More Related Content
Similar to Econom.S2 (20)
More from hicheel2020 (20)
Econom.S2
- 1. ЗАХ ЗЭЭЛИЙН ТЭНЦВЭР
I.Тест
1. Худалдан авах чадвараар баталгаажсан хэрэглээ.
a) Хэрэгцээ b) Үйлдвэрлэл c) Эрэлт d) Нийлүүлэлт
2. Эрэлтэнд нөлөөлдөг үнийн бус хүчин зүйлсийн нөлөөгөөр
a) Эрэлтийн тоо хэмжээний өөрчлөлт бий болно b) Эрэлтийн өөрчлөлт бий болно.
c) Эрэлтийн муруй бүхэлдээ шилжилт хийнэ. d) b ,c хариулалтууд зөв байна
3. Эрэлтийн муруй шилжилт хийсэн бол
a) Хосолдог барааны үнэд өөрчлөлт орсон гэсэн үг b) Орлодог барааны үнэд өөрчлөлт орсон гэсэн үг
c) Хэрэглэгчийн орлогод өөрчлөлт орсон гэсэн үг d) Дээрх хариултууд бүгд зөв байна.
4. Хосолдог бараан үнийн өөрчлөлт нь
a) Эрэлтийн муруйн дагуух цэгэн шилжилтийг бий болгоно
b) Эрэлтийн муруй шилжихэд хүргэнэ c) Үнийн түвшин бүрд эрэлт өөрчлөгдөхөд
c) b ), c) Хариулалтууд зөв байна.
5. Эрэлтийн функц гэж.
a) Эрэлттэй байгаа тоо хэмжээ болон уг бараа , үйлчилгээний үнийн хоорондох хамаарлыг илэрхийлэх
функц
b) Эрэлттэй байгаа тоо хэмжээ болон түүнд нөлөөлдөг хүчин зүйлсийн хоорондын хамаарлыг
илэрхийлэж буй функц
c) Эрэлттэй байгаа тоо хэмжээ болон үнийн хоорондох хамаарлын грацик дүрслэл
d) Эрэлттэй байгаа тоо хэмжээ болон түүнд нөлөөлдөг хүчин зүйлсийн хороондын хамаарлын график
дүрслэл
6. Эрэлтийн хууль нь
a) Үнэ болон эрэлтэй байгаа тоо хэмжээний хоорондох эерэг хамаарлыг харуулдаг
b) Үнэ байгаа эрэлтэй байгаа тоо хэмжээний хоорондох сөрөг хамаарлыг харуулдаг
c) Орлого болон эрэлтэй байгаа тоо хэмжээний эерэг хамаарлыг харуулдаг
d) Орлого болон эрэлтэй байгаа тоо хэмжээний сөрөг хамаарлыг харуулдаг
7. Орлуулалтын нөлөө нь ______ харуулдаг.
a) Бараа үйлчилгээний үнийн бууралт нь эрэлттэй байгаа тоо хэмжээг өөрчилдөггүй гэдийг ____
b) Бараа үйлчилгээний үнийн өөрчлөлт хэрэглэгчийн худалдан авах чадварыг өөрчилж улмаар өөр
бараа , үйлчилгээг худалдан авахад хүргэдэг гэдгийг __
c) Бараа үйлчилгээний үнийн өсөлт нь эрэлттэй байгаа тоо хэмжээг нэмэгдүүлдэг гэдгийг ____
c) Эрэлттэй байгаа бараа , үйлчилгээний өөрчлөлт уг барааны үнийг өөрчилдөг гэдгийг____
8. Эрэлтийн муруйн дагуу цэгэн шилжилт бий болсон бол
a) Орлодог болон хосолдог бараа , үйлчилгээний үнэд өөрчлөлт орсон байна
b) Хэрэглэгчдийн хүлээлт , таашаал , орлогод өөрчлөлт орсон байна
c) Эрэлттэй байгаа бараа , үйлчилгээний үнэд өөрчлөлт орсон байна
d) Хэрэглэгчидийн тоо болон цаг агаарт өөрчлөлт орсон байна
9. Эрэлтийн муруй зүүн доош шилжсэн бол
a) Бараа , үйлчилгээний үнэ өссөн гэсэн хүлээлт хэрэглэгчдэд бий болсон байна
b) Хэрэглэгчдийн тоо буурсан байна
c) Бусад хүчин зүйлс уг бараа , үйлчилгээний эрэлтийг өсгөх байдлаар нөлөөлжээ
d) Уг бараа , үйлчилгээний үнэ өссөн байна.
10. Орлого өсөхөд эрэлт нь өсдөг бараа
a) Энгийн бараа b) Доорд бараа c) Хэвийн бараа d) Гиффен бараа
11. Сандагийн гэр бүл 320 төгрөгийн талхнаас сард 30-ийг хэрэглэгдэг ба талхны үнэ 380 болоход сард 28-
ийг хэрэглэдэг болов. Сандагийн гэр бүлд талх нь бүтээгдэхүүн байна.
a) Хэвийн b) Доорд c) Гиффен d) Энгийн
12. Бусад хүчин зүйлс өөрчлөлтгүй тогтмол байхад бараа , үйлчилгээний үнэ болон нийлүүлэлттэй байгаа
тоо хэмжээ хоёрын хоорондох хамаарлыг харуулсан функцийг
a) Нийлүүлэлтийн функц гэнэ b)Үнээс хамаарсан нийлүүлэлтийн функц гэнэ
c) Эрэлтийн функц гэнэ d) Үнээс хамаарсан эрэлтийн функц гэнэ
13. Бараа үйлчилгээний үнэ өсөхөд (буурахад) нийлүүлэлттэй байгаа тоо хэмжээ өсдөг (буурдаг) зүй
тогтлыг
a) Нийлүүлэлтийн муруй гэдэг c ) Нийлүүлэлтийн функц гэдэг
b) Нийлүүлэлтийн хууль гэдэг d) Нийлүүлэлтэд нөлөөлдөг үнийн бус хүчин зүйлсийг илэрхийлдэг.
14. Бусад хүчин зүйлс өөрчлөлтгүй тогмол байхад бараа , үйлчилгээний үнэ өөрчлөгдөхөд
a) Нийлүүлэлтийн тоо хэмжээний өөрчлөлт бий болно.
b) Нийлүүлэлтийн муруйн дагуух цэгэн шилжилт бий болно.
- 2. c) Нийлүүлэлтийн өөрчлөлт бий болно d) a) , b) хариултууд зөв байна.
15. Нөөцүүдийн үнийн өөрчлөлт нь
a) Эрэлтийн өөрчлөлтийг бий болгоно. b) Нийлүүлэлтийн тоо хэмжээний өөрчлөлтийг бий болгоно
c) Ниийлүүлэлтийн өөрчлөлтийг бий болгоно d) Эрэлт болон нийлүүлэлтийн муруйнуудыг шилжүүлнэ.
16. Нийлүүлэлтийн муруйг шилжилт хийхэд хүргэдэг хүчин зүйлсэд орно.
a) Технологи , бизнесийн талаар төрөөс явуулж буй бодлого
b) Бусад барааны үнийн өөрчлөлт , үйлдвэрлэгчдийн тоо
c) Бусад хүчин зүйлс, нөөцүүдийн үнийн өөрчлөлт d) Дээрх хариултууд бүгд зөв байна
17. Зах зээлийн тэнцвэрийг өөрчилдөг хүчин зүйлсэд орно.
a) Хосолдог, орлодог бараа,үйлчилгээний үнүүд,хэрэглэгчдийн тоо.
b) Нийлүүлэлтэд нөлөөлдөг үнийн бус хүчин зүйлс
c) Таашаал,ханамж, хэрэглэгчийн орлого, эрэлтэд нөлөөлдөг үнийн бусад хүчин зүйлс
d) Дээрх хариултууд бүгд зөв.
18. Эрэлт, нийлүүлэлт хоёул зэрэг өссөн боловч тэнцвэрт үнэ өөрчлөгдөөгүй бол
a) Эрэлтийн өсөлт нийлүүлэлтийн өсөлтөөс илүү байсны үр дүн
b) Эрэлтийн өсөлт нийлүүлэлтийн өсөлтөөс бага байсны үр дүн
c) Эрэлт, нийлүүлэлтийн өсөлт адилхан байсны үр дүн
d) Дээрх нөхцөл хангагдах боломжгүй.
19. Ямар нөхцөлд тэнцвэрт үнэ өөрчлөгдөхгүй байж болох вэ?
a) Эрэлт, нийлүүлэлт эсрэг чиглэлд өөрчлөгдөж байгаа боловч өөрчлөлт нь адил байхад
b) Эрэлт, нийлүүлэлт зэрэг буусан боловч өөрчлөлт нь ижил байх үед
c) Эрэлт, нийлүүлэлт зэрэг өссөн боловч өөрчлөлт нь адил байх үед
d) b), c) хариултууд зөв байна.
20. Төрөөс эрэлтийг урамшуулах зорилгоор явуулж буй бодлогын арга хэрэгслийн нэг нь
a) Квот тогтоох b) Үнийн шал тогтоох c) Үнийн тааз тогтоох d) Хүн амынорлогын татварыг
нэмэгдүүлэх
II. Бодлого
1. Тоорын эрэлтийн мэдээлэл дараахь байдлаар өгөгджээ.
Эрэлтийн тоо хэмжээ(сая
Хувилбарууд Үнэ ($/кг)
кг/жилд)
A 4 0
В 3 10
С 2 20
D 1 30
Е 0 40
a. Мэдээллийг ашиглан графикт эрэлтийн муруйг зур
b .Дараахь тохиолдлуудад тоорын эрэлтийн муруйд ямар өөрчлөлт бий болох вэ?
Тоорыг орлуулах бүтээгдэхүүний үнэ өсөх
Тоортой хослох бүтээгдэхүүний үнэ буурах
Тоорыг хэвийн бараа гэж үзвэл хэрэглэгчийн орлого өсөх
Тоор сайхан амттай байх
2. Тоорын нийлүүлэлтийн мэдээ дараахь байдлаар өгөгджээ
Хувилбарууд Үнэ ($/кг) Нийлүүлэлтийн тоо
хэмжээ (сая кг/жилд)
F 4 40
G 3 30
Н 2 20
1 1 10
J 0 0
a .Мэдээллийг ашиглан (F-J) нийлүүлэлтийн муруйг зур.
b .Дараахь тохиолдлуудад тоорын нийлүүлэлтийн муруйд ямар өөрчлөлт бий болох вэ?
Орцын үнэ өсөх
Технологи хоцрогдох
Бусад бүтээгдэхүүний үнэ өсөх
Үйлдвэрлэгчдийн тоо буурах
3.Зураг №.1-д дижитал камерийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг графикаар өгөв.
- 3. Тоо хэмжээ, 7 хоног, мянган камер
a) Зураг 1-ээс үзвэл тэнцвэрт үнэ, тоо хэмжээ хэд вэ ?.
b) Зураг 1-ээс үзвэл үнэ 280 доллар үед илүүдэл, хомсдолын аль нь хэдээр үүсэх вэ?
c) Зураг 1-ээс үзвэл үнэ 320 доллар үед илүүдэл,хомсдолын аль нь хэдээр үүсэх вэ?
4.Нэгэн бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн урвуу функц доорх хэлбэрээр өгөгджээ.
Засгийн газраас төсвийнхөө алдагдалыг санхүүжүүлэх зорилгоор хэмжээний татварыг t=6 доллараар
тогтоожээ.
Хийх зүйл:
1. Татварын өмнөх бүтээгдэхүүний зах зээлийн тэнцвэрийг тодорхойл.
2. Татварын дараах бүтээгдэхүүний зах зээлийн тэнцвэрийг тодорхойл.
3. Татварын ачаалалыг хэрэглэгч , үйлдвэрлэгчийн хэн нь илүү үүрэх вэ?
5. Эрэлтийн функц Qd = 40 - 7p, нийлүүлэлтийн функц Qs = - 6 + 16p бол:
а. Тэнцвэрт үнэ,тэнцвэрт бүтээгдэхүүний тоо хэмжээг ол.
б. Үнийг 9 төгрөг болгож өөрчлөхөд эрэлт болон нийлүүлэлтийн тоо хэмжээ
хэрхэн өөрчлөгдөх вэ?
в. Тэнцвэрт үнэ 1 төгрөг болж буурвал зах зээл дээрх байдал хэрхэн
өөрчлөгдөх вэ?
6. Хэрэглэгч бүрийн Х барааны эрэлтийн функц Qd = 12 - 2Рd өгөгдсөн. Энэ зах зээлд
10000 хэрэглэгч байгаа бөгөөд Х барааны нийлүүлэлтийн функц QS = 20Рs нийлүүлэгчийн тоо 1000 гэвэл:
а. Х барааны зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн функцыг ол.
б. Математик аргаар тэнцвэрт үнэ,тэнцвэрт хэмжээг тодорхойл.