Niigmiin daatgal

14,537 views

Published on

1 Comment
13 Likes
Statistics
Notes
No Downloads
Views
Total views
14,537
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
304
Actions
Shares
0
Downloads
154
Comments
1
Likes
13
Embeds 0
No embeds

No notes for slide

Niigmiin daatgal

  1. 1. Нийгмийн даатгалын тухай хууль
  2. 2. Нийгмийн даатгал гэж юу вэ? Нийгмийн даатгал гэж даатгалын сан бүрдүүлж, уг сангаас даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болоход өөрт нь, даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нь тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгч эрсдлээс хамгаалах арга хэмжээг хэлнэ.
  3. 3. Нийгмийн даатгал нь дараах төрөлтэй
  4. 4. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх Нийгмийн даатгал  Шимтгэл төлж даатгалд даатгуулсан иргэн  Ажил олгогчийн буруугаас Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй нь даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүдэд тэтгэвэр, тэтгэмж олгохгүй байх үндэслэл болохгүй.  Даатгуулагчдад Нийгмийн даатгалын сангаас нэг төрлийн тэтгэвэр буюу тэтгэмжийг давхардуулж олгохгүй. Хэрэв давхардуулахаар байвал даатгуулагч илүү таатай нөхцөлтэй тэтгэвэр буюу тэтгэмжийг зөвхөн нэг удаа сонгон авах эрхтэй.
  5. 5. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээ Тэтгэврийн төрөл 1 2 3 4 5 Тэтгэврийн даатгал Тэтгэмжийн даатгал ҮОМШӨ-ний даатгал Эрүүл мэндийн даатгал Ажилгүйдлийн даатгал Нийт Ажил олгогч 7.0 0.5 1.0-3.0 2.0 0.5 11.0-13.0 Даатгуулагч Сайн дурын даатгуулагч 7.0 10.0 0.5 1.0 1.0 2.0 0.5 10.0 12.0
  6. 6. Нийгмийн даатгал Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль: 1. Тэтгэврийн даатгал
  7. 7. а. Өндөр насны тэтгэвэр Тэтгэвэр авах эрх. – Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн байх, эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насанд хүрсэн байх; – 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн бол бүрэн тэтгэвэр, 10-20 жил төлсөн бол хувь тэнцүүлсэн тэтгэвэр ; – Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байх; • Хөдөлмөрийн нөхцөлөөс хамаарч хөнгөлөлттэй тэтгэвэр тогтоодог
  8. 8. • Хөдөлмөрийн тогтоодог нөхцөлөөс хамаарч хөнгөлөлттэй тэтгэвэр
  9. 9.  Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж цалин хөлсний 45 хувиар тогтооно. Шимтгэлийг 20-оос илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний 1,5 хувиар бодож нэмэгдэл олгоно.  Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан.  Даатгуулагчийн 1995 оноос өмнө ажилласан хугацааг үнэн зөв бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийг, 1995 оноос хойш ажилласан хугацааг нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн тогтоодог.
  10. 10. б. Тахир дутуугийн тэтгэвэр Тэтгэвэр авах эрх.  Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн З жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн бүрэн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.  Дээрх хугацааг хангаагүй даатгуулагч нийтдээ З-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй.
  11. 11. Тахир дутуугийн тэтгэвэр олгох хугацаа Тахир дутуугийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, хэрэв тэтгэвэр авагч нас барвал нас барсны дараагийн сар дуустал олгоно.
  12. 12. в. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр Тэтгэвэр авах эрх.  Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл нас барахын өмнөх 5 жилийн З жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй
  13. 13. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах иргэд:  Хууль ѐсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 16 нас /сургуульд суралцаж байгаа бол 19 нас / хүрээгүй хүүхэд /үүнд эцгээ нас барснаас хойш мэндэлсэн, төрсөн хүүхэд нь хамаарна/;  Хууль ѐсоор тэжээх өөр хүнгүй 16 нас хүрээгүй ач, зээ, төрсөн дүү; Тэжээгчийн асрамжид байсан төрөлхийн тахир дутуу буюу 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсон хүүхэд, ач, зээ, төрсөн ах,эгч, дүү;  Эрэгтэй нь 6О, эмэгтэй нь 55 нас хүрсэн буюу эсхүл тахир дутуу болсон эцэг, эх, эхнэр,нөхөыр, хууль ѐсоор тэжээх өөр хүнгүй өвөг эцэг,эмэг эх, төрсөн ах, эгч, дүү;  Найман нас хүрээгүй хүүхэд, хууль ѐсоор асрах хүнгүй төрсөн дүү, ач, зээг нь асарч ажил хийгээгүй байгаа эцэг, эх буюу нөхөр, эхнэрийн аль нэг /нас,хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр/.
  14. 14. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо Тэтгэвэр бодох хувь хэмжээ /хувиар/ З, түүнээс дээш 2 1 100 75 50
  15. 15. Нийгмийн даатгал Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль: 2. Тэтгэмжийн даатгал
  16. 16. а. Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж Тэтгэмж авах эрх:  Ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө З, түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.  Хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн эмэгтэйчүүд /даатгуулагч/ хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.
  17. 17. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн хэмжээ Шимтгэл төлж ажилласан хугацаа /жилээр/ 5 хүртэл жил 5-аас 14 жил 15, түүнээс дээш жил Тэтгэмж бодох хувь хэмжээ /хувиар/ 50 55 75
  18. 18. б. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж Тэтгэмж авах эрх.  Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.  Хөдөлмөр эрхэлж байгаад хууль тогтоомжид заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Энэ тохиолдолд уг эхийн чөлөөтэй байсан хугацааны хоѐр удаагийн төрөлт хамаарагдана.
  19. 19. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ, хугацаа  Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар хувиар тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно.  Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно.
  20. 20. в. Оршуулгын тэтгэмж Тэтгэмж авах эрх.  Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ З6 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно.  Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр олгоно.  Нийгмийн даатгалын тухай хуульд заасан тэтгэвэр,тэтгэмж авч байсан иргэн нас барвал, түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно. хамаарагдана.
  21. 21. Нийгмийн даатгал Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль: 3. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал
  22. 22. Дараахь нөхцөл байдалд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод даатгуулагч өртсөн тохиолдолд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно:  Ажлын байрандаа болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэх явцад;  Ажил эхлэхийн өмнө ажилд бэлтгэх буюу дууссаны дараа ажлын байр, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх үед;  Ажилдаа ирэх, буцах замд;  ҮО-ын актын дагуу ;
  23. 23. а. Тахир дутуугийн тэтгэвэр Тэтгэвэр авах эрх.  Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар буюу байнга алдаж тахир дутуу бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
  24. 24. Тахир дутуугийн тэтгэврийн хэмжээ: 1. Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хөдөлмөрийн чадвараа 10 хүртэл хувиар алдсан бол 10 хувиар, 10-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтооно. 2. Хөдөлмөрийн чадвараа 30, түүнээс дээш хувиар алдаж тахир дутуу болсон даатгуулагчийн тахир дутуугийн тэтгэврийн хэмжээ нь Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байна.
  25. 25. Мэргэжлээс шалтгаалсан өвчин Нийгмийн даатгал • Хөдөлмөрлөх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг мэргэжлээс шалтгаалсан өвчин гэнэ.
  26. 26. б. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр Тэтгэвэр авах эрх.  Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгуулагч нас барсан бол түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
  27. 27. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн хэмжээ Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан даатгуулагчийн авч байсан сарын дундаж хөдөлмөрийн хөлснөөс дараахь хувь хэмжээгээр тогтооно. Хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо 3, түүнээс дээш 2 1 Тэтгэвэр бодох хувь хэмжээ /хувиар/ 100 75 50
  28. 28. в. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж Тэтгэмж авах эрх.  Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй
  29. 29. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн хэмжээ • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагчид шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хөлс, түүнтэй адилтгах орлогын 100 хувиар бодож олгоно. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно.
  30. 30. Нийгмийн даатгал Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль: 4. Ажилгүйдлийн даатгал Тэтгэмж авах эрх.  Даатгуулагч нь ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтггүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй болно.
  31. 31. Ажилгүйдлийн тэтгэмж бодох хувь хэмжээ Ажилгүйдлийн тэтгэмжийг тэтгэмж авахыг хүсч өргөдөл өгсөн өдрөөс эхлэн ажлын 76 өдөр дуустал хугацаанд олгоно. Шимтгэл төлж ажилласан хугацаа /жилээр/ 5 хүртэл жил 5-аас 10жил 10-15 хүртэл жил 15, түүнээс дээш жил Тэтгэмж бодох хувь хэмжээ /хувиар/ 45 55 60 75
  32. 32. Нийгмийн даатгал Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль: 5. Эрүүл мэндийн даатгал Иргэний эрүүл мэндийн даатгал гэж юу вэ ? Иргэний эрүүл мэндийн даатгал нь даатгуулагч эрүүл мэндийн эрсдэлд орох үед санхүүгийн дэмжлэг авах зорилгоор өөрөө болон ажил олгогч, төрөөс хуульд заасан журмын дагуу даатгалын шимтгэл төлж, даатгалын санг бүрдүүлэх, эрсдэлд өртсөн даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг уг сангаас төлөх нийгэм эдийн засгийн арга хэмжээ.
  33. 33. Эрүүл мэндийн даатгалын хэлбэр. Нийгмийн даатгал Иргэний эрүүл мэндийн даатгал тухай хуульд зааснаар эрүүл мэндийн даатгал нь заавал, сайн дурын гэсэн хоѐр хэлбэртэй. Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулна. Иймээс иргэн та эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, шимтгэлээ хуульд заасан хувь хэмжээ, хугацаанд төлөх үүрэгтэй. Харин Монгол Улсад амьдарч байгаа тодорхой хөдөлмөр эрхлээгүй гадаадын иргэн эрүүл мэндийн даатгалд даатгуулах эсэхээ өөрөө шийднэ.
  34. 34. Заавал даатгуулагч Төлөх шимтгэлийн хэмжээ /төг/ ЭМД-ын шимтгэлийг хариуцаж төлөх байгууллага Сарын Жилийн 16 хүртэлх насны хүүхэд, хэрэв ЕБС-д суралцаж байгаа бол 18 хүртэлх насны хүүхэд 670 8040 Улсын төсвөөс Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн 670 8040 Улсын төсвөөс Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг) 670 8040 Улсын төсвөөс Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч 670 8040 Улсын төсвөөс Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан иргэн Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан 670 8040 Улсын төсвөөс Сарын хөд. хөлс түүнтэй адилтгах орлогын 4 хувиар, үүнээс ажил олгогч 2 %, даатгуулагч 2 %-ийг төлнө. Аж ахуйн нэгжийн эзэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн Татварын албанд гаргасан орлогын мэдүүлгийг үндэслэн нийт орлогын 1 хувиар Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч 670 8040 Өөрөө Малчин 670 8040 Өөрөө Тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд 670 8040 Өөрөө Ял эдэлж байгаа хоригдол 670 8040 Хорих байгууллага Гадаадын иргэн, харъяалалгүй иргэд 5360 64320 Өөрөө
  35. 35. Нийгмийн даатгал Анхаарал тавьсанд баярлалаа

×