SlideShare a Scribd company logo
1 of 7
Сэдэв. Валютын ханш ба төлбөрийн тэнцэл
1. Валютын системийн үүсэл, хөгжил
Улс орнууд гадаад худалдаанд оролцсоноор өөрийн үндэсний мөнгөн тэмдэгтээ олон улсын
төлбөр тооцооны хэрэгсэл болгон хувиргах боломжтой болдог. Өөрөөр хэлбэл, аливаа улсын
мөнгөний нэгж нь валютад тооцогдон дэлхийн мөнгөний үүргийг гүйцэтгэх боломжтой болдог
байна. Гэхдээ дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүн худалдагч бүр бүтээгдэхүүнээ өөрийн орны
валютаар арилжаалахыг эрхэмлэдэг учраас үндэсний болон дэлхийн аж ахуйн харилцаа холбоо,
хамтын ажиллагаа нь валютын харилцаан дээр тулгуурладаг хэмээн дүгнэж болно. Эндээс нэг
орны мөнгөний нэгжийг нөгөөгийнхээр солих бодит шаардлага үүсч байгаа юм. Дэлхийн аж
ахуйн үйл ажиллагааны явцад худалдаа хийх, зээл олгох, хөрөнгө оруулалт хийх зэрэг
ажиллабаруудыг хэрэгжүүлэхтэй холбогдон үүсч байгаа санхүүгийн харилцааны нийлбэр цогцыг
валютын харилцаа гэж нэрлэдэг. Засгийн газар, пүүс, хувь хүний аль аль нь валютийн
харилцааны субъект байж болдог. Хэрэв засгийн газар, гадаад худалдаанд монополь эрхтэй
оролцдог бол хувь хүн, пүүсийн оролцоо нэн хязгаарлагдмал бөгөөд Засгийн газрын
зөвшөөрөлтэйгээр л хязгаарлагдмал хүрээнд хэрэгждэг аж. Ийм байдал төвлөрсөн төлөвлөгөөт
эдийн засгийн тогтолцоонд хэвшиж тогтсон байсан. Харин либерал эдийн засгийн тогтолцоонд
хуулиар хориглоогүй бүх чиглэлээр хувь хүн, пүүс гадаад худалдаа чөлөөтэй эрхлэх бололцоотой
байдаг.
Олон улсын валютын харилцаа хөгжихийн хирээр тодорхой зохион байгуулалтыг шаардах
болж, энэ нь эхлээд үндэсний, дараа нь олон улсын валютын систем үүсч төлөвшихөд нөлөөлсөн
байна. Үндэсний валютын систем нь тухайн улсын дотоодод валютын харилцааг зохицуулан
зохион байгуулах зарчмыг тогтоодог бөгөөд тухайн улсын мөнгөний системийнх нь нэг хэсэг нь
болдог. Үндэсний валютын системүүдийн үндсэн дээр улс хоорондын хэлэлцээрүүдээр
баталгаажсан валютын харилцааг зохион байгуулах хэлбэр болох олон улсын валютын систем
үүсч хөгжсөн байна. Валютын аливаа систем нь дор хаяж:
 Олон улсын төлбөр тооцооны хэрэгсэлийг бий болгох, хуваарилах, ашиглах журам
 Валютын солилцооны ханшийг тогтоох, засварлах механизм
 Мөнгөний нэгжийг конвертаци хийх журам
 Валютын харилцаанд оролцогч субъектуудын эрх, үүрэг
 Төлбөрийн тэнцэлийг зохицуулах журам гэсэн элементүүдийг багтаасан байх учиртай аж.
Үндэсний валютын системд валютын нөөц чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэрээр валютын паритетийг
тодорхойлох үндэс болж, валютын интервенци хийхэд ашиглагддагаас гадна төлбөрийн
хэрэгсэлийн үүргийг мөн гүйцэтгэж чаддаг байна. Ихэнх улс орнууд америкийн долларыг нөөц
валютын статустайгаар ашигладаг боловч евро, иен бодит байдал дээр мөн дээрх үүргийг
гүйцэтгэж чадах билээ.
Үндэсний валют нь нөөц валютын үүрэг гүйцэтгэх чадвартай болохын тулд тухайн улс:
 Дэлхийн зах зээл дээр тэргүүлэгч байр суурьтай байх, ихээхэн хэмжээний алтны нөөцтэй
байх,
 Үндэсний валют нь банкны өргөн сүлжээ, олон улсын эдийн засаг, санхүүгийн
байгууллагуудаар дамжин олон улсын эргэлтэнд ордог байх,
 Эдийн засгийн дотоод бодлогоо гадаад эдийн засгийн тэнцвэрийг хангах зорилтуудад
захируулсан байх,
 Идэвхитэй гадаад бодлого явуулдаг байх гэсэн эдийн засаг, улс төрийн тодорхой
шалгууруудыг хангасан байх учиртай аж.
Олон улсын валютын систем нь хөгжлийнхээ явцад дөрвөн үе шатыг туулжээ.
Алтан стандартын системийг дэлхийн валютын системийн анхдагч нь гэж үздэг юм. 1867 онд
Парижийн хэлэлцээрээр алтыг олон улсын худалдаанд хэрэглэх цорын ганц төлбөрийн хэрэгсэл
гэж хүлээн зөвшөөрсөнөөр алтан стандарт үүссэн түүхтэй. Алтыг чөлөөтэйгээр оруулж, гаргах,
цаасан мөнгийг алтаар чөлөөтэй солих, цаасан мөнгөний алтан баталгааг өөрчлөхгүй байх, алтан
зоосыг чөлөөтэй цутгах зэрэг нь алтан стандартын онцлог шинжүүд байсан юм.
Алтан стандартын нөхцөлд төлбөрийн тэнцлийн алдагдлыг алтаар нөхөж байсан нь улс орны
алтны нөөцийг багасгахад хүргэж байжээ. Цаасан мөнгөний алтан агуулга хэвээр байгаа
тохиолдолд ийнхүү алтны хэмжээ буурахад гүйлгээн дэх мөнгөний хэмжээ мөн багасч, энэ нь
нийт эрэлт, үнэ буурах шалтгаан болж байсан байна. Харин улс орнуудын хоорондох алтны
урсгал нь төлбөрийн тэнцэлүүдийг аянд нь зохицуулж байсан аж. Алт нь хэмжээ хязгаартай,
олборлоход ихээхэн зардал шаарддаг тийм онцгой бараа учраас Засгийн газрууд хүссэн цагтаа
гүйлгээн дэх цаасан мөнгөний хэмжээг нэмэгдүүлж чаддагүй байсан учраас алтан стандартын
нөхцөлд инфляци байхгүй, мөнгөн гүйлгээ тогтвортой байжээ. Энэ нь олон улсын харилцаанд
эерэг нөлөө үзүүлж байсан юм. Гэхдээ валютын солилцоог алттай хатуу уяж өгсөн нь зах зээлийн
нөхцөл байдал өөрчлөгдөхөд, түүнд зохицсон валютын уян хатан бодлого явуулах боломжийг
хязгаарлаж байжээ.
ХХ дугаар зууны эхээр алтан стандартыг хэрэглэхэд шинэ, шинэ бэрхшээлүүд үүссэн байна.
Үйлдвэрлэл тэлж, барааны хэмжээ өсөхийн хирээр гүйлгээн дэх мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх
шаардлагатай болжээ. Гэтэл мөнгөний нэгж нь алтны хэмжээнээс хатуу хамаарч байсан, харин
алтны нөөц маш удаан нэмэгдэж байсан зэрэг шалтгааны улмаас мөнгөний масс болон албан
ѐсны нөөц дэх алтны хувь хэмжээ буурах хандлага бий болсон. Мөн эдийн засаг дахь төрийн
оролцоо нэмэгдэж улс орон дахь мөнгөний массыг өөрчлөх уян хатан механизмыг бүрдүүлэх
шаардлага үүссэн байна. Зээлийн мөнгө алтыг улам бүр шахах болсон аж. Дээрх үйл явцуудыг
дэлхийн нэгдүгээр дайн бүр ч хурдасгаж өсчээ. Ийнхүү алтан стандарт алтан дивизийн
стандартаар солигдсон байна.
Алтан девизийн стандарт нь алт болон алтаар сольж болох тэргүүлэгч валютууд дээр суурилж
байсан бөгөөд 1922 онд Генуэзийн эдийн засгийн олон улсын бага хурлаас түүнийг батлан
гаргасан юм. Энэхүү стандарт нь валютын чөлөөтэй хэлбэлзэх ханшийг сэргээснээрээ валютын
харилцааг тогтворжуулахад тодорхой хувь нэмэр оруулсан гэж үздэг . Гэвч өнгөрсөн зууны 20-
оод оны сүүл 30-аад оны эхийг хамарсан их хямрал үүнд саад болсон билээ. Дэлхийн хоѐрдугаар
дайн эхлэхийн өмнө гэхэд бараг нэг ч улс орон тогтвортой валютгүй болсон байсан бол дайны
жилүүдэд бүх улс орон валютын хязгаарлалт хийж, валютын ханшаа царцаасан юм.
Дэлхийн I дүгээр дайны дараах үеийн валютын хямрал дахин давтагдах аюул байсан нь бүр II
дайны жилүүдэд дэлхийн валютын шинэ системийг боловсруулж эхлэхэд хүргэсэн аж. Энэ үед
дэлхийн хөгжилд АНУ нь Европоос бараг илүү их нөлөөтэй болсон байсан учраас америкийн,
английн гэсэн хоѐр хувилбарыг авч үзэж байжээ. Эдгээр хувилбарууд хоѐулаа алтан дивизийн
стандарт, худалдааны болон капиталын шилжилтийн чөлөөт байдал, валютын ханшны
тогтворжилт зэргийг хадгалах явдлыг иш үндэс болгож байсан аж.
1944 онд тохиролцсоны үндсэн дээр Бреттон-Будсын валютын систем батлагдсан билээ.
Энэхүү системийн дагуу алт болон фунд стрилинг, америк доллар гэсэн хоѐр валют дээр
суурилсан алтан девизийн стандартыг хүлээн зөвшөөрсний зэрэгцээгээр Олон улсын валютын
сан (ОУВС), Сэргээн босголт, хөгжлийн олон улсын банк (СБХОУБ) гэсэн олон улсын валют-
зээлийн хоѐр байгууллагыг байгуулсан юм. Бреттон-Вудсын систем 1971 оныг хүртэл оршин
тогтсон бөгөөд энэ үеэс эхлэн долларыг алтаар солихоо больж, валютын ханш эрэлт,
нийлүүлэлтээр зохицуулагддаг болсон юм билээ. Харин 1976 онд ОУВС- ийн гишүүн орнууд
Ямайкийн Кингстон хотод болсон уулзалтаараа ОУВС-ийн дүрмийг өөрчилсөн нь олон улсын
валютын дөрөв дэх системийн үндсийг тавьсан гэж үздэг юм. Энэхүү системийн дагуу алт
дэлхийн мөнгөний үүргийг гүйцэтгэхээ больж, эрэлт, нийлүүлэлтийн харьцаагаар тогтоогдсон
үнээр дэлхийн зах зээл дээр борлогдох болсон байна. Мөн улс бүр валютын ханшаа тогтоох
аргыг сонгох эрхтэй болжээ.
2. Валютын зах зээл, валютын ханш
Аль нэг улс орноос бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахын тулд тухайн орны үндэсний
валютыг худалдан авсан байх шаардлагатай болдог. Харин валют нь валютын зах дээр
арилжигддаг юм. Ингэхлээр гадаад валют өгч, авалцдаг тусгай зөвшөөрөл бүхий газрыг валютын
зах гэж нэрлэдэг. Энэхүү зах дээр Төв банк, арилжааны банкууд, брокер, дилерүүд гэсэн олон
төрлийн байгууллага, зуучлагчид үйл ажиллагаа явуулдаг. Валютын зах дээр эргэлдэж байгаа
валютын үндсэн хэсэг нь бэлэн бусаар арилжигддаг учраас бэлнээр хийгддэг валютын худалдаа
тун бага хувь хэмжээтэй байдаг.
Валютын захыг дэлхийн, бүс нутгийн, үндэсний гэж ангилан авч үзэж болох юм. Эдгээр нь
арилжиж байгаа валютын тоо, арилжааны хэмжээ, валютын ажилбарын шинж чанар зэргээрээ
бие биенээсээ ялгагддаг. Дэлхийн гэж нэрлэж болох валютын зах Лондон, Нью-Йорк, Париж,
Цюрих, Франкфурт, Токио, Сингапур, Гонконг, Бахрайнд тус тус байрладаг бөгөөд энд дэлхий
дахинаа хамгийн түгээмэл валютуудын арилжаа явагддаг. Харин тухайн бүс нутагтаа түгээмэлд
тооцогддог валютууд бүс нутгийн валютын зах дээр арилжигддаг байна. Тэгвэл улс орон бүр
өөрийн гэсэн валютын захтай байдаг бөгөөд үүнийг үндэснийх гэж нэрлэдэг. Зах дээр валют
тодорхой ханшаар арилжигддаг. Валютын ханш гэдэг нь өөр орны мөнгөний нэгжээр
илэрхийлэгдсэн үндэсний мөнгөний нэг нэгжийн үнэ юм. Валютын ханшийг дотор нь худалдан
авах ханш ( гадаад валютыг үндэсний валютаар банк худалдан авах үнэ), худалдах ханш
(өөрөөр хэлбэл, гадаад валютыг үндэсний валютаар арилжих үнэ) гэж ангилдаг. Энэ хоѐр ханшны
зөрүүг марж гэдэг бөгөөд түүний нэг хэсэг нь валютын арилжааг зохион байгуулахтай
холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд зориулагдаж, харин үлдсэн хэсэг нь банкны ашиг болон
үлддэг байна. Валютын ханш нь эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагддаг учраас валютын эрэлт,
нийлүүлэлтэд нөлөөлдөг бүх хүчин зүйл мөн ханшинд нөлөөлдөг. Тухайлбал, энд эдийн засгийн
өсөлтийн хурдацыг дурьдаж болох юм. Тухайн улсын эдийн засаг өндөр хурдацтай өссөнөөр
иргэдийнх нь орлого нэмэгдэж, бүтээгдэхүүн, үйлчилгээний, тэр дундаа импортын барааны
хэрэглээ нь өсдөг. Ингэснээр гадаад валютын эрэлт нэмэгдэж, түүнийг дагаад ханш бас өсдөг аж.
Мөн импортын барааны талаарх хэрэглэгчдийн таашаал сонирхолд гарсан өөрчлөлт ч гэсэн
валютын ханшинд нөлөөлдөг байна.
Валютын ханшид инфляцийн нөлөө их байдаг учраас нэрэлсэн болон бодит ханш гэж зааглан
авч үздэг. Нэрлэсэн ханш нь нэг орны нэг нэгж валют бусад орны хэдэн нэгж валютаар
үнэлэгдэж байгааг илэрхийлдэг. Тухайлбал, америкийн нэг доллар 1170₮, нэг йен 10₮, нэг юань
150₮, нэг рубль 40₮ гэж байгаа нь дээрх валютуудын төгрөгөөр илэрхийлэгдсэн нэрлэсэн ханш
юм. Харин валютын бодит ханшийг тооцохдоо 2 улсын аль алинд нь үйлдвэрлэгддэг тийм
бараануудын харьцангуй үнийг ашигладаг. Өөрөөр хэлбэл, валютын бодит ханш нь тухайн оронд
үйлдвэрлэгдсэн тодорхой барааны нэг нэгж бусад оронд үйлдвэрлэгдсэн мөн тийм барааны
хэдэн нэгжтэй тэнцүү вэ гэдгийг харуулдаг юм. Тухайлбал, Монголын хонины 1кг мах Хятадын
хэдэн кг хонины махтай тэнцүү вэ?гэдэг нь төгрөгийн юаниар илэрхийлэгдэх бодит ханшаар
тодорхойлогдно. Тухайн улсын валютын бодит ханшийг дараах томъѐогоор тооцдог:
Е - Тухайн улсын валютын бодит ханш
е - Тухайн улсын валютын нэрлэсэн ханш
- Тухайн барааны дотоодын үнэ, эсвэл тухайн улсын үнийн ерөнхий түвшин
- Тухайн барааны гадаад дахь үнэ, эсвэл нөгөө улсын үнийн ерөнхий түвшин
Америк доллароор илэрхийлэгдсэн төгрөгийн бодит ханшийг хэрхэн тооцож болохыг дараах
жишээн дээр авч үзье.
1кг үхрийн цул мах Монгол улсад 2600₮, харин Америкд 10 долларын үнэтэй, америк долларын
төгрөгтэй харьцах нэрлэсэн ханш 1170₮ бол төгрөгийн бодит ханш ямар байхыг (15.1.1) томъѐог
ашиглан тооцоход 0.22 [Е = (1:1170Ţ2600) / 10= 0.22] гарч байна. Энэ нь Монголын 1 кг үхрийн
мах Америкийн 0.22 кг үхрийн махаар солигдох чадвартай гэдгийг харуулж байгаа юм. Ийнхүү
валютын бодит ханш нь бараануудын харьцуулсан үнээр илэрхийлэгддэг учраас ханшин дахь
инфляцийн нөлөөг арилгах боломж олгодог. Валютын ханшинд тухайн улсын төлбөрийн тэнцэл
ч бас зохих нөлөө үзүүлдэг байна. Хэрэв төлбөрийн тэнцэл эерэг үлдэгдэлтэй бол үндэсний
валютын ханш өсч, харин эсрэг тохиолдолд бол буурдаг аж. Эдүүгээ төлбөрийн тэнцэлд
капиталын хөдөлгөөн ихээхэн нөлөө үзүүлэх болсон нь валютын ханшинд бас нөлөөлж байна.
Капиталын хөдөлгөөн нь юуны өмнө хүүгийн хэмжээгээр тодорхойлогддог билээ. Өөрөөр
хэлбэл, хүүгийн хэмжээ өсөхөд гаднаас орж ирэх капиталын урсгал нэмэгдэж, үндэсний валют
чангардаг бол буурахад капиталын гадагшлах урсгал ихсэж үндэсний валютын ханш сулардаг
байна.
Валютын солилцооны хоѐр янзын ханш байдаг. Эхнийхийг нь чөлөөтэй хөвөгч ханш гэж
нэрлэдэг. Энэ тохиолдолд валютын ханш төрийн оролцоогүйгээр, зөвхөн эрэлт, нийлүүлэлтийн
харилцан үйлчлэлээр тодорхойлогддог учраас уян хатан байдаг. Харин хоѐр дахь тохиолдолд нь
валютын ханшийг төрөөс тогтоодог бөгөөд түүнийг тогтмол ханш гэж нэрлэдэг юм. Төрөөс
валютын ханшийг зориудаар бууруулахыг девальваци, харин өсгөхийг ревальваци гэж тус тус
нэрлэдэг юм.
3. Төлбөрийн тэнцэл
Төлбөрийн тэнцэл нь үндэсний тооцооны системийн нэг бүрэлдэхүүн хэсэг болж, тухайн улс
бусад улсуудтай хэрхэн худалдаа хийж, дэлхийн зах зээл дээрээс хэдий хэмжээний хөрөнгө
зээлж, зээлдүүлсэн талаарх тооцоог харуулдаг.
Төлбөрийн тэнцэл эерэг үлдэгдэлтэй гарвал орлого төлбөрөөсөө давсаныг, харин сөрөг
үлдэгдэлтэй байвал олсоноосоо илүү зарлагадсаныг тус тус илтгэн харуулдаг байна. Валютын
ханш төлбөрийн тэнцэлийн байдалд үлэмж нөлөө үзүүлдэг.
Төлбөрийн тэнцэлийн үндсэн зүйл ангийг дараах байдлаар харуулж болох юм:
I.Урсгал тооцоо
Худалдааны тэнцэл:
Барааны экспорт
Барааны импорт
Үйлчилгээний тэнцэл:
Үйлчилгээний экспорт
Үйлчилгээний импорт
Шилжүүлэгийн тэнцэл.
II. Хөрөнгийн тооцоо
Дунд, урт хугацааны хөрөнгө оруулалт
Богино хугацааны хөрөнгө оруулалт
III. Залруулга
IV.Нийт төлбөрийн тэнцэл.
Төлбөрийн тэнцэл нь үндэсний эдийн засгийн ерөнхий байдлыг тодорхойлон харуулдаг. Улс
орнуудын төлбөрийн тэнцэл гол төлөв тэнцвэржээгүй байдаг аж. Урсгал дансны болон нийт
төлбөрийн тэнцэлийн үлдэгдэл тэгтэй тэнцүү биш бол тэр нь капиталын тооцоо болон төрөөс
хэрэгжүүлдэг бусад ажилбаруудаар тэнцвэрждэг байна. Харин тэнцвэржээгүй төлбөрийн тэнцэл
нь эдийн засгийн байдалд эргээд нөлөөлдөг аж. Тухайлбал, урсгал тооцоо байнга алдагдалтай
гараад байвал үндэсний валют үнэгүйдэх аюул нүүрлэх учир гадаадын капиталыг татах хэрэгцээ
шаардлагыг нэмэгдүүлдэг. Энд гадаадын капитал орж ирэх хэлбэр эдийн засгийн хувьд онцгой
ач холбогдолтой байдаг. Урт хугацааны хувийн шууд хөрнөгө оруулалт үндэсний эдийн засгийн
сэргэлтэнд тус дэм үзүүлдэг бол урт хугацааны зээл нь улсын гадаад өрийг нэмэгдүүлдэг учраас
тодорхой хугацааны дараагаар эдийн засагт нэмэгдэл дарамт учруулдаг. Тэгвэл урсгал тооцоо
эерэг утгатай гарч байвал капиталыг гадагш гаргах боломж бүрдэж, улмаар эдийн засгийн байдал
сайжирдаг байна.
Төрөөс төлбөрийн тэнцэлийг зохицуулдаг үндсэн гурван арга байдаг аж.
1. Барааны импорт, капитал гаргалтыг шууд хянах. Энд гадаадын хөрөнгө оруулагчид олсон
орлогоо гадагш шилжүүлэх, гаднаас бүтээгдэхүүн оруулах зэрэгт төрөл бүрийн хязгаарлалт тавих
зэрэг аргыг хэрэглэдэг. Ийм маягийн зохицуулалт нь богино хугацаанд зохих үр дүнгээ өгдөг
хэдий ч, урт хугцаанд бол үндэсний үйлдвэрлэгчдийнхээ дэлхийн зах зээл дээр өрсөлдөх
чадварыг сулруулж, гадаадын капиталыг үргээх аюултай байдаг.
2. Үнийн өсөлтийн хурдацыг сааруулах юм уу, бууруулахад чиглүүлэн эрэлтийг
хязгаарлах. Үүнийг өөрөөр дефляци ч гэж нэрлэж болох юм. Энэ арга хэмжээ нь инфляци,
түүний үр дагавартай тэмцэх үр нөлөөтэй аргад тооцогддог бөгөөд гүйлгээн дэх мөнгөний
массыг багасгасны үр дүнд хэрэгждэг. Харин гүйлгээн дэх мөнгөний массыг хорогдуулахдаа
дараах арга замуудыг ашигладаг байна. Үүнд:
 Хуучирч муудсан дэвсгэртүүдийг устгах замаар эргэлтээс гаргах, тэдгээрийн зөвхөн нэг
хэсгийг л шинэ дэвсгэртээр солих, банкны хадгаламжийг нэмэгдүүлэхгүй байх
 Үнэт цаас арилжаалах, зээлийн хүүг нэмэгдүүлэх зэргээр арилжааны банкуудын зээлийн
нөөцийг бууруулахад чиглэсэн мөнгө-зээлийн бодлого явууулах
 Улсын төсвийн орлогын илүүдлийг бий болгоход чиглэсэн сангийн бодлого явуулах.
Дефляци нь зөрчил бүхий үр дагавартай байдаг юм. Нэг талаас тэрээр бодит хүүгийн хэмжээг
нэмэгдүүлж, улмаар гадаадын капитал орж ирэх үйл явцыг нэмэгдүүлдэг бол нөгөө талаас
үндэсний валютын ханшийг чангаруулдаг учир импортыг урамшуулж, экспортын боломжийг
хязгаарладаг аж.
3. Валютын ханшийг зохицуулах. Бусад нөхцөл хэвээр байхад валютын ханш буурвал
экспортыг урамшуулж, импортыг хорогдуулдаг бөгөөд өсвөл эсрэгээр экспортыг хязгаарлаж,
харин импортыг урамшуулдаг байна. Зах зээлийн харилцаанд шилжиж эхэлсэн үеэс хойш
Монгол улсын төлбөрийн тэнцэл үргэлж алдагдалтай гарч байгаад 2006 онд л манай орны
уламжлалт экспортын бүтээгдэхүүнүүд болох алт, зэсийн дэлхийн зах зээлийн үнэ огцом
өссөнтэй холбоотойгоор эерэг сальдотой гарсан байна.

More Related Content

What's hot

А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаbatnasanb
 
Macro.L16 2019 2020
Macro.L16 2019  2020Macro.L16 2019  2020
Macro.L16 2019 2020hicheel2020
 
Олон улсын валютын зах зээлийн арилжаа http://gelegjamts.blogspot.com/ -оос ү...
Олон улсын валютын зах зээлийн арилжаа http://gelegjamts.blogspot.com/ -оос ү...Олон улсын валютын зах зээлийн арилжаа http://gelegjamts.blogspot.com/ -оос ү...
Олон улсын валютын зах зээлийн арилжаа http://gelegjamts.blogspot.com/ -оос ү...Adilbishiin Gelegjamts
 
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.Prime Rose Snowdrop
 
Санхүү үндэс Лекц 2
Санхүү үндэс Лекц 2Санхүү үндэс Лекц 2
Санхүү үндэс Лекц 2Gunjargal
 
валютын ханш ба төлбөрийн тэнцэл
валютын ханш ба төлбөрийн тэнцэлвалютын ханш ба төлбөрийн тэнцэл
валютын ханш ба төлбөрийн тэнцэлTuru Turuu
 
Б.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой байлгах арга замууд
Б.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой  байлгах арга замуудБ.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой  байлгах арга замууд
Б.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой байлгах арга замуудbatnasanb
 
Лекц 12
Лекц 12Лекц 12
Лекц 12Etugen
 
лекц 2, 3
лекц 2, 3лекц 2, 3
лекц 2, 3ariunubu
 
мөнгө цахим
мөнгө цахиммөнгө цахим
мөнгө цахимtulgaa14
 
Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...
Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...
Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...batnasanb
 
Lecture 15
Lecture   15Lecture   15
Lecture 15Tj Crew
 
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй нь
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй ньГ. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй нь
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй ньbatnasanb
 

What's hot (20)

А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
 
Macro.L16 2019 2020
Macro.L16 2019  2020Macro.L16 2019  2020
Macro.L16 2019 2020
 
Олон улсын валютын зах зээлийн арилжаа http://gelegjamts.blogspot.com/ -оос ү...
Олон улсын валютын зах зээлийн арилжаа http://gelegjamts.blogspot.com/ -оос ү...Олон улсын валютын зах зээлийн арилжаа http://gelegjamts.blogspot.com/ -оос ү...
Олон улсын валютын зах зээлийн арилжаа http://gelegjamts.blogspot.com/ -оос ү...
 
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
 
валютийн ханш
валютийн ханшвалютийн ханш
валютийн ханш
 
Macro l 16
Macro l 16Macro l 16
Macro l 16
 
Санхүү үндэс Лекц 2
Санхүү үндэс Лекц 2Санхүү үндэс Лекц 2
Санхүү үндэс Лекц 2
 
валютын ханш ба төлбөрийн тэнцэл
валютын ханш ба төлбөрийн тэнцэлвалютын ханш ба төлбөрийн тэнцэл
валютын ханш ба төлбөрийн тэнцэл
 
Б.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой байлгах арга замууд
Б.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой  байлгах арга замуудБ.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой  байлгах арга замууд
Б.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой байлгах арга замууд
 
Macro l 16
Macro l 16Macro l 16
Macro l 16
 
Macro.Lekts 11
Macro.Lekts 11Macro.Lekts 11
Macro.Lekts 11
 
валютын зах зээл
валютын зах зээлвалютын зах зээл
валютын зах зээл
 
Лекц 12
Лекц 12Лекц 12
Лекц 12
 
Chap010 ch
Chap010 chChap010 ch
Chap010 ch
 
Ias 21
Ias 21Ias 21
Ias 21
 
лекц 2, 3
лекц 2, 3лекц 2, 3
лекц 2, 3
 
мөнгө цахим
мөнгө цахиммөнгө цахим
мөнгө цахим
 
Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...
Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...
Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ...
 
Lecture 15
Lecture   15Lecture   15
Lecture 15
 
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй нь
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй ньГ. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй нь
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй нь
 

Similar to Macro lL15

Sbeul10.2019 2020 on
Sbeul10.2019 2020 onSbeul10.2019 2020 on
Sbeul10.2019 2020 onhicheel2020
 
Sbeul12.2019 2020 on
Sbeul12.2019 2020 onSbeul12.2019 2020 on
Sbeul12.2019 2020 onhicheel2020
 
Sbeul12.2019 2020 on
Sbeul12.2019 2020 onSbeul12.2019 2020 on
Sbeul12.2019 2020 onhicheel2020
 
Sanhuugiin undes L12.2019 - 2020
Sanhuugiin undes L12.2019 - 2020Sanhuugiin undes L12.2019 - 2020
Sanhuugiin undes L12.2019 - 2020hicheel2020
 
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...batnasanb
 
Микро эдийн засаг-8
Микро эдийн засаг-8Микро эдийн засаг-8
Микро эдийн засаг-8Ikhzasag SEZS
 
Микро эдийн засаг-7
Микро эдийн засаг-7Микро эдийн засаг-7
Микро эдийн засаг-7Ikhzasag SEZS
 
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЛ.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТbatnasanb
 
А.Нинжин - Монгол улсад үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх боломж
А.Нинжин - Монгол улсад үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх боломжА.Нинжин - Монгол улсад үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх боломж
А.Нинжин - Монгол улсад үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх боломжbatnasanb
 
монгол дахь банкны өсөлт. хөгжил д. төртэмүүлэн
монгол дахь банкны өсөлт. хөгжил д. төртэмүүлэнмонгол дахь банкны өсөлт. хөгжил д. төртэмүүлэн
монгол дахь банкны өсөлт. хөгжил д. төртэмүүлэнTuru Turuu
 
MacroL11.2019 -2020
MacroL11.2019 -2020MacroL11.2019 -2020
MacroL11.2019 -2020hicheel2020
 

Similar to Macro lL15 (18)

Sbeul10.2019 2020 on
Sbeul10.2019 2020 onSbeul10.2019 2020 on
Sbeul10.2019 2020 on
 
Basic06
Basic06Basic06
Basic06
 
Sbeul12.2019 2020 on
Sbeul12.2019 2020 onSbeul12.2019 2020 on
Sbeul12.2019 2020 on
 
Sbeul12.2019 2020 on
Sbeul12.2019 2020 onSbeul12.2019 2020 on
Sbeul12.2019 2020 on
 
валютийн ханш
валютийн ханшвалютийн ханш
валютийн ханш
 
валютийн ханш
валютийн ханшвалютийн ханш
валютийн ханш
 
Sanhuugiin undes L12.2019 - 2020
Sanhuugiin undes L12.2019 - 2020Sanhuugiin undes L12.2019 - 2020
Sanhuugiin undes L12.2019 - 2020
 
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
 
3
33
3
 
Микро эдийн засаг-8
Микро эдийн засаг-8Микро эдийн засаг-8
Микро эдийн засаг-8
 
Микро эдийн засаг-7
Микро эдийн засаг-7Микро эдийн засаг-7
Микро эдийн засаг-7
 
Basic02
Basic02Basic02
Basic02
 
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЛ.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
 
Chap009 ch
Chap009 chChap009 ch
Chap009 ch
 
А.Нинжин - Монгол улсад үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх боломж
А.Нинжин - Монгол улсад үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх боломжА.Нинжин - Монгол улсад үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх боломж
А.Нинжин - Монгол улсад үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх боломж
 
монгол дахь банкны өсөлт. хөгжил д. төртэмүүлэн
монгол дахь банкны өсөлт. хөгжил д. төртэмүүлэнмонгол дахь банкны өсөлт. хөгжил д. төртэмүүлэн
монгол дахь банкны өсөлт. хөгжил д. төртэмүүлэн
 
New microsoft word document
New microsoft word documentNew microsoft word document
New microsoft word document
 
MacroL11.2019 -2020
MacroL11.2019 -2020MacroL11.2019 -2020
MacroL11.2019 -2020
 

More from hicheel2020

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

Macro lL15

  • 1. Сэдэв. Валютын ханш ба төлбөрийн тэнцэл 1. Валютын системийн үүсэл, хөгжил Улс орнууд гадаад худалдаанд оролцсоноор өөрийн үндэсний мөнгөн тэмдэгтээ олон улсын төлбөр тооцооны хэрэгсэл болгон хувиргах боломжтой болдог. Өөрөөр хэлбэл, аливаа улсын мөнгөний нэгж нь валютад тооцогдон дэлхийн мөнгөний үүргийг гүйцэтгэх боломжтой болдог байна. Гэхдээ дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүн худалдагч бүр бүтээгдэхүүнээ өөрийн орны валютаар арилжаалахыг эрхэмлэдэг учраас үндэсний болон дэлхийн аж ахуйн харилцаа холбоо, хамтын ажиллагаа нь валютын харилцаан дээр тулгуурладаг хэмээн дүгнэж болно. Эндээс нэг орны мөнгөний нэгжийг нөгөөгийнхээр солих бодит шаардлага үүсч байгаа юм. Дэлхийн аж ахуйн үйл ажиллагааны явцад худалдаа хийх, зээл олгох, хөрөнгө оруулалт хийх зэрэг ажиллабаруудыг хэрэгжүүлэхтэй холбогдон үүсч байгаа санхүүгийн харилцааны нийлбэр цогцыг валютын харилцаа гэж нэрлэдэг. Засгийн газар, пүүс, хувь хүний аль аль нь валютийн харилцааны субъект байж болдог. Хэрэв засгийн газар, гадаад худалдаанд монополь эрхтэй оролцдог бол хувь хүн, пүүсийн оролцоо нэн хязгаарлагдмал бөгөөд Засгийн газрын зөвшөөрөлтэйгээр л хязгаарлагдмал хүрээнд хэрэгждэг аж. Ийм байдал төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоонд хэвшиж тогтсон байсан. Харин либерал эдийн засгийн тогтолцоонд хуулиар хориглоогүй бүх чиглэлээр хувь хүн, пүүс гадаад худалдаа чөлөөтэй эрхлэх бололцоотой байдаг. Олон улсын валютын харилцаа хөгжихийн хирээр тодорхой зохион байгуулалтыг шаардах болж, энэ нь эхлээд үндэсний, дараа нь олон улсын валютын систем үүсч төлөвшихөд нөлөөлсөн байна. Үндэсний валютын систем нь тухайн улсын дотоодод валютын харилцааг зохицуулан зохион байгуулах зарчмыг тогтоодог бөгөөд тухайн улсын мөнгөний системийнх нь нэг хэсэг нь болдог. Үндэсний валютын системүүдийн үндсэн дээр улс хоорондын хэлэлцээрүүдээр баталгаажсан валютын харилцааг зохион байгуулах хэлбэр болох олон улсын валютын систем үүсч хөгжсөн байна. Валютын аливаа систем нь дор хаяж:  Олон улсын төлбөр тооцооны хэрэгсэлийг бий болгох, хуваарилах, ашиглах журам  Валютын солилцооны ханшийг тогтоох, засварлах механизм  Мөнгөний нэгжийг конвертаци хийх журам  Валютын харилцаанд оролцогч субъектуудын эрх, үүрэг  Төлбөрийн тэнцэлийг зохицуулах журам гэсэн элементүүдийг багтаасан байх учиртай аж. Үндэсний валютын системд валютын нөөц чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэрээр валютын паритетийг тодорхойлох үндэс болж, валютын интервенци хийхэд ашиглагддагаас гадна төлбөрийн хэрэгсэлийн үүргийг мөн гүйцэтгэж чаддаг байна. Ихэнх улс орнууд америкийн долларыг нөөц
  • 2. валютын статустайгаар ашигладаг боловч евро, иен бодит байдал дээр мөн дээрх үүргийг гүйцэтгэж чадах билээ. Үндэсний валют нь нөөц валютын үүрэг гүйцэтгэх чадвартай болохын тулд тухайн улс:  Дэлхийн зах зээл дээр тэргүүлэгч байр суурьтай байх, ихээхэн хэмжээний алтны нөөцтэй байх,  Үндэсний валют нь банкны өргөн сүлжээ, олон улсын эдийн засаг, санхүүгийн байгууллагуудаар дамжин олон улсын эргэлтэнд ордог байх,  Эдийн засгийн дотоод бодлогоо гадаад эдийн засгийн тэнцвэрийг хангах зорилтуудад захируулсан байх,  Идэвхитэй гадаад бодлого явуулдаг байх гэсэн эдийн засаг, улс төрийн тодорхой шалгууруудыг хангасан байх учиртай аж. Олон улсын валютын систем нь хөгжлийнхээ явцад дөрвөн үе шатыг туулжээ. Алтан стандартын системийг дэлхийн валютын системийн анхдагч нь гэж үздэг юм. 1867 онд Парижийн хэлэлцээрээр алтыг олон улсын худалдаанд хэрэглэх цорын ганц төлбөрийн хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрсөнөөр алтан стандарт үүссэн түүхтэй. Алтыг чөлөөтэйгээр оруулж, гаргах, цаасан мөнгийг алтаар чөлөөтэй солих, цаасан мөнгөний алтан баталгааг өөрчлөхгүй байх, алтан зоосыг чөлөөтэй цутгах зэрэг нь алтан стандартын онцлог шинжүүд байсан юм. Алтан стандартын нөхцөлд төлбөрийн тэнцлийн алдагдлыг алтаар нөхөж байсан нь улс орны алтны нөөцийг багасгахад хүргэж байжээ. Цаасан мөнгөний алтан агуулга хэвээр байгаа тохиолдолд ийнхүү алтны хэмжээ буурахад гүйлгээн дэх мөнгөний хэмжээ мөн багасч, энэ нь нийт эрэлт, үнэ буурах шалтгаан болж байсан байна. Харин улс орнуудын хоорондох алтны урсгал нь төлбөрийн тэнцэлүүдийг аянд нь зохицуулж байсан аж. Алт нь хэмжээ хязгаартай, олборлоход ихээхэн зардал шаарддаг тийм онцгой бараа учраас Засгийн газрууд хүссэн цагтаа гүйлгээн дэх цаасан мөнгөний хэмжээг нэмэгдүүлж чаддагүй байсан учраас алтан стандартын нөхцөлд инфляци байхгүй, мөнгөн гүйлгээ тогтвортой байжээ. Энэ нь олон улсын харилцаанд эерэг нөлөө үзүүлж байсан юм. Гэхдээ валютын солилцоог алттай хатуу уяж өгсөн нь зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдөхөд, түүнд зохицсон валютын уян хатан бодлого явуулах боломжийг хязгаарлаж байжээ. ХХ дугаар зууны эхээр алтан стандартыг хэрэглэхэд шинэ, шинэ бэрхшээлүүд үүссэн байна. Үйлдвэрлэл тэлж, барааны хэмжээ өсөхийн хирээр гүйлгээн дэх мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай болжээ. Гэтэл мөнгөний нэгж нь алтны хэмжээнээс хатуу хамаарч байсан, харин алтны нөөц маш удаан нэмэгдэж байсан зэрэг шалтгааны улмаас мөнгөний масс болон албан ѐсны нөөц дэх алтны хувь хэмжээ буурах хандлага бий болсон. Мөн эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэж улс орон дахь мөнгөний массыг өөрчлөх уян хатан механизмыг бүрдүүлэх
  • 3. шаардлага үүссэн байна. Зээлийн мөнгө алтыг улам бүр шахах болсон аж. Дээрх үйл явцуудыг дэлхийн нэгдүгээр дайн бүр ч хурдасгаж өсчээ. Ийнхүү алтан стандарт алтан дивизийн стандартаар солигдсон байна. Алтан девизийн стандарт нь алт болон алтаар сольж болох тэргүүлэгч валютууд дээр суурилж байсан бөгөөд 1922 онд Генуэзийн эдийн засгийн олон улсын бага хурлаас түүнийг батлан гаргасан юм. Энэхүү стандарт нь валютын чөлөөтэй хэлбэлзэх ханшийг сэргээснээрээ валютын харилцааг тогтворжуулахад тодорхой хувь нэмэр оруулсан гэж үздэг . Гэвч өнгөрсөн зууны 20- оод оны сүүл 30-аад оны эхийг хамарсан их хямрал үүнд саад болсон билээ. Дэлхийн хоѐрдугаар дайн эхлэхийн өмнө гэхэд бараг нэг ч улс орон тогтвортой валютгүй болсон байсан бол дайны жилүүдэд бүх улс орон валютын хязгаарлалт хийж, валютын ханшаа царцаасан юм. Дэлхийн I дүгээр дайны дараах үеийн валютын хямрал дахин давтагдах аюул байсан нь бүр II дайны жилүүдэд дэлхийн валютын шинэ системийг боловсруулж эхлэхэд хүргэсэн аж. Энэ үед дэлхийн хөгжилд АНУ нь Европоос бараг илүү их нөлөөтэй болсон байсан учраас америкийн, английн гэсэн хоѐр хувилбарыг авч үзэж байжээ. Эдгээр хувилбарууд хоѐулаа алтан дивизийн стандарт, худалдааны болон капиталын шилжилтийн чөлөөт байдал, валютын ханшны тогтворжилт зэргийг хадгалах явдлыг иш үндэс болгож байсан аж. 1944 онд тохиролцсоны үндсэн дээр Бреттон-Будсын валютын систем батлагдсан билээ. Энэхүү системийн дагуу алт болон фунд стрилинг, америк доллар гэсэн хоѐр валют дээр суурилсан алтан девизийн стандартыг хүлээн зөвшөөрсний зэрэгцээгээр Олон улсын валютын сан (ОУВС), Сэргээн босголт, хөгжлийн олон улсын банк (СБХОУБ) гэсэн олон улсын валют- зээлийн хоѐр байгууллагыг байгуулсан юм. Бреттон-Вудсын систем 1971 оныг хүртэл оршин тогтсон бөгөөд энэ үеэс эхлэн долларыг алтаар солихоо больж, валютын ханш эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагддаг болсон юм билээ. Харин 1976 онд ОУВС- ийн гишүүн орнууд Ямайкийн Кингстон хотод болсон уулзалтаараа ОУВС-ийн дүрмийг өөрчилсөн нь олон улсын валютын дөрөв дэх системийн үндсийг тавьсан гэж үздэг юм. Энэхүү системийн дагуу алт дэлхийн мөнгөний үүргийг гүйцэтгэхээ больж, эрэлт, нийлүүлэлтийн харьцаагаар тогтоогдсон үнээр дэлхийн зах зээл дээр борлогдох болсон байна. Мөн улс бүр валютын ханшаа тогтоох аргыг сонгох эрхтэй болжээ. 2. Валютын зах зээл, валютын ханш Аль нэг улс орноос бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахын тулд тухайн орны үндэсний валютыг худалдан авсан байх шаардлагатай болдог. Харин валют нь валютын зах дээр арилжигддаг юм. Ингэхлээр гадаад валют өгч, авалцдаг тусгай зөвшөөрөл бүхий газрыг валютын зах гэж нэрлэдэг. Энэхүү зах дээр Төв банк, арилжааны банкууд, брокер, дилерүүд гэсэн олон төрлийн байгууллага, зуучлагчид үйл ажиллагаа явуулдаг. Валютын зах дээр эргэлдэж байгаа
  • 4. валютын үндсэн хэсэг нь бэлэн бусаар арилжигддаг учраас бэлнээр хийгддэг валютын худалдаа тун бага хувь хэмжээтэй байдаг. Валютын захыг дэлхийн, бүс нутгийн, үндэсний гэж ангилан авч үзэж болох юм. Эдгээр нь арилжиж байгаа валютын тоо, арилжааны хэмжээ, валютын ажилбарын шинж чанар зэргээрээ бие биенээсээ ялгагддаг. Дэлхийн гэж нэрлэж болох валютын зах Лондон, Нью-Йорк, Париж, Цюрих, Франкфурт, Токио, Сингапур, Гонконг, Бахрайнд тус тус байрладаг бөгөөд энд дэлхий дахинаа хамгийн түгээмэл валютуудын арилжаа явагддаг. Харин тухайн бүс нутагтаа түгээмэлд тооцогддог валютууд бүс нутгийн валютын зах дээр арилжигддаг байна. Тэгвэл улс орон бүр өөрийн гэсэн валютын захтай байдаг бөгөөд үүнийг үндэснийх гэж нэрлэдэг. Зах дээр валют тодорхой ханшаар арилжигддаг. Валютын ханш гэдэг нь өөр орны мөнгөний нэгжээр илэрхийлэгдсэн үндэсний мөнгөний нэг нэгжийн үнэ юм. Валютын ханшийг дотор нь худалдан авах ханш ( гадаад валютыг үндэсний валютаар банк худалдан авах үнэ), худалдах ханш (өөрөөр хэлбэл, гадаад валютыг үндэсний валютаар арилжих үнэ) гэж ангилдаг. Энэ хоѐр ханшны зөрүүг марж гэдэг бөгөөд түүний нэг хэсэг нь валютын арилжааг зохион байгуулахтай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд зориулагдаж, харин үлдсэн хэсэг нь банкны ашиг болон үлддэг байна. Валютын ханш нь эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагддаг учраас валютын эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлдөг бүх хүчин зүйл мөн ханшинд нөлөөлдөг. Тухайлбал, энд эдийн засгийн өсөлтийн хурдацыг дурьдаж болох юм. Тухайн улсын эдийн засаг өндөр хурдацтай өссөнөөр иргэдийнх нь орлого нэмэгдэж, бүтээгдэхүүн, үйлчилгээний, тэр дундаа импортын барааны хэрэглээ нь өсдөг. Ингэснээр гадаад валютын эрэлт нэмэгдэж, түүнийг дагаад ханш бас өсдөг аж. Мөн импортын барааны талаарх хэрэглэгчдийн таашаал сонирхолд гарсан өөрчлөлт ч гэсэн валютын ханшинд нөлөөлдөг байна. Валютын ханшид инфляцийн нөлөө их байдаг учраас нэрэлсэн болон бодит ханш гэж зааглан авч үздэг. Нэрлэсэн ханш нь нэг орны нэг нэгж валют бусад орны хэдэн нэгж валютаар үнэлэгдэж байгааг илэрхийлдэг. Тухайлбал, америкийн нэг доллар 1170₮, нэг йен 10₮, нэг юань 150₮, нэг рубль 40₮ гэж байгаа нь дээрх валютуудын төгрөгөөр илэрхийлэгдсэн нэрлэсэн ханш юм. Харин валютын бодит ханшийг тооцохдоо 2 улсын аль алинд нь үйлдвэрлэгддэг тийм бараануудын харьцангуй үнийг ашигладаг. Өөрөөр хэлбэл, валютын бодит ханш нь тухайн оронд үйлдвэрлэгдсэн тодорхой барааны нэг нэгж бусад оронд үйлдвэрлэгдсэн мөн тийм барааны хэдэн нэгжтэй тэнцүү вэ гэдгийг харуулдаг юм. Тухайлбал, Монголын хонины 1кг мах Хятадын хэдэн кг хонины махтай тэнцүү вэ?гэдэг нь төгрөгийн юаниар илэрхийлэгдэх бодит ханшаар тодорхойлогдно. Тухайн улсын валютын бодит ханшийг дараах томъѐогоор тооцдог: Е - Тухайн улсын валютын бодит ханш
  • 5. е - Тухайн улсын валютын нэрлэсэн ханш - Тухайн барааны дотоодын үнэ, эсвэл тухайн улсын үнийн ерөнхий түвшин - Тухайн барааны гадаад дахь үнэ, эсвэл нөгөө улсын үнийн ерөнхий түвшин Америк доллароор илэрхийлэгдсэн төгрөгийн бодит ханшийг хэрхэн тооцож болохыг дараах жишээн дээр авч үзье. 1кг үхрийн цул мах Монгол улсад 2600₮, харин Америкд 10 долларын үнэтэй, америк долларын төгрөгтэй харьцах нэрлэсэн ханш 1170₮ бол төгрөгийн бодит ханш ямар байхыг (15.1.1) томъѐог ашиглан тооцоход 0.22 [Е = (1:1170Ţ2600) / 10= 0.22] гарч байна. Энэ нь Монголын 1 кг үхрийн мах Америкийн 0.22 кг үхрийн махаар солигдох чадвартай гэдгийг харуулж байгаа юм. Ийнхүү валютын бодит ханш нь бараануудын харьцуулсан үнээр илэрхийлэгддэг учраас ханшин дахь инфляцийн нөлөөг арилгах боломж олгодог. Валютын ханшинд тухайн улсын төлбөрийн тэнцэл ч бас зохих нөлөө үзүүлдэг байна. Хэрэв төлбөрийн тэнцэл эерэг үлдэгдэлтэй бол үндэсний валютын ханш өсч, харин эсрэг тохиолдолд бол буурдаг аж. Эдүүгээ төлбөрийн тэнцэлд капиталын хөдөлгөөн ихээхэн нөлөө үзүүлэх болсон нь валютын ханшинд бас нөлөөлж байна. Капиталын хөдөлгөөн нь юуны өмнө хүүгийн хэмжээгээр тодорхойлогддог билээ. Өөрөөр хэлбэл, хүүгийн хэмжээ өсөхөд гаднаас орж ирэх капиталын урсгал нэмэгдэж, үндэсний валют чангардаг бол буурахад капиталын гадагшлах урсгал ихсэж үндэсний валютын ханш сулардаг байна. Валютын солилцооны хоѐр янзын ханш байдаг. Эхнийхийг нь чөлөөтэй хөвөгч ханш гэж нэрлэдэг. Энэ тохиолдолд валютын ханш төрийн оролцоогүйгээр, зөвхөн эрэлт, нийлүүлэлтийн харилцан үйлчлэлээр тодорхойлогддог учраас уян хатан байдаг. Харин хоѐр дахь тохиолдолд нь валютын ханшийг төрөөс тогтоодог бөгөөд түүнийг тогтмол ханш гэж нэрлэдэг юм. Төрөөс валютын ханшийг зориудаар бууруулахыг девальваци, харин өсгөхийг ревальваци гэж тус тус нэрлэдэг юм. 3. Төлбөрийн тэнцэл Төлбөрийн тэнцэл нь үндэсний тооцооны системийн нэг бүрэлдэхүүн хэсэг болж, тухайн улс бусад улсуудтай хэрхэн худалдаа хийж, дэлхийн зах зээл дээрээс хэдий хэмжээний хөрөнгө зээлж, зээлдүүлсэн талаарх тооцоог харуулдаг. Төлбөрийн тэнцэл эерэг үлдэгдэлтэй гарвал орлого төлбөрөөсөө давсаныг, харин сөрөг үлдэгдэлтэй байвал олсоноосоо илүү зарлагадсаныг тус тус илтгэн харуулдаг байна. Валютын ханш төлбөрийн тэнцэлийн байдалд үлэмж нөлөө үзүүлдэг. Төлбөрийн тэнцэлийн үндсэн зүйл ангийг дараах байдлаар харуулж болох юм: I.Урсгал тооцоо Худалдааны тэнцэл: Барааны экспорт
  • 6. Барааны импорт Үйлчилгээний тэнцэл: Үйлчилгээний экспорт Үйлчилгээний импорт Шилжүүлэгийн тэнцэл. II. Хөрөнгийн тооцоо Дунд, урт хугацааны хөрөнгө оруулалт Богино хугацааны хөрөнгө оруулалт III. Залруулга IV.Нийт төлбөрийн тэнцэл. Төлбөрийн тэнцэл нь үндэсний эдийн засгийн ерөнхий байдлыг тодорхойлон харуулдаг. Улс орнуудын төлбөрийн тэнцэл гол төлөв тэнцвэржээгүй байдаг аж. Урсгал дансны болон нийт төлбөрийн тэнцэлийн үлдэгдэл тэгтэй тэнцүү биш бол тэр нь капиталын тооцоо болон төрөөс хэрэгжүүлдэг бусад ажилбаруудаар тэнцвэрждэг байна. Харин тэнцвэржээгүй төлбөрийн тэнцэл нь эдийн засгийн байдалд эргээд нөлөөлдөг аж. Тухайлбал, урсгал тооцоо байнга алдагдалтай гараад байвал үндэсний валют үнэгүйдэх аюул нүүрлэх учир гадаадын капиталыг татах хэрэгцээ шаардлагыг нэмэгдүүлдэг. Энд гадаадын капитал орж ирэх хэлбэр эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой байдаг. Урт хугацааны хувийн шууд хөрнөгө оруулалт үндэсний эдийн засгийн сэргэлтэнд тус дэм үзүүлдэг бол урт хугацааны зээл нь улсын гадаад өрийг нэмэгдүүлдэг учраас тодорхой хугацааны дараагаар эдийн засагт нэмэгдэл дарамт учруулдаг. Тэгвэл урсгал тооцоо эерэг утгатай гарч байвал капиталыг гадагш гаргах боломж бүрдэж, улмаар эдийн засгийн байдал сайжирдаг байна. Төрөөс төлбөрийн тэнцэлийг зохицуулдаг үндсэн гурван арга байдаг аж. 1. Барааны импорт, капитал гаргалтыг шууд хянах. Энд гадаадын хөрөнгө оруулагчид олсон орлогоо гадагш шилжүүлэх, гаднаас бүтээгдэхүүн оруулах зэрэгт төрөл бүрийн хязгаарлалт тавих зэрэг аргыг хэрэглэдэг. Ийм маягийн зохицуулалт нь богино хугацаанд зохих үр дүнгээ өгдөг хэдий ч, урт хугцаанд бол үндэсний үйлдвэрлэгчдийнхээ дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг сулруулж, гадаадын капиталыг үргээх аюултай байдаг. 2. Үнийн өсөлтийн хурдацыг сааруулах юм уу, бууруулахад чиглүүлэн эрэлтийг хязгаарлах. Үүнийг өөрөөр дефляци ч гэж нэрлэж болох юм. Энэ арга хэмжээ нь инфляци, түүний үр дагавартай тэмцэх үр нөлөөтэй аргад тооцогддог бөгөөд гүйлгээн дэх мөнгөний массыг багасгасны үр дүнд хэрэгждэг. Харин гүйлгээн дэх мөнгөний массыг хорогдуулахдаа дараах арга замуудыг ашигладаг байна. Үүнд:
  • 7.  Хуучирч муудсан дэвсгэртүүдийг устгах замаар эргэлтээс гаргах, тэдгээрийн зөвхөн нэг хэсгийг л шинэ дэвсгэртээр солих, банкны хадгаламжийг нэмэгдүүлэхгүй байх  Үнэт цаас арилжаалах, зээлийн хүүг нэмэгдүүлэх зэргээр арилжааны банкуудын зээлийн нөөцийг бууруулахад чиглэсэн мөнгө-зээлийн бодлого явууулах  Улсын төсвийн орлогын илүүдлийг бий болгоход чиглэсэн сангийн бодлого явуулах. Дефляци нь зөрчил бүхий үр дагавартай байдаг юм. Нэг талаас тэрээр бодит хүүгийн хэмжээг нэмэгдүүлж, улмаар гадаадын капитал орж ирэх үйл явцыг нэмэгдүүлдэг бол нөгөө талаас үндэсний валютын ханшийг чангаруулдаг учир импортыг урамшуулж, экспортын боломжийг хязгаарладаг аж. 3. Валютын ханшийг зохицуулах. Бусад нөхцөл хэвээр байхад валютын ханш буурвал экспортыг урамшуулж, импортыг хорогдуулдаг бөгөөд өсвөл эсрэгээр экспортыг хязгаарлаж, харин импортыг урамшуулдаг байна. Зах зээлийн харилцаанд шилжиж эхэлсэн үеэс хойш Монгол улсын төлбөрийн тэнцэл үргэлж алдагдалтай гарч байгаад 2006 онд л манай орны уламжлалт экспортын бүтээгдэхүүнүүд болох алт, зэсийн дэлхийн зах зээлийн үнэ огцом өссөнтэй холбоотойгоор эерэг сальдотой гарсан байна.