугацаанд Хуульчдын холбооноос зохион байгуулсан болон хуульчдад хүргэхийг зорьсон 118 үйл ажиллагааны мэдээллийг Холбооны албан ѐсны www.mglbar.mn цахим хуудас болон фэйсбүүк хуудас, твиттерт нийтэлсэн байна. Хуульчдын холбооны мэдээллийг цогц, нэгдсэн байдлаар хүргэх зорилгоор “Хуульчийн мэдээ” онлайн сониныг эрхлэн гаргаж, хуульчдын и-мэйл хаягаар илгээж хэвшсэн . Мэдээлийн тодруулгыг хавсаргав. 3 дугаар хавсралт 9 хуудастай Тайлангийн хугацаанд Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Холбооны дүрэмд 6.6 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсгийн хэрэгжилтийн хүрээнд 34 ажлыг холбогдох хууль журмын дагуу гэрээгээр гүйцэтгүүлсэн. 4 дүгээр хавсралт 4 хуудастай Гурав. Чиг үүргийн хороодтой хамтран ажиллах, үйл ажиллагааг зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлэх хүрээнд 3.1. Чиг үүргийн хороодтой хамтран ажиллах чиглэлээр Чиг үүргийн хороодын эрхлэх асуудлын хүрээнд хороодоос ирүүлсэн санал, хүсэлт, шаардлагын дагуу нийт 248 байгууллага албан тушаалтанд хандсан албан бичгийг хүргүүлж, биелэлтэд нь зохих хяналт тавьж ажилласан. 3.2.Чиг үүргийн хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр Чиг үүргийн хорооны болон Холбооны чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар Тамгын газрын даргын тушаалаар тухай бүр ажлын хэсэг байгуулж, тухайн чиглэлийн үйл ажиллагаанд хүний нөөцийн чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажилласан. Чиг үүргийн хороодын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж буй тухайн хороо хариуцсан мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд байнгын хяналт
  • 8. 8 тавьж, мэргэжилтний ажлын төлөвлөгөөг 7 хоног бүрээр гаргуулан гүйцэтгэлийг нь хянаж, зохих зөвлөмж, зааварчилгааг цаг тухай бүрт өгч байлаа. Тайлангийн хугацаанд чиг үүргийн хорооны хуралдаан нийт 18 удаа зохион байгуулагдаж, хурлын зарыг гишүүдэд хүргэх, хурлын танхимыг бэлтгэх, шаардлагатай техник хэрэгслээр хангах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, хурлын тэмдэглэл хөтлөх, хурлаас гарах шийдвэрийн төсөл, боловсруулах батлуулах, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг тухай бүр гүйцэтгэж ирсэн. Хуралдааны мэдээлэл 5 дугаар хавсралт 9 хуудастай Тайлангийн хугацаанд Чиг үүргийн хороодын 26 ажилд хамтарч ажилласан. Тамгын газраас зохион байгуулсан үйл ажиллагааны мэдээллийг хавсаргав. 6 дугаар хавсралт 12 хуудастай Дөрөв. Сайн дурын хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр Сайн дурын хорооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж буй тухайн хороо хариуцсан мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, мэргэжилтний ажлын төлөвлөгөөг 7 хоног бүрээр гаргуулан гүйцэтгэлийг нь хянаж, зохих зөвлөмж, зааварчилгааг цаг тухай бүрт нь өгч байлаа. Тайлангийн хугацаанд сайн дурын хороодын удирдах хурал 27 удаа зохион байгуулагдаж, хурлын зарыг гишүүдэд хүргэх, хурлыг зохион байгуулах, шаардлагатай техник хэрэгслээр хангах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлыг Тамгын газрын ажилтнууд, хороо хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж байсан. Хуралдааны мэдээлэл 7 дугаар хавсралт 12 хуудастай Тайлангийн хугацаанд Сайн дурын үүргийн хороодын 35 ажилд хамтарч ажилласа. Тамгын газраас дэмжлэг үзүүлж зохион байгуулсан үйл ажиллагааны мэдээллийг хавсаргав. 8 дугаар хавсралт 12 хуудастай Тав. Холбооны үйл ажиллагаанд хамаарах бусад ажлын хүрээнд 5.1. Зөвлөлийн хурлын бэлтгэл хангах, зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах бодлогыг тодорхойлох чиг үүрэгтэй хамтын удирдлагын байгууллага болох Холбооны зөвлөлийн ээлжит 2, ээлжит бус 3, нийт 5 удаагийн хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж, хуралдааны байрыг засаж бэлтгэх, хурлын үед гишүүдийг мэдээллээр хангах, хурлын зохион байгуулалтад туслалцаа үзүүлж ажиллалаа. 5.2. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл 5.2.1. хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг шийдвэрлэх асуудлаар
  • 9. 9 2016 оны 11 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Хуульчийн мэргэжлийн шалгалтад 157 иргэн тэнцэж батламж авсан. Бүртгэлийн нэгдсэн журмын 4.2 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс Хуульчдын холбооны гишүүнээр элсэх өргөдлийг дараах хугацаанд хүлээн авч барагдуулсан. 1. 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 67 хуульчийг, 2. 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 59 хуульчийг, 3. 2017 оны 03 дугаар сарын 31-ны өдөр үлдсэн 31 иргэнийг тус тус Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлж, Хуульчийн тангараг өргүүлж, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг олгосон. Холбооны Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн № 02 дугаар тушаалаар 1 хуульч хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн. 5.3 Нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн бүх хуульчийг тангараг өргүүлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах ажлыг хүрээнд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг хэрэгжүүлэх хүрээнд хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн хуульчдыг хуульчийн тангараг өргөх ажиллагааг зохион байгуулж 2017 оны сүүлийн хагас жилд нийт 163 хуульчдыг хуульчийн тангараг өргүүлж, Хуульчдын холбооны нэгдсэн бүртгэлд бүртгэгдээд байгаа нийт 5410 хуульчаас 5329 хуульч тангаргаа өргөсөн. Нийт хуульчдын 98,5% нь Хуульчийн тангаргаа өргөсөн. Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн хуульчдын Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг тайлангийн хугацаанд 253 хуульчид олгосон. 5.4. Нэгдсэн бүртгэлийн журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Холбооны бүртгэл мэдээллийн нэгдсэн сан үрэгдэх, устгагдахаас бүрэн хамгаалагдсан програм хийгдэж байгаа. Нэгдсэн бүртгэлийн програм нь бүртгэлийн нэгдсэн журамд заасан үндсэн 5 бүртгэлийг оруулсан, Бүртгэлийн нэгдсэн журам, дүрмийн хэрэгжилтийг хангах, хуульчдад боловсронгуй, түргэн шуурхай үнэн мэдээллээр хангахаар програм хийгдсэн. 5.5. Өмгөөлөгчдийг өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд даатгуулах ажлыг зохион байгуулах хүрээнд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан хэсгийг хэрэгжүүлэхээр өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд даатгуулсан хуульчдын бүртгэл явуулж, эхний хагас жилд 131 өмгөөлөгч хариуцлагын даатгалаа бүртгүүлсэн. 5.6. Өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлт гаргах, түүнийг хянан шийдвэрлэх ажлын хүрээнд 2017 оны эхний хагас жилийн тайлангийн хугацаанд 120 хуульч шүүхэд төлөөлөөх эрх нээлгэхээр мэдэгдэл хуудас авсан. Шүүхэд төлөөлөх эрх нээлгэж, өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн баримтыг үндэслэн хуульчийн өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэсэн.
  • 10. 10 5.7. Хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, шүүхэд төлөөлөх эрх түдгэлзүүлэх, сэргээх асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд д/д Ирсэн бичгийн ангилал Нийт ирсэн бичгийн тоо Хүсэлт хангасан Тайлбар 1 Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх асуудлаар 104 68 Татварын тооцоотой-18 Хүсэлт буцаасан-9 Шийдэгдээгүй-9 2 Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сэргээх асуудлаар 26 26 - 3 Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлаар - - ХЭЗБТ хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, холбооны дүрмийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, Холбооны Бүртгэлийн нэгдсэн журмын 4.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус үндэслээр 120, -Нас барсан-25 хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосон. 4 Шүүхэд төлөөлөх эрх түдгэлзүүлэх асуудлаар 61 61 - 5 Шүүхэд төлөөлөх эрх сэргээх асуудлаар 5 5 - 6 Шүүхэд төлөөлөх эрх нээлгэх асуудлаар 120 120 - 7 Гишүүн татварын хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх хүсэлт гаргах асуудлаар 21 16 Хугацаа хойшлуулсан-8 50% бууруулах-8 Хүсэлт буцаасан-5 8 Өмгөөллийн хуулийн этгээдийг холбооны бүртгэлд бүртгүүлэх асуудлаар 22 22 - 9. Сайн дурын хороодыг бүртгэх асуудлаар 11 9 ТГД-ын 2017 оны 04.07-ны А/45- 1, 05.03-ны А/25 -6, 05.24-ний А/33 -2 хороог тус тус бүртгэв. 10. Бусад 22 22 - Нийт 381 340 Материалын бүрдэл хангуулахаар хүлээгдэж буй-41 5.8. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр 5.8.1. олон улсын болон бүс нутгийн мэргэжлийн байгууллагуудтай харилцаа тогтоон, тэдгээр байгууллагад гишүүнээр элсүүлэх, үйл ажиллагаанд байнгын идэвхтэй оролцоотой байх ажлыг зохион байгуулах чиглэлээр
  • 11. 11 1. 2017 оны 01 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс болох Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгээс зохион байгуулсан “Шинэ оноо угтах хүндэтгэлийн арга хэмжээ”-нд Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ж.Хунан, Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга Э.Золзаяа болон тус хорооны шалгагч Г.Должинсүрэн, сахилгын шинжээч Н.Баяржавхлан нар оролцсон. Тус хүндэтгэлийн арга хэмжээний үеэр буюу 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14:30-17:00 цагийн хооронд Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгийн Дэд Ерөнхийлөгч хатагтай Мэлисса Панг нарын төлөөлөгчид Монголын Хуульчдын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэ талаарх мэдээллийг холбооны цахим хуудаст байршуулсан болно. 2. Олон Улсын Хуульчдын холбооны 2017 оны ээлжит чуулга уулзалтыг Австралийн Сидней хотод 2017 оны 10 дугаар сарын 08-13-ны өдөр зохион байгуулах болсонтой холбогдуулан тус уулзалтад Монголын Хуульчдын холбооны 4 хуульчийг тэтгэлэгтэйгээр оролцох боломжийг олгосон тул энэ тухай мэдээллийг холбооны цахим хуудаст 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байршуулснаар эхний шатанд шаардлага хангасан 11 хуульч өөрийн материалыг хүлээн авч тэдгээрээс ярилцлагын шалгалт авах ажлыг 2017оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан. Шалгалтын оноогоор эхний 8 байр эзэлсэн 8 залуу хуульчийн холбогдох материалыг ОУХХ-нд илгээснээр эцсийн шатны дүнг ОУХХ-оос гаргаж 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хуульчдын холбоонд ирүүлсэн. 3. 2017 оны 05 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д.Түвшинтамир, Шүүгчдийн хорооны гишүүн Д.Мөнхтуул, Прокурорын хорооны гишүүн Ж.Сандагсүрэн нараар ахлуулсан баг БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгээс тус байгууллагын 110 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Бүс нутаг болон зам: Холбоо харилцаа, конвергенци, хамтын ажиллагааны хурдасгуур” сэдэвт олон улсын хуралд оролцсон бөгөөд энэ талаарх мэдээллийг холбооны цахим хуудаст байршуулсан болно. 4. 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Оросын Холбооны Улсын өдөр Хуульчдын холбооны Буриад дахь салбар холбооны тэргүүн Дашиев Анатолий Батуевичтай Монголын Хуульчдын холбооны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг, Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны дарга Т.Ганбаатар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ж.Хунан, мэргэжилтэн Х.Дөлгөөн нар уулзаж, хоѐр байгууллагын хамтын ажиллагааг эхлүүлж, цаашлаад хамтран ажиллах санамж бичиг байгуулан хамтран ажиллах асуудлаар харилцан санал солилцсон болно. Хамтран ажиллах санамж бичгийн төслийг талууд боловсруулж байна.
  • 12. 12 5.8.2. гадаад хамтын ажиллагааны бодлогын хүрээнд хамтран ажиллахаар тогтсон гадаадын байгууллага, хуульчидтай харилцаа тогтоох чиглэлээр 1. 2017 оны 03 дугаар сарын 20-30ны өдрүүдэд “Азийн Хөгжлийн Банк”- аас Монгол Улсад хэрэгжүүлж буй “Шүүхийн сургалтын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Эдийн засгийн гэмт хэргийн чиглэлээр сургагч багш бэлтгэх” сургалтыг зохион байгуулж сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг оролцож, сургалтад хамрагдаж буй шүүгч, прокурор, өмгөөлөгч нарт амжилт хүсэж байгаагаа илэрхийлсэн болно. Хуульчдын холбооны гишүүн-хуульч, өмгөөлөгч С.Оюун, О.Чулуунцэцэг, Т.Урангэрэл, С.Цэмбэлмаа, Б.Энх-Эрдэнэ нар сургалтанд амжилттай хамрагдаж, гэрчилгээгээ гардан авсан болно. 2. Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг 2017.03.06-ны өдөр Япон Улсын Хууль зүйн яамны Сургалт, судалгааны институтийн профессор, улсын өмгөөлөгч Кэй Хирота, Рио Юкава болон сургалт хариуцсан мэргэжилтэн Юки Күдо нарыг хүлээн авч уулзсан бөгөөд талууд цаашид хамтран ажиллах хэрэгцээ шаардлага байгаа талаар илэрхийлсэн болно. Уулзалтанд Өмгөөлөгчдийн хороо болон Прокурорын хорооны төлөөлөгчид оролцсон болно. 3.Оросын Холбооны Улсын Эрхүүгийн Их Сургуулийн Хуулийн институттэй хамтран ажиллах санамж бичгийг амжилттай байгуулсан бөгөөд санамж бичгийн хүрээнд Монголын Хуульчдын холбооны 21 аймаг дах салбар зохицуулагчид Эрхүү хотод 2017 оны 05 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн хэрэглээний голлох асуудлууд” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтанд хамрагдсан болно. Сургалт нь “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай ойлголт, хууль ба хэрэглээ”, “Хувь хүний эсрэг гэмт хэргийн зүйлчлэлийн голлох асуудлууд”, “Өмчийн эсрэг тодорхой төрлийн гэмт хэргийн зүйлчлэлд тулгамдаж буй асуудлууд”, “Эдийн засгийн үйл ажиллагааны хүрээн дэх гэмт хэргүүд. Хэрэглээний дүн шинжилгээ”, “Албан тушаалын гэмт хэргийн зүйлчлэлд тулгамдаж буй асуудлууд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд хичээлийг Эрхүүгийн Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхмийн доцент, хууль зүйн ухааны доктор Павел Владимирович Никонов, тус тэнхмийн ахлах багш Василий Иннокентьевич Кузнецов, доктор Михаил Александрович Сутурин, ОХУ-ын Ерөнхий Прокурорын газрын дэргэдэх Академийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхмийн доцент, хууль зүйн ухааны доктор Владимир Николаевич Шиханов нар удирдсан явуулсан. 4. Оросын Холбооны Улсын Буриадын Улсын Их Сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд тус их сургуулийн Хууль зүйн сургуулиас 2017.05.19-21-ний өдрүүдэд “БУИС дээрхи Монголын өдрүүд” нэрийн дор зохион байгуулсан “Ази-Номхон далайн улс орнуудын харьцуулсан эрх зүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцох үеэр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг ийн гарын үсэгтэй хамтран ажиллах санамж бичгийн төслийг хүлээлгэн өгсөн.
  • 13. 13 5. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Итали Улсын Турин хотод 2017.05.22-оос 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулсан “Хуульч, шүүгч, хуулийн боловсрол олгогчдод зориулсан Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтад Хуульчдын холбооны гишүүн хуульч Д.Монголжингоо амжилттай хамрагдаж, гэрчилгээгээ гардан авсан. Тус сэдвийн хүрээнд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс сургагч багшаар бэлтгэгдсэн хуульч Д.Монголжингоо, Сургалтын хороотой хамтран 08 дугаар сард 5 хоногийн сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан. 5.8.3. гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлууд: 1. Австрали улсаас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яамны дэргэд тус улсад их дээд сургууль төгссөн хуульч, эрх зүйчдийн гишүүнчлэл бүхий сайн дурын клуб байгуулахтай холбоотойгоор бүртгэлийг амжилттай явуулж, бүртгүүлэгчдийн нэрсийн жагсаалтыг Элчин сайдын яаманд хүргүүлсэн. 2. Гадаад хэргийн яамны Консулын газраас 2017.01.30-ны өдөр зохион байгуулсан “Виз, шилжилт хөдөлгөөний асуудлаар хуулийн зөвлөгөө өгөх үндэсний эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийн дүнд шилжилт хөдөлгөөний эрх зүйгээр мэргэшсэн хуульчдыг бэлтгэх хэрэгцээ шаардлага тулгарч байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Үүний дагуу Хуульчдын холбооноос цаашид энэ салбараар мэргэших хүсэлтэй хуульчдыг бэлтгэх зорилгоор хуульчдын бүртгэлийг зохион байгуулсан бөгөөд нийт 52 хуульч бүртгүүлснээр гадаад улсын Элчин сайдын яаманд тэдгээр хуульчдад виз, шилжилт хөдөлгөөний асуудлаар сургалт явуулж, хамтран ажиллах боломжтой эсэх талаар дурьдсан албан бичгийг хүргүүлсэн. Тус албан бичгийн хүрээнд Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ж.Хунан, мэргэжилтэн Х.Дөлгөөн нар 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Франц улсын элчин сайдын яамны Элчин зөвлөх Рафаэл Дрозэвски, Соѐл, хамтын ажиллагааны зөвлөх Жан- Флоран Филтц нартай, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Япон улсын элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минорү, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Мачида Хидэаки нартай уулзаж, хамтран ажиллах асуудлаар санал солилцсон. БАТАЛГААЖУУЛСАН: ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ц.ГАНБОЛД ТАЙЛАНГ НЭГТГЭН БОЛОВСРУУЛСАН: ХҮНИЙ НӨӨЦ, ДОТООД АЖИЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Ж.ТУЯА
  • 14. 14