Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Crcnews 201901

160 views

Published on

Crcnews 201901

Published in: News & Politics
  • DOWNLOAD THIS BOOKS INTO AVAILABLE FORMAT (Unlimited) ......................................................................................................................... ......................................................................................................................... Download Full PDF EBOOK here { https://soo.gd/qURD } ......................................................................................................................... Download Full EPUB Ebook here { https://soo.gd/qURD } ......................................................................................................................... Download Full doc Ebook here { https://soo.gd/qURD } ......................................................................................................................... Download PDF EBOOK here { https://soo.gd/qURD } ......................................................................................................................... Download EPUB Ebook here { https://soo.gd/qURD } ......................................................................................................................... Download doc Ebook here { https://soo.gd/qURD } ......................................................................................................................... ......................................................................................................................... ................................................................................................................................... eBook is an electronic version of a traditional print book THIS can be read by using a personal computer or by using an eBook reader. (An eBook reader can be a software application for use on a computer such as Microsoft's free Reader application, or a book-sized computer THIS is used solely as a reading device such as Nuvomedia's Rocket eBook.) Users can purchase an eBook on diskette or CD, but the most popular method of getting an eBook is to purchase a downloadable file of the eBook (or other reading material) from a Web site (such as Barnes and Noble) to be read from the user's computer or reading device. Generally, an eBook can be downloaded in five minutes or less ......................................................................................................................... .............. Browse by Genre Available eBooks .............................................................................................................................. Art, Biography, Business, Chick Lit, Children's, Christian, Classics, Comics, Contemporary, Cookbooks, Manga, Memoir, Music, Mystery, Non Fiction, Paranormal, Philosophy, Poetry, Psychology, Religion, Romance, Science, Science Fiction, Self Help, Suspense, Spirituality, Sports, Thriller, Travel, Young Adult, Crime, Ebooks, Fantasy, Fiction, Graphic Novels, Historical Fiction, History, Horror, Humor And Comedy, ......................................................................................................................... ......................................................................................................................... .....BEST SELLER FOR EBOOK RECOMMEND............................................................. ......................................................................................................................... Blowout: Corrupted Democracy, Rogue State Russia, and the Richest, Most Destructive Industry on Earth,-- The Ride of a Lifetime: Lessons Learned from 15 Years as CEO of the Walt Disney Company,-- Call Sign Chaos: Learning to Lead,-- StrengthsFinder 2.0,-- Stillness Is the Key,-- She Said: Breaking the Sexual Harassment Story THIS Helped Ignite a Movement,-- Atomic Habits: An Easy & Proven Way to Build Good Habits & Break Bad Ones,-- Everything Is Figureoutable,-- What It Takes: Lessons in the Pursuit of Excellence,-- Rich Dad Poor Dad: What the Rich Teach Their Kids About Money THIS the Poor and Middle Class Do Not!,-- The Total Money Makeover: Classic Edition: A Proven Plan for Financial Fitness,-- Shut Up and Listen!: Hard Business Truths THIS Will Help You Succeed, ......................................................................................................................... .........................................................................................................................
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here
  • Be the first to like this

Crcnews 201901

  1. 1. ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО www.crc.gov.mn ¹22 (28) 2019 он I улирал ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ШУУДАНГИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН 2019 ОНЫ ЭХНИЙ УЛИРЛЫН ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА [ Хуудас - 18 ] ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД 2016-2019 ОНЫ 4 САРЫН 29-НИЙ ӨДРИЙН БАЙДЛААР ИРСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ТЭДГЭЭРИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА [ Хуудас - 50 ] 10 ХУУРАМЧ МЭДЭЭ, ТҮҮНИЙ ТАЛААРХ ЖИШИГ [ Хуудас - 44 ] ЦАХИМ ОРЧИНД БУСАДТАЙ ХАРИЛЦАХ ЗААВАР [ Хуудас - 42 ]
  2. 2. ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН I УЛИРЛЫН ТАЙЛАН 2 RCpublicationapp RCpublicationapp СRCpublicationappp www.crc.gov.mn
  3. 3. Дарга: Г.Чинзориг ХХЗХ-ны дарга Гишүүд: Д.Сэрээдорж ХХЗХ-ны дэд дарга Т.Наранмандах Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга З.Эрдэнэчулуун ЗУХАГ-ын дарга З.Амгалан РДЗХГ-ын дарга С.Долгорсүрэн ЗБХГ-ын дарга Ч.Эрдэнэбулган ЗЗҮТҮСГ-ын дарга П.Цэрэнням ШЗГ-ын дарга Сэтгүүлийн эрхлэгч: Б.Ундрам (undram@crc.gov.mn) Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран (myagmarnaran@crc.gov.mn) Сэтгүүлийн дизайныг £ADMARKET LLC-д эхийг бэлтгэж хэвлэв. Утас: 976-11-304258 Факс: 976-11-327720 Цахим хаяг: www.crc.gov.mn Цахим шуудан: info@crc.gov.mn ЭНЭ ДУГААРТ... №22 (28) 2019 он. I улирал СЭТГҮҮЛИЙН ЗӨВЛӨЛ Хаяг: Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо, Метро бизнес төв, А блок. 5-р давхар, Сүхбаатар дүүрэг, Д.Сүхбаатарын гудамж-13, УБ-14201-0033. ШУУДАНГИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН 2018 ОНЫ ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН БИЕЛЭЛТИЙН ДҮН, МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААХОЛБООНЫЗОХИЦУУЛАХХОРООНЫДАРГАГ.ЧИНЗОРИГ ОУЦХБ-ЫН АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН САЛБАР, АЗИ НОМХОН ДАЛАЙН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГА(АНДЦХБ), АЗИ НОМХОН ДАЛАЙН ШУУДАН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГЫН (АНДШХБ) УДИРДЛАГАТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ. ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Г.БАЯСГАЛАН, ХХЗХ ДАРГА Г. ЧИНЗОРИГ, МҮДТӨВ УТҮГ-ЫН ЗАХИРАЛ Б. БАТЖАРГАЛ НАРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ИЗРАЙЛЫН ТЕЛ-АВИВ ХОТНОО АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ ШУУДАНГИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН 2019 ОНЫ ЭХНИЙ УЛИРЛЫН ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА ТЕЛЕВИЗИЙН МОНИТОРИНГИЙН 4-Р УЛИРЛЫН ТАЙЛАН 2018 “БЯЦХАН НОМ” ТӨСЛИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА ҮҮРЭН ХОЛБООНЫ ЧАНАРЫН ХЭМЖИЛТ ЦАХИМ ОРЧИНД БУСАДТАЙ ХАРИЛЦАХ ЗААВАР 10 ХУУРАМЧ МЭДЭЭ, ТҮҮНИЙ ТАЛААРХ ЖИШИГ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД 2016-2019 ОНЫ 4 САРЫН 29-НИЙ ӨДРИЙН БАЙДЛААР ИРСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ТЭДГЭЭРИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГУУД БА ЗОХИЦУУЛАЛТЫН ГАДААД ОРЧИНЫ ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА 14 16 17 18 19 33 34 42 44 48 50 53 ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО www.crc.gov.mn ¹21 (27) 2018 он IV улирал ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ШУУДАНГИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН 2019 ОНЫ ЭХНИЙ УЛИРЛЫН ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА [ Хуудас - 16 ] ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД 2016-2019 ОНЫ 4 САРЫН 29-НИЙ ӨДРИЙН БАЙДЛААР ИРСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ТЭДГЭЭРИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА [ Хуудас - 45 ] 10 ХУУРАМЧ МЭДЭЭ, ТҮҮНИЙ ТАЛААРХ ЖИШИГ [ Хуудас - 38 ] ЦАХИМ ОРЧИНД БУСАДТАЙ ХАРИЛЦАХ ЗААВАР [ Хуудас - 36 ]
  4. 4. Мэндчилгээ Уншигч Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос эрхлэн гаргадаг сэтгүүлийн 2019 оны 1 дүгээр улирлын шинэ дугаарыг уншигч та бүхэндээ толилуулж байна. Сэтгүүлийн энэ дугаарт тус хорооны хуралдааны баталсан тогтоол шийдвэр, түүний хэрэгжилт, зохицуулалтын болон техник технологийн чиг хандлага, шинэ судалгааны үр дүн, 2019 оны 1 дугаар улиралд гүйцэтгэсэн, зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна. Харилцаа холбооны зохицуулах хороо Улс хоорондын шуудан илгээмжээр мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, шуудан илгээмжийг улсын хилээр нэвтрүүлэхэд анхаарах асуудал, Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн гүйлгээнд анхаарах зэрэг асуудлаар Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч 46 аж ахуйн нэгж, байгууллагын 56 ажилтнууд оролцсон сургалтыг 2019 оны гуравдугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын телевизийн холбоо, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл “ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ 2019” өдөрлөгийн үеэр хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллахаар Санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн хүрээнд телевиз, өргөн нэвтрүүлгийн орон зай болон цахим орчинд хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, төлөвшил, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц агуулгатай, бусдыг гүтгэх, доромжилох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, жендэрийн ялгаварлан гадуурхалт, согтууруулах ундаа, шашны харгис урсгал, зан үйл, хүүхдийн эрүүл мэндэд  зохисгүй хоол, хүнс сурталчилсан контент, кино, зар сурталчилгаанаас хүүхдийг хамгаалах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах юм. Харилцаа холбооны зохицуулах хорооноос санаачлан БСШУСЯ, “Монгол шуудан” ХК-тай хамтран цахим орчны зөв зохистой хэрэглээг бий болгох зорилго бүхий бяцхан ном урлах болон төслийн уралдааныг зарлаж, 3 үе шаттайгаар шалгаруулалтыг хийж, шилдгийг шалгаруулан шагнал олголоо.   Мөн сэтгүүлийн энэхүү дугаарт хорооны ажлын албадаас хийж гүйцэтгэсэн Харилцаа холбооны салбарын хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа, үүрэн холбооны чанарын хэмжилтийн тайлан, телевизийн мониторингийн тайлан, ХХЗХ-нд 2016- 2019.4.29-ны байдлаар ирсэн өргөдөл гомдол тэдгээрийн шийдвэрлэлтийн танилцуулга, Харилцаа холбооны салбарын хөгжлийн чиг хандлагууд ба зохицуулалтын гадаад орчны харьцуулсан судалгаа зэргийг багтаасан нь мэдээлэл, харилцаа холбооны салбарын эрдэмтэн судлаачид, үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчдэд шинэлэг мэдээлэл, эх сурвалж нь болно гэж үзэж байна. Уншигч Танд ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мэдлэгээ хуваалцаж, Хамтдаа хөгжье Дарга Г.ЧИНЗОРИГ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА
  5. 5. 2019. I улирал www.crc.gov.mn 5 ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДҮРЭМ, ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ХҮРЭЭНД УДИРДЛАГААС ӨГСӨН УДИРДАМЖ ЧИГЛЭЛ, 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР ТАЙЛАНТ ХУГАЦААНД БУЮУ 2019 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД, ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААНЫГ 3 УДАА ЗОХИОН БАЙГУУЛСАН БА НИЙТДЭЭ 7 ТОГТООЛЫГ БАТЛАН ШИЙДВЭРЛЭЖ, ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАВ. 2019. I улирал 1 ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААНЫ 2019 ОНЫ 1-р улирлын ТОВЧ ТАЙЛАН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 01 дүгээр хуралдааныг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулав. Уг хуралдаанаар “Харилцаа холбооны зохицуулах хорооны үйл ажиллагааны стратеги: 2019- 2024 он” баримт бичгийн төсөл, тогтоол батлах тухай; ХХЗХ-ны 2018 оны төлөвлөгөөний гүйцэтгэл, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийн талаар танилцуулга (Бүтцийн нэгж: ЗУХАГ, РДЗХГ, ШЗГ, ЗБХГ, ЗЗҮТҮСГ); Захиргааны ерөнхий хуульд хорооны тогтоолыг нийцүүлэх тухай (Хорооны 2015 оны 65 тоот тогтоол); ОСДҮЭ-ийн нөхцөл шаардлагын хэрэгжилт болон өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрийн 2017-2018 оны хяналт, мониторингийн дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын тухай (Хорооны 2018 оны 19 тоот тогтоолын хэрэгжилт); “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулга; ХХЗХ-ны 2018 оны эд хөрөнгийн тооллогын дүн, зарим эд хөрөнгө актлах тухай; “Тусгай зөвшөөрөл олгох”, “Тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулах”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай“ боловсруулсан танилцуулга, санал дүгнэлт, тогтоолын төсөл, бусад (“Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай) нийт 8 асуудлыг хэлэлцэн тогтоол шийдвэр гаргав. Тус хуралдаан нь дээрх хэлэлцсэн асуудлаар хорооны хуралдааны 5 тогтоолыг батлан шийдвэрлэж, хорооны хуралдааны 4 тэмдэглэлээр хугацаатай үүрэг, даалгавар холбогдох газар, хэлтэст үүрэг болголоо. ¾¾ Энэхүү хуралдаанд Харилцаа холбооны зохицуулах хорооны Даргын 2018 оны А/21 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс (ажлын хэсгийн Зохицуулах хорооны 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 01 тоот тогтоолын хавсралтаар “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019-2024 оны үйл ажиллагааны стратеги”-ийг баталсан болно. Уг баримт бичгийн үндсэн зорилтыг тодорхойлохдоо Монгол хүн бүрийг орчин үеийн харилцаа холбооны дэвшилтэт үйлчилгээгээр хангах, дижитал эдийн засаг, “Мэдээлэлжсэн нийгэм”-ийн суурь үндсийг бүрдүүлэх, хөгжүүлэхэд зохицуулалтын дэмжлэг үзүүлэх замаар харилцаа холбоо, мэдээллийн технологийн ололтыг нийгэм, эдийн засгийн бүх салбар, хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ, хэрэгцээ шаардлага болгохоор заасан байна. Энэ хүрээнд тоон ялгааг бууруулж харилцаа холбооны дэвшилтэт үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх; хэрэглэгчийн эрх ашиг, нийтийн ашиг сонирхлын хамгаалах, гамшгийн үед нийтийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх; инновацийг дэмжиж, өрсөлдөөнийг төгөлдөршүүлэх замаар технологийн нэгдэн нийлэлтийг үр өгөөжийг нэмэгдүүлэх, тоон шилжилтийг хурдасгах; ХХЗХ-ны чадавхийг сайжруулах зэрэг 4 гол зорилтыг дэвшүүлж, холбогдох зорилго арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.
  6. 6. ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН I УЛИРЛЫН ТАЙЛАН 6 ахлагч: Дэд дарга Д.Сэрээдорж) “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019-2024 оны үйл ажиллагааны стратеги” баримт бичгийн төсөл, танилцуулга, тогтоолын төслийг хэлэлцээд, тус хорооны Дүрмийн 2.1.2 дугаар заалтыг үндэслэн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 01 тоот тогтоолын хавсралтаар “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019-2024 оны үйл ажиллагааны стратеги”- ийг баталсан болно. Уг баримт бичгийн үндсэн зорилтыг тодорхойлохдоо Монгол хүн бүрийг орчин үеийн харилцаа холбооны дэвшилтэт үйлчилгээгээр хангах, дижитал эдийн засаг, “Мэдээлэлжсэн нийгэм”-ийн суурь үндсийг бүрдүүлэх, хөгжүүлэхэд зохицуулалтын дэмжлэг үзүүлэх замаар харилцаа холбоо, мэдээллийн технологийн ололтыг нийгэм, эдийн засгийн бүх салбар, хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ, хэрэгцээ шаардлага болгохоор заасан байна. Энэ хүрээнд тоон ялгааг бууруулж харилцаа холбооны дэвшилтэт үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх; хэрэглэгчийн эрх ашиг, нийтийн ашиг сонирхлын хамгаалах, гамшгийн үед нийтийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх; инновацийг дэмжиж, өрсөлдөөнийг төгөлдөршүүлэх замаар технологийн нэгдэн нийлэлтийг үр өгөөжийг нэмэгдүүлэх, тоон шилжилтийг хурдасгах; ХХЗХ- ны чадавхийг сайжруулах зэрэг 4 гол зорилтыг дэвшүүлж, холбогдох зорилго арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Баримт бичгийн тэргүүлэх стратеги, холбогдох зорилтуудыг жил бүрийн Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулах Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээ, бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөнд тус тус тусган хэрэгжилтийг зохион байгуулах, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны даргад даалгав. • Хорооны 2018 оны ээлжит 11 дүгээр хуралдаанаас өгсөн удирдамж, чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар, Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар, Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газар, Шуудангийн зохицуулалтын газар, Зах зээл, үнэ тарифын үнэлгээ, судалгааны газраас тус тус хорооны хуралдаанд танилцуулсан “ХХЗХ-ны 2018 оны төлөвлөгөөний гүйцэтгэл, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийн талаар танилцуулга”-ыг хэлэлцээд, хуралдааны үеэр хорооны дарга, гишүүдээс гаргасан санал зөвлөмж, удирдамжийг үндэслэн холбогдох чиглэлээр цаашид анхаарч ажиллах арга хэмжээ, 2019 оны хорооны ээлжит хуралдаанд үе шаттай танилцуулах, хэлэлцүүлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэхийг Хорооны бүтцийн нэгжийн дарга нар болон Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга /Т.Наранмандах/-д тус тус даалгасан Хорооны 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаар хорооны хуралдааны тэмдэглэлийг гаргахаар тогтов. • Зохицуулах хорооны 2015 оны 15 тоот тогтоолоор батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдсэн өргөн нэвтрүүлгийн телевиз, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн байнгын хяналт, мониторингийн 2017-2018 оны дүн, зар сурталчилгааны хэтрэлтийн зөрчлийн танилцуулга, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт, нэр бүхий 10 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай саналыг хуралдаанаар хэлэлцээд, тус хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаар “Хяналт, шалгалтын үр дүн, санал дүгнэлтийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” хуралдааны тэмдэглэлээр үүрэг, даалгавар чиглэлийг хариуцсан газар, хэлтэст өглөө. Уг тэмдэглэлд, дээрх асуудлаар эрх ашиг нь хөндөгдөж байгаа эдгээр ААН, хуулийн этгээдийн удирдлага, эрх бүхий албан тушаалтантай Хорооны удирдлага, тус хорооны холбогдох газрын дарга, гэрээ эрх зүйн мэргэжилтэн, хуульчийг байлцуулан уулзалт хийх, зар сурталчилгааны хэтрэлтийн зөрчлийг арилгах үүрэг өгөх, заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай тогтоолын төслийг хорооны хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэх талаар мэдэгдэх; уулзалтын протокол хөтлөн баталгаажуулж ажиллахыг Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газарт, заасан хугацаанд хамаарах зар сурталчилгааны хэтрэлтийн зөрчлийн дүнг нэгтгэх, зөрчлийг арилгаагүй нэр бүхий хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай тогтоолын төслийг Хорооны 2019 оны ээлжит хуралдаанд тухай бүр танилцуулах, хэлэлцүүлэхийг Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газарт тус
  7. 7. ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН 2019. I улирал www.crc.gov.mn 7 тус үүрэг болгов. Тус хорооны 2018 оны 19 дүгээр тогтоолоор “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын 7 дугаар зүйлийн 7.27- д оруулсан нэмэлт заалтын хэрэгжилт, 2018 оны 6 дугаар сараас 12 дугаар сард гүйцэтгэсэн хяналт мониторингийн дүн, зар сурталчилгааны хэтрэлтийн өсөлт бууралт, телевиз, кабелийн сувгийн зар сурталчилгааны хэтрэлтийн ялгаатай байдлын талаарх танилцуулга, хуралдааны тэмдэглэлийн төслийг хэлэлцэв. Тус хуралдаанаас хорооны 2018 оны 19 дүгээр тогтоолоор дээрх нөхцөл шаардлагын 7.27-д оруулсан нэмэлтийн хугацаа нь уг тогтоолын 2 дугаар заалтаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон тул цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв. • Зохицуулах хорооны даргын 2018 оны А/111 тоот тушаалаар хийсэн шалгалтын дүн, шалгалтаар илэрсэн зөрчилд хүргүүлсэн хугацаатай үүрэг даалгаврын биелэлт, нөхцөл шаардлагын хэрэгжилт, авах арга хэмжээний саналын тухай танилцуулга, хуралдааны тэмдэглэлийн төслийг тус хуралдаанаар хэлэлцээд, хорооны хуралдаанаас шийдвэрлэсний дагуу уг асуудлаар 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 03 тоот хуралдааны тэмдэглэлийг гаргав. Энэхүү тэмдэглэлээр, ДДэш ТВ ХХК-ийн сүлжээгээр дамжуулагдаж байгаа нэр бүхий 9 кино болон сувгууд; Юнивишн ХХК-ийн сүлжээгээр дамжуулагдаж байгаа 2 сувгууд нь тусгай зөвшөөрөлгүйгээр харилцаа холбооны сүлжээнд холболт хийж, харилцаа холбооны сүлжээ ашиглан үйлчилгээ эрхэлсэн талаар асуудалд Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1.8.6.10, 2.3 дугаар зүйлийн 2.3.1.1, 2.3.1.3-д тус тус заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, тэмдэглэлийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажиллахыг Хорооны удирдлагад үүрэг болгов. • Захиргаа удирдлага, хамтын ажиллагааны газар болон Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газар нь 2015 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг олгох журам”-ыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн боловсруулсан. Уг журмыг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 31 дүгээр тогтоолоор баталсан “Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”-д нэмэлтээр журмын радио станцын техникийн шаардлагыг агуулсан хэсгийг хавсралт-8 болгон нэмэх буюу “Сонирхогчийн радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага” хэлбэрээр нэмэлтээр оруулах, үлдсэн эрхийн бичиг олгох холбогдох хэсгийг 2015 оны 38 дүгээр тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 3.4, 3.5, 5.12 дах заалтуудад нэмэлтээр тус тус оруулан шийдвэрлэх тухай танилцуулга, тогтоолын төслийг 2019 оны ээлжит 1 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэв. Хуралдаанаас 2015 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг олгох журам”-ыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн дагуу байгууллагын цахим хуудаст байршуулан олон нийтийн саналыг авч тусган Хорооны дараагийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. • Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны даргын 2018 оны А/244 тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тооллого явуулах журмын дагуу тус хорооны эд хөрөнгийн үзлэг, тооллогыг хийх ажлын хэсэг байгуулж, 2018 оны үндсэн хөрөнгийн тооллогыг зохион байгуулсан. Ажлын хэсгээс шинэ үндсэн хөрөнгийг коджуулж бүртгэн эд хариуцагчийн бүртгэлийг шинэчлэн бүртгэлжүүлэх, бага үнэтэй түргэн элэгдэх зүйлс болон үндсэн хөрөнгийн бүрэн бүтэн байдал, ашиглалттай танилцаж тооллого хийн эд хариуцагчидтай хүлээлцэх, хөрөнгийн бүртгэлийн өөрчлөлт, хөрөнгийн дахин үнэлгээ, актлах хөрөнгийн жагсаалт гаргасан болно. Тус ажлын хэсгээс гүйцэтгэсэн ажлын тайлан, актлах хөрөнгийн танилцуулга, “Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасч, актлах тухай” хуралдааны тогтоолын төслийг хавсралт жагсаалтын хамт боловсруулж, хорооны 2019 оны ээлжит 01 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлсэн. Тус хуралдаанаас Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Төрийн
  8. 8. ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН I УЛИРЛЫН ТАЙЛАН 8 өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам”, байгууллагын 2018 оны жилийн эцсийн эд хөрөнгийг тоолсон ажлын хэсгийн санал, дүгнэлтийг тус тус үндэслэн “Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасч, актлах тухай” 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02 тоот тогтоолыг 3 хавсралтын хамт батлан шийдвэрлэв. Тогтоолын хавсралтаар баталсан жагсаалтад заасан машин; тоног төхөөрөмжүүд, тавилга, эд хогшил, програм хангамжийг тус тус үндсэн хөрөнгөөс хасч актлах, устгах саналыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлж, шийдвэрлүүлэхээр тогтов. ¾¾ Хорооны 2019 оны ээлжит 01 дүгээр хуралдаанаар баталсан 2019 оны 03, 04 тоот “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 2 тогтоолын хавсралтаар: • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.2.1 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 14 ААН, хуулийн этгээдэд 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 тоот тогтоолын хавсралтаар 8 тусгай зөвшөөрөл шинээр олгосон; • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 12.1.1 дах заалтыг тус тус үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 04 тоот тогтоолоор 2 хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон тус тус шийдвэрлэсэн. • Хорооны 2019 оны ээлжит 01 дүгээр хуралдаанд Радиодавтамжийнзохицуулалт,хяналтынгазраас “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулах тухай танилцуулга, тогтоолын төслийг боловсруулан хэлэлцүүлсэн. Тус хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд, Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3-т заасан бүрэн эрхийн дагуу Дэд бүтцийн сайдын 2003 оны 216 дугаар тушаалаар батлагдсан “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журам”, Засгийн газрын 2016 оны 268 дугаар тогтоолоор батлагдсан “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийн 2.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 57 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-ний 3 дугаар зүйл д оруулсан нэмэлт өөрчлөлтийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05 тоот тогтоолын хавсралтаар батлав. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2008 оны 15 дугаар тогтоол, 2012 оны 31 дүгээр тогтоол, 2015 оны 47 дугаар тогтоол, 66 дугаар тогтоол, 70 дугаар тогтоолын хавсралтын 1 дүгээр хэсгийг тус тус хүчингүй болгов. Хуралдаанаар баталсан 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05 тоот тогтоолыг хавсралтын хамтаар Захиргааны ерөнхий хуулийн дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн санд бүртгүүлэхээр ХЗДХЯ-нд хүргүүлээд байгаа болно. • Тус хорооны хуралдаанаар “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулга, хуралдааны тэмдэглэлийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлаар 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Өргөн нэвтрүүлгийн нөхцөл, шаардлагын талаар хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 04 дүгээр хуралдааны тэмдэглэлийг гаргахаар тогтож, “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д тусгай зөвшөөрлийн ангилал, хамрах хүрээ, үндсэн багц, төлбөртэй суваг, гадаад суваг, радио өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах танилцуулга, тогтоолын төслийн санал, баримт бичгийн
  9. 9. ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН 2019. I улирал www.crc.gov.mn 9 төслийг боловсруулах, эрх ашиг нь хөндөгдөж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, байгууллагын цахим хуудсаар саналыг авч тусгах, ажлын тайлан үр дүнг 2019 оны 1 дүгээр улиралд багтаан хорооны хуралдаанд хэлэлцүүлэхийг Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар, Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газарт тус тус үүрэг болгов. Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 2 дугаар хуралдаан 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр болов. Тус хуралдаанаар “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны 2018 оны жилийн тайлан, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тухай”; Тусгай зөвшөөрлийн гэрээний хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний саналын тухай; “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д нэмэлт, өөрчлөлт оруулах саналын талаар танилцуулга (Хорооны хуралдааны 2019 оны 4 дүгээр тэмдэглэл); “Харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн бүртгэлийн системийн техникийн нөхцөл, шаардлага тогтоох журам” батлах тухай; Хэрэглэгчийн болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн сэтгэл ханамжийн судалгааны талаар танилцуулга; ХХЗХ-д 2018 онд ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийн тухай танилцуулга; Тусгай зөвшөөрлийн тухай; Бусад асуудал (БНХАУ- ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар хяналтыг сайжруулах” төслийн танилцуулга; Монгол Улсад үүрэн холбооны радио давтамжийн ашиглалтын байдал, нөөц боломжийн тухай танилцуулга) зэрэг нийт 10 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Уг хуралдаан нь дээрх хэлэлцсэн асуудлаар хорооны хуралдааны 3 тогтоолыг батлан шийдвэрлэж, хорооны хуралдааны 2 тэмдэглэлээр хугацаатай үүрэг, даалгавар холбогдох газар, хэлтэст үүрэг болгов. ¾¾ Зохицуулах хорооны 2019 оны ээлжит 2 дугаар хуралдаанаар “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны 2018 оны жилийн тайлан, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тухай” танилцуулга, хэрэгжилтийн тайлан, хорооны хуралдааны тэмдэглэлийн төслийг Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга /Т.Наранмандах/- аас нэгтгэн боловсруулж хэлэлцүүлсэн бөгөөд хуралдааны үеэр хорооны дарга, гишүүдийн зүгээс 2018 онд зохион байгуулсан хорооны 11 удаагийн ээлжит хуралдааны 46 тогтоол шийдвэр, 16 удаагийн хуралдааны тэмдэглэлийг тус тус батлан шийдвэрлэж, тогтоол болон тэмдэглэлийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан, тогтоол шийдвэр, хуралдааны тэмдэглэлээр өгсөн чиглэл, үүрэг даалгаврын хэрэгжилтийгхангалттайгэждүгнэв.Тусхуралдаанаас “Хорооны хуралдааны 2018 оны жилийн эцсийн тайлан, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тухай” 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн хорооны хуралдааны 05 дугаар тэмдэглэлийг гаргаж, цаашид ажиллах удирдамж чиглэлийг Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга /Т.Наранмандах/, холбогдох газрын дарга нарт өглөө. Энэхүү тэмдэглэлд, хэрэгжилтийн хугацаа нь болоогүй байгаа 2018 оны хуралдааны 3 тэмдэглэлийн хэрэгжилтийг хангуулах, шийдвэрлэх талаар санал боловсруулж, 2019 оны 1 дүгээр улиралд багтаан хорооны хуралдаанд хэлэлцүүлэхийг Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга; Хорооны тогтоол шийдвэр, зохицуулалтын баримт бичгийг Захиргааны ерөнхий хууль болон холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэх арга хэмжээг (шинэчлэн батлах, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох) эрчимжүүлэх; ХЗДХЯ-ны Захиргааны хэм,хэмжээтогтоосоншийдвэрийнулсын бүртгэлийн санд бүртгүүлэх, тус яамнаас ирүүлсэн дүгнэлтийг хэрэгжүүлэх, биелэлтийг тайлагнах арга хэмжээг тухай бүр шуурхай авч ажиллахыг Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар /З.Эрдэнэчулуун/, Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга /Т.Наранмандах/-д тус тус үүрэг болгохоор тогтов. Түүнчлэн хорооны гишүүдийг шаардлагатай мэдээлэл зөвлөмжөөр хангах, хуралдааны үеэр өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, гадаад дотоод албан томилолтоор ажиллах, тайлагнахад хамтран ажиллах, хорооноос 2019 онд зохион байгуулах салбарын болон бүсийн сургалт семинар, хэлэлцүүлэг, хамт олны арга хэмжээнд оролцуулах, дэмжлэг үзүүлэх; хорооны 2019 оны тогтоол, хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийн тайланг жилийн эцсээр нэгтгэн хорооны хуралдаанд танилцуулан холбогдох удирдамж, чиглэл авч ажиллахыг Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга /Т.Наранмандах/-д даалгав. ¾¾ Тус хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газраас “Тусгай зөвшөөрлийн гэрээний хэрэгжилт, 2
  10. 10. ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН I УЛИРЛЫН ТАЙЛАН 10 цаашид авах арга хэмжээний саналын тухай” танилцуулга, тогтоолын төслийг боловсруулан танилцуулав. Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.3 (Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно) заалт болон “Харилцаа холбооны салбар үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам-ын 6.4, Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.1 дэх заалтын дагуу нэр бүхий хуулийн этгээд, иргэний тусгай зөвшөөрлийг хүчингүй олгох, дуусгавар болгох тухай санал, дүгнэлтийг хэлэлцээд, тус хорооны хуралдааны “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” тогтоолд хүчингүй болгох хуулийн этгээд нарыг саналыг оруулан батлах; тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу шат дараалсан арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй гэж тогтов. ¾¾ Хорооны хуралдааны 2019 оны 1 дүгээр тэмдэглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хэрэглэгчийн болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн сэтгэл ханамжийн судалгааны талаар танилцуулга”-ыг хэлэлцээд, энэхүү судалгааны ажлын дэлгэрэнгүй тайлан, дүгнэлтийг ЗГХЭГ, ХХМТГ-т тус тус тус хүргүүлэх, хуулийн төслүүд хэлэлцэж байгаатай холбогдуулан мэдээлэл байдлаар түгээх, хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэв. Түүнчлэн “ХХЗХ-д 2018 онд ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийн тухай танилцуулга”-ыг хуралдаанд хэлэлцүүлж, цаашид анхаарч үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх чиглэлийг холбогдох газар, хэлтэст үүрэг болгов. ¾¾ Хорооны хуралдааны 2019 оны 4 дүгээр тэмдэглэлээр өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор боловсруулсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д (Зохицуулах хорооны 2015 оны 15 тоот тогтоолоор батлагдсан) нэмэлт, өөрчлөлт оруулах саналын талаар танилцуулгыг 2019 оны ээлжит 02 дугаар хуралдаанаар авч хэлэлцсэн. Энэхүү асуудлаар хорооны хуралдааны 2019 оны 02 дугаар сарын27-ныөдрийнхуралдааны“Өргөннэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д нэмэлт, өөрчлөлт оруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ тухай” 07 дугаар тэмдэглэлийг гаргахаар шийдвэрлэж, Захиргааны ерөнхий хуулийн дагуу “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр эрх ашиг нь хөндөгдөж буй үйлчилгээ эрхлэгч, хуулийн этгээд, оролцогч талуудтай (өргөн нэвтрүүлэг, суваг, ОСДҮЭ зэрэг үйлчилгээ эрхлэгч) цуврал уулзалтууд зохион байгуулах, баримт бичгийн төслийг байгууллагын цахим хуудаст 1 сарын хугацаагаар байршуулах, тусгай зөвшөөрөл эзэмшигч, иргэдээс ирүүлсэн санал, зөвлөмжийг тусгах, баримт бичгийн төслийг эцэслэн боловсруулж, Хорооны ээлжит хуралдаанд хэлэлцүүлэхийг Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар /С.Долгорсүрэн/-т үүрэг болгов. ¾¾ Тус хуралдаанаар хэлэлцсэн бусад асуудлын хүрээнд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа “Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар хяналтыг сайжруулах” төслийн товч танилцуулга; “Монгол Улсад үүрэн холбооны радио давтамжийн ашиглалтын байдал, нөөц боломжийн тухай” асуудлыг тус тус хуралдаанд танилцуулан хорооны гишүүдэд холбогдох мэдээлэл хийсэн болно. ¾¾ Тус хорооны хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, дүгнэлт болон тогтоолын төслийг авч хэлэлцэв. Энэхүү хэлэлцсэн асуудлаар 3 тогтоолыг батлан шийдвэрлэв: • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.2.1 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 14 ААН, хуулийн этгээдэд 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 06 тоот тогтоолын хавсралтаар 8 тусгай зөвшөөрөл шинээр олгосон; • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр
  11. 11. ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН 2019. I улирал www.crc.gov.mn 11 зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.2.1 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 10 дугаар зүйлийн 10.2 дах хэсэг, 10.3.1, 10.3.3 дах заалтыг тус тус үндэслэн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 07 тоот тогтоолын хавсралтаар 6 хуулийн этгээдийн 6 тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулсан; • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 12.1.1 дах заалтыг тус тус үндэслэн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 08 тоот тогтоолоор 9 хуулийн этгээдийн 10 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон тус тус шийдвэрлэсэн болно. Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 3 дугаар хуралдааныг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан. Энэхүү хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд хорооны тогтоолыг нийцүүлэх тухай (Хорооны 2015 оны 65 тоот тогтоол: Сонирхогчийн радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага); Монгол Шуудан ХК- ийн дотоодын үйлчилгээний үнэ тарифыг тогтоох ажлын явцын танилцуулга (Хорооны хуралдааны 2018 оны 12 дугаар тэмдэглэл); Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн гэрээний биелэлтийн талаар танилцуулга; Тусгай зөвшөөрлийн тухай; Бусад асуудал (“Монгол Телевиз ХХК-ийн гомдлын тухай” танилцуулга, Хорооны ажлын албаны даргын урамшууллын хэмжээг тогтоох тухай) зэрэг 6 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн болно. Тус хуралдаан нь хэлэлцсэн асуудлаар хорооны хуралдааны 4 тогтоолыг баталж, хорооны хуралдааны 1 тэмдэглэлээр хугацаатай үүрэг, даалгавар холбогдох газар, хэлтэст үүрэг болголоо. ¾¾ Хорооны 2019 оны ээлжит 01 дүгээр хуралдаанаар 2015 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг олгох журам”-ыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэхдээ байгууллагын цахим хуудаст 1 сар байршуулан олон нийтийн саналыг авч боловсруулж, хорооны хуралдаанд дахин хэлэлцүүлэх талаар үүрэг, чиглэлийг өгсөн юм. Уг асуудлыг 2019 оны ээлжит 3 дугаар хуралдаанд Захиргаа удирдлага, хамтын ажиллагааны газар болон Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газраас шинэчилсэн танилцуулга, тогтоолын төсөл, хавсралт баримт бичгийн төслийг боловсруулан хэлэлцүүлэв. Энэхүү асуудлыг авч хэлэлцээд, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах заалт, 9.1.10 дах заалт, Радио долгионы тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн хорооны 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлагад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 09 тоот тогтоолыг баталсан. Тогтоолын хавсралтаар Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 31 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-д холбогдох нэмэлт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2004 оны 22 дугаар тогтоол, 2011 оны 56 дугаар тогтоол, 2015 оны 65 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгов. ¾¾ Тус хуралдаанд Монгол Шуудан ХК-ийн дотоодын үйлчилгээний үнэ тарифыг тогтоох ажлын явцын танилцуулга (Хорооны хуралдааны 2018 оны 12 дугаар тэмдэглэл); Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн гэрээний биелэлтийн талаар танилцуулгыг хэлэлцээд, танилцуулгатай холбоотой асуудлаар холбогдох газар хэлтэст үүрэг, чиглэл өгсөн болно. ¾¾ Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8 дах заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.4 дэх заалтыг тус тус үндэслэн “Хорооны ажлын албаны даргын урамшууллын хэмжээг тогтоох тухай” хорооны хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаар тогтоолыг батлав. Тус хуралдаанд ЗУХАГ-аас “Монгол Телевиз ХХК- ийн гомдлын тухай” танилцуулгыг хийж, хорооны гишүүдэд холбогдох мэдээллийг өгөв. ¾¾ Тус хорооны хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл 3
  12. 12. ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН I УЛИРЛЫН ТАЙЛАН 12 олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, санал дүгнэлт болон тогтоолын төслийг авч хэлэлцэв. Энэхүү хэлэлцсэн асуудлаар 2 тогтоолыг батлан шийдвэрлэсэн: • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.2.1 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 14 ААН, хуулийн этгээдэд 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 10 тоот тогтоолын хавсралтаар 6 тусгай зөвшөөрөл шинээр олгосон; • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.2.1 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 10 дугаар зүйлийн 10.2 дах хэсэг, 10.3.1, 10.3.3 дах заалтыг тус тус үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 11 тоот тогтоолын хавсралтаар 2 хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулсан; Хорооны хуралдаанаас 2019 оны 1 дүгээр улиралд баталсан тогтоол, шийдвэрийн жагсаалтыг нэгтгэн үзүүлэв: № Хорооны баталсан тогтоол, дугаар Огноо Тогтоол, тэмдэглэлийн товч агуулга Нэг. ХХЗХ-ны баталсан тогтоол 1 Тогтоол 01 2019.01.24 Баримт бичиг батлах тухай 2 Тогтоол 02 2019.01.24 Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасч, актлах тухай 3 Тогтоол 03 2019.01.24 Тусгай зөвшөөрөл олгох тухай 4 Тогтоол 04 2019.01.24 Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай 5 Тогтоол 05 2019.01.24 Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 6 Тогтоол 06 2019.02.27 Тусгай зөвшөөрөл олгох тухай 7 Тогтоол 07 2019.02.27 Тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 8 Тогтоол 08 2019.02.27 Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай 9 Тогтоол 09 2019.03.14 Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлагад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 10 Тогтоол 10 2019.03.14 Тусгай зөвшөөрөл олгох тухай 11 Тогтоол 11 2019.03.14 Тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 12 Тогтоол 12 2019.03.14 Хорооны ажлын албаны даргын урамшууллын хэмжээ тогтоох тухай
  13. 13. ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН 2019. I улирал www.crc.gov.mn 13 2019 оны 1 дүгээр улиралд, Харилцаа холбооны зохицуулах ээлжит 3 удаагийн хорооны хуралдаанаар баталсан 2019 оны 03, 04, 06, 07, 08, 10, 11 тоот нийтдээ 7 тогтоолын хавсралтаар: • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 20 иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр олгох; • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 10 дугаар зүйлийн 10.2 дах хэсэг, 10.3.1, 10.3.3 дах заалтыг тус тус үндэслэн 8 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээ болон радио давтамжийн зурваст нэмэлт, өөрчлөлт оруулах; • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 12.1.1 дах заалт болон тухайн компаниудаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн 13 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэв. Хорооны 2019 оны 09 тоот тогтоолоор баталсан “Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу нийтээр даган мөрдөх хэм хэмжээнд хянуулан бүртгүүлэхээр ХЗДХЯ-нд Хорооны даргын 2019 оны 01/555 тоотоор хүргүүлэв. Уг албан тоотын дагуу энэхүү баримт бичгийн нэмэлт өөрчлөлтийг ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн 3782 тоот улсын бүртгэлд бүртгүүлэн баталгаажуулав. Уг тогтоолын хавсралтыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (www.legalinfo.mn), хорооны цахим хуудас (www.crc.gov.mn)-д тус тус байршуулсан. ХХЗХ-ны 2019 оны хуралдааны тогтоол, тэмдэглэлийн хэрэгжилтийг зохион байгуулах, батлагдсан зохицуулалтын чиглэл, дүрэм журам, нөхцөл шаардлагын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хүрээнд холбогдох яам, байгууллага, дүүрэг, татварын алба, мэргэжлийн хяналтын газар, ААН, тусгай зөвшөөрөл эзэмшигч, иргэн, хуулийн этгээд нарт 50 гаруй албан тоотоор тус тус албажуулан хүргүүлэх арга хэмжээг авч ажиллав. 2019 оны 1 дүгээр улиралд зохион байгуулсан хорооны 3 удаагийн ээлжит хуралдааны нийт 12 тогтоолын мэдээлэл болон тогтоол, тэмдэглэл, батлагдсан баримт бичгийг хавсралтын хамт, тайлан мэдээллийг тухай бүр байгууллагын цахим хуудаст байршуулан мэдээллийн ил тод байдлыг хангах, олон нийтэд сурталчилах, хорооны шийдвэрийг нээлттэй болгох арга хэмжээг авч ажилласан болно.
  14. 14. 14 Мэдээ, мэдээлэл ¾¾ Өнөөгийн байдлаар шуудангийн нийт 73 тусгай зөвшөөрлийг 58 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Үүнээс, ¾¾ Сүлжээ байгуулах 7 тусгай зөвшөөрлийг 5 аж ахуйн нэгж, ¾¾ Үйлчилгээ үзүүлэх 66 тусгай зөвшөөрлийг 58 аж ахуйн нэгж эзэмшиж байгаа юм. Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч 20 аж ахуйн нэгж одоогоор үйл ажиллагаа эхлээгүй байгаа бөгөөд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 38 аж ахуйн нэгжийг дараах 10 шалгуур үзүүлэлт, ач холбогдлын коэффициентээр дүгнэлээ. Хүснэгт.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн үзүүлэлтүүдийн ач холбогдлын коэффициент № Гэрээний заалтын дугаар Шалгуур үзүүлэлт АХК 1 Тусгай зөвшөөрлийн гэрээний 4.7 Гаалийн зөрчил 15% 2 Тусгай зөвшөөрлийн гэрээний 6.1-6.3 Тусгай зөвшөөрлийн төлбөр 15% 3 Тусгай зөвшөөрлийн гэрээний 4.1 Технологийн зөрчил, хэрэглэгчийн гомдол 15% 4 Тусгай зөвшөөрлийн гэрээний 5.1, нөхцөл шаардлагын 6.1.1 Хаяг, байршлын мэдээлэл 5% 5 Үйлчилгээний үнэ тариф 5% 6 Статистик мэдээ, тайлан 5% 7 Нөхцөл шаардлагын 6.1.10 Хамтран ажиллах гэрээ 10% 8 Тусгай зөвшөөрлийн гэрээний 5.1, нөхцөл шаардлагын 6.1.1 Үйлчилгээний чанар гардуулалт, Upost системийн ашиглалт 20% 9 Хорооноос зохион байгуулж буй сургалт, семинар арга хэмжээнд оролцож буй идэвх, оролцоо 5% 10 БНҮҮС-гийн төлбөр, тооцоо 5% Өнгөрсөн онтой харьцуулахад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн тоо 5-аар нэмэгдсэн төдийгүй энэ онд гэрээний үүргийн биелэлт 80-аас дээш хувийн үнэлгээтэй 25 аж ахуйн нэгж дүгнэгдсэн нь 2017 оноос өссөн үзүүлэлт юм. Хүснэгт.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн гэрээний үүргийн биелэлтийн нэгдсэн дүн № Шалгуур үзүүлэлт ААН-ийн тоо Хувь 2017 2018 2018 1 Гардуулалтын чанар 70%-иас доош 7 3 11,5 2 Тусгай зөвшөөрлийн төлбөрийн үлдэгдэлтэй 9 3 7,8 3 Гаалийн зөрчилтэй 10 5 15,6 4 Хэрэглэгчийн гомдол, зөрчилтэй 3 7 18,4 5 Хилийн чанад дах гэрээ шинэчилж ирүүлээгүй 8 30,7 6 Статистик тайлан мэдээг хожимдуулсан 3 17 44,7 7 БНҮҮС-н төлбөрийн үлдэгдэлтэй 18 20 52,6 8 Шинэчлэгдсэн хаяг байршлын мэдээлэл ирүүлээгүй 1 2,6 9 Өөрчлөгдсөн үнэ тарифийн мэдээлэл ирүүлээгүй 11 28,9 10 Хорооноос зохиосон арга хэмжээнд идэвхи оролцоо муу 6 15,7 ҮНЭЛГЭЭ 1 80%-иас дээш үнэлгээтэй 13 25 65,7 2 60-79,9% буюу дундаж үнэлгээтэй 18 13 34,2 3 59,9%-иас доош буюу муу үнэлгээтэй 2 0 0 Энэхүү гэрээний үүргийн биелэлттийн дүнг үндэслэн аж ахуйн нэгж тус бүрт тусгай зөвшөөрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, шуудангийн бүртгэл хяналтын програм хангамжийн ашиглалтыг дээшлүүлэх тухай зөвлөмж, мэдэгдлийг хүргүүлэн ажиллалаа. ШУУДАНГИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН 2018 ОНЫ ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН БИЕЛЭЛТИЙН ДҮН, МЭДЭЭЛЭЛ
  15. 15. 2019. I улирал www.crc.gov.mn 15
  16. 16. 16 Гадаад харилцаа Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази номхон далайн бүсийн захирал Ioane Koroivuki Тус хорооны удирдлага 2019 оны 1 дүгээр сарын 5-наас 10 өдрүүдэд Тайланд улсад айлчилж Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллага /Asia-Pacific Telecommunication (APT)/, Ази номхон далайн Шуудан холбоо /Asian-Pacific Postal Union(APPU)/ удирдлага, албаны хүмүүстэй уулзалт хийж санал солилцсон юм. Тус уулзалтаар АНДЦХБ, АНДШХБ байгууллагуудтай хамтын ажиллагаагаа сайжруулах, ХХЗХ-ны мэргэжилтэн, инженерүүдийг чадавхжуулах, сургалтад хамруулах болон хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллага нь 1979 онд анх Зүүн өмнөд Азийн 10 гаруй орны санаачилгаар байгуулагдаж тус бүс нутгийн олон улсын мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны салбарын нийтлэг хөгжлийн бодлого, зохицуулалт, стандардчилалын талаар хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөхүүлэн дэмжих, бүс нутгийн хэмжээнд уялдуулах чиглэлээр ажилладаг. Ази Номхон далайн шуудан холбооны байгууллага нь Ази Номхон далайн бүсд байрладаг улс хоорондын 31 шуудангийн байгууллагыг нэгтгэдэг бөгөөд тус байгууллага нь Нэгдсэн үндэсний байгууллагын тусгай төлөөлөгч Universal Postal Union – Дэлхийн шуудан холбооны байгууллагын салбар юм. АНДШХБ нь шуудангийн салбарт гишүүн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сайжруулах, дэмжих зорилготой байгууллага юм. ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Г.ЧИНЗОРИГ ОУЦХБ-ЫН АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН САЛБАР, АЗИ НОМХОН ДАЛАЙН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГА(АНДЦХБ), АЗИ НОМХОН ДАЛАЙН ШУУДАН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГЫН (АНДШХБ) УДИРДЛАГАТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.
  17. 17. 2019. I улирал www.crc.gov.mn 17 ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Г.БАЯСГАЛАН, ХХЗХ ДАРГА Г. ЧИНЗОРИГ, МҮДТӨВ УТҮГ-ЫН ЗАХИРАЛ Б. БАТЖАРГАЛ НАРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ИЗРАЙЛЫН ТЕЛ-АВИВ ХОТНОО АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан Израилын ЗГХЭГ-ын дарга Тзачи Брейвермантай Тел Авив хотноо уулзаж, Монгол Улсын Ерөнхий сайдаас хүргүүлж буй Израилын Ерөнхий сайдыг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урьсан урилгыг гардуулав. Монголын төлөөлөгчид Израилын кибер технологийн парк, бусад ажиллагаатай танилцаж, ажлын уулзалтууд хийн, мэдээллийн технологийн паркийг шинэчлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна. Мөн энэ үеэр ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан, ХХЗХ дарга Г. Чинзориг, МҮДТөв УТҮГ-ын захирал Б. Батжаргал нарын төлөөлөгчид Израилын Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Үндэсний кибер удирдах газрын Ерөнхий захирлын орлогч бөгөөд кибер ажиллагааны гүйцэтгэх захирал П.Москович, Израилын ГХЯ-ны Кибер аюулгүй байдлын газрын захирал И.Моед нартай тус тус уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
  18. 18. Таны мэдлэгт 18 ШУУДАНГИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН 2019 ОНЫ ЭХНИЙ УЛИРЛЫН ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч 46 аж ахуйн нэгж, байгууллагын 56 ажилтнууд оролцсон сургалтыг 2019 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооны хурлын танхимд зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэхтэй хэлтэс, Санхүүгийн зохицуулах хороо, ГЕГ- ын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газартай хамтран зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулснаараа онцлог болж байгаа юм. СУРГАЛТААР: • Улс хоорондын шуудан илгээмжээр мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх • Улс хоорондын шуудан илгээмжийг улсын хилээр нэвтрүүлэхэд анхаарах асуудал • Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн гүйлгээнд анхаарах зэрэг асуудлаар холбогдох байгууллагын удирдах ажилтнууд зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар танилцуулга мэдээллийг хийлээ. • Тус хорооны Зах зээл, үнэ тариф, үнэлгээ судалгааны газраас Статистик тайлан мэдээг цахимжуулах программын сургалтыг явуулж, дадлага ажлыг гүйцэтгэсэн нь үр дүнтэй боллоо.
  19. 19. 2019. I улирал www.crc.gov.mn 19 Тайлан ТЕЛЕВИЗИЙН МОНИТОРИНГИЙН 4-Р УЛИРЛЫН ТАЙЛАН 2018 НЭГ ЦАГТ ДАМЖУУЛСАН ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ХЭТРЭЛТ 7.27 Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн нэг цаг тутамд дамжуулах зар сурталчилгаа (реклам) нь 15 (арван таван) минутаас хэтрэхгүй байна. 2018 оны 4-р улирлын мониторингийн дүнгээс харахад цаг тутамд хэтрүүлж цацсан нийт 1,601,220 секундын рекламны 31.4%-ийг Өргөн нэвтрүүлгийн ТВ-үүд, 59.4%-ийг төрөлжсөн сувгууд, харин орон нутгийн 4 ТВ 9.1%-ийг нь эзэлж байна. Хүснэгт 1. Хязгаараас хэтэрсэн нийт секундын хэмжээ, ТВ сувгийн төрлөөр ТВ, сувгийн төрөл Цаг тутамд хэтрүүлж цацсан рекламны секунд Эзлэх хувь ТВ-ийн тоо Өргөн нэвтрүүлгийн ТВ 503,096 31.4% 20 Төрөлжсөн сувгууд 951,865 59.4% 51 Орон нутгийн ТВ 146,259 9.1% 4 Нийт 1,601,220 100% 75 Цаг тутамд реклам хэтрүүлэн цацсан байдлыг сараар нь авч үзвэл ТВ суваг бүрээр харилцан адилгүй бөгөөд нөхцөл шаардлагыг бүрэн хангаж ажилласан буюу огт хэтрэлтгүй сувгийн тоо 39 байна. Үүнээс ӨНТВ 2 буюу МҮОНТ-ийн 1, 2-р сувгууд, бусад нь төрөлжсөн сувгууд байна. Өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн хэтрэлтийн 40%-ийг ETV дангаараа, өөр 5 телевиз (NTV, MN25, UBS, TV9, Боловсрол) 57%-ийг буюу эдгээр 6 телевиз нийлээд хэтрэлтийн 97% -ийг бүрдүүлж байна. Харин төрөлжсөн сувгуудын хэтрэлтийн 66%-ийг МассТВ, 29%-ийг Молор суваг бүрдүүлж байгаа нь нийт хэтрэлтийн 95% болж байна. Орон нутгийн сувгууд бүгд сурталчилгааны хэтрэлттэй байгаа ч нийт хэтрэлтийн 73%-ыг TV4, 20%-ыг BBS суваг бүрдүүлж байна. Эндээс харахад сурталчилгааг хэтрүүлэн цацаж буй байдал 10 орчим ТВ суваг дээр голлон төвлөрч байна. Эдгээрээс ETV, Масс, Молор, TV4, BBS сувгууд нь үгэн зарын цаг дамжуулдаг, тэдгээр цагууд нь тогтмол хэтрэлттэй байна. 2018 оны 4-р улиралд мониторинг хийгдсэн нийт сувгуудаар 20 405 970 секундын арилжааны зар сурталчилгаа (үгэн зарыг тооцсон) цацагджээ. Үүний 7,8% буюу 1 601 220 секундын зар сурталчилгааг цагт 15 минут байх тогтоосон хугацаанаас хэтрүүлэн цацсан бол зар сурталчилгаа цацах боломжтой 130 235 250 секундыг ашиглаагүй байна. Хүснэгт 2. Зар сурталчилгааны хэмжээ 1 Нийт сурталчилгааны хэмжээ 20 405 970 2 Хязгаараас хэтэрсэн дүн: 1 601 220 3 Хязгаарлалтанд хүрээгүй дүн: 130 235 250 2018 оны 3-р улиралд цацагдсан зар сурталчилгааны хэмжээг цагаар нь авч үзвэл оройн 20-23 цагт хамгийн их зар сурталчилгаа цацагджээ. Харин өглөөний болон өдрийн цагт сурталчилгаа хэтрүүлэн цацаж байгаа нь дээр дурдсан 5 сувгийн Үгэн зарын цагийн нөлөө юм.
  20. 20. 20 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 323729 162276 38460 23084 38727 8379 16414 249990 722164 1036605 1134197 1173168 1291961 953540 1043806 990615 1088896 1182108 1172515 1474302 1733002 1819434 1813052 915546 Үр дүн-1.1: Сурталчилгааны хэмжээ, цагаар, сек 00-01 01-02 02-03 03-04 04-05 05-06 06-07 07-08 08-09 09-10 10-11 11-12 12-13 13-14 14-15 15-16 16-17 17-18 18-19 19-20 20-21 21-22 22-23 23-00 909 5.979 4.107 70 4.361 23.513 131.117 125.957 138.432 122.326 75.326 138.336 102.464 201.230 122.664 21.760 25.596 83.210 98.894 156.429 17.933 Үр дүн-1.2: Хязгаараас хэтэрсэн хэмжээ, цагаар, сек Зураг 1, 2 Нийт мониторинг хийгдэж буй ТВ, сувгуудын зар сурталчилгаа болон хязгаараас хэтэрсэн хэмжээ, цагаар Одоо энэ үзүүлэлтийг Өргөн нэвтрүүлгийн ТВ, Төрөлжсөн суваг болон Орон нутгийн ТВ-ээр нь салган авч үзье. 00-01 01-02 02-03 03-04 04-05 05-06 06-07 07-08 08-09 09-10 10-11 11-12 12-13 13-14 14-15 15-16 16-17 17-18 18-19 19-20 20-21 21-22 22-23 23-00 147,438 15,084 88,860 28,181 18,622 1,866 9,718 13,274 437,808 337,378 422,070 450,566 552,615 410,959 410,019 300,019 384,706 416,033 546,546 847,845 928,248 970,248 987,158 526,084 Үр дүн-1.1: Сурталчилгааны хэмжээ, цагаар, сек 00-01 01-02 02-03 03-04 04-05 05-06 06-07 07-08 08-09 09-10 10-11 11-12 12-13 13-14 14-15 15-16 16-17 17-18 18-19 19-20 20-21 21-22 22-23 23-00 166 4.204 5.171 21.723 4.107 1.022 22.695 41.657 41.036 70 39.290 27.109 1.618 32.016 2.744 16.151 17.590 74.918 44.951 91.188 13.670 Үр дүн-1.2: Хязгаараас хэтэрсэн хэмжээ, цагаар, сек Зураг 3, 4 Өргөн нэвтрүүлгийн 20 ТВ-ийн зар сурталчилгаа болон хязгаараас хэтэрсэн хэмжээ, цагаар Тайлан
  21. 21. 2019. I улирал www.crc.gov.mn 21 00-01 01-02 02-03 03-04 04-05 05-06 06-07 07-08 08-09 09-10 10-11 11-12 12-13 13-14 14-15 15-16 16-17 17-18 18-19 19-20 20-21 21-22 22-23 23-00 135.085 8.000 46.802 10.546 19.811 6.513 6.696 108.268 192.944 624.117 621.485 634.890 662.962 442.003 564.739 617.061 479.870 690.976 543.713 547.238 718.730 783.948 767.070 342.430 Үр дүн-1.1: Сурталчилгааны хэмжээ, цагаар, сек 00-01 01-02 02-03 03-04 04-05 05-06 06-07 07-08 08-09 09-10 10-11 11-12 12-13 13-14 14-15 15-16 16-17 17-18 18-19 19-20 20-21 21-22 22-23 23-00 19 157 380 126,861 100,782 93,219 79,381 34,729 108,137 98,043 61,958 118,147 3,025 4,530 4,962 51,308 64,708 2,119 Үр дүн-1.2: Хязгаараас хэтэрсэн хэмжээ, цагаар, сек Зураг 5, 6 Төрөлжсөн сувгуудын зар сурталчилгаа болон хязгаараас хэтэрсэн хэмжээ, цагаар 00-01 01-02 02-03 03-04 04-05 05-06 06-07 07-08 08-09 09-10 10-11 11-12 12-13 13-14 14-15 15-16 16-17 17-18 18-19 19-20 20-21 21-22 22-23 23-00 41.206 26.614 27 11.448 91.412 75.110 90.642 87.712 76.384 57.086 68.108 73.535 224.320 75.099 82.526 82.219 85.997 65.238 58.824 47.032 Үр дүн-1.1: Сурталчилгааны хэмжээ, цагаар, сек 00-01 01-02 02-03 03-04 04-05 05-06 06-07 07-08 08-09 09-10 10-11 11-12 12-13 13-14 14-15 15-16 16-17 17-18 18-19 19-20 20-21 21-22 22-23 23-00 724 808 1.410 3.234 3.080 3.556 1.909 1.914 3.090 2.803 107.256 1.773 2.584 3.476 3.330 2.635 533 2.144 Үр дүн-1.2: Хязгаараас хэтэрсэн хэмжээ, цагаар, сек Зураг 7, 8 Орон нутгийн 4 ТВ-ийн зар сурталчилгаа болон хязгаараас хэтэрсэн хэмжээ, цагаар Тайлан
  22. 22. 22 Оройн оргил цагт зар сурталчилгааны хэтрэлт их байхад өргөн нэвтрүүлгийн ТВ-үүдийн нөлөө байсан нь харагдаж байна. Төрөлжсжөн сувгуудын хувьд өдөр болон оройн цагийн зар сурталчилгааны ялгаа бага байна. Харин зар сурталчилгааны хэтрэлт нь өглөө болон өдрийн цагуудад төвлөрчээ. Орон нутгийн сувгуудын хувьд TV4 сувгийн нөлөөгөөр 16-17 цагт хэтрэлт онцгой илүү гарчээ. Одоо зар сурталчилгааны хэмжээ болон хэтрэлтийн байдлыг 2018 оны 4-р улирлын сар бүрээр авч үзье. Үр дүн-2.1: Хязгаараас хэтэрсэн хэмжээ, цагаар, секҮр дүн-2.1: Сурталчилгааны нийт хэмжээ, сараар 10 11 12 7.075.590 6.521.411 6.808.969 10 11 12 595.139 479.676 526.405 Зураг 9, 10 Нийт ТВ, сувгуудын зар сурталчилгаа болон хязгаараас хэтэрсэн хэмжээ, сараар Үр дүн-2.1: Сурталчилгааны нийт хэмжээ, сараар 10 11 12 3.193.306 2.915.235 3.304.263 Үр дүн-2.1: Хязгаараас хэтэрсэн хэмжээ, цагаар, сек 10 11 12 161.427 143.450 198.219 Зураг 11, 12 Өргөн нэвтрүүлгийн ТВ-үүдийн зар сурталчилгаа болон хязгаараас хэтэрсэн хэмжээ, сараар Үр дүн-2.1: Сурталчилгааны нийт хэмжээ, сараар 10 11 12 3.112.770 3.111.780 3.351.347 Үр дүн-2.1: Хязгаараас хэтэрсэн хэмжээ, цагаар, сек 10 11 12 378.044 282.653 290.168 Зураг 13, 14 Төрөлжсөн сувгуудын зар сурталчилгаа болон хязгаараас хэтэрсэн хэмжээ, сараар Үр дүн-2.1: Хязгаараас хэтэрсэн хэмжээ, цагаар, секҮр дүн-2.1: Сурталчилгааны нийт хэмжээ, сараар 10 11 12 530.937 494.396 391.936 10 11 12 54,668 53,573 38,018 Зураг 15, 16 Орон нутгийн 4 ТВ-ийн зар сурталчилгаа болон хязгаараас хэтэрсэн хэмжээ, сараар Зар сурталчилгааны сар бүрийн мэдээллийг харьцуулахад хэтрэлт буураагүй, зар сурталчилгааны хэмжээ ихтэй саруудад хэтрэлтийн хэмжээ их байгаа нь харагдаж байна. Тайлан
  23. 23. 2019. I улирал www.crc.gov.mn 23 ТӨРӨЛЖСӨН СУВГУУДЫН НЭГ ӨДРИЙН ХӨТӨЛБӨРТ (06:00-24:00) ЭЗЛЭХ ТӨРӨЛЖСӨН НЭВТРҮҮЛГИЙН ХУВЬ ХЭМЖЭЭ 7.51.1 Телевизийн сувгууд нь хөтөлбөрөө төрөлжсөн чиглэлээр бэлтгэн нэвтрүүлэх бөгөөд нэг хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 80%-иас доошгүй нь төрөлжсөн чиглэлээр бэлтгэсэн агуулга байна. 7.51.4 Танин мэдэхүйн төрөлжсөн сувгийн хөтөлбөрийн 60%-иас доошгүй нь төрөлжсөн чиглэлээрээ бэлтгэсэн агуулга байна. Нийт 51 төрөлжсөн суваг мониторингд хамрагдсанаас 2018 оны 4-р улирлы дундаж дүнгээр 22 суваг (Зураг 18-д ногооноор тэмдэглэсэн) шаардлага хангасан дүнтэй байна. Ерөнхийдөө ихэнх сувгуудын сар бүрийн төрөлжилтийн хувь улирлын дунджийн ойролцоо байв. WorldTV MNC SPSPlay TV3 Moviemax MNBСпорт DocumentaryBox Парламент СмартHD Asiabox ӨлзийТВ SPSPrime БарилгаTB СкайТВ SPSAction TV10 ONTV Суваг1 ТалынМонгол БлоомбергМН NewsChannel SPSPlus Синима MNBASports MassTV Nationaltimesnews ТB6 Эко GTV HTV Лайк SCH 7Суваг Channel11 OTV TV5x3 VolumePlus TB2 ДреамТВ Сочнгэгээрүүлэгч MovieBox Рояль EBox Молор SPSWorld ОллооTB Нийгэм эдийнзасаг Танин мэдэхүй Б/кино Теле худалдаа Цэнгээнт Түүхсоёлурлаг Байгаль Экологи Эрүүлмэнд Хөгжим Мэдээ Кино Спорт Хүүхэд 100% 90% 80% 70% 60% 50% 40% 30% 20% 10% 0% Trade ShopMongolia ГлобалТВ HomeShopping ШуудЗураг 17. Сувгуудын өдөр бүрийн эфирийн хөтөлбөрт төрөлжсөн нэвтрүүлгийн эзлэх хувь, жилийн дунджаар Төрөлжилтөөр нь авч үзвэл Кино, Спорт, Хүүхэд, Теле худалдаа, Хөгжмийн сувгуудын төрөлжилт шаардлага сайн хангасан, Мэдээ, Нийгэм эдийн засаг, Байгаль экологи, Танин мэдэхүй, Эрүүл мэнд, Цэнгээнт сувгуудын төрөлжилт шаардлага хангаагүй байна. 7.51.5 Танин мэдэхүйн төрөлжсөн суваг нь 18:00-23:00 цагийн хоорондох нийт эфирийн цагийн 80%-д төрөлжсөн чиглэлээр нэвтрүүлэг бэлдэж хүргэнэ. Танин мэдэхүйн төрөлжсөн сувгуудын оргил цагт буюу 18:00-23:00 цагт дамжуулсан төрөлжсөн чиглэлийн нэвтрүүлгийн жилийн дундаж үзүүлэлтээс харахад зөвхөн нэг суваг шаардлага хангаж байна. Бусад сувгуудын хувьд сарын дундаж үзүүлэлтээр ч шаардлагад хүрсэн суваг байхгүй бөгөөд ерөнхийдөө өдөр бүрийн үзүүлэлт нь дундаж үзүүлэлтийн ойролцоо байна. Тайлан
  24. 24. 24 1 TV3 DocumentaryBox СмартHD БарилгаTB ONTV Суваг1 ТалынМонголNationaltimesnews ТB6 Эко GTV HTV Лайк Сочнгэгээрүүлэгч ОллооTB 100% 90% 80% 70% 60% 50% 40% 30% 20% 10% 0% 95% 24% 13% 23% 53% 75% 35% 48% 56% 45% 25% 40% 62% 35% 44% Зураг 18. Танин мэдэхүйн төрөлжсөн сувгуудын оргил цагт буюу 18:00-23:00 цагт дамжуулсан төрөлжсөн чиглэлийн нэвтрүүлгийн жилийн дундаж үзүүлэлт ДОЛОО ХОНОГИЙН НЭВТРҮҮЛГИЙН ҮНДЭСНИЙ БҮТЭЭЛИЙН ХУВЬ ХЭМЖЭЭ 7.4 Долоо хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 50 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. Үндэсний нэвтрүүлгийн жилийн дундаж хувийг өргөн нэвтрүүлгийн ТВ болон төрөлжсөн сувгаар харуулав. Өргөн нэвтрүүлгийн ТВ-үүдийн хувьд энэ шаардлагын хэрэгжилт Боловсрол сувгаас бусад телевизүүд хангалттай хэмжээнд хэрэгжүүлсэн байгаа бол 15 төрөлжсөн сувгийн хувьд хэрэгжилт хангалтгүй байна. Тэдгээр 15 сувгийн 5 нь кино, 4 нь спортын сувгууд байгаа бөгөөд тэдгээр нь өмнөх хэсгийн төрөлжилтийн шаардлага сайн хангаж байсан сувгууд юм. 25-рсуваг С1 ETV MNB MNBМонголынмэдээ NTV SBN TM TV8 UBS БоловсролсувагВиТиВиИйглньюсМалчинТВМонголHD СтарТВ Сүлд ТВ5 ТВ9 Эхорон BB5 SB Нутаг21 ТВ-4 120 100 80 60 40 20 0 63 50 70 91 69 62 81 68 43 57 73 8785 79 100 50 66 92 66 99 99 96 85 72 Зураг 19. Өргөн нэвтрүүлгийн ТВ-үүдийн үндэсний нэвтрүүлгийн 2018 оны 4-р улирлын дундаж хувь Тайлан

×