Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

байгаль зөвлөгөө

339 views

Published on

Published in: Education
  • Be the first to comment

  • Be the first to like this

байгаль зөвлөгөө

  1. 1. Цахим зөвлөгөө Аз жаргалтай байхын тулд яах ёстой вэ ? Хүн аз жаргалын төлөө дандаа тэмцэж байдаг. Аз жаргал гэж бүх юмандаа сэтгэл хангалуун  байхыг хэлнэ. Сэтгэл хангалуун байна гэдэг нь өөртөө одоо байгаа бүхэндээ сэтгэл хангалуун  байх явдал.  Аз жаргалыг гаднаас эрэх биш дотроосоо олно. Жинхэнэ  аз жаргал бол сэтгэлийн  амар тайван байдал.Үүнийг олж аваагүй цагт хэзээ ч аз жаргалтай болж чадахгүй. Амьдралд  тохиолдох  хэцүү хатуу бүхнийг давж чадвал аз жаргалын нар гийнэ. Аз жаргалтай байхын тулд: ­ Нийгмийн  идэвхтэй гишүүн байх ­Эелдэг сайхан зан харьцаатай байх ­Хөдөлмөрч хичээнгүй байх ­ Бусдыг уучилж чаддаг байх ­Сэтгэлийн тэнхээтэй байх ­Төлөвлөсөн ажлаа цагт нь дуусгадаг байх чадварыг  эзэмшсэнээр бид аз жаргалтай амьдрах болно. Дутагдалгүй төгс хүн гэж байдаггүй.Дутагдалтай гэдгээ хүлээн зөвшөөрч,дутагдлаа бага  багаар засаж чадвал ухаалаг хүн гэдгээ харуулна.Миний шунал хэр байх,уур уцаар ямар байна  гэж өөрөөөсөө асуу.Уур уцаар ,шунал,  тачаал . мунхаг гэсэн гурван муу сэтгэлийн 84000 гэм  хор байдаг гэдэг. Өдөр бүрийнхээ үйл ажиллагаагаар сэтгэлийн муу шинжээ арилгах хэрэгтэй. /Аль болох уурлахгүй байхыг бодох гэх мэт/Сэтгэлийн муу чанараа засаж залруулахыг  гэгээрэл гэж хэлнэ.Мунхрал бол дандаа муу юмыг түрүүлж боддог.Хов эвийг эвддэг.Ховоос хонзон үүсдэг.Би дээрэнгүй зан гаргачих вий,худал хэлэх вий,хулгай хийчих вий ,хүн гомдоочих вий гэж айж бай!Хүнтэй хэрэлдэх  үедээ л залхуурахыг хэрэглэ! Бодол үг хоёроо цэнэж бай!Сайхан сэтгэлтэй л байвал гоо үзэсгэлэн өөрөө ирнэ. Хүний оюунлаг тал хөгжихөөр  материаллаг хэрэглээ багасаад ирдэг.Мэдлэг нимгэнтэй хүн эрээн ,мяраан элдэв зүйлд шохоорхдог.Та энэ дэлхий дээр ганцхан хувь учраас бусадтай өөрийгөө бүү зүйрлэ.Өөрөөрөө бахархаж яв.Өөрийгөө хүнээс доогуур бүү тавь.Хүнийг магтах гэдэг бурханлаг чанар./магтвал хамаг сайныг нь авдаг.

×