SlideShare a Scribd company logo
1 of 6
Download to read offline
СЭЗИС - MBA хөтөлбөр, магистрант С.Гантулга
"Хуулийн стандартаас илүү ёс зүй хэм хэмжээг дагах нь зүйтэй" эссэ
Юуны өмнө сэдэв нь хоёр ойлголтын аль нэгийг дагах тухай асуудал хөндөж
байгаа тул “хууль” болон “хуулийн стандарт”, ёс зүй болон “ёс зүйн хэм хэмжээ” гэх
ойлголтуудыг тайлбарлая.
“Хууль”-ийг (Монгол хэлний товч тайлбар толь, 2016) “Засаг төрийн дээд эрхийг
барих байгууллагаас улсын хэмжээгээр бүх нийтийг заавал дагаж мөрдүүлэхээр баталсан
албан ёсны дүрэм, журам”, (В.Ганзориг, 2017) МУИС-ийн Хуульзүйн сургуулийн
нийтийн эрхзүйн тэнхимийн эрхлэгч, эрүүгийн эрхзүйн багш, профессор, доктор
Д.Баярсайхан: “Нийгэм гэж хүн хоорондын харилцааны маш олон янзын ашиг сонирхол
бүхий зохицолдсон орчныг хэлдэг. Энэ нийгмийн харилцааг зохицуулах буюу хамгаалах,
төрөөс тогтоох буюу зөвшөөрөх зохицуулалтын системийг хууль гэнэ.”,
(wikipedia/Хууль, 2019) “Хууль бол бүх нийтээр даган мөрдөх дүрэм, нийгмийн бүх
гишүүд хоорондын харилцаа, үйл ажиллагааг зохицуулдаг дүрэм, журам. Хуулийн төсөл
нь хууль тогтоох төрийн дээд байгууллага болох Их хурлаар /парламентаар/ батлагдсаны
дараа хууль үйлчилж эхэлдэг. Хуулийн шудрага байдал гэдэг ойлголт нь тухайн газар
нутагт, тухайн цаг үед ноёрхож буй нийгэмд тогтосон ёс зүй, хэв маягтай хэрхэн нийцэж
буйгаас шалтгаалдаг.”, “Хууль гэдэг нь тухайн улс эсвэл олон нийт гишүүдийнхээ үйл
ажиллагааг зохицуулахаар хүлээн зөвшөөрдөг, торгууль ногдуулах замаар хэрэгжүүлж
болох дүрмийн тогтолцоо юм.”, “Хуулийг бүс нутгийн, үндэсний, олон улсын гэх мэт
зохих байгууллагаас бий болгосон нийтээр хүлээн зөвшөөрсөн дүрэм, журмын
системчилсэн иж бүрдэл гэж ойлгож болно. Үүнийг тухайн хүний үйлдэл, зан үйлийг
зохицуулахад ашигладаг. гишүүд, торгууль ногдуулах замаар хэрэгжүүлж болно.”,
(Х.Тэмүүжин, 2014) “Социализмын он жилүүдэд бидэнд хуулийн сургуулиудад
чээжлүүлсэн зүйл бол ‘Төрөөс тогтоосон хэм хэмжээний цогц бол хууль юм’ гэдэг онол.
Хэн нэгэн тогтоогоод бусдад тулгадаг байсан. Марксист онолоор бол дарлагч анги
дарлагдагч ангиа удирдаж, хянаж, цээрлүүлж, өөрийн мэдэлд байлгахын тулд хуулийг
ашигладаг. Ардчилсан нийгэмд хуулийн тухай ойлголт өөр. Иргэд өөрсдөө эсвэл
төлөөллөөрөө дамжуулан, бидэнд ямар хэм хэмжээ үйлчлэх ёстой вэ гэдгийг цаг үеийн
нөхцөл байдалдаа тулгуурлан тодорхойлно. Шүүн хэлэлцэх явцдаа хүлээн зөвшөөрүүлж,
баталгаажуулахыг хууль буюу хэм хэмжээ гэнэ.” гэх мэт маш олон тодорхойлолт бий.
Эдгээр тодорхойлолтуудаас “Хууль бол төрийн эрх барих дээд байгууллагаас
нийгмийн харилцааг зохицуулахаар тогтоосон бүх нийтээр заавал дагаж мөрдөх
нийгмийн гишүүд хоорондын харилцаа, үйл ажиллагааг зохицуулахаар хүлээн
СЭЗИС - MBA хөтөлбөр, магистрант С.Гантулга
зөвшөөрөгдсөн, торгууль ногдуулах замаар хэрэгжүүлж болох албан ёсны дүрэм журам
юм” гэж тодорхойлж болно.
Стандарт-ыг “Хэлбэр хэмжээ, чанарын нэг янзын тогтсон хэв загвар: стандарт
хэмжээ (тогтоосон хэм хэмжээ), стандартад тохирох (тогтоосон хэм хэмжээнд нийцэх)”
хэмээн тодорхойлжээ.
Дээрхи хоёр тодорхойлолтоос “Хуулийн стандарт”-ыг “Хууль бол төрийн эрх
барих дээд байгууллагаас нийгмийн харилцааг зохицуулахаар тогтоосон бүх нийтээр
заавал дагаж мөрдөх нийгмийн гишүүд хоорондын харилцаа, үйл ажиллагааг
зохицуулахаар хүлээн зөвшөөрөгдсөн, торгууль ногдуулах замаар хэрэгжүүлж болох
албан ёсны дүрэм журам юм” хэмээн тодорхойлж болно.
“Ёс зүй”-н тухай (Монгол хэлний товч тайлбар толь, 2016) “а. Ёс, хүмүүжил
судлах ухаан; б. Байвал зохих шаардлага, дэг” гэж тодорхойлсон бол “Ёс зүйн хэм
хэмжээ”-г “хүний үйлдэл, зан байдлын ямар нэг хэлбэрийг дэмжих ба хориглох байдлаар
илэрч байдаг зан суртахууны үүрэг үнэлэмжийн чиг баримжаа”, (wikipedia/Ёс зүй, 2017)
“Ёс зүй нь хувь хүний ёс суртахуунлаг шинж чанарын буюу сайн чанаруудын нийлбэр
цогцыг нөгөө талаас хүмүүсийн хоорондын харилцааны хэм хэмжээний нийлбэр цогцыг
хамран судалдаг шинжлэх ухаан юм.”, (Perez, 2017) “Ёс зүй гэдэг нь тухайн хүний зан
байдал эсвэл аливаа үйл ажиллагаа явуулахыг зохицуулдаг ёс суртахууны зарчим юм. Ёс
суртахуун нь зөв ба буруу зан байдлын зарчим, хүний зан чанарын сайн муу байдал
зэргийг анхаарч үздэг.”, (S, 2018) “Ёс зүй гэдэг нь тухайн нөхцөлд сайн эсвэл муу, зөв
эсвэл буруу юу болохыг шийдэхийн тулд бүтээгдсэн хүн эсвэл нийгмийг удирдан
чиглүүлдэг зарчим юм. Энэ нь хүний зан байдал, зан үйлийг зохицуулж, ёс суртахууны
дүрэм, зааврыг хэрэгжүүлснээр сайн сайхан амьдрахад нь туслах болно.” гэх мэт
тодорхойлолтуудаас “ёс зүйн хэм хэмжээ”-г “Нийгмийн оролцогчдын тодорхойлсон
хувь хүний сайн чанаруудын нийлбэр цогцын хэм хэмжээ” хэмээн тодорхойлж болно.
“Хэм хэмжээ” хэмээх ойлголтын талаар Хэм хэмжээний онол номд (Хэм
хэмжээний тухай ерөнхий онол, 2013) “Хэм хэмжээ гэдэг нь латин хэлний ‘norma’ гэдэг
үгнээс үүсэлтэй ба тэр нь герман хэлэнд шилжиж ирэхдээ бүхий л тохиолдолд биш ч
гэсэн эн тэргүүнд зарлиг, дүрэм, журам тушаал гэсэн утгатай байдаг. Тушаах нь (зарлиг
буулгах нь) хэм хэмжээний ганцхан шинж чанар биш юм. Үүнээс гадна бүрэн эрх олгох,
зөвшөөрөх, хүчингүй болгох нь мөн л “хэм хэмжээ”-ний гүйцэтгэх үүрэг байж болно.”
хэмээн тодорхойлжээ.
Хууль ба ёс зүй
Дээрхи тодорхойлсон хоёр ойлголтоо харьцуулах үүднээс хүснэгтэлж харуулбал:
СЭЗИС - MBA хөтөлбөр, магистрант С.Гантулга
Ойлголт Хууль Ёс зүй
Зорилго
Хууль нь нийгмийн дэг
журам, нийгэм дэх энх
тайван байдлыг хангах, бүх
ард иргэдийг хамгаалах
зорилготой
Ёс зүй нь хүмүүст зөв, буруу, юу
хийхээ шийдэхэд туслах
зорилготой
Тодорхойлолт
Төрийн эрх барих дээд
байгууллагаас нийгмийн
харилцааг зохицуулахаар
тогтоосон бүх нийтээр заавал
дагаж мөрдөх нийгмийн
гишүүд хоорондын харилцаа,
үйл ажиллагааг зохицуулдаг
албан ёсны дүрэм журмын
тогтсон хэм хэмжээ
Нийгмийн оролцогчдын
тодорхойлсон хувь хүний сайн
чанаруудын нийлбэр цогцын хэм
хэмжээ.
Гадны эх сурвалжаас олгосон
дүрэм.
Тухайлбал: Ажлын байран дахь ёс
зүйн код, мэргэжлийн ёс зүйн код
эсвэл шашин дахь зарчмууд
Хэн
тодорхойлдог
Засаг төрийн дээд эрхийг
барих байгууллага – Улсын
их хурал
Нийгмийн оролцогчид,
Мэргэжлийн холбоо, шашны
байгууллага, ...
Асуулт?
Юу болох, болохгүй?
Хэрхэн нийгэм, бусдад гэм
хоргүй байх?
Хэрхэн эрхээ хамгаалах,
бусдын эрхийг хамгаалах?
Ямар байвал нийгмийн
хэмжүүрээр хамгийн зөв бэ?
Хэрхэн сайн хүн байх?
Хэрхэн сайн мэргэжилтэн байх?
Хэрхэн сайн ажилтан байх?
Заавал
мөрдөх эсэх?
Заавал дагаж мөрдөх Заавал дагаж мөрдөх албагүй
Хариуцлага Хуулийн хариуцлага хүлээнэ Хариуцлага хүлээхгүй.
Хяналт тавих Шүүх
Мэргэжлийн холбоо, байгууллага,
шашны байгууллага
Үйлчлэх
хүрээ,
хэрэглээ
Нийгмийг бүхэлд нь
зохицуулдаг
Мэргэжлийн, шашны болон
байгууллагын хүрээний асуудлыг
зохицуулдаг.
Хууль нь нийгмийн дэг журам, нийгэм дэх энх тайван байдлыг хангах, бүх ард
иргэдийг хамгаалах зорилготой төрийн эрх барих дээд байгууллагаас нийгмийн
СЭЗИС - MBA хөтөлбөр, магистрант С.Гантулга
харилцааг зохицуулахаар тогтоосон бүх нийтээр заавал дагаж мөрдөх нийгмийн гишүүд
хоорондын харилцаа, үйл ажиллагааг зохицуулдаг албан ёсны дүрэм журмын тогтсон
хэм хэмжээ бол Ёс зүй нь хүмүүст зөв, буруу, юу хийхээ шийдэхэд туслах зорилготой
нийгмийн оролцогчдын тодорхойлсон хувь хүний сайн чанаруудын нийлбэр цогцын хэм
хэмжээ юм хэмээн тодорхойлж болно. Хуулийг заавал биелүүлэхийг нийгмийн оролцогч
талуудаас шаарддаг бол ёс зүйг заавал биелүүлэх албагүй байдаг. Хуулийн хэрэгжилтийг
хянах, зөрчигчдөд шийтгэл оноохоор шүүх хэмээх бие даасан институци байдаг бол ёс
зүйг хатуу хянах тогтолцоо байхгүй.
Хууль болон ёс зүйг харьцуулах, аль нэгийг нь илүүд үзэх нь өрөөсгөл юм
Хууль нь нийгмийн зүй ёсны, суурь зарчмуудыг тодорхойлсон байдаг бол ёс зүй
нь хуульчилах боломжгүй (хуульчилбал хүний үнэт зүйл, үзэл бодолд халдах
магадлалтай) зарим зарчмыг агуулсан байдгаараа ялгаатай. Хуулиар хатуу тогтоож
болохгүй зарчмуудыг шашнаар дамжуулан хөгжүүлж, ёс суртахууныг дээшлүүлдэг
байсан бол одоо мэргэжлийн ёс зүйн код, байгууллагын ажилтны ёс зүй гэх мэт
ойлголтуудаар тодорхойлж, мөрдүүлдэг болжээ. Ёс зүйг биелүүлэгчийг хуулийг
биелүүлэгч гэж хэлэх бүрэн боломжтой боловч хуулийг биелүүлэгч хүнийг ёс зүйтэй гэж
шууд тодорхойлох боломжгүй юм.
Илүү боловсронгуй, зөв, сайн хууль бий болгохын
тулд хуулийг боловсруулах, батлах болон хэрэгжүүлэх үйл
ажиллагаанд оролцогч талууд мэргэжлийн болон нийгмийн
ёс зүйн зарчмуудыг баримтлах, тэдгээр суурилан
боловсруулах хэрэгтэй. Тухайлбал хуулийн хэрэгжилтийг
хянадаг шүүх байгууллага нь хуулийн талаар аливаа шийдвэрээ хуульд үндэслэн
танилцуулах ёстой байдаг.
Хууль нь ёс зүйн зарчмуудад үндэслэн бий болдог, хэрэгждэг бол ёс зүй нь
хуулийн зарчмуудад суурилдаг, тэдгээрийг агуулсан байдаг. Иймд эдгээр хоёр
ойлголтыг харьцуулах, аль нэгийг нь илүүд үзэх нь өрөөсгөл ойлголт юм.
Хуулийг үгүйсгэж, ёс зүйг дагаж мөрдөх хэрэгтэй гэж туйлширах нь буруу
Дээрх тодорхойлолт, мэдээллээс илүү өргөн хүрээг хамарч байгаагаар нь Ёс зүйг
хэрэгжүүлэхэд хангалттай гэсэн дүгнэлт хийж болох боловч ёс зүйг заавал мөрдөх
албагүй байдаг тул хуулийг үгүйсгэж, ёс зүйн зарчмуудыг дагаж мөрдөх тохиололд хүн
бүр өөр өөрийн зөв гэснээр аашилж, нийгэмд эмх замбараагүй байдал бий болох
эрсдэлтэй. Тухайлбал нэгэн жишээ дурьдахад АНУ-д нэгэн оюутанг сурдаг сургуулийнх
нь захиргаа нэгжиж, цүнхнээс нь хар тамхи олсон ба, хар тамхи авч явсан хэргээр
сургуулийн ёс зүйн кодыг баримтлан сургуулиас хөөжээ. Харин оюутан “сургуулийн
Хууль Ёс зүй
СЭЗИС - MBA хөтөлбөр, магистрант С.Гантулга
захиргаа миний халдашгүй байх эрхэнд халдаж, намайг нэгжсэн. Нэгжиж олж авсан эд
мөрийн баримт нь хууль бус арга замаар олсон тул хүчингүй” гэж шүүхэд ханджээ. Шүүх
оюутны нэхэмжлэхийг үндэслэлтэй гэж үзсэн ба сургууль оюутныг хөөсөн шийдвэрээ
хүчингүй болгожээ. Энэ жишээг анх уншихад сургуулийн зөв мэт ойлгогдож мэдэх
боловч харъяалал бүхий байгууллага болгон нь ёс зүй, ёс зүйн код нэрийн дор хүний
эрхэнд халдсан үйлдэл удаа дараа гаргаад байвал юу болох вэ? Байгууллага болгоны
гаргаж, мөрдөж буй ёс зүйн код төгс байх албагүй ба үүнийг хянах, хязгаарлах тогтолцоо
бас зайлшгүй байх хэрэгтэй. Тэр нь хуулийн тогтолцоо болон олон нийтийн хяналтын
тогтолцоо байх нь зүйтэй болов уу,
Хууль нь ёс зүйд нийцсэн, ёс зүй нь хуулиа дээдэлсэн харилцан
шүтэлцээтэй, харилцан нийцэлтэй байх хэрэгтэй
Хууль нь иргэний эрхийг хамгаалж байхгүй бол ёс зүйн зарчмуудыг барьсан
байгууллага, хувь хүмүүс иргэнийг амьдрахад бэрхшээлтэй болтол нь залхааж болох
талаар өмнө жишээ өгүүлсэн.
Харин ёс зүйн зарчмууд, тэдгээрийг бий болгох, хөгжүүлэх, хамгаалах, сахиулах
хүчтэй инстуциудгүйгээр зөвхөн хуульд дулдуйдсан нийгмийн хөгжил эцэстээ хүн
бүрийн өөрийн материаллаг эрх ашгийн төлөөх эцэс төгсгөлгүй тэмцэл болж
хувирдагийг, эргээд хуулиа хүчгүйдүүлж, эдийн засгаа доройтуулдагийн жишээг
харамсалтай нь өнөөдрийн монголын нийгмээс бүрэн харж болно.
Ёс зүйд үндэслээгүй хуулийг хүний өгсөн тушаалуудыг өөрийн програмчлагдсан
үйлдлүүдээр шууд гүйцэтгэдэг машинтай зүйрлэж болно. Хүний өгсөн тушаалуудыг
гүйцэтгэдэг программчлагдсан машинд юу үнэн зөв болох, юу буруу болох тухай ямар ч
ойлголт байхгүй, зөвхөн тушаалын дагуу үйлдэл гүйцэтгэнэ, үйлдэл ямар үр дүн гаргаж,
хаашаа ч хүргэж болно. Машины удирдлагыг хэн барьж байгаагаас бүх үр дүн хамаарна.
Харин хуульд тулгуурлаагүй ёс зүйг суурьгүй, өндөр байшинтай зүйрлэж болно.
Байшинг өндөр барих тусам суурь нь илүү бат бөх байх шаардлагатай байдаг. Хууль
хэрэгждэггүй, хангалттай сайн биш газар хичнээн сайн ёс зүйн код, тэдгээрийг
хэрэгжүүлэгч институци байгаад өндөр хэм хэмжээг тогтоох боломжгүй.
Ёс зүй нь хуулиндаа суурилж, хууль нь ёс зүйн зарчмуудыг агуулж гэмээнэ сайн
хууль, хүчтэй ёс зүйн зарчмууд тогтоно. Хууль нь ёс зүйн зарчмыг харгалзан үзсэний
үндсэн дээр боловсруулагдах, ёс зүй нь хуулийн хэм хэмжээнд тулгуурлан
тодорхойлогдох ёстой.
Ёс зүйн хэм хэмжээ нь хуульд нийцсэн, хууль нь ёс зүйн хэм хэмжээнд суурилсан
харилцан шүтэлцээтэй, зэрэгцэн орших нь зүйтэй.
СЭЗИС - MBA хөтөлбөр, магистрант С.Гантулга
Дүгнэлт
"Хуулийн стандартаас илүү ёс зүй хэм хэмжээг дагах нь зүйтэй" сэдвийн хүрээнд хууль,
ёс зүй, хэм хэмжээ хэмээх ойлголтуудыг судлан “Ёс зүйг харгалзан үзээгүй хууль оршин
тогтнох боломжгүй. Хуулийн дэмжлэггүйгээр ёс зүй оршин тогтнох боломжгүй” гэсэн
таамаглал дэвшүүлэн “Хууль болон ёс зүйг харьцуулах, аль нэгийг нь илүүд үзэх нь
өрөөсгөл юм”, “Хуулийг үгүйсгэж, ёс зүйг дагаж мөрдөх хэрэгтэй гэж туйлширах нь
буруу” хэсгүүдээр сэдвийг үгүйсгэж, ”Хууль нь ёс зүйд нийцсэн, ёс зүй нь хуулиа
дээдэлсэн харилцан шүтэлцээтэй, харилцан нийцэлтэй байх хэрэгтэй” хэсгээр
таамаглалаа нотлохыг оролдов.
Дүгнэхэд хууль болон ёс зүйг тусад нь авч үзэж, аль нэгийг дагах нь зөв, буруу
хэмээн туйлшрах нь оновчтой асуудал биш. Эдгээр ойлголтууд нь нийгмийн сайн сайхны
төлөө, юу зөв бурууг ялгаж, тодорхойлсон ойлголтууд ба аль нэг нь нөгөө
ойлголтгүйгээрээ бие даан оршвол нийгмийн гажуудал үүснэ. Иймд хууль ёс зүйд
тулгуурлан боловсруулагдаж, хэрэгжих, ёс зүй нь хуулинд суурилан оршин тогтнох нь
зүйтэй.
Ном зүй
(2013). In Х. Кельзен, Хэм хэмжээний тухай ерөнхий онол.
Perez, D. A. (2017). Ethics vs Morals vs Law. From linkedin.com:
https://www.linkedin.com/pulse/ethics-vs-morals-law-dr-arturo-perez/
S, S. (2018). Difference Between Law and Ethics. From keydifferences.com:
https://keydifferences.com/difference-between-law-and-ethics.html
wikipedia/Ёс зүй. (2017). From wikipedia.org:
https://mn.wikipedia.org/w/index.php?title=%D0%81%D1%81_%D0%B7%D2%AF
%D0%B9
wikipedia/Хууль. (2019). From wikipedia.org:
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D1%83%D1%83%D0%BB%D1%8C
В.Ганзориг. (2017). Эрх зүйт төр. From ikon.mn: https://ikon.mn/opinion/149z
Монгол хэлний товч тайлбар толь. (2016). From mongoltoli.mn:
https://mongoltoli.mn/dictionary/detail/40571
Монгол хэлний товч тайлбар толь. (2016). From mongoltoli.mn:
https://mongoltoli.mn/dictionary/detail/116605
Х.Тэмүүжин. (2014). Хөгжихийн тулд зарим зүйлийг нураахаас өөр аргагүй болдог.
From vip76.mn: https://vip76.mn/content/28367

More Related Content

What's hot

Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?
Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?
Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?Mr Nyak
 
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголт
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголтBatbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголт
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголтThe Institute of Social Sciences
 
Шүүгчийн ёс зүй ба хуульчийн ёс зүй
Шүүгчийн ёс зүй ба хуульчийн ёс зүйШүүгчийн ёс зүй ба хуульчийн ёс зүй
Шүүгчийн ёс зүй ба хуульчийн ёс зүйGalbaatar Lkhagvasuren
 
Багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдал
Багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдалБагш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдал
Багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдалСэтгэмж Цогцолбор Сургууль
 
лекц 3,
лекц 3,лекц 3,
лекц 3,Ge Go
 
голомт банкны
голомт банкныголомт банкны
голомт банкныnomikott
 
Copy of архив,албан хэрэг хөтлөлт
Copy of архив,албан хэрэг хөтлөлтCopy of архив,албан хэрэг хөтлөлт
Copy of архив,албан хэрэг хөтлөлтTuvshintugs Ragchaasuren
 
Статистикийн үндсэн аргууд түүний хэрэглээ
Статистикийн үндсэн аргууд түүний хэрэглээСтатистикийн үндсэн аргууд түүний хэрэглээ
Статистикийн үндсэн аргууд түүний хэрэглээTuul Tuul
 
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"Unuruu Dear
 
хөгжлийн индексийг тооцон аргууд
хөгжлийн индексийг тооцон аргуудхөгжлийн индексийг тооцон аргууд
хөгжлийн индексийг тооцон аргуудЮ. Янжинлхам
 
Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1Gunjargal
 

What's hot (20)

Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?
Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?
Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?
 
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголт
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголтBatbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголт
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголт
 
Dampuurliin erh zui
Dampuurliin erh zuiDampuurliin erh zui
Dampuurliin erh zui
 
Шүүгчийн ёс зүй ба хуульчийн ёс зүй
Шүүгчийн ёс зүй ба хуульчийн ёс зүйШүүгчийн ёс зүй ба хуульчийн ёс зүй
Шүүгчийн ёс зүй ба хуульчийн ёс зүй
 
Lekts 10 new
Lekts 10  newLekts 10  new
Lekts 10 new
 
Heltsel, gereenii erh zui
Heltsel, gereenii erh zuiHeltsel, gereenii erh zui
Heltsel, gereenii erh zui
 
нхх лекц №4
нхх лекц №4нхх лекц №4
нхх лекц №4
 
гаж үзэгдэл хичээл
гаж үзэгдэл хичээлгаж үзэгдэл хичээл
гаж үзэгдэл хичээл
 
Hudulmuriin erh zui lecture
Hudulmuriin erh zui lectureHudulmuriin erh zui lecture
Hudulmuriin erh zui lecture
 
Багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдал
Багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдалБагш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдал
Багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдал
 
Mongolin tur erh zuin tuuh lekts.unenchimeg
Mongolin tur erh zuin tuuh lekts.unenchimegMongolin tur erh zuin tuuh lekts.unenchimeg
Mongolin tur erh zuin tuuh lekts.unenchimeg
 
лекц 3,
лекц 3,лекц 3,
лекц 3,
 
ёс суртахуун
ёс суртахуунёс суртахуун
ёс суртахуун
 
голомт банкны
голомт банкныголомт банкны
голомт банкны
 
Copy of архив,албан хэрэг хөтлөлт
Copy of архив,албан хэрэг хөтлөлтCopy of архив,албан хэрэг хөтлөлт
Copy of архив,албан хэрэг хөтлөлт
 
Статистикийн үндсэн аргууд түүний хэрэглээ
Статистикийн үндсэн аргууд түүний хэрэглээСтатистикийн үндсэн аргууд түүний хэрэглээ
Статистикийн үндсэн аргууд түүний хэрэглээ
 
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
 
хөгжлийн индексийг тооцон аргууд
хөгжлийн индексийг тооцон аргуудхөгжлийн индексийг тооцон аргууд
хөгжлийн индексийг тооцон аргууд
 
Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1
 
Бизнес санаа
Бизнес санааБизнес санаа
Бизнес санаа
 

Similar to "Хуульийн стандартаас илүү ёс зүйн хэм хэмжээг дагах нь зүйтэй" эссэ

1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...lbatochir
 
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...lbatochir
 
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...lbatochir
 
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчинlectureofblog
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааAnaro Nyamdorj
 
Yos zui ulamjlal
Yos zui ulamjlalYos zui ulamjlal
Yos zui ulamjlalyivo1004
 
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...Unuruu Dear
 
Labor law implementation.
Labor law implementation.Labor law implementation.
Labor law implementation.Hodolmor
 
иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2Battulga Bayrmagnai
 
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptxҮндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptxMurun10a
 
Gemt ybdaltai temtseh
Gemt ybdaltai temtsehGemt ybdaltai temtseh
Gemt ybdaltai temtsehnomiobno
 
нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал. нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал. Tuvshinsanaa Baasanjav
 
төрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйтөрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйBachkana Enhbat
 

Similar to "Хуульийн стандартаас илүү ёс зүйн хэм хэмжээг дагах нь зүйтэй" эссэ (20)

Haritsyylsan erh zui tsend ayush
Haritsyylsan erh zui  tsend  ayushHaritsyylsan erh zui  tsend  ayush
Haritsyylsan erh zui tsend ayush
 
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
 
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
 
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
 
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
 
Yos zui ulamjlal
Yos zui ulamjlalYos zui ulamjlal
Yos zui ulamjlal
 
Es zvin dvrem text
Es zvin dvrem textEs zvin dvrem text
Es zvin dvrem text
 
Es zvin dvrem
Es zvin dvremEs zvin dvrem
Es zvin dvrem
 
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
 
Turiin onol
Turiin onolTuriin onol
Turiin onol
 
Hunii erh
Hunii erhHunii erh
Hunii erh
 
Labor law implementation.
Labor law implementation.Labor law implementation.
Labor law implementation.
 
иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2
 
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptxҮндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
 
Gemt ybdaltai temtseh
Gemt ybdaltai temtsehGemt ybdaltai temtseh
Gemt ybdaltai temtseh
 
Erx zyi
Erx zyiErx zyi
Erx zyi
 
нхх лекц №3
нхх лекц №3нхх лекц №3
нхх лекц №3
 
нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал. нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал.
 
төрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйтөрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүй
 

"Хуульийн стандартаас илүү ёс зүйн хэм хэмжээг дагах нь зүйтэй" эссэ

  • 1. СЭЗИС - MBA хөтөлбөр, магистрант С.Гантулга "Хуулийн стандартаас илүү ёс зүй хэм хэмжээг дагах нь зүйтэй" эссэ Юуны өмнө сэдэв нь хоёр ойлголтын аль нэгийг дагах тухай асуудал хөндөж байгаа тул “хууль” болон “хуулийн стандарт”, ёс зүй болон “ёс зүйн хэм хэмжээ” гэх ойлголтуудыг тайлбарлая. “Хууль”-ийг (Монгол хэлний товч тайлбар толь, 2016) “Засаг төрийн дээд эрхийг барих байгууллагаас улсын хэмжээгээр бүх нийтийг заавал дагаж мөрдүүлэхээр баталсан албан ёсны дүрэм, журам”, (В.Ганзориг, 2017) МУИС-ийн Хуульзүйн сургуулийн нийтийн эрхзүйн тэнхимийн эрхлэгч, эрүүгийн эрхзүйн багш, профессор, доктор Д.Баярсайхан: “Нийгэм гэж хүн хоорондын харилцааны маш олон янзын ашиг сонирхол бүхий зохицолдсон орчныг хэлдэг. Энэ нийгмийн харилцааг зохицуулах буюу хамгаалах, төрөөс тогтоох буюу зөвшөөрөх зохицуулалтын системийг хууль гэнэ.”, (wikipedia/Хууль, 2019) “Хууль бол бүх нийтээр даган мөрдөх дүрэм, нийгмийн бүх гишүүд хоорондын харилцаа, үйл ажиллагааг зохицуулдаг дүрэм, журам. Хуулийн төсөл нь хууль тогтоох төрийн дээд байгууллага болох Их хурлаар /парламентаар/ батлагдсаны дараа хууль үйлчилж эхэлдэг. Хуулийн шудрага байдал гэдэг ойлголт нь тухайн газар нутагт, тухайн цаг үед ноёрхож буй нийгэмд тогтосон ёс зүй, хэв маягтай хэрхэн нийцэж буйгаас шалтгаалдаг.”, “Хууль гэдэг нь тухайн улс эсвэл олон нийт гишүүдийнхээ үйл ажиллагааг зохицуулахаар хүлээн зөвшөөрдөг, торгууль ногдуулах замаар хэрэгжүүлж болох дүрмийн тогтолцоо юм.”, “Хуулийг бүс нутгийн, үндэсний, олон улсын гэх мэт зохих байгууллагаас бий болгосон нийтээр хүлээн зөвшөөрсөн дүрэм, журмын системчилсэн иж бүрдэл гэж ойлгож болно. Үүнийг тухайн хүний үйлдэл, зан үйлийг зохицуулахад ашигладаг. гишүүд, торгууль ногдуулах замаар хэрэгжүүлж болно.”, (Х.Тэмүүжин, 2014) “Социализмын он жилүүдэд бидэнд хуулийн сургуулиудад чээжлүүлсэн зүйл бол ‘Төрөөс тогтоосон хэм хэмжээний цогц бол хууль юм’ гэдэг онол. Хэн нэгэн тогтоогоод бусдад тулгадаг байсан. Марксист онолоор бол дарлагч анги дарлагдагч ангиа удирдаж, хянаж, цээрлүүлж, өөрийн мэдэлд байлгахын тулд хуулийг ашигладаг. Ардчилсан нийгэмд хуулийн тухай ойлголт өөр. Иргэд өөрсдөө эсвэл төлөөллөөрөө дамжуулан, бидэнд ямар хэм хэмжээ үйлчлэх ёстой вэ гэдгийг цаг үеийн нөхцөл байдалдаа тулгуурлан тодорхойлно. Шүүн хэлэлцэх явцдаа хүлээн зөвшөөрүүлж, баталгаажуулахыг хууль буюу хэм хэмжээ гэнэ.” гэх мэт маш олон тодорхойлолт бий. Эдгээр тодорхойлолтуудаас “Хууль бол төрийн эрх барих дээд байгууллагаас нийгмийн харилцааг зохицуулахаар тогтоосон бүх нийтээр заавал дагаж мөрдөх нийгмийн гишүүд хоорондын харилцаа, үйл ажиллагааг зохицуулахаар хүлээн
  • 2. СЭЗИС - MBA хөтөлбөр, магистрант С.Гантулга зөвшөөрөгдсөн, торгууль ногдуулах замаар хэрэгжүүлж болох албан ёсны дүрэм журам юм” гэж тодорхойлж болно. Стандарт-ыг “Хэлбэр хэмжээ, чанарын нэг янзын тогтсон хэв загвар: стандарт хэмжээ (тогтоосон хэм хэмжээ), стандартад тохирох (тогтоосон хэм хэмжээнд нийцэх)” хэмээн тодорхойлжээ. Дээрхи хоёр тодорхойлолтоос “Хуулийн стандарт”-ыг “Хууль бол төрийн эрх барих дээд байгууллагаас нийгмийн харилцааг зохицуулахаар тогтоосон бүх нийтээр заавал дагаж мөрдөх нийгмийн гишүүд хоорондын харилцаа, үйл ажиллагааг зохицуулахаар хүлээн зөвшөөрөгдсөн, торгууль ногдуулах замаар хэрэгжүүлж болох албан ёсны дүрэм журам юм” хэмээн тодорхойлж болно. “Ёс зүй”-н тухай (Монгол хэлний товч тайлбар толь, 2016) “а. Ёс, хүмүүжил судлах ухаан; б. Байвал зохих шаардлага, дэг” гэж тодорхойлсон бол “Ёс зүйн хэм хэмжээ”-г “хүний үйлдэл, зан байдлын ямар нэг хэлбэрийг дэмжих ба хориглох байдлаар илэрч байдаг зан суртахууны үүрэг үнэлэмжийн чиг баримжаа”, (wikipedia/Ёс зүй, 2017) “Ёс зүй нь хувь хүний ёс суртахуунлаг шинж чанарын буюу сайн чанаруудын нийлбэр цогцыг нөгөө талаас хүмүүсийн хоорондын харилцааны хэм хэмжээний нийлбэр цогцыг хамран судалдаг шинжлэх ухаан юм.”, (Perez, 2017) “Ёс зүй гэдэг нь тухайн хүний зан байдал эсвэл аливаа үйл ажиллагаа явуулахыг зохицуулдаг ёс суртахууны зарчим юм. Ёс суртахуун нь зөв ба буруу зан байдлын зарчим, хүний зан чанарын сайн муу байдал зэргийг анхаарч үздэг.”, (S, 2018) “Ёс зүй гэдэг нь тухайн нөхцөлд сайн эсвэл муу, зөв эсвэл буруу юу болохыг шийдэхийн тулд бүтээгдсэн хүн эсвэл нийгмийг удирдан чиглүүлдэг зарчим юм. Энэ нь хүний зан байдал, зан үйлийг зохицуулж, ёс суртахууны дүрэм, зааврыг хэрэгжүүлснээр сайн сайхан амьдрахад нь туслах болно.” гэх мэт тодорхойлолтуудаас “ёс зүйн хэм хэмжээ”-г “Нийгмийн оролцогчдын тодорхойлсон хувь хүний сайн чанаруудын нийлбэр цогцын хэм хэмжээ” хэмээн тодорхойлж болно. “Хэм хэмжээ” хэмээх ойлголтын талаар Хэм хэмжээний онол номд (Хэм хэмжээний тухай ерөнхий онол, 2013) “Хэм хэмжээ гэдэг нь латин хэлний ‘norma’ гэдэг үгнээс үүсэлтэй ба тэр нь герман хэлэнд шилжиж ирэхдээ бүхий л тохиолдолд биш ч гэсэн эн тэргүүнд зарлиг, дүрэм, журам тушаал гэсэн утгатай байдаг. Тушаах нь (зарлиг буулгах нь) хэм хэмжээний ганцхан шинж чанар биш юм. Үүнээс гадна бүрэн эрх олгох, зөвшөөрөх, хүчингүй болгох нь мөн л “хэм хэмжээ”-ний гүйцэтгэх үүрэг байж болно.” хэмээн тодорхойлжээ. Хууль ба ёс зүй Дээрхи тодорхойлсон хоёр ойлголтоо харьцуулах үүднээс хүснэгтэлж харуулбал:
  • 3. СЭЗИС - MBA хөтөлбөр, магистрант С.Гантулга Ойлголт Хууль Ёс зүй Зорилго Хууль нь нийгмийн дэг журам, нийгэм дэх энх тайван байдлыг хангах, бүх ард иргэдийг хамгаалах зорилготой Ёс зүй нь хүмүүст зөв, буруу, юу хийхээ шийдэхэд туслах зорилготой Тодорхойлолт Төрийн эрх барих дээд байгууллагаас нийгмийн харилцааг зохицуулахаар тогтоосон бүх нийтээр заавал дагаж мөрдөх нийгмийн гишүүд хоорондын харилцаа, үйл ажиллагааг зохицуулдаг албан ёсны дүрэм журмын тогтсон хэм хэмжээ Нийгмийн оролцогчдын тодорхойлсон хувь хүний сайн чанаруудын нийлбэр цогцын хэм хэмжээ. Гадны эх сурвалжаас олгосон дүрэм. Тухайлбал: Ажлын байран дахь ёс зүйн код, мэргэжлийн ёс зүйн код эсвэл шашин дахь зарчмууд Хэн тодорхойлдог Засаг төрийн дээд эрхийг барих байгууллага – Улсын их хурал Нийгмийн оролцогчид, Мэргэжлийн холбоо, шашны байгууллага, ... Асуулт? Юу болох, болохгүй? Хэрхэн нийгэм, бусдад гэм хоргүй байх? Хэрхэн эрхээ хамгаалах, бусдын эрхийг хамгаалах? Ямар байвал нийгмийн хэмжүүрээр хамгийн зөв бэ? Хэрхэн сайн хүн байх? Хэрхэн сайн мэргэжилтэн байх? Хэрхэн сайн ажилтан байх? Заавал мөрдөх эсэх? Заавал дагаж мөрдөх Заавал дагаж мөрдөх албагүй Хариуцлага Хуулийн хариуцлага хүлээнэ Хариуцлага хүлээхгүй. Хяналт тавих Шүүх Мэргэжлийн холбоо, байгууллага, шашны байгууллага Үйлчлэх хүрээ, хэрэглээ Нийгмийг бүхэлд нь зохицуулдаг Мэргэжлийн, шашны болон байгууллагын хүрээний асуудлыг зохицуулдаг. Хууль нь нийгмийн дэг журам, нийгэм дэх энх тайван байдлыг хангах, бүх ард иргэдийг хамгаалах зорилготой төрийн эрх барих дээд байгууллагаас нийгмийн
  • 4. СЭЗИС - MBA хөтөлбөр, магистрант С.Гантулга харилцааг зохицуулахаар тогтоосон бүх нийтээр заавал дагаж мөрдөх нийгмийн гишүүд хоорондын харилцаа, үйл ажиллагааг зохицуулдаг албан ёсны дүрэм журмын тогтсон хэм хэмжээ бол Ёс зүй нь хүмүүст зөв, буруу, юу хийхээ шийдэхэд туслах зорилготой нийгмийн оролцогчдын тодорхойлсон хувь хүний сайн чанаруудын нийлбэр цогцын хэм хэмжээ юм хэмээн тодорхойлж болно. Хуулийг заавал биелүүлэхийг нийгмийн оролцогч талуудаас шаарддаг бол ёс зүйг заавал биелүүлэх албагүй байдаг. Хуулийн хэрэгжилтийг хянах, зөрчигчдөд шийтгэл оноохоор шүүх хэмээх бие даасан институци байдаг бол ёс зүйг хатуу хянах тогтолцоо байхгүй. Хууль болон ёс зүйг харьцуулах, аль нэгийг нь илүүд үзэх нь өрөөсгөл юм Хууль нь нийгмийн зүй ёсны, суурь зарчмуудыг тодорхойлсон байдаг бол ёс зүй нь хуульчилах боломжгүй (хуульчилбал хүний үнэт зүйл, үзэл бодолд халдах магадлалтай) зарим зарчмыг агуулсан байдгаараа ялгаатай. Хуулиар хатуу тогтоож болохгүй зарчмуудыг шашнаар дамжуулан хөгжүүлж, ёс суртахууныг дээшлүүлдэг байсан бол одоо мэргэжлийн ёс зүйн код, байгууллагын ажилтны ёс зүй гэх мэт ойлголтуудаар тодорхойлж, мөрдүүлдэг болжээ. Ёс зүйг биелүүлэгчийг хуулийг биелүүлэгч гэж хэлэх бүрэн боломжтой боловч хуулийг биелүүлэгч хүнийг ёс зүйтэй гэж шууд тодорхойлох боломжгүй юм. Илүү боловсронгуй, зөв, сайн хууль бий болгохын тулд хуулийг боловсруулах, батлах болон хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч талууд мэргэжлийн болон нийгмийн ёс зүйн зарчмуудыг баримтлах, тэдгээр суурилан боловсруулах хэрэгтэй. Тухайлбал хуулийн хэрэгжилтийг хянадаг шүүх байгууллага нь хуулийн талаар аливаа шийдвэрээ хуульд үндэслэн танилцуулах ёстой байдаг. Хууль нь ёс зүйн зарчмуудад үндэслэн бий болдог, хэрэгждэг бол ёс зүй нь хуулийн зарчмуудад суурилдаг, тэдгээрийг агуулсан байдаг. Иймд эдгээр хоёр ойлголтыг харьцуулах, аль нэгийг нь илүүд үзэх нь өрөөсгөл ойлголт юм. Хуулийг үгүйсгэж, ёс зүйг дагаж мөрдөх хэрэгтэй гэж туйлширах нь буруу Дээрх тодорхойлолт, мэдээллээс илүү өргөн хүрээг хамарч байгаагаар нь Ёс зүйг хэрэгжүүлэхэд хангалттай гэсэн дүгнэлт хийж болох боловч ёс зүйг заавал мөрдөх албагүй байдаг тул хуулийг үгүйсгэж, ёс зүйн зарчмуудыг дагаж мөрдөх тохиололд хүн бүр өөр өөрийн зөв гэснээр аашилж, нийгэмд эмх замбараагүй байдал бий болох эрсдэлтэй. Тухайлбал нэгэн жишээ дурьдахад АНУ-д нэгэн оюутанг сурдаг сургуулийнх нь захиргаа нэгжиж, цүнхнээс нь хар тамхи олсон ба, хар тамхи авч явсан хэргээр сургуулийн ёс зүйн кодыг баримтлан сургуулиас хөөжээ. Харин оюутан “сургуулийн Хууль Ёс зүй
  • 5. СЭЗИС - MBA хөтөлбөр, магистрант С.Гантулга захиргаа миний халдашгүй байх эрхэнд халдаж, намайг нэгжсэн. Нэгжиж олж авсан эд мөрийн баримт нь хууль бус арга замаар олсон тул хүчингүй” гэж шүүхэд ханджээ. Шүүх оюутны нэхэмжлэхийг үндэслэлтэй гэж үзсэн ба сургууль оюутныг хөөсөн шийдвэрээ хүчингүй болгожээ. Энэ жишээг анх уншихад сургуулийн зөв мэт ойлгогдож мэдэх боловч харъяалал бүхий байгууллага болгон нь ёс зүй, ёс зүйн код нэрийн дор хүний эрхэнд халдсан үйлдэл удаа дараа гаргаад байвал юу болох вэ? Байгууллага болгоны гаргаж, мөрдөж буй ёс зүйн код төгс байх албагүй ба үүнийг хянах, хязгаарлах тогтолцоо бас зайлшгүй байх хэрэгтэй. Тэр нь хуулийн тогтолцоо болон олон нийтийн хяналтын тогтолцоо байх нь зүйтэй болов уу, Хууль нь ёс зүйд нийцсэн, ёс зүй нь хуулиа дээдэлсэн харилцан шүтэлцээтэй, харилцан нийцэлтэй байх хэрэгтэй Хууль нь иргэний эрхийг хамгаалж байхгүй бол ёс зүйн зарчмуудыг барьсан байгууллага, хувь хүмүүс иргэнийг амьдрахад бэрхшээлтэй болтол нь залхааж болох талаар өмнө жишээ өгүүлсэн. Харин ёс зүйн зарчмууд, тэдгээрийг бий болгох, хөгжүүлэх, хамгаалах, сахиулах хүчтэй инстуциудгүйгээр зөвхөн хуульд дулдуйдсан нийгмийн хөгжил эцэстээ хүн бүрийн өөрийн материаллаг эрх ашгийн төлөөх эцэс төгсгөлгүй тэмцэл болж хувирдагийг, эргээд хуулиа хүчгүйдүүлж, эдийн засгаа доройтуулдагийн жишээг харамсалтай нь өнөөдрийн монголын нийгмээс бүрэн харж болно. Ёс зүйд үндэслээгүй хуулийг хүний өгсөн тушаалуудыг өөрийн програмчлагдсан үйлдлүүдээр шууд гүйцэтгэдэг машинтай зүйрлэж болно. Хүний өгсөн тушаалуудыг гүйцэтгэдэг программчлагдсан машинд юу үнэн зөв болох, юу буруу болох тухай ямар ч ойлголт байхгүй, зөвхөн тушаалын дагуу үйлдэл гүйцэтгэнэ, үйлдэл ямар үр дүн гаргаж, хаашаа ч хүргэж болно. Машины удирдлагыг хэн барьж байгаагаас бүх үр дүн хамаарна. Харин хуульд тулгуурлаагүй ёс зүйг суурьгүй, өндөр байшинтай зүйрлэж болно. Байшинг өндөр барих тусам суурь нь илүү бат бөх байх шаардлагатай байдаг. Хууль хэрэгждэггүй, хангалттай сайн биш газар хичнээн сайн ёс зүйн код, тэдгээрийг хэрэгжүүлэгч институци байгаад өндөр хэм хэмжээг тогтоох боломжгүй. Ёс зүй нь хуулиндаа суурилж, хууль нь ёс зүйн зарчмуудыг агуулж гэмээнэ сайн хууль, хүчтэй ёс зүйн зарчмууд тогтоно. Хууль нь ёс зүйн зарчмыг харгалзан үзсэний үндсэн дээр боловсруулагдах, ёс зүй нь хуулийн хэм хэмжээнд тулгуурлан тодорхойлогдох ёстой. Ёс зүйн хэм хэмжээ нь хуульд нийцсэн, хууль нь ёс зүйн хэм хэмжээнд суурилсан харилцан шүтэлцээтэй, зэрэгцэн орших нь зүйтэй.
  • 6. СЭЗИС - MBA хөтөлбөр, магистрант С.Гантулга Дүгнэлт "Хуулийн стандартаас илүү ёс зүй хэм хэмжээг дагах нь зүйтэй" сэдвийн хүрээнд хууль, ёс зүй, хэм хэмжээ хэмээх ойлголтуудыг судлан “Ёс зүйг харгалзан үзээгүй хууль оршин тогтнох боломжгүй. Хуулийн дэмжлэггүйгээр ёс зүй оршин тогтнох боломжгүй” гэсэн таамаглал дэвшүүлэн “Хууль болон ёс зүйг харьцуулах, аль нэгийг нь илүүд үзэх нь өрөөсгөл юм”, “Хуулийг үгүйсгэж, ёс зүйг дагаж мөрдөх хэрэгтэй гэж туйлширах нь буруу” хэсгүүдээр сэдвийг үгүйсгэж, ”Хууль нь ёс зүйд нийцсэн, ёс зүй нь хуулиа дээдэлсэн харилцан шүтэлцээтэй, харилцан нийцэлтэй байх хэрэгтэй” хэсгээр таамаглалаа нотлохыг оролдов. Дүгнэхэд хууль болон ёс зүйг тусад нь авч үзэж, аль нэгийг дагах нь зөв, буруу хэмээн туйлшрах нь оновчтой асуудал биш. Эдгээр ойлголтууд нь нийгмийн сайн сайхны төлөө, юу зөв бурууг ялгаж, тодорхойлсон ойлголтууд ба аль нэг нь нөгөө ойлголтгүйгээрээ бие даан оршвол нийгмийн гажуудал үүснэ. Иймд хууль ёс зүйд тулгуурлан боловсруулагдаж, хэрэгжих, ёс зүй нь хуулинд суурилан оршин тогтнох нь зүйтэй. Ном зүй (2013). In Х. Кельзен, Хэм хэмжээний тухай ерөнхий онол. Perez, D. A. (2017). Ethics vs Morals vs Law. From linkedin.com: https://www.linkedin.com/pulse/ethics-vs-morals-law-dr-arturo-perez/ S, S. (2018). Difference Between Law and Ethics. From keydifferences.com: https://keydifferences.com/difference-between-law-and-ethics.html wikipedia/Ёс зүй. (2017). From wikipedia.org: https://mn.wikipedia.org/w/index.php?title=%D0%81%D1%81_%D0%B7%D2%AF %D0%B9 wikipedia/Хууль. (2019). From wikipedia.org: https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D1%83%D1%83%D0%BB%D1%8C В.Ганзориг. (2017). Эрх зүйт төр. From ikon.mn: https://ikon.mn/opinion/149z Монгол хэлний товч тайлбар толь. (2016). From mongoltoli.mn: https://mongoltoli.mn/dictionary/detail/40571 Монгол хэлний товч тайлбар толь. (2016). From mongoltoli.mn: https://mongoltoli.mn/dictionary/detail/116605 Х.Тэмүүжин. (2014). Хөгжихийн тулд зарим зүйлийг нураахаас өөр аргагүй болдог. From vip76.mn: https://vip76.mn/content/28367