More Related Content
Similar to Mie.s7 2020-2021on (20)
More from hicheel2020 (20)
Mie.s7 2020-2021on
- 1. Үйлдвэрлэл
I.Үндсэн ойлголтууд / Орчуулж бич /
• Production function - Үйлдвэрлэлийн функц
• Inputs - Орц
• Outputs - Гарц
• Short run - Богино хугацаа
• Long run - Урт хугацаа
• Law of diminishing returns - Үр өгөөж буурах хууль
• Law of returns to scale - Өргөжилтийн өгөөжийн хууль
• Total product - Нийт бүтээгдэхүүн
• Average product - Дундаж бүтээгдэхүүн
• Marginal product - Ахиу бүтээгдэхүүн
II. Үнэн / Худал
Доорх асуудлуудын үнэн, худлыг нягтлан тунгааж, хариулт өг
1. Үйлдвэрлэлд ашиглах аргуудын багцыг үйлдвэрлэлийн функц гэнэ.
□ Тийм □ Үгүй
2. 1 жил буюу түүнээс бага хугацааг богино хугацаа гэж үзнэ.
□ Тийм □ Үгүй
3. Ахиу бүтээгдэхүүн буурч байхад, дундаж бүтээгдэхүүн өсөх боломжгүй.
□ Тийм □ Үгүй
4. MP < AP бол AP буурах ёстой.
□
Тийм □ Үгүй
5. Үр өгөөж буурах хууль наад зах нь нэг орц тогтмол нөхцөлд үйлчилдэг.
□ Тийм □ Үгүй
6. Нийт бүтээгдэхүүний муруй дээрх гарцын бүх түвшингүүд технологийн үр ашигтай байна.
□ Тийм □ Үгүй
7. Өргөжилтийн өгөөж буурах, тогтмол байх, өсөх зэрэг нь урт хугацаанд хамааралтай.
□ Тийм □ Үгүй
8. Хүчин зүйлийн өсөлтөөс бараа, үйлчилгээний өсөлт доогуур байвал өргөжилтийн буурах үр өгөөжтэй
байна.
□ Тийм □ Үгүй
9. Пүүсэд үр өгөөж буурах хууль хэрэгжиж байвал уг пүүс өргөжилтийн эерэг өгөөжтэй байх ёстой.
□ Тийм □ Үгүй
10. Ахиу бүтээгдэхүүн сөрөг утгатай болоход нийт бүтээгдэхүүн буурна
□ Тийм □ Үгүй
III. Тест.
1. Орцыг гарц болгох процесс буюу үйл явц
a) Нийлүүлэлт
b) Үйлдвэрлэл
c) Хэрэгцээ
d) Эрэлт
2. Пүүсийн гол зорилго нь юу вэ?
a) Зах зээлд өндөр байр суурьтай болох
b) Олон хүнийг хөлслөх
c) Боломжийн ашиг олох
d) Дээрх хариултууд бүгд зөв
3. Нийт бүтээгдэхүүн гэдэг нь
a) Тухайн пүүсийн үйлдвэрлэсэн бараа үйлчилгээний нийт тоо хэмжээ
b) Бараа, үйлчилгээг үйлдвэрлэхэд зарцуулсан нийт зардлын хэмжээ
c) Уг бараа, үйлчилгээг үйлдвэрлэхэд хэрэглэсэн нийт нөөцийн хэмжээ
- 2. d) Дээрх хариултууд бүгд буруу
4. Үйлдвэрлэлийн функц гэдэг нь
a) Тухайн нөөцийн түвшинд үйлвэрлэсэн бараа, үйлчилгээний тоо хэмжээг харуулдаг
ойлголт
b) Үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа нөөцүүд болон гарцын хоорондын хамаарлыг
илэрхийлж буй функц
c) Үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний хоорондын хамаарлыг илэрхийлж буй функц
d) Нөөцүүдийн түвшинд үйлдвэрлэж чадах бараа, үйлчилгээний тоо хэмжээ
e) Нөөцүүд болон түүнд зарцуулж буй зардлын хамаарлыг илэрхийлж буй функц
5. Үйлдвэрлэлийн богино хугацаа гэдэг нь
a) Зөвхөн нэг нөөц хувьсан өөрчлөгдөх ба бусад нөөцүүд тогтмол байх үеийг хэлнэ.
b) Богино хугацаанд ихэвчлэн хөдөлмөр гэдэг нөөц хувьсах, бусад нөөцүүд тогтмол байдаг.
c) Дээрх хариултууд бүгд зөв байна.
d) Тохирох хариулт байхгүй байна.
6. Дундаж бүтээгдэхүүн
a) Нэгж нөөцөд ноогдох бараа, үйлчилгээ
b) Нэмэгдсэн нөөцийн үйлвэрлэсэн бүтээгдэхүүн
c) Нэгж тогтмол нөөцийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн
d) Дээрх хариултууд бүгд зөв
7. Нэмэгдсэн нөөцийн нэмж үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээ нь ______болно.
a) Ахиу бүтээгдэхүүн
b) Нэмэгдсэн хувьсах нөөцийн бүтээмжийг
c) Дундаж бүтээгдэхүүний өөрчлөлтийг
d) a), b) хариултууд зөв байна.
8. Хувьсах нөөцийн тодорхой түвшнээс эхлэн ахиу бүтээгдэхүүн буурдаг ба үүнийг ______гэж
нэрлэдэг.
a) Дундаж бүтээгдэхүүн
b) Ахиу бүтээгдэхүүн
c) Үр өгөөж буурах хууль
d) Нийт бүтээгдэхүн
9. Ахиу бүтээгдэхүүн ______харуулдаг.
a) Нэмэгдсэн хувьсах нөөцийн нэмж үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний тоо хэмжээг
b) Нэмэгдсэн хувьсах нөөцийн бүтээмжийг
c) Дундаж бүтээгдэхүүний өөрчлөлтийг
d) a), b) хариултууд зөв байна.
10. Дараах нөхцөл хангагдвал дундаж бүтээгдэхүүн буурч эхэлдэг.
a) Ахиу бүтээгдэхүүн хамгийн их утгаа авах үеэс
b) Нийт бүтээгдэхүүн хамгийн их утгаа авах үеэс
c) Дундаж бүтээгдэхүүн ахиу бүтээгдэхүүнтэй тэнцэх үед
d) Дээрх хариултууд бүгд зөв байна.
11. Үр өгөөж буурах хууль үйлчилж эхлэх цэгийг ______харуулдаг.
a) Ахиу бүтээгдэхүүн хамгийн их утгаа авах үеэс
b) Дундаж бүтээгдэхүүн хамгийн их утгаа авах үеэс
c) Нийт бүтээгдэхүүн хамгийн их утгаа авах үеэс
d) Дээрх хариултууд бүгд зөв байна.
12. Хувьсах нөөцийн хэмжээ 5 нэгж байхад нийт бүтээгдэхүүн 12 нэгж байв. Хувьсах нөөцийн
хэмжээ 6 нэгж болоход нийт бүтээгдэхүүний хэмжээ 15 нэгж болов. 6-р хувьсах нөөцийн ахиу
бүтээгдэхүүнийг ол.
a) 27
b) 1
c) 3
d) 15
13. Хувьсах нөөцийн хэмжээ 5 нэгж байхад нийт бүтээгдэхүүн 12 нэгж байв. Хувьсах нөөцийн
хэмжээ 6 нэгж болоход нийт бүтээгдэхүүний хэмжээ 15 нэгж болов. 6-р хувьсах нөөцийн дундаж
бүтээгдэхүүнийг ол.
a) 2,4
b) 3
c) 15
- 3. d) 2,5
14. 3-р нөөцийн үйлвэрлэсэн ахиу бүтээгдэхүүн 12, 4-р нөөцийнх 8, 5-р нөөцийнх 6 бол хэд дэх
нөөцөөс эхлэн үр өгөөж буурах хууль үйлчилсэн бэ?
a) 3
b) 4
c) 5
d) Дээрх өгөгдлүүдээр авч үзэх боломжгүй.
15. Ахиу бүтээгдэхүүн сөрөг утгатай болох үеэс эхлэн ______
a) Дундаж бүтээгдэхүүн буурч эхэлнэ
b) Дундаж бүтээгдэхүүн өсч эхэлнэ.
c) Нийт бүтээгдэхүүн өсч эхэлнэ
d) Нийт бүтээгдэхүүн буурч эхэлнэ.
16. Дундаж бүтээгдэхүүн хамгийн их утгаа авах үед дараах нөхцөл хангагддаг.
a) Дундаж бүтээгдэхүүн хамгийн их утгаа авдаг.
b) Нийт бүтээгдэхүүн хамгийн бага утгаа авдаг .
c) Нийт бүтээгдэхүүн хамгийн их утгаа авдаг .
d) Ахиу бүтээгдэхүүний утга дундаж бүтээгдэхүүний утгатай тэнцдэг.
18. Бүх нөөцүүд хувьсан өөрчлөгдөж буй үе
a) Үйлдвэрлэлийн богино хугацаа
b) Үйлдвэрлэлийн урт хугацаа
c) Үйлдвэрлэлийн урт болон богино хугацааны аль нь ч байж болно.
d) Нөөцүүдийн өөрчлөлтөөр үйлдвэрлэлийн хугацааг тодорхойлох боломжгүй.
19. Дараах нөхцөлд өргөжилтийн тогтмол үр өгөөж бий болдог.
a) Хүчин зүйлийн өсөлтөөс бараа, үйлчилгээний өсөлт давамгайлж байвал.
b) Хүчин зүйлийн өсөлтөөс бараа, үйлчилгээний өсөлт доогуур байвал.
c) Хүчин зүйлийн өсөлттэй бараа, үйлчилгээний өсөлт адилхан байвал.
d) Пүүс урт хугацаанд дундаж нийт зардлаа бууруулж байвал.
20. Пүүс урт хугацаанд нөөцүүдээ 5 хувиар нэмэгдүүлэхэд үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний тоо
хэмжээ 3 хувиар нэмэгдсэн бол
a) Өргөжилтийн өсч буй үр өгөөж ажиглагдаж байна.
b) Өргөжилтийн буурч буй үр өгөөж ажиглагдаж байна.
c) Өргөжилтийн тогтмол үр өгөөж ажиглагдаж байна.
d) Үр өгөөж буурах хууль үйлчилж байна.
21. Богино хугацаанд дараах ойлголтыг авч үздэг.
a) Өргөжилтийн үр өгөөж гэсэн ойлголтыг
b) Үр өгөөж буурах хууль гэсэн ойлголтыг
c) Дээрх хоёр ойлголтыг хоёуланг нь
d) Үйлдвэрлэлийн хэмнэлт гэсэн ойлголтыг
22. 5 дахь хувьсах нөөцөөс эхлэн ахиу бүтээгдэхүүн буурч эхлэв. Энэ нь ….. харуулна.
a) Өсч буй өргөжилтийн үр өгөөжтэйг
b) Буурч буй өргөжилтийн үр өгөөжтэйг
c) Үр өгөөж буурах хууль үйлчилж байгааг
23. Нийт бүтээгдэхүүний талаархи мэдээлэл өгөгдөв. Аль нь үр өгөөж буурах хуулийн агуулгыг
харуулах вэ?
a) 40, 50, 60, 70
b) 40, 48, 54, 56
c) 40, 52, 56, 54
d) 40, 38, 35, 33
IV. Бодлого
1. Хүснэгтийг ашиглаж ахиу ба дундаж бүтээгдэхүүнийг ол. ТРL МРL ,АРL –ийн график байгуул
- 4. Ажилчдын тоо L Бүтээгдэхүүний
хэмжээ, ТРL
МРL АРL
1 150
2 340
3 510
4 650
5 740
6 800
7 830
8 820
2. Хүснэгтийг гүйцээж бөглө.
3. Чихэр үйлдвэрлэдэг пүүс А,В,С технологиудаас аль нэгийг нь сонгон авна. Эдгээр технологи
бүрийн хувьд шаардлагатай орцуудын (L;K) хэмжээ нь харилцан адилгүй бөгөөд дараах
мэдээлэл өгөгдсөн байна.
Q А В С
L К. L К L К
1 9 2 6 4 4 6
2 19 3 10 8 8 10
3 29 4 14 12 12 14
4 41 5 18 16 16 19
5 59 6 24 22 20 25
6 85 7 33 30 24 32
7 120 8 45 38 29 40
а. Хөдөлмөрийн үнэ 200 $, капиталын үнэ 400 $ бол үйлдвэрлэлийн түвшин бүрт, технологи бүрийн
хувьд нийт зардлыг тооц.
б. Үйлдвэрлэлийн түвшин бүрт пүүс аль технологийг сонгон авбал зардлаа хамгийн бага байлгаж
чадах вэ.
4. Хүснэгтэд нэгэн барааны бүтээгдэхүүний хэмжээ ба зардлын хамаарлыг 4 янзаар харуулжээ
Бүтээгдэхүүний
хэмжээ
К L
1 200 30 80
2 350 45 120
3 700 90 240
4 750 99 264
А. 1- ээс 2 - т, 2 – оос 3- т, 3 – аас 4- т шилжих үеийн K,L өөрчлөлтийг хувиар тодорхойл
Б. 1- ээс 2 - т, 2 – оос 3- т, 3 – аас 4- т шилжих үеийн үйлдвэрлэлийн өргөжилтийн үр өгөөж
ямар байх вэ
5.X барааны үйлдвэрлэлийн функц Qx=KL - 0.8K2
- 0.2L2
гэж өгөгджээ. К= 10 бол TPL, АРL, МРL - дийн
функцуудыг ол.
Хөдөлмөрийн тоо
(L)
TPL APL MPL
3 32
4 128
5 16
6 152