Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

хүүхдийн сэтгэл зүй

18,212 views

Published on

  • Be the first to comment

хүүхдийн сэтгэл зүй

  1. 1. Энэ хэн вэ?
  2. 2.  Энэ насныхны дуулгаваргүй загнах, дүрсгүйтэх, гөжүүдлэх, дураараа авирлах, “болохгүй” хэмээх хориглолтыг “албаар” зөрчих зэрэг үйлдлүүд нь өөрийн бие даасан тусгаар байдлаа ямар түвшинд байгааг сорьж үзэж буй нь тэр юм. Иймд эцэг эхчүүдийн гол үүрэг бол тэдний зөв үйлдлийг нь дэмжих, өөрт болон бусдад аюултай үйлдэлд нь хориг тавих, энэхүү хоригийг тэвчих сэтгэлзүйг төлөвшүүлэх чухал үе. Ямар нэгэн хориг анхааруулга нь шийтгэл биш дагуулж, зөвлөж сургах явдал юм.
  3. 3.  Ялган зааглах Тоглоомын насныхан өөрийгөө ээжээсээ салгаж, би “тусдаа”гэдгээ мэдэрч эхэлнэ. Мөн би эмэгтэй юу эрэгтэй юу, ээж аавынхаа шаардлагыг биелүүлэх үү үгүй юу, сайн уу муу юу, болно, болохгүй гэдгээ ялган салгаж эхэлнэ. Өөрийгөө тусдаа бие даасан хүн гэдгээ батлахын тулд ямар нэгэн юмыг өөрөө хийж үзэхийг эрхэмлэдэг. Иймээс “үгүй, би өөрөө” хэмээх хэллэг нь тэдний хөгжлийн түлхүүр үг нь юм.
  4. 4.  Сайн ба мууг ялгах Өөрийгөө бусдаас ялган зааглах үе шатаа амжилттай туулсан тоглоомын насныхан өөртөө болон бусдад хамаарахын хил хязгаарыг ойлгон мэдэрч сурсанаар эрүүл бие хүн болж төлөвших эх суурь нь тавигдана.
  5. 5.  Хамаарлын хэрэгцээ Айдас түгшүүр, ичгүүр гунигтай амьдрал дунд өссөн хүүхэд хамаарлын зааг ялгааг бодитоор танин мэдэхдээ будилдаг. Тэд хэрэгтэй үедээ бусдаас тусламж хүсэж чаддаггүй, “би хэн нэгнээс тусламж хүсвэл ичгүүртэй юм болно ” хэмээн зайлсхийх эсвэл “надад хэн нэгэн туслахгүй бол би хэн ч биш, би юу ч хийж чадахгүй”хэн нэгнээс хэт хамааралтай насанд хүрэгч болох магадлал өндөр байх нь Эцэг эхчүүд хүүхдийнхээ “үгүй” хэмээн зөрүүдлэх эсхүл “дэндүү дураараа” аашилж байгааг яах вэ хэмээн санаа зовнидог. Үүний цаанаа эцэг эхээсээ хайр, анхаарал татахыг хүссэн, хамаарал ба бие даасан байдлаа ялган салгах хэрэгцээ
  6. 6.  Тусгаар тогтнол, бие даалт Тоглоомын насныхны хөгжлийн гол хэрэгцээ нь өөрийн үнэлэмж, өөрийн итгэл, өөрийн “би” хэмээх бусдаас өөр ба төстэй талаа мэдрэх явдал юм. Энэ хөгжил ташаа төлөвшвөл өөрийн нөөц боломжоо илрүүлж чадахгүй, бусдаас бие даасан эсвэл хамаарлын зааг ялгаагаа олохгүй байх гэх мэт өөрийн үнэлэмж доогуур нэгэн болж төлөвших тал бий. Хүүхэд энэ насандаа “бие засаж” сурсанаар өөрийгөө хянан зохицуулж, бие даах анхны алхамаа хийдэг байна.
  7. 7.  Уурлах, зөрүүдлэх Тоглоомын насныхан өөрийн эсэргүүцлээ хэдэрлэх, уурлах, уйлах байдлаар илэрхийлэх нь түгээмэл. Монголчууд үүнийг “хүүхэд уйлахаараа, настайчууд үхэхээрээ айлгадаг” гэдэг. Энэ нь хоѐр талтай. Хэрэв хүүхэд өөрт нь аюултай буруу зүйл хийх гэж зүтгэвэл эцэг эхчүүд хоѐул “болохгүй” гэж тууштай хэлэх хэрэгтэй. Ингэснээр хүүхдэд шоовдорлогдох, гомдох мэдрэмж төрөхгүй. Нэг жишээ дурдахад нэгэн хүүхэд насанд хүрсэн хойноо “-ээжээ, та надад яах гэж шөвөг бариулсан юм бэ?- Ээж нь” би чамд болохгүй гэж хэлж ядаад авах гэсэн чинь чи уйлаад байсан шүү дээ”, -“Ээж минь би нүдээ сохортол уйлахгүй байсан шүү дээ” гэсэн гэдэг.
  8. 8.  Эцэг эхийн зүгээс тавьж буй шаардлагаа өөрийг нь үгүйсгэж, дарангуйлах, хавчин гадуурхаж буй биш, аюулгүй байдлыг нь хамгаалах үүднээс хориглож байна гэдгээ ойлгуулах хэрэгтэй Хүүхэд тухайн нөхцөл байдлаасаа гарахад нь хүлээцтэй хандаж, мэдрэмжээ илэрхийлэхийг нь зөвшөөрч тайвшрахыг нь хүлээх хэрэгтэй юм. “Чиний урам хугарч, бухимдаж байгааг чинь ойлгож байна” г.м
  9. 9.  Үр дүнтэй арга барил эзэмших: хүүхэд уурлан хэдэрлэх зан үйлээ хянахад нь туслах, газар савж унан тийчлэх, хазах, юм шидэх, гар хөлнөөс орооцолдон бахиран уйлах гэх мэт санасандаа хүрэх гэж эсэргүүцэл илэрхийлж болох юм. Энэ үед та аль болох тайван хандаж, хэсэг хугацаанд мэдрэмжээ илэрхийлэх боломж олгон, намдуу зөөлөн дуугаар “дуугаа аяд”, “одоо болно, тайвшир” гэж хэлэх, өөр анхаарлыг нь татахуйц зүйл рүү чиглүүлж, сарниулах гэх мэт аргуудыг “хүлээцтэй”хэрэглэж болно. Тэд биднээс энэхүү хүлээцтэй байдлыг хүсдэг
  10. 10.  Балчир насанд нь тогтсон суурь хүмүүжил – насанд хүрсэн хойно нь илэрч болзошгүй зан үйл: Юу хүсээд байгаагаа мэдэхгүй байх Шинэ сорилт хийхээс эмээх Өөрийнхөөрөө байж чадахгүй байх Зөрчил хямралаа зохицуулах, өөрийн байр сууриа хамгаалахдаа уурлах, айх Бусдаас зожигрон ганцаардах эсхүл урхидуулах Хил хязгаарын хэм хэмжээг тогтоох чадвар сул

×