SlideShare a Scribd company logo
1 of 17
Олон улсын эдийн засгийн эрх зүйн зохицуулах 
зүйл 
Олон жилийн турш эдийн засгийн гадаад 
харилцаатай холбоотой онол нь гол төлөв эдийн 
засгийн ерөнхий онолын бүрэлдэхүүн хэсэг 
хэлбэртэй явж ирсэн тухай дээр өгүүлсэн билээ. 
Меркантилизмийн онол хийгээд чөлөөт 
худалдааны онолын аль аль нь ус орнуудын эдийн 
засгийн бодлогод янз бүрийн байр суурьтайгаар 
ээлжлэн давамгайлж ирсэн түүхтэй юм. Эдийн 
засагчид эрх зүйчдээс илүүтэйгээр эдийн засгийн 
асуудлыг төрөөс зохицуулах талаас нь анхаарч 
эхэлсэн юм. Энэ нөхцөлд эрх зүй нь төрийн 
бодлогыг тодорхойлох, томъёолох талаасаа цэвэр 
зохицуулах хэрэгсэл хэлбэртэй л хөгжиж ирсэн 
байна.
Үүнтэй холбоотойгоор олон улсын эдийн засгийн 
эрх зүйн тогтсон онол гэж удаан хугацаагаар 
байгаагүй юм. Эдийн засгийн харилцаа өөрөө маш 
олон төрлийн байдагтай холбоотойгоор мөн 
нэгдсэн онол бий болгоход бас тийм ч хялбар 
байгаагүй байна. Олон улсын нийтийн эрх зүй нь 
удаан хугацааны турш эдийн засгийн харилцааг 
зохицуулж буй хэм хэмжээг эрх зүйн бие даасан 
салбар гэж үздэггүй байсан юм. Энэ үед эрх зүй 
судлаачид ялгаварлан гадуурхахгүй байх, илт тод, 
тунгалаг байх болон хариуцлагатай байх зэрэг 
эдийн засгийн ерөнхий зарчмыг чөлөөт 
худалдааны тогтолцоонд нэвтрүүлэх нь чухал гэж 
ярьдаг болсон юм
Барууны эрдэмтдийн хувьд мөн адил олон улсын 
эдийн засгийн харилцааг улс хоорондын макро 
түвшний эдийн засгийн харилцаа гэж үзэж нийтийн 
эрх зүй талаас нь судалж иржээ. 
Олон улсын эдийн засгийн харилцааны зохицуулалт 
нь анх хоёр талт худалдааны гэрээгээр эхэлсэн 
боловч уг харилцааг олон талт эрх зүйн хэм 
хэмжээгээр зохицуулах шаардлага Дэлхийн II дайны 
дараа илүү хүчтэй тавигдсан юм.
Энэ нь дараах шалтгаанаас үүдэн гарчээ. 
Үүнд: 
 Худалдаа, мөнгө, санхүүгийн харилцаа дэлхий 
нийтийг бүхэлд нь хамарч эхэлсэн; 
 Олон улсын эдийн засгийн харилцааг эрх зүйн 
үндсэн зарчим болох тэгш эрх, шударга ёс, ил тод 
байдал, алагчлахгүй байх зарчмын дагуу 
зохицуулах шаардлага үүссэн; 
 Олон улсын эдийн засгийн болон худалдааны эрх 
зүйн зохицуулалтыг хооронд нь уялдуулах хэрэгтэй 
болсон; 
 Эдийн засгийн болон худалдааны харилцааг бүс 
нутгийн хэмжээнд зохицуулах шаардлагатай байсан 
.
Дээр дурдсанаар XX зууны дунд үе хүртэл 
худалдааны болон эдийн засгийн олон улсын 
харилцааг хоёр талт гэрээгээр зохицуулж ирсэн 
бөгөөд Дэлхийн II дайны дараа НҮБ 
байгуулагдсанаар улс хоорондын эдийн засгийн 
асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хамтын 
ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн байна. Чухамхүү энэ 
үеэс хойш олон улсын эдийн засгийн харилцааг олон 
талт гэрээгээр зохицуулах болжээ. Мөн түүнчлэн, 
олон улсын эдийн засгийн байгууллагууд 
байгуулагдаж эхэлсэн байна. Тухайлбал 1951 онд 
Европын холбоо 1949 онд Эдийн засгийн харилцан 
туслалцах зөвлөл байгуулагдаж байсан юм.
Олон улсын худалдааны харилцааны үндэс болсон 
ТХЕХ 1947 онд батлагдаж түүний үндсэн дээр 1995 
онд ДХБ байгуулагдсан тухай дээр дурдсан билээ . 
Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны 
дийлэнх хувийг улс хоорондын худалдааны харилцаа 
эзэлдэг бөгөөд ийм ч учраас олон улсын эдийн 
засгийн харилцааг зохицуулсан гэрээний ихэнх нь 
чөлөөт худалдааны гэрээ байдаг. 
Өнөө үед үйлчилж буй олон улсын худалдааны болон 
эдийн засгийн дэг журам нь бүр Дэлхийн I дайны үеэс 
эхлэн бүрэлдэн бий болжээ
Дайны дараагаар бий болж өнөө үед өргөн 
хэрэглэгдэх болсон улс төрийн болон дэлхийн эдийн 
засгийн энэ дэг журмын тухай үзэл санаа АНУ, Их 
Британийн хооронд байгуулагдсан 1941 оны 
Атлантийн Харти болон 1942 оны Харилцан туслалцах 
гэрээнд анх тусгагдсан байдаг. 
1929 оны эдийн засгийн хямралын болон түүний 
дараа бий болсон их уналтын үеийн туршлага нь 
чөлөөт зах зээлийн бодлоготой улсад 
протекционизмын үзлийг ямар нэг хэмжээгээр давхар 
баримтлах нь нийгэм, эдийн засгийн хүнд цохилтод 
хүргэж болохыг харуулсан юм
Үүнийг харгалзах туршлага дээр үндэслэсэн АНУ-ын 
Ерөнхийлөгч Рузвельтын 1930-аад оны үеийн эдийн 
засгийн шинэ бодлого нь эдийн засгийн харилцааг 
төрийн хатуу арга хэмжээгээр зохицуулахад чиглэсэн 
байсан юм. Ингэж чөлөөт эдийн засгийг төрийн 
хүчтэй арга хэрэгслээр баталгаажуулж зохицуулсан 
нь эдийн засгийн үндэсний дэглэмийн нэг хэсэг болж 
байжээ. 
Дэлхийн II дайн АНУ-ын хувьд хямралаас гарах 
төдийгүй үйлдвэрлэлийн эрчимтэй өсөлтийн 
хөдөлгөгч гол хүчин зүйл болсон юм.
АНУ-ын эдийн засаг өөрийн цэрэг, армийн төдийгүй 
холбоотнуудынхаа дайны хэрэгцээг хангахад чиглэн 
төрийн хүчтэй дэмжлэгтэйгээр ажилладаг байв. Дайны 
үеэр холбоотон болох дэлхийн олон орны хэрэгцээг 
хангахад чиглэсэн байсан эдийн засаг нь цаашдаа 
дайны дараа олон оронд бараа, бүтээгдэхүүнийг 
нийлүүлэх хэлбэрээр үргэлжилсэн юм. Энэ зорилгоор 
АНУ өөрийн Бреттон Вуудс хотод Гитлерийн эсрэг 
эвслийн орнуудыг эдийн засгийн олон талт бага 
хуралд оролцохыг урьсан билээ.
Үүний үр дүнд Олон улсын валютын сан болон Олон 
улсын сэргээн босголт, хөгжлийн банк гэх хоёр том 
байгууллага бий болсон байна. Энэ нь олон улсын 
чөлөөт худалдааны валют, санхүүгийн зохицуулалтын 
суурийг тавьсан юм. Тухайн үед мөн олон улсын 
худалдааны байгууллагыг байгуулахаар төлөвлөж 
байсан боловч хэрэгжүүлж чадаагүй юм. Энэ нь тухайн 
үедээ АНУ олон улсын худалдааны байгууллагын 
хүрээнд тогтоохоор төлөвлөж байгаа чөлөөт 
худалдааны нөхцөл нь жинхэнээрээ чөлөөт худалдааг 
хэрэгжүүлэх нөхцөл болж чадахгүй гэж үзэж байсантай 
холбоотой юм.
Гэсэн хэдий боловч 1947 онд худалдааны харилцааг 
дэмжих зорилго бүхий ТХЕХ-ийг баталсан байна . Энэ 
хэлэлцээр нь өнөөг хүртэл үр дүнтэйгээр хэрэгжиж 
байгаа юм. 
 Энэхүү хэлэлцээрийн гол зорилго нь улс хоорондын 
худалдааг чөлөөлөх, үүний зорилгоор улсын хил 
дээр тогтоож буй гаалийн элдэв тарифыг бууруулах, 
тарифын бус хязгаарлалт зэрэг аливаа шаардлагыг 
халахад оршиж байсан юм. 
 Түүнчлэн энэ хэлэлцээрийн өөр нэг зорилго нь 
гадаад дотоодын худалдаачдын хувьд адил тэгш 
дэглэм тогтоох явдал байжээ
Гэхдээ зарим нөхцөлд гадаадын худалдаа 
эрхлэгчдийн хувьд үндэсний зах зээлээ хамгаалах 
зорилгоор хязгаарлалт хийхийг энэ хэлэлцээрээр бас 
зөвшөөрдөг юм. ТХЕХ нь анхандаа зах зээлийн эдийн 
засагтай орнууд хоорондын харилцааг зохицуулахад 
чиглэсэн байсан бөгөөд социалист орнууд хоорондын 
харилцаанд хамаардаггүй байсан юм. Мөн түүний 
зохицуулалт нь эхэн үедээ “тодорхой улс оронд 
ашигтай” буюу өндөр хөгжсөн зах зээлтэй оронд 
илүүтэйгээр зориулагдсан байсан боловч аажмаар 
хөгжиж буй оронд зориулсан дэглэмийг бас бий 
болгож эхэлсэн байна.
ТХЕХ нь хэдэн арван жилийн турш амжилттайгаар 
хэрэгжиж ирсэн бөгөөд түүний дагуу гол төлөв бараа, 
бүтээгдэхүүний олон улсын худалдааг зохицуулсаар 
ирсэн. Гэтэл шинжлэх ухаан, технологи хөгжсөнөөр 
олон улсын хэмжээнд бараа, бүтээгдэхүүн төдийгүй 
үйлчилгээг хүртэл худалдаалах болсон билээ. 
Тухайлбал улс хоорондын хэмжээнд тээвэрлэлтийн 
болон банкны үйлчилгээ үзүүлэх, зээл олгох, даатгал 
хийх, гар утасны үйлчилгээгээр хангах зэрэг нь олон 
улсын ийм худалдааны жишээ юм. Мөн түүнчлэн 
улсууд өөр хоорондоо оюуны өмчөө худалдаалж, 
барааны тэмдгийг өөр бусад оронд ашиглуулахаар 
шилжүүлэн, үйлдвэрийн технологийг дамжуулах 
болсон нь эд хөрөнгө эзэмших эрхийг олон улсын 
хэмжээнд худалдаалдаг шинэ хэлбэр болсон юм
Гэтэл эдгээрийг ТХЕХ-ээр зохицуулж чадаагүй байсан 
юм. Түүнчлэн энэ хэлэлцээр нь худалдааны 
асуудлаар үүссэн улс хоорондын маргааныг 
шийдвэрлэх тогтолцоогүй байсан. 1990-ээд онд 
социалист гэгдэж байсан улс орнууд улс төр эдийн 
засгийн бодлогоо өөрчилж төр, нийгмийн ардчилсан 
тогтолцоог байгуулах зорилгыг эрхэмлэх болж, зах 
зээлийн эдийн засаг рүү шилжсэнээр ТХЕХ-т нэгдэн 
орох хүсэлтэй улсын тоо нэлээд хэмжээгээр 
нэмэгдсэн юм.
Харин энэ хэлэлцээр нь олон улсын байгууллагын 
шинжгүй учир шинээр үүсэн бий болсон эдгээр 
асуудлыг шийдвэрлэх эрх зүйн боломжгүй байсан 
билээ. Үүний улмаас 1995 онд ДХБ байгуулагдсан 
байна. 
Өнөөгийн байдлаар олон улсын эдийн засгийн 
харилцаа эрчимтэй өргөжиж, улс орнууд улам бүр олон 
асуудлаар хамтран ажиллах болсоор байна. 
Тухайлбал, худалдаанаас гадна олон улсын тээвэрлэлт, 
банк, санхүүгийн үйлчилгээ, гадаадын хөрөнгө 
оруулалт, хөдөлмөрийн зах зээл гээд олон салбарт 
хамтран ажиллаж гэрээ хэлэлцээр байгуулагдсаар 
байна.
Баярллаа 
2014 .11.28 
Монгол улс 
Улаанбаатар хот

More Related Content

Similar to 3

Similar to 3 (20)

Олон улсын эдийн засгийн харилцаа
Олон улсын эдийн засгийн харилцааОлон улсын эдийн засгийн харилцаа
Олон улсын эдийн засгийн харилцаа
 
эдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцооэдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцоо
 
Lecture 6 10
Lecture 6 10Lecture 6 10
Lecture 6 10
 
төрийн санхүү
төрийн санхүүтөрийн санхүү
төрийн санхүү
 
Sanhuugiin undes L1.2019 - 2020 on
Sanhuugiin undes L1.2019 - 2020 onSanhuugiin undes L1.2019 - 2020 on
Sanhuugiin undes L1.2019 - 2020 on
 
Bilguun gantulga
Bilguun gantulgaBilguun gantulga
Bilguun gantulga
 
Macro lL15
Macro lL15Macro lL15
Macro lL15
 
Chap008 ch
Chap008 chChap008 ch
Chap008 ch
 
Chap001 ch
Chap001 chChap001 ch
Chap001 ch
 
Nu 12 r angi
Nu 12 r angiNu 12 r angi
Nu 12 r angi
 
Export planning
Export planningExport planning
Export planning
 
Turuun sanhuu L1.2019-2020
Turuun sanhuu L1.2019-2020Turuun sanhuu L1.2019-2020
Turuun sanhuu L1.2019-2020
 
Pdf tekct
Pdf tekctPdf tekct
Pdf tekct
 
Pdf tekct
Pdf tekctPdf tekct
Pdf tekct
 
олон улсын харилцааны систем
олон улсын харилцааны системолон улсын харилцааны систем
олон улсын харилцааны систем
 
Macro l 16
Macro l 16Macro l 16
Macro l 16
 
даяаршил
даяаршилдаяаршил
даяаршил
 
Turiin sanhuu l1
Turiin sanhuu l1Turiin sanhuu l1
Turiin sanhuu l1
 
Sankhvvgiin tuhai oilgolt
Sankhvvgiin tuhai oilgoltSankhvvgiin tuhai oilgolt
Sankhvvgiin tuhai oilgolt
 
Micro2
Micro2Micro2
Micro2
 

More from E-Gazarchin Online University

More from E-Gazarchin Online University (20)

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
 
ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/
 
ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/
 
ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/
 
ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
 
ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/ ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/
 
ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 
ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
 
KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
 
ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/
 
KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/
 
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/ ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
 
CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/ CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/
 
KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/ KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/
 

3

  • 1.
  • 2. Олон улсын эдийн засгийн эрх зүйн зохицуулах зүйл Олон жилийн турш эдийн засгийн гадаад харилцаатай холбоотой онол нь гол төлөв эдийн засгийн ерөнхий онолын бүрэлдэхүүн хэсэг хэлбэртэй явж ирсэн тухай дээр өгүүлсэн билээ. Меркантилизмийн онол хийгээд чөлөөт худалдааны онолын аль аль нь ус орнуудын эдийн засгийн бодлогод янз бүрийн байр суурьтайгаар ээлжлэн давамгайлж ирсэн түүхтэй юм. Эдийн засагчид эрх зүйчдээс илүүтэйгээр эдийн засгийн асуудлыг төрөөс зохицуулах талаас нь анхаарч эхэлсэн юм. Энэ нөхцөлд эрх зүй нь төрийн бодлогыг тодорхойлох, томъёолох талаасаа цэвэр зохицуулах хэрэгсэл хэлбэртэй л хөгжиж ирсэн байна.
  • 3. Үүнтэй холбоотойгоор олон улсын эдийн засгийн эрх зүйн тогтсон онол гэж удаан хугацаагаар байгаагүй юм. Эдийн засгийн харилцаа өөрөө маш олон төрлийн байдагтай холбоотойгоор мөн нэгдсэн онол бий болгоход бас тийм ч хялбар байгаагүй байна. Олон улсын нийтийн эрх зүй нь удаан хугацааны турш эдийн засгийн харилцааг зохицуулж буй хэм хэмжээг эрх зүйн бие даасан салбар гэж үздэггүй байсан юм. Энэ үед эрх зүй судлаачид ялгаварлан гадуурхахгүй байх, илт тод, тунгалаг байх болон хариуцлагатай байх зэрэг эдийн засгийн ерөнхий зарчмыг чөлөөт худалдааны тогтолцоонд нэвтрүүлэх нь чухал гэж ярьдаг болсон юм
  • 4. Барууны эрдэмтдийн хувьд мөн адил олон улсын эдийн засгийн харилцааг улс хоорондын макро түвшний эдийн засгийн харилцаа гэж үзэж нийтийн эрх зүй талаас нь судалж иржээ. Олон улсын эдийн засгийн харилцааны зохицуулалт нь анх хоёр талт худалдааны гэрээгээр эхэлсэн боловч уг харилцааг олон талт эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулах шаардлага Дэлхийн II дайны дараа илүү хүчтэй тавигдсан юм.
  • 5. Энэ нь дараах шалтгаанаас үүдэн гарчээ. Үүнд:  Худалдаа, мөнгө, санхүүгийн харилцаа дэлхий нийтийг бүхэлд нь хамарч эхэлсэн;  Олон улсын эдийн засгийн харилцааг эрх зүйн үндсэн зарчим болох тэгш эрх, шударга ёс, ил тод байдал, алагчлахгүй байх зарчмын дагуу зохицуулах шаардлага үүссэн;  Олон улсын эдийн засгийн болон худалдааны эрх зүйн зохицуулалтыг хооронд нь уялдуулах хэрэгтэй болсон;  Эдийн засгийн болон худалдааны харилцааг бүс нутгийн хэмжээнд зохицуулах шаардлагатай байсан .
  • 6. Дээр дурдсанаар XX зууны дунд үе хүртэл худалдааны болон эдийн засгийн олон улсын харилцааг хоёр талт гэрээгээр зохицуулж ирсэн бөгөөд Дэлхийн II дайны дараа НҮБ байгуулагдсанаар улс хоорондын эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн байна. Чухамхүү энэ үеэс хойш олон улсын эдийн засгийн харилцааг олон талт гэрээгээр зохицуулах болжээ. Мөн түүнчлэн, олон улсын эдийн засгийн байгууллагууд байгуулагдаж эхэлсэн байна. Тухайлбал 1951 онд Европын холбоо 1949 онд Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл байгуулагдаж байсан юм.
  • 7. Олон улсын худалдааны харилцааны үндэс болсон ТХЕХ 1947 онд батлагдаж түүний үндсэн дээр 1995 онд ДХБ байгуулагдсан тухай дээр дурдсан билээ . Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны дийлэнх хувийг улс хоорондын худалдааны харилцаа эзэлдэг бөгөөд ийм ч учраас олон улсын эдийн засгийн харилцааг зохицуулсан гэрээний ихэнх нь чөлөөт худалдааны гэрээ байдаг. Өнөө үед үйлчилж буй олон улсын худалдааны болон эдийн засгийн дэг журам нь бүр Дэлхийн I дайны үеэс эхлэн бүрэлдэн бий болжээ
  • 8. Дайны дараагаар бий болж өнөө үед өргөн хэрэглэгдэх болсон улс төрийн болон дэлхийн эдийн засгийн энэ дэг журмын тухай үзэл санаа АНУ, Их Британийн хооронд байгуулагдсан 1941 оны Атлантийн Харти болон 1942 оны Харилцан туслалцах гэрээнд анх тусгагдсан байдаг. 1929 оны эдийн засгийн хямралын болон түүний дараа бий болсон их уналтын үеийн туршлага нь чөлөөт зах зээлийн бодлоготой улсад протекционизмын үзлийг ямар нэг хэмжээгээр давхар баримтлах нь нийгэм, эдийн засгийн хүнд цохилтод хүргэж болохыг харуулсан юм
  • 9. Үүнийг харгалзах туршлага дээр үндэслэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Рузвельтын 1930-аад оны үеийн эдийн засгийн шинэ бодлого нь эдийн засгийн харилцааг төрийн хатуу арга хэмжээгээр зохицуулахад чиглэсэн байсан юм. Ингэж чөлөөт эдийн засгийг төрийн хүчтэй арга хэрэгслээр баталгаажуулж зохицуулсан нь эдийн засгийн үндэсний дэглэмийн нэг хэсэг болж байжээ. Дэлхийн II дайн АНУ-ын хувьд хямралаас гарах төдийгүй үйлдвэрлэлийн эрчимтэй өсөлтийн хөдөлгөгч гол хүчин зүйл болсон юм.
  • 10. АНУ-ын эдийн засаг өөрийн цэрэг, армийн төдийгүй холбоотнуудынхаа дайны хэрэгцээг хангахад чиглэн төрийн хүчтэй дэмжлэгтэйгээр ажилладаг байв. Дайны үеэр холбоотон болох дэлхийн олон орны хэрэгцээг хангахад чиглэсэн байсан эдийн засаг нь цаашдаа дайны дараа олон оронд бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх хэлбэрээр үргэлжилсэн юм. Энэ зорилгоор АНУ өөрийн Бреттон Вуудс хотод Гитлерийн эсрэг эвслийн орнуудыг эдийн засгийн олон талт бага хуралд оролцохыг урьсан билээ.
  • 11. Үүний үр дүнд Олон улсын валютын сан болон Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк гэх хоёр том байгууллага бий болсон байна. Энэ нь олон улсын чөлөөт худалдааны валют, санхүүгийн зохицуулалтын суурийг тавьсан юм. Тухайн үед мөн олон улсын худалдааны байгууллагыг байгуулахаар төлөвлөж байсан боловч хэрэгжүүлж чадаагүй юм. Энэ нь тухайн үедээ АНУ олон улсын худалдааны байгууллагын хүрээнд тогтоохоор төлөвлөж байгаа чөлөөт худалдааны нөхцөл нь жинхэнээрээ чөлөөт худалдааг хэрэгжүүлэх нөхцөл болж чадахгүй гэж үзэж байсантай холбоотой юм.
  • 12. Гэсэн хэдий боловч 1947 онд худалдааны харилцааг дэмжих зорилго бүхий ТХЕХ-ийг баталсан байна . Энэ хэлэлцээр нь өнөөг хүртэл үр дүнтэйгээр хэрэгжиж байгаа юм.  Энэхүү хэлэлцээрийн гол зорилго нь улс хоорондын худалдааг чөлөөлөх, үүний зорилгоор улсын хил дээр тогтоож буй гаалийн элдэв тарифыг бууруулах, тарифын бус хязгаарлалт зэрэг аливаа шаардлагыг халахад оршиж байсан юм.  Түүнчлэн энэ хэлэлцээрийн өөр нэг зорилго нь гадаад дотоодын худалдаачдын хувьд адил тэгш дэглэм тогтоох явдал байжээ
  • 13. Гэхдээ зарим нөхцөлд гадаадын худалдаа эрхлэгчдийн хувьд үндэсний зах зээлээ хамгаалах зорилгоор хязгаарлалт хийхийг энэ хэлэлцээрээр бас зөвшөөрдөг юм. ТХЕХ нь анхандаа зах зээлийн эдийн засагтай орнууд хоорондын харилцааг зохицуулахад чиглэсэн байсан бөгөөд социалист орнууд хоорондын харилцаанд хамаардаггүй байсан юм. Мөн түүний зохицуулалт нь эхэн үедээ “тодорхой улс оронд ашигтай” буюу өндөр хөгжсөн зах зээлтэй оронд илүүтэйгээр зориулагдсан байсан боловч аажмаар хөгжиж буй оронд зориулсан дэглэмийг бас бий болгож эхэлсэн байна.
  • 14. ТХЕХ нь хэдэн арван жилийн турш амжилттайгаар хэрэгжиж ирсэн бөгөөд түүний дагуу гол төлөв бараа, бүтээгдэхүүний олон улсын худалдааг зохицуулсаар ирсэн. Гэтэл шинжлэх ухаан, технологи хөгжсөнөөр олон улсын хэмжээнд бараа, бүтээгдэхүүн төдийгүй үйлчилгээг хүртэл худалдаалах болсон билээ. Тухайлбал улс хоорондын хэмжээнд тээвэрлэлтийн болон банкны үйлчилгээ үзүүлэх, зээл олгох, даатгал хийх, гар утасны үйлчилгээгээр хангах зэрэг нь олон улсын ийм худалдааны жишээ юм. Мөн түүнчлэн улсууд өөр хоорондоо оюуны өмчөө худалдаалж, барааны тэмдгийг өөр бусад оронд ашиглуулахаар шилжүүлэн, үйлдвэрийн технологийг дамжуулах болсон нь эд хөрөнгө эзэмших эрхийг олон улсын хэмжээнд худалдаалдаг шинэ хэлбэр болсон юм
  • 15. Гэтэл эдгээрийг ТХЕХ-ээр зохицуулж чадаагүй байсан юм. Түүнчлэн энэ хэлэлцээр нь худалдааны асуудлаар үүссэн улс хоорондын маргааныг шийдвэрлэх тогтолцоогүй байсан. 1990-ээд онд социалист гэгдэж байсан улс орнууд улс төр эдийн засгийн бодлогоо өөрчилж төр, нийгмийн ардчилсан тогтолцоог байгуулах зорилгыг эрхэмлэх болж, зах зээлийн эдийн засаг рүү шилжсэнээр ТХЕХ-т нэгдэн орох хүсэлтэй улсын тоо нэлээд хэмжээгээр нэмэгдсэн юм.
  • 16. Харин энэ хэлэлцээр нь олон улсын байгууллагын шинжгүй учир шинээр үүсэн бий болсон эдгээр асуудлыг шийдвэрлэх эрх зүйн боломжгүй байсан билээ. Үүний улмаас 1995 онд ДХБ байгуулагдсан байна. Өнөөгийн байдлаар олон улсын эдийн засгийн харилцаа эрчимтэй өргөжиж, улс орнууд улам бүр олон асуудлаар хамтран ажиллах болсоор байна. Тухайлбал, худалдаанаас гадна олон улсын тээвэрлэлт, банк, санхүүгийн үйлчилгээ, гадаадын хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн зах зээл гээд олон салбарт хамтран ажиллаж гэрээ хэлэлцээр байгуулагдсаар байна.
  • 17. Баярллаа 2014 .11.28 Монгол улс Улаанбаатар хот