SlideShare a Scribd company logo
1 of 11
ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН
ТУХАЙД
НЭГ: Үндсэн хуулийн “Холч” байдлын тухайд
Өнөөгийн ертөнцөд ардчилал, нийгмийн дэвшил хөгжлийн нэг гол улс орон
болсон АНУ-ын Үндсэн хууль 200 гаруй жилийн настай ч эдүгээ хүртэл мөрдөгдсөөр
хүн төрөлхтөний эрх зүйн онол сэтгэлгээ, Үндсэн хуульт ёсны нэгэн жишиг, үлгэр
дууриалал болж байдаг. Их Британий эзэнт гүрнээс бүрмөсөн өрх тусгаарлаж
Ерөнхийлөгч Ж.Вашингтоны санаачилгаар 1787 онд Нэгдсэн улсын Үндсэн хуулийг
баталжээ. Үүнээс 4 жилийн дараа буюу 1791 онд холбооны улс, мужуудад Үндсэн
хуулийг батлах үедээ амласан ёсоор бие даасан байдлыг нь баталгаажуулсан
нэмэлт, өөрчлөлт оруулсан нь уг Үндсэн хуулийн анхны арван нэмэлт өөрчлөлт
болжээ. Дараагийн арван хоёр нэмэлт өөрчлөлтийг 1798-1946 оны хооронд
оруулжээ. Гэхдээ эдгээр өөрчлөлтүүд нь АНУ-ын ардчилсан төр засгийн тогтолцооны
үндсийг хөндөөгүй бөгөөд холбооны энэхүү засаглалын бат бөхийн тулд л хийсэн
өөрчлөлт байжээ. АНУ-ын төрийн эрх мэдлийг Конгресс (хууль тогтоох), Ерөнхийлөгч
(гүйцэтгэх), дээд шүүх (шүүх)-д хуваарилсан Үндсэн хуулийн хяналтын үр нөлөөтэй
тогтолцоо бүрдүүлсэн, хүний эрх, эрх чөлөөний баталгааг бүрдүүлж хуульчилсан
зэрэг нь 200 гаруй жилийн турш нэгдсэн улсын төр, засгийн тогтвортой байдал,
нийгмийн дэвшил хөгжлийн баталгаа нь болсоор байна.
Үндсэн хуулийн анхдагч орны нэг болох Францын Үндсэн хуулинд ч Үндсэн
хууль БНУ-ын гол хууль бөгөөд тогтвортой үйлчлэх дархлааны тогтолцоо
механизмыг бүрдүүлэгч заалтууд байдаг. Товчоор хэлэхэд ардчилал, бүгд
найрамдах, үндсэнхуульт ёсны өлгий орнуудын Үндсэн хуульд Үндсэн хууль төрийн
гол хууль байж хууль бүтээх хэрэгжүүлэх үйл ажиллагааны гол зарчим, үндэс суурь
нь, чиг баримжаа нь болж тогтвортой үйлчлэх дархлааны тогтолцоо механизмыг
шингээсэн байдаг.
Яагаад Үндсэн хууль улсын гол хууль байдаг, “яагаад Үндсэн хууль тогтвортой,
холч байх ёстой вэ? Үндсэн хуулийн шинэтгэлийн тогтолцоо, механизм ямар байх
ёстой? зэрэг нь эдүгээ ардчилсан төрийн тогтолцооны хөгжлийн онол, арга зүйн
яахын аргагүй тулгар асуудал юм. Учир нь 90-ээд оноос дэлхий дахиныг бүхэлд нь
хамарсан либерал ардчилсан үзэл баримтлалын шинэ давалгааны улмаас Үндсэн
хуульт уламжлалт ёсны онол, ардчилсан олон орны Үндсэн хуульт төрийн тогтолцоо
“баруун”, “зүүний” талынхны шүүмжлэл маргааны нэг сэдэв болж байна. Үндсэн
хуулиар ардчилсан төрийн байгууламжийн тогтолцоо, түүний үндсэн зарчмыг
баталгаажуулдаг, тийм учраас Үндсэн хуулиараа оролдох нь төр улсын тогтвортой
байдалд хортойгоор нөлөөлөх уршигтай гэж үзэж байхад зарим либералууд
(тухайлбал бидний танил М.Дюверже нар) Үндсэн хуульт парламентат ёсны үнэт
зүйл болох эрх мэдэл хуваарилалтын тэнцвэржүүлэлт болон харилцан хяналтын
механизм өнөөдөр олонхи орны Үндсэн хуульд зөвхөн “байх ёстой”-н хүрээнд,
заримдаа тунхаглалын зүйл төдий байгааг Үндсэн хуулийн шинэтгэлийг нөхцөлдүүлж
болох шалтгаан гэж үзэж байх жишээтэй. “Дэлхий дахинд өнөөдөр тогтож буй
парламентын дэглэмүүд тэнцвэргүй ажээ. Заримд нь Парламент давамгайлж
байхад, нөгөөд нь Засгийн газар ноёрхдог жишээтэй”. (М.Дюверже. Улс төрийн
байгууламж….163 дах талд)
Хуулиудыг Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг хянах тогтолцооны асуудал ч
ихээхэн маргаантай асуудлын нэг хэвээр байна. Гэхдээ л Үндсэн хуулийн тогтвортой
байдал нь төр нийгмийн тогтвортой байдлын нэг баталгаа, үндэс гэх үзэл санаа
давамгайлах хандлагатайг онцлон тэмдэглэе. Б.Чимид, Ж.Амарсанаа, Н.Жанцан
нарын зэрэг монголын эрдэмтэн судлаачид Үндсэн хуульд “элдэв шалтаг,
шалтгаанаар” гар дүрэхийг ихэд цээрлэн цэрвэсэн үзэл санаатай байдгийг би бээр
либерал ардчилсан төрийн тогтолцоог зүгшрүүлэх, зорилгод нийцсэн хандлага
хэмээн дэмжиж байдаг.
Эхний ээлжинд Үндсэн хуулийнхаа оршил болоод 70 зүйлийн хэсэг нэг бүр, үг
өгүүлбэр болгоныг нэг бүрчлэн утгыг нь нээж ойлгосноор Үндсэн хууль үүргээ
биелүүлж чадаж байгаа эсэхийг олж мэднэ. Ингэснээр ямар зүйл, хэсгийг нь өөрчилж
шинэчлэх вэ гэдэг хариулт гарах юм. Засаглалын тогтолцоо буюу төрийн удирдлагын
хэлбэр зэрэг (Ерөнхийлөгчийн засаглалтай болъё, эсхүл Ерөнхий сайд нь Засгийн
газрын танхимаа бүрдүүлж, парламентын сонгууль зарладаг парламентын сонгодог
засаглал руу шилжье, парламентын гишүүдийн тоог нэмэх замаар хоёр танхимт
парламентат ёсыг төлөвшүүлье, яамдын нэр, тоо, сонгуулийн холимог тогтолцоог
зааж өгье гэх зэрэг) нэлээн том шинэчлэлийн тухай саналуудыг ярихаасаа өмнө 2000
онд хэл амтай оруулсан долоон өөрчлөлтийг хэрхэх, төрийн эрх мэдэл
хуваарилалтын гажуудлыг яаж засах тухай асуудал л тулгамдсан зорилт юм.
Үндсэн хуулийн оршилд, Монголын ард түмэн бид .... гэж эхэлдэг нь
санамсаргүй зүйл биш. "Монгол Улсын шинэ Үндсэн хууль бол үндэснийхээ
оюуны чадавхид түшиглэн, бодит нөхцлөө харгалзан уламжлал шинэчлэлийн
жам ёсыг тусгасан үзэл баримтлал бүхий манай ард түмний өөрсдийнх нь
бүтээл туурвил мөн." (Б.Чимид Үндсэн хуулийн үзэл баримтлалын асуудал
сэдэвт бага хурал. 2005)
Улс орны хөгжлийн явц, нийгэм эдийн засгийн өөрчлөлтөөс шалтгаалж
Үндсэн хуулийг боловсронгуй болгох шаардлага бий болдог. Иймд Монгол
Улсын Үндсэн Хуулийг дээдлэн сахиж, хүндэтгэн биелүүлэх, түүний
тогтвортой байдлыг хангах нь Монгол Улсын тусгаар тогтносон /бүрэн эрхт
байдлаар оршин тогтнохуйн эрх зүйн үндэс хэмээн үзэж, Монгол Улсын
Үндсэн хуулийн Жаран найм, Жаран есдүгээр зүйлд заасан үндэслэлийн
дагуу хянан шийдвэрлэх үйл ажиллагааны зарчим, журмыг зохицуулж өгсөн
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг
2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан билээ. Монгол Улсын Үндсэн
хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн агуулга, хязгаар болон Үндсэн хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулж үл болох нөхцлийг, хууль санаачлагч өөрийн
хүслээр хуулийн төслийн бичвэр өргөн барих биш, харин төрийн гол хууль
санаачлах өндөр шаардлагыг хангах хэмжээнд асуудлыг нягтлан
боловсруулах ёстойг, мөн Үндсэн хуульд зөвхөн хуулиар нэмэлт , өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ ердийн хууль хэлэлцдэг дэгийг
баримтлахгүй байхыг хуульчилж өгснөөрөө Монгол Улсын Үндсэн хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн онцлог, ач холбогдол оршиж
байгаа юм.
Үндсэн хуулийн гол архитектор Б.Чимид багшийн "Үндсэн хууль өөрчлөх
шаардлага байна уу гэсэн асуултад: Өөрчлөгдөхгүй хууль гэж үгүй. Харин
төрийн байгууламжийн тогтолцоо, түүний зарчмын суурь асуудлын хувьд
Үндсэн хуулиар оролдох нь төр, улсын амьдралд хор хохирол учруулж
болзошгүй байдаг. Учир нь Үндсэн хууль бол түр зуурын буюу хэсэг хугацааны
хөтөлбөр биш, харин ард түмний нэгэнт сонгосон зам болох нийгмийн яс
булчингийн тогтолцоог язгуураар нь зангидсан, зүйл бүр нь авцалдаатай
суурь хууль бөгөөд түүнээс аль нэг судсыг тасалбал бусад сүлжээндээ шарх
үүсгэдэг. Үүнийг дордуулсан долоон өөрчлөлт тод харуулав. Иймд юу юугуй
өөрчлөхийн оронд хохирол багатай буюу хор хөнөөлгүй арга замыг олох
хэрэгтэй байдаг. Үүний тул түүний үг бүрийн утга, үзэл баримтлалыг гүнзгий
ойлгож хэрэгжүүлэх, нарийвчилсан зөв тодорхой, Үндсэн хуульчилсан
(органик) хууль, ердийн хууль, дэгээр (стандарт) оролдох нь зөв байдаг. Энэ
бол олон улс оронд нотлогдсон зүйл болох нь маргаангүй. Юм л бол Үндсэн
хуулийг ямар нэг хэрэглээний заавар, дэг журамчлага (процедур) шиг ойлгож
гоочилдогоо болих цаг болсон. (Б.Чимид Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс.
УБ. 2006. 112-113 дах тал) гэжээ.
Харамсалтай нь Үндсэн хуульд хүрэлгүйгээр Улсын Их Хурлын гишүүн
Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлах, Засгийн газрьн
бүтэц, бүрэлдэхүүнийг хэвийн зохистой хэмжээнд байлгах зэрэг эрх мэдлийн
хуваарилалттай холбоотой асуудлыг органик хуулиар зохицуулах удаа
дараагийн оролдлого бодит амьдрал дээр улс төрийн намуудын субьектив
хүчин зүйлийн нөлөөгөөр хэрэгжихгүй байгаа юм.
1789 оны Францын "Хүний болон иргэний эрхийн тунхаг"-ийн 16 дугаар
зүйлд "Хүний эрхийг хамгаалаагүй, төрийн эрх мэдлийг хуваарилаагүй улсад
Үндсэн хууль оршдоггүй " гэж заасан билээ. Монтеське тэртээ 1748 онд
нийтлүүлсэн "Хуулийн амин сүнс" бүтээлдээ "Хууль тогтоох, гүйцэтгэх эрх
мэдлийг нэгтгэвэл эрх чөлөөг боомилно, эрх чөлөө байхгүй бол шударга шүүх
байхгүй, парламент шүүх хоёр нийлбэл хуулийн дарангуйлал үүснэ. Гүйцэтгэх
эрх мэдэл шүүх хоёр нийлбэл бодит дарангуйлал үүсэх бололцоотой" (Шарль
Монтеське. Хуулийн амин сүнс. Орчуулсан Т.Төмөрхөлөг УБ 2008. 179 дэх
талд дурьдсаныг утгачилав) хэмээн дүгнэн хэлснийг Үндсэн хуулиар төрийн
эрх мэдлийг хуваарилахад арга зүйн иш үндэс болгосон байдаг. Үүнээс
өөрөөр ”цоо шинэ дугуй бүтээх” гэхийн хэрэгггүй л дээ. Гэхдээ бас Монголд
төр ёсны баялаг уламжлал, ёс суртахууны зохицуулалтын хүчирхэг механизм
дэлхийн, тэр дундаа өрнөдийн ардчилсан орнуудынхаас хамаагүй хүчтэй
үйлчилдэгийг судалж тооцох шаардлага бий. Үндсэн хуулийн холч байдал,
тогтвортой урт удаан хугацаанд үйлчлэх дархлаа нь Үндсэн хуулийн шалгуур
үзүүлэлтийн нэг нь л болохыг онцлон тэмдэглэе.
ХОЁР: Үндсэн хуулийн шалгуур үзүүлэлтийн тухайд
Профессор Ч.Энхбаатар, Д.Солонго, судлаач П.Амаржаргал, Ц.Даваадулам,
Чикагогийн их сургуулийн профессор Том Гинсбург нар “Ардчилсан Засаглалын
Институцийн хөгжил: сургалт шинэчлэлийн санал (2014)” судалгааны бүтээлдээ
Үндсэн хууль амжилттай хэрэгжих таван шалгуур буюу удаан үйлчлэх чадвар,
хууль ёсны хүлээн зөвшөөрөгдсөн байдал бий болгох, улс төрийн зөрчлийг
зохицуулах, агентын зардлыг бууруулах, нийтийн барааг үйлдвэрлэх гэсэн
шалгууруудыг санал болгожээ. (3-6 дах талд). Үндсэн хууль амьдралын бодит
хэрэгцээ шаардлагаас үүдэн гарсан байх, төрийн удирдлагын тогтолцоо олон
нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байх шаардлагыг шингээсэн эхний хоёр шалгуур
энгийн ойлгомжтой зүйл гэж ойлгогдож байна. Удаан үйлчлэх чадварын тухайд
хугацааны үнэ цэнэ нь жил, сараар бус харин тухайн цаг үед тохиосон, өрнөсөн
үйл явдлын ач холбогдол үр дагавраар хэмжигдэнэ гэвэл арай бодитой юм.
Ч.Энхбаатар, Д.Солонго нарын үзэж буйгаар Үндсэн хуулийн улс төрийн
зөрчлийг зохицуулах шалгуур нь нийгэмд үүссэн улс төрийн маргааныг
илэрхийлэх арга зам шийдвэрлэх механизм байгаа эсэхэд орших ажээ. (4 дэх
талд) Сайн (амжилттай) Үндсэн хууль зөрчлийг гудамжны тэмцлээр бус улс
төрийн институцийн замаар шийдвэрлэх боломж олгодог байна. Үндсэн хуулийг
боловсруулахад улс төрийн хүчнийг өргөн (болж өгвөл бүгдийг) оролцуулах,
сонгуулийн ялагдлын улмаас хүлээх хохирлыг багасгах механизм (ялалт
байгуулсан этгээдүүдэд хэт их эрх мэдэл өгөхгүй байх нөхцлийг хангах гэсэн
санаагаар), улс төрийн (парламентын) институцийг сайтар тунгаан бодож
байгуулах, Үндсэн хуулийн үг хэллэг бүр сайтар нягтлагдсан, ойлгомжтой болох
зэрэг нь улс төрийн зөрчил, тэмцлээс сэргийлэх чухал нөхцөл болдог байна.
Үндсэн хуульт ёсны үндсэн зорилго нь төр засаг өөрөөсөө илүү иргэдийн
өмнөөс үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангах явдал ажээ. (5 дах тал 21-р
зүйл). Эдийн засагчдын нэрлэдэг агентын зардал (agency costs) олон
хэлбэрээр илрэх бөгөөд төрийн албан тушаалтан хувийн эрх ашгийн төлөө
ажиллаж эсхүл эрх мэдлээ зузаатгах оролдлого, албан тушаалтан эсхүл нам
хууль ёсны бүрэн эрхийн хугацаанаас цааш эрх мэдлээ хадгалахыг санаархах,
авлигад өртөх зэрэг хэлбэрээр илэрдэг байна. Эрх мэдлийн хуваарилалт,
авлигатай тэмцэх механизм, засгийн газрын хариуцлагын (солигдох, огцрох)
тогтолцоо зэрэг нь төр засгийг хязгаарлах буюу агентын зардлын хэмжүүр
болдог байна.
Агентын зардлын нөгөө тал нь нийтийн бараа бий болгох буюу засгийн
газраас хэрэгжүүлж чадах зүйл дээр нь хангалттай эрх мэдэл олгох хэрэг ажээ.
(24-р зүйл).
Үндсэн хуулийн шалгуурын тухай судлаачдын энэхүү үзэл бодлыг
үндсэнд нь зөв гэх үндэслэл байгаа ч Үндсэн хуулийн дархлааг болон Үндсэн
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах механизмыг хуульчлан тогтоосон байдал
зэргийг бие даасан шалгуур үзүүлэлт болгон авч үзэхийг бид санал болгож
байгаа юм. Үндсэн хуулийн дархлааг аль нэг органик хуулиар бус Үндсэн
хуульд өөрт нь шингээсэн байхыг бид илүүтэй хэмээн үзэж байгаа болно.
ГУРАВ: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухайд
Үндсэн хууль үйлчилж эхэлснээс хойш хорин дөрвөн жил шахам хугацаа
улиран одож, нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралд маш олон
хувирал өөрчлөлт бий болсон нь тодорхой. Энэ бүхэнтэй уялдан Үндсэн
хуульд зарим нэмэлт, өөрчлөлт орох үндэслэл, эрэлт хэрэгцээ шаардлага бий
болов. Улс төрийн зөрчил, маргааныг гудамжинд, хүчирхийллийн аргаар бус
хуулийн хүрээнд парламент дотроо шийдвэрлэж байхыг бодит ардчиллын
илрэл гэж ойлгодог. Энэ ч учраас Үндсэн хуулийн өөрийнх нь нэг гол чиг үүрэг
бол улс төрийн зөрчил, хямралыг зохицуулах, түүнээс урьдчилан сэргийлэх
явдал юм. Гэвч нийгэмд болж бүтэхгүй байсан бүхий л зүйл (эдийн засгийн
хүндрэл, бэрхшээл, ядуурал, засгийн газрын тогтворгүй байдал, улс төрийн
намын үйл ажиллагааны согог дутагдал зэрэг)-ийг дан ганц Үндсэн хуулийн
зохицуулалт хоцорсноос, тогтолцооны гажигаас шалтгаалсан хэмээн Үндсэн
хууль руу бүгдийг чихэж болохгүй. Нөгөө талаар Улсын Их Хурал, төрийн
тэргүүн Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн
дээд институцийн төрийн тогтолцоонд эзлэх байр, гүйцэтгэх үүрэг, хариуцлага,
маш тодорхой байхаас төрийн тогтолцоо ч, улс орны хөгжил дэвшил ч шууд
хамааралтайг умартаж болохгүй цаг үетэй тулж байна. Дээрээ суудлаа олохгүй
бол доороо гүйдлээ олохгүй гэсэн ардын үг бодитоороо бий болчихоод удаж
байна.
“Сонгуульт дарангуйлал” хэмээгдэх Британи маягийн системд намын
дарга парламентын олонхийг гардан зохион байгуулж, засгийн газраа
тэргүүлдэг. Парламентад хэт олонхи, хэт цөөнхи гэсэн хоёр хүчин сөргөлдөж,
олонхи нь хууль тогтоох эрх мэдлийг бүрэн хянаж, намынх нь дарга гүйцэтгэх
эрх мэдлийг дангаараа хянах бололцоог олгодог. Ийм шинж манй төрийн
өнөөгийн тогтолцоонд илэрдэг.
Парламентын засаглалтай улс гэхээр л парламентад нь бүх бүрэн эрх
бөөгнөрөх ёстой гэж ойлгож болохгүй юм. Ирэх нэг хоёр жилээс шууд нүүр
тулж буй өрийн дарамтаас эхлээд тохиож мэдэх бүх хүндрэл, бэрхшээлийг
даван туулах чадавхийг бүрдүүлэх хөгжлийн зөв үндэс суурийг тавих, эдийн
засаг, нийгмийн хөгжилд төрийн тогтолцоо нь саатуулагч хүчин зүйл болох бус
харин ч эдийн засгийн хүндрэлийн намгаас улс орноо авч гарах төрийн зөв
тогтолцоог бэхжүүлж өгөх шаардлагатай байна. Иймд парламент, засгийн
газрын хоорондын харилцааны зөв тэнцвэр, хяналтыг бий болгох
шаардлагатай.
Монгол Улс парламентын Бүгд Найрамдах Улс юм бол Ерөнхийлөгчийг
бүх ард түмнээс сонгож байгаа нь засаглалын хэлбэрийн зөрчлийг агуулж
Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах юм уу холимог Бүгд Найрамдах Улсын
хэлбэртэй улс болгон харагдуулахын сацуу бодитой бэрхшээлүүдийг бий
болгож байна. Иймд төрийн тэргүүн- Ерөнхийлөгчийг парламентын гишүүд
дээр өргөтгөсөн төлөөлөл оруулж сонгодог парламентын засаглалтай
улсуудын төрийн тэргүүнээ тодруулдаг жишгээр нь явахаас өөр аргагүй байна.
Нэгэнт ийм жишгээр явбал Ерөнхийлөгчид байгаа хууль санаачлах эрхийг
хасах шаардлагатай болно. Харин хориг тавих эрхийг нь хэвээр үлдээх нь эрх
мэдлийг тэнцвэржүүлэх нэг арга хэрэгслийг хадгалж буй хэрэг юм.
Манайд эдүгээ наад зах нь Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын
гишүүний үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэхийг хязгаарлах, болиулах чиглэлд
Үндсэн хуульд тодорхой заах шаардлага урган гарч байна.
Түүнчлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тооны дээд хязгаарыг 12-оос
хэтрэхгүй байхаар тогтоож, тэдгээрийн дийлэнх буюу 8-9 яамыг нэр заан
Үндсэн хуульд суулгаж өгөөд Ерөнхий сайд зөвхөн 3-4 Засгийн газрын гишүүн
тодорхой асуудал эрхэлсэн сайдыг тухайн цаг үеийн эрэлт хэрэгцээ,
шаардлагаас үндэслэн Үндсэн хуульд заасан хязгаарт багтаан оруулж ирэх
эрхийг өгөх нь зүйтэй байна.
Онол, арга зүйн хувьд сонирхол татаж буй асуудал бол парламентад
эрсдэл үүсгэх илүүдэл мөн. Тухайлбал, Парламентын засагт парламент нь
засгийн газраа байгуулж чадахгүй байна гэдэг бол парламентын засгийн
шинжээ алдаж байгаа явдал учир үүнийхээ хариуцлагыг парламент
институцийн хувьд дангаараа хүлээх ёстой агаад хууль тогтоох, гүйцэтгэх эрх
мэдлийн хооронд зуучлах үүрэгтэй төрийн тэргүүн энэ хариуцлагыг
хөндлөнгөөс тооцож, парламентыг тараадаг нийтлэг жишигтэйг ХБНГУ, БНЧУ,
БНУУ гэх мэт олон орны жишээн дээр харж болно. Тиймээс энэ заалт өмнөх
хувилбарынхаа доголдолтой талыг зассан байна. Нэгд, хэдийгээр “өөрөө
тарах” тухай хөндсөн байгаа боловч энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч
болзол бүрдмэгц бүрэн эрхийнхээ хүрээнд бие даан шийдвэр гаргах эрхтэй
болж байна. Ингэснээр парламентад хариуцлага хүлээлгэж, эрсдэл үүрүүлж
байгаа юм. Хоёрт, УИХ тарах нөхцөл УИХ-д тарах сонирхол үүссэн эсэхээс үл
хамааран бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, тарах эсэх нь өөрийнх нь дур зоргын
хэрэг байхаа нэгэнт больсон хэрэг юм. Үүгээрээ санкцийн шинж нь улам тодорч
байна. Уул нь парламентад эрсдлийг илүү бодит байдлаар үүсгэж байгаа
тохиолдол нь Парламент Засгийн газарт итгэл үзүүлэхээс татгалзсан нөхцөлд
Засгийн газрын хүсэлтээр Ерөнхийлөгч хямралын шалтгааныг үнэлэн цэгнэж
эсхүл Засгийн газрыг огцруулах, эсхүл Парламентыг тараах шийдвэрийн аль
нэгийг гаргадаг журам юм. Манайд энэ журмыг нутагшуулснаар л парламент
бодит хариуцлага хүлээдэг, эрсдэл үүрдэг болно. Тэрнээс биш 45 хоногийн
дотор Ерөнхий сайдыг томилж чадахгүй байх гэдэг нь зүгээр л тунхаглал гэж
шүүмжлэх хүмүүс ч байна.
Ерөнхий сайдыг 45 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол
гэдэг дээрх заалт нь Үндсэн хуульд 1999 онд оруулсан долоон нэмэлт,
өөрчлөлтийн нэг нь юм. Ер нь эдгээр долоон нэмэлт, өөрчлөлтийн алийг нь
цааш нь үргэлжлүүлж, алийг нь хүчингүй болгох вэ гэдэг асуудлыг нэг мөр
шийдвэрлэж, алдаагаа засах цаг нэгэнт тулжээ.
Хэдийгээр УИХ-ын чуулган чуулах хугацаа 75-ыг 50 болгосон ч 2000
оноос хойшхи бүхий л чуулган 75-аас доошгүй ажлын өдөр чуулсан байдаг.
Эндээс харвал УИХ-ын чуулах хугацааг заавал хагас жил тутам нэг удаа гэлгүй
улирал тутам 35-аас доошгүй ажлын өдөр чуулахаар болговол хууль тогтоох
байнгын байгууллага гэдэг шинжиндээ илүүтэй нийцнэ. Болохгүй бол үгүй ядаж
хуучнаар нь 75-аас доошгүй ажлын өдөр байлгах нь зүйтэй байна.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр чуулганыг
хүчинтэйд тооцох заалтыг халж дийлэнх олонхоор (51-ээс дээш) гэж хуучныг
нь сэргээснээр олонхийн ардчиллаас зөвшилцлийн ардчилалд шилжих нөхцөл
бүрдэнэ.
Хуульд өөрөөр заагаагүй бол саналаа илээр гаргаж шийдвэрлэх заалтын
дагуу ард түмний элч-төрийн түшээгийн өгсөн санал нээлттэй байх нь
сөргөөсөө эерэг тал нь илүүтэй гэж үзэж байна. Гэхдээ нууцаар санал хураах
шаардлагатай зарим асуудлууд бодит амьдрал дээр байгаа юм. Тухайлбал
Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр
дэвшүүлэн саналаа нууцаар гаргаж сонгоно гэсэн Үндсэн хуулийн 24 дүгээр
зүйлийн 1-ийг эргэж сэргээх нь зүйтэй юм.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тав хоногийн дотор УИХ-д
оруулах заалт мөн л улс төрийн амьдрал буюу улс төрийн намууд
Ерөнхийлөгчийн харилцаанаас үүдсэн зайлшгүй шаардлагаас урган гарсан
гэдгийг хэлэх хэрэгтэй. Сонгуульд олонх болсон эсхүл хамгийн олон суудал
авсан нам Ерөнхий сайдад нэр дэвшигчээ УИХ-д оруулж чадахгүй бол
сонгуульд оролцсоны утга учир алдагдахад хүрнэ хэмээн тайлбарладаг. Ер
нь Монгол Улс бол парламентын засаглал бүхий улсын хувьд Ерөнхийлөгчид
шууд ба шууд бус замаар тодорхой бүрэн эрхүүдийг органик ба бусад
хуулиар шилжүүлсээр байгаад эрх мэдлийн тэнцвэрийг алдагдуулав гэсэн
судлаачдын шүүмжлэлийг хуваалцахаас аргагүйд хүрч байна. Органик хууль
гэснээс Монгол улсад Үндсэн хуулиар зарим хуулийг органик эсхүл үндсэн
хуулийн шинжтэй хууль гэж албан ёсоор хүлээн зөвшөөрвөл тийм хуулийг арай
өндөр босгоор баталж, өөрчилж байх, ингэснээр УИХ-ын, Ерөнхийлөгчийн
зэрэг зарим чухал хуулиар хэн дуртай нь оролдох явдал багасана гэж үзэж
байна.
УИХ-ын гишүүн Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллахыг
зөвшөөрсөн эл заалтыг эргэн харах шаардлага зүй ёсоор тавигдаад удаж
байна.
Манай улсын тухайд парламентын гишүүний тоо харьцангуй цөөн, нэг
танхимтай учраас УИХ-ын гишүүдээс Засгийн газрын бүрэлдэхүүнийг бүхэлд
нь бүрдүүлэх зохимжгүй гэдэг нь хэн бүхэнд тодорхой байна. Иймд Ерөнхий
сайд болон Засгийн газрын танхимын гишүүдийн дөрөвний нэгээс хэтрэхгүй
байхаар давхар байхыг хязгаарлаж өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа болно.
Үндэсний зарим судлаачид төдийгүй сонгогч иргэдийн дунд Монгол
Улсад парламтентын төлөвшил, хөгжил нь намын нөлөө улам нэмэгдэх,
парламент барьцаа улам лавшруулж, эрх мэдлээ нэмэгдүүлэх, харин бусад
институцийн эрх хязгаарлагдах чиглэлээр явж ирсэн. Маргаантай асуудлыг
парламент бусдад тулгах замаар шийдвэрлэж байсан, тийм учраас одоогийн
парламент нь үнэн чанартаа бүхнийг мэддэг, бүхнийг шийддэг, хэнд ч
захирагддаггүй 90-ээд оны өмнөх парламентаас өөрцгүй болсон. Ард нь нам
хэмээх нууц ноёнтон өмнө ч байсан одоо ч байгаа гэсэн хатуу шүүмжлэл өрнөж
байна. Эл шүүмжлэлээс бодон тунгаах засч залруулах зүйл нэлээд байгаа нь
бодит үнэн. Энэ асуудлыг судлаачид тавихдаа өнөөх л төрийн эрх барих дээд
байгууллага, Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх гэсэн хоёр зүйлийг иш татаж
байгаа юм. Ер нь ч дэлхий нийтийн хандлага огт өөр чиглэлээр буюу
парламентын хэмжээлшгүй эрхийг хязгаарлах чиглэлд явсан бөгөөд үүнд
рационал парламентаризмын агуулга оршино. Тухайлбал, Ерөнхийлөгчөөс
парламентыг тараах (үүний үндэслэл нь манайхаас өргөн), Ерөнхий сайдыг
огцруулбал нэгэн зэрэг орны хүнийг дэвшүүлэх зэрэг олон журмыг
нэвтрүүлсэн. Манайх харин элгээрээс ганц нэгийг нь хагас дутуу нэвтрүүлж,
дүр эсгэсэн байдлаар хандаж байна. Иймд байдал олигтой дээрдэхгүй, төрийн
тогтворгүй байдал, хямрал цаашдаа ч үргэлжлэх магадлалтай болоод байна.
Гэхдээ онцгой бүрэн эрхийн “онцгой” гэсэн үгийг хасахыг ч дэмжих
боломжгүй. Учир нь Улсын Их Хурлын хэнтэй ч хуваалцаж болохгүй зөвхөн
өөрөө хэрэгжүүлэх ёстой бүрэн эрхийг “онцгой” гэж тодотгосон хэрэг юм. Харин
“онцгой” нь байгаад 25 дугаар зүйлд заасан бүрэн эрхүүдийн хэрэгжилтийн үр
нөлөөнд дүн шинжилгээ хийж, зарим нэг өөрчлөлт л оруулж болох юм.
Тухайлбал, Засгийн газрын гишүүнийг нэгбүрчлэн томилж байгааг Ерөнхий
сайд нь Засгийн газрын гишүүдээ Ерөнхийлөгч болон Улсын Их Хуралд
танилцуулснаар Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцогдож танхимаа
бие даан бүрдүүлэх байдлаар өөрчлөлт оруулах зэрэг асуудал юм.
Хууль тогтоох эрх мэдэл нь Үндсэн хууль хийгээд нийтээр дагаж
мөрдөх хуулийг тогтоох, улсын төсөв батлах, түүнчлэн гүйцэтгэх эрх
мэдлийг хэрэгжүүлэгч Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих
эрхийн цогц юм.
Хууль тогтоох эрх мэдлийг ард түмнээс сонгогдсон төлөөлөгчид
хэрэгжүүлэх ёстой. Тиймээс ч парламент – төрийн эрх мэдлийг хуваарилах
тогтолцоонд үндэснийхээ эрх ашгийг илэрхийлсэн төрийн хууль тогтоох
төлөөлөгчдийн байгууллага байдаг.
Хууль тогтоох эрх мэдэл нь Үндсэн хуулийн байгууламжаар, гүйцэтгэх ба
шүүх эрх мэдэл нь хууль эрх зүйгээр хязгаарлагдана.
Парламент-бүтэц, зохион байгуулалтын хэлбэр байдаг бол парламентат
ёс-түүний үйл ажиллагаа, бүрэн эрх, хүлээн зөвшөөрөгдөх чанарын талыг
илэрхийлсэн ойлголт юм.
Энэ бүхнээс үзэхэд хууль тогтоох эрх мэдэл нь дан ганц хууль санаачлах
хийгээд батлах хүрээгээр хязгаарлагдахгүй бөгөөд Засгийн газрыг бүрдүүлэх
болон бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах, Засгийн газар болон
төрийн бусад байгууллагуудын үйл ажиллагааг хянах, (асуулга асуух,
буруушаасан тогтоол гаргах, үл итгэхээ илэрхийлэх, сайд нарыг чөлөөлөх,
Засгийн газрыг огцруулах зэрэг хэлбэрээр хэрэгжинэ) зэрэг бүрэн эрхүүдийг
багтаасан ойлголт.
Эндээс бид парламентын зарим бүрэн эрхийг тухайлбал, Засгийн газрын
гишүүдийг хүн тус бүрээр хэлэлцэн томилох, чөлөөлөхийг Ерөнхий сайдын
саналаар Ерөнхийлөгч батламжилдаг болгон шилжүүлэх саналыг тавьж байгаа
юм. Ингэснээр төрийн эрх мэдлийн тогтолцоонд гүйцэтгэх эрх мэдлийн байр
суурь бэхжиж, парламентын хяналт сайжрах юм.
Парламентын гишүүдийн тоо, парламентын гишүүний бүрэн эрхийн
хугацаа, гишүүний насны доод босго, парламентын гишүүний халдашгүй
байдал болоод хариуцлагын тогтолцоо зэрэгтэй холбоотой олон санал яригдаж
байна. Арга ч үгүй юм. Үндсэн хууль үйлчилж ирсэн хорь гаруй жилийн
хугацаанд бас нэлээд туршлага сургамж хуримтлагджээ.
Энэ бүхнээс үзэхэд Засгийн газрыг бүрдүүлэх асуудал, Ерөнхийлөгчийн
бүрэн эрх, эрх мэдлийн салбаруудын харилцааны асуудал, нутгийн
удирдлага, үндсэн хуулийн дархлаа зэрэг бусад зарим асуудлаар оруулах
нэмэлт, өөрчлөлт ч гарч ирэх нь тодорхой байна. Гэхдээ Үндсэн хуулийн
асуудалд алсыг сайн харахгүй, дутуу дулимаг, түргэн түүхий хандаж
болохгүй гэдгийг бид энэ он жилүүдэд ухаарлаа. Үндсэн хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулахдаа бид дахин алдах ёсгүй. Бас дутуу, буруу явсан хандлагад
хөтлөгдөж цаг хугацаанд шахагдаж, судалгаа, тооцоо багатай сэтгэл хөдлөлөөр
Үндсэн хуулиар оролдож болохгүй.

More Related Content

What's hot

гарчиггүй төр
гарчиггүй төргарчиггүй төр
гарчиггүй төрdoljoo79
 
L 4 delhiin ulsuudiin zasaglaliin helber
L 4 delhiin ulsuudiin zasaglaliin helberL 4 delhiin ulsuudiin zasaglaliin helber
L 4 delhiin ulsuudiin zasaglaliin helberBMunguntuul
 
ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧМЫГ ТОДОТГОХ НЬ: Хууль тогтоогч хуулиар дамжуулан хөндлөнг...
ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧМЫГ ТОДОТГОХ НЬ: Хууль тогтоогч хуулиар дамжуулан хөндлөнг...ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧМЫГ ТОДОТГОХ НЬ: Хууль тогтоогч хуулиар дамжуулан хөндлөнг...
ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧМЫГ ТОДОТГОХ НЬ: Хууль тогтоогч хуулиар дамжуулан хөндлөнг...Galbaatar Lkhagvasuren
 
эрх мэдэл гэж юуг хэлэх вэ
эрх мэдэл гэж юуг хэлэх вээрх мэдэл гэж юуг хэлэх вэ
эрх мэдэл гэж юуг хэлэх вэShine Naran school
 
иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2Battulga Bayrmagnai
 
лекц оунэз
лекц оунэзлекц оунэз
лекц оунэзanhmabn
 
нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал. нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал. Tuvshinsanaa Baasanjav
 
МОНГОЛ улсын үндсэн хууль 2,5,6-р бүлэг
МОНГОЛ улсын үндсэн хууль 2,5,6-р бүлэгМОНГОЛ улсын үндсэн хууль 2,5,6-р бүлэг
МОНГОЛ улсын үндсэн хууль 2,5,6-р бүлэгKun Martice
 
Copy of zasaglal
Copy of zasaglalCopy of zasaglal
Copy of zasaglalBayarmaa-ss
 
нийгмийн хичээл
нийгмийн хичээлнийгмийн хичээл
нийгмийн хичээлOyunungrakh Oyuka
 
Улс төрийн тухай ойлголт
Улс төрийн тухай ойлголт Улс төрийн тухай ойлголт
Улс төрийн тухай ойлголт Shine Naran school
 
Mongol ulsiin turin togtoltsoo
Mongol ulsiin turin togtoltsooMongol ulsiin turin togtoltsoo
Mongol ulsiin turin togtoltsoomomish_77
 
иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1Battulga Bayrmagnai
 

What's hot (20)

гарчиггүй төр
гарчиггүй төргарчиггүй төр
гарчиггүй төр
 
L 4 delhiin ulsuudiin zasaglaliin helber
L 4 delhiin ulsuudiin zasaglaliin helberL 4 delhiin ulsuudiin zasaglaliin helber
L 4 delhiin ulsuudiin zasaglaliin helber
 
төр гэж юу вэ
төр гэж юу вэтөр гэж юу вэ
төр гэж юу вэ
 
ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧМЫГ ТОДОТГОХ НЬ: Хууль тогтоогч хуулиар дамжуулан хөндлөнг...
ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧМЫГ ТОДОТГОХ НЬ: Хууль тогтоогч хуулиар дамжуулан хөндлөнг...ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧМЫГ ТОДОТГОХ НЬ: Хууль тогтоогч хуулиар дамжуулан хөндлөнг...
ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧМЫГ ТОДОТГОХ НЬ: Хууль тогтоогч хуулиар дамжуулан хөндлөнг...
 
төрийн засаглал
төрийн  засаглалтөрийн  засаглал
төрийн засаглал
 
tiksd
tiksdtiksd
tiksd
 
эрх мэдэл гэж юуг хэлэх вэ
эрх мэдэл гэж юуг хэлэх вээрх мэдэл гэж юуг хэлэх вэ
эрх мэдэл гэж юуг хэлэх вэ
 
иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2
 
лекц оунэз
лекц оунэзлекц оунэз
лекц оунэз
 
нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал. нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал.
 
МОНГОЛ улсын үндсэн хууль 2,5,6-р бүлэг
МОНГОЛ улсын үндсэн хууль 2,5,6-р бүлэгМОНГОЛ улсын үндсэн хууль 2,5,6-р бүлэг
МОНГОЛ улсын үндсэн хууль 2,5,6-р бүлэг
 
Copy of zasaglal
Copy of zasaglalCopy of zasaglal
Copy of zasaglal
 
Haritsyylsan erh zui tsend ayush
Haritsyylsan erh zui  tsend  ayushHaritsyylsan erh zui  tsend  ayush
Haritsyylsan erh zui tsend ayush
 
нийгмийн хичээл
нийгмийн хичээлнийгмийн хичээл
нийгмийн хичээл
 
Улс төрийн тухай ойлголт
Улс төрийн тухай ойлголт Улс төрийн тухай ойлголт
Улс төрийн тухай ойлголт
 
Erh zui ba erh chuluu
Erh zui ba erh chuluuErh zui ba erh chuluu
Erh zui ba erh chuluu
 
Mongol ulsiin turin togtoltsoo
Mongol ulsiin turin togtoltsooMongol ulsiin turin togtoltsoo
Mongol ulsiin turin togtoltsoo
 
Hunii erh
Hunii erhHunii erh
Hunii erh
 
төрийн үүсэл
төрийн үүсэлтөрийн үүсэл
төрийн үүсэл
 
иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1
 

Similar to УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан

Ц.Нямдорж:Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй б...
Ц.Нямдорж:Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй б...Ц.Нямдорж:Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй б...
Ц.Нямдорж:Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй б...Unuruu Dear
 
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл" Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл" Unuruu Dear
 
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...Unuruu Dear
 
Б.Энхбаяр
Б.ЭнхбаярБ.Энхбаяр
Б.ЭнхбаярUnuruu Dear
 
Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага
Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага
Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага Unuruu Dear
 
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptxҮндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptxMurun10a
 
улс төр, оюун санааны шинэ хандлага
улс төр, оюун санааны шинэ хандлагаулс төр, оюун санааны шинэ хандлага
улс төр, оюун санааны шинэ хандлагаtungalag
 
монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлт
монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлтмонгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлт
монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлтП. Эрдэнэсайхан
 
Ardchilal
ArdchilalArdchilal
ArdchilalEesuren
 
Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал
Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудалСонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал
Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудалSundui Batbold
 
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - СОНГУУЛИЙН ДҮРЭМ БА НӨӨЦ...
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - СОНГУУЛИЙН ДҮРЭМ БА НӨӨЦ...Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - СОНГУУЛИЙН ДҮРЭМ БА НӨӨЦ...
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - СОНГУУЛИЙН ДҮРЭМ БА НӨӨЦ...batnasanb
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...Umguullin Mongol Umguulugch
 
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/Azzaya Byambadorj
 
Mt.1990.huvisgal
Mt.1990.huvisgalMt.1990.huvisgal
Mt.1990.huvisgaltolya_08
 
Эрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тоймЭрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тоймtolya_08
 
Constitutional law-bujinlxam
Constitutional law-bujinlxamConstitutional law-bujinlxam
Constitutional law-bujinlxamBujinlkham Buya
 
óëñ òºð ñîíãîí òåñòà
óëñ òºð ñîíãîí òåñòàóëñ òºð ñîíãîí òåñòà
óëñ òºð ñîíãîí òåñòàzundarma
 
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлҮндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлJargalmaa Gantomor
 
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...
1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...Ганцоож Цэрэннадмид
 

Similar to УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан (20)

Ц.Нямдорж:Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй б...
Ц.Нямдорж:Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй б...Ц.Нямдорж:Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй б...
Ц.Нямдорж:Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй б...
 
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл" Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
 
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
 
Б.Энхбаяр
Б.ЭнхбаярБ.Энхбаяр
Б.Энхбаяр
 
Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага
Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага
Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага
 
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptxҮндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
 
улс төр, оюун санааны шинэ хандлага
улс төр, оюун санааны шинэ хандлагаулс төр, оюун санааны шинэ хандлага
улс төр, оюун санааны шинэ хандлага
 
монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлт
монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлтмонгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлт
монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлт
 
Ardchilal
ArdchilalArdchilal
Ardchilal
 
нхх лекц №2
нхх  лекц №2нхх  лекц №2
нхх лекц №2
 
Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал
Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудалСонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал
Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал
 
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - СОНГУУЛИЙН ДҮРЭМ БА НӨӨЦ...
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - СОНГУУЛИЙН ДҮРЭМ БА НӨӨЦ...Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - СОНГУУЛИЙН ДҮРЭМ БА НӨӨЦ...
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - СОНГУУЛИЙН ДҮРЭМ БА НӨӨЦ...
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...
 
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
 
Mt.1990.huvisgal
Mt.1990.huvisgalMt.1990.huvisgal
Mt.1990.huvisgal
 
Эрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тоймЭрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тойм
 
Constitutional law-bujinlxam
Constitutional law-bujinlxamConstitutional law-bujinlxam
Constitutional law-bujinlxam
 
óëñ òºð ñîíãîí òåñòà
óëñ òºð ñîíãîí òåñòàóëñ òºð ñîíãîí òåñòà
óëñ òºð ñîíãîí òåñòà
 
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлҮндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл
 
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...
1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...
 

More from Unuruu Dear

МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин Unuruu Dear
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Unuruu Dear
 
Munkhbat Jamiyan-CV
Munkhbat Jamiyan-CVMunkhbat Jamiyan-CV
Munkhbat Jamiyan-CVUnuruu Dear
 
М.Энхболд биография
М.Энхболд биографияМ.Энхболд биография
М.Энхболд биографияUnuruu Dear
 
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратегиХ.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратегиUnuruu Dear
 
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга замЦ.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга замUnuruu Dear
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замЖ.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замUnuruu Dear
 
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замШ.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замUnuruu Dear
 
Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...
Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...
Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...Unuruu Dear
 
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудЯ.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудUnuruu Dear
 
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэлХ.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэлUnuruu Dear
 
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэлС.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэлUnuruu Dear
 
Х.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэл
Х.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэлХ.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэл
Х.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэлUnuruu Dear
 
Д.Гансүх: "Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"
Д.Гансүх: "Аялал жуулчлалын  салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"Д.Гансүх: "Аялал жуулчлалын  салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"
Д.Гансүх: "Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"Unuruu Dear
 
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"Unuruu Dear
 
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...Unuruu Dear
 
Н.Дашзэвэг " ГДЕ ЗЭВ? ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"
Н.Дашзэвэг "   ГДЕ  ЗЭВ?  ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"Н.Дашзэвэг "   ГДЕ  ЗЭВ?  ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"
Н.Дашзэвэг " ГДЕ ЗЭВ? ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"Unuruu Dear
 
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"Unuruu Dear
 
Л.Төр-Од "Монгол Улс ба Авилгалын түвшин"
Л.Төр-Од "Монгол Улс ба Авилгалын түвшин"Л.Төр-Од "Монгол Улс ба Авилгалын түвшин"
Л.Төр-Од "Монгол Улс ба Авилгалын түвшин"Unuruu Dear
 
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэлСу.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэлUnuruu Dear
 

More from Unuruu Dear (20)

МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
 
Munkhbat Jamiyan-CV
Munkhbat Jamiyan-CVMunkhbat Jamiyan-CV
Munkhbat Jamiyan-CV
 
М.Энхболд биография
М.Энхболд биографияМ.Энхболд биография
М.Энхболд биография
 
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратегиХ.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
 
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга замЦ.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замЖ.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
 
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замШ.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
 
Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...
Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...
Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...
 
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудЯ.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
 
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэлХ.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
 
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэлС.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
 
Х.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэл
Х.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэлХ.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэл
Х.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэл
 
Д.Гансүх: "Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"
Д.Гансүх: "Аялал жуулчлалын  салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"Д.Гансүх: "Аялал жуулчлалын  салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"
Д.Гансүх: "Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"
 
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"
 
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
 
Н.Дашзэвэг " ГДЕ ЗЭВ? ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"
Н.Дашзэвэг "   ГДЕ  ЗЭВ?  ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"Н.Дашзэвэг "   ГДЕ  ЗЭВ?  ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"
Н.Дашзэвэг " ГДЕ ЗЭВ? ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"
 
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
 
Л.Төр-Од "Монгол Улс ба Авилгалын түвшин"
Л.Төр-Од "Монгол Улс ба Авилгалын түвшин"Л.Төр-Од "Монгол Улс ба Авилгалын түвшин"
Л.Төр-Од "Монгол Улс ба Авилгалын түвшин"
 
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэлСу.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан

  • 1. ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТУХАЙД НЭГ: Үндсэн хуулийн “Холч” байдлын тухайд Өнөөгийн ертөнцөд ардчилал, нийгмийн дэвшил хөгжлийн нэг гол улс орон болсон АНУ-ын Үндсэн хууль 200 гаруй жилийн настай ч эдүгээ хүртэл мөрдөгдсөөр хүн төрөлхтөний эрх зүйн онол сэтгэлгээ, Үндсэн хуульт ёсны нэгэн жишиг, үлгэр дууриалал болж байдаг. Их Британий эзэнт гүрнээс бүрмөсөн өрх тусгаарлаж Ерөнхийлөгч Ж.Вашингтоны санаачилгаар 1787 онд Нэгдсэн улсын Үндсэн хуулийг баталжээ. Үүнээс 4 жилийн дараа буюу 1791 онд холбооны улс, мужуудад Үндсэн хуулийг батлах үедээ амласан ёсоор бие даасан байдлыг нь баталгаажуулсан нэмэлт, өөрчлөлт оруулсан нь уг Үндсэн хуулийн анхны арван нэмэлт өөрчлөлт болжээ. Дараагийн арван хоёр нэмэлт өөрчлөлтийг 1798-1946 оны хооронд оруулжээ. Гэхдээ эдгээр өөрчлөлтүүд нь АНУ-ын ардчилсан төр засгийн тогтолцооны үндсийг хөндөөгүй бөгөөд холбооны энэхүү засаглалын бат бөхийн тулд л хийсэн өөрчлөлт байжээ. АНУ-ын төрийн эрх мэдлийг Конгресс (хууль тогтоох), Ерөнхийлөгч (гүйцэтгэх), дээд шүүх (шүүх)-д хуваарилсан Үндсэн хуулийн хяналтын үр нөлөөтэй тогтолцоо бүрдүүлсэн, хүний эрх, эрх чөлөөний баталгааг бүрдүүлж хуульчилсан зэрэг нь 200 гаруй жилийн турш нэгдсэн улсын төр, засгийн тогтвортой байдал, нийгмийн дэвшил хөгжлийн баталгаа нь болсоор байна. Үндсэн хуулийн анхдагч орны нэг болох Францын Үндсэн хуулинд ч Үндсэн хууль БНУ-ын гол хууль бөгөөд тогтвортой үйлчлэх дархлааны тогтолцоо механизмыг бүрдүүлэгч заалтууд байдаг. Товчоор хэлэхэд ардчилал, бүгд найрамдах, үндсэнхуульт ёсны өлгий орнуудын Үндсэн хуульд Үндсэн хууль төрийн гол хууль байж хууль бүтээх хэрэгжүүлэх үйл ажиллагааны гол зарчим, үндэс суурь нь, чиг баримжаа нь болж тогтвортой үйлчлэх дархлааны тогтолцоо механизмыг шингээсэн байдаг. Яагаад Үндсэн хууль улсын гол хууль байдаг, “яагаад Үндсэн хууль тогтвортой, холч байх ёстой вэ? Үндсэн хуулийн шинэтгэлийн тогтолцоо, механизм ямар байх ёстой? зэрэг нь эдүгээ ардчилсан төрийн тогтолцооны хөгжлийн онол, арга зүйн яахын аргагүй тулгар асуудал юм. Учир нь 90-ээд оноос дэлхий дахиныг бүхэлд нь хамарсан либерал ардчилсан үзэл баримтлалын шинэ давалгааны улмаас Үндсэн хуульт уламжлалт ёсны онол, ардчилсан олон орны Үндсэн хуульт төрийн тогтолцоо “баруун”, “зүүний” талынхны шүүмжлэл маргааны нэг сэдэв болж байна. Үндсэн хуулиар ардчилсан төрийн байгууламжийн тогтолцоо, түүний үндсэн зарчмыг
  • 2. баталгаажуулдаг, тийм учраас Үндсэн хуулиараа оролдох нь төр улсын тогтвортой байдалд хортойгоор нөлөөлөх уршигтай гэж үзэж байхад зарим либералууд (тухайлбал бидний танил М.Дюверже нар) Үндсэн хуульт парламентат ёсны үнэт зүйл болох эрх мэдэл хуваарилалтын тэнцвэржүүлэлт болон харилцан хяналтын механизм өнөөдөр олонхи орны Үндсэн хуульд зөвхөн “байх ёстой”-н хүрээнд, заримдаа тунхаглалын зүйл төдий байгааг Үндсэн хуулийн шинэтгэлийг нөхцөлдүүлж болох шалтгаан гэж үзэж байх жишээтэй. “Дэлхий дахинд өнөөдөр тогтож буй парламентын дэглэмүүд тэнцвэргүй ажээ. Заримд нь Парламент давамгайлж байхад, нөгөөд нь Засгийн газар ноёрхдог жишээтэй”. (М.Дюверже. Улс төрийн байгууламж….163 дах талд) Хуулиудыг Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг хянах тогтолцооны асуудал ч ихээхэн маргаантай асуудлын нэг хэвээр байна. Гэхдээ л Үндсэн хуулийн тогтвортой байдал нь төр нийгмийн тогтвортой байдлын нэг баталгаа, үндэс гэх үзэл санаа давамгайлах хандлагатайг онцлон тэмдэглэе. Б.Чимид, Ж.Амарсанаа, Н.Жанцан нарын зэрэг монголын эрдэмтэн судлаачид Үндсэн хуульд “элдэв шалтаг, шалтгаанаар” гар дүрэхийг ихэд цээрлэн цэрвэсэн үзэл санаатай байдгийг би бээр либерал ардчилсан төрийн тогтолцоог зүгшрүүлэх, зорилгод нийцсэн хандлага хэмээн дэмжиж байдаг. Эхний ээлжинд Үндсэн хуулийнхаа оршил болоод 70 зүйлийн хэсэг нэг бүр, үг өгүүлбэр болгоныг нэг бүрчлэн утгыг нь нээж ойлгосноор Үндсэн хууль үүргээ биелүүлж чадаж байгаа эсэхийг олж мэднэ. Ингэснээр ямар зүйл, хэсгийг нь өөрчилж шинэчлэх вэ гэдэг хариулт гарах юм. Засаглалын тогтолцоо буюу төрийн удирдлагын хэлбэр зэрэг (Ерөнхийлөгчийн засаглалтай болъё, эсхүл Ерөнхий сайд нь Засгийн газрын танхимаа бүрдүүлж, парламентын сонгууль зарладаг парламентын сонгодог засаглал руу шилжье, парламентын гишүүдийн тоог нэмэх замаар хоёр танхимт парламентат ёсыг төлөвшүүлье, яамдын нэр, тоо, сонгуулийн холимог тогтолцоог зааж өгье гэх зэрэг) нэлээн том шинэчлэлийн тухай саналуудыг ярихаасаа өмнө 2000 онд хэл амтай оруулсан долоон өөрчлөлтийг хэрхэх, төрийн эрх мэдэл хуваарилалтын гажуудлыг яаж засах тухай асуудал л тулгамдсан зорилт юм. Үндсэн хуулийн оршилд, Монголын ард түмэн бид .... гэж эхэлдэг нь санамсаргүй зүйл биш. "Монгол Улсын шинэ Үндсэн хууль бол үндэснийхээ оюуны чадавхид түшиглэн, бодит нөхцлөө харгалзан уламжлал шинэчлэлийн жам ёсыг тусгасан үзэл баримтлал бүхий манай ард түмний өөрсдийнх нь бүтээл туурвил мөн." (Б.Чимид Үндсэн хуулийн үзэл баримтлалын асуудал сэдэвт бага хурал. 2005)
  • 3. Улс орны хөгжлийн явц, нийгэм эдийн засгийн өөрчлөлтөөс шалтгаалж Үндсэн хуулийг боловсронгуй болгох шаардлага бий болдог. Иймд Монгол Улсын Үндсэн Хуулийг дээдлэн сахиж, хүндэтгэн биелүүлэх, түүний тогтвортой байдлыг хангах нь Монгол Улсын тусгаар тогтносон /бүрэн эрхт байдлаар оршин тогтнохуйн эрх зүйн үндэс хэмээн үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран найм, Жаран есдүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хянан шийдвэрлэх үйл ажиллагааны зарчим, журмыг зохицуулж өгсөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан билээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн агуулга, хязгаар болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болох нөхцлийг, хууль санаачлагч өөрийн хүслээр хуулийн төслийн бичвэр өргөн барих биш, харин төрийн гол хууль санаачлах өндөр шаардлагыг хангах хэмжээнд асуудлыг нягтлан боловсруулах ёстойг, мөн Үндсэн хуульд зөвхөн хуулиар нэмэлт , өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ ердийн хууль хэлэлцдэг дэгийг баримтлахгүй байхыг хуульчилж өгснөөрөө Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн онцлог, ач холбогдол оршиж байгаа юм. Үндсэн хуулийн гол архитектор Б.Чимид багшийн "Үндсэн хууль өөрчлөх шаардлага байна уу гэсэн асуултад: Өөрчлөгдөхгүй хууль гэж үгүй. Харин төрийн байгууламжийн тогтолцоо, түүний зарчмын суурь асуудлын хувьд Үндсэн хуулиар оролдох нь төр, улсын амьдралд хор хохирол учруулж болзошгүй байдаг. Учир нь Үндсэн хууль бол түр зуурын буюу хэсэг хугацааны хөтөлбөр биш, харин ард түмний нэгэнт сонгосон зам болох нийгмийн яс булчингийн тогтолцоог язгуураар нь зангидсан, зүйл бүр нь авцалдаатай суурь хууль бөгөөд түүнээс аль нэг судсыг тасалбал бусад сүлжээндээ шарх үүсгэдэг. Үүнийг дордуулсан долоон өөрчлөлт тод харуулав. Иймд юу юугуй өөрчлөхийн оронд хохирол багатай буюу хор хөнөөлгүй арга замыг олох хэрэгтэй байдаг. Үүний тул түүний үг бүрийн утга, үзэл баримтлалыг гүнзгий ойлгож хэрэгжүүлэх, нарийвчилсан зөв тодорхой, Үндсэн хуульчилсан (органик) хууль, ердийн хууль, дэгээр (стандарт) оролдох нь зөв байдаг. Энэ бол олон улс оронд нотлогдсон зүйл болох нь маргаангүй. Юм л бол Үндсэн хуулийг ямар нэг хэрэглээний заавар, дэг журамчлага (процедур) шиг ойлгож гоочилдогоо болих цаг болсон. (Б.Чимид Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс. УБ. 2006. 112-113 дах тал) гэжээ.
  • 4. Харамсалтай нь Үндсэн хуульд хүрэлгүйгээр Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлах, Засгийн газрьн бүтэц, бүрэлдэхүүнийг хэвийн зохистой хэмжээнд байлгах зэрэг эрх мэдлийн хуваарилалттай холбоотой асуудлыг органик хуулиар зохицуулах удаа дараагийн оролдлого бодит амьдрал дээр улс төрийн намуудын субьектив хүчин зүйлийн нөлөөгөөр хэрэгжихгүй байгаа юм. 1789 оны Францын "Хүний болон иргэний эрхийн тунхаг"-ийн 16 дугаар зүйлд "Хүний эрхийг хамгаалаагүй, төрийн эрх мэдлийг хуваарилаагүй улсад Үндсэн хууль оршдоггүй " гэж заасан билээ. Монтеське тэртээ 1748 онд нийтлүүлсэн "Хуулийн амин сүнс" бүтээлдээ "Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг нэгтгэвэл эрх чөлөөг боомилно, эрх чөлөө байхгүй бол шударга шүүх байхгүй, парламент шүүх хоёр нийлбэл хуулийн дарангуйлал үүснэ. Гүйцэтгэх эрх мэдэл шүүх хоёр нийлбэл бодит дарангуйлал үүсэх бололцоотой" (Шарль Монтеське. Хуулийн амин сүнс. Орчуулсан Т.Төмөрхөлөг УБ 2008. 179 дэх талд дурьдсаныг утгачилав) хэмээн дүгнэн хэлснийг Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг хуваарилахад арга зүйн иш үндэс болгосон байдаг. Үүнээс өөрөөр ”цоо шинэ дугуй бүтээх” гэхийн хэрэгггүй л дээ. Гэхдээ бас Монголд төр ёсны баялаг уламжлал, ёс суртахууны зохицуулалтын хүчирхэг механизм дэлхийн, тэр дундаа өрнөдийн ардчилсан орнуудынхаас хамаагүй хүчтэй үйлчилдэгийг судалж тооцох шаардлага бий. Үндсэн хуулийн холч байдал, тогтвортой урт удаан хугацаанд үйлчлэх дархлаа нь Үндсэн хуулийн шалгуур үзүүлэлтийн нэг нь л болохыг онцлон тэмдэглэе. ХОЁР: Үндсэн хуулийн шалгуур үзүүлэлтийн тухайд Профессор Ч.Энхбаатар, Д.Солонго, судлаач П.Амаржаргал, Ц.Даваадулам, Чикагогийн их сургуулийн профессор Том Гинсбург нар “Ардчилсан Засаглалын Институцийн хөгжил: сургалт шинэчлэлийн санал (2014)” судалгааны бүтээлдээ Үндсэн хууль амжилттай хэрэгжих таван шалгуур буюу удаан үйлчлэх чадвар, хууль ёсны хүлээн зөвшөөрөгдсөн байдал бий болгох, улс төрийн зөрчлийг зохицуулах, агентын зардлыг бууруулах, нийтийн барааг үйлдвэрлэх гэсэн шалгууруудыг санал болгожээ. (3-6 дах талд). Үндсэн хууль амьдралын бодит хэрэгцээ шаардлагаас үүдэн гарсан байх, төрийн удирдлагын тогтолцоо олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байх шаардлагыг шингээсэн эхний хоёр шалгуур энгийн ойлгомжтой зүйл гэж ойлгогдож байна. Удаан үйлчлэх чадварын тухайд хугацааны үнэ цэнэ нь жил, сараар бус харин тухайн цаг үед тохиосон, өрнөсөн үйл явдлын ач холбогдол үр дагавраар хэмжигдэнэ гэвэл арай бодитой юм.
  • 5. Ч.Энхбаатар, Д.Солонго нарын үзэж буйгаар Үндсэн хуулийн улс төрийн зөрчлийг зохицуулах шалгуур нь нийгэмд үүссэн улс төрийн маргааныг илэрхийлэх арга зам шийдвэрлэх механизм байгаа эсэхэд орших ажээ. (4 дэх талд) Сайн (амжилттай) Үндсэн хууль зөрчлийг гудамжны тэмцлээр бус улс төрийн институцийн замаар шийдвэрлэх боломж олгодог байна. Үндсэн хуулийг боловсруулахад улс төрийн хүчнийг өргөн (болж өгвөл бүгдийг) оролцуулах, сонгуулийн ялагдлын улмаас хүлээх хохирлыг багасгах механизм (ялалт байгуулсан этгээдүүдэд хэт их эрх мэдэл өгөхгүй байх нөхцлийг хангах гэсэн санаагаар), улс төрийн (парламентын) институцийг сайтар тунгаан бодож байгуулах, Үндсэн хуулийн үг хэллэг бүр сайтар нягтлагдсан, ойлгомжтой болох зэрэг нь улс төрийн зөрчил, тэмцлээс сэргийлэх чухал нөхцөл болдог байна. Үндсэн хуульт ёсны үндсэн зорилго нь төр засаг өөрөөсөө илүү иргэдийн өмнөөс үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангах явдал ажээ. (5 дах тал 21-р зүйл). Эдийн засагчдын нэрлэдэг агентын зардал (agency costs) олон хэлбэрээр илрэх бөгөөд төрийн албан тушаалтан хувийн эрх ашгийн төлөө ажиллаж эсхүл эрх мэдлээ зузаатгах оролдлого, албан тушаалтан эсхүл нам хууль ёсны бүрэн эрхийн хугацаанаас цааш эрх мэдлээ хадгалахыг санаархах, авлигад өртөх зэрэг хэлбэрээр илэрдэг байна. Эрх мэдлийн хуваарилалт, авлигатай тэмцэх механизм, засгийн газрын хариуцлагын (солигдох, огцрох) тогтолцоо зэрэг нь төр засгийг хязгаарлах буюу агентын зардлын хэмжүүр болдог байна. Агентын зардлын нөгөө тал нь нийтийн бараа бий болгох буюу засгийн газраас хэрэгжүүлж чадах зүйл дээр нь хангалттай эрх мэдэл олгох хэрэг ажээ. (24-р зүйл). Үндсэн хуулийн шалгуурын тухай судлаачдын энэхүү үзэл бодлыг үндсэнд нь зөв гэх үндэслэл байгаа ч Үндсэн хуулийн дархлааг болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах механизмыг хуульчлан тогтоосон байдал зэргийг бие даасан шалгуур үзүүлэлт болгон авч үзэхийг бид санал болгож байгаа юм. Үндсэн хуулийн дархлааг аль нэг органик хуулиар бус Үндсэн хуульд өөрт нь шингээсэн байхыг бид илүүтэй хэмээн үзэж байгаа болно. ГУРАВ: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухайд Үндсэн хууль үйлчилж эхэлснээс хойш хорин дөрвөн жил шахам хугацаа улиран одож, нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралд маш олон хувирал өөрчлөлт бий болсон нь тодорхой. Энэ бүхэнтэй уялдан Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт орох үндэслэл, эрэлт хэрэгцээ шаардлага бий
  • 6. болов. Улс төрийн зөрчил, маргааныг гудамжинд, хүчирхийллийн аргаар бус хуулийн хүрээнд парламент дотроо шийдвэрлэж байхыг бодит ардчиллын илрэл гэж ойлгодог. Энэ ч учраас Үндсэн хуулийн өөрийнх нь нэг гол чиг үүрэг бол улс төрийн зөрчил, хямралыг зохицуулах, түүнээс урьдчилан сэргийлэх явдал юм. Гэвч нийгэмд болж бүтэхгүй байсан бүхий л зүйл (эдийн засгийн хүндрэл, бэрхшээл, ядуурал, засгийн газрын тогтворгүй байдал, улс төрийн намын үйл ажиллагааны согог дутагдал зэрэг)-ийг дан ганц Үндсэн хуулийн зохицуулалт хоцорсноос, тогтолцооны гажигаас шалтгаалсан хэмээн Үндсэн хууль руу бүгдийг чихэж болохгүй. Нөгөө талаар Улсын Их Хурал, төрийн тэргүүн Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн дээд институцийн төрийн тогтолцоонд эзлэх байр, гүйцэтгэх үүрэг, хариуцлага, маш тодорхой байхаас төрийн тогтолцоо ч, улс орны хөгжил дэвшил ч шууд хамааралтайг умартаж болохгүй цаг үетэй тулж байна. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэсэн ардын үг бодитоороо бий болчихоод удаж байна. “Сонгуульт дарангуйлал” хэмээгдэх Британи маягийн системд намын дарга парламентын олонхийг гардан зохион байгуулж, засгийн газраа тэргүүлдэг. Парламентад хэт олонхи, хэт цөөнхи гэсэн хоёр хүчин сөргөлдөж, олонхи нь хууль тогтоох эрх мэдлийг бүрэн хянаж, намынх нь дарга гүйцэтгэх эрх мэдлийг дангаараа хянах бололцоог олгодог. Ийм шинж манй төрийн өнөөгийн тогтолцоонд илэрдэг. Парламентын засаглалтай улс гэхээр л парламентад нь бүх бүрэн эрх бөөгнөрөх ёстой гэж ойлгож болохгүй юм. Ирэх нэг хоёр жилээс шууд нүүр тулж буй өрийн дарамтаас эхлээд тохиож мэдэх бүх хүндрэл, бэрхшээлийг даван туулах чадавхийг бүрдүүлэх хөгжлийн зөв үндэс суурийг тавих, эдийн засаг, нийгмийн хөгжилд төрийн тогтолцоо нь саатуулагч хүчин зүйл болох бус харин ч эдийн засгийн хүндрэлийн намгаас улс орноо авч гарах төрийн зөв тогтолцоог бэхжүүлж өгөх шаардлагатай байна. Иймд парламент, засгийн газрын хоорондын харилцааны зөв тэнцвэр, хяналтыг бий болгох шаардлагатай. Монгол Улс парламентын Бүгд Найрамдах Улс юм бол Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгож байгаа нь засаглалын хэлбэрийн зөрчлийг агуулж Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах юм уу холимог Бүгд Найрамдах Улсын хэлбэртэй улс болгон харагдуулахын сацуу бодитой бэрхшээлүүдийг бий болгож байна. Иймд төрийн тэргүүн- Ерөнхийлөгчийг парламентын гишүүд
  • 7. дээр өргөтгөсөн төлөөлөл оруулж сонгодог парламентын засаглалтай улсуудын төрийн тэргүүнээ тодруулдаг жишгээр нь явахаас өөр аргагүй байна. Нэгэнт ийм жишгээр явбал Ерөнхийлөгчид байгаа хууль санаачлах эрхийг хасах шаардлагатай болно. Харин хориг тавих эрхийг нь хэвээр үлдээх нь эрх мэдлийг тэнцвэржүүлэх нэг арга хэрэгслийг хадгалж буй хэрэг юм. Манайд эдүгээ наад зах нь Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэхийг хязгаарлах, болиулах чиглэлд Үндсэн хуульд тодорхой заах шаардлага урган гарч байна. Түүнчлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тооны дээд хязгаарыг 12-оос хэтрэхгүй байхаар тогтоож, тэдгээрийн дийлэнх буюу 8-9 яамыг нэр заан Үндсэн хуульд суулгаж өгөөд Ерөнхий сайд зөвхөн 3-4 Засгийн газрын гишүүн тодорхой асуудал эрхэлсэн сайдыг тухайн цаг үеийн эрэлт хэрэгцээ, шаардлагаас үндэслэн Үндсэн хуульд заасан хязгаарт багтаан оруулж ирэх эрхийг өгөх нь зүйтэй байна. Онол, арга зүйн хувьд сонирхол татаж буй асуудал бол парламентад эрсдэл үүсгэх илүүдэл мөн. Тухайлбал, Парламентын засагт парламент нь засгийн газраа байгуулж чадахгүй байна гэдэг бол парламентын засгийн шинжээ алдаж байгаа явдал учир үүнийхээ хариуцлагыг парламент институцийн хувьд дангаараа хүлээх ёстой агаад хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хооронд зуучлах үүрэгтэй төрийн тэргүүн энэ хариуцлагыг хөндлөнгөөс тооцож, парламентыг тараадаг нийтлэг жишигтэйг ХБНГУ, БНЧУ, БНУУ гэх мэт олон орны жишээн дээр харж болно. Тиймээс энэ заалт өмнөх хувилбарынхаа доголдолтой талыг зассан байна. Нэгд, хэдийгээр “өөрөө тарах” тухай хөндсөн байгаа боловч энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч болзол бүрдмэгц бүрэн эрхийнхээ хүрээнд бие даан шийдвэр гаргах эрхтэй болж байна. Ингэснээр парламентад хариуцлага хүлээлгэж, эрсдэл үүрүүлж байгаа юм. Хоёрт, УИХ тарах нөхцөл УИХ-д тарах сонирхол үүссэн эсэхээс үл хамааран бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, тарах эсэх нь өөрийнх нь дур зоргын хэрэг байхаа нэгэнт больсон хэрэг юм. Үүгээрээ санкцийн шинж нь улам тодорч байна. Уул нь парламентад эрсдлийг илүү бодит байдлаар үүсгэж байгаа тохиолдол нь Парламент Засгийн газарт итгэл үзүүлэхээс татгалзсан нөхцөлд Засгийн газрын хүсэлтээр Ерөнхийлөгч хямралын шалтгааныг үнэлэн цэгнэж эсхүл Засгийн газрыг огцруулах, эсхүл Парламентыг тараах шийдвэрийн аль нэгийг гаргадаг журам юм. Манайд энэ журмыг нутагшуулснаар л парламент бодит хариуцлага хүлээдэг, эрсдэл үүрдэг болно. Тэрнээс биш 45 хоногийн
  • 8. дотор Ерөнхий сайдыг томилж чадахгүй байх гэдэг нь зүгээр л тунхаглал гэж шүүмжлэх хүмүүс ч байна. Ерөнхий сайдыг 45 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол гэдэг дээрх заалт нь Үндсэн хуульд 1999 онд оруулсан долоон нэмэлт, өөрчлөлтийн нэг нь юм. Ер нь эдгээр долоон нэмэлт, өөрчлөлтийн алийг нь цааш нь үргэлжлүүлж, алийг нь хүчингүй болгох вэ гэдэг асуудлыг нэг мөр шийдвэрлэж, алдаагаа засах цаг нэгэнт тулжээ. Хэдийгээр УИХ-ын чуулган чуулах хугацаа 75-ыг 50 болгосон ч 2000 оноос хойшхи бүхий л чуулган 75-аас доошгүй ажлын өдөр чуулсан байдаг. Эндээс харвал УИХ-ын чуулах хугацааг заавал хагас жил тутам нэг удаа гэлгүй улирал тутам 35-аас доошгүй ажлын өдөр чуулахаар болговол хууль тогтоох байнгын байгууллага гэдэг шинжиндээ илүүтэй нийцнэ. Болохгүй бол үгүй ядаж хуучнаар нь 75-аас доошгүй ажлын өдөр байлгах нь зүйтэй байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд тооцох заалтыг халж дийлэнх олонхоор (51-ээс дээш) гэж хуучныг нь сэргээснээр олонхийн ардчиллаас зөвшилцлийн ардчилалд шилжих нөхцөл бүрдэнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол саналаа илээр гаргаж шийдвэрлэх заалтын дагуу ард түмний элч-төрийн түшээгийн өгсөн санал нээлттэй байх нь сөргөөсөө эерэг тал нь илүүтэй гэж үзэж байна. Гэхдээ нууцаар санал хураах шаардлагатай зарим асуудлууд бодит амьдрал дээр байгаа юм. Тухайлбал Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа нууцаар гаргаж сонгоно гэсэн Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 1-ийг эргэж сэргээх нь зүйтэй юм. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тав хоногийн дотор УИХ-д оруулах заалт мөн л улс төрийн амьдрал буюу улс төрийн намууд Ерөнхийлөгчийн харилцаанаас үүдсэн зайлшгүй шаардлагаас урган гарсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Сонгуульд олонх болсон эсхүл хамгийн олон суудал авсан нам Ерөнхий сайдад нэр дэвшигчээ УИХ-д оруулж чадахгүй бол сонгуульд оролцсоны утга учир алдагдахад хүрнэ хэмээн тайлбарладаг. Ер нь Монгол Улс бол парламентын засаглал бүхий улсын хувьд Ерөнхийлөгчид шууд ба шууд бус замаар тодорхой бүрэн эрхүүдийг органик ба бусад хуулиар шилжүүлсээр байгаад эрх мэдлийн тэнцвэрийг алдагдуулав гэсэн судлаачдын шүүмжлэлийг хуваалцахаас аргагүйд хүрч байна. Органик хууль
  • 9. гэснээс Монгол улсад Үндсэн хуулиар зарим хуулийг органик эсхүл үндсэн хуулийн шинжтэй хууль гэж албан ёсоор хүлээн зөвшөөрвөл тийм хуулийг арай өндөр босгоор баталж, өөрчилж байх, ингэснээр УИХ-ын, Ерөнхийлөгчийн зэрэг зарим чухал хуулиар хэн дуртай нь оролдох явдал багасана гэж үзэж байна. УИХ-ын гишүүн Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллахыг зөвшөөрсөн эл заалтыг эргэн харах шаардлага зүй ёсоор тавигдаад удаж байна. Манай улсын тухайд парламентын гишүүний тоо харьцангуй цөөн, нэг танхимтай учраас УИХ-ын гишүүдээс Засгийн газрын бүрэлдэхүүнийг бүхэлд нь бүрдүүлэх зохимжгүй гэдэг нь хэн бүхэнд тодорхой байна. Иймд Ерөнхий сайд болон Засгийн газрын танхимын гишүүдийн дөрөвний нэгээс хэтрэхгүй байхаар давхар байхыг хязгаарлаж өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа болно. Үндэсний зарим судлаачид төдийгүй сонгогч иргэдийн дунд Монгол Улсад парламтентын төлөвшил, хөгжил нь намын нөлөө улам нэмэгдэх, парламент барьцаа улам лавшруулж, эрх мэдлээ нэмэгдүүлэх, харин бусад институцийн эрх хязгаарлагдах чиглэлээр явж ирсэн. Маргаантай асуудлыг парламент бусдад тулгах замаар шийдвэрлэж байсан, тийм учраас одоогийн парламент нь үнэн чанартаа бүхнийг мэддэг, бүхнийг шийддэг, хэнд ч захирагддаггүй 90-ээд оны өмнөх парламентаас өөрцгүй болсон. Ард нь нам хэмээх нууц ноёнтон өмнө ч байсан одоо ч байгаа гэсэн хатуу шүүмжлэл өрнөж байна. Эл шүүмжлэлээс бодон тунгаах засч залруулах зүйл нэлээд байгаа нь бодит үнэн. Энэ асуудлыг судлаачид тавихдаа өнөөх л төрийн эрх барих дээд байгууллага, Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх гэсэн хоёр зүйлийг иш татаж байгаа юм. Ер нь ч дэлхий нийтийн хандлага огт өөр чиглэлээр буюу парламентын хэмжээлшгүй эрхийг хязгаарлах чиглэлд явсан бөгөөд үүнд рационал парламентаризмын агуулга оршино. Тухайлбал, Ерөнхийлөгчөөс парламентыг тараах (үүний үндэслэл нь манайхаас өргөн), Ерөнхий сайдыг огцруулбал нэгэн зэрэг орны хүнийг дэвшүүлэх зэрэг олон журмыг нэвтрүүлсэн. Манайх харин элгээрээс ганц нэгийг нь хагас дутуу нэвтрүүлж, дүр эсгэсэн байдлаар хандаж байна. Иймд байдал олигтой дээрдэхгүй, төрийн тогтворгүй байдал, хямрал цаашдаа ч үргэлжлэх магадлалтай болоод байна. Гэхдээ онцгой бүрэн эрхийн “онцгой” гэсэн үгийг хасахыг ч дэмжих боломжгүй. Учир нь Улсын Их Хурлын хэнтэй ч хуваалцаж болохгүй зөвхөн
  • 10. өөрөө хэрэгжүүлэх ёстой бүрэн эрхийг “онцгой” гэж тодотгосон хэрэг юм. Харин “онцгой” нь байгаад 25 дугаар зүйлд заасан бүрэн эрхүүдийн хэрэгжилтийн үр нөлөөнд дүн шинжилгээ хийж, зарим нэг өөрчлөлт л оруулж болох юм. Тухайлбал, Засгийн газрын гишүүнийг нэгбүрчлэн томилж байгааг Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүдээ Ерөнхийлөгч болон Улсын Их Хуралд танилцуулснаар Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцогдож танхимаа бие даан бүрдүүлэх байдлаар өөрчлөлт оруулах зэрэг асуудал юм. Хууль тогтоох эрх мэдэл нь Үндсэн хууль хийгээд нийтээр дагаж мөрдөх хуулийг тогтоох, улсын төсөв батлах, түүнчлэн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих эрхийн цогц юм. Хууль тогтоох эрх мэдлийг ард түмнээс сонгогдсон төлөөлөгчид хэрэгжүүлэх ёстой. Тиймээс ч парламент – төрийн эрх мэдлийг хуваарилах тогтолцоонд үндэснийхээ эрх ашгийг илэрхийлсэн төрийн хууль тогтоох төлөөлөгчдийн байгууллага байдаг. Хууль тогтоох эрх мэдэл нь Үндсэн хуулийн байгууламжаар, гүйцэтгэх ба шүүх эрх мэдэл нь хууль эрх зүйгээр хязгаарлагдана. Парламент-бүтэц, зохион байгуулалтын хэлбэр байдаг бол парламентат ёс-түүний үйл ажиллагаа, бүрэн эрх, хүлээн зөвшөөрөгдөх чанарын талыг илэрхийлсэн ойлголт юм. Энэ бүхнээс үзэхэд хууль тогтоох эрх мэдэл нь дан ганц хууль санаачлах хийгээд батлах хүрээгээр хязгаарлагдахгүй бөгөөд Засгийн газрыг бүрдүүлэх болон бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах, Засгийн газар болон төрийн бусад байгууллагуудын үйл ажиллагааг хянах, (асуулга асуух, буруушаасан тогтоол гаргах, үл итгэхээ илэрхийлэх, сайд нарыг чөлөөлөх, Засгийн газрыг огцруулах зэрэг хэлбэрээр хэрэгжинэ) зэрэг бүрэн эрхүүдийг багтаасан ойлголт. Эндээс бид парламентын зарим бүрэн эрхийг тухайлбал, Засгийн газрын гишүүдийг хүн тус бүрээр хэлэлцэн томилох, чөлөөлөхийг Ерөнхий сайдын саналаар Ерөнхийлөгч батламжилдаг болгон шилжүүлэх саналыг тавьж байгаа юм. Ингэснээр төрийн эрх мэдлийн тогтолцоонд гүйцэтгэх эрх мэдлийн байр суурь бэхжиж, парламентын хяналт сайжрах юм. Парламентын гишүүдийн тоо, парламентын гишүүний бүрэн эрхийн
  • 11. хугацаа, гишүүний насны доод босго, парламентын гишүүний халдашгүй байдал болоод хариуцлагын тогтолцоо зэрэгтэй холбоотой олон санал яригдаж байна. Арга ч үгүй юм. Үндсэн хууль үйлчилж ирсэн хорь гаруй жилийн хугацаанд бас нэлээд туршлага сургамж хуримтлагджээ. Энэ бүхнээс үзэхэд Засгийн газрыг бүрдүүлэх асуудал, Ерөнхийлөгчийн бүрэн эрх, эрх мэдлийн салбаруудын харилцааны асуудал, нутгийн удирдлага, үндсэн хуулийн дархлаа зэрэг бусад зарим асуудлаар оруулах нэмэлт, өөрчлөлт ч гарч ирэх нь тодорхой байна. Гэхдээ Үндсэн хуулийн асуудалд алсыг сайн харахгүй, дутуу дулимаг, түргэн түүхий хандаж болохгүй гэдгийг бид энэ он жилүүдэд ухаарлаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа бид дахин алдах ёсгүй. Бас дутуу, буруу явсан хандлагад хөтлөгдөж цаг хугацаанд шахагдаж, судалгаа, тооцоо багатай сэтгэл хөдлөлөөр Үндсэн хуулиар оролдож болохгүй.