SlideShare a Scribd company logo
1 of 80
Download to read offline
Communications Regulatory Commission of Mongolia
www.crc.gov.mn
¹12 (18)
2016 он I улирал
МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА
ХОЛБООНЫ САЛБАРЫН СТАТИСТИК
ҮЗҮҮЛЭЛТҮҮД /2015 ОН/
[ Хуудас - 15 ]
ДАРАА ҮЕИЙН ХӨДӨЛГӨӨНТ
ХОЛБООНЫ (4G LTE)
ХЭРЭГЛЭГЧИЙН
ТӨХӨӨРӨМЖИЙГ СОНГОХ
[ Хуудас - 24 ]
МОНГОЛ УЛСЫН ӨРГӨН
ЗУРВАСЫН СУУРИН БОЛОН
ХӨДӨЛГӨӨНТ ИНТЕРНЕТИЙН
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭМЖИЛТ,
ДҮГНЭЛТИЙН ТАЙЛАН
[ Хуудас - 39 ]
Л.ГАНТУЛГА: ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН
ДОТООДЫН КОНТЕНТ БҮТЭЭЛ
ҮЙЛДВЭРЛЭЛТЭД ТУЛГАМДАЖ БУЙ
АСУУДЛЫГ ЯРИЛЦАЖ НЭГДСЭН
ШИЙДЭЛД ХҮРЭХ НЬ ЧУХАЛ БАЙНА.[
Хуудас - 35 ]
Монгол Улсад үүрэн
холбооны 4G LTE үйлчилгээг
нэвтрүүлэх боломжтой боллоо
Дарга:
Б.Балгансүрэн
ХХЗХ-ны дарга
Гишүүд:
Т.Наранмандах
Хорооны хуралдааны
нарийн бичгийн дарга
Г.Оюунцэцэг
ЭЗМЗА-ны дарга
З.Амгалан
РДЗХА-ны дарга
А.Лувсан-Очир
ЗЗҮТА-ны дарга
Л.Гантулга
ЗА-ны дарга
С.Мөнх-Эрдэнэ
ШуА-ны даргын
үүрэг гүйцэтгэгч
Сэтгүүлийн эрхлэгч:
Б.Ундармаа
(undarmaa@crc.gov.mn)
Хариуцлагатай нарийн
бигийн дарга
Г.Оюунцэцэг
(goyun@crc.gov.mn)
Сэтгүүлийн дизайныг
£ADMARKET LLC-д
эхийг бэлтгэж хэвлэв.
Утас: 976-11-304257
Факс: 976-11-327720
Цахим хаяг: www.crc.gov.mn
Цахим шуудан: info@crc.gov.mn
ЭНЭ ДУГААРТ...
№12 (18) 2016 он. I улирал
МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Хаяг: Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо. Метро бизнес төв.
А блок. 5-р давхар. Сүхбаатар дүүрэг. Сүхбаатарын гудамж-13.
Улаанбаатар-14201. Монгол Улс
СЭТГҮҮЛИЙН
ЗӨВЛӨЛ
15
22
24
29
35
39
49
54
69
73
Communications Regulatory Commission of Mongolia
www.crc.gov.mn
¹11 (17)
2015 он IV улирал
Д. ГАНТУЯА:
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ
АВТОМАТААР ТООЦООЛОН, МЭДЭЭЛЛИЙГ
НЭХЭМЖЛЭХ ХЭЛБЭРЭЭР ГАРГАН ҮЙЛЧИЛГЭЭ
ЭРХЛЭГЧДЭД ИЛГЭЭЖ БАЙНА
[ Хуудас-19 ]
www.crc.gov.mn
ОЛОН УЛСАД ТООН
РАДИОГИЙН ТЕХНОЛОГИ
НЭВТРҮҮЛСЭН БАЙДАЛ
[ Хуудас-70 ]
ИНТЕРНЕТИЙН ДАРАА
ҮЕИЙН СҮЛЖЭЭ (IPV6)-Д
ШИЛЖИХ СУДАЛГААНЫ
ТАЙЛАН [ Хуудас-53 ]
МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН СТАТИСТИК
ҮЗҮҮЛЭЛТҮҮД /2015 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН БАЙДЛААР/
ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2016-2018 ОНЫ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ БАТЛАГДЛАА
ДАРАА ҮЕИЙН ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБООНЫ (4G LTE)
ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨХӨӨРӨМЖИЙГ СОНГОХ
УЛААНБААТАР ХОТЫН ҮҮРЭН ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНҮҮДИЙН
ЧАНАРЫН ХЭМЖИЛТИЙН ТАЙЛАН
Л.ГАНТУЛГА: ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ДОТООДЫН КОНТЕНТ
БҮТЭЭЛ ҮЙЛДВЭРЛЭЛТЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ
ЯРИЛЦАЖ НЭГДСЭН ШИЙДЭЛД ХҮРЭХ НЬ ЧУХАЛ БАЙНА.
МОНГОЛ УЛСЫН ӨРГӨН ЗУРВАСЫН СУУРИН БОЛОН
ХӨДӨЛГӨӨНТ ИНТЕРНЕТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭМЖИЛТ,
ДҮГНЭЛТИЙН ТАЙЛАН
ГАДААДЫН УЛС ОРНУУДЫН ЗОХИЦУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН
СТРАТЕГИ, ЗОХИЦУУЛАЛТЫН ШИНЭ ОРЧИН БА БЭРХШЭЭЛҮҮД
Б.БАЛГАНСҮРЭН: ГАДНЫ КОНТЕНТИЙГ ЯМАР НАСНЫ ХҮМҮҮСТ
ЗОРИУЛЖ ОРУУЛЖ ИРЭХ ВЭ ГЭДГИЙГ ТӨРИЙН БОДЛОГООР
ЗОХИЦУУЛАХ ЁСТОЙ
НИСГЭГЧГҮЙ ОНГОЦНЫ (ДРОН) СИСТЕМД ТАВИГДАХ
ТЕХНИКИЙН БОЛОН РАДИО ДАВТАМЖИЙН ШААРДЛАГА
ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ
1G-7G ХҮРТЭЛХ ҮҮРЭН ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБООНЫ
ХУВЬСАЛ, ХӨГЖИЛ, ИРЭЭДҮЙ
Communications Regulatory Commission of Mongolia
www.crc.gov.mn
¹12 (18)
2016 он I улирал
МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА
ХОЛБООНЫ САЛБАРЫН СТАТИСТИК
ҮЗҮҮЛЭЛТҮҮД /2015 ОН/
[ Хуудас - 15 ]
ДАРАА ҮЕИЙН ХӨДӨЛГӨӨНТ
ХОЛБООНЫ (4G LTE)
ХЭРЭГЛЭГЧИЙН
ТӨХӨӨРӨМЖИЙГ СОНГОХ
[ Хуудас - 24 ]
МОНГОЛ УЛСЫН ӨРГӨН
ЗУРВАСЫН СУУРИН БОЛОН
ХӨДӨЛГӨӨНТ ИНТЕРНЕТИЙН
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭМЖИЛТ,
ДҮГНЭЛТИЙН ТАЙЛАН
[ Хуудас - 39 ]
Л.ГАНТУЛГА: ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН
ДОТООДЫН КОНТЕНТ БҮТЭЭЛ
ҮЙЛДВЭРЛЭЛТЭД ТУЛГАМДАЖ БУЙ
АСУУДЛЫГ ЯРИЛЦАЖ НЭГДСЭН
ШИЙДЭЛД ХҮРЭХ НЬ ЧУХАЛ
БАЙНА.[ Хуудас - 35 ]
4
Мэдээлэл харилцаа холбооны салбарын тулгын чулууг тавилцаж,
хүч хөдөлмөр, оюун ухаанаа дайчлан хөгжлийн түүхийг бүтээлцсэн
ахмадууд, үе үеийн удирдлага, хамт олон, одоо ажиллаж шинэ
түүхийг бүтээж буй нийт инженер техникийн ажилтан, ажиллагсад,
тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон тус салбарын үйлчилгээг
хүртэж буй хэрэглэгчид, иргэддээ Монгол улсад орчин цагийн
мэдээлэл, харилцаа холбоо үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын
мэндийг өргөн дэвшүүлье!
Өнгөрөгч 2015 оны хувьд Монгол улс, тоон технологиор телевизийн
өргөн нэвтрүүлгийг дамжуулж дуу, дүрсний өндөр чанартайгаар
хүлээн авч үзэх боломжоор хэрэглэгч, иргэдээ хангасан Ази тивийн
анхдагч улс орнуудын нэг болсон.
Мөн цахим орчны болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах, өргөн зурвасын үйлчилгээ, хэрэглээг нэмэгдүүлэх, бүртгэл
мэдээллийн зөөлөн дэд бүтцийг бүрдүүлэх, контентийг зохицуулах, шуудангийн үйлчилгээнд мэдээллийн технологийг
ашиглах, мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний болон үйлчилгээ эрхлэгчдийн төхөөрөмжийг баталгаажуулах,
дугаартайгаа шилжих үйлчилгээний бэлтгэл зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлсэн үр дүнтэй жил болж өнгөрлөө.
2016 онд, бид холбогдох хууль, тогтоомж болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд тусгай
зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх, салбарт хөрөнгө оруулагч, үйлчилгээ эрхлэгчдийн нөр их зүтгэл, хөдөлмөрөөр
хэрэглэгч өөрийн ашиглаж буй дугаартайгаа хүссэн үүрэн холбооны оператор руу шилжих үйлчилгээ , дараа үеийн,
утасгүй хөдөлгөөнт холбооны үйлчилгээ (4G) зэрэг дэлхийн жишигт нийцсэн техник, технологи, үйлчилгээг Монгол
орныхоо өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчдэд хүргэх эрх зүйн болон зохицуулалтын орчныг бүрдүүлэхээр ажиллаж
байна.
Харилцаа холбооны зохицуулагчид бид, технологийн шинэчлэл, дэвшлийг даган зайлшгүй анхаарах шаардлагатай
цахим орчны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, өргөн зурвасын үйлчилгээ ба хэрэглээг нэмэгдүүлэх, өргөн нэвтрүүлэг,
контентийг хөгжүүлэх, түүнтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг зохицуулах эрх зүйн орчиныг боловсронгуй болгох
зэрэг олон асуудлыг судлан, үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Шударга ёсыг эрхэмлэн ил тод, нээлттэй, хариуцлагатай, чадварлаг, шуурхай байх зарчмыг үнэт зүйлсээ болгож зохицуулалт
хийхэд та бүхний үнэтэй санал, зөвлөгөө, санаачилга, мэргэжлийн ур чадвар чухал ач холбогдолтой болохыг онцлон
дурдах нь зүйтэй.
Орчин цагийн мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлчилгээг өөрийн амьдралын өдөр тутмын хэрэглээ болгож үр
шимийг нь бодитоор хүртэгч хэрэглэгчиддээ дэлхийн жишигт хүрсэн шинэ үйлчилгээ, шинэ боломж, сонголтуудыг бий
болгохын төлөө зохицуулагч бид салбарын бодлого тодорхойлогчид, үйлчилгээ эрхлэгчид, холбогдох байгууллагуудтай
тууштай хамтран ажиллахаа илэрхийлж байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ
ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА 				 Б.БАЛГАНСҮРЭН
4
Мэндчилгээ
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ
ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Б.БАЛГАНСҮРЭН
Монгол Улсад мэдээлэл, харилцаа холбооны бие даасан
зохицуулах байгууллага үүсч хөгжсөний 20 жил, Монгол Улсад
Радио долгион хянах станц байгуулагдсаны 55 жилийн баярын
мэндтэй хамтатган тус байгууллагын тулгын чулууг тавилцаж,
галыг нь асаалцан, хөгжлийн түүхийг бүтээлцсэн ахмадууд
, үе үеийн удирдлага, хамт олон, одоо ажиллаж шинэ түүхийг
бүтээж буй нийт инженер техникийн ажилтан ажиллагсад, тусгай
зөвшөөрөл эзэмшигчид болон уг салбарын үйлчилгээг хүртэж
буй хэрэглэгчид, иргэддээ өргөн дэвшүүлье.
Бид 2015 онд, Монгол Улс даяар аналоги системийг бүрэн
унтраан, тоон технологиор телевизийн өргөн нэвтрүүлгийг
дамжуулж дуу дүрсний өндөр чанартай телевизийн өргөн
нэвтрүүлэг хүлээн авч үзэх боломжоор хэрэглэгч, иргэдээ
хангасан Ази тивийн анхдагч улс орнуудын нэг болж чадлаа.
Түүнчлэн 2014 оныг харилцаа холбооны салбарын хэмжээнд
“Эрх зүй шинэчлэлтийн жил” болгон зарласантай холбогдуулан
тус хорооноос батлан гаргадаг эрх зүйн баримт бичгүүдийн
80 гаруй хувьд нь нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн баталж,
салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хууль, эрх зүйн баримт
бичгүүд болон харилцаа холбоо, радио давтамж, шуудангийн
зохицуулалтын чиглэл, дүрэм журам, нөхцөл шаардлагуудыг
багтаасан Харилцаа холбооны салбарын эрх зүйн баримт бичгийн
эмхтгэлийг хэвлүүлэн гаргалаа.
Цаашид хэрэглэгч өөрийн ашиглаж буй дугаартайгаа хүссэн
үүрэн холбооны операторруу шилжих, дараа үеийн, утасгүй
хөдөлгөөнт холбооны үйлчилгээ (4G) зэрэг дэлхийн жишигт
нийцсэн үйлчилгээг Монгол орныхоо өнцөг булан бүрт байгаа
хэрэглэгчиддээ тавин ажиллаж байна.Түүнчлэн эдгээр шинэчлэл,
дэвшлийг даган зайлшгүй анхаарах шаардлагатай цахим орчны
мэдээллийн аюулгүй байдлыг хангах, өргөн зурвасын үйлчилгээ
ба хэрэглээг улам нэмэгдүүлэх, бүртгэл мэдээллийн зөөлөн дэд
бүтцийг бүрдүүлэх, контентийг зохицуулахад зохицуулалтын
эрх зүйн орчинг улам боловсронгүй болгох зэрэг олон асуудал
байгааг мөн судлан, холбогдох үйл ажиллагаануудыг зохион
байгуулахаар төлөвлөж, үе шаттайгаар хэрэгжүүлэхээр хичээж
байна.
Монгол Улсад интернетийн үйлчилгээг анх эхлүүлэн, дэлхийн
хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж эхэлсний 20 жилийн ой 2016 оны
1 дүгээр сард тохиож байна.
20 жилийн дараа 59 аж ахуйн нэгж интернетийн үйлчилгээ
эрхэлж, интернет хэрэглэгчдийн тоо 2.1 сая болж интернет нь
дэлхийн чиг хандлага, стандартад нийцэхүйц түвшинд хүрч
бидний ажил, амьдралын хамгийн чухал хэрэглээний нэг болсон
нь мэдээлэл, харилцаа холбооны салбарт хөрөнгө оруулагчид,
үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн шинэлэг санал санаачилга
болон уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн үр дүн бөгөөд салбарын
бодлого, үр ашигтай шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэхийн
төлөө хийсэн зохицуулалтын ажлын хэмжүүр гэж ойлгож байна.
Сэтгүүлийнхээ энэ удаагийн дугаарт тус хорооноос 2015 оны
3 дугаар улиралд зохион байгуулсан арга хэмжээ, хэрэгжүүлсэн
ажил, үйл ажиллагааны тайлан, мэдээллийг багтааснаас гадна
харилцаа холбооны байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн
ойд тусгайлан зориулсан үе үеийн дарга, ахмадуудын ярилцлага,
дурсамжийг хүргэж байгаадаа баяртай байна.
Нийт үйлчилгээ эрхлэгчид, хэрэглэгч та бүхэнд Харилцаа
холбооны зохицуулах байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ойг
тохиолдуулан энэ салбарын зохицуулалтын орчныг сайжруулах,
хөгжил, дэвшлийг хамтдаа цогцлоон бүтээхийн төлөө зүтгэж,
өөрийн хөдөлмөр, оюун ухаан, сэтгэл зүрхээ харамгүй зориулж
ирсэн мэргэжил нэгт нөхөд, хамтран зүтгэгч нартаа эрч хүч,
аз хийморьтой, эрүүл энх байж ажил үйлс тань үргэлж өөдрөг
байхын ерөөлийг хорооны гишүүд, даргын зөвлөл, хамт олныхоо
өмнөөс болон мөн хувиасаа өргөн дэвшүүлье.
Мэндчилгээ
2016. I улирал www.crc.gov.mn 5
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах
хорооны 2016 оны ээлжит 1 дүгээр хуралдааныг
2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулав.
Тус ээлжит хуралдаанаар 9 асуудлыг хэлэлцэж, хорооны
хуралдааны 6 тогтоолыг баталсан болно. Хорооны
хуралдааны 2 тэмдэглэлээр хугацаатай үүрэг, чиглэлийг
хорооны дарга, албадын дарга нарт тус тус өглөө. Үүнд:
¾¾ Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015
оны ээлжит 14 дүгээр хуралдааны 38 дугаар
Тэмдэглэлээр Үүрэн холбооны давамгай байдалтай
үйлчилгээ эрхлэгчийн ярианы үйлчилгээнд үнэ
тарифийн зохицуулалт хийх талаар нарийвчлан
судлах, өрсөлдөөний орчин, зах зээлд нөлөөлөх
байдал, холбогдох уулзалтыг зохион байгуулан
саналыг авч ажлын үр дүнг 2016 оны 1 дүгээр
улиралд багтаан хорооны ээлжит хуралдаанаар
хэлэлцүүлэхийг үүрэг болгон даалгасан. Тус хороо
нь холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд
давамгайлагч үйлчилгээ эрхлэгчийн үнэ тарифыг
өрсөлдөөнд харшилж байгаа эсэхэд хяналт тавих,
үнэлэлт дүгнэлт өгөх эрхтэй бөгөөд салбарын эдийн
засгийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын
өгөөжийг хангах үүднээс жижиглэнгийн үнийн
доод хязгаарыг нэг хэмжээнд барих зохицуулалтын
бодлого, зарчмыг баримталж байна. Түүнчлэн
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасны
дагуу Зохицуулах байгууллага нь хэрэглэгч зах
зээлээс эрэлт хэрэгцээндээ нийцүүлэн хямд, аюулгүй,
чанартай бараа авах өргөн боломжийг хангахад
чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлэх үүрэгтэй юм.
Тухайлбал, Давамгайлагчийн үнэ тарифыг хянахдаа
Өрсөлдөөний хуулийн 7.1.4 “бусад аж ахуй эрхлэгч
зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах
зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ
бодит зардлаас доогуур үнээр борлуулах” гэсэн
заалтын дагуу холбогдох зохицуулалтыг хийж
ажиллаж байна. Хуралдааны Тэмдэглэлээр өгсөн
үүргийн дагуу тус хорооноос давамгай байдалтай аж
ахуйн нэгжүүдийн минутын доод хязгаарыг тогтоох
ажлын хүрээнд Мобиком корпораци ХХК, Юнител
ХХК-тай хамтарсан уулзалтыг 2016 оны 1 дүгээр
сард зохион байгуулсан. Монгол Улсын “Харилцаа
холбооны тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5
дахь хэсэг, “Өрсөлдөөний тухай” хуулийн 7.1.4 дэх
хэсгийг тус тус үндэслэн хорооны хуралдааны 2016
оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 01 тоот тогтоолын
хавсралтаар Монгол Улсын үүрэн телефон холбооны
үйлчилгээний зах зээлд давамгайлагч үйлчилгээ
эрхлэгчийн “Үүрэн телефон холбооны үйлчилгээний
стандарт үнэ тарифын доод хязгаар”-ыг баталсан
болно. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан
тус хорооны 2007 оны 28 дугаар тогтоол, 2009 оны
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ
ХУРАЛДААНЫ 2016 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН
ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАН
МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДҮРЭМ, ХУРАЛДААНЫ ДЭГИЙН
ХҮРЭЭНД УДИРДЛАГААС ӨГСӨН УДИРДАМЖ ЧИГЛЭЛ, 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БИЗНЕС
ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР 2016 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД, ХОРООНЫ ЭЭЛЖИТ
ХУРАЛДААНЫГ 2 УДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, НИЙТДЭЭ 10 ТОГТООЛ БА ХОРООНЫ ХУРАЛДААНЫ
6 ТЭМДЭГЛЭЛИЙГ ТУС ТУС ГАРГАН ШИЙДВЭРЛЭЖ, ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАВ.
2016.I улирал
1
6
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН
IV УЛИРЛЫН ТАЙЛАН
63 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосон.
Батлагдсан “Үүрэн телефон холбооны үйлчилгээний
стандарт үнэ тарифын доод хязгаар”-ыг мөрдөн
ажиллах, энэхүү доод хязгаараас хямдруулах
урамшуулал, хөнгөлөлтийн хугацааг жилд 90
хоногоос хэтрүүлэхгүй байхыг үйлчилгээ эрхлэгчдэд
үүрэг болгохоор шийдвэрлэв.
¾¾ Радио давтамж зохицуулалт, хяналтын албанаас
“Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид
баталгаажуулалт хийх төлбөрийн хэмжээ”-нд
өөрчлөлторуулахасуудлыгболовсруулантусхорооны
хуралдаанаар хэлэлцүүлэв. Тус хорооны 2015 оны 10
дугаар тогтоолын хавсралтаар “Мэдээлэл, харилцаа
холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт
хийх төлбөрийн хэмжээ”-г батлан мөрдөж байсан.
Хуралдаанаар уг төлбөрийн хэмжээнд өөрчлөлт
оруулахаар шийдвэрлэж, Монгол Улсын “Харилцаа
холбооны тухай” хуулийн 9.1.3 дах заалт, Монгол
Улсын “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр
гүйцэтгэх тухай” хуулийн 4.1 дүгээр заалт, тус
хорооны Дүрмийн 3.2.4 дах заалтыг тус тус үндэслэн
2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 02 тоот
тогтоолыг батлан гаргалаа. “Мэдээлэл, харилцаа
холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх
төлбөрийн хэмжээ”-нд өөрчлөлт оруулснаар Монгол
Улсын “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр
гүйцэтгэх тухай” хууль, “Монгол Улсад бүтээгдэхүүн,
ажил, үйлчилгээний баталгаажуулалтыг схемийн
дагуу явуулах журам” Стандартчилал, хэмжилзүйн
үндэсний зөвлөлийн 2007 оны 32 дугаар тогтоол,
MNS ISO/IEC 17067:2014 “Тохирлын үнэлгээ-
Бүтээгдэхүүн баталгаажуулалтын үндсэн асуудал ба
бүтээгдэхүүний баталгаажуулалтын схемийн заавар
стандарт”-уудад тус тус нийцүүлээд байна.
Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн
9.1.3, 9.1.10 дахь хэсэг, тус хорооны дүрмийн 3.2.4,
3.3 зүйл, МТШХХГ-ын Даргын 2015 оны 10 тоот тушаалаар
баталсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбоо
(ДҮХХ)-ны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын
чиглэл”-ийг тус тус үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 25-
ны өдрийн 68 тоот тогтоолын хавсралтаар “Монгол Улсад
Дараа үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээг нэвтрүүлэх
зохицуулалтын чиглэл”-ийг баталсан. Уг зохицуулалтын
чиглэлийг баталснаар Монгол Улсад ДҮХХ-ны системийг
нэвтрүүлэхэд үйлчилгээ эрхлэгчид болон техник,
технологид тавигдах ерөнхий нөхцөл шаардлага; радио
давтамж ашиглах, мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх
тусгай зөвшөөрлийг олгох; ашиглах радио давтамжийн
зурвасын хуваарилалт ба зохицуулалт; радио давтамж
ашиглах, үйлчилгээ эрхлэх эрхийн төлбөр, үйлчилгээний
хамрах хүрээний талаар зохицуулалтыг хийх, “Монгол
Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээг
нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл”-ийн хүрээнд үүрэн
холбооны Дараа үеийн систем, үйлчилгээг нэвтрүүлэх
зохицуулалтын арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх
боломжийг бүрдүүлсэн. “Монгол Улсад Дараа
үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээг нэвтрүүлэх
зохицуулалтын чиглэл”-ийн 7.6 заалт нь холбогдох
хууль тогтоомж зөрчсөн талаар Скайтел ХХК-иас
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж
шүүхэд хэрэг маргаан үүсгэсэн нөхцөл байдал, ЗГХЭГ,
АТГ-аас уг асуудлаар ирүүлсэн албан тоотын талаар
болон 7.6 заалтыг өөрчлөх эсэх талаар 2016 оны 2
дугаар сарын 05-ны өдрийн хорооны хуралдаанаар
хэлэлцэв. Хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх
үеэр хорооны гишүүдийн саналаар үүрэн холбооны
үйлчилгээний Мобиком корпораци ХХК, Скайтел ХХК,
Юнител ХХК, Жи-Мобайл ХХК-ний удирдлагуудыг
хуралдаанд урьж оролцуулан өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй
хуралдааныг зохион байгуулав. Энэ үеэр үүрэн холбооны
үйлчилгээний 4 операторын удирдлагууд болон хорооны
дарга, гишүүдээс Дараа үеийн хөдөлгөөнт холбооны
үйлчилгээг нэвтрүүлэх зохицуулалтын арга хэмжээг
хэрэгжүүлэх, давтамжийн хуваарилалт, дахин төлөвлөлт,
олгох зарчим, шилжилтийн асуудал, үүрэн холбооны
2G, 3G үйлчилгээний талаар баримталж байгаа байр
суурь, зохицуулалтын чиглэлийн 7.6 заалтыг өөрчлөх
зэрэг асуудлаар саналыг сонсож харилцан ярилцав.
Скайтел ХХК нь ажлын хэсгийн уулзалт, талууд оролцсон
цуврал уулзалт дээр зохицуулалтын чиглэлийн 7.6-
д “GSM1800 технологи ашиглаж буй үүрэн холбооны
үйлчилгээ эрхлэгчид нь 2020 оны 01 дүгээр сарын 01-
ний өдөр хүртэл өөрсдийн GSM1800 системд ашиглаж
буй радио давтамжийн зурвасаас 2х10 МГц зурвасыг
энэхүү баримт бичгийн 7.1 заалтын дагуу ДҮХХ-ны
системд ашиглах ба үлдсэн GSM1800 радио давтамжийн
зурвасыг 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш ДҮХХ-
ны системд ашиглаж болно” заалтыг оруулах саналтай
байсан боловч Мобиком корпораци ХХК, Юнител ХХК
нь бид 1800 МГц зурвасын 2G үйлчилгээг ойрын 5
жилд зогсоох ямар нэгэн төлөвлөгөөгүй тул энэ заалт
хэт туйлширсан санаатай байна гэсэн эсрэг саналтай
байсан. Эдгээр саналыг Зохицуулах хорооны 2015 оны 12
2
2016. I улирал www.crc.gov.mn 7
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН
дугаар сарын 25-ны өдрлийн хуралдаанаар хэлэлцээд 7.6
заалтыг “Үүрэн холбооны 2 дахь үеийн системд ашиглаж
буй радио давтамжийн зурвасыг 2016 оноос энэхүү
зохицуулалтын чиглэлийн 7.1 заалтын дагуу зөвшөөрөл
авч ДҮХХ-ны системд ашиглаж болно” гэж баталсан
бөгөөд энэ нь бүх үүрэн холбооны операторуудад
МТШХХГ-ын Даргын 2015 оны 10 тоот тушаалаар
батлагдсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт
холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын
чиглэл”-ийн 7.1-д заасан тэгш эрхтэй, тэгш хүртээмжтэй
хуваарилах үндсэн зарчмыг баримталсан болно. Гэвч
зохицуулалтын чиглэлийн 7.6 заалтыг өөрчлөх талаар
Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Жи-Мобайл
ХХК компаниуд Скайтел ХХК-ийн гаргасан саналыг
Монгол Улсад хөдөлгөөнт дараа үеийн холбооны
4G үйлчилгээг яаралтай нэвтрүүлэх үүднээс дэмжлээ.
Хорооны хуралдаан цааш үргэлжлэн дээрх өөрчлөх
саналын талаар авч хэлэлцээд, 2015 оны 12 дугаар сарын
25-ны өдрийн 68 дугаар тогтоолоор баталсан “Монгол
Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг
нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл”-ийн 7.6 дах заалтад
2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот тогтоолын
хавсралтаар өөрчлөлт оруулан шийдвэрлэв. Ийнхүү
Зохицуулах хорооны 2016 оны 02 дугаар сарын 05-ны
өдрийн хуралдаанаар тус хорооны 2015 оны 12 дугаар
сарын 25-ны өдрийн 68 дугаар тогтоолоор баталсан
“Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны
системийг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл”-ийн 7.6 дах
заалтыг “Үүрэн холбооны 2 дахь үеийн системд ашиглаж
буй радио давтамжийн зурвасыг 2016 оноос энэхүү
зохицуулалтын чиглэлийн 7.1 заалтын дагуу зөвшөөрөл
авч ДҮХХ-ны системд ашиглаж болно” Скайтел ХХК-
ийн хүсэлтээр “GSM1800 технологи ашиглаж буй үүрэн
холбооны үйлчилгээ эрхлэгчид нь 2020 оны 1 дүгээр
сарын 01-ний өдөр хүртэл хүртэл өөрсдийн GSM1800
системд ашиглаж буй радио давтамжийн зурвасаас 2х10
МГц зурвасыг энэхүү баримт бичгийн 7.1 заалтын дагуу
ДҮХХ-ны системд ашиглах ба үлдсэн GSM1800 радио
давтамжийн зурвасыг 2020 оны 1 дүгээр сарын 01-ний
өдрөөс хойш ДҮХХ-ны системд ашиглаж болно” болгон
өөрчлөлтийг оруулан баталснаар Скайтел ХХК-ийн
гомдлыг тус хорооноос шийдвэрлэсэн болно.
¾¾ Хорооны хуралдааны “Тусгай зөвшөөрөл олгох,
өөрчлөлт оруулах, сэргээх, түдгэлзүүлэх, хүчингүй
болгох тухай” 2016 оны 2 дугаар сарын 05-ны
өдрийн 04 тоот тогтоолын хавсралтаар:
•	 Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн
тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай
хуулийн 9.1.2, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь
заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Нэгдүгээр
хавсралтаар 8 ААН, хуулийн этгээдэд тусгай
зөвшөөрлийг шинээр олгох;
•	 Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн
тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай
хуулийн 9.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн
тогтоолын Хоёрдугаар хавсралтаар нийтдээ 16 ААН,
хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах
хүрээнд өөрчлөлт оруулах;
•	 Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн
тухай хуулийн 13.3, Дүрмийн 3 дугаар зүйлийн
2,2 дахь заалтыг тус тус үндэслэн тогтоолын
Гуравдугаар хавсралтаар 21 хуулийн этгээдийн
тусгай зөвшөөрлийг сэргээх;
•	 Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн
тухай хуулийн 13.1 дэх заалтыг үндэслэн тогтоолын
Дөрөвдүгээр хавсралтаар 5 иргэн, хуулийн
этгээдийн тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар
түдгэлзүүлэх
•	 Ажахуйнүйлажиллагаанытусгайзөвшөөрлийнтухай
хуулийн 14.1.1, 14.1.5, Харилцаа холбооны салбарт
үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн журмын 12.1.1,
Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг
тус тус үндэслэн тогтоолын Тавдугаар хавсралтаар
6 ААН, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг
хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлын 2014 оны 07 дугаар
сарын 01-ний өдрийн чуулганаар үүрэн холбооны
дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх боломжийн
талаарх суурь судалгааг гүйцэтгэж, Харилцаа холбооны
тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг
өргөн барьж хэлэлцүүлсэн. УИХ-аас Харилцаа холбооны
тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13 “дугаартайгаа
шилжих үйлчилгээ” гэж хэрэглэгч нэг цахилгаан холбооны
үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлээс гарч бусад цахилгаан
холбооны үйлчилгээ эрхлэгчид бүртгүүлэн хэрэглэгч
болох үедээ одоогийн ашиглаж байгаа дугаараа
шилжүүлэн хэрэглэх боломж олгох үйлчилгээ.” гэж
хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг, 8 дугаар зүйлийн
8.13 “Зохицуулах хороо нь хуульд заасан зарим чиг
үүргээ хэрэгжүүлэхдээ гэрээний үндсэн дээр бусдаар
гүйцэтгүүлж болно.”, 9 дүгээр зүйлийн 9.1.13 “дугаартайгаа
шилжих үйлчилгээг нэвтрүүлэх, зохион байгуулах,
хэрэгжүүлэх, уг үйлчилгээтэй холбоотой зохицуулалтын
3
8
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН
IV УЛИРЛЫН ТАЙЛАН
журам батлах;” гэж тус хорооны бүрэн эрхэд тус тус
нэмсэн болно. Харилцаа холбооны тухай хуулийн 25
дугаар зүйл Үйлчлэгчийн эрх, үүрэг гэсэн хэсэгт 25.2.9
“хэрэглэгч дугаартайгаа цахилгаан холбооны үйлчлэгч
хооронд шилжих техникийн боломж бүрдүүлэх;” гэсэн
өөрчлөлтийг шинээр оруулж үйлчилгээ эрхлэгчдэд
үүрэгжүүлсэн юм. Тус хороо нь Харилцаа холбооны тухай
хуулинд орсон нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх
зорилгоор 2014 оны 09 дүгээр сараас эхлэн үйлчилгээ
эрхлэгчидтэй уулзалт, хэлэлцүүлэг, нэгдсэн танилцуулгыг
зохион байгуулж, үүрэн холбооны дугаартайгаа шилжих
үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэхэд холбогдох журам,
нөхцөл шаардлага, аргачлалуудын төслийг боловсруулах,
холбогдох техник, эдийн засгийн үндэслэлийг нарийвчлан
тодорхойлох, нэвтрүүлэх технологийн үйл ажиллагааг
оновчтой болгох, уг төслийг хэрэгжүүлэх үе шатны
төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх ажлын хэсгийг
цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчдийн удирдлагын
төлөөллийг оролцуулан Хорооны Даргын 2014 оны A/176
тоот тушаалаар байгуулан ажилласан. Уг ажлын хэсгийн
анхны хурал 2014 оны 10 дугаар сарын 03-нд хуралдаж
үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг
хэрэгжүүлэх үе шатны төлөвлөгөөг боловсруулан техник,
технологийн болон эдийн засгийн тооцооллыг хийж
гүйцэтгэх дэд ажлын хэсгүүдийг байгуулах шийдвэр
гаргаж тус хорооны Даргын 2014 оны A/192 тоот
тушаалаар техник технологийн шинэчлэл болон эдийн
засгийн тооцооллыг хийж гүйцэтгэх дэд ажлын хэсгүүдийг
байгуулан ажилласан. Техник технологийн дэд ажлын
хэсэг 4 удаа, эдийн засгийн дэд ажлын хэсэг 3 удаа тус
тус хуралдаж, үүрэн холбооны дугаартайгаа шилжих
үйлчилгээний техник технологийн болон эдийн засгийн
асуудлуудыг нарийвчлан тодорхойлж санал, дүгнэлтээ
боловсруулсан. Дэд ажлын хэсгүүд “Үүрэн холбооны
дугаартайгаа шилжих үйлчилгээний ерөнхий журам”-ын
төслийг боловсруулан үйлчилгээ эрхлэгчдээр хэлэлцүүлэн
санал авч тусган тус хорооны 2015 оны 06 дугаар сарын
12-ны өдрийн 26 тоот тогтоолоор батлуулсан. Үүрэн
холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх
суурь судалгааны тайлангаар энэ төвийн үйл ажиллагааг
хариуцан ажиллах хуулийн этгээдийн талаар харьцуулсан
судалгаа хийсэн бөгөөд эндээс хамгийн оновчтой, үр
ашигтай 2 хувилбар болох Зохицуулах хороогоор
зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллага үйл ажиллагааг
эрхлэх эсхүл үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн
хамтарсан компани, холбоо байгуулж үйл ажиллагаа
эрхлэх гэсэн хувилбаруудаас ажлын хэсгээр хэлэлцүүлэхэд
санал 2 хуваагдаж шийдвэр гаргах боломжгүй болсон.
Иймд ажлын хэсгээс гарсан дүгнэлтийг тус хорооны 2015
оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар
хуралдаанаар авч хэлэлцээд, үүрэн холбооны
дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах
гүйцэтгэгчийг шалгаруулах сонгон шалгаруулалтыг
нээлттэй зарлах, түүнчлэн сонгон шалгаруулалтыг ямар
хууль эрх зүйн үндэслэлээр явуулах талаар тодорхойгүй
байсан учраас энэ чиглэлээр мэргэжлийн хуульчдаас
зөвлөгөө авч хамтран ажиллах зэрэг шийдвэрүүдийг
гаргасан. Үүний дагуу үүрэн холбооны дугаартайгаа
шилжих үйлчилгээний төвийн үйл ажиллагаа, зохион
байгуулалтын талаар мэргэжлийн хуульчидтай хамтран
ажиллан хууль эрх зүйн чиглэлээр судалгаа шинжилгээ
хийж, үүрэн холбооны дугаартайгаа шилжих
үйлчилгээний төвд тусгай зөвшөөрөл олгохоор тусгай
зөвшөөрлийн ангилалд нэмэлт, өөрчлөлт оруулан
шийдвэрлэсэн болно. Үүрэн холбооны дугаартайгаа
шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл
ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох сонгон
шалгаруулалтыг 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр
олон нийтэд зарласан юм. Монгол Улсад үүрэн холбооны
дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах
төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох
сонгон шалгаруулалтын төсөл хүлээн авах эцсийн
хугацааг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр
тогтоосон боловч үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс сонгон
шалгаруулалтын төсөл хүлээн авах эцсийн хугацааг
сунгахыг хүссэн хүсэлт ирүүлсэн болно. Үнэлгээний хороо
уг хүсэлтийг судалж үзээд, “Үүрэн холбооны дугаартайгаа
шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл
ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох сонгон
шалгаруулалт”-ын баримт бичгийн 2.15.5 “Шаардлагатай
гэж үзвэл захиалагч энэхүү баримт бичгийн 2.6.3-т
зааснаас бусад нөхцөлөөр сонгон шалгаруулалтын төсөл
хүлээн авах эцсийн хугацааг нэг удаа сунгаж болно.
Сунгасан тухай мэдэгдлийг нийт оролцогчдод хүргэнэ.”
гэснийг үндэслэн сонгон шалгаруулалтын төсөл хүлээн
авах эцсийн хугацааг 2015 оны 10 дугаар сарын 16-ны
өдрөөс хуанлийн 14 хоногоор сунгаж сонгон
шалгаруулалтын төсөл хүлээн авах эцсийн хугацааг 2015
оны 10 дугаар сарын 30-ны өдөр болгон сунгасан.
Сонгон шалгаруулалтын төсөл хүлээн авах эцсийн
хугацаанд “Мобинет” ХХК, “Юпланэт” ХХК, “Ай Ти Зон”
ХХК гэсэн аж ахуй нэгжүүд сонгон шалгаруулалтын
төслөө ирүүлсэн болно. Үнэлгээний хороо хүлээн авсан
төслүүдийг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр
2016. I улирал www.crc.gov.mn 9
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН
хуралдаж үнэлгээ хийж дүнг нэгтгэсэн боловч,
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны
газраас 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3/1008
тоот албан бичгээр сонгон шалгаруулалтад оролцогч “Ай
Ти Зон” ХХК-ийн Бүх нийтийн үйлчилгээний үүргийн
санд 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар
МТШХХГ-ын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд
төвлөрүүлэх хөрөнгийн үлдэгдэлгүй гэсэн 2015 оны 10
дугаар сарын 29-ний өдрийн 03/957 тоот албан бичгийг
залруулан “Ай Ти Зон” ХХК-г Бүх нийтийн үйлчилгээний
үүргийн санд холбогдох хууль, дүрэм журмын дагуу
2014, 2015 оны тайланг цаг хугацаанд нь
баталгаажуулаагүй, төвлөрүүлэх хөрөнгийг
төвлөрүүлээгүй тухай мэдэгдсэн. Үүний дагуу үнэлгээний
хороо сонгон шалгаруулалтад оролцогч “Ай Ти Зон”
ХХК-ийн төслийг дахин нягтлан шаардлагад нийцээгүй
тендер гэж үзсэн юм. Мөн энэ хугацаанд сонгон
шалгаруулалтад оролцогч “Мобинет” ХХК-иас 2015 оны
12 дугаар сарын 03-ны өдөр сонгон шалгаруулалтаас
татгалзаж байгаа тухай албан бичгээр мэдэгдсэн болно.
Үнэлгээний хороо сонгон шалгаруулалтад оролцогчдын
зүгээс холбогдох шаардлагын дагуу ирүүлж, хүлээн авсан
төслүүдийг үнэлж санал, дүгнэлтээ тус хорооны 2015 оны
12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанд танилцуулсан.
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 12
дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар 64 тоот
“Тусгай зөвшөөрөл олгох тухай” тогтоолыг батлан
гаргасан бөгөөд “Үүрэн холбооны дугаартайгаа шилжих
үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг
эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалт”-д
шалгарсан хуулийн этгээд болох “Юпланэт” ХХК-ийн
төслийг шалгарснаар тооцон, дугаартайгаа шилжих
үйлчилгээний төвийн үйл ажиллагаа эрхлэх тусгай
зөвшөөрлийг олгох шийдвэрлэсэн. Хорооны 2015 оны 7
дугаар сарын 29-ний өдрийн 41 тоот тогтоолоор баталсан
“Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг зохион
байгуулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтад
шалгарсан этгээд нь шалгарсан тухай мэдэгдэл хүлээн
авснаас хойш ажлын 10 хоногийн дотор сонгон
шалгаруулалтын эрхийн төлбөр төлж, гэрээ байгуулахаар
тус хороонд хандах шаардлагатай байдаг. Энэ хугацаанд
буюу сонгон шалгаруулалтад шалгарсан “Юпланэт” ХХК-
иас 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/01 тоот
албан бичгээр эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч,
хэрэглэгчдийн худалдан авах чадвар буурсантай
холбогдуулан тус компани нь бизнесийн гүйцэтгэлээ
төлөвлөсөн хэмжээнд гүйцэтгэж чадахгүй болсноо
мэдэгдээд, 2016 онд хийхээр төлөвлөсөн хөрөнгө
оруулалтын төсвийг 3-4 дахин багасган гүйцэтгэхээр
болж үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг
хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай
зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын материалд
төлөвлөн тусгасан байсан хөрөнгө оруулалтыг хийх
санхүүгийн боломжгүй болсон учраас уг тусгай
зөвшөөрлийг авах, тусгай зөвшөөрлийн гэрээний хэлцэлд
оролцохоос татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн
юм. “Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг зохион
байгуулах журам”-ын 4.11.4 дэх заалтад сонгон
шалгаруулалтад шалгарсан оролцогч нь гэрээ
байгуулахаас татгалзсан тохиолдолд удаах “хамгийн
сайн” үнэлэгдсэн төсөл ирүүлсэн оролцогчтой гэрээ
байгуулахаар зохицуулалт хийсэн байна. Гэвч үүрэн
холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан
ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай
зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтад төслөө
ирүүлсэн гурван компаниас шалгарсан “Юпланэт” ХХК нь
тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулахаас албан ёсоор
татгалзсан талаар тус хороонд мэдэгдсэн болно. Иймээс
тус хорооны 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн
хуралдаанаар үүссэн нөхцөл байдал болон “Үүрэн
холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан
ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай
зөвшөөрлийн гэрээ байгуулах ажлын хэсгийн дүгнэлт,
цаашид хэрэгжүүлэх зарим арга хэмжээний санал”-ийг
авч хэлэлцээд, Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны
тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 10.1.1, “Харилцаа
холбооны тухай хууль”-ийн 9.1.2, 9.1.13, тус хорооны
Дүрмийн 3.2.2 дах заалт, Үүрэн холбооны дугаартайгаа
шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл
ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулах
ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус үндэслэн 2016 оны 2
дугаар сарын 05-ны өдрийн 05 тоот “Тусгай зөвшөөрлийн
талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг
гаргаж шийдвэрлэв. Уг тогтоолд, Харилцаа холбооны
үйлчилгээ эрхлэх Б ангиллын Дугаартайгаа шилжих
үйлчилгээний төвийн үйл ажиллагаа эрхлэх тусгай
зөвшөөрлийг “Харилцаа холбооны салбарт үйл
ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын дагуу тусгай
зөвшөөрлийг өргөдөл хүлээн авч, хүсэлтээр олгох
зарчмаар шийдвэрлэхээр тогтов. Энэхүү тогтоолын хавсралтаар
“Дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийн үйл ажиллагаа
эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ыг батлан
гаргалаа.
10
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН
IV УЛИРЛЫН ТАЙЛАН
¾¾ ХХЗХ-ны 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 06
тоот тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Харилцаа
холбооны зохицуулах хорооны 2016-2018 оны үйл
ажиллагааны стратеги” баримт бичгийг батлав.
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны
2016 оны ээлжит 2 дугаар хуралдаан 2016 оны 3 дугаар
сарын 25-ны өдөр болов. Уг ээлжит хуралдаанаар 12 асуудлыг
хэлэлцэж, хорооны хуралдааны 4 тогтоолыг баталсан болно.
Хорооны хуралдааны 4 тэмдэглэлээр удирдамж чиглэл,
хугацаатай үүрэг даалгаврыг хорооны дарга, албадын дарга
нарт тус тус өгсөн болно. Харилцаа холбооны зах зээлд зүй
ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуйн нэгжийг
тогтоохдоо “Өрсөлдөөний тухай” хууль, “Харилцаа холбооны
тухай” хууль, Засгийн газрын 2010 оны 298 дүгээр тогтоолоор
баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж
ахуй эрхлэгчийг тогтоох журам”, хорооны 2012 оны 74 дугаар
тогтоолын хавсралтаар баталсан аргачлалыг тус тус үндэслэн
тус хорооноос зохицуулж ирсэн болно. Монгол Улсын Их
Хурлын 2015 оны 06 дугаар сард “Өрсөлдөөний тухай” хуульд
оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу нь Харилцаа холбооны
зохицуулах хороо нь өөрийн салбарын хэмжээнд зүй ёсны
монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд
холбогдох зохицуулалт хийх эрхзүйн орчин бүрдсэн. Эрх
зүйн орчны энэхүү өөрчлөлтөд салбарын зохицуулалт,
аргачлалыг нийцүүлэх, боловсронгуй болгох зорилгоор
“Харилцаа холбооны зах зээлд зүй ёсны монополь болон
давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох аргачлал”-ыг
төслийг холбогдох албанаас боловсруулсан юм. Тус хорооны
хуралдаанаар “Харилцаа холбооны зах зээлд зүй ёсны
монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг
тогтоох аргачлал”-ын төслийн авч хэлэлцсэн. Монгол Улсын
“Харилцаа холбооны тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6
дах хэсэг, Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоол, тус
хорооны Дүрмийн 3.2.4 дэх хэсгийг тус тус үндэслэн хорооны
хуралдааны 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 07 тоот
тогтоолын хавсралтаар “Харилцаа холбооны зах зээлд зүй
ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг
тогтоох аргачлал”-ыг батлав. Уг тогтоол батлагдсантай
холбогдуулан хуучин мөрдөж байсан ХХЗХ-ны 2012 оны 74
тоот тогтоолыг хүчингүй болгов.
¾¾ МТШХХГ-ын Даргын 2016 оны А/40 тоот тушаалын
хавсралтаарбаталсан"Сууринөргөнзурвасынинтернетийн
үйлчилгээний талаар баримтлах бодлогын чиглэл"-ийг
хэрэгжүүлэх, Монгол Улсын хэмжээнд интернетийн
үйлчилгээг ижил үнэ тарифаар хүргэх нөхцөлийг
бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор үндсэн сүлжээний
үйлчилгээ үзүүлэгч “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн
“Үйлчилгэээрхлэгчдэдсууринөргөнзурвасынинтернетийн
зориулалтаар хот хоорондын сувгийг интернет урсгалын
хамт түрээслэх үйлчилгээний тарифын дээд хязгаар”-
ыг хянан тогтоох асуудлыг боловсруулан тус хорооны
хуралдаанд хэлэлцүүлэв Энэхүү асуудлыг хорооны
хуралдаанаар авч хэлэлцээд, 2016 оны 3 дугаар сарын
25-ны өдрийн хуралдааны 08 дугаар тогтоолоор Монгол
Улсын Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.5 дах хэсэг,
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны
газрын даргын "Суурин өргөн зурвасын интернетийн
үйлчилгээний талаар баримтлах бодлогын чиглэл"-ийг
тус тус үндэслэл болгохоор шийдвэрлэж, "Мэдээлэл
холбооны сүлжээ" ХХК-ийн “Үйлчилгээ эрхлэгчдэд суурин
өргөн зурвасын интернетийн зориулалтаар хот хоорондын
сувгийг интернет урсгалын хамт түрээслэх үйлчилгээний
тарифын дээд хязгаар”-ыг баталсан болно. Энэхүү
батлагдсан тарифын дээд хязгаарын хүрээнд холбогдох
үйлчилгээний үнэ тарифыг батлан мөрдөж ажиллахыг
"Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-д зөвшөөрсөн болно.
Уг тогтоол гарсантай холбогдуулан тус хорооны 2012 оны
65 дугаар тогтоолыг хүчингүй болголоо.
¾¾ Хорооны хуралдааны “Тусгай зөвшөөрөл олгох, сэргээх,
өөрчлөлт оруулах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх тухай”
2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 09 тоот тогтоолын
хавсралтаар:
•	 Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай
хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн
9.1.2, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг
тус тус үндэслэн тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 14
ААН, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр
олгох;
•	 Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн
тухай хуулийн 13.3, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2,2
дахь заалтыг тус тус үндэслэн тогтоолын Хоёрдугаар
хавсралтаар 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг
сэргээх;
•	 Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай
хуулийн 10.1.1,Харилцаа холбооны тухай хуулийн
9.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын
Гуравдугаар хавсралтаар 1 хуулийн этгээдийн тусгай
зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах;
•	 Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн
тухай хуулийн 14.1.1 14.1.5, Харилцаа холбооны
салбарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн
журмын 12.1.1, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь
заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Дөрөвдүгээр
4
2016. I улирал www.crc.gov.mn 11
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН
хавсралтаар 9 ААН, хуулийн этгээдийн тусгай
зөвшөөрлийг хүчингүй болгох;
•	 Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн
тухай хуулийн 13.1 дэх заалтыг үндэслэн тогтоолын
Тавдугаар хавсралтаар 8ААН, хуулийн этгээдийн
тусгай зөвшөөрлийг 1 сарын хугацаагаар
түдгэлзүүлэхээр тус тус шийдвэрлэв.
¾¾ ХХЗХ-ны 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 17
тоот тогтоолоор баталсан “Монгол Улсад өгөгдлийг
утасгүй сүлжээгээр түгээх технологийн зохицуулалтын
хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хорооны хуралдаанаар
авч хэлэлцээд, хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга
хэмжээнүүд хугацаандаа хэрэгжсэн, хорооны 2015
оны 68 тоот тогтоолоор “Монгол Улсад Дараа
үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэх
зохицуулалтын чиглэл” шинээр батлагдсантай
холбогдуулан уг тогтоолыг хүчингүй болгохоор
шийдвэрлэж, хорооны 2016 оны 3 дугаар сарын 25-
ны өдрийн 10 дугаар тогтоолыг гаргасан болно.
¾¾ Тус хуралдаанаар “Тоон телевизийн үндэсний
сүлжээгээророндаяардамжуулахөргөннэвтрүүлгийн
телевизийн үйлчилгээ эрхлэх, гэрээ байгуулах эрх
олгох сонгон шалгаруулалтын дүнгийн тухай” болон
“Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах
тухайн орон нутагт өргөн нэвтрүүлгийн телевизийн
үйлчилгээ эрхлэх, гэрээ байгуулах эрх олгох
сонгон шалгаруулалтын дүнгийн тухай” Үнэлгээний
хорооны дүгнэлтийг авч хэлэлцлээ. Эдгээр сонгон
шалгаруулалтын үнэлгээнд дахин нарийвчлан
судалгаа хийх, тодруулах асуудлууд байгаа тул
хорооны хуралдаанаас шийдвэр гаргаагүй болно.
¾¾ Засгийн газрын 2011 оны 275 дугаар тогтоолоор
баталсан “Радио телевизийн өргөн нэвтрүүлгийг
тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-
ийн хүрээнд телевизийн өргөн нэвтрүүлгийн дахин
дамжуулах станцыг тоон технологид шилжүүлэх
ажлыг МТШХХГ, ХХЗХ, Радио телевизийн сүлжээ
УТҮГ, гүйцэтгэгч компаниуд хамтран хийж
гүйцэтгэсэн. Радио телевизийн сүлжээ УТҮГ-аас
нийтдээ 365 сум, суурин газрын тоон телевизийн
өргөн нэвтрүүлгийн дахин дамжуулах станцаар
өргөн нэвтрүүлэг дамжуулж, тоног төхөөрөмжийн
ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа
бөгөөд тус газраас радио өргөн нэвтрүүлэг болон
тоон телевизийг дахин дамжуулах станцын цагийн
тарифыг тогтоож өгөх хүсэлтийг Харилцаа холбооны
зохицуулах хороонд ирүүлсэн. Иймээс “Харилцаа
холбооны тухай хууль”-ийн 25.1.1 дэх заалт, Төрийн
өмчийн хорооны 2010 оны 152-р тогтоолын хавсралт
“Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын дүрэм”-ийн
6.3.1 болон 8.1-р заалтууд, хорооны 2015 оны 7
тоот тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа
холбооны үйлчилгээний үнэ тариф тогтоох зөвлөмж,
аргачлал”-ыг үндэслэн Зах, зээл, үнэ тарифын
албанаас боловсруулсан Радио телевизийн сүлжээ
УТҮГ-ын “Телевизийн дахин дамжуулах тоон станцын
тариф” тогтоох тухай танилцуулга, тогтоолын
төслийг хэлэлцээд, уг асуудлаар холбогдох яам,
байгууллагаас санал, дүгнэлтийг албан тоотоор авч
дахин хорооны хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг
болгов.
¾¾ Хорооны 2015 оны 35 дугаар хуралдааны
Тэмдэглэлээр өгсөн чиглэл, үүргийн дагуу
Радио давтамж зохицуулалт, хяналтын албанаас
боловсруулсан “Телевизийн олон сувгийг олон
цэгт түгээх үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн талаар
авах зарим арга хэмжээний тухай танилцуулга”-ыг
хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэв. Уг
асуудлаар МТШХХГ-аас албан тоотоор ирүүлсэн
чиглэлийн дагуу 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр
хүртэл хугацаанд телевизийн олон сувгийг олон цэгт
түгээх үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл шинээр олгохгүй
байх, холбогдох материалыг хүлээн авахгүй байх нь
зүйтэй гэж үзэж,уг асуудлаар хорооны хуралдааны
Тэмдэглэл гаргав.
¾¾ Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016
оны ээлжит 2 дугаар хуралдаанаар Төсвийн
ерөнхийлөн захирагч болон Ерөнхий менежерийн
хооронд байгуулсан “Ерөнхий менежерийн 2015
оны үр дүнгийн гэрээ, бүтээгдэхүүн нийлүүлэлтийг
хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд тусгагдсан
байгууллагын 2015 оны Бизнес төлөвлөгөөний
зорилт, арга хэмжээ, заалтуудыг бүрэн хэрэгжүүлж,
санхүү төсвийн гүйцэтгэлийг ханган ажилласан гэж
дүгнэв.
¾¾ ХХЗХ-ны даргын 2016 оны А/10 тоот тушаалаар
байгуулагдсан ажлын хэсгээс “Улаанбаатар хотод
үйл ажиллагаа явуулж байгаа шалгалтад хамрагдаж
байгаагүй кабелийн сувгуудад хийсэн шалгалтын
тайлан дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний
саналын тухай” асуудлыг боловсруулан хуралдаанд
хэлэлцүүлэв. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг
хэлэлцэж, нэр бүхий зарим хуулийн этгээдийн тусгай
зөвшөөрлийг 1 сарын хугацаагаар түр түдгэлзүүлэх,
12
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН
IV УЛИРЛЫН ТАЙЛАН
хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж, тус хуралдааны
2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 09 тоот
тогтоолд тусган шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлаас “Сонгуулийн тухай
хууль”-ийг 2015 оны 12 сард батлан гаргасан
бөгөөд Сонгуулийн Ерөнхий хороо, Харилцаа холбооны
зохицуулах хорооноос “Радио телевизээр сонгуулийн
сурталчилгаа нэвтрүүлэх журам”-ыг хамтран батлах,
хэрэгжилтийг зохион байгуулахыг хуульчилсан болно.
Тус хорооны хуралдаанд холбогдох албадаас “Радио
телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журам”-
ын төслийг боловсруулан танилцуулсан. Журмын төслийг
боловсруулах явцад “Сонгуулийн тухай хууль”-д заасан
нэр томьёо, тодорхойлолт болон хэрэгжүүлэхэд хүндрэл
учруулж болох зарим зүйл, заалтын талаар Сонгуулийн
Ерөнхий хороо зэрэг яам, байгууллагаас албан тоотоор
тодруулга авч дахин боловсруулахыг ажлын хэсэгт үүрэг
болгов.
¾¾ 2016 оны 1 дүгээр улиралд, Харилцаа холбооны
зохицуулах ээлжит 4 удаагийн хорооны
хуралдаанаар баталсан 2016 оны 04, 09 тоот
тогтоолын хавсралтаар Аж ахуйн үйл ажиллагааны
тусгай зөвшөөрлийн тухай хууль (ААҮАТЗТХ)-ийн
10.1.1, Харилцаа холбооны тухай хууль (ХХТХ)-ийн
9.1.2, хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь
заалтууд болон хорооноос хийсэн гүйцэтгэлийн
хяналт шалгалтын дүгнэлтийг тус тус үндэслэн
26 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр
олгох; ААҮАТЗТХ-ийн 10.1.1, ХХТХ-ийн 9.1.2 дэх
заалтуудыг үндэслэн 19 хуулийн этгээдийн тусгай
зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах;
ААҮАТЗТХ-ийн 13.3, Дүрмийн 3 дугаар зүйлийн
2.2 дахь заалтуудыг үндэслэн 24 хуулийн этгээдийн
тусгай зөвшөөрлийг сэргээх; ААҮАТЗТХ-ийн 14.1,
14.1.5, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа
эрхлэх зөвшөөрлийн журмын 8.1, Дүрмийн 3 дугаар
зүйлийн 2.2 дахь заалтуудыг үндэслэн 3 хуулийн
этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор
тус тус шийдвэрлэсэн болно.
№
Хорооны
баталсан
тогтоолын
дугаар
Огноо Тогтоол, тэмдэглэлийн товч агуулга
Нэг. ХХЗХ-ны баталсан тогтоол
1 Тогтоол 01 2016.02.05
Тариф хянан батлах тухай
(Үүрэн телефон холбооны үйлчилгээний стандарт үнэ тарифын доод хязгаар)
2 Тогтоол 02 2016.02.05
Төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай
(Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх төлбөрийн хэмжээ)
3 Тогтоол 03 2016.02.05
Зохицуулалтын чиглэлд өөрчлөлт оруулах тухай
(Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл)
4 Тогтоол 04 2016.02.05 Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, сэргээх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай
5 Тогтоол 05 2016.02.05
Тусгай зөвшөөрлийн талаар авах зарим арга хэмжээний тухай
(Дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл
шаардлага)
6 Тогтоол 06 2016.02.05
Баримт бичиг батлах тухай
(Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016-2018 оны үйл ажиллагааны стратеги)
7 Тогтоол 07 2016.03.25
Аргачлал батлах тухай
(Харилцаа холбооны зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох
аргачлал)
8 Тогтоол 08 2016.03.25
Тариф хянан батлах тухай
(Үйлчилгээ эрхлэгчдэд суурин өргөн зурвасын интернетийн зориулалтаар хот хоорондын сувгийг интернет
урсгалын хамт түрээслэх үйлчилгээний тарифын дээд хязгаар)
9 Тогтоол 09 2016.03.25 Тусгай зөвшөөрөл олгох, сэргээх, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх тухай
10 Тогтоол 10 2016.03.25 Тогтоол хүчингүй болгох тухай (2007 оны 17 тоот тогтоол)
Хорооны хуралдаанаас 2016 оны 1 дүгээр улиралд баталсан тогтоол, шийдвэрийн жагсаалтыг нэгтгэн үзүүлэв. Үүнд:
5
2016. I улирал www.crc.gov.mn 13
Харилцаа холбооны зохицуулах хороонд иргэн, ААН, байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг "Иргэдээс төрийн
байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль", “Харилцаа холбооны зохицуулах
хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх” журмын тавдугаар зүйлд заасны дагуу хуулийн
хугацаанд шийдвэрлэсэн тайланг танилцуулж байна. Тус хороонд тайлант хугацаанд буюу 2016 оны 01 дүгээр 04-ний
өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 229 гомдол, санал хүсэлт ирсний 214 хүсэлтийг шийдвэрлэсэн ба
шийдвэрлэлтийн явц 99% байна.
Хэрэглэгчийн гомдол, саналыг дүгнэж үзэхэд үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой хамааралтай, нэр төрд халдсан
гомдол тодорхой хувийг, дийлэнх хувийг Засгийн газрын “11-11” төвөөр ирсэн гомдлууд мөн үүрэн холбооны үйлчилгээ
эрхэлж буй байгууллагуудын үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүсэн шалгуулахаар тус хороонд ирүүлсэн байна.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ИРҮҮЛСЭН
САНАЛ, ГОМДЛЫГ ХҮЛЭЭН АВЧ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТАЙЛАН
2016 ОНЫ I УЛИРАЛ
Утсаар орж ирсэн
Үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой хамааралтай хэрэглэгчийн гомдол
Засгийн газрын www.11-11.mn төв
Интерференцтэй холбоотой
Контент, нэр төрд халдсан гомдол
№ Гомдол орж ирсэн төрлүүд
Өргөдөл,
гомдлын тоо
Шийдвэрлэсэн
Шийдвэрлээгүй
хяналтын хугацаанд
байгаа
1 Утсаар орж ирсэн 49 49 0
2
Албан
бичгээр
Үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой
хамааралтай хэрэглэгчийн гомдол
19 11 8
3 Контент, нэр төрд халдсан гомдол 5 5 0
4 Интерференцтэй холбоотой 22 19 3
5 Засгийн газрын www.11-11.mn төв 134 130 4
Нийт 229 214 15
Тайлан
59%
10%
2%
21%
8%
14
ЗАСГИЙН ГАЗРЫН 11-11 ТӨВӨӨР ИРСЭН МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА
ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ИРҮҮЛСЭН САНАЛ ХҮСЭЛТ,
ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ 2016 ОНЫ I УЛИРАЛ
Тус хороонд Засгийн Газрын “11-11” төвөөр дамжуулан 2016 оны I улиралд мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ
эрхлэгчдэд ирүүлсэн нийт санал хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн талаарх мэдээллийг хүргэж байна.
Саналын хяналт
Саналын төрөл
Шийдвэрлэлтийн чанар
134
130
4
0
10 50 90 130 170 210
30 70 110 150 190
Харилцаа холбооны
зохицуулах хороо
Саналын тоо
88
41
0
0
0
10
5
30 50 70 90 110
20 40 60 80 100
Харилцаа холбооны
зохицуулах хороо
Саналын тоо
Нээлттэй-4 Хаагдсан-130
Санал хүсэлт-88 Гомдол-41
Шүүмжлэл-5
Нийт
Хаагдсан
Нээлттэй
Санал хүсэлт
Шүүмжлэл
Гомдол
Хурдан-129 Удаан-1 Хариулсан-4
Уг хүснэгтээс харахад тус төвөөр дамжуулан тус
хороонд 2016 оны I улиралд нийт 134 санал хүсэлт,
гомдол, шүүмлэл, өргөдөл ирүүлжээ. Үүний ихэнх
хувийг гомдол, санал хүсэлт эзэлж байгаа бөгөөд тухай
бүрт хариулт өгч хяналтын хугацаанд барагдуулан
шийдвэрлэсэн байна.
2016. I улирал www.crc.gov.mn 15
МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН СТАТИСТИК
ҮЗҮҮЛЭЛТҮҮД /2015 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН БАЙДЛААР/
Харилцаа холбооны зохицуулах хорооноос уламжлал ёсоор Мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа
явуулж буй үйлчилгээ эрхлэгчдийн 2015 оны жилийн эцсийн статистик, тайлан мэдээллийн нэгтгэлийг гаргаж, олон
нийтэд танилцуулж байна.
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 2015 оны жилийн эцсийн статистик тайлан, мэдээллийг үүрэн холбоо, суурин
холбооны үйлчилгээ, олон сувгийн дамжуулах үйлчилгээ, интернэтийн үйлчилгээ, мэдээлэл холбооны үндсэн сүлжээний
болон интернетийн бөөний үйлчилгээгээр тус тус боловсруулан гаргалаа. Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны
салбарт 2015 оны жилийн эцсийн байдлаар 738 үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, 339 радио давтамж ашиглах тусгай
зөвшөөрөл, 688 радио давтамжийн эрхийн бичиг тус тус олгосон байна.
ҮҮРЭН ХОЛБОО, СУУРИН ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ
Мэдээлэл харилцаа холбооны салбарт үүрэн холбооны 4 үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулж, үүрэн холбооны
үйлчилгээ Монгол Улсын хүн амын 100 хувь, 523 сум суурин газарт үүрэн холбооны үйлчилгээ нэвтрээд байна.
Үүрэн холбооны хэрэглэгчийн тоо /идэвхтэй/
1,743,518
2,023,049
2,373,049
2,811,529 2,877,584
3,027,243 3,068,156
2009 он 2010 он 2011 он 2012 он 2013 он 2014 он 2015 он
3500
3000
2500
2000
1500
1000
500
0
Үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчийн тоо 2015 оны жилийн эцсийн байдлаар 3 068 156-д хүрч өмнөх онтой
харьцуулахад 1.4 хувийн өсөлттэй байна. Үүрэн холбооны нийт хэрэглэгчийн 41.81 хувь нь Мобиком корпораци ХХК,
14.99 хувь нь Скайтел ХХК, 30.87 хувь нь Юнител ХХК, 12.33 хувь нь Жи-Мобайл ХХК-д тус тус ногдож байна.
Үүрэн холбооны 3G сүлжээний хамрах хүрээ нийт хүн амын 96 хувьд, 348 сум суурин газарт сүлжээ нэвтэрч,
хэрэглэгчийн тоо 2015 оны жилийн эцсийн байдлаар 2.2 саяд хүрч 2014 онтой харьцуулахад 34 хувийн өсөлттэй байна.
3G хэрэглэгчийн тоо
68,593
154,044
284,282
500,366
1,117,917
1,660,259
2,222,112
2009 он 2010 он 2011 он 2012 он 2013 он 2014 он 2015 он
3000
2500
2000
1500
1000
500
0
Үүрэн холбооны 3G сүлжээг Улаанбаатар хот, орон нутгийн хэрэглэгчид өргөн ашиглаж байгаа бөгөөд үүнийг дагаад
үүрэн холбооны дата хэрэглээ жил ирэх тусам өсөх хандлага ажиглагдаж байна.
Тайлан
16
Үүрэн холбооны хэрэглэгчдийн үүсгэсэн дата хэрэглээ /сараар Гигабайт/
1 400 000
1 200 000
1 000 000
800 000
600 000
400 000
200 000
0
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
1,098,576
1,080,961
1,158,718
964,716
899,528
855,528
790,925
767,416
740,604
742,376
667,585
713,539
Үүрэн холбооны хэрэглэгчдийн үүсгэсэн
дата хэрэглээ 2014 онд 3 202 126 Гигабайт
байсан бол 2015 онд 10 480 798
Гигабайтад хүрч, дата хэрэглээ өмнөх
оноос даруй 3 дахин өссөн байна.
Ухаалаг гар утас хэрэглэгчийн тоо 2015
онд 1 927 797-д хүрсэн байна.
Харин мэдээлэл, харилцаа холбооны
салбарт суурин телефон холбооны
хэрэглэгчийн тоо 2014 оны жилийн
эцсийн байдлаар 228,327 байсан бол
2015 оны жилийн эцсийн байдлаар 255,634-д хүрч өмнөх онтой харьцуулахад 11 хувийн өсөлттэй байна..
Суурин телефон холбооны хэрэглэгчийн тоо /бүртгэлтэй/
255,634
184,813 188,875 193,239 187,561
151,945
210,432
228,327
2009 он2008 он 2010 он 2011 он 2012 он 2013 он 2014 он 2015 он
300
250
200
150
100
50
0
Үүрэн, суурин телефон цэгийн 100 хүнд ногдох нягтрал
6.8 6.9 6.6 5.5 7.2 7.6 8.5
18.4
68
76.6
83.8
88.1 93.1 94 96.8
102.3101.198.298.4
84.4
72.75
63.71
17.8 17.2 16.7 16.2 16.0 14.5
2009 он2008 он 2010 он 2011 он 2012 он 2014 он 2015 он
120
100
80
60
40
20
0
Үүрэн /Дэлхий/ Үүрэн /Монгол/ Суурин /Монгол/Суурин /Дэлхий/
ИНТЕРНЕТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Интернетийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 66 үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулж байгаагаас 11
нь Монгол улсын нутаг дэвсгэрт, 21 Улаанбаатар хотод, 34 хөдөө орон нутагт интернетийн үйлчилгээ хүргэж байна.
Интернет хэрэглэгчийн тоо 2015 оны жилийн эцсийн байдлаар 2.4 саяд хүрч 2014 онтой харьцуулахад 23 хувиар өссөн
байна.
2016. I улирал www.crc.gov.mn 17
Интернет бүртгэлтэй хэрэглэгчийн тоо /мян.хэрэглэгч/
2,430.2
106.0 199.9
457.6
654.0
841.1
1,962.1
2009 он2008 он 2010 он 2011 он 2012 он 2014 он 2015 он
3 000
2 500
2 000
1 500
1 000
500
0
Нийт интернет хэрэглэгчдийн 91.44 хувь нь 3G технологиор, 6.47 хувь нь шилэн кабелиар, 0.99 хувь нь xDSL, 1.1 хувь
нь wifi, wimax технологиор тус тус интернет ашиглаж байна.
Интернет хэрэглэгчийн тоо /технологиор/
91.44%3G
6.47%Шилэн кабелиар
0.99%xDSL
0.68%Wi-Fi
0.42%Wi-Max
100.00%
90..00%
80.00%
70.00%
60.00%
50.00%
40.00%
30.00%
20.00%
10.00%
0.00%
Интернет хэрэглэгчийн 75.28 хувь 2-5Mbit/s-ийн хурдтай интернет ашиглаж байна. Зураг 8.
Интернет хэрэглэгчийн тоог хамрах хүрээгээр авч үзвэл 83.47 хувь нь Улаанбаатарт, 14.17 хувь аймагт, 2.36 хувь нь
сумдын интернет хэрэглэгч байна.
Хэрэглэгчийн тоо /хурдаар/
0.02% 256Kbit/s хүртэл
11.42%256Kbit/s-512Mbit/s
75.28%2Mbit/s-5Mbit/s
0.20%6Mbit/s-9Mbit/s
0.79%10Mbit/s дээш хурдтай
12.30%1Mbit/s
80.00%
70.00%
60.00%
50.00%
40.00%
30.00%
20.00%
10.00%
0.00%
Үндсэн сүлжээний үйлчилгээ эрхлэх тусгай зөшөөрөлтэй Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Мобиком нэтворкс ХХК,
Жемнэт ХХК, Скайнэтворкс ХХК-иуд үйл ажиллагаа явуулж байна. Дээрх үйлчилгээ эрхлэгчдийн шилэн кабелийн
дамжуулах сүлжээний нийт урт 35 392.01км-т хүрээд байна. Интернетийн бөөний үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
бүхий үйлчилгээ эрхлэгчид нь ОХУ (Транстелеком) болон БНХАУ (Чайна Телеком, Чайна Юником) АНУ (Level 3),
ХонгКонг (Cogent) зэрэг улсуудтай хамтран ажиллаж, улмаар 2015 оны жилийн эцсийн байдлаар улс хоорондын
интернетийн нийт урсгал 60Гбит/сек хүрсэн байна.
18
Улс хоорондын интернетийн урсгал (Mbps)
1,248
8,112
17,188
30,004
22,828
26,622
61,550
43,088
2009 он2008 он 2010 он 2011 он 2012 он 2013 он 2014 он 2015 он
70 000
60 000
50 000
40 000
30 000
20 000
10 000
0 000
ТЕЛЕВИЗ, РАДИОГИЙН ОЛОН СУВГИЙГ ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ
Телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 63 үйлчилгээ эрхлэгчид 2015 онд
үйл ажиллагаа явуулсан байна.
Үйлчилгээ эрхлэгчид нь телевизийн өргөн нэвтрүүлгийг сансрын хиймэл дагуул, агаараар болон газрын сүлжээг
ашиглан дамжуулж үзэгчдэд хүргэж байна. Зах зээлд телевизийн өргөн нэвтрүүлгийг хэрэглэгчдэд хүргэж буй интернет
протоколд суурилсан IPTV үйлчилгээ эрхлэгч 3, телевизийн олон суваг (CaTV, MMDS)-ийг дамжуулах үйлчилгээ
эрхлэгч 58, хиймэл дагуулаар телевизийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч 1, Мобайл сүлжээгээр дамжуулах
үйлчилгээ эрхлэгч 1 байна. Сансрын хиймэл дагуул ашиглан улс орон даяар телевизийн олон сувгийг дамжуулснаар
хөдөө орон нутгийн үзэгчид, малчдад телевизийн өргөн нэвтрүүлгийг чанарын өндөр түвшинд үзэж байна. Телевиз,
радиогийн олон сувгийн хэрэглэгчид 100 хувь тоон технологид шилжсэн байна.
Телевиз, радиогийн олон сувгийг хүлээн авч байгаа хэрэглэгчийн тоо 2015 оны жилийн эцсийн байдлаар 725,839-д хүрч
өмнөх онтой харьцуулахад 7.6 хувийн өсөлттэй байна.
Телевиз радиогийн олон сувгийг хүлээн авч буй бүртгэлтэй хэрэглэгчийн тоо
103,190
136,219
210,883
294,492
482,628
523,759
669,881
725,839
2009 он2008 он 2010 он 2011 он 2012 он 2013 он 2014 он 2015 он
800 000
700 000
600 000
500 000
400 000
300 000
200 000
100 000
0 000
Хэрэглэгчийн 45.22 хувь нь хиймэл дагуулаар, 22.44 хувь IPTV-ээр, 27.10 хувь MMDS-ээр, 5.24 хувь нь кабелиар хүлээн
авч үзэж байна.
Хэрэглэгчийн төрлөөр зах зээлд эзлэх хувь
Кабель	
Хиймэл дагуулаар	
ММDS	
Ай Пи Ти Ви
45.22%
5.24%
22.44%
27.10%
2016. I улирал www.crc.gov.mn 19
Хэрэглэгчийн тоо (төрлөөр)
Төрөл Өрх
Төрийн
байгууллага
Аж ахуйн
нэгж
Нийт
КаТВ ММДС 229,045 319 5,415 234,779
Хиймэл
дагуулаар
325,479 586 2,195 328,260
IPTV 158,748 261 3,791 162,800
Нийт 713,272 1,166 11,401 725,839
Телевиз, радиогийн олон сувгийг хүлээн авч байгаа хэрэглэгчийн 98.28 хувийг өрх, 1.57 хувийг аж ахуйн нэгж
байгууллага, 0.16 хувийг төрийн байгууллагын хэрэглэгч тус тус эзэлж байна.
ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Шуудангийн улс хоорондын илгээлтийн зах зээлд 2015 онд 36 үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулж байна. Үйлчилгээ
эрхлэгчдийг чиглэлээр нь авч үзвэл АНУ-н чиглэлд 18 үйлчилгээ эрхлэгч, БНСУ-н чиглэлд 12 үйлчилгээ эрхлэгч, Япон,
ИБНВУ, Швед , Канадын чиглэлд 6 үйлчилгээ эрхлэгч тус тус улс хоорондын илгээлтийн үйлчилгээг үзүүлж байна.
Улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ эрхлэгчдийг солилцооны үзүүлэлтийн сүүлийн 3 жилийн байдлыг
харахад орох солилцоо өсөх хандлага ажиглагдаж, харин гарах солилцооны 2013-2014 онд 30,632 ширхэг илгээмжээр
өссөн бол 2014-2015 онд 17,983 ширхэг илгээмжээр буурсан байна. Монгол Улсаас гарах илгээлт буурч, иргэдийн
худалдан авах чадвар буурсныг харуулж байна. Зураг 12.
Улс хоорондын шуудангийн илгээлтийн үзүүлэлтүүд
20192
Гарах
50824
Гарах
2013 он 2014 он 2015 он
32841
Гарах
89602
Орох
186993
Орох
225504
Орох
250000
200000
150000
100000
50000
0
Улс хоорондын буухиа шуудангийн ангилалд 2015 онд 7 үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулж байна. Улс хоорондын
буухиа шуудангийн орох, гарах солилцоог өмнөх онтой харьцуулахад орох солилцоо 86.9 хувиар, гарах солилцоо 87.6
хувиар тус тус өссөн байна.
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605
201605

More Related Content

What's hot (20)

Crc crc introduction
Crc   crc introductionCrc   crc introduction
Crc crc introduction
 
Pres 2015 half year
Pres 2015 half yearPres 2015 half year
Pres 2015 half year
 
Annual book 2017
Annual book 2017Annual book 2017
Annual book 2017
 
Crc эрдэнэбулган
Crc   эрдэнэбулганCrc   эрдэнэбулган
Crc эрдэнэбулган
 
ххзх ззүтүсг
ххзх ззүтүсгххзх ззүтүсг
ххзх ззүтүсг
 
монгол шуудан хк
монгол шуудан хк  монгол шуудан хк
монгол шуудан хк
 
Ict stat 2019.06.30
Ict stat 2019.06.30Ict stat 2019.06.30
Ict stat 2019.06.30
 
201502
201502201502
201502
 
Ict stat-20190630
Ict stat-20190630Ict stat-20190630
Ict stat-20190630
 
ххмтг
ххмтг  ххмтг
ххмтг
 
Annual book 2018
Annual book 2018Annual book 2018
Annual book 2018
 
Ict 2018 year
Ict 2018 yearIct 2018 year
Ict 2018 year
 
Icn
IcnIcn
Icn
 
Ictstat201806
Ictstat201806Ictstat201806
Ictstat201806
 
Infographic 1
Infographic 1Infographic 1
Infographic 1
 
Ict Mongolia stat
Ict Mongolia stat Ict Mongolia stat
Ict Mongolia stat
 
Cr cnews 201103
Cr cnews 201103Cr cnews 201103
Cr cnews 201103
 
Ict stat 20170630
Ict stat 20170630Ict stat 20170630
Ict stat 20170630
 
Mobile technology trend last mobicom-munxbold
Mobile technology trend last mobicom-munxboldMobile technology trend last mobicom-munxbold
Mobile technology trend last mobicom-munxbold
 
Ict stat 20160512 english
Ict stat 20160512 englishIct stat 20160512 english
Ict stat 20160512 english
 

Similar to 201605

Ict girls day 2018.04.26
Ict girls day 2018.04.26Ict girls day 2018.04.26
Ict girls day 2018.04.26crc.gov.mn crc
 
Lectured by enkhbold.z
Lectured by enkhbold.zLectured by enkhbold.z
Lectured by enkhbold.zdarkhan
 
2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...
2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...
2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...Mongolian Software Industry Association
 
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...Mr Nyak
 
1st цахим засаглалын стандарт фрэймворк(egovframe)
1st цахим засаглалын стандарт фрэймворк(egovframe)1st цахим засаглалын стандарт фрэймворк(egovframe)
1st цахим засаглалын стандарт фрэймворк(egovframe)Moba Anax
 
Enation mongolia
Enation mongoliaEnation mongolia
Enation mongoliaMr Nyak
 
У.Дөлгөөн - МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ С...
У.Дөлгөөн - МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ С...У.Дөлгөөн - МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ С...
У.Дөлгөөн - МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ С...batnasanb
 
Г.Уранчимэг - Цахим менежмент
Г.Уранчимэг - Цахим менежментГ.Уранчимэг - Цахим менежмент
Г.Уранчимэг - Цахим менежментbatnasanb
 
Dream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhboldDream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhboldBayarmaa Anu
 
Dream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhboldDream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhboldBayarmaa Anu
 
090 ict usage-survey-report-final-mon (1)
090 ict usage-survey-report-final-mon (1)090 ict usage-survey-report-final-mon (1)
090 ict usage-survey-report-final-mon (1)Batsaikhanshdee
 

Similar to 201605 (20)

Crcnews 201010
Crcnews 201010Crcnews 201010
Crcnews 201010
 
Ict girls day 2018.04.26
Ict girls day 2018.04.26Ict girls day 2018.04.26
Ict girls day 2018.04.26
 
Cr cnews 201205
Cr cnews 201205Cr cnews 201205
Cr cnews 201205
 
Cr cnews 2018-3
Cr cnews 2018-3Cr cnews 2018-3
Cr cnews 2018-3
 
Ppt (1)
Ppt (1)Ppt (1)
Ppt (1)
 
Lectured by enkhbold.z
Lectured by enkhbold.zLectured by enkhbold.z
Lectured by enkhbold.z
 
At-Academy-e-Mongolia-20111005
At-Academy-e-Mongolia-20111005At-Academy-e-Mongolia-20111005
At-Academy-e-Mongolia-20111005
 
2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...
2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...
2011.10.11 ЗГ-тай хийсэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу Холбооноос бэлдсэ...
 
Crc introduction
Crc introductionCrc introduction
Crc introduction
 
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
 
1st цахим засаглалын стандарт фрэймворк(egovframe)
1st цахим засаглалын стандарт фрэймворк(egovframe)1st цахим засаглалын стандарт фрэймворк(egovframe)
1st цахим засаглалын стандарт фрэймворк(egovframe)
 
8 цахим засаглал
8 цахим засаглал8 цахим засаглал
8 цахим засаглал
 
Enation mongolia
Enation mongoliaEnation mongolia
Enation mongolia
 
У.Дөлгөөн - МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ С...
У.Дөлгөөн - МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ С...У.Дөлгөөн - МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ С...
У.Дөлгөөн - МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ С...
 
Crc news 2018-4
Crc news 2018-4Crc news 2018-4
Crc news 2018-4
 
Г.Уранчимэг - Цахим менежмент
Г.Уранчимэг - Цахим менежментГ.Уранчимэг - Цахим менежмент
Г.Уранчимэг - Цахим менежмент
 
Dream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhboldDream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhbold
 
Dream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhboldDream it-conf-enkhbold
Dream it-conf-enkhbold
 
Crcnews 201901
Crcnews 201901Crcnews 201901
Crcnews 201901
 
090 ict usage-survey-report-final-mon (1)
090 ict usage-survey-report-final-mon (1)090 ict usage-survey-report-final-mon (1)
090 ict usage-survey-report-final-mon (1)
 

More from crc.gov.mn crc (20)

Crcnews 201902
Crcnews 201902Crcnews 201902
Crcnews 201902
 
Annual book 2013-eng
Annual book 2013-engAnnual book 2013-eng
Annual book 2013-eng
 
Annual book 2012-eng
Annual book 2012-engAnnual book 2012-eng
Annual book 2012-eng
 
Annual book 2017 en
Annual book 2017 enAnnual book 2017 en
Annual book 2017 en
 
Annual book 2016 en
Annual book 2016 enAnnual book 2016 en
Annual book 2016 en
 
ICT 2018 half year
ICT 2018 half yearICT 2018 half year
ICT 2018 half year
 
Final satisfaction report_crc 2019.03.21
Final satisfaction report_crc 2019.03.21Final satisfaction report_crc 2019.03.21
Final satisfaction report_crc 2019.03.21
 
Broadcast tv-equipment-1
Broadcast tv-equipment-1Broadcast tv-equipment-1
Broadcast tv-equipment-1
 
Ddish
DdishDdish
Ddish
 
Tv engineers-seminar
Tv engineers-seminarTv engineers-seminar
Tv engineers-seminar
 
Presentation studio
Presentation studioPresentation studio
Presentation studio
 
New tech
New techNew tech
New tech
 
Mns 6607
Mns 6607Mns 6607
Mns 6607
 
Gariin avlaga
Gariin avlagaGariin avlaga
Gariin avlaga
 
Annual book 2017en
Annual book 2017enAnnual book 2017en
Annual book 2017en
 
Tuushin
TuushinTuushin
Tuushin
 
Mongol shuudan
Mongol shuudanMongol shuudan
Mongol shuudan
 
Undsen suljee
Undsen suljeeUndsen suljee
Undsen suljee
 
Gaali 2018
Gaali 2018Gaali 2018
Gaali 2018
 
Uuree 2018.11.14
Uuree 2018.11.14Uuree 2018.11.14
Uuree 2018.11.14
 

201605

  • 1. Communications Regulatory Commission of Mongolia www.crc.gov.mn ¹12 (18) 2016 он I улирал МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД /2015 ОН/ [ Хуудас - 15 ] ДАРАА ҮЕИЙН ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБООНЫ (4G LTE) ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨХӨӨРӨМЖИЙГ СОНГОХ [ Хуудас - 24 ] МОНГОЛ УЛСЫН ӨРГӨН ЗУРВАСЫН СУУРИН БОЛОН ХӨДӨЛГӨӨНТ ИНТЕРНЕТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭМЖИЛТ, ДҮГНЭЛТИЙН ТАЙЛАН [ Хуудас - 39 ] Л.ГАНТУЛГА: ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ДОТООДЫН КОНТЕНТ БҮТЭЭЛ ҮЙЛДВЭРЛЭЛТЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ЯРИЛЦАЖ НЭГДСЭН ШИЙДЭЛД ХҮРЭХ НЬ ЧУХАЛ БАЙНА.[ Хуудас - 35 ]
  • 2. Монгол Улсад үүрэн холбооны 4G LTE үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой боллоо
  • 3. Дарга: Б.Балгансүрэн ХХЗХ-ны дарга Гишүүд: Т.Наранмандах Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунцэцэг ЭЗМЗА-ны дарга З.Амгалан РДЗХА-ны дарга А.Лувсан-Очир ЗЗҮТА-ны дарга Л.Гантулга ЗА-ны дарга С.Мөнх-Эрдэнэ ШуА-ны даргын үүрэг гүйцэтгэгч Сэтгүүлийн эрхлэгч: Б.Ундармаа (undarmaa@crc.gov.mn) Хариуцлагатай нарийн бигийн дарга Г.Оюунцэцэг (goyun@crc.gov.mn) Сэтгүүлийн дизайныг £ADMARKET LLC-д эхийг бэлтгэж хэвлэв. Утас: 976-11-304257 Факс: 976-11-327720 Цахим хаяг: www.crc.gov.mn Цахим шуудан: info@crc.gov.mn ЭНЭ ДУГААРТ... №12 (18) 2016 он. I улирал МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО Хаяг: Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо. Метро бизнес төв. А блок. 5-р давхар. Сүхбаатар дүүрэг. Сүхбаатарын гудамж-13. Улаанбаатар-14201. Монгол Улс СЭТГҮҮЛИЙН ЗӨВЛӨЛ 15 22 24 29 35 39 49 54 69 73 Communications Regulatory Commission of Mongolia www.crc.gov.mn ¹11 (17) 2015 он IV улирал Д. ГАНТУЯА: ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ АВТОМАТААР ТООЦООЛОН, МЭДЭЭЛЛИЙГ НЭХЭМЖЛЭХ ХЭЛБЭРЭЭР ГАРГАН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ИЛГЭЭЖ БАЙНА [ Хуудас-19 ] www.crc.gov.mn ОЛОН УЛСАД ТООН РАДИОГИЙН ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭН БАЙДАЛ [ Хуудас-70 ] ИНТЕРНЕТИЙН ДАРАА ҮЕИЙН СҮЛЖЭЭ (IPV6)-Д ШИЛЖИХ СУДАЛГААНЫ ТАЙЛАН [ Хуудас-53 ] МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД /2015 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН БАЙДЛААР/ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2016-2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ БАТЛАГДЛАА ДАРАА ҮЕИЙН ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБООНЫ (4G LTE) ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨХӨӨРӨМЖИЙГ СОНГОХ УЛААНБААТАР ХОТЫН ҮҮРЭН ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНҮҮДИЙН ЧАНАРЫН ХЭМЖИЛТИЙН ТАЙЛАН Л.ГАНТУЛГА: ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ДОТООДЫН КОНТЕНТ БҮТЭЭЛ ҮЙЛДВЭРЛЭЛТЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ЯРИЛЦАЖ НЭГДСЭН ШИЙДЭЛД ХҮРЭХ НЬ ЧУХАЛ БАЙНА. МОНГОЛ УЛСЫН ӨРГӨН ЗУРВАСЫН СУУРИН БОЛОН ХӨДӨЛГӨӨНТ ИНТЕРНЕТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭМЖИЛТ, ДҮГНЭЛТИЙН ТАЙЛАН ГАДААДЫН УЛС ОРНУУДЫН ЗОХИЦУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН СТРАТЕГИ, ЗОХИЦУУЛАЛТЫН ШИНЭ ОРЧИН БА БЭРХШЭЭЛҮҮД Б.БАЛГАНСҮРЭН: ГАДНЫ КОНТЕНТИЙГ ЯМАР НАСНЫ ХҮМҮҮСТ ЗОРИУЛЖ ОРУУЛЖ ИРЭХ ВЭ ГЭДГИЙГ ТӨРИЙН БОДЛОГООР ЗОХИЦУУЛАХ ЁСТОЙ НИСГЭГЧГҮЙ ОНГОЦНЫ (ДРОН) СИСТЕМД ТАВИГДАХ ТЕХНИКИЙН БОЛОН РАДИО ДАВТАМЖИЙН ШААРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ 1G-7G ХҮРТЭЛХ ҮҮРЭН ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБООНЫ ХУВЬСАЛ, ХӨГЖИЛ, ИРЭЭДҮЙ Communications Regulatory Commission of Mongolia www.crc.gov.mn ¹12 (18) 2016 он I улирал МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД /2015 ОН/ [ Хуудас - 15 ] ДАРАА ҮЕИЙН ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБООНЫ (4G LTE) ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨХӨӨРӨМЖИЙГ СОНГОХ [ Хуудас - 24 ] МОНГОЛ УЛСЫН ӨРГӨН ЗУРВАСЫН СУУРИН БОЛОН ХӨДӨЛГӨӨНТ ИНТЕРНЕТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭМЖИЛТ, ДҮГНЭЛТИЙН ТАЙЛАН [ Хуудас - 39 ] Л.ГАНТУЛГА: ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ДОТООДЫН КОНТЕНТ БҮТЭЭЛ ҮЙЛДВЭРЛЭЛТЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ЯРИЛЦАЖ НЭГДСЭН ШИЙДЭЛД ХҮРЭХ НЬ ЧУХАЛ БАЙНА.[ Хуудас - 35 ]
  • 4. 4 Мэдээлэл харилцаа холбооны салбарын тулгын чулууг тавилцаж, хүч хөдөлмөр, оюун ухаанаа дайчлан хөгжлийн түүхийг бүтээлцсэн ахмадууд, үе үеийн удирдлага, хамт олон, одоо ажиллаж шинэ түүхийг бүтээж буй нийт инженер техникийн ажилтан, ажиллагсад, тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон тус салбарын үйлчилгээг хүртэж буй хэрэглэгчид, иргэддээ Монгол улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбоо үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье! Өнгөрөгч 2015 оны хувьд Монгол улс, тоон технологиор телевизийн өргөн нэвтрүүлгийг дамжуулж дуу, дүрсний өндөр чанартайгаар хүлээн авч үзэх боломжоор хэрэглэгч, иргэдээ хангасан Ази тивийн анхдагч улс орнуудын нэг болсон. Мөн цахим орчны болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах, өргөн зурвасын үйлчилгээ, хэрэглээг нэмэгдүүлэх, бүртгэл мэдээллийн зөөлөн дэд бүтцийг бүрдүүлэх, контентийг зохицуулах, шуудангийн үйлчилгээнд мэдээллийн технологийг ашиглах, мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний болон үйлчилгээ эрхлэгчдийн төхөөрөмжийг баталгаажуулах, дугаартайгаа шилжих үйлчилгээний бэлтгэл зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлсэн үр дүнтэй жил болж өнгөрлөө. 2016 онд, бид холбогдох хууль, тогтоомж болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд тусгай зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх, салбарт хөрөнгө оруулагч, үйлчилгээ эрхлэгчдийн нөр их зүтгэл, хөдөлмөрөөр хэрэглэгч өөрийн ашиглаж буй дугаартайгаа хүссэн үүрэн холбооны оператор руу шилжих үйлчилгээ , дараа үеийн, утасгүй хөдөлгөөнт холбооны үйлчилгээ (4G) зэрэг дэлхийн жишигт нийцсэн техник, технологи, үйлчилгээг Монгол орныхоо өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчдэд хүргэх эрх зүйн болон зохицуулалтын орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Харилцаа холбооны зохицуулагчид бид, технологийн шинэчлэл, дэвшлийг даган зайлшгүй анхаарах шаардлагатай цахим орчны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, өргөн зурвасын үйлчилгээ ба хэрэглээг нэмэгдүүлэх, өргөн нэвтрүүлэг, контентийг хөгжүүлэх, түүнтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг зохицуулах эрх зүйн орчиныг боловсронгуй болгох зэрэг олон асуудлыг судлан, үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Шударга ёсыг эрхэмлэн ил тод, нээлттэй, хариуцлагатай, чадварлаг, шуурхай байх зарчмыг үнэт зүйлсээ болгож зохицуулалт хийхэд та бүхний үнэтэй санал, зөвлөгөө, санаачилга, мэргэжлийн ур чадвар чухал ач холбогдолтой болохыг онцлон дурдах нь зүйтэй. Орчин цагийн мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлчилгээг өөрийн амьдралын өдөр тутмын хэрэглээ болгож үр шимийг нь бодитоор хүртэгч хэрэглэгчиддээ дэлхийн жишигт хүрсэн шинэ үйлчилгээ, шинэ боломж, сонголтуудыг бий болгохын төлөө зохицуулагч бид салбарын бодлого тодорхойлогчид, үйлчилгээ эрхлэгчид, холбогдох байгууллагуудтай тууштай хамтран ажиллахаа илэрхийлж байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай. ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Б.БАЛГАНСҮРЭН 4 Мэндчилгээ Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Б.БАЛГАНСҮРЭН Монгол Улсад мэдээлэл, харилцаа холбооны бие даасан зохицуулах байгууллага үүсч хөгжсөний 20 жил, Монгол Улсад Радио долгион хянах станц байгуулагдсаны 55 жилийн баярын мэндтэй хамтатган тус байгууллагын тулгын чулууг тавилцаж, галыг нь асаалцан, хөгжлийн түүхийг бүтээлцсэн ахмадууд , үе үеийн удирдлага, хамт олон, одоо ажиллаж шинэ түүхийг бүтээж буй нийт инженер техникийн ажилтан ажиллагсад, тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон уг салбарын үйлчилгээг хүртэж буй хэрэглэгчид, иргэддээ өргөн дэвшүүлье. Бид 2015 онд, Монгол Улс даяар аналоги системийг бүрэн унтраан, тоон технологиор телевизийн өргөн нэвтрүүлгийг дамжуулж дуу дүрсний өндөр чанартай телевизийн өргөн нэвтрүүлэг хүлээн авч үзэх боломжоор хэрэглэгч, иргэдээ хангасан Ази тивийн анхдагч улс орнуудын нэг болж чадлаа. Түүнчлэн 2014 оныг харилцаа холбооны салбарын хэмжээнд “Эрх зүй шинэчлэлтийн жил” болгон зарласантай холбогдуулан тус хорооноос батлан гаргадаг эрх зүйн баримт бичгүүдийн 80 гаруй хувьд нь нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн баталж, салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хууль, эрх зүйн баримт бичгүүд болон харилцаа холбоо, радио давтамж, шуудангийн зохицуулалтын чиглэл, дүрэм журам, нөхцөл шаардлагуудыг багтаасан Харилцаа холбооны салбарын эрх зүйн баримт бичгийн эмхтгэлийг хэвлүүлэн гаргалаа. Цаашид хэрэглэгч өөрийн ашиглаж буй дугаартайгаа хүссэн үүрэн холбооны операторруу шилжих, дараа үеийн, утасгүй хөдөлгөөнт холбооны үйлчилгээ (4G) зэрэг дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг Монгол орныхоо өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчиддээ тавин ажиллаж байна.Түүнчлэн эдгээр шинэчлэл, дэвшлийг даган зайлшгүй анхаарах шаардлагатай цахим орчны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, өргөн зурвасын үйлчилгээ ба хэрэглээг улам нэмэгдүүлэх, бүртгэл мэдээллийн зөөлөн дэд бүтцийг бүрдүүлэх, контентийг зохицуулахад зохицуулалтын эрх зүйн орчинг улам боловсронгүй болгох зэрэг олон асуудал байгааг мөн судлан, холбогдох үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөж, үе шаттайгаар хэрэгжүүлэхээр хичээж байна. Монгол Улсад интернетийн үйлчилгээг анх эхлүүлэн, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж эхэлсний 20 жилийн ой 2016 оны 1 дүгээр сард тохиож байна. 20 жилийн дараа 59 аж ахуйн нэгж интернетийн үйлчилгээ эрхэлж, интернет хэрэглэгчдийн тоо 2.1 сая болж интернет нь дэлхийн чиг хандлага, стандартад нийцэхүйц түвшинд хүрч бидний ажил, амьдралын хамгийн чухал хэрэглээний нэг болсон нь мэдээлэл, харилцаа холбооны салбарт хөрөнгө оруулагчид, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн шинэлэг санал санаачилга болон уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн үр дүн бөгөөд салбарын бодлого, үр ашигтай шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хийсэн зохицуулалтын ажлын хэмжүүр гэж ойлгож байна. Сэтгүүлийнхээ энэ удаагийн дугаарт тус хорооноос 2015 оны 3 дугаар улиралд зохион байгуулсан арга хэмжээ, хэрэгжүүлсэн ажил, үйл ажиллагааны тайлан, мэдээллийг багтааснаас гадна харилцаа холбооны байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ойд тусгайлан зориулсан үе үеийн дарга, ахмадуудын ярилцлага, дурсамжийг хүргэж байгаадаа баяртай байна. Нийт үйлчилгээ эрхлэгчид, хэрэглэгч та бүхэнд Харилцаа холбооны зохицуулах байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ойг тохиолдуулан энэ салбарын зохицуулалтын орчныг сайжруулах, хөгжил, дэвшлийг хамтдаа цогцлоон бүтээхийн төлөө зүтгэж, өөрийн хөдөлмөр, оюун ухаан, сэтгэл зүрхээ харамгүй зориулж ирсэн мэргэжил нэгт нөхөд, хамтран зүтгэгч нартаа эрч хүч, аз хийморьтой, эрүүл энх байж ажил үйлс тань үргэлж өөдрөг байхын ерөөлийг хорооны гишүүд, даргын зөвлөл, хамт олныхоо өмнөөс болон мөн хувиасаа өргөн дэвшүүлье. Мэндчилгээ
  • 5. 2016. I улирал www.crc.gov.mn 5 Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 1 дүгээр хуралдааныг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулав. Тус ээлжит хуралдаанаар 9 асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 6 тогтоолыг баталсан болно. Хорооны хуралдааны 2 тэмдэглэлээр хугацаатай үүрэг, чиглэлийг хорооны дарга, албадын дарга нарт тус тус өглөө. Үүнд: ¾¾ Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит 14 дүгээр хуралдааны 38 дугаар Тэмдэглэлээр Үүрэн холбооны давамгай байдалтай үйлчилгээ эрхлэгчийн ярианы үйлчилгээнд үнэ тарифийн зохицуулалт хийх талаар нарийвчлан судлах, өрсөлдөөний орчин, зах зээлд нөлөөлөх байдал, холбогдох уулзалтыг зохион байгуулан саналыг авч ажлын үр дүнг 2016 оны 1 дүгээр улиралд багтаан хорооны ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болгон даалгасан. Тус хороо нь холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд давамгайлагч үйлчилгээ эрхлэгчийн үнэ тарифыг өрсөлдөөнд харшилж байгаа эсэхэд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх эрхтэй бөгөөд салбарын эдийн засгийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын өгөөжийг хангах үүднээс жижиглэнгийн үнийн доод хязгаарыг нэг хэмжээнд барих зохицуулалтын бодлого, зарчмыг баримталж байна. Түүнчлэн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасны дагуу Зохицуулах байгууллага нь хэрэглэгч зах зээлээс эрэлт хэрэгцээндээ нийцүүлэн хямд, аюулгүй, чанартай бараа авах өргөн боломжийг хангахад чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлэх үүрэгтэй юм. Тухайлбал, Давамгайлагчийн үнэ тарифыг хянахдаа Өрсөлдөөний хуулийн 7.1.4 “бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр борлуулах” гэсэн заалтын дагуу холбогдох зохицуулалтыг хийж ажиллаж байна. Хуралдааны Тэмдэглэлээр өгсөн үүргийн дагуу тус хорооноос давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдийн минутын доод хязгаарыг тогтоох ажлын хүрээнд Мобиком корпораци ХХК, Юнител ХХК-тай хамтарсан уулзалтыг 2016 оны 1 дүгээр сард зохион байгуулсан. Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь хэсэг, “Өрсөлдөөний тухай” хуулийн 7.1.4 дэх хэсгийг тус тус үндэслэн хорооны хуралдааны 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 01 тоот тогтоолын хавсралтаар Монгол Улсын үүрэн телефон холбооны үйлчилгээний зах зээлд давамгайлагч үйлчилгээ эрхлэгчийн “Үүрэн телефон холбооны үйлчилгээний стандарт үнэ тарифын доод хязгаар”-ыг баталсан болно. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2007 оны 28 дугаар тогтоол, 2009 оны ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААНЫ 2016 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАН МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДҮРЭМ, ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ХҮРЭЭНД УДИРДЛАГААС ӨГСӨН УДИРДАМЖ ЧИГЛЭЛ, 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР 2016 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД, ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААНЫГ 2 УДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, НИЙТДЭЭ 10 ТОГТООЛ БА ХОРООНЫ ХУРАЛДААНЫ 6 ТЭМДЭГЛЭЛИЙГ ТУС ТУС ГАРГАН ШИЙДВЭРЛЭЖ, ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАВ. 2016.I улирал 1
  • 6. 6 ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН IV УЛИРЛЫН ТАЙЛАН 63 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосон. Батлагдсан “Үүрэн телефон холбооны үйлчилгээний стандарт үнэ тарифын доод хязгаар”-ыг мөрдөн ажиллах, энэхүү доод хязгаараас хямдруулах урамшуулал, хөнгөлөлтийн хугацааг жилд 90 хоногоос хэтрүүлэхгүй байхыг үйлчилгээ эрхлэгчдэд үүрэг болгохоор шийдвэрлэв. ¾¾ Радио давтамж зохицуулалт, хяналтын албанаас “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх төлбөрийн хэмжээ”-нд өөрчлөлторуулахасуудлыгболовсруулантусхорооны хуралдаанаар хэлэлцүүлэв. Тус хорооны 2015 оны 10 дугаар тогтоолын хавсралтаар “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх төлбөрийн хэмжээ”-г батлан мөрдөж байсан. Хуралдаанаар уг төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэж, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.3 дах заалт, Монгол Улсын “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай” хуулийн 4.1 дүгээр заалт, тус хорооны Дүрмийн 3.2.4 дах заалтыг тус тус үндэслэн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 02 тоот тогтоолыг батлан гаргалаа. “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх төлбөрийн хэмжээ”-нд өөрчлөлт оруулснаар Монгол Улсын “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай” хууль, “Монгол Улсад бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний баталгаажуулалтыг схемийн дагуу явуулах журам” Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2007 оны 32 дугаар тогтоол, MNS ISO/IEC 17067:2014 “Тохирлын үнэлгээ- Бүтээгдэхүүн баталгаажуулалтын үндсэн асуудал ба бүтээгдэхүүний баталгаажуулалтын схемийн заавар стандарт”-уудад тус тус нийцүүлээд байна. Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.3, 9.1.10 дахь хэсэг, тус хорооны дүрмийн 3.2.4, 3.3 зүйл, МТШХХГ-ын Даргын 2015 оны 10 тоот тушаалаар баталсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбоо (ДҮХХ)-ны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл”-ийг тус тус үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 25- ны өдрийн 68 тоот тогтоолын хавсралтаар “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл”-ийг баталсан. Уг зохицуулалтын чиглэлийг баталснаар Монгол Улсад ДҮХХ-ны системийг нэвтрүүлэхэд үйлчилгээ эрхлэгчид болон техник, технологид тавигдах ерөнхий нөхцөл шаардлага; радио давтамж ашиглах, мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох; ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт ба зохицуулалт; радио давтамж ашиглах, үйлчилгээ эрхлэх эрхийн төлбөр, үйлчилгээний хамрах хүрээний талаар зохицуулалтыг хийх, “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл”-ийн хүрээнд үүрэн холбооны Дараа үеийн систем, үйлчилгээг нэвтрүүлэх зохицуулалтын арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн. “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл”-ийн 7.6 заалт нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн талаар Скайтел ХХК-иас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж шүүхэд хэрэг маргаан үүсгэсэн нөхцөл байдал, ЗГХЭГ, АТГ-аас уг асуудлаар ирүүлсэн албан тоотын талаар болон 7.6 заалтыг өөрчлөх эсэх талаар 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хорооны хуралдаанаар хэлэлцэв. Хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр хорооны гишүүдийн саналаар үүрэн холбооны үйлчилгээний Мобиком корпораци ХХК, Скайтел ХХК, Юнител ХХК, Жи-Мобайл ХХК-ний удирдлагуудыг хуралдаанд урьж оролцуулан өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хуралдааныг зохион байгуулав. Энэ үеэр үүрэн холбооны үйлчилгээний 4 операторын удирдлагууд болон хорооны дарга, гишүүдээс Дараа үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээг нэвтрүүлэх зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх, давтамжийн хуваарилалт, дахин төлөвлөлт, олгох зарчим, шилжилтийн асуудал, үүрэн холбооны 2G, 3G үйлчилгээний талаар баримталж байгаа байр суурь, зохицуулалтын чиглэлийн 7.6 заалтыг өөрчлөх зэрэг асуудлаар саналыг сонсож харилцан ярилцав. Скайтел ХХК нь ажлын хэсгийн уулзалт, талууд оролцсон цуврал уулзалт дээр зохицуулалтын чиглэлийн 7.6- д “GSM1800 технологи ашиглаж буй үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид нь 2020 оны 01 дүгээр сарын 01- ний өдөр хүртэл өөрсдийн GSM1800 системд ашиглаж буй радио давтамжийн зурвасаас 2х10 МГц зурвасыг энэхүү баримт бичгийн 7.1 заалтын дагуу ДҮХХ-ны системд ашиглах ба үлдсэн GSM1800 радио давтамжийн зурвасыг 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш ДҮХХ- ны системд ашиглаж болно” заалтыг оруулах саналтай байсан боловч Мобиком корпораци ХХК, Юнител ХХК нь бид 1800 МГц зурвасын 2G үйлчилгээг ойрын 5 жилд зогсоох ямар нэгэн төлөвлөгөөгүй тул энэ заалт хэт туйлширсан санаатай байна гэсэн эсрэг саналтай байсан. Эдгээр саналыг Зохицуулах хорооны 2015 оны 12 2
  • 7. 2016. I улирал www.crc.gov.mn 7 ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН дугаар сарын 25-ны өдрлийн хуралдаанаар хэлэлцээд 7.6 заалтыг “Үүрэн холбооны 2 дахь үеийн системд ашиглаж буй радио давтамжийн зурвасыг 2016 оноос энэхүү зохицуулалтын чиглэлийн 7.1 заалтын дагуу зөвшөөрөл авч ДҮХХ-ны системд ашиглаж болно” гэж баталсан бөгөөд энэ нь бүх үүрэн холбооны операторуудад МТШХХГ-ын Даргын 2015 оны 10 тоот тушаалаар батлагдсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл”-ийн 7.1-д заасан тэгш эрхтэй, тэгш хүртээмжтэй хуваарилах үндсэн зарчмыг баримталсан болно. Гэвч зохицуулалтын чиглэлийн 7.6 заалтыг өөрчлөх талаар Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Жи-Мобайл ХХК компаниуд Скайтел ХХК-ийн гаргасан саналыг Монгол Улсад хөдөлгөөнт дараа үеийн холбооны 4G үйлчилгээг яаралтай нэвтрүүлэх үүднээс дэмжлээ. Хорооны хуралдаан цааш үргэлжлэн дээрх өөрчлөх саналын талаар авч хэлэлцээд, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл”-ийн 7.6 дах заалтад 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот тогтоолын хавсралтаар өөрчлөлт оруулан шийдвэрлэв. Ийнхүү Зохицуулах хорооны 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар тус хорооны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл”-ийн 7.6 дах заалтыг “Үүрэн холбооны 2 дахь үеийн системд ашиглаж буй радио давтамжийн зурвасыг 2016 оноос энэхүү зохицуулалтын чиглэлийн 7.1 заалтын дагуу зөвшөөрөл авч ДҮХХ-ны системд ашиглаж болно” Скайтел ХХК- ийн хүсэлтээр “GSM1800 технологи ашиглаж буй үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид нь 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүртэл өөрсдийн GSM1800 системд ашиглаж буй радио давтамжийн зурвасаас 2х10 МГц зурвасыг энэхүү баримт бичгийн 7.1 заалтын дагуу ДҮХХ-ны системд ашиглах ба үлдсэн GSM1800 радио давтамжийн зурвасыг 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ДҮХХ-ны системд ашиглаж болно” болгон өөрчлөлтийг оруулан баталснаар Скайтел ХХК-ийн гомдлыг тус хорооноос шийдвэрлэсэн болно. ¾¾ Хорооны хуралдааны “Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, сэргээх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай” 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 04 тоот тогтоолын хавсралтаар: • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 8 ААН, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох; • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Хоёрдугаар хавсралтаар нийтдээ 16 ААН, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах; • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2,2 дахь заалтыг тус тус үндэслэн тогтоолын Гуравдугаар хавсралтаар 21 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх; • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1 дэх заалтыг үндэслэн тогтоолын Дөрөвдүгээр хавсралтаар 5 иргэн, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх • Ажахуйнүйлажиллагаанытусгайзөвшөөрлийнтухай хуулийн 14.1.1, 14.1.5, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн журмын 12.1.1, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Тавдугаар хавсралтаар 6 ААН, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн чуулганаар үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх боломжийн талаарх суурь судалгааг гүйцэтгэж, Харилцаа холбооны тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг өргөн барьж хэлэлцүүлсэн. УИХ-аас Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13 “дугаартайгаа шилжих үйлчилгээ” гэж хэрэглэгч нэг цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлээс гарч бусад цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчид бүртгүүлэн хэрэглэгч болох үедээ одоогийн ашиглаж байгаа дугаараа шилжүүлэн хэрэглэх боломж олгох үйлчилгээ.” гэж хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг, 8 дугаар зүйлийн 8.13 “Зохицуулах хороо нь хуульд заасан зарим чиг үүргээ хэрэгжүүлэхдээ гэрээний үндсэн дээр бусдаар гүйцэтгүүлж болно.”, 9 дүгээр зүйлийн 9.1.13 “дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, уг үйлчилгээтэй холбоотой зохицуулалтын 3
  • 8. 8 ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН IV УЛИРЛЫН ТАЙЛАН журам батлах;” гэж тус хорооны бүрэн эрхэд тус тус нэмсэн болно. Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйл Үйлчлэгчийн эрх, үүрэг гэсэн хэсэгт 25.2.9 “хэрэглэгч дугаартайгаа цахилгаан холбооны үйлчлэгч хооронд шилжих техникийн боломж бүрдүүлэх;” гэсэн өөрчлөлтийг шинээр оруулж үйлчилгээ эрхлэгчдэд үүрэгжүүлсэн юм. Тус хороо нь Харилцаа холбооны тухай хуулинд орсон нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилгоор 2014 оны 09 дүгээр сараас эхлэн үйлчилгээ эрхлэгчидтэй уулзалт, хэлэлцүүлэг, нэгдсэн танилцуулгыг зохион байгуулж, үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэхэд холбогдох журам, нөхцөл шаардлага, аргачлалуудын төслийг боловсруулах, холбогдох техник, эдийн засгийн үндэслэлийг нарийвчлан тодорхойлох, нэвтрүүлэх технологийн үйл ажиллагааг оновчтой болгох, уг төслийг хэрэгжүүлэх үе шатны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх ажлын хэсгийг цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчдийн удирдлагын төлөөллийг оролцуулан Хорооны Даргын 2014 оны A/176 тоот тушаалаар байгуулан ажилласан. Уг ажлын хэсгийн анхны хурал 2014 оны 10 дугаар сарын 03-нд хуралдаж үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хэрэгжүүлэх үе шатны төлөвлөгөөг боловсруулан техник, технологийн болон эдийн засгийн тооцооллыг хийж гүйцэтгэх дэд ажлын хэсгүүдийг байгуулах шийдвэр гаргаж тус хорооны Даргын 2014 оны A/192 тоот тушаалаар техник технологийн шинэчлэл болон эдийн засгийн тооцооллыг хийж гүйцэтгэх дэд ажлын хэсгүүдийг байгуулан ажилласан. Техник технологийн дэд ажлын хэсэг 4 удаа, эдийн засгийн дэд ажлын хэсэг 3 удаа тус тус хуралдаж, үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээний техник технологийн болон эдийн засгийн асуудлуудыг нарийвчлан тодорхойлж санал, дүгнэлтээ боловсруулсан. Дэд ажлын хэсгүүд “Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээний ерөнхий журам”-ын төслийг боловсруулан үйлчилгээ эрхлэгчдээр хэлэлцүүлэн санал авч тусган тус хорооны 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 26 тоот тогтоолоор батлуулсан. Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх суурь судалгааны тайлангаар энэ төвийн үйл ажиллагааг хариуцан ажиллах хуулийн этгээдийн талаар харьцуулсан судалгаа хийсэн бөгөөд эндээс хамгийн оновчтой, үр ашигтай 2 хувилбар болох Зохицуулах хороогоор зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллага үйл ажиллагааг эрхлэх эсхүл үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн хамтарсан компани, холбоо байгуулж үйл ажиллагаа эрхлэх гэсэн хувилбаруудаас ажлын хэсгээр хэлэлцүүлэхэд санал 2 хуваагдаж шийдвэр гаргах боломжгүй болсон. Иймд ажлын хэсгээс гарсан дүгнэлтийг тус хорооны 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар хуралдаанаар авч хэлэлцээд, үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах гүйцэтгэгчийг шалгаруулах сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах, түүнчлэн сонгон шалгаруулалтыг ямар хууль эрх зүйн үндэслэлээр явуулах талаар тодорхойгүй байсан учраас энэ чиглэлээр мэргэжлийн хуульчдаас зөвлөгөө авч хамтран ажиллах зэрэг шийдвэрүүдийг гаргасан. Үүний дагуу үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаар мэргэжлийн хуульчидтай хамтран ажиллан хууль эрх зүйн чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээний төвд тусгай зөвшөөрөл олгохоор тусгай зөвшөөрлийн ангилалд нэмэлт, өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн болно. Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр олон нийтэд зарласан юм. Монгол Улсад үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтын төсөл хүлээн авах эцсийн хугацааг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр тогтоосон боловч үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс сонгон шалгаруулалтын төсөл хүлээн авах эцсийн хугацааг сунгахыг хүссэн хүсэлт ирүүлсэн болно. Үнэлгээний хороо уг хүсэлтийг судалж үзээд, “Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалт”-ын баримт бичгийн 2.15.5 “Шаардлагатай гэж үзвэл захиалагч энэхүү баримт бичгийн 2.6.3-т зааснаас бусад нөхцөлөөр сонгон шалгаруулалтын төсөл хүлээн авах эцсийн хугацааг нэг удаа сунгаж болно. Сунгасан тухай мэдэгдлийг нийт оролцогчдод хүргэнэ.” гэснийг үндэслэн сонгон шалгаруулалтын төсөл хүлээн авах эцсийн хугацааг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хуанлийн 14 хоногоор сунгаж сонгон шалгаруулалтын төсөл хүлээн авах эцсийн хугацааг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болгон сунгасан. Сонгон шалгаруулалтын төсөл хүлээн авах эцсийн хугацаанд “Мобинет” ХХК, “Юпланэт” ХХК, “Ай Ти Зон” ХХК гэсэн аж ахуй нэгжүүд сонгон шалгаруулалтын төслөө ирүүлсэн болно. Үнэлгээний хороо хүлээн авсан төслүүдийг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр
  • 9. 2016. I улирал www.crc.gov.mn 9 ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН хуралдаж үнэлгээ хийж дүнг нэгтгэсэн боловч, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3/1008 тоот албан бичгээр сонгон шалгаруулалтад оролцогч “Ай Ти Зон” ХХК-ийн Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар МТШХХГ-ын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн үлдэгдэлгүй гэсэн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 03/957 тоот албан бичгийг залруулан “Ай Ти Зон” ХХК-г Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд холбогдох хууль, дүрэм журмын дагуу 2014, 2015 оны тайланг цаг хугацаанд нь баталгаажуулаагүй, төвлөрүүлэх хөрөнгийг төвлөрүүлээгүй тухай мэдэгдсэн. Үүний дагуу үнэлгээний хороо сонгон шалгаруулалтад оролцогч “Ай Ти Зон” ХХК-ийн төслийг дахин нягтлан шаардлагад нийцээгүй тендер гэж үзсэн юм. Мөн энэ хугацаанд сонгон шалгаруулалтад оролцогч “Мобинет” ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр сонгон шалгаруулалтаас татгалзаж байгаа тухай албан бичгээр мэдэгдсэн болно. Үнэлгээний хороо сонгон шалгаруулалтад оролцогчдын зүгээс холбогдох шаардлагын дагуу ирүүлж, хүлээн авсан төслүүдийг үнэлж санал, дүгнэлтээ тус хорооны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанд танилцуулсан. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар 64 тоот “Тусгай зөвшөөрөл олгох тухай” тогтоолыг батлан гаргасан бөгөөд “Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалт”-д шалгарсан хуулийн этгээд болох “Юпланэт” ХХК-ийн төслийг шалгарснаар тооцон, дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох шийдвэрлэсэн. Хорооны 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 41 тоот тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтад шалгарсан этгээд нь шалгарсан тухай мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор сонгон шалгаруулалтын эрхийн төлбөр төлж, гэрээ байгуулахаар тус хороонд хандах шаардлагатай байдаг. Энэ хугацаанд буюу сонгон шалгаруулалтад шалгарсан “Юпланэт” ХХК- иас 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/01 тоот албан бичгээр эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, хэрэглэгчдийн худалдан авах чадвар буурсантай холбогдуулан тус компани нь бизнесийн гүйцэтгэлээ төлөвлөсөн хэмжээнд гүйцэтгэж чадахгүй болсноо мэдэгдээд, 2016 онд хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын төсвийг 3-4 дахин багасган гүйцэтгэхээр болж үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын материалд төлөвлөн тусгасан байсан хөрөнгө оруулалтыг хийх санхүүгийн боломжгүй болсон учраас уг тусгай зөвшөөрлийг авах, тусгай зөвшөөрлийн гэрээний хэлцэлд оролцохоос татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм. “Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах журам”-ын 4.11.4 дэх заалтад сонгон шалгаруулалтад шалгарсан оролцогч нь гэрээ байгуулахаас татгалзсан тохиолдолд удаах “хамгийн сайн” үнэлэгдсэн төсөл ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулахаар зохицуулалт хийсэн байна. Гэвч үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтад төслөө ирүүлсэн гурван компаниас шалгарсан “Юпланэт” ХХК нь тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулахаас албан ёсоор татгалзсан талаар тус хороонд мэдэгдсэн болно. Иймээс тус хорооны 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар үүссэн нөхцөл байдал болон “Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулах ажлын хэсгийн дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх зарим арга хэмжээний санал”-ийг авч хэлэлцээд, Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 10.1.1, “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9.1.2, 9.1.13, тус хорооны Дүрмийн 3.2.2 дах заалт, Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулах ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус үндэслэн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 05 тоот “Тусгай зөвшөөрлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг гаргаж шийдвэрлэв. Уг тогтоолд, Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх Б ангиллын Дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын дагуу тусгай зөвшөөрлийг өргөдөл хүлээн авч, хүсэлтээр олгох зарчмаар шийдвэрлэхээр тогтов. Энэхүү тогтоолын хавсралтаар “Дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ыг батлан гаргалаа.
  • 10. 10 ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН IV УЛИРЛЫН ТАЙЛАН ¾¾ ХХЗХ-ны 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 06 тоот тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016-2018 оны үйл ажиллагааны стратеги” баримт бичгийг батлав. Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 2 дугаар хуралдаан 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр болов. Уг ээлжит хуралдаанаар 12 асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 4 тогтоолыг баталсан болно. Хорооны хуралдааны 4 тэмдэглэлээр удирдамж чиглэл, хугацаатай үүрэг даалгаврыг хорооны дарга, албадын дарга нарт тус тус өгсөн болно. Харилцаа холбооны зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуйн нэгжийг тогтоохдоо “Өрсөлдөөний тухай” хууль, “Харилцаа холбооны тухай” хууль, Засгийн газрын 2010 оны 298 дүгээр тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”, хорооны 2012 оны 74 дугаар тогтоолын хавсралтаар баталсан аргачлалыг тус тус үндэслэн тус хорооноос зохицуулж ирсэн болно. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 06 дугаар сард “Өрсөлдөөний тухай” хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу нь Харилцаа холбооны зохицуулах хороо нь өөрийн салбарын хэмжээнд зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд холбогдох зохицуулалт хийх эрхзүйн орчин бүрдсэн. Эрх зүйн орчны энэхүү өөрчлөлтөд салбарын зохицуулалт, аргачлалыг нийцүүлэх, боловсронгуй болгох зорилгоор “Харилцаа холбооны зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох аргачлал”-ыг төслийг холбогдох албанаас боловсруулсан юм. Тус хорооны хуралдаанаар “Харилцаа холбооны зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох аргачлал”-ын төслийн авч хэлэлцсэн. Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 дах хэсэг, Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоол, тус хорооны Дүрмийн 3.2.4 дэх хэсгийг тус тус үндэслэн хорооны хуралдааны 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 07 тоот тогтоолын хавсралтаар “Харилцаа холбооны зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох аргачлал”-ыг батлав. Уг тогтоол батлагдсантай холбогдуулан хуучин мөрдөж байсан ХХЗХ-ны 2012 оны 74 тоот тогтоолыг хүчингүй болгов. ¾¾ МТШХХГ-ын Даргын 2016 оны А/40 тоот тушаалын хавсралтаарбаталсан"Сууринөргөнзурвасынинтернетийн үйлчилгээний талаар баримтлах бодлогын чиглэл"-ийг хэрэгжүүлэх, Монгол Улсын хэмжээнд интернетийн үйлчилгээг ижил үнэ тарифаар хүргэх нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор үндсэн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн “Үйлчилгэээрхлэгчдэдсууринөргөнзурвасынинтернетийн зориулалтаар хот хоорондын сувгийг интернет урсгалын хамт түрээслэх үйлчилгээний тарифын дээд хязгаар”- ыг хянан тогтоох асуудлыг боловсруулан тус хорооны хуралдаанд хэлэлцүүлэв Энэхүү асуудлыг хорооны хуралдаанаар авч хэлэлцээд, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны 08 дугаар тогтоолоор Монгол Улсын Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.5 дах хэсэг, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын "Суурин өргөн зурвасын интернетийн үйлчилгээний талаар баримтлах бодлогын чиглэл"-ийг тус тус үндэслэл болгохоор шийдвэрлэж, "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн “Үйлчилгээ эрхлэгчдэд суурин өргөн зурвасын интернетийн зориулалтаар хот хоорондын сувгийг интернет урсгалын хамт түрээслэх үйлчилгээний тарифын дээд хязгаар”-ыг баталсан болно. Энэхүү батлагдсан тарифын дээд хязгаарын хүрээнд холбогдох үйлчилгээний үнэ тарифыг батлан мөрдөж ажиллахыг "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-д зөвшөөрсөн болно. Уг тогтоол гарсантай холбогдуулан тус хорооны 2012 оны 65 дугаар тогтоолыг хүчингүй болголоо. ¾¾ Хорооны хуралдааны “Тусгай зөвшөөрөл олгох, сэргээх, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх тухай” 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 09 тоот тогтоолын хавсралтаар: • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 14 ААН, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох; • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2,2 дахь заалтыг тус тус үндэслэн тогтоолын Хоёрдугаар хавсралтаар 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх; • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1,Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Гуравдугаар хавсралтаар 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах; • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.1 14.1.5, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн журмын 12.1.1, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Дөрөвдүгээр 4
  • 11. 2016. I улирал www.crc.gov.mn 11 ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН хавсралтаар 9 ААН, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох; • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1 дэх заалтыг үндэслэн тогтоолын Тавдугаар хавсралтаар 8ААН, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр тус тус шийдвэрлэв. ¾¾ ХХЗХ-ны 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 17 тоот тогтоолоор баталсан “Монгол Улсад өгөгдлийг утасгүй сүлжээгээр түгээх технологийн зохицуулалтын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хорооны хуралдаанаар авч хэлэлцээд, хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээнүүд хугацаандаа хэрэгжсэн, хорооны 2015 оны 68 тоот тогтоолоор “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл” шинээр батлагдсантай холбогдуулан уг тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэж, хорооны 2016 оны 3 дугаар сарын 25- ны өдрийн 10 дугаар тогтоолыг гаргасан болно. ¾¾ Тус хуралдаанаар “Тоон телевизийн үндэсний сүлжээгээророндаяардамжуулахөргөннэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх, гэрээ байгуулах эрх олгох сонгон шалгаруулалтын дүнгийн тухай” болон “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах тухайн орон нутагт өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх, гэрээ байгуулах эрх олгох сонгон шалгаруулалтын дүнгийн тухай” Үнэлгээний хорооны дүгнэлтийг авч хэлэлцлээ. Эдгээр сонгон шалгаруулалтын үнэлгээнд дахин нарийвчлан судалгаа хийх, тодруулах асуудлууд байгаа тул хорооны хуралдаанаас шийдвэр гаргаагүй болно. ¾¾ Засгийн газрын 2011 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”- ийн хүрээнд телевизийн өргөн нэвтрүүлгийн дахин дамжуулах станцыг тоон технологид шилжүүлэх ажлыг МТШХХГ, ХХЗХ, Радио телевизийн сүлжээ УТҮГ, гүйцэтгэгч компаниуд хамтран хийж гүйцэтгэсэн. Радио телевизийн сүлжээ УТҮГ-аас нийтдээ 365 сум, суурин газрын тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн дахин дамжуулах станцаар өргөн нэвтрүүлэг дамжуулж, тоног төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа бөгөөд тус газраас радио өргөн нэвтрүүлэг болон тоон телевизийг дахин дамжуулах станцын цагийн тарифыг тогтоож өгөх хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн. Иймээс “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 25.1.1 дэх заалт, Төрийн өмчийн хорооны 2010 оны 152-р тогтоолын хавсралт “Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын дүрэм”-ийн 6.3.1 болон 8.1-р заалтууд, хорооны 2015 оны 7 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны үйлчилгээний үнэ тариф тогтоох зөвлөмж, аргачлал”-ыг үндэслэн Зах, зээл, үнэ тарифын албанаас боловсруулсан Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын “Телевизийн дахин дамжуулах тоон станцын тариф” тогтоох тухай танилцуулга, тогтоолын төслийг хэлэлцээд, уг асуудлаар холбогдох яам, байгууллагаас санал, дүгнэлтийг албан тоотоор авч дахин хорооны хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг болгов. ¾¾ Хорооны 2015 оны 35 дугаар хуралдааны Тэмдэглэлээр өгсөн чиглэл, үүргийн дагуу Радио давтамж зохицуулалт, хяналтын албанаас боловсруулсан “Телевизийн олон сувгийг олон цэгт түгээх үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн талаар авах зарим арга хэмжээний тухай танилцуулга”-ыг хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэв. Уг асуудлаар МТШХХГ-аас албан тоотоор ирүүлсэн чиглэлийн дагуу 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд телевизийн олон сувгийг олон цэгт түгээх үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл шинээр олгохгүй байх, холбогдох материалыг хүлээн авахгүй байх нь зүйтэй гэж үзэж,уг асуудлаар хорооны хуралдааны Тэмдэглэл гаргав. ¾¾ Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 2 дугаар хуралдаанаар Төсвийн ерөнхийлөн захирагч болон Ерөнхий менежерийн хооронд байгуулсан “Ерөнхий менежерийн 2015 оны үр дүнгийн гэрээ, бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд тусгагдсан байгууллагын 2015 оны Бизнес төлөвлөгөөний зорилт, арга хэмжээ, заалтуудыг бүрэн хэрэгжүүлж, санхүү төсвийн гүйцэтгэлийг ханган ажилласан гэж дүгнэв. ¾¾ ХХЗХ-ны даргын 2016 оны А/10 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс “Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа шалгалтад хамрагдаж байгаагүй кабелийн сувгуудад хийсэн шалгалтын тайлан дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын тухай” асуудлыг боловсруулан хуралдаанд хэлэлцүүлэв. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж, нэр бүхий зарим хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг 1 сарын хугацаагаар түр түдгэлзүүлэх,
  • 12. 12 ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН IV УЛИРЛЫН ТАЙЛАН хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж, тус хуралдааны 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 09 тоот тогтоолд тусган шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлаас “Сонгуулийн тухай хууль”-ийг 2015 оны 12 сард батлан гаргасан бөгөөд Сонгуулийн Ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Радио телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журам”-ыг хамтран батлах, хэрэгжилтийг зохион байгуулахыг хуульчилсан болно. Тус хорооны хуралдаанд холбогдох албадаас “Радио телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журам”- ын төслийг боловсруулан танилцуулсан. Журмын төслийг боловсруулах явцад “Сонгуулийн тухай хууль”-д заасан нэр томьёо, тодорхойлолт болон хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж болох зарим зүйл, заалтын талаар Сонгуулийн Ерөнхий хороо зэрэг яам, байгууллагаас албан тоотоор тодруулга авч дахин боловсруулахыг ажлын хэсэгт үүрэг болгов. ¾¾ 2016 оны 1 дүгээр улиралд, Харилцаа холбооны зохицуулах ээлжит 4 удаагийн хорооны хуралдаанаар баталсан 2016 оны 04, 09 тоот тогтоолын хавсралтаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль (ААҮАТЗТХ)-ийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хууль (ХХТХ)-ийн 9.1.2, хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтууд болон хорооноос хийсэн гүйцэтгэлийн хяналт шалгалтын дүгнэлтийг тус тус үндэслэн 26 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр олгох; ААҮАТЗТХ-ийн 10.1.1, ХХТХ-ийн 9.1.2 дэх заалтуудыг үндэслэн 19 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах; ААҮАТЗТХ-ийн 13.3, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг үндэслэн 24 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх; ААҮАТЗТХ-ийн 14.1, 14.1.5, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 8.1, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг үндэслэн 3 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэсэн болно. № Хорооны баталсан тогтоолын дугаар Огноо Тогтоол, тэмдэглэлийн товч агуулга Нэг. ХХЗХ-ны баталсан тогтоол 1 Тогтоол 01 2016.02.05 Тариф хянан батлах тухай (Үүрэн телефон холбооны үйлчилгээний стандарт үнэ тарифын доод хязгаар) 2 Тогтоол 02 2016.02.05 Төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай (Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх төлбөрийн хэмжээ) 3 Тогтоол 03 2016.02.05 Зохицуулалтын чиглэлд өөрчлөлт оруулах тухай (Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл) 4 Тогтоол 04 2016.02.05 Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, сэргээх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай 5 Тогтоол 05 2016.02.05 Тусгай зөвшөөрлийн талаар авах зарим арга хэмжээний тухай (Дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага) 6 Тогтоол 06 2016.02.05 Баримт бичиг батлах тухай (Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016-2018 оны үйл ажиллагааны стратеги) 7 Тогтоол 07 2016.03.25 Аргачлал батлах тухай (Харилцаа холбооны зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох аргачлал) 8 Тогтоол 08 2016.03.25 Тариф хянан батлах тухай (Үйлчилгээ эрхлэгчдэд суурин өргөн зурвасын интернетийн зориулалтаар хот хоорондын сувгийг интернет урсгалын хамт түрээслэх үйлчилгээний тарифын дээд хязгаар) 9 Тогтоол 09 2016.03.25 Тусгай зөвшөөрөл олгох, сэргээх, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх тухай 10 Тогтоол 10 2016.03.25 Тогтоол хүчингүй болгох тухай (2007 оны 17 тоот тогтоол) Хорооны хуралдаанаас 2016 оны 1 дүгээр улиралд баталсан тогтоол, шийдвэрийн жагсаалтыг нэгтгэн үзүүлэв. Үүнд: 5
  • 13. 2016. I улирал www.crc.gov.mn 13 Харилцаа холбооны зохицуулах хороонд иргэн, ААН, байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль", “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх” журмын тавдугаар зүйлд заасны дагуу хуулийн хугацаанд шийдвэрлэсэн тайланг танилцуулж байна. Тус хороонд тайлант хугацаанд буюу 2016 оны 01 дүгээр 04-ний өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 229 гомдол, санал хүсэлт ирсний 214 хүсэлтийг шийдвэрлэсэн ба шийдвэрлэлтийн явц 99% байна. Хэрэглэгчийн гомдол, саналыг дүгнэж үзэхэд үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой хамааралтай, нэр төрд халдсан гомдол тодорхой хувийг, дийлэнх хувийг Засгийн газрын “11-11” төвөөр ирсэн гомдлууд мөн үүрэн холбооны үйлчилгээ эрхэлж буй байгууллагуудын үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүсэн шалгуулахаар тус хороонд ирүүлсэн байна. ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ИРҮҮЛСЭН САНАЛ, ГОМДЛЫГ ХҮЛЭЭН АВЧ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТАЙЛАН 2016 ОНЫ I УЛИРАЛ Утсаар орж ирсэн Үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой хамааралтай хэрэглэгчийн гомдол Засгийн газрын www.11-11.mn төв Интерференцтэй холбоотой Контент, нэр төрд халдсан гомдол № Гомдол орж ирсэн төрлүүд Өргөдөл, гомдлын тоо Шийдвэрлэсэн Шийдвэрлээгүй хяналтын хугацаанд байгаа 1 Утсаар орж ирсэн 49 49 0 2 Албан бичгээр Үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой хамааралтай хэрэглэгчийн гомдол 19 11 8 3 Контент, нэр төрд халдсан гомдол 5 5 0 4 Интерференцтэй холбоотой 22 19 3 5 Засгийн газрын www.11-11.mn төв 134 130 4 Нийт 229 214 15 Тайлан 59% 10% 2% 21% 8%
  • 14. 14 ЗАСГИЙН ГАЗРЫН 11-11 ТӨВӨӨР ИРСЭН МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ИРҮҮЛСЭН САНАЛ ХҮСЭЛТ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ 2016 ОНЫ I УЛИРАЛ Тус хороонд Засгийн Газрын “11-11” төвөөр дамжуулан 2016 оны I улиралд мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдэд ирүүлсэн нийт санал хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн талаарх мэдээллийг хүргэж байна. Саналын хяналт Саналын төрөл Шийдвэрлэлтийн чанар 134 130 4 0 10 50 90 130 170 210 30 70 110 150 190 Харилцаа холбооны зохицуулах хороо Саналын тоо 88 41 0 0 0 10 5 30 50 70 90 110 20 40 60 80 100 Харилцаа холбооны зохицуулах хороо Саналын тоо Нээлттэй-4 Хаагдсан-130 Санал хүсэлт-88 Гомдол-41 Шүүмжлэл-5 Нийт Хаагдсан Нээлттэй Санал хүсэлт Шүүмжлэл Гомдол Хурдан-129 Удаан-1 Хариулсан-4 Уг хүснэгтээс харахад тус төвөөр дамжуулан тус хороонд 2016 оны I улиралд нийт 134 санал хүсэлт, гомдол, шүүмлэл, өргөдөл ирүүлжээ. Үүний ихэнх хувийг гомдол, санал хүсэлт эзэлж байгаа бөгөөд тухай бүрт хариулт өгч хяналтын хугацаанд барагдуулан шийдвэрлэсэн байна.
  • 15. 2016. I улирал www.crc.gov.mn 15 МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД /2015 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН БАЙДЛААР/ Харилцаа холбооны зохицуулах хорооноос уламжлал ёсоор Мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээ эрхлэгчдийн 2015 оны жилийн эцсийн статистик, тайлан мэдээллийн нэгтгэлийг гаргаж, олон нийтэд танилцуулж байна. Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 2015 оны жилийн эцсийн статистик тайлан, мэдээллийг үүрэн холбоо, суурин холбооны үйлчилгээ, олон сувгийн дамжуулах үйлчилгээ, интернэтийн үйлчилгээ, мэдээлэл холбооны үндсэн сүлжээний болон интернетийн бөөний үйлчилгээгээр тус тус боловсруулан гаргалаа. Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт 2015 оны жилийн эцсийн байдлаар 738 үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, 339 радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, 688 радио давтамжийн эрхийн бичиг тус тус олгосон байна. ҮҮРЭН ХОЛБОО, СУУРИН ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ Мэдээлэл харилцаа холбооны салбарт үүрэн холбооны 4 үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулж, үүрэн холбооны үйлчилгээ Монгол Улсын хүн амын 100 хувь, 523 сум суурин газарт үүрэн холбооны үйлчилгээ нэвтрээд байна. Үүрэн холбооны хэрэглэгчийн тоо /идэвхтэй/ 1,743,518 2,023,049 2,373,049 2,811,529 2,877,584 3,027,243 3,068,156 2009 он 2010 он 2011 он 2012 он 2013 он 2014 он 2015 он 3500 3000 2500 2000 1500 1000 500 0 Үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчийн тоо 2015 оны жилийн эцсийн байдлаар 3 068 156-д хүрч өмнөх онтой харьцуулахад 1.4 хувийн өсөлттэй байна. Үүрэн холбооны нийт хэрэглэгчийн 41.81 хувь нь Мобиком корпораци ХХК, 14.99 хувь нь Скайтел ХХК, 30.87 хувь нь Юнител ХХК, 12.33 хувь нь Жи-Мобайл ХХК-д тус тус ногдож байна. Үүрэн холбооны 3G сүлжээний хамрах хүрээ нийт хүн амын 96 хувьд, 348 сум суурин газарт сүлжээ нэвтэрч, хэрэглэгчийн тоо 2015 оны жилийн эцсийн байдлаар 2.2 саяд хүрч 2014 онтой харьцуулахад 34 хувийн өсөлттэй байна. 3G хэрэглэгчийн тоо 68,593 154,044 284,282 500,366 1,117,917 1,660,259 2,222,112 2009 он 2010 он 2011 он 2012 он 2013 он 2014 он 2015 он 3000 2500 2000 1500 1000 500 0 Үүрэн холбооны 3G сүлжээг Улаанбаатар хот, орон нутгийн хэрэглэгчид өргөн ашиглаж байгаа бөгөөд үүнийг дагаад үүрэн холбооны дата хэрэглээ жил ирэх тусам өсөх хандлага ажиглагдаж байна. Тайлан
  • 16. 16 Үүрэн холбооны хэрэглэгчдийн үүсгэсэн дата хэрэглээ /сараар Гигабайт/ 1 400 000 1 200 000 1 000 000 800 000 600 000 400 000 200 000 0 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 1,098,576 1,080,961 1,158,718 964,716 899,528 855,528 790,925 767,416 740,604 742,376 667,585 713,539 Үүрэн холбооны хэрэглэгчдийн үүсгэсэн дата хэрэглээ 2014 онд 3 202 126 Гигабайт байсан бол 2015 онд 10 480 798 Гигабайтад хүрч, дата хэрэглээ өмнөх оноос даруй 3 дахин өссөн байна. Ухаалаг гар утас хэрэглэгчийн тоо 2015 онд 1 927 797-д хүрсэн байна. Харин мэдээлэл, харилцаа холбооны салбарт суурин телефон холбооны хэрэглэгчийн тоо 2014 оны жилийн эцсийн байдлаар 228,327 байсан бол 2015 оны жилийн эцсийн байдлаар 255,634-д хүрч өмнөх онтой харьцуулахад 11 хувийн өсөлттэй байна.. Суурин телефон холбооны хэрэглэгчийн тоо /бүртгэлтэй/ 255,634 184,813 188,875 193,239 187,561 151,945 210,432 228,327 2009 он2008 он 2010 он 2011 он 2012 он 2013 он 2014 он 2015 он 300 250 200 150 100 50 0 Үүрэн, суурин телефон цэгийн 100 хүнд ногдох нягтрал 6.8 6.9 6.6 5.5 7.2 7.6 8.5 18.4 68 76.6 83.8 88.1 93.1 94 96.8 102.3101.198.298.4 84.4 72.75 63.71 17.8 17.2 16.7 16.2 16.0 14.5 2009 он2008 он 2010 он 2011 он 2012 он 2014 он 2015 он 120 100 80 60 40 20 0 Үүрэн /Дэлхий/ Үүрэн /Монгол/ Суурин /Монгол/Суурин /Дэлхий/ ИНТЕРНЕТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ Интернетийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 66 үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулж байгаагаас 11 нь Монгол улсын нутаг дэвсгэрт, 21 Улаанбаатар хотод, 34 хөдөө орон нутагт интернетийн үйлчилгээ хүргэж байна. Интернет хэрэглэгчийн тоо 2015 оны жилийн эцсийн байдлаар 2.4 саяд хүрч 2014 онтой харьцуулахад 23 хувиар өссөн байна.
  • 17. 2016. I улирал www.crc.gov.mn 17 Интернет бүртгэлтэй хэрэглэгчийн тоо /мян.хэрэглэгч/ 2,430.2 106.0 199.9 457.6 654.0 841.1 1,962.1 2009 он2008 он 2010 он 2011 он 2012 он 2014 он 2015 он 3 000 2 500 2 000 1 500 1 000 500 0 Нийт интернет хэрэглэгчдийн 91.44 хувь нь 3G технологиор, 6.47 хувь нь шилэн кабелиар, 0.99 хувь нь xDSL, 1.1 хувь нь wifi, wimax технологиор тус тус интернет ашиглаж байна. Интернет хэрэглэгчийн тоо /технологиор/ 91.44%3G 6.47%Шилэн кабелиар 0.99%xDSL 0.68%Wi-Fi 0.42%Wi-Max 100.00% 90..00% 80.00% 70.00% 60.00% 50.00% 40.00% 30.00% 20.00% 10.00% 0.00% Интернет хэрэглэгчийн 75.28 хувь 2-5Mbit/s-ийн хурдтай интернет ашиглаж байна. Зураг 8. Интернет хэрэглэгчийн тоог хамрах хүрээгээр авч үзвэл 83.47 хувь нь Улаанбаатарт, 14.17 хувь аймагт, 2.36 хувь нь сумдын интернет хэрэглэгч байна. Хэрэглэгчийн тоо /хурдаар/ 0.02% 256Kbit/s хүртэл 11.42%256Kbit/s-512Mbit/s 75.28%2Mbit/s-5Mbit/s 0.20%6Mbit/s-9Mbit/s 0.79%10Mbit/s дээш хурдтай 12.30%1Mbit/s 80.00% 70.00% 60.00% 50.00% 40.00% 30.00% 20.00% 10.00% 0.00% Үндсэн сүлжээний үйлчилгээ эрхлэх тусгай зөшөөрөлтэй Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Мобиком нэтворкс ХХК, Жемнэт ХХК, Скайнэтворкс ХХК-иуд үйл ажиллагаа явуулж байна. Дээрх үйлчилгээ эрхлэгчдийн шилэн кабелийн дамжуулах сүлжээний нийт урт 35 392.01км-т хүрээд байна. Интернетийн бөөний үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий үйлчилгээ эрхлэгчид нь ОХУ (Транстелеком) болон БНХАУ (Чайна Телеком, Чайна Юником) АНУ (Level 3), ХонгКонг (Cogent) зэрэг улсуудтай хамтран ажиллаж, улмаар 2015 оны жилийн эцсийн байдлаар улс хоорондын интернетийн нийт урсгал 60Гбит/сек хүрсэн байна.
  • 18. 18 Улс хоорондын интернетийн урсгал (Mbps) 1,248 8,112 17,188 30,004 22,828 26,622 61,550 43,088 2009 он2008 он 2010 он 2011 он 2012 он 2013 он 2014 он 2015 он 70 000 60 000 50 000 40 000 30 000 20 000 10 000 0 000 ТЕЛЕВИЗ, РАДИОГИЙН ОЛОН СУВГИЙГ ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ Телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 63 үйлчилгээ эрхлэгчид 2015 онд үйл ажиллагаа явуулсан байна. Үйлчилгээ эрхлэгчид нь телевизийн өргөн нэвтрүүлгийг сансрын хиймэл дагуул, агаараар болон газрын сүлжээг ашиглан дамжуулж үзэгчдэд хүргэж байна. Зах зээлд телевизийн өргөн нэвтрүүлгийг хэрэглэгчдэд хүргэж буй интернет протоколд суурилсан IPTV үйлчилгээ эрхлэгч 3, телевизийн олон суваг (CaTV, MMDS)-ийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч 58, хиймэл дагуулаар телевизийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч 1, Мобайл сүлжээгээр дамжуулах үйлчилгээ эрхлэгч 1 байна. Сансрын хиймэл дагуул ашиглан улс орон даяар телевизийн олон сувгийг дамжуулснаар хөдөө орон нутгийн үзэгчид, малчдад телевизийн өргөн нэвтрүүлгийг чанарын өндөр түвшинд үзэж байна. Телевиз, радиогийн олон сувгийн хэрэглэгчид 100 хувь тоон технологид шилжсэн байна. Телевиз, радиогийн олон сувгийг хүлээн авч байгаа хэрэглэгчийн тоо 2015 оны жилийн эцсийн байдлаар 725,839-д хүрч өмнөх онтой харьцуулахад 7.6 хувийн өсөлттэй байна. Телевиз радиогийн олон сувгийг хүлээн авч буй бүртгэлтэй хэрэглэгчийн тоо 103,190 136,219 210,883 294,492 482,628 523,759 669,881 725,839 2009 он2008 он 2010 он 2011 он 2012 он 2013 он 2014 он 2015 он 800 000 700 000 600 000 500 000 400 000 300 000 200 000 100 000 0 000 Хэрэглэгчийн 45.22 хувь нь хиймэл дагуулаар, 22.44 хувь IPTV-ээр, 27.10 хувь MMDS-ээр, 5.24 хувь нь кабелиар хүлээн авч үзэж байна. Хэрэглэгчийн төрлөөр зах зээлд эзлэх хувь Кабель Хиймэл дагуулаар ММDS Ай Пи Ти Ви 45.22% 5.24% 22.44% 27.10%
  • 19. 2016. I улирал www.crc.gov.mn 19 Хэрэглэгчийн тоо (төрлөөр) Төрөл Өрх Төрийн байгууллага Аж ахуйн нэгж Нийт КаТВ ММДС 229,045 319 5,415 234,779 Хиймэл дагуулаар 325,479 586 2,195 328,260 IPTV 158,748 261 3,791 162,800 Нийт 713,272 1,166 11,401 725,839 Телевиз, радиогийн олон сувгийг хүлээн авч байгаа хэрэглэгчийн 98.28 хувийг өрх, 1.57 хувийг аж ахуйн нэгж байгууллага, 0.16 хувийг төрийн байгууллагын хэрэглэгч тус тус эзэлж байна. ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ Шуудангийн улс хоорондын илгээлтийн зах зээлд 2015 онд 36 үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулж байна. Үйлчилгээ эрхлэгчдийг чиглэлээр нь авч үзвэл АНУ-н чиглэлд 18 үйлчилгээ эрхлэгч, БНСУ-н чиглэлд 12 үйлчилгээ эрхлэгч, Япон, ИБНВУ, Швед , Канадын чиглэлд 6 үйлчилгээ эрхлэгч тус тус улс хоорондын илгээлтийн үйлчилгээг үзүүлж байна. Улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ эрхлэгчдийг солилцооны үзүүлэлтийн сүүлийн 3 жилийн байдлыг харахад орох солилцоо өсөх хандлага ажиглагдаж, харин гарах солилцооны 2013-2014 онд 30,632 ширхэг илгээмжээр өссөн бол 2014-2015 онд 17,983 ширхэг илгээмжээр буурсан байна. Монгол Улсаас гарах илгээлт буурч, иргэдийн худалдан авах чадвар буурсныг харуулж байна. Зураг 12. Улс хоорондын шуудангийн илгээлтийн үзүүлэлтүүд 20192 Гарах 50824 Гарах 2013 он 2014 он 2015 он 32841 Гарах 89602 Орох 186993 Орох 225504 Орох 250000 200000 150000 100000 50000 0 Улс хоорондын буухиа шуудангийн ангилалд 2015 онд 7 үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулж байна. Улс хоорондын буухиа шуудангийн орох, гарах солилцоог өмнөх онтой харьцуулахад орох солилцоо 86.9 хувиар, гарах солилцоо 87.6 хувиар тус тус өссөн байна.