SlideShare a Scribd company logo
1 of 15
Эдийн Засагийн Сэтгэлгээний Түүх
Эдийн засгийн ухаан бол юун түрүүн нийгмийн ухааны нэг гол салбар. Нийгмийн
ухаан нь хүн-хүний, хүн-байгалийн, хүн-хүмүүсийн харилцааг судлан, зүй тогтолыг
нь олж илрүүлэхэд чиглэгдэнэ. Байгалийн ухааны зүй тогтлууд нь тодорхой цөөн
тооны өгөгдөхүүнтэй байдаг тул оролт гаралтыг тоцоолон хуулийг нь гаргаж ирдэг.
Гэтэл нийгэм нь оролцогч асар олон хүмүүсийн бүрдэл ба тус болгондоо тусгай
ертөнц, ертөнц болгонд нь гаднаас үйлчлэх хүчин зүйл хэтэрхий олон тул үүнийг
яв цав томъѐ очлон математикжуулж түгээмэл үйлчлэх хуулийг нь нээх бараг
бололцоогүй юм. Энэ утгаараа нийгмийн ухааны аль ч салбар нь илүүтэй
субъектив шинж чанартай.
Эдийн засгийн ухаан нь шинжлэх ухааны салбар болон хөгжиж эхэлсэн нь хүн
төрөлхтний иргэншлийн нийт түүхтэй харьцуулахад саяхны үйл явдал билээ.
Хүмүүс хоорондын солилцоо, энэ нь хэрхэн явагддаг, түүний механизм, баялаг
хэрхэн бүтээдэг, үүнд хүмүүс болон төр хэрхэн оролцдог, яаж хариу үйлдэл хийдэг
зэргийг судлах ба психологи, социологи, эрх зүй, улс төр судлал, сурган, зэрэг
нийгмийн ухааны бусад салбаруудтай нягт уялдаатай. Баялагийг хэрхэн эрэн
сурвалжлах, бүтээх, буй болгох, солилцох, хуваарилах талаар үе үеийн эрдэмтэн
мэргэдээс эхлээд нийгмийн зүтгэлтнүүд, улс төрчид, нийгмийн анги давхрага,
хүмүүс ба бүлэг хүмүүсийн хооронд ялгаатай хандлага үргэлж байсаар ирсэн ба
энэ нь хүн төрлөхтний ялангуяа сүүлийн 250 орчим жилийн хөгжил дэвшил,
сүйтгэл дайн, маргаан тэмцлийн үндсэн шалтгаан болсон юм. Чухам энэ үзэл
бодол дээр тулгуурлан баруун, зүүн, фашист, коммунист, либерал, социалист,
үндсэрхэг, коммуны гэх мэтийн янз бүрийн хандлага, чиглэл, урсгал буй болсон
билээ. Эдгээр хандлага урсгалын түүхэн замнал, зөрчилийн уг шалтгаан, хөгжил
тэмцлийн ерөнхий байдал зэргийг тоймчлон ярилцацгаая.

МЕРКЕНТАЛИЗМ
Дэлхийн эдийн засаг зогсонги байдалд орсон хийгээд баялаг нь хязгаарлагдмал
учраас алив нэг үндэстний урагшлах цорын ганц зам бол өөр нэг үндэстнийг шулах
гэж мерканталистууд итгэдэг байсан. Ийм ч учраас тэд дотооддоо төрийн эрх
мэдлийн монопол тогтоож, ядуу орнуудын алт болон бусад үнэт зүйлийг булааж
авахын тулд төлөөний хүмүүс болон цэрэг илгээх замаар гадааддаа колончлолын
бодлого явуулахыг дэмждэг байлаа.
Баялагийг гол бүрдүүлэгч зүйл нь мөнгөн хөрөнгө, тухайн үеийнхээрээ алт, мөнгө
мөн гэж мерканталистууд үзнэ. Үндэстэн бүрийн хамгийн анхдагч зорилго нь аль
болох их хэмжээний алт, мөнгө цуглуулах, үүний тулд шаардлагатай гэж үзсэн бүх
л аргыг хэрэглэх явдал аж.
Яаж илүү их мөнгөн хөрөнгө олох вэ? Нэгдүгээрт Испани, Португал мэтийн том
улсууд алтны орд нээх, чадлынхаа хэмжээгээр энэхүү үнэт металлыг цуглуулах
даалгавар өгөн өөрсдийн төлөлөгчдийг алс холын орнууд руу илгээж байсан. Алт
мөнгөн гулдмайн хорхойгоо дарах дээрээ тулаад ирэхээр ямар ч экспедици, дайны
өртөг аль хэр өндөр тусах нь тэдний хувьд огт падгүй хэрэг болдог байв. Европын
бусад улсууд алт хайгчдыг дууриан алт мөнгөний экспортонд хориг тогтоох, өндөр
торгууль ноогдуулах замаар худалдаа, солилцоонд байнга хяналт тогтоож байлаа.
Хоѐ рдугаарт, мерканталистууд худалдааны тааламжтай тэнцэл бий болгох,
өөрөөр хэлбэл тэдний эрдэнэсийн хайрцаг алт мөнгөөр байнга сэлгэгдэж байх
арга зам хайж байсан. Яаж? Экспортыг дэмжиж, импортыг хориглох нь алив улс
орныг баяжуулах хоѐ р хүчтэй хөдөлгүүр мөн гэж мерканталистууд үзэж байв.
Худалдаа, үйлдвэрлэл, эцэст нь амьдралын өндөр жишигт хязгаар тогтоох зорилго
бүхий олон янзын өндөр гааль, хураамж, хязгаарлалт, хууль дүрмийн талаар Смит
Үндэстний баялаг номондоо маш тодорхой дүрсэлсэн байдаг. Арилжаа
худалдаанд ингэж хөндлөнгөөс оролцох нь аяндаа л үндэстэн хоорондын зөрчил,
дайнд хүргэдэг.

АДАМ СМИТ БА ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ, ЖАМ ЁСНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУНХАГЛАЛ
Орчин үеийн эдийн засгийн ухааны түүх 1776 оноос эхэлсэн. Энэ алдарт оноос
өмнөх хүн төрөлхтний цаасанд бичигдэж үлдсэн түүхийн зургаан мянган жилийн
туршид бараг хүн бүрийн цаг тутам санаа тавьж байдаг асуудал болох
амьжиргааны мөнгөө олох сэдвээр нэг ч дорвитой бүтээл хэвлэгдээгүй байсан
билээ.
Ромын үеэс эхлэн Дундад зууны харанхуй үе, Сэргэн мандлын үе хүртэл хэдэн
зуун, мянганы туршид хүмүүс ердөө л өдрийн хоолоо олох гэж хөлсөө дуслуулан
чардайдаг байсан. Цагаас өмнөх үхэл, өвчин, өлсгөлөн, дайн, амьжиргаанд хүрэн
ядах ажлын хөлс энэ бүхнийг даван туулах гэж тэд цаг үргэлж тэмцэж байлаа.
Хангалуун амьдрал зөвхөн цөөн тооны захирагч, язгууртангуудад л хүртээлтэй
байж. Энгийн ард иргэдийн хувьд хэдэн зууны туршид сайжирч дээшилсэн зүйл
төдийлэн байсангүй. Нэг хүнд ноогдох ажлын хөлс жилээс жилд, цаашлаад арав
арван жилийн турш бараг л өөрчлөгдөхгүй хэвээр хадгалагдсаар байв. Хүний
дундаж наслалт 40 байсан арваннайм дугаар зууны үеийн хүмүүсийн амьдралыг
“хаягдмал, ядуу, жигшүүртэй, бүдүүлэг, богино” гэж Английн зохиолч Томас Хоббэс
тодорхойлжээ Ингээд 1776 он болж, энгийн нэгэн ажилчин хүний хувьд анх удаа
итгэл найдвар, горьдлого төрөх боллоо. Энэ үеийг Соѐ н гэгээрийн үе юм. Түүхэнд
анх удаа ажилчид хоол хүнс, орон байр, хувцас хунарынхаа хамгийн анхдагч,
хамгийн доод хэмжээний хэрэглээг хангах боломж бүрдэж эхэлсэн. Урд өмнө нь
хангалуун хэрэглээнд тооцогдож байсан цай хүртэл жирийн хүмүүсийн ундаа болж
хувирлаа.

1776 ондҮндэстний баялагийн мөн чанар, учир шалтгааны лавлагаа нэртэй хоѐ р
боть, 1 000 хуудас бүхий ном хэвлэгдэн гарсан нь. дэлхийн хувь заяанд асар их
нөлөө үзүүлэх хувь тавилантай байжээ. Номын зохиогч нь Гласгоугийн Их
сургуулийн профессор доктор Адам Смит байлаа.

Үндэстний баялаг нь дэлхийг цочроосон оюуны их тэсрэлт байсан юм. Адам Смит
Шотландын Соѐ н гэгээрлийн үеийн үр жимс агаад хөгжил цэцэглэл, санхүүгийн
бие даасан байдлын тухай нийтлэг томъѐ ог цаасан дээр буулгасан нь дараагийн
зууны иргэд, хошуучлагчдын үзэл бодолд хувьсгал хийн, эдийн засаг, худалдааг
жинхэнэ үйлс болголоо. Энэ ном хэвлэгдэн гарсанаар зүгээр нэг алт мөнгө
хуримтлуулахтай зүйрлэшгүй их хэмжээний баялаг бүхий шинэ ертөнц бий болох
найдвар бий болсон юм. Энэ шинэ ертөнц нь зөвхөн баячууд, захирагчдад
төдийгүй энгийн хүмүүст ч хүртээлтэй байх итгэл төрүүлэх боллоо. Үндэстний
баялаг нь эдийн засгийн бие даасан байдлын тухай тунхаглал байсан гэж дүгнэн
хэлж болно.

Бидний өгүүлж буй Шотландын философич маань худалдааны өндөр гааль болон
бусад хязгаарлалтыг хурцаар шүүмжилж, ингэснээр мерканталист системийг шууд
буруутгасан. Худалдааны тааламжтай тэнцвэр бий болгох оролдлого нь “утгагүй
зүйл” гэж тэрээр шулуухан мэдэгдэв. Ямар нэг бараа үйлдвэрлэх “байгалийн давуу
боломж” аль нэг оронд өөр нэгтэй нь харьцуулахад байдаг гэж тэр үзэж байлаа.
“Асар их хөдөлмөр зарж байж. Шотландад маш сайн сортын усан үзэм ургуулж
болно л доо” гэхдээ шотланд дарс үйлдвэрлэх өртөг нь Францаас дарс
импортлохоос гуч дахин өндөр өртөгтэй тусна гэж Смит үзжээ. “Шотландад
бургунд юмуу кларэт дарс үйлдвэрлэхийг дэмжих гэсэн ганцхан зорилгоор
гадаадаас ямар ч төрлийн дарс импортлохыг хуулиар хориглох нь ухаалаг явдал
мөн үү?”.

Мерканталист бодлого нь зөвхөн үйлдвэрлэгч, монополчлогчдод л ашигтай,
зөвхөн тэднийг дэмжихэд л чиглэсэн алхам гэж Смит үзэж байлаа. Нэгэнт
хэрэглэгчдэд ашиггүй учраас меркантализм нь хөгжил цэцэглэлийн эсрэг чиглэсэн,
харалган зүйл. “Мерканталист тогтоцод хэрэглэгчдийн ашиг сонирхол нь бараг
үргэлж үйлдвэрлэгчдийн эрх ашгийн төлөө золислогддог”
Худалдааны элдэв хязгаарлал нь хоѐ р улсын аль алины үйлдвэрлэлийн чадавхид
сөргөөр нөлөөлдөг учраас үүнийг таслан зогсоох ѐ стой гэж Смит мэтгэж байлаа.
Жишээ нь Англи, Франц хоѐ рын хоорондын худалдааг өргөжүүлсэнээр аль аль
үндэстэн нь хожно. “Айл бүрийн хувьд ухаалаг, зөв алхам нь эзэнт гүрний хувьд
тэнэг хэрэг байх нь бараг л үгүй” гэж Смит тайлбарлав. “Бид өөрсдөө үйлдвэрлэх
өртгөөс хямд үнээр гадаадын өөр нэг орон ямар нэг барааг бидэнд нийлүүлж
чадаж байвал тэднээс худалдаж авах нь хавьгүй дээр ” .

Адам Смит Үндэстний баялаг номоо баялаг гэж юу болох талаархи хэлэлцүүлэгээр
эхэлжээ. “Ажлын бүтээмжийн эрч хүчийг хамгийн ихээр дээшлүүлэх” тэр зүйл
чухам юу байх вэ гэсэн асуулт тавьсан. Арилжааны тааламжтай тэнцвэр үү? Илүү
их алт мөнгө үү?

Аль нь ч биш, энэ нь менежментийн шилдэг арга барил болох “хөдөлмөр
хуваарилалт” билээ. Смит хамгийн түгээмэл жишээ болгон зүүний үйлдвэрийн үйл
ажиллагааг нарийн тодорхойлж харуулсан. Ажилчид үйлдвэрлэж буй зүүний
гарцыг нэмэгдүүлэх зорилгоор хоорондоо өөр өөр арван найман ажилд
хуваарилагдсан байдаг. Цаашилбал зах зээлийг бүх дэлхийг хамарсан арилжаа
солилцоо болгож өргөжүүлэхэд хөдөлмөрийн нарийн мэргэжил, хуваарилалт бүр
өргөснө гэсэн үг. Ажлын бүтээмж, арвич байдал сайжирч, нөр шаргуу
хөдөлмөрлөсний үр дүнд дэлхий даяар ажлын бүтээмж нэмэгдэх болно. Баялаг
гэдэг нь тодорхой тоо хэмжээ биш учраас бүх улс орон нэг нь нөгөөгөө
хохироолгүйгээр баяжих боломжтой билээ. Үйлдвэрлэл, арилжаа солилцоог дээд
хэмжээгээр нэмэгдүүлж, улмаар “дэлхий нийтийн тансаг байдал”, “ажлын
бүтээмжийн эрч хүч”-д дэм өгөх арга зам юу вэ?

Адам Смит маш тодорхой хариулт өгсөн: хүмүүст эдийн засгийн эрх чөлөө өг!
Смитийн Үндэстний баялаг ном эхнээсээ эцсээ хүртэл “жам ѐ сны эрх чөлөө”, хэн
нэг нь төрийн оролцоогүйгээр юу хүссэнээ хийх эрх чөлөөний зарчмыг өмгөөлсөн
байдаг. Энэ нь хөдөлмөр, хөрөнгө, мөнгө мөн бараа таваарын чөлөөтэй урсгал
гэсэн үг. Эдийн засгийн эрх чөлөө нь илүү дээр материаллаг амьдрал руу хөтлөөд
зогсохгүй, энэ нь хүн бүрийн эдэлбэл зохих хамгийн суурь эрх билээ. Смитээс
ишлэл авъя: “Хүн төрөлхтөнийг өөрсдөө үйлдвэрлэж чадах зүйлээ хийхийг, эсвэл
өөрсдийн хөрөнгө, үйлдвэрлэлийг өөрсөддөө хамгийн ашигтай гэж үзэж буй
байдлаар ашиглахыг хориглох нь хүн төрөлхтөний хамгийн ариун нандин эрхийг
илэрхий зөрчсөн хэрэг мөн” Дүгнэж хэлэхэд бүх л хүмүүст “жам ѐ сны эрх чөлөө”
ба өрсөлдөөний нөхцөлд өөрсдийн хувийн ашиг сонирхлоо дагах бололцоо
олгосон эдийн засгийн систем нь өөрөө өөрийгөө зохицуулан, цэцэглэн хөгжсөн аж
ахуй буй болгоно. Импортын, хөдөлмөрийн болон үнийн хязгаарлалтыг устгаснаар
бага үнэ, ажлын өндөр хөлс хийгээд илүү сайн бүтээгдэхүүн бий болж, улмаар бүх
нийтийн хөгжлийн дээд төвшинд хүрэх болно.

Тэр өөрийгөө зохицуулах систем буюу сонгодог загварын гурван шинж чанарыг
онцлон дурдсан:
1. Эрх чөлөө: Бараа, бүтээгдэхүүн, хөдөлмөр, хөрөнгө үйлдвэрлэх, солилцох эрх
чөлөө.
2. Хувийн явцуу эрх ашиг: Өөрийн бизнес эрхлэх эрх, бусдын хувийн явцуу эрх
ашгийг өөртөө татах.
3. Өрсөлдөөн: Бараа таваар, ажил үйлчилгээ үйлдвэрлэх ба арилжих өрсөлдөөнд
оролцох эрх.
Энэ гурван бүрэлдэхүүн хэсэг нь ажилчин, эзэд, капиталистуудыг “бодит зохицолд”
хүргэнэ гэж Смит нотолсон.
Сая сая хувь хүний сайн дурын явцуу эрх ашиг нь төрийн ямар нэг төвлөрсөн
чиглүүлэлт шаардалгүйгээр тогтвортойгоор хөгжин цэцэглэгч нийгмийг бий
болгоно. Сэхээрсэн хувийн явцуу эрх ашгийн тухай түүний номлолыг голдуу “үл
үзэгдэгч гар” гэж нэрлэдэг. Үндэстний баялаг-аас алдартай ишлэл татъя:
Махны худалдагч, шар айраг исгэгч, талхчингийн сайхан санаа нь биш гагцхүү
өөрийнхөө эрх ашгийг хичээсэн үйлдэл нь бидний өмнө хоол тавьж байгаа юм. Бид
тэдний хүмүүнлэг чанар руу нь биш, хувиа бодсон үзэл рүү нь хандаж, өөрийнхөө
хэрэгцээний тухай биш тэдний ашгийн тухай сануулдаг. …Хөрөнгө, хөдөлмөрөө
хөдөлгөж буй аль ч хүнд олон түмний ашгийг бодох сэдэл байхгүй… тэдний ашгийг
яаж хамгаалж байгаагаа ч мэдэхгүй… ердөө л үл үзэгдэх гарын хүчээр хөдөлж
байгаа, гэхдээ ингэх нь ч түүний сэдэл байгаагүй… Ихэнхидээ л өөрийн эрх ашгаа
хичээгээдэхсэн чинь энэ нь хар аяндаа олон түмэнд ашигтай болж буй хэрэг.

РИКАРДО, МАЛЬТУС НАРЫН ТУС БОЛООД ГАЙ
Адам Смитийн Үндэстний баялаг бүтээл 1776 онд хэвлэгдэн гарснаар Европт
өөдрөг үзлийн шинэ эрин үе эхэлсэн билээ. “Амьдрал, эрх чөлөө, аз жаргалыг
амлаж байсан Америкийн хувьсгал, “эрх чөлөө, шудрага ѐ с, тэгш эрх” амлаж
байсан Францын хувьсгалыг нийгмийн шинэчлэгчид ажиглан дагаж итгэл дүүрэн
байсан үе. Философчид дайн дажин, гэмт хэрэг, ядуурал байхгүй бүх нийтээр амар
амгалан амьдрах ертөнцийн тухай мөрөөдөж, Томас Моор Утопи зохиолоо бичлээ.
Суу билэгт Адам Смит, түүний Франц нөхөд Монтэскю, Сэй, Бастиа, дэ Токвиль
нар энх амгалан, шударга ѐ с, бүх нийтийн элбэг хангалуун байдлыг бий болгох
“жам ѐ сны эрх чөлөөний” эдийн засгийн системийг хөгжүүлж байжээ.

Гэвч егөөдөж байгаа юм шиг Адам Смитийн хоѐ р шавь болох Томас Робэрт
Мальтус, Дэвид Рикардо нар энэ загварт хамгийн хэцүү сорилт тулгаж тавив.
Тухайлбал Мальтусын дэвшүүлэн тавьсан “дэлхийн хүн амын хэт өсөлт,
байгалийн баялгийн гамгүй хэрэглээ нь Адам Смитийн ардчилсан хөгжил
цэцэглэлийн тухай мөрөөдөлд нийцэх үү?“ гэсэн асуудал өнөөдөр ч бидний
анхаарлыг татсаар байгна. “Байгаль дэлхий хүний хоол тэжээлийг үйлдвэрлэхээс
хамаагүй хурднаар хүн амын өсөлт явагддаг ”, ийм ч учраас хүн төрөлхтний
олонхи нь Хоббэсын дүрсэлсэн амь зуулгаар амьдрах хувь заяатай гэж Мальтус
мөхлийн тухай өгүүлсэн.

“Дэлхийн гадаргуугийн томоохон хэсэгт угаасаа газар тариалан эрхлэх
бололцоогүй учраас ашиглагдах газрын хэмжээ цаанаасаа хязгаарлагдмал. Гэтэл
өмнө нь ашиглаж байсан газарт нэмэлт хөрөнгө зарцуулах мөртлөө ургацын
хэмжээ үргэлж буурсаар байдаг”. Чухам эдгээр шалтгаанаар хүн төрөлхтний ахуй
амьдралыг тэтгэх хөрөнгө мөнгөний хэмжээ цаанаасаа хязгаартай байдаг. Нөөц
хомсдож, өгөөж “тогтмол буурсаар байх үзэгдлийг” өнөө үед өгөөж буурах хууль
гэж нэрлэдэг. Эдийн засгийн амин чухал энэ ойлголтыг хөгжүүлсэн анхны
эрдэмтэн нь Мальтус юм. Тодорхой нэг хэмжээний газарт илүү хэмжээний хөрөнгө,
хөдөлмөр зарцуулах хэмжээгээр үйлдвэрлэл буюу бүтээгдэхүүний өсөлтийн хурд
улам буурдгийг энэ хуульд тодорхойлсон байна.

Түүхэнд Рикардогийн үе байсаан. Энэ нь ч их чухал үе байлаа. Хатуу мөнгийг
дэмжсэн түүний уйгагүй заргын хүчээр инфляцын эсрэг чиглэсэн мөнгөний эрүүл
стандартыг тогтоосон Пийлийн хуулийг (The Peel Act) Английн парламент 1844 онд
баталсан. Худалдааны хоригийг эсэргүүцсэн сэтгэлд хүрэхүйц, итгэл үнэмшилтэй
дайралт нь хөдөө аж ахуйн бараанд үнийн өндөр хориг тогтоосон Английн муу
нэрт Үр тарианы хуулийг 1846 онд цуцлахад хувь нэмэр болсон нь эргэлзээгүй.
Бодлогын эдгээр түүхэн өөрчлөлтийн дараагаар Их Британи богино хугацааны
дотор хоол хүнснийхээ ихэнхи хувийг импортоор нийлүүлэн, хувцас ба бусад
үйлдвэрийн бараа экспортод гаргадаг “дэлхийн үлгэр дуурайлал”-ын газар болон
хувирч, Үйлдвэржилтийн хувьсгалтай хөл нийлэн алхах болжээ. Иймээс Адам
Смитийн зарчим, зах зээлийн хөтлөх хөгжил цэцэглэлтэй таарч тохирч байсан
Рикардогийн бодлогод магтуулах зүйл их байсныг харж болно.
Түүнээс гадна эдийн засгийн ухааныг математикийн нарийвчлал бүхий нарийн
шинжлэх ухаан болгох суурийг тавигч гэж олон хүн үздэг. Тэрээр ердөө цөөн
хувьсагчтай энгийн аналитик загвар бүтээн, бүлэг үйлдэл хийсний дараа хүчтэй
дүгнэлт гаргадаг, хийсвэр эргэцүүлэл хийх гайхмаар авъяастай санхүүгийн эдийн
засагч хүн байсан юм. Загвар бүтээх энэ арга барилыг Жон Мэйнард Кэйнс, Поул
Самүэлсон, Мильтон Фридмэн гээд хорьдугаар зууны олон гарамгай эдийн
засагчид өвлөж авсан бөгөөд энэ нь эконометрикийн алдарших суурь болсон
билээ. Гэлээ ч Дэвид Рикардод муу тал байсан. Түүний аналитик загварчлал нь
хоѐ р иртэй сэлэм л гэсэн үг. Нэг талаас энэ нь биднийг мөнгөний тоон онол,
харьцангуй давуу талын хуультай болгосон. Гэхдээ нөгөө талаас үнэлэмжийн
хөдөлмөрийн онол амьжиргааны доод төвшингийн хөдөлмөрийн хөлсний төмөр
хууль, зарим эдийн засагчдын нэрлэдэг “Рикардо алдаа” буюу хийсвэр загвар
бүтээх аргыг хэтэрхий олон давтаж хэрэглэх, эсвэл алдаатай таамаглал гаргах
замаар хэн нэг нь хүссэн үр дүнгээ (жишээ нь түүний үнэлэмжийн хөдөлмөрийн
онол) хүчээр “батлах” зэрэг нь бас л Рикардогийн аналитик загварчлалаас
үүдэлтэй. Карл Маркс болон бусад социалистууд гай хөөтэй санаа бодлоо
Рикардогийн Зарчмууд бүтээлээс авсан байдаг (1951). Маркс Рикардог өөрийн
оюуны багш гэж шулуухан хэлдэг байсан.

Ер нь Рикардо Смитийг хайрлаж хүндэтгэдэг байсан мөртөө бодлогын зөвлөмжөөс
нь зөрөн эдийн засгийн ухааныг доош нь шал өөр зам руу чирсэн билээ. Адам
Смитийн нийцэж зохицсон “өсөлт”-ийн загвараас ангид, бүр эсрэг загвар бодож
олсон нь ажилчид, газрын эзэд, капиталистууд эдийн засгийн бялууг хуваахын
тулд хоорондоо дайсагналцах “хуваарилалтын” загвар юм. Рикардогийн
дайсагналын системийг бүрэн утгаар нь авч хэрэглэсэн хүмүүс бол Маркс болон
социалистууд. Эдийн засгийг яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр Смитийн загвар
төвлөрдөг бол Рикардогийн загвар нь эдийн засгийг янз бүрийн анги давхарга,
хэсэг бүлгүүдийн дунд яаж хуваах вэ гэдгийг чухалчилж үздэг. Рикардо Смитийн
ашиг сонирхолдоо хөтлөгдөх “жам ѐ сны зохицолдоог” биш, харин анги давхаргын
зөрчилдөөнийг онцолсон юм.

МАРКСИЗМ БУЙ БОЛСОН НЬ
Хүний сэтгэлгээний түүхэнд Маркс шиг сэтгэл догдлол, шашны хөөрөл авч ирсэн
өөр эдийн засагч байхгүй. Маркс зөвхөн эдийн засагч байсангүй, тэрээр бас зөнч,
хувьсгалч шүтээн байсан билээ. 150 гаруй жилийн өмнө бичигдсэн Эв хамт намын
тунхаг зохиолыг уншсан хэн ч гэсэн Маркс, Энгельс нарын бичлэгийн цоглог хүч
чадал, ѐ жтой хорон бичлэг, гайхал төрүүлэм энгийн үг хэллэгийг мэдрэхгүй
өнгөрөхийн аргагүй.

Өөрийн аргачлал ба хэллэг бүхий сэтгэлгээний өөрийн гэсэн сургууль бий
болгосон анхны том эдийн засагч гэвэл Маркс болох байх. Капитал гэсэн нэртэй
сонгодог бүтээлээрээ өөрийн сургуулийг бий болгохдоо тэрээр чөлөөт эдийн
засгийн сурталчлагчид болох Адам Смит, Ж.Б. Сэй, Дэвид Рикардо нартай өөрийн
системийг сөргүүлж тавьсан билээ. Марксист арга замыг эдийн засгийн ухаан
болгон хөгжүүлэхдээ тэрээр өөрийн өвөрмөц хэллэгийг шинээр бий болгосон.
Үүнд: нэмүү үнэлэмж , нөхөн үржил, хөрөнгөтөн ба пролетари, түүхэн
материализм, вульгар эдийн засаг, монополт капитализм гэх мэт. “Капитализм”
гэсэн нэр томъѐ ог тэр зохиосон. Марксаас хойш эдийн засаг гэж нэг утгат зүйл
байхаа больсон. Физик, математикт байдаг шиг бүгдийн хүлээн зөвшөөрсөн макро
загвар гэж өнөөдөр эдийн засагт байхгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн хүлээн
зөвшөөрсөн эдийн засгийн ухааны сургууль л гэж бий.

1867 онд хэвлэгдсэн Капитал зохиолдоо Адам Смитийн сонгодог эдийн засгаас
өөр загвар дэвшүүлэхийг Карл Маркс оролдсон билээ. Капиталист системд
сүйрлийн цав нэгэнт үүссэн, учир нь угаасаа капиталистууд болон том бизнест
ашиг өгөн ажилчдыг мөлждөг энэхүү систем нь хямрамтгай учраас өөрөө өөрийгөө
зайлшгүй устгах болно гэдгийг хувиран өөрчлөгдөшгүй “шинжлэх ухаанч” хуулиар
батлах нь зохиолын зорилго байлаа. Олон талаараа Марксист загвар нь
капиталист системийг нурааж, коммунизмаар солих ѐ стой гэсэн түүний итгэл
үнэмшлийн илэрхийлэл болсон юм. Рикардогийн систем нь түүний өөрийнх нь
бодож олсон мөлжлөгийн загварт сайн тохирч байгааг Маркс олж харав. Рикардо
болон түүний залгамжлагч Жон Стюарт Милл нар эдийн засгийн шинжилгээг хувь
хүний үйл ажиллагаан дээр гэхээсээ илүү ангиуд дээр хийдэг байсан билээ.

Сэй болон Францын чөлөөт эдийн засгийн сургуулийнхан хувь хүмүүсийн
субъектив хэрэглээн дээр суурилдаг. Харин Маркс Сэйг эсэргүүцэн, нэг төрлийн
таваарын үйлдвэрлэл, таваарын үйлдвэрлэлээс олох орлогыг ангиудад хэрхэн
хуваарилах асуудал дээр төвлөрснөөрөө Рикардог дагажээ.

Рикардогийн ангийн системд үнэлэмжийг тодорхойлоход гол үүргийг хөдөлмөр
гүйцэтгэдэг. Үнэлэмжийг буй болгогч нь хөдөлмөр мөн гэж Рикардо эхлэн номлож,
араас нь Маркс дагасан билээ. “Таваарын” үнэлэмж нь таваарыг үйлдвэрлэхэд
шаардагдах ажлын цагийн дундажтай тэнцүү байх ѐ стой гэж үздэг. Хэрэв
хөдөлмөр нь үнэлэмжийн цорын ганц тодорхойлогч хүчин зүйл юм бол ашиг, хүү
нь хааччихсан болж байна? Маркс ашиг, хүүг “нэмүү үнэлэмж” (нэмүү өртөг) гэж
нэрлэсэн. Энэ нь капиталистууд болон газрын эзэд бол хөдөлмөрийг мөлжигчид
мөн гэсэн дүгнэлтэнд хүрэхийн тулд хийсэн товчилсон, логик алхам байлаа. Хэрэв
үнэхээр бүх үнэлэмж хөдөлмөрийн бүтээлээр хэмжигддэг байсан бол
капиталистуудын ашиг, газрын эздийн олж авдаг хүү нь ажилчин ангийн жинхэнэ
ажлын хөлсөөс шударга бус байдлаар суутгаж авсан “нэмүү үнэлэмж“ байх болно.

Ажиллагсдын ажлын өдрийг уртасгах, эсвэл эмэгтэйчүүд, хүүхдүүдийг бага
хөлсөөр авч ажиллуулахад ашиг ба мөлжлөгийн хэмжээ өснө гэж Маркс үзэж
байлаа. Түүнээс гадна тоног төхөөрөмж, технологийн дэвшил нь ажилчинд биш,
харин капиталистад ашигтай тусна хэмээн Маркс мэдэгдэж байжээ. Жишээ нь
машин тоног төхөөрөмж нэвтрүүлснээр капиталист эдгээрийг ажиллуулах
эмэгтэйчүүд, хүүхдүүдийг ажилд авах боломжтой болно. Үр дүнд нь мөлжлөг л
нэмэгдэх болно.
Зардлын бууралт, ашгийн уналт, монопол эрх мэдэл, дутуу хэрэглээ, пролетари
ангийн нийтийг хамарсан ажилгүйдэл энэ бүх нөхцөл нь “илүү өргөн цар хүрээтэй,
илүү хөнөөлтэй хямралыг” буй болгож, капиталист системийг зогсонги байдалд
аваачина гэж Маркс үзэв. Энэ бүгд нь үнэлэмжийн хөдөлмөрийн онолоос урган
гарч байна! Маркс капиталист системийн мандан бадрал, дампуурлын мөн
чанарын талаар цохон тэмдэглээд, эцсийн сүйрэл нь зайлшгүй болох тухай
өгүүлсэн билээ. Коммунизм эргэлтгүй ирэх ѐ стой, харин түүнийг авчрахад
хувьсгал зайлшгүй гэж Маркс үзжээ. Засгийн газрыг хүч хэрэглэн (“хүчирхийллээр”)
унагааж, хувьсгалт социализмыг байгуулах ѐ стойн тухай хамгийн анхны,
тэргүүлэх, гол сурталчлагч нь Маркс байсан юм. Тэрээр хүчирхийллийг таашаан
дэмждэг байсан. Маркс хувьсгалч үзэл санаагаа 1848 онд Эв хамт намын тунхаг
зохиолдоо, 1860 онд Нэгдүгээр интернационалд, 1871 онд Парисын Коммуны үеэр
тунхагласан.

Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсэх шалтгаан болохоос гадна
боолчлолын нэг хэлбэр мөн гэсэн өөрийн онол дээр үндэслэн тэрээр хувийн
өмчийг бүрэн устгахыг санал болгож байжээ. Прудоны “өмч бол хулгай” гэж
хэлсэнтэй тэрээр санал нийлж байлаа. Хувийн өмч байхгүй бол худалдаж авах,
худалдах буюу арилжаанд орох шаардлага байхгүй болох учраас мөнгийг устгах
саналыг Маркс, Энгельс нар дэвшүүлж байсан билээ. Арилжаа болоод мөнгөний
оролцоогүйгээр төвлөрсөн төлөвлөгөөгөөр дамжин үйлдвэрлэл, хэрэглээ
явагдсаар, тэр бүү хэл хөрөнгө бэлтэй болсоор байх болно.

“Эцэг эхчүүд нь үр хүүхдээ мөлжихийг зогсоох”, “эмэгтэйчүүдийн нийгэмлэг
байгуулах” зорилгоор уламжлалт гэр бүлийн тогтсон жаягийг өөрчлөхийг Маркс,
Энгельс нар шаардаж байжээ. Коммунизмыг үндэслэгчид маань “хамгийн ариун
нандин харилцааг эвдэх” залуучуудын боловсролын хөтөлбөрийг дэмжин, “гэрийн
сургалтыг олон нийтийхээр солихыг” санал болгож байжээ (хуудас 33-35).

АХИУЦЫН ХУВЬСГАЛ
Жэвонс, Валрас, Мээнгэр гурвын ахиуцын хувьсгал нь үнэлэмжийг үйлдвэрлэлийн
өртөгтэй объектив холбоотой байх онолоос татгалзаж, хэрэглэгчийн эрэлтийн
субъектив зарчим нь эдийн засгийн тулгын чулуу болохыг нээжээ. Бие хүн илүү үнэ
цэнэтэй (үнэлэмжтэй) гэж дээрд үзсэн зүйлээ л бодит амьдрал дээр сонгодог
болохыг тэд тогтоожээ. Тэд Сэйгийн нэгэн адил бүтээгдэхүүн болон хөдөлмөрийн
тоо хэмжээ нь бүтээгдэхүүний үнэлэмж болж чадахгүй гэж үзэж байлаа. Үнэлэмж
гэдэг бол хувь хэрэглэгчийн субъектив үнэлгээгээр л хэмжигдэнэ. Товчоор хэлбэл,
бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ хангалттай өндөр хэмжээнд хүрсэн байж гэмээж л
үйлдвэрлэгч шаардагдах үйлдвэрлэлийн хэрэгсэл, нөөцийг хуваарилан ашиглаж
тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болно. Эрэлт хэрэгцээгээр л нийлүүлэлт
тодорхойлогдох ѐ стой.

Ахиуцын онолынхон урагш дахин нэг алхам цаашилж, эцсийн бөлөгт
нийлүүлэлтийн бие даасан муруй гэж байдаггүй, нийлүүлэлт нь эцсийн
хэрэгцээгээр л тодорхойлогдох нь зайлшгүй хэмээн маргаж байжээ. Жишээ нь
эрэлтийн муруй урагшаа шилжлээ гэж үзэхэд эцсийн дүндээ үйлдвэрлэлийн шинэ
хэрэгсэл зах зээлд орж ирэхтэй холбогдоод шинэ нийлүүлэлтийн (өртөг) хуваарийг
бий болгоно. Хорьдугаар зууны эхэн үеийн ахиуцын хувьсгалын хамгийн хүчтэй
дэмжигчийн нэг болох Филип Викстидийн хэлснээр “үйлдвэрлэлийн өртөг нь эрэлт
хэрэгцээний хуваараар зохицуулагдана”. Өртөг нь ердөө л хоѐ р юмны нэгийг
сонгосноос үүсэх алдагдсан хувилбараас хэтрэхгүй зүйл гэж энэ австри хүн үзэж
байлаа.

Үйлдвэрлэл ба хуваарилалт нь бие биенээсээ хамааралтай байж болох юм гэдгийг
эдийн засагчдын шинэ үеийхэн энэхүү дэвшлийн ачаар олж мэдсэн юм. Эцсийн
бөлөгт хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ хэрэглээний бараа таваарын эцсийн үнийг
тодорхойлох бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааны чиглэлийг ч тогтооно.
Эцсийн эрэлт нь ажлын хөлс, түрээс, ашиг зэрэг үйлдвэрлэлийн хамтын хүчин
зүйлийн үнийг үйлдвэрлэлийн процесст эдгээрээс нэмэрлэх үнэлэмжийн дагуу
тогтоож өгнө. Товчоор хэлбэл орлого хуваарилагддаггүй, харин үйлдвэрлэлийн
үйл ажиллагааны явцад оролцогч бүрийн нэмэрлэх үнэлэмжийн хэмжээгээр
бүтээгддэг. Хөдөлмөрийн тохиолдлыг аваад үзвэл ажлын хөлс нь хөдөлмөрийн
ахиуц бүтээмжээр тодорхойлогдоно гэсэн санаа нь үнэлэмжийн ахиуц зарчмаас
үүдэлтэй ба энэ зууны эхэнд Колумбын Их сургуулийн америк эдийн засагч Жон
Бэйтс Кларк энэ санааг дэвшүүлсэн билээ.

Шинэ сонгодог эдийн засагчид хэрэглээний зарчмыг нэг алхмаар урагш харах
боллоо. Хүмүүсийн хэрэглэх бараа их байх тутам нэгж барааны үнэлэмж бага
болдогийг тэд ойлгосон. Ус газар сайгүй элбэг дэлбэг байх юм бол аяга ус
төдийлөн үнэлэгдэхгүй. Харин ус ховор Арабын цөлд амьдардаг хүмүүс усны
дусал бүрийг өндөр үнэлнэ. Очир алмаазын хувьд бас л ижил зарчим үйлчилнэ.
Очир алмааз их хэмжээгээр байх л юм бол үнэ нь буурах болно. Очир алмааз
ховордоход л үнэ нь өснө.
Ийнхүү шинэ сонгодог эдийн засагчид ахиуц таашаалын буурах зарчмыг нээсэн
билээ. Товчоор хэлбэл бүтээгдэхүүний харьцангуй элбэг эсвэл ховор байдал дээр
үндэслэсэн, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахуйц худалдан авах ба зарахын
ялгаагаар үнэ тодорхойлогдоно. Ингэснээр тэд Адам Смит ба бусад сонгодог
эдийн засагчдын сэтгэлийг гонсойлгож ирсэн үнэлэмжийн логик зөрчилдөөн
хэмээгчийг нэг мөр шийдвэрлэж чадсан юм.

Зайлшгүй хэрэглээ болох ус ийм хямд байхад очир алмас мэтийн онцын чухал
шаардлагагүй бараа тийм үнэтэй байгаагийн шалтгаан юу вэ? Үндэстний баялаг
зохиолдоо Адам Смит хэрэглээг үнээс салган, үнэ хэрэглээ хоѐ рыг хооронд нь юу
ч холбодоггүй юм шиг “хэрэглээний бараа” ба “солилцооны бараа” гэсэн хиймэл
хуваагдлыг бий болгосон билээ. Ус “хэрэглээ” ихтэй боловч “үнэлэмж” багатай гэж
Смит үзэж байв. Алмааз бодит хэрэглээ байхгүй (алмаазыг үйлдвэрт хэрэглэж
эхлэхээс өмнөх үе байсан) боловч “солилцооны” өндөр үнэ цэнэтэй байлаа. Үүнээс
үүдэн сонгодог эдийн засагчид алмааз–усны алдарт логик зөрчилдөөнийг
тайлбарлах чадваргүй байсан нь эдийн засгийн микро зарчмын талаар бүхэл
бүтэн үеийхнийг эргэлзэхэд хүргэсэн билээ.
Түүнээс гадна “хэрэглээ” ба “солилцоо”–ны үнэлэмжийн хоорондох Смитийн
хиймэл хуваагдал нь хор холбогдолгүй зүйл огт байсангүй. Энэ нь “ашгийн төлөөх
үйлдвэрлэл” ба “хэрэглээний төлөөх үйлдвэрлэл”-ийн хоорондын зах зээлийн
ялгааг шүүмжлэгч социалистууд, марксистууд болон капитализмыг шүүмжлэгч
бусад хүмүүст өгөөш болж байсан юм. Тэд ашигтай солилцоо хэрэглэгчдийн
хэрэглээнд огт хамаагүй мэтээр үзэх тул “ач тустай ажил үйлчилгээ” бий
болгохоосоо илүү “ашиг орлого олох” гэж улайрдаг хэмээн капиталистуудыг
шүүмжилдэг билээ. Ахиуцын хувьсгал нь үнэлэмжийн логик зөрчилдөөнийг тайлан,
улмаар социалистуудын тайлбарт цохилт өгөв. Ашиг ба хэрэглээ нь шууд
холбоотой гэж шинээр үүссэн микро эдийн засгийн ухаан үзэж байлаа. Үнэ нь
хэрэглэгчдийн хэрэгцээг тодорхойлох ба ашгийн төлөөх үйлдвэрлэл нь тэдний
хэрэгцээг хангахыг зорин тэмүүлэх болно.

Алмааз - усны логик зөрчилдөөнийг шийдвэрлэснээр ус ба алмаазны үнэлэмжийн
ялгаа нь эрэлтээр тайлбарлагдах бөгөөд ус харьцангуй элбэг, очир алмааз
харьцангуй ховор (эрэлт тодорхой нөхцөлд) байдагт оршино гэдгийг ахиуцын
онолчид баталсан билээ. Усны нийлүүлэлт их учраас нэмэлт нэгж хэрэглээний
эрэлт бага байна. Очир алмаазын нийлүүлэлт асар хязгаарлагдмал учраас нэмэлт
нэгж алмаазны эрэлт өндөр байдаг. Ийм ч учраас хэрэглээний үнэлэмж ба
солилцооны үнэлэмжийн хооронд зөрчидөөн байхгүй болж таарсан юм.

КЭЙНС БОЛОН ИХ ХЯМРАЛ
Гэсэн хэдий ч Адам Смитийн чөлөөт зах зээлийн капитализмын ертөнц рүү
чиглэсэн хамгийн хүчтэй шуурга нь 1929 оны сүйрэл, 1930-аад оны Их Хямралыг
дагаж ирсэн. Нэн сонгодог эдийн засагчид эрэлт, нийлүүлэлтийн нарийн учрыг
ухаарч чадсан боловч, микро эдийн засаг болон макро эдийн засгийн хоорондын
нэн чухал холбогч болон “мөнгөний холбоосыг” ойлгож чадаагүй. Иелийн аугаа
прфессор Ирвин Фишэр хорьдугаар зууны эхэн үеэр микро, макро хоѐ рын
хоорондын дутаад байсан холбоосыг олох зоригтой оролдлого хийсэн бөгөөд
Шведийн Кнут Виксэллийн алдарт зохиол дээр түшиглэн Австрийн Людвиг фон
Мизэс Мөнгө, зээлийн онол зохилдоо энэхүү холбоосыг гүйцэлдүүлж чадсан юм.
Гээд Мизэс-Виксэллийн онол шинжлэх ухааныхны болон төрийн албаныхны
дэмжлэг авч чадаагүй бөгөөд 1930-аад оны эхэн үеэр банкууд сүйрч, бизнес
унтарч, сая сая ажилчид амьжиргаанд арай ядан хүрэх хөдөлмөрийн хөлсний
төлөө зүтгэн арваад жил үргэлжилсэн санхүүгийн хар дарам байдлаас ангижрахын
тулд дэлхийн өнцөг булан бүрд олон төр зүтгэж байсан юм.
Капитализмыг хэн аварч чадах байв? Өрсөлдөөн чөлөөт эдийн засгийн бодлогыг
өмгөөлөгч сонгодог эдийн засагчид болон хуучны дэглэмийг хувьсгалаар халахыг
уриалагч марксистууд, социалистуудын хооронд болж байлаа. Дэлхийг хамарсан
оюун ухааны маргааны төвд эдийн засагч Жон Мэйнард Кэйнс аврагч болон
тодорлоо. Кэмбриджийн профессор энэ хүн капиталист систем нь угаасаа
“санхүүгийн хувьд тогворгүй тухай таамаг” дээр үндэслэн цоо шинэ, боловсронгуй
загвар дэвшүүлсэн юм. Зах зээлийн эдийн засгийг тогтворжуулахын тулд монэтар
болон санхүүгийн салбарт төр оролцох хэрэгтэй гэж энэхүү “шинэ эдийн засгийн
ухаан” сургаж байв. Харин хамгийн гол өрсөлдөгч болох марксизмаас ялгаатай нь
гэвэл кэйнсч загвар нь улсын өмч болгох, мөн эрэлт нийлүүлэлтийн микро хяналт
тогтоохыг шаардаж байгаагүй. Арвич байдал, тэнцвэртэй төсөв, бага татвар, алтан
стандартын сонгодог загвар бүрэн ажил эрхлэлтийн үед тохирдог, харин
хэрэглэгчийн эрэлт, алдагдалтай санхүүжилт, өсөн нэмэгдэх татвар, фиат
мөнгөний кэйнсч заавар зөвлөмж эдийн засгийн уналт, ажилгүйдлийн үед таарч
тохирдог мэтээр ойлгож байв. Энэ нь үнэхээр гарц мэт санагдах болж, Поул
Самүэлсоны алдартай шинэ сурах бичгээс толгой өндийхөө больсон коллежийн
багш нар үржүүлэгч, хэрэглээний ахиуц хандлага, арвич байхын логик зөрчилдөөн,
цогц эрэлт, C + I + G зэрэг хачин нэр томъѐ о заах болсон билээ. Макро эдийн
засгийн ухаанд онолчирхол, математик загварчлал ихээр орж ирсний илрэл нь
кэйнсч эдийн засгийн ухаан байсан юм.

ЧӨЛӨӨТ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЕД УЛС ОРОН ИЛҮҮ ХУРДАН ХӨГЖДӨГ
Үнэн чанартаа 1929 оны дэлхий дахиныг хамарсан Их хямрал нь төр эдийн засагт
оролцоогүйгээс биш харин оролцсоноос болж үүдсэнийг Мильтон Фридман
судлагаагаараа батлан харуулсан билээ. Ингэж төрийн оролцооны тухай Кэйнсийн
загвар цохилтонд орж эхлэв. Түүнээс гадна улс гүрний эдийн засгийн өсөлтийг эрх
чөлөөний хэмжээтэй нь харьцуулсан саяхны судалгаа Мизэсийн үзэл бодол үнэн
болохыг дахин баталсан юм. Эдийн засгийн өндөр эрх чөлөөтэй улс оронд
амьжиргааны өндөр жишиг тогтдог болохыг Жэймс Гвартнэй болон түүнтэй
хамтран ажиллагсадын судалгаа харуулсан билээ.

Ийнхүү Физикч Макс Планкийн хэлснээр “Үе солигдох хэмжээгээр шинжлэх ухаан
урагшилж байдаг”.

Бид хорин нэгдүгээр зуун руу хөл тавин орж буй өнөө үед өөрчлөлтийн салхи газар
сайгүй үлээж байна. Фрэнсис Фукияма Тайм сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр
хэлэхдээ, “Засгийн газар нь эдийн засгийнхаа ихэнхи хэсгийг хяналтандаа
байлган, баялгийг дахин хуваарилах замаар нийгмийн тэгш байдлыг хангадаг улс
төр, эдийн засгийн системийг социализм гэдэг юм бол хэзээ нэгэн цагт дахин
эргэж ирэх магадлал бараг байхгүй гээд хэлчихэд нэг их буруутахгүй болов уу гэж
би бодож байна”.

ЯДУУ ОРНУУД ХӨГЖЛИЙН БУРУУ ЗАГВАРТ ТУЛГУУРЛАСАН
Төрийг шүтэх идэвхээс зах зээлийг шүтэх шийдэл рүү чиглэсэн шилжилт хөгжлийн
эдийн засагт ч ажиглагдаж байна. Гэхдээ хорьдугаар зууны адаг хүртэл ахиц
төдийлөн гараагүй билээ. Дэлхийн хоѐ рдугаар дайнаас хойш эдийн засагчид
гуравдахь ертөнц гэгддэг Ази, Африк, Латин Америкийн буурай орнууд болон
албан ѐ соор буурай хөгжилтэй орнууд гэж нэрлэгддэг гуравдахь ертөнцийн орны
хувь заяа руу анхаарлаа чиглүүлж ирсэн. Ерөнхийдөө эдгээр орнуудын бичиг үсэг
тайлагдалтын төвшин бага, ажилгүйдлийн төвшин өндөр, хүн амын өсөлт нь их
байх бөгөөд эдийн засаг нь хөдөө аж ахуйд тулгуурласан байдаг. Гол бэрхшээл нь
гэвэл инфляцийн төвшин өндөр, хомсдол, далд эдийн засаг, хөрөнгийн гадагш
урсгал. Ядуу улс орнууд Адам Смитийн нийтийн сайн сайхны зорилгод хэрхэн
хамрагдаж чадах вэ?

1930-аад оноос капитализм гадуурхагдаж, дайны дараахи Маршаллын төлөвлөгөө
нь төрийн тусламжийн үр өгөөжийг илтгэн харуулж, үүнээс болоод төрийн
зохицуулалт нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үзэл болж хувирсан байлаа. Дэлхийн
Банк, Хөгжлийн Холбоо зэрэг буурай хөгжилтэй орнуудад туслах олон улсын
байгууллагууд бий боллоо. 1960 онд В.В. Ростов Эдийн засгийн өсөлтийн үе шат
гэсэн бараг эв хамт намын тунхаг болсон бүтээлээ нийтэлсэн нь тэр дороо
гуравдахь ертөнцийн төлөвлөлтийн жишиг болж тогтжээ. Эдийн засгийн
тогтвортой хөгжлийн “эхлэлийн” шатны урьдчилсан нөхцөл нь төвлөрсөн үндэстэнулс хэмээн Ростов үзэж байв.
Хөгжлийн талаархи кэйнсч хандлага Рой Харрод, Эвсий Домар нарын нэрээр
нэрлэгдсэн эдийн засгийн өсөлтийн Харрод-Домарын загварт тусгалаа олсон
билээ. Эдийн засгийн өсөлт нь тэр чигээрээ үндэсний капитал ба бүтээгдэхүүний
харьцаанаас хамааралтай бөгөөд тогтмол капиталын өсөлт нь ашиг хийгээд эдийн
засгийн өсөлтийг бий болгоно гэж Харрод-Домарын загвар үздэг. Дотоодын
хуримтлал, гадаадын тусламж, хувийн хөрөнгө оруулалт, төрийн зарцуулалтыг
нэмэгдүүлэх замаар, эсвэл мөнгөний инфляцийн аргаар капиталын үлдэгдлийг
болон технологийг өргөтгөх нь өсөлт хөгжлийн гол түлхүүр мөн гэж ХарродДомарын загвар онцолж үздэг. Үр ашиг, сэдэл, болон арилжааг үл ойшоож
орхигдуулсан. Хувиараа бизнес эрхлэгчдийн капитал болон шинэ санаачлагыг
ашиглан баялаг бүтээх үүрэг ролийг энэ загварт бараг тэр чигээр нь
мартагдуулсан билээ. Буурай орнууд “ядуурлын эргүүлэгт” орсон байх ба
дотооддоо баялаг үйлдвэрлэж чадахгүй тул улсын хөрөнгө оруулалтын том том
төслүүд хэрэгжүүлснээр л энэхүү эргүүлгээс гарч чадна хэмээн Ростов болон
бусад хөгжлийн эдийн засагчид үздэг.
СОЦИАЛИЗМЫН СҮЙРЭЛХөгжлийн талаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үзлийг
хамгийн идэвхитэй шүүмжлэгчдийн нэг нь Лондонгийн Эдийн Засгийн Сургуулийн
П.Т. Бауэр байсан. Питэр Бауэр гадаадын тусламж, бүх талыг хамарсан төвлөрсөн
төлөвлөлт болон улсад өмчид хураах бодлогын эсрэг дайны дараахи жилүүдэд
ганцаараа тэмцэж байжээ. “Ядуурлын эргүүлэг” –ийн тухай онол нь худал гэдгийг
Британи зэрэг үйлдвэржсэн орнууд батлан харуулсан гэж тэрээр тэмдэглээд
“түүхийн бүхий л үеийн туршид Өрнөдийн болон Гуравдахь ертөнцийн аль алинд
тоо томшгүй олон хувь хүн, гэр бүл, бүлэг, нийгэм, улс орон гадаадын
татаасгүйгээр ядуурлаас ангижирч хөгжил цэцэглэлд хүрсэн” хэмээн нэмж
өгүүлсэн байна. Хөгжингүй капиталист орнууд ядуу орнууд дээр дөрөөлж хөгжсөн
гэдгийг тэрээр эсэргүүцээд Гуравдахь ертөнцийн хөгжлийн чухал бүрэлдэхүүн
хэсэг бол гадаадын хөрөнгө оруулалт мөн гэж мэтгэж байв. Бауэрийнхээр бол
төрийн төлөвлөлт нь хөгжилд тустай хөтөлбөр биш, харин улс төрийн элитүүдийн
гарт эрх мэдэл төвлөрөх, авилгал болон албан тушаалаа урвуулан ашиглахад
эргэлтгүй хүргэх аж.
Дэлхийн хоѐ рдугаар дайны дараа ядууралд нэрвэгдээд байсан Азийн нэгэн орны
тухай тэрээр нэгэн алдартай өгүүлэлдээ бичсэн юм. Байгалийн баялаг бараг
байхгүй энэ орон газрын тос болон түүхий эдээ бүгдийг, тэр бүү хэл хэрэглээний
усныхаа дийлэнхи хэсгийг гадаадаас импортлохоос өөр ямар ч аргагүй байсан.
Цагаачдын тоо ихээр нэмэгдэн, аажмаар дэлхийн хамгийн шигүү суурьшилтай
орон болжээ. Худалдааны түншүүд нь хэдэн мянган милийн цаана байдаг.
“Гадаадын асар их хэмжээний татаас авахгүй бол энэ орон мөхөх ѐ стой гэж та нар
бодох байх,” гэж Бауэр бичжээ. Гэсэн ч Хонг Конг хэмээх энэ жижигхэн колони улс
төрийн зүгээс явуулсан чөлөөт эдийн засгийн бодлогын ачаар хөгжин цэцэглэсэн
бөгөөд өнөөдөр Номхон далайн сав бүсэд хөгжлийн төвшингөөрөө хоѐ рт орох
болсон юм

More Related Content

What's hot

Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны аргаЛекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны аргаJust Burnee
 
Лекц №-11 Олигополь зах зээл
Лекц №-11 Олигополь зах зээлЛекц №-11 Олигополь зах зээл
Лекц №-11 Олигополь зах зээлJust Burnee
 
нийлүүлэлт түүний тухай ойлголт
нийлүүлэлт түүний тухай ойлголтнийлүүлэлт түүний тухай ойлголт
нийлүүлэлт түүний тухай ойлголтБ. Нямгэрэл
 
Үйлдвэрлэлийн зардал-1а /тогтмол болон хувьсах зардал гэх мэт.../
Үйлдвэрлэлийн зардал-1а /тогтмол болон хувьсах зардал гэх мэт.../ Үйлдвэрлэлийн зардал-1а /тогтмол болон хувьсах зардал гэх мэт.../
Үйлдвэрлэлийн зардал-1а /тогтмол болон хувьсах зардал гэх мэт.../ Adilbishiin Gelegjamts
 
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсМэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсJust Burnee
 
Нийт эрэлт, нийлүүлэлт ба тэнцвэр http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
Нийт эрэлт, нийлүүлэлт ба тэнцвэр http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үүНийт эрэлт, нийлүүлэлт ба тэнцвэр http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
Нийт эрэлт, нийлүүлэлт ба тэнцвэр http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үүAdilbishiin Gelegjamts
 
Монополь зах зээл
Монополь зах зээлМонополь зах зээл
Монополь зах зээлJust Burnee
 
Лекц 9
Лекц 9Лекц 9
Лекц 9Etugen
 
Төгс өрсөлдөөнт зах зээл
Төгс өрсөлдөөнт зах зээлТөгс өрсөлдөөнт зах зээл
Төгс өрсөлдөөнт зах зээлGantulga Jargalsaikhan
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10tserenda
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Adilbishiin Gelegjamts
 
Micro.lecture.12
Micro.lecture.12Micro.lecture.12
Micro.lecture.12Tj Crew
 

What's hot (20)

Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны аргаЛекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
 
Лекц №-11 Олигополь зах зээл
Лекц №-11 Олигополь зах зээлЛекц №-11 Олигополь зах зээл
Лекц №-11 Олигополь зах зээл
 
эдийн засгийн онол -1
эдийн засгийн онол -1эдийн засгийн онол -1
эдийн засгийн онол -1
 
лекц №4
лекц №4лекц №4
лекц №4
 
Lecture 3
Lecture 3Lecture 3
Lecture 3
 
нийлүүлэлт түүний тухай ойлголт
нийлүүлэлт түүний тухай ойлголтнийлүүлэлт түүний тухай ойлголт
нийлүүлэлт түүний тухай ойлголт
 
Lecture 9
Lecture 9Lecture 9
Lecture 9
 
Үйлдвэрлэлийн зардал-1а /тогтмол болон хувьсах зардал гэх мэт.../
Үйлдвэрлэлийн зардал-1а /тогтмол болон хувьсах зардал гэх мэт.../ Үйлдвэрлэлийн зардал-1а /тогтмол болон хувьсах зардал гэх мэт.../
Үйлдвэрлэлийн зардал-1а /тогтмол болон хувьсах зардал гэх мэт.../
 
Мөнгөний бодлого
Мөнгөний бодлого Мөнгөний бодлого
Мөнгөний бодлого
 
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсМэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
 
Нийт эрэлт, нийлүүлэлт ба тэнцвэр http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
Нийт эрэлт, нийлүүлэлт ба тэнцвэр http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үүНийт эрэлт, нийлүүлэлт ба тэнцвэр http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
Нийт эрэлт, нийлүүлэлт ба тэнцвэр http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
 
Монополь зах зээл
Монополь зах зээлМонополь зах зээл
Монополь зах зээл
 
Лекц 9
Лекц 9Лекц 9
Лекц 9
 
Lekts 7
Lekts 7Lekts 7
Lekts 7
 
Төгс өрсөлдөөнт зах зээл
Төгс өрсөлдөөнт зах зээлТөгс өрсөлдөөнт зах зээл
Төгс өрсөлдөөнт зах зээл
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
Makro l 3
Makro l 3Makro l 3
Makro l 3
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1
 
Micro.lecture.12
Micro.lecture.12Micro.lecture.12
Micro.lecture.12
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 

Viewers also liked

эртний эдийн засагын сэтгэлгээний үүссэн түүх
эртний эдийн засагын сэтгэлгээний үүссэн түүхэртний эдийн засагын сэтгэлгээний үүссэн түүх
эртний эдийн засагын сэтгэлгээний үүссэн түүхАлексей Бат
 
Монгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилМонгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилnansak08
 
Манжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монголМанжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монголhappylight_anand
 
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм, алба татварын тухай.
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм,  алба татварын тухай.Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм,  алба татварын тухай.
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм, алба татварын тухай.tolya_08
 
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны аргаЛекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны аргаJust Burnee
 
Shuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarShuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarBuka King
 
Mongolin shine nen shine uein tuuh.lekts
Mongolin shine nen shine uein tuuh.lektsMongolin shine nen shine uein tuuh.lekts
Mongolin shine nen shine uein tuuh.lektstulgaa14
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1MoAltantuya
 
Niigmiin davhraajilt
Niigmiin davhraajiltNiigmiin davhraajilt
Niigmiin davhraajiltBayarmaa Anu
 
эдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтэдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтБ. Нямгэрэл
 
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засагэдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засагdeegii0909
 
Л.ГАНЦООЖ - МОНГОЛ УЛС ДАХЬ ДЭЛХИЙН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН НӨЛӨӨ
Л.ГАНЦООЖ - МОНГОЛ УЛС ДАХЬ ДЭЛХИЙН  САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН НӨЛӨӨЛ.ГАНЦООЖ - МОНГОЛ УЛС ДАХЬ ДЭЛХИЙН  САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН НӨЛӨӨ
Л.ГАНЦООЖ - МОНГОЛ УЛС ДАХЬ ДЭЛХИЙН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН НӨЛӨӨbatnasanb
 

Viewers also liked (16)

эртний эдийн засагын сэтгэлгээний үүссэн түүх
эртний эдийн засагын сэтгэлгээний үүссэн түүхэртний эдийн засагын сэтгэлгээний үүссэн түүх
эртний эдийн засагын сэтгэлгээний үүссэн түүх
 
Монгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилМонгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжил
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
Манжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монголМанжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монгол
 
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм, алба татварын тухай.
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм,  алба татварын тухай.Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм,  алба татварын тухай.
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм, алба татварын тухай.
 
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны аргаЛекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
 
Shuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarShuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwar
 
Mongolin shine nen shine uein tuuh.lekts
Mongolin shine nen shine uein tuuh.lektsMongolin shine nen shine uein tuuh.lekts
Mongolin shine nen shine uein tuuh.lekts
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
 
Niigmiin davhraajilt
Niigmiin davhraajiltNiigmiin davhraajilt
Niigmiin davhraajilt
 
Sem
SemSem
Sem
 
татвар№
татвар№татвар№
татвар№
 
эдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтэдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлт
 
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засагэдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
 
хүний хөгжил
хүний хөгжилхүний хөгжил
хүний хөгжил
 
Л.ГАНЦООЖ - МОНГОЛ УЛС ДАХЬ ДЭЛХИЙН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН НӨЛӨӨ
Л.ГАНЦООЖ - МОНГОЛ УЛС ДАХЬ ДЭЛХИЙН  САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН НӨЛӨӨЛ.ГАНЦООЖ - МОНГОЛ УЛС ДАХЬ ДЭЛХИЙН  САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН НӨЛӨӨ
Л.ГАНЦООЖ - МОНГОЛ УЛС ДАХЬ ДЭЛХИЙН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН НӨЛӨӨ
 

Similar to эдийн засагийн сэтгэлгээний түүх #2

3968 ediin zasgiin_onolchid
3968 ediin zasgiin_onolchid3968 ediin zasgiin_onolchid
3968 ediin zasgiin_onolchidSolongo Soko
 
3968 ediin zasgiin_onolchid
3968 ediin zasgiin_onolchid3968 ediin zasgiin_onolchid
3968 ediin zasgiin_onolchidSolongo Soko
 
Хүний эрх, эрх чөлөө ба хөгжил
Хүний эрх, эрх чөлөө ба хөгжилХүний эрх, эрх чөлөө ба хөгжил
Хүний эрх, эрх чөлөө ба хөгжилAnkhbileg Luvsan
 
олон улсын харилцаа 111
олон улсын харилцаа  111олон улсын харилцаа  111
олон улсын харилцаа 111tungalag
 
Эдийн засгийн алуурчны наминчлал
Эдийн засгийн алуурчны наминчлалЭдийн засгийн алуурчны наминчлал
Эдийн засгийн алуурчны наминчлалNational of University Mongolia
 
1 introduction to economics development
1 introduction to economics development1 introduction to economics development
1 introduction to economics developmentBaterdene Batchuluun
 
дэлхийн глобаль асуудлууд
дэлхийн глобаль асуудлууддэлхийн глобаль асуудлууд
дэлхийн глобаль асуудлуудOtgon-Erdene Bazarkhand
 
Корона вирус ба дэлхийн засгийн газар
Корона вирус ба дэлхийн засгийн газарКорона вирус ба дэлхийн засгийн газар
Корона вирус ба дэлхийн засгийн газарNational of University Mongolia
 
Lekts 16 90-eed onoos hoish mgl
Lekts 16 90-eed onoos hoish mglLekts 16 90-eed onoos hoish mgl
Lekts 16 90-eed onoos hoish mglDamdin Serdaram
 
либертарианизм
либертарианизмлибертарианизм
либертарианизмyivo1004
 
иммануэль валлерштайн
иммануэль валлерштайниммануэль валлерштайн
иммануэль валлерштайнZulaa Bold
 
Bilguun gantulga
Bilguun gantulgaBilguun gantulga
Bilguun gantulgaSilkroad10
 

Similar to эдийн засагийн сэтгэлгээний түүх #2 (20)

Ez uhaan edugeechlegdsn_zamnal
Ez uhaan edugeechlegdsn_zamnalEz uhaan edugeechlegdsn_zamnal
Ez uhaan edugeechlegdsn_zamnal
 
2
22
2
 
3968 ediin zasgiin_onolchid
3968 ediin zasgiin_onolchid3968 ediin zasgiin_onolchid
3968 ediin zasgiin_onolchid
 
The making of modern economics
The making of modern economicsThe making of modern economics
The making of modern economics
 
ct\
ct\ct\
ct\
 
3968 ediin zasgiin_onolchid
3968 ediin zasgiin_onolchid3968 ediin zasgiin_onolchid
3968 ediin zasgiin_onolchid
 
Хүний эрх, эрх чөлөө ба хөгжил
Хүний эрх, эрх чөлөө ба хөгжилХүний эрх, эрх чөлөө ба хөгжил
Хүний эрх, эрх чөлөө ба хөгжил
 
олон улсын харилцаа 111
олон улсын харилцаа  111олон улсын харилцаа  111
олон улсын харилцаа 111
 
Эдийн засгийн алуурчны наминчлал
Эдийн засгийн алуурчны наминчлалЭдийн засгийн алуурчны наминчлал
Эдийн засгийн алуурчны наминчлал
 
1 introduction to economics development
1 introduction to economics development1 introduction to economics development
1 introduction to economics development
 
дэлхийн глобаль асуудлууд
дэлхийн глобаль асуудлууддэлхийн глобаль асуудлууд
дэлхийн глобаль асуудлууд
 
Корона вирус ба дэлхийн засгийн газар
Корона вирус ба дэлхийн засгийн газарКорона вирус ба дэлхийн засгийн газар
Корона вирус ба дэлхийн засгийн газар
 
Lekts 16 90-eed onoos hoish mgl
Lekts 16 90-eed onoos hoish mglLekts 16 90-eed onoos hoish mgl
Lekts 16 90-eed onoos hoish mgl
 
либертарианизм
либертарианизмлибертарианизм
либертарианизм
 
S.ss702 l 15. human development
S.ss702 l 15. human developmentS.ss702 l 15. human development
S.ss702 l 15. human development
 
Nu 12 r angi
Nu 12 r angiNu 12 r angi
Nu 12 r angi
 
S.ss702. l 14. даяарчлал
S.ss702. l 14. даяарчлалS.ss702. l 14. даяарчлал
S.ss702. l 14. даяарчлал
 
S.ss702 l 15. human development
S.ss702 l 15. human developmentS.ss702 l 15. human development
S.ss702 l 15. human development
 
иммануэль валлерштайн
иммануэль валлерштайниммануэль валлерштайн
иммануэль валлерштайн
 
Bilguun gantulga
Bilguun gantulgaBilguun gantulga
Bilguun gantulga
 

эдийн засагийн сэтгэлгээний түүх #2

  • 1. Эдийн Засагийн Сэтгэлгээний Түүх Эдийн засгийн ухаан бол юун түрүүн нийгмийн ухааны нэг гол салбар. Нийгмийн ухаан нь хүн-хүний, хүн-байгалийн, хүн-хүмүүсийн харилцааг судлан, зүй тогтолыг нь олж илрүүлэхэд чиглэгдэнэ. Байгалийн ухааны зүй тогтлууд нь тодорхой цөөн тооны өгөгдөхүүнтэй байдаг тул оролт гаралтыг тоцоолон хуулийг нь гаргаж ирдэг. Гэтэл нийгэм нь оролцогч асар олон хүмүүсийн бүрдэл ба тус болгондоо тусгай ертөнц, ертөнц болгонд нь гаднаас үйлчлэх хүчин зүйл хэтэрхий олон тул үүнийг яв цав томъѐ очлон математикжуулж түгээмэл үйлчлэх хуулийг нь нээх бараг бололцоогүй юм. Энэ утгаараа нийгмийн ухааны аль ч салбар нь илүүтэй субъектив шинж чанартай. Эдийн засгийн ухаан нь шинжлэх ухааны салбар болон хөгжиж эхэлсэн нь хүн төрөлхтний иргэншлийн нийт түүхтэй харьцуулахад саяхны үйл явдал билээ. Хүмүүс хоорондын солилцоо, энэ нь хэрхэн явагддаг, түүний механизм, баялаг хэрхэн бүтээдэг, үүнд хүмүүс болон төр хэрхэн оролцдог, яаж хариу үйлдэл хийдэг зэргийг судлах ба психологи, социологи, эрх зүй, улс төр судлал, сурган, зэрэг нийгмийн ухааны бусад салбаруудтай нягт уялдаатай. Баялагийг хэрхэн эрэн сурвалжлах, бүтээх, буй болгох, солилцох, хуваарилах талаар үе үеийн эрдэмтэн мэргэдээс эхлээд нийгмийн зүтгэлтнүүд, улс төрчид, нийгмийн анги давхрага, хүмүүс ба бүлэг хүмүүсийн хооронд ялгаатай хандлага үргэлж байсаар ирсэн ба энэ нь хүн төрлөхтний ялангуяа сүүлийн 250 орчим жилийн хөгжил дэвшил, сүйтгэл дайн, маргаан тэмцлийн үндсэн шалтгаан болсон юм. Чухам энэ үзэл бодол дээр тулгуурлан баруун, зүүн, фашист, коммунист, либерал, социалист, үндсэрхэг, коммуны гэх мэтийн янз бүрийн хандлага, чиглэл, урсгал буй болсон билээ. Эдгээр хандлага урсгалын түүхэн замнал, зөрчилийн уг шалтгаан, хөгжил тэмцлийн ерөнхий байдал зэргийг тоймчлон ярилцацгаая. МЕРКЕНТАЛИЗМ Дэлхийн эдийн засаг зогсонги байдалд орсон хийгээд баялаг нь хязгаарлагдмал учраас алив нэг үндэстний урагшлах цорын ганц зам бол өөр нэг үндэстнийг шулах гэж мерканталистууд итгэдэг байсан. Ийм ч учраас тэд дотооддоо төрийн эрх мэдлийн монопол тогтоож, ядуу орнуудын алт болон бусад үнэт зүйлийг булааж авахын тулд төлөөний хүмүүс болон цэрэг илгээх замаар гадааддаа колончлолын бодлого явуулахыг дэмждэг байлаа. Баялагийг гол бүрдүүлэгч зүйл нь мөнгөн хөрөнгө, тухайн үеийнхээрээ алт, мөнгө мөн гэж мерканталистууд үзнэ. Үндэстэн бүрийн хамгийн анхдагч зорилго нь аль болох их хэмжээний алт, мөнгө цуглуулах, үүний тулд шаардлагатай гэж үзсэн бүх л аргыг хэрэглэх явдал аж.
  • 2. Яаж илүү их мөнгөн хөрөнгө олох вэ? Нэгдүгээрт Испани, Португал мэтийн том улсууд алтны орд нээх, чадлынхаа хэмжээгээр энэхүү үнэт металлыг цуглуулах даалгавар өгөн өөрсдийн төлөлөгчдийг алс холын орнууд руу илгээж байсан. Алт мөнгөн гулдмайн хорхойгоо дарах дээрээ тулаад ирэхээр ямар ч экспедици, дайны өртөг аль хэр өндөр тусах нь тэдний хувьд огт падгүй хэрэг болдог байв. Европын бусад улсууд алт хайгчдыг дууриан алт мөнгөний экспортонд хориг тогтоох, өндөр торгууль ноогдуулах замаар худалдаа, солилцоонд байнга хяналт тогтоож байлаа. Хоѐ рдугаарт, мерканталистууд худалдааны тааламжтай тэнцэл бий болгох, өөрөөр хэлбэл тэдний эрдэнэсийн хайрцаг алт мөнгөөр байнга сэлгэгдэж байх арга зам хайж байсан. Яаж? Экспортыг дэмжиж, импортыг хориглох нь алив улс орныг баяжуулах хоѐ р хүчтэй хөдөлгүүр мөн гэж мерканталистууд үзэж байв. Худалдаа, үйлдвэрлэл, эцэст нь амьдралын өндөр жишигт хязгаар тогтоох зорилго бүхий олон янзын өндөр гааль, хураамж, хязгаарлалт, хууль дүрмийн талаар Смит Үндэстний баялаг номондоо маш тодорхой дүрсэлсэн байдаг. Арилжаа худалдаанд ингэж хөндлөнгөөс оролцох нь аяндаа л үндэстэн хоорондын зөрчил, дайнд хүргэдэг. АДАМ СМИТ БА ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ, ЖАМ ЁСНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУНХАГЛАЛ Орчин үеийн эдийн засгийн ухааны түүх 1776 оноос эхэлсэн. Энэ алдарт оноос өмнөх хүн төрөлхтний цаасанд бичигдэж үлдсэн түүхийн зургаан мянган жилийн туршид бараг хүн бүрийн цаг тутам санаа тавьж байдаг асуудал болох амьжиргааны мөнгөө олох сэдвээр нэг ч дорвитой бүтээл хэвлэгдээгүй байсан билээ. Ромын үеэс эхлэн Дундад зууны харанхуй үе, Сэргэн мандлын үе хүртэл хэдэн зуун, мянганы туршид хүмүүс ердөө л өдрийн хоолоо олох гэж хөлсөө дуслуулан чардайдаг байсан. Цагаас өмнөх үхэл, өвчин, өлсгөлөн, дайн, амьжиргаанд хүрэн ядах ажлын хөлс энэ бүхнийг даван туулах гэж тэд цаг үргэлж тэмцэж байлаа. Хангалуун амьдрал зөвхөн цөөн тооны захирагч, язгууртангуудад л хүртээлтэй байж. Энгийн ард иргэдийн хувьд хэдэн зууны туршид сайжирч дээшилсэн зүйл төдийлэн байсангүй. Нэг хүнд ноогдох ажлын хөлс жилээс жилд, цаашлаад арав арван жилийн турш бараг л өөрчлөгдөхгүй хэвээр хадгалагдсаар байв. Хүний дундаж наслалт 40 байсан арваннайм дугаар зууны үеийн хүмүүсийн амьдралыг “хаягдмал, ядуу, жигшүүртэй, бүдүүлэг, богино” гэж Английн зохиолч Томас Хоббэс тодорхойлжээ Ингээд 1776 он болж, энгийн нэгэн ажилчин хүний хувьд анх удаа итгэл найдвар, горьдлого төрөх боллоо. Энэ үеийг Соѐ н гэгээрийн үе юм. Түүхэнд анх удаа ажилчид хоол хүнс, орон байр, хувцас хунарынхаа хамгийн анхдагч, хамгийн доод хэмжээний хэрэглээг хангах боломж бүрдэж эхэлсэн. Урд өмнө нь
  • 3. хангалуун хэрэглээнд тооцогдож байсан цай хүртэл жирийн хүмүүсийн ундаа болж хувирлаа. 1776 ондҮндэстний баялагийн мөн чанар, учир шалтгааны лавлагаа нэртэй хоѐ р боть, 1 000 хуудас бүхий ном хэвлэгдэн гарсан нь. дэлхийн хувь заяанд асар их нөлөө үзүүлэх хувь тавилантай байжээ. Номын зохиогч нь Гласгоугийн Их сургуулийн профессор доктор Адам Смит байлаа. Үндэстний баялаг нь дэлхийг цочроосон оюуны их тэсрэлт байсан юм. Адам Смит Шотландын Соѐ н гэгээрлийн үеийн үр жимс агаад хөгжил цэцэглэл, санхүүгийн бие даасан байдлын тухай нийтлэг томъѐ ог цаасан дээр буулгасан нь дараагийн зууны иргэд, хошуучлагчдын үзэл бодолд хувьсгал хийн, эдийн засаг, худалдааг жинхэнэ үйлс болголоо. Энэ ном хэвлэгдэн гарсанаар зүгээр нэг алт мөнгө хуримтлуулахтай зүйрлэшгүй их хэмжээний баялаг бүхий шинэ ертөнц бий болох найдвар бий болсон юм. Энэ шинэ ертөнц нь зөвхөн баячууд, захирагчдад төдийгүй энгийн хүмүүст ч хүртээлтэй байх итгэл төрүүлэх боллоо. Үндэстний баялаг нь эдийн засгийн бие даасан байдлын тухай тунхаглал байсан гэж дүгнэн хэлж болно. Бидний өгүүлж буй Шотландын философич маань худалдааны өндөр гааль болон бусад хязгаарлалтыг хурцаар шүүмжилж, ингэснээр мерканталист системийг шууд буруутгасан. Худалдааны тааламжтай тэнцвэр бий болгох оролдлого нь “утгагүй зүйл” гэж тэрээр шулуухан мэдэгдэв. Ямар нэг бараа үйлдвэрлэх “байгалийн давуу боломж” аль нэг оронд өөр нэгтэй нь харьцуулахад байдаг гэж тэр үзэж байлаа. “Асар их хөдөлмөр зарж байж. Шотландад маш сайн сортын усан үзэм ургуулж болно л доо” гэхдээ шотланд дарс үйлдвэрлэх өртөг нь Францаас дарс импортлохоос гуч дахин өндөр өртөгтэй тусна гэж Смит үзжээ. “Шотландад бургунд юмуу кларэт дарс үйлдвэрлэхийг дэмжих гэсэн ганцхан зорилгоор гадаадаас ямар ч төрлийн дарс импортлохыг хуулиар хориглох нь ухаалаг явдал мөн үү?”. Мерканталист бодлого нь зөвхөн үйлдвэрлэгч, монополчлогчдод л ашигтай, зөвхөн тэднийг дэмжихэд л чиглэсэн алхам гэж Смит үзэж байлаа. Нэгэнт хэрэглэгчдэд ашиггүй учраас меркантализм нь хөгжил цэцэглэлийн эсрэг чиглэсэн, харалган зүйл. “Мерканталист тогтоцод хэрэглэгчдийн ашиг сонирхол нь бараг
  • 4. үргэлж үйлдвэрлэгчдийн эрх ашгийн төлөө золислогддог” Худалдааны элдэв хязгаарлал нь хоѐ р улсын аль алины үйлдвэрлэлийн чадавхид сөргөөр нөлөөлдөг учраас үүнийг таслан зогсоох ѐ стой гэж Смит мэтгэж байлаа. Жишээ нь Англи, Франц хоѐ рын хоорондын худалдааг өргөжүүлсэнээр аль аль үндэстэн нь хожно. “Айл бүрийн хувьд ухаалаг, зөв алхам нь эзэнт гүрний хувьд тэнэг хэрэг байх нь бараг л үгүй” гэж Смит тайлбарлав. “Бид өөрсдөө үйлдвэрлэх өртгөөс хямд үнээр гадаадын өөр нэг орон ямар нэг барааг бидэнд нийлүүлж чадаж байвал тэднээс худалдаж авах нь хавьгүй дээр ” . Адам Смит Үндэстний баялаг номоо баялаг гэж юу болох талаархи хэлэлцүүлэгээр эхэлжээ. “Ажлын бүтээмжийн эрч хүчийг хамгийн ихээр дээшлүүлэх” тэр зүйл чухам юу байх вэ гэсэн асуулт тавьсан. Арилжааны тааламжтай тэнцвэр үү? Илүү их алт мөнгө үү? Аль нь ч биш, энэ нь менежментийн шилдэг арга барил болох “хөдөлмөр хуваарилалт” билээ. Смит хамгийн түгээмэл жишээ болгон зүүний үйлдвэрийн үйл ажиллагааг нарийн тодорхойлж харуулсан. Ажилчид үйлдвэрлэж буй зүүний гарцыг нэмэгдүүлэх зорилгоор хоорондоо өөр өөр арван найман ажилд хуваарилагдсан байдаг. Цаашилбал зах зээлийг бүх дэлхийг хамарсан арилжаа солилцоо болгож өргөжүүлэхэд хөдөлмөрийн нарийн мэргэжил, хуваарилалт бүр өргөснө гэсэн үг. Ажлын бүтээмж, арвич байдал сайжирч, нөр шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд дэлхий даяар ажлын бүтээмж нэмэгдэх болно. Баялаг гэдэг нь тодорхой тоо хэмжээ биш учраас бүх улс орон нэг нь нөгөөгөө хохироолгүйгээр баяжих боломжтой билээ. Үйлдвэрлэл, арилжаа солилцоог дээд хэмжээгээр нэмэгдүүлж, улмаар “дэлхий нийтийн тансаг байдал”, “ажлын бүтээмжийн эрч хүч”-д дэм өгөх арга зам юу вэ? Адам Смит маш тодорхой хариулт өгсөн: хүмүүст эдийн засгийн эрх чөлөө өг! Смитийн Үндэстний баялаг ном эхнээсээ эцсээ хүртэл “жам ѐ сны эрх чөлөө”, хэн нэг нь төрийн оролцоогүйгээр юу хүссэнээ хийх эрх чөлөөний зарчмыг өмгөөлсөн байдаг. Энэ нь хөдөлмөр, хөрөнгө, мөнгө мөн бараа таваарын чөлөөтэй урсгал гэсэн үг. Эдийн засгийн эрх чөлөө нь илүү дээр материаллаг амьдрал руу хөтлөөд зогсохгүй, энэ нь хүн бүрийн эдэлбэл зохих хамгийн суурь эрх билээ. Смитээс ишлэл авъя: “Хүн төрөлхтөнийг өөрсдөө үйлдвэрлэж чадах зүйлээ хийхийг, эсвэл өөрсдийн хөрөнгө, үйлдвэрлэлийг өөрсөддөө хамгийн ашигтай гэж үзэж буй байдлаар ашиглахыг хориглох нь хүн төрөлхтөний хамгийн ариун нандин эрхийг илэрхий зөрчсөн хэрэг мөн” Дүгнэж хэлэхэд бүх л хүмүүст “жам ѐ сны эрх чөлөө”
  • 5. ба өрсөлдөөний нөхцөлд өөрсдийн хувийн ашиг сонирхлоо дагах бололцоо олгосон эдийн засгийн систем нь өөрөө өөрийгөө зохицуулан, цэцэглэн хөгжсөн аж ахуй буй болгоно. Импортын, хөдөлмөрийн болон үнийн хязгаарлалтыг устгаснаар бага үнэ, ажлын өндөр хөлс хийгээд илүү сайн бүтээгдэхүүн бий болж, улмаар бүх нийтийн хөгжлийн дээд төвшинд хүрэх болно. Тэр өөрийгөө зохицуулах систем буюу сонгодог загварын гурван шинж чанарыг онцлон дурдсан: 1. Эрх чөлөө: Бараа, бүтээгдэхүүн, хөдөлмөр, хөрөнгө үйлдвэрлэх, солилцох эрх чөлөө. 2. Хувийн явцуу эрх ашиг: Өөрийн бизнес эрхлэх эрх, бусдын хувийн явцуу эрх ашгийг өөртөө татах. 3. Өрсөлдөөн: Бараа таваар, ажил үйлчилгээ үйлдвэрлэх ба арилжих өрсөлдөөнд оролцох эрх. Энэ гурван бүрэлдэхүүн хэсэг нь ажилчин, эзэд, капиталистуудыг “бодит зохицолд” хүргэнэ гэж Смит нотолсон. Сая сая хувь хүний сайн дурын явцуу эрх ашиг нь төрийн ямар нэг төвлөрсөн чиглүүлэлт шаардалгүйгээр тогтвортойгоор хөгжин цэцэглэгч нийгмийг бий болгоно. Сэхээрсэн хувийн явцуу эрх ашгийн тухай түүний номлолыг голдуу “үл үзэгдэгч гар” гэж нэрлэдэг. Үндэстний баялаг-аас алдартай ишлэл татъя: Махны худалдагч, шар айраг исгэгч, талхчингийн сайхан санаа нь биш гагцхүү өөрийнхөө эрх ашгийг хичээсэн үйлдэл нь бидний өмнө хоол тавьж байгаа юм. Бид тэдний хүмүүнлэг чанар руу нь биш, хувиа бодсон үзэл рүү нь хандаж, өөрийнхөө хэрэгцээний тухай биш тэдний ашгийн тухай сануулдаг. …Хөрөнгө, хөдөлмөрөө хөдөлгөж буй аль ч хүнд олон түмний ашгийг бодох сэдэл байхгүй… тэдний ашгийг яаж хамгаалж байгаагаа ч мэдэхгүй… ердөө л үл үзэгдэх гарын хүчээр хөдөлж байгаа, гэхдээ ингэх нь ч түүний сэдэл байгаагүй… Ихэнхидээ л өөрийн эрх ашгаа хичээгээдэхсэн чинь энэ нь хар аяндаа олон түмэнд ашигтай болж буй хэрэг. РИКАРДО, МАЛЬТУС НАРЫН ТУС БОЛООД ГАЙ Адам Смитийн Үндэстний баялаг бүтээл 1776 онд хэвлэгдэн гарснаар Европт өөдрөг үзлийн шинэ эрин үе эхэлсэн билээ. “Амьдрал, эрх чөлөө, аз жаргалыг амлаж байсан Америкийн хувьсгал, “эрх чөлөө, шудрага ѐ с, тэгш эрх” амлаж байсан Францын хувьсгалыг нийгмийн шинэчлэгчид ажиглан дагаж итгэл дүүрэн байсан үе. Философчид дайн дажин, гэмт хэрэг, ядуурал байхгүй бүх нийтээр амар амгалан амьдрах ертөнцийн тухай мөрөөдөж, Томас Моор Утопи зохиолоо бичлээ. Суу билэгт Адам Смит, түүний Франц нөхөд Монтэскю, Сэй, Бастиа, дэ Токвиль
  • 6. нар энх амгалан, шударга ѐ с, бүх нийтийн элбэг хангалуун байдлыг бий болгох “жам ѐ сны эрх чөлөөний” эдийн засгийн системийг хөгжүүлж байжээ. Гэвч егөөдөж байгаа юм шиг Адам Смитийн хоѐ р шавь болох Томас Робэрт Мальтус, Дэвид Рикардо нар энэ загварт хамгийн хэцүү сорилт тулгаж тавив. Тухайлбал Мальтусын дэвшүүлэн тавьсан “дэлхийн хүн амын хэт өсөлт, байгалийн баялгийн гамгүй хэрэглээ нь Адам Смитийн ардчилсан хөгжил цэцэглэлийн тухай мөрөөдөлд нийцэх үү?“ гэсэн асуудал өнөөдөр ч бидний анхаарлыг татсаар байгна. “Байгаль дэлхий хүний хоол тэжээлийг үйлдвэрлэхээс хамаагүй хурднаар хүн амын өсөлт явагддаг ”, ийм ч учраас хүн төрөлхтний олонхи нь Хоббэсын дүрсэлсэн амь зуулгаар амьдрах хувь заяатай гэж Мальтус мөхлийн тухай өгүүлсэн. “Дэлхийн гадаргуугийн томоохон хэсэгт угаасаа газар тариалан эрхлэх бололцоогүй учраас ашиглагдах газрын хэмжээ цаанаасаа хязгаарлагдмал. Гэтэл өмнө нь ашиглаж байсан газарт нэмэлт хөрөнгө зарцуулах мөртлөө ургацын хэмжээ үргэлж буурсаар байдаг”. Чухам эдгээр шалтгаанаар хүн төрөлхтний ахуй амьдралыг тэтгэх хөрөнгө мөнгөний хэмжээ цаанаасаа хязгаартай байдаг. Нөөц хомсдож, өгөөж “тогтмол буурсаар байх үзэгдлийг” өнөө үед өгөөж буурах хууль гэж нэрлэдэг. Эдийн засгийн амин чухал энэ ойлголтыг хөгжүүлсэн анхны эрдэмтэн нь Мальтус юм. Тодорхой нэг хэмжээний газарт илүү хэмжээний хөрөнгө, хөдөлмөр зарцуулах хэмжээгээр үйлдвэрлэл буюу бүтээгдэхүүний өсөлтийн хурд улам буурдгийг энэ хуульд тодорхойлсон байна. Түүхэнд Рикардогийн үе байсаан. Энэ нь ч их чухал үе байлаа. Хатуу мөнгийг дэмжсэн түүний уйгагүй заргын хүчээр инфляцын эсрэг чиглэсэн мөнгөний эрүүл стандартыг тогтоосон Пийлийн хуулийг (The Peel Act) Английн парламент 1844 онд баталсан. Худалдааны хоригийг эсэргүүцсэн сэтгэлд хүрэхүйц, итгэл үнэмшилтэй дайралт нь хөдөө аж ахуйн бараанд үнийн өндөр хориг тогтоосон Английн муу нэрт Үр тарианы хуулийг 1846 онд цуцлахад хувь нэмэр болсон нь эргэлзээгүй. Бодлогын эдгээр түүхэн өөрчлөлтийн дараагаар Их Британи богино хугацааны дотор хоол хүнснийхээ ихэнхи хувийг импортоор нийлүүлэн, хувцас ба бусад үйлдвэрийн бараа экспортод гаргадаг “дэлхийн үлгэр дуурайлал”-ын газар болон хувирч, Үйлдвэржилтийн хувьсгалтай хөл нийлэн алхах болжээ. Иймээс Адам Смитийн зарчим, зах зээлийн хөтлөх хөгжил цэцэглэлтэй таарч тохирч байсан Рикардогийн бодлогод магтуулах зүйл их байсныг харж болно.
  • 7. Түүнээс гадна эдийн засгийн ухааныг математикийн нарийвчлал бүхий нарийн шинжлэх ухаан болгох суурийг тавигч гэж олон хүн үздэг. Тэрээр ердөө цөөн хувьсагчтай энгийн аналитик загвар бүтээн, бүлэг үйлдэл хийсний дараа хүчтэй дүгнэлт гаргадаг, хийсвэр эргэцүүлэл хийх гайхмаар авъяастай санхүүгийн эдийн засагч хүн байсан юм. Загвар бүтээх энэ арга барилыг Жон Мэйнард Кэйнс, Поул Самүэлсон, Мильтон Фридмэн гээд хорьдугаар зууны олон гарамгай эдийн засагчид өвлөж авсан бөгөөд энэ нь эконометрикийн алдарших суурь болсон билээ. Гэлээ ч Дэвид Рикардод муу тал байсан. Түүний аналитик загварчлал нь хоѐ р иртэй сэлэм л гэсэн үг. Нэг талаас энэ нь биднийг мөнгөний тоон онол, харьцангуй давуу талын хуультай болгосон. Гэхдээ нөгөө талаас үнэлэмжийн хөдөлмөрийн онол амьжиргааны доод төвшингийн хөдөлмөрийн хөлсний төмөр хууль, зарим эдийн засагчдын нэрлэдэг “Рикардо алдаа” буюу хийсвэр загвар бүтээх аргыг хэтэрхий олон давтаж хэрэглэх, эсвэл алдаатай таамаглал гаргах замаар хэн нэг нь хүссэн үр дүнгээ (жишээ нь түүний үнэлэмжийн хөдөлмөрийн онол) хүчээр “батлах” зэрэг нь бас л Рикардогийн аналитик загварчлалаас үүдэлтэй. Карл Маркс болон бусад социалистууд гай хөөтэй санаа бодлоо Рикардогийн Зарчмууд бүтээлээс авсан байдаг (1951). Маркс Рикардог өөрийн оюуны багш гэж шулуухан хэлдэг байсан. Ер нь Рикардо Смитийг хайрлаж хүндэтгэдэг байсан мөртөө бодлогын зөвлөмжөөс нь зөрөн эдийн засгийн ухааныг доош нь шал өөр зам руу чирсэн билээ. Адам Смитийн нийцэж зохицсон “өсөлт”-ийн загвараас ангид, бүр эсрэг загвар бодож олсон нь ажилчид, газрын эзэд, капиталистууд эдийн засгийн бялууг хуваахын тулд хоорондоо дайсагналцах “хуваарилалтын” загвар юм. Рикардогийн дайсагналын системийг бүрэн утгаар нь авч хэрэглэсэн хүмүүс бол Маркс болон социалистууд. Эдийн засгийг яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр Смитийн загвар төвлөрдөг бол Рикардогийн загвар нь эдийн засгийг янз бүрийн анги давхарга, хэсэг бүлгүүдийн дунд яаж хуваах вэ гэдгийг чухалчилж үздэг. Рикардо Смитийн ашиг сонирхолдоо хөтлөгдөх “жам ѐ сны зохицолдоог” биш, харин анги давхаргын зөрчилдөөнийг онцолсон юм. МАРКСИЗМ БУЙ БОЛСОН НЬ Хүний сэтгэлгээний түүхэнд Маркс шиг сэтгэл догдлол, шашны хөөрөл авч ирсэн өөр эдийн засагч байхгүй. Маркс зөвхөн эдийн засагч байсангүй, тэрээр бас зөнч, хувьсгалч шүтээн байсан билээ. 150 гаруй жилийн өмнө бичигдсэн Эв хамт намын тунхаг зохиолыг уншсан хэн ч гэсэн Маркс, Энгельс нарын бичлэгийн цоглог хүч
  • 8. чадал, ѐ жтой хорон бичлэг, гайхал төрүүлэм энгийн үг хэллэгийг мэдрэхгүй өнгөрөхийн аргагүй. Өөрийн аргачлал ба хэллэг бүхий сэтгэлгээний өөрийн гэсэн сургууль бий болгосон анхны том эдийн засагч гэвэл Маркс болох байх. Капитал гэсэн нэртэй сонгодог бүтээлээрээ өөрийн сургуулийг бий болгохдоо тэрээр чөлөөт эдийн засгийн сурталчлагчид болох Адам Смит, Ж.Б. Сэй, Дэвид Рикардо нартай өөрийн системийг сөргүүлж тавьсан билээ. Марксист арга замыг эдийн засгийн ухаан болгон хөгжүүлэхдээ тэрээр өөрийн өвөрмөц хэллэгийг шинээр бий болгосон. Үүнд: нэмүү үнэлэмж , нөхөн үржил, хөрөнгөтөн ба пролетари, түүхэн материализм, вульгар эдийн засаг, монополт капитализм гэх мэт. “Капитализм” гэсэн нэр томъѐ ог тэр зохиосон. Марксаас хойш эдийн засаг гэж нэг утгат зүйл байхаа больсон. Физик, математикт байдаг шиг бүгдийн хүлээн зөвшөөрсөн макро загвар гэж өнөөдөр эдийн засагт байхгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн эдийн засгийн ухааны сургууль л гэж бий. 1867 онд хэвлэгдсэн Капитал зохиолдоо Адам Смитийн сонгодог эдийн засгаас өөр загвар дэвшүүлэхийг Карл Маркс оролдсон билээ. Капиталист системд сүйрлийн цав нэгэнт үүссэн, учир нь угаасаа капиталистууд болон том бизнест ашиг өгөн ажилчдыг мөлждөг энэхүү систем нь хямрамтгай учраас өөрөө өөрийгөө зайлшгүй устгах болно гэдгийг хувиран өөрчлөгдөшгүй “шинжлэх ухаанч” хуулиар батлах нь зохиолын зорилго байлаа. Олон талаараа Марксист загвар нь капиталист системийг нурааж, коммунизмаар солих ѐ стой гэсэн түүний итгэл үнэмшлийн илэрхийлэл болсон юм. Рикардогийн систем нь түүний өөрийнх нь бодож олсон мөлжлөгийн загварт сайн тохирч байгааг Маркс олж харав. Рикардо болон түүний залгамжлагч Жон Стюарт Милл нар эдийн засгийн шинжилгээг хувь хүний үйл ажиллагаан дээр гэхээсээ илүү ангиуд дээр хийдэг байсан билээ. Сэй болон Францын чөлөөт эдийн засгийн сургуулийнхан хувь хүмүүсийн субъектив хэрэглээн дээр суурилдаг. Харин Маркс Сэйг эсэргүүцэн, нэг төрлийн таваарын үйлдвэрлэл, таваарын үйлдвэрлэлээс олох орлогыг ангиудад хэрхэн хуваарилах асуудал дээр төвлөрснөөрөө Рикардог дагажээ. Рикардогийн ангийн системд үнэлэмжийг тодорхойлоход гол үүргийг хөдөлмөр гүйцэтгэдэг. Үнэлэмжийг буй болгогч нь хөдөлмөр мөн гэж Рикардо эхлэн номлож,
  • 9. араас нь Маркс дагасан билээ. “Таваарын” үнэлэмж нь таваарыг үйлдвэрлэхэд шаардагдах ажлын цагийн дундажтай тэнцүү байх ѐ стой гэж үздэг. Хэрэв хөдөлмөр нь үнэлэмжийн цорын ганц тодорхойлогч хүчин зүйл юм бол ашиг, хүү нь хааччихсан болж байна? Маркс ашиг, хүүг “нэмүү үнэлэмж” (нэмүү өртөг) гэж нэрлэсэн. Энэ нь капиталистууд болон газрын эзэд бол хөдөлмөрийг мөлжигчид мөн гэсэн дүгнэлтэнд хүрэхийн тулд хийсэн товчилсон, логик алхам байлаа. Хэрэв үнэхээр бүх үнэлэмж хөдөлмөрийн бүтээлээр хэмжигддэг байсан бол капиталистуудын ашиг, газрын эздийн олж авдаг хүү нь ажилчин ангийн жинхэнэ ажлын хөлсөөс шударга бус байдлаар суутгаж авсан “нэмүү үнэлэмж“ байх болно. Ажиллагсдын ажлын өдрийг уртасгах, эсвэл эмэгтэйчүүд, хүүхдүүдийг бага хөлсөөр авч ажиллуулахад ашиг ба мөлжлөгийн хэмжээ өснө гэж Маркс үзэж байлаа. Түүнээс гадна тоног төхөөрөмж, технологийн дэвшил нь ажилчинд биш, харин капиталистад ашигтай тусна хэмээн Маркс мэдэгдэж байжээ. Жишээ нь машин тоног төхөөрөмж нэвтрүүлснээр капиталист эдгээрийг ажиллуулах эмэгтэйчүүд, хүүхдүүдийг ажилд авах боломжтой болно. Үр дүнд нь мөлжлөг л нэмэгдэх болно. Зардлын бууралт, ашгийн уналт, монопол эрх мэдэл, дутуу хэрэглээ, пролетари ангийн нийтийг хамарсан ажилгүйдэл энэ бүх нөхцөл нь “илүү өргөн цар хүрээтэй, илүү хөнөөлтэй хямралыг” буй болгож, капиталист системийг зогсонги байдалд аваачина гэж Маркс үзэв. Энэ бүгд нь үнэлэмжийн хөдөлмөрийн онолоос урган гарч байна! Маркс капиталист системийн мандан бадрал, дампуурлын мөн чанарын талаар цохон тэмдэглээд, эцсийн сүйрэл нь зайлшгүй болох тухай өгүүлсэн билээ. Коммунизм эргэлтгүй ирэх ѐ стой, харин түүнийг авчрахад хувьсгал зайлшгүй гэж Маркс үзжээ. Засгийн газрыг хүч хэрэглэн (“хүчирхийллээр”) унагааж, хувьсгалт социализмыг байгуулах ѐ стойн тухай хамгийн анхны, тэргүүлэх, гол сурталчлагч нь Маркс байсан юм. Тэрээр хүчирхийллийг таашаан дэмждэг байсан. Маркс хувьсгалч үзэл санаагаа 1848 онд Эв хамт намын тунхаг зохиолдоо, 1860 онд Нэгдүгээр интернационалд, 1871 онд Парисын Коммуны үеэр тунхагласан. Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн гэсэн өөрийн онол дээр үндэслэн тэрээр хувийн өмчийг бүрэн устгахыг санал болгож байжээ. Прудоны “өмч бол хулгай” гэж хэлсэнтэй тэрээр санал нийлж байлаа. Хувийн өмч байхгүй бол худалдаж авах, худалдах буюу арилжаанд орох шаардлага байхгүй болох учраас мөнгийг устгах саналыг Маркс, Энгельс нар дэвшүүлж байсан билээ. Арилжаа болоод мөнгөний
  • 10. оролцоогүйгээр төвлөрсөн төлөвлөгөөгөөр дамжин үйлдвэрлэл, хэрэглээ явагдсаар, тэр бүү хэл хөрөнгө бэлтэй болсоор байх болно. “Эцэг эхчүүд нь үр хүүхдээ мөлжихийг зогсоох”, “эмэгтэйчүүдийн нийгэмлэг байгуулах” зорилгоор уламжлалт гэр бүлийн тогтсон жаягийг өөрчлөхийг Маркс, Энгельс нар шаардаж байжээ. Коммунизмыг үндэслэгчид маань “хамгийн ариун нандин харилцааг эвдэх” залуучуудын боловсролын хөтөлбөрийг дэмжин, “гэрийн сургалтыг олон нийтийхээр солихыг” санал болгож байжээ (хуудас 33-35). АХИУЦЫН ХУВЬСГАЛ Жэвонс, Валрас, Мээнгэр гурвын ахиуцын хувьсгал нь үнэлэмжийг үйлдвэрлэлийн өртөгтэй объектив холбоотой байх онолоос татгалзаж, хэрэглэгчийн эрэлтийн субъектив зарчим нь эдийн засгийн тулгын чулуу болохыг нээжээ. Бие хүн илүү үнэ цэнэтэй (үнэлэмжтэй) гэж дээрд үзсэн зүйлээ л бодит амьдрал дээр сонгодог болохыг тэд тогтоожээ. Тэд Сэйгийн нэгэн адил бүтээгдэхүүн болон хөдөлмөрийн тоо хэмжээ нь бүтээгдэхүүний үнэлэмж болж чадахгүй гэж үзэж байлаа. Үнэлэмж гэдэг бол хувь хэрэглэгчийн субъектив үнэлгээгээр л хэмжигдэнэ. Товчоор хэлбэл, бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ хангалттай өндөр хэмжээнд хүрсэн байж гэмээж л үйлдвэрлэгч шаардагдах үйлдвэрлэлийн хэрэгсэл, нөөцийг хуваарилан ашиглаж тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болно. Эрэлт хэрэгцээгээр л нийлүүлэлт тодорхойлогдох ѐ стой. Ахиуцын онолынхон урагш дахин нэг алхам цаашилж, эцсийн бөлөгт нийлүүлэлтийн бие даасан муруй гэж байдаггүй, нийлүүлэлт нь эцсийн хэрэгцээгээр л тодорхойлогдох нь зайлшгүй хэмээн маргаж байжээ. Жишээ нь эрэлтийн муруй урагшаа шилжлээ гэж үзэхэд эцсийн дүндээ үйлдвэрлэлийн шинэ хэрэгсэл зах зээлд орж ирэхтэй холбогдоод шинэ нийлүүлэлтийн (өртөг) хуваарийг бий болгоно. Хорьдугаар зууны эхэн үеийн ахиуцын хувьсгалын хамгийн хүчтэй дэмжигчийн нэг болох Филип Викстидийн хэлснээр “үйлдвэрлэлийн өртөг нь эрэлт хэрэгцээний хуваараар зохицуулагдана”. Өртөг нь ердөө л хоѐ р юмны нэгийг сонгосноос үүсэх алдагдсан хувилбараас хэтрэхгүй зүйл гэж энэ австри хүн үзэж байлаа. Үйлдвэрлэл ба хуваарилалт нь бие биенээсээ хамааралтай байж болох юм гэдгийг эдийн засагчдын шинэ үеийхэн энэхүү дэвшлийн ачаар олж мэдсэн юм. Эцсийн
  • 11. бөлөгт хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ хэрэглээний бараа таваарын эцсийн үнийг тодорхойлох бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааны чиглэлийг ч тогтооно. Эцсийн эрэлт нь ажлын хөлс, түрээс, ашиг зэрэг үйлдвэрлэлийн хамтын хүчин зүйлийн үнийг үйлдвэрлэлийн процесст эдгээрээс нэмэрлэх үнэлэмжийн дагуу тогтоож өгнө. Товчоор хэлбэл орлого хуваарилагддаггүй, харин үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад оролцогч бүрийн нэмэрлэх үнэлэмжийн хэмжээгээр бүтээгддэг. Хөдөлмөрийн тохиолдлыг аваад үзвэл ажлын хөлс нь хөдөлмөрийн ахиуц бүтээмжээр тодорхойлогдоно гэсэн санаа нь үнэлэмжийн ахиуц зарчмаас үүдэлтэй ба энэ зууны эхэнд Колумбын Их сургуулийн америк эдийн засагч Жон Бэйтс Кларк энэ санааг дэвшүүлсэн билээ. Шинэ сонгодог эдийн засагчид хэрэглээний зарчмыг нэг алхмаар урагш харах боллоо. Хүмүүсийн хэрэглэх бараа их байх тутам нэгж барааны үнэлэмж бага болдогийг тэд ойлгосон. Ус газар сайгүй элбэг дэлбэг байх юм бол аяга ус төдийлөн үнэлэгдэхгүй. Харин ус ховор Арабын цөлд амьдардаг хүмүүс усны дусал бүрийг өндөр үнэлнэ. Очир алмаазын хувьд бас л ижил зарчим үйлчилнэ. Очир алмааз их хэмжээгээр байх л юм бол үнэ нь буурах болно. Очир алмааз ховордоход л үнэ нь өснө. Ийнхүү шинэ сонгодог эдийн засагчид ахиуц таашаалын буурах зарчмыг нээсэн билээ. Товчоор хэлбэл бүтээгдэхүүний харьцангуй элбэг эсвэл ховор байдал дээр үндэслэсэн, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахуйц худалдан авах ба зарахын ялгаагаар үнэ тодорхойлогдоно. Ингэснээр тэд Адам Смит ба бусад сонгодог эдийн засагчдын сэтгэлийг гонсойлгож ирсэн үнэлэмжийн логик зөрчилдөөн хэмээгчийг нэг мөр шийдвэрлэж чадсан юм. Зайлшгүй хэрэглээ болох ус ийм хямд байхад очир алмас мэтийн онцын чухал шаардлагагүй бараа тийм үнэтэй байгаагийн шалтгаан юу вэ? Үндэстний баялаг зохиолдоо Адам Смит хэрэглээг үнээс салган, үнэ хэрэглээ хоѐ рыг хооронд нь юу ч холбодоггүй юм шиг “хэрэглээний бараа” ба “солилцооны бараа” гэсэн хиймэл хуваагдлыг бий болгосон билээ. Ус “хэрэглээ” ихтэй боловч “үнэлэмж” багатай гэж Смит үзэж байв. Алмааз бодит хэрэглээ байхгүй (алмаазыг үйлдвэрт хэрэглэж эхлэхээс өмнөх үе байсан) боловч “солилцооны” өндөр үнэ цэнэтэй байлаа. Үүнээс үүдэн сонгодог эдийн засагчид алмааз–усны алдарт логик зөрчилдөөнийг тайлбарлах чадваргүй байсан нь эдийн засгийн микро зарчмын талаар бүхэл бүтэн үеийхнийг эргэлзэхэд хүргэсэн билээ.
  • 12. Түүнээс гадна “хэрэглээ” ба “солилцоо”–ны үнэлэмжийн хоорондох Смитийн хиймэл хуваагдал нь хор холбогдолгүй зүйл огт байсангүй. Энэ нь “ашгийн төлөөх үйлдвэрлэл” ба “хэрэглээний төлөөх үйлдвэрлэл”-ийн хоорондын зах зээлийн ялгааг шүүмжлэгч социалистууд, марксистууд болон капитализмыг шүүмжлэгч бусад хүмүүст өгөөш болж байсан юм. Тэд ашигтай солилцоо хэрэглэгчдийн хэрэглээнд огт хамаагүй мэтээр үзэх тул “ач тустай ажил үйлчилгээ” бий болгохоосоо илүү “ашиг орлого олох” гэж улайрдаг хэмээн капиталистуудыг шүүмжилдэг билээ. Ахиуцын хувьсгал нь үнэлэмжийн логик зөрчилдөөнийг тайлан, улмаар социалистуудын тайлбарт цохилт өгөв. Ашиг ба хэрэглээ нь шууд холбоотой гэж шинээр үүссэн микро эдийн засгийн ухаан үзэж байлаа. Үнэ нь хэрэглэгчдийн хэрэгцээг тодорхойлох ба ашгийн төлөөх үйлдвэрлэл нь тэдний хэрэгцээг хангахыг зорин тэмүүлэх болно. Алмааз - усны логик зөрчилдөөнийг шийдвэрлэснээр ус ба алмаазны үнэлэмжийн ялгаа нь эрэлтээр тайлбарлагдах бөгөөд ус харьцангуй элбэг, очир алмааз харьцангуй ховор (эрэлт тодорхой нөхцөлд) байдагт оршино гэдгийг ахиуцын онолчид баталсан билээ. Усны нийлүүлэлт их учраас нэмэлт нэгж хэрэглээний эрэлт бага байна. Очир алмаазын нийлүүлэлт асар хязгаарлагдмал учраас нэмэлт нэгж алмаазны эрэлт өндөр байдаг. Ийм ч учраас хэрэглээний үнэлэмж ба солилцооны үнэлэмжийн хооронд зөрчидөөн байхгүй болж таарсан юм. КЭЙНС БОЛОН ИХ ХЯМРАЛ Гэсэн хэдий ч Адам Смитийн чөлөөт зах зээлийн капитализмын ертөнц рүү чиглэсэн хамгийн хүчтэй шуурга нь 1929 оны сүйрэл, 1930-аад оны Их Хямралыг дагаж ирсэн. Нэн сонгодог эдийн засагчид эрэлт, нийлүүлэлтийн нарийн учрыг ухаарч чадсан боловч, микро эдийн засаг болон макро эдийн засгийн хоорондын нэн чухал холбогч болон “мөнгөний холбоосыг” ойлгож чадаагүй. Иелийн аугаа прфессор Ирвин Фишэр хорьдугаар зууны эхэн үеэр микро, макро хоѐ рын хоорондын дутаад байсан холбоосыг олох зоригтой оролдлого хийсэн бөгөөд Шведийн Кнут Виксэллийн алдарт зохиол дээр түшиглэн Австрийн Людвиг фон Мизэс Мөнгө, зээлийн онол зохилдоо энэхүү холбоосыг гүйцэлдүүлж чадсан юм. Гээд Мизэс-Виксэллийн онол шинжлэх ухааныхны болон төрийн албаныхны дэмжлэг авч чадаагүй бөгөөд 1930-аад оны эхэн үеэр банкууд сүйрч, бизнес унтарч, сая сая ажилчид амьжиргаанд арай ядан хүрэх хөдөлмөрийн хөлсний төлөө зүтгэн арваад жил үргэлжилсэн санхүүгийн хар дарам байдлаас ангижрахын тулд дэлхийн өнцөг булан бүрд олон төр зүтгэж байсан юм.
  • 13. Капитализмыг хэн аварч чадах байв? Өрсөлдөөн чөлөөт эдийн засгийн бодлогыг өмгөөлөгч сонгодог эдийн засагчид болон хуучны дэглэмийг хувьсгалаар халахыг уриалагч марксистууд, социалистуудын хооронд болж байлаа. Дэлхийг хамарсан оюун ухааны маргааны төвд эдийн засагч Жон Мэйнард Кэйнс аврагч болон тодорлоо. Кэмбриджийн профессор энэ хүн капиталист систем нь угаасаа “санхүүгийн хувьд тогворгүй тухай таамаг” дээр үндэслэн цоо шинэ, боловсронгуй загвар дэвшүүлсэн юм. Зах зээлийн эдийн засгийг тогтворжуулахын тулд монэтар болон санхүүгийн салбарт төр оролцох хэрэгтэй гэж энэхүү “шинэ эдийн засгийн ухаан” сургаж байв. Харин хамгийн гол өрсөлдөгч болох марксизмаас ялгаатай нь гэвэл кэйнсч загвар нь улсын өмч болгох, мөн эрэлт нийлүүлэлтийн микро хяналт тогтоохыг шаардаж байгаагүй. Арвич байдал, тэнцвэртэй төсөв, бага татвар, алтан стандартын сонгодог загвар бүрэн ажил эрхлэлтийн үед тохирдог, харин хэрэглэгчийн эрэлт, алдагдалтай санхүүжилт, өсөн нэмэгдэх татвар, фиат мөнгөний кэйнсч заавар зөвлөмж эдийн засгийн уналт, ажилгүйдлийн үед таарч тохирдог мэтээр ойлгож байв. Энэ нь үнэхээр гарц мэт санагдах болж, Поул Самүэлсоны алдартай шинэ сурах бичгээс толгой өндийхөө больсон коллежийн багш нар үржүүлэгч, хэрэглээний ахиуц хандлага, арвич байхын логик зөрчилдөөн, цогц эрэлт, C + I + G зэрэг хачин нэр томъѐ о заах болсон билээ. Макро эдийн засгийн ухаанд онолчирхол, математик загварчлал ихээр орж ирсний илрэл нь кэйнсч эдийн засгийн ухаан байсан юм. ЧӨЛӨӨТ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЕД УЛС ОРОН ИЛҮҮ ХУРДАН ХӨГЖДӨГ Үнэн чанартаа 1929 оны дэлхий дахиныг хамарсан Их хямрал нь төр эдийн засагт оролцоогүйгээс биш харин оролцсоноос болж үүдсэнийг Мильтон Фридман судлагаагаараа батлан харуулсан билээ. Ингэж төрийн оролцооны тухай Кэйнсийн загвар цохилтонд орж эхлэв. Түүнээс гадна улс гүрний эдийн засгийн өсөлтийг эрх чөлөөний хэмжээтэй нь харьцуулсан саяхны судалгаа Мизэсийн үзэл бодол үнэн болохыг дахин баталсан юм. Эдийн засгийн өндөр эрх чөлөөтэй улс оронд амьжиргааны өндөр жишиг тогтдог болохыг Жэймс Гвартнэй болон түүнтэй хамтран ажиллагсадын судалгаа харуулсан билээ. Ийнхүү Физикч Макс Планкийн хэлснээр “Үе солигдох хэмжээгээр шинжлэх ухаан урагшилж байдаг”. Бид хорин нэгдүгээр зуун руу хөл тавин орж буй өнөө үед өөрчлөлтийн салхи газар сайгүй үлээж байна. Фрэнсис Фукияма Тайм сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлэхдээ, “Засгийн газар нь эдийн засгийнхаа ихэнхи хэсгийг хяналтандаа
  • 14. байлган, баялгийг дахин хуваарилах замаар нийгмийн тэгш байдлыг хангадаг улс төр, эдийн засгийн системийг социализм гэдэг юм бол хэзээ нэгэн цагт дахин эргэж ирэх магадлал бараг байхгүй гээд хэлчихэд нэг их буруутахгүй болов уу гэж би бодож байна”. ЯДУУ ОРНУУД ХӨГЖЛИЙН БУРУУ ЗАГВАРТ ТУЛГУУРЛАСАН Төрийг шүтэх идэвхээс зах зээлийг шүтэх шийдэл рүү чиглэсэн шилжилт хөгжлийн эдийн засагт ч ажиглагдаж байна. Гэхдээ хорьдугаар зууны адаг хүртэл ахиц төдийлөн гараагүй билээ. Дэлхийн хоѐ рдугаар дайнаас хойш эдийн засагчид гуравдахь ертөнц гэгддэг Ази, Африк, Латин Америкийн буурай орнууд болон албан ѐ соор буурай хөгжилтэй орнууд гэж нэрлэгддэг гуравдахь ертөнцийн орны хувь заяа руу анхаарлаа чиглүүлж ирсэн. Ерөнхийдөө эдгээр орнуудын бичиг үсэг тайлагдалтын төвшин бага, ажилгүйдлийн төвшин өндөр, хүн амын өсөлт нь их байх бөгөөд эдийн засаг нь хөдөө аж ахуйд тулгуурласан байдаг. Гол бэрхшээл нь гэвэл инфляцийн төвшин өндөр, хомсдол, далд эдийн засаг, хөрөнгийн гадагш урсгал. Ядуу улс орнууд Адам Смитийн нийтийн сайн сайхны зорилгод хэрхэн хамрагдаж чадах вэ? 1930-аад оноос капитализм гадуурхагдаж, дайны дараахи Маршаллын төлөвлөгөө нь төрийн тусламжийн үр өгөөжийг илтгэн харуулж, үүнээс болоод төрийн зохицуулалт нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үзэл болж хувирсан байлаа. Дэлхийн Банк, Хөгжлийн Холбоо зэрэг буурай хөгжилтэй орнуудад туслах олон улсын байгууллагууд бий боллоо. 1960 онд В.В. Ростов Эдийн засгийн өсөлтийн үе шат гэсэн бараг эв хамт намын тунхаг болсон бүтээлээ нийтэлсэн нь тэр дороо гуравдахь ертөнцийн төлөвлөлтийн жишиг болж тогтжээ. Эдийн засгийн тогтвортой хөгжлийн “эхлэлийн” шатны урьдчилсан нөхцөл нь төвлөрсөн үндэстэнулс хэмээн Ростов үзэж байв. Хөгжлийн талаархи кэйнсч хандлага Рой Харрод, Эвсий Домар нарын нэрээр нэрлэгдсэн эдийн засгийн өсөлтийн Харрод-Домарын загварт тусгалаа олсон билээ. Эдийн засгийн өсөлт нь тэр чигээрээ үндэсний капитал ба бүтээгдэхүүний харьцаанаас хамааралтай бөгөөд тогтмол капиталын өсөлт нь ашиг хийгээд эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэж Харрод-Домарын загвар үздэг. Дотоодын хуримтлал, гадаадын тусламж, хувийн хөрөнгө оруулалт, төрийн зарцуулалтыг нэмэгдүүлэх замаар, эсвэл мөнгөний инфляцийн аргаар капиталын үлдэгдлийг болон технологийг өргөтгөх нь өсөлт хөгжлийн гол түлхүүр мөн гэж ХарродДомарын загвар онцолж үздэг. Үр ашиг, сэдэл, болон арилжааг үл ойшоож орхигдуулсан. Хувиараа бизнес эрхлэгчдийн капитал болон шинэ санаачлагыг ашиглан баялаг бүтээх үүрэг ролийг энэ загварт бараг тэр чигээр нь
  • 15. мартагдуулсан билээ. Буурай орнууд “ядуурлын эргүүлэгт” орсон байх ба дотооддоо баялаг үйлдвэрлэж чадахгүй тул улсын хөрөнгө оруулалтын том том төслүүд хэрэгжүүлснээр л энэхүү эргүүлгээс гарч чадна хэмээн Ростов болон бусад хөгжлийн эдийн засагчид үздэг. СОЦИАЛИЗМЫН СҮЙРЭЛХөгжлийн талаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үзлийг хамгийн идэвхитэй шүүмжлэгчдийн нэг нь Лондонгийн Эдийн Засгийн Сургуулийн П.Т. Бауэр байсан. Питэр Бауэр гадаадын тусламж, бүх талыг хамарсан төвлөрсөн төлөвлөлт болон улсад өмчид хураах бодлогын эсрэг дайны дараахи жилүүдэд ганцаараа тэмцэж байжээ. “Ядуурлын эргүүлэг” –ийн тухай онол нь худал гэдгийг Британи зэрэг үйлдвэржсэн орнууд батлан харуулсан гэж тэрээр тэмдэглээд “түүхийн бүхий л үеийн туршид Өрнөдийн болон Гуравдахь ертөнцийн аль алинд тоо томшгүй олон хувь хүн, гэр бүл, бүлэг, нийгэм, улс орон гадаадын татаасгүйгээр ядуурлаас ангижирч хөгжил цэцэглэлд хүрсэн” хэмээн нэмж өгүүлсэн байна. Хөгжингүй капиталист орнууд ядуу орнууд дээр дөрөөлж хөгжсөн гэдгийг тэрээр эсэргүүцээд Гуравдахь ертөнцийн хөгжлийн чухал бүрэлдэхүүн хэсэг бол гадаадын хөрөнгө оруулалт мөн гэж мэтгэж байв. Бауэрийнхээр бол төрийн төлөвлөлт нь хөгжилд тустай хөтөлбөр биш, харин улс төрийн элитүүдийн гарт эрх мэдэл төвлөрөх, авилгал болон албан тушаалаа урвуулан ашиглахад эргэлтгүй хүргэх аж. Дэлхийн хоѐ рдугаар дайны дараа ядууралд нэрвэгдээд байсан Азийн нэгэн орны тухай тэрээр нэгэн алдартай өгүүлэлдээ бичсэн юм. Байгалийн баялаг бараг байхгүй энэ орон газрын тос болон түүхий эдээ бүгдийг, тэр бүү хэл хэрэглээний усныхаа дийлэнхи хэсгийг гадаадаас импортлохоос өөр ямар ч аргагүй байсан. Цагаачдын тоо ихээр нэмэгдэн, аажмаар дэлхийн хамгийн шигүү суурьшилтай орон болжээ. Худалдааны түншүүд нь хэдэн мянган милийн цаана байдаг. “Гадаадын асар их хэмжээний татаас авахгүй бол энэ орон мөхөх ѐ стой гэж та нар бодох байх,” гэж Бауэр бичжээ. Гэсэн ч Хонг Конг хэмээх энэ жижигхэн колони улс төрийн зүгээс явуулсан чөлөөт эдийн засгийн бодлогын ачаар хөгжин цэцэглэсэн бөгөөд өнөөдөр Номхон далайн сав бүсэд хөгжлийн төвшингөөрөө хоѐ рт орох болсон юм