SlideShare a Scribd company logo
1 of 5
Download to read offline
187
9. НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ТӨСӨВ
9.1 Нийгмийн даатгалын сан
Нийгмийн даатгалын сан нь Засгийн газрын тусгай сангуудын дотроос онцгой сан гэж үзэж
болно. Иймд нийгмийн даатгалын сангуудын санхүүгийн чадавхийг сайжруулах, нийгмийн
даатгалын хамгийн зөв тогтолцоог бий болгох, насжилтийн цаг хугацааны боломжид тулгуурласан
хөрөнгө оруулалтын үр ашигтай хувилбарыг сонгох зэрэг олон чухал асуудал тулгараад байна.
Нийгмийн даатгалын сан 5 сангаас бүрдэж байна.
Хүснэгт 10.1 Нийгмийн даатгалын сан тус бүрээр өнөөгийн байдал
2010 оны ХБГ 2011 оны төсөл
САНГИЙН НЭР
2010-01-01-
ний
үлдэгдэл
орлого зарлага
2010-12-
31-ны
үлдэгдэл
2011-01-
01-ны
үлдэгдэл
орлого зарлага
2011-12-
31-ны
үлдэгдэл
3.Нийгмийн даатгалын сан 198,213.7 514,902.4 518,634.2 194,481.9 194,481.9 632,387.5 604,025.2 222,844.2
Үүнээс:
а.Тэтгэвэрийн даатгалын сан 37,653.6 374,749.7 376,769.6 35,633.7 35,633.7 449,928.5 455,192.2 30,370.0
б.Тэтгэмжийн даатгалын сан 19,849.5 16,727.7 27,324.2 9,253.0 9,253.0 18,896.6 30,836.9 -2,687.3
в.ҮОМШӨ-ний даатгалын сан 18,361.1 24,148.0 18,580.0 23,929.1 23,929.1 30,930.0 20,940.6 33,918.5
г.Ажилгүйдлийн даатгалын
сан
38,372.1 17,270.2 9,305.9 46,336.4 46,336.4 19,573.6 8,745.5 57,164.5
д.Эрүүл мэндийн даатгалын
сан
83,977.4 82,006.8 86,654.5 79,329.7 79,329.7 113,058.8 88,310.0 104,078.5
Монгол Улсын иргэн бүр ирээдүйдээ нийгмийн баталгаандаа итгэлтэй байх нөхцлийг
бүрдүүлэх чиглэлээр хамралтын хүрээг өргөтгөх шаардлагатай байгаа бөгөөд одоогийн байдлаар
даатгалд хамрагдах заавал даатгуулагчдын тоог (эрүүл мэндийн даатгалаас бусад) 2011 онд 514.6
мянган хүнээр тооцсон нь 2010 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 2.0 пунктээр өсч байна. Гэхдээ энэ
нь нийт даатгалд хамрагдвал зохих иргэдийн дөнгөж 40 хувьд хүрэхгүй байгаа нь хангалтгүй
үзүүлэлт юм.
Нийгмийн даатгалын хамралтын хүрээг өргөтгөх гол арга зам бол ажил олгогч бүрийг
ажиллагсдаа нийгмийн даатгалд хамруулах шаардлагыг өндөржүүлэх явдал гэж үзэж байна. Энэ
оны эхний хагас жилийн байдлаар 22.2 мянган ажил олгогч нийгмийн даатгалын санд шимтгэл
төлж байгааг өнгөрсөн оны гүйцэтгэлтэй харьцуулахад 900 гаруй аж ахуйн нэгжээр нэмэгдсэн
байна. Ирэх 2011 оны хувьд 2010 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс 8.0 хувиар нэмэгдүүлэн 25.0
мянган аж ахуйн нэгж хамрагдана гэж тооцлоо.
Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдах нийт даатгуулагчийн тоог 2011 онд
2,291.7 мянган хүнээр төлөвлөсөн нь нийт хүн амын 82.2 хувь болж, хамралтын түвшин энэ
оныхоос 1.5 хувиар нэмэгдэнэ. Гэхдээ эрүүл мэндийн даатгалд хамрагсдын 60 хувийг төрөөс
даатгалыг нь хариуцаж байгаа иргэд байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг
зохистой хэмжээнд байлгах замаар сангуудын орлогын баазыг бэхжүүлэх шаардлагатай байна. Аж
ахуйн нэгжид үзүүлж байгаа татварын дарамтыг багасгах чиглэлээр 2007 онд ажил олгогчоос
төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг бараг 2 дахин бууруулсан. Энэ байдлаас болж тэтгэврийн
болон тэтгэмжийн даатгал алдагдалтай болоод байна. Тухайлбал,
Нийгмийн даатгалын санд 2011 онд 449.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 455.2 тэрбум
төгрөгийг тэтгэврийн зардалд зарцуулж 5.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар байгаа бол
тэтгэмжийн даатгалын сан 18.9 тэрбум төгрөг төвлөрүүлж, 30.8 тэрбум төгрөгийг тэтгэмжид
зарцуулж 11.9 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тус тус төлөвлөгдөж байна. Даатгалын
сангийн нийт орлогын 49.4 хувийг ажил олгогчийн төлөх шимтгэлээр, 43.3 хувийг даатгуулагчийн
шимтгэлээр, 7.3 хувийг бусад эх үүсвэрээс бүрдүүлэхээр тооцлоо.
188
Шимтгэлийн орлогын өсөлтийн 30 хувийг даатгалын хамралтыг өргөтгөх замаар, 70 хувийг
дундаж цалингийн өсөлтөөр хангана.
Нийгмийн даатгалын сан тус бүрээр авч үзвэл:
9.2 Тэтгэврийн даатгалын сан
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй иргэдийн тоо, өмнөх жилүүдийн
харьцуулсан судалгаанаас үзэхэд жилд дунджаар 22-28 мянган хүн шинээр тэтгэвэр тогтоолгож,
16-25 мянган тэтгэвэр авагчдын тэтгэвэр зогсоогдож, тэтгэвэр авагчид жилд 6.4-7.0 мянган хүнээр
нэмэгдэж байна.
Хүн амын наслалтын судалгаанаас үзэхэд 2011 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох
эрэгтэй (60 нас) 5.7 мянга, эмэгтэйчүүд (55 нас) 11.5 мянга, 2012 онд эрэгтэй (60 нас) 7.3 мянга,
эмэгтэй (55 нас) 11.7 мянга, 2013 онд эрэгтэй (60 нас) 7.5 мянга, эмэгтэй (55 нас) 13.0 мянган хүн
байна.
Тэтгэврийн даатгалын сангийн зардлын төсвийн 2011 оны төсөл, 2012-2013 оны төсөөллийг
тооцохдоо дээр дурьдсан нөхцөл, өмнөх онуудын тэтгэвэр авагчдын тооны цэвэр өсөлт, дундаж
тэтгэврийн өсөлт, 2008, 2009 оны тэтгэврийн зарлагын гүйцэтгэл болон 2010 оны хүлээгдэж
байгаа гүйцэтгэлд үндэслэсэн болно.
Нийт тэтгэвэр авагчдын 32-35 орчим хувь нь төрөөс тэтгэврийг хариуцах 1995 оноос
өмнө буюу цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэд байна. 1995 оноос өмнө өндөр насны тэтгэвэр
тогтоолгосон иргэдийн тоо жилд дунджаар 2 мянга орчим хүнээр буурч байна. 1995 оноос өмнө
тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчдын тоог нэгтгэн хүснэгт 2-т харуулбал:
Хүснэгт 10.2
2008 2009 2010 2011 2012 2013
1995 оноос өмнө тэтгэвэр
тогтоолгосон тэтгэвэр авагчийн
тоо
112,283 104,581 97,977 94,534 91,308 88,224
Үүнээс: өндөр насны тэтгэвэр
авагчдын тоо
77138 72578 70112 67896 65845 63750
Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу 1995 оноос тэтгэвэрт гарсан болон цэргийн
тэтгэвэр авагчдын тэтгэвэр олгоход шаардагдах зардлыг төрөөс санхүүжүүлдэг. Энэ зориулалтаар
төсвөөс тэтгэврийн даатгалын санд 167.9 тэрбум төгрөг олгоно. Тэтгэврийн даатгалын сангийн
нийт зардалд өндөр насны тэтгэвэр 72.2 хувь, тахир дутуугийн тэтгэвэр 12.8 хувь, тэжээгчээ
алдсны тэтгэвэр 7.9 хувь, цэргийн тэтгэвэр 7 хувийг тус тус эзэлж байна.
Тэтгэврийн даатгалын сангаас 2011 онд 455.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн
бөгөөд энэ нь 2010 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлтэй харьцуулахад 20.8 хувь буюу 78.7 тэрбум
төгрөгөөр өссөн байна. Төр засгаас гаргасан шийдвэрийн дагуу нийгмийн даатгалын сангаас олгох
тэтгэврийн хэмжээг 2010 оны 10 сараас 30 хувиар нэмэгдүүлсэн нь зардлын өсөлтөд голчлон
нөлөөлсөн байна. Тэтгэврийн доод хэмжээний өсөлтийг сүүлийн 5 жилд тэтгэвэр нэмэгдүүлэх
талаар Засгийн газраас авсан арга хэмжээтэй уялдуулсан байдлаар харуулбал:
График 10.1 Хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээ /төгрөгөөр/
189
График 10.2. Тэтгэврийн даатгалын сангийн зарлага, тэтгэвэр
авагчдын тоо, дундаж тэтгэвэр /тэрбум төгрөгөөр/
10.3 Тэтгэмжийн даатгалын сан
Тэтгэмжийн даатгалын санд 2011 онд 18.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 30.8 тэрбум
төгрөгийг хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсэн, амаржсан эхийн болон
оршуулгын тэтгэмжид зарцуулж, 11.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байна.
Хүснэгт 10.3. Тэтгэмжийн даатгалын сангийн зарлагын өөрчлөлтийн нөлөөлөл
2010 ХБГ
(сая.төг)
2011
(сая.төг)
Өөрчлөлт
/сая.төг/
Нөлөөлөл (хувь)
Хүний
тооны
өөрчлөлтөөс
Дундаж
тэтгэмжийн
өөрчлөлтөөс
Хөдөлмөрийн чадвар тvр алдсаны
тэтгэмж
5,004.7 5,778.1 773.4 67.0 33.0
Жирэмсний болон амаржсаны тэтгэмж 17,764.0 21,060.9 3,296.9 46.1 53.9
Оршуулгын тэтгэмж 3,930.0 3,990.0 60.0 100.0 -
Бусад 7.9
Нийт 26,698.7 30,836.9 4,138.2
Тэтгэмжийн даатгалын сангийн орлого зарлагаа бүрэн нөхөж чадахгүй алдагдалтай
ажиллаж байгаа нь тэтгэмжийн даатгалын шимтгэлийн хувийг 2007 онд бууруулсантай холбоотой.
2007-2010 онуудад алдагдлыг өмнөх жилүүдэд хуримтлагдсан чөлөөт үлдэгдлээс санхүүжүүлсээр
ирсэн бол 2010 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр сангийн үлдэгдэл 9.3 тэрбум төгрөг байгаа
бөгөөд энэ нь 2011 оны алдагдлыг бүрэн нөхөж чадахгүй байдалд хүрээд байна.
27000 34500 37500 45000 54000
7020040000 51750 56250
67500
81000
105300
2006.12 2007.02 2007.07 2007.1 2008.01 2010.10.
бүрэн тэтгэвэр хувь тэнцүүлсэн тэтгэвэр
280.4 286.5 293.4 293.1 302.1 306.2
158.8 232.8
327.4 332.1 368.8
455.353.9
71.4
94.4 95.1
104.1
123.8
2006 он 2007 он 2008 он 2009 он 2010 хбг 2011 он төсөл
хүний тоо дундаж тэтгэвэр зарлага
190
Иймд 2011 оноос тэтгэмжийн даатгалын шимтгэлийн хэмжээг хамгийн багаар бодоход 1
хувиар нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхгүй бол уг сан нь
алдагдлаа нөхөх эх үүсвэргүй болно. Шимтгэлийн хэмжээг 1 хувиар өсгөхөд дунджаар 19.0
тэрбум төгрөгөөр сангийн орлого нэмэгдэж тус сангийн орлого, зарлагын тэнцэл хангагдана.
Хэрвээ энэ арга хэмжээг хэрэгжүүлэхгүй бол тэтгэмжийн зардлын төрлийг хумих буюу
тэтгэмж олгох хувь хэмжээг бууруулах талаар шийдвэр гаргах, эсвэл зардлын дутагдах эх
үүсвэрийг төрөөс санхүүжүүлэх нөхцөл бий болно.
10.4 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин (ҮОМШӨ)-ий даатгалын сан
ҮОМШӨ-ний даатгалын санд 2011 онд 28.1 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого
төвлөрүүлэхээс гадна 1995 оноос өмнө ҮОМШӨ-ний улмаас тахир дутуу болсон иргэдийн
тэтгэвэрт төсвөөс 2.8 тэрбум төгрөг нийт 30.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж 20.9 тэрбум
төгрөгийг тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, сувиллын хувьсах зардал, урьдчилан сэргийлэх арга
хэмжээний зардалд зарцуулахаар төлөвлөв.
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн хөдөлмөрийн
чадвар түр алдсаны тэтгэмжийн хэмжээ хүлээгдэж буй гүйцэтгэлээс 17.7 хувиар нэмэгдэнэ.
Нэмэгдлийн 54.2 хувь нь тэтгэмж авагчдын тооны өсөлтөөс, 45.8 хувь нь дундаж тэтгэмжийн
нэмэгдлээс, хиймэл эрхтэн, засал эмчилгээний зардал 21.9 хувь өсч, 69.3 хувь нь хүний тооны
өсөлтөөс, 30.7 нь дундаж тэтгэмжийн нэмэгдлээс, рашаан сувилалд ирж очих унааны зардал 13.8
хувиар өсч, 13.1 хувь хүний тооны нэмэгдлээс, 86.9 хувь нь дундаж тэтгэмжийн өсөлтөөс тус тус
нөлөөлж байна.
10.5 Ажилгүйдлийн даатгалын сан
Ажилгүйдлийн даатгалын санд орох шимтгэлийн орлогыг 2011 онд 19.6 тэрбум төгрөгөөр
төлөвлөлөө. Уг сангаас 2011 онд 8.7 тэрбум төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмж, мэргэжил
дээшлүүлэх давтан сургалтанд хамруулах зардал, хөдөлмөр эрхлэлтийн албаны зардлыг
санхүүжүүлэхээр тооцлоо.
10.6 Эрүүл мэндийн даатгалын сан
2010 онд эрүүл мэндийн даатгалын тогтолцоог олон улсын жишигт ойртуулах зорилгоор
эрүүүл мэндийн даатгалын үйлчилгээг өргөтгөж, төлбөрийн аргыг оношийн хамааралтай бүлгээр
нь санхүүжүүлэх зарчимд шилжих, эрүүл мэндийн даатгалын сангийн ашиглалтыг сайжруулах,
эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг ард иргэдэд мэдрүүлэх чиглэлийг баримтлан эрүүл
мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний хувьсах зардлын хэмжээг
шинэчлэн тогтоосон.
Энэ ажлын хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж,
үйлчилгээний зардлыг өртөг ойролцоо 22 оношийн бүлгээр санхүүжүүлж байсныг 115 оношийн
хамааралтай бүлгээр ангилж, дундаж өртгийн жинг 0.9942 буюу 8.1 хувиар нэмэгдүүлж, II, III
шатлалын эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээний зардлыг 50.0-180.0 мянган төгрөг байсныг 200.0
мянган төгрөг болгон тогтоосон, оношлогоо шинжилгээ болон удаан хугацааны нөхөн сэргээх
эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээний тусламж, үйлчилгээний төрөл шинээр нэвтрүүлэн,
даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас олгох хэмжээг
нэмэгдүүлсэн өөрчлөлтийг энэ онд хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төлбөрийн шинэ аргыг
нэвтрүүлснээр эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн хэмжээ харьцангуй
нэмэгдсэн болно.
Мөн Эрүүл мэндийн салбар зөвлөлийн 2010 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн “Эрүүл
мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох эмийн тухай” 03 дугаар тогтоолоор
хөнгөлөлттэй үнээр олгох 107 төрлийн эмийг 135 төрлийн 362 нэрийн эмээр өргөтгөж, үнийн дээд
хязгаарыг дунджаар 31.1 хувиар нэмэгдүүлсэн.
191
Энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр санд төвлөрүүлсэн эх үүсвэр тухайн жилийнхээ
эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн ашиглагдахгүй санд үлдэж хуримтлагдаж байсан эрүүл
бус тогтолцоог залруулсан болно. Тухайлбал, 2010 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 82
тэрбум төгрөг санд төвлөрүүлж 86.6 тэрбум төгрөг зарцуулахаар байна.
Ирэх 2011 оны тухайд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлогоор нийт 113.1 тэрбум
төгрөгийг төвлөрүүлж, түүний 57.9 хувь буюу 65.4 тэрбум төгрөгийг сангаас улсын эмнэлгүүдэд
олгох санхүүжилтэд, 16.8 хувь буюу 19 тэрбум төгрөгийг хувийн эмнэлэг, рашаан сувилалын
зардал болон эмийн үнийн хөнгөлөлтөд, 3.5 хувь буюу 4 тэрбум төгрөгийг бусад зардалд тус тус
зарцуулахаар төлөвлөв.

More Related Content

What's hot (6)

Солонго - Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
Солонго - Тэтгэврийн  даатгалын системийг боловсронгуй болгох асуудалдСолонго - Тэтгэврийн  даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
Солонго - Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
 
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
 
8. ххс1
8. ххс18. ххс1
8. ххс1
 
Eruul mendiin daatgaliin tuhai huuli
Eruul mendiin daatgaliin tuhai huuliEruul mendiin daatgaliin tuhai huuli
Eruul mendiin daatgaliin tuhai huuli
 
Hospital bed research report
Hospital bed research reportHospital bed research report
Hospital bed research report
 
The GOM-BOM and IMF joint press conference notes
The GOM-BOM and IMF joint press conference notesThe GOM-BOM and IMF joint press conference notes
The GOM-BOM and IMF joint press conference notes
 

Viewers also liked

Tfp cost estimationtool
Tfp cost estimationtoolTfp cost estimationtool
Tfp cost estimationtool
Munkh Orgil
 
Global education digest_2011_en
Global education digest_2011_enGlobal education digest_2011_en
Global education digest_2011_en
Munkh Orgil
 
Vocabulary principle of banking & finance
Vocabulary principle of banking & financeVocabulary principle of banking & finance
Vocabulary principle of banking & finance
Munkh Orgil
 
Menegeriin gariin avlaga
Menegeriin gariin avlagaMenegeriin gariin avlaga
Menegeriin gariin avlaga
Munkh Orgil
 
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухайхүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
Munkh Orgil
 
Vocabulary principle of banking & finance
Vocabulary principle of banking & financeVocabulary principle of banking & finance
Vocabulary principle of banking & finance
Munkh Orgil
 
Aimguudad tusuv 2013 11-21
Aimguudad tusuv 2013 11-21Aimguudad tusuv 2013 11-21
Aimguudad tusuv 2013 11-21
Munkh Orgil
 
нийгмийн даатгалын-тухай-хууль
нийгмийн даатгалын-тухай-хуульнийгмийн даатгалын-тухай-хууль
нийгмийн даатгалын-тухай-хууль
Munkh Orgil
 
2014 state budget toim dugnelt osf
2014 state budget toim dugnelt osf2014 state budget toim dugnelt osf
2014 state budget toim dugnelt osf
Munkh Orgil
 

Viewers also liked (20)

Tfp cost estimationtool
Tfp cost estimationtoolTfp cost estimationtool
Tfp cost estimationtool
 
Il tod juram
Il tod juramIl tod juram
Il tod juram
 
Global education digest_2011_en
Global education digest_2011_enGlobal education digest_2011_en
Global education digest_2011_en
 
Havsralt 1
Havsralt 1Havsralt 1
Havsralt 1
 
Vocabulary principle of banking & finance
Vocabulary principle of banking & financeVocabulary principle of banking & finance
Vocabulary principle of banking & finance
 
Havsralt 3
Havsralt 3Havsralt 3
Havsralt 3
 
Ao
AoAo
Ao
 
Menegeriin gariin avlaga
Menegeriin gariin avlagaMenegeriin gariin avlaga
Menegeriin gariin avlaga
 
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухайхүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
 
Hh uilchilgee
Hh uilchilgeeHh uilchilgee
Hh uilchilgee
 
Vocabulary principle of banking & finance
Vocabulary principle of banking & financeVocabulary principle of banking & finance
Vocabulary principle of banking & finance
 
Havsralt 2
Havsralt 2Havsralt 2
Havsralt 2
 
Aimguudad tusuv 2013 11-21
Aimguudad tusuv 2013 11-21Aimguudad tusuv 2013 11-21
Aimguudad tusuv 2013 11-21
 
Brochure
BrochureBrochure
Brochure
 
Hudaldan avah last-1
Hudaldan avah last-1Hudaldan avah last-1
Hudaldan avah last-1
 
нийгмийн даатгалын-тухай-хууль
нийгмийн даатгалын-тухай-хуульнийгмийн даатгалын-тухай-хууль
нийгмийн даатгалын-тухай-хууль
 
2014 state budget toim dugnelt osf
2014 state budget toim dugnelt osf2014 state budget toim dugnelt osf
2014 state budget toim dugnelt osf
 
2011 06-07-129
2011 06-07-1292011 06-07-129
2011 06-07-129
 
2942 0001
2942 00012942 0001
2942 0001
 
4
44
4
 

Similar to 9. ндс

Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
Bayarmaa Anu
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16
Tj Crew
 
сангийн бодлого
сангийн бодлогосангийн бодлого
сангийн бодлого
Turu Turuu
 
Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын Тогтолцоо
Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын ТогтолцооМонгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын Тогтолцоо
Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын Тогтолцоо
Arsenic Halcyon
 
Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт-4 хууль -2015.03.11
Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт-4 хууль -2015.03.11Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт-4 хууль -2015.03.11
Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт-4 хууль -2015.03.11
Sumiya Amina
 
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
batnasanb
 
3. үр-дүнгийн-үзүүлэлт
3. үр-дүнгийн-үзүүлэлт3. үр-дүнгийн-үзүүлэлт
3. үр-дүнгийн-үзүүлэлт
Munkh Orgil
 

Similar to 9. ндс (20)

Hevleh
HevlehHevleh
Hevleh
 
Uzuulelt 2017
Uzuulelt 2017Uzuulelt 2017
Uzuulelt 2017
 
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16
 
сангийн бодлого
сангийн бодлогосангийн бодлого
сангийн бодлого
 
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЧЛЭЛТ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЧЛЭЛТНИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЧЛЭЛТ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЧЛЭЛТ
 
Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын Тогтолцоо
Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын ТогтолцооМонгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын Тогтолцоо
Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын Тогтолцоо
 
Macro L13
Macro L13Macro L13
Macro L13
 
Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020
 
Niigmiin daatgaliin huuliin uurchlult-4 huuli -2015.03.11
Niigmiin daatgaliin huuliin uurchlult-4 huuli -2015.03.11Niigmiin daatgaliin huuliin uurchlult-4 huuli -2015.03.11
Niigmiin daatgaliin huuliin uurchlult-4 huuli -2015.03.11
 
Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт-4 хууль -2015.03.11
Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт-4 хууль -2015.03.11Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт-4 хууль -2015.03.11
Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт-4 хууль -2015.03.11
 
Turiin sanhuu l4
Turiin sanhuu l4Turiin sanhuu l4
Turiin sanhuu l4
 
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга замЦ.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
 
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэлС.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
 
Lecture 15
Lecture 15Lecture 15
Lecture 15
 
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
 
MacroL13.2019-2020
MacroL13.2019-2020MacroL13.2019-2020
MacroL13.2019-2020
 
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
 
МБЗ Мэдэгдэл
МБЗ МэдэгдэлМБЗ Мэдэгдэл
МБЗ Мэдэгдэл
 
3. үр-дүнгийн-үзүүлэлт
3. үр-дүнгийн-үзүүлэлт3. үр-дүнгийн-үзүүлэлт
3. үр-дүнгийн-үзүүлэлт
 

More from Munkh Orgil (19)

264 tog
264 tog264 tog
264 tog
 
263 tog
263 tog263 tog
263 tog
 
2017 3631 1
2017 3631 12017 3631 1
2017 3631 1
 
Togtool 242
Togtool 242Togtool 242
Togtool 242
 
School budgeting 2016
School budgeting 2016School budgeting 2016
School budgeting 2016
 
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухайсайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
 
шилэн дансны хууль журмын танилцуулга
шилэн дансны хууль журмын танилцуулгашилэн дансны хууль журмын танилцуулга
шилэн дансны хууль журмын танилцуулга
 
Zorilt 2014-2015
Zorilt 2014-2015Zorilt 2014-2015
Zorilt 2014-2015
 
3
33
3
 
2
22
2
 
5
55
5
 
Tesviin tuhai-huuli
Tesviin tuhai-huuliTesviin tuhai-huuli
Tesviin tuhai-huuli
 
Sanhuu tesviin-zaavar
Sanhuu tesviin-zaavarSanhuu tesviin-zaavar
Sanhuu tesviin-zaavar
 
Nom900
Nom900Nom900
Nom900
 
Aimag niislel
Aimag niislelAimag niislel
Aimag niislel
 
First aid
First aidFirst aid
First aid
 
Huvaari 2013.11.07-251
Huvaari 2013.11.07-251Huvaari 2013.11.07-251
Huvaari 2013.11.07-251
 
Instructional time 2013 a311
Instructional time 2013 a311Instructional time 2013 a311
Instructional time 2013 a311
 
Catalog
CatalogCatalog
Catalog
 

9. ндс

  • 1. 187 9. НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ТӨСӨВ 9.1 Нийгмийн даатгалын сан Нийгмийн даатгалын сан нь Засгийн газрын тусгай сангуудын дотроос онцгой сан гэж үзэж болно. Иймд нийгмийн даатгалын сангуудын санхүүгийн чадавхийг сайжруулах, нийгмийн даатгалын хамгийн зөв тогтолцоог бий болгох, насжилтийн цаг хугацааны боломжид тулгуурласан хөрөнгө оруулалтын үр ашигтай хувилбарыг сонгох зэрэг олон чухал асуудал тулгараад байна. Нийгмийн даатгалын сан 5 сангаас бүрдэж байна. Хүснэгт 10.1 Нийгмийн даатгалын сан тус бүрээр өнөөгийн байдал 2010 оны ХБГ 2011 оны төсөл САНГИЙН НЭР 2010-01-01- ний үлдэгдэл орлого зарлага 2010-12- 31-ны үлдэгдэл 2011-01- 01-ны үлдэгдэл орлого зарлага 2011-12- 31-ны үлдэгдэл 3.Нийгмийн даатгалын сан 198,213.7 514,902.4 518,634.2 194,481.9 194,481.9 632,387.5 604,025.2 222,844.2 Үүнээс: а.Тэтгэвэрийн даатгалын сан 37,653.6 374,749.7 376,769.6 35,633.7 35,633.7 449,928.5 455,192.2 30,370.0 б.Тэтгэмжийн даатгалын сан 19,849.5 16,727.7 27,324.2 9,253.0 9,253.0 18,896.6 30,836.9 -2,687.3 в.ҮОМШӨ-ний даатгалын сан 18,361.1 24,148.0 18,580.0 23,929.1 23,929.1 30,930.0 20,940.6 33,918.5 г.Ажилгүйдлийн даатгалын сан 38,372.1 17,270.2 9,305.9 46,336.4 46,336.4 19,573.6 8,745.5 57,164.5 д.Эрүүл мэндийн даатгалын сан 83,977.4 82,006.8 86,654.5 79,329.7 79,329.7 113,058.8 88,310.0 104,078.5 Монгол Улсын иргэн бүр ирээдүйдээ нийгмийн баталгаандаа итгэлтэй байх нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр хамралтын хүрээг өргөтгөх шаардлагатай байгаа бөгөөд одоогийн байдлаар даатгалд хамрагдах заавал даатгуулагчдын тоог (эрүүл мэндийн даатгалаас бусад) 2011 онд 514.6 мянган хүнээр тооцсон нь 2010 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 2.0 пунктээр өсч байна. Гэхдээ энэ нь нийт даатгалд хамрагдвал зохих иргэдийн дөнгөж 40 хувьд хүрэхгүй байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Нийгмийн даатгалын хамралтын хүрээг өргөтгөх гол арга зам бол ажил олгогч бүрийг ажиллагсдаа нийгмийн даатгалд хамруулах шаардлагыг өндөржүүлэх явдал гэж үзэж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 22.2 мянган ажил олгогч нийгмийн даатгалын санд шимтгэл төлж байгааг өнгөрсөн оны гүйцэтгэлтэй харьцуулахад 900 гаруй аж ахуйн нэгжээр нэмэгдсэн байна. Ирэх 2011 оны хувьд 2010 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс 8.0 хувиар нэмэгдүүлэн 25.0 мянган аж ахуйн нэгж хамрагдана гэж тооцлоо. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдах нийт даатгуулагчийн тоог 2011 онд 2,291.7 мянган хүнээр төлөвлөсөн нь нийт хүн амын 82.2 хувь болж, хамралтын түвшин энэ оныхоос 1.5 хувиар нэмэгдэнэ. Гэхдээ эрүүл мэндийн даатгалд хамрагсдын 60 хувийг төрөөс даатгалыг нь хариуцаж байгаа иргэд байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг зохистой хэмжээнд байлгах замаар сангуудын орлогын баазыг бэхжүүлэх шаардлагатай байна. Аж ахуйн нэгжид үзүүлж байгаа татварын дарамтыг багасгах чиглэлээр 2007 онд ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг бараг 2 дахин бууруулсан. Энэ байдлаас болж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгал алдагдалтай болоод байна. Тухайлбал, Нийгмийн даатгалын санд 2011 онд 449.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 455.2 тэрбум төгрөгийг тэтгэврийн зардалд зарцуулж 5.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар байгаа бол тэтгэмжийн даатгалын сан 18.9 тэрбум төгрөг төвлөрүүлж, 30.8 тэрбум төгрөгийг тэтгэмжид зарцуулж 11.9 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тус тус төлөвлөгдөж байна. Даатгалын сангийн нийт орлогын 49.4 хувийг ажил олгогчийн төлөх шимтгэлээр, 43.3 хувийг даатгуулагчийн шимтгэлээр, 7.3 хувийг бусад эх үүсвэрээс бүрдүүлэхээр тооцлоо.
  • 2. 188 Шимтгэлийн орлогын өсөлтийн 30 хувийг даатгалын хамралтыг өргөтгөх замаар, 70 хувийг дундаж цалингийн өсөлтөөр хангана. Нийгмийн даатгалын сан тус бүрээр авч үзвэл: 9.2 Тэтгэврийн даатгалын сан Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй иргэдийн тоо, өмнөх жилүүдийн харьцуулсан судалгаанаас үзэхэд жилд дунджаар 22-28 мянган хүн шинээр тэтгэвэр тогтоолгож, 16-25 мянган тэтгэвэр авагчдын тэтгэвэр зогсоогдож, тэтгэвэр авагчид жилд 6.4-7.0 мянган хүнээр нэмэгдэж байна. Хүн амын наслалтын судалгаанаас үзэхэд 2011 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрэгтэй (60 нас) 5.7 мянга, эмэгтэйчүүд (55 нас) 11.5 мянга, 2012 онд эрэгтэй (60 нас) 7.3 мянга, эмэгтэй (55 нас) 11.7 мянга, 2013 онд эрэгтэй (60 нас) 7.5 мянга, эмэгтэй (55 нас) 13.0 мянган хүн байна. Тэтгэврийн даатгалын сангийн зардлын төсвийн 2011 оны төсөл, 2012-2013 оны төсөөллийг тооцохдоо дээр дурьдсан нөхцөл, өмнөх онуудын тэтгэвэр авагчдын тооны цэвэр өсөлт, дундаж тэтгэврийн өсөлт, 2008, 2009 оны тэтгэврийн зарлагын гүйцэтгэл болон 2010 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлд үндэслэсэн болно. Нийт тэтгэвэр авагчдын 32-35 орчим хувь нь төрөөс тэтгэврийг хариуцах 1995 оноос өмнө буюу цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэд байна. 1995 оноос өмнө өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тоо жилд дунджаар 2 мянга орчим хүнээр буурч байна. 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчдын тоог нэгтгэн хүснэгт 2-т харуулбал: Хүснэгт 10.2 2008 2009 2010 2011 2012 2013 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчийн тоо 112,283 104,581 97,977 94,534 91,308 88,224 Үүнээс: өндөр насны тэтгэвэр авагчдын тоо 77138 72578 70112 67896 65845 63750 Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу 1995 оноос тэтгэвэрт гарсан болон цэргийн тэтгэвэр авагчдын тэтгэвэр олгоход шаардагдах зардлыг төрөөс санхүүжүүлдэг. Энэ зориулалтаар төсвөөс тэтгэврийн даатгалын санд 167.9 тэрбум төгрөг олгоно. Тэтгэврийн даатгалын сангийн нийт зардалд өндөр насны тэтгэвэр 72.2 хувь, тахир дутуугийн тэтгэвэр 12.8 хувь, тэжээгчээ алдсны тэтгэвэр 7.9 хувь, цэргийн тэтгэвэр 7 хувийг тус тус эзэлж байна. Тэтгэврийн даатгалын сангаас 2011 онд 455.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ нь 2010 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлтэй харьцуулахад 20.8 хувь буюу 78.7 тэрбум төгрөгөөр өссөн байна. Төр засгаас гаргасан шийдвэрийн дагуу нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг 2010 оны 10 сараас 30 хувиар нэмэгдүүлсэн нь зардлын өсөлтөд голчлон нөлөөлсөн байна. Тэтгэврийн доод хэмжээний өсөлтийг сүүлийн 5 жилд тэтгэвэр нэмэгдүүлэх талаар Засгийн газраас авсан арга хэмжээтэй уялдуулсан байдлаар харуулбал: График 10.1 Хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээ /төгрөгөөр/
  • 3. 189 График 10.2. Тэтгэврийн даатгалын сангийн зарлага, тэтгэвэр авагчдын тоо, дундаж тэтгэвэр /тэрбум төгрөгөөр/ 10.3 Тэтгэмжийн даатгалын сан Тэтгэмжийн даатгалын санд 2011 онд 18.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 30.8 тэрбум төгрөгийг хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсэн, амаржсан эхийн болон оршуулгын тэтгэмжид зарцуулж, 11.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байна. Хүснэгт 10.3. Тэтгэмжийн даатгалын сангийн зарлагын өөрчлөлтийн нөлөөлөл 2010 ХБГ (сая.төг) 2011 (сая.төг) Өөрчлөлт /сая.төг/ Нөлөөлөл (хувь) Хүний тооны өөрчлөлтөөс Дундаж тэтгэмжийн өөрчлөлтөөс Хөдөлмөрийн чадвар тvр алдсаны тэтгэмж 5,004.7 5,778.1 773.4 67.0 33.0 Жирэмсний болон амаржсаны тэтгэмж 17,764.0 21,060.9 3,296.9 46.1 53.9 Оршуулгын тэтгэмж 3,930.0 3,990.0 60.0 100.0 - Бусад 7.9 Нийт 26,698.7 30,836.9 4,138.2 Тэтгэмжийн даатгалын сангийн орлого зарлагаа бүрэн нөхөж чадахгүй алдагдалтай ажиллаж байгаа нь тэтгэмжийн даатгалын шимтгэлийн хувийг 2007 онд бууруулсантай холбоотой. 2007-2010 онуудад алдагдлыг өмнөх жилүүдэд хуримтлагдсан чөлөөт үлдэгдлээс санхүүжүүлсээр ирсэн бол 2010 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр сангийн үлдэгдэл 9.3 тэрбум төгрөг байгаа бөгөөд энэ нь 2011 оны алдагдлыг бүрэн нөхөж чадахгүй байдалд хүрээд байна. 27000 34500 37500 45000 54000 7020040000 51750 56250 67500 81000 105300 2006.12 2007.02 2007.07 2007.1 2008.01 2010.10. бүрэн тэтгэвэр хувь тэнцүүлсэн тэтгэвэр 280.4 286.5 293.4 293.1 302.1 306.2 158.8 232.8 327.4 332.1 368.8 455.353.9 71.4 94.4 95.1 104.1 123.8 2006 он 2007 он 2008 он 2009 он 2010 хбг 2011 он төсөл хүний тоо дундаж тэтгэвэр зарлага
  • 4. 190 Иймд 2011 оноос тэтгэмжийн даатгалын шимтгэлийн хэмжээг хамгийн багаар бодоход 1 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхгүй бол уг сан нь алдагдлаа нөхөх эх үүсвэргүй болно. Шимтгэлийн хэмжээг 1 хувиар өсгөхөд дунджаар 19.0 тэрбум төгрөгөөр сангийн орлого нэмэгдэж тус сангийн орлого, зарлагын тэнцэл хангагдана. Хэрвээ энэ арга хэмжээг хэрэгжүүлэхгүй бол тэтгэмжийн зардлын төрлийг хумих буюу тэтгэмж олгох хувь хэмжээг бууруулах талаар шийдвэр гаргах, эсвэл зардлын дутагдах эх үүсвэрийг төрөөс санхүүжүүлэх нөхцөл бий болно. 10.4 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин (ҮОМШӨ)-ий даатгалын сан ҮОМШӨ-ний даатгалын санд 2011 онд 28.1 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлэхээс гадна 1995 оноос өмнө ҮОМШӨ-ний улмаас тахир дутуу болсон иргэдийн тэтгэвэрт төсвөөс 2.8 тэрбум төгрөг нийт 30.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж 20.9 тэрбум төгрөгийг тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, сувиллын хувьсах зардал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардалд зарцуулахаар төлөвлөв. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн хэмжээ хүлээгдэж буй гүйцэтгэлээс 17.7 хувиар нэмэгдэнэ. Нэмэгдлийн 54.2 хувь нь тэтгэмж авагчдын тооны өсөлтөөс, 45.8 хувь нь дундаж тэтгэмжийн нэмэгдлээс, хиймэл эрхтэн, засал эмчилгээний зардал 21.9 хувь өсч, 69.3 хувь нь хүний тооны өсөлтөөс, 30.7 нь дундаж тэтгэмжийн нэмэгдлээс, рашаан сувилалд ирж очих унааны зардал 13.8 хувиар өсч, 13.1 хувь хүний тооны нэмэгдлээс, 86.9 хувь нь дундаж тэтгэмжийн өсөлтөөс тус тус нөлөөлж байна. 10.5 Ажилгүйдлийн даатгалын сан Ажилгүйдлийн даатгалын санд орох шимтгэлийн орлогыг 2011 онд 19.6 тэрбум төгрөгөөр төлөвлөлөө. Уг сангаас 2011 онд 8.7 тэрбум төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмж, мэргэжил дээшлүүлэх давтан сургалтанд хамруулах зардал, хөдөлмөр эрхлэлтийн албаны зардлыг санхүүжүүлэхээр тооцлоо. 10.6 Эрүүл мэндийн даатгалын сан 2010 онд эрүүл мэндийн даатгалын тогтолцоог олон улсын жишигт ойртуулах зорилгоор эрүүүл мэндийн даатгалын үйлчилгээг өргөтгөж, төлбөрийн аргыг оношийн хамааралтай бүлгээр нь санхүүжүүлэх зарчимд шилжих, эрүүл мэндийн даатгалын сангийн ашиглалтыг сайжруулах, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг ард иргэдэд мэдрүүлэх чиглэлийг баримтлан эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний хувьсах зардлын хэмжээг шинэчлэн тогтоосон. Энэ ажлын хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний зардлыг өртөг ойролцоо 22 оношийн бүлгээр санхүүжүүлж байсныг 115 оношийн хамааралтай бүлгээр ангилж, дундаж өртгийн жинг 0.9942 буюу 8.1 хувиар нэмэгдүүлж, II, III шатлалын эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээний зардлыг 50.0-180.0 мянган төгрөг байсныг 200.0 мянган төгрөг болгон тогтоосон, оношлогоо шинжилгээ болон удаан хугацааны нөхөн сэргээх эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээний тусламж, үйлчилгээний төрөл шинээр нэвтрүүлэн, даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас олгох хэмжээг нэмэгдүүлсэн өөрчлөлтийг энэ онд хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төлбөрийн шинэ аргыг нэвтрүүлснээр эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн хэмжээ харьцангуй нэмэгдсэн болно. Мөн Эрүүл мэндийн салбар зөвлөлийн 2010 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох эмийн тухай” 03 дугаар тогтоолоор хөнгөлөлттэй үнээр олгох 107 төрлийн эмийг 135 төрлийн 362 нэрийн эмээр өргөтгөж, үнийн дээд хязгаарыг дунджаар 31.1 хувиар нэмэгдүүлсэн.
  • 5. 191 Энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр санд төвлөрүүлсэн эх үүсвэр тухайн жилийнхээ эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн ашиглагдахгүй санд үлдэж хуримтлагдаж байсан эрүүл бус тогтолцоог залруулсан болно. Тухайлбал, 2010 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 82 тэрбум төгрөг санд төвлөрүүлж 86.6 тэрбум төгрөг зарцуулахаар байна. Ирэх 2011 оны тухайд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлогоор нийт 113.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, түүний 57.9 хувь буюу 65.4 тэрбум төгрөгийг сангаас улсын эмнэлгүүдэд олгох санхүүжилтэд, 16.8 хувь буюу 19 тэрбум төгрөгийг хувийн эмнэлэг, рашаан сувилалын зардал болон эмийн үнийн хөнгөлөлтөд, 3.5 хувь буюу 4 тэрбум төгрөгийг бусад зардалд тус тус зарцуулахаар төлөвлөв.