SlideShare a Scribd company logo
1 of 9
Download to read offline
1
ХЯМРАЛЫГ ЗӨӨЛЛӨХ ЗАРИМ БОЛОМЖИТ ХУВИЛБАР
(Инвэст Монголиа чуулга уулзалтад хэлсэн үг)
Хоѐр сарын өмнө болсон сонгуулиар МАН ялалт байгуулж Монголын хууль тогтоох
инстүүцид үнэмлэхүй олон суудал авлаа. 1992, 2000, 2008, 2016 онд МАН, 1996,
2004, 2012 онуудад АН сонгуульд ялж байсан, өөрөөр хэлбэл монголчууд 4 жил
тутамд голлох хоѐр улс төрийн хүчинд ээлжлэн санал өгсөөр ирлээ. Энэ бол гаж
үзэгдэл биш, харин Монголд төрийн инстүүчлэл төлөвшөөгүй учир бүхий л бодлого,
чиглэл, төсөл, арга хэмжээ орвонгоороо 180 хэм өөрчлөгддөг нь самуурал юм.
Төрийн чиглэсэн нэгдсэн бодлого, төрийн бодлогын залгамж чанар байдаггүй нь
сонгогдсон улс төрчдөд юуг ч самрах эрх олгодог тогтолцоотой холбоотой.
Төлөвшсөн төр төрийн тогтвортой аппарат дээр тогтдог болохоос 4 жил тутам
солигддог “зочин” улс төрчдийн сэтгэлийн хөөрөл дээр тогтдоггүй учиртай.
Сонгуулийн дүн гарсны маргаашаас бүхий л аж ахуй, хувиараа биенес
эрхлэгчдээс авахуулаад ГХО-чид хүртэл шинэ Засгийн газар ямар бодлого зарлаж
ямар арга хэмжээ авахыг хүлээсээр бүтэн сар болоход эрх баригчид томилгоо
хийгээд таг суучихав. Нийгэм тэр чигээрээ хүлээлтэд байсан. Үүний эцэст ЗГ
дампуурснаа зарлаж, Төв банк улсын нөөцгүй, тэрбайтугай хасах баланстайгаа
баяр хөөртэйгээр мэдэгдсэнээр зах зээлийг доргиож, нийгэмд гүн цочрол үүсгэв.
Авлагатай этгээд өртнөө дэфолт гэж зарлах нэг өөр, өөрийгөө зарлах бас өөр.
Өртөн өөрийгөө дэфолт гэж хүлээн зөвшөөрснөөр шаталсан нуралт болж
авлагатай болгон Монголыг дэфолт гэж заралдаг. Эм Эм Си компанийг
авлагатангууд нь дэфолт гэж заралсан боловч уг компани үүнийг үл зөвшөөрч
нэмэлт зээл болон бусад гарцыг хайсаар явна. Монгол банк өөрийгөө хасах
нөөцтэй хэмээн эдийн засгийн хэллэгээр хачирхалтай мэдэгдэл хийснээр монгол
төгрөгт маш хүчтэй цохилт өгөв. АН сүүлийн 4 жил буруу бодлого явуулсан байж
болох ч тэднийг дарахын тулд улсаа хорлож болохгүй л дээ. Үлгэрлэвээс гэрт
дүүрсэн жоомыг устгах нь зөв ч үүний тулд амьдардаг байшингаа шатааж болохгүй.
Засгийн газраас татвар нэмэх, татварын тогтолцоог өсөн нэмэгдэх шатлалд
шилжүүлэх, цалин бууруулах зэрэг арга хэмжээ авахаар заралсан нь тэртэй тэргүй
биелэх боломжгүй, нөгөөтэйгүүр нийгмийн уур амьсгалыг өдөөн хатгасан, далд
эдийн засгийг өөгшүүлсэн арга хэмжээ болно. Амиа хоролсон, галаар наадсан ийм
цочмог арга хэмжээ нь нийгмийг тогтворгүй байдал ч үүсгэж болох аюултай.
Гэвч ЗГ-аас авахаар заралсан зарим арга хэмжээ нь зөв зүйтэйгээр
барахгүй нэлээд зоримог санаа байлаа. ДНБ-д эзлэх халамжийн хэмжээ нь
дэлхийн дундачаас 2-3 дахин их болчихоод байгаа утга учиргүй халамжийг танах,
Авилга, шамшигдуулал, үрэн таранг дэмжсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр хэмээх
мөнгөний арангыг зогсоох, ГХО-той хамтарсан нэрээр хувьцааг нь авчихаад
авдартаа хийгээд мартчихсан ямар ч үнэлэмж тогтоогүй хувьцааг бирж дээр гарган
үнэ тогтоож худалдах зэрэг санаачлага нь хямралыг зөөлрүүлэх бодитой алхам
болох юм.
Бараг дан ганц уул уурхай дээр тогтдог, нийт хэрэглээнийхээ үнэмлэхүй
ихэнхийг импортоор хангадаг Монголын эдийн засаг одоо байгаа эдийн засгийн
тогтолцоогоо хэвээр хадгалсаар байх ахул хямрал цааш дор хаяхад 5 жил
үргэлжлэнэ гэж ихэнх мэргэжилтнүүд үзэж байна. Хэрэв хямрал удаан хугацаагаар
үргэлжвэл хүмүүс үүнд дасч эхэлдэг, луйварчин дээрэмчин, зальхай хүмүүс үүнийг
ихээхэн ашиг унагах бизнес болгож, хямралаас гарах бүхий л арга замыг хаан
боогдуулж эхэлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл хямралаас одоохон гаргана гэсэн
уриатайгаар улам хямруулж дундаас нь ашиг унагадаг бүлэглэл үүснэ. Иймээс
2
одоо байгаа эдийн засгийн тогтолцоо, журам, хэв маягаа ухаалаг бөгөөд зоримог
өөрчилж хямралыг даван туулах, зөөллөх арга хэмжээ авна уу гэхээс ойрын
хугацаанд хямралаас бүрэн гарах тухай ярих нь хэтийдсэн мөрөөдөл болно.
Хямралыг зөөллөх, ингэснээр даван туулах арга хэмжээний тухай өөрийн бодлыг
энд санал болгохоор би энд ирсэн юмаа.
УУЛ УУРХАЙ. Дагнасан нүүдлийн мал аж ахуйд түшиглэж байсан Монголын эдийн
засаг 1970-аад оны дундаас уул уурхайн аж үйлдвэрээс илүүтэй хамаарах болсон.
Сүүлийн 10 жилд ДНБ 10 дахин өссөн нь хөрш Хятадын эдийн засгийн огцом өсөлт,
уул уурхайн бүтээгдэхүүний үнийн цочмог өсөлт, энэ чиглэлээр ГХО ихээр орж
ирсний ач буян билээ. Одоо ч хямралтай нүүр тулаад байгаа нь уул уурхайн
үйлдвэрлэлийн уналттай холбоотой. Уул уурхайн аж үйлдвэрлэлийг сэргээхийн
тулд юун түрүүн нэгэнт хөөгөөд шахаад гаргасан ГХО-ыг дахин урьж залах
шаардлагатай. Өдгөө уул уурхай нь өндөр технологи, нау хау, техникийн шийдэл
болсон учир энэ салбарт бид нэн хоцрогдолтойгоо хүлээн зөршөөрөх хэрэгтэй.
Хүрздээд цагаан хэрэм давуулж шиддэг технологи аль XIX зуунд өнгөрсөн.
Юун түрүүн өнөөдөр Монголд үлдэж хоцорсон дорвитой уул уурхайн
үйлдвэрлэл гэвэл ОТ, Гацууртын алтны уурхай хоѐр л үлджээ. Одоо өмнө нь ГХО-
ыг хөөж гаргасан алдаагаа засахын тулд ГХО-ыг шинэ ЗГ байтугай ерөөс Монголын
төр дэмжиж байгаагаа сурталчилах төдийгүй нотлох шаардлагатай. ОТ 34 хувийг
УИХ-ын шийдвэрээр 8 жилийн өмнө Монголын тал авсан боловч үүнийгээ тэтгэх,
бирж дээр гаргах, үнийг нь тогтоох болон бусад бөөцийлэл хийлгүй таг мартсан
учир үхмэл хөрөнгө болжээ. Үүнийг юун түрүүн яаралтайгаар олон улсын бирж дээр
гаргах шаардлагатай. Гацууртын хэмээх 70 гаруй тонн алттай ордод хөрөнгө
оруулахаар Канадын компани хэдэн жил хүлээж байгаа боловч одоо болтол
гацсаар буй. Хэрэв энэ байдал цаашид үргэлжилбэл Канадын Ханрэсорс компаний
нэгэн адил арбитражийн шүүхэд очин олон сая доллароор торгуулах болно.
Хамгийн гол нь монголчууд ГХО-аас зайлсхийдэг, гадны компанийг хохироодог
гэдгийгээ улам батлах болно.
ГХО-ыг хяхан боох, эргүүлж хулхидах, дээрэмдэх явдлаа зогсоож нэгэнт
хийсэн гэрээгээ зөрчихгүй явуулмаар байна. Наад захын жишээ хэлэхэд хуучны
Монголболгаргео компаний мэдлийн ордын Монголын талд ноогдох 50 хувийг ЗГ
2009 онд гадаадын өөр компанид 2,4 сая доллароор зараад мөнгөө авчихсан. Гэвч
7 жил өнгөрөөд байхад шинэ эзэндээ шилжээгүй, одоо болтол “эх орончид” эзэгнэж
байгаа. Алив хөрөнгө, тэр дундаа ГХО-ын хөрөнгийг хамгаалах нь төрийн үүрэг.
Ийм жишээ олон бий. Төр хөрөнгө хамгаалах үүргээ биелүүлэхгүй бол ийм аймаар
газар хэн гаднаас өөрийн хөрөнгөө оруулах юм бэ. Ер нь Монголын төрийг төлөөлж
ЗГ-тай хийсэн алив гэрээ хэлэлцээ, санамж бичгийг дараагийн ЗГ заавал
хэрэгжүүлж байх хууль хийгээд одоо гацаанд орчихоод байгаа ГХО-ын олон гэрээ
хэлэлцээрийг сэргээх хэрэгтэй. Ингэж байж ГХО-ыг хүндэтгэх болсон, гэрээ
хэлэлцээр хийсэн бол Монголын тал үүргээ биелүүлдэг болж байгаа гэдгээ алхам
алхамаар нотлох юм.
Өнөөдөр манай дэлхий дайны өмнөх төлөв байдалд оржээ. Ийм тогтворгүй
байдалд улс болгон баялагаа алт болгон нөөцлөх хандлагатай байдаг. Чингэвэл
алтны үнэ өснө. Монгол улс жилд хичнээн хэмжээний алт олзворлодог нь
мэдэгддэггүй. Алтны 68 %-ийн татвар буй болохоос өмнө бараг 20 тонн алт
олзворлож байлаа. Гэнэтийн ашгийн татварын дараа алт олзворлолт болон
борлуулалт нь далд бизнес болж хууль бус бүлэглэлийн гарт орсон. Энэ нь олон
хүний амь нас, эрх чөлөө, цус нулимсаар бүтэн нэгэнт хэлбэршсэн учир төрөөс
ямар ч хөнгөлөлт амлаад амар ил гарахгүй. Олзворлож буй алт төв банкаар
дамждаг урсгалыг сэргээвэл энэ нь валютийн томоохон эх үүсвэр болох нигуртай.
3
Зарим мэдээгээр өдгөө жилд 30 орчим тонн алт олзворлодог байж магадгүй.
Цагдаа болон тагнуулын байгууллагын оролцоотойгоор эдгээр хууль бусаар гадагш
гарч буй алтны урсгалыг зогсоох арга хэмжээ аван төв банкаар дамжуулах
урсгалыг нь дахин амилуулмаар байна. Ингэснээр нинжа гэж нэрлээд байгаа хууль
бус үйлвэрлэлийг зогсоож, гэмт хэргийн томоохон үүр болсон тогтолцоог нураан,
нийт эдийн засагт хууль ѐсны томоохон салбарыг нээх юм. Гэхдээ энэ нь алт
олзворлогчдыг баривчлаад хориод хураагаад бай гэсэн үг биш, далдыг нь ил
гаргая гэсэн санаа гэдгийг зөвөөр ойлгох буйзаа.
Геологийн хайгуул бол аль ч улс орны далд баялагийг нээж зах зээлд гарах
бололцоог нь нэмэгдүүлдэг. Чухам үүний хүчээр зээлжих баталгаа нь нэмэгдэж улс
орны зах зээлийн үнэлэмж сайжирдаг. Геологийн хайгуулийг аль болох хямд, хүнд
сурталгүй, амар дөт хйилгэж шанд нь мэдээллийг нь төр авч хоцордог. Өдгөө
Монголын газар нутгийн ердөө 20 орчим хувь нь геологийн заримдаг хайгуулд
хамрагдсан. Монгол орон үнэндээ аль зэрэг баялагтай нь хэнд ч тодорхой
мэдэгдээгүй байна. Энэ болгон ил болох тусам улс орны хөгжлийн ирээдүй
тодорхой харагддаг. Ашиглалтын гэрээ, хэн хэрхэн яаж ашиглах нь дараагийн
асуудал. Тэгвэл яах юм, тэгчихвэл ингэчиж мэднэ гэх мэтийн монгол хардлагаасаа
салж энэ дэлхийд ямар жишиг байна түүнийг л дагах учиртай. Геологийн хайгуулиа
хориглон хаадаг тийм улс орон өнөөгийн дэлхийд элбэггүй байхаа.
ХУВЬЧЛАЛ. 1990-1992 мөн 1996-2000 оны хооронд Монголд хувьчлал өргөн
далайцтай болсон. Үүний хүчинд ДНБ-ий бараг 80 хувийг хувийн сектор бүрдүүлэх
болжээ. 2004 оноос уул уурхайн их бүүмээс болж төр гэнэт цатгалдан баяжсанаас
болоод төрийн өмч дахин ДНБ-д эзлэх хувиа огцом нэмсэн боловч эдийн засгийн
өгөөж нь улам багассан билээ. Улсын үйлдвэрлэлийн дөнгөж 20 хувь нь ашигтай
ажиллаж байна хэмээн 2013 онд ЕС мэдэгдэж байлаа. Ядахнаа ашиггүй ажиллаж
байгаа тэр 80 хувиа үнэ дуудан зарах хэрэгтэй байна. Энэ нь хямралын үед юунд
зарцуулахаа мэдэхгүй түгжигдсэн мөнгийг эргэлтэнд оруулахаас эхлээд
үйлдвэрлэх тутмаа төсвөөс мөнгө идэж байгаа олон объектоос төр салах төдийгүй
хувьд очоод ашигтай ажиллахаараа татвар төлөгчийн тоог нэмнэ. Хамгийн эерэг
үзүүлэлт нь “хүн өөрийнхөө юмыг хулгайлдаггүй” гэдэг энгийн үнэнд оршино.
Үүнд юун түрүүн МИАТ, Цахилгаан станцууд, улсын мэдэлд байгаа уул
уурхайн ордууд хамаарна. МИАТ нь зах зээлд монполь эрх тогтоож, бусад өндийх
гэсэн хувийн шинэ компаниудад үхлийн цохилт өгч байдаг, өндөр үнэ өртгөө
хамгаалсан, үүндээ гадаадын ганц компанитай хуйвалддаг гэмт хэргийн шинжтэй
үүр болжээ. Энэ сүлжээ олон жил амь бөхтэй оршиж буй учир наад зах нь Монголд
жуулчлал хөгжих бололцоог хаасаар ирлээ. Цахилгаан дулааны үнийг чөлөөлөлгүй
өдий хүрснээр энэ салбар байнгын алдагдал эндэгдэлд өртөн өөрийгөө хөгжүүлэх
бололцоогүй явсаар ирлээ. Станцааа харамлаад байвал мэнэжмэнтээр хувьчлаад
түгээлтээ бүрэн хувьчилчихвал ядахнаа л тог хулгайд алдах нь эрс багасна шүү
дээ. Улс чадахгүй байж бас уурхайчин болох хэрэг байна уу, Татвар роялтигаа
аваад явбал болно. Монголын төр өөрөө нинжа болчихсон байдлаасаа үтэр түргэн
салмаар. Үүний тулд юун түрүүн эдгээр салбарт үнийн чөлөөлт хийхгүй бол ямар ч
ахиц гарахгүй.
ТАТВАР. Монгол улс 2007 оноос ойлгомжтой 10%-ийн татвартай болсон. Энэ нь
дэлхийн хамгийн сайн татварын тогтолцооны нэг. Анх Хонконг ойлгомжтой 7%-ийн
татвартай болж байв. 1991 оноос шаталсан татварын тогтолцоотой явж үүнийгээ
янз бүрээр өөрчилж үзсэн боловч татварын орлого нэмэгдэж байгаагүй. Орлогын
хэмжээгээр татварын хувийг нэмэхээр компаниуд өөрийгөө хуваан задлах гэх
мэтээр зайлсхийх янз бүрийн арга хэрэглэдэг.
4
Иргэн бүр татвар төлөх ѐстой гэсэн зарчмыг хатуу баримталж татварын
орчныг өргөтгөх арга хэмжээ чухал. Өнөөдөр Монголд 90 орчим мянган компани
бүртгэлтэй авч 10 мянга орчим нь татвар төлж байна. Зөвхөн татвар төлдөг
компанийг улсын бүртгэлд авч тэр хэрээрээ ямар нэг урамшуулал, илүү эрх
эдэлдэг тогтолцоонд ороод, өгдөггүйд нь компаний эрх олгохгүй байх хэрэгтэй. Хүн
амын орлогын татвар зөвхөн цалингаас авдаг ба энэ нь нийт орлогод өчүүхэн хувь
эзэлдэг. Хүн амын орлогын бусад хэлбэрээс татвар авах нь өнөөдөртөө арай
эртэдсэн, нийгмийн ухамсар тийм хэмжээнд төлөвшөөгүй учир энэ тогтолцоо руу
аажмаар шилжих хэрэгтэй. Татварыг нэмэх нь өдгөө татвар өгдөг цөөнхөө нэмж
зовоохоос хэтрэхгүй. Татварын хүрээг тэлснээр хавьгүй илүү орлого олно. Үүнийг
тооцоолж үзэх ѐстой юм. Амьдралд хэрэгжих бололцооогүй татвар тавьснаар
иргэдийг үй олноор нь хууль зөрчигч, гэмт хэрэгтэн болгон түлхдэг. 100 саяас дээш
хадгаламжтай хүнээс татвар авах хууль 2012 онд батлагдсан. Эндээс ганц төгрөг ч
олоогүйг банкууд батлана, харин олон хүн хууран мэхлэгч болсон.
1992 оноос сонгуулийн дараа байгуулагдсан УИХ болгон архи тамхины
татварыг нэмсээр ирлээ. 1990-ээд оны эхээр архи тамхины хэрэглээ огт бүртгэлгүй
байсантай харьцуулбал өдгөө энэ төрлийн худалдааны 70 гаруй хувь нь акцесаар
дамжин онцгой татварт хамаарч байна. Судалгаанаас үзэхэд шинэ УИХ татвар
нэмэх тоолонд бүртгэлээс гадуур хууль бус худалдаа 5-10 хувиар нэмэгддэг. Энэ
нь гэмт хэрэг, хууль бус ажиллагаа, эрүүл мэнд зэрэгт шууд муугаар нөлөөлнө.
Тансаг хэрэглээний татвар олонх оронд маш өндөр татвартай байдаг атал
Монголд энэ нь бараг үгүй гэж хэлж болом. Бүхний нүдэн дээр морь, машин, үнэт
эдлэл, хөөрөг гаансны наймаа болон бэлэглэл нэртэй үйлдлүүд явсаар атал эдгээр
нь татварын орчинд огт хамрагддаггүй. Сугалаа, шагнал, олз, бэлэглэл, өвлүүлэл
зэрэг нь жишээ нь АНУ-д 70% хүртэл татвартай байдаг нь нийгмийн тэгш
хуваарилалт, ѐс суртахуун, шудрага ѐсонд таарна гэж үздэг. Нийгмийн бухимдлыг ч
тайвшруулах үйлчилгээтэй гэж үздэг.
НИЙГМИЙН ХУВЬЧЛАЛ. Монгол улсын төсвийн гуравны нэг нь эрүүл мэнд,
боловсрол, соѐлд зарцуулагддаг. Эдгээр салбар нь дэлхий даяар өргөн хүрээ
хамарсан ашигтай бизнес байдаг атал Монголд эдгээр салбарыг ашгийн бус
хэмээн хуульчилсан юм. Мэдээж анхан болон дунд шатны боловсрол, нийгмийн
доод төвшинд үйлчлэх эрүүл мэндийн үйлчилгээ, улс орныг суртчилсан соѐлын
арга хэмжээ зэрэг нь төрийн хяналт болон тэтгэлэгт байх нь ойлгомжтой. Үүнээс
дээшхи болон илүү чанарлаг үйлчилгээ нь бизнес байх ба нэгэнт хувь хүмүүсийн
сонголт учир төрөөс ашигт ажиллагааг нь бүрнээ зөвшөөрч татварын орчинд
хамааруулах ѐстой.
Төрөөс эмнэлэгийн үйлчилгээ хүрэлцээгүй бүсүүд болоод нийгмийн ядуулаг
хэсэгт үйлчилгээ үзүүлж бусдыг нь даатгалын тогтолцоо болон бизнесийн
зарчмаар явуулах ѐстой юм. Тэртэй тэргүй төрөөс гаргаж буй эрүүл мэндийн
төсвөөс илүү ихийг хүмүүс гадаад оронд төлж тэндэхийн биенес татварын орчинд
хамрагдаж байна. Нөгөөтэйгүүр улсын олон том эмнэлэг үнэн чанартаа хэдийнээ
“хувьчлагдсан” байгаа. Төрөөс энэ статусыг нь хүлээн зөвшөөрчих юм бол татвар ч
нэмэгдэнэ, үйлчилгээ ч эрс сайжрана. Өрхийн эмнэлэг гэх мэтийг хувьчлах хуулийн
орчин хэдийнээ нээлттэй байгаа боловч аль ч ЗГ энэ талаар алхам хийсэнгүй өдий
хүрлээ. Мэнэжмэнтийн хувьчлал маш ашигтай болохоо 1996-2000 онд хийсэн
туршилтаас тод харагдаж байсан авч харамсалтай нь түрүүнийхийгээ дараагийнх
нь үгүйсгэдэг монгол зарчмаар 2000 онд бүгдийг нь буцаасан билээ. Тэндээс
үлдсэн ганц нь болох Баянзүрх дүүргийн эмнэлэгийн амжилттай оршин тогтнож
байгаа байдлыг очиж үзэх хэрэгтэй мэт.
5
Боловсролын тогтолцоо төрийн үнийн бодлогод хавчигдан зах зээлд
амьдрах бололцоогүй “мэргэжилтэн” бэлтэгсээр. Ялангуяа дээд мэргэжил нь хувь
хүний сонголтын асуудал байтал зах зээлийн хэрэгцээнээс хэдэн арав дахин олон
“мэргэжилтэн” бэлтгэж ажилгүйчүүдийн тоог нэмсээр. Хэрэгцээт мэргэжилтний тоо
чанарыг улсаас зарлаж зарим урамшуулалт үзүүлж болох ба бусад нь хувь хүний л
сонголт шүү дээ.
Нэг талаас улс гэнэт баяжиж, нөгөө талаас УИХ-ын гишүүдэд тэрбумаар нь
мөнгө өгөн захиран зарцуулах эрх олгосон 10 гаруй жилийн туршилтаас үүдэн
боловсрол, соѐл, эрүүл мэндийн үйлчилгээ болон техникийн хүн амдаа
харьцуулсан жигд бус хуваарилалт хэрээс хэтэрчээ. Сумд, заримдаа баг хүртэл
норм хэмжээнээс хэтэрсэн сургууль, эмнэлэг, соѐлын төвтэй болж, харин хүн ам
хэт төвлөрөлтэй Улаанбаатарт энэ талын үйлчилгээ техник, байр сав нэн
дутагдалтай болсон байна. Сургуулийн хичээлийн байрны ашиглалт 20 хувьтай,
ахлах ангид ердөө 5 сурагчтай, эмнэлэгт нь жилд хоѐр гуравхан хүүхэд төрдөг,
соѐлын төв нь сумын төвд суудаг хүн амаасаа олон суудалтай ийм сумд байна
шүү, цаана чинь. Урсгал зардлыг нь л тооцоод үзэхэд эндээс ямар их хэмнэлт гарч
болохоор байна даа. Энэ салбар ашгийн бус хэмээн хуульчлагдсан учраас илүүдэл
техник, байр саваа өөр зориулалтаар ашиглах, худалдах, илүүчлэх эрх байхгүй.
БИРЖ. Хэдэн жилийн өмнө Монголын Хөрөнгийн биржийн захирал “Манай
хөрөнгийн бирж дампуураад хоѐр жил болж байна” хэмээн олон нийтийн
мэдээллийн хэрэгслэлээр ил тод зарлахад Монголын зах зээлд ямарч цочрол
гараагүй. Монгол улс өнөөдөр дэлхийн нийтийн эдийн засгийн нэг хэсэг юм бол,
дэлхийн эдийн засгаас хамаардаг юм бол нийт эдийн засаг нь ялангуяа хөрөнгийн
биржээс хамаарч амьсгалж байх ѐстой. Хөрөнгийн бирж байгуулагдаад 25 жил
болоход үндсэн хөрөнгийнх нь талаас илүү хувь нь захирлынх нь оруулж
худалдсан хонь үхэр байж бүртгэгдэж байсан. 10 мянган хүнд ноогдох эдийн
засагчийн дипломтны үзүүлэлтээр дэлхийд тасархай нэгд ордог орон шүү дээ.
Хөрөнгийн биржийг яаралтай хувьчилж ажилд оруулбал Монголын дотор байгаа
асар их хөрөнгө эргэлтэд орно. Хөрөнгүүд үнэлэгдэж эхлэнэ. Үүнээс гадна
хувийнхан өөрсдийн хөрөнгийн биржээ байгуулах хууль эрхийн бололцоог нээж
хооронд нь өрсөлдөөн үүсгэвэл бирж хөгжинө. ОТ хувьцааг худалдан авах, дамлах
зарж борлуулах хүсэлтэн олон бий ч тэдэнд бололцоо нь нээгдээгүй байна.
ХАЛАМЖ. Монголын халамжийн тогтолцоо ДНБ-тэйгээ харьцуулахад дэлхийн
дундачаас 2-3 дахин их байна. 2010 оны хүн ам орон сууцны нэгдсэн тооллогын
задаргаа шинжилгээнээс үзэхэд насанд хүрсэн 200 мянган иргэн хөдөлмөр эрхлэх
сонирхолгүй нь харагдсан. Удаа дараа болсон олон сонгуулийн үеэр хуурамч
халамжийн бүхэл бүтэн сүлжээ үүсчээ. Зарим аймагт хөдөлмөрийн насны иргэдийн
маш олон хувь нь сонгуулийн үеэр эрүүл мэндийн группт хамрагдаад авсан баримт
ч байна.
2010 оны хүн ам орон сууцны тооллогоор Монголын нийгэмд амьдарч
байгаа иргэдийн тухай маш чухал дэлгэрэнгүй мэдээллийн сан үүссэн. Энэ нь
магадгүй сүүлийн 25 жилд хийгдсэн хамгийн үнэ цэнэ бүхий реформын нэг байж
болох. Энэ бүртгэлд тулгуурлан халамжид хамаарах ѐстой иргэдийг тодорхойлж
болно. Олон тохиолдолд халамж жинхэнэ очих эзэндээ хүрэхгүй байгаа. Гэтэл
жишээ нь гадаадад амьдарч буй 100 гаруй мянган иргэд ч халамжийн янз бүрийн
хөтөлбөрт хамаарч байгааг бүрэн зогсоох хэрэгтэй. Дээд мэргэжил бол төрийн
хариуцлага гэхээсээ хувь хүний сонголт. Зах зээлд дутагдаж байгаа мэргэжлээр
сурч, авъяас чадварыг нь дэмжвэл зохих нь мэдэгдсэн тэр хэсэг л зарим дэмжлэг
төрөөс авах эрхтэй. Ерөөс УИХ-ын гишүүдийн зүгээс ямар нэг халамжийн тухай
6
шинээр хууль өргөн барихыг хориглох хууль хэрэгтэй байна. Тэдний нэр төрийн
уралдаанд улс сөхөрч байна шүү.
ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛ. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх тухай
олон жил ярьж асар их хөрөнгө үрсэн боловч өдий хүртэл нүдэнд өртөж гарт
баригдахаар үр дүн гарсангүй. Дэмжих нэрээр асар их хөрөнгийг хий дэмий үрж,
улмаар энэ нь авилга хээл хахууль, ил далд хуйвалдаан шамшигдуулалын үүр
болжээ. Нэг залуу зурагтаар ингэж ярьсан “Би подвоолдоо гутлын цех байгуулаад
гэр бүлийн хүрээндээ захиалгаар гутал хийж борлуулан зөв зүгээр амьдарч байсан.
Гэтэл гэнэт төрөөс дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж байна, гутлын үйлдвэр
байгуул гээд 800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл өглөө. Би тоног төхөөрөмж аваад
гутал үйлдвэрлэж эхэлсэн боловч хуучин зарж байснаасаа илүүг борлуулж
чадсангүй. Зээлээс би хувьдаа ганц төгрөг ч ашиглаагүй, баахан тоног
төхөөрөмжтэй, өртэй хүн болж баларлаа. Би тэр зээлийг мөнгөөр нь эргүүлж төлж
чадахгүй, тоног төхөөрөмжөө улс эргүүлж авна биз”. Энэ бол маш цөөн тохиолдох
шудрага хохирогч. Дотоодын үйлдвэрлэл дэмжих янз бүрийн хөтөлбөрийн мөнгийг
ихэнхдээ зальтнууд авч өөр зүйлд хэрэглэн шамшигдуулдаг.
Эх орноо гурил будаагаар өөрснөө хангавал социализмын ялалт болно
гэсэн 1950-60-аад оны лоозон, тийм сэтгэхүй амь бөхтэй оршсоор буй нь маш том
үргүй зардлын үүр болсоор ирлээ. Энэ лоозонг хэрэгжүүлэхийн тулд улс асар их
хөрөнгө сүйтгэснийг эргээд тооцоход калкуляторын орон багтахгүй. Хэрэв
чингээгүй бол Монголд газар тариалан ихэд хөгжиж, экспортод үнэ хүрэх олон
төрлийн ургамал тариалах байлаа. Ийм нөөц бололцоо Монголд хангалттай бий.
Шар буурцагнаас эхлээд өөр олон төрлийн тариалан өндөр үнээр авахад бэлэн
асар том өлсгөлөн зах зээл Монголтой хиллээд байж байна. Дотоодын үйлдвэрлэл
дэмжиж буй нэрээр протектионист бодлого явуулснаар ард иргэдийг илүү өндөр
үнэтэй, илүү чанар муутай бараа руу шахаж, далимд нь авилга хээл хахуул далд
эдийн засгийг хөхиүлсээр ирлээ. Зах зээлийн эдийн засгийн амин сүнс болсон
өрсөлдөөн, чөлөөт худалдааг боосноор юунд хүрч болохыг 250 жилийн өмнө Адам
Смит хэлж өгсөн, энэ нь амьдралаар батлагдсан үнэн шүү дээ.
Үнэхээр дотоодын үйлдвэрлэлийг дэмжих гэж байгаа бол юун түрүүн монгол
хүнээ таних хэрэгтэй юм. Барилгын шав тавьчихаад л төчнөөн ажлын байр
нэмэгдүүллээ гэж сурталчлах дуртай. Гэтэл монгол хүн ямар ажил хийхэд бэлэн,
ямрыг нь огт хийхгүй вэ? Одоо 140 мянган хүн ажилгүй байна гэх боловч мөн тэр
тооны ажлын байр сул байгаа. Сүүлийн 10 гаруй жилийн судалгаагаар үзэхэд 10
сул ажлын байрны төлөө 2 хүн л саналаа илэрхийлж байна. Үүнийг ялангуяа
бизнес эрхлэгчид маш сайн мэдэж байгаа. Тэгсэн мөртөө төрийн албаны 1 орон
тооны төлөө 100 хүн өрсөлдөхөд бэлэн байна.
Дэлхийн нийтийн жишгийг дагаад Монголд ажилчин анги гээч юм үгүй болж,
хөдөлмөр эрхлэгчдийн 70 орчим хувь нь үйлчилгээний салбарт ажиллаж байгаа
юм. Цэрэг цагдаа хамгаалал манаа зэрэг ажлын байранд 70 мянга орчим идэр
насны эрэгтэйчүүд хамрагдаж байна. Чухам ийм эрэлттэй хэсэгт ажлын байр буй
болгож болох салбар бол аялал жуулчлал юм. Монголд жилд 50 мянга орчим
гадаадын жуулчин ирдэг. Энэ тоог бараг хагас сая хүргэн дөвийлгэж статистикт
тусгадаг ч үнэн хэрэгтээ хил нэвтэрсэн гадаад хүний тоо юм шүү. Гэтэл Монгол
орны байгаль, нүүдэлчдийн амьдралыг сонирхохоор Өвөр Монголд нэг сая гаруй
гадаадын жинхэнэ жуулчин ирж байна. Ганцаар ноѐлон монопол тогтоосон МИАТ,
Кореанэйрийн хуйвалдаанаар үүссэн өндөр үнэ юун түрүүн тээг болдог.
Энэ жил АНУ-д ирсэн жуулчдын тоогоор Хятад улс нэгдүгээрт оржээ.
Италийн ЕС хэлэхдээ “Хятадаас нэг сая жуулчин жилд авч чадвал хямралаас гарч
болохоор байна” гэсэн. Хаяа нийлсэн хөршийн маань тухай ярьж байна. Дорнодын
7
Халх гол сумын цаах нь байдаг Хянган аймгийн Халуун Аршаан 2000 онд хэдэн
мянган жуулчин авдаг байсан бол өдгөө энэ тоо саяар яригдах болжээ. Аршаанд
ирсэн дотоодын жуулчид нь нутгийн хилээ үзэх, болбол хил нэвтэрч сонирхох
хүсэлтэй. Хятадын талаас ч Монголыын хил хүртэл тулгаад дэд бүтцээ барьчихсан
боловч Монголын хүнд суртал, эх орончдын шаардлагаас болоод 10 гаруй жил
хариу хүлээж байна. Жуулчлал хөгжүүлэх бололцооотой ийм өөр олон боомт бий.
Орос-Хятадын хилийн Манжуур боомтод жилд 6 сая жуулчин ирдгийн сая гаруй нь
Оросоос айлчилдаг. Хэдхэн км-ын наана Монгол-Хятад-Оросын гурван улсын хил
буйг чөлөөт бүс болговол Манжуураас олон жуулчин татна. Төрөөс мөнгө гарах
шаардлагагүй, зөвшөөрлийг нь өгчихвөл хувийнхан дор нь хийнэ. Казиног мангас
мэтээр зарлаж энэ чиглэлд хөрөнгө оруулсан гадаадын компанийн хоѐр сая
долларыг завшснаас хойш бараг 20 жил өнгөрлөө. Гэтэл мөрийтэй тоглоом
хориглодог Япон хойтон жил казино нээх гэж байна. Солонгост зөвхөн гадаадын
хүн л оруулдаг олон казино бий. АНУ-д казино хориглодог ердөө ганцхан муж буй
нь Хавай. Гольф, морин уралдааны дром гээд жуулчин татах өөр олон объект
байгуулах бололцоо маш их. Ард түмнээсээ өөр юм боддоггүй цэвэр ичимтгий,
ариун шудрага, сайн хүний дүрд хувирч маягласаар маш их бололцоог алдсаар
ирлээ.
Монгол хүн ажиллах хүсэлгүй боловч гадаадын ажиллах хүчний тусламжаар
хөгжүүлж болох дотоодын үйлдвэрлэл ч байна. Жишээ нь ойн цэвэрлэгээ. Монгол
нутгийн 7-9 хувь нь ой хөвч. Энэ нь Солонгсын хойгоос ч том. Ойн цэвэрлэгээ нь
том бизнес юм. Унанги модноос авахуулаад түймэр хорхойд идүүлсэн асар их
талбай байна. Энэ бизнес нь байгаль орчинд тун ээлтэй, гал түймрээс сэргийлэх,
нөхөн ойжуулах бололцоог олгоно. Тэндээс олсон модоор шахмал бэлдэц зэргийг
үйлдвэрлэдэг. Мэдээж монгол хүн ийм ажил хийхгүй л болов уу. Гэтэл жишээ нь
Хойт Солонгосоос ажиллах хүчин оруулж ирэхэд тэд дуртай хийхээс гадна
гайхалтай сахилга баттай ард түмэн юм.
Үүнээс гадна Монголдоо л мега гэж хэлж болохуйц гадаад орнуудтай
хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх болон суурийг нь тавих бололцоо байна.
Саяхан Ташкентад болсон уулзалтаар Монгол, Хятад, Оросын Ерөнхийлөгч нар
Монголоор дайруулж транзит дэд бүтэц байгуулах санамжид гарын үсэг зурлаа.
Мэдээж энэ талаар хийгдсэн бэлэн төсөл Монголд ганц ч байхгүй боловч ийм
төсөл хийсэн, хийхэд бэлэн, хийж байгаа ажил явдал хилийн цаана нэлээд байна.
Тэрбайтугай хөрөнгийг нь хаанаас гаргаж болохыг ч заасан дээрх санамжийг ажил
болгохын тулд үүнийг хариуцсан төрийн байгууллагыг яаралтай байгуулж хэн
нэгэнд хариуцуулмаар. Хятад-Оросын худалдаа 2000 онд 3 тэрбум доллар байсан
бол өдгөө 60-70 тэрбумд хүрсэн ба хоѐр орон Монголоор дайруулж төрөл бүрийн
транзит хийе, хөрөнгө мөнгийг нь шийдье гээд байхад ингэж хойрго хандаж
боломгүй мэт.
Монголд гаднаас хөрөнгө оруулж дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бас
нэг гарц байна. Ажиллах хүч нь салхи, нар. Дэлхийд салхины гурван том урсгал
байдгийн нэг нь Монголын говиор дайрдаг. Монгол нь жилд 300 хоног нартай орон.
Технологийн дэвшлийн буянгаар ганц салхин сэнс 8 мегаватт эрчим хүч гаргадаг
бололцоо буй боллоо. Гэтэл аймгийн төв дундачаар 4 мега хэрэглэдэг. Монголоор
дайрч буй салхи 8 терраватт, нар нь 5 терраватт эрчим хүч үйлдвэрлэх
бололцоотой гэнэ. Өнөөгийн Хятад улсын хэрэглээ үүнтэй харьцуулахад ердөө нэг
терраватт шүү дээ. Хувьсах гүйдлийг тогтмол гүйдэлд шилжүүлээд хэдэн мянган км
газар эрчим хүчийг алдагдалгүй зөөвөрлөдөг технологи техник нэгэнт буй
болчихлоо. Сэргээгдэх эрчим хүч, ялангуяа салхин сэнсийг зэргэлдээ Өвөр
Монголд маш хээр хөгжүүлэн хэдэн арван мянган салхин сэнс зоочихсон байгааг
хэн хүнгүй биеээр харсан биз. Монголд энэ төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй гадны
8
олон компани саналаа илэрхийлсэн. Улаанбаатараас 50 км-ийн урдхан талд анхны
туршилт эхэлсэн боловч эрчим хүчний үнэ чөлөөлөгдөөгүйгээс болоод зогсолтын
байдалд орчихоод байна. Энэ төслийг АНУ, Япон, Солонгосын компаниуд ихэд
сонирхон хөрөнгө оруулахад бэлэн байгаа боловч Монголын төрийн хүнд суртал,
хий хардалт, түшмэдийн рэкэт, дарамтаас болоод урагшлахгүй байгаа юм. Хүнээр
юмаа эхлүүлээд булааж авдаг, сүрдүүлдэг, хөөж гаргадаг тогтолцоо амьд байсаар
ахул хэн ч бидэнтэй хамтрахгүй.
Занараас хямд түлш гаргадаг нээлт саяхан буй болж шуугиулсаар өдгөө
эрчим хүчний дэлхийн төв нь Ойрхи Дорнод биш Хойт Америк боллоо. Давхрагын
метаныг цуглуулан ашиглах шинэ технологи буй боллоо. Монгол тийм их занартай
биш боловч байгаа нь хүхрийн маш бага хольцтойгоороо анхаарал татаж байна.
Давхрагын хийн хэмжээ Хятадынхаас 500 дахин их байгаа нь урьдчилсан
тооцоогоор ил болсон. Ийм ололтыг хагас дутуу сонссон төрийн түшмэд, хувийн
компаниуд, орон нутгийн эрх баригчид нөөцтэй газрыг өөртөө жооролчихоод
хайгуул ч хийлгэхгүй авилга хахуул нэхэн рэкэтэлсээр хэдэн жилийг барлаа.
Тухайн газрын тодорхой ашигт малтмалыг хайх, ашиглах гэрээ хийсэн бол бусад
ашигт малтмал нь өөр журмаар давхар лицензээр өөр хүнд эрх олгогдон
шийдэгддэг олон улсын жишгийг дагасан хууль байдгүйгээс болоод тодорхой
газрын лиценз эзэмшигч дээш доошоо хэдэг км-т байгаа бүх агаар болон
малтмалын эзэн сууж феодолждог ѐс нэгэнт хэвшжээ. Монгол улсын нийт ард
түмний өмч болсон байгалийн баялагийг орон нутаг бүрэн эзэгнэн мэдэх эрхтэй
гэсэн ойлголтоос болоод рэкэтчид хонь ямаанаасаа олон боллоо. Нийт ард түмний
өмч мөн боловч захиран зарцуулах эрх нь зөвхөн ЗГ-т байдаг, харин тэндээс буй
болсон ашгаас орон нутаг илүү хүртэх эрхийг хуулиар зохицуулдаг хэнд ч
ойлгомжтой дүрэм журамд яаралтай шилжмээр.
ХУУЛЬ. Энэ бүхэн болоод өөр олон далд бололцоо зөвхөн хуулийн өөрчлөлт
болон шинэ хуулиар л хэрэгжих бололцоотой. Монгол улсад одоо 500 орчим хууль
үйлчилж байгаа боловч маш олон нь хоорондоо зөрчилтэйгээс гадна үйлчилж буй
маш олон дүрэм журамтай шууд эсрэгцдэг. Энэ болгоныг шүүрдэн засах ажлыг
эхлүүлж дэлхийн нийтийн жишигт тааруулж, ялангуяа чөлөөт эдийн засгийн
тогтолцоонд тохируулмаар байна. Чөлөөт худалдаа, бизнес зэрэгт утга учиргүй
хориг саад тавьсан, хөгжлийг боомилсон хууль дүрэм журмыг яаралтай цуцалж
байж л ил далд буй олон бололцоог ашиглах зам мөр гарна. Одоо үйлчилж буй
хоорондоо зөрчилтэй олон хуулийн дундуур ашиг олох, бизнес хийх, суурь тавих,
хөгжүүлэх олон бололцоо хаагдмал байгаа юм.
Юун түрүүн Гэрээний хууль, Хөрөнгө хамгаалах хууль маш чухал байна.
Үүнийг Иргэний хуульд багтаасан гэсэн тайлбар их бий. Тийм юм бол дээр
жишээнд татсан Баянхонгорт буй Монголболгаргео компаны хувцааг зарж мөнгийг
нь авч хэрэглээд дууссан Монголын төр 7 жил өнгөрчихөөд байхад эзэнд нь өгөхгүй
байгаа юм бэ? Гэрээний болон Хөрөнгө хамгааллын тусгай тодорхой хуульгүйгээр
зах зээлийн зарчим хэрэгжих бололцоотой юу?
Компаний хуульд өөрчлөлт оруулж, татвар өгөхгүй бол компанид
тооцохгүйгээр барахгүй эрх нь хавьгүй бага байхаар хуульчилмаар. 20 мянга хол
гарчихаад байгаа ТББ-д олон нийтийн сайн дурын байгууллага байх статусыг нь
нарийвчлан тогтоож өгөхгүй бол татвараас нуугдах, хууль бус бизнес хийх, улмаар
рэкэт хийдэг бүлэглэлүүдийн нэр нүүр болчихоод байна. УИХ-ын гишүүн хууль
санаачлах, өргөн барихад хязгаарлалт тавьж, олон улсын жишгээр өргөн барих
хууль нь нийт гишүүдийн тодорхой хувийн дэмжлэг авсан байхаас гадна Сангийн
яам, Хууль зүйн яамаар орж хөрөнгө мөнгө болон хуулийн бололцоотой эсэхээ
шүүлгэн зөвшөөрөгдсөн байх шаардлага тавьмаар байна. УИХ-ын болон ЗГ-ын
9
хуульд нэмэлт оруулж Хууль тогтоох болон Гүйцэтгэх засаглалын бүрэн эрхийг
нарийвчлан зааж хаана нь хэн нь юугаа хариуцах ба үл хариуцахыг нарийн зааж
өгмөөр байна. ЗГ-т тогтвортой ажиллах бололцоог баталгаажуулж өөрийн эрх
мэдлийн хүрээнд гаргасан шийдвэрийг нь хүндэтгэх, хүндэтгэн үзэх бололцоогүй
бол огцруулдаг зарчимд шилжих хэрэгтэй мэт.
УИХ нь гэмт этгээдийн нуугдах газар, халдашгүй эрхээр далайлгадаг цэг
байгаа урхагийг арилгаж, гэмт хэрэгт орооцолдсон нь шүүхээс өмнө АТГ, Цагдаа,
Прокурор зэргээр нотлогдвол гишүүн нь гэмт үйлдэл дээрээ баригдвал халдашгүй
эрх нь хүчингүйд тооцогддог ангилалд оруулах хэрэгтэй мэт. Шоронд суух гишүүн
нь цагдаагаар харгалзуулан гавтай ирж хуралдаа суун үүргээ гүйцэтгээд шорондоо
эргэж очдог “ардчилсан бус” гэмээргүй жишээ ч зарим оронд бий. Авилга, хээл
хахуул, шамшигдуулалд холбогдсон этгээдээр юун түрүүн хохирлыг нөхүүлэх арга
хэмжээ авдаг болохгүй бол, асар их мөнгө идчихээд жил хагас шоронд суусан
болоод гардаг жишиг улам газар авах шинжтэй. Авилга, хулгай, өмчид халдах,
шамшигдуулах, бусдын хөрөнгөд халдах зэрэг гэмт хэргийг онцгойлон авч үзэж ил
далд хөрөнгийг нь хураах зэргээр нүцэглэн хатуу шийтгэл оногдуулж байх
тогтолцоонд шилжсэнээр төр нь нийгмийн өмнө шудрага, тэгш буйгаа харуулах
болно. Өдгөө манай иргэдийн бухимдлын гол шалтгаан нь төр шудрага биш байна
гэсэн үнэлэмжээс үүдэлтэй.
Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх нэг үндэс бол тэдэнд давхар орлого олох
бололцоог нээж өгөх явдал. Үндсэн ажлаасаа гадуур давхар орлого олж буй
ялангуяа төрийн ажилтан, тэтгэвэрийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн давхар
орлогод нь хөнгөлөлт үзүүлэх, тавараас чөлөөлөх зэрэг арга хэмжээ нь өдгөө
дэлхийд их түгээмэл болоод байгаа аутсорсинг хөгжүүлэн дэмжих сайн эх булаг
болно.
Эцэст нь хэлэхэд өнөөгийн хямрал монголчуудаас өөрсдөөс нь болсон,
үүнийг монголчууд өөрснөө л засч чадна. Бурхан хэрэв байдаг бол монголчуудад
бололцоо л олгосон болохоос бүх насаар нь зүгээр тэжээнэ гээгүй. Бололцоог
ашиглаж чадах эсэх нь монголчуудаас өөрсдөөс нь шалтгаална.
Алдах нь хүний ѐс, алдаагаа давтах нь мунхагийн илрэл.
2016.9.6

More Related Content

What's hot

А.Хулан - Монгол улсын эдийн засагт уул уурхай нөлөөлөх нь
А.Хулан - Монгол улсын эдийн  засагт уул уурхай нөлөөлөх ньА.Хулан - Монгол улсын эдийн  засагт уул уурхай нөлөөлөх нь
А.Хулан - Монгол улсын эдийн засагт уул уурхай нөлөөлөх ньbatnasanb
 
Лекц 12
Лекц 12Лекц 12
Лекц 12Etugen
 
0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний бодлого
0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний  бодлого0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний  бодлого
0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний бодлогоbatnasanb
 
уул уурхайн үйлдвэрийн зах зээлийн өртгийн үнэлгээ, капиталын ашиглалт
уул уурхайн үйлдвэрийн зах зээлийн өртгийн үнэлгээ, капиталын ашиглалтуул уурхайн үйлдвэрийн зах зээлийн өртгийн үнэлгээ, капиталын ашиглалт
уул уурхайн үйлдвэрийн зах зээлийн өртгийн үнэлгээ, капиталын ашиглалтE-Gazarchin Online University
 
бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнеси...
бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнеси...бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнеси...
бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнеси...Buka King
 
Lecture.13
Lecture.13Lecture.13
Lecture.13Tj Crew
 
Т. Амартөр Ц. Оюут - Валютын ханш
Т. Амартөр Ц. Оюут - Валютын ханшТ. Амартөр Ц. Оюут - Валютын ханш
Т. Амартөр Ц. Оюут - Валютын ханшbatnasanb
 
эдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтэдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтБ. Нямгэрэл
 
Олон улсын эдийн засгийн харилцаа
Олон улсын эдийн засгийн харилцааОлон улсын эдийн засгийн харилцаа
Олон улсын эдийн засгийн харилцааE-Gazarchin Online University
 
эзо бие даалтын сэдэв
эзо бие даалтын сэдэв эзо бие даалтын сэдэв
эзо бие даалтын сэдэв OGanchimeg
 

What's hot (15)

А.Хулан - Монгол улсын эдийн засагт уул уурхай нөлөөлөх нь
А.Хулан - Монгол улсын эдийн  засагт уул уурхай нөлөөлөх ньА.Хулан - Монгол улсын эдийн  засагт уул уурхай нөлөөлөх нь
А.Хулан - Монгол улсын эдийн засагт уул уурхай нөлөөлөх нь
 
Лекц 12
Лекц 12Лекц 12
Лекц 12
 
Macro l 9
Macro l 9Macro l 9
Macro l 9
 
0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний бодлого
0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний  бодлого0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний  бодлого
0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний бодлого
 
уул уурхайн үйлдвэрийн зах зээлийн өртгийн үнэлгээ, капиталын ашиглалт
уул уурхайн үйлдвэрийн зах зээлийн өртгийн үнэлгээ, капиталын ашиглалтуул уурхайн үйлдвэрийн зах зээлийн өртгийн үнэлгээ, капиталын ашиглалт
уул уурхайн үйлдвэрийн зах зээлийн өртгийн үнэлгээ, капиталын ашиглалт
 
бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнеси...
бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнеси...бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнеси...
бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнеси...
 
1. макро
1. макро1. макро
1. макро
 
Mac ecs5.2021
Mac ecs5.2021Mac ecs5.2021
Mac ecs5.2021
 
Lecture.13
Lecture.13Lecture.13
Lecture.13
 
Maceconl5
Maceconl5Maceconl5
Maceconl5
 
Т. Амартөр Ц. Оюут - Валютын ханш
Т. Амартөр Ц. Оюут - Валютын ханшТ. Амартөр Ц. Оюут - Валютын ханш
Т. Амартөр Ц. Оюут - Валютын ханш
 
эдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтэдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлт
 
Дипломын ажил
Дипломын ажилДипломын ажил
Дипломын ажил
 
Олон улсын эдийн засгийн харилцаа
Олон улсын эдийн засгийн харилцааОлон улсын эдийн засгийн харилцаа
Олон улсын эдийн засгийн харилцаа
 
эзо бие даалтын сэдэв
эзо бие даалтын сэдэв эзо бие даалтын сэдэв
эзо бие даалтын сэдэв
 

Viewers also liked

МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016
МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016
МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016The Business Council of Mongolia
 
МБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалга
МБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалгаМБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалга
МБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалгаThe Business Council of Mongolia
 
Технология оформления документов на границе «Электронный поезд»
Технология оформления документов на границе «Электронный поезд»  Технология оформления документов на границе «Электронный поезд»
Технология оформления документов на границе «Электронный поезд» aizhan_zo
 
Презентация Казахстана
Презентация КазахстанаПрезентация Казахстана
Презентация КазахстанаPerizat Imantaeva
 
Существующие и перспективные трансевразийскиемаршруты через Казахстан
Существующие и перспективные трансевразийскиемаршруты через КазахстанСуществующие и перспективные трансевразийскиемаршруты через Казахстан
Существующие и перспективные трансевразийскиемаршруты через Казахстанaizhan_zo
 
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-5
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-5уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-5
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-5nominbyambadorj
 

Viewers also liked (20)

Mongolia Strategic Trade Industry Outreach Seminar
Mongolia Strategic Trade Industry Outreach SeminarMongolia Strategic Trade Industry Outreach Seminar
Mongolia Strategic Trade Industry Outreach Seminar
 
ASEM Implications
ASEM ImplicationsASEM Implications
ASEM Implications
 
2015 BCM Business Growth Index BGI Q4-2015
2015 BCM Business Growth Index BGI Q4-2015 2015 BCM Business Growth Index BGI Q4-2015
2015 BCM Business Growth Index BGI Q4-2015
 
Developing a new gold district in southwest Mongolia
Developing a new gold district in southwest MongoliaDeveloping a new gold district in southwest Mongolia
Developing a new gold district in southwest Mongolia
 
МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016
МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016
МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016
 
Asian Development Autlook 2016
Asian Development Autlook 2016Asian Development Autlook 2016
Asian Development Autlook 2016
 
Invest mongolia-2016
Invest mongolia-2016Invest mongolia-2016
Invest mongolia-2016
 
Rio Tinto Mongolia
Rio Tinto MongoliaRio Tinto Mongolia
Rio Tinto Mongolia
 
CRU Group
CRU GroupCRU Group
CRU Group
 
Ministry of construction and urban development
Ministry of construction and urban developmentMinistry of construction and urban development
Ministry of construction and urban development
 
МБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалга
МБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалгаМБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалга
МБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалга
 
Технология оформления документов на границе «Электронный поезд»
Технология оформления документов на границе «Электронный поезд»  Технология оформления документов на границе «Электронный поезд»
Технология оформления документов на границе «Электронный поезд»
 
Презентация Казахстана
Презентация КазахстанаПрезентация Казахстана
Презентация Казахстана
 
Существующие и перспективные трансевразийскиемаршруты через Казахстан
Существующие и перспективные трансевразийскиемаршруты через КазахстанСуществующие и перспективные трансевразийскиемаршруты через Казахстан
Существующие и перспективные трансевразийскиемаршруты через Казахстан
 
BCM Annual Report 2016
BCM Annual Report 2016BCM Annual Report 2016
BCM Annual Report 2016
 
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-5
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-5уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-5
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-5
 
MS
MSMS
MS
 
Shutis
ShutisShutis
Shutis
 
2015 q4
2015 q42015 q4
2015 q4
 
Mongolia Economic Brief
Mongolia Economic BriefMongolia Economic Brief
Mongolia Economic Brief
 

Similar to What the new government can do to save the economic crisis

С.Сарангэрэл П. Мөнхзул - Уул уурхайн баялгийг оновчтой хуваарилах замаар оло...
С.Сарангэрэл П. Мөнхзул - Уул уурхайн баялгийг оновчтой хуваарилах замаар оло...С.Сарангэрэл П. Мөнхзул - Уул уурхайн баялгийг оновчтой хуваарилах замаар оло...
С.Сарангэрэл П. Мөнхзул - Уул уурхайн баялгийг оновчтой хуваарилах замаар оло...batnasanb
 
А.Баярцэцэг - ГОЛЛАНД ӨВЧИН БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ
А.Баярцэцэг - ГОЛЛАНД ӨВЧИН БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГА.Баярцэцэг - ГОЛЛАНД ӨВЧИН БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ
А.Баярцэцэг - ГОЛЛАНД ӨВЧИН БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГbatnasanb
 
A.bayartsetseg holland uwchin ba mongolyn ediin zasag
A.bayartsetseg   holland uwchin ba mongolyn ediin zasagA.bayartsetseg   holland uwchin ba mongolyn ediin zasag
A.bayartsetseg holland uwchin ba mongolyn ediin zasagbatnasanb
 
Б. Нармандах - БИЧИЛ БИЗНЕСИЙГ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ НЬ
Б. Нармандах - БИЧИЛ БИЗНЕСИЙГ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ НЬБ. Нармандах - БИЧИЛ БИЗНЕСИЙГ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ НЬ
Б. Нармандах - БИЧИЛ БИЗНЕСИЙГ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ НЬbatnasanb
 
Н.Алгаа "Уул уурхай ба бизнесийн эрх чөлөө"
Н.Алгаа "Уул уурхай ба бизнесийн эрх чөлөө"Н.Алгаа "Уул уурхай ба бизнесийн эрх чөлөө"
Н.Алгаа "Уул уурхай ба бизнесийн эрх чөлөө"Unuruu Dear
 
2013.04.19 Шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдв...
2013.04.19 Шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдв...2013.04.19 Шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдв...
2013.04.19 Шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдв...The Business Council of Mongolia
 
Б.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал
Б.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдалБ.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал
Б.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдалbatnasanb
 
04.09.2014, Aлтны салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, T. Ганболд
04.09.2014, Aлтны салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, T. Ганболд   04.09.2014, Aлтны салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, T. Ганболд
04.09.2014, Aлтны салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, T. Ганболд The Business Council of Mongolia
 
Я.Содбаатар "Монгол улсын геологи хайгуулын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал
Я.Содбаатар "Монгол улсын геологи хайгуулын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал Я.Содбаатар "Монгол улсын геологи хайгуулын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал
Я.Содбаатар "Монгол улсын геологи хайгуулын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал Unuruu Dear
 
Н.Дашзэвэг " ГДЕ ЗЭВ? ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"
Н.Дашзэвэг "   ГДЕ  ЗЭВ?  ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"Н.Дашзэвэг "   ГДЕ  ЗЭВ?  ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"
Н.Дашзэвэг " ГДЕ ЗЭВ? ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"Unuruu Dear
 
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухалХувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухалThe Business Council of Mongolia
 
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухалХувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухалThe Business Council of Mongolia
 
Resource mo 202794
Resource mo 202794Resource mo 202794
Resource mo 202794Jargalaa Bbe
 
2013.09.05 Mонголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар бодит байдал, боломж...
2013.09.05 Mонголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар бодит байдал, боломж...2013.09.05 Mонголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар бодит байдал, боломж...
2013.09.05 Mонголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар бодит байдал, боломж...The Business Council of Mongolia
 
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй нь
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй ньГ. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй нь
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй ньbatnasanb
 

Similar to What the new government can do to save the economic crisis (20)

С.Сарангэрэл П. Мөнхзул - Уул уурхайн баялгийг оновчтой хуваарилах замаар оло...
С.Сарангэрэл П. Мөнхзул - Уул уурхайн баялгийг оновчтой хуваарилах замаар оло...С.Сарангэрэл П. Мөнхзул - Уул уурхайн баялгийг оновчтой хуваарилах замаар оло...
С.Сарангэрэл П. Мөнхзул - Уул уурхайн баялгийг оновчтой хуваарилах замаар оло...
 
А.Баярцэцэг - ГОЛЛАНД ӨВЧИН БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ
А.Баярцэцэг - ГОЛЛАНД ӨВЧИН БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГА.Баярцэцэг - ГОЛЛАНД ӨВЧИН БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ
А.Баярцэцэг - ГОЛЛАНД ӨВЧИН БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ
 
A.bayartsetseg holland uwchin ba mongolyn ediin zasag
A.bayartsetseg   holland uwchin ba mongolyn ediin zasagA.bayartsetseg   holland uwchin ba mongolyn ediin zasag
A.bayartsetseg holland uwchin ba mongolyn ediin zasag
 
Б. Нармандах - БИЧИЛ БИЗНЕСИЙГ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ НЬ
Б. Нармандах - БИЧИЛ БИЗНЕСИЙГ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ НЬБ. Нармандах - БИЧИЛ БИЗНЕСИЙГ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ НЬ
Б. Нармандах - БИЧИЛ БИЗНЕСИЙГ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ НЬ
 
Н.Алгаа "Уул уурхай ба бизнесийн эрх чөлөө"
Н.Алгаа "Уул уурхай ба бизнесийн эрх чөлөө"Н.Алгаа "Уул уурхай ба бизнесийн эрх чөлөө"
Н.Алгаа "Уул уурхай ба бизнесийн эрх чөлөө"
 
2013.04.19 Шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдв...
2013.04.19 Шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдв...2013.04.19 Шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдв...
2013.04.19 Шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдв...
 
Б.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал
Б.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдалБ.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал
Б.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал
 
04.09.2014, Aлтны салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, T. Ганболд
04.09.2014, Aлтны салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, T. Ганболд   04.09.2014, Aлтны салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, T. Ганболд
04.09.2014, Aлтны салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, T. Ганболд
 
Я.Содбаатар "Монгол улсын геологи хайгуулын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал
Я.Содбаатар "Монгол улсын геологи хайгуулын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал Я.Содбаатар "Монгол улсын геологи хайгуулын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал
Я.Содбаатар "Монгол улсын геологи хайгуулын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал
 
Ковид ба эдийн засаг
Ковид ба эдийн засагКовид ба эдийн засаг
Ковид ба эдийн засаг
 
Н.Дашзэвэг " ГДЕ ЗЭВ? ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"
Н.Дашзэвэг "   ГДЕ  ЗЭВ?  ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"Н.Дашзэвэг "   ГДЕ  ЗЭВ?  ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"
Н.Дашзэвэг " ГДЕ ЗЭВ? ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"
 
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухалХувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
 
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухалХувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
 
Resource mo 202794
Resource mo 202794Resource mo 202794
Resource mo 202794
 
ediin zasag
ediin zasagediin zasag
ediin zasag
 
Lecture 6 10
Lecture 6 10Lecture 6 10
Lecture 6 10
 
2013.09.05 Mонголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар бодит байдал, боломж...
2013.09.05 Mонголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар бодит байдал, боломж...2013.09.05 Mонголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар бодит байдал, боломж...
2013.09.05 Mонголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар бодит байдал, боломж...
 
Cents
CentsCents
Cents
 
Cents
CentsCents
Cents
 
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй нь
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй ньГ. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй нь
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй нь
 

More from The Business Council of Mongolia

Монгол ардын намын мөрийн хөтөлбөр
Монгол ардын намын мөрийн хөтөлбөрМонгол ардын намын мөрийн хөтөлбөр
Монгол ардын намын мөрийн хөтөлбөрThe Business Council of Mongolia
 
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээАгаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээThe Business Council of Mongolia
 
State and property registration public service law draft laws
State and property registration public service law  draft lawsState and property registration public service law  draft laws
State and property registration public service law draft lawsThe Business Council of Mongolia
 
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central BankProposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central BankThe Business Council of Mongolia
 
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...The Business Council of Mongolia
 
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...The Business Council of Mongolia
 
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...The Business Council of Mongolia
 

More from The Business Council of Mongolia (20)

Монгол ардын намын мөрийн хөтөлбөр
Монгол ардын намын мөрийн хөтөлбөрМонгол ардын намын мөрийн хөтөлбөр
Монгол ардын намын мөрийн хөтөлбөр
 
Engaging on air pollution and children in Mongolia
Engaging on air pollution and children in MongoliaEngaging on air pollution and children in Mongolia
Engaging on air pollution and children in Mongolia
 
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээАгаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
 
Eewg meeting summary 2017.09.15
Eewg meeting summary 2017.09.15Eewg meeting summary 2017.09.15
Eewg meeting summary 2017.09.15
 
Agenda, Sep 11, 2017
Agenda, Sep 11, 2017Agenda, Sep 11, 2017
Agenda, Sep 11, 2017
 
State and property registration public service law draft laws
State and property registration public service law  draft lawsState and property registration public service law  draft laws
State and property registration public service law draft laws
 
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central BankProposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
 
Ulaanbaatar City Action Plan 2016-2020
Ulaanbaatar City Action Plan 2016-2020Ulaanbaatar City Action Plan 2016-2020
Ulaanbaatar City Action Plan 2016-2020
 
2ND ANNUAL BCM SUMMIT NOTES
2ND ANNUAL BCM SUMMIT NOTES2ND ANNUAL BCM SUMMIT NOTES
2ND ANNUAL BCM SUMMIT NOTES
 
BCM 2nd Annual BCM Summit
BCM 2nd Annual BCM SummitBCM 2nd Annual BCM Summit
BCM 2nd Annual BCM Summit
 
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
 
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
 
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
 
New members, 15 May2017
New members, 15 May2017New members, 15 May2017
New members, 15 May2017
 
Regional Economic Development
Regional Economic DevelopmentRegional Economic Development
Regional Economic Development
 
BCM update on May Monthly Meeting
BCM update on May Monthly MeetingBCM update on May Monthly Meeting
BCM update on May Monthly Meeting
 
Innovation: Case studies and how can we collaborate
Innovation: Case studies and how can we collaborateInnovation: Case studies and how can we collaborate
Innovation: Case studies and how can we collaborate
 
What 3 Words
What 3 WordsWhat 3 Words
What 3 Words
 
Draft Law on Investment Banking, Presentation
Draft Law on Investment Banking, PresentationDraft Law on Investment Banking, Presentation
Draft Law on Investment Banking, Presentation
 
Introduction to the Draft Mining Law
Introduction to the Draft Mining  LawIntroduction to the Draft Mining  Law
Introduction to the Draft Mining Law
 

What the new government can do to save the economic crisis

  • 1. 1 ХЯМРАЛЫГ ЗӨӨЛЛӨХ ЗАРИМ БОЛОМЖИТ ХУВИЛБАР (Инвэст Монголиа чуулга уулзалтад хэлсэн үг) Хоѐр сарын өмнө болсон сонгуулиар МАН ялалт байгуулж Монголын хууль тогтоох инстүүцид үнэмлэхүй олон суудал авлаа. 1992, 2000, 2008, 2016 онд МАН, 1996, 2004, 2012 онуудад АН сонгуульд ялж байсан, өөрөөр хэлбэл монголчууд 4 жил тутамд голлох хоѐр улс төрийн хүчинд ээлжлэн санал өгсөөр ирлээ. Энэ бол гаж үзэгдэл биш, харин Монголд төрийн инстүүчлэл төлөвшөөгүй учир бүхий л бодлого, чиглэл, төсөл, арга хэмжээ орвонгоороо 180 хэм өөрчлөгддөг нь самуурал юм. Төрийн чиглэсэн нэгдсэн бодлого, төрийн бодлогын залгамж чанар байдаггүй нь сонгогдсон улс төрчдөд юуг ч самрах эрх олгодог тогтолцоотой холбоотой. Төлөвшсөн төр төрийн тогтвортой аппарат дээр тогтдог болохоос 4 жил тутам солигддог “зочин” улс төрчдийн сэтгэлийн хөөрөл дээр тогтдоггүй учиртай. Сонгуулийн дүн гарсны маргаашаас бүхий л аж ахуй, хувиараа биенес эрхлэгчдээс авахуулаад ГХО-чид хүртэл шинэ Засгийн газар ямар бодлого зарлаж ямар арга хэмжээ авахыг хүлээсээр бүтэн сар болоход эрх баригчид томилгоо хийгээд таг суучихав. Нийгэм тэр чигээрээ хүлээлтэд байсан. Үүний эцэст ЗГ дампуурснаа зарлаж, Төв банк улсын нөөцгүй, тэрбайтугай хасах баланстайгаа баяр хөөртэйгээр мэдэгдсэнээр зах зээлийг доргиож, нийгэмд гүн цочрол үүсгэв. Авлагатай этгээд өртнөө дэфолт гэж зарлах нэг өөр, өөрийгөө зарлах бас өөр. Өртөн өөрийгөө дэфолт гэж хүлээн зөвшөөрснөөр шаталсан нуралт болж авлагатай болгон Монголыг дэфолт гэж заралдаг. Эм Эм Си компанийг авлагатангууд нь дэфолт гэж заралсан боловч уг компани үүнийг үл зөвшөөрч нэмэлт зээл болон бусад гарцыг хайсаар явна. Монгол банк өөрийгөө хасах нөөцтэй хэмээн эдийн засгийн хэллэгээр хачирхалтай мэдэгдэл хийснээр монгол төгрөгт маш хүчтэй цохилт өгөв. АН сүүлийн 4 жил буруу бодлого явуулсан байж болох ч тэднийг дарахын тулд улсаа хорлож болохгүй л дээ. Үлгэрлэвээс гэрт дүүрсэн жоомыг устгах нь зөв ч үүний тулд амьдардаг байшингаа шатааж болохгүй. Засгийн газраас татвар нэмэх, татварын тогтолцоог өсөн нэмэгдэх шатлалд шилжүүлэх, цалин бууруулах зэрэг арга хэмжээ авахаар заралсан нь тэртэй тэргүй биелэх боломжгүй, нөгөөтэйгүүр нийгмийн уур амьсгалыг өдөөн хатгасан, далд эдийн засгийг өөгшүүлсэн арга хэмжээ болно. Амиа хоролсон, галаар наадсан ийм цочмог арга хэмжээ нь нийгмийг тогтворгүй байдал ч үүсгэж болох аюултай. Гэвч ЗГ-аас авахаар заралсан зарим арга хэмжээ нь зөв зүйтэйгээр барахгүй нэлээд зоримог санаа байлаа. ДНБ-д эзлэх халамжийн хэмжээ нь дэлхийн дундачаас 2-3 дахин их болчихоод байгаа утга учиргүй халамжийг танах, Авилга, шамшигдуулал, үрэн таранг дэмжсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр хэмээх мөнгөний арангыг зогсоох, ГХО-той хамтарсан нэрээр хувьцааг нь авчихаад авдартаа хийгээд мартчихсан ямар ч үнэлэмж тогтоогүй хувьцааг бирж дээр гарган үнэ тогтоож худалдах зэрэг санаачлага нь хямралыг зөөлрүүлэх бодитой алхам болох юм. Бараг дан ганц уул уурхай дээр тогтдог, нийт хэрэглээнийхээ үнэмлэхүй ихэнхийг импортоор хангадаг Монголын эдийн засаг одоо байгаа эдийн засгийн тогтолцоогоо хэвээр хадгалсаар байх ахул хямрал цааш дор хаяхад 5 жил үргэлжлэнэ гэж ихэнх мэргэжилтнүүд үзэж байна. Хэрэв хямрал удаан хугацаагаар үргэлжвэл хүмүүс үүнд дасч эхэлдэг, луйварчин дээрэмчин, зальхай хүмүүс үүнийг ихээхэн ашиг унагах бизнес болгож, хямралаас гарах бүхий л арга замыг хаан боогдуулж эхэлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл хямралаас одоохон гаргана гэсэн уриатайгаар улам хямруулж дундаас нь ашиг унагадаг бүлэглэл үүснэ. Иймээс
  • 2. 2 одоо байгаа эдийн засгийн тогтолцоо, журам, хэв маягаа ухаалаг бөгөөд зоримог өөрчилж хямралыг даван туулах, зөөллөх арга хэмжээ авна уу гэхээс ойрын хугацаанд хямралаас бүрэн гарах тухай ярих нь хэтийдсэн мөрөөдөл болно. Хямралыг зөөллөх, ингэснээр даван туулах арга хэмжээний тухай өөрийн бодлыг энд санал болгохоор би энд ирсэн юмаа. УУЛ УУРХАЙ. Дагнасан нүүдлийн мал аж ахуйд түшиглэж байсан Монголын эдийн засаг 1970-аад оны дундаас уул уурхайн аж үйлдвэрээс илүүтэй хамаарах болсон. Сүүлийн 10 жилд ДНБ 10 дахин өссөн нь хөрш Хятадын эдийн засгийн огцом өсөлт, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн цочмог өсөлт, энэ чиглэлээр ГХО ихээр орж ирсний ач буян билээ. Одоо ч хямралтай нүүр тулаад байгаа нь уул уурхайн үйлдвэрлэлийн уналттай холбоотой. Уул уурхайн аж үйлдвэрлэлийг сэргээхийн тулд юун түрүүн нэгэнт хөөгөөд шахаад гаргасан ГХО-ыг дахин урьж залах шаардлагатай. Өдгөө уул уурхай нь өндөр технологи, нау хау, техникийн шийдэл болсон учир энэ салбарт бид нэн хоцрогдолтойгоо хүлээн зөршөөрөх хэрэгтэй. Хүрздээд цагаан хэрэм давуулж шиддэг технологи аль XIX зуунд өнгөрсөн. Юун түрүүн өнөөдөр Монголд үлдэж хоцорсон дорвитой уул уурхайн үйлдвэрлэл гэвэл ОТ, Гацууртын алтны уурхай хоѐр л үлджээ. Одоо өмнө нь ГХО- ыг хөөж гаргасан алдаагаа засахын тулд ГХО-ыг шинэ ЗГ байтугай ерөөс Монголын төр дэмжиж байгаагаа сурталчилах төдийгүй нотлох шаардлагатай. ОТ 34 хувийг УИХ-ын шийдвэрээр 8 жилийн өмнө Монголын тал авсан боловч үүнийгээ тэтгэх, бирж дээр гаргах, үнийг нь тогтоох болон бусад бөөцийлэл хийлгүй таг мартсан учир үхмэл хөрөнгө болжээ. Үүнийг юун түрүүн яаралтайгаар олон улсын бирж дээр гаргах шаардлагатай. Гацууртын хэмээх 70 гаруй тонн алттай ордод хөрөнгө оруулахаар Канадын компани хэдэн жил хүлээж байгаа боловч одоо болтол гацсаар буй. Хэрэв энэ байдал цаашид үргэлжилбэл Канадын Ханрэсорс компаний нэгэн адил арбитражийн шүүхэд очин олон сая доллароор торгуулах болно. Хамгийн гол нь монголчууд ГХО-аас зайлсхийдэг, гадны компанийг хохироодог гэдгийгээ улам батлах болно. ГХО-ыг хяхан боох, эргүүлж хулхидах, дээрэмдэх явдлаа зогсоож нэгэнт хийсэн гэрээгээ зөрчихгүй явуулмаар байна. Наад захын жишээ хэлэхэд хуучны Монголболгаргео компаний мэдлийн ордын Монголын талд ноогдох 50 хувийг ЗГ 2009 онд гадаадын өөр компанид 2,4 сая доллароор зараад мөнгөө авчихсан. Гэвч 7 жил өнгөрөөд байхад шинэ эзэндээ шилжээгүй, одоо болтол “эх орончид” эзэгнэж байгаа. Алив хөрөнгө, тэр дундаа ГХО-ын хөрөнгийг хамгаалах нь төрийн үүрэг. Ийм жишээ олон бий. Төр хөрөнгө хамгаалах үүргээ биелүүлэхгүй бол ийм аймаар газар хэн гаднаас өөрийн хөрөнгөө оруулах юм бэ. Ер нь Монголын төрийг төлөөлж ЗГ-тай хийсэн алив гэрээ хэлэлцээ, санамж бичгийг дараагийн ЗГ заавал хэрэгжүүлж байх хууль хийгээд одоо гацаанд орчихоод байгаа ГХО-ын олон гэрээ хэлэлцээрийг сэргээх хэрэгтэй. Ингэж байж ГХО-ыг хүндэтгэх болсон, гэрээ хэлэлцээр хийсэн бол Монголын тал үүргээ биелүүлдэг болж байгаа гэдгээ алхам алхамаар нотлох юм. Өнөөдөр манай дэлхий дайны өмнөх төлөв байдалд оржээ. Ийм тогтворгүй байдалд улс болгон баялагаа алт болгон нөөцлөх хандлагатай байдаг. Чингэвэл алтны үнэ өснө. Монгол улс жилд хичнээн хэмжээний алт олзворлодог нь мэдэгддэггүй. Алтны 68 %-ийн татвар буй болохоос өмнө бараг 20 тонн алт олзворлож байлаа. Гэнэтийн ашгийн татварын дараа алт олзворлолт болон борлуулалт нь далд бизнес болж хууль бус бүлэглэлийн гарт орсон. Энэ нь олон хүний амь нас, эрх чөлөө, цус нулимсаар бүтэн нэгэнт хэлбэршсэн учир төрөөс ямар ч хөнгөлөлт амлаад амар ил гарахгүй. Олзворлож буй алт төв банкаар дамждаг урсгалыг сэргээвэл энэ нь валютийн томоохон эх үүсвэр болох нигуртай.
  • 3. 3 Зарим мэдээгээр өдгөө жилд 30 орчим тонн алт олзворлодог байж магадгүй. Цагдаа болон тагнуулын байгууллагын оролцоотойгоор эдгээр хууль бусаар гадагш гарч буй алтны урсгалыг зогсоох арга хэмжээ аван төв банкаар дамжуулах урсгалыг нь дахин амилуулмаар байна. Ингэснээр нинжа гэж нэрлээд байгаа хууль бус үйлвэрлэлийг зогсоож, гэмт хэргийн томоохон үүр болсон тогтолцоог нураан, нийт эдийн засагт хууль ѐсны томоохон салбарыг нээх юм. Гэхдээ энэ нь алт олзворлогчдыг баривчлаад хориод хураагаад бай гэсэн үг биш, далдыг нь ил гаргая гэсэн санаа гэдгийг зөвөөр ойлгох буйзаа. Геологийн хайгуул бол аль ч улс орны далд баялагийг нээж зах зээлд гарах бололцоог нь нэмэгдүүлдэг. Чухам үүний хүчээр зээлжих баталгаа нь нэмэгдэж улс орны зах зээлийн үнэлэмж сайжирдаг. Геологийн хайгуулийг аль болох хямд, хүнд сурталгүй, амар дөт хйилгэж шанд нь мэдээллийг нь төр авч хоцордог. Өдгөө Монголын газар нутгийн ердөө 20 орчим хувь нь геологийн заримдаг хайгуулд хамрагдсан. Монгол орон үнэндээ аль зэрэг баялагтай нь хэнд ч тодорхой мэдэгдээгүй байна. Энэ болгон ил болох тусам улс орны хөгжлийн ирээдүй тодорхой харагддаг. Ашиглалтын гэрээ, хэн хэрхэн яаж ашиглах нь дараагийн асуудал. Тэгвэл яах юм, тэгчихвэл ингэчиж мэднэ гэх мэтийн монгол хардлагаасаа салж энэ дэлхийд ямар жишиг байна түүнийг л дагах учиртай. Геологийн хайгуулиа хориглон хаадаг тийм улс орон өнөөгийн дэлхийд элбэггүй байхаа. ХУВЬЧЛАЛ. 1990-1992 мөн 1996-2000 оны хооронд Монголд хувьчлал өргөн далайцтай болсон. Үүний хүчинд ДНБ-ий бараг 80 хувийг хувийн сектор бүрдүүлэх болжээ. 2004 оноос уул уурхайн их бүүмээс болж төр гэнэт цатгалдан баяжсанаас болоод төрийн өмч дахин ДНБ-д эзлэх хувиа огцом нэмсэн боловч эдийн засгийн өгөөж нь улам багассан билээ. Улсын үйлдвэрлэлийн дөнгөж 20 хувь нь ашигтай ажиллаж байна хэмээн 2013 онд ЕС мэдэгдэж байлаа. Ядахнаа ашиггүй ажиллаж байгаа тэр 80 хувиа үнэ дуудан зарах хэрэгтэй байна. Энэ нь хямралын үед юунд зарцуулахаа мэдэхгүй түгжигдсэн мөнгийг эргэлтэнд оруулахаас эхлээд үйлдвэрлэх тутмаа төсвөөс мөнгө идэж байгаа олон объектоос төр салах төдийгүй хувьд очоод ашигтай ажиллахаараа татвар төлөгчийн тоог нэмнэ. Хамгийн эерэг үзүүлэлт нь “хүн өөрийнхөө юмыг хулгайлдаггүй” гэдэг энгийн үнэнд оршино. Үүнд юун түрүүн МИАТ, Цахилгаан станцууд, улсын мэдэлд байгаа уул уурхайн ордууд хамаарна. МИАТ нь зах зээлд монполь эрх тогтоож, бусад өндийх гэсэн хувийн шинэ компаниудад үхлийн цохилт өгч байдаг, өндөр үнэ өртгөө хамгаалсан, үүндээ гадаадын ганц компанитай хуйвалддаг гэмт хэргийн шинжтэй үүр болжээ. Энэ сүлжээ олон жил амь бөхтэй оршиж буй учир наад зах нь Монголд жуулчлал хөгжих бололцоог хаасаар ирлээ. Цахилгаан дулааны үнийг чөлөөлөлгүй өдий хүрснээр энэ салбар байнгын алдагдал эндэгдэлд өртөн өөрийгөө хөгжүүлэх бололцоогүй явсаар ирлээ. Станцааа харамлаад байвал мэнэжмэнтээр хувьчлаад түгээлтээ бүрэн хувьчилчихвал ядахнаа л тог хулгайд алдах нь эрс багасна шүү дээ. Улс чадахгүй байж бас уурхайчин болох хэрэг байна уу, Татвар роялтигаа аваад явбал болно. Монголын төр өөрөө нинжа болчихсон байдлаасаа үтэр түргэн салмаар. Үүний тулд юун түрүүн эдгээр салбарт үнийн чөлөөлт хийхгүй бол ямар ч ахиц гарахгүй. ТАТВАР. Монгол улс 2007 оноос ойлгомжтой 10%-ийн татвартай болсон. Энэ нь дэлхийн хамгийн сайн татварын тогтолцооны нэг. Анх Хонконг ойлгомжтой 7%-ийн татвартай болж байв. 1991 оноос шаталсан татварын тогтолцоотой явж үүнийгээ янз бүрээр өөрчилж үзсэн боловч татварын орлого нэмэгдэж байгаагүй. Орлогын хэмжээгээр татварын хувийг нэмэхээр компаниуд өөрийгөө хуваан задлах гэх мэтээр зайлсхийх янз бүрийн арга хэрэглэдэг.
  • 4. 4 Иргэн бүр татвар төлөх ѐстой гэсэн зарчмыг хатуу баримталж татварын орчныг өргөтгөх арга хэмжээ чухал. Өнөөдөр Монголд 90 орчим мянган компани бүртгэлтэй авч 10 мянга орчим нь татвар төлж байна. Зөвхөн татвар төлдөг компанийг улсын бүртгэлд авч тэр хэрээрээ ямар нэг урамшуулал, илүү эрх эдэлдэг тогтолцоонд ороод, өгдөггүйд нь компаний эрх олгохгүй байх хэрэгтэй. Хүн амын орлогын татвар зөвхөн цалингаас авдаг ба энэ нь нийт орлогод өчүүхэн хувь эзэлдэг. Хүн амын орлогын бусад хэлбэрээс татвар авах нь өнөөдөртөө арай эртэдсэн, нийгмийн ухамсар тийм хэмжээнд төлөвшөөгүй учир энэ тогтолцоо руу аажмаар шилжих хэрэгтэй. Татварыг нэмэх нь өдгөө татвар өгдөг цөөнхөө нэмж зовоохоос хэтрэхгүй. Татварын хүрээг тэлснээр хавьгүй илүү орлого олно. Үүнийг тооцоолж үзэх ѐстой юм. Амьдралд хэрэгжих бололцооогүй татвар тавьснаар иргэдийг үй олноор нь хууль зөрчигч, гэмт хэрэгтэн болгон түлхдэг. 100 саяас дээш хадгаламжтай хүнээс татвар авах хууль 2012 онд батлагдсан. Эндээс ганц төгрөг ч олоогүйг банкууд батлана, харин олон хүн хууран мэхлэгч болсон. 1992 оноос сонгуулийн дараа байгуулагдсан УИХ болгон архи тамхины татварыг нэмсээр ирлээ. 1990-ээд оны эхээр архи тамхины хэрэглээ огт бүртгэлгүй байсантай харьцуулбал өдгөө энэ төрлийн худалдааны 70 гаруй хувь нь акцесаар дамжин онцгой татварт хамаарч байна. Судалгаанаас үзэхэд шинэ УИХ татвар нэмэх тоолонд бүртгэлээс гадуур хууль бус худалдаа 5-10 хувиар нэмэгддэг. Энэ нь гэмт хэрэг, хууль бус ажиллагаа, эрүүл мэнд зэрэгт шууд муугаар нөлөөлнө. Тансаг хэрэглээний татвар олонх оронд маш өндөр татвартай байдаг атал Монголд энэ нь бараг үгүй гэж хэлж болом. Бүхний нүдэн дээр морь, машин, үнэт эдлэл, хөөрөг гаансны наймаа болон бэлэглэл нэртэй үйлдлүүд явсаар атал эдгээр нь татварын орчинд огт хамрагддаггүй. Сугалаа, шагнал, олз, бэлэглэл, өвлүүлэл зэрэг нь жишээ нь АНУ-д 70% хүртэл татвартай байдаг нь нийгмийн тэгш хуваарилалт, ѐс суртахуун, шудрага ѐсонд таарна гэж үздэг. Нийгмийн бухимдлыг ч тайвшруулах үйлчилгээтэй гэж үздэг. НИЙГМИЙН ХУВЬЧЛАЛ. Монгол улсын төсвийн гуравны нэг нь эрүүл мэнд, боловсрол, соѐлд зарцуулагддаг. Эдгээр салбар нь дэлхий даяар өргөн хүрээ хамарсан ашигтай бизнес байдаг атал Монголд эдгээр салбарыг ашгийн бус хэмээн хуульчилсан юм. Мэдээж анхан болон дунд шатны боловсрол, нийгмийн доод төвшинд үйлчлэх эрүүл мэндийн үйлчилгээ, улс орныг суртчилсан соѐлын арга хэмжээ зэрэг нь төрийн хяналт болон тэтгэлэгт байх нь ойлгомжтой. Үүнээс дээшхи болон илүү чанарлаг үйлчилгээ нь бизнес байх ба нэгэнт хувь хүмүүсийн сонголт учир төрөөс ашигт ажиллагааг нь бүрнээ зөвшөөрч татварын орчинд хамааруулах ѐстой. Төрөөс эмнэлэгийн үйлчилгээ хүрэлцээгүй бүсүүд болоод нийгмийн ядуулаг хэсэгт үйлчилгээ үзүүлж бусдыг нь даатгалын тогтолцоо болон бизнесийн зарчмаар явуулах ѐстой юм. Тэртэй тэргүй төрөөс гаргаж буй эрүүл мэндийн төсвөөс илүү ихийг хүмүүс гадаад оронд төлж тэндэхийн биенес татварын орчинд хамрагдаж байна. Нөгөөтэйгүүр улсын олон том эмнэлэг үнэн чанартаа хэдийнээ “хувьчлагдсан” байгаа. Төрөөс энэ статусыг нь хүлээн зөвшөөрчих юм бол татвар ч нэмэгдэнэ, үйлчилгээ ч эрс сайжрана. Өрхийн эмнэлэг гэх мэтийг хувьчлах хуулийн орчин хэдийнээ нээлттэй байгаа боловч аль ч ЗГ энэ талаар алхам хийсэнгүй өдий хүрлээ. Мэнэжмэнтийн хувьчлал маш ашигтай болохоо 1996-2000 онд хийсэн туршилтаас тод харагдаж байсан авч харамсалтай нь түрүүнийхийгээ дараагийнх нь үгүйсгэдэг монгол зарчмаар 2000 онд бүгдийг нь буцаасан билээ. Тэндээс үлдсэн ганц нь болох Баянзүрх дүүргийн эмнэлэгийн амжилттай оршин тогтнож байгаа байдлыг очиж үзэх хэрэгтэй мэт.
  • 5. 5 Боловсролын тогтолцоо төрийн үнийн бодлогод хавчигдан зах зээлд амьдрах бололцоогүй “мэргэжилтэн” бэлтэгсээр. Ялангуяа дээд мэргэжил нь хувь хүний сонголтын асуудал байтал зах зээлийн хэрэгцээнээс хэдэн арав дахин олон “мэргэжилтэн” бэлтгэж ажилгүйчүүдийн тоог нэмсээр. Хэрэгцээт мэргэжилтний тоо чанарыг улсаас зарлаж зарим урамшуулалт үзүүлж болох ба бусад нь хувь хүний л сонголт шүү дээ. Нэг талаас улс гэнэт баяжиж, нөгөө талаас УИХ-ын гишүүдэд тэрбумаар нь мөнгө өгөн захиран зарцуулах эрх олгосон 10 гаруй жилийн туршилтаас үүдэн боловсрол, соѐл, эрүүл мэндийн үйлчилгээ болон техникийн хүн амдаа харьцуулсан жигд бус хуваарилалт хэрээс хэтэрчээ. Сумд, заримдаа баг хүртэл норм хэмжээнээс хэтэрсэн сургууль, эмнэлэг, соѐлын төвтэй болж, харин хүн ам хэт төвлөрөлтэй Улаанбаатарт энэ талын үйлчилгээ техник, байр сав нэн дутагдалтай болсон байна. Сургуулийн хичээлийн байрны ашиглалт 20 хувьтай, ахлах ангид ердөө 5 сурагчтай, эмнэлэгт нь жилд хоѐр гуравхан хүүхэд төрдөг, соѐлын төв нь сумын төвд суудаг хүн амаасаа олон суудалтай ийм сумд байна шүү, цаана чинь. Урсгал зардлыг нь л тооцоод үзэхэд эндээс ямар их хэмнэлт гарч болохоор байна даа. Энэ салбар ашгийн бус хэмээн хуульчлагдсан учраас илүүдэл техник, байр саваа өөр зориулалтаар ашиглах, худалдах, илүүчлэх эрх байхгүй. БИРЖ. Хэдэн жилийн өмнө Монголын Хөрөнгийн биржийн захирал “Манай хөрөнгийн бирж дампуураад хоѐр жил болж байна” хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр ил тод зарлахад Монголын зах зээлд ямарч цочрол гараагүй. Монгол улс өнөөдөр дэлхийн нийтийн эдийн засгийн нэг хэсэг юм бол, дэлхийн эдийн засгаас хамаардаг юм бол нийт эдийн засаг нь ялангуяа хөрөнгийн биржээс хамаарч амьсгалж байх ѐстой. Хөрөнгийн бирж байгуулагдаад 25 жил болоход үндсэн хөрөнгийнх нь талаас илүү хувь нь захирлынх нь оруулж худалдсан хонь үхэр байж бүртгэгдэж байсан. 10 мянган хүнд ноогдох эдийн засагчийн дипломтны үзүүлэлтээр дэлхийд тасархай нэгд ордог орон шүү дээ. Хөрөнгийн биржийг яаралтай хувьчилж ажилд оруулбал Монголын дотор байгаа асар их хөрөнгө эргэлтэд орно. Хөрөнгүүд үнэлэгдэж эхлэнэ. Үүнээс гадна хувийнхан өөрсдийн хөрөнгийн биржээ байгуулах хууль эрхийн бололцоог нээж хооронд нь өрсөлдөөн үүсгэвэл бирж хөгжинө. ОТ хувьцааг худалдан авах, дамлах зарж борлуулах хүсэлтэн олон бий ч тэдэнд бололцоо нь нээгдээгүй байна. ХАЛАМЖ. Монголын халамжийн тогтолцоо ДНБ-тэйгээ харьцуулахад дэлхийн дундачаас 2-3 дахин их байна. 2010 оны хүн ам орон сууцны нэгдсэн тооллогын задаргаа шинжилгээнээс үзэхэд насанд хүрсэн 200 мянган иргэн хөдөлмөр эрхлэх сонирхолгүй нь харагдсан. Удаа дараа болсон олон сонгуулийн үеэр хуурамч халамжийн бүхэл бүтэн сүлжээ үүсчээ. Зарим аймагт хөдөлмөрийн насны иргэдийн маш олон хувь нь сонгуулийн үеэр эрүүл мэндийн группт хамрагдаад авсан баримт ч байна. 2010 оны хүн ам орон сууцны тооллогоор Монголын нийгэмд амьдарч байгаа иргэдийн тухай маш чухал дэлгэрэнгүй мэдээллийн сан үүссэн. Энэ нь магадгүй сүүлийн 25 жилд хийгдсэн хамгийн үнэ цэнэ бүхий реформын нэг байж болох. Энэ бүртгэлд тулгуурлан халамжид хамаарах ѐстой иргэдийг тодорхойлж болно. Олон тохиолдолд халамж жинхэнэ очих эзэндээ хүрэхгүй байгаа. Гэтэл жишээ нь гадаадад амьдарч буй 100 гаруй мянган иргэд ч халамжийн янз бүрийн хөтөлбөрт хамаарч байгааг бүрэн зогсоох хэрэгтэй. Дээд мэргэжил бол төрийн хариуцлага гэхээсээ хувь хүний сонголт. Зах зээлд дутагдаж байгаа мэргэжлээр сурч, авъяас чадварыг нь дэмжвэл зохих нь мэдэгдсэн тэр хэсэг л зарим дэмжлэг төрөөс авах эрхтэй. Ерөөс УИХ-ын гишүүдийн зүгээс ямар нэг халамжийн тухай
  • 6. 6 шинээр хууль өргөн барихыг хориглох хууль хэрэгтэй байна. Тэдний нэр төрийн уралдаанд улс сөхөрч байна шүү. ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛ. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх тухай олон жил ярьж асар их хөрөнгө үрсэн боловч өдий хүртэл нүдэнд өртөж гарт баригдахаар үр дүн гарсангүй. Дэмжих нэрээр асар их хөрөнгийг хий дэмий үрж, улмаар энэ нь авилга хээл хахууль, ил далд хуйвалдаан шамшигдуулалын үүр болжээ. Нэг залуу зурагтаар ингэж ярьсан “Би подвоолдоо гутлын цех байгуулаад гэр бүлийн хүрээндээ захиалгаар гутал хийж борлуулан зөв зүгээр амьдарч байсан. Гэтэл гэнэт төрөөс дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж байна, гутлын үйлдвэр байгуул гээд 800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл өглөө. Би тоног төхөөрөмж аваад гутал үйлдвэрлэж эхэлсэн боловч хуучин зарж байснаасаа илүүг борлуулж чадсангүй. Зээлээс би хувьдаа ганц төгрөг ч ашиглаагүй, баахан тоног төхөөрөмжтэй, өртэй хүн болж баларлаа. Би тэр зээлийг мөнгөөр нь эргүүлж төлж чадахгүй, тоног төхөөрөмжөө улс эргүүлж авна биз”. Энэ бол маш цөөн тохиолдох шудрага хохирогч. Дотоодын үйлдвэрлэл дэмжих янз бүрийн хөтөлбөрийн мөнгийг ихэнхдээ зальтнууд авч өөр зүйлд хэрэглэн шамшигдуулдаг. Эх орноо гурил будаагаар өөрснөө хангавал социализмын ялалт болно гэсэн 1950-60-аад оны лоозон, тийм сэтгэхүй амь бөхтэй оршсоор буй нь маш том үргүй зардлын үүр болсоор ирлээ. Энэ лоозонг хэрэгжүүлэхийн тулд улс асар их хөрөнгө сүйтгэснийг эргээд тооцоход калкуляторын орон багтахгүй. Хэрэв чингээгүй бол Монголд газар тариалан ихэд хөгжиж, экспортод үнэ хүрэх олон төрлийн ургамал тариалах байлаа. Ийм нөөц бололцоо Монголд хангалттай бий. Шар буурцагнаас эхлээд өөр олон төрлийн тариалан өндөр үнээр авахад бэлэн асар том өлсгөлөн зах зээл Монголтой хиллээд байж байна. Дотоодын үйлдвэрлэл дэмжиж буй нэрээр протектионист бодлого явуулснаар ард иргэдийг илүү өндөр үнэтэй, илүү чанар муутай бараа руу шахаж, далимд нь авилга хээл хахуул далд эдийн засгийг хөхиүлсээр ирлээ. Зах зээлийн эдийн засгийн амин сүнс болсон өрсөлдөөн, чөлөөт худалдааг боосноор юунд хүрч болохыг 250 жилийн өмнө Адам Смит хэлж өгсөн, энэ нь амьдралаар батлагдсан үнэн шүү дээ. Үнэхээр дотоодын үйлдвэрлэлийг дэмжих гэж байгаа бол юун түрүүн монгол хүнээ таних хэрэгтэй юм. Барилгын шав тавьчихаад л төчнөөн ажлын байр нэмэгдүүллээ гэж сурталчлах дуртай. Гэтэл монгол хүн ямар ажил хийхэд бэлэн, ямрыг нь огт хийхгүй вэ? Одоо 140 мянган хүн ажилгүй байна гэх боловч мөн тэр тооны ажлын байр сул байгаа. Сүүлийн 10 гаруй жилийн судалгаагаар үзэхэд 10 сул ажлын байрны төлөө 2 хүн л саналаа илэрхийлж байна. Үүнийг ялангуяа бизнес эрхлэгчид маш сайн мэдэж байгаа. Тэгсэн мөртөө төрийн албаны 1 орон тооны төлөө 100 хүн өрсөлдөхөд бэлэн байна. Дэлхийн нийтийн жишгийг дагаад Монголд ажилчин анги гээч юм үгүй болж, хөдөлмөр эрхлэгчдийн 70 орчим хувь нь үйлчилгээний салбарт ажиллаж байгаа юм. Цэрэг цагдаа хамгаалал манаа зэрэг ажлын байранд 70 мянга орчим идэр насны эрэгтэйчүүд хамрагдаж байна. Чухам ийм эрэлттэй хэсэгт ажлын байр буй болгож болох салбар бол аялал жуулчлал юм. Монголд жилд 50 мянга орчим гадаадын жуулчин ирдэг. Энэ тоог бараг хагас сая хүргэн дөвийлгэж статистикт тусгадаг ч үнэн хэрэгтээ хил нэвтэрсэн гадаад хүний тоо юм шүү. Гэтэл Монгол орны байгаль, нүүдэлчдийн амьдралыг сонирхохоор Өвөр Монголд нэг сая гаруй гадаадын жинхэнэ жуулчин ирж байна. Ганцаар ноѐлон монопол тогтоосон МИАТ, Кореанэйрийн хуйвалдаанаар үүссэн өндөр үнэ юун түрүүн тээг болдог. Энэ жил АНУ-д ирсэн жуулчдын тоогоор Хятад улс нэгдүгээрт оржээ. Италийн ЕС хэлэхдээ “Хятадаас нэг сая жуулчин жилд авч чадвал хямралаас гарч болохоор байна” гэсэн. Хаяа нийлсэн хөршийн маань тухай ярьж байна. Дорнодын
  • 7. 7 Халх гол сумын цаах нь байдаг Хянган аймгийн Халуун Аршаан 2000 онд хэдэн мянган жуулчин авдаг байсан бол өдгөө энэ тоо саяар яригдах болжээ. Аршаанд ирсэн дотоодын жуулчид нь нутгийн хилээ үзэх, болбол хил нэвтэрч сонирхох хүсэлтэй. Хятадын талаас ч Монголыын хил хүртэл тулгаад дэд бүтцээ барьчихсан боловч Монголын хүнд суртал, эх орончдын шаардлагаас болоод 10 гаруй жил хариу хүлээж байна. Жуулчлал хөгжүүлэх бололцооотой ийм өөр олон боомт бий. Орос-Хятадын хилийн Манжуур боомтод жилд 6 сая жуулчин ирдгийн сая гаруй нь Оросоос айлчилдаг. Хэдхэн км-ын наана Монгол-Хятад-Оросын гурван улсын хил буйг чөлөөт бүс болговол Манжуураас олон жуулчин татна. Төрөөс мөнгө гарах шаардлагагүй, зөвшөөрлийг нь өгчихвөл хувийнхан дор нь хийнэ. Казиног мангас мэтээр зарлаж энэ чиглэлд хөрөнгө оруулсан гадаадын компанийн хоѐр сая долларыг завшснаас хойш бараг 20 жил өнгөрлөө. Гэтэл мөрийтэй тоглоом хориглодог Япон хойтон жил казино нээх гэж байна. Солонгост зөвхөн гадаадын хүн л оруулдаг олон казино бий. АНУ-д казино хориглодог ердөө ганцхан муж буй нь Хавай. Гольф, морин уралдааны дром гээд жуулчин татах өөр олон объект байгуулах бололцоо маш их. Ард түмнээсээ өөр юм боддоггүй цэвэр ичимтгий, ариун шудрага, сайн хүний дүрд хувирч маягласаар маш их бололцоог алдсаар ирлээ. Монгол хүн ажиллах хүсэлгүй боловч гадаадын ажиллах хүчний тусламжаар хөгжүүлж болох дотоодын үйлдвэрлэл ч байна. Жишээ нь ойн цэвэрлэгээ. Монгол нутгийн 7-9 хувь нь ой хөвч. Энэ нь Солонгсын хойгоос ч том. Ойн цэвэрлэгээ нь том бизнес юм. Унанги модноос авахуулаад түймэр хорхойд идүүлсэн асар их талбай байна. Энэ бизнес нь байгаль орчинд тун ээлтэй, гал түймрээс сэргийлэх, нөхөн ойжуулах бололцоог олгоно. Тэндээс олсон модоор шахмал бэлдэц зэргийг үйлдвэрлэдэг. Мэдээж монгол хүн ийм ажил хийхгүй л болов уу. Гэтэл жишээ нь Хойт Солонгосоос ажиллах хүчин оруулж ирэхэд тэд дуртай хийхээс гадна гайхалтай сахилга баттай ард түмэн юм. Үүнээс гадна Монголдоо л мега гэж хэлж болохуйц гадаад орнуудтай хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх болон суурийг нь тавих бололцоо байна. Саяхан Ташкентад болсон уулзалтаар Монгол, Хятад, Оросын Ерөнхийлөгч нар Монголоор дайруулж транзит дэд бүтэц байгуулах санамжид гарын үсэг зурлаа. Мэдээж энэ талаар хийгдсэн бэлэн төсөл Монголд ганц ч байхгүй боловч ийм төсөл хийсэн, хийхэд бэлэн, хийж байгаа ажил явдал хилийн цаана нэлээд байна. Тэрбайтугай хөрөнгийг нь хаанаас гаргаж болохыг ч заасан дээрх санамжийг ажил болгохын тулд үүнийг хариуцсан төрийн байгууллагыг яаралтай байгуулж хэн нэгэнд хариуцуулмаар. Хятад-Оросын худалдаа 2000 онд 3 тэрбум доллар байсан бол өдгөө 60-70 тэрбумд хүрсэн ба хоѐр орон Монголоор дайруулж төрөл бүрийн транзит хийе, хөрөнгө мөнгийг нь шийдье гээд байхад ингэж хойрго хандаж боломгүй мэт. Монголд гаднаас хөрөнгө оруулж дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бас нэг гарц байна. Ажиллах хүч нь салхи, нар. Дэлхийд салхины гурван том урсгал байдгийн нэг нь Монголын говиор дайрдаг. Монгол нь жилд 300 хоног нартай орон. Технологийн дэвшлийн буянгаар ганц салхин сэнс 8 мегаватт эрчим хүч гаргадаг бололцоо буй боллоо. Гэтэл аймгийн төв дундачаар 4 мега хэрэглэдэг. Монголоор дайрч буй салхи 8 терраватт, нар нь 5 терраватт эрчим хүч үйлдвэрлэх бололцоотой гэнэ. Өнөөгийн Хятад улсын хэрэглээ үүнтэй харьцуулахад ердөө нэг терраватт шүү дээ. Хувьсах гүйдлийг тогтмол гүйдэлд шилжүүлээд хэдэн мянган км газар эрчим хүчийг алдагдалгүй зөөвөрлөдөг технологи техник нэгэнт буй болчихлоо. Сэргээгдэх эрчим хүч, ялангуяа салхин сэнсийг зэргэлдээ Өвөр Монголд маш хээр хөгжүүлэн хэдэн арван мянган салхин сэнс зоочихсон байгааг хэн хүнгүй биеээр харсан биз. Монголд энэ төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй гадны
  • 8. 8 олон компани саналаа илэрхийлсэн. Улаанбаатараас 50 км-ийн урдхан талд анхны туршилт эхэлсэн боловч эрчим хүчний үнэ чөлөөлөгдөөгүйгээс болоод зогсолтын байдалд орчихоод байна. Энэ төслийг АНУ, Япон, Солонгосын компаниуд ихэд сонирхон хөрөнгө оруулахад бэлэн байгаа боловч Монголын төрийн хүнд суртал, хий хардалт, түшмэдийн рэкэт, дарамтаас болоод урагшлахгүй байгаа юм. Хүнээр юмаа эхлүүлээд булааж авдаг, сүрдүүлдэг, хөөж гаргадаг тогтолцоо амьд байсаар ахул хэн ч бидэнтэй хамтрахгүй. Занараас хямд түлш гаргадаг нээлт саяхан буй болж шуугиулсаар өдгөө эрчим хүчний дэлхийн төв нь Ойрхи Дорнод биш Хойт Америк боллоо. Давхрагын метаныг цуглуулан ашиглах шинэ технологи буй боллоо. Монгол тийм их занартай биш боловч байгаа нь хүхрийн маш бага хольцтойгоороо анхаарал татаж байна. Давхрагын хийн хэмжээ Хятадынхаас 500 дахин их байгаа нь урьдчилсан тооцоогоор ил болсон. Ийм ололтыг хагас дутуу сонссон төрийн түшмэд, хувийн компаниуд, орон нутгийн эрх баригчид нөөцтэй газрыг өөртөө жооролчихоод хайгуул ч хийлгэхгүй авилга хахуул нэхэн рэкэтэлсээр хэдэн жилийг барлаа. Тухайн газрын тодорхой ашигт малтмалыг хайх, ашиглах гэрээ хийсэн бол бусад ашигт малтмал нь өөр журмаар давхар лицензээр өөр хүнд эрх олгогдон шийдэгддэг олон улсын жишгийг дагасан хууль байдгүйгээс болоод тодорхой газрын лиценз эзэмшигч дээш доошоо хэдэг км-т байгаа бүх агаар болон малтмалын эзэн сууж феодолждог ѐс нэгэнт хэвшжээ. Монгол улсын нийт ард түмний өмч болсон байгалийн баялагийг орон нутаг бүрэн эзэгнэн мэдэх эрхтэй гэсэн ойлголтоос болоод рэкэтчид хонь ямаанаасаа олон боллоо. Нийт ард түмний өмч мөн боловч захиран зарцуулах эрх нь зөвхөн ЗГ-т байдаг, харин тэндээс буй болсон ашгаас орон нутаг илүү хүртэх эрхийг хуулиар зохицуулдаг хэнд ч ойлгомжтой дүрэм журамд яаралтай шилжмээр. ХУУЛЬ. Энэ бүхэн болоод өөр олон далд бололцоо зөвхөн хуулийн өөрчлөлт болон шинэ хуулиар л хэрэгжих бололцоотой. Монгол улсад одоо 500 орчим хууль үйлчилж байгаа боловч маш олон нь хоорондоо зөрчилтэйгээс гадна үйлчилж буй маш олон дүрэм журамтай шууд эсрэгцдэг. Энэ болгоныг шүүрдэн засах ажлыг эхлүүлж дэлхийн нийтийн жишигт тааруулж, ялангуяа чөлөөт эдийн засгийн тогтолцоонд тохируулмаар байна. Чөлөөт худалдаа, бизнес зэрэгт утга учиргүй хориг саад тавьсан, хөгжлийг боомилсон хууль дүрэм журмыг яаралтай цуцалж байж л ил далд буй олон бололцоог ашиглах зам мөр гарна. Одоо үйлчилж буй хоорондоо зөрчилтэй олон хуулийн дундуур ашиг олох, бизнес хийх, суурь тавих, хөгжүүлэх олон бололцоо хаагдмал байгаа юм. Юун түрүүн Гэрээний хууль, Хөрөнгө хамгаалах хууль маш чухал байна. Үүнийг Иргэний хуульд багтаасан гэсэн тайлбар их бий. Тийм юм бол дээр жишээнд татсан Баянхонгорт буй Монголболгаргео компаны хувцааг зарж мөнгийг нь авч хэрэглээд дууссан Монголын төр 7 жил өнгөрчихөөд байхад эзэнд нь өгөхгүй байгаа юм бэ? Гэрээний болон Хөрөнгө хамгааллын тусгай тодорхой хуульгүйгээр зах зээлийн зарчим хэрэгжих бололцоотой юу? Компаний хуульд өөрчлөлт оруулж, татвар өгөхгүй бол компанид тооцохгүйгээр барахгүй эрх нь хавьгүй бага байхаар хуульчилмаар. 20 мянга хол гарчихаад байгаа ТББ-д олон нийтийн сайн дурын байгууллага байх статусыг нь нарийвчлан тогтоож өгөхгүй бол татвараас нуугдах, хууль бус бизнес хийх, улмаар рэкэт хийдэг бүлэглэлүүдийн нэр нүүр болчихоод байна. УИХ-ын гишүүн хууль санаачлах, өргөн барихад хязгаарлалт тавьж, олон улсын жишгээр өргөн барих хууль нь нийт гишүүдийн тодорхой хувийн дэмжлэг авсан байхаас гадна Сангийн яам, Хууль зүйн яамаар орж хөрөнгө мөнгө болон хуулийн бололцоотой эсэхээ шүүлгэн зөвшөөрөгдсөн байх шаардлага тавьмаар байна. УИХ-ын болон ЗГ-ын
  • 9. 9 хуульд нэмэлт оруулж Хууль тогтоох болон Гүйцэтгэх засаглалын бүрэн эрхийг нарийвчлан зааж хаана нь хэн нь юугаа хариуцах ба үл хариуцахыг нарийн зааж өгмөөр байна. ЗГ-т тогтвортой ажиллах бололцоог баталгаажуулж өөрийн эрх мэдлийн хүрээнд гаргасан шийдвэрийг нь хүндэтгэх, хүндэтгэн үзэх бололцоогүй бол огцруулдаг зарчимд шилжих хэрэгтэй мэт. УИХ нь гэмт этгээдийн нуугдах газар, халдашгүй эрхээр далайлгадаг цэг байгаа урхагийг арилгаж, гэмт хэрэгт орооцолдсон нь шүүхээс өмнө АТГ, Цагдаа, Прокурор зэргээр нотлогдвол гишүүн нь гэмт үйлдэл дээрээ баригдвал халдашгүй эрх нь хүчингүйд тооцогддог ангилалд оруулах хэрэгтэй мэт. Шоронд суух гишүүн нь цагдаагаар харгалзуулан гавтай ирж хуралдаа суун үүргээ гүйцэтгээд шорондоо эргэж очдог “ардчилсан бус” гэмээргүй жишээ ч зарим оронд бий. Авилга, хээл хахуул, шамшигдуулалд холбогдсон этгээдээр юун түрүүн хохирлыг нөхүүлэх арга хэмжээ авдаг болохгүй бол, асар их мөнгө идчихээд жил хагас шоронд суусан болоод гардаг жишиг улам газар авах шинжтэй. Авилга, хулгай, өмчид халдах, шамшигдуулах, бусдын хөрөнгөд халдах зэрэг гэмт хэргийг онцгойлон авч үзэж ил далд хөрөнгийг нь хураах зэргээр нүцэглэн хатуу шийтгэл оногдуулж байх тогтолцоонд шилжсэнээр төр нь нийгмийн өмнө шудрага, тэгш буйгаа харуулах болно. Өдгөө манай иргэдийн бухимдлын гол шалтгаан нь төр шудрага биш байна гэсэн үнэлэмжээс үүдэлтэй. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх нэг үндэс бол тэдэнд давхар орлого олох бололцоог нээж өгөх явдал. Үндсэн ажлаасаа гадуур давхар орлого олж буй ялангуяа төрийн ажилтан, тэтгэвэрийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн давхар орлогод нь хөнгөлөлт үзүүлэх, тавараас чөлөөлөх зэрэг арга хэмжээ нь өдгөө дэлхийд их түгээмэл болоод байгаа аутсорсинг хөгжүүлэн дэмжих сайн эх булаг болно. Эцэст нь хэлэхэд өнөөгийн хямрал монголчуудаас өөрсдөөс нь болсон, үүнийг монголчууд өөрснөө л засч чадна. Бурхан хэрэв байдаг бол монголчуудад бололцоо л олгосон болохоос бүх насаар нь зүгээр тэжээнэ гээгүй. Бололцоог ашиглаж чадах эсэх нь монголчуудаас өөрсдөөс нь шалтгаална. Алдах нь хүний ѐс, алдаагаа давтах нь мунхагийн илрэл. 2016.9.6