SlideShare a Scribd company logo
1 of 16
Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
Оршил
Монгол улс 1990-ээд оноос зах зээлийн тогтолцоонд шилжих стратегийн зорилгыг
хэрэгжүүлэх хугацаанд хийсэн шинэчлэлийн нэг нь нийгмийн даатгалын тогтолцоог зах
зээлийн харилцааны жишигт нийцүүлсэн явдал юм. Төрөөс нийгмийн даатгалын талаар
баримтлах бодлогыг боловсруулахдаа эдийн засаг зах зээлийн харилцаанд шилжиж буй
үед өмчийн олон хэвшил буй болсон. Мөн иргэдийн нийгмийн хамгааллын төлөө зөвхөн
төр төдийгүй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд өөрсдөө хариуцлага хүлээх шаардлага
гарсан.
Энэ ажлын гол зорилго нь Монгол улсын тэтгэврийн тогтолцоог судлаж, түүний
хөрөнгийн эх үүсвэр, хуваарилалтыг оновчтой болгох замаар тэтгэврийн тогтолцоог
хэрхэн боловсронгуй болгож болох вэ гэдгийг харуулахыг зорьлоо. Монгол улсад ямар
тэтгэврийн тогтолцоо хэрэгжиж байсан, одоо ямар тэтгэврийн тогтолцоотой байгаа,
цаашид ямар тогтолцоотой болох, түүнийг хэрхэн сайжруулж болох вэ гэх мэт асуудлыг
тодорхойлоход чиглүүллээ.

1
Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
Тэтгэврийн тогтолцооны агуулга
“Нийгмийн даатгал” нь иргэн, төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын
дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах,
хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болход өөрт нь тэрчлэн даатгуулагс нас
бархад түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй хүмүүст хууль тогтоомжинд
заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм эдийн засгийн арга хэмжээ
юм.
Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн хамгийн оновчтой арга хувилбар бүхий бодлого
боловсруулахдаа энэ салбарт мөрдөж буй дэлхийн практикт тэтгэврийн тогтолцоонд
улаамжлалт “эв санааны нэгдлийн” болон “өөрийгөө санхүүжүүлэх” тогтолцоо гэсэн 2
хэлбэр ашиглагдаж байна.
Уламжлалт “эв санааны нэгдлийн” тогтолцоо
Уламжлалт “эв санааны нэгдлийн” тогтолцоо гэдэг нь одоогийн даатгуулагчдын
шимтгэлийн орлогоор одоогийн тэтгэвэр авагчдын тэтгэврийг олгож байгаа тогтолцоо юм.
Өөрөөр хэлбэл залуу үеийнхэн настайчуудынхаа тэтгэврийг даана гэсэн үг юм. Энэ арга
нь бараг дэлхийн улс орон болгонд оршдог. Мөн үүнийг хуваарилалтын тогтолцоо ч гэдэг.
Энэ утгаараа хуваарилалтын тогтолцоо гэдэг нь ажил олгогч, даатгуулагчдын төлсөн
шимтгэлийн орлогоос тэтгэвэр авагчдын хөрөнгийг санхүүжүүлж орлогоороо зарлагаа
нөхөх зарчмаар ажиллахыг хэлнэ. Хамгийн өндөр хөгжилтэй орнуудад дундаж наслалтын
түвшин өсөж төрөлт багассанаар тэтгэвэрт гарсан нэг хүнд ноогдох ажиллагсдын тоо
сүүлийн 40 жилийн турш буурсаар байна.
“Өөрийгөө санхүүжүүлэх” тогтолцоо
Өөрийгөө санхүүжүүлэх тогтолцоо гэдэг нь ажиллагсад тэтгэврийн насанд зориулж
хөрөнгө хуримтлуулахыг хэлнэ. Ажилтны тэтгэврийн хэмжээ нь тухайн ажилтны төлж
ирсэн шимтгэлийн хэмжээ болон түүний хөрөнгө оруулалтын ашгийн хэмжээгээр
тодорхойлогддог.

Өөрийгөө санхүүжүүлэх тогтолцоог бүрэн хуримтлалын болон хагас хуримтлалын
тогтолцоо гэж ангилдаг.
2
Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
Бүрэн хуримтлалын тогтолцоо гэдэг нь даатгуулагчын тэтгэврийн даатгалын санд
насан туршдаа төлсөн шимтгэл нь уг иргэний тэтгэвэрт зориулагдаж, шимтгэлийн
хуримтлал нь зөвхөн өөрийгөө бүрэн санхүүжүүлэх зарчмаар ажиллахыг хэлнэ.
Хагас хуримтлалын тогтолцоо гэдэг нь хуваарилалтын болон хуримтлалын аргыг
хослуулан хэрэглэж, хуваарилалтын зарчмыг бүрэн хуримтлалын тогтолцоонд үе
шаттайгаар шилжүүлэхийг хэлнэ.
Өөрийгөө санхүүжүүлэх тогтолцоонд олон хэлбэр байдаг. Эдгээр нь тус бүрдээ өвөрмөц
онцлогтой ба давуу болон сул талтай. Эдгээрийг товчхон авч үзвэл
•

Нөөцийн сангийн хэлбэр

Энэ нь Засгийн газраас шимтгэлийг цуглуулж хөрөнгө оруулалт хийдэг тогтолцоо юм.
Иймд нөөцийн сангийн хэлбэрт хөрөнгө оруулалтыг хувийн тэтгэврийн сангийн
менежерүүд хийдэггүй.
•

Сайн дурын өөрийгөө хэсэгчлэн санхүүжүүлэх хэлбэр

Энэ нь хөгжингүй орнуудад ихээхэн ажиглагддаггүй. Учир нь хөгжингүй орны засгийн
газрууд уг тогтолцоог хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгсэл болгон ашиглаж заавал
оролцох тогтолцооны эрсдлээс сэрэмжлэн тэтгэврийн хадгаламжийг нэмэгдүүлэх
бололцоог олгодог.
•

Заавал оролцох өөрийгөө хэсэгчлэн санхүүжүүлэх хэлбэр

Энэ нь саяханаас нэвтэрч эхэлж байгаа бөгөөд анх Аргентинд хэрэгжүүлсэн. Энэ хэлбэр
нь уламжлалт “эв санааны нэгдлийн” зарчимд тулгуурладаг ба тэтгэврийн хувийн дансанд
сайн дурын үндсэн дээр шимтгэд төлөх явдлыг зөвшөөрсөн хэсгээс бүрджээ. Өөрийгөө
санхүүжүүлэх тогтолцоонд шилжих нь одоогийн тэтгэвэр авагчдад төлөх хөрөнгийн эх
үүсвэрийг бууруулах сул талтай.
•

Заавал оролцох өөрийгөө бүрэн санхүүжүүлэх хэлбэр

Үүнийг 1981 оноос Чили улс эхэлж нэвтрүүлжээ. Энд улсаас олгох тэтгэврийн тогтолцоо
нь бүхлээрээ өөрийгөө санхүүжүүлэх хувийн тогтолцоо болсон. Аливаа улс орон энэ
хэлбэрт шилжихэд Засгийн газар нь илүүдэл хөрөнгө сайтай бол амжилттай хэрэгжинэ
гэсэн үг.
Тэтгэврийн шинэчлэлд Өөрийгөө санхүүжүүлэх тогтолцоог илүү үзэх болсны учир нь:
-

Өөрийгөө санхүүжүүлэх тогтолцооны элементийг уламжлалт тогтолцоотой
хослуулсан хэлбэр нь эрсдэл багатай. Учир нь өөрийгөө санхүүжүүлэх
тогтолцооны элемент нь ажиллах хүч, хүн ам зүйн өөрчлөлттэй холбоотой
эрсдлийг бууруулдаг.

3
Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
-

Ижил хэмжээний шимтгэлд өөрийгөө санхүүжүүлэх тогтолцоо нь арай ахиу
хэмжээний тэтгэвэр тэтгэмж олгодог. Энэ нь уламжлалт эв санааны нэгдлийн
тогтолцооноос хямд төсөр байдаг.

-

Өөрийгөө санхүүжүүлэх тогтолцоо нь дотоодын хуримтлалын хадгаламжийн
хэмжээг өсгөн улмаар эдийн засгийн өсөлтийг хурдасгадаг. Аливаа эдийн засагт
хадгаламжийн хөрөнгө нь хөрөнгө оруулалтын сан болдог бөгөөд хөрөнгө
оруулалт нь эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр юм.

-

Өөрийгөө

санхүүжүүлэх

тогтолцоо

нь

хөрөнгө

оруулалтын

үр

ашгийг

нэмэгдүүлдэг. Учир нь өөрийгөө санхүүжүүлэх тогтолцоо нь хувийн тэтгэврийн
сангийн хэрэгслүүдээр дамжуулан мөнгийг хөрөнгийн зах зээлд нийлүүлдэг.
Тэтгэвэр бодох арга зүй, аргачлал
Өндөр насны тэтгэвэр бодох томъёо
1. Бүрэн тэтгэврийн хэмжээ
Хүйс

Нас

Даатгагдсан жил

Үндсэн тэтгэвэр

Эр

60

20

5-н жилийн сарын
дундаж цалин х 45% :
100%

Эм

55

20

Тэтгэврийн нэмэгдэл

5-н жилийн сарын
дундаж цалин х 45% :
100%

Сарын цалин х 20иос илүү шимтгэл
төлсөн жил х 1,5% :
100%
Сарын цалин х 20иос илүү шимтгэл
төлсөн жил х 1,5% :
100%

Хүснэгт1
Тэтгэврийн
хэмжээ
Үндсэн тэтгэвэр
+ тэтгэврийн
нэмэгдэл
Үндсэн тэтгэвэр
+ тэтгэврийн
нэмэгдэл

Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч
өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа алдсан
жил тутамд 1.0 хувиар бодож нэмэгдүүлнэ.
T=0.01xSax(P+1.5x(Y-20))
T - өндөр насны бүрэн тэтгэвэр
Sa – даатгуулагчийн сонгосон 5 жилийн сарын дундаж цалин
P – 20 жил шимтгэл төлсөн даатгуулагчийн тэтгэвэр бодох хувь
Y – шимтгэл төлсөн нийт жил
2. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ
Хүйс

Нас

Даатгагдсан жил

Үндсэн тэтгэвэр

Эр

60

10-20 хүртэл

Эм

55

10-20 хүртэл

5-н жилийн сарын дундаж цалин х
45% : 100% : 240сар х шимтгэл
төлсөн сарын тоо
5-н жилийн сарын дундаж цалин х

Тэтгэврийн
нэмэгдэл
--

Хүснэгт2
Тэтгэврийн
хэмжээ
Үндсэн тэтгэвэр

--

Үндсэн тэтгэвэр

45% : 100% : 240сар х шимтгэл
төлсөн сарын тоо

T=0.01x((SaxCmxP)/240)
T – өндөр насны хувь тэнцүүлсэн тэтгэвэр
4
Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
Cm – шимтгэл төлсөн даатгуулагчийн тэтгэвэр бодох хувь
Хөдөлгөөний бэрхшээлтэй тэтгэвэр бодох томъёо
1. Бүрэн тэтгэврийн хэмжээ
Хүснэгт3
Тэтгэврийн
хэмжээ

Хөдөлмөрийн
чадвар алдалтын
хэмжээ /%/
Бүрэн алдсан /70
ба түүнээс дээш
хувь/

Даатгагдсан жил

Үндсэн тэтгэвэр

Тэтгэврийн нэмэгдэл

20

5-н жилийн сарын
дундаж цалин х 45% :
100%

Сарын цалин х 20-иос
илүү шимтгэл төлсөн
жил х 1,5% : 100%

Бүрэн алдсан /70
ба түүнээс дээш
хувь/

Тахир дутуу болхын
өмнөх 5 жилийн 3
жилийх
нь
сарын
дундаж цалин х 45% :
100%
20 жил эсвэл тахир
дутуу болхын өмнөх 5
жилийн 3 жил

5-н жилийн сарын
дундаж цалин х 45% :
100%

--

Шимтгэл төлсөн 5
жилийн
сарын
дундаж цалин х 45% :
100% х хөдөлмөрийн
чадвар алдсан хувь

Сарын цалин х 20-иос
илүү шимтгэл төлсөн
жил х 1,5% : 100%

Хэсэгчлэн /50-70
хүртэл
хувиар
алдсан/

Үндсэн
тэтгэвэр
тэтгэврийн
нэмэгдэл
Үндсэн
тэтгэвэр

Үндсэн
тэтгэвэр
тэтгэврийн
нэмэгдэл

+

+

T=0.0001xIPxSax(P+1.5x(Y-20))
IP – хөдөлмөрийн чадвар алдсан хувь
2. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ
Хүснэгт4
Хөдөлмөрийн
чадвар
алдалтын
хэмжээ /%/
Хөдөлмөрийн
чадвараа
50-с
доошгүй
хувиар
алдсан

Даатгагдсан жил

Үндсэн тэтгэвэр

Тэтгэврийн
нэмэгдэл

Тэтгэврийн
хэмжээ

Нийтдээ
доошгүй
даатгагдсан

Сарын дундаж цалин х 45% :
100% х хөдөлмөрийн чадвар
алдсан хувь : 240сар х
шимтгэл төлсөн сарын тоо

--

Үндсэн тэтгэвэр

3-с
жил

Хөдөлмөрийн чадвараа алдсан гэдэгт хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар
алдсанг тооцох бөгөөд тахир дутуугийн тэтгэврийг сарын дундаж цалингийн 45%-р
тооцож, 20-с илүү шимтгэл төлсөн жил тутамд сарын дундаж цалингийн 1,5-р бодож
нэмэгдэл олгоно. Өөрөөр хэлбэл ноогдох тэтгэврийг 100%-р бодож олгоно.
T=0.0001x(SaxPxCmxIP)/240
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр бодох
1. Бүрэн тэтгэврийн хэмжээ
Нас
барсан
шалтгаан
Ердийн
өвчин,
ахуйн ослын улмаас

Даатгагдсан жил

Үндсэн тэтгэвэр

20

5 жилийн сарын
дундаж цалин х
45% : 100%

Ердийн
өвчин,
ахуйн ослын улмаас

Нас бархын өмнөх 5
жилийн 3 жил

Тахир
дутуугийн
тэтгэвэр авч байгаад
нас барсан

20 жил эсвэл нас
бархын өмнөх 5
жилийн 3 жил

5 жилийн сарын
дундаж цалин х
45% : 100%
5 жилийн сарын
дундаж цалин х
45% : 100%

Тэтгэврийн
нэмэгдэл
Сарын цалин х 20иос илүү шимтгэл
төлсөн жил х 1,5% :
100%
-Сарын цалин х
хөдөлмөрийн
чадвараа
алдсан
жил х 1% : 100%

Хүснэгт5
Тэтгэврийн хэмжээ
Үндсэн тэтгэвэр +
тэтгэврийн
нэмэгдэл
Үндсэн тэтгэвэр
Үндсэн тэтгэвэр +
тэтгэврийн
нэмэгдэл

T=0.0001xDPxSax(P+1.5x(Y-20))
DP – хөдөлмөрийн чадваргүй хүний тоо
5
Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
2. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ
Нас барсан шалтгаан
Ердийн өвчин, ахуйн
ослын улмаас

Даатгагдсан жил
Нийтдээ 5-с доошгүй
жил, үүнээс сүүлийн 1
жил

Үндсэн тэтгэвэр
5 жилийн сарын дундаж цалин х 45% :
100% х хөдөлмөрийн чадваргүй хүний
тоог харгалзан бодох хувь : 100% :
240сар х шимтгэл төлсөн сарын тоо

Хүснэгт6
Тэтгэврийн хэмжээ
Үндсэн тэтгэвэр

T=(0.0001xDP)x((SaxPxCm)/240)
Тэтгэвэр тэтгэмжийн өнөөгийн тогтолцооны судалгаа
Нийгэм хангамж тогтолцооны үед бүх үйлдвэрийн газрыг улс дангаараа өмчилж
нийтээрээ хөдөлмөр эрхэлж хөдөлмөрчин бүр улсын ажил хийж үнэндээ ядуурал гэж
байсангүй. Хүнд, хортой, халуун, газар доорх нөхцөлд хөдөлмөрлөж байсных нь төлөө
ажилчдыг шагнах, төрөлтийг урамшуулах, гавъяа хүртсэн хөдөлмөрчдийг талархан эрт
тэтгэвэрт гаргах нөхцлийг энэ тогтолцоо бүрдүүлжээ. 1990 оноос улс орон чөлөөт
үйлдвэрлэл бүхий зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, өмч хувьчлал хурдсах
тусам нийгэм хангамжийн тогтолцоо тохирохгүй болсон ба эдийн засаг уналтанд орж
улсын төсвийн орлого багасаж нийгэм хангамжийн зардал өссөн байна. Энэ үед НДШ
хураах ажил эмх цэгцгүй болж аж ахуйн нэгж, эзэд төлөх ёстой шимтгэлээ бүрэн төлж
байгааг дүгнэх мэдээлэл байхгүй, шимтгэл төлхөөс зайлсхийх явдал дэлгэрснээс орлого
бүрдүүлэхэд бэрхшээл ихтэй болсон.
1992 оноос өмч хувьчлалын үр дагавараар аж ахуйн нэгж байгууллагын задрал
явагдаж хувийн хэвшил бүрэлдэж эхэлсэн. Ажилгүй хүн ихсэж үйлдвэрлэл үйлчилгээ
унаж эхэлснээс төсвийн орлого огцом буурсан. Зөвхөн улс хариуцан иргэдийн нийгмийн
баталгааг хангадаг тогтолцоо өөрчлөгдснөөс шалтгаалан тэтгэврийн сангийн хуучин
бүтэц, нийгэм хангамжийн бодлого, үйл ажиллагааг нь үндсээр нь өөрчлөх зайлшгүй
шаардлага урган гарсан. Нөгөө талаас тэтгэвэрт гаргагчдын тоо 1991 онд 94 мянган хүнээр
нэмэгдэж тэдгээрийн жил бүрийн өсөлт, тэтгэвэрт зарцуулах нийт хөрөнгийн хэмжээ нь
улсын эдийн засгийн боломжоос давж монголын 2 хүн тутамын 1 нь ямар нэг тэтгэвэр
тэтгэмж авч байсан үе бөгөөд улсаар тэжээлгэх сэтгэлгээ давамгайлсаныг шинэ
тогтолцоогоор халах цаг үе бүрдлээ. Дээрх нөхцлийг харгалзан олон улсын хөдөлмөрийн
байгууллага, нийгэм хангамжийн олон улсын холбоо, зарим орны тэргэжилтний
тусламжтайгаар зах зээлийн нөхцөл дэх нийгмийн хангамж, даатгалын тогтолцооны олон
улсын хандлага, даатгал хөгжсөн орны нийтлэг жишгээс монголд ямар хувилбар ашигтай
гэдгийг судлах ажлыг 1992, 1993 онд зохион байгуулсан. 1993 оны 2 сард үндэсний
семинар зохион байгуулж үүнд УИХ болон засгийн газрын зарим гишүүд, үйлдвэрчний
эвлэлийн байгууллага, яам газрын удирдах ажилтныг оролцуулсан “Монголын нийгмийн
даатгалын үзэл баримтлал, үндсэн консенц”-ийг хэлэлцэн зөвлөмж гаргасан нь нийгмийн
даатгалын хуулийг боловсруулах онол арга зүйн үндэс болсон.
6
Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
Улс орны эдийн засаг зах зээлийн харилцаанд шилжиж, өмчийн олон хэвмил бий
болж, иргэдийн нийгмийн хамгааллын төлөө зөвхөн төр төдийгүй аж ахуйн нэгж,
байгууллага, эзэд, даатгуулагч, иргэд өөрсдөө хариуцлага хүлээх болсон нөхцөлд хуучин
төлөвлөгөөт эдийн засгийн үеийн нийгэм хангамжийн тогтолцоог хөрөнгийн эх үүсвэрийн
бүрдэлт, эрх зүйн зохицуулалт, зохион байгуулалтын хэлбэр, арга механизмийн хувьд
үндсээр нь өөрчлөх зүй тогтолыг иш үндэс болгон нийгмийн даатгалын хуулиудыг 1994
онд баталж, 1995 оноос улс даяар мөрдүүлжээ. Ажил олгогч, даатгуулагчийн төлөх
нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг дор харуулав.

Д/д
1
2
3
4
5

Даатгалын төрөл
Тэтгэврийн даатгал
Тэтгэмжийн даатгал
Үйлдвэрлэлийн осол,
мэргэжлээс шалтгаалсан
өвчний даатгал
Ажилгүйдлийн даатгал
Эрүүл мэндийн даатгал
Дүн

Хүснэгт7
Төлөх шимтгэлийн хувь хэмжээ /%/
Ажил олгогчийн
Даатгуулагчын
хөдөлмөрийн хөлс,
хөдөлмөрийн хөлс,
түүнтэй адилтгах
түүнтэй адилтгах орлогоос
орлогоос
13,5
5,5
1,0
1,0
1,0-3,0

0

0,5
3,0
19,0-21,0

0,5
3,0
10,0

Аж ахуйн нэгж, байгууллага 1995 оноос өмнө хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах
орлогоосоо нийгмийн даатгалд 13,5%-р шимтгэл төлж байсан бол 5 төрлийн даатгалын
шимтгэлийг төлж нийтдээ 5,5-7,5%-р нэмэгдүүлж 19-21% болгосон. Даатгуулагч иргэд
даатгалд шилжихээс өмнө шимтгэл төлдөггүй байсан бол мөн орлогоосоо нийтдээ 10%-р
төлдөг журмыг шинээр тогтоосон. Зах зээл өндөр хөгжсөн зарим орны нийгмийн
даатгалын шимтгэлийн хувь, хэмжээтэй харьцуулахад:
Хүснэгт8
Д/д
1
2
3
4
5
6

Улсын нэр

Монгол
Герман
Япон
Франц
Флиппин
Австрали
Дундаж
Монгол улсыг дундажтай
харцуульбал:

Шимтгэлийн
хэмжээ
29
51,2
37,95
41,5
11,5
35,2
34,39
0,84

хувь,

Үүнээс
Ажил олгогч
19
35,2
19,85
24,18
5,55
21
20,80
0,91

Даатгуулагч
10
16
18,1
16,32
5,95
14,2
13,43
0,74

Гадаадын зарим орны тэтгэврийн тогтолцооны судалгаа
Нийгмийн даатгалын төрлүүдээс тэтгэврийн даатгал нь том байр суурь эзэлж
даатгалын сангийн шимтгэлийн орлогын бүтэц нийгмийн даатгалын хөрөнгийн зарлагын
бүтцийн 60-с их хувийг эзэлдэг байна. Цалингийн өөрчлөлттэй шууд уялдуулж тэтгэврийг
тогтоохоос гадна хэзээ ямар хэмжээний тэтгэврийг нэмэгдүүлэхийг засгийн газар нь
шийддэг орнод Солонгос, Пакистан, Флиппин багтана. Орчин үед тэтгэврийн систем нь
7
Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
дотроо задарч маш олон хэв шинжийг үзүүлэх болсон хэдий ч ямар зарчимд тулгуурлаж
байгаагаар 2 ангилна.
1. Эв хамт ёсон
Залуу ажиллагсад нь тэтгэврийн мөнгийг санхүүжүүлнэ. Хөдөлмөрлөж буй хүн шимтгэл
төлж, энэ шимтгэл нь шууд тэтгэвэр авагчдад очно. Үүндтөрийн оролцоо нэн их бөгөөд
голчлон хуваах хуваарилха үүрэг гүйцэтгэнэ. Үүнийг Европ /Герман/ маягийн капитал
хуваарилах зарчим гэнэ. Олон улсын хэллэгээр Pay-As-You-Go буюу Unfunded Pension
Scheme ч гэдэг.
2. Хувиа борлуулж довоо шарлуулах ёсон
Хүн бүр өөрийнхөө ирээдүйг анхаарах ёстой. Ажил хий, мөнгө хураа, хуримтлал үүсгэ,
түүгээрээ хөгширсөн хойноо амьдар. Үүнийг Америк маягийн капитал хуримтлуулах
зарчим гэнэ. Дэлхий нийтэд үүнийг Funded гэдэг. Хуваарилах системээс ялгаатай нь энэ
системд хуримтлал /хадгаламж/ байнга үүсдэг. Хөдөлмөр эрхлэгч нь тэтгэвэрт гарсныхаа
дараа орлогын эх үүсвэртэй болхын тулд эртнээс сар бүр тусгайлан 1 санд эсвэл аль 1
дансанд тодорхой хэмжээний мөнгөн дүнг шилжүүлэн хуримтлуулдаг. Үүнийг Америк
маягийн гэдэг ч энэ системийг Чили улс амжилттай хэрэгжүүлсэнд тооцогддог. Өнөө үед
Төв Азийн орнуудаас Казакстан шинээр нэвтрүүлж байгаа.
Дээрхи 2 зарчимын давуу болон сул талыг тодорхойлбол:
Зарчимын хэлбэр
Хуваарилах зарчим

Хуримтлуулах зарчим

Давуу тал
хэрэглээг урамшуулдаг
эрсдэлийг сааруулдаг
тогтвортой
-

нийт
хадгаламжийн
хэмжээ өснө
хүүгтйн хүү тооцогдоно
өрсөлдөөн
хувийн эрх чөлөө

Хүснэгт9
Сул тал
хүн
амын
өсөлтөөс
хамаардаг
төрөлтийг бууруулдаг
улс төрийн эрсдэл их
орлогын зөрүү их
сиятемийн эрсдэл их
хэрэглэгчийн эрх ашгийг
хэр хамгаалах вэ?

Зарим улсын туршлагаас авч үзье.
Герман: Хуваарилах системийг сонгодог утгаар нь хөгжүүлж ирсэн орны 1 юм.
Тэтгэврийн системээ хэзээ ч уналтанд орхгүй гэж бардам байсан нь саяхан ч далаад оны
их төрөлтийн үеэр төрөгсөд хэдхэн 10 жилийн дараа тэтгэвэртээ гарч эхэлнэ. Энэ нь уг
системийн санхүүжилтийг эрс хүндрүүлж болно гээд үүний эсрэг эрчимтэй арга авч
эхэлжээ. Гэвч Германы тэтгэврийн систем өнөө үед ч хомсдолд орж эхэлсэн ба заримдаа
төсвөөр аргалж байна. Үүний бурууг шинэчлэлийг хэт оройтуулж эхэлснээс боллоо гэж
үздэг. Энэ улсад тэтгэвэрт гарах насыг уртасгаж байгаа ч энэ нь үйлдвэрчний эвлэлийн
ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Ирээдүйд 1 тэтгэвэр авагчид оногдох тэтгэврийн
хэмжээ эрс буурах нь ойлгомжтой. Иймээс Герман нь хуримтлуулах системрүү алгуур
шилжиж байгаа юм. Гэхдээ төрийн эрх мэдэл хэвээр байна. Шилжилтийн эхэндээ хос
8
Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
системтэй байхаар төлөвлөсөн бөгөөд ирээдүйд хуримтлуулах системд бүрэн шилжих
бололцоотойг үгүйсгэхгүй.
Америк: АНУ 1939 оноос хойш хуваарилах зарчимд үндэслэсэн Европ маягийн
тэтгэврийн системтэй байсан. Гэвч төрөлт багассан тул наяад оноос шинэчлэл хийж
холимог системд шилжжээ.Хэдий ихийг төлнө тэр хирээрээ тэтгэвэр авна гэсэн зарчим
үйлчилдэг. Хувь хүн бүр өөрийн гэсэн тэтгэврийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх
боломжтой. Гэвч энгийн Америк ажилчдын санхүүгийн мэдлэг дутмагаас нийт
ажиллагчдын хувьд сөрөг нөлөөтэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл чадал муутай нь ядуураад
үлдэх нь их. Ямартаа ч АНУ холимог системд шилжсэнээр төрд ирэх байсан санхүүгийн
асар их дарамтаас зайлсхийж чадсан.
Англи: Хуримтлуулах зарчимд үндэслэсэн тэтгэврийн системийг тууштай дэмждэг ч
баруун Европын орнууд холимог системрүү шилжээд эхэлсэн тул энэ ялгаа яваандаа
арилах нь тодорхой. Англичуудын хувьд цалин өндөртэй ажилчид тэтгэвэрт гарсан
хойноо маш өндөр тэтгэвэр авах боломжтой. Ажиллаж байсан газраасаа мөн өөрийн
хувийн хуримтлуулсан сангаас ч орлого олж байдаг. Гэвч бүгд биш. Цалин багатай
ажиллагсдын хувьд нэмэлт тэтгэврийн бүтээгдэхүүн худалдаж авах юм уу эсвэл ямар нэг
байдлаар илүү гаргаж хураах боломжгүй тул тэтгэвэрт гарсан хойноо зөвхөн төрөөс
тэтгэмж авч түүнийхээ хирээр ядуусын эгнээнд шилжих магадлал өндөр байдаг. Английн
систем нь баян ядуугийн ялгааг ихэсгэдэг гэж эх газрыханд шүүмжлэгддэг.
Чили: 1981 оноос эхэлсэн шат дараалсан шинэчлэх хөдөлгөөний үр дүнд энэ орон
хуримтлуулах системд сонгодог утгаар нь хамгийн их дөхсөн улс болжээ. Төрийн мэдлийг
халж улмаар хувийнханд боломжийг нь олгосон нь их амжилтанд хүрсэн байна.
Хуримтлал нэмэгдсэнээр санхүүгийн зах зээл эрчимтэй хөгжиж улмаар эдийн засгийн
сэргэлтийг урамшуулж иржээ.
Казакстан: Энэ улс Чилигийн туршлагаар тэтгэврийн системээ эрс шинчилж эхлээд
байгаа. Газрын баялаг ихтэй энэ орны хувьд тухайн улс тэтгэврийн хуваарилах системээс
гарах үед үүсэх өрийг дарах бүрэн боломжтой.
Тэтгэвэр тогтоолгох насны хязгаарыг бусад орнуудтай харьцуулахад:
Улс
Эр
Эм

Австрали
65
60

Канад
65
65

Герман
65
65

Япон
60
58

Солонгос
60
60

Пакистан
60
55

Франц
60
60

Флиппин
60
60

АНУ
65
65

Хүснэгт10
Монгол
60
55

Гадаад орнуудын тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувийг дурьдвал:
Хүснэгт11
№

Улсын нэр

1
2
3
4

Австри
Канад
Франц
Герман

Шимтгэлийн хувь
Даатгуулагч
10,25
2,5
6,55
8,75

Ажил олгогч
12,55
2,5
8,2
8,75

9
Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
5
6
7
8
9

Япон
Солонгос
Пакистан
Флиппин
АНУ

7,25
2
3,3
6,2

7,25
2
5
4,7
6,2

Тэтгэврийн даатгалын нэрийн дансны талаар
Нэрийн данс гэдэг нь улсаас олгодог тэтгэврийн системийг зах зээлийн харилцаанд
шилжүүлэх зорилготой хэрэгсэл бөгөөд өөрөөр хэлбэл тэтгэврийн нэрийн данс нь цалин
хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр бодож буй аргыг шимтгэлээс тооцож тэтгэвэр бодох арга
болгон өөрчлөх явдал юм. Монгол дахь тэтгэврийн шинэчлэл нь орлогоороо зарлагаа
нөхөх зарчмаар тэтгэврийн даатгалын бүтцийг 20 жилийн хугацаанд хагас хуримтлалын
тогтолцооны бүтэц болгон хувиргах үйл явц юм. Санхүүжилтийн хувьд хувийн данс нь
даатгуулагчдын шимтгэлийн орлогоор тэтгэврийг санхүүжүүлдэг хэлбэрийг хадгална.
Өөрөөр хэлбэл одоо ажил хийж буй ажиллагсдын төлсөн шимтгэлээс тэтгэвэр авагчдын
тэтгэврийг төлнө гэсэн үг. Орлогоороо зарлагаа нөхөх зарчмаар хэрэгжих тэтгэврийн
даатгалын тогтолцоог хагас хуримтлалын тогтолцооны бүтэц болгон хувиргах нь дараах
зорилготой.


өндөр настан болон тэтгэврийн насанд ойртож байгаа хүмүүст санаа тавих



одоо хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс тэтгэвэрт гарах үедээ боломжийн нөхцөл
бүрдүүлэх



НДШ-ийн хөрөнгийн эх үүсвэрийг удаан хугацаанд тогтвортой байлгах



Тэтгэврийн даатгалыг улсыг төсвөөс хамааралгүй болгох

Нэрийн /хувийн/ данс гэдэг нь:
-

хувийн тэтгэврийн дансны хэлбэр

-

ажилчин албан хаагчид тэтгэврийнхээ хариуцлагыг өөрсдөө хүлээх сонирхлыг
татах арга

-

нөхцөл байдал бүрэлдсэн тохиолдолд жинхэнэ хувьчлалын явцыг хөнгөвчилнө.

-

даатгуулагчдын шимтгэлийн орлогоор тэтгэврийг санхүүжүүлдэг хөтөлбөрийн
эрсдлийг багасгана.

Нэрийн данс нь дараах ач холбогдолтой:
•

Ил тод чанар: Хувийн данс гэдэг нь одоо төлбөр хийгээгүй бол ирээдүйд төлбөр
авахгүй гэсэн ухагдахуунг агуулна.

•

Уян хатан чанар: Тэтгэврийн тогтолцооны хувьчлалыг ямар 1 хэмжээгээр
явуулахаас хамааран зохих чигт нь хандуулахад нилээд уян хатан шинжтэй байдагт
оршино.

•

Даатгуулагч өндөр насандаа авах тэтгэврээ төлөвлөж энэ талаар боддог болно
10
Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
•

Даатгагч, даатгуулагч, ажил олгогчын уялдаа холбоо улам нягтарч бие биедээ
дэмжлэг үзүүлэх, хянах үйл ажиллагаа идэвхижинэ.

•

Төрийн зүгээс хүлээх эрсдлийг багасгана.

Нэрийн дансны давуу тал: Даатгуулагч нь нэрийн данс нээлгэснээр өөрийн төлж буй
шимтгэл, хуримтлал, ирээдүйд авах тэтгэврийнхээ талаар байнгын мэдээлэлтэй байж
хянах бололцоотой болно. Мөн шимтгэл нь хугацаандаа бүрэн төлөгдөж, хүү тооцогдож
буй эсэхийг хянах юм.
Нэрийн данс нь дараах сул талтай:
-

тэтгэвэр тогтоолгосны дараа /өндөр насны дундаж наслалтанд хүрэлгүй/ иргэн нас
барсан тохиолдолд нэрийн дансан дахь үлдсэн мөнгийг ар гэрт нь олгох талаар
тусгаагүй

-

даатгуулагч иргэн тэтгэврийн дундаж наслалтаас өндөр наслахад нэрийн дансан
дахь хуримтлуулсан мөнгө дууссан нөхцөлд тэтгэврийг үргэлжлүүлэн олгох
асуудал хөндөгдөөгүй
Тэтгэврийн өнөөгийн тогтолцоог шинэчлэх шаардлага

Тэтгэврийн одоогийн тогтолцоог хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх бодит
шаардлага амьдралаас урган гарсан юм. Үүнийг дор дурьдсан байдлаар тодорхойлж
болно.
 2020 оноос цаашид манай улсын хүн амын дотор өндөр настны эзлэх хувь нэмэгдэх
хандлага гарч байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл монголын хүн ам зүйн бүтцийг
2028 он хүртэл урьдчилсан гаргасан хэтийн хандлагаас үзэхэд цаашид ойрын болон
алсын ирээдүйд эдийн засаг өсөж хөгжих тусам хүн амын төрөлтийн хэмжээ буурч
наслалт нэмэгдэнэ. Үүний үр дүнд хөдөлмөр эрхэлж буй хүмүүст ноогдох өндөр
настаны тоо нэмэгдсээр 2028 он гэхэд 100 даатгуулагчдад 45 биш 55 өндөр настан
ноогдох болно. Иймээс тэтгэврийн тогтолцоог үе шаттайгаар хагас хуримтлалын
тогтолцоонд шилжжүлэх шаардлага гарч ирсэн.
Хүснэгт12
Насны бүлэг
Залуучууд
Хөдөлмөрийн нас
Өндөр нас
Нийт хүн амын тоо

2000
46,5%
46,5%
6,8%
2,4сая

2013
36,9%
55,5%
7,6%
3сая

2028
34,4%
52,3%
13,3%
3,6сая

 Тэтгэврийн даатгалын сангийн ачаалал хэт хүнлрэх хандлагатай байна. Энэ нь
1960-аад оны үеийн хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарсантай
холбоотой. Манай оронд даатгалын тогтолцоонд шилжихээс өмнө тэтгэврийн
хуулиар тэтгэвэр тогтоолгосон 165,3 мянган иргэд байна. Эдгээр иргэд нь
тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг ба нийт тэтгэвэр авагчдын 70,9% нь
болж байгаа юм. Мөн тэтгэвэр авагчдбн тэтгэврийг амжиргааны өртгийн өөрчлөлт,
11
Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
инфляцийн тувшинтэй уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээ авдгаас тэтгэвэрт
зарцуулах хөрөнгийн хэмжээ өсч 1994 оныхоос 1995 онд 1,6 дахин, 1997 онд 2,6
дахин өсчээ. 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоогдсон иргэдийн тэтгэвэрт зориулж
улсын төсвөөс тэтгэврийн даатгалын сангийн орлого, зарлагын зөрүүгээр
санхүүжилт /татаас/ олгож байгаа ба энэ нь нмлээд хугацаанд үргэлжлэх төлөвтэй
байна.
 Хувь хүний тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгийг үнэгүйдлээс хамгаалах болон
өсгөн арвижуулах механизм бүрдээгүй
 Тэтгэврийн хуваарилалтын тогтолцоо нь эдийн засгийн хөрөнгийн зах зээлийн
хөгжилтэй шууд уялдаагүй байгаа
 Манай улсад макро, микро түвшинд эдийн засгийн үзүүлэлт тогтворжоогүй,
мөнгөний ханш уналт зогсоогүй
 Хөрөнгийн зах зээл, дэд бүтэц хөгжөөгүй, найдвартай хөрөнгө оруулалтын орчин
бүрэлдэн тогтоогүй зэрэг шаардлага гарч байна.
Монгол улсын тэтгэврийн тогтолцоог
боловсронгуй болгох нь
Тэтгэврийн хуваарилалтын тогтолцоо нь нийгмийн хамгааллыг бий болгож нийгмийн
зарим бүлгийг ядууралд орхоос урьдчилан сэргийлдэг байна. Энэ бүлэгт тахир дутуу
иргэд, тэтгэвэр тогтоохоос өмнө нас барсан даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн
чадваргүй гишүүд болсон ажил хөдөлмөр эрхэлж байх хугацаандаа тэтгэврийн даатгалд
бүрэн шимтгэл төлж байсан ч бага орлоготой байснаас хангалттай тэтгэвэр тогтоолгох
боломжгүй хүмүүс багтдаг. Монголын энэхүү тэтгэврийн орлогоор зарлагаа нөхөх
тогтолцоо нь хүн ам зүй, эдийн засаг болон хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтөнд
өртөмтгий шинжтэй бөгөөд зайлшгүй шийдвэл зохих хэд хэдэн хүндрэл бэрхшээл
тулгарснаас тогтолцоог өөрчлөн шинэчлэх шаардлага гарсан юм.
1. Өнөөгийн тэтгэврийн даатгалын хөрөнгийн эх үүсвэр тогтвортой бус
Хөдөлмөр эрхлэх хугацаандаа даатгуулагчийн төлсөн шимтгэл нь авах тэтгэвэртэй
шууд уялдан холбогдохгүй байна. Тэтгэвэрт гарсны дараа дараагийн үеийхний төлөх
шимтгэлийн орлогоор таны тэтгэвэр санхүүжинэ гэж л та бодож байгаа. Гэвч таны
дараагийн үеийнхэн шимтгэл төлхөөс зайлсхийн нийгмийн даатгалд шимтгэлээ төлөхгүй
бол яах вэ? Ийм нөхцөлд та хаанаас тэтгэвэр авах вэ? Хүмүүс нийгмийн даатгалд
хамрагдахыг сонирхохгүй байгаа нөхцөлд таны тэтгэвэрт зарцуулах эх үүсвэр хангалттай
байна гэсэн баталгаа алга. Иймд нийгмийн даатгалын орлогыг өсгөж зардлыг бууруулах
нь чухал. Үүний тулд даатгагч, даатгуулагч, ажил олгогч 3-ын уялдааг нягтруулж,

12
Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтөнд тавих хяналтыг сайжруулж, тэтгэвэр тэтгэмж
олголт болон халамжийн үйлчилгээг шударгаар ил тод явуулах нь зохистой.
2. Өнөөгийн тогтолцооны хуваарилалтын шударга бус байдал
Зарим даатгуулагчид төлснөөсөө илүү ихийг авч байна. Мөн дөөтгуулагч орлогоо
нуух, дутуу мэдээлэх боломжтой. Гэхдээ энэ нь тэтгэвэрт нь нөлөөлөхгүй байна. Иймээс
тэтгэврийн даатгалыг боловсронгуй болгосноор тэтгэврийн даатгалын хуваарилалт
шударга ил тод байдлаар явагдана. Хуваарилалтын шударга бус байдал гэдэг нь
тэтгэврийн зөрүү юм.
Үүнийг доорх хүснэгтээр харуулбал:
Хүснэгт13
Ажил
мэргэжил
Эмч
Багш
Төрийн
албан
хаагч
Инженер

1990 оноос өмнөх
Авч
Ажилласан
байсан
жил
цалин
750
30
700
20
700
30

Тэтгэвэр
бодох
хувь
60
45
60

Тогтоогдсон
тэтгэвэр

950

52,5

25

Тэтгэвэр
бодох
хувь
60
45
60

Тогтоогдсон
тэтгэвэр

45000
34400
42000

2000 оноос хойших
Авч
Ажилласан
байсан
жил
цалин
110000
30
110000
20
100000
30

49875

250000

52,5

131250

25

66000
49500
60000

Манай улс зах зээлийн харилцаанд нийцсэн нийгмийн даатгалын тогтолцоонд
шилжээд 10 гаруй жил болж байна. Өнгөрсөн хугацаанд нийгмийн даатгалын хуулиудад
олон нэмэлт өөрчлөлт хийгдсэн. Цаашид энэ системээр зохицуулагдаж байгаа тэтгэвэр
тэтгэмжийн харилцааг боловсронгуй болгох ирээдүйн тэтгэвэр авагчдад зориулж олон
улсын чиг хандлагад нийцсэн шийнэчлэлт хийх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. 1990
оноос өмнөх төгрөгийн ханшийг өнөөдрийн төгрөгний ханштай зэрэгцүүлэн авч өөрөөр
хэлбэл 1990 оноос өмнөх 1 төг өнөөдрийн хэдэн төг-тэй тэнцэж байна вэ? Гэдгийг
харгалзан 1990 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн нэмэх хэрэгтэй байх гэж
бодож байна.
3. Тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан индексжүүлээгүй
Өндөр насны тэтгэврийг тогтоосны дараа уг тэтгэврийг иуфляцийн түвшинтэй шууд
уялдаж байх зохицуулалт байхгүй. Тэтгэврийн хэмжээг үе үе нэмэгдүүлдэг нь тэтгэвэр
авагчдын дунд тэгш бус байдал үүсгэж байна. Засгийн газраас тэтгэвэр, тэтгэмж, цалин
нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа ч энэ нь зөвхөн нийт тэтгэврийн болон цалингийн
сангийн өсөлтөөр хязгаарлагдаж бодиторр 1 тэтгэвэр авагчдад ноогдож буй нэмэгдэл
тэтгэвэр нь зах зээл дээрх бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үний өсөлтөөс үргэлж
хоцордог.
Он

Дундаж тэтгэвэр /төг/

Өсөлт /%/

Инфляц /%/

2001
2002
2003

21610
23394
25090

8,3
7,2

8
1,6
4,7

Хүснэгт14
Тэтгэвэр
Өсөлт
Бууралт
6,7
2,5

13
Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
2004
2005

25421
26891

1,3
5,8

11
9,5

-9,7
-3,7

Дүгнэлт
Дэлхийн улс орнуудын практикаас харахад тэтгэврийн даатгалын сангийн алдагдал нь
хөдөлмөрийн насны хүн амын хувийн жин буурч буй, насжилтын түвшин өндөртэй улс
орнуудад илүү ажиглагдаж байгаа юм. Хэдийгээр сүүлийн 10 гаруй жилд Монгол улсын
хөдөлмөрийн насны хүн амын хувь нэмэгдэж, тэтгэврийн насны хүн амын хувь багасч
байгаа ч тэтгэврийн даатгалын сангийн алдагдал жилээс жилд нэмэгдэж түүнийг нөхөх
зорилгоор улсаас олгож буй татаас мөн өсч байна. Нийгмийн даатгалын хуулинд
заагдсанаар ианай улсын ажиллагсдын багагүй хувийг эзэлдэг хувиараа хөдөлмөр
эрхлэгчид болон малчид сайн дурын даатгалд хамрагдах боломжтой байгаа ба тэдний энэ
төрлийн даатгалд хамрагдсан байдал маш хангалтгүй байна. Эдгээр нөхцөл нь тэтгэврийн
даатгалын сангийн орлогын бүрдэлтэд сөргөөр нөлөөлж, түүнчлэн алдагдал буурахгүй
байхад нөлөөлж байна. Тэтгэврийн бодлого хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын
зарчим бүхий тогтолцоо руу шилжиж байгаа хэдий ч хуримтлалын тогтолцоо нь
тэтгэврийн шинэчлэлийг хийсвэрээр хуримтлуулж байгаа тул жинхэнэ утгаараа бүрэлдэж
чадахгүй. Иймд Монгол улсын хүн ам зүйн шилжилттэй холбоотойгоор цаашид өндөр
төрөлтийн үеийн хүн ам тэтгэврийн насанд бөөнөөрөө ирэхэд тэтгэврийн даатгалын
сангийн үйл ажиллагаа улам ч хүндрэлтэй байдалд орж болох юм. Эдгээрийн үр дүнд
дараах дүгнэлтийг гаргаж байна.
1. Тэтгэврийн хэмжээг тогтоох аргачлалаа сайжруулах: Тэтгэврийн доод хэмжээг
шууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй биш, харин инфляци, хэрэглээний
үнийн индекстэй уялдуулан тогтоох шаардлагатай.
2. Тэтгэврийн даатгалын санд даатгуулагчдын хамрах хүрээг өргөтгөх: Тухайлбал
малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан тусгай нэр төрлийн тэтгэврийн
даатгал гаргах замаар тэдний даатгалд хамрагдах байдлыг нэмэгдүүлж болох юм.
3. Хүн амын дунд даатгалд хамрагдалтын ач холбогдол, үр ашгийг сурталчлах,
таниулах үр дүнтэй ажлыг зохион байгуулж, энэ талаарх ойлголт, хандлагад нь
эерэг нөлөө үзүүлэх хэрэгтэй. Үүний тулд хүмүүс нийгмийн даатгалд хамрагдалт,
түүний ач холбогдолын талаар ямар мэдлэг, ойлголттой байгааг судалгаагаар
судалж болох юм.
Дээрхээс үзэхэд улс орнууд хуримтлалын тогтолцоог хэрэглэх хүсэл их байдаг байна.
Учир нь энэ арга нь тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн хэмжээ нь тухайн хүний

14
Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
төлсөн шимтгэлийн хэмжээнээс бүрэн хамаарна. Ингэснээр тэтгэврийн зөрүү гэсэн
тэтгэвэртэй холбоотой асуудлууд багасах болно гэж үзэж байна.

Гарчиг
Оршил
1. Тэтгэврийн тогтолцооны агуулга
2. Тэтгэвэр бодох арга зүй, аргачлал
3. Тэтгэвэр тэтгэмжийн өнөөгийн тогтолцооны судалгаа
4. Гадаадын зарим орны тэтгэврийн тогтолцооны судалгаа
5. Тэтгэврийн нэрийн дансны талаар
6. Тэтгэврийн өнөөгийн тогтолцоог шинэчлэх шаардлага
7. Монгол улсын тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгох нь
Дүгнэлт

15
Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд

Ашигласан ном
1. Нийгмийн даатгалын гарын авлага 2004он
О.Пунцагдаш
Ё.Пүрэвцэрэн
2. Статистикийн эмхтгэл 2005
3. Алтан гадас сэтгүүл УБ 2003он №3
4. www.ndaatgal.mn
5. “Тэтгэврийн шинэчлэл” шинэ зуунд УБ 1997он
6. www.google.com
7. Нийгмийн толь сэтгүүл

16

More Related Content

What's hot

Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв Adilbishiin Gelegjamts
 
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжAdilbishiin Gelegjamts
 
лекц сэз
лекц сэзлекц сэз
лекц сэзanhmabn
 
Татвар бидний амьдралд
Татвар бидний амьдралдТатвар бидний амьдралд
Татвар бидний амьдралдShunkhlai Group LLC
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргаГончигжавын Болдбаатар
 
компанийн тухай
компанийн тухайкомпанийн тухай
компанийн тухайFacebook
 
Эртны дорно дахины философи
Эртны дорно дахины философиЭртны дорно дахины философи
Эртны дорно дахины философиCEO ZOL
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6Bbujee
 
эдийн засагийн сэтгэлгээний түүх #2
эдийн засагийн сэтгэлгээний түүх #2эдийн засагийн сэтгэлгээний түүх #2
эдийн засагийн сэтгэлгээний түүх #2Алексей Бат
 
хөрөнгийн даатгал
хөрөнгийн даатгалхөрөнгийн даатгал
хөрөнгийн даатгалDauletbek Shinarbek
 
Investment lecture 5
Investment lecture 5 Investment lecture 5
Investment lecture 5 Gunjargal
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагErdenee Chimed
 
засаглал хуваарилах онол
засаглал хуваарилах онолзасаглал хуваарилах онол
засаглал хуваарилах онолBatchimeg Tomorbaatar
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10Bbujee
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Unuruu Dear
 
иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1Battulga Bayrmagnai
 

What's hot (20)

Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв
 
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
 
Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10
 
лекц сэз
лекц сэзлекц сэз
лекц сэз
 
Татвар бидний амьдралд
Татвар бидний амьдралдТатвар бидний амьдралд
Татвар бидний амьдралд
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
 
компанийн тухай
компанийн тухайкомпанийн тухай
компанийн тухай
 
Эртны дорно дахины философи
Эртны дорно дахины философиЭртны дорно дахины философи
Эртны дорно дахины философи
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 
эдийн засагийн сэтгэлгээний түүх #2
эдийн засагийн сэтгэлгээний түүх #2эдийн засагийн сэтгэлгээний түүх #2
эдийн засагийн сэтгэлгээний түүх #2
 
Turiin sanhuu l3
Turiin sanhuu l3Turiin sanhuu l3
Turiin sanhuu l3
 
хөрөнгийн даатгал
хөрөнгийн даатгалхөрөнгийн даатгал
хөрөнгийн даатгал
 
Investment lecture 5
Investment lecture 5 Investment lecture 5
Investment lecture 5
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
 
засаглал хуваарилах онол
засаглал хуваарилах онолзасаглал хуваарилах онол
засаглал хуваарилах онол
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
 
иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1
 
лекц №3
лекц №3лекц №3
лекц №3
 

Similar to Солонго - Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд

С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэлС.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэлUnuruu Dear
 
Г.Нандинцэцэг - ТЭТГЭВРИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ
Г.Нандинцэцэг - ТЭТГЭВРИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ Г.Нандинцэцэг - ТЭТГЭВРИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ
Г.Нандинцэцэг - ТЭТГЭВРИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ batnasanb
 
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...Bayarmaa Anu
 
Turuun sanhuu L6.2019 2020
Turuun sanhuu L6.2019 2020Turuun sanhuu L6.2019 2020
Turuun sanhuu L6.2019 2020hicheel2020
 
Niigmiin daatgal
Niigmiin daatgalNiigmiin daatgal
Niigmiin daatgalnoonii
 
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ Энхтамир Ш
 
ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
хөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэлхөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэлEnebish Vandandulam
 
Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020hicheel2020
 
Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын Тогтолцоо
Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын ТогтолцооМонгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын Тогтолцоо
Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын ТогтолцооArsenic Halcyon
 

Similar to Солонго - Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд (20)

Hevleh
HevlehHevleh
Hevleh
 
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэлС.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
 
Г.Нандинцэцэг - ТЭТГЭВРИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ
Г.Нандинцэцэг - ТЭТГЭВРИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ Г.Нандинцэцэг - ТЭТГЭВРИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ
Г.Нандинцэцэг - ТЭТГЭВРИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ
 
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
 
SWON205-20160511
SWON205-20160511SWON205-20160511
SWON205-20160511
 
нхх лекц №7
нхх лекц №7нхх лекц №7
нхх лекц №7
 
Turuun sanhuu L6.2019 2020
Turuun sanhuu L6.2019 2020Turuun sanhuu L6.2019 2020
Turuun sanhuu L6.2019 2020
 
Turiin sanhuu l6
Turiin sanhuu l6Turiin sanhuu l6
Turiin sanhuu l6
 
9. ндс
9. ндс9. ндс
9. ндс
 
Toriin sanhuu hotolbor (1)
Toriin sanhuu hotolbor (1)Toriin sanhuu hotolbor (1)
Toriin sanhuu hotolbor (1)
 
нхх лекц №8
нхх лекц №8нхх лекц №8
нхх лекц №8
 
Niigmiin daatgal
Niigmiin daatgalNiigmiin daatgal
Niigmiin daatgal
 
санхүүжилт
санхүүжилтсанхүүжилт
санхүүжилт
 
6
66
6
 
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
 
эбс (1)
эбс (1)эбс (1)
эбс (1)
 
ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
хөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэлхөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэл
 
Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020
 
Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын Тогтолцоо
Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын ТогтолцооМонгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын Тогтолцоо
Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын Тогтолцоо
 

More from batnasanb

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentationbatnasanb
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalbatnasanb
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Brosbatnasanb
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asiabatnasanb
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Marketbatnasanb
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2batnasanb
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Televisionbatnasanb
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rightsbatnasanb
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industrybatnasanb
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologiesbatnasanb
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital erabatnasanb
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтbatnasanb
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдbatnasanb
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаbatnasanb
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...batnasanb
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭbatnasanb
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...batnasanb
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...batnasanb
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...batnasanb
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛbatnasanb
 

More from batnasanb (20)

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentation
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr final
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Bros
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asia
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Television
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologies
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital era
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
 

Солонго - Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд

  • 1. Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд Оршил Монгол улс 1990-ээд оноос зах зээлийн тогтолцоонд шилжих стратегийн зорилгыг хэрэгжүүлэх хугацаанд хийсэн шинэчлэлийн нэг нь нийгмийн даатгалын тогтолцоог зах зээлийн харилцааны жишигт нийцүүлсэн явдал юм. Төрөөс нийгмийн даатгалын талаар баримтлах бодлогыг боловсруулахдаа эдийн засаг зах зээлийн харилцаанд шилжиж буй үед өмчийн олон хэвшил буй болсон. Мөн иргэдийн нийгмийн хамгааллын төлөө зөвхөн төр төдийгүй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд өөрсдөө хариуцлага хүлээх шаардлага гарсан. Энэ ажлын гол зорилго нь Монгол улсын тэтгэврийн тогтолцоог судлаж, түүний хөрөнгийн эх үүсвэр, хуваарилалтыг оновчтой болгох замаар тэтгэврийн тогтолцоог хэрхэн боловсронгуй болгож болох вэ гэдгийг харуулахыг зорьлоо. Монгол улсад ямар тэтгэврийн тогтолцоо хэрэгжиж байсан, одоо ямар тэтгэврийн тогтолцоотой байгаа, цаашид ямар тогтолцоотой болох, түүнийг хэрхэн сайжруулж болох вэ гэх мэт асуудлыг тодорхойлоход чиглүүллээ. 1
  • 2. Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд Тэтгэврийн тогтолцооны агуулга “Нийгмийн даатгал” нь иргэн, төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болход өөрт нь тэрчлэн даатгуулагс нас бархад түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй хүмүүст хууль тогтоомжинд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм эдийн засгийн арга хэмжээ юм. Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн хамгийн оновчтой арга хувилбар бүхий бодлого боловсруулахдаа энэ салбарт мөрдөж буй дэлхийн практикт тэтгэврийн тогтолцоонд улаамжлалт “эв санааны нэгдлийн” болон “өөрийгөө санхүүжүүлэх” тогтолцоо гэсэн 2 хэлбэр ашиглагдаж байна. Уламжлалт “эв санааны нэгдлийн” тогтолцоо Уламжлалт “эв санааны нэгдлийн” тогтолцоо гэдэг нь одоогийн даатгуулагчдын шимтгэлийн орлогоор одоогийн тэтгэвэр авагчдын тэтгэврийг олгож байгаа тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл залуу үеийнхэн настайчуудынхаа тэтгэврийг даана гэсэн үг юм. Энэ арга нь бараг дэлхийн улс орон болгонд оршдог. Мөн үүнийг хуваарилалтын тогтолцоо ч гэдэг. Энэ утгаараа хуваарилалтын тогтолцоо гэдэг нь ажил олгогч, даатгуулагчдын төлсөн шимтгэлийн орлогоос тэтгэвэр авагчдын хөрөнгийг санхүүжүүлж орлогоороо зарлагаа нөхөх зарчмаар ажиллахыг хэлнэ. Хамгийн өндөр хөгжилтэй орнуудад дундаж наслалтын түвшин өсөж төрөлт багассанаар тэтгэвэрт гарсан нэг хүнд ноогдох ажиллагсдын тоо сүүлийн 40 жилийн турш буурсаар байна. “Өөрийгөө санхүүжүүлэх” тогтолцоо Өөрийгөө санхүүжүүлэх тогтолцоо гэдэг нь ажиллагсад тэтгэврийн насанд зориулж хөрөнгө хуримтлуулахыг хэлнэ. Ажилтны тэтгэврийн хэмжээ нь тухайн ажилтны төлж ирсэн шимтгэлийн хэмжээ болон түүний хөрөнгө оруулалтын ашгийн хэмжээгээр тодорхойлогддог. Өөрийгөө санхүүжүүлэх тогтолцоог бүрэн хуримтлалын болон хагас хуримтлалын тогтолцоо гэж ангилдаг. 2
  • 3. Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд Бүрэн хуримтлалын тогтолцоо гэдэг нь даатгуулагчын тэтгэврийн даатгалын санд насан туршдаа төлсөн шимтгэл нь уг иргэний тэтгэвэрт зориулагдаж, шимтгэлийн хуримтлал нь зөвхөн өөрийгөө бүрэн санхүүжүүлэх зарчмаар ажиллахыг хэлнэ. Хагас хуримтлалын тогтолцоо гэдэг нь хуваарилалтын болон хуримтлалын аргыг хослуулан хэрэглэж, хуваарилалтын зарчмыг бүрэн хуримтлалын тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлэхийг хэлнэ. Өөрийгөө санхүүжүүлэх тогтолцоонд олон хэлбэр байдаг. Эдгээр нь тус бүрдээ өвөрмөц онцлогтой ба давуу болон сул талтай. Эдгээрийг товчхон авч үзвэл • Нөөцийн сангийн хэлбэр Энэ нь Засгийн газраас шимтгэлийг цуглуулж хөрөнгө оруулалт хийдэг тогтолцоо юм. Иймд нөөцийн сангийн хэлбэрт хөрөнгө оруулалтыг хувийн тэтгэврийн сангийн менежерүүд хийдэггүй. • Сайн дурын өөрийгөө хэсэгчлэн санхүүжүүлэх хэлбэр Энэ нь хөгжингүй орнуудад ихээхэн ажиглагддаггүй. Учир нь хөгжингүй орны засгийн газрууд уг тогтолцоог хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгсэл болгон ашиглаж заавал оролцох тогтолцооны эрсдлээс сэрэмжлэн тэтгэврийн хадгаламжийг нэмэгдүүлэх бололцоог олгодог. • Заавал оролцох өөрийгөө хэсэгчлэн санхүүжүүлэх хэлбэр Энэ нь саяханаас нэвтэрч эхэлж байгаа бөгөөд анх Аргентинд хэрэгжүүлсэн. Энэ хэлбэр нь уламжлалт “эв санааны нэгдлийн” зарчимд тулгуурладаг ба тэтгэврийн хувийн дансанд сайн дурын үндсэн дээр шимтгэд төлөх явдлыг зөвшөөрсөн хэсгээс бүрджээ. Өөрийгөө санхүүжүүлэх тогтолцоонд шилжих нь одоогийн тэтгэвэр авагчдад төлөх хөрөнгийн эх үүсвэрийг бууруулах сул талтай. • Заавал оролцох өөрийгөө бүрэн санхүүжүүлэх хэлбэр Үүнийг 1981 оноос Чили улс эхэлж нэвтрүүлжээ. Энд улсаас олгох тэтгэврийн тогтолцоо нь бүхлээрээ өөрийгөө санхүүжүүлэх хувийн тогтолцоо болсон. Аливаа улс орон энэ хэлбэрт шилжихэд Засгийн газар нь илүүдэл хөрөнгө сайтай бол амжилттай хэрэгжинэ гэсэн үг. Тэтгэврийн шинэчлэлд Өөрийгөө санхүүжүүлэх тогтолцоог илүү үзэх болсны учир нь: - Өөрийгөө санхүүжүүлэх тогтолцооны элементийг уламжлалт тогтолцоотой хослуулсан хэлбэр нь эрсдэл багатай. Учир нь өөрийгөө санхүүжүүлэх тогтолцооны элемент нь ажиллах хүч, хүн ам зүйн өөрчлөлттэй холбоотой эрсдлийг бууруулдаг. 3
  • 4. Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд - Ижил хэмжээний шимтгэлд өөрийгөө санхүүжүүлэх тогтолцоо нь арай ахиу хэмжээний тэтгэвэр тэтгэмж олгодог. Энэ нь уламжлалт эв санааны нэгдлийн тогтолцооноос хямд төсөр байдаг. - Өөрийгөө санхүүжүүлэх тогтолцоо нь дотоодын хуримтлалын хадгаламжийн хэмжээг өсгөн улмаар эдийн засгийн өсөлтийг хурдасгадаг. Аливаа эдийн засагт хадгаламжийн хөрөнгө нь хөрөнгө оруулалтын сан болдог бөгөөд хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр юм. - Өөрийгөө санхүүжүүлэх тогтолцоо нь хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлдэг. Учир нь өөрийгөө санхүүжүүлэх тогтолцоо нь хувийн тэтгэврийн сангийн хэрэгслүүдээр дамжуулан мөнгийг хөрөнгийн зах зээлд нийлүүлдэг. Тэтгэвэр бодох арга зүй, аргачлал Өндөр насны тэтгэвэр бодох томъёо 1. Бүрэн тэтгэврийн хэмжээ Хүйс Нас Даатгагдсан жил Үндсэн тэтгэвэр Эр 60 20 5-н жилийн сарын дундаж цалин х 45% : 100% Эм 55 20 Тэтгэврийн нэмэгдэл 5-н жилийн сарын дундаж цалин х 45% : 100% Сарын цалин х 20иос илүү шимтгэл төлсөн жил х 1,5% : 100% Сарын цалин х 20иос илүү шимтгэл төлсөн жил х 1,5% : 100% Хүснэгт1 Тэтгэврийн хэмжээ Үндсэн тэтгэвэр + тэтгэврийн нэмэгдэл Үндсэн тэтгэвэр + тэтгэврийн нэмэгдэл Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа алдсан жил тутамд 1.0 хувиар бодож нэмэгдүүлнэ. T=0.01xSax(P+1.5x(Y-20)) T - өндөр насны бүрэн тэтгэвэр Sa – даатгуулагчийн сонгосон 5 жилийн сарын дундаж цалин P – 20 жил шимтгэл төлсөн даатгуулагчийн тэтгэвэр бодох хувь Y – шимтгэл төлсөн нийт жил 2. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ Хүйс Нас Даатгагдсан жил Үндсэн тэтгэвэр Эр 60 10-20 хүртэл Эм 55 10-20 хүртэл 5-н жилийн сарын дундаж цалин х 45% : 100% : 240сар х шимтгэл төлсөн сарын тоо 5-н жилийн сарын дундаж цалин х Тэтгэврийн нэмэгдэл -- Хүснэгт2 Тэтгэврийн хэмжээ Үндсэн тэтгэвэр -- Үндсэн тэтгэвэр 45% : 100% : 240сар х шимтгэл төлсөн сарын тоо T=0.01x((SaxCmxP)/240) T – өндөр насны хувь тэнцүүлсэн тэтгэвэр 4
  • 5. Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд Cm – шимтгэл төлсөн даатгуулагчийн тэтгэвэр бодох хувь Хөдөлгөөний бэрхшээлтэй тэтгэвэр бодох томъёо 1. Бүрэн тэтгэврийн хэмжээ Хүснэгт3 Тэтгэврийн хэмжээ Хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээ /%/ Бүрэн алдсан /70 ба түүнээс дээш хувь/ Даатгагдсан жил Үндсэн тэтгэвэр Тэтгэврийн нэмэгдэл 20 5-н жилийн сарын дундаж цалин х 45% : 100% Сарын цалин х 20-иос илүү шимтгэл төлсөн жил х 1,5% : 100% Бүрэн алдсан /70 ба түүнээс дээш хувь/ Тахир дутуу болхын өмнөх 5 жилийн 3 жилийх нь сарын дундаж цалин х 45% : 100% 20 жил эсвэл тахир дутуу болхын өмнөх 5 жилийн 3 жил 5-н жилийн сарын дундаж цалин х 45% : 100% -- Шимтгэл төлсөн 5 жилийн сарын дундаж цалин х 45% : 100% х хөдөлмөрийн чадвар алдсан хувь Сарын цалин х 20-иос илүү шимтгэл төлсөн жил х 1,5% : 100% Хэсэгчлэн /50-70 хүртэл хувиар алдсан/ Үндсэн тэтгэвэр тэтгэврийн нэмэгдэл Үндсэн тэтгэвэр Үндсэн тэтгэвэр тэтгэврийн нэмэгдэл + + T=0.0001xIPxSax(P+1.5x(Y-20)) IP – хөдөлмөрийн чадвар алдсан хувь 2. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ Хүснэгт4 Хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээ /%/ Хөдөлмөрийн чадвараа 50-с доошгүй хувиар алдсан Даатгагдсан жил Үндсэн тэтгэвэр Тэтгэврийн нэмэгдэл Тэтгэврийн хэмжээ Нийтдээ доошгүй даатгагдсан Сарын дундаж цалин х 45% : 100% х хөдөлмөрийн чадвар алдсан хувь : 240сар х шимтгэл төлсөн сарын тоо -- Үндсэн тэтгэвэр 3-с жил Хөдөлмөрийн чадвараа алдсан гэдэгт хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсанг тооцох бөгөөд тахир дутуугийн тэтгэврийг сарын дундаж цалингийн 45%-р тооцож, 20-с илүү шимтгэл төлсөн жил тутамд сарын дундаж цалингийн 1,5-р бодож нэмэгдэл олгоно. Өөрөөр хэлбэл ноогдох тэтгэврийг 100%-р бодож олгоно. T=0.0001x(SaxPxCmxIP)/240 Тэжээгчээ алдсаны тэтгэвэр бодох 1. Бүрэн тэтгэврийн хэмжээ Нас барсан шалтгаан Ердийн өвчин, ахуйн ослын улмаас Даатгагдсан жил Үндсэн тэтгэвэр 20 5 жилийн сарын дундаж цалин х 45% : 100% Ердийн өвчин, ахуйн ослын улмаас Нас бархын өмнөх 5 жилийн 3 жил Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад нас барсан 20 жил эсвэл нас бархын өмнөх 5 жилийн 3 жил 5 жилийн сарын дундаж цалин х 45% : 100% 5 жилийн сарын дундаж цалин х 45% : 100% Тэтгэврийн нэмэгдэл Сарын цалин х 20иос илүү шимтгэл төлсөн жил х 1,5% : 100% -Сарын цалин х хөдөлмөрийн чадвараа алдсан жил х 1% : 100% Хүснэгт5 Тэтгэврийн хэмжээ Үндсэн тэтгэвэр + тэтгэврийн нэмэгдэл Үндсэн тэтгэвэр Үндсэн тэтгэвэр + тэтгэврийн нэмэгдэл T=0.0001xDPxSax(P+1.5x(Y-20)) DP – хөдөлмөрийн чадваргүй хүний тоо 5
  • 6. Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд 2. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ Нас барсан шалтгаан Ердийн өвчин, ахуйн ослын улмаас Даатгагдсан жил Нийтдээ 5-с доошгүй жил, үүнээс сүүлийн 1 жил Үндсэн тэтгэвэр 5 жилийн сарын дундаж цалин х 45% : 100% х хөдөлмөрийн чадваргүй хүний тоог харгалзан бодох хувь : 100% : 240сар х шимтгэл төлсөн сарын тоо Хүснэгт6 Тэтгэврийн хэмжээ Үндсэн тэтгэвэр T=(0.0001xDP)x((SaxPxCm)/240) Тэтгэвэр тэтгэмжийн өнөөгийн тогтолцооны судалгаа Нийгэм хангамж тогтолцооны үед бүх үйлдвэрийн газрыг улс дангаараа өмчилж нийтээрээ хөдөлмөр эрхэлж хөдөлмөрчин бүр улсын ажил хийж үнэндээ ядуурал гэж байсангүй. Хүнд, хортой, халуун, газар доорх нөхцөлд хөдөлмөрлөж байсных нь төлөө ажилчдыг шагнах, төрөлтийг урамшуулах, гавъяа хүртсэн хөдөлмөрчдийг талархан эрт тэтгэвэрт гаргах нөхцлийг энэ тогтолцоо бүрдүүлжээ. 1990 оноос улс орон чөлөөт үйлдвэрлэл бүхий зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, өмч хувьчлал хурдсах тусам нийгэм хангамжийн тогтолцоо тохирохгүй болсон ба эдийн засаг уналтанд орж улсын төсвийн орлого багасаж нийгэм хангамжийн зардал өссөн байна. Энэ үед НДШ хураах ажил эмх цэгцгүй болж аж ахуйн нэгж, эзэд төлөх ёстой шимтгэлээ бүрэн төлж байгааг дүгнэх мэдээлэл байхгүй, шимтгэл төлхөөс зайлсхийх явдал дэлгэрснээс орлого бүрдүүлэхэд бэрхшээл ихтэй болсон. 1992 оноос өмч хувьчлалын үр дагавараар аж ахуйн нэгж байгууллагын задрал явагдаж хувийн хэвшил бүрэлдэж эхэлсэн. Ажилгүй хүн ихсэж үйлдвэрлэл үйлчилгээ унаж эхэлснээс төсвийн орлого огцом буурсан. Зөвхөн улс хариуцан иргэдийн нийгмийн баталгааг хангадаг тогтолцоо өөрчлөгдснөөс шалтгаалан тэтгэврийн сангийн хуучин бүтэц, нийгэм хангамжийн бодлого, үйл ажиллагааг нь үндсээр нь өөрчлөх зайлшгүй шаардлага урган гарсан. Нөгөө талаас тэтгэвэрт гаргагчдын тоо 1991 онд 94 мянган хүнээр нэмэгдэж тэдгээрийн жил бүрийн өсөлт, тэтгэвэрт зарцуулах нийт хөрөнгийн хэмжээ нь улсын эдийн засгийн боломжоос давж монголын 2 хүн тутамын 1 нь ямар нэг тэтгэвэр тэтгэмж авч байсан үе бөгөөд улсаар тэжээлгэх сэтгэлгээ давамгайлсаныг шинэ тогтолцоогоор халах цаг үе бүрдлээ. Дээрх нөхцлийг харгалзан олон улсын хөдөлмөрийн байгууллага, нийгэм хангамжийн олон улсын холбоо, зарим орны тэргэжилтний тусламжтайгаар зах зээлийн нөхцөл дэх нийгмийн хангамж, даатгалын тогтолцооны олон улсын хандлага, даатгал хөгжсөн орны нийтлэг жишгээс монголд ямар хувилбар ашигтай гэдгийг судлах ажлыг 1992, 1993 онд зохион байгуулсан. 1993 оны 2 сард үндэсний семинар зохион байгуулж үүнд УИХ болон засгийн газрын зарим гишүүд, үйлдвэрчний эвлэлийн байгууллага, яам газрын удирдах ажилтныг оролцуулсан “Монголын нийгмийн даатгалын үзэл баримтлал, үндсэн консенц”-ийг хэлэлцэн зөвлөмж гаргасан нь нийгмийн даатгалын хуулийг боловсруулах онол арга зүйн үндэс болсон. 6
  • 7. Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд Улс орны эдийн засаг зах зээлийн харилцаанд шилжиж, өмчийн олон хэвмил бий болж, иргэдийн нийгмийн хамгааллын төлөө зөвхөн төр төдийгүй аж ахуйн нэгж, байгууллага, эзэд, даатгуулагч, иргэд өөрсдөө хариуцлага хүлээх болсон нөхцөлд хуучин төлөвлөгөөт эдийн засгийн үеийн нийгэм хангамжийн тогтолцоог хөрөнгийн эх үүсвэрийн бүрдэлт, эрх зүйн зохицуулалт, зохион байгуулалтын хэлбэр, арга механизмийн хувьд үндсээр нь өөрчлөх зүй тогтолыг иш үндэс болгон нийгмийн даатгалын хуулиудыг 1994 онд баталж, 1995 оноос улс даяар мөрдүүлжээ. Ажил олгогч, даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг дор харуулав. Д/д 1 2 3 4 5 Даатгалын төрөл Тэтгэврийн даатгал Тэтгэмжийн даатгал Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал Ажилгүйдлийн даатгал Эрүүл мэндийн даатгал Дүн Хүснэгт7 Төлөх шимтгэлийн хувь хэмжээ /%/ Ажил олгогчийн Даатгуулагчын хөдөлмөрийн хөлс, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах түүнтэй адилтгах орлогоос орлогоос 13,5 5,5 1,0 1,0 1,0-3,0 0 0,5 3,0 19,0-21,0 0,5 3,0 10,0 Аж ахуйн нэгж, байгууллага 1995 оноос өмнө хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоосоо нийгмийн даатгалд 13,5%-р шимтгэл төлж байсан бол 5 төрлийн даатгалын шимтгэлийг төлж нийтдээ 5,5-7,5%-р нэмэгдүүлж 19-21% болгосон. Даатгуулагч иргэд даатгалд шилжихээс өмнө шимтгэл төлдөггүй байсан бол мөн орлогоосоо нийтдээ 10%-р төлдөг журмыг шинээр тогтоосон. Зах зээл өндөр хөгжсөн зарим орны нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээтэй харьцуулахад: Хүснэгт8 Д/д 1 2 3 4 5 6 Улсын нэр Монгол Герман Япон Франц Флиппин Австрали Дундаж Монгол улсыг дундажтай харцуульбал: Шимтгэлийн хэмжээ 29 51,2 37,95 41,5 11,5 35,2 34,39 0,84 хувь, Үүнээс Ажил олгогч 19 35,2 19,85 24,18 5,55 21 20,80 0,91 Даатгуулагч 10 16 18,1 16,32 5,95 14,2 13,43 0,74 Гадаадын зарим орны тэтгэврийн тогтолцооны судалгаа Нийгмийн даатгалын төрлүүдээс тэтгэврийн даатгал нь том байр суурь эзэлж даатгалын сангийн шимтгэлийн орлогын бүтэц нийгмийн даатгалын хөрөнгийн зарлагын бүтцийн 60-с их хувийг эзэлдэг байна. Цалингийн өөрчлөлттэй шууд уялдуулж тэтгэврийг тогтоохоос гадна хэзээ ямар хэмжээний тэтгэврийг нэмэгдүүлэхийг засгийн газар нь шийддэг орнод Солонгос, Пакистан, Флиппин багтана. Орчин үед тэтгэврийн систем нь 7
  • 8. Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд дотроо задарч маш олон хэв шинжийг үзүүлэх болсон хэдий ч ямар зарчимд тулгуурлаж байгаагаар 2 ангилна. 1. Эв хамт ёсон Залуу ажиллагсад нь тэтгэврийн мөнгийг санхүүжүүлнэ. Хөдөлмөрлөж буй хүн шимтгэл төлж, энэ шимтгэл нь шууд тэтгэвэр авагчдад очно. Үүндтөрийн оролцоо нэн их бөгөөд голчлон хуваах хуваарилха үүрэг гүйцэтгэнэ. Үүнийг Европ /Герман/ маягийн капитал хуваарилах зарчим гэнэ. Олон улсын хэллэгээр Pay-As-You-Go буюу Unfunded Pension Scheme ч гэдэг. 2. Хувиа борлуулж довоо шарлуулах ёсон Хүн бүр өөрийнхөө ирээдүйг анхаарах ёстой. Ажил хий, мөнгө хураа, хуримтлал үүсгэ, түүгээрээ хөгширсөн хойноо амьдар. Үүнийг Америк маягийн капитал хуримтлуулах зарчим гэнэ. Дэлхий нийтэд үүнийг Funded гэдэг. Хуваарилах системээс ялгаатай нь энэ системд хуримтлал /хадгаламж/ байнга үүсдэг. Хөдөлмөр эрхлэгч нь тэтгэвэрт гарсныхаа дараа орлогын эх үүсвэртэй болхын тулд эртнээс сар бүр тусгайлан 1 санд эсвэл аль 1 дансанд тодорхой хэмжээний мөнгөн дүнг шилжүүлэн хуримтлуулдаг. Үүнийг Америк маягийн гэдэг ч энэ системийг Чили улс амжилттай хэрэгжүүлсэнд тооцогддог. Өнөө үед Төв Азийн орнуудаас Казакстан шинээр нэвтрүүлж байгаа. Дээрхи 2 зарчимын давуу болон сул талыг тодорхойлбол: Зарчимын хэлбэр Хуваарилах зарчим Хуримтлуулах зарчим Давуу тал хэрэглээг урамшуулдаг эрсдэлийг сааруулдаг тогтвортой - нийт хадгаламжийн хэмжээ өснө хүүгтйн хүү тооцогдоно өрсөлдөөн хувийн эрх чөлөө Хүснэгт9 Сул тал хүн амын өсөлтөөс хамаардаг төрөлтийг бууруулдаг улс төрийн эрсдэл их орлогын зөрүү их сиятемийн эрсдэл их хэрэглэгчийн эрх ашгийг хэр хамгаалах вэ? Зарим улсын туршлагаас авч үзье. Герман: Хуваарилах системийг сонгодог утгаар нь хөгжүүлж ирсэн орны 1 юм. Тэтгэврийн системээ хэзээ ч уналтанд орхгүй гэж бардам байсан нь саяхан ч далаад оны их төрөлтийн үеэр төрөгсөд хэдхэн 10 жилийн дараа тэтгэвэртээ гарч эхэлнэ. Энэ нь уг системийн санхүүжилтийг эрс хүндрүүлж болно гээд үүний эсрэг эрчимтэй арга авч эхэлжээ. Гэвч Германы тэтгэврийн систем өнөө үед ч хомсдолд орж эхэлсэн ба заримдаа төсвөөр аргалж байна. Үүний бурууг шинэчлэлийг хэт оройтуулж эхэлснээс боллоо гэж үздэг. Энэ улсад тэтгэвэрт гарах насыг уртасгаж байгаа ч энэ нь үйлдвэрчний эвлэлийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Ирээдүйд 1 тэтгэвэр авагчид оногдох тэтгэврийн хэмжээ эрс буурах нь ойлгомжтой. Иймээс Герман нь хуримтлуулах системрүү алгуур шилжиж байгаа юм. Гэхдээ төрийн эрх мэдэл хэвээр байна. Шилжилтийн эхэндээ хос 8
  • 9. Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд системтэй байхаар төлөвлөсөн бөгөөд ирээдүйд хуримтлуулах системд бүрэн шилжих бололцоотойг үгүйсгэхгүй. Америк: АНУ 1939 оноос хойш хуваарилах зарчимд үндэслэсэн Европ маягийн тэтгэврийн системтэй байсан. Гэвч төрөлт багассан тул наяад оноос шинэчлэл хийж холимог системд шилжжээ.Хэдий ихийг төлнө тэр хирээрээ тэтгэвэр авна гэсэн зарчим үйлчилдэг. Хувь хүн бүр өөрийн гэсэн тэтгэврийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх боломжтой. Гэвч энгийн Америк ажилчдын санхүүгийн мэдлэг дутмагаас нийт ажиллагчдын хувьд сөрөг нөлөөтэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл чадал муутай нь ядуураад үлдэх нь их. Ямартаа ч АНУ холимог системд шилжсэнээр төрд ирэх байсан санхүүгийн асар их дарамтаас зайлсхийж чадсан. Англи: Хуримтлуулах зарчимд үндэслэсэн тэтгэврийн системийг тууштай дэмждэг ч баруун Европын орнууд холимог системрүү шилжээд эхэлсэн тул энэ ялгаа яваандаа арилах нь тодорхой. Англичуудын хувьд цалин өндөртэй ажилчид тэтгэвэрт гарсан хойноо маш өндөр тэтгэвэр авах боломжтой. Ажиллаж байсан газраасаа мөн өөрийн хувийн хуримтлуулсан сангаас ч орлого олж байдаг. Гэвч бүгд биш. Цалин багатай ажиллагсдын хувьд нэмэлт тэтгэврийн бүтээгдэхүүн худалдаж авах юм уу эсвэл ямар нэг байдлаар илүү гаргаж хураах боломжгүй тул тэтгэвэрт гарсан хойноо зөвхөн төрөөс тэтгэмж авч түүнийхээ хирээр ядуусын эгнээнд шилжих магадлал өндөр байдаг. Английн систем нь баян ядуугийн ялгааг ихэсгэдэг гэж эх газрыханд шүүмжлэгддэг. Чили: 1981 оноос эхэлсэн шат дараалсан шинэчлэх хөдөлгөөний үр дүнд энэ орон хуримтлуулах системд сонгодог утгаар нь хамгийн их дөхсөн улс болжээ. Төрийн мэдлийг халж улмаар хувийнханд боломжийг нь олгосон нь их амжилтанд хүрсэн байна. Хуримтлал нэмэгдсэнээр санхүүгийн зах зээл эрчимтэй хөгжиж улмаар эдийн засгийн сэргэлтийг урамшуулж иржээ. Казакстан: Энэ улс Чилигийн туршлагаар тэтгэврийн системээ эрс шинчилж эхлээд байгаа. Газрын баялаг ихтэй энэ орны хувьд тухайн улс тэтгэврийн хуваарилах системээс гарах үед үүсэх өрийг дарах бүрэн боломжтой. Тэтгэвэр тогтоолгох насны хязгаарыг бусад орнуудтай харьцуулахад: Улс Эр Эм Австрали 65 60 Канад 65 65 Герман 65 65 Япон 60 58 Солонгос 60 60 Пакистан 60 55 Франц 60 60 Флиппин 60 60 АНУ 65 65 Хүснэгт10 Монгол 60 55 Гадаад орнуудын тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувийг дурьдвал: Хүснэгт11 № Улсын нэр 1 2 3 4 Австри Канад Франц Герман Шимтгэлийн хувь Даатгуулагч 10,25 2,5 6,55 8,75 Ажил олгогч 12,55 2,5 8,2 8,75 9
  • 10. Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд 5 6 7 8 9 Япон Солонгос Пакистан Флиппин АНУ 7,25 2 3,3 6,2 7,25 2 5 4,7 6,2 Тэтгэврийн даатгалын нэрийн дансны талаар Нэрийн данс гэдэг нь улсаас олгодог тэтгэврийн системийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх зорилготой хэрэгсэл бөгөөд өөрөөр хэлбэл тэтгэврийн нэрийн данс нь цалин хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр бодож буй аргыг шимтгэлээс тооцож тэтгэвэр бодох арга болгон өөрчлөх явдал юм. Монгол дахь тэтгэврийн шинэчлэл нь орлогоороо зарлагаа нөхөх зарчмаар тэтгэврийн даатгалын бүтцийг 20 жилийн хугацаанд хагас хуримтлалын тогтолцооны бүтэц болгон хувиргах үйл явц юм. Санхүүжилтийн хувьд хувийн данс нь даатгуулагчдын шимтгэлийн орлогоор тэтгэврийг санхүүжүүлдэг хэлбэрийг хадгална. Өөрөөр хэлбэл одоо ажил хийж буй ажиллагсдын төлсөн шимтгэлээс тэтгэвэр авагчдын тэтгэврийг төлнө гэсэн үг. Орлогоороо зарлагаа нөхөх зарчмаар хэрэгжих тэтгэврийн даатгалын тогтолцоог хагас хуримтлалын тогтолцооны бүтэц болгон хувиргах нь дараах зорилготой.  өндөр настан болон тэтгэврийн насанд ойртож байгаа хүмүүст санаа тавих  одоо хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс тэтгэвэрт гарах үедээ боломжийн нөхцөл бүрдүүлэх  НДШ-ийн хөрөнгийн эх үүсвэрийг удаан хугацаанд тогтвортой байлгах  Тэтгэврийн даатгалыг улсыг төсвөөс хамааралгүй болгох Нэрийн /хувийн/ данс гэдэг нь: - хувийн тэтгэврийн дансны хэлбэр - ажилчин албан хаагчид тэтгэврийнхээ хариуцлагыг өөрсдөө хүлээх сонирхлыг татах арга - нөхцөл байдал бүрэлдсэн тохиолдолд жинхэнэ хувьчлалын явцыг хөнгөвчилнө. - даатгуулагчдын шимтгэлийн орлогоор тэтгэврийг санхүүжүүлдэг хөтөлбөрийн эрсдлийг багасгана. Нэрийн данс нь дараах ач холбогдолтой: • Ил тод чанар: Хувийн данс гэдэг нь одоо төлбөр хийгээгүй бол ирээдүйд төлбөр авахгүй гэсэн ухагдахуунг агуулна. • Уян хатан чанар: Тэтгэврийн тогтолцооны хувьчлалыг ямар 1 хэмжээгээр явуулахаас хамааран зохих чигт нь хандуулахад нилээд уян хатан шинжтэй байдагт оршино. • Даатгуулагч өндөр насандаа авах тэтгэврээ төлөвлөж энэ талаар боддог болно 10
  • 11. Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд • Даатгагч, даатгуулагч, ажил олгогчын уялдаа холбоо улам нягтарч бие биедээ дэмжлэг үзүүлэх, хянах үйл ажиллагаа идэвхижинэ. • Төрийн зүгээс хүлээх эрсдлийг багасгана. Нэрийн дансны давуу тал: Даатгуулагч нь нэрийн данс нээлгэснээр өөрийн төлж буй шимтгэл, хуримтлал, ирээдүйд авах тэтгэврийнхээ талаар байнгын мэдээлэлтэй байж хянах бололцоотой болно. Мөн шимтгэл нь хугацаандаа бүрэн төлөгдөж, хүү тооцогдож буй эсэхийг хянах юм. Нэрийн данс нь дараах сул талтай: - тэтгэвэр тогтоолгосны дараа /өндөр насны дундаж наслалтанд хүрэлгүй/ иргэн нас барсан тохиолдолд нэрийн дансан дахь үлдсэн мөнгийг ар гэрт нь олгох талаар тусгаагүй - даатгуулагч иргэн тэтгэврийн дундаж наслалтаас өндөр наслахад нэрийн дансан дахь хуримтлуулсан мөнгө дууссан нөхцөлд тэтгэврийг үргэлжлүүлэн олгох асуудал хөндөгдөөгүй Тэтгэврийн өнөөгийн тогтолцоог шинэчлэх шаардлага Тэтгэврийн одоогийн тогтолцоог хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх бодит шаардлага амьдралаас урган гарсан юм. Үүнийг дор дурьдсан байдлаар тодорхойлж болно.  2020 оноос цаашид манай улсын хүн амын дотор өндөр настны эзлэх хувь нэмэгдэх хандлага гарч байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл монголын хүн ам зүйн бүтцийг 2028 он хүртэл урьдчилсан гаргасан хэтийн хандлагаас үзэхэд цаашид ойрын болон алсын ирээдүйд эдийн засаг өсөж хөгжих тусам хүн амын төрөлтийн хэмжээ буурч наслалт нэмэгдэнэ. Үүний үр дүнд хөдөлмөр эрхэлж буй хүмүүст ноогдох өндөр настаны тоо нэмэгдсээр 2028 он гэхэд 100 даатгуулагчдад 45 биш 55 өндөр настан ноогдох болно. Иймээс тэтгэврийн тогтолцоог үе шаттайгаар хагас хуримтлалын тогтолцоонд шилжжүлэх шаардлага гарч ирсэн. Хүснэгт12 Насны бүлэг Залуучууд Хөдөлмөрийн нас Өндөр нас Нийт хүн амын тоо 2000 46,5% 46,5% 6,8% 2,4сая 2013 36,9% 55,5% 7,6% 3сая 2028 34,4% 52,3% 13,3% 3,6сая  Тэтгэврийн даатгалын сангийн ачаалал хэт хүнлрэх хандлагатай байна. Энэ нь 1960-аад оны үеийн хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарсантай холбоотой. Манай оронд даатгалын тогтолцоонд шилжихээс өмнө тэтгэврийн хуулиар тэтгэвэр тогтоолгосон 165,3 мянган иргэд байна. Эдгээр иргэд нь тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг ба нийт тэтгэвэр авагчдын 70,9% нь болж байгаа юм. Мөн тэтгэвэр авагчдбн тэтгэврийг амжиргааны өртгийн өөрчлөлт, 11
  • 12. Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд инфляцийн тувшинтэй уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээ авдгаас тэтгэвэрт зарцуулах хөрөнгийн хэмжээ өсч 1994 оныхоос 1995 онд 1,6 дахин, 1997 онд 2,6 дахин өсчээ. 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоогдсон иргэдийн тэтгэвэрт зориулж улсын төсвөөс тэтгэврийн даатгалын сангийн орлого, зарлагын зөрүүгээр санхүүжилт /татаас/ олгож байгаа ба энэ нь нмлээд хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.  Хувь хүний тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгийг үнэгүйдлээс хамгаалах болон өсгөн арвижуулах механизм бүрдээгүй  Тэтгэврийн хуваарилалтын тогтолцоо нь эдийн засгийн хөрөнгийн зах зээлийн хөгжилтэй шууд уялдаагүй байгаа  Манай улсад макро, микро түвшинд эдийн засгийн үзүүлэлт тогтворжоогүй, мөнгөний ханш уналт зогсоогүй  Хөрөнгийн зах зээл, дэд бүтэц хөгжөөгүй, найдвартай хөрөнгө оруулалтын орчин бүрэлдэн тогтоогүй зэрэг шаардлага гарч байна. Монгол улсын тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгох нь Тэтгэврийн хуваарилалтын тогтолцоо нь нийгмийн хамгааллыг бий болгож нийгмийн зарим бүлгийг ядууралд орхоос урьдчилан сэргийлдэг байна. Энэ бүлэгт тахир дутуу иргэд, тэтгэвэр тогтоохоос өмнө нас барсан даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд болсон ажил хөдөлмөр эрхэлж байх хугацаандаа тэтгэврийн даатгалд бүрэн шимтгэл төлж байсан ч бага орлоготой байснаас хангалттай тэтгэвэр тогтоолгох боломжгүй хүмүүс багтдаг. Монголын энэхүү тэтгэврийн орлогоор зарлагаа нөхөх тогтолцоо нь хүн ам зүй, эдийн засаг болон хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтөнд өртөмтгий шинжтэй бөгөөд зайлшгүй шийдвэл зохих хэд хэдэн хүндрэл бэрхшээл тулгарснаас тогтолцоог өөрчлөн шинэчлэх шаардлага гарсан юм. 1. Өнөөгийн тэтгэврийн даатгалын хөрөнгийн эх үүсвэр тогтвортой бус Хөдөлмөр эрхлэх хугацаандаа даатгуулагчийн төлсөн шимтгэл нь авах тэтгэвэртэй шууд уялдан холбогдохгүй байна. Тэтгэвэрт гарсны дараа дараагийн үеийхний төлөх шимтгэлийн орлогоор таны тэтгэвэр санхүүжинэ гэж л та бодож байгаа. Гэвч таны дараагийн үеийнхэн шимтгэл төлхөөс зайлсхийн нийгмийн даатгалд шимтгэлээ төлөхгүй бол яах вэ? Ийм нөхцөлд та хаанаас тэтгэвэр авах вэ? Хүмүүс нийгмийн даатгалд хамрагдахыг сонирхохгүй байгаа нөхцөлд таны тэтгэвэрт зарцуулах эх үүсвэр хангалттай байна гэсэн баталгаа алга. Иймд нийгмийн даатгалын орлогыг өсгөж зардлыг бууруулах нь чухал. Үүний тулд даатгагч, даатгуулагч, ажил олгогч 3-ын уялдааг нягтруулж, 12
  • 13. Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтөнд тавих хяналтыг сайжруулж, тэтгэвэр тэтгэмж олголт болон халамжийн үйлчилгээг шударгаар ил тод явуулах нь зохистой. 2. Өнөөгийн тогтолцооны хуваарилалтын шударга бус байдал Зарим даатгуулагчид төлснөөсөө илүү ихийг авч байна. Мөн дөөтгуулагч орлогоо нуух, дутуу мэдээлэх боломжтой. Гэхдээ энэ нь тэтгэвэрт нь нөлөөлөхгүй байна. Иймээс тэтгэврийн даатгалыг боловсронгуй болгосноор тэтгэврийн даатгалын хуваарилалт шударга ил тод байдлаар явагдана. Хуваарилалтын шударга бус байдал гэдэг нь тэтгэврийн зөрүү юм. Үүнийг доорх хүснэгтээр харуулбал: Хүснэгт13 Ажил мэргэжил Эмч Багш Төрийн албан хаагч Инженер 1990 оноос өмнөх Авч Ажилласан байсан жил цалин 750 30 700 20 700 30 Тэтгэвэр бодох хувь 60 45 60 Тогтоогдсон тэтгэвэр 950 52,5 25 Тэтгэвэр бодох хувь 60 45 60 Тогтоогдсон тэтгэвэр 45000 34400 42000 2000 оноос хойших Авч Ажилласан байсан жил цалин 110000 30 110000 20 100000 30 49875 250000 52,5 131250 25 66000 49500 60000 Манай улс зах зээлийн харилцаанд нийцсэн нийгмийн даатгалын тогтолцоонд шилжээд 10 гаруй жил болж байна. Өнгөрсөн хугацаанд нийгмийн даатгалын хуулиудад олон нэмэлт өөрчлөлт хийгдсэн. Цаашид энэ системээр зохицуулагдаж байгаа тэтгэвэр тэтгэмжийн харилцааг боловсронгуй болгох ирээдүйн тэтгэвэр авагчдад зориулж олон улсын чиг хандлагад нийцсэн шийнэчлэлт хийх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. 1990 оноос өмнөх төгрөгийн ханшийг өнөөдрийн төгрөгний ханштай зэрэгцүүлэн авч өөрөөр хэлбэл 1990 оноос өмнөх 1 төг өнөөдрийн хэдэн төг-тэй тэнцэж байна вэ? Гэдгийг харгалзан 1990 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн нэмэх хэрэгтэй байх гэж бодож байна. 3. Тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан индексжүүлээгүй Өндөр насны тэтгэврийг тогтоосны дараа уг тэтгэврийг иуфляцийн түвшинтэй шууд уялдаж байх зохицуулалт байхгүй. Тэтгэврийн хэмжээг үе үе нэмэгдүүлдэг нь тэтгэвэр авагчдын дунд тэгш бус байдал үүсгэж байна. Засгийн газраас тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа ч энэ нь зөвхөн нийт тэтгэврийн болон цалингийн сангийн өсөлтөөр хязгаарлагдаж бодиторр 1 тэтгэвэр авагчдад ноогдож буй нэмэгдэл тэтгэвэр нь зах зээл дээрх бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үний өсөлтөөс үргэлж хоцордог. Он Дундаж тэтгэвэр /төг/ Өсөлт /%/ Инфляц /%/ 2001 2002 2003 21610 23394 25090 8,3 7,2 8 1,6 4,7 Хүснэгт14 Тэтгэвэр Өсөлт Бууралт 6,7 2,5 13
  • 14. Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд 2004 2005 25421 26891 1,3 5,8 11 9,5 -9,7 -3,7 Дүгнэлт Дэлхийн улс орнуудын практикаас харахад тэтгэврийн даатгалын сангийн алдагдал нь хөдөлмөрийн насны хүн амын хувийн жин буурч буй, насжилтын түвшин өндөртэй улс орнуудад илүү ажиглагдаж байгаа юм. Хэдийгээр сүүлийн 10 гаруй жилд Монгол улсын хөдөлмөрийн насны хүн амын хувь нэмэгдэж, тэтгэврийн насны хүн амын хувь багасч байгаа ч тэтгэврийн даатгалын сангийн алдагдал жилээс жилд нэмэгдэж түүнийг нөхөх зорилгоор улсаас олгож буй татаас мөн өсч байна. Нийгмийн даатгалын хуулинд заагдсанаар ианай улсын ажиллагсдын багагүй хувийг эзэлдэг хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон малчид сайн дурын даатгалд хамрагдах боломжтой байгаа ба тэдний энэ төрлийн даатгалд хамрагдсан байдал маш хангалтгүй байна. Эдгээр нөхцөл нь тэтгэврийн даатгалын сангийн орлогын бүрдэлтэд сөргөөр нөлөөлж, түүнчлэн алдагдал буурахгүй байхад нөлөөлж байна. Тэтгэврийн бодлого хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын зарчим бүхий тогтолцоо руу шилжиж байгаа хэдий ч хуримтлалын тогтолцоо нь тэтгэврийн шинэчлэлийг хийсвэрээр хуримтлуулж байгаа тул жинхэнэ утгаараа бүрэлдэж чадахгүй. Иймд Монгол улсын хүн ам зүйн шилжилттэй холбоотойгоор цаашид өндөр төрөлтийн үеийн хүн ам тэтгэврийн насанд бөөнөөрөө ирэхэд тэтгэврийн даатгалын сангийн үйл ажиллагаа улам ч хүндрэлтэй байдалд орж болох юм. Эдгээрийн үр дүнд дараах дүгнэлтийг гаргаж байна. 1. Тэтгэврийн хэмжээг тогтоох аргачлалаа сайжруулах: Тэтгэврийн доод хэмжээг шууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй биш, харин инфляци, хэрэглээний үнийн индекстэй уялдуулан тогтоох шаардлагатай. 2. Тэтгэврийн даатгалын санд даатгуулагчдын хамрах хүрээг өргөтгөх: Тухайлбал малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан тусгай нэр төрлийн тэтгэврийн даатгал гаргах замаар тэдний даатгалд хамрагдах байдлыг нэмэгдүүлж болох юм. 3. Хүн амын дунд даатгалд хамрагдалтын ач холбогдол, үр ашгийг сурталчлах, таниулах үр дүнтэй ажлыг зохион байгуулж, энэ талаарх ойлголт, хандлагад нь эерэг нөлөө үзүүлэх хэрэгтэй. Үүний тулд хүмүүс нийгмийн даатгалд хамрагдалт, түүний ач холбогдолын талаар ямар мэдлэг, ойлголттой байгааг судалгаагаар судалж болох юм. Дээрхээс үзэхэд улс орнууд хуримтлалын тогтолцоог хэрэглэх хүсэл их байдаг байна. Учир нь энэ арга нь тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн хэмжээ нь тухайн хүний 14
  • 15. Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд төлсөн шимтгэлийн хэмжээнээс бүрэн хамаарна. Ингэснээр тэтгэврийн зөрүү гэсэн тэтгэвэртэй холбоотой асуудлууд багасах болно гэж үзэж байна. Гарчиг Оршил 1. Тэтгэврийн тогтолцооны агуулга 2. Тэтгэвэр бодох арга зүй, аргачлал 3. Тэтгэвэр тэтгэмжийн өнөөгийн тогтолцооны судалгаа 4. Гадаадын зарим орны тэтгэврийн тогтолцооны судалгаа 5. Тэтгэврийн нэрийн дансны талаар 6. Тэтгэврийн өнөөгийн тогтолцоог шинэчлэх шаардлага 7. Монгол улсын тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгох нь Дүгнэлт 15
  • 16. Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд Ашигласан ном 1. Нийгмийн даатгалын гарын авлага 2004он О.Пунцагдаш Ё.Пүрэвцэрэн 2. Статистикийн эмхтгэл 2005 3. Алтан гадас сэтгүүл УБ 2003он №3 4. www.ndaatgal.mn 5. “Тэтгэврийн шинэчлэл” шинэ зуунд УБ 1997он 6. www.google.com 7. Нийгмийн толь сэтгүүл 16