SlideShare a Scribd company logo
1 of 44
Оролцогч талуудын хамтын ажиллагааг
бэхжүүлэх 5 алхам
Б.Эрдэнэболор, PhD
Тогтвортой хөгжлийн төлөөх
Хариуцлагатай уул уурхайн санаачлага ТББ
“УУЛ УУРХАЙГААС НИЙГЭМД ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ
НӨЛӨӨЛЛИЙГ СААРУУЛАХ НЬ” ТӨСӨЛ
2012 оны 6 дугаар сарын 26
1
УДИРТГАЛ
3
Хариуцлагатай уул уурхайн тодорхойлолт ба
зарчмууд
Ашиг сонирхол эзэмшигч бүх талын, ялангуяа нутгийн иргэдийн
эрхийг хүндэтгэсэн, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, олон
улсын шилдэг туршлагад тулгуурласан, хууль сахих ёсыг дээдэлсэн,
Монгол улсад байнгын ашиг орлого оруулж байх эрдэс баялгийн
салбарын ил тод, цогц үйл ажиллагааг хариуцлагатай уул уурхай гэнэ.
 Олон талын оролцоог хангах
 Ил тод нээлттэй байх
 Хуулийг сахин дээдлэх
 Байгаль орчин, хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх
 Ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах
 Үр өгөөжтэй байх
 Хүмүүнлэг ёс зүйтэй байх
 Дэвшилтэт технологид суурилсан байх
Тодорхойлолт
4
• Оролцогч тал: Аливаа байгууллагын бүтээгдэхүүн буюу үйл
ажиллагаанд нөлөөлөх буюу тэдгээрийн нөлөөлөлд өртдөг
байгууллага, хувь хүмүүс (BSR-ын тодорхойлолт).
• Талуудын оролцоо (уул уурхайн компанийн хувьд):
байгалийн нөөц ашиглалтад оролцогч талуудын тогтвортой
хөгжилд чиглэсэн, урт хугацаанд үргэлжлэх хамтын
ажиллагааны үйл явц (ТХТХУУС-ын тодорхойлолт)
• Оролцогч талуудын хамтын ажиллагаа: Хуулийн хүрээнд
оролцогч талууд нийтлэг ашиг сонирхолдоо тулгуурлан,
тодорхой асуудлыг шийдвэрлэх буюу тодорхой зорилтыг
хэрэгжүүлэхээр, өөрсдийн тогтоосон хэм хэмжээнд, хүлээн
зөвшөөрсөн дүрмийнхээ дагуу хамтран ажиллах үйл явц
(Б.Эрдэнэболорын тодорхойлолт)
5
• Сүүлийн 20-иод жилд дэлхийн дахинд хүчтэй тархаж буй
“Оролцогч талуудын хамтын ажиллагаа”-ны үзэл баримтлал нь,
хариуцлагатай, тогтвортой хөгжилд чиглэсэн бизнесийг
төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй үзэл баримтлалд тооцогддог.
• Уг үзэл баримтлал 1990-ээд оны үед бизнесийн үйл ажиллагааны
төлөвлөлт, хэрэгжүүлэлтэнд нийгэм, эдийн засаг, байгаль орчны
асуудлуудыг цогцоор нь тусган авч үзэх арга зүйн хэлбэрээр анх
бий болсон бөгөөд хамтын ажиллагааг тодорхой системтэй, үр
дүнтэйгээр төлөвлөх зааварчилгаа, арга, хэрэгслүүд шинээр бий
болох явцад бизнесийн нийгмийн хариуцлагын салшгүй
бүрэлдэхүүн хэсэг болон төлөвшсөн байна (Эх сурвалж: BSR:
Emerging Trends in Stakeholder Management).
“Оролцогч талуудын хамтын ажиллагаа”-ны
үзэл баримтлал
6
BSR-аас боловсруулсан “Оролцогч талуудын хамтын
ажиллагааг бэхжүүлэх 5 алхам” аргачлалын танилцуулга
• Уг аргачлал нь оролцогч талуудын хамтын ажиллагааг
идэвхжүүлэх, бэхжүүлэх тодорхой стратеги, үйл ажиллагааг алхам
бүрээр төлөвлөж, хэрэгжүүлэхэд зориулагдсан, олон улсын
төвшинд туршигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал юм.
• Гол давуу тал нь хэрэглэхэд ойлгомжтой, хялбар төрөл бүрийн
арга, хэрэгслүүдийг агуулах бөгөөд багийн үйл ажиллагаанд
хамгийн тохиромжтой.
• Энэхүү аргачлалыг уул уурхайн компаниуд орон нутаг, нутгийн
иргэдтэй харилцах үйл ажиллагаандаа шууд хэрэгжүүлэх бүрэн
боломжтой.
• Монгол улсад уг аргачлалыг нэвтрүүлэх анхны оролдлого нь
энэхүү сургалт юм.
7
• BSR ТББ нь Тогтвортой хөгжилд чиглэсэн бизнесийг дэмжих чиглэлээр
(Business for Sustainability and Responsibility) өөрийн сүлжээний гишүүн
250 компанид мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
• Үйлчилгээнийхээ хүрээнд Судалгаа, Тренд-Тандалт болон Бизнесийн
Орчны Мэдлэгийг хослуулах замаар харилцагчиддаа Ирээдүйд чиглэсэн
бизнесийг стратегийг боловсруулах, хэрэгжүүлэхэд нь тусалдаг.
• Түүнчлэн BSR-аас харилцагчиддаа Засгийн газар, Олон улсын
байгууллагуудтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, грант авахад нь
зуучилж, тусалж дэмждэг.
• BSR ТББ-г Монгол улсад одоогоор Тогтвортой хөгжлийн төлөөх
хариуцлагатай уул уурхайн санаачлага ТББ төлөөлж байна.
• Тус байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.bsr.org вэб
хуудаснаас авч болно.
BSR ТББ-ын танилцуулга
8
BSR ТББ-ын танилцуулга
ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН
ХАМТЫН АЖИЛЛАГААГ
БЭХЖҮҮЛЭХ 5 АЛХАМ
10
5 алхам: Тойм
Хамтын ажиллагааны
стратеги төлөвлөлт
Талуудын зөвлөлдөх
уулзалт
Үйл ажиллагааны
төлөвлөлт
Бэлтгэл ажил
Оролцогч талуудын
тодорхойлолт
Санал,зөвлөмж
Хэтийн зорилго ба зорьж буй хамтын ажиллагааны
төвшингөө тодорхойлж, өмнөх үйл ажиллагаандаа
дүгнэлт хийх
Оролцогч талуудыг ангилж, эрэмбэлэх шалгуур
үзүүлэлтүүд боловсруулж хамтын ажиллагааны
механизмыг сонгох
Урт ба богино хугацааны зорилтууд дэвшүүлж,
хамтарсан үйл ажиллагааны логистик ба дүрмийг
тогтоох
Талуудын эрх тэгш оролцоонд тулгуурласан
зөвлөлдөх уулзалтыг тодорхой асуудлуудын
хүрээнд зохион байгуулж, аливаа зөрчилдөөнөөс
урьдчилан сэргийлэх
Талуудын санал зөвлөмжинд үндэслэн бодит
боломжуудыг тодорхойлж, үйл ажиллагааны
төлөвлөгөө боловсруулан, зорилго, зорилтуудаа
шинэчилж, хамтын үйл ажиллагааг алхам тутмаар
төлөвлөх
11
I алхам: Талуудын оролцоог хангах стратеги
Хамтын ажиллагааны
стратеги төлөвлөлт
Талуудын зөвлөлдөх
уулзалт
Үйл ажиллагааны
төлөвлөлт
Бэлтгэл ажил
Оролцогч талуудын
тодорхойлолт
Санал,зөвлөмж
Хэтийн зорилго ба зорьж буй хамтын
ажиллагааны төвшингөө тодорхойлж, өмнөх
үйл ажиллагаандаа дүгнэлт хийх
1.1. Өмнөх үйл ажиллагаандаа дүгнэлт хийх;
1.2. Хамтын ажиллагааны зорьж буй
төвшингөө тодорхойлох;
1.3. Хэтийн зорилгоо тодорхойлох;
1.4. Оролцогч талуудаа урьдчилсан байдлаар
тодорхойлох;
1.5. Хамтын ажиллагааны цар хүрээг
тодорхойлох.
12
1.1. Өмнөх үйл ажиллагаандаа дүгнэлт хийх
 Үр дүнгийн ерөнхий үнэлгээ: Талуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх
өмнөх оролдлогууд амжилттай болсон уу? Бидний зорилго биелсэн үү? Энэ
дүгнэлтийг ямар шалгуур үзүүлэлтүүдээр гаргах вэ? Өмнөх хамтын ажиллагаанд
ямар алдаа гаргаж, юуг орхигдуулсан бэ?
 Арга зүйн үнэлгээ: Үйл ажиллагааны хэлбэр тохиромжтой байсан уу? Оролцогч
талуудын санаа бодлыг үнэхээр тусгаж чадсан уу? Хамтын ажиллагааны илүү үр
өгөөжтэй ямар арга хэлбэрүүдийг нэвтрүүлэх боломжтой вэ?
 Харилцааны үнэлгээ: Оролцогч талуудын хүлээлт, ашиг сонирхлыг танин
мэдэж, үйл ажиллагаагаа нийцүүлж чадсан уу? Оролцогч талуудад санал
зөвлөмжөө зохистой хэлбэр, арга замаар хүргүүлж байсан уу? Хамтын
ажиллагаанд манай байгууллагын зүгээс хэний оролцоог цаашид нэмэгдүүлэх нь
шаардлагатай вэ? Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
Заавар: Өмнөх хамтын ажиллагаандаа дараах асуултуудын дагуу дүн
шинжилгээ хийх нь одоогийн ба цаашдын үйл ажиллагааг
төлөвлөхөд тустай.
13
1.2. Хамтын ажиллагааны зорьж буй төвшингөө
тодорхойлох
Заавар: Дараахь бүдүүвчийн дагуу хамтын ажиллагааны зорьж буй
төвшингөө баримжаална.
1
2
34
5
Харилцааг
үнэлж дүгнэх
Харилцааны арга
барилыг шинэчлэх
Ил тод байдлын төвшинг
тодорхойлох
Бизнесийн үйл ажиллагаа,
арга барилыг шинэчлэх
Шинэчлэлд чиглэсэн
хамтын ажиллагаа Хариу үйлдэлд
чиглэсэн
аргачлал
Санаачлагад
чиглэсэн
аргачлал
14
1.2. Хамтын ажиллагааны зорьж буй төвшингөө
тодорхойлох
Заавар: Дээрх бүдүүвчийн дагуу хамтын ажиллагааны зорьж буй төвшингөө
баримжаалахад дараахь зааврыг баримтална.
Харилцааг үнэлж
дүгнэх
Харилцааныхаа одоогийн арга
барилыг цаашид үргэлжүүлэн
баримтлах
Хамтын ажиллагааны одоогийн хамрах
сэдвүүдийн хүрээнд харилцааныхаа
арга барил, өгч буй мэдээллийнхээ цар
хүрээг үнэлж дүгнэх
Харилцааны арга
барилыг шинэчлэх
Харилцааг оролцогчдын
сонирхолд нийцүүлэн өөрчлөх
Жишээ нь оролцогч талуудад мэдээлэл
өгөх шинэ сэдвүүдийг илрүүлэх
Ил тод байдлын
төвшинг
тодорхойлох
Оролцогчдод төвөг учруулахгүй
байх баталгаа олгох
Жишээ нь оролцогч талуудтай солилцож
буй мэдээллийн нууцлалыг хангах арга
замуудыг тодорхойлох
Бизнесийн үйл
ажиллагаа, арга
барилыг шинэчлэх
Оролцогчдын санал зөвлөмжид
тулгуурлан бизнесийн зарим үйл
ажиллагаа, арга барилыг
өөрчлөх
Жишээ нь талуудын хэрэгцээнд нийцсэн
үйл ажиллагааны шинэ санаа олж авах
Шинэчлэлд
чиглэсэн хамтын
ажиллагаа
Бизнесийн загвар, стратегиудыг
үндсээр нь өөрчлөх
Жишээ нь бизнесийн загварт томоохон
өөрчлөлт хийхэд шаардагдах мэдээлэл
олж авах
15
1.3. Хэтийн зорилгоо тодорхойлох
 Одоогийн үе шатанд оролцогч талуудын хамтын ажиллагааг хангахдаа бид эн
тэргүүнд ямар зорилгыг дэвшүүлэх вэ? (Гадны дарамт шахалтад хариу үзүүлэх,
Үйл ажиллагааны стратегиа төлөвлөх, Байгууллагынхаа нэр хүндийг хадгалах,
хамгаалах, Шинэлэг зүйлсийг эрэлхийлэх, Харилцаа холбоо тогтоох г.м.)
 Хамтын ажиллагааг ямар цар хүрээнд идэвхжүүлэх вэ? (Тодорхой асуудлуудын
буюу тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд хязгаарлах шаардлагатай байж
болзошгүй). Шаардлагатай бол хамтын ажиллагааг дотор нь бүлэглэж болно.
 Талуудын хамтын ажиллагааг байгууллагынха бүтцэд хэрхэн нийцүүлэх вэ?
Манай байгууллагын зүгээс албан ёсны хариуцагч нь хэн байх вэ? Үүрэг,
хариуцлага нь бодитоор хэнд ногдох вэ?
Заавар: Дараахь асуултуудын дагуу зорилгоо тодруулна.
16
1.4. Оролцогч талуудаа урьдчилсан байдлаар
тодорхойлох
Заавар: Дараахь асуултуудын дагуу зорилгоо тодруулна.• Хэдийгээр 2-р алхмын хүрээнд оролцогч талуудыг эцсийн
байдлаар тодорхойлох боловч энэ үе шатанд урьдчилсан
байдлаар тодорхойлох, эсвэл төлөвлөсөн хамтын
ажиллагаанд хамруулах оролцогч талуудын ерөнхий
шалгууруудыг тогтооно. Тухайлбал нутгийн иргэдийн
оролцоог идэвхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаанд
орон нутгийн байгууллагуудыг түлхүү оролцуулах г.м.
Заавар: Зорилгуудаа тодорхойлох явцдаа зорилго бүрийн
хэрэгжилтэнд нөлөөлөх оролцогч талууд буюу оролцогчдын
бүлгүүдийг тодорхойлно уу.
17
1.5. Хамтын ажиллагааны цар хүрээг тодорхойлох
• Хамтын ажиллагааны цар хүрээ нь төрөл бүрийн хүчин зүйлсээс
шалтгаалах ба үүнд тухайн хамтын ажиллагааны зорьсон төвшин, түүнд
зарцуулах төсөв хөрөнгө, мөн уг хамтын ажиллагааг зориуд санаачилсан
буюу эсвэл ямар нэг үйл явдалд хариу үзүүлэх шаардлагын дагуу бий
болгож буй эсэх нь нөлөөлнө.
• Тухайн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагаас шалтгаалан хамтын
ажиллагаа нь нэг удаагийн үйл ажиллагаагаар дуусгавар болох, эсвэл
байнгын харилцааны тодорхой механизмд (жишээ нь талуудын зөвлөл
г.м.) суурилсан байж болохыг харгалзан үзэх шаардлагатай.
Заавар:
1. Хамтын ажиллагаа бий болгох хэрэгцээ шаардлага, нөхцөл байдлыг
тодруулж, цар хүрээг нь үүнд нийцсэн байдлаар тодорхойлно уу (нэг
удаагийн, эсвэл байнгын г.м.)
2. Дараахь хүснэгтийг ашиглан, өгөгдсөн төсвийн хүрээнд хамтын
ажиллагааг ямар төвшинд санхүүжүүлэх боломжтойгоо тодорхойлно уу.
18
Анхаар: Энэ хүснэгт зөвхөн ерөнхий баримжаа өгөх зориулалттай.
1.5. Хамтын ажиллагааны цар хүрээг тодорхойлох
Хамтын
ажиллагааны
зорьж буй төвшин
Шаардаг-
дах хүний
нөөц
Шаардаг-
дах цаг
зарцуулалт
Чиглүү-
лэлт
Хэлбэр-
жүүлэлт
Удирд-
лага
Эргэх
холбоо
Дундаж
зардал
Харилцааг үнэлж
дүгнэх
$ $ $ $ $ $ $
Харилцааны арга
барилыг шинэчлэх
$$ $ $$ $$$ $$$ $ $$
Ил тод байдлын
төвшинг тодорхойлох
$$ $$$ $$ $$$ $$$ $ $$$
Бизнесийн үйл
ажиллагаа, арга
барилыг шинэчлэх
$$$ $$$$ $$$$ $$$ $$$ $$$$ $$$$
Шинэчлэлд чиглэсэн
хамтын ажиллагаа
$$$$$ $$$$$ $$$$$ $$$ $$$$ $$$$ $$$$$
19
II алхам: Оролцогч талуудын тодорхойлолт
Хамтын ажиллагааны
стратеги төлөвлөлт
Талуудын зөвлөлдөх
уулзалт
Үйл ажиллагааны
төлөвлөлт
Бэлтгэл ажил
Оролцогч талуудын
тодорхойлолт
Санал,зөвлөмж
Оролцогч талуудыг ангилж, эрэмбэлэх шалгуур
үзүүлэлтүүд боловсруулж хамтын ажиллагааны
механизмыг сонгох
2.1. Илрүүлэлт;
2.2. Дүн шинжилгээ;
2.3. Зураглал;
2.4. Эрэмбэлэлт;
20
II алхам: Ерөнхий зааварчилгаа
• Оролцогч талуудыг зөв тодорхойлох нь хамтын ажиллагааны үр
дүнд шийдвэрлэх нөлөө үзүүлэх бөгөөд уг алхмыг гүйцэтгэхэд
оролцож буй хүмүүсийн мэдлэг, туршлага, ур чадвараас үр дүн нь
шууд хамаарна.
• Иймээс:
– Байгууллагынхаа төрөл бүрийн албан тушаал, үүрэг бүхий
ажилтнуудаас баг бүрдүүлж ажилла.
– Хамтын ажиллагааны хамрах асуудлуудын талаар мэдлэг
туршлагатай бусад байгууллага, хүмүүсийг илрүүлж, зөвлөгөө ав,
боломжтой бол тэдгээрийг биечлэн оролцуул.
– Түүнчлэн оролцогч талуудыг тодорхойлох ажлыг эхнээс нь дуустал
удирдан гүйцэтгэх хэн нэгнийг томил.
– Ажлын явцаа байнга тэмдэглэж, тэмдэглэлээ дараагийн алхмуудад
ашигла.
21
2.1. Оролцогч талуудын илрүүлэлт
Оролцогч талуудад хамрагдаж болох байгууллага, хувь хүмүүсийн жишээ:
 Эзэмшигчид (хөрөнгө оруулагчид, хувь эзэмшигчид г.м.)
 Үйлчлүүлэгчид буюу Харилцагчид (шууд ба шууд бус харилцагчид)
 Ажилтнууд (өөрийн байгууллагын одоогийн ба ирээдүйн ажилтнууд, төлөөлөл, тэтгэвэрт
гарсан ажилтнууд г.м.)
 Салбарын түншүүд, хамтран ажилладаг байгууллагууд (ханган нийлүүлэгчид, , өрсөлдөгчид,
салбарын манлайлагчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд г.м.)
 Иргэд, олон нийтийн байгууллагууд ба ашиг сонирхлын бүлгүүд (нутгийн иргэд, иргэдийн
бүлэг, байгууллагууд, сургуулиуд, худалдаа, аж үйлдвэрийн танхимууд, тусгай ашиг сонирхол
бүхий бүлгүүд г.м.)
 Байгаль орчны чиглэлийн төлөөлөл (судлаачид, экологичид, байгаль хамгаалагчид, энэ
чиглэлийн төрийн бус байгууллагууд г.м.)
 Засгийн газар, төрийн байгууллагууд (төрийн байгууллага, агентлагууд, орон нутгийн
удирдлага г.м.)
 Иргэний нийгмийн байгууллагууд (ТББ-ууд, шашны байгууллагууд, Үйлдвэрчний эвлэл, хороод
г.м.)
Заавар: Өнөөгийн болон ирээдүйн боломжит бүх оролцогч талуудыг
брэйнстормингийн аргаар илрүүл. Боломжтой бол тэдгээрийн
доторх хувь хүмүүсийг шууд нэрлэ.
22
2.1. Оролцогч талуудын илрүүлэлт
Брэйнсторминг хийхэд харгалзан үзвэл зохих бусад асуудлууд:
 Өмнөх туршлага ба одоогийн үйл ажиллаганаасаа суралцах: Байгууллагынхаа хамтын
ажиллагааны өнөөгийн байдлыг тунгаан бод. Хамтын ажиллагаа ямар зорилтуудыг агуулж
байна вэ? Оролцогч ямар талуудтай тогтмол харьцдаг вэ? Тэдгээр нь ямар бүлгүүдийг
төлөөлдөг вэ? Эдгээрээс өөр, харьцангуй бага танигдсан ямар бүлгүүдтэй хамтран ажиллах
боломжтой вэ?
 Алсын хараатай сэтгэх: Шинээр төлөвшиж буй зах зээл, шинэ технологи, шинэ харилцагчид,
шинэ дүрэм журмуудын хүрээнд шинээр оролцогч талуудтай хамтран ажиллах боломжуудын
талаар эргэцүүл. Хамтын ажиллагаанд тэдгээр оролцогчдын гүйцэтгэх үүрэг танай
байгууллагын бусад харилцагчдынхаас ялгаатай байж болно.
 Өргөн хүрээтэй сэтгэх: Мэдлэг туршлага, гарал үүсэл, нутаг орны хувьд харилцан адилгүй
төрөл бүрийн оролцогч талуудыг хамруулахыг хичээ. Тэдгээртэй төрөл бүрийн цар хүрээнд
хамтран ажиллах боломжтой. Оролцогч талуудын дараахь категориуд тус бүрээс төлөөлөл
оруулах нь зүйтэй. Үүнд: Нөлөөлөгчид, Түншүүд, Дэмжигчид, Хамтран Гүйцэтгэгчид.
 Олон нийтийн сүлжээнүүдийг ашиглах: Олон нийтийн сүлжээнүүд харьцангуй бага
танигдсан оролцогч талуудыг олж, тэдэнтэй харилцах өргөн боломжийг нээж өгч байна. Блог,
форум, сүлжээ, мэдээллийн цахим хуудсуудаас өөрийн бизнест хамааралтай оролцогч
талуудыг илрүүлж, өөрийн байгууллагын үйл ажиллагаан дахь тэдгээрийн ашиг сонирхлын
талаар мэдээлэл олж ав.
 Сонор соргог байх: Оролцогч талуудыг тодорхойлоход албан байгууллагуудад түлхүү
анхаарал хандуулах нь түгээмэл ажиглагддаг. Гэвч танай байгууллагын хувьд хамгийн чухал
оролцогч талууд заавал хамгийн чанга, эсвэл хамгийн идэвхитэй байх албагүй. Зарим
оролцогч талууд хэдийгээр нуугдмал маягтай боловч таны хувьд чухал үнэ цэнэтэй мэдлэг
туршлагыг эзэмшсэн байхыг үгүйсгэх аргагүйг санагтун.
23
2.2. Дүн шинжилгээ
 Хувь нэмэр: Уг оролцогч талд тухайн асуудлаар танай байгууллагад
хэрэгцээтэй байж болох мэдээлэл, зөвлөгөө буюу мэдлэг туршлага бий
эсэх;
 Эрх зүйн чадамж: Тухайн оролцогчийн хамтран ажиллах ашиг сонирхол
нь эрх зүйн чадамжтай эсэх;
 Хамтран ажиллах сонирхол: Тухайн оролцогч хамтран ажиллах
сонирхолтой эсэх;
 Нөлөөлөл: Тухайн оролцогчийн бусдад нөлөөлөх чадвар (хэнд хэрхэн
нөлөөлдөгийг тодорхой авч үзнэ);
 Оролцох зайлшгүй шаардлага: Өөрийг нь хамруулахгүй бол уг оролцогч
хамтын ажиллагааны үйл явцад саад учруулах буюу хамтын ажиллагааг
эрх зүйн чадамжгүй болгох эрсдэлтэй эсэх.
Заавар: Доорхи 5 шалгуур үзүүлэлтийн дагуу оролцогч тал тус бүрт бага,
дунд зэрэг, өндөр гэсэн 3 шатлалаар үнэлгээ өгч, хүснэгтээр
нэгтгэнэ үү (загвар дараагийн слайданд).
24
2.2. Дүн шинжилгээ
Оролцогч
тал
Хувь нэмэр Эрх зүйн
чадамж
Хамтран
ажиллах
сонирхол
Нөлөөлөл Оролцох
зайлшгүй
шаардлага
ОТ 1 Өндөр:
Аль нэг
сэдвийн
талаарх
мэдлэг нь
манай
компанид
ашиг тустай
Өндөр:
Манай
компанийн үйл
ажиллагааны
нөлөөлөлд
шууд өртдөг
Өндөр:
Одоо хамтран
ажиллаж буй
идэвхи
санаачлагатай
бүлэг
Бага:
Харьцангуй
бага танигдсан
бүлэг
Бага:
Идэвхи
санаачлага
багатай
оролцогч
ОТ 2 Дунд зэрэг Дунд зэрэг Өндөр Дунд зэрэг Дунд зэрэг
ОТ 3 Дунд зэрэг Бага Дунд зэрэг Бага Дунд зэрэг
ОТ 4 Бага Дунд зэрэг Бага Дунд зэрэг Дунд зэрэг
ОТ 5 Өндөр Дунд зэрэг Бага Өндөр Өндөр
Оролцогч талуудын үнэлгээний нэгдсэн хүснэгтийн загвар
Мэдлэг туршлага Идэвхи сонирхол Үнэ цэнэ
25
2.3. Зураглал
1. Дотроо дөрвөн жижиг квадрат бүхий нэг том квадрат дүрсэлж, хоёр
тэнхлэгийг эхийг бага, үзүүрийг өндөр гэж тэмдэглэ
2. 2.2-т өгөгдсөн загвар хүснэгтийн дагуу “Мэдлэг туршлага”, “Идэвхи
сонирхол”, “Үнэ цэнэ” гэсэн нэгдсэн үзүүлэлтүүдийг доорх загварт
үзүүлсний дагуу зураглалд оруул
3. “Мэдлэг туршлага”-ыг босоо тэнхлэгт, “Идэвхи сонирхол”-ыг хэвтээ
тэнхлэгт ногдуул
4. Оролцогч тал тус бүрийг квадратын аль хэсэгт байршуулахыг багаараа
шүүн хэлэлцэж
5. Багийн хамтын шийдвэрийн дагуу оролцогч талуудыг зургийн зохих
хэсгүүдэд нь байршуул
6. Оролцогч талуудыг зураглалд оруулахдаа тойрог дүрсийг ашиглах ба үнэ
цэнээс нь хамаарч том, дунд зэрэг буюу бага хэмжээтэйг тойрог дүрсэлнэ
7. Оролцогч талууд бусаддаа нөлөөлөх байдлыг сумаар илэрхийлнэ.
Заавар: Оролцогч талуудын зураглалыг дараахь дэс дарааллаар дүрсэлнэ
үү. (загвар дараагийн слайданд)
26
2.3. Зураглал
Оролцогч тал (ОТ)-уудын зураглалын загвар
Өндөр
Бага
ӨндөрБага
Тойргийн хэмжээ = Үнэ цэнэ
Идэвхи сонирхол
Мэдлэгтуршлага
ОТ-5
ОТ-1
ОТ-4
ОТ-2
ОТ-3
27
2.4. Эрэмбэлэлт
 “Чухал”-аар эрэмбэлэгдсэн оролцогч талуудын сонирхлыг ямар
асуудлууд хамгийн их татах вэ?
 Эдгээр бүх оролцогч талуудын нийтлэг сонирхлыг хөндөх ямар асуудлууд
байж болох вэ?
 Оролцогч талуудын сонирхлыг татах бодит асуудлууд нь манай хамтын
ажиллагааны зорилгуудад хамааралтай юу? Уг асуудлууд зорилгуудад
хамтын ажиллагааны зорилгуудад хамрагдсан уу?
Заавар: Үнэлгээний хүснэгт ба зураглалыг ашиглан оролцогч талуудыг
эрэмбэлж, тэдгээрийн хувьд чухал асуудлуудыг дараахь
асуултуудын дагуу тодруулна уу.
Энэ үе шатны даалгаврыг биелүүлсний дараа хамгийн чухал асуудлууд
болон хамгийн чухал оролцогч талуудыг илрүүлсэн байх болно.
28
II алхам: Дараагийн алхмуудад бэлэн эсэхээ
шалгах
Таны гүйцэтгэсэн оролцогч талуудын тодорхойлолт зөв буюу буруу байх албагүй,
харин хамгийн чухал нь дараагийн алхмуудыг гүйцэтгэх бэлтгэлийг хангасан байх
шаардлагатай.
Заавар: Дараагийн алхмуудыг гүйцэтгэхэд бэлэн эсэхээ дараахь асуултуудын
дагуу шалгана уу
.
 Бэлтгэсэн оролцогч талуудын жагсаалтад манай байгууллагын өнөөгийн ба ирээдүйн үйл
ажиллагаанд чухал ач холбогдолтой оролцогчдыг зохих байр суурь эзэлж чадсан уу?
 Оролцогч талуудын гарал үүсэл, мөн чанар, ашиг сонирхол, мөн манай байгууллагатай
хамтран ажиллах сонирхолтой эсэх талаар хангалттай ойлголттой болж чадсан уу?
 Эдгээр оролцогч талуудын талаар цаашид хэрхэн илүү ихийг олж мэдэж болох вэ? Хамт
ажилладаг нөхөдтэйгээ ярилцах уу? Тайлан, мэдээ судлах уу? Эсвэл тэдгээрийн вэбсайт, блог,
твиттерийг тогтмол уншиж байх уу?
 Оролцогч талуудын эрэмбэлэлтэндээ үндэслэн хамтын ажиллагааг бүлэглэх боломжтой юу?
Бэлтгэсэн жагсаалтанд үндэслэн хамтын ажиллагааны цар хүрээ, хэлбэр, хөрөнгө оруулалтыг
тодорхойлох боломжтой юу?
 Хамтын ажиллагааг бэхжүүлэхэд болон уялдах бусад үйл ажиллагаанд ямар хэлбэрийн
(мэдлэг туршлага, хүний нөөц, төсөв хөрөнгө) нөөц бололцоог зарцуулах талаар төсөөлөлтэй
болж чадсан уу?
29
Дасгал ажлын удирдамж:
Оролцогч талуудыг тодорхойлох
1. Оролцогчид багуудад хуваагдана
2. Баг бүр 1-2 ш А1 цаас ашиглан, дараахь ажлыг гүйцэтгэнэ:
 Цаасны дээд талд хамтын ажиллагааныхаа зорилгыг нэг
өгүүлбэрээр тодорхойлох
 (Ноорог цаас ашиглан оролцогч талуудыг илрүүлэх
брэйнсторминг хийх)
 Оролцогч талуудын үнэлгээний хүснэгт бэлтгэх
 Оролцогч талуудын зураглал үйлдэх
30
III-IV алхам: Бэлтгэл ажил ба Талуудын
зөвлөлдөх уулзалт
Хамтын ажиллагааны
стратеги төлөвлөлт
Талуудын зөвлөлдөх
уулзалт
Үйл ажиллагааны
төлөвлөлт
Бэлтгэл ажил
Оролцогч талуудын
тодорхойлолт
Санал,зөвлөмж
Урт ба богино хугацааны зорилтууд дэвшүүлж,
хамтын ажиллагааны логистик ба дүрмийг тогтоох
Талуудын эрх тэгш оролцоонд тулгуурласан
зөвлөлдөх уулзалтыг тодорхой асуудлуудын
хүрээнд зохион байгуулж, аливаа зөрчилдөөнөөс
урьдчилан сэргийлэх
 Хамтын ажиллагааны эхлэлийг тавих;
 Хэлбэр, цар хүрээг тогтоох;
 Субьектив хүчин зүйлс;
 Ерөнхий логистик
 Хамтын ажиллагааг төлөвшүүлэх;
31
III-IV алхам: Ерөнхий зааварчилгаа
• Эхний 2 алхмыг гүйцэтгэх явцдаа та хэнтэй, ямар учраас, ямар цар
хүрээнд хэрхэн хамтран ажиллах гэж буй талаар тодорхой ойлголтыг бий
болгосон бол дараахь 2 алхам нь уг ойлголтыг бодит ажил болгоход
чиглэнэ. Хамтын ажиллагааг эхлүүлнэ гэдгийг ямар нэг үйл явц төгсч буй
бус, харин таны бизнест чухал ач холбогдолтой оролцогч талуудтай
тогтмол харилцааг бий болгох аргыг хэрэгжүүлэх гэж ойлгож болно.
Заавар:
 Оролцогч талуудын хамтын ажиллагааг хариуцах багийг өөрийн
байгууллагад бүрдүүлж, II алхамд тодорхойлсон оролцогч талуудтай
харилцаа тогтоон, хамтын ажиллагааны богино ба урт хугацааны
зорилтуудыг хамтран тодорхойлно уу. Ийнхүү тодорхойлсон
зорилтууд нь бусад бэлтгэл ажлуудыг чиглүүлж өгнө.
32
Хамтын ажиллагааны эхлэлийг тавих
Заавар: Хамтын ажиллагааныхаа стратегийн цар хүрээнээс хамааран
оролцогч талуудын бүлгүүдтэй төрөл бүрийн цар хүрээнд нэгэн
зэрэг хамтран ажиллах боломж, арга замуудыг төлөвлөнө үү.
Өмнөх алхмуудад хийгдсэн бүхий л ажлууд хамтын ажиллагааны бэлтгэлийг
хангахад чиглэсэн. Тэдгээрийн үр дүнд оролцогч талуудыг болон хамтын
ажиллагааны хамрах асуудлуудыг эрэмбэлсэн. Энэхүү 2 хүчин зүйлсийн
уялдаанд үндэслэн хамтын ажиллагааны цар хүрээ, зорьж буй төвшиндөө
нийцсэн хамтын ажиллагааны хэлбэрийг тодорхойлно.
33
Хамтын ажиллагааны эхлэлийг тавих
Төрөл бүрийн оролцогч талуудтай төрөл бүрийн цар хүрээнд нэгэн
зэрэг хамтран ажиллах загвар
Зорилгууд +
Оролцогч талууд
Хамтын ажиллагааны
цар хүрээ
Хамтын ажиллагааны
хэлбэр
Хамтран ажиллах
Харилцах
Мэдээлэл өгөх
34
Хамтын ажиллагааны хэлбэр, цар хүрээг
тогтоох
 Оролцогч талуудтай хамтын ажиллагаагаа төрөл бүрийн цар хүрээнд бэхжүүлж
болно. Хялбарчлах үүднээс хамтын ажиллагааны цар хүрээг дараахь 3 ерөнхий
категорид ангилав. Үүнд:
 Хамтран ажиллах: Зарим оролцогч талуудтай зайлшгүй хамтран ажиллах
шаардлагатай.
 Харилцах: Зарим оролцогч талууд хамтран ажиллах өндөр сонирхолтой
буюу эсвэл өндөр мэдлэг туршлага, ур чадвартай боловч одоогоор танай
компанитай хамтран бодитоор хамтран ажиллаагүй байж болно. Эдгээр
оролцогч талуудтай харилцаж, хамтын ажиллагааны ач холбогдлыг
ойлгуулах нь зүйтэй.
 Мэдээлэл өгөх: Зарим оролцогч талууд харилцан яриа, байнгын харилцааг
бус зөвхөн мэдээлэл авахыг эрмэлздэг.
 “Оролцогч талуудын зураглал”-ыг “Хамтын ажиллагааны цар хүрээний
квадратууд”-тай харьцуулсны үндсэн дээр оролцогч талуудтай хамтран ажиллах
цар хүрээг тодорхойлох ба тухайн цар хүрээнд тохирсон хамтын ажиллагааны
хэлбэрүүдийг сонгоно. Хэд хэдэн оролцогч талуудтай хэд хэдэн хэлбэрээр нэгэн
зэрэг хамтран ажиллах боломжтойг санагтун.
35
Хамтын ажиллагааны хэлбэр, цар хүрээг
тогтоох
Төрөл бүрийн оролцогч талуудтай төрөл бүрийн цар хүрээнд нэгэн
зэрэг хамтран ажиллах загвар
Өндөр
Бага
ӨндөрБага Идэвхи сонирхол
Мэдлэгтуршлага
ОТ-5
ОТ-1
ОТ-4
ОТ-2
ОТ-3
Харилцах
Харилцах
Хамтран
ажиллах
Мэдээлэл
өгөх
Оролцогч талуудын зураглал
Хамтын ажиллагааны
цар хүрээний квадрат
36
Хамтын ажиллагааны хэлбэр, цар хүрээг
тогтоох
Өгөгдсөн цар хүрээнд хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой хамтын
ажиллагааны хэлбэрүүд
Хамтран ажиллах
(өндөр ач
холбогдолтой)
Харилцах
(дунд зэргийн
ач холбогдолтой)
Мэдээлэл өгөх
(бага ач холбогдолтой)
Жойнт венч (Joint venture)
Түншлэл
Хамтарсан судалгаа
Чуулга уулзалт
Ивээн тэтгэх
Санал асуулга
Масс имэйл буюу мэдээллийн хуудас
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл
Бага хурал
Маркетингийн кампанит ажил
Тогтвортой байдлын үнэлгээний тайлан
Хэвлэн нийтлүүлсэн бүтээл
Хэвлэл мэдээллээр гаргасан мэдээ
37
Субьектив хүчин зүйлс
Талуудын хамтын ажиллагаанд өөрийн субьектив шинж чанарыг сайтар ойлгох нь чухал. Аливаа
байгууллага оролцогч талуудынхаа өмнө хичнээн нээлттэй, обьектив байхыг эрмэлзсэн ч гэсэн
хамтын ажиллагаанд оролцогч бүрт бусад оролцогчдын талаар субьектив сэтгэгдэл бий болдог.
Заавар: Төлөвлөсөн хамтын ажиллагааны явц, талуудын харилцааны үр дүнд эерэг нөлөө
үзүүлэхүйц субьектив сэтгэгдэл бий болгоход анхаарах. Жишээлбэл талуудын
уулзалтын арга хэмжээ зохион байгуулахад дараахь хүчин зүйлсийн нөлөөллийг
тооцож, төлөвлөж болно.
.
 Хүчний харьцаа: Арга хэмжээг өөрийн байгууллага дээр буюу эсвэл хамааралгүй өөр газар
зохион байгуулах, өөрийн компанийн болон оролцогч талуудын төлөөллийн тооны харьцаа,
хэлэлцэх асуудлын талаарх оролцогч талуудын ойлголт
 Гадаад төрх байдал: Арга хэмжээнд оролцогчдын хувцаслалт, илтгэгчийн гадаад төрх,
үзүүлэн, сурталчилгааны материал, асуудал танилцуулах ярианы өнгө (шууд, эелдэг,
хүлцэнгүй г.м.)
 Уур амьсгал: Арга хэмжээ явагдаж буй орчны ерөнхий уур амьсгал, жишээ нь дулаан буюу
хүйтэн, гэрэлтүүлэг хангалттай эсэх, үйлчилгээ сайтай эсэх; компанийн логог чимэглэлд
хэрэглэсэн байдал.
 Идэвхжүүлэлт: Арга хэмжээний идэвхжүүлэлтийн арга хэлбэр, жишээ нь чиглүүлэх,
оролцооны, шууд бус, харилцан ярианд суурилсан, мэргэжлийн г.м.
 Оролцоо: Оролцогч талуудын төлөөллийн тухайн арга хэмжээнд оролцох байдал; санал
шүүмж хүлээж авах, маргаан шийдвэрлэх аргачлал, оролцооны логистик (хол газар аялах г.м.)
38
Ерөнхий логистик
Талуудын зөвлөлдөх уулзалтыг төлөвлөхөд логистикийн төлөвлөлт чухал байр суурь
эзэлнэ. Логистикийн төлөвлөлтөд анхаарах зарим асуудлуудыг дурдвал:
Уулзалтыг төлөвлөхөд туслах логистик
 Идэвхжүүлэлт шаардлагатай эсэхийг тодорхойлж, хэрэв шаардлагатай бол идэвхжүүлэгч томилох
 Тухайн арга хэмжээг явуулахад тохиромжтой байрыг сонгож, бэлтгэх
Уулзалтын явцын логистик
 Оролцогчдод үүрэг, хариуцлага ногдуулах
 Тодорхой зорилт, үр дүнгүүдэд чиглэсэн арга хэмжээний хөтөлбөр боловсруулах
 Оролцоо, харилцан итгэлцэл ба шийдвэр гаргах үйл явцыг зохицуулах дүрмүүд боловсруулах
 Оролцоог идэвхжүүлэх материал бэлтгэх
 Уулзалтын талаар болон хэрхэн оролцох талаар ойлгомжтой мэдээлэл агуулсан урилга бэлтгэж, оролцогчдод
тараах
 Оролцооны зорилт, цар хүрээ, оролцогчдын хүлээх үүргүүдийг тодорхойлж, эдгээрийг оролцогчдод
ойлгомжтой байдлаар танилцуулах
 Тогтмол харилцааны сувгуудыг бий болгох (Twitter, санал асуулга, мэдээллийн самбар г.м.)
 Хоол ундыг зохистой төлөвлөх (зарим оролцогчид хоолны онцлог дэглэмтэй байж болохыг анхаар)
Уулзалтын дараахь логистик
 Уулзалтыг үнэлэх, үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах
 Эргэх холбоо тогтоох арга, механизмуудыг төлөвлөх
39
Талуудын зөвлөлдөх уулзалт
Талуудын зөвлөлдөх уулзалтыг төлөвлөх сүүлийн үе шатанд идэвхжүүлэгчийг тухайн арга
хэмжээний үеэр дараахь 5 асуудалд анхаарч ажиллахад бэлтгэх шаардлагатай:
1. Уулзалтаас оролцогч талуудын хүсэн хүлээж буй үр дүнг танилцуулах: арга хэмжээг эхлэхдээ өмнө нь
явагдсан зөвлөлдөх уулзалтуудаар тохиролцсон хамтын ажиллагааны үр дүнгийн талаар танилцуулах, эсвэл
оролцогчдод энэ талаарх өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгох.
2. Жигд оролцоог хангах: Үг цөөтэй оролцогчдод хэлэлцүүлэгт жигд оролцох боломжийг олгох, үүнд
тааламжтай уур амьсгалыг бүрдүүлэх; гэхдээ оролцогчдын үг хэлэхээс татгалзах эрхийг хөндөхгүй байх.
3. Хэлэлцүүлгийг сэдвээс хөндийрүүлэхгүй байх: Чиглүүлж удирдаагүй хэлэлцүүлэг нэг мэдэхэд сэдвээсээ
хөндийрсөн байх нь түгээмэл тохиолддог. Ийм байдал үүсгэхгүйн тулд арга хэмжээний хөтөлбөр, цагийн
хуваарийг хатуу сахиж, хэлэлцүүлгийг зөвхөн хэлэлцэх асуудлынхаа цар хүрээнд өрнүүлэх шаардлагатай.
Хэрэв сэдвээс хөндий боловч оролцогчдын сонирхолд нийцсэн өөр сэдэв яригдаж эхэлсэн бол уг сэдвийг
дараагийн арга хэмжээнд авч хэлэлцэх тухай мэдэгдэж, сэдэвтээ эргэн орох хэрэгтэй. Нөгөө талаар хэрэв
ингэж мэдэгдсэн л бол энэ амлалтандаа хүрч, дараагийн арга хэмжээнд уг сэдвийг заавал хамруулах ёстой.
4. Соёлын зөрүүгээс шалтгаалах маргаан үүсгэхгүй байх: Оролцогчдын соёлын зөрүүтэй байдал арга
хэмжээний үеэр ямарваа маргаан үүсгэж болзошгүйг байнга анхаарч байх.
5. Зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх: Зарим сэдвүүдийг ярилцах үед оролцогчдын байр суурь зөрөх,
үүнээс болж маргаан буюу илүү хурц хэлбэрийн зөрчилдөөн үүсэх эрсдэлийг мөн л тооцох шаардлагатай.
Идэвжхүүлэгчийн зүгээс танхимд аль болох тайван, нөхөрсөг уур амьсгалыг хадгалахад анхаарах, мөн үүсч
болзошгүй хурцадмал нөхцөл байдлыг зохицуулах хамгаалалтын ажилтнуудыг ойр байлгах нь зүйтэй.
40
Дасгал ажлын удирдамж:
Хамтын ажиллагааны хэлбэр, цар хүрээг тогтоох
1. Багууд дараахь ажлыг гүйцэтгэнэ:
 Өмнөх дасгал ажлаар тодорхойлсон оролцогч тал тус бүрт
хамтын ажиллагааны цар хүрээг тодорхойлох (Хамтын
ажиллагааны цар хүрээний квадратад байршуулах)
 Гол оролцогч талуудад хамтын ажиллагааны богино (1 жил),
дунд (3 жил) хугацааны зорилтуудыг тодорхойлох
 Гол оролцогч талуудад хамтын ажиллагааны хэлбэрүүдийг
тодорхойлох
41
Дасгал ажлын үр дүнг танилцуулах удирдамж
1. Баг бүр дасгал ажлынхаа үр дүнг танилцуулна (презентаци
7-8 минут, асуулт хариулт 2-3 минут)
2. 1-р алхамд дурдсаны дагуу оролцогч талуудтай харьцаж,
хамтран ажиллаж байсан өмнөх туршлагаасаа хуваалцаж
болно. (ололт амжилт, алдаа дутагдал, цаашид юуг анхаарах
г.м.)
42
V алхам: Үйл ажиллагааны төлөвлөгөө
Хамтын ажиллагааны
стратеги
Хамтын ажиллагаа
Үйл ажиллагааны
төлөвлөгөө
Бэлтгэл ажил
Оролцогч талуудын
тодорхойлолт
Санал,зөвлөмж
Талуудын санал зөвлөмжинд үндэслэн бодит
боломжуудыг тодорхойлж, үйл ажиллагааны
төлөвлөгөө боловсруулан, зорилго, зорилтуудаа
шинэчилж, хамтын ажиллагааг алхам тутмаар
төлөвлөх
43
V алхам: Үйл ажиллагааны төлөвлөлт
• Үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахдаа юуны өмнө өөрийн байгууллагын
оролцогчдод болон бусад оролцогч талуудад зориулсан агуулгыг тусгаарлан
бэлтгэж, танилцуулах нь зүйтэй. Эдгээр бүлэг тус бүрт өөрт нь шууд хамааралтай
агуулгыг танилцуулах нь төлөвлөгөөг эцсийн хувилбараар бэлтгэхэд ашиглах
оновчтой санал шүүмж цуглуулахад илүү дөхөмтэй.
• Зөвлөлдөх уулзалтын протокол, бусад тэмдэглэлүүдэд үндэслэн тухайн
уулзалт(ууд)-ын үеэр оролцогч талуудын ашиг сонирхлыг хамгийн их хөндсөн
асуудлуудын хамрах ерөнхий цар хүрээг тодорхойлно. Мөн уулзалтаас гарсан үр
дүнгүүдийг тайлбарлаж, тэдгээрийн дагуу ямар нэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх
эсэхийг тодорхой үндэслэлтэйгээр дурдана. Оролцогч талуудын ашиг сонирхол
харилцан адилгүй тул ялангуяа үйл ажиллагааны төлөвлөгөөнд хамруулалгүй
үлдээх асуудлуудыг яагаад орхигдуулах болсон шалтгаанаа сайтар тайлбарлах
хэрэгтэй.
• Үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан үр дүн бүрт тодорхой үйл ажиллагаа
ногдох бөгөөд үүнд зөвлөлдөх уулзалтын үеэр оролцогч талуудын гаргасан санал,
зөвлөмжүүд хэрхэн тусгагдсаныг тайлбарлана. Мөн тус үйл ажиллагааг
хэрэгжүүлэхэд оролцох талууд, тэдгээрийн үүрэг, хариуцлага, тус үйл
ажиллагааны хэрэгжилтийн хугацаа, үе шат, үнэлгээний шалгуур үзүүлэлт зэргийг
маш ойлгомжтой хэлбэрээр тодорхойлно. Төлөвлөгөөг батлахаас өмнө оролцогч
талуудтай хүлээх үүрэг, хариуцлагынх нь талаар зөвшилцөнө.
44
V алхам: Үйл ажиллагааны төлөвлөлт
• “Үйл ажиллагааны төлөвлөгөө” зөвхөн төлөвлөлтийн үе шатанд бус, мөн цаашдаа
үйл ажиллагааны хэрэгжилтийн явцын хяналт, үнэлгээнд үргэлжлэн ашиглагдах
учиртай. Анхны төлөвлөсөн урт, богино хугацааны зорилт, үр дүн, үйл
ажиллагаанууд биелэгдсэн эсэхийг тогтмол хянаж, хэрэв амжилттай биелсэн бол
амжилтанд ямар нөхцөл, хүчин зүйлс нөлөөлсөн, хэрэв биелж чадаагүй бол энэ нь
мөн юунаас шалтгаалсан талаар дүн шинжилгээ хийж, үүнийг цаашдын
төлөвлөлтөндөө тусгах замаар талуудын хамтын ажиллагааны үр дүнг сайжруулах
нь зүйтэй.
• Үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний биелэлтийн талаар оролцогч талуудтай
тогтмол харилцаж байх нь зүйтэй. ҮАТ-г хураангуй хэлбэрээр бэлтгэн, олон нийтэд
хүртээл болгож болно. Энэ нь танай компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд
ямар байр суурь эзэлдэг, талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар танай
компаниас ямар идэвхи чармайлт гарган ажилладгийг нийтэд таниулах
тохиромжтой арга юм. Мөн ҮАТ-тэй холбоотой оролцогч талуудын санал
зөвлөмжийг авч, хамтын ажиллагааныхаа стратегийг сайжруулах, цаашдын үйл
ажиллагаагаа төлөвлөхдөө тусгаж байх нь зүйтэй.

More Related Content

What's hot

социологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудсоциологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудNandia Nandia Ganbold
 
нийгмийн тогтсон хандлага
нийгмийн тогтсон хандлаганийгмийн тогтсон хандлага
нийгмийн тогтсон хандлагаBayarmaa Anu
 
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ N G
 
Bulgiin managment
Bulgiin managmentBulgiin managment
Bulgiin managmentGunjargal
 
нийгмийн ажилтны ёс зүй
нийгмийн ажилтны ёс зүйнийгмийн ажилтны ёс зүй
нийгмийн ажилтны ёс зүйeeneepeace
 
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГАТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГАMr Nyak
 
Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...
Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...
Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...Adilbishiin Gelegjamts
 
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Adilbishiin Gelegjamts
 
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн зааварТөрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн зааварСумъяа Алтангэрэл
 
Бүтээгдэхүүний бодлого
Бүтээгдэхүүний бодлогоБүтээгдэхүүний бодлого
Бүтээгдэхүүний бодлогоUudus Enkhtuyagerel
 
гэрээний загвар.а
гэрээний загвар.агэрээний загвар.а
гэрээний загвар.аGoddemii Godii
 
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйNaraa_06
 
Lekts 13
Lekts 13Lekts 13
Lekts 13Pmunkh
 
Бүтээмж
БүтээмжБүтээмж
БүтээмжUndram J
 

What's hot (20)

социологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудсоциологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргууд
 
нийгмийн тогтсон хандлага
нийгмийн тогтсон хандлаганийгмийн тогтсон хандлага
нийгмийн тогтсон хандлага
 
Heltsel, gereenii erh zui
Heltsel, gereenii erh zuiHeltsel, gereenii erh zui
Heltsel, gereenii erh zui
 
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
 
Bulgiin managment
Bulgiin managmentBulgiin managment
Bulgiin managment
 
нийгмийн ажилтны ёс зүй
нийгмийн ажилтны ёс зүйнийгмийн ажилтны ёс зүй
нийгмийн ажилтны ёс зүй
 
Lecture №14
Lecture №14Lecture №14
Lecture №14
 
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГАТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
 
Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...
Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...
Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...
 
Management5 6
Management5 6Management5 6
Management5 6
 
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
 
Uurgiin erh zui.pptx
Uurgiin erh zui.pptxUurgiin erh zui.pptx
Uurgiin erh zui.pptx
 
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн зааварТөрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
 
Бүтээгдэхүүний бодлого
Бүтээгдэхүүний бодлогоБүтээгдэхүүний бодлого
Бүтээгдэхүүний бодлого
 
гэрээний загвар.а
гэрээний загвар.агэрээний загвар.а
гэрээний загвар.а
 
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
 
Lekts 13
Lekts 13Lekts 13
Lekts 13
 
зах зээлийг судлах чадвар
зах зээлийг судлах чадварзах зээлийг судлах чадвар
зах зээлийг судлах чадвар
 
Лекц 1
Лекц 1Лекц 1
Лекц 1
 
Бүтээмж
БүтээмжБүтээмж
Бүтээмж
 

Similar to Талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх 5 алхам

Lec 3 internal environment
Lec 3 internal environmentLec 3 internal environment
Lec 3 internal environmentChimgeeJ
 
merit_hr_ppt_18283-mon-fwrncc-290319_mn.kp.pdf
merit_hr_ppt_18283-mon-fwrncc-290319_mn.kp.pdfmerit_hr_ppt_18283-mon-fwrncc-290319_mn.kp.pdf
merit_hr_ppt_18283-mon-fwrncc-290319_mn.kp.pdfCreativeBrainInstitu
 
Strategic Management - Lecture 4
Strategic Management - Lecture 4Strategic Management - Lecture 4
Strategic Management - Lecture 4Энхтамир Ш
 
Lec 4 Leadership & Vision
Lec 4 Leadership & VisionLec 4 Leadership & Vision
Lec 4 Leadership & VisionChimgeeJ
 
М.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬ
М.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬМ.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬ
М.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬbatnasanb
 
Strategic Management - Lecture 3
Strategic Management - Lecture 3Strategic Management - Lecture 3
Strategic Management - Lecture 3Энхтамир Ш
 
Байгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлтБайгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлтErdenebolor Baast
 
Suralcagch bgullagin medleg chadvar
Suralcagch bgullagin medleg chadvarSuralcagch bgullagin medleg chadvar
Suralcagch bgullagin medleg chadvarhono9hono
 
Төлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлал
Төлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлалТөлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлал
Төлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлалИЗ-СЭЗС багш Д.Заяамөнх
 

Similar to Талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх 5 алхам (20)

Seitel ppr12 ppt05
Seitel ppr12 ppt05Seitel ppr12 ppt05
Seitel ppr12 ppt05
 
Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргуудЛекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
 
strategic planning, Ethics, Social Responsibility, and Sustainability
strategic planning, Ethics, Social Responsibility, and Sustainability strategic planning, Ethics, Social Responsibility, and Sustainability
strategic planning, Ethics, Social Responsibility, and Sustainability
 
лекц 2
лекц 2лекц 2
лекц 2
 
Lec 3 internal environment
Lec 3 internal environmentLec 3 internal environment
Lec 3 internal environment
 
merit_hr_ppt_18283-mon-fwrncc-290319_mn.kp.pdf
merit_hr_ppt_18283-mon-fwrncc-290319_mn.kp.pdfmerit_hr_ppt_18283-mon-fwrncc-290319_mn.kp.pdf
merit_hr_ppt_18283-mon-fwrncc-290319_mn.kp.pdf
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
Sem03
Sem03Sem03
Sem03
 
Strategic Management - Lecture 4
Strategic Management - Lecture 4Strategic Management - Lecture 4
Strategic Management - Lecture 4
 
Lec 4 Leadership & Vision
Lec 4 Leadership & VisionLec 4 Leadership & Vision
Lec 4 Leadership & Vision
 
М.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬ
М.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬМ.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬ
М.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬ
 
Strategic Management - Lecture 3
Strategic Management - Lecture 3Strategic Management - Lecture 3
Strategic Management - Lecture 3
 
Байгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлтБайгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлт
 
TBON207-Хичээл 4
TBON207-Хичээл 4TBON207-Хичээл 4
TBON207-Хичээл 4
 
Suralcagch bgullagin medleg chadvar
Suralcagch bgullagin medleg chadvarSuralcagch bgullagin medleg chadvar
Suralcagch bgullagin medleg chadvar
 
Төлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлал
Төлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлалТөлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлал
Төлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлал
 
Харилцааны стратеги
Харилцааны стратегиХарилцааны стратеги
Харилцааны стратеги
 
Pm5 1
Pm5 1Pm5 1
Pm5 1
 
Бизнесийн бодлогын шинж чанар
Бизнесийн бодлогын шинж чанарБизнесийн бодлогын шинж чанар
Бизнесийн бодлогын шинж чанар
 
CC & mining
CC & miningCC & mining
CC & mining
 

More from Erdenebolor Baast

Хөдөө аж ахуйн хоршоолол, хамтын ажиллагаа - Австрали улсын туршлага, Монголд...
Хөдөө аж ахуйн хоршоолол, хамтын ажиллагаа - Австрали улсын туршлага, Монголд...Хөдөө аж ахуйн хоршоолол, хамтын ажиллагаа - Австрали улсын туршлага, Монголд...
Хөдөө аж ахуйн хоршоолол, хамтын ажиллагаа - Австрали улсын туршлага, Монголд...Erdenebolor Baast
 
Малын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 он
Малын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 онМалын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 он
Малын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 онErdenebolor Baast
 
"Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний олон улсын туршлага, эдийн засагт үзү...
"Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний олон улсын туршлага, эдийн засагт үзү..."Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний олон улсын туршлага, эдийн засагт үзү...
"Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний олон улсын туршлага, эдийн засагт үзү...Erdenebolor Baast
 
Экстейншиний үйлчилгээ, талуудын оролцоо
Экстейншиний үйлчилгээ, талуудын оролцооЭкстейншиний үйлчилгээ, талуудын оролцоо
Экстейншиний үйлчилгээ, талуудын оролцооErdenebolor Baast
 
Газар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлууд
Газар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлуудГазар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлууд
Газар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлуудErdenebolor Baast
 
Хөдөө аж ахуйн Халх гол бүсэд экстейншиний тогтолцоо бүрдүүлэх зарчим
Хөдөө аж ахуйн Халх гол бүсэд экстейншиний тогтолцоо бүрдүүлэх зарчимХөдөө аж ахуйн Халх гол бүсэд экстейншиний тогтолцоо бүрдүүлэх зарчим
Хөдөө аж ахуйн Халх гол бүсэд экстейншиний тогтолцоо бүрдүүлэх зарчимErdenebolor Baast
 
Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн зах зээлийн судалгаа, 2013 он
Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн зах зээлийн судалгаа, 2013 онХөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн зах зээлийн судалгаа, 2013 он
Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн зах зээлийн судалгаа, 2013 онErdenebolor Baast
 
"Хоршоодын зээлийн хүртээмжийг сайжруулах нь" судалгааны тайлан 2012 он
"Хоршоодын зээлийн хүртээмжийг сайжруулах нь" судалгааны тайлан 2012 он"Хоршоодын зээлийн хүртээмжийг сайжруулах нь" судалгааны тайлан 2012 он
"Хоршоодын зээлийн хүртээмжийг сайжруулах нь" судалгааны тайлан 2012 онErdenebolor Baast
 
Хөдөө аж ахуйн санхүүжилтийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй шинэчлэлүүд
Хөдөө аж ахуйн санхүүжилтийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй шинэчлэлүүдХөдөө аж ахуйн санхүүжилтийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй шинэчлэлүүд
Хөдөө аж ахуйн санхүүжилтийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй шинэчлэлүүдErdenebolor Baast
 
Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд орон нутгийн засаг захиргаанд хуулиар...
Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд орон нутгийн засаг захиргаанд хуулиар...Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд орон нутгийн засаг захиргаанд хуулиар...
Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд орон нутгийн засаг захиргаанд хуулиар...Erdenebolor Baast
 
Уул уурхайн бүс нутгуудад талуудын хамтын ажиллагаа, орон нутгийн хөгжлийг эр...
Уул уурхайн бүс нутгуудад талуудын хамтын ажиллагаа, орон нутгийн хөгжлийг эр...Уул уурхайн бүс нутгуудад талуудын хамтын ажиллагаа, орон нутгийн хөгжлийг эр...
Уул уурхайн бүс нутгуудад талуудын хамтын ажиллагаа, орон нутгийн хөгжлийг эр...Erdenebolor Baast
 
Экстейншиний үйлчилгээний зах зээлийг бий болгож, оролцогч талуудын хамтын аж...
Экстейншиний үйлчилгээний зах зээлийг бий болгож, оролцогч талуудын хамтын аж...Экстейншиний үйлчилгээний зах зээлийг бий болгож, оролцогч талуудын хамтын аж...
Экстейншиний үйлчилгээний зах зээлийг бий болгож, оролцогч талуудын хамтын аж...Erdenebolor Baast
 
Газар тариаланд экосистемийн үйлчилгээний төлбөр нэвтрүүлэх боломж
Газар тариаланд экосистемийн үйлчилгээний төлбөр нэвтрүүлэх боломжГазар тариаланд экосистемийн үйлчилгээний төлбөр нэвтрүүлэх боломж
Газар тариаланд экосистемийн үйлчилгээний төлбөр нэвтрүүлэх боломжErdenebolor Baast
 
Бүлэг идэвхжүүлэх, бүлгийн уулзалт зохион байгуулах
Бүлэг идэвхжүүлэх, бүлгийн уулзалт зохион байгуулахБүлэг идэвхжүүлэх, бүлгийн уулзалт зохион байгуулах
Бүлэг идэвхжүүлэх, бүлгийн уулзалт зохион байгуулахErdenebolor Baast
 
Маркетингийн үндсүүд
Маркетингийн үндсүүдМаркетингийн үндсүүд
Маркетингийн үндсүүдErdenebolor Baast
 
Саалийн фермийн төлөвлөлт
Саалийн фермийн төлөвлөлтСаалийн фермийн төлөвлөлт
Саалийн фермийн төлөвлөлтErdenebolor Baast
 
Реторик - Ярих урлаг
Реторик - Ярих урлагРеторик - Ярих урлаг
Реторик - Ярих урлагErdenebolor Baast
 
Постер бэлтгэх арга зүй
Постер бэлтгэх арга зүйПостер бэлтгэх арга зүй
Постер бэлтгэх арга зүйErdenebolor Baast
 
Сурах арга барил
Сурах арга барилСурах арга барил
Сурах арга барилErdenebolor Baast
 

More from Erdenebolor Baast (20)

Хөдөө аж ахуйн хоршоолол, хамтын ажиллагаа - Австрали улсын туршлага, Монголд...
Хөдөө аж ахуйн хоршоолол, хамтын ажиллагаа - Австрали улсын туршлага, Монголд...Хөдөө аж ахуйн хоршоолол, хамтын ажиллагаа - Австрали улсын туршлага, Монголд...
Хөдөө аж ахуйн хоршоолол, хамтын ажиллагаа - Австрали улсын туршлага, Монголд...
 
Малын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 он
Малын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 онМалын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 он
Малын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 он
 
"Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний олон улсын туршлага, эдийн засагт үзү...
"Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний олон улсын туршлага, эдийн засагт үзү..."Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний олон улсын туршлага, эдийн засагт үзү...
"Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний олон улсын туршлага, эдийн засагт үзү...
 
Экстейншиний үйлчилгээ, талуудын оролцоо
Экстейншиний үйлчилгээ, талуудын оролцооЭкстейншиний үйлчилгээ, талуудын оролцоо
Экстейншиний үйлчилгээ, талуудын оролцоо
 
Газар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлууд
Газар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлуудГазар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлууд
Газар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлууд
 
Хөдөө аж ахуйн Халх гол бүсэд экстейншиний тогтолцоо бүрдүүлэх зарчим
Хөдөө аж ахуйн Халх гол бүсэд экстейншиний тогтолцоо бүрдүүлэх зарчимХөдөө аж ахуйн Халх гол бүсэд экстейншиний тогтолцоо бүрдүүлэх зарчим
Хөдөө аж ахуйн Халх гол бүсэд экстейншиний тогтолцоо бүрдүүлэх зарчим
 
Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн зах зээлийн судалгаа, 2013 он
Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн зах зээлийн судалгаа, 2013 онХөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн зах зээлийн судалгаа, 2013 он
Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн зах зээлийн судалгаа, 2013 он
 
"Хоршоодын зээлийн хүртээмжийг сайжруулах нь" судалгааны тайлан 2012 он
"Хоршоодын зээлийн хүртээмжийг сайжруулах нь" судалгааны тайлан 2012 он"Хоршоодын зээлийн хүртээмжийг сайжруулах нь" судалгааны тайлан 2012 он
"Хоршоодын зээлийн хүртээмжийг сайжруулах нь" судалгааны тайлан 2012 он
 
Хөдөө аж ахуйн санхүүжилтийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй шинэчлэлүүд
Хөдөө аж ахуйн санхүүжилтийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй шинэчлэлүүдХөдөө аж ахуйн санхүүжилтийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй шинэчлэлүүд
Хөдөө аж ахуйн санхүүжилтийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй шинэчлэлүүд
 
Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд орон нутгийн засаг захиргаанд хуулиар...
Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд орон нутгийн засаг захиргаанд хуулиар...Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд орон нутгийн засаг захиргаанд хуулиар...
Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд орон нутгийн засаг захиргаанд хуулиар...
 
Уул уурхайн бүс нутгуудад талуудын хамтын ажиллагаа, орон нутгийн хөгжлийг эр...
Уул уурхайн бүс нутгуудад талуудын хамтын ажиллагаа, орон нутгийн хөгжлийг эр...Уул уурхайн бүс нутгуудад талуудын хамтын ажиллагаа, орон нутгийн хөгжлийг эр...
Уул уурхайн бүс нутгуудад талуудын хамтын ажиллагаа, орон нутгийн хөгжлийг эр...
 
Экстейншиний үйлчилгээний зах зээлийг бий болгож, оролцогч талуудын хамтын аж...
Экстейншиний үйлчилгээний зах зээлийг бий болгож, оролцогч талуудын хамтын аж...Экстейншиний үйлчилгээний зах зээлийг бий болгож, оролцогч талуудын хамтын аж...
Экстейншиний үйлчилгээний зах зээлийг бий болгож, оролцогч талуудын хамтын аж...
 
Газар тариаланд экосистемийн үйлчилгээний төлбөр нэвтрүүлэх боломж
Газар тариаланд экосистемийн үйлчилгээний төлбөр нэвтрүүлэх боломжГазар тариаланд экосистемийн үйлчилгээний төлбөр нэвтрүүлэх боломж
Газар тариаланд экосистемийн үйлчилгээний төлбөр нэвтрүүлэх боломж
 
Бүлэг идэвхжүүлэх, бүлгийн уулзалт зохион байгуулах
Бүлэг идэвхжүүлэх, бүлгийн уулзалт зохион байгуулахБүлэг идэвхжүүлэх, бүлгийн уулзалт зохион байгуулах
Бүлэг идэвхжүүлэх, бүлгийн уулзалт зохион байгуулах
 
Маркетингийн үндсүүд
Маркетингийн үндсүүдМаркетингийн үндсүүд
Маркетингийн үндсүүд
 
Саалийн фермийн төлөвлөлт
Саалийн фермийн төлөвлөлтСаалийн фермийн төлөвлөлт
Саалийн фермийн төлөвлөлт
 
Реторик - Ярих урлаг
Реторик - Ярих урлагРеторик - Ярих урлаг
Реторик - Ярих урлаг
 
Постер бэлтгэх арга зүй
Постер бэлтгэх арга зүйПостер бэлтгэх арга зүй
Постер бэлтгэх арга зүй
 
Сурах арга барил
Сурах арга барилСурах арга барил
Сурах арга барил
 
Dairy farming business
Dairy farming businessDairy farming business
Dairy farming business
 

Талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх 5 алхам

  • 1. Оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх 5 алхам Б.Эрдэнэболор, PhD Тогтвортой хөгжлийн төлөөх Хариуцлагатай уул уурхайн санаачлага ТББ “УУЛ УУРХАЙГААС НИЙГЭМД ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ СААРУУЛАХ НЬ” ТӨСӨЛ 2012 оны 6 дугаар сарын 26 1
  • 3. 3 Хариуцлагатай уул уурхайн тодорхойлолт ба зарчмууд Ашиг сонирхол эзэмшигч бүх талын, ялангуяа нутгийн иргэдийн эрхийг хүндэтгэсэн, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, олон улсын шилдэг туршлагад тулгуурласан, хууль сахих ёсыг дээдэлсэн, Монгол улсад байнгын ашиг орлого оруулж байх эрдэс баялгийн салбарын ил тод, цогц үйл ажиллагааг хариуцлагатай уул уурхай гэнэ.  Олон талын оролцоог хангах  Ил тод нээлттэй байх  Хуулийг сахин дээдлэх  Байгаль орчин, хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх  Ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах  Үр өгөөжтэй байх  Хүмүүнлэг ёс зүйтэй байх  Дэвшилтэт технологид суурилсан байх
  • 4. Тодорхойлолт 4 • Оролцогч тал: Аливаа байгууллагын бүтээгдэхүүн буюу үйл ажиллагаанд нөлөөлөх буюу тэдгээрийн нөлөөлөлд өртдөг байгууллага, хувь хүмүүс (BSR-ын тодорхойлолт). • Талуудын оролцоо (уул уурхайн компанийн хувьд): байгалийн нөөц ашиглалтад оролцогч талуудын тогтвортой хөгжилд чиглэсэн, урт хугацаанд үргэлжлэх хамтын ажиллагааны үйл явц (ТХТХУУС-ын тодорхойлолт) • Оролцогч талуудын хамтын ажиллагаа: Хуулийн хүрээнд оролцогч талууд нийтлэг ашиг сонирхолдоо тулгуурлан, тодорхой асуудлыг шийдвэрлэх буюу тодорхой зорилтыг хэрэгжүүлэхээр, өөрсдийн тогтоосон хэм хэмжээнд, хүлээн зөвшөөрсөн дүрмийнхээ дагуу хамтран ажиллах үйл явц (Б.Эрдэнэболорын тодорхойлолт)
  • 5. 5 • Сүүлийн 20-иод жилд дэлхийн дахинд хүчтэй тархаж буй “Оролцогч талуудын хамтын ажиллагаа”-ны үзэл баримтлал нь, хариуцлагатай, тогтвортой хөгжилд чиглэсэн бизнесийг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй үзэл баримтлалд тооцогддог. • Уг үзэл баримтлал 1990-ээд оны үед бизнесийн үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжүүлэлтэнд нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлуудыг цогцоор нь тусган авч үзэх арга зүйн хэлбэрээр анх бий болсон бөгөөд хамтын ажиллагааг тодорхой системтэй, үр дүнтэйгээр төлөвлөх зааварчилгаа, арга, хэрэгслүүд шинээр бий болох явцад бизнесийн нийгмийн хариуцлагын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болон төлөвшсөн байна (Эх сурвалж: BSR: Emerging Trends in Stakeholder Management). “Оролцогч талуудын хамтын ажиллагаа”-ны үзэл баримтлал
  • 6. 6 BSR-аас боловсруулсан “Оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх 5 алхам” аргачлалын танилцуулга • Уг аргачлал нь оролцогч талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бэхжүүлэх тодорхой стратеги, үйл ажиллагааг алхам бүрээр төлөвлөж, хэрэгжүүлэхэд зориулагдсан, олон улсын төвшинд туршигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал юм. • Гол давуу тал нь хэрэглэхэд ойлгомжтой, хялбар төрөл бүрийн арга, хэрэгслүүдийг агуулах бөгөөд багийн үйл ажиллагаанд хамгийн тохиромжтой. • Энэхүү аргачлалыг уул уурхайн компаниуд орон нутаг, нутгийн иргэдтэй харилцах үйл ажиллагаандаа шууд хэрэгжүүлэх бүрэн боломжтой. • Монгол улсад уг аргачлалыг нэвтрүүлэх анхны оролдлого нь энэхүү сургалт юм.
  • 7. 7 • BSR ТББ нь Тогтвортой хөгжилд чиглэсэн бизнесийг дэмжих чиглэлээр (Business for Sustainability and Responsibility) өөрийн сүлжээний гишүүн 250 компанид мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. • Үйлчилгээнийхээ хүрээнд Судалгаа, Тренд-Тандалт болон Бизнесийн Орчны Мэдлэгийг хослуулах замаар харилцагчиддаа Ирээдүйд чиглэсэн бизнесийг стратегийг боловсруулах, хэрэгжүүлэхэд нь тусалдаг. • Түүнчлэн BSR-аас харилцагчиддаа Засгийн газар, Олон улсын байгууллагуудтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, грант авахад нь зуучилж, тусалж дэмждэг. • BSR ТББ-г Монгол улсад одоогоор Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачлага ТББ төлөөлж байна. • Тус байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.bsr.org вэб хуудаснаас авч болно. BSR ТББ-ын танилцуулга
  • 10. 10 5 алхам: Тойм Хамтын ажиллагааны стратеги төлөвлөлт Талуудын зөвлөлдөх уулзалт Үйл ажиллагааны төлөвлөлт Бэлтгэл ажил Оролцогч талуудын тодорхойлолт Санал,зөвлөмж Хэтийн зорилго ба зорьж буй хамтын ажиллагааны төвшингөө тодорхойлж, өмнөх үйл ажиллагаандаа дүгнэлт хийх Оролцогч талуудыг ангилж, эрэмбэлэх шалгуур үзүүлэлтүүд боловсруулж хамтын ажиллагааны механизмыг сонгох Урт ба богино хугацааны зорилтууд дэвшүүлж, хамтарсан үйл ажиллагааны логистик ба дүрмийг тогтоох Талуудын эрх тэгш оролцоонд тулгуурласан зөвлөлдөх уулзалтыг тодорхой асуудлуудын хүрээнд зохион байгуулж, аливаа зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх Талуудын санал зөвлөмжинд үндэслэн бодит боломжуудыг тодорхойлж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан, зорилго, зорилтуудаа шинэчилж, хамтын үйл ажиллагааг алхам тутмаар төлөвлөх
  • 11. 11 I алхам: Талуудын оролцоог хангах стратеги Хамтын ажиллагааны стратеги төлөвлөлт Талуудын зөвлөлдөх уулзалт Үйл ажиллагааны төлөвлөлт Бэлтгэл ажил Оролцогч талуудын тодорхойлолт Санал,зөвлөмж Хэтийн зорилго ба зорьж буй хамтын ажиллагааны төвшингөө тодорхойлж, өмнөх үйл ажиллагаандаа дүгнэлт хийх 1.1. Өмнөх үйл ажиллагаандаа дүгнэлт хийх; 1.2. Хамтын ажиллагааны зорьж буй төвшингөө тодорхойлох; 1.3. Хэтийн зорилгоо тодорхойлох; 1.4. Оролцогч талуудаа урьдчилсан байдлаар тодорхойлох; 1.5. Хамтын ажиллагааны цар хүрээг тодорхойлох.
  • 12. 12 1.1. Өмнөх үйл ажиллагаандаа дүгнэлт хийх  Үр дүнгийн ерөнхий үнэлгээ: Талуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх өмнөх оролдлогууд амжилттай болсон уу? Бидний зорилго биелсэн үү? Энэ дүгнэлтийг ямар шалгуур үзүүлэлтүүдээр гаргах вэ? Өмнөх хамтын ажиллагаанд ямар алдаа гаргаж, юуг орхигдуулсан бэ?  Арга зүйн үнэлгээ: Үйл ажиллагааны хэлбэр тохиромжтой байсан уу? Оролцогч талуудын санаа бодлыг үнэхээр тусгаж чадсан уу? Хамтын ажиллагааны илүү үр өгөөжтэй ямар арга хэлбэрүүдийг нэвтрүүлэх боломжтой вэ?  Харилцааны үнэлгээ: Оролцогч талуудын хүлээлт, ашиг сонирхлыг танин мэдэж, үйл ажиллагаагаа нийцүүлж чадсан уу? Оролцогч талуудад санал зөвлөмжөө зохистой хэлбэр, арга замаар хүргүүлж байсан уу? Хамтын ажиллагаанд манай байгууллагын зүгээс хэний оролцоог цаашид нэмэгдүүлэх нь шаардлагатай вэ? Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? Заавар: Өмнөх хамтын ажиллагаандаа дараах асуултуудын дагуу дүн шинжилгээ хийх нь одоогийн ба цаашдын үйл ажиллагааг төлөвлөхөд тустай.
  • 13. 13 1.2. Хамтын ажиллагааны зорьж буй төвшингөө тодорхойлох Заавар: Дараахь бүдүүвчийн дагуу хамтын ажиллагааны зорьж буй төвшингөө баримжаална. 1 2 34 5 Харилцааг үнэлж дүгнэх Харилцааны арга барилыг шинэчлэх Ил тод байдлын төвшинг тодорхойлох Бизнесийн үйл ажиллагаа, арга барилыг шинэчлэх Шинэчлэлд чиглэсэн хамтын ажиллагаа Хариу үйлдэлд чиглэсэн аргачлал Санаачлагад чиглэсэн аргачлал
  • 14. 14 1.2. Хамтын ажиллагааны зорьж буй төвшингөө тодорхойлох Заавар: Дээрх бүдүүвчийн дагуу хамтын ажиллагааны зорьж буй төвшингөө баримжаалахад дараахь зааврыг баримтална. Харилцааг үнэлж дүгнэх Харилцааныхаа одоогийн арга барилыг цаашид үргэлжүүлэн баримтлах Хамтын ажиллагааны одоогийн хамрах сэдвүүдийн хүрээнд харилцааныхаа арга барил, өгч буй мэдээллийнхээ цар хүрээг үнэлж дүгнэх Харилцааны арга барилыг шинэчлэх Харилцааг оролцогчдын сонирхолд нийцүүлэн өөрчлөх Жишээ нь оролцогч талуудад мэдээлэл өгөх шинэ сэдвүүдийг илрүүлэх Ил тод байдлын төвшинг тодорхойлох Оролцогчдод төвөг учруулахгүй байх баталгаа олгох Жишээ нь оролцогч талуудтай солилцож буй мэдээллийн нууцлалыг хангах арга замуудыг тодорхойлох Бизнесийн үйл ажиллагаа, арга барилыг шинэчлэх Оролцогчдын санал зөвлөмжид тулгуурлан бизнесийн зарим үйл ажиллагаа, арга барилыг өөрчлөх Жишээ нь талуудын хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагааны шинэ санаа олж авах Шинэчлэлд чиглэсэн хамтын ажиллагаа Бизнесийн загвар, стратегиудыг үндсээр нь өөрчлөх Жишээ нь бизнесийн загварт томоохон өөрчлөлт хийхэд шаардагдах мэдээлэл олж авах
  • 15. 15 1.3. Хэтийн зорилгоо тодорхойлох  Одоогийн үе шатанд оролцогч талуудын хамтын ажиллагааг хангахдаа бид эн тэргүүнд ямар зорилгыг дэвшүүлэх вэ? (Гадны дарамт шахалтад хариу үзүүлэх, Үйл ажиллагааны стратегиа төлөвлөх, Байгууллагынхаа нэр хүндийг хадгалах, хамгаалах, Шинэлэг зүйлсийг эрэлхийлэх, Харилцаа холбоо тогтоох г.м.)  Хамтын ажиллагааг ямар цар хүрээнд идэвхжүүлэх вэ? (Тодорхой асуудлуудын буюу тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд хязгаарлах шаардлагатай байж болзошгүй). Шаардлагатай бол хамтын ажиллагааг дотор нь бүлэглэж болно.  Талуудын хамтын ажиллагааг байгууллагынха бүтцэд хэрхэн нийцүүлэх вэ? Манай байгууллагын зүгээс албан ёсны хариуцагч нь хэн байх вэ? Үүрэг, хариуцлага нь бодитоор хэнд ногдох вэ? Заавар: Дараахь асуултуудын дагуу зорилгоо тодруулна.
  • 16. 16 1.4. Оролцогч талуудаа урьдчилсан байдлаар тодорхойлох Заавар: Дараахь асуултуудын дагуу зорилгоо тодруулна.• Хэдийгээр 2-р алхмын хүрээнд оролцогч талуудыг эцсийн байдлаар тодорхойлох боловч энэ үе шатанд урьдчилсан байдлаар тодорхойлох, эсвэл төлөвлөсөн хамтын ажиллагаанд хамруулах оролцогч талуудын ерөнхий шалгууруудыг тогтооно. Тухайлбал нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаанд орон нутгийн байгууллагуудыг түлхүү оролцуулах г.м. Заавар: Зорилгуудаа тодорхойлох явцдаа зорилго бүрийн хэрэгжилтэнд нөлөөлөх оролцогч талууд буюу оролцогчдын бүлгүүдийг тодорхойлно уу.
  • 17. 17 1.5. Хамтын ажиллагааны цар хүрээг тодорхойлох • Хамтын ажиллагааны цар хүрээ нь төрөл бүрийн хүчин зүйлсээс шалтгаалах ба үүнд тухайн хамтын ажиллагааны зорьсон төвшин, түүнд зарцуулах төсөв хөрөнгө, мөн уг хамтын ажиллагааг зориуд санаачилсан буюу эсвэл ямар нэг үйл явдалд хариу үзүүлэх шаардлагын дагуу бий болгож буй эсэх нь нөлөөлнө. • Тухайн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагаас шалтгаалан хамтын ажиллагаа нь нэг удаагийн үйл ажиллагаагаар дуусгавар болох, эсвэл байнгын харилцааны тодорхой механизмд (жишээ нь талуудын зөвлөл г.м.) суурилсан байж болохыг харгалзан үзэх шаардлагатай. Заавар: 1. Хамтын ажиллагаа бий болгох хэрэгцээ шаардлага, нөхцөл байдлыг тодруулж, цар хүрээг нь үүнд нийцсэн байдлаар тодорхойлно уу (нэг удаагийн, эсвэл байнгын г.м.) 2. Дараахь хүснэгтийг ашиглан, өгөгдсөн төсвийн хүрээнд хамтын ажиллагааг ямар төвшинд санхүүжүүлэх боломжтойгоо тодорхойлно уу.
  • 18. 18 Анхаар: Энэ хүснэгт зөвхөн ерөнхий баримжаа өгөх зориулалттай. 1.5. Хамтын ажиллагааны цар хүрээг тодорхойлох Хамтын ажиллагааны зорьж буй төвшин Шаардаг- дах хүний нөөц Шаардаг- дах цаг зарцуулалт Чиглүү- лэлт Хэлбэр- жүүлэлт Удирд- лага Эргэх холбоо Дундаж зардал Харилцааг үнэлж дүгнэх $ $ $ $ $ $ $ Харилцааны арга барилыг шинэчлэх $$ $ $$ $$$ $$$ $ $$ Ил тод байдлын төвшинг тодорхойлох $$ $$$ $$ $$$ $$$ $ $$$ Бизнесийн үйл ажиллагаа, арга барилыг шинэчлэх $$$ $$$$ $$$$ $$$ $$$ $$$$ $$$$ Шинэчлэлд чиглэсэн хамтын ажиллагаа $$$$$ $$$$$ $$$$$ $$$ $$$$ $$$$ $$$$$
  • 19. 19 II алхам: Оролцогч талуудын тодорхойлолт Хамтын ажиллагааны стратеги төлөвлөлт Талуудын зөвлөлдөх уулзалт Үйл ажиллагааны төлөвлөлт Бэлтгэл ажил Оролцогч талуудын тодорхойлолт Санал,зөвлөмж Оролцогч талуудыг ангилж, эрэмбэлэх шалгуур үзүүлэлтүүд боловсруулж хамтын ажиллагааны механизмыг сонгох 2.1. Илрүүлэлт; 2.2. Дүн шинжилгээ; 2.3. Зураглал; 2.4. Эрэмбэлэлт;
  • 20. 20 II алхам: Ерөнхий зааварчилгаа • Оролцогч талуудыг зөв тодорхойлох нь хамтын ажиллагааны үр дүнд шийдвэрлэх нөлөө үзүүлэх бөгөөд уг алхмыг гүйцэтгэхэд оролцож буй хүмүүсийн мэдлэг, туршлага, ур чадвараас үр дүн нь шууд хамаарна. • Иймээс: – Байгууллагынхаа төрөл бүрийн албан тушаал, үүрэг бүхий ажилтнуудаас баг бүрдүүлж ажилла. – Хамтын ажиллагааны хамрах асуудлуудын талаар мэдлэг туршлагатай бусад байгууллага, хүмүүсийг илрүүлж, зөвлөгөө ав, боломжтой бол тэдгээрийг биечлэн оролцуул. – Түүнчлэн оролцогч талуудыг тодорхойлох ажлыг эхнээс нь дуустал удирдан гүйцэтгэх хэн нэгнийг томил. – Ажлын явцаа байнга тэмдэглэж, тэмдэглэлээ дараагийн алхмуудад ашигла.
  • 21. 21 2.1. Оролцогч талуудын илрүүлэлт Оролцогч талуудад хамрагдаж болох байгууллага, хувь хүмүүсийн жишээ:  Эзэмшигчид (хөрөнгө оруулагчид, хувь эзэмшигчид г.м.)  Үйлчлүүлэгчид буюу Харилцагчид (шууд ба шууд бус харилцагчид)  Ажилтнууд (өөрийн байгууллагын одоогийн ба ирээдүйн ажилтнууд, төлөөлөл, тэтгэвэрт гарсан ажилтнууд г.м.)  Салбарын түншүүд, хамтран ажилладаг байгууллагууд (ханган нийлүүлэгчид, , өрсөлдөгчид, салбарын манлайлагчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд г.м.)  Иргэд, олон нийтийн байгууллагууд ба ашиг сонирхлын бүлгүүд (нутгийн иргэд, иргэдийн бүлэг, байгууллагууд, сургуулиуд, худалдаа, аж үйлдвэрийн танхимууд, тусгай ашиг сонирхол бүхий бүлгүүд г.м.)  Байгаль орчны чиглэлийн төлөөлөл (судлаачид, экологичид, байгаль хамгаалагчид, энэ чиглэлийн төрийн бус байгууллагууд г.м.)  Засгийн газар, төрийн байгууллагууд (төрийн байгууллага, агентлагууд, орон нутгийн удирдлага г.м.)  Иргэний нийгмийн байгууллагууд (ТББ-ууд, шашны байгууллагууд, Үйлдвэрчний эвлэл, хороод г.м.) Заавар: Өнөөгийн болон ирээдүйн боломжит бүх оролцогч талуудыг брэйнстормингийн аргаар илрүүл. Боломжтой бол тэдгээрийн доторх хувь хүмүүсийг шууд нэрлэ.
  • 22. 22 2.1. Оролцогч талуудын илрүүлэлт Брэйнсторминг хийхэд харгалзан үзвэл зохих бусад асуудлууд:  Өмнөх туршлага ба одоогийн үйл ажиллаганаасаа суралцах: Байгууллагынхаа хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг тунгаан бод. Хамтын ажиллагаа ямар зорилтуудыг агуулж байна вэ? Оролцогч ямар талуудтай тогтмол харьцдаг вэ? Тэдгээр нь ямар бүлгүүдийг төлөөлдөг вэ? Эдгээрээс өөр, харьцангуй бага танигдсан ямар бүлгүүдтэй хамтран ажиллах боломжтой вэ?  Алсын хараатай сэтгэх: Шинээр төлөвшиж буй зах зээл, шинэ технологи, шинэ харилцагчид, шинэ дүрэм журмуудын хүрээнд шинээр оролцогч талуудтай хамтран ажиллах боломжуудын талаар эргэцүүл. Хамтын ажиллагаанд тэдгээр оролцогчдын гүйцэтгэх үүрэг танай байгууллагын бусад харилцагчдынхаас ялгаатай байж болно.  Өргөн хүрээтэй сэтгэх: Мэдлэг туршлага, гарал үүсэл, нутаг орны хувьд харилцан адилгүй төрөл бүрийн оролцогч талуудыг хамруулахыг хичээ. Тэдгээртэй төрөл бүрийн цар хүрээнд хамтран ажиллах боломжтой. Оролцогч талуудын дараахь категориуд тус бүрээс төлөөлөл оруулах нь зүйтэй. Үүнд: Нөлөөлөгчид, Түншүүд, Дэмжигчид, Хамтран Гүйцэтгэгчид.  Олон нийтийн сүлжээнүүдийг ашиглах: Олон нийтийн сүлжээнүүд харьцангуй бага танигдсан оролцогч талуудыг олж, тэдэнтэй харилцах өргөн боломжийг нээж өгч байна. Блог, форум, сүлжээ, мэдээллийн цахим хуудсуудаас өөрийн бизнест хамааралтай оролцогч талуудыг илрүүлж, өөрийн байгууллагын үйл ажиллагаан дахь тэдгээрийн ашиг сонирхлын талаар мэдээлэл олж ав.  Сонор соргог байх: Оролцогч талуудыг тодорхойлоход албан байгууллагуудад түлхүү анхаарал хандуулах нь түгээмэл ажиглагддаг. Гэвч танай байгууллагын хувьд хамгийн чухал оролцогч талууд заавал хамгийн чанга, эсвэл хамгийн идэвхитэй байх албагүй. Зарим оролцогч талууд хэдийгээр нуугдмал маягтай боловч таны хувьд чухал үнэ цэнэтэй мэдлэг туршлагыг эзэмшсэн байхыг үгүйсгэх аргагүйг санагтун.
  • 23. 23 2.2. Дүн шинжилгээ  Хувь нэмэр: Уг оролцогч талд тухайн асуудлаар танай байгууллагад хэрэгцээтэй байж болох мэдээлэл, зөвлөгөө буюу мэдлэг туршлага бий эсэх;  Эрх зүйн чадамж: Тухайн оролцогчийн хамтран ажиллах ашиг сонирхол нь эрх зүйн чадамжтай эсэх;  Хамтран ажиллах сонирхол: Тухайн оролцогч хамтран ажиллах сонирхолтой эсэх;  Нөлөөлөл: Тухайн оролцогчийн бусдад нөлөөлөх чадвар (хэнд хэрхэн нөлөөлдөгийг тодорхой авч үзнэ);  Оролцох зайлшгүй шаардлага: Өөрийг нь хамруулахгүй бол уг оролцогч хамтын ажиллагааны үйл явцад саад учруулах буюу хамтын ажиллагааг эрх зүйн чадамжгүй болгох эрсдэлтэй эсэх. Заавар: Доорхи 5 шалгуур үзүүлэлтийн дагуу оролцогч тал тус бүрт бага, дунд зэрэг, өндөр гэсэн 3 шатлалаар үнэлгээ өгч, хүснэгтээр нэгтгэнэ үү (загвар дараагийн слайданд).
  • 24. 24 2.2. Дүн шинжилгээ Оролцогч тал Хувь нэмэр Эрх зүйн чадамж Хамтран ажиллах сонирхол Нөлөөлөл Оролцох зайлшгүй шаардлага ОТ 1 Өндөр: Аль нэг сэдвийн талаарх мэдлэг нь манай компанид ашиг тустай Өндөр: Манай компанийн үйл ажиллагааны нөлөөлөлд шууд өртдөг Өндөр: Одоо хамтран ажиллаж буй идэвхи санаачлагатай бүлэг Бага: Харьцангуй бага танигдсан бүлэг Бага: Идэвхи санаачлага багатай оролцогч ОТ 2 Дунд зэрэг Дунд зэрэг Өндөр Дунд зэрэг Дунд зэрэг ОТ 3 Дунд зэрэг Бага Дунд зэрэг Бага Дунд зэрэг ОТ 4 Бага Дунд зэрэг Бага Дунд зэрэг Дунд зэрэг ОТ 5 Өндөр Дунд зэрэг Бага Өндөр Өндөр Оролцогч талуудын үнэлгээний нэгдсэн хүснэгтийн загвар Мэдлэг туршлага Идэвхи сонирхол Үнэ цэнэ
  • 25. 25 2.3. Зураглал 1. Дотроо дөрвөн жижиг квадрат бүхий нэг том квадрат дүрсэлж, хоёр тэнхлэгийг эхийг бага, үзүүрийг өндөр гэж тэмдэглэ 2. 2.2-т өгөгдсөн загвар хүснэгтийн дагуу “Мэдлэг туршлага”, “Идэвхи сонирхол”, “Үнэ цэнэ” гэсэн нэгдсэн үзүүлэлтүүдийг доорх загварт үзүүлсний дагуу зураглалд оруул 3. “Мэдлэг туршлага”-ыг босоо тэнхлэгт, “Идэвхи сонирхол”-ыг хэвтээ тэнхлэгт ногдуул 4. Оролцогч тал тус бүрийг квадратын аль хэсэгт байршуулахыг багаараа шүүн хэлэлцэж 5. Багийн хамтын шийдвэрийн дагуу оролцогч талуудыг зургийн зохих хэсгүүдэд нь байршуул 6. Оролцогч талуудыг зураглалд оруулахдаа тойрог дүрсийг ашиглах ба үнэ цэнээс нь хамаарч том, дунд зэрэг буюу бага хэмжээтэйг тойрог дүрсэлнэ 7. Оролцогч талууд бусаддаа нөлөөлөх байдлыг сумаар илэрхийлнэ. Заавар: Оролцогч талуудын зураглалыг дараахь дэс дарааллаар дүрсэлнэ үү. (загвар дараагийн слайданд)
  • 26. 26 2.3. Зураглал Оролцогч тал (ОТ)-уудын зураглалын загвар Өндөр Бага ӨндөрБага Тойргийн хэмжээ = Үнэ цэнэ Идэвхи сонирхол Мэдлэгтуршлага ОТ-5 ОТ-1 ОТ-4 ОТ-2 ОТ-3
  • 27. 27 2.4. Эрэмбэлэлт  “Чухал”-аар эрэмбэлэгдсэн оролцогч талуудын сонирхлыг ямар асуудлууд хамгийн их татах вэ?  Эдгээр бүх оролцогч талуудын нийтлэг сонирхлыг хөндөх ямар асуудлууд байж болох вэ?  Оролцогч талуудын сонирхлыг татах бодит асуудлууд нь манай хамтын ажиллагааны зорилгуудад хамааралтай юу? Уг асуудлууд зорилгуудад хамтын ажиллагааны зорилгуудад хамрагдсан уу? Заавар: Үнэлгээний хүснэгт ба зураглалыг ашиглан оролцогч талуудыг эрэмбэлж, тэдгээрийн хувьд чухал асуудлуудыг дараахь асуултуудын дагуу тодруулна уу. Энэ үе шатны даалгаврыг биелүүлсний дараа хамгийн чухал асуудлууд болон хамгийн чухал оролцогч талуудыг илрүүлсэн байх болно.
  • 28. 28 II алхам: Дараагийн алхмуудад бэлэн эсэхээ шалгах Таны гүйцэтгэсэн оролцогч талуудын тодорхойлолт зөв буюу буруу байх албагүй, харин хамгийн чухал нь дараагийн алхмуудыг гүйцэтгэх бэлтгэлийг хангасан байх шаардлагатай. Заавар: Дараагийн алхмуудыг гүйцэтгэхэд бэлэн эсэхээ дараахь асуултуудын дагуу шалгана уу .  Бэлтгэсэн оролцогч талуудын жагсаалтад манай байгууллагын өнөөгийн ба ирээдүйн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой оролцогчдыг зохих байр суурь эзэлж чадсан уу?  Оролцогч талуудын гарал үүсэл, мөн чанар, ашиг сонирхол, мөн манай байгууллагатай хамтран ажиллах сонирхолтой эсэх талаар хангалттай ойлголттой болж чадсан уу?  Эдгээр оролцогч талуудын талаар цаашид хэрхэн илүү ихийг олж мэдэж болох вэ? Хамт ажилладаг нөхөдтэйгээ ярилцах уу? Тайлан, мэдээ судлах уу? Эсвэл тэдгээрийн вэбсайт, блог, твиттерийг тогтмол уншиж байх уу?  Оролцогч талуудын эрэмбэлэлтэндээ үндэслэн хамтын ажиллагааг бүлэглэх боломжтой юу? Бэлтгэсэн жагсаалтанд үндэслэн хамтын ажиллагааны цар хүрээ, хэлбэр, хөрөнгө оруулалтыг тодорхойлох боломжтой юу?  Хамтын ажиллагааг бэхжүүлэхэд болон уялдах бусад үйл ажиллагаанд ямар хэлбэрийн (мэдлэг туршлага, хүний нөөц, төсөв хөрөнгө) нөөц бололцоог зарцуулах талаар төсөөлөлтэй болж чадсан уу?
  • 29. 29 Дасгал ажлын удирдамж: Оролцогч талуудыг тодорхойлох 1. Оролцогчид багуудад хуваагдана 2. Баг бүр 1-2 ш А1 цаас ашиглан, дараахь ажлыг гүйцэтгэнэ:  Цаасны дээд талд хамтын ажиллагааныхаа зорилгыг нэг өгүүлбэрээр тодорхойлох  (Ноорог цаас ашиглан оролцогч талуудыг илрүүлэх брэйнсторминг хийх)  Оролцогч талуудын үнэлгээний хүснэгт бэлтгэх  Оролцогч талуудын зураглал үйлдэх
  • 30. 30 III-IV алхам: Бэлтгэл ажил ба Талуудын зөвлөлдөх уулзалт Хамтын ажиллагааны стратеги төлөвлөлт Талуудын зөвлөлдөх уулзалт Үйл ажиллагааны төлөвлөлт Бэлтгэл ажил Оролцогч талуудын тодорхойлолт Санал,зөвлөмж Урт ба богино хугацааны зорилтууд дэвшүүлж, хамтын ажиллагааны логистик ба дүрмийг тогтоох Талуудын эрх тэгш оролцоонд тулгуурласан зөвлөлдөх уулзалтыг тодорхой асуудлуудын хүрээнд зохион байгуулж, аливаа зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх  Хамтын ажиллагааны эхлэлийг тавих;  Хэлбэр, цар хүрээг тогтоох;  Субьектив хүчин зүйлс;  Ерөнхий логистик  Хамтын ажиллагааг төлөвшүүлэх;
  • 31. 31 III-IV алхам: Ерөнхий зааварчилгаа • Эхний 2 алхмыг гүйцэтгэх явцдаа та хэнтэй, ямар учраас, ямар цар хүрээнд хэрхэн хамтран ажиллах гэж буй талаар тодорхой ойлголтыг бий болгосон бол дараахь 2 алхам нь уг ойлголтыг бодит ажил болгоход чиглэнэ. Хамтын ажиллагааг эхлүүлнэ гэдгийг ямар нэг үйл явц төгсч буй бус, харин таны бизнест чухал ач холбогдолтой оролцогч талуудтай тогтмол харилцааг бий болгох аргыг хэрэгжүүлэх гэж ойлгож болно. Заавар:  Оролцогч талуудын хамтын ажиллагааг хариуцах багийг өөрийн байгууллагад бүрдүүлж, II алхамд тодорхойлсон оролцогч талуудтай харилцаа тогтоон, хамтын ажиллагааны богино ба урт хугацааны зорилтуудыг хамтран тодорхойлно уу. Ийнхүү тодорхойлсон зорилтууд нь бусад бэлтгэл ажлуудыг чиглүүлж өгнө.
  • 32. 32 Хамтын ажиллагааны эхлэлийг тавих Заавар: Хамтын ажиллагааныхаа стратегийн цар хүрээнээс хамааран оролцогч талуудын бүлгүүдтэй төрөл бүрийн цар хүрээнд нэгэн зэрэг хамтран ажиллах боломж, арга замуудыг төлөвлөнө үү. Өмнөх алхмуудад хийгдсэн бүхий л ажлууд хамтын ажиллагааны бэлтгэлийг хангахад чиглэсэн. Тэдгээрийн үр дүнд оролцогч талуудыг болон хамтын ажиллагааны хамрах асуудлуудыг эрэмбэлсэн. Энэхүү 2 хүчин зүйлсийн уялдаанд үндэслэн хамтын ажиллагааны цар хүрээ, зорьж буй төвшиндөө нийцсэн хамтын ажиллагааны хэлбэрийг тодорхойлно.
  • 33. 33 Хамтын ажиллагааны эхлэлийг тавих Төрөл бүрийн оролцогч талуудтай төрөл бүрийн цар хүрээнд нэгэн зэрэг хамтран ажиллах загвар Зорилгууд + Оролцогч талууд Хамтын ажиллагааны цар хүрээ Хамтын ажиллагааны хэлбэр Хамтран ажиллах Харилцах Мэдээлэл өгөх
  • 34. 34 Хамтын ажиллагааны хэлбэр, цар хүрээг тогтоох  Оролцогч талуудтай хамтын ажиллагаагаа төрөл бүрийн цар хүрээнд бэхжүүлж болно. Хялбарчлах үүднээс хамтын ажиллагааны цар хүрээг дараахь 3 ерөнхий категорид ангилав. Үүнд:  Хамтран ажиллах: Зарим оролцогч талуудтай зайлшгүй хамтран ажиллах шаардлагатай.  Харилцах: Зарим оролцогч талууд хамтран ажиллах өндөр сонирхолтой буюу эсвэл өндөр мэдлэг туршлага, ур чадвартай боловч одоогоор танай компанитай хамтран бодитоор хамтран ажиллаагүй байж болно. Эдгээр оролцогч талуудтай харилцаж, хамтын ажиллагааны ач холбогдлыг ойлгуулах нь зүйтэй.  Мэдээлэл өгөх: Зарим оролцогч талууд харилцан яриа, байнгын харилцааг бус зөвхөн мэдээлэл авахыг эрмэлздэг.  “Оролцогч талуудын зураглал”-ыг “Хамтын ажиллагааны цар хүрээний квадратууд”-тай харьцуулсны үндсэн дээр оролцогч талуудтай хамтран ажиллах цар хүрээг тодорхойлох ба тухайн цар хүрээнд тохирсон хамтын ажиллагааны хэлбэрүүдийг сонгоно. Хэд хэдэн оролцогч талуудтай хэд хэдэн хэлбэрээр нэгэн зэрэг хамтран ажиллах боломжтойг санагтун.
  • 35. 35 Хамтын ажиллагааны хэлбэр, цар хүрээг тогтоох Төрөл бүрийн оролцогч талуудтай төрөл бүрийн цар хүрээнд нэгэн зэрэг хамтран ажиллах загвар Өндөр Бага ӨндөрБага Идэвхи сонирхол Мэдлэгтуршлага ОТ-5 ОТ-1 ОТ-4 ОТ-2 ОТ-3 Харилцах Харилцах Хамтран ажиллах Мэдээлэл өгөх Оролцогч талуудын зураглал Хамтын ажиллагааны цар хүрээний квадрат
  • 36. 36 Хамтын ажиллагааны хэлбэр, цар хүрээг тогтоох Өгөгдсөн цар хүрээнд хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой хамтын ажиллагааны хэлбэрүүд Хамтран ажиллах (өндөр ач холбогдолтой) Харилцах (дунд зэргийн ач холбогдолтой) Мэдээлэл өгөх (бага ач холбогдолтой) Жойнт венч (Joint venture) Түншлэл Хамтарсан судалгаа Чуулга уулзалт Ивээн тэтгэх Санал асуулга Масс имэйл буюу мэдээллийн хуудас Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Бага хурал Маркетингийн кампанит ажил Тогтвортой байдлын үнэлгээний тайлан Хэвлэн нийтлүүлсэн бүтээл Хэвлэл мэдээллээр гаргасан мэдээ
  • 37. 37 Субьектив хүчин зүйлс Талуудын хамтын ажиллагаанд өөрийн субьектив шинж чанарыг сайтар ойлгох нь чухал. Аливаа байгууллага оролцогч талуудынхаа өмнө хичнээн нээлттэй, обьектив байхыг эрмэлзсэн ч гэсэн хамтын ажиллагаанд оролцогч бүрт бусад оролцогчдын талаар субьектив сэтгэгдэл бий болдог. Заавар: Төлөвлөсөн хамтын ажиллагааны явц, талуудын харилцааны үр дүнд эерэг нөлөө үзүүлэхүйц субьектив сэтгэгдэл бий болгоход анхаарах. Жишээлбэл талуудын уулзалтын арга хэмжээ зохион байгуулахад дараахь хүчин зүйлсийн нөлөөллийг тооцож, төлөвлөж болно. .  Хүчний харьцаа: Арга хэмжээг өөрийн байгууллага дээр буюу эсвэл хамааралгүй өөр газар зохион байгуулах, өөрийн компанийн болон оролцогч талуудын төлөөллийн тооны харьцаа, хэлэлцэх асуудлын талаарх оролцогч талуудын ойлголт  Гадаад төрх байдал: Арга хэмжээнд оролцогчдын хувцаслалт, илтгэгчийн гадаад төрх, үзүүлэн, сурталчилгааны материал, асуудал танилцуулах ярианы өнгө (шууд, эелдэг, хүлцэнгүй г.м.)  Уур амьсгал: Арга хэмжээ явагдаж буй орчны ерөнхий уур амьсгал, жишээ нь дулаан буюу хүйтэн, гэрэлтүүлэг хангалттай эсэх, үйлчилгээ сайтай эсэх; компанийн логог чимэглэлд хэрэглэсэн байдал.  Идэвхжүүлэлт: Арга хэмжээний идэвхжүүлэлтийн арга хэлбэр, жишээ нь чиглүүлэх, оролцооны, шууд бус, харилцан ярианд суурилсан, мэргэжлийн г.м.  Оролцоо: Оролцогч талуудын төлөөллийн тухайн арга хэмжээнд оролцох байдал; санал шүүмж хүлээж авах, маргаан шийдвэрлэх аргачлал, оролцооны логистик (хол газар аялах г.м.)
  • 38. 38 Ерөнхий логистик Талуудын зөвлөлдөх уулзалтыг төлөвлөхөд логистикийн төлөвлөлт чухал байр суурь эзэлнэ. Логистикийн төлөвлөлтөд анхаарах зарим асуудлуудыг дурдвал: Уулзалтыг төлөвлөхөд туслах логистик  Идэвхжүүлэлт шаардлагатай эсэхийг тодорхойлж, хэрэв шаардлагатай бол идэвхжүүлэгч томилох  Тухайн арга хэмжээг явуулахад тохиромжтой байрыг сонгож, бэлтгэх Уулзалтын явцын логистик  Оролцогчдод үүрэг, хариуцлага ногдуулах  Тодорхой зорилт, үр дүнгүүдэд чиглэсэн арга хэмжээний хөтөлбөр боловсруулах  Оролцоо, харилцан итгэлцэл ба шийдвэр гаргах үйл явцыг зохицуулах дүрмүүд боловсруулах  Оролцоог идэвхжүүлэх материал бэлтгэх  Уулзалтын талаар болон хэрхэн оролцох талаар ойлгомжтой мэдээлэл агуулсан урилга бэлтгэж, оролцогчдод тараах  Оролцооны зорилт, цар хүрээ, оролцогчдын хүлээх үүргүүдийг тодорхойлж, эдгээрийг оролцогчдод ойлгомжтой байдлаар танилцуулах  Тогтмол харилцааны сувгуудыг бий болгох (Twitter, санал асуулга, мэдээллийн самбар г.м.)  Хоол ундыг зохистой төлөвлөх (зарим оролцогчид хоолны онцлог дэглэмтэй байж болохыг анхаар) Уулзалтын дараахь логистик  Уулзалтыг үнэлэх, үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах  Эргэх холбоо тогтоох арга, механизмуудыг төлөвлөх
  • 39. 39 Талуудын зөвлөлдөх уулзалт Талуудын зөвлөлдөх уулзалтыг төлөвлөх сүүлийн үе шатанд идэвхжүүлэгчийг тухайн арга хэмжээний үеэр дараахь 5 асуудалд анхаарч ажиллахад бэлтгэх шаардлагатай: 1. Уулзалтаас оролцогч талуудын хүсэн хүлээж буй үр дүнг танилцуулах: арга хэмжээг эхлэхдээ өмнө нь явагдсан зөвлөлдөх уулзалтуудаар тохиролцсон хамтын ажиллагааны үр дүнгийн талаар танилцуулах, эсвэл оролцогчдод энэ талаарх өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгох. 2. Жигд оролцоог хангах: Үг цөөтэй оролцогчдод хэлэлцүүлэгт жигд оролцох боломжийг олгох, үүнд тааламжтай уур амьсгалыг бүрдүүлэх; гэхдээ оролцогчдын үг хэлэхээс татгалзах эрхийг хөндөхгүй байх. 3. Хэлэлцүүлгийг сэдвээс хөндийрүүлэхгүй байх: Чиглүүлж удирдаагүй хэлэлцүүлэг нэг мэдэхэд сэдвээсээ хөндийрсөн байх нь түгээмэл тохиолддог. Ийм байдал үүсгэхгүйн тулд арга хэмжээний хөтөлбөр, цагийн хуваарийг хатуу сахиж, хэлэлцүүлгийг зөвхөн хэлэлцэх асуудлынхаа цар хүрээнд өрнүүлэх шаардлагатай. Хэрэв сэдвээс хөндий боловч оролцогчдын сонирхолд нийцсэн өөр сэдэв яригдаж эхэлсэн бол уг сэдвийг дараагийн арга хэмжээнд авч хэлэлцэх тухай мэдэгдэж, сэдэвтээ эргэн орох хэрэгтэй. Нөгөө талаар хэрэв ингэж мэдэгдсэн л бол энэ амлалтандаа хүрч, дараагийн арга хэмжээнд уг сэдвийг заавал хамруулах ёстой. 4. Соёлын зөрүүгээс шалтгаалах маргаан үүсгэхгүй байх: Оролцогчдын соёлын зөрүүтэй байдал арга хэмжээний үеэр ямарваа маргаан үүсгэж болзошгүйг байнга анхаарч байх. 5. Зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх: Зарим сэдвүүдийг ярилцах үед оролцогчдын байр суурь зөрөх, үүнээс болж маргаан буюу илүү хурц хэлбэрийн зөрчилдөөн үүсэх эрсдэлийг мөн л тооцох шаардлагатай. Идэвжхүүлэгчийн зүгээс танхимд аль болох тайван, нөхөрсөг уур амьсгалыг хадгалахад анхаарах, мөн үүсч болзошгүй хурцадмал нөхцөл байдлыг зохицуулах хамгаалалтын ажилтнуудыг ойр байлгах нь зүйтэй.
  • 40. 40 Дасгал ажлын удирдамж: Хамтын ажиллагааны хэлбэр, цар хүрээг тогтоох 1. Багууд дараахь ажлыг гүйцэтгэнэ:  Өмнөх дасгал ажлаар тодорхойлсон оролцогч тал тус бүрт хамтын ажиллагааны цар хүрээг тодорхойлох (Хамтын ажиллагааны цар хүрээний квадратад байршуулах)  Гол оролцогч талуудад хамтын ажиллагааны богино (1 жил), дунд (3 жил) хугацааны зорилтуудыг тодорхойлох  Гол оролцогч талуудад хамтын ажиллагааны хэлбэрүүдийг тодорхойлох
  • 41. 41 Дасгал ажлын үр дүнг танилцуулах удирдамж 1. Баг бүр дасгал ажлынхаа үр дүнг танилцуулна (презентаци 7-8 минут, асуулт хариулт 2-3 минут) 2. 1-р алхамд дурдсаны дагуу оролцогч талуудтай харьцаж, хамтран ажиллаж байсан өмнөх туршлагаасаа хуваалцаж болно. (ололт амжилт, алдаа дутагдал, цаашид юуг анхаарах г.м.)
  • 42. 42 V алхам: Үйл ажиллагааны төлөвлөгөө Хамтын ажиллагааны стратеги Хамтын ажиллагаа Үйл ажиллагааны төлөвлөгөө Бэлтгэл ажил Оролцогч талуудын тодорхойлолт Санал,зөвлөмж Талуудын санал зөвлөмжинд үндэслэн бодит боломжуудыг тодорхойлж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан, зорилго, зорилтуудаа шинэчилж, хамтын ажиллагааг алхам тутмаар төлөвлөх
  • 43. 43 V алхам: Үйл ажиллагааны төлөвлөлт • Үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахдаа юуны өмнө өөрийн байгууллагын оролцогчдод болон бусад оролцогч талуудад зориулсан агуулгыг тусгаарлан бэлтгэж, танилцуулах нь зүйтэй. Эдгээр бүлэг тус бүрт өөрт нь шууд хамааралтай агуулгыг танилцуулах нь төлөвлөгөөг эцсийн хувилбараар бэлтгэхэд ашиглах оновчтой санал шүүмж цуглуулахад илүү дөхөмтэй. • Зөвлөлдөх уулзалтын протокол, бусад тэмдэглэлүүдэд үндэслэн тухайн уулзалт(ууд)-ын үеэр оролцогч талуудын ашиг сонирхлыг хамгийн их хөндсөн асуудлуудын хамрах ерөнхий цар хүрээг тодорхойлно. Мөн уулзалтаас гарсан үр дүнгүүдийг тайлбарлаж, тэдгээрийн дагуу ямар нэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх эсэхийг тодорхой үндэслэлтэйгээр дурдана. Оролцогч талуудын ашиг сонирхол харилцан адилгүй тул ялангуяа үйл ажиллагааны төлөвлөгөөнд хамруулалгүй үлдээх асуудлуудыг яагаад орхигдуулах болсон шалтгаанаа сайтар тайлбарлах хэрэгтэй. • Үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан үр дүн бүрт тодорхой үйл ажиллагаа ногдох бөгөөд үүнд зөвлөлдөх уулзалтын үеэр оролцогч талуудын гаргасан санал, зөвлөмжүүд хэрхэн тусгагдсаныг тайлбарлана. Мөн тус үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцох талууд, тэдгээрийн үүрэг, хариуцлага, тус үйл ажиллагааны хэрэгжилтийн хугацаа, үе шат, үнэлгээний шалгуур үзүүлэлт зэргийг маш ойлгомжтой хэлбэрээр тодорхойлно. Төлөвлөгөөг батлахаас өмнө оролцогч талуудтай хүлээх үүрэг, хариуцлагынх нь талаар зөвшилцөнө.
  • 44. 44 V алхам: Үйл ажиллагааны төлөвлөлт • “Үйл ажиллагааны төлөвлөгөө” зөвхөн төлөвлөлтийн үе шатанд бус, мөн цаашдаа үйл ажиллагааны хэрэгжилтийн явцын хяналт, үнэлгээнд үргэлжлэн ашиглагдах учиртай. Анхны төлөвлөсөн урт, богино хугацааны зорилт, үр дүн, үйл ажиллагаанууд биелэгдсэн эсэхийг тогтмол хянаж, хэрэв амжилттай биелсэн бол амжилтанд ямар нөхцөл, хүчин зүйлс нөлөөлсөн, хэрэв биелж чадаагүй бол энэ нь мөн юунаас шалтгаалсан талаар дүн шинжилгээ хийж, үүнийг цаашдын төлөвлөлтөндөө тусгах замаар талуудын хамтын ажиллагааны үр дүнг сайжруулах нь зүйтэй. • Үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний биелэлтийн талаар оролцогч талуудтай тогтмол харилцаж байх нь зүйтэй. ҮАТ-г хураангуй хэлбэрээр бэлтгэн, олон нийтэд хүртээл болгож болно. Энэ нь танай компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд ямар байр суурь эзэлдэг, талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар танай компаниас ямар идэвхи чармайлт гарган ажилладгийг нийтэд таниулах тохиромжтой арга юм. Мөн ҮАТ-тэй холбоотой оролцогч талуудын санал зөвлөмжийг авч, хамтын ажиллагааныхаа стратегийг сайжруулах, цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөхдөө тусгаж байх нь зүйтэй.