SlideShare a Scribd company logo
1 of 48
K.SS11D108
Г.Баярмаа
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын
ихээхэн том ялгааны нэг нь сэтгэлийн
дарамттай байх үеийн хандлага өөр өөр
байдаг.

Эрэгтэй хүн сэтгэл зовоож буй
асуудалдаа илүү төвлөрч зожиг,
ганцаараа болдог байхад эмэгтэй
хүн улам гутранги болж бодолд
автаж сэтгэлийн хөдөлгөөн нь
илүү давамгайлдаг.

• -Ийм үед эрэгтэй
хүн дарамттай
болгоод байгаа
асуудлаа
шийдсэнээр
сэтгэлээ засаж
чаддаг байхад
-эмэгтэй хүн
сэтгэлээ онгойтол
сайхан ярьснаар
дарамтнаас
ангижирч гардаг..

Том гэртээ ирээд амрахыг хүсч байв. Тэр
чимээгүйхэн сонин уншиж сууна. Тэр өдрийн
шийдвэрлэгдээгүй асуудалд сэтгэл нь
хямарсан байв. Тэр бүхнийг мартаж сэтгэлээ
тайтгаруулахыг оролдож байв. Эхнэр Мэри нь
ч бас өдрийн болж өнгөрсөн бүхнээ ярьж санаа
амрахыг хүсч байв. Энэ өөр өөр хандлага нь
аажимдаа дургүйцэл, гомдлыг бий болгож
байв. Мэри дэндүү их ярьж байна хэмээн Том
битүүхэндээ бодож байхад Мэри огт тоохгүй
тоомжиргүй хандаж байна хэмээн бодож байв.
өөр өөрсдийнхөө уг шинж, ялгааг ойлгон
танихгүйгээр улам бие биеэсээ хөндийрч
холдох юм.
Эмэгтэй хүн сэтгэлээ онгойтол ярьж байж
тайвширдаг бөгөөд ярих нь үнэхээр чухал гэдгийг
мэдэхгүйгээс болж Том, Мэриг дэндүү их ярьж,
үглэх юм гэж бодон сонсохоос цааргалдаг. Томийн
хувьд сонин уншиж сэтгэл нь тайвширдаг гэдгийг
мэдэхгүйгээс болж Мэри өөрийг нь үл ойшоож
байна хэмээн бодох юм. Хүсэхгүй байхад нь ярь
хэмээн хүчилж шаардах юм. Сэтгэлийн хүнд
дарамтанд ороход эрэгтэй эмэгтэй хүн хэрхэн
хандаж, хүлээн авдгийг нарийн сайн ойлгосноор
дээрхи үл ойлголцолыг шийдэх боломжтой болно.
Ангараг, Сугар гариг дахь амьдралыг эргэн санаж
эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгааг таньж
мэдэцгээе.

 Сэтгэл санааныхаа
тавгүй байдал жаргал
зовлонгоо хуваалцах
дотны найз нөхөдтэй
байснаар Сугарынхан
өөртөө сэтгэл хангалуун
явдаг юм.
 Харин Ангарагынхан
өөрийнхөө сэтгэлийн
агуйд орж асуудлаа
өөрөө өөрөө шийдэж
чадсанаар сэтгэл
хангалуун болдог.
Сэтгэлийн гүн агуйдаа тайвширлыг олох
Эрэгтэй хүн стресс-д орохдоо сэтгэлийнхээ гүн агуй руу
шургаж сэтгэл зовоосон асуудлаа шийдэхэд бүх анхаарлаа
чиглүүлдэг. Хамгийн яаралтай шийдэх асуудал юмуу эсвэл
хамгийн хэцүү асуудлыг голдуу шүүрч авдаг. Нэгэн асуудал руу
бүх анхаарлаа төвлөрүүлснээр түр зуур өөр бусад зүйл юу болж
буйг ор тас мартдаг. Бусад асуудал, хариуцлага ард нь бүдгэрэн
сарниж буй маягтай байдаг.

 Яг ийм үед тэр ойр дотны харилцаандаа ч гэсэн эрс
хөндийрч мартамхай, хариуцлагагүй, бодлогоширч
санааширсан байдалтай болдог. Жишээ нь
гэрийнхэнтэйгээ ярилцах үед оюун санааных нь
таван хувь л гэр үлдсэн 95 хувь нь ажлынхаа тухай л
бодсоор байдаг.

 Их дарамтанд орохын хирээр зөрөлдөж буй
асуудалдаа улам шаналан зовдог.
 Яг ийм үед эмэгтэй хүнд анхаарал халамж тавих
чадваргүй болдог.
 Оюун санаа нь бүрэн автагдаж түүнээсээ гарах
хүч чадалгүй болсон байдаг.
 Шийдвэрээ олох юм бол дорхноо сэтгэл нь амарч
гүн агуйгаасаа гарч гэнэт бусадтай урьдын адил
харилцаж эхэлдэг.
Түүний бүх анхаарал яг одоо болж буй
асуудалд бус шийдвэр олж гаргахын тулд
бүх талаас нь эргэцүүлэн бодож буй
өнгөрсөн асуудал нь л юм.

 Сонин унших,
 зурагт үзэх,
 машин жолоодох,
 биеийн хүчний дасгал хийх, хөл
 бөмбөгийн тэмцээн үзэх,
 сагсан бөмбөг тоглох гэх мэт юм.
 Ямар нэгэн хүч, оюун сорьсон үйлийг хийхэд оюун
санааных нь таван хувь л шаарддагддаг бөгөөд сэтгэл
зовоосон асуудлыг нь мартагнуулахад дэм өгдөг юм.
Маргааш нь дахиад л өмнөхөөсөө илүү их амжилттайгаар
нөгөө асуудал уруугаа анхаарлаа төвлөрүүлдэг.
Асуудлаа шийдэж чадахгүй байх юм бол
сэтгэлийн гүн агуйдаа шигдээд л байдаг. үүнээсээ
салахын тулд эгэл жирийн бяцхан асуудлыг
шийдэхэд анхаарлаа хандуулдаг.

Эрэгтэй хүн сэтгэлийн гүн агуйдаа
шигдээстэй байх үедээ хамгийн
хайртай хань ижилдээ ч анхаарал
тавих хүчгүй болчихдог. Ийм үед
эмэгтэй хүний зүгээс ойлгон
хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг.
Ийм үед эмэгтэй хүн
хэрхэн хандаж
харилцах вэ?
Тэр эрэгтэй хүнийг дарамтанд ороод ямархуу нөхцөл байдалд байгааг
мэдэхгүй учраас л юм. Нөхөр нь гэртээ харьж ирэн сэтгэл зовоож буй бүх
асуудлаа ярих юм бол эхнэр нь илүү их энэрэнгүй хандаж өрөвдөн хайрлаж
магадгүй. Ярихгүй байх юм бол үл тоомсорлож байна хэмээн эмэгтэй хүн
боддог. Ярихгүй байгаа учраас уурлаж байна эсвэл огтхон ч хайхрахгүй
байна хэмээн буруугаар ойлгон боддог.

Ангарагийнхан дарамтанд
орохдоо ямар байдалтай
байдгийг эмэгтэйчүүд бараг
ойлгодоггүй.
Сугарынхан шиг бүх л зовлонгоо тоочиж, илэн
далангүй байх ёстой юм шиг боддог. Эрэгтэй хүн
гүн агуйдаа шигдээстэй байх үед нь сэтгэлээ
нээсэнгүй гэж эмэгтэйчүүд эгдүүцэн дургүйцдэг.
Гэнэт тэр мэдээ лүү хамаг анхаарлаа төвлөрүүлэхэд
юмуу эсвэл өөрийг нь огт хайхралгүй гадаа гарч
сагс тоглоод байхад нь эмэгтэй хүн гомддог.
Ангарагийнхан сэтгэлийн гүн агуйдаа байх үед
найз нөхөд бусад хүнийг бараг хайхрахгүй
мартах шахдаг. Бусдыг хайхрахаасаа өмнө
өөрийгөө хайхар гэсэн зөн совингоо дагадаг
байж магадгүй.

Иймэрхүү байдлыг эмэгтэй хүн хараад, ихэнхдээ гомдож өширхдөг.
үл тоомсорлоод буй эрэгтэй хүнээс хайрлаж халамжуулах эрхийнхээ
төлөө эмэгтэй хүн тэмцэхийн тулд тодорхой шаардлага тавьдаг.
өөрийнхөө юу бодож буйг тэр чигээр нь илэрхийлэхийнхээ оронд
эрэгтэй хүн огт өөр Ангараг гарагийнх шүү гэдгийг санаснаар стресс
дарамтанд орохдоо ямар байдалтай байдгийг нь ойлговол ухаалаг, зөв
зүйтэй харилцаж чадах юм.

Түүнийг эсэргүүцэж үгүйсгэхийнхээ
оронд хүчээ нэгтгэн дэмжин
тусласнаар өөрийн хүсэж буй хайраа
олж авч чадна.
өөрөөр хэлбэл эрэгтэй хүн агуйдаа байхдаа
бусадтай хэрхэн хол зайнаас харьцдаг гэдгээ бараг
мэддэггүй. Эрэгтэй хүн агуйдаа байх нь эмэгтэй
хүнд хэрхэн нөлөөлдөгийг ойлгосноор өөрийг нь
огт хайхрахгүй тийм чухал биш хүн нь юм гэсэн
эмэгтэй хүний бодолд энэрэнгүй, нухацтай хандаж
чадна. Эмэгтэй хүн огт өөр Сугар гаригийнх шүү
гэдгийг санасанаар эрэгтэй хүн илүү их хүлээцтэй
хүндлэн харьцаж чадах юм. Эмэгтэй хүний гаргаж
буй хандлага, сэтгэл хөдлөлийг ойлгохгүйгээс болж
ихэнхдээ өөрийгөө өмгөөлөн хэрүүл маргаан
үүсгэж эхэлдэг.
1.“Чи ерөөсөө сонсохгүй юм ” гэж эмэгтэй хүнийг гомдлоход
эрэгтэй нь “Чи юу яриад байгаа юм бэ” Хэлсэн бүгдийг чинь би
эргүүлээд хэлж чадна шүү дээ.
“Агуй”-даа байгаа эрэгтэй хүн оюун санааныхаа таван хувь л түүний
яриаг тогтоодог. үүнийгээ сонсож байна гэж тэр үздэг. Гэвч эмэгтэй
хүн бүрэн дүүрэн анхаарлаа хандуулахыг шаарддаг.
2. Эмэгтэй хүн:- “Санаа сэтгэл чинь хаана байна вэ лав л энд алга“
гэж сэтгэл зовонгүй өгүүлэхэд эрэгтэй хүн: “Чи юу яриад байгаа юм
бэ? Би энд л байна шүү дээ. Чи намайг харахгүй байна уу?” гэж
эгдүүцэнгүй хариулна.
Бие махбодиороо дэргэд нь харагдаж байхад эмэгтэй хүн “Энд алга”
гэж хэлэх нь зохистой бус хэмээн эрэгтэй хүн үзэх боловч, эмэгтэй
хүний хувьд бодитой биеэрээ харагдаж байгаа ч санаа сэтгэл нь хаа
хол байгаа учраас сэтгэл дундуур байна гэсэн үг юм.
3. Эмэгтэй хүн “Чи намайг хайхрахгүй
байна” гэхэд эрэгтэй хүн Тийм зүйл
ёстой байхгүй, чамайг хэнээс ч илүү
хайрлаж л байгаа шүү дээ, би хэний төлөө
ингэж их толгойгоо гашилгаж байна.
Чиний л төлөө шүү дээ гэнэ.
Ингэж их зовж, шаналж байгааг тэр
ойлгох ёстой гэж эрэгтэй хүн шалтаглана.
Гэвч эмэгтэй хүн зөвхөн халуун дулаан
хайрын үг ч юмуу эсвэл хоромхон ч
атугай тэвэрч үнсүүлэхийг л хүсч
байгаагаас тэр юм.

 Эмэгтэй хүн:Би чамд тийм их чухал хүн биш юм - даа
гэхэд эрэгтэй хүн “Чи солиотой юм уу. Мэдээж чи надад
чухал хүн шүү дээ ” гэнэ.
Эрэгтэй хүний хувьд эмэгтэй хүн ингэж мэдэрч байна
гэдэг ухаан санаанд оромгүй зүйл. Хоёр биенийхээ сайн
сайхны төлөө л би ингэж зовж байхад тэр яагаад
ойлгохгүй байна хэмээн гайхдаг. Зөвхөн ганцхан
асуудал дээр төвлөрөөд түүнийг огтхон ч хайхрахгүй
байгаагаа эрэгтэй хүн ухаардаггүй. Ямар ч эмэгтэй хүн
ингэж бодох бөгөөд өөр дээрээ
тусган авч чухал биш хүн нь юм хэмээн гомддог.
Би чамд тийм их
чухал хүн биш юм
Эрэгтэй, эмэгтэй хүн хэн хэн нь л хүчээ нэгтгэж бие
биенээ илүү сайн ойлголцох хэрэгтэй. Эрэгтэй хүн огт
хайхрамжгүй болж эхлэхэд эхнэр нь өөр дээрээ тусгаж
авдаг. Дарамтанд орсон үедээ зөвхөн ганцаараа өөрөө
өөрийнхөөрөө шийдэх нь түүнд их тустай боловч хажуу
дахь ханийнхаа зовж буй сэтгэлийг тайтгаруулж
чаддаггүй.

 Ийм үед л эмэгтэй хүний сэтгэлийг хүндэлж үзэх нь
эрэгтэй хүнд маш чухал юм. Эмэгтэй хүн өөрийг нь
үл хайхарч халамжилж, хайрлаагүй, сэтгэл дундуур
байдлаа ярих хэрэгтэйн адил эрэгтэй хүн өөрийн
сэтгэлийн агуйдаа шургаж ярихгүй байж ч болох
юм. Эрэгтэй хүн эмэгтэй хүний сэтгэлийг ойлгохгүй
байсаар байна гэдэг эмэгтэй хүний хувьд зүрх сэтгэл
нь нэг л хэцүү зовлонтой байсаар байдаг. Энэ
байдлаасаа ангижирч гарч чаддаггүй.
Яг ийм үед өөрийнхөө мэдэрч буй сэтгэлийг ярих нь
зүйтэй гэж эмэгтэй хүн боддог.

Эмэгтэй хүн стресс дарамтанд орсон үедээ хэн нэгэнд
ярих хэрэгтэй гэж өөрийн эрхгүй боддог. Ямар ч асуудал
байсан ч гэсэн түүнийг сэтгэл хөдлөлөөрөө илэрхийлдэг.
Нэг л ярьж эхэлвэл ямар ч асуудлыг юун түрүүнд шийдэх
ёстой, үгүй эсэх чухал биш байдаг. Уурлах юм бол том
жижиг гэлтгүй бүх л зүйлийг хамааруулчихдаг. Түүний
хувьд асуудлыг шийдэх үгүй нь тийм чухал биш
өөрийгөө илэрхийлснээр хүнд өөрийгөө ойлгуулж
тайтгарч тайвширахыг л хүсдэг учраас хамаа намаагүй
зовлонгоо тоочсоноор уур нь гарч тайвширч эхэлдэг.
Сэтгэлээ онгойтол ярьснаар
тайвширлыг олдог
Аажим аажимдаа хэн нэгэн нь түүнийг сонслоо гэж
үзэх юм бол дарамт нь алга болчихдог. Нэг сэдвийг
ярьсаны дараа түр зуур амсхийгээд дараагийн сэдэв
рүү шилждэг. Иймэрхүү маягаар өөрийнхөө сэтгэл
зовоож буй асуудал, цөхрөл гомдол, гунихрал,
сэтгэл гонсойлгосон зүйлээ бүгдийг нь давхцуулан
үргэлжлүүлэн ярьж дэлгэдэг. Тэрхүү ярианы сэдэв
нь ямар нэгэн дүрэм журамд захирагдалгүй логик
уялдаа холбоонд огт хамааралгүй байдаг. Хэрвээ
хэн нэгэн өөрийг нь ойлгоогүй байна гэж мэдрэх
юм бол шаналал нь улам лавширч бүр цаашлаад
улам илүү уур уцаартай болдог.

 Сэтгэлийн гүн агуйдаа байгаа
эрэгтэй хүнд анхаарлыг нь
сарниулж саатуулах жаахан ч
атугай зүйл хэрэгтэй байдгийн
адил хэн нэгэн нь сонсохгүй зүрх
сэтгэлийг нь нээхгүй байна гэдгийг
мэдэрч сэтгэл дундуур байгаа
эмэгтэй хүнд хөндлөнгийн өөр
нэгний асуудлыг хөндөн ярих юм
бол арай жаахан тайвширдаг.
өөрийн эмзэглэж буй хувийн
асуудлаа мартахын тулд
хөндлөнгийн хүний асуудалд
сэтгэл хөдлөлөөр орж эхэлж
болзошгүй. Нэг үгээр хэлбэл найз
нөхөд, хамаатан садан, хамт олны
асуудлыг хэлэлцэж ярилцсанаар
өөрөө тайвширч тайтгарчихдаг.
өөрийнх ч бай өрөөлийнх ч бай
ямар нэгэн асуудлыг ярьж байна
гэдэг сэтгэлийн дарамтанд орсон
эмэгтэй хүний байгалийн жам ёсны
бөгөөд эрүүл саруул шинж төрх
юм.
Эмзэглэж буй сэтгэлээ мартахын
тулд эмэгтэй хүн өрөөл бусдын
асуудалд өөрийн эрхгүй сэтгэл
хөдлөлөөрөө орж эхэлж болзошгүй.


Эмэгтэй хүн зовлонгоо тоочиж байх үед эрэгтэй хүн
голдуу эгдүүцэж эсэргүүцдэг. Эмэгтэй хүн зовлонгоо
ярьж байна гэдэг эрэгтэй хүнийг бас тэр асуудалд
хариуцлага ав гэсэн үг хэмээн таамаглачихдаг.
Эмэгтэй хүн зовлонгоо хэдий чинээ их ярина төдий
чинээгээр өөрийг нь буруушааж, зэмлэж байна
хэмээн боддог. Эмэгтэй хүн сэтгэлээ тайвшруулан
санаагаа амраах гэж ярьж байна шүү гэдгийг эрэгтэй
хүн ухаарч ойлгодоггүй. Зүгээр л түүнийг сонсоход л
ямар их баярлах вэ гэдгийг эрэгтэй хүн мэддэггүй.
Эмэгтэй хүн ярихыг хүсч байгаа үед эрэгтэй хүн хэрхэн
харьцаж хандах вэ?

Ангарагийнханы хувьд ярих хоёр шалтгаан байдаг нь хэн нэгнийг
буруушаан зэмлэх, ямар нэгэн зөвлөгөө хүсэх үед. Эмэгтэй хүн маш
их уурлаж байх үед өөрийг нь зэмлэн буруутгаж байна хэмээн
эрэгтэй хүн боддог. Арай бага уурлаж байх үед нь өөрөөс нь зөвлөгөө
заавар хүсч байна хэмээн эрэгтэй хүн боддог.
Заавар зөвлөгөө хүсч байна гэж бодох юм бол “Засан-залруулагч
малгай”гаа духдуулаад санаа зовж буй асуудлыг нь шийдвэрлэх гэж
оролддог. Аль ч нөхцөлд сонсоно гэдэг хэцүү гэдгийг эрэгтэй хүн дор
нь ойлгодог.

 Эрэгтэй хүн санаа зовж буй асуудалд нь хариу
шийдвэр өгөхөд эмэгтэй хүн өөр олон асуудлын
талаар үргэлжлүүлэн ярьсаар байдаг. Дахиад хоёр
гурван шийдвэр гаргаж хэлбэл санаа нь амрах болов
уу хэмээн эрэгтэй хүн боддог. Ангарагийнхан
шийдвэр гаргаснаар сэтгэл санаа нь уужирдаг учраас
тэр. Эмэгтэй хүн төдийлөн сэтгэл хангалуун бус
байхад өөрийнх нь гаргасан шийдвэр олигтой тус
болохгүй няцааж үгүйсгэгдэхээр үл барам үнэлж
хүндлэхгүй байна хэмээн боддог.


Эмэгтэй хүн өөрийн санаа зовж буй сэтгэлээр унаж гутарч
гунисан цөхрөлөө дээрхи маягаар илэрхийлж байж болзошгүй
тул дээрхи асуудлыг хэн ч шийдэж чадахгүй гэдгийг мэдэж
байгаа ч гэсэн тайвшрахын тулд хэн нэгэнд ярих хэрэгтэй
байсаар л байдаг. Сонсогч нь түүний арга барсан цөхрөл, гуниг
гутралыг хуваалцахад өөрийн эрхгүй халамжлуулж хайрлуулж
байна гэдгийг эмэгтэй хүн мэдэрдэг. Эмэгтэй хүн өөрийн
мэдэлгүй эрэгтэй хүнийг залхаадаг. Эмэгтэй хүн сэтгэлээ
уужиртал яриад тайвширдаг гэдгийг ойлгохгүй л бол эрэгтэй
хүн халширч халгаж магадгүй.
Яах ч аргагүй асуудлыг эмэгтэй хүн гомдоллон ярьж зовлон
тоочиход эрэгтэй хүн ч мөн өөрийн эрхгүй залхаж цөхөрч эхэлдэг.
Нэгд нэгэнгүй тоочих бүрд нь нэг бүрчлэн түүнийг
шийдэх хэрэгтэй хэмээн эрэгтэй хүн буруугаар
ойлгодог. Янз янзын юм хамж шимсэн ярианы холбоо
хамаарлыг олохоо болихоороо тэвчээрээ алддаг.
Түүнээс шийдвэр хүсэхдээ бус анхаарал хайр халамж,
ойлголцолыг хүсч байна гэдгийг ахиад л эрэгтэй хүн
ухаараагүй байдаг.
Эмэгтэй хүн гэнэт ярианы сэдвээ өөрчилж эмх
цэгцгүй ярихад эрэгтэй хүн логик дэс дараатай
байх хэрэгтэй хэмээн буруугаар боддог. үүгээр
зогсохгүй үргэлжлүүлэн гурав дөрвөн асуудлыг
ярих юм бол эрэгтэй хүн яриануудын логик
холбоог олох гэж бүр цөхрөнгөө барж санаа
сэтгэл нь үймэрчихдэг.
Эрэгтэй хүн сонсохоос татгалздаг өөр
нэгэн шалтгаан бол ярианы хамгийн
гол утга учрыг хайдаг. Гол утга учир
мөн чанарыг мэдэхгүй бол асуудлыг
шийдэж дүгнэж чаддаггүй.
Ингэж их тоочиж сунжруулж ярьснаар эмэгтэй хүн сэтгэл
нь амарч уужирдаг гэдгийг эрэгтэй хүн мэдэж байх юм
бол төдийлөн их цөхөрч залхахгүй харин ч уужуу тайван
ухаанаар сонсож тайтгаруулна.
Эрэгтэй хүн асуудлыг шийдэж байх явцдаа хэцүү
төвөгтэй, будлиантай, ярвигтай асуудлыг нэг бүрчлэн дүн
шинжилгээ өгч дүгнэж үзсэнээр сэтгэл ханамжтай болдог
байхад эмэгтэй хүн асуудлыг нэг бүрчлэн тоочиж нэгд
нэгэнгүй учирлаж тайлбарласнаар сэтгэл хангалуун
болдог
Эрэгтэй хүнийг төөрөлдүүлэхээс зайлсхий. Ингэх юм бол
өөрийнхөө юу хэлэх гээд буй санаагаа ойлгуулж чадах юм.
Ингэснээр эрэгтэй хүн яриаг онолын хувьд эргэцүүлж
ойлгосноор маш анхааралтай сонсох болно. Харамсалтай нь
ихэнх эмэгтэй ингэж чаддаггүй утга учиргүй, эмх цэгцгүй
зовлонгоо тоочиж эхэлдэг. Амсхийх ч завгүй яриагаа
сунжруулах нь өөрийн сэтгэл хөдлөлөө оруулахад амар
байдаг болоод тэр байх.
Чухам ямар санаа агуулаад юу хэлэх гээд буйг ойлгохгүй
бол эрэгтэй хүн улам сөрж эсэргүүцдэг. Харин эмэгтэй
хүнийг зүгээр л сонссоноор түүнд ямар их сэтгэлийн
дэмжлэг болдог гэдгийг ойлгосноор сонсох нь тийм их
хэцүү биш гэдгийг ухаардаг. Хамгийн чухал нь эмэгтэй
хүний асуудлыг заавал шийдэх албагүй зүгээр л ярьж
байна гэдгийг эрэгтэй хүнд урьдчилж ойлгуулах юм бол
тэр тайван сонсож чадах юм.


Ангараг, Сугар гаригийнхан хамтдаа энх амгалан аж
төрж байсан. Учир нь тэд бие биенийхээ ялгааг ойлгон
хүндэлж байсан учраас тэр. Сугарынханыг анхааралтай
сайн сонсож хүндэлсэнээр ямар их сэтгэлийн дэм өгч
болдгийг Ангарагийнхан мэдлээ. Ангарагийнхан
сэтгэлийн дарамттай хүнд байх үед нь жаахан хөндийрөх
хэрэгтэй. Эрэгтэй хүн гүн агуйдаа байхдаа сэрэх ухаарах
боломжийг олдог гайхамшигтай мөчийг өнгөрүүлдэг.
Энэ нь төдийлөн удаан үргэлжлэхгүй гэдгийг
Сугарынхан мэдэж авлаа.
Ангараг, Сугар
гаригийнхан хэрхэн
амар тайван болох вэ?

Эмэгтэй хүн шүүмжилж буруутгаж загнаж дайрч давшилж
байсан ч энэ нь түр зуурын бөгөөд гэнэт сэтгэл нь
тайвширч уужуу амгалан зүрх сэтгэлээр хандаж эхэлдгийг
Ангарагийнхан ухаарсан юм. Сугарынхан зовлонгоо
тоочиж ярьснаар сэтгэл нь амардгийг Ангарагийнхан
сонсож сурсанаар ухаарсан.
Сугарынхан зовлонгоо тоочин ярьж буй нь өөрийг нь
буруутгаж байгаад бус тайван сонсож сурснаар сэтгэлийн
зовлонгоос нь ангижруулж маш их эерэг зөөлөн
хандлагатай болдогийг бүрэн дүүрэн ойлгосноор
Ангарагийнхан сэтгэл нь амарч тайвширсан юм. Ийм
ухамсартайгаар хандвал Ангарагийнхан бүх л асуудлыг нь
шийдэх гэж хариуцлага хүлээх гэсэн байдлаар бус зүгээр л
сонсох боломжтой болно.
Аргыг нь олбол эмэгтэй хүн
маш хурдан тайвширдаг.
Ихэнх эрэгтэй хүн тэр ч байтугай эмэгтэй хүн хүртэл
өөр дээрээ тэр зовлонг мэдрээгүй хүн яаж яриаг нь
сонсож тайтгаруулж чадах вэ? гэдэг дээр ихээхэн
шүүмжлэлтэй ханддаг. Яриаг нь сонссоноор эмэгтэй хүн
гэнэт хэрхэн өөрчлөгдөж сэтгэл нь тайвширч эерэг
хандлагатай болдгийг урьд өмнө үзээгүй байсан.
Эмэгтэй хүн өөрийг нь хэн нэгэн сайн сонсоогүй байвал
нөгөө л бахь байдгаараа сэтгэл нь зовсоор байдгыг урьд
өмнө нь харсан ч байж магадгүй.


Мөн өөрийгөө буруутгаж хариуцлага хүлээх маягаар
бус сонсоно гэдэг түүнд хичнээн амар болохыг
ойлгосон. Эмэгтэй хүний яриаг сонссоноор нэг
өдрийн болж өнгөрсөн дарамтаа мартах хамгийн
шилдэг арга гэдгийг ухаараад зогсохгүй ярьж буй
хүнийх нь сэтгэл бүрэн дүүрэн амарч тайтгардаг
гэдгийг ойлгосон билээ. Гэвч зарим үед эрэгтэй хүн
үнэхээр их сэтгэлийн дарамттай үедээ сэтгэлийн гүн
агуйдаа хоргодсоор аажимдаа мэдээ юмуу, уралдаан
тэмцээн зэрэг ямар нэгэн анхаарал сарниулах зүйлээр
сэргэж эхэлдэг.
Ангарагийнхан сонсож сурсанаар агуу том нээлт хийсэн
Сугарынханы зовж буй асуудлыг сонссоноор зурагтын мэдээ үзэж
сонин уншиж өөрийгөө сатааруулдагтай адил сэтгэлийн гүн
агуйгаасаа гарах боломжийг бас олдог болохыг ухаарсан юм.
Ангарагийнхан сэтгэлийн гүн агуйдаа орно гэдэг хайрлахаа болилоо
гэсэн үг биш гэдгийг ойлгосноор Сугарынхан тайвширч сэтгэл нь
амарсан. Иймэрхүү хүнд сэтгэлийн дарамттай үед нь улам илүү
ойлгож хүлээн зөвшөөрөх явдал юм.
Сугарынхан ярьж байхад Ангарагийнхан сэтгэл нь нэг л төвлөрөхгүй
хайхрамжгүй байх үед гомдож тунирхалгүйгээр яриагаа эелдэгээр
зогсоож анхаарч анзаартал нь хүлээх хэрэгтэй. Эрэгтэй хүний сэтгэл
нь уймарсан үед эмэгтэй хүний яриаг бүрэн дүүрэн сонсож анхаарлаа
төвлөрүүлнэ гэдэг заримдаа хэцүү байдаг. Амгалан тайван эелдэг
түвшин байдлаар эрэгтэй хүний анхаарлыг татвал их таатай байдлаар
угтаж авдаг.
Ангарагийнхан сэтгэлийн гүн агуйдаа тэр чигээрээ шигдсэн байгаа
үед Сугарынхан зөвхөн сэтгэл хөдлөлөөрөө хүлээж авч болохгүй. Яг
ийм үед ойртон дотночилон ярих бус эргэн тойрны бусад найзтайгаа
уулзах, зугаацаж цэнгэх эсвэл дэлгүүр хоршоо орох үе юм.
Ангарагийнхан өөрийг нь хайрлан хүндэтгэж хүлээн зөвшөөрлөө
гэдгийг мэдрэх л юм бол маш хурдан сэтгэлийн гүн агуйгаасаа гардаг
гэдгийг Сугарынхан ухаарсан билээ.
эрэгтэйчүүд ангарагаас эмэгтэйчүүд сугараас

More Related Content

What's hot

Haraanii erhten togtoltsoo2 2
Haraanii erhten togtoltsoo2 2Haraanii erhten togtoltsoo2 2
Haraanii erhten togtoltsoo2 2
otgonburenubuns
 
бие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалуудбие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалууд
Siner AG
 
сургалт зохион байгуулах
сургалт зохион байгуулах сургалт зохион байгуулах
сургалт зохион байгуулах
Haliun53
 
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
tungalag
 
ухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанарухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанар
Siner AG
 
7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog
Delger Nasan
 
бие хүн ба би
бие хүн ба бибие хүн ба би
бие хүн ба би
А. Итгэл
 
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Batbaatar Everlastinghero
 
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог стулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
saran_saraa
 
Ой тогтоолт
Ой тогтоолтОй тогтоолт
Ой тогтоолт
Borte
 

What's hot (20)

боловсрол судлал хичээлийн хөтөлбөр
боловсрол судлал хичээлийн хөтөлбөрболовсрол судлал хичээлийн хөтөлбөр
боловсрол судлал хичээлийн хөтөлбөр
 
Лекц 2
Лекц  2Лекц  2
Лекц 2
 
Haraanii erhten togtoltsoo2 2
Haraanii erhten togtoltsoo2 2Haraanii erhten togtoltsoo2 2
Haraanii erhten togtoltsoo2 2
 
бие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалуудбие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалууд
 
сэтгэл хөдлөл
сэтгэл хөдлөлсэтгэл хөдлөл
сэтгэл хөдлөл
 
сургалт зохион байгуулах
сургалт зохион байгуулах сургалт зохион байгуулах
сургалт зохион байгуулах
 
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
 
хөгжлийг хэмжих үзүүлэлтүүд ба өрсөлдөх чадвар
хөгжлийг хэмжих үзүүлэлтүүд ба өрсөлдөх чадвархөгжлийг хэмжих үзүүлэлтүүд ба өрсөлдөх чадвар
хөгжлийг хэмжих үзүүлэлтүүд ба өрсөлдөх чадвар
 
ухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанарухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанар
 
7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog
 
бие хүн ба би
бие хүн ба бибие хүн ба би
бие хүн ба би
 
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
 
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог стулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
 
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудал
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудалДаяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудал
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудал
 
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
 
Дээд мэдрэл
Дээд мэдрэлДээд мэдрэл
Дээд мэдрэл
 
эрик эриксон
эрик эриксонэрик эриксон
эрик эриксон
 
Ой тогтоолт
Ой тогтоолтОй тогтоолт
Ой тогтоолт
 
Leg6
Leg6Leg6
Leg6
 
PTON111-Хичээл-9
PTON111-Хичээл-9PTON111-Хичээл-9
PTON111-Хичээл-9
 

Viewers also liked

7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)
Tsuntsaga Ch
 
Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/
Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/
Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/
Ulzii ganbat
 
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiyaхүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
Bulgan Blg
 

Viewers also liked (12)

7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)
 
10 илтгэцүүр
10 илтгэцүүр10 илтгэцүүр
10 илтгэцүүр
 
7 r angi negj-1
7 r angi negj-17 r angi negj-1
7 r angi negj-1
 
397 havsralt
397 havsralt397 havsralt
397 havsralt
 
арга зүйн лекцүүд
арга зүйн лекцүүдарга зүйн лекцүүд
арга зүйн лекцүүд
 
Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/
Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/
Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/
 
Cэтгэцèéí ýð¿¿ë ìýíä áà ñòðåññ
Cэтгэцèéí ýð¿¿ë ìýíä áà ñòðåññCэтгэцèéí ýð¿¿ë ìýíä áà ñòðåññ
Cэтгэцèéí ýð¿¿ë ìýíä áà ñòðåññ
 
Setgets
SetgetsSetgets
Setgets
 
Лекц 9
Лекц 9Лекц 9
Лекц 9
 
бие хүний зан төлөв лекц 2
бие хүний зан төлөв лекц 2бие хүний зан төлөв лекц 2
бие хүний зан төлөв лекц 2
 
Лекц 8
Лекц 8Лекц 8
Лекц 8
 
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiyaхүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
 

Similar to эрэгтэйчүүд ангарагаас эмэгтэйчүүд сугараас

Дейл Карнеги
Дейл Карнеги Дейл Карнеги
Дейл Карнеги
Zaya G
 
эрүүл мэндийн зөвлөгөө2
эрүүл мэндийн зөвлөгөө2эрүүл мэндийн зөвлөгөө2
эрүүл мэндийн зөвлөгөө2
nandia
 
эрүүл мэндийн зөвлөгөө2
эрүүл мэндийн зөвлөгөө2эрүүл мэндийн зөвлөгөө2
эрүүл мэндийн зөвлөгөө2
Harliga79
 
эрүүл мэндийн зөвлөгөө2
эрүүл мэндийн зөвлөгөө2эрүүл мэндийн зөвлөгөө2
эрүүл мэндийн зөвлөгөө2
Davaa Khosoo
 
Surgan humuujuuleh zuwulguu
Surgan humuujuuleh zuwulguuSurgan humuujuuleh zuwulguu
Surgan humuujuuleh zuwulguu
Uzayaa
 
байгаль зөвлөгөө
байгаль зөвлөгөөбайгаль зөвлөгөө
байгаль зөвлөгөө
ba5
 
байгаль зөвлөгөө
байгаль зөвлөгөөбайгаль зөвлөгөө
байгаль зөвлөгөө
ba5
 
стрессээс гэж юу вэ
стрессээс гэж юу вэстрессээс гэж юу вэ
стрессээс гэж юу вэ
Arsenal Xvrlee
 
зөвлөгөө2
зөвлөгөө2зөвлөгөө2
зөвлөгөө2
eeneee
 
хүүхдийн сэтгэл зүй
хүүхдийн сэтгэл зүйхүүхдийн сэтгэл зүй
хүүхдийн сэтгэл зүй
azora14
 
лекц №9
лекц №9лекц №9
лекц №9
azora14
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө
Gsarnai99
 

Similar to эрэгтэйчүүд ангарагаас эмэгтэйчүүд сугараас (20)

бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
асуудлыг шийдэх
асуудлыг шийдэхасуудлыг шийдэх
асуудлыг шийдэх
 
Дейл Карнеги
Дейл Карнеги Дейл Карнеги
Дейл Карнеги
 
Уур бухимдал ба айдас
Уур бухимдал ба айдасУур бухимдал ба айдас
Уур бухимдал ба айдас
 
эрүүл мэндийн зөвлөгөө2
эрүүл мэндийн зөвлөгөө2эрүүл мэндийн зөвлөгөө2
эрүүл мэндийн зөвлөгөө2
 
эрүүл мэндийн зөвлөгөө2
эрүүл мэндийн зөвлөгөө2эрүүл мэндийн зөвлөгөө2
эрүүл мэндийн зөвлөгөө2
 
эрүүл мэндийн зөвлөгөө2
эрүүл мэндийн зөвлөгөө2эрүүл мэндийн зөвлөгөө2
эрүүл мэндийн зөвлөгөө2
 
Surgan humuujuuleh zuwulguu
Surgan humuujuuleh zuwulguuSurgan humuujuuleh zuwulguu
Surgan humuujuuleh zuwulguu
 
байгаль зөвлөгөө
байгаль зөвлөгөөбайгаль зөвлөгөө
байгаль зөвлөгөө
 
байгаль зөвлөгөө
байгаль зөвлөгөөбайгаль зөвлөгөө
байгаль зөвлөгөө
 
Jokes
JokesJokes
Jokes
 
стрессээс гэж юу вэ
стрессээс гэж юу вэстрессээс гэж юу вэ
стрессээс гэж юу вэ
 
ангариа0204
ангариа0204ангариа0204
ангариа0204
 
"сэтгэл" Б.Даваасүрэн
"сэтгэл" Б.Даваасүрэн "сэтгэл" Б.Даваасүрэн
"сэтгэл" Б.Даваасүрэн
 
зөвлөгөө2
зөвлөгөө2зөвлөгөө2
зөвлөгөө2
 
Energi ba gerlen burhuul
Energi ba gerlen burhuulEnergi ba gerlen burhuul
Energi ba gerlen burhuul
 
хүүхдийн сэтгэл зүй
хүүхдийн сэтгэл зүйхүүхдийн сэтгэл зүй
хүүхдийн сэтгэл зүй
 
Leg13.2
Leg13.2Leg13.2
Leg13.2
 
лекц №9
лекц №9лекц №9
лекц №9
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө
 

More from Bayarmaa Anu

эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлагаэмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
Bayarmaa Anu
 
менежмэнт семинар 2
менежмэнт семинар 2менежмэнт семинар 2
менежмэнт семинар 2
Bayarmaa Anu
 
Social programs in the united states
Social programs in the united statesSocial programs in the united states
Social programs in the united states
Bayarmaa Anu
 
Good neighbors mongolia
Good neighbors mongoliaGood neighbors mongolia
Good neighbors mongolia
Bayarmaa Anu
 
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
Bayarmaa Anu
 
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлагаэмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
Bayarmaa Anu
 
My profession is social work
My profession is social workMy profession is social work
My profession is social work
Bayarmaa Anu
 
Social programs in the united states
Social programs in the united statesSocial programs in the united states
Social programs in the united states
Bayarmaa Anu
 
Халамжийн менежмэнт семинар 2
Халамжийн менежмэнт семинар 2Халамжийн менежмэнт семинар 2
Халамжийн менежмэнт семинар 2
Bayarmaa Anu
 
ислам шашны үүсэх үеийн түүхэн
ислам шашны үүсэх үеийн түүхэнислам шашны үүсэх үеийн түүхэн
ислам шашны үүсэх үеийн түүхэн
Bayarmaa Anu
 
гэр бүлийн өнөөгийн байдал
гэр бүлийн өнөөгийн байдалгэр бүлийн өнөөгийн байдал
гэр бүлийн өнөөгийн байдал
Bayarmaa Anu
 
Undarmaa 110404213616-phpapp02
Undarmaa 110404213616-phpapp02Undarmaa 110404213616-phpapp02
Undarmaa 110404213616-phpapp02
Bayarmaa Anu
 
Random 131018004435-phpapp01
Random 131018004435-phpapp01Random 131018004435-phpapp01
Random 131018004435-phpapp01
Bayarmaa Anu
 
Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02
Bayarmaa Anu
 
Emegteichuudiin oroltsoo iltgel
Emegteichuudiin oroltsoo iltgelEmegteichuudiin oroltsoo iltgel
Emegteichuudiin oroltsoo iltgel
Bayarmaa Anu
 
эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалал
эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалалэмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалал
эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалал
Bayarmaa Anu
 

More from Bayarmaa Anu (20)

эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлагаэмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
 
менежмэнт семинар 2
менежмэнт семинар 2менежмэнт семинар 2
менежмэнт семинар 2
 
Social programs in the united states
Social programs in the united statesSocial programs in the united states
Social programs in the united states
 
Good neighbors mongolia
Good neighbors mongoliaGood neighbors mongolia
Good neighbors mongolia
 
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
 
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлагаэмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
 
My profession is social work
My profession is social workMy profession is social work
My profession is social work
 
Social programs in the united states
Social programs in the united statesSocial programs in the united states
Social programs in the united states
 
Good neighbors mongolia
Good neighbors mongoliaGood neighbors mongolia
Good neighbors mongolia
 
Халамжийн менежмэнт семинар 2
Халамжийн менежмэнт семинар 2Халамжийн менежмэнт семинар 2
Халамжийн менежмэнт семинар 2
 
Tusul
TusulTusul
Tusul
 
Presentation2
Presentation2Presentation2
Presentation2
 
ислам шашны үүсэх үеийн түүхэн
ислам шашны үүсэх үеийн түүхэнислам шашны үүсэх үеийн түүхэн
ислам шашны үүсэх үеийн түүхэн
 
гэр бүлийн өнөөгийн байдал
гэр бүлийн өнөөгийн байдалгэр бүлийн өнөөгийн байдал
гэр бүлийн өнөөгийн байдал
 
Undarmaa 110404213616-phpapp02
Undarmaa 110404213616-phpapp02Undarmaa 110404213616-phpapp02
Undarmaa 110404213616-phpapp02
 
Random 131018004435-phpapp01
Random 131018004435-phpapp01Random 131018004435-phpapp01
Random 131018004435-phpapp01
 
Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02
 
Emegteichuudiin oroltsoo iltgel
Emegteichuudiin oroltsoo iltgelEmegteichuudiin oroltsoo iltgel
Emegteichuudiin oroltsoo iltgel
 
Bagaar ajillah
Bagaar ajillahBagaar ajillah
Bagaar ajillah
 
эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалал
эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалалэмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалал
эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалал
 

эрэгтэйчүүд ангарагаас эмэгтэйчүүд сугараас

  • 2. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын ихээхэн том ялгааны нэг нь сэтгэлийн дарамттай байх үеийн хандлага өөр өөр байдаг.
  • 3.  Эрэгтэй хүн сэтгэл зовоож буй асуудалдаа илүү төвлөрч зожиг, ганцаараа болдог байхад эмэгтэй хүн улам гутранги болж бодолд автаж сэтгэлийн хөдөлгөөн нь илүү давамгайлдаг.
  • 4.  • -Ийм үед эрэгтэй хүн дарамттай болгоод байгаа асуудлаа шийдсэнээр сэтгэлээ засаж чаддаг байхад -эмэгтэй хүн сэтгэлээ онгойтол сайхан ярьснаар дарамтнаас ангижирч гардаг..
  • 5.
  • 6. Том гэртээ ирээд амрахыг хүсч байв. Тэр чимээгүйхэн сонин уншиж сууна. Тэр өдрийн шийдвэрлэгдээгүй асуудалд сэтгэл нь хямарсан байв. Тэр бүхнийг мартаж сэтгэлээ тайтгаруулахыг оролдож байв. Эхнэр Мэри нь ч бас өдрийн болж өнгөрсөн бүхнээ ярьж санаа амрахыг хүсч байв. Энэ өөр өөр хандлага нь аажимдаа дургүйцэл, гомдлыг бий болгож байв. Мэри дэндүү их ярьж байна хэмээн Том битүүхэндээ бодож байхад Мэри огт тоохгүй тоомжиргүй хандаж байна хэмээн бодож байв. өөр өөрсдийнхөө уг шинж, ялгааг ойлгон танихгүйгээр улам бие биеэсээ хөндийрч холдох юм.
  • 7. Эмэгтэй хүн сэтгэлээ онгойтол ярьж байж тайвширдаг бөгөөд ярих нь үнэхээр чухал гэдгийг мэдэхгүйгээс болж Том, Мэриг дэндүү их ярьж, үглэх юм гэж бодон сонсохоос цааргалдаг. Томийн хувьд сонин уншиж сэтгэл нь тайвширдаг гэдгийг мэдэхгүйгээс болж Мэри өөрийг нь үл ойшоож байна хэмээн бодох юм. Хүсэхгүй байхад нь ярь хэмээн хүчилж шаардах юм. Сэтгэлийн хүнд дарамтанд ороход эрэгтэй эмэгтэй хүн хэрхэн хандаж, хүлээн авдгийг нарийн сайн ойлгосноор дээрхи үл ойлголцолыг шийдэх боломжтой болно. Ангараг, Сугар гариг дахь амьдралыг эргэн санаж эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгааг таньж мэдэцгээе.
  • 8.   Сэтгэл санааныхаа тавгүй байдал жаргал зовлонгоо хуваалцах дотны найз нөхөдтэй байснаар Сугарынхан өөртөө сэтгэл хангалуун явдаг юм.  Харин Ангарагынхан өөрийнхөө сэтгэлийн агуйд орж асуудлаа өөрөө өөрөө шийдэж чадсанаар сэтгэл хангалуун болдог.
  • 9. Сэтгэлийн гүн агуйдаа тайвширлыг олох Эрэгтэй хүн стресс-д орохдоо сэтгэлийнхээ гүн агуй руу шургаж сэтгэл зовоосон асуудлаа шийдэхэд бүх анхаарлаа чиглүүлдэг. Хамгийн яаралтай шийдэх асуудал юмуу эсвэл хамгийн хэцүү асуудлыг голдуу шүүрч авдаг. Нэгэн асуудал руу бүх анхаарлаа төвлөрүүлснээр түр зуур өөр бусад зүйл юу болж буйг ор тас мартдаг. Бусад асуудал, хариуцлага ард нь бүдгэрэн сарниж буй маягтай байдаг.
  • 10.   Яг ийм үед тэр ойр дотны харилцаандаа ч гэсэн эрс хөндийрч мартамхай, хариуцлагагүй, бодлогоширч санааширсан байдалтай болдог. Жишээ нь гэрийнхэнтэйгээ ярилцах үед оюун санааных нь таван хувь л гэр үлдсэн 95 хувь нь ажлынхаа тухай л бодсоор байдаг.
  • 11.   Их дарамтанд орохын хирээр зөрөлдөж буй асуудалдаа улам шаналан зовдог.  Яг ийм үед эмэгтэй хүнд анхаарал халамж тавих чадваргүй болдог.  Оюун санаа нь бүрэн автагдаж түүнээсээ гарах хүч чадалгүй болсон байдаг.  Шийдвэрээ олох юм бол дорхноо сэтгэл нь амарч гүн агуйгаасаа гарч гэнэт бусадтай урьдын адил харилцаж эхэлдэг. Түүний бүх анхаарал яг одоо болж буй асуудалд бус шийдвэр олж гаргахын тулд бүх талаас нь эргэцүүлэн бодож буй өнгөрсөн асуудал нь л юм.
  • 12.   Сонин унших,  зурагт үзэх,  машин жолоодох,  биеийн хүчний дасгал хийх, хөл  бөмбөгийн тэмцээн үзэх,  сагсан бөмбөг тоглох гэх мэт юм.  Ямар нэгэн хүч, оюун сорьсон үйлийг хийхэд оюун санааных нь таван хувь л шаарддагддаг бөгөөд сэтгэл зовоосон асуудлыг нь мартагнуулахад дэм өгдөг юм. Маргааш нь дахиад л өмнөхөөсөө илүү их амжилттайгаар нөгөө асуудал уруугаа анхаарлаа төвлөрүүлдэг. Асуудлаа шийдэж чадахгүй байх юм бол сэтгэлийн гүн агуйдаа шигдээд л байдаг. үүнээсээ салахын тулд эгэл жирийн бяцхан асуудлыг шийдэхэд анхаарлаа хандуулдаг.
  • 13.  Эрэгтэй хүн сэтгэлийн гүн агуйдаа шигдээстэй байх үедээ хамгийн хайртай хань ижилдээ ч анхаарал тавих хүчгүй болчихдог. Ийм үед эмэгтэй хүний зүгээс ойлгон хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Ийм үед эмэгтэй хүн хэрхэн хандаж харилцах вэ?
  • 14. Тэр эрэгтэй хүнийг дарамтанд ороод ямархуу нөхцөл байдалд байгааг мэдэхгүй учраас л юм. Нөхөр нь гэртээ харьж ирэн сэтгэл зовоож буй бүх асуудлаа ярих юм бол эхнэр нь илүү их энэрэнгүй хандаж өрөвдөн хайрлаж магадгүй. Ярихгүй байх юм бол үл тоомсорлож байна хэмээн эмэгтэй хүн боддог. Ярихгүй байгаа учраас уурлаж байна эсвэл огтхон ч хайхрахгүй байна хэмээн буруугаар ойлгон боддог.
  • 15.  Ангарагийнхан дарамтанд орохдоо ямар байдалтай байдгийг эмэгтэйчүүд бараг ойлгодоггүй. Сугарынхан шиг бүх л зовлонгоо тоочиж, илэн далангүй байх ёстой юм шиг боддог. Эрэгтэй хүн гүн агуйдаа шигдээстэй байх үед нь сэтгэлээ нээсэнгүй гэж эмэгтэйчүүд эгдүүцэн дургүйцдэг. Гэнэт тэр мэдээ лүү хамаг анхаарлаа төвлөрүүлэхэд юмуу эсвэл өөрийг нь огт хайхралгүй гадаа гарч сагс тоглоод байхад нь эмэгтэй хүн гомддог.
  • 16. Ангарагийнхан сэтгэлийн гүн агуйдаа байх үед найз нөхөд бусад хүнийг бараг хайхрахгүй мартах шахдаг. Бусдыг хайхрахаасаа өмнө өөрийгөө хайхар гэсэн зөн совингоо дагадаг байж магадгүй.
  • 17.  Иймэрхүү байдлыг эмэгтэй хүн хараад, ихэнхдээ гомдож өширхдөг. үл тоомсорлоод буй эрэгтэй хүнээс хайрлаж халамжуулах эрхийнхээ төлөө эмэгтэй хүн тэмцэхийн тулд тодорхой шаардлага тавьдаг. өөрийнхөө юу бодож буйг тэр чигээр нь илэрхийлэхийнхээ оронд эрэгтэй хүн огт өөр Ангараг гарагийнх шүү гэдгийг санаснаар стресс дарамтанд орохдоо ямар байдалтай байдгийг нь ойлговол ухаалаг, зөв зүйтэй харилцаж чадах юм.
  • 18.  Түүнийг эсэргүүцэж үгүйсгэхийнхээ оронд хүчээ нэгтгэн дэмжин тусласнаар өөрийн хүсэж буй хайраа олж авч чадна. өөрөөр хэлбэл эрэгтэй хүн агуйдаа байхдаа бусадтай хэрхэн хол зайнаас харьцдаг гэдгээ бараг мэддэггүй. Эрэгтэй хүн агуйдаа байх нь эмэгтэй хүнд хэрхэн нөлөөлдөгийг ойлгосноор өөрийг нь огт хайхрахгүй тийм чухал биш хүн нь юм гэсэн эмэгтэй хүний бодолд энэрэнгүй, нухацтай хандаж чадна. Эмэгтэй хүн огт өөр Сугар гаригийнх шүү гэдгийг санасанаар эрэгтэй хүн илүү их хүлээцтэй хүндлэн харьцаж чадах юм. Эмэгтэй хүний гаргаж буй хандлага, сэтгэл хөдлөлийг ойлгохгүйгээс болж ихэнхдээ өөрийгөө өмгөөлөн хэрүүл маргаан үүсгэж эхэлдэг.
  • 19. 1.“Чи ерөөсөө сонсохгүй юм ” гэж эмэгтэй хүнийг гомдлоход эрэгтэй нь “Чи юу яриад байгаа юм бэ” Хэлсэн бүгдийг чинь би эргүүлээд хэлж чадна шүү дээ. “Агуй”-даа байгаа эрэгтэй хүн оюун санааныхаа таван хувь л түүний яриаг тогтоодог. үүнийгээ сонсож байна гэж тэр үздэг. Гэвч эмэгтэй хүн бүрэн дүүрэн анхаарлаа хандуулахыг шаарддаг.
  • 20. 2. Эмэгтэй хүн:- “Санаа сэтгэл чинь хаана байна вэ лав л энд алга“ гэж сэтгэл зовонгүй өгүүлэхэд эрэгтэй хүн: “Чи юу яриад байгаа юм бэ? Би энд л байна шүү дээ. Чи намайг харахгүй байна уу?” гэж эгдүүцэнгүй хариулна. Бие махбодиороо дэргэд нь харагдаж байхад эмэгтэй хүн “Энд алга” гэж хэлэх нь зохистой бус хэмээн эрэгтэй хүн үзэх боловч, эмэгтэй хүний хувьд бодитой биеэрээ харагдаж байгаа ч санаа сэтгэл нь хаа хол байгаа учраас сэтгэл дундуур байна гэсэн үг юм.
  • 21. 3. Эмэгтэй хүн “Чи намайг хайхрахгүй байна” гэхэд эрэгтэй хүн Тийм зүйл ёстой байхгүй, чамайг хэнээс ч илүү хайрлаж л байгаа шүү дээ, би хэний төлөө ингэж их толгойгоо гашилгаж байна. Чиний л төлөө шүү дээ гэнэ. Ингэж их зовж, шаналж байгааг тэр ойлгох ёстой гэж эрэгтэй хүн шалтаглана. Гэвч эмэгтэй хүн зөвхөн халуун дулаан хайрын үг ч юмуу эсвэл хоромхон ч атугай тэвэрч үнсүүлэхийг л хүсч байгаагаас тэр юм.
  • 22.   Эмэгтэй хүн:Би чамд тийм их чухал хүн биш юм - даа гэхэд эрэгтэй хүн “Чи солиотой юм уу. Мэдээж чи надад чухал хүн шүү дээ ” гэнэ. Эрэгтэй хүний хувьд эмэгтэй хүн ингэж мэдэрч байна гэдэг ухаан санаанд оромгүй зүйл. Хоёр биенийхээ сайн сайхны төлөө л би ингэж зовж байхад тэр яагаад ойлгохгүй байна хэмээн гайхдаг. Зөвхөн ганцхан асуудал дээр төвлөрөөд түүнийг огтхон ч хайхрахгүй байгаагаа эрэгтэй хүн ухаардаггүй. Ямар ч эмэгтэй хүн ингэж бодох бөгөөд өөр дээрээ тусган авч чухал биш хүн нь юм хэмээн гомддог. Би чамд тийм их чухал хүн биш юм
  • 23.
  • 24. Эрэгтэй, эмэгтэй хүн хэн хэн нь л хүчээ нэгтгэж бие биенээ илүү сайн ойлголцох хэрэгтэй. Эрэгтэй хүн огт хайхрамжгүй болж эхлэхэд эхнэр нь өөр дээрээ тусгаж авдаг. Дарамтанд орсон үедээ зөвхөн ганцаараа өөрөө өөрийнхөөрөө шийдэх нь түүнд их тустай боловч хажуу дахь ханийнхаа зовж буй сэтгэлийг тайтгаруулж чаддаггүй.
  • 25.   Ийм үед л эмэгтэй хүний сэтгэлийг хүндэлж үзэх нь эрэгтэй хүнд маш чухал юм. Эмэгтэй хүн өөрийг нь үл хайхарч халамжилж, хайрлаагүй, сэтгэл дундуур байдлаа ярих хэрэгтэйн адил эрэгтэй хүн өөрийн сэтгэлийн агуйдаа шургаж ярихгүй байж ч болох юм. Эрэгтэй хүн эмэгтэй хүний сэтгэлийг ойлгохгүй байсаар байна гэдэг эмэгтэй хүний хувьд зүрх сэтгэл нь нэг л хэцүү зовлонтой байсаар байдаг. Энэ байдлаасаа ангижирч гарч чаддаггүй. Яг ийм үед өөрийнхөө мэдэрч буй сэтгэлийг ярих нь зүйтэй гэж эмэгтэй хүн боддог.
  • 26.  Эмэгтэй хүн стресс дарамтанд орсон үедээ хэн нэгэнд ярих хэрэгтэй гэж өөрийн эрхгүй боддог. Ямар ч асуудал байсан ч гэсэн түүнийг сэтгэл хөдлөлөөрөө илэрхийлдэг. Нэг л ярьж эхэлвэл ямар ч асуудлыг юун түрүүнд шийдэх ёстой, үгүй эсэх чухал биш байдаг. Уурлах юм бол том жижиг гэлтгүй бүх л зүйлийг хамааруулчихдаг. Түүний хувьд асуудлыг шийдэх үгүй нь тийм чухал биш өөрийгөө илэрхийлснээр хүнд өөрийгөө ойлгуулж тайтгарч тайвширахыг л хүсдэг учраас хамаа намаагүй зовлонгоо тоочсоноор уур нь гарч тайвширч эхэлдэг. Сэтгэлээ онгойтол ярьснаар тайвширлыг олдог
  • 27.
  • 28.
  • 29. Аажим аажимдаа хэн нэгэн нь түүнийг сонслоо гэж үзэх юм бол дарамт нь алга болчихдог. Нэг сэдвийг ярьсаны дараа түр зуур амсхийгээд дараагийн сэдэв рүү шилждэг. Иймэрхүү маягаар өөрийнхөө сэтгэл зовоож буй асуудал, цөхрөл гомдол, гунихрал, сэтгэл гонсойлгосон зүйлээ бүгдийг нь давхцуулан үргэлжлүүлэн ярьж дэлгэдэг. Тэрхүү ярианы сэдэв нь ямар нэгэн дүрэм журамд захирагдалгүй логик уялдаа холбоонд огт хамааралгүй байдаг. Хэрвээ хэн нэгэн өөрийг нь ойлгоогүй байна гэж мэдрэх юм бол шаналал нь улам лавширч бүр цаашлаад улам илүү уур уцаартай болдог.
  • 30.   Сэтгэлийн гүн агуйдаа байгаа эрэгтэй хүнд анхаарлыг нь сарниулж саатуулах жаахан ч атугай зүйл хэрэгтэй байдгийн адил хэн нэгэн нь сонсохгүй зүрх сэтгэлийг нь нээхгүй байна гэдгийг мэдэрч сэтгэл дундуур байгаа эмэгтэй хүнд хөндлөнгийн өөр нэгний асуудлыг хөндөн ярих юм бол арай жаахан тайвширдаг. өөрийн эмзэглэж буй хувийн асуудлаа мартахын тулд хөндлөнгийн хүний асуудалд сэтгэл хөдлөлөөр орж эхэлж болзошгүй. Нэг үгээр хэлбэл найз нөхөд, хамаатан садан, хамт олны асуудлыг хэлэлцэж ярилцсанаар өөрөө тайвширч тайтгарчихдаг. өөрийнх ч бай өрөөлийнх ч бай ямар нэгэн асуудлыг ярьж байна гэдэг сэтгэлийн дарамтанд орсон эмэгтэй хүний байгалийн жам ёсны бөгөөд эрүүл саруул шинж төрх юм. Эмзэглэж буй сэтгэлээ мартахын тулд эмэгтэй хүн өрөөл бусдын асуудалд өөрийн эрхгүй сэтгэл хөдлөлөөрөө орж эхэлж болзошгүй.
  • 31.   Эмэгтэй хүн зовлонгоо тоочиж байх үед эрэгтэй хүн голдуу эгдүүцэж эсэргүүцдэг. Эмэгтэй хүн зовлонгоо ярьж байна гэдэг эрэгтэй хүнийг бас тэр асуудалд хариуцлага ав гэсэн үг хэмээн таамаглачихдаг. Эмэгтэй хүн зовлонгоо хэдий чинээ их ярина төдий чинээгээр өөрийг нь буруушааж, зэмлэж байна хэмээн боддог. Эмэгтэй хүн сэтгэлээ тайвшруулан санаагаа амраах гэж ярьж байна шүү гэдгийг эрэгтэй хүн ухаарч ойлгодоггүй. Зүгээр л түүнийг сонсоход л ямар их баярлах вэ гэдгийг эрэгтэй хүн мэддэггүй. Эмэгтэй хүн ярихыг хүсч байгаа үед эрэгтэй хүн хэрхэн харьцаж хандах вэ?
  • 32.  Ангарагийнханы хувьд ярих хоёр шалтгаан байдаг нь хэн нэгнийг буруушаан зэмлэх, ямар нэгэн зөвлөгөө хүсэх үед. Эмэгтэй хүн маш их уурлаж байх үед өөрийг нь зэмлэн буруутгаж байна хэмээн эрэгтэй хүн боддог. Арай бага уурлаж байх үед нь өөрөөс нь зөвлөгөө заавар хүсч байна хэмээн эрэгтэй хүн боддог. Заавар зөвлөгөө хүсч байна гэж бодох юм бол “Засан-залруулагч малгай”гаа духдуулаад санаа зовж буй асуудлыг нь шийдвэрлэх гэж оролддог. Аль ч нөхцөлд сонсоно гэдэг хэцүү гэдгийг эрэгтэй хүн дор нь ойлгодог.
  • 33.   Эрэгтэй хүн санаа зовж буй асуудалд нь хариу шийдвэр өгөхөд эмэгтэй хүн өөр олон асуудлын талаар үргэлжлүүлэн ярьсаар байдаг. Дахиад хоёр гурван шийдвэр гаргаж хэлбэл санаа нь амрах болов уу хэмээн эрэгтэй хүн боддог. Ангарагийнхан шийдвэр гаргаснаар сэтгэл санаа нь уужирдаг учраас тэр. Эмэгтэй хүн төдийлөн сэтгэл хангалуун бус байхад өөрийнх нь гаргасан шийдвэр олигтой тус болохгүй няцааж үгүйсгэгдэхээр үл барам үнэлж хүндлэхгүй байна хэмээн боддог.
  • 34.
  • 35.   Эмэгтэй хүн өөрийн санаа зовж буй сэтгэлээр унаж гутарч гунисан цөхрөлөө дээрхи маягаар илэрхийлж байж болзошгүй тул дээрхи асуудлыг хэн ч шийдэж чадахгүй гэдгийг мэдэж байгаа ч гэсэн тайвшрахын тулд хэн нэгэнд ярих хэрэгтэй байсаар л байдаг. Сонсогч нь түүний арга барсан цөхрөл, гуниг гутралыг хуваалцахад өөрийн эрхгүй халамжлуулж хайрлуулж байна гэдгийг эмэгтэй хүн мэдэрдэг. Эмэгтэй хүн өөрийн мэдэлгүй эрэгтэй хүнийг залхаадаг. Эмэгтэй хүн сэтгэлээ уужиртал яриад тайвширдаг гэдгийг ойлгохгүй л бол эрэгтэй хүн халширч халгаж магадгүй. Яах ч аргагүй асуудлыг эмэгтэй хүн гомдоллон ярьж зовлон тоочиход эрэгтэй хүн ч мөн өөрийн эрхгүй залхаж цөхөрч эхэлдэг.
  • 36. Нэгд нэгэнгүй тоочих бүрд нь нэг бүрчлэн түүнийг шийдэх хэрэгтэй хэмээн эрэгтэй хүн буруугаар ойлгодог. Янз янзын юм хамж шимсэн ярианы холбоо хамаарлыг олохоо болихоороо тэвчээрээ алддаг. Түүнээс шийдвэр хүсэхдээ бус анхаарал хайр халамж, ойлголцолыг хүсч байна гэдгийг ахиад л эрэгтэй хүн ухаараагүй байдаг.
  • 37. Эмэгтэй хүн гэнэт ярианы сэдвээ өөрчилж эмх цэгцгүй ярихад эрэгтэй хүн логик дэс дараатай байх хэрэгтэй хэмээн буруугаар боддог. үүгээр зогсохгүй үргэлжлүүлэн гурав дөрвөн асуудлыг ярих юм бол эрэгтэй хүн яриануудын логик холбоог олох гэж бүр цөхрөнгөө барж санаа сэтгэл нь үймэрчихдэг.
  • 38. Эрэгтэй хүн сонсохоос татгалздаг өөр нэгэн шалтгаан бол ярианы хамгийн гол утга учрыг хайдаг. Гол утга учир мөн чанарыг мэдэхгүй бол асуудлыг шийдэж дүгнэж чаддаггүй.
  • 39. Ингэж их тоочиж сунжруулж ярьснаар эмэгтэй хүн сэтгэл нь амарч уужирдаг гэдгийг эрэгтэй хүн мэдэж байх юм бол төдийлөн их цөхөрч залхахгүй харин ч уужуу тайван ухаанаар сонсож тайтгаруулна. Эрэгтэй хүн асуудлыг шийдэж байх явцдаа хэцүү төвөгтэй, будлиантай, ярвигтай асуудлыг нэг бүрчлэн дүн шинжилгээ өгч дүгнэж үзсэнээр сэтгэл ханамжтай болдог байхад эмэгтэй хүн асуудлыг нэг бүрчлэн тоочиж нэгд нэгэнгүй учирлаж тайлбарласнаар сэтгэл хангалуун болдог
  • 40.
  • 41. Эрэгтэй хүнийг төөрөлдүүлэхээс зайлсхий. Ингэх юм бол өөрийнхөө юу хэлэх гээд буй санаагаа ойлгуулж чадах юм. Ингэснээр эрэгтэй хүн яриаг онолын хувьд эргэцүүлж ойлгосноор маш анхааралтай сонсох болно. Харамсалтай нь ихэнх эмэгтэй ингэж чаддаггүй утга учиргүй, эмх цэгцгүй зовлонгоо тоочиж эхэлдэг. Амсхийх ч завгүй яриагаа сунжруулах нь өөрийн сэтгэл хөдлөлөө оруулахад амар байдаг болоод тэр байх.
  • 42. Чухам ямар санаа агуулаад юу хэлэх гээд буйг ойлгохгүй бол эрэгтэй хүн улам сөрж эсэргүүцдэг. Харин эмэгтэй хүнийг зүгээр л сонссоноор түүнд ямар их сэтгэлийн дэмжлэг болдог гэдгийг ойлгосноор сонсох нь тийм их хэцүү биш гэдгийг ухаардаг. Хамгийн чухал нь эмэгтэй хүний асуудлыг заавал шийдэх албагүй зүгээр л ярьж байна гэдгийг эрэгтэй хүнд урьдчилж ойлгуулах юм бол тэр тайван сонсож чадах юм.
  • 43.   Ангараг, Сугар гаригийнхан хамтдаа энх амгалан аж төрж байсан. Учир нь тэд бие биенийхээ ялгааг ойлгон хүндэлж байсан учраас тэр. Сугарынханыг анхааралтай сайн сонсож хүндэлсэнээр ямар их сэтгэлийн дэм өгч болдгийг Ангарагийнхан мэдлээ. Ангарагийнхан сэтгэлийн дарамттай хүнд байх үед нь жаахан хөндийрөх хэрэгтэй. Эрэгтэй хүн гүн агуйдаа байхдаа сэрэх ухаарах боломжийг олдог гайхамшигтай мөчийг өнгөрүүлдэг. Энэ нь төдийлөн удаан үргэлжлэхгүй гэдгийг Сугарынхан мэдэж авлаа. Ангараг, Сугар гаригийнхан хэрхэн амар тайван болох вэ?
  • 44.  Эмэгтэй хүн шүүмжилж буруутгаж загнаж дайрч давшилж байсан ч энэ нь түр зуурын бөгөөд гэнэт сэтгэл нь тайвширч уужуу амгалан зүрх сэтгэлээр хандаж эхэлдгийг Ангарагийнхан ухаарсан юм. Сугарынхан зовлонгоо тоочиж ярьснаар сэтгэл нь амардгийг Ангарагийнхан сонсож сурсанаар ухаарсан. Сугарынхан зовлонгоо тоочин ярьж буй нь өөрийг нь буруутгаж байгаад бус тайван сонсож сурснаар сэтгэлийн зовлонгоос нь ангижруулж маш их эерэг зөөлөн хандлагатай болдогийг бүрэн дүүрэн ойлгосноор Ангарагийнхан сэтгэл нь амарч тайвширсан юм. Ийм ухамсартайгаар хандвал Ангарагийнхан бүх л асуудлыг нь шийдэх гэж хариуцлага хүлээх гэсэн байдлаар бус зүгээр л сонсох боломжтой болно. Аргыг нь олбол эмэгтэй хүн маш хурдан тайвширдаг.
  • 45. Ихэнх эрэгтэй хүн тэр ч байтугай эмэгтэй хүн хүртэл өөр дээрээ тэр зовлонг мэдрээгүй хүн яаж яриаг нь сонсож тайтгаруулж чадах вэ? гэдэг дээр ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Яриаг нь сонссоноор эмэгтэй хүн гэнэт хэрхэн өөрчлөгдөж сэтгэл нь тайвширч эерэг хандлагатай болдгийг урьд өмнө үзээгүй байсан. Эмэгтэй хүн өөрийг нь хэн нэгэн сайн сонсоогүй байвал нөгөө л бахь байдгаараа сэтгэл нь зовсоор байдгыг урьд өмнө нь харсан ч байж магадгүй.
  • 46.   Мөн өөрийгөө буруутгаж хариуцлага хүлээх маягаар бус сонсоно гэдэг түүнд хичнээн амар болохыг ойлгосон. Эмэгтэй хүний яриаг сонссоноор нэг өдрийн болж өнгөрсөн дарамтаа мартах хамгийн шилдэг арга гэдгийг ухаараад зогсохгүй ярьж буй хүнийх нь сэтгэл бүрэн дүүрэн амарч тайтгардаг гэдгийг ойлгосон билээ. Гэвч зарим үед эрэгтэй хүн үнэхээр их сэтгэлийн дарамттай үедээ сэтгэлийн гүн агуйдаа хоргодсоор аажимдаа мэдээ юмуу, уралдаан тэмцээн зэрэг ямар нэгэн анхаарал сарниулах зүйлээр сэргэж эхэлдэг. Ангарагийнхан сонсож сурсанаар агуу том нээлт хийсэн Сугарынханы зовж буй асуудлыг сонссоноор зурагтын мэдээ үзэж сонин уншиж өөрийгөө сатааруулдагтай адил сэтгэлийн гүн агуйгаасаа гарах боломжийг бас олдог болохыг ухаарсан юм.
  • 47. Ангарагийнхан сэтгэлийн гүн агуйдаа орно гэдэг хайрлахаа болилоо гэсэн үг биш гэдгийг ойлгосноор Сугарынхан тайвширч сэтгэл нь амарсан. Иймэрхүү хүнд сэтгэлийн дарамттай үед нь улам илүү ойлгож хүлээн зөвшөөрөх явдал юм. Сугарынхан ярьж байхад Ангарагийнхан сэтгэл нь нэг л төвлөрөхгүй хайхрамжгүй байх үед гомдож тунирхалгүйгээр яриагаа эелдэгээр зогсоож анхаарч анзаартал нь хүлээх хэрэгтэй. Эрэгтэй хүний сэтгэл нь уймарсан үед эмэгтэй хүний яриаг бүрэн дүүрэн сонсож анхаарлаа төвлөрүүлнэ гэдэг заримдаа хэцүү байдаг. Амгалан тайван эелдэг түвшин байдлаар эрэгтэй хүний анхаарлыг татвал их таатай байдлаар угтаж авдаг. Ангарагийнхан сэтгэлийн гүн агуйдаа тэр чигээрээ шигдсэн байгаа үед Сугарынхан зөвхөн сэтгэл хөдлөлөөрөө хүлээж авч болохгүй. Яг ийм үед ойртон дотночилон ярих бус эргэн тойрны бусад найзтайгаа уулзах, зугаацаж цэнгэх эсвэл дэлгүүр хоршоо орох үе юм. Ангарагийнхан өөрийг нь хайрлан хүндэтгэж хүлээн зөвшөөрлөө гэдгийг мэдрэх л юм бол маш хурдан сэтгэлийн гүн агуйгаасаа гардаг гэдгийг Сугарынхан ухаарсан билээ.