SlideShare a Scribd company logo
1 of 27
ЭРҮҮЛ МЭНДИЙН
САНХҮҮЖИЛТИЙ
Н АРГА
ХЭЛБЭРИЙН
ТУХАЙ
Эрүүл мэндийн САНХҮҮЖИЛТИЙН
АРГА нь тусламж үйлчилгээг үр
ашигтай, үр дүнтэй болгоход
тодорхойлох үүрэг гүйцэтгэдэг.
Эрүүл мэндийн санхүүжилтийн арга
Үндсэн зургаан арга байдаг.
 Улсын төсөв буюу татвар
 Нийгмийн даатгал
 Хувийн даатгал
 Хамт олонд суурилсан даатгал
 Хувь хүний эрүүл мэндийн хадгаламжийн данс
 Эрүүл мэндийн зардлыг хувиараа төлөх арга хамаардаг.
Эрүүл мэндийн санхүүжилтийн тэгш байдлыг хангах
оновчтой арга нь тусламж үйлчилгээг татвараас
санхүүжүүлэх арга болон нийгмийн даатгал юм.
Хүн бүр татвар буюу нийгмийн даатгалын шимтгэл
төлөх замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг
санхүүжүүлэх улсын төсөв буюу нийгмийн даатгалын
санг бүрдүүлдэг ба өвчтэй хүнд үзүүлэх эрүүл
мэндийн тусламж үйлчилгээг ийнхүү бүрдүүлсэн
төсөв буюу даатгалын сангаас санхүүжүүлдэг байна.
Хувийн даатгал, хувь хүний эрүүл мэндийн
хадгаламжийн данс, эрүүл мэндийн зардлыг хувиараа
төлөх аргыг үр ашигтайд тооцдог боловч сүүлийн
үед энэхүү үзэл баримтлал өөрчлөгдөж байна.
Санхүүжилтийн эдгээр арга нь эрүүл мэндийн
зардлын тухай шийдвэр гаргалтын төвлөрлийг
сааруулж, даатгал буюу хувь хүнд шийдвэр гаргах
эрхийг нь шилжүүлдэг. Үүний улмаас тусламж
үйлчилгээ үзүүлэгчид төсвийн хомсдолд бага өртөж,
үр ашигт анхаарах нь багасдаг байна
Төлбөрийн арга
Төлбөрийн арга гэдэг нь санхүүжүүлэгч
байгууллага (Засгийн газар, нийгмийн
даатгалын сан г.м.) эрүүл мэндийн тусламж
үйлчилгээ үзүүлэгчдэд үйлчилгээний
төлбөрийг хийж буй арга юм. Төлбөрийн арга
нь тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн зан үйл,
үйл ажиллагаагаа хэрхэн зохион байгуулан
удирдаж байгаад нь нөлөөлдөг.
Төлбөрийн аргыг ерөнхийд нь
 дараа (ретроспектив) ба
 урьдчилсан (проспектив) төлбөрийн арга гэж ангилдаг
Тусламж үйлчилгээ үзүүлсэний дараа
төлбөрийн хэмжээг тогтоохыг дараа
төлбөрийн арга гэнэ. Тухайлбал, төлбөрт
үйлчилгээнд дараа төлбөрийн арга ашигладаг
ба энэ үед үйлчлүүлэгч авсан үйлчилгээний
төрөл, хэмжээнд тохирсон төлбөрийг
үйлчилгээ авсны дараа төлдөг байна. Иймээс
төлбөрийн энэхүү аргыг хэрэглэхэд эмч/эрүүл
мэндийн байгууллагууд өөрийн ашиг орлогыг
нэмэгдүүлэх зорилгоор шаардлагагүй буюу
үнэтэй тусламж үйлчилгээ үзүүлэдэг.
Тусламж үйлчилгээ үзүүлэхээс өмнө
төлбөрийн хэмжээг тогтоохыг
урьдчилсан төлбөрийн арга гэх ба энэ
нь санхүүгийн эрсдлийг худалдан
авагчаас тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд
шилжүүлэх зорилготой юм.
Урьдчилсан төлбөрийн хэд хэдэн арга
байдаг
 Дискаунттай төлбөрт үйлчилгээ,
 Нэг хүнээр тооцсон төлбөрийн арга
 Ор хоногийн төлбөр
 Тохиолдлын төрлөөр тооцсон төлбөрийн арга.
Дискаунттай төлбөрт үйлчилгээний арга
нь төлбөрт үйлчилгээтэй төстэй боловч
тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээг
урьдчилж тогтоодог байна. Төлбөрийг ор
хоногоор авах нь дискаунттай төлбөрт
үйлчилгээний нэг хувилбар бөгөөд үзүүлсэн
үйлчилгээний төрөл, хүрээнээс үл хамаарч нэг
ор хоногт олгох санхүүжилтийн хэмжээг
урьдчилан тогтоох арга юм.
Тохиолдлын төрлөөр тооцсон төлбөрийн
арга нь эмч/эрүүл мэндийн байгууллагаар
үйлчлүүлсэн өвчтөний онош буюу хийсэн
ажилбарын төрлөөр санхүүжилт олгох арга
бөгөөд энэ нь ор хоногийг бууруулах, олон
өвчтөнд үйлчлэх, өвчтөн тус бүрд зохистой
үйлчилгээ үзүүлэх арга.
Эрүүл мэндийн тусламж
үйлчилгээ үзүүлэх арга зам
Эрүүл мэндийн санхүүжилтийн оновчтой
аргыг сонгож, хүний болон байгууллагын
чадавхийг бүрдүүлж чадсан нөхцөлд мөнгийг
илүү үр ашигтай, үр дүнтэй эрүүл мэндийн
тусламж үйлчилгээ болгон хувиргах
боломжтой.
Мөнгийг эрүүл мэндийн
тусламж үйлчилгээ болгон
хувиргах үндсэн хоёр арга зам
байдгийг шууд ба шууд бус гэж
ангилдаг
Тусламж үйлчилгээ үзүүлэх шууд арга зам нь
эрүүл мэндийн тусламж үйлчилгээг
санхүүжүүлэх, хүн амд хүргэх асуудлыг нэг
байгууллага зангидан удирдана гэсэн үг бөгөөд
Эрүүл мэндийн яам нь эрүүл мэндийн тусламж
үйлчилгээний төсвийг захиран зарцуулж, улсын
эмнэлгүүдийг байгуулж, үйл ажиллагааг нь
удирдан чиглүүлдэг манай улс энэхүү арга
замыг сонгосон болно.
Тусламж үйлчилгээ үзүүлэх шууд бус арга зам
гэж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг
санхүүжүүлдэг байгууллагыг тусламж үйлчилгээ
үзүүлдэг байгууллагаас салгахыг хэлэх ба энэ
тохиолдолд Засгийн газрын байгууллага худалдан
авагчийн үүрэг гүйцэтгэж, зах зээлийн
өрсөлдөөний хуулийн дагуу үйл ажиллагаа
явуулж буй улсын ба хувийн эмнэлгүүдээс эрүүл
мэндийн тусламж үйлчилгээг худалдан авдаг
байна. Үүнийг өөрөөр “худалдан авах үйл
ажиллагааг тусламж үйлчилгээ үзүүлэх үйл
ажиллагаанаас тусгаарлах” гэдэг.
Эрүүл мэндийн
санхүүжилтийн бодлого
Монгол улс 2002 онд Төсвийн байгууллагын
удирдлага, санхүүжилтийн тухай хууль
баталж, Шинэ Зеландын “төрийн удирдлагын
шинэчлэл”–ийн загварыг хэрэгжүүлж эхэлсэн
билээ. Уг хуулийн дагуу эрүүл мэндийн
болон бусад бүх салбарын төсвийн хувьсах
зардлыг бүтээгдэхүүнд суурилсан
төсөвлөлтийн аргачлаар тооцохоор заажээ.
Эрүүл мэндийн салбарт хөтөлбөрт суурилсан
төсөвлөлтийн аргыг нэвтрүүлэх болсон. Хөтөлбөрт
суурилсан төсөвлөлтийг дэлхийн улс орнууд сүүлийн
50 гаруй жилийн турш туршин судалж байгаа ба энэ
нь төсвийг зүйл ангиар бус, харин Засгийн газрын
зорилтын дагуу хуваарилан, зохиохын нэр юм.
Ийнхүү зардлын зүйл анги буюу орцод тулгуурласан
төсөвлөлтөөс татгалзаж, үр дүн буюу гүйцэтгэлд
тулгуурласан удирдлагын арга барилыг нэвтрүүлж
байгаа нь томоохон дэвшил яахын аргагүй мөн.
Хөтөлбөрт суурилсан
төсөвлөлтийг үр дүнтэй
хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн
зүйлийг харгалзах ёстой.Хөтөлбөрт суурилсан төсөвлөлт гэдэг нь зүйл ангийн төсвийн
хэлбэрийг өөрчлөхийн нэр биш, харин төсвийн байгууллагын
ажиллагсдын төлөвлөх, удирдах, төсөвлөх арга барил,
сэтгэлгээг өөрчлөх асуудал юм. Хөтөлбөрт суурилж
төсөвлөхийн тулд салбарын бүхий л байгууллага стратегийн
төлөвлөлт хийж, зорилт, тэргүүлэх чиглэлүүдээ тогтоож,
тэдгээртэй уялдсан төсөв боловсруулна.
Хөтөлбөрт суурилсан төсөвлөлт гэдэг нь зүйл
ангийн төсвийн хэлбэрийг өөрчлөхийн нэр биш,
харин төсвийн байгууллагын ажиллагсдын
төлөвлөх, удирдах, төсөвлөх арга барил,
сэтгэлгээг өөрчлөх асуудал юм. Хөтөлбөрт
суурилж төсөвлөхийн тулд салбарын бүхий л
байгууллага стратегийн төлөвлөлт хийж, зорилт,
тэргүүлэх чиглэлүүдээ тогтоож, тэдгээртэй
уялдсан төсөв боловсруулна.
Хөтөлбөрт суурилсан төсөвлөлтийг төвлөрсөн
байдлаар хийх нь бүтэлгүйтэх нь тодорхой
байдаг. Учир нь, төвлөрсөн байдлаар
боловсруулсан хөтөлбөрт суурилсан төсөв нь
нэгж байгууллагын үйл ажиллагаа, удирдлага,
нөөцийн хуваарилалтын бүтэцтэй нийцэхгүй,
нэгж байгууллагын хөрсөн дээр буухгүй, улмаар
хэлбэр төдий өөрчлөлт болж, хүсэн хүлээсэн үр
дүнд хүрэхгүй байх магадлал ихтэй.
Төсөвлөлтийн зорилгоор хөтөлбөрийн
харьцангуй тогтвортой ангилал бий
болгох нь чухал юм. Хөтөлбөрийн
ангилалд үе үе өөрчлөлт орох нь
тодорхой боловч жил тутам
өөрчлөгдөөд байвал он оны
гүйцэтгэлийг хооронд нь харьцуулах,
хариуцлага тооцох, үр дүн, үр ашгийг
тодорхойлох боломжгүйд хүрнэ.
Төсөвлөлтийн зорилгоор бий
болгосон хөтөлбөрийн ангиллыг
шийдвэр гаргалтад ашиглаж хэвших
нь чухал. Хөтөлбөр нь дүн
шинжилгээ, удирдлага, шийдвэр
гаргалтын нэгж болж хэмээн төсвийн
байгууллагын төлөвлөх, удирдах,
төсөвлөх арга барил, сэтгэлгээ
өөрчлөгдөнө.
Манай улсын эрүүл мэндийн салбарт хөтөлбөрт
суурилсан төсөвлөлтийг энэ жил анх удаа
хийсэн ба ингэхдээ зөвхөн хөтөлбөрийн
ангиллыг хэрхэн гаргах, зүйл ангийн төсвийн
хэлбэрийг хэрхэн өөрчилж, хөтөлбөрт
суурилсан төсвийн хэлбэрт шилжүүлэхэд
анхаарсан. Харин хөтөлбөрт суурилсан төсөв
боловсруулах үндсэн зарчим болох тэргүүлэх
чиглэл, зорилтуудыг тодорхойлж, хэрэгжүүлэхэд
шаардлагатай төсөв боловсруулах зарчим
үндсэндээ алдагджээ.
Монгол улсын эрүүл мэндийн санхүүжилтийн
тогтолцоонд эрсдэл хуваалцах, урьдчилсан төлбөрийн
аргыг нэвтрүүлэх зэрэг зөв зүйтэй шинэчлэл хийж байгаа
боловч хэрэгжүүлэх арга зам нь тэр бүр оновчтой бус,
голдуу гадны шахалт нөлөөгөөр хэлбэр төдий, бусад орны
туршлагыг хуулбарласан байдлаар сайн төлөвлөж
туршалгүй хийж байна. Үүний улмаас шинэчлэл нь хүсэн
хүлээсэн үр дүндээ хүрэхгүйгээр үл барам тусламж
үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашигт сөргөөр
нөлөөлөх гажуудал бий болгож байна.
Эрүүл мэндийн санхүүжилт нь цогц
шийдлийг шаардсан нийлмэл асуудал
бөгөөд санхүүжилтийн тогтолцооны
шинэчлэл өөрийн орны эрүүл мэндийн
тусламж үйлчилгээний ёс зүйн үндсийг
тодорхойлохоос эхлэнэ.
Анхаарал
хандуулсанд
баярлалаа.

More Related Content

Similar to санхүүжилт

Day 2 session 3 governance v29_october2016 (mng) new
Day 2 session 3 governance v29_october2016 (mng) newDay 2 session 3 governance v29_october2016 (mng) new
Day 2 session 3 governance v29_october2016 (mng) new
mapc88812
 
Солонго - Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
Солонго - Тэтгэврийн  даатгалын системийг боловсронгуй болгох асуудалдСолонго - Тэтгэврийн  даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
Солонго - Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
batnasanb
 
эрүүл мэндийн яам
эрүүл мэндийн яамэрүүл мэндийн яам
эрүүл мэндийн яам
Bayar Tsend
 
лекц сэз
лекц сэзлекц сэз
лекц сэз
anhmabn
 
сонгуулийн санхүүжилт тулгамдсан асуудал ба шийдэл
сонгуулийн санхүүжилт  тулгамдсан асуудал ба шийдэлсонгуулийн санхүүжилт  тулгамдсан асуудал ба шийдэл
сонгуулийн санхүүжилт тулгамдсан асуудал ба шийдэл
Bilguun Jargalsaikhan
 

Similar to санхүүжилт (20)

Turiin sanhuu l2
Turiin sanhuu l2Turiin sanhuu l2
Turiin sanhuu l2
 
Turuun sanhuu L12.2019 - 2020
Turuun sanhuu L12.2019 - 2020Turuun sanhuu L12.2019 - 2020
Turuun sanhuu L12.2019 - 2020
 
Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020
 
Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020
 
Day 2 session 3 governance v29_october2016 (mng) new
Day 2 session 3 governance v29_october2016 (mng) newDay 2 session 3 governance v29_october2016 (mng) new
Day 2 session 3 governance v29_october2016 (mng) new
 
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт ба үйл ажиллагаа
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт ба үйл ажиллагааЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт ба үйл ажиллагаа
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт ба үйл ажиллагаа
 
Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020
 
Солонго - Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
Солонго - Тэтгэврийн  даатгалын системийг боловсронгуй болгох асуудалдСолонго - Тэтгэврийн  даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
Солонго - Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
 
эрүүл мэндийн яам
эрүүл мэндийн яамэрүүл мэндийн яам
эрүүл мэндийн яам
 
лекц сэз
лекц сэзлекц сэз
лекц сэз
 
Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020
 
Hevleh
HevlehHevleh
Hevleh
 
What is PA
What is PAWhat is PA
What is PA
 
Emsy unelgee, zuvlumj 2015
Emsy unelgee, zuvlumj 2015Emsy unelgee, zuvlumj 2015
Emsy unelgee, zuvlumj 2015
 
Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8
 
Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10
 
Лекц № 6
Лекц № 6Лекц № 6
Лекц № 6
 
Msu l8 2018
Msu l8 2018Msu l8 2018
Msu l8 2018
 
сонгуулийн санхүүжилт тулгамдсан асуудал ба шийдэл
сонгуулийн санхүүжилт  тулгамдсан асуудал ба шийдэлсонгуулийн санхүүжилт  тулгамдсан асуудал ба шийдэл
сонгуулийн санхүүжилт тулгамдсан асуудал ба шийдэл
 
Amaraa k.ajil
Amaraa k.ajilAmaraa k.ajil
Amaraa k.ajil
 

санхүүжилт

  • 2. Эрүүл мэндийн САНХҮҮЖИЛТИЙН АРГА нь тусламж үйлчилгээг үр ашигтай, үр дүнтэй болгоход тодорхойлох үүрэг гүйцэтгэдэг.
  • 3. Эрүүл мэндийн санхүүжилтийн арга Үндсэн зургаан арга байдаг.  Улсын төсөв буюу татвар  Нийгмийн даатгал  Хувийн даатгал  Хамт олонд суурилсан даатгал  Хувь хүний эрүүл мэндийн хадгаламжийн данс  Эрүүл мэндийн зардлыг хувиараа төлөх арга хамаардаг.
  • 4. Эрүүл мэндийн санхүүжилтийн тэгш байдлыг хангах оновчтой арга нь тусламж үйлчилгээг татвараас санхүүжүүлэх арга болон нийгмийн даатгал юм. Хүн бүр татвар буюу нийгмийн даатгалын шимтгэл төлөх замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүжүүлэх улсын төсөв буюу нийгмийн даатгалын санг бүрдүүлдэг ба өвчтэй хүнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ийнхүү бүрдүүлсэн төсөв буюу даатгалын сангаас санхүүжүүлдэг байна.
  • 5. Хувийн даатгал, хувь хүний эрүүл мэндийн хадгаламжийн данс, эрүүл мэндийн зардлыг хувиараа төлөх аргыг үр ашигтайд тооцдог боловч сүүлийн үед энэхүү үзэл баримтлал өөрчлөгдөж байна. Санхүүжилтийн эдгээр арга нь эрүүл мэндийн зардлын тухай шийдвэр гаргалтын төвлөрлийг сааруулж, даатгал буюу хувь хүнд шийдвэр гаргах эрхийг нь шилжүүлдэг. Үүний улмаас тусламж үйлчилгээ үзүүлэгчид төсвийн хомсдолд бага өртөж, үр ашигт анхаарах нь багасдаг байна
  • 6. Төлбөрийн арга Төлбөрийн арга гэдэг нь санхүүжүүлэгч байгууллага (Засгийн газар, нийгмийн даатгалын сан г.м.) эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд үйлчилгээний төлбөрийг хийж буй арга юм. Төлбөрийн арга нь тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн зан үйл, үйл ажиллагаагаа хэрхэн зохион байгуулан удирдаж байгаад нь нөлөөлдөг.
  • 7. Төлбөрийн аргыг ерөнхийд нь  дараа (ретроспектив) ба  урьдчилсан (проспектив) төлбөрийн арга гэж ангилдаг
  • 8. Тусламж үйлчилгээ үзүүлсэний дараа төлбөрийн хэмжээг тогтоохыг дараа төлбөрийн арга гэнэ. Тухайлбал, төлбөрт үйлчилгээнд дараа төлбөрийн арга ашигладаг ба энэ үед үйлчлүүлэгч авсан үйлчилгээний төрөл, хэмжээнд тохирсон төлбөрийг үйлчилгээ авсны дараа төлдөг байна. Иймээс төлбөрийн энэхүү аргыг хэрэглэхэд эмч/эрүүл мэндийн байгууллагууд өөрийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор шаардлагагүй буюу үнэтэй тусламж үйлчилгээ үзүүлэдэг.
  • 9. Тусламж үйлчилгээ үзүүлэхээс өмнө төлбөрийн хэмжээг тогтоохыг урьдчилсан төлбөрийн арга гэх ба энэ нь санхүүгийн эрсдлийг худалдан авагчаас тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд шилжүүлэх зорилготой юм.
  • 10. Урьдчилсан төлбөрийн хэд хэдэн арга байдаг  Дискаунттай төлбөрт үйлчилгээ,  Нэг хүнээр тооцсон төлбөрийн арга  Ор хоногийн төлбөр  Тохиолдлын төрлөөр тооцсон төлбөрийн арга.
  • 11. Дискаунттай төлбөрт үйлчилгээний арга нь төлбөрт үйлчилгээтэй төстэй боловч тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээг урьдчилж тогтоодог байна. Төлбөрийг ор хоногоор авах нь дискаунттай төлбөрт үйлчилгээний нэг хувилбар бөгөөд үзүүлсэн үйлчилгээний төрөл, хүрээнээс үл хамаарч нэг ор хоногт олгох санхүүжилтийн хэмжээг урьдчилан тогтоох арга юм.
  • 12. Тохиолдлын төрлөөр тооцсон төлбөрийн арга нь эмч/эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн өвчтөний онош буюу хийсэн ажилбарын төрлөөр санхүүжилт олгох арга бөгөөд энэ нь ор хоногийг бууруулах, олон өвчтөнд үйлчлэх, өвчтөн тус бүрд зохистой үйлчилгээ үзүүлэх арга.
  • 13. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх арга зам Эрүүл мэндийн санхүүжилтийн оновчтой аргыг сонгож, хүний болон байгууллагын чадавхийг бүрдүүлж чадсан нөхцөлд мөнгийг илүү үр ашигтай, үр дүнтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болгон хувиргах боломжтой.
  • 14. Мөнгийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болгон хувиргах үндсэн хоёр арга зам байдгийг шууд ба шууд бус гэж ангилдаг
  • 15. Тусламж үйлчилгээ үзүүлэх шууд арга зам нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүжүүлэх, хүн амд хүргэх асуудлыг нэг байгууллага зангидан удирдана гэсэн үг бөгөөд Эрүүл мэндийн яам нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төсвийг захиран зарцуулж, улсын эмнэлгүүдийг байгуулж, үйл ажиллагааг нь удирдан чиглүүлдэг манай улс энэхүү арга замыг сонгосон болно.
  • 16. Тусламж үйлчилгээ үзүүлэх шууд бус арга зам гэж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүжүүлдэг байгууллагыг тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагаас салгахыг хэлэх ба энэ тохиолдолд Засгийн газрын байгууллага худалдан авагчийн үүрэг гүйцэтгэж, зах зээлийн өрсөлдөөний хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй улсын ба хувийн эмнэлгүүдээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авдаг байна. Үүнийг өөрөөр “худалдан авах үйл ажиллагааг тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанаас тусгаарлах” гэдэг.
  • 17. Эрүүл мэндийн санхүүжилтийн бодлого Монгол улс 2002 онд Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль баталж, Шинэ Зеландын “төрийн удирдлагын шинэчлэл”–ийн загварыг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Уг хуулийн дагуу эрүүл мэндийн болон бусад бүх салбарын төсвийн хувьсах зардлыг бүтээгдэхүүнд суурилсан төсөвлөлтийн аргачлаар тооцохоор заажээ.
  • 18. Эрүүл мэндийн салбарт хөтөлбөрт суурилсан төсөвлөлтийн аргыг нэвтрүүлэх болсон. Хөтөлбөрт суурилсан төсөвлөлтийг дэлхийн улс орнууд сүүлийн 50 гаруй жилийн турш туршин судалж байгаа ба энэ нь төсвийг зүйл ангиар бус, харин Засгийн газрын зорилтын дагуу хуваарилан, зохиохын нэр юм. Ийнхүү зардлын зүйл анги буюу орцод тулгуурласан төсөвлөлтөөс татгалзаж, үр дүн буюу гүйцэтгэлд тулгуурласан удирдлагын арга барилыг нэвтрүүлж байгаа нь томоохон дэвшил яахын аргагүй мөн.
  • 19. Хөтөлбөрт суурилсан төсөвлөлтийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн зүйлийг харгалзах ёстой.Хөтөлбөрт суурилсан төсөвлөлт гэдэг нь зүйл ангийн төсвийн хэлбэрийг өөрчлөхийн нэр биш, харин төсвийн байгууллагын ажиллагсдын төлөвлөх, удирдах, төсөвлөх арга барил, сэтгэлгээг өөрчлөх асуудал юм. Хөтөлбөрт суурилж төсөвлөхийн тулд салбарын бүхий л байгууллага стратегийн төлөвлөлт хийж, зорилт, тэргүүлэх чиглэлүүдээ тогтоож, тэдгээртэй уялдсан төсөв боловсруулна.
  • 20. Хөтөлбөрт суурилсан төсөвлөлт гэдэг нь зүйл ангийн төсвийн хэлбэрийг өөрчлөхийн нэр биш, харин төсвийн байгууллагын ажиллагсдын төлөвлөх, удирдах, төсөвлөх арга барил, сэтгэлгээг өөрчлөх асуудал юм. Хөтөлбөрт суурилж төсөвлөхийн тулд салбарын бүхий л байгууллага стратегийн төлөвлөлт хийж, зорилт, тэргүүлэх чиглэлүүдээ тогтоож, тэдгээртэй уялдсан төсөв боловсруулна.
  • 21. Хөтөлбөрт суурилсан төсөвлөлтийг төвлөрсөн байдлаар хийх нь бүтэлгүйтэх нь тодорхой байдаг. Учир нь, төвлөрсөн байдлаар боловсруулсан хөтөлбөрт суурилсан төсөв нь нэгж байгууллагын үйл ажиллагаа, удирдлага, нөөцийн хуваарилалтын бүтэцтэй нийцэхгүй, нэгж байгууллагын хөрсөн дээр буухгүй, улмаар хэлбэр төдий өөрчлөлт болж, хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүй байх магадлал ихтэй.
  • 22. Төсөвлөлтийн зорилгоор хөтөлбөрийн харьцангуй тогтвортой ангилал бий болгох нь чухал юм. Хөтөлбөрийн ангилалд үе үе өөрчлөлт орох нь тодорхой боловч жил тутам өөрчлөгдөөд байвал он оны гүйцэтгэлийг хооронд нь харьцуулах, хариуцлага тооцох, үр дүн, үр ашгийг тодорхойлох боломжгүйд хүрнэ.
  • 23. Төсөвлөлтийн зорилгоор бий болгосон хөтөлбөрийн ангиллыг шийдвэр гаргалтад ашиглаж хэвших нь чухал. Хөтөлбөр нь дүн шинжилгээ, удирдлага, шийдвэр гаргалтын нэгж болж хэмээн төсвийн байгууллагын төлөвлөх, удирдах, төсөвлөх арга барил, сэтгэлгээ өөрчлөгдөнө.
  • 24. Манай улсын эрүүл мэндийн салбарт хөтөлбөрт суурилсан төсөвлөлтийг энэ жил анх удаа хийсэн ба ингэхдээ зөвхөн хөтөлбөрийн ангиллыг хэрхэн гаргах, зүйл ангийн төсвийн хэлбэрийг хэрхэн өөрчилж, хөтөлбөрт суурилсан төсвийн хэлбэрт шилжүүлэхэд анхаарсан. Харин хөтөлбөрт суурилсан төсөв боловсруулах үндсэн зарчим болох тэргүүлэх чиглэл, зорилтуудыг тодорхойлж, хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв боловсруулах зарчим үндсэндээ алдагджээ.
  • 25. Монгол улсын эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоонд эрсдэл хуваалцах, урьдчилсан төлбөрийн аргыг нэвтрүүлэх зэрэг зөв зүйтэй шинэчлэл хийж байгаа боловч хэрэгжүүлэх арга зам нь тэр бүр оновчтой бус, голдуу гадны шахалт нөлөөгөөр хэлбэр төдий, бусад орны туршлагыг хуулбарласан байдлаар сайн төлөвлөж туршалгүй хийж байна. Үүний улмаас шинэчлэл нь хүсэн хүлээсэн үр дүндээ хүрэхгүйгээр үл барам тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашигт сөргөөр нөлөөлөх гажуудал бий болгож байна.
  • 26. Эрүүл мэндийн санхүүжилт нь цогц шийдлийг шаардсан нийлмэл асуудал бөгөөд санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл өөрийн орны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ёс зүйн үндсийг тодорхойлохоос эхлэнэ.