SlideShare a Scribd company logo
1 of 11
Хувийн тэтгэврийн саг Монголд
нэвтрүүлэх нь
Улаанбаатар 2014 он
Монголд тэтгэврийн сангийн шинэчлэл хийх, хувийн тэтгэврийн санг нэвтрүүлэх
шаардлагыг бий болгож байгаа гол хүчин зүйлүүд байна. Үүнд:
 Тэтгэврийн даатгалд хамрагдсан нийт хүмүүсийн тоо буурч, албан бус
секторт ажиллагсадын тэтгэврийн даатгалд хамрагдалт хязгаарлагдмал
байгаагаас тэдний тэтгэвэр маш бага байна. Иргэд ялангуяаахмад
настнуудын дунд орлогын тэгш бус байдал даамжирахад нөлөөлж байна.
 Тэтгэврийн өнөөгийн бодлогыг хэвээр үргэлжлүүлбэл тэтгэвэр болон
нийгмийн даатгалд зориулж байгаа төсвийн татаасын хэмжээ урт хугацаанд
ихээхэн нэмэгдэнэ. Ахмад настай хүн амын тооны өсөлт, тэтгэврийн нас
бага байгаа явдал, мөн олгох тэтгэврийн хэмжээтэй харьцуулахад төлж буй
шимтгэлийн хэмжээ харьцангуй бага байгаа зэрэг нь татаасын хэмжээг
ихээхэн нэмэгдүүлэх гол хүчин зүйлүүд болж байна.
 Богино хугацаанд, 2015 болон 2020 оноос эхлэн өндөр насны тэтгэвэрт гарах
эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэтгэвэр тооцох хувь огцом буурахаас
сэргийлэхийн тулд шинэчлэл хийх хэрэгтэй байна. Тэтгэврийн хувь
хэмжээний огцом бууралт нь нийгмийн хувьд тэгш бус байдал бий болгоно.
 Хэдийгээр 2011 оны байдлаар өндөр настны дийлэнх нь нийгмийн
даатгалын тогтолцоонд хамрагдаж байгаа боловч ажиллах хүчний тал орчим
хувь нь л энэ тогтолцоонд шимтгэл төлж байгаа (малчид болон хувиараа
хөдөлмөр эрхлэгчид шимтгэл бараг төлдөггүй) нь ирээдүйд тэтгэврийн
хамрагдал эрс буурахад хүргэхээр байна.
 Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсад нийгмийн даатгалын тэтгэврийн
тогтолцоонд заавал хамрагдаж өндөр насны болон тахир дутуугийн, мөн
тэжээгчээ алдсаны тэтгэврийн шимтгэл төлдөг.
 Төсөвт үзүүлэх тэтгэврийн тогтолцооны санхүүгийн дарамт өндөр
 Шимтгэл төлөгсөд ба тэтгэвэр авагсадын тооны хэтийн тооцооллоос харахад
цаашид хүн амд ахмад настны эзлэх хувийн өсөлт нь тогтолцооны ачааллын
түвшинд сөргөөр нөлөөлнө.
 Ахмад настай хүн амын тоо нэмэгдэхийн зэрэгцээ хөдөлмөрийн насны хүн
амын тоо өөрчлөлтгүй байгаа энэ нөхцөлд өнөөгийн тэтгэврийн тогтолцоог
шинэчлэх зайлшгүй хэрэгцээ тулгараад байна.
 Сүүлийн жилүүдэд гарсан Монгол улсын эдийн засгийн бүтцийн
өөрчлөлтүүд нь нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцооны дизайн болон
хэрэгжилтийг эргэн харах шаардлагыг бий болгож байна.
 Монголын эдийн засагт уул уурхай, ашигт малтмалын нөөц баялгийн ач
холбогдол өсөхийн сацуу хувийн хэвшлийн хөдөлмөр эрхлэлтийн байр
суурь дээшилж буй явдал нь ажлын байрны шилжилт болон хөдөлмөрийн
зах зээлийн хувьсамтгай байдалд илүү нийцсэн нийгмийн даатгалын уян
хатан механизм бүрдүүлэх хэрэгцээг бий болгож байна.
 Өнгөрсөн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ
харьцангуй өндөр байсан нь хот сууринд албан бус эдийн засгийн хүрээ
тэлж, нийгмийн даатгалд хамрагдалтын түвшин буурахад нөлөөлсөн.
 1990-1993 оны эдийн засгийн шилжилтийн эхэн үеэс хойш ихэнх малчид,
албан бус секторт ажиллагсад тэтгэвэр болон нийгмийн даатгалын
тогтолцооны гадна үлдсэн юм.
 Тэтгэврийн даатгалын санд төвлөрүүлж буй шимтгэлийн орлого ба
тэтгэврийн зардал хоорондын зөрүүнээс гарах алдагдал нь 2003 онд ДНБ-ий
1%-тай тэнцэж байсан бол 2010 онд төсөвлөсөн ДНБ-ий бараг 3% хүртэл
өсчээ
 Суурь тооцооноос харахад хэдийгээр НДТ-ны хүрээнд 2015 оноос эхлэн
өндөр насны тэтгэвэрт гарах иргэдийн тэтгэвэр харьцангуй бага тогтоогдох
хэдий ч улсын төсвөөс ихээхэн хэмжээний татаас шаардлагатай хэвээр байна
 Ердийн нөхцлөөр тэтгэвэрт гарах нас (эмэгтэй 55, эрэгтэй 60) болон
хөнгөлттэй нөхцлөөр тэтгэвэрт гарах нас (хамгийн эртдээ 45) хэт доогуур
байгаагаас НДТ-ны хүрээнд тэтгэвэр тогтоох хувь хэмжээг зохих түвшинд
байлгах боломж бүрдэхгүй байна.
 Нийгмийн даатгалд төлөх шимтгэлийн нийт хувь хэмжээ 21-23% байгаа нь
цалин хөлсөө дутуу мэдээлэх сонирхлыг бий болгодог хэдий ч Европ, Төв
Азийн шилжилтийн эдийн засагтай орнуудтай харьцуулахад бага байна
Өнөөгийн тэтгэврийн сангийн сул талууд:
 Хуулиар амласан тэтгэврийн хэмжээ, хүн ам зүйн төлөв байдлын өөрчлөлт
болон шимтгэлийн хувь 14% байгаа зэрэг нь бүгд нийлээд төсвийн татаасын
хэмжээг жилд ДНБ-ий 3% -аас давахад хүргэж байна.
 Тэтгэврийн нас эрэгтэйчүүдийн хувьд 60, эмэгтэйчүүдийн хувьд 55 байгаа учир
татаасыг бууруулах боломжгүй байна.
 Хүнд нөхцөлд ажиллагсад, тусгай мэргэжлийн ажиллагсад, дөрөв ба түүнээс
дээш хүүхэдтэй эмэгтэйчүүд эрт тэтгэвэр тогтоолгодог явдал нь тогтолцооны
өртөг зардлыг ихэсгэж, ажил эрхлэх сэдлийг бууруулж байна.
 Жилд тооцох актуар хувь эхний 20 жилд жилийн хөдөлмөрийн хөлсний 2.25% ,
түүнээс хойш жил тутамд 1.5% байгаа нь илүү олон жил ажиллах сэдлийг
төрүүлж чадахгүй байна.
 Тэтгэврийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний таван жилийн дундажид
үндэслэн бодож байгаа нь даатгуулагчдын өөр өөр бүлгийн хооронд тэгш бус
байдлыг бий болгож байна11.
 Тэтгэврийн хэмжээг автоматаар индексжүүлдэггүй учир анх тогтоогдсон
тэтгэврийн үнэ цэнэ цаг хугацааны явцад алдагддаг. Анх тэтгэвэрт гарах үед
доод тэтгэврээс дээгүүр тэтгэвэртэй байсан олон иргэд хожим нь доод тэтгэвэр
авахад хүрч байна.12
 Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний бодит өсөлт
мэдэгдэхүйц хэмжээнд хүрснээс шалтгаалан өндөр насны тэтгэвэр авагсдын
50% нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75%-тай тэнцдэг баталгаажсан
доод тэтгэвэр авч байна.Доод тэтгэвэр нь даатгуулагчийн тэтгэвэр авах эрх
үүсэх 20 жилийн хугацааны шаардлагыг хангах сонирхолд хүчтэй нөлөөлж
байгаа боловч түүнээс цааш ажиллахад үзүүлэх нөлөө нь сул байна.
Хувийн тэтгэврийн сангийн дизайны асуудлуулд
 Тэтгэврийн санд хуримтлагдсан шимтгэлийн бүх орлого нь ирээдүйн
тэтгэвэр тэтгэвэр төлөхөд зориулагдах уу?
Хувийн тэтгэврийн санд бий болсон бүх нөөц хөрөнгө нь гишүүд буву хамрагдсан
даатгуулагчдын хөрөнгө юм. Тийм учраас сангийн хөрөнгө гишүүдийнхээ тэтгэврийг
санхүүжүүлэхэд зарцуулагдана.
 Тэтгэврийн санд шимтгэлээр цугласан нөөцийн хөрөнгө оруулалтын
эрсдлийг хэн үүрэх вэ ?
Шимтгэл төлж байгаа гишүүд эрсдлийг хүлээнэ. Энэ утгаараа хөрөнгө оруулалтын
өгөөж нь / удирдлага болон захиргааны зардлыг хасаад / ч гишүүддээ зориулагдана.
 Тэтгэврийн санг удирдах менежрийг сонгох хариуцлагыг хэн хүлээх вэ ?
Сангийн менежр сонгох үүргийг тэтгэврийн асуудал хариуцсан байгууллага, ажил
олгогч, ажилчдын байгууллага, эсвэл гуравдагч тал хүлээж болно
 Тэтгэвэр тавих хугацааны туршад тэтгэврийн сангийн хөрөнгийн өгөөж
болон эрсдлийг хэн хүлээх вэ ?
Тэтгэвэр тавих шатны хэд хэдэн янзын дизайны хувилбарууд байж болох бөгөөд
хөрөнгө оруулалтын эрсдэл, урт наслалтын эрсдэл, инфляцийн эрсдэл зэргийг
хариуцагч удирдах байгууллага, ажил олгогч , ажилчдын байгууллага эсвэл тэдгээрийн
али нэг хосолсон хэлбэр хулээж болно.
Хэрэв даатгуулагч жилээр дааыгалын гэрээ хийсэн тохиолдолд ийм гэрээ хийсэн
даатгалын байгууллага эрсдлийн ихэнхийг хүлээнэ.
Санал болгож буй хувийн тэтгэврийн сангийн зохицуулалтууд
Асуудлууд Нөхцлүүд
Загвар Шимтгэлд суурилсан
Санхүүжилт Бүрэн хуримтлалын зарчим
Татвар
Татварын бодлогыг тогтвортой байлгах (ж
нь. Чөлөөлөлт, Чөлөөлөлт, Татвар
ногдуулалт, ЭСВЭЛ Татвар ногдуулалт,
Чөлөөлөлт, Чөлөөлөлт),
Татвараас чөлөөлөх ажилтны төлөх
шимтгэлд дээд хязгаар тавих (гэр бүлийн
татвар ноогдуулах орлогын хувиар болон
хөдөлмөрийн хөлснөөс төлөх хэмжээний
дээд хязгаарын хувиар),
Санхүүжилт
Хувь хүний, ажил олгогчийн ба ажилтны
төлөх шимтгэл
Ашиглалтын асуудлууд
Ашиглаж эхлэх нөхцлүүдийг (бөөнөөр, үе
шаттайгаар, жил тутамд) боловсруулах,
Ашиглаж эхлэх насыг нийгмийн
даатгалын тэтгэврийн настай ойр тогтоох,
гэхдээ ажилгүй болсон болон бусад
тодорхой нөхцөл үүссэн тохиолдолд дээрх
наснаас өмнө ашиглахыг зөвшөөрөх,
Татварын асуудлыг бодолцох,
Зохицуулалт
Хөрөнгө оруулалтын удирдлага, хууль
ёсны асран хамгаалагч, дансны удирдлага
зохицуулалтыг боловсронгуй болгох,
Итгэмжлэгдсэн зөвлөлийн үүрэг роль,
хүлээх хариуцлага; засаглалын стандартыг
тодорхой болгох,
Тэтгэврийн хувийн хэвшлийн зах зээл
хөгжихэд шаардагдах зохицуулалт, дэд
бүтцийг бий болгох,
Хяналт удирдлага Хяналтын чадавхийг сайжруулах.
Хувийн тэтгэврийн санг нэвтрүүлэх хувилбарын тухайд санхүүгийн эрсдлүүд
болон институцын хүндрэлтэй асуудлууд байна.
 Энэхүү тогтолцоонд бүрэн шилжинэ гэж үзвэл шилжилтийн хугацаанд
санхүүгийн ихээхэн хөрөнгө нөөц шаардагдана.
 Хууль эрх зүйн зохицуулалт, санхүүгийн зах зээлийн хөгжлийн зохих түвшин,
дэд бүтэц, өрсөлдөх чадвар, засаглалын болон институцын бүтэц бүрдээгүй
байна.
 Одоогоор тэтгэврийн даатгалд хамрагдахгүй байгаа малчид, хувиараа хөдөлмөр
эрхлэгчид болон хөлсгүй хөдөлмөр эрхлэгчдийг тэтгэврийн сангийн орлоготой
болгох үр дүнтэй стратеги хомс байна.
Иймээс доорх шилжилтийн хувилбаруудыг санал болгож байна.
 Сайн дурын тэтгэврийн даатгалын нэмэлт тогтолцоог хөгжүүлэх зорилгоор
тусгай зохицуулалт бүхий тэтгэврийн хуримтлалын хөтөлбөр бий болгох
 Сайн дурын тэтгэврийн хуримтлалын хөтөлбөрт хамрагдах 1960 оноос хойш
төрсөн ажиллагсадын хувьд, татаасаар дэмжих шимтгэлийн тогтолцооны
хувилбарыг судалж үзэх
 олон малтай малчид, томоохон хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон албан
бус секторт ажиллагсадыг тэтгэврийн даатгалд заавал хамруулах
хувилбарыг судалж үзэх
 Өнөөгийн сайн дурын тэтгэврийн даатгалын тогтолцоог татаасаар дэмжих
сайн дурындаатгалын хөтөлбөрөөр солихыг зөвөлж байна. Үүнд дор хаяж
хувь хүний төлөх шимтгэлтэй тэнцүү хэмжээний шимтгэлийг татаасаар
төлөхийг санал болгож байна. Шимтгэлийн доод хэмжээг тогтоохдоо
ажиллагсадын хувьд даахуйц байхаас гадна ирээдүйд олгох тэтгэврийн
хэмжээг бололцон тогтоох нь зүйтэй.
Ашигт малтмалын татварын орлогын тодорхой хувийг Тэтгэврийн Нөөц Санд
байршуулах нь уул уурхайн орлогыг зохистой ашиглах бодлогын нэг арга
хэрэгсэл болж болох юм.
Ийм сан нь сайтар төлөвлөсөн тэтгэврийн шинэчилсэн тогтолцоонд хүрэх
шилжилтийн үйл явцыг богино болон дунд хугацаанд санхүүжүүлэх механизм болж
болно.
Тэтгэврийн Нөөц Санг дараах байдлаар зохистой ашиглах боломжтой. Үүнд:
 1960 оноос хойш төрсөн иргэдийн өндөр насны тэтгэврийн хувь хэмжээний
эрс бууралтыг зөөлрүүлэх зорилгоор олгох нэмэлт тэтгэврийг санхүүжүүлэх,
 тэтгэврийн нас, шимтгэлийн хувь хэмжээнд хойно санал болгож буй
өөрчлөлтүүдийг аажмаар бүрэн хэрэгжүүлж дуусах хүртэлх шилжилтийн
хугацаанд 1960 оноос хойш төрсөн даатгуулагчдад олгох нэмэлт тэтгэврийг
санхүүжүүлэх,
 хүн амын насжилттай холбоотойгоор, урт хугацаанд тэтгэврийн тогтолцоонд
ирэх санхүүгийн ачааллын тодорхой хувийг санхүүжүүлэх,
 хүн ам насжиж, өндөр насны тэтгэврийн хамрагдалт ялангуяа малчид, албан
бус секторт ажиллагсадын хувьд бага байгаа энэ нөхцөлд зорилтот бүлэгт
чиглэсэн нийгмийн тэтгэврийг ойрын хэдэн жилд санхүүжүүлэх
Монгол хувийн тэтгэврийн сан хэрхэн ажиллах вэ ?/ 1960 оноос хойш төрсөн
ажиллагсдын хувьд/
 Ийм шинэчлэлийг эхэлсний дараа бүх шимтгэлийг хувь хүмүүсийн нэрийн
данстай холбосон тэтгэврийн тусгай дансанд төвлөрүүлж, энэ санг ашиглан
хөрөнгө оруулалтын менежерүүд Монголд эсвэл гадаад улсад хөрөнгө оруулалт
хийнэ.
 Ийм шинэчлэл эхлэхээс өмнөх хугацаанд 1960 оноос хойш төрсөн
ажиллагсадын төлсөн шимтгэлийг тэтгэвэрт гарахад нь оруулан тооцох
баталгааг бүх даатгуулагчдад гаргаж өгнө.
 Цугларсан шимтгэлийг тухайн үеийн тэтгэвэрт зарцуулахыг больж, иргэдийн
төлсөн шимтгэл нь тухайн хүнийг тэтгэвэрт гартал нь тусгай дансанд хөрөнгө
оруулалтын хэлбэрээр байрших тул тэр хүртэлх завсрын хугацаанд тавих ёстой
тэтгэврийг санхүүжүүлэх зардлыг төсвийн татаасаар төлөх шаардлагатай болно.
 Тэтгэвэр төлөх нийт хугацаанд жил тутамд олгох тэтгэврийн хэмжээг НДТ-той
адил байдлаар тогтооно.
Хувийн тэтгэврийн сангийн механизмууд нь өндөр настны орлогыг
баталгаажуулах нэг чухал хэрэгсэл болдог.
Энэ арга хэрэгслийг сонгох үндэслэл нь:
 хүн амын насжилт хурдацтай явагдаж, өндөр настны хүн ам зүйн ачааллын
түвшин нэмэгдэж байгаатай холбоотойгоор тэтгэврийн даатгалын тогтолцоо нь
ирээдүйд өндөр настны тэтгэврийн өмнөх орлогын дөнгөж 35-45%-тай
тэнцэхүйц орлогыг л хангах магадлалтай байгаа учраас нэмэлт орлого зайлшгүй
шаардлагатай;
 гэр бүлийн уламжлалт бүтэц өөрчлөгдөж, хамтдаа амьдрах хүмүүсийн тоо
буурч байгаа явдал нь өндөр насны орлогын баталгааг хангах хадгаламжийн
бусад хувилбаруудыг сонгох шаардлагатай иргэдийн тоог нэмэгдүүлж байна;
 ажил мэргэжлийн сайн дурын схем нь өөр өөр байгууллага, үйлдвэр аж ахуйн
газар хоорондын ялгаатай дэмжлэг туслалцааг нөхөх боломж бүрдүүлнэ;
 ажил мэргэжлийн сайн дурын хадгаламжийн ийм механизм үйлдвэр аж ахуйн
газрууд, засгийн газрын ажил олгогчдын эдийн засгийн үр ашигтай байдлыг
нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна;
 хувийн хэвшлийн тэтгэврийн сан нь санхүүгийн зах зээлийн хөгжил, тогтвортой
байдлыг дэмжинэ. Энэ нь эргээд эдийн засгийн хөгжлийг дэмжих боломж
бүрдүүлнэ.
Хувийн тэтгэврийн сангийн нэмэлт механизмууд одоогоор Монголд байхгүй
байна.
 Татварын албанд тэтгэврийн сан удирдан ажиллуулахаар албан ёсоор
бүртгүүлсэн эрх бүхий байгууллага шимтгэлийн орлогыг татвараас чөлөөлүүлэх
зохицуулалт байхгүй байна.
 Үүнээс гадна тэтгэврийн бүтээгдэхүүн нийлүүлэх үзэгдэл амь насны даатгалын
үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын дунд дөнгөж эхэлж байна.
 Мөн зарим нэг байгууллага ажилтнууддаа зориулсан тэтгэврийн нэмэлт
механизм бий болгох эхлэл байгаа ч энэ нь татварын хөнгөлөлт эдлэх
боломжгүй, хууль эрх зүйн зохицуулалтгүй байна. Энэ байдал нь ажил
мэргэжлийн тэтгэврийн хадгаламжийн механизм хөгжихөд саад болж байна.
Бусад орны жишээ
ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦОО ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ТУХАЙ
АВСТРАЛИЙН ЖИШЭЭ
Австрали
Австрали нь олон тулгуурт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх асуудлаар олон улсын
хэмжээнд хамгийн их амжилт олсон хэмээн хүлээн зөвшөөрөгддөг. Ердөө хориод
жилийн дотор хүн амаа бүхэлд нь хамарсан боловсронгуй тогтолцоог бүрдүүлж чадсан
юм.
Түүх
Австрали XIX зуунаас эхлэн анх тэтгэвэр олгож эхэлсэн гэж үздэг ч албан ёсоор
үндэсний хэмжээний бодлого 1909 оноос хэрэгжиж иржээ. Харин орлогын хоёр дахь эх
үүсвэр болох хувийн тэтгэврийг татварын хөнгөлөлт үзүүлэх маягаар 1915 оноос
дэмжиж эхэлсэн байна. 1950-иад он хүртэл үндсэндээ зөвхөн өндөр цалин, албан
тушаалтай, удаан жил ажилласан хүмүүс хамрагддаг байсан бол аажмаар хамрах хүрээ
нь тэлж, гол төлөв төрийн албан хаагчид оролцох болжээ.
Тухайн үед ажиллах хүчинг бүрэн хамарч чаддаггүй, ялгавартай ханддаг, мөн өгөөж
ашиг нь баталгаагүй, ажлын байр солигдоход шилжилт хийх боломжгүй зэрэг
шүүмжлэл их гарч байсан бөгөөд 1980-аад оны дунд үе хүртэл тэтгэврийн хувийн
тогтолцоонд хувийн хэвшлийнхий дөнгөж 30 орчим хувь хамрагдаж байжээ. Хөдөлмөр
эхрлэгчдэд илүү таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлээр идэвхитэй ажиллаж байсан
үйлдвэрчний эвлэл тэр үед тэтгэврийн хувийн тогтолцоог албан журмаар бүх нийтийг
хамардаг болгох тал дээр их үүрэг гүйцэтгэсэн. 1983 онд сонгогдсон Засгийн газарт
цалингийн түвшинг нэмэгдүүлж зөрүүг нь тэтгэврийн дансанд шимтгэл болгон
оруулах санал дэвшүүлсэн байдаг. Улмаар энэ санал нь 1986 онд албан ёсоор
батлагдсан байна.
Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тодорхой ахиц дэвшил гарсан ч зарим
хүндрэлтэй асуудал тулгарсан нь тэтгэврийн хувийн сангийн өөрийнхнь урсгал зардал
өндөр байсантай холбоотой. Энэ бэрхшээлээс гадна хүн амын насны бүтэц өөрчлөгдөж
насжилт явагдаж байгааг анзаарсан Австралийн Засгийн газар цаашид төрөөс
тэтгэврийн дарамтыг үргэлжлүүлэн хариуцаж чадахгүйгээ ойлгож, тэтгэврийн хувийн
тогтолцоог албан журмын хэлбэрт оруулж бүх нийтийг хамруулдаг болгох нь зүйтэй
гэдэг шийдвэрт хүрсэн. Ингээд 1992 онд хууль батлагдаж Австрали тэтгэврийн олон
тулгуурт тогтолцоотой болжээ. Дээрх хуулийн дагуу ажил олгогч нар ажилтнуудынхаа
тэтгэврийн шимтгэлийг ажлын хөлсний 3 хувиар тооцож төлдөг байсан нь аажмаар
өсөж одоогийн байдлаар доод хэмжээ нь 9 хувьд хүрээд байна.
Өнөөгийн байдал
Тэтгэврийн сангуудын нийт актив 2012 оны хагас жилээр $1.40 их наяд австрали
доллар хүрсэн байна. Үйлдвэрийн салбарын, нийтэд зориулсан, компаний, өөрөө
удирддаг, төрийн албан хаагчдын гэсэн таван төрлийн тэтгэрийн сан байдаг.
Үйлдвэрийн салбарын гэдэг нь ажил олгогчдын холбоо, эвлэлүүд эрхлэн явуулдаг санг
хэлнэ. Төрийн албан хаагчдынх нь бүр эрт дээр үеэс үүссэн бөгөөд гол төлөв оффисын
албан хаагчид оролцдог. Нийтэд зориулсан санг гол төлөв даатгалын компаниуд
ажиллуулж ямарваа нэгэн тусгай санд хамрагддаггүй хүмүүст зориулан үйлчилгээ
үзүүлдэг байна. Жижиг ажил олгогч нар бас зайлшгүй шаардлагатай болсон тул 5 ба
түүнээс доош гишүүнтэй санг байгуулж ажиллуулдаг.
Тэтгэврийн сангийн төрөл хувиар
Хувийн тэтгэврийн хуулиар 18-аас доош эсвэл 70-аас дээш насны, эсвэл сарын орлого
нь 450 австрали доллараас доош цалинтайгаас бусад хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүн
хамрагдах ёстой. Хувь хүн өөрийн тэтгэврийн дансандаа сайн дурын үндсэн дээр
шимтгэл төлж болох бөгөөд тодорхой хэмжээний татварын урамшуулал эдэлдэг.
Шимтгэл, хөрөнгө оруулалт, олговор
Албан хаагчийн сонгосон тэтгэврийн санд ажил олгогч 9 хувийн шимтгэл төлөх ёстой.
Үүнийг даган мөрдөөгүй ажил олгогч шимтгэлээсээ илүү өндөр төлбөр торгууль төлөх
шаардлагатай болдог. Хөдөлмөр эрхлэгч ажиллаж байх хугацаанд төлөгдсөн
шимтгэлийг хөрөнгө оруулалт хийхэд ашигладаг бөгөөд албан журмын болон сайн
дурын шимтгэл, хөрөнгө оруулалтаас олсон ашгийн нийлбэрээс татвар, үйлчилгээний
хөлсийг хасаж үлдсэн дүнг тэтгэвэрт гарахдаа авдаг.
Хөрөнгө оруулалтын тухайд Австралид харьцангуй цөөн тооны хориг хязгаар байдаг.
Активын хэмжээ, өгөөжийн хувь, заавал баталгаажсан байх зэрэг хязгаарлалт
байдаггүй. Харин зээл авах, зарим үүсмэл үнэт цаас, санг тэтгэж байгаа компаний
хувьцаа, үл хөдлөх хөрөнгөд зориулан ашиглах тал дээр тодорхой заалтууд бий.
Австралийн тэтгэврийн сангийн хөрөнгө орулалтын хувиарлалт
Олговрын гол утга санаа нь тэтгэвэрт гарсан хойно орлогын баттай эх үүсвэртэй байх
явдал тул тэтгэвэрт гарахаас өмнө тэтгэврийн дансанд байгаа хөрөнгийг авахыг
хориглосон хатуу нөхцөлүүд үйлчилдэг.
Ололт, амжилт
Австралийн туршлагын талаар хийсэн судалгаанаас үзвэл тэтгэврийн хувийн
салбарын хөгжилд гол түлхэц үзүүлсэн хүчин зүйл бол 1992 оноос эхлэн албан
журмын хэлбэрт оруулсан явдал гэж дүгнэж болохоор байна. Ийм шийдвэр гаргахад
улс төрийн асар их хүчин чармайлт шаардагдсан ч үүний үр дүнд гарсан эерэг үр нөлөө
илт байгаа юм.
Тэтгэврийн хувийн тогтолцоог цаашид боловсронгуй болгох чиглэлээр
тодорхой алхам хийгдсээр байгаагийн нэг тод жишээ бол 2005 оноос эхлэн хөдөлмөр
эрхлэгч тэтгэврийн сангаа өөрөө сонгох эрхтэй болсон явдал юм. Өмнө нь ажил олгогч
шийддэг байсан шинэ хуулиар үйлчилгээний хөлс бага, эсвэл үр ашгийг үзүүлэлт
өндөртэй санг ажилтнууд өөрсдөө сонгон тэтгэврийн хөрөнгөө байршуулах боломжтой
болсон.
Австралийн эдийн засаг, үнэт цаасны зах зээлийн үзүүлэлт сайн байсан нь
хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлж тэтгэврийн сангийн салбарын гүйцэтгэлд
сайнаар нөлөөлж ирсэн. Ихэнх тэтгэврийн сан хүндрэлд орж хасах дүнтэй гарсан
ганцхан жил бол 2001 он юм. Хөрөнгө оруулалтын өгөөж сайн байгаа нь зохистой
харьцааг сайтар даган мөрдөж, эрсдлийн тооцооллыг сайн хэрэгжүүлж байгаатай бас
холбоотой.
Боломжит гурван шатын гурвуулан дээр татвар ногдуулдаг ховор тохиролдол
Австралид хэрэгждэг боловч татварын хөнгөлөлт үзүүлж 15 хувьтай тэнцдэг нь бусад
орлогын хэлбэрээс доогуур байгаа юм.
Эцэст нь хэлэхэд, тэтгэврийн сангийн тогтвортой үйл ажиллагааг хангах
зорилгоор Австрали нь маш нарийн эрх зүй, зохицуулалтын орчин бүрдүүлж чадсан
юм.

More Related Content

Similar to Hevleh

Солонго - Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
Солонго - Тэтгэврийн  даатгалын системийг боловсронгуй болгох асуудалдСолонго - Тэтгэврийн  даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
Солонго - Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалдbatnasanb
 
Г.Нандинцэцэг - ТЭТГЭВРИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ
Г.Нандинцэцэг - ТЭТГЭВРИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ Г.Нандинцэцэг - ТЭТГЭВРИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ
Г.Нандинцэцэг - ТЭТГЭВРИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ batnasanb
 
ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
Turuun sanhuu L6.2019 2020
Turuun sanhuu L6.2019 2020Turuun sanhuu L6.2019 2020
Turuun sanhuu L6.2019 2020hicheel2020
 
Гантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгаа
Гантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгааГантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгаа
Гантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгааerdmiinshuvuu
 
Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын Тогтолцоо
Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын ТогтолцооМонгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын Тогтолцоо
Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын ТогтолцооArsenic Halcyon
 
Нийгмийн-даатгалын-тухай-хууль.pptx
Нийгмийн-даатгалын-тухай-хууль.pptxНийгмийн-даатгалын-тухай-хууль.pptx
Нийгмийн-даатгалын-тухай-хууль.pptxssusere6981f1
 
Social Insurance law of Mongolia and its implementation issues
Social Insurance law of Mongolia and its implementation issuesSocial Insurance law of Mongolia and its implementation issues
Social Insurance law of Mongolia and its implementation issuesThe Business Council of Mongolia
 
Бичил даатгал түүний асуудлууд
Бичил даатгал түүний асуудлууд Бичил даатгал түүний асуудлууд
Бичил даатгал түүний асуудлууд Болд Энхтөр
 
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...Umguullin Mongol Umguulugch
 
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ Энхтамир Ш
 
Оюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтОюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтЭнхтамир Ш
 

Similar to Hevleh (20)

Солонго - Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
Солонго - Тэтгэврийн  даатгалын системийг боловсронгуй болгох асуудалдСолонго - Тэтгэврийн  даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
Солонго - Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
 
Г.Нандинцэцэг - ТЭТГЭВРИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ
Г.Нандинцэцэг - ТЭТГЭВРИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ Г.Нандинцэцэг - ТЭТГЭВРИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ
Г.Нандинцэцэг - ТЭТГЭВРИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ
 
ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
9. ндс
9. ндс9. ндс
9. ндс
 
Turiin sanhuu l6
Turiin sanhuu l6Turiin sanhuu l6
Turiin sanhuu l6
 
SWON205-20160511
SWON205-20160511SWON205-20160511
SWON205-20160511
 
Turuun sanhuu L6.2019 2020
Turuun sanhuu L6.2019 2020Turuun sanhuu L6.2019 2020
Turuun sanhuu L6.2019 2020
 
Гантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгаа
Гантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгааГантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгаа
Гантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгаа
 
Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын Тогтолцоо
Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын ТогтолцооМонгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын Тогтолцоо
Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын Тогтолцоо
 
Нийгмийн-даатгалын-тухай-хууль.pptx
Нийгмийн-даатгалын-тухай-хууль.pptxНийгмийн-даатгалын-тухай-хууль.pptx
Нийгмийн-даатгалын-тухай-хууль.pptx
 
6
66
6
 
Social Insurance law of Mongolia and its implementation issues
Social Insurance law of Mongolia and its implementation issuesSocial Insurance law of Mongolia and its implementation issues
Social Insurance law of Mongolia and its implementation issues
 
санхүүжилт
санхүүжилтсанхүүжилт
санхүүжилт
 
нхх лекц №8
нхх лекц №8нхх лекц №8
нхх лекц №8
 
Бичил даатгал түүний асуудлууд
Бичил даатгал түүний асуудлууд Бичил даатгал түүний асуудлууд
Бичил даатгал түүний асуудлууд
 
нхх лекц №7
нхх лекц №7нхх лекц №7
нхх лекц №7
 
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...
 
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Оюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтОюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлт
 
МБЗ Мэдэгдэл
МБЗ МэдэгдэлМБЗ Мэдэгдэл
МБЗ Мэдэгдэл
 

Hevleh

  • 1. Хувийн тэтгэврийн саг Монголд нэвтрүүлэх нь Улаанбаатар 2014 он
  • 2. Монголд тэтгэврийн сангийн шинэчлэл хийх, хувийн тэтгэврийн санг нэвтрүүлэх шаардлагыг бий болгож байгаа гол хүчин зүйлүүд байна. Үүнд:  Тэтгэврийн даатгалд хамрагдсан нийт хүмүүсийн тоо буурч, албан бус секторт ажиллагсадын тэтгэврийн даатгалд хамрагдалт хязгаарлагдмал байгаагаас тэдний тэтгэвэр маш бага байна. Иргэд ялангуяаахмад настнуудын дунд орлогын тэгш бус байдал даамжирахад нөлөөлж байна.  Тэтгэврийн өнөөгийн бодлогыг хэвээр үргэлжлүүлбэл тэтгэвэр болон нийгмийн даатгалд зориулж байгаа төсвийн татаасын хэмжээ урт хугацаанд ихээхэн нэмэгдэнэ. Ахмад настай хүн амын тооны өсөлт, тэтгэврийн нас бага байгаа явдал, мөн олгох тэтгэврийн хэмжээтэй харьцуулахад төлж буй шимтгэлийн хэмжээ харьцангуй бага байгаа зэрэг нь татаасын хэмжээг ихээхэн нэмэгдүүлэх гол хүчин зүйлүүд болж байна.  Богино хугацаанд, 2015 болон 2020 оноос эхлэн өндөр насны тэтгэвэрт гарах эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэтгэвэр тооцох хувь огцом буурахаас сэргийлэхийн тулд шинэчлэл хийх хэрэгтэй байна. Тэтгэврийн хувь хэмжээний огцом бууралт нь нийгмийн хувьд тэгш бус байдал бий болгоно.  Хэдийгээр 2011 оны байдлаар өндөр настны дийлэнх нь нийгмийн даатгалын тогтолцоонд хамрагдаж байгаа боловч ажиллах хүчний тал орчим хувь нь л энэ тогтолцоонд шимтгэл төлж байгаа (малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид шимтгэл бараг төлдөггүй) нь ирээдүйд тэтгэврийн хамрагдал эрс буурахад хүргэхээр байна.  Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсад нийгмийн даатгалын тэтгэврийн тогтолцоонд заавал хамрагдаж өндөр насны болон тахир дутуугийн, мөн тэжээгчээ алдсаны тэтгэврийн шимтгэл төлдөг.  Төсөвт үзүүлэх тэтгэврийн тогтолцооны санхүүгийн дарамт өндөр  Шимтгэл төлөгсөд ба тэтгэвэр авагсадын тооны хэтийн тооцооллоос харахад цаашид хүн амд ахмад настны эзлэх хувийн өсөлт нь тогтолцооны ачааллын түвшинд сөргөөр нөлөөлнө.  Ахмад настай хүн амын тоо нэмэгдэхийн зэрэгцээ хөдөлмөрийн насны хүн амын тоо өөрчлөлтгүй байгаа энэ нөхцөлд өнөөгийн тэтгэврийн тогтолцоог шинэчлэх зайлшгүй хэрэгцээ тулгараад байна.  Сүүлийн жилүүдэд гарсан Монгол улсын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтүүд нь нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцооны дизайн болон хэрэгжилтийг эргэн харах шаардлагыг бий болгож байна.  Монголын эдийн засагт уул уурхай, ашигт малтмалын нөөц баялгийн ач холбогдол өсөхийн сацуу хувийн хэвшлийн хөдөлмөр эрхлэлтийн байр суурь дээшилж буй явдал нь ажлын байрны шилжилт болон хөдөлмөрийн зах зээлийн хувьсамтгай байдалд илүү нийцсэн нийгмийн даатгалын уян хатан механизм бүрдүүлэх хэрэгцээг бий болгож байна.  Өнгөрсөн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ харьцангуй өндөр байсан нь хот сууринд албан бус эдийн засгийн хүрээ тэлж, нийгмийн даатгалд хамрагдалтын түвшин буурахад нөлөөлсөн.
  • 3.  1990-1993 оны эдийн засгийн шилжилтийн эхэн үеэс хойш ихэнх малчид, албан бус секторт ажиллагсад тэтгэвэр болон нийгмийн даатгалын тогтолцооны гадна үлдсэн юм.  Тэтгэврийн даатгалын санд төвлөрүүлж буй шимтгэлийн орлого ба тэтгэврийн зардал хоорондын зөрүүнээс гарах алдагдал нь 2003 онд ДНБ-ий 1%-тай тэнцэж байсан бол 2010 онд төсөвлөсөн ДНБ-ий бараг 3% хүртэл өсчээ  Суурь тооцооноос харахад хэдийгээр НДТ-ны хүрээнд 2015 оноос эхлэн өндөр насны тэтгэвэрт гарах иргэдийн тэтгэвэр харьцангуй бага тогтоогдох хэдий ч улсын төсвөөс ихээхэн хэмжээний татаас шаардлагатай хэвээр байна  Ердийн нөхцлөөр тэтгэвэрт гарах нас (эмэгтэй 55, эрэгтэй 60) болон хөнгөлттэй нөхцлөөр тэтгэвэрт гарах нас (хамгийн эртдээ 45) хэт доогуур байгаагаас НДТ-ны хүрээнд тэтгэвэр тогтоох хувь хэмжээг зохих түвшинд байлгах боломж бүрдэхгүй байна.  Нийгмийн даатгалд төлөх шимтгэлийн нийт хувь хэмжээ 21-23% байгаа нь цалин хөлсөө дутуу мэдээлэх сонирхлыг бий болгодог хэдий ч Европ, Төв Азийн шилжилтийн эдийн засагтай орнуудтай харьцуулахад бага байна Өнөөгийн тэтгэврийн сангийн сул талууд:  Хуулиар амласан тэтгэврийн хэмжээ, хүн ам зүйн төлөв байдлын өөрчлөлт болон шимтгэлийн хувь 14% байгаа зэрэг нь бүгд нийлээд төсвийн татаасын хэмжээг жилд ДНБ-ий 3% -аас давахад хүргэж байна.  Тэтгэврийн нас эрэгтэйчүүдийн хувьд 60, эмэгтэйчүүдийн хувьд 55 байгаа учир татаасыг бууруулах боломжгүй байна.  Хүнд нөхцөлд ажиллагсад, тусгай мэргэжлийн ажиллагсад, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй эмэгтэйчүүд эрт тэтгэвэр тогтоолгодог явдал нь тогтолцооны өртөг зардлыг ихэсгэж, ажил эрхлэх сэдлийг бууруулж байна.  Жилд тооцох актуар хувь эхний 20 жилд жилийн хөдөлмөрийн хөлсний 2.25% , түүнээс хойш жил тутамд 1.5% байгаа нь илүү олон жил ажиллах сэдлийг төрүүлж чадахгүй байна.  Тэтгэврийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний таван жилийн дундажид үндэслэн бодож байгаа нь даатгуулагчдын өөр өөр бүлгийн хооронд тэгш бус байдлыг бий болгож байна11.  Тэтгэврийн хэмжээг автоматаар индексжүүлдэггүй учир анх тогтоогдсон тэтгэврийн үнэ цэнэ цаг хугацааны явцад алдагддаг. Анх тэтгэвэрт гарах үед доод тэтгэврээс дээгүүр тэтгэвэртэй байсан олон иргэд хожим нь доод тэтгэвэр авахад хүрч байна.12  Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний бодит өсөлт мэдэгдэхүйц хэмжээнд хүрснээс шалтгаалан өндөр насны тэтгэвэр авагсдын 50% нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75%-тай тэнцдэг баталгаажсан
  • 4. доод тэтгэвэр авч байна.Доод тэтгэвэр нь даатгуулагчийн тэтгэвэр авах эрх үүсэх 20 жилийн хугацааны шаардлагыг хангах сонирхолд хүчтэй нөлөөлж байгаа боловч түүнээс цааш ажиллахад үзүүлэх нөлөө нь сул байна. Хувийн тэтгэврийн сангийн дизайны асуудлуулд  Тэтгэврийн санд хуримтлагдсан шимтгэлийн бүх орлого нь ирээдүйн тэтгэвэр тэтгэвэр төлөхөд зориулагдах уу? Хувийн тэтгэврийн санд бий болсон бүх нөөц хөрөнгө нь гишүүд буву хамрагдсан даатгуулагчдын хөрөнгө юм. Тийм учраас сангийн хөрөнгө гишүүдийнхээ тэтгэврийг санхүүжүүлэхэд зарцуулагдана.  Тэтгэврийн санд шимтгэлээр цугласан нөөцийн хөрөнгө оруулалтын эрсдлийг хэн үүрэх вэ ? Шимтгэл төлж байгаа гишүүд эрсдлийг хүлээнэ. Энэ утгаараа хөрөнгө оруулалтын өгөөж нь / удирдлага болон захиргааны зардлыг хасаад / ч гишүүддээ зориулагдана.  Тэтгэврийн санг удирдах менежрийг сонгох хариуцлагыг хэн хүлээх вэ ? Сангийн менежр сонгох үүргийг тэтгэврийн асуудал хариуцсан байгууллага, ажил олгогч, ажилчдын байгууллага, эсвэл гуравдагч тал хүлээж болно  Тэтгэвэр тавих хугацааны туршад тэтгэврийн сангийн хөрөнгийн өгөөж болон эрсдлийг хэн хүлээх вэ ? Тэтгэвэр тавих шатны хэд хэдэн янзын дизайны хувилбарууд байж болох бөгөөд хөрөнгө оруулалтын эрсдэл, урт наслалтын эрсдэл, инфляцийн эрсдэл зэргийг хариуцагч удирдах байгууллага, ажил олгогч , ажилчдын байгууллага эсвэл тэдгээрийн али нэг хосолсон хэлбэр хулээж болно. Хэрэв даатгуулагч жилээр дааыгалын гэрээ хийсэн тохиолдолд ийм гэрээ хийсэн даатгалын байгууллага эрсдлийн ихэнхийг хүлээнэ.
  • 5. Санал болгож буй хувийн тэтгэврийн сангийн зохицуулалтууд Асуудлууд Нөхцлүүд Загвар Шимтгэлд суурилсан Санхүүжилт Бүрэн хуримтлалын зарчим Татвар Татварын бодлогыг тогтвортой байлгах (ж нь. Чөлөөлөлт, Чөлөөлөлт, Татвар ногдуулалт, ЭСВЭЛ Татвар ногдуулалт, Чөлөөлөлт, Чөлөөлөлт), Татвараас чөлөөлөх ажилтны төлөх шимтгэлд дээд хязгаар тавих (гэр бүлийн татвар ноогдуулах орлогын хувиар болон хөдөлмөрийн хөлснөөс төлөх хэмжээний дээд хязгаарын хувиар), Санхүүжилт Хувь хүний, ажил олгогчийн ба ажилтны төлөх шимтгэл Ашиглалтын асуудлууд Ашиглаж эхлэх нөхцлүүдийг (бөөнөөр, үе шаттайгаар, жил тутамд) боловсруулах, Ашиглаж эхлэх насыг нийгмийн даатгалын тэтгэврийн настай ойр тогтоох, гэхдээ ажилгүй болсон болон бусад тодорхой нөхцөл үүссэн тохиолдолд дээрх наснаас өмнө ашиглахыг зөвшөөрөх, Татварын асуудлыг бодолцох, Зохицуулалт Хөрөнгө оруулалтын удирдлага, хууль ёсны асран хамгаалагч, дансны удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох, Итгэмжлэгдсэн зөвлөлийн үүрэг роль, хүлээх хариуцлага; засаглалын стандартыг тодорхой болгох, Тэтгэврийн хувийн хэвшлийн зах зээл хөгжихэд шаардагдах зохицуулалт, дэд бүтцийг бий болгох, Хяналт удирдлага Хяналтын чадавхийг сайжруулах. Хувийн тэтгэврийн санг нэвтрүүлэх хувилбарын тухайд санхүүгийн эрсдлүүд болон институцын хүндрэлтэй асуудлууд байна.
  • 6.  Энэхүү тогтолцоонд бүрэн шилжинэ гэж үзвэл шилжилтийн хугацаанд санхүүгийн ихээхэн хөрөнгө нөөц шаардагдана.  Хууль эрх зүйн зохицуулалт, санхүүгийн зах зээлийн хөгжлийн зохих түвшин, дэд бүтэц, өрсөлдөх чадвар, засаглалын болон институцын бүтэц бүрдээгүй байна.  Одоогоор тэтгэврийн даатгалд хамрагдахгүй байгаа малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон хөлсгүй хөдөлмөр эрхлэгчдийг тэтгэврийн сангийн орлоготой болгох үр дүнтэй стратеги хомс байна. Иймээс доорх шилжилтийн хувилбаруудыг санал болгож байна.  Сайн дурын тэтгэврийн даатгалын нэмэлт тогтолцоог хөгжүүлэх зорилгоор тусгай зохицуулалт бүхий тэтгэврийн хуримтлалын хөтөлбөр бий болгох  Сайн дурын тэтгэврийн хуримтлалын хөтөлбөрт хамрагдах 1960 оноос хойш төрсөн ажиллагсадын хувьд, татаасаар дэмжих шимтгэлийн тогтолцооны хувилбарыг судалж үзэх  олон малтай малчид, томоохон хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон албан бус секторт ажиллагсадыг тэтгэврийн даатгалд заавал хамруулах хувилбарыг судалж үзэх  Өнөөгийн сайн дурын тэтгэврийн даатгалын тогтолцоог татаасаар дэмжих сайн дурындаатгалын хөтөлбөрөөр солихыг зөвөлж байна. Үүнд дор хаяж хувь хүний төлөх шимтгэлтэй тэнцүү хэмжээний шимтгэлийг татаасаар төлөхийг санал болгож байна. Шимтгэлийн доод хэмжээг тогтоохдоо ажиллагсадын хувьд даахуйц байхаас гадна ирээдүйд олгох тэтгэврийн хэмжээг бололцон тогтоох нь зүйтэй. Ашигт малтмалын татварын орлогын тодорхой хувийг Тэтгэврийн Нөөц Санд байршуулах нь уул уурхайн орлогыг зохистой ашиглах бодлогын нэг арга хэрэгсэл болж болох юм. Ийм сан нь сайтар төлөвлөсөн тэтгэврийн шинэчилсэн тогтолцоонд хүрэх шилжилтийн үйл явцыг богино болон дунд хугацаанд санхүүжүүлэх механизм болж болно. Тэтгэврийн Нөөц Санг дараах байдлаар зохистой ашиглах боломжтой. Үүнд:  1960 оноос хойш төрсөн иргэдийн өндөр насны тэтгэврийн хувь хэмжээний эрс бууралтыг зөөлрүүлэх зорилгоор олгох нэмэлт тэтгэврийг санхүүжүүлэх,  тэтгэврийн нас, шимтгэлийн хувь хэмжээнд хойно санал болгож буй өөрчлөлтүүдийг аажмаар бүрэн хэрэгжүүлж дуусах хүртэлх шилжилтийн хугацаанд 1960 оноос хойш төрсөн даатгуулагчдад олгох нэмэлт тэтгэврийг санхүүжүүлэх,  хүн амын насжилттай холбоотойгоор, урт хугацаанд тэтгэврийн тогтолцоонд ирэх санхүүгийн ачааллын тодорхой хувийг санхүүжүүлэх,
  • 7.  хүн ам насжиж, өндөр насны тэтгэврийн хамрагдалт ялангуяа малчид, албан бус секторт ажиллагсадын хувьд бага байгаа энэ нөхцөлд зорилтот бүлэгт чиглэсэн нийгмийн тэтгэврийг ойрын хэдэн жилд санхүүжүүлэх Монгол хувийн тэтгэврийн сан хэрхэн ажиллах вэ ?/ 1960 оноос хойш төрсөн ажиллагсдын хувьд/  Ийм шинэчлэлийг эхэлсний дараа бүх шимтгэлийг хувь хүмүүсийн нэрийн данстай холбосон тэтгэврийн тусгай дансанд төвлөрүүлж, энэ санг ашиглан хөрөнгө оруулалтын менежерүүд Монголд эсвэл гадаад улсад хөрөнгө оруулалт хийнэ.  Ийм шинэчлэл эхлэхээс өмнөх хугацаанд 1960 оноос хойш төрсөн ажиллагсадын төлсөн шимтгэлийг тэтгэвэрт гарахад нь оруулан тооцох баталгааг бүх даатгуулагчдад гаргаж өгнө.  Цугларсан шимтгэлийг тухайн үеийн тэтгэвэрт зарцуулахыг больж, иргэдийн төлсөн шимтгэл нь тухайн хүнийг тэтгэвэрт гартал нь тусгай дансанд хөрөнгө оруулалтын хэлбэрээр байрших тул тэр хүртэлх завсрын хугацаанд тавих ёстой тэтгэврийг санхүүжүүлэх зардлыг төсвийн татаасаар төлөх шаардлагатай болно.  Тэтгэвэр төлөх нийт хугацаанд жил тутамд олгох тэтгэврийн хэмжээг НДТ-той адил байдлаар тогтооно. Хувийн тэтгэврийн сангийн механизмууд нь өндөр настны орлогыг баталгаажуулах нэг чухал хэрэгсэл болдог. Энэ арга хэрэгслийг сонгох үндэслэл нь:  хүн амын насжилт хурдацтай явагдаж, өндөр настны хүн ам зүйн ачааллын түвшин нэмэгдэж байгаатай холбоотойгоор тэтгэврийн даатгалын тогтолцоо нь ирээдүйд өндөр настны тэтгэврийн өмнөх орлогын дөнгөж 35-45%-тай тэнцэхүйц орлогыг л хангах магадлалтай байгаа учраас нэмэлт орлого зайлшгүй шаардлагатай;  гэр бүлийн уламжлалт бүтэц өөрчлөгдөж, хамтдаа амьдрах хүмүүсийн тоо буурч байгаа явдал нь өндөр насны орлогын баталгааг хангах хадгаламжийн бусад хувилбаруудыг сонгох шаардлагатай иргэдийн тоог нэмэгдүүлж байна;  ажил мэргэжлийн сайн дурын схем нь өөр өөр байгууллага, үйлдвэр аж ахуйн газар хоорондын ялгаатай дэмжлэг туслалцааг нөхөх боломж бүрдүүлнэ;  ажил мэргэжлийн сайн дурын хадгаламжийн ийм механизм үйлдвэр аж ахуйн газрууд, засгийн газрын ажил олгогчдын эдийн засгийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна;
  • 8.  хувийн хэвшлийн тэтгэврийн сан нь санхүүгийн зах зээлийн хөгжил, тогтвортой байдлыг дэмжинэ. Энэ нь эргээд эдийн засгийн хөгжлийг дэмжих боломж бүрдүүлнэ. Хувийн тэтгэврийн сангийн нэмэлт механизмууд одоогоор Монголд байхгүй байна.  Татварын албанд тэтгэврийн сан удирдан ажиллуулахаар албан ёсоор бүртгүүлсэн эрх бүхий байгууллага шимтгэлийн орлогыг татвараас чөлөөлүүлэх зохицуулалт байхгүй байна.  Үүнээс гадна тэтгэврийн бүтээгдэхүүн нийлүүлэх үзэгдэл амь насны даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын дунд дөнгөж эхэлж байна.  Мөн зарим нэг байгууллага ажилтнууддаа зориулсан тэтгэврийн нэмэлт механизм бий болгох эхлэл байгаа ч энэ нь татварын хөнгөлөлт эдлэх боломжгүй, хууль эрх зүйн зохицуулалтгүй байна. Энэ байдал нь ажил мэргэжлийн тэтгэврийн хадгаламжийн механизм хөгжихөд саад болж байна. Бусад орны жишээ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦОО ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ТУХАЙ АВСТРАЛИЙН ЖИШЭЭ Австрали Австрали нь олон тулгуурт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх асуудлаар олон улсын хэмжээнд хамгийн их амжилт олсон хэмээн хүлээн зөвшөөрөгддөг. Ердөө хориод жилийн дотор хүн амаа бүхэлд нь хамарсан боловсронгуй тогтолцоог бүрдүүлж чадсан юм. Түүх Австрали XIX зуунаас эхлэн анх тэтгэвэр олгож эхэлсэн гэж үздэг ч албан ёсоор үндэсний хэмжээний бодлого 1909 оноос хэрэгжиж иржээ. Харин орлогын хоёр дахь эх үүсвэр болох хувийн тэтгэврийг татварын хөнгөлөлт үзүүлэх маягаар 1915 оноос дэмжиж эхэлсэн байна. 1950-иад он хүртэл үндсэндээ зөвхөн өндөр цалин, албан тушаалтай, удаан жил ажилласан хүмүүс хамрагддаг байсан бол аажмаар хамрах хүрээ нь тэлж, гол төлөв төрийн албан хаагчид оролцох болжээ. Тухайн үед ажиллах хүчинг бүрэн хамарч чаддаггүй, ялгавартай ханддаг, мөн өгөөж ашиг нь баталгаагүй, ажлын байр солигдоход шилжилт хийх боломжгүй зэрэг шүүмжлэл их гарч байсан бөгөөд 1980-аад оны дунд үе хүртэл тэтгэврийн хувийн тогтолцоонд хувийн хэвшлийнхий дөнгөж 30 орчим хувь хамрагдаж байжээ. Хөдөлмөр эхрлэгчдэд илүү таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлээр идэвхитэй ажиллаж байсан
  • 9. үйлдвэрчний эвлэл тэр үед тэтгэврийн хувийн тогтолцоог албан журмаар бүх нийтийг хамардаг болгох тал дээр их үүрэг гүйцэтгэсэн. 1983 онд сонгогдсон Засгийн газарт цалингийн түвшинг нэмэгдүүлж зөрүүг нь тэтгэврийн дансанд шимтгэл болгон оруулах санал дэвшүүлсэн байдаг. Улмаар энэ санал нь 1986 онд албан ёсоор батлагдсан байна. Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тодорхой ахиц дэвшил гарсан ч зарим хүндрэлтэй асуудал тулгарсан нь тэтгэврийн хувийн сангийн өөрийнхнь урсгал зардал өндөр байсантай холбоотой. Энэ бэрхшээлээс гадна хүн амын насны бүтэц өөрчлөгдөж насжилт явагдаж байгааг анзаарсан Австралийн Засгийн газар цаашид төрөөс тэтгэврийн дарамтыг үргэлжлүүлэн хариуцаж чадахгүйгээ ойлгож, тэтгэврийн хувийн тогтолцоог албан журмын хэлбэрт оруулж бүх нийтийг хамруулдаг болгох нь зүйтэй гэдэг шийдвэрт хүрсэн. Ингээд 1992 онд хууль батлагдаж Австрали тэтгэврийн олон тулгуурт тогтолцоотой болжээ. Дээрх хуулийн дагуу ажил олгогч нар ажилтнуудынхаа тэтгэврийн шимтгэлийг ажлын хөлсний 3 хувиар тооцож төлдөг байсан нь аажмаар өсөж одоогийн байдлаар доод хэмжээ нь 9 хувьд хүрээд байна. Өнөөгийн байдал Тэтгэврийн сангуудын нийт актив 2012 оны хагас жилээр $1.40 их наяд австрали доллар хүрсэн байна. Үйлдвэрийн салбарын, нийтэд зориулсан, компаний, өөрөө удирддаг, төрийн албан хаагчдын гэсэн таван төрлийн тэтгэрийн сан байдаг. Үйлдвэрийн салбарын гэдэг нь ажил олгогчдын холбоо, эвлэлүүд эрхлэн явуулдаг санг хэлнэ. Төрийн албан хаагчдынх нь бүр эрт дээр үеэс үүссэн бөгөөд гол төлөв оффисын албан хаагчид оролцдог. Нийтэд зориулсан санг гол төлөв даатгалын компаниуд ажиллуулж ямарваа нэгэн тусгай санд хамрагддаггүй хүмүүст зориулан үйлчилгээ үзүүлдэг байна. Жижиг ажил олгогч нар бас зайлшгүй шаардлагатай болсон тул 5 ба түүнээс доош гишүүнтэй санг байгуулж ажиллуулдаг. Тэтгэврийн сангийн төрөл хувиар Хувийн тэтгэврийн хуулиар 18-аас доош эсвэл 70-аас дээш насны, эсвэл сарын орлого нь 450 австрали доллараас доош цалинтайгаас бусад хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүн
  • 10. хамрагдах ёстой. Хувь хүн өөрийн тэтгэврийн дансандаа сайн дурын үндсэн дээр шимтгэл төлж болох бөгөөд тодорхой хэмжээний татварын урамшуулал эдэлдэг. Шимтгэл, хөрөнгө оруулалт, олговор Албан хаагчийн сонгосон тэтгэврийн санд ажил олгогч 9 хувийн шимтгэл төлөх ёстой. Үүнийг даган мөрдөөгүй ажил олгогч шимтгэлээсээ илүү өндөр төлбөр торгууль төлөх шаардлагатай болдог. Хөдөлмөр эрхлэгч ажиллаж байх хугацаанд төлөгдсөн шимтгэлийг хөрөнгө оруулалт хийхэд ашигладаг бөгөөд албан журмын болон сайн дурын шимтгэл, хөрөнгө оруулалтаас олсон ашгийн нийлбэрээс татвар, үйлчилгээний хөлсийг хасаж үлдсэн дүнг тэтгэвэрт гарахдаа авдаг. Хөрөнгө оруулалтын тухайд Австралид харьцангуй цөөн тооны хориг хязгаар байдаг. Активын хэмжээ, өгөөжийн хувь, заавал баталгаажсан байх зэрэг хязгаарлалт байдаггүй. Харин зээл авах, зарим үүсмэл үнэт цаас, санг тэтгэж байгаа компаний хувьцаа, үл хөдлөх хөрөнгөд зориулан ашиглах тал дээр тодорхой заалтууд бий. Австралийн тэтгэврийн сангийн хөрөнгө орулалтын хувиарлалт Олговрын гол утга санаа нь тэтгэвэрт гарсан хойно орлогын баттай эх үүсвэртэй байх явдал тул тэтгэвэрт гарахаас өмнө тэтгэврийн дансанд байгаа хөрөнгийг авахыг хориглосон хатуу нөхцөлүүд үйлчилдэг. Ололт, амжилт Австралийн туршлагын талаар хийсэн судалгаанаас үзвэл тэтгэврийн хувийн салбарын хөгжилд гол түлхэц үзүүлсэн хүчин зүйл бол 1992 оноос эхлэн албан журмын хэлбэрт оруулсан явдал гэж дүгнэж болохоор байна. Ийм шийдвэр гаргахад улс төрийн асар их хүчин чармайлт шаардагдсан ч үүний үр дүнд гарсан эерэг үр нөлөө илт байгаа юм. Тэтгэврийн хувийн тогтолцоог цаашид боловсронгуй болгох чиглэлээр тодорхой алхам хийгдсээр байгаагийн нэг тод жишээ бол 2005 оноос эхлэн хөдөлмөр эрхлэгч тэтгэврийн сангаа өөрөө сонгох эрхтэй болсон явдал юм. Өмнө нь ажил олгогч шийддэг байсан шинэ хуулиар үйлчилгээний хөлс бага, эсвэл үр ашгийг үзүүлэлт өндөртэй санг ажилтнууд өөрсдөө сонгон тэтгэврийн хөрөнгөө байршуулах боломжтой болсон.
  • 11. Австралийн эдийн засаг, үнэт цаасны зах зээлийн үзүүлэлт сайн байсан нь хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлж тэтгэврийн сангийн салбарын гүйцэтгэлд сайнаар нөлөөлж ирсэн. Ихэнх тэтгэврийн сан хүндрэлд орж хасах дүнтэй гарсан ганцхан жил бол 2001 он юм. Хөрөнгө оруулалтын өгөөж сайн байгаа нь зохистой харьцааг сайтар даган мөрдөж, эрсдлийн тооцооллыг сайн хэрэгжүүлж байгаатай бас холбоотой. Боломжит гурван шатын гурвуулан дээр татвар ногдуулдаг ховор тохиролдол Австралид хэрэгждэг боловч татварын хөнгөлөлт үзүүлж 15 хувьтай тэнцдэг нь бусад орлогын хэлбэрээс доогуур байгаа юм. Эцэст нь хэлэхэд, тэтгэврийн сангийн тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор Австрали нь маш нарийн эрх зүй, зохицуулалтын орчин бүрдүүлж чадсан юм.