Ez
- 1. Эрх зүйн онол
1. Зорилго: Эрх зүйн онолын хөгжлийн чиг хандлага, нийгмийн харилцааг
зохицуулж, хамгаалах тогтолцоо, эрх зүйн орчин нөхцлийг бүрдүүлэх
танин мэдэхүйн ойлголттой болох мэдлэг, дадлага эзэмших эрх зүйн
онол, арга зүйг хэрэглэж сурахад тус хичээлийн зорилго оршино.
2. Зорилт: Дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг
бүтээлчээр хэрэгжүүлэх
- Эрх зүйн онолын ойлголт, үзэл баримтлал хөгжлийн чиг хандлага
Олон улсад үүсч хөгжсөн зүй тогтол
- Эрх зүйн онолоор нийгмийн харилцааг зохицуулах, хамгаалах онол
арга хэлбэрийн мэдлэг, дадлагатай болох
- Эрх зүйн онолын ойлголт чиг үүрэг, зарчмын мэдлэг олгох, жам ёсны
эрх, позитив эрхийн зааг ялгаа, харилцан уялдаа холбоог тайлбарлах,
эрх зүйн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох дадлага, чадвар эзэмших
3. Мэдлэг, дадлага, чадвар:
- Эрх зүйн онолын суурь мэдлэгийг эзэмших
- Хууль зүй, нийгмийн үзэгдэл, үйл явцыг эрх зүйн онолын үүднээс
тайлбарлах
- Нийгмийн амьдралд эрх зүйн гүйцэтгэх үүргийг хэрэгжүүлэх
дадлагатай болох
- Өөрийгөө цаашид хөгжүүлэх арга барил, технологийг эзэмшсэн байх
4. Агуулгын стандарт:
- Эрх, эрх зүйн тухай ойлголт, эрх зүйн чиг үүрэг, зарчим
- Эрх зүйн хэм хэмжээний ойлголт
- Эрх зүйн чиг үүрэг, зарчмын тухай ойлголт
- Эрх зүйн бүл, эрх зүйн тогтолцоог тайлбарлах
- Эрх зүйн хэм хэмжээний актын ойлголт, ангилал
- Эрх зүйн хэм хэмжээний бүтэц, эрх зүйт хэрэглээнд ашиглаж чаддаг
сэтгэлгээтэй болох
- Жам ёсны эрх, позитив эрх, субъектив эрхийн зүй тогтолын онолыг
хэрэглэж, хэрэгжүүлдэг болох
- Эрх зүйн эх сурвалжийн талаар суурь мэдлэг олгох, Монголын эрх
зүйн эх сурвалжийн онцлог шинжийг тайлбарлах чадвар эзэмшсэн
байх
5. Ашиглах материал
1. Ч.Нямсүрэн – Эрх зүйн онол УБ 2011
2. Т.Доохүү – Эрх зүйн онол УБ 2005
3. Н.Гантулга – Төр, эрх зүйн ерөнхий схем УБ 1998
4. Д.Баярсайхан – Эрх зүйн онол УБ 1996, 2009
5. Н.Лүндээдорж – Төр, эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага УБ
2001
6. С.Жалан-Аажив – Төр, эрх зүйн онол УБ 2000
7. С.С.Алексеев – Төр ба эрх зүй УБ 2004