SlideShare a Scribd company logo
1 of 23
Download to read offline
ҮСХ-ны даргын 2016 оны 12 сарын 22-ны
өдрийн A/71 тоот тушаалын хавсралт
“Хэрэглээний үнийн индекс”
тооцох аргачлал
Улаанбаатар хот, 2016 он
Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë
2
АГУУЛГА
1. Нийтлэг үндэслэл............................................................................................................3
2. Хэрэглээний үнийн индекс тооцоход ашиглах ойлголт, тодорхойлолт, мэдээллийн
эх үүсвэр ..............................................................................................................................3
2.1 Ойлголт, тодорхойлолт..............................................................................................3
2.2 Мэдээллийн эх үүсвэр................................................................................................4
2.3. Тооцооллын арга зүй ................................................................................................4
2.3.1 Хэрэглээний сагс бүрдүүлэх................................................................................4
2.3.2 Хэрэглээний бараа, үйлчилгээний жинг тооцох .................................................5
2.3.3 Хэрэглээний бараа, үйлчилгээний суурь үеийн үнийг тооцох...........................5
2.3.4 Хэрэглээний үнийн индекс тооцох томьѐо .........................................................5
3. Индексийн тооцоонд ашиглах ангилал..........................................................................5
4. Үнийн мэдээлэл цуглуулах .............................................................................................6
4.1 Үнийн мэдээлэл цуглуулах цэгүүдийг сонгох, хугацааг тогтоох, үнэ цуглуулах.....6
4.2 Үйлчилгээний салбарын үнэ, тарифыг цуглуулахад баримтлах зарим онцлог .....7
4.3 Чанар нь хурдан өөрчлөгддөг бараа, үйлчилгээний үнийг судлах .........................9
5. Хэрэглээний үнийн индекс тооцоход ашиглах томъѐо...............................................10
6. ХҮИ-ийг тооцох ерөнхий зарчим, дараалал ..............................................................12
6.1 ХҮИ-ийн жинг тооцох, сагс бүрдүүлэх, үнэ цуглуулах ...........................................12
6.2 ХҮИ-ийг тооцох.........................................................................................................13
7. Бараа, үйлчилгээний үнэд орлуулга хийх аргууд........................................................13
7.1 Индексээр орлуулга хийх.........................................................................................14
8. Индексийн шинэ, хуучин динамик эгнээг холбох ........................................................15
8.1 Шинэ динамик эгнээг суурь үетэй холбох...............................................................15
8.2 Хуучин динамик эгнээг суурь үетэй холбох...........................................................16
9. Хэрэглээний үнийн индекс тооцох практик жишээ.....................................................16
9.1 ХҮИ-ийг аймаг, нийслэл, улсын түвшинд тооцох ...................................................16
9.2 Хэрэглээний жинг тооцох.........................................................................................16
9.3 Барааны хувийн индекс тооцох...............................................................................17
9.4 Дэд бүлгийн индекс тооцох......................................................................................19
9.5 Бүлгийн индекс тооцох.............................................................................................20
9.6 Хэрэглээний үнийн ерөнхий индексийг тооцох ......................................................22
Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë
3
1. Нийтлэг үндэслэл
Хэрэглээний үнийн индекс (ХҮИ) нь хэрэглэгчийн худалдаж авсан бараа болон
үйлчлүүлсэн үйлчилгээний үнийн ерөнхий өөрчлөлтийг харуулдаг харьцангуй
үзүүлэлт юм.
ХҮИ-ийн зорилго нь хүн амаас үйлдвэрлэлийн бус зориулалтаар хэрэглэсэн
бараа, үйлчилгээний үнийн ерөнхий түвшний цаг хугацааны өөрчлөлтийг судладаг1
.
ХҮИ нь инфляцийн түвшинг тодорхойлдог гол үзүүлэлт бөгөөд төрийн санхүү,
мөнгө зээлийн бодлогыг хэрэгжүүлэх, эдийн засагт үнийн судалгаа хийж, таамаглал
дэвшүүлэх, хүн амын цалин, тэтгэвэр, тэтгэмж бусад орлогын хэмжээг
индексжүүлэхэд тооцооны гол үзүүлэлт болдог. Түүнчлэн ХҮИ-ийг макро эдийн
засгийн гол үзүүлэлтүүдийн нэг болох дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн
аргын тооцоонд болон эцсийн ашиглалтын тооцооны өрхийн аж ахуйн эцсийн
хэрэглээний зардлыг зэрэгцүүлэх үнэд шилжүүлэхэд ашиглана.
Хүн амын тархалт, нас хүйсийн бүтэц, өрхийн орлогын түвшин, бараа,
үйлчилгээний чанар зэрэг хүчин зүйлсийн өөрчлөлтөөс өрхийн хэрэглээний бүтэц
байнга өөрчлөгдөж байдаг. Иймд, ХҮИ-ийн төлөөлөх чадварыг хадгалах түүнчлэн
Олон улсын байгууллагуудаас гаргасан “Хэрэглээний үнийн индекс” гарын авлагад
зөвлөсний дагуу хэрэглээний суурь үе, сагс, жинг 5 жил тутам шинэчлэн тооцож
байна.
Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 2 дугаар бүлгийн 6 дугаар зүйлийн
1.1.б хэсэгт инфляцийн түвшин, хэрэглээний үнийг албан ѐсны статистик үзүүлэлт гэж
заасан байдаг.
2. Хэрэглээний үнийн индекс тооцоход ашиглах ойлголт, тодорхойлолт,
мэдээллийн эх үүсвэр
2.1 Ойлголт, тодорхойлолт
Хэрэглээний үнийн индексийн тооцоонд шаардлагатай үзүүлэлтийн ойлголт,
тодорхойлолтыг дараах байдлаар ойлгоно.
 Хэрэглээний сагс гэж үнийн индекс тооцох зорилгоор бүрдүүлсэн дундаж
өрхийн хэрэглээг төлөөлөх чадвартай, хүн амын өргөн хэрэглээний бараа,
үйлчилгээний нэр төрлийн жагсаалтыг ойлгоно.
1
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1987 оны тогтоол
Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë
4
 Хэрэглээний бараа, үйлчилгээний жин гэж өрхийн худалдаж авсан бараа,
үйлчилгээний нийт зардалд тухайн бараа, үйлчилгээний зардлын эзлэх хувийг
хэлнэ.
 Суурь үе гэж индексийн утгыг нэгж буюу 100-тай тэнцүү гэж сонгож авсан үеийг
хэлнэ.
 Тайлант үе гэж үнийн мэдээлэл цуглуулах тухайн сарыг хэлнэ.
 Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээ гэж Өрхийн нийгэм, эдийн засгийн
судалгаа (ӨНЭЗС)-ны үр дүнд 0.2 болон түүнээс дээш хувийн жин эзэлж буй
бараа, үйлчилгээг ойлгоно.
 Хүн амыг хэрэглээг төлөөлөхөд зайлшгүй шаардлагатай бараа, үйлчилгээ
гэж ӨНЭЗС-ны үр дүнд 0.2 хувийг эзлээгүй ч, тухайн бүлэг, дэд бүлгийн
хэрэглээг төлөөлөхөд зайлшгүй орох шаардлагатай гэж үзсэн бараа,
үйлчилгээг ойлгоно.
2.2 Мэдээллийн эх үүсвэр
 Хэрэглээний сагсанд хамрагдах бараа, үйлчилгээг сонгох, тэдгээрийн жинг
тооцох мэдээллийн гол эх үүсвэр нь ӨНЭЗС байна. ӨНЭЗС-ны үр дүнгээс
гадна, нөөц ашиглалтыг хүснэгтийн өрхийн хэрэглээний зардал, аж үйлдвэрийн
салбарын үйлдвэрлэлийн мэдээ, гадаад худалдааны статистикийн мэдээллийг
ашиглана.
 Хэрэглээний үнийн индекс тооцох мэдээллийн гол эх үүсвэр нь сум, аймаг,
нийслэлийн худалдаа, үйлчилгээний цэгүүдээс цуглуулсан үнийн мэдээлэл
болон хэрэглээний бараа, үйлчилгээний жин байна.
2.3. Тооцооллын арга зүй
2.3.1 Хэрэглээний сагс бүрдүүлэх
 Хэрэглээний сагсанд хүн амын үйлдвэрлэлийн бус зориулалтаар худалдаж
авсан бараа, үйлчилгээг сонгоно. Сагсан дахь бараа, үйлчилгээнүүд нь шинж
чанар, төрөл, хэлбэрээрээ тодорхой бүлэг, дэд бүлгүүдэд хуваагдана. Жишээ
нь: зүссэн талх гэсэн нэр төрөл нь хүнсний барааны талх, нарийн боов хэсэгт
ангилна.
 Хэрэглээний сагсанд орох бараа, үйлчилгээний нэр төрлийг сонгохдоо дараах
зарчмыг баримтлана. Үүнд:
- Өрхийн өргөн хэрэглээний бараа, үйлчилгээ байх,
- Тодорхойлолтын дагуу үнийг нь бүртгэх боломжтой байх,
Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë
5
- Зах зээлд тодорхой хугацааны туршид зарагдах магадлалтай байх,
- Хүн амын хэрэглээг төлөөлөхөд зайлшгүй шаардлагатай бараа,
үйлчилгээг хамруулна.
2.3.2 Хэрэглээний бараа, үйлчилгээний жинг тооцох
 Бараа, үйлчилгээний үнийн өөрчлөлт нь хэрэглэгчийн зарцуулсан зардлын
дүнд хэрхэн нөлөөлөхийг хэрэглээний бараа, үйлчилгээний жин илэрхийлнэ.
 Сагсанд орсон бүх бараа, үйлчилгээний жинг нийслэл, аймаг тус бүрээр
тооцно. Ингэхдээ ӨНЭЗС-наас өрхийн тухайн бараа, үйлчилгээнд зарцуулсан
жилийн дундаж мөнгөн зардлын нийт дүнг тооцно. Дараа нь тухайн нэр төрлийн
бараа, үйлчилгээний үнийн дүнгийн өрхийн жилийн нийт зардалд эзлэх жинг
аймаг, нийслэл бүрээр тооцно.
 Аймгийн хэрэглээний жин нь аймгийн төв, сумын төв, хөдөөгийн өрхийн
зарлагыг оруулж тооцсон аймгийн хэрэглээний дундаж жин байна. Өрхийн нийт
зардалд тухайн өрхийн зарцуулсан зөвхөн мөнгөн зардлыг хамруулна. Өөрөөр
хэлбэл, тухайн өрхийн өөрийн аж ахуйгаас авч хэрэглэсэн, бартераар олж
авсан, бусдаас хандив, тусламжаар ирсэн гэх мэт мөнгөн бус зардлыг
хамруулахгүй. Мөн өрхийн хэрэглээнд бус өрхийн өөрийн аж ахуйд зарцуулсан,
бусдад зээлдүүлсэн мөнгө, бусдаас авсан хандив, тусламжийн зардал, байшин,
орон сууц зэрэг үндсэн хөрөнгө худалдан авсан зардлыг хасч тооцно.
2.3.3 Хэрэглээний бараа, үйлчилгээний суурь үеийн үнийг тооцох
 Суурь үеийн үнэ нь тухайн сонгосон оны саруудын геометр дундаж үнэ байна.
Жишээ нь, 2015 оныг суурь үе гэж үзвэл, 2015 оны 12 сарын геометр дундаж
үнийг бараа, үйлчилгээ бүр дээр тооцно.
2.3.4 Хэрэглээний үнийн индекс тооцох томьёо
 Хэрэглээний үнийн индексийг Ласпейресийн хувиргасан индексийн томьѐогоор
тооцно.
QP
QP
P
P
P
P
P
P
P
P
=I
ii
ii
i
i
i
i
it
it
it
itL
ct
00
00
0
1
1
2
2
1
1
))(())((





3. Индексийн тооцоонд ашиглах ангилал
 ХYИ-ийг тооцоход Хувийн зориулалттай хэрэглээний бараа, үйлчилгээний
ангилал (ХЗХБҮА-COICOP)-ыг ашиглана. Энэ ангиллын дагуу хэрэглээний
сагсны бараа, үйлчилгээг дараах 12 салбарт ангилна. Үүнд:
1. Хүнсний бараа, ундаа, ус
Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë
6
2. Согтууруулах ундаа, тамхи
3. Хувцас, бөс бараа, гутал
4. Орон сууц, ус, цахилгаан, түлш
5. Гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа
6. Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ
7. Тээвэр
8. Холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ
9. Амралт, чөлөөт цаг, соѐлын бараа, үйлчилгээ
10.Боловсролын үйлчилгээ
11.Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ
12.Бусад бараа, үйлчилгээ
 Улсын болон нийслэл, аймгийн түвшинд хэрэглээний сагсыг ХЗХБҮА-ын дагуу
салбар, бүлэг, дэд бүлэг, хэсэг гэж ангилна.
 Хэрэглээний сагс шинэчлэгдэх бүрт шинэ бараа, үйлчилгээ нэмэгдэх,
хуучирсан бараа, үйлчилгээ хасагдаж болох тул дэд бүлэг, хэсгийн тоо
өөрчлөгдөж болно.
4. Үнийн мэдээлэл цуглуулах
4.1 Үнийн мэдээлэл цуглуулах цэгүүдийг сонгох, хугацааг тогтоох, үнэ
цуглуулах
 Үнийн мэдээлэл нь индексийн тооцооны суурь мэдээлэл болно. Үнийн
мэдээллийг нийслэлийн төвийн 6 дүүрэг болон аймгийн төвийн сум, мөн
түүнчлэн зорилтот түүврийн аргаар сонгогдсон сумдаас цуглуулна.
 Нийслэл хотод хүнсний гол нэрийн бараа болон түлш, шатахууны үнийг 7 хоног
бүр цуглуулна.
 Үнийн мэдээлэл цуглуулах сумдыг сонгохдоо хүн амын тоо олонтой сумдыг
сонгоно. Өөрөөр хэлбэл, тухайн аймгийн нийт хүн амын 70 хүртэлх хувийг
бүрдүүлж буй сумдыг хамруулна.
 Үнийн судалгаанд хамрагдах сумдын түүврийг 5 жил тутам буюу хэрэглээний
бараа, үйлчилгээний сагс, жин, суурь шинэчлэх бүрт хийнэ.
 Үнэ цуглуулах цэгүүдийг түүвэр судалгааны аргаар сонгоно. Ингэхдээ хүн ам
өргөнөөр үйлчлүүлдэг, барааны нэр төрлийн сонголт ихтэй, үйл ажиллагаа нь
тогтмол явагддаг эсэхийг харгалзан үзнэ. Мөн жижиг цэг салбаруудын
төлөөллөөс хамруулна. Бараа, үйлчилгээний үнийн бодит байдлыг хангах
зорилгоор судалгаа авах дэлгүүр зах, үйлчилгээний цэгийн тоо тухайн дүүрэг,
аймгийг төлөөлөхүйц байх шаардлагатай. Тухайлбал, нийслэл хотод нэг
Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë
7
барааны хувьд доод тал нь 5-6 үнэ, аймгийн төвүүдэд 3-4 үнэ, сумдад 3 хүртэлх
үнийг цуглуулна.
 Үнэ, тарифыг цуглуулах тогтсон цаг хугацааг нарийн тогтоож өгнө. Хэрэглээний
үнийн судалгаанд тухайн үеийн үнийг судлах зорилготой тул үнийн судалгааг
нийслэл хотод сар бүрийн 22-28-нд, аймгийн төвд 18-20-нд, суманд сар бүрийн
15-17-нд тогтмол явуулна. Нийслэл хотод үнийн хэлбэлзэл ихтэй хүнсний гол
нэрийн бараа болон түлш, шатахууны үнийг 7 хоног тутам судална. Үнийн
судалгааг сар бүр батлагдсан маягтын дагуу авна.
 Үнийг бүртгэхдээ тухайн барааг худалдан авагчийн худалдаж авсан үнээр буюу
НӨАТ, бусад татварыг шингээсэн үнийг судална. Харин тухайн барааг гэртээ
хүргүүлсэн унааны хөлс зэрэг бусад нэмэгдэл үйлчилгээний хөлсийг
оруулахгүй.
 Судалж байгаа барааны тодорхой хэсгийнх нь чанар муудсан, гэмтэлтэй
зэргээс үнэ нь буурсан тохиолдолд уг барааны үнийг судлахгүй. Харин баяр
ѐслол болон бусад үйл явдалтай холбогдож зарласан хямдралтай үнийг
бүртгэнэ.
4.2 Үйлчилгээний салбарын үнэ, тарифыг цуглуулахад баримтлах зарим онцлог
 Үйлчилгээний салбарын үнийн судалгаанд хамрагдах цэгийг сонгохдоо тогтмол
үйл ажиллагаа явуулдаг, бизнес регистрийн санд үндсэн үйл ажиллагааны
борлуулалтын орлогоороо хамгийн өндөр байх гэсэн ерөнхий шалгуурыг
баримтлана.
 Нийтийн хоолны үнийг бүртгэх: Нийтийн хоолны газруудын үнийг бүртгэхдээ
ресторан, цайны газрын аль алиныг нь сонгоно. Аймаг орон нутагт тус бүр 2-3
ресторан, цайны газар сонгоно. Нийслэлийн дүүргүүд тус бүр 2-3 газрыг сонгон,
дундаж үнийг тооцно. Нийтийн хоолны газрыг судалгаанд сонгохдоо нисэх
буудал, төмөр замын вокзал зэрэг хүн ихтэй газрын хоолны газар болон олон
ажиллагчидтай томоохон үйлдвэр аж ахуйн газрын цайны газрыг сонгоно. Үнэ
бүртгэхдээ оюутнуудад болон тухайн газрын ажиллагчдад зориулсан зэрэг
хөнгөлттэй үнийг судлахгүй.
 Ахуйн үйлчилгээний үнийг бүртгэх - Хүн амд үзүүлж байгаа ахуйн үйлчилгээний
үнийг бүртгэхдээ зарим төрлийн үйлчилгээний онцлогийг анхаарч үзэх ѐстой.
Тухайлбал: эмэгтэй хүний гутлын өсгийд зан тавих тарифыг бүртгэхдээ нэг
загварын гутлын өсгийг сонгох бөгөөд зан тавих материал нь мөн нэг төрлийнх
байна (төмөр эсвэл резин). Загвар өөрчлөгдөх, материалын чанар өөрчлөгдөх
зэргээс шалтгаалсан үнийг бүртгэхгүй. Дуудлагаар хивс цэвэрлэх үйлчилгээний
үнийг бүртгэхдээ зөвхөн сонгогдсон үйлчилгээ үзүүлэгчийн үнийг бүртгэх ба
цэвэрлэгээнд ордог бүрдлүүд өөрчлөгдсөн (үнэтэй угаалгын бодис хэрэглэсний
улмаас нь үнэ нь өссөн зэрэг) тохиолдолд үнийг бүртгэхгүй.
Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë
8
 Нийтийн тээврийн үйлчилгээний үнэ, тарифыг бүртгэх - Нийтийн тээврийн
үйлчилгээ явуулж байгаа газруудын үйлчилгээний үнийг судлахдаа авто зам,
төмөр зам, агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй
байгууллагуудаас 3 хүртэлх аж ахуйн нэгжийг сонгоно. Нийтийн тээврийн бүх
үйлчилгээнд насанд хүрсэн хүнд зориулсан үйлчилгээний үнэ, тарифыг
бүртгэнэ.
 Хот доторх нийтийн тээврийн үнийг бүртгэхдээ нэг удаагийн үйлчилгээний
үнийг бүртгэнэ. Дахин үйлчлүүлэх, эсвэл хөнгөлөлттэй үнийг бүртгэхгүй. Хот
хоорондын хүн тээврийн 1 талын зорчих тасалбарын үнийг бүртгэнэ.
 Төмөр замын тээврийн үйлчилгээг орон нутгийн, олон улсын тээвэр гэж
ангилна. Орон нутгийн чиглэлд нийслэлийн хувьд хамгийн их зорчигчтой
чиглэлийн тасалгааны 1 талын зорчих тасалбарын үнийг бүртгэх бол, аймагт
тухайн аймгаас нийслэл хүртэл зорчих тасалгааны 1 талын тасалбарын үнийг
судална. Олон улсын тээврийн чиглэлд Улаанбаатар хотоос олон улсын
чиглэлд явж буй зорчигч ихтэй чиглэлийг сонгоно.
 Агаарын тээврийн үйлчилгээг орон нутгийн, олон улсын тээвэр гэж ангилна.
Нийслэлд тодорхой нэг чиглэлийг сонгон авч нэг талын тасалбарын үнийг
бүртгэнэ. Агаарын тээврийн үйлчилгээтэй аймгууд нийслэл хүртэл зорчих
онгоцны 1 талын тасалбарын үнийг судална. Энд нисэх онгоцны буудлаар
үйлчлүүлсний хөлс болон амь даатгал зэрэг нэмэгдэл үнийг оруулж бүртгэнэ.
Харин төрөл бүрийн хөнгөлөлттэй үнийг бүртгэхгүй.
 Холбооны үйлчилгээний үнэ, тарифыг бүртгэх - Холбооны үйлчилгээний хувьд
хөнгөлөлт ороогүй, НӨАТ болон бусад татвар орсноор үнийг бүртгэнэ.
 Үүрэн телефоны ярианы төлбөрийн хувьд үүрэн телефоны операторын үйл
ажиллагаа явуулдаг 2-3 аж ахуйн нэгжийг сонгон тухайн операторын
сүлжээндээ эсвэл бусад сүлжээнд 1 минут ярих ярианы тарифыг бүртгэнэ.
 Хэрэглэгч олонтой кабелийн телевизийн үйл ажиллагаа эрхэлдэг 1-2 аж ахуйн
нэгжийг сонгож, айл өрхөөс төлж байгаа сарын хураамжийг бүртгэнэ.
 Интернэт үйлчилгээний үнэ тарифыг бүртгэх – Хамгийн өргөн хэрэглэгддэг
үйлчилгээний багцийн үнийг судална.
 Кино театрын үнийг судлахдаа 1 ангитай 2D кино үзэх, том хүний тасалбарын
үнийг бүртгэнэ. Өдрийн хамгийн эхний үзвэр зэрэг хөнгөлөлттэй үнийг
бүртгэхгүй.
 Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний үнэ, тарифын бүртгэл -
Статистикийн байгууллагын ажилтан буюу үнэ бүртгэгч сард нэг удаа, орон
сууцны байгууллага (контор) болон сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-н дээр
Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë
9
биеэр очиж үнийн бүртгэлийг хийнэ. Орон сууц, нийтийн аж ахуйн
үйлчилгээнээс дараах үйлчилгээний үнийг сонгон авч бүртгэнэ. Үүнд:
- Орон сууцны засвар, үйлчилгээний хөлс - тухайн өрхөөс СӨХ-д
төлж байгаа хөлсийг бүртгэнэ.
- Цахилгаан, эрчим хүчний төлбөр - Цахилгаан эрчим хүчний
төлбөрийг хэрэглээгээр нь ангилан, өрхөөс төлсөн 1 кВт/цагийн
цахилгааны үнийг тус тусад нь бүртгэнэ.
- Цэвэр ба бохир усны төлбөр – Төвлөрсөн халаалт, усны
хангамжтай орон сууцанд оршин суугчдын цэвэр, бохир усны 1 м3-
ийн төлбөрийг бүртгэнэ. Гэр хорооллын өрхийн 1 л зөөврийн
эсвэл гүний худгийн цэвэр усны үнийг судална.
- Халаалт, халуун усны төлбөр - Орон сууцны 1 м2
талбайн
халаалтын тариф, 1 м3 халуун усны төлбөрийг бүртгэнэ.
- Хог хаягдлын төлбөр - орон сууцны болон гэр хорооллын 1 өрхийн
хог хаягдлын хөлсөнд төлж буй тарифыг бүртгэнэ.
 Боловсрол олгох байгууллагын үйлчилгээний үнийн бүртгэл – Нийслэлийн
дүүрэг бүрийн 3 хүртэлх хувийн цэцэрлэг, бага сургууль, дунд сургуулийг
сонгон, үнийн судалгаанд хамруулна. Хувийн цэцэрлэгээс бусад боловсролын
үйлчилгээнд 1 хичээлийн жилийн сургалтын төлбөрийг бүртгэх бол, хувийн
цэцэрлэгийн хувьд 1 сарын төлбөрийг бүртгэнэ.
 Нийслэлд дээд боловсрол олгодог улсын болон хувийн их, дээд сургуулиудаас
6-8 их, дээд сургуулийг сонгон, хамгийн олон суралцагчтай ангийн 1 дүгээр
курсын сургалтын төлбөрийг бүртгэнэ. Аймгийн түвшинд тухайн аймагт үйл
ажиллагаа явуулж буй их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг бүртгэнэ. Их,
дээд сургуульгүй аймагт нийслэлийн үнийн индексээр орлуулан тооцно.
 Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний үнийн бүртгэл - Эрүүл мэндийн
байгууллагуудын өмчийн хэлбэрийг үл харгалзан сонгон авсан (шүдэнд ломбо
тавиулах, ЭХО буюу авиа оношлогоо, шээсний шинжилгээний тариф гэх мэт)
эмнэлгийн үйлчилгээнд тухайн үйлчлүүлэгчийн төлсөн бодит төлбөрийг
бүртгэнэ. Хөнгөлөлттэй үнийг бүртгэхгүй. Дүүргийн нэгдсэн эмнэлэг болон хүн
алм төвлөрсөн газар байрладаг, борлуулалтын орлого өндөртэй хувийн
эмнэлгийг сонгоно.
 Санхүүгийн үйлчилгээний үнийн бүртгэл – Тээврийн хэрэгслийн даатгалын
төлбөрийг бүртгэхдээ сонгосон нэг загварын суудлын автомашины 1 жилийн
даатгалын төлбөрийг бүртгэнэ. Торгууль гэх мэт нэмэлт зардлыг оруулахгүй.
 Лизингийн зээлийн өргөдлийн хураамжийг бүртгэхдээ сонгогдсон банкны
цалингийн зээлийн өргөдлийн хураамжийг судална.
4.3 Чанар нь хурдан өөрчлөгддөг бараа, үйлчилгээний үнийг судлах
Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë
10
 Чанар нь хурдан өөрчлөгддөг бараа, үйлчилгээнд дараах бараа, үйлчилгээг
хамруулж ойлгоно. Үүнд,
- ХЗХБҮА-ын Гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа бүлгийн Гэр ахуйн
цахилгаан бараа дэд бүлгийн бүх бараа, үйлчилгээг,
- Тээврийн бүлгийн тээврийн хэрэгслийн худалдан авалт дэд
бүлгийн машин, мотоциклийг,
- Холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ бүлгийн Телефон
аппарат, факсын хэрэгсэл дэд бүлгийн бүх барааг, телефон утас,
факсын үйлчилгээ дэд бүлгийн гэрийн интернэтийн үйлчилгээг,
- Амралт, чөлөөт цаг, соѐлын бараа, үйлчилгээний бүлгийн Дуу,
дүрс, гэрэл зураг, мэдээллийг боловсруулах тоног төхөөрөмж дэд
бүлгийн бүх барааг хамруулна.
 Дээрх бараа, үйлчилгээний чанар нь өөрчлөгдөх бүрт хэрэглээний сагсанд
өөрчлөлтийг тусган, үнийг нь судална.
5. Хэрэглээний үнийн индекс тооцоход ашиглах томъёо
 Практикт ихэнх үнийн индексүүд нь тогтмол бараа, үйлчилгээний сагсанд
үндэслэгддэг тул тогтмол сагстай үнийн индекс гэж нэрлэгддэг. Тогтмол
сагстай үнийн индексийг сагсны бараа, үйлчилгээнүүдийн тайлант үеийн
зардлыг суурь үеийн нийт зардалд харьцуулсан харьцаагаар тодорхойлдог:
QP
QP
=I
ici
icitc
t
0
)(
0/


(1)
энд, I(c)
t / 0 – t-үеийн с-бүлгийн (агрегатын) тогтмол сагстай үнийн индекс,
Pi t - "i" барааны t - тайлант үеийн үнэ,
Pi o - "i" барааны 0 - суурь үеийн үнэ,
Qi c - "i" барааны жин тооцсон үеийн сагс дахь тоо хэмжээ,
 - сагс дахь бүх нэр төрлийн нийлбэр дүнгийн тэмдэг
 Үнийн индексийг ихэвчлэн Пааше, Ласпейресийн үнийн индексийн томьѐогоор
тооцдог. Жин тооцсон үе нь индексийн тайлант үетэй давхцаж байдаг (c = t)
индексийг Паашегийн үнийн индекс гэдэг. ХҮИ-ийн тооцоонд тайлант үеийн
хэрэглээний бүтцийг тухай бүр тооцох боломжгүй байдаг. Иймд, жин тооцсон үе
нь индексийн суурь үетэй давхцаж байдаг учир Ласпейресийн үнийн индексийг
хэрэглэдэг. Жин тооцсон үе “с”, индексийн суурь үе “0” давхцах учир (с = 0)
дээрх томъѐо дараах хэлбэртэй болно:
QP
QP
=I
ii
iitL
ct
00
0


(2)
Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë
11
энд, IL
c t - t үеийн “с”-бүлгийн (агрегатын) Ласпейресийн индекс,
Pi t - "i" барааны t - тайлант үеийн үнэ,
Pi o - "i" барааны 0 - суурь үеийн үнэ,
Qi 0 - 0-суурь үеийн "i" барааны худалдан авсан тоо, хэмжээ,
 - сагс дахь бүх нэр төрлийн нийлбэр дүнгийн тэмдэг.
 Илэрхийлэл (2) нь суурь үеийн бараа, үйчилгээний тоо, хэмжээг тайлант үеийн
үнээр үнэлж гаргасан нийлбэрийг суурь үеийн нийт зардалд харьцуулсан
харьцаа юм. Худалдагдсан бараа, үйлчилгээний талаарх нарийн мэдээлэл
байхгүй учир бэлэн байдаг мэдээллүүд, тухайлбал суурь болон тайлант үеийн
үнэ, суурь үеийн зардлыг ашиглан дараах томъѐог гаргаж болно. Үүний тулд (2)
илэрхийллийн хүртвэр, хуваарийг Pi o -р үржүүлье:
QP
QP
P
P
=I
ii
ii
i
itL
ct
00
00
0
)(

 (3)
 Томъѐо (3)-г Ласпейресийн стандарт томъѐо гэдэг бөгөөд сагсан дахь бараа,
үйлчилгээний тайлант болон суурь үеийн үнийн өөрчлөлтийг суурь үеийн нийт
зардалд бараа, үйлчилгээний эзлэх хувийн жингээр жигнэсэн индексийг
илэрхийлнэ. Дараах хэлбэрээр илэрхийлэгдэнэ:
QP
QP
P
P
P
P
P
P
P
P
=I
ii
ii
i
i
i
i
it
it
it
itL
ct
00
00
0
1
1
2
2
1
1
))(())((





(4)
 Илэрхийлэл (4)-ийг Ласпейресийн хувиргасан индексийн томъѐо гэдэг.
Практикт Ласпейресийн стандарт, хувиргасан индексийн аль алиныг өргөн
хэрэглэдэг. Хувиргасан хэлбэр нь үнэ бүртгэх боломжгүй тохиолдолд бараа,
үйлчилгээний нэр төрлийг орлуулах, улирлын чанартай бараа, үйлчилгээний
үнэнд орлуулга хийх зэрэгт илүү дөхөмтэй байдаг.
 Хэрэглээний үнийн улсын индексийг дараах томъѐогоор тооцно.
   EEEiIiEIEIE=I
j
ii
jj
iiiii
N
i   .../*...**
212211
(5)
Энд:
I N
i - i барааны улсын индекс
1
iE -1 дүгээр аймгийн i барааны хэрэглээний жин
1
iI - 1 дүгээр аймгийн i барааны үнийн индекс
2
iE - 2 дугаар аймгийн i барааны хэрэглээний жин
2
iI - 2 дугаар аймгийн i барааны үнийн индекс
Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë
12
j
iE - j -дүгээр аймгийн i барааны хэрэглээний жин
i
I1 - j-дүгээр аймгийн i барааны үнийн индекс
j= 1….22 аймаг, нийслэлийн код
6. ХҮИ-ийг тооцох ерөнхий зарчим, дараалал
 Хэрэглээний үнийн индексийг мөрийн дагуу бараа, үйлчилгээ, баганын дагуу
нийслэл, аймгуудаас бүрдэх матрицан хүснэгтээр тооцно. Матрицын мөрийн
дагуу тухайн бараа, үйлчилгээний улсын индекс, баганы дагуу нийслэл,
аймгуудын индексийг тооцно. Матрицын дүнгээр хэрэглээний үнийн улсын
индекс байна.
6.1 ХҮИ-ийн жинг тооцох, сагс бүрдүүлэх, үнэ цуглуулах
 Аймаг, нийслэлийн түвшинд ХҮИ-ийн жинг тооцохдоо дараах дарааллыг
баримтална. Үүнд:
- ӨНЭЗС-ны үр дүнгээс бараа, үйлчилгээ бүрийн зардлыг нийслэл,
аймаг тус бүрээр тооцно.
- Өрхийн нийт зардалд 0.2 болон түүнээс дээш хувь эзлэх бараа,
үйлчилгээг сонгоно. 0.2 хувиас бага жин эзэлж буй бараа,
үйлчилгээний зардлыг ижил төстөй, төлөөлөх чадвар бүхий бараа,
үйлчилгээний зардал дээр нэмж тооцно.
- Бараа, үйлчилгээ бүрийн зардлыг тухайн аймгийн өрхийн тоогоор
жигнэн, хэрэглээний бараа, үйлчилгээний улсын жинг тооцно. Улсын
жин 10000.0-тай тэнцүү байна.
- Бүсийн жинг дээрхтэй адил зарчмаар тухайн бүсэд харьяалагдах
аймгуудын зардлыг өрхийн тоогоор нь жигнэн тооцно.
- Дээрх бараа, үйлчилгээний жагсаалтаар нийслэлийн болон аймгийн
бараа үйлчилгээний сагсыг бүрдүүлнэ. Аймгуудын сагсны нэр төрөл
адил боловч, тухайн аймгийн газар зүй, бүс нутгийн онцлогоос
шалтгаалан, бараа, үйлчилгээний тодорхойлолт өөр байж болно.
- Бараа, үйлчилгээний нэр төрлийг тодорхойлохдоо гадаад худалдааны
мэдээ, аж үйлдвэрийн мэдээ болон олон улсын өртгийн зэрэгцүүлэх
хөтөлбөрийн бараа, үйлчилгээний нэр төрөл гэх мэт статистик
мэдээллийн эх үүсвэрт тулгуурлана.
- Сонгосон бараа, үйлчилгээний үнийг сар тутам сонгосон цэгүүдээс,
тогтсон хугацаанд цуглуулан, нийслэл, аймгаас ҮСХ-нд илгээнэ.
- Үнийн мэдээллийг нэгтгэн, хянаж, бараа, үйлчилгээний үнийн
индексийг тооцно.
- Бараа, үйлчилгээний индексийг үндэслэн хэсгийн, дэд бүлгийн
индексийг тооцно.
Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë
13
- Дэд бүлгийн индекст тулгуурлан бүлгийн индексийг тооцно.
- Бүлгийн (салбарын) индексийг нэгтгэн ерөнхий индексийг тооцно.
6.2 ХҮИ-ийг тооцох
 ХҮИ-ийн тооцоог хийхдээ дараах дарааллыг баримтална. Үүнд:
- Нийслэл, аймаг бүр дээр бараа, үйлчилгээ бүрийн хувийн индексийг
тооцно.
- Бараа, үйлчилгээ бүрийн хувийн индексийг жингээр нь үржүүлэн
нийлбэрийг уг бараа, үйлчилгээний нийт жинд харьцуулан, тухайн
бараа, үйлчилгээний улсын индексийг тооцно.
- Аймгийн нийт бараа, үйлчилгээний хувийн индексийг аймгийн
харгалзах жингээр үржүүлэн, тухайн аймгийн нийт жинд харьцуулж,
аймгийн индексийг тооцно.
- Бараа, үйлчилгээ бүрийн улсын индексийг улсын дүнд эзлэх жингээр
нь үржүүлэн, нийлбэрийг улсын нийт жинд харьцуулж хэрэглээний
үнийн улсын индексийг тооцно.
- Аймаг бүрийн ерөнхий индексийг тухайн аймгийн улсын жинд эзлэх
жингээр үржүүлж, нийлбэрийг улсын нийт жинд харьцуулж
хэрэглээний үнийн улсын индексийг тооцно.
- Бараа, үйлчилгээний индекс тус бүрээр тооцсон үр дүн болон
нийслэл, аймгийн индексээр тооцсон 2 үр дүн тэнцүү байна.
- Дэд бүлэг, бүлгийн индекс тооцох зарчим аймгийн ХҮИ тооцох
зарчимтай адил байна.
- Бүсийн индекс тооцох зарчим улсын индекс тооцох зарчимтай адил
байна.
7. Бараа, үйлчилгээний үнэд орлуулга хийх аргууд
 ХҮИ тооцох явцад улирлын чанартай бараа, үйлчилгээ болон үнийг нь бүртгэх
боломжгүй болсон бараа, үйлчилгээнээс шалтгаалж, үнийн хэлбэлзэл гарч
болзошгүй байдаг. Энэ тохиолдолд дараах 2 аргыг ашиглана. Үүнд:
1. Бараа, үйлчилгээний жин жилийн турш тогтмол байх бөгөөд үнэ
бүртгэх боломжгүй саруудад хамгийн сүүлийн сард бүртгэсэн
үнийг индексийн тооцоонд ашиглах арга.
2. Бараа, үйлчилгээний жин жилийн туршид тогтмол байх бөгөөд үнэ
бүртгэх боломжгүй саруудад орхигдсон барааны үнийг тухайн
бүлгийн бүх индексийн өөрчлөлтийг ашиглан орхигдсон барааны
индексийг орлуулах арга.
Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë
14
 Индексийн тооцооны явцад үнэ эсвэл индекс нь орхигдсон тохиолдолд
орлуулгын аргыг хэрэглэнэ. Орлуулгыг бараа, үйлчилгээний үнээр эсвэл
индексээр хийнэ.
 Үнэ орхигдсон барааны үнийг 3 сараас дээш хугацаагаар орлуулан индекс
тооцохгүй. 4 дэх сараас эхлэн өөр бараа, үйлчилгээгээр солино.
7.1 Индексээр орлуулга хийх
 Орлуулгыг ил, далд гэсэн 2 аргаар хийнэ. Далд орлуулгын үед орхигдсон
индекс болон түүний жин нь тооцооноос хасагдана. Ингэж бүлгийн индекс нь
зөвхөн бэлэн байгаа индексүүдээр тооцогдох ба орхигдсон индексийг бүлгийн
индекстэй ижил авч үзнэ.
 Ил орлуулгын үед орхигдсон бараа, үйлчилгээний индекс (эсвэл үнэ) нь шууд
бичигдэх ба орлуулсан үзүүлэлтийг оруулж бүлгийн индекс (эсвэл дундаж
үнийг) тооцно.
 Үнийг орлуулахдаа заавал ил аргыг ашигладаг бол индексийн орлуулга нь ил,
далд ямар ч байж болно. Орлуулга хийхдээ индексийн хөдөлгөөн нь
харагдахуйц ил аргаар хийнэ.
 Индексийн орлуулга нь тухайн нэр төрөл, дэд бүлэг, эсвэл бүлгийн индексээр
хийгдэж болно. Тухайн нэр төрлийн үнийн өөрчлөлтөд аль нь илүү тохирохоос
хамааран ямар индекс хэрэглэхээ шийдвэрлэнэ.
 Бүлэг, дэд бүлгийн индексийн орлуулгыг ил, далд аль ч хэлбэрээр хийж болно.
Далд орлуулгын үед бүлгийн индексийг зөвхөн бэлэн байгаа индексээр
тооцно. Үүнийг жишээгээр харуулбал (Тооцоо-1):
Тооцоо-1
2015 Индекс (И)
Зардал (з) 2015 2016-I 2016-II 2016-III 2016-IV 2016-V
Бүтээгдэхүүн-A 400 100.0 110.0 104.5 113.0 103.8 107.4
Бүтээгдэхүүн-Б 600 100.0 115.0 104.3 104.2 104.0 105.3
Бүтээгдэхүүн-В 500
ИA*зA + ИБ*зБ 100 000 113 000 104 427 107 717 103 938 106 194
Өмнөх сар=100 100 113.0 104.4 107.7 103.9 106.2
 Ил орлуулгын 1-р аргын үед бүлгийн индексийг далд орлуулгынхтай ижил
аргаар тооцох бөгөөд орхигдсон индексийг бүлгийн индексээр орлуулсны дараа
бүлгийн индексийг дахин тооцно (Тооцоо-2). Энэ үед бүлгийн индекс ил
орлуулгаар өөрчлөгдөхгүй ба үр дүн нь далд орлуулгынхтай ижил байна.
Үүнийг жишээгээр харуулбал:
Тооцоо-2
Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë
15
2015I Индекс (И)
Зардал(з) 2015 2016-I 2016-II 2016-III 2016-IV 2016-V
Бүтээгд-A 400 100.0 110.0 104.5 113.0 103.8 107.4
Бүтээгд-Б 600 100.0 115.0 104.3 104.2 104.0 105.3
Бүтээгд-В 500 100.0 113.0 104.4 107.7 103.9 106.2
ИA*зA + ИБ*зБ + ИВ*зВ 150 000 169 500 156 640 161 576 55 907 159 291
Өмнөх сар=100 113.0 104.4 107.7 103.9 106.2
 Ил орлуулгын 2-р аргын үед индексийн орлуулгад бүлгийн индекс биш төстэй
бүтээгдэхүүний индексийг ашиглаж болно. А-бүтээгдэхүүнийг В
бүтээгдэхүүнтэй төстэй гэж үзэн индексийг ашиглаж В бүтээгдэхүүнд орлуулга
хэрхэн хийхийг Тооцоо 3-т харуулбал:
Тооцоо-3
2015 Индекс (И)
Зардал (з) 2015 2016-I 2016-II 2016-III 2016-IV 2016-V
Бүтээгд-A 400 100.0 110.0 104.5 113.0 103.8 107.4
Бүтээгд-Б 600 100.0 115.0 104.3 104.2 104.0 105.3
Бүтээгд-В 500 100.0 110.0 104.5 113.0 103.8 107.4
ИA*зA + ИБ*зБ + ИВ*зВ 150 000 168 000 156 700 164 239 155 862 159 897
Өмнөх сар=100 100.0 112.0 104.5 109.5 103.9 106.6
8. Индексийн шинэ, хуучин динамик эгнээг холбох
 Үнийн индекс нь нэг талаас урт хугацааны туршид үнийн цэвэр өөрчлөлтийг
хэмжих, нөгөө талаас хэрэглээний бүтцийг төлөөлөх чадвартай байх ѐстой. Урт
хугацааны үнийн өөрчлөлтийн түвшинг хэмжихийн тулд хэрэглээний ялгаатай сагс,
жин, суурь үетэй үнийн индексийг холбох шаардлага гардаг.
8.1 Шинэ динамик эгнээг суурь үетэй холбох
 Хэрэв, шинэ (2015 он) ХҮИ-ийн эгнээний суурь үеийг нийт ХҮИ-ийн суурь үе
болговол шинэ, хуучин динамик эгнээ нь суурь шинэчлэх энгийн аргаар
холбогдоно. Индексийг дараах томьѐогоор холбоно:
I
I
=K
DeccDec
cDecx
c
2010/2015
*
2015/2015
2015/2010 (6)
энд, K x
c 2015/2010 - 2010 оны XII сарын ХҮИ болон 2015 оны суурьтай ХҮИ-ийг холбох
коэффициент,
IcDec
*
2015/2015 - индексийн с-бүлгийн 2015 оны XII сарын үнийн индекс,
Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë
16
I DeccDec 2010/2015 - индексийн с-бүлгийн 2010 оны XII сарын суурьтай 2015 оны XII сарын үнийн
индекс
Илэрхийлэл (6)-гийн хүртвэр нь ямагт 100 байна. Тэгэхээр, суурь шинэчлэхэд өмнөх
үеийн индексийн цувааны сар бүрийн индексийг 2015 оны 12-р сарын нэр төрөл, дэд
бүлэг, бүлгийн индекст харьцуулна.
8.2 Хуучин динамик эгнээг суурь үетэй холбох
 Хэрэв, нийт динамик эгнээний суурь үеийг хуучин эгнээний суурь үеэр (2010-
XII сар) авах бол шинэ, хуучин цувааг хэлхээ индексээр холбоно.
III DeccDecDecctDecct 2010/2015
*
2015/
*
2010/  (7)
энд, *
2010/ DecctI - t үеийн с-бүлгийн (агрегатын) 2010 оны XII сарын суурьтай үнийн
индекс,
*
2015/ DecctI - t үеийн с-бүлгийн (агрегатын) 2015 оны XII сарын суурьтай үнийн
индекс,
I DeccDec 2010/2015 - 2015 оны XII сарын с-бүлгийн (агрегатын) 2010 оны XII сарын
суурьтай үнийн индекс
Шинэ, хуучин индексийн бүтэц (хэрэглээний сагс, жин) ялгаатай учир зөвхөн
дэд бүлэг, бүлэг, салбар, ерөнхий индексийг дээрхтэй ижил аргаар холбоно.
9. Хэрэглээний үнийн индекс тооцох практик жишээ
9.1 ХҮИ-ийг аймаг, нийслэл, улсын түвшинд тооцох
 Улаанбаатар хотод 344 бараа, үйлчилгээ, аймагт 238 бараа, үйлчилгээ, улсын
түвшинд нийт 373 бараа, үйлчилгээний нэр төрлөөр ХҮИ тооцно.
 Индексийн тооцоо нь бүлэглэлтийн систем, эрэмбийн дагуу нэр төрлийн хувийн
индекс, дэд бүлгийн индекс, бүлгийн индекс, салбарын индекс, эцэст нь
ерөнхий индексийг тооцно.
9.2 Хэрэглээний жинг тооцох
Үнийн индексийн тооцоонд хэрэглээний жин, бараа, үйлчилгээний үнэ нь чухал
үзүүлэлт юм. Хэрэглээний жинг ӨНЭЗС-наас хэрхэн тооцож гаргахыг Хүснэгт 1-д
өгөгдсөн жишээгээр үзүүлбэл: тухайн аймгийн дундаж өрхийн сард зүсээгүй талх
худалдаж авсан үнийн дүн 9 595 төг, өрхийн сарын хэрэглээний нийт зардал 991 776
төг байсан гэвэл тэдгээрийг 12 сараар үржүүлж, жилийн дундаж зардлыг тооцож
гаргана.
Манай жишээнд:
Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë
17
Жилд худалдаж авсан талхны үнийн дүн – 9 595 төг *12 сар = 115 140 төг
Нийт хэрэглээний зардлын үнийн дүн – 991 776 төг *12 сар = 11 901 312 төг
болно.
Өрхийн зүсээгүй талхны хэрэглээний жинг тооцохдоо, зарцуулсан зардлыг өрхийн
нийт зардалд харьцуулж, 100 эсвэл 10000-аар үржүүлнэ:
Манай жишээнд: 115 140 төг / 11 901 312 төг *100= 0.97 хувь болж байна.
Хүснэгт 1. Өрхийн хэрэглээний жингийн тооцоолол
Нэр төрөл
Өрхийн сарын дундаж
зардал, төг
Жилийн дундаж
зардал, төг
Өрхийн нийт
хэрэглээнд эзлэх хувь
Талх, зүсээгүй, ш 9 595 115 140 0.97
Талх, зүссэн, 600 гр, ш 7 676 92 112 0.77
... …. …. ….
Нийт зардал 991 776 11 901 312 100
9.3 Барааны хувийн индекс тооцох
Нийслэл болон аймгуудын Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн
талх, нарийн боов дэд бүлгийн 2015 оны саруудын дундаж үнэ болон 2016 оны I-III
сарын үнэ болон жин өгөгдсөн гэж үзвэл:
Хүснэгт 2. Өрхийн хэрэглээний жин
Нэр төрөл Улсын жин БӨ ГО ЗА УВ ХО ... УБ
Дэд бүлэг 349.0 3.3 2.8 3.7 4.5 4.5 212.3
Талх, зүсээгүй, ш 111.7 1.3 1.4 2.7 2 1.4 ... 51.6
Талх, зүссэн, 600 гр, ш 41.2 ... 41.2
Хар талх, 300 гр, ш 10.3 ... 10.3
Гурилан боов, Зүсмэл, 900 гр 34 ... 34
Гурилан боов, орон нутгийн 114.9 0.3 1.1 0.8 1.8 1.9 ... 51
Жигнэмэг, 100 гр, дотоодын
үйлдвэрийн
8.9 ... 8.9
Жигнэмэг, 150-180 гр,
импортын
18.8 1.7 0.3 0.2 0.7 1.2 ... 6.1
Бялуу, 9 инч, кремтэй 9.2 ... 9.2
Улсын жин нийслэл болон аймгуудын жингийн нийлбэр байна. Тухайн бараанд
харгалзах жин байхгүй байгаа нь тус аймагт тухайн барааны хэрэглээ байхгүй буюу
хэрэглээний сагсанд сонгогдоогүйг илэрхийлнэ. Аймгийн бараа, үйлчилгээний сагсанд
Худалдаж авсан талхны үнийн дүн
Талхны жин = х 100
Өрхийн жилийн нийт зардал
Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë
18
ороогүй боловч, нийслэлийнхэд багтсан бараа, үйлчилгээний хувьд нийслэлийн жин
тухайн бараа үйлчилгээний улсын жинг бүрдүүлнэ. Хүснэгт 2-т зүссэн талх зөвхөн
Улаанбатар хотод жинтэй байгаа учир улсын жин нь Улаанбаатар хотын жинтэй адил
байна. Жин бүхий бараа, үйлчилгээ бүр дээр хувийн индекс тооцно.
Хүснэгт 3. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ
Нэр төрөл
БӨ ... УБ
2015 2016-I 2016-II 2016-III ... 2015 2016-I 2016-II 2016-III
Талх, зүсээгүй, ш 1 180 1 266 1 316 1 300 ... 1 085 1 111 1 112 1 137
Талх, зүссэн, 600 гр, ш ... 1 200 1 232 1 229 1 233
Хар талх, 300 гр, ш ... 876 877 876 875
Гурилан боов, Зүсмэл, 900 гр ... 2 695 2 728 2 728 2 701
Гурилан боов, орон нутгийн 1 169 1 266 1 200 1 200 ... 2 735 2 741 2 741 2 766
Жигнэмэг, 100 гр, дотоодын
үйлдвэрийн ... 383 413 413 413
Жигнэмэг, 150-180 гр,
импортын 584 593 593 583 ... 709 725 729 728
Бялуу, 9 инч, кремтэй ... 20 110 20 266 20 266 20 266
Хүснэгт 4-т нийслэл, аймгуудын бараа, үйлчилгээний хувийн индексийг тооцсон
байна. Нэр төрөл тус бүрийн тайлант болон өмнөх сарын харьцаа
P
P
ijt
ijt
)(
1
юм.
Жишээ нь, Баян-Өлгий аймгийн зүсээгүй талхны үнийн индекс нь
9.103)100
1266
1316
()(
1
2

P
P
ji
ji
хувь буюу 2016 оны II сард зүсээгүй талхны үнэ 2016 оны
I сараас 3.9 хувиар өссөн байна.
Хүснэгт 4. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн хувийн индекс
Нэр төрөл
БӨ ... УБ
2016-I 2016-II 2016-III ... 2016-I 2016-II 2016-III
Талх, зүсээгүй, ш 107.3 103.9 98.8 ... 102.4 100.1 102.2
Талх, зүссэн, 600 гр, ш ... 102.7 99.8 100.3
Хар талх, 300 гр, ш ... 100.1 99.9 99.9
Гурилан боов, Зүсмэл, 900 гр ... 101.2 100.0 99.0
Гурилан боов, орон нутгийн 108.3 94.8 100.0 ... 100.2 100.0 100.9
Жигнэмэг, 100 гр, дотоодын
үйлдвэрийн
... 107.8 100.0 100.0
Жигнэмэг, 150-180 гр,
импортын
101.5 100.0 98.3 ... 102.3 100.6 99.9
Бялуу, 9 инч, кремтэй ... 100.8 100.0 100.0
Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë
19
 Ласпейресийн хувиргасан индексийн үед өмнөх сард харьцуулж тооцдог бол
стандарт индексээр тооцож байгаа үед бүх үнийг суурь үе рүү шилжүүлж
тооцдог. Жишээлбэл: 2016 оны II сарын зүсээгүй талхны 2015 он буюу суурь
үетэй харьцуулсан үнийн индексийг тооцох бол:
))((
0
1
1
2
2
i
i
i
iL
c
P
P
P
P
=I = 5.111
100
9.1033.107
100
.2016/.20162015/.2016
2015/.2016 



 IIII
II
II
I
Харин 2016 оны III сарынхыг:
1.110
100
5.1118.98
))()((
0
1
1
2
2
3



P
P
P
P
P
P
=I
i
i
i
i
i
iL
ct гэх мэт тооцно.
9.4 Дэд бүлгийн индекс тооцох
 Дэд бүлгийн үнийн индексийг тооцохын тулд Хүснэгт-3-т өгөгдсөн нэр төрөл тус
бүрийн үнийн хувийн индексийг жингээр нь үржүүлж нийлбэрийг нь тухайн дэд
бүлгийн нийт жинд харьцуулж тооцно. Баян-Өлгий аймгийн хувьд тооцвол:
Талх, нарийн
боовны дэд
бүлгийн үнийн
индекс
= 3.104
7.13.03.1
7.15.1013.03.1083.13.107



 Бараа, үйлчилгээний болон дэд бүлгүүдийн улсын индексийг тооцохдоо
нийслэл, аймгуудын индексийг харгалзах жингээр үржүүлэн, нийт жинд
харьцуулна.
Талх, нарийн
боовны дэд
бүлгийн
улсын индекс
=
3.212...5.45.47.38.23.3
3.2128.101...5.49.1065.41.1087.37.1078.29.1063.33.104


= 103.1
Хүснэгт 5. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн дэд бүлгийн индекс
Нэр төрөл БӨ ГО ЗА УВ ХО ... УБ
Улсын
индекс
Дэд бүлгийн индекс 104.3 106.9 107.7 108.1 106.9 ... 101.8 103.1
Талх, зүсээгүй, ш 107.3 100.0 106.0 112.5 112.5 ... 102.4 104.8
Талх, зүссэн, 600 гр, ш ... 102.7 102.7
Хар талх, 300 гр, ш ... 100.2 100.2
Гурилан боов, Зүсмэл,
900 гр
...
101.2 101.2
Гурилан боов, орон
нутгийн
108.3 113.6 114.6 106.8 107.4 ... 100.2 102.4
Жигнэмэг, 100 гр,
дотоодын үйлдвэрийн
... 107.7 107.7
Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë
20
Жигнэмэг, 150-180 гр,
импортын
101.5 112.5 101.2 100.0 100.0 ... 102.3 101.7
Бялуу, 9 инч, кремтэй ... 100.8 100.8
Талх, нарийн боовны үнийн индекс улсын түвшинд 3.1 хувиар өссөнийг тооцлоо. Энэ
маягаар дэд бүлгийн индексийг ХЗХБҮА-ын 4 болон 3 оронгийн түвшинд тооцно.
9.5 Бүлгийн индекс тооцох
Дэд бүлгүүд нийлж бүлэг болох бөгөөд бүлгийн индексийг хэрхэн тооцохыг авч үзье.
Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн дэд бүлгүүдийн жин, 2016 оны I
сарыг 2015 онтой харьцуулсан үнийн индексүүд өгөгдсөн гэж үзье.
Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë
21
Хүснэгт 6. Хэрэглээний бараа, үйлчилгээний бүлэг, дэд бүлгийн жин
Бүлэг, дэд бүлэг
Улсын
жин БӨ ГО ЗА УВ ХО ... УБ
01. Хүнсний бараа, согтууруулах
бус ундаа
2 607.3 58.2 27.3 32.8 55.2 51.0 ... 1441.8
01.1 Хүнсний бараа 2 459.5 53.2 26.2 31.3 53.2 48.0 ... 1363.6
01.1.1 Талх, гурил, будаа 732.4 14.6 8.9 11.7 21.1 18.4 ... 362.7
01.1.2 Мах, махан бүтээгдэхүүн 838.1 15.1 9.2 8.9 17.5 13.0 ... 507.2
01.1.3 Загас, далайн бүтээгдэхүүн 15.6 0.1 0.1 0.1 0.0 0.1 ... 12.4
01.1.4 Сүү, сүүн бүтээгдэхүүн,
өндөг
293.4 7.9 1.9 3.0 5.2 4.7 ... 189.5
01.1.5 Төрөл бүрийн өөх, тос 88.8 2.4 0.6 1.1 1.3 1.8 ... 45.2
01.1.6 Жимс, жимсгэнэ 97.1 3.1 0.7 0.7 1.4 1.5 ... 51.0
01.1.7 Хүнсний ногоо 221.4 3.8 2.1 3.9 3.5 3.8 ... 122.7
01.1.8 Саахар, жимсний чанамал,
зөгийн бал, чихэр, шоколад
142.4 5.5 2.5 1.7 2.7 4.2 ... 58.9
01.1.9 Хүнсний бусад бүтээгдэхүүн 30.4 0.6 0.2 0.2 0.5 0.6 ... 13.9
01.2 Согтууруулах бус ундаа 147.8 5.0 1.1 1.5 2.1 3.0 ... 78.2
01.2.1 Бүх төрлийн кофе, цай, какао 54.2 3.4 0.4 0.5 1.5 1.6 ... 28.4
01.2.2 Рашаан ус, ундаа, жимсний
болон ногооны шүүс
93.6 1.5 0.7 1.0 0.5 1.4 ... 49.8
Хүснэгт 7. Хэрэглээний бараа, үйлчилгээний бүлэг, дэд бүлгийн индекс
Бүлэг, дэд бүлэг БӨ ГО ЗА УВ ХО ... УБ
Улсын
индекс
01. Хүнсний бараа, согтууруулах
бус ундаа
95.9 92.7 92.6 96.4 94.8 ... 95.1 95.4
01.1 Хүнсний бараа 95.7 92.2 92.2 96.3 94.6 ... 94.5 95.0
01.1.1 Талх, гурил, будаа 103.1 102.1 103.8 100.6 105.3 ... 101.8 102.7
01.1.2 Мах, махан бүтээгдэхүүн 80.3 72.7 69.9 82.2 73.4 ... 83.8 82.0
01.1.3 Загас, далайн бүтээгдэхүүн 100.4 118.2 94.5 101.9 95.9 ... 99.5 99.8
01.1.4 Сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг 109.4 111.6 113.7 125.7 107.6 ... 98.9 103.0
01.1.5 Төрөл бүрийн өөх, тос 101.0 104.2 100.0 103.3 99.7 ... 101.1 100.8
01.1.6 Жимс, жимсгэнэ 92.4 107.9 103.0 99.2 90.7 ... 101.0 101.0
01.1.7 Хүнсний ногоо 93.9 95.3 83.4 89.6 92.5 ... 101.2 98.2
01.1.8 Саахар, жимсний чанамал,
зөгийн бал, чихэр, шоколад
99.2 101.2 100.3 98.9 99.1 ... 99.9 99.9
01.1.9 Хүнсний бусад бүтээгдэхүүн 99.9 106.7 99.9 107.1 101.6 ... 101.9 102.7
01.2 Согтууруулах бус ундаа 97.5 104.4 102.0 100.0 98.8 ... 105.0 103.0
01.2.1 Бүх төрлийн кофе, цай, какао 95.8 105.7 101.8 100.0 95.5 ... 109.1 104.8
01.2.2 Рашаан ус, ундаа, жимсний
болон ногооны шүүс
101.3 103.6 102.2 100.1 102.6 ... 102.7 102.0
Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн индексийг дэд бүлгүүдийн үнийн
индексийг тэдгээрийн жингээр жигнэсэн дунджаар тооцно. Баян-Өлгий аймгийн хувьд
тооцвол:
Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë
22
Хүнсний
барааны
дэд
бүлгийн
индекс
= 


6.05.58.31.34.29.71.01.156.14
6.09.995.52.998.39.931.34.924.20.1019.74.1091.04.1001.153.806.141.103
7.95
Согтууруулах бус
ундааны дэд
бүлгийн үнийн
индекс
= 5.97
5.14.3
5.13.1014.38.95



Хүнсний бараа,
согтууруулах бус
ундааны дэд
бүлгийн үнийн
индекс
= 9.95
0.52.53
0.55.972.537.95



Баян-Өлгий аймгийн хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн индекс 4.1
хувиар буурчээ. Дээрх дарааллаар нийслэл болон бусад аймгийн индексийг тооцно.
9.6 Хэрэглээний үнийн ерөнхий индексийг тооцох
 Нийслэл, аймгийн хэрэглээний үнийн ерөнхий индексийг дээрхтэй адилаар
салбарын (бүлгүүдийн) үнийн индексийг тэдгээрийн жингээр жигнэж тооцно.
 Аймаг тус бүрийн хэрэглээний үнийн ерөнхий индексийг улсын дүнд эзлэх
зардлын жингээр нь жигнэж, улсын нэгдсэн индексийг тооцож гаргана.
Хүснэгт 8. Хэрэглээний бараа, үйлчилгээний бүлгийн жин
Бүлэг, дэд бүлэг
Улсын
жин БӨ ГО ЗА УВ ХО ... УБ
01. Хүнсний бараа, согтууруулах
бус ундаа
2 607.3 58.2 27.3 32.8 55.2 51.0 ... 1441.8
2. Согтууруулах ундаа, тамхи 440.7 10.7 3.6 5.4 5.7 7.6 ... 301.7
3. Хувцас, бөс бараа, гутал 1 656.9 89.1 29.7 28.0 34.9 39.4 ... 677.4
4. Орон сууц, ус, цахилгаан, хийн
болон бусад түлш
931.6 29.5 13.2 12.4 18.1 15.7 ... 543.6
5. Гэр ахуйн тавилга, гэр ахуйн
бараа
493.7 26.3 6.4 7.7 11.6 14.2 ... 194.4
6. Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ 358.4 13.5 3.6 7.3 6.9 8.6 ... 185.3
7. Тээвэр 1 441.2 48.9 16.1 15.2 25.3 25.6 ... 802.4
8. Холбооны хэрэгсэл, шуудангийн
үйлчилгээ
436.8 11.7 5.0 6.6 6.5 10.2 ... 241.3
9. Амралт, чөлөөт цаг, соѐлын
бараа, үйлчилгээ
307.9 9.8 3.3 4.6 4.3 5.8 ... 174.5
10. Боловсролын үйлчилгээ 479.6 17.0 8.7 6.6 11.2 10.6 ... 249.7
11. Зочид буудал, нийтийн хоол,
дотуур байрны үйлчилгээ
301.3 9.3 1.6 1.0 1.8 2.5 ... 235.6
12. Бусад бараа, үйлчилгээ 544.6 17.8 6.4 8.7 8.2 10.4 ... 280.1
Нийт 10 000.0 341.9 125.1 136.4 189.8 201.6 5327.7
Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë
23
Хүснэгт 9. Хэрэглээний бараа, үйлчилгээний бүлгийн индекс
Бүлэг, дэд бүлэг БӨ ГО ЗА УВ ХО ... УБ
Улсын
индекс
01. Хүнсний бараа, согтууруулах
бус ундаа 95.9 92.7 92.6 96.4 94.8
...
95.1 95.4
2. Согтууруулах ундаа, тамхи 99.9 101.3 101.4 99.2 99.8 ... 100.2 100.2
3. Хувцас, бөс бараа, гутал 100.3 102.2 104.2 101.4 93.7 ... 101.3 101.8
4. Орон сууц, ус, цахилгаан, хийн
болон бусад түлш 95.3 110.5 101.1 101.9 95.2
...
99.9 100.8
5. Гэр ахуйн тавилга, гэр ахуйн
бараа 93.3 103.1 101.1 99.6 99.7
...
101.5 101.3
6. Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ 103.3 100.5 99.8 99.1 100.0 ... 102.2 101.6
7. Тээвэр 95.1 95.8 95.9 91.5 92.4 ... 95.6 95.9
8. Холбооны хэрэгсэл, шуудангийн
үйлчилгээ 97.1 99.7 99.8 98.9 100.0
...
99.6 99.6
9. Амралт, чөлөөт цаг, соѐлын
бараа, үйлчилгээ 100.6 101.3 100.6 103.1 100.0
...
103.5 102.0
10. Боловсролын үйлчилгээ 105.9 117.1 115.0 105.9 105.8 ... 114.4 113.3
11. Зочид буудал, нийтийн хоол,
дотуур байрны үйлчилгээ 87.5 101.8 100.4 107.8 100.0
...
100.4 100.2
12. Бусад бараа, үйлчилгээ 100.4 100.5 102.0 102.7 102.0 ... 99.2 100.3
Нийт 97.8 101.0 99.7 98.7 96.5 ... 99.1 99.4
ХҮУИ= 4.99
7.5327...6.2018.1894.1361.1259.341
7.53271.99...6.2015.968.1897.984.1367.991.1250.1019.3418.97



Хэрэглээний үнийн улсын индексийг аймгуудын ерөнхий индексийг харгалзах жингээр
жигнэн тооцохоос гадна улсын бүлгийн индексүүдийг нэгтгэн тооцож болно.
ХҮУИ=
4.3587.4936.9319.16567.4403.2607
4.3586.1017.4933.1016.9318.1009.16568.1017.4402.1003.26074.95


4.99
6.5443.3016.4799.3078.4362.1441
6.5443.1003.3012.1006.4793.1139.3070.1028.4366.992.14419.95



Хэрэглээний үнийн улсын индекс 99.4 хувь буюу 0.6 хувиар буурсан байна.

More Related Content

What's hot

урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл Bachkana Enhbat
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 3 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 3 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 3 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 3 ШИДС Chuluun Zulaa
 
нөхөрлөл.Pptx
нөхөрлөл.Pptxнөхөрлөл.Pptx
нөхөрлөл.PptxI Student
 
Lecture11
Lecture11Lecture11
Lecture11Bbujee
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16Tj Crew
 
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...Adilbishiin Gelegjamts
 
Lecture 13,14
Lecture 13,14Lecture 13,14
Lecture 13,14Bbujee
 
Я.Баярцэцэг Д.Болортуяа - Дампуурлын эрсдэлийн загварыг тодорхойлох нь
Я.Баярцэцэг Д.Болортуяа - Дампуурлын эрсдэлийн загварыг тодорхойлох ньЯ.Баярцэцэг Д.Болортуяа - Дампуурлын эрсдэлийн загварыг тодорхойлох нь
Я.Баярцэцэг Д.Болортуяа - Дампуурлын эрсдэлийн загварыг тодорхойлох ньbatnasanb
 
Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4ariunubu
 
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шинлекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шинByambadrj Myagmar
 
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжAdilbishiin Gelegjamts
 
Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1Gunjargal
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 2 Шинэ Иргэншил Дээд Сургууль
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 2 Шинэ Иргэншил Дээд СургуульНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 2 Шинэ Иргэншил Дээд Сургууль
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 2 Шинэ Иргэншил Дээд СургуульChuluun Zulaa
 
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь Azzaya L
 

What's hot (20)

урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
 
Lecture 7
Lecture 7Lecture 7
Lecture 7
 
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulaltSanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 3 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 3 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 3 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 3 ШИДС
 
буяа нбб үндэс
буяа нбб үндэсбуяа нбб үндэс
буяа нбб үндэс
 
нөхөрлөл.Pptx
нөхөрлөл.Pptxнөхөрлөл.Pptx
нөхөрлөл.Pptx
 
Lecture11
Lecture11Lecture11
Lecture11
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16
 
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
 
Lecture 13,14
Lecture 13,14Lecture 13,14
Lecture 13,14
 
Я.Баярцэцэг Д.Болортуяа - Дампуурлын эрсдэлийн загварыг тодорхойлох нь
Я.Баярцэцэг Д.Болортуяа - Дампуурлын эрсдэлийн загварыг тодорхойлох ньЯ.Баярцэцэг Д.Болортуяа - Дампуурлын эрсдэлийн загварыг тодорхойлох нь
Я.Баярцэцэг Д.Болортуяа - Дампуурлын эрсдэлийн загварыг тодорхойлох нь
 
Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4
 
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шинлекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
 
Ppe
PpePpe
Ppe
 
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
 
Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1
 
бодлого
бодлогободлого
бодлого
 
Бүлэг6
Бүлэг6Бүлэг6
Бүлэг6
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 2 Шинэ Иргэншил Дээд Сургууль
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 2 Шинэ Иргэншил Дээд СургуульНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 2 Шинэ Иргэншил Дээд Сургууль
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 2 Шинэ Иргэншил Дээд Сургууль
 
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
 

Similar to Qm122 notes2e

Lecture 13,14
Lecture 13,14Lecture 13,14
Lecture 13,14Bbujee
 
Зардлын бүртгэл Лекц 13. 14
Зардлын бүртгэл Лекц 13. 14Зардлын бүртгэл Лекц 13. 14
Зардлын бүртгэл Лекц 13. 14Bbujee
 
Зардлын бүртгэл Лекц 15, 16
Зардлын бүртгэл Лекц 15, 16Зардлын бүртгэл Лекц 15, 16
Зардлын бүртгэл Лекц 15, 16Bbujee
 
Микро эдийн засаг-2
Микро эдийн засаг-2Микро эдийн засаг-2
Микро эдийн засаг-2Ikhzasag SEZS
 
Lecture 2
Lecture 2Lecture 2
Lecture 2Bbujee
 
MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020hicheel2020
 
ЭЗШ-ний арга, аргачлал
ЭЗШ-ний арга, аргачлалЭЗШ-ний арга, аргачлал
ЭЗШ-ний арга, аргачлалByambadrj Myagmar
 
Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021hicheel2020
 
Econl9.2020 2020on
Econl9.2020 2020onEconl9.2020 2020on
Econl9.2020 2020onhicheel2020
 
Macro L2.2019 -2020
Macro L2.2019 -2020Macro L2.2019 -2020
Macro L2.2019 -2020hicheel2020
 
Macro l2. 2021 2022
Macro l2. 2021 2022Macro l2. 2021 2022
Macro l2. 2021 2022ssuserca5598
 
дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1Munkhtur Davaanyam
 
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮНД.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮНNomuuntk
 
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүйзардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүйEnebish Vandandulam
 

Similar to Qm122 notes2e (20)

Macrol3.2020 2021
Macrol3.2020  2021Macrol3.2020  2021
Macrol3.2020 2021
 
Macrol3.2021 2022
Macrol3.2021  2022Macrol3.2021  2022
Macrol3.2021 2022
 
Lecture 13,14
Lecture 13,14Lecture 13,14
Lecture 13,14
 
Зардлын бүртгэл Лекц 13. 14
Зардлын бүртгэл Лекц 13. 14Зардлын бүртгэл Лекц 13. 14
Зардлын бүртгэл Лекц 13. 14
 
Зардлын бүртгэл Лекц 15, 16
Зардлын бүртгэл Лекц 15, 16Зардлын бүртгэл Лекц 15, 16
Зардлын бүртгэл Лекц 15, 16
 
Микро эдийн засаг-2
Микро эдийн засаг-2Микро эдийн засаг-2
Микро эдийн засаг-2
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
Macro l 2
Macro l 2Macro l 2
Macro l 2
 
Lekts 6
Lekts 6Lekts 6
Lekts 6
 
Lecture 2
Lecture 2Lecture 2
Lecture 2
 
MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020
 
ЭЗШ-ний арга, аргачлал
ЭЗШ-ний арга, аргачлалЭЗШ-ний арга, аргачлал
ЭЗШ-ний арга, аргачлал
 
Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Lesson#1
Lesson#1Lesson#1
Lesson#1
 
Econl9.2020 2020on
Econl9.2020 2020onEconl9.2020 2020on
Econl9.2020 2020on
 
Macro L2.2019 -2020
Macro L2.2019 -2020Macro L2.2019 -2020
Macro L2.2019 -2020
 
Macro l2. 2021 2022
Macro l2. 2021 2022Macro l2. 2021 2022
Macro l2. 2021 2022
 
дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1
 
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮНД.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
 
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүйзардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
 

More from Tuul Tuul

2019 12etses
2019 12etses2019 12etses
2019 12etsesTuul Tuul
 
2018 12etses
2018 12etses2018 12etses
2018 12etsesTuul Tuul
 
2017 12etses
2017 12etses2017 12etses
2017 12etsesTuul Tuul
 
2016 12etses
2016 12etses2016 12etses
2016 12etsesTuul Tuul
 
Bbs11 ppt ch19
Bbs11 ppt ch19Bbs11 ppt ch19
Bbs11 ppt ch19Tuul Tuul
 
Bbs11 ppt ch17
Bbs11 ppt ch17Bbs11 ppt ch17
Bbs11 ppt ch17Tuul Tuul
 
Bbs11 ppt ch16
Bbs11 ppt ch16Bbs11 ppt ch16
Bbs11 ppt ch16Tuul Tuul
 
Bbs11 ppt ch14
Bbs11 ppt ch14Bbs11 ppt ch14
Bbs11 ppt ch14Tuul Tuul
 
Bbs11 ppt ch13
Bbs11 ppt ch13Bbs11 ppt ch13
Bbs11 ppt ch13Tuul Tuul
 
Bbs11 ppt ch12
Bbs11 ppt ch12Bbs11 ppt ch12
Bbs11 ppt ch12Tuul Tuul
 
Bbs11 ppt ch11
Bbs11 ppt ch11Bbs11 ppt ch11
Bbs11 ppt ch11Tuul Tuul
 
Bbs11 ppt ch10
Bbs11 ppt ch10Bbs11 ppt ch10
Bbs11 ppt ch10Tuul Tuul
 
Bbs11 ppt ch08
Bbs11 ppt ch08Bbs11 ppt ch08
Bbs11 ppt ch08Tuul Tuul
 
Bbs11 ppt ch07
Bbs11 ppt ch07Bbs11 ppt ch07
Bbs11 ppt ch07Tuul Tuul
 
Bbs11 ppt ch06
Bbs11 ppt ch06Bbs11 ppt ch06
Bbs11 ppt ch06Tuul Tuul
 
Bbs11 ppt ch05
Bbs11 ppt ch05Bbs11 ppt ch05
Bbs11 ppt ch05Tuul Tuul
 
Bbs11 ppt ch04
Bbs11 ppt ch04Bbs11 ppt ch04
Bbs11 ppt ch04Tuul Tuul
 
Bbs11 ppt ch03
Bbs11 ppt ch03Bbs11 ppt ch03
Bbs11 ppt ch03Tuul Tuul
 
Bbs11 ppt ch02
Bbs11 ppt ch02Bbs11 ppt ch02
Bbs11 ppt ch02Tuul Tuul
 

More from Tuul Tuul (20)

2019 12etses
2019 12etses2019 12etses
2019 12etses
 
2018 12etses
2018 12etses2018 12etses
2018 12etses
 
2017 12etses
2017 12etses2017 12etses
2017 12etses
 
2016 12etses
2016 12etses2016 12etses
2016 12etses
 
Jishee
JisheeJishee
Jishee
 
Bbs11 ppt ch19
Bbs11 ppt ch19Bbs11 ppt ch19
Bbs11 ppt ch19
 
Bbs11 ppt ch17
Bbs11 ppt ch17Bbs11 ppt ch17
Bbs11 ppt ch17
 
Bbs11 ppt ch16
Bbs11 ppt ch16Bbs11 ppt ch16
Bbs11 ppt ch16
 
Bbs11 ppt ch14
Bbs11 ppt ch14Bbs11 ppt ch14
Bbs11 ppt ch14
 
Bbs11 ppt ch13
Bbs11 ppt ch13Bbs11 ppt ch13
Bbs11 ppt ch13
 
Bbs11 ppt ch12
Bbs11 ppt ch12Bbs11 ppt ch12
Bbs11 ppt ch12
 
Bbs11 ppt ch11
Bbs11 ppt ch11Bbs11 ppt ch11
Bbs11 ppt ch11
 
Bbs11 ppt ch10
Bbs11 ppt ch10Bbs11 ppt ch10
Bbs11 ppt ch10
 
Bbs11 ppt ch08
Bbs11 ppt ch08Bbs11 ppt ch08
Bbs11 ppt ch08
 
Bbs11 ppt ch07
Bbs11 ppt ch07Bbs11 ppt ch07
Bbs11 ppt ch07
 
Bbs11 ppt ch06
Bbs11 ppt ch06Bbs11 ppt ch06
Bbs11 ppt ch06
 
Bbs11 ppt ch05
Bbs11 ppt ch05Bbs11 ppt ch05
Bbs11 ppt ch05
 
Bbs11 ppt ch04
Bbs11 ppt ch04Bbs11 ppt ch04
Bbs11 ppt ch04
 
Bbs11 ppt ch03
Bbs11 ppt ch03Bbs11 ppt ch03
Bbs11 ppt ch03
 
Bbs11 ppt ch02
Bbs11 ppt ch02Bbs11 ppt ch02
Bbs11 ppt ch02
 

Qm122 notes2e

  • 1. ҮСХ-ны даргын 2016 оны 12 сарын 22-ны өдрийн A/71 тоот тушаалын хавсралт “Хэрэглээний үнийн индекс” тооцох аргачлал Улаанбаатар хот, 2016 он
  • 2. Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë 2 АГУУЛГА 1. Нийтлэг үндэслэл............................................................................................................3 2. Хэрэглээний үнийн индекс тооцоход ашиглах ойлголт, тодорхойлолт, мэдээллийн эх үүсвэр ..............................................................................................................................3 2.1 Ойлголт, тодорхойлолт..............................................................................................3 2.2 Мэдээллийн эх үүсвэр................................................................................................4 2.3. Тооцооллын арга зүй ................................................................................................4 2.3.1 Хэрэглээний сагс бүрдүүлэх................................................................................4 2.3.2 Хэрэглээний бараа, үйлчилгээний жинг тооцох .................................................5 2.3.3 Хэрэглээний бараа, үйлчилгээний суурь үеийн үнийг тооцох...........................5 2.3.4 Хэрэглээний үнийн индекс тооцох томьѐо .........................................................5 3. Индексийн тооцоонд ашиглах ангилал..........................................................................5 4. Үнийн мэдээлэл цуглуулах .............................................................................................6 4.1 Үнийн мэдээлэл цуглуулах цэгүүдийг сонгох, хугацааг тогтоох, үнэ цуглуулах.....6 4.2 Үйлчилгээний салбарын үнэ, тарифыг цуглуулахад баримтлах зарим онцлог .....7 4.3 Чанар нь хурдан өөрчлөгддөг бараа, үйлчилгээний үнийг судлах .........................9 5. Хэрэглээний үнийн индекс тооцоход ашиглах томъѐо...............................................10 6. ХҮИ-ийг тооцох ерөнхий зарчим, дараалал ..............................................................12 6.1 ХҮИ-ийн жинг тооцох, сагс бүрдүүлэх, үнэ цуглуулах ...........................................12 6.2 ХҮИ-ийг тооцох.........................................................................................................13 7. Бараа, үйлчилгээний үнэд орлуулга хийх аргууд........................................................13 7.1 Индексээр орлуулга хийх.........................................................................................14 8. Индексийн шинэ, хуучин динамик эгнээг холбох ........................................................15 8.1 Шинэ динамик эгнээг суурь үетэй холбох...............................................................15 8.2 Хуучин динамик эгнээг суурь үетэй холбох...........................................................16 9. Хэрэглээний үнийн индекс тооцох практик жишээ.....................................................16 9.1 ХҮИ-ийг аймаг, нийслэл, улсын түвшинд тооцох ...................................................16 9.2 Хэрэглээний жинг тооцох.........................................................................................16 9.3 Барааны хувийн индекс тооцох...............................................................................17 9.4 Дэд бүлгийн индекс тооцох......................................................................................19 9.5 Бүлгийн индекс тооцох.............................................................................................20 9.6 Хэрэглээний үнийн ерөнхий индексийг тооцох ......................................................22
  • 3. Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë 3 1. Нийтлэг үндэслэл Хэрэглээний үнийн индекс (ХҮИ) нь хэрэглэгчийн худалдаж авсан бараа болон үйлчлүүлсэн үйлчилгээний үнийн ерөнхий өөрчлөлтийг харуулдаг харьцангуй үзүүлэлт юм. ХҮИ-ийн зорилго нь хүн амаас үйлдвэрлэлийн бус зориулалтаар хэрэглэсэн бараа, үйлчилгээний үнийн ерөнхий түвшний цаг хугацааны өөрчлөлтийг судладаг1 . ХҮИ нь инфляцийн түвшинг тодорхойлдог гол үзүүлэлт бөгөөд төрийн санхүү, мөнгө зээлийн бодлогыг хэрэгжүүлэх, эдийн засагт үнийн судалгаа хийж, таамаглал дэвшүүлэх, хүн амын цалин, тэтгэвэр, тэтгэмж бусад орлогын хэмжээг индексжүүлэхэд тооцооны гол үзүүлэлт болдог. Түүнчлэн ХҮИ-ийг макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн нэг болох дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн аргын тооцоонд болон эцсийн ашиглалтын тооцооны өрхийн аж ахуйн эцсийн хэрэглээний зардлыг зэрэгцүүлэх үнэд шилжүүлэхэд ашиглана. Хүн амын тархалт, нас хүйсийн бүтэц, өрхийн орлогын түвшин, бараа, үйлчилгээний чанар зэрэг хүчин зүйлсийн өөрчлөлтөөс өрхийн хэрэглээний бүтэц байнга өөрчлөгдөж байдаг. Иймд, ХҮИ-ийн төлөөлөх чадварыг хадгалах түүнчлэн Олон улсын байгууллагуудаас гаргасан “Хэрэглээний үнийн индекс” гарын авлагад зөвлөсний дагуу хэрэглээний суурь үе, сагс, жинг 5 жил тутам шинэчлэн тооцож байна. Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 2 дугаар бүлгийн 6 дугаар зүйлийн 1.1.б хэсэгт инфляцийн түвшин, хэрэглээний үнийг албан ѐсны статистик үзүүлэлт гэж заасан байдаг. 2. Хэрэглээний үнийн индекс тооцоход ашиглах ойлголт, тодорхойлолт, мэдээллийн эх үүсвэр 2.1 Ойлголт, тодорхойлолт Хэрэглээний үнийн индексийн тооцоонд шаардлагатай үзүүлэлтийн ойлголт, тодорхойлолтыг дараах байдлаар ойлгоно.  Хэрэглээний сагс гэж үнийн индекс тооцох зорилгоор бүрдүүлсэн дундаж өрхийн хэрэглээг төлөөлөх чадвартай, хүн амын өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний нэр төрлийн жагсаалтыг ойлгоно. 1 Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1987 оны тогтоол
  • 4. Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë 4  Хэрэглээний бараа, үйлчилгээний жин гэж өрхийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нийт зардалд тухайн бараа, үйлчилгээний зардлын эзлэх хувийг хэлнэ.  Суурь үе гэж индексийн утгыг нэгж буюу 100-тай тэнцүү гэж сонгож авсан үеийг хэлнэ.  Тайлант үе гэж үнийн мэдээлэл цуглуулах тухайн сарыг хэлнэ.  Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээ гэж Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа (ӨНЭЗС)-ны үр дүнд 0.2 болон түүнээс дээш хувийн жин эзэлж буй бараа, үйлчилгээг ойлгоно.  Хүн амыг хэрэглээг төлөөлөхөд зайлшгүй шаардлагатай бараа, үйлчилгээ гэж ӨНЭЗС-ны үр дүнд 0.2 хувийг эзлээгүй ч, тухайн бүлэг, дэд бүлгийн хэрэглээг төлөөлөхөд зайлшгүй орох шаардлагатай гэж үзсэн бараа, үйлчилгээг ойлгоно. 2.2 Мэдээллийн эх үүсвэр  Хэрэглээний сагсанд хамрагдах бараа, үйлчилгээг сонгох, тэдгээрийн жинг тооцох мэдээллийн гол эх үүсвэр нь ӨНЭЗС байна. ӨНЭЗС-ны үр дүнгээс гадна, нөөц ашиглалтыг хүснэгтийн өрхийн хэрэглээний зардал, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн мэдээ, гадаад худалдааны статистикийн мэдээллийг ашиглана.  Хэрэглээний үнийн индекс тооцох мэдээллийн гол эх үүсвэр нь сум, аймаг, нийслэлийн худалдаа, үйлчилгээний цэгүүдээс цуглуулсан үнийн мэдээлэл болон хэрэглээний бараа, үйлчилгээний жин байна. 2.3. Тооцооллын арга зүй 2.3.1 Хэрэглээний сагс бүрдүүлэх  Хэрэглээний сагсанд хүн амын үйлдвэрлэлийн бус зориулалтаар худалдаж авсан бараа, үйлчилгээг сонгоно. Сагсан дахь бараа, үйлчилгээнүүд нь шинж чанар, төрөл, хэлбэрээрээ тодорхой бүлэг, дэд бүлгүүдэд хуваагдана. Жишээ нь: зүссэн талх гэсэн нэр төрөл нь хүнсний барааны талх, нарийн боов хэсэгт ангилна.  Хэрэглээний сагсанд орох бараа, үйлчилгээний нэр төрлийг сонгохдоо дараах зарчмыг баримтлана. Үүнд: - Өрхийн өргөн хэрэглээний бараа, үйлчилгээ байх, - Тодорхойлолтын дагуу үнийг нь бүртгэх боломжтой байх,
  • 5. Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë 5 - Зах зээлд тодорхой хугацааны туршид зарагдах магадлалтай байх, - Хүн амын хэрэглээг төлөөлөхөд зайлшгүй шаардлагатай бараа, үйлчилгээг хамруулна. 2.3.2 Хэрэглээний бараа, үйлчилгээний жинг тооцох  Бараа, үйлчилгээний үнийн өөрчлөлт нь хэрэглэгчийн зарцуулсан зардлын дүнд хэрхэн нөлөөлөхийг хэрэглээний бараа, үйлчилгээний жин илэрхийлнэ.  Сагсанд орсон бүх бараа, үйлчилгээний жинг нийслэл, аймаг тус бүрээр тооцно. Ингэхдээ ӨНЭЗС-наас өрхийн тухайн бараа, үйлчилгээнд зарцуулсан жилийн дундаж мөнгөн зардлын нийт дүнг тооцно. Дараа нь тухайн нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийн дүнгийн өрхийн жилийн нийт зардалд эзлэх жинг аймаг, нийслэл бүрээр тооцно.  Аймгийн хэрэглээний жин нь аймгийн төв, сумын төв, хөдөөгийн өрхийн зарлагыг оруулж тооцсон аймгийн хэрэглээний дундаж жин байна. Өрхийн нийт зардалд тухайн өрхийн зарцуулсан зөвхөн мөнгөн зардлыг хамруулна. Өөрөөр хэлбэл, тухайн өрхийн өөрийн аж ахуйгаас авч хэрэглэсэн, бартераар олж авсан, бусдаас хандив, тусламжаар ирсэн гэх мэт мөнгөн бус зардлыг хамруулахгүй. Мөн өрхийн хэрэглээнд бус өрхийн өөрийн аж ахуйд зарцуулсан, бусдад зээлдүүлсэн мөнгө, бусдаас авсан хандив, тусламжийн зардал, байшин, орон сууц зэрэг үндсэн хөрөнгө худалдан авсан зардлыг хасч тооцно. 2.3.3 Хэрэглээний бараа, үйлчилгээний суурь үеийн үнийг тооцох  Суурь үеийн үнэ нь тухайн сонгосон оны саруудын геометр дундаж үнэ байна. Жишээ нь, 2015 оныг суурь үе гэж үзвэл, 2015 оны 12 сарын геометр дундаж үнийг бараа, үйлчилгээ бүр дээр тооцно. 2.3.4 Хэрэглээний үнийн индекс тооцох томьёо  Хэрэглээний үнийн индексийг Ласпейресийн хувиргасан индексийн томьѐогоор тооцно. QP QP P P P P P P P P =I ii ii i i i i it it it itL ct 00 00 0 1 1 2 2 1 1 ))(())((      3. Индексийн тооцоонд ашиглах ангилал  ХYИ-ийг тооцоход Хувийн зориулалттай хэрэглээний бараа, үйлчилгээний ангилал (ХЗХБҮА-COICOP)-ыг ашиглана. Энэ ангиллын дагуу хэрэглээний сагсны бараа, үйлчилгээг дараах 12 салбарт ангилна. Үүнд: 1. Хүнсний бараа, ундаа, ус
  • 6. Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë 6 2. Согтууруулах ундаа, тамхи 3. Хувцас, бөс бараа, гутал 4. Орон сууц, ус, цахилгаан, түлш 5. Гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа 6. Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ 7. Тээвэр 8. Холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ 9. Амралт, чөлөөт цаг, соѐлын бараа, үйлчилгээ 10.Боловсролын үйлчилгээ 11.Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 12.Бусад бараа, үйлчилгээ  Улсын болон нийслэл, аймгийн түвшинд хэрэглээний сагсыг ХЗХБҮА-ын дагуу салбар, бүлэг, дэд бүлэг, хэсэг гэж ангилна.  Хэрэглээний сагс шинэчлэгдэх бүрт шинэ бараа, үйлчилгээ нэмэгдэх, хуучирсан бараа, үйлчилгээ хасагдаж болох тул дэд бүлэг, хэсгийн тоо өөрчлөгдөж болно. 4. Үнийн мэдээлэл цуглуулах 4.1 Үнийн мэдээлэл цуглуулах цэгүүдийг сонгох, хугацааг тогтоох, үнэ цуглуулах  Үнийн мэдээлэл нь индексийн тооцооны суурь мэдээлэл болно. Үнийн мэдээллийг нийслэлийн төвийн 6 дүүрэг болон аймгийн төвийн сум, мөн түүнчлэн зорилтот түүврийн аргаар сонгогдсон сумдаас цуглуулна.  Нийслэл хотод хүнсний гол нэрийн бараа болон түлш, шатахууны үнийг 7 хоног бүр цуглуулна.  Үнийн мэдээлэл цуглуулах сумдыг сонгохдоо хүн амын тоо олонтой сумдыг сонгоно. Өөрөөр хэлбэл, тухайн аймгийн нийт хүн амын 70 хүртэлх хувийг бүрдүүлж буй сумдыг хамруулна.  Үнийн судалгаанд хамрагдах сумдын түүврийг 5 жил тутам буюу хэрэглээний бараа, үйлчилгээний сагс, жин, суурь шинэчлэх бүрт хийнэ.  Үнэ цуглуулах цэгүүдийг түүвэр судалгааны аргаар сонгоно. Ингэхдээ хүн ам өргөнөөр үйлчлүүлдэг, барааны нэр төрлийн сонголт ихтэй, үйл ажиллагаа нь тогтмол явагддаг эсэхийг харгалзан үзнэ. Мөн жижиг цэг салбаруудын төлөөллөөс хамруулна. Бараа, үйлчилгээний үнийн бодит байдлыг хангах зорилгоор судалгаа авах дэлгүүр зах, үйлчилгээний цэгийн тоо тухайн дүүрэг, аймгийг төлөөлөхүйц байх шаардлагатай. Тухайлбал, нийслэл хотод нэг
  • 7. Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë 7 барааны хувьд доод тал нь 5-6 үнэ, аймгийн төвүүдэд 3-4 үнэ, сумдад 3 хүртэлх үнийг цуглуулна.  Үнэ, тарифыг цуглуулах тогтсон цаг хугацааг нарийн тогтоож өгнө. Хэрэглээний үнийн судалгаанд тухайн үеийн үнийг судлах зорилготой тул үнийн судалгааг нийслэл хотод сар бүрийн 22-28-нд, аймгийн төвд 18-20-нд, суманд сар бүрийн 15-17-нд тогтмол явуулна. Нийслэл хотод үнийн хэлбэлзэл ихтэй хүнсний гол нэрийн бараа болон түлш, шатахууны үнийг 7 хоног тутам судална. Үнийн судалгааг сар бүр батлагдсан маягтын дагуу авна.  Үнийг бүртгэхдээ тухайн барааг худалдан авагчийн худалдаж авсан үнээр буюу НӨАТ, бусад татварыг шингээсэн үнийг судална. Харин тухайн барааг гэртээ хүргүүлсэн унааны хөлс зэрэг бусад нэмэгдэл үйлчилгээний хөлсийг оруулахгүй.  Судалж байгаа барааны тодорхой хэсгийнх нь чанар муудсан, гэмтэлтэй зэргээс үнэ нь буурсан тохиолдолд уг барааны үнийг судлахгүй. Харин баяр ѐслол болон бусад үйл явдалтай холбогдож зарласан хямдралтай үнийг бүртгэнэ. 4.2 Үйлчилгээний салбарын үнэ, тарифыг цуглуулахад баримтлах зарим онцлог  Үйлчилгээний салбарын үнийн судалгаанд хамрагдах цэгийг сонгохдоо тогтмол үйл ажиллагаа явуулдаг, бизнес регистрийн санд үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлогоороо хамгийн өндөр байх гэсэн ерөнхий шалгуурыг баримтлана.  Нийтийн хоолны үнийг бүртгэх: Нийтийн хоолны газруудын үнийг бүртгэхдээ ресторан, цайны газрын аль алиныг нь сонгоно. Аймаг орон нутагт тус бүр 2-3 ресторан, цайны газар сонгоно. Нийслэлийн дүүргүүд тус бүр 2-3 газрыг сонгон, дундаж үнийг тооцно. Нийтийн хоолны газрыг судалгаанд сонгохдоо нисэх буудал, төмөр замын вокзал зэрэг хүн ихтэй газрын хоолны газар болон олон ажиллагчидтай томоохон үйлдвэр аж ахуйн газрын цайны газрыг сонгоно. Үнэ бүртгэхдээ оюутнуудад болон тухайн газрын ажиллагчдад зориулсан зэрэг хөнгөлттэй үнийг судлахгүй.  Ахуйн үйлчилгээний үнийг бүртгэх - Хүн амд үзүүлж байгаа ахуйн үйлчилгээний үнийг бүртгэхдээ зарим төрлийн үйлчилгээний онцлогийг анхаарч үзэх ѐстой. Тухайлбал: эмэгтэй хүний гутлын өсгийд зан тавих тарифыг бүртгэхдээ нэг загварын гутлын өсгийг сонгох бөгөөд зан тавих материал нь мөн нэг төрлийнх байна (төмөр эсвэл резин). Загвар өөрчлөгдөх, материалын чанар өөрчлөгдөх зэргээс шалтгаалсан үнийг бүртгэхгүй. Дуудлагаар хивс цэвэрлэх үйлчилгээний үнийг бүртгэхдээ зөвхөн сонгогдсон үйлчилгээ үзүүлэгчийн үнийг бүртгэх ба цэвэрлэгээнд ордог бүрдлүүд өөрчлөгдсөн (үнэтэй угаалгын бодис хэрэглэсний улмаас нь үнэ нь өссөн зэрэг) тохиолдолд үнийг бүртгэхгүй.
  • 8. Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë 8  Нийтийн тээврийн үйлчилгээний үнэ, тарифыг бүртгэх - Нийтийн тээврийн үйлчилгээ явуулж байгаа газруудын үйлчилгээний үнийг судлахдаа авто зам, төмөр зам, агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудаас 3 хүртэлх аж ахуйн нэгжийг сонгоно. Нийтийн тээврийн бүх үйлчилгээнд насанд хүрсэн хүнд зориулсан үйлчилгээний үнэ, тарифыг бүртгэнэ.  Хот доторх нийтийн тээврийн үнийг бүртгэхдээ нэг удаагийн үйлчилгээний үнийг бүртгэнэ. Дахин үйлчлүүлэх, эсвэл хөнгөлөлттэй үнийг бүртгэхгүй. Хот хоорондын хүн тээврийн 1 талын зорчих тасалбарын үнийг бүртгэнэ.  Төмөр замын тээврийн үйлчилгээг орон нутгийн, олон улсын тээвэр гэж ангилна. Орон нутгийн чиглэлд нийслэлийн хувьд хамгийн их зорчигчтой чиглэлийн тасалгааны 1 талын зорчих тасалбарын үнийг бүртгэх бол, аймагт тухайн аймгаас нийслэл хүртэл зорчих тасалгааны 1 талын тасалбарын үнийг судална. Олон улсын тээврийн чиглэлд Улаанбаатар хотоос олон улсын чиглэлд явж буй зорчигч ихтэй чиглэлийг сонгоно.  Агаарын тээврийн үйлчилгээг орон нутгийн, олон улсын тээвэр гэж ангилна. Нийслэлд тодорхой нэг чиглэлийг сонгон авч нэг талын тасалбарын үнийг бүртгэнэ. Агаарын тээврийн үйлчилгээтэй аймгууд нийслэл хүртэл зорчих онгоцны 1 талын тасалбарын үнийг судална. Энд нисэх онгоцны буудлаар үйлчлүүлсний хөлс болон амь даатгал зэрэг нэмэгдэл үнийг оруулж бүртгэнэ. Харин төрөл бүрийн хөнгөлөлттэй үнийг бүртгэхгүй.  Холбооны үйлчилгээний үнэ, тарифыг бүртгэх - Холбооны үйлчилгээний хувьд хөнгөлөлт ороогүй, НӨАТ болон бусад татвар орсноор үнийг бүртгэнэ.  Үүрэн телефоны ярианы төлбөрийн хувьд үүрэн телефоны операторын үйл ажиллагаа явуулдаг 2-3 аж ахуйн нэгжийг сонгон тухайн операторын сүлжээндээ эсвэл бусад сүлжээнд 1 минут ярих ярианы тарифыг бүртгэнэ.  Хэрэглэгч олонтой кабелийн телевизийн үйл ажиллагаа эрхэлдэг 1-2 аж ахуйн нэгжийг сонгож, айл өрхөөс төлж байгаа сарын хураамжийг бүртгэнэ.  Интернэт үйлчилгээний үнэ тарифыг бүртгэх – Хамгийн өргөн хэрэглэгддэг үйлчилгээний багцийн үнийг судална.  Кино театрын үнийг судлахдаа 1 ангитай 2D кино үзэх, том хүний тасалбарын үнийг бүртгэнэ. Өдрийн хамгийн эхний үзвэр зэрэг хөнгөлөлттэй үнийг бүртгэхгүй.  Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний үнэ, тарифын бүртгэл - Статистикийн байгууллагын ажилтан буюу үнэ бүртгэгч сард нэг удаа, орон сууцны байгууллага (контор) болон сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-н дээр
  • 9. Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë 9 биеэр очиж үнийн бүртгэлийг хийнэ. Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээнээс дараах үйлчилгээний үнийг сонгон авч бүртгэнэ. Үүнд: - Орон сууцны засвар, үйлчилгээний хөлс - тухайн өрхөөс СӨХ-д төлж байгаа хөлсийг бүртгэнэ. - Цахилгаан, эрчим хүчний төлбөр - Цахилгаан эрчим хүчний төлбөрийг хэрэглээгээр нь ангилан, өрхөөс төлсөн 1 кВт/цагийн цахилгааны үнийг тус тусад нь бүртгэнэ. - Цэвэр ба бохир усны төлбөр – Төвлөрсөн халаалт, усны хангамжтай орон сууцанд оршин суугчдын цэвэр, бохир усны 1 м3- ийн төлбөрийг бүртгэнэ. Гэр хорооллын өрхийн 1 л зөөврийн эсвэл гүний худгийн цэвэр усны үнийг судална. - Халаалт, халуун усны төлбөр - Орон сууцны 1 м2 талбайн халаалтын тариф, 1 м3 халуун усны төлбөрийг бүртгэнэ. - Хог хаягдлын төлбөр - орон сууцны болон гэр хорооллын 1 өрхийн хог хаягдлын хөлсөнд төлж буй тарифыг бүртгэнэ.  Боловсрол олгох байгууллагын үйлчилгээний үнийн бүртгэл – Нийслэлийн дүүрэг бүрийн 3 хүртэлх хувийн цэцэрлэг, бага сургууль, дунд сургуулийг сонгон, үнийн судалгаанд хамруулна. Хувийн цэцэрлэгээс бусад боловсролын үйлчилгээнд 1 хичээлийн жилийн сургалтын төлбөрийг бүртгэх бол, хувийн цэцэрлэгийн хувьд 1 сарын төлбөрийг бүртгэнэ.  Нийслэлд дээд боловсрол олгодог улсын болон хувийн их, дээд сургуулиудаас 6-8 их, дээд сургуулийг сонгон, хамгийн олон суралцагчтай ангийн 1 дүгээр курсын сургалтын төлбөрийг бүртгэнэ. Аймгийн түвшинд тухайн аймагт үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг бүртгэнэ. Их, дээд сургуульгүй аймагт нийслэлийн үнийн индексээр орлуулан тооцно.  Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний үнийн бүртгэл - Эрүүл мэндийн байгууллагуудын өмчийн хэлбэрийг үл харгалзан сонгон авсан (шүдэнд ломбо тавиулах, ЭХО буюу авиа оношлогоо, шээсний шинжилгээний тариф гэх мэт) эмнэлгийн үйлчилгээнд тухайн үйлчлүүлэгчийн төлсөн бодит төлбөрийг бүртгэнэ. Хөнгөлөлттэй үнийг бүртгэхгүй. Дүүргийн нэгдсэн эмнэлэг болон хүн алм төвлөрсөн газар байрладаг, борлуулалтын орлого өндөртэй хувийн эмнэлгийг сонгоно.  Санхүүгийн үйлчилгээний үнийн бүртгэл – Тээврийн хэрэгслийн даатгалын төлбөрийг бүртгэхдээ сонгосон нэг загварын суудлын автомашины 1 жилийн даатгалын төлбөрийг бүртгэнэ. Торгууль гэх мэт нэмэлт зардлыг оруулахгүй.  Лизингийн зээлийн өргөдлийн хураамжийг бүртгэхдээ сонгогдсон банкны цалингийн зээлийн өргөдлийн хураамжийг судална. 4.3 Чанар нь хурдан өөрчлөгддөг бараа, үйлчилгээний үнийг судлах
  • 10. Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë 10  Чанар нь хурдан өөрчлөгддөг бараа, үйлчилгээнд дараах бараа, үйлчилгээг хамруулж ойлгоно. Үүнд, - ХЗХБҮА-ын Гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа бүлгийн Гэр ахуйн цахилгаан бараа дэд бүлгийн бүх бараа, үйлчилгээг, - Тээврийн бүлгийн тээврийн хэрэгслийн худалдан авалт дэд бүлгийн машин, мотоциклийг, - Холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ бүлгийн Телефон аппарат, факсын хэрэгсэл дэд бүлгийн бүх барааг, телефон утас, факсын үйлчилгээ дэд бүлгийн гэрийн интернэтийн үйлчилгээг, - Амралт, чөлөөт цаг, соѐлын бараа, үйлчилгээний бүлгийн Дуу, дүрс, гэрэл зураг, мэдээллийг боловсруулах тоног төхөөрөмж дэд бүлгийн бүх барааг хамруулна.  Дээрх бараа, үйлчилгээний чанар нь өөрчлөгдөх бүрт хэрэглээний сагсанд өөрчлөлтийг тусган, үнийг нь судална. 5. Хэрэглээний үнийн индекс тооцоход ашиглах томъёо  Практикт ихэнх үнийн индексүүд нь тогтмол бараа, үйлчилгээний сагсанд үндэслэгддэг тул тогтмол сагстай үнийн индекс гэж нэрлэгддэг. Тогтмол сагстай үнийн индексийг сагсны бараа, үйлчилгээнүүдийн тайлант үеийн зардлыг суурь үеийн нийт зардалд харьцуулсан харьцаагаар тодорхойлдог: QP QP =I ici icitc t 0 )( 0/   (1) энд, I(c) t / 0 – t-үеийн с-бүлгийн (агрегатын) тогтмол сагстай үнийн индекс, Pi t - "i" барааны t - тайлант үеийн үнэ, Pi o - "i" барааны 0 - суурь үеийн үнэ, Qi c - "i" барааны жин тооцсон үеийн сагс дахь тоо хэмжээ,  - сагс дахь бүх нэр төрлийн нийлбэр дүнгийн тэмдэг  Үнийн индексийг ихэвчлэн Пааше, Ласпейресийн үнийн индексийн томьѐогоор тооцдог. Жин тооцсон үе нь индексийн тайлант үетэй давхцаж байдаг (c = t) индексийг Паашегийн үнийн индекс гэдэг. ХҮИ-ийн тооцоонд тайлант үеийн хэрэглээний бүтцийг тухай бүр тооцох боломжгүй байдаг. Иймд, жин тооцсон үе нь индексийн суурь үетэй давхцаж байдаг учир Ласпейресийн үнийн индексийг хэрэглэдэг. Жин тооцсон үе “с”, индексийн суурь үе “0” давхцах учир (с = 0) дээрх томъѐо дараах хэлбэртэй болно: QP QP =I ii iitL ct 00 0   (2)
  • 11. Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë 11 энд, IL c t - t үеийн “с”-бүлгийн (агрегатын) Ласпейресийн индекс, Pi t - "i" барааны t - тайлант үеийн үнэ, Pi o - "i" барааны 0 - суурь үеийн үнэ, Qi 0 - 0-суурь үеийн "i" барааны худалдан авсан тоо, хэмжээ,  - сагс дахь бүх нэр төрлийн нийлбэр дүнгийн тэмдэг.  Илэрхийлэл (2) нь суурь үеийн бараа, үйчилгээний тоо, хэмжээг тайлант үеийн үнээр үнэлж гаргасан нийлбэрийг суурь үеийн нийт зардалд харьцуулсан харьцаа юм. Худалдагдсан бараа, үйлчилгээний талаарх нарийн мэдээлэл байхгүй учир бэлэн байдаг мэдээллүүд, тухайлбал суурь болон тайлант үеийн үнэ, суурь үеийн зардлыг ашиглан дараах томъѐог гаргаж болно. Үүний тулд (2) илэрхийллийн хүртвэр, хуваарийг Pi o -р үржүүлье: QP QP P P =I ii ii i itL ct 00 00 0 )(   (3)  Томъѐо (3)-г Ласпейресийн стандарт томъѐо гэдэг бөгөөд сагсан дахь бараа, үйлчилгээний тайлант болон суурь үеийн үнийн өөрчлөлтийг суурь үеийн нийт зардалд бараа, үйлчилгээний эзлэх хувийн жингээр жигнэсэн индексийг илэрхийлнэ. Дараах хэлбэрээр илэрхийлэгдэнэ: QP QP P P P P P P P P =I ii ii i i i i it it it itL ct 00 00 0 1 1 2 2 1 1 ))(())((      (4)  Илэрхийлэл (4)-ийг Ласпейресийн хувиргасан индексийн томъѐо гэдэг. Практикт Ласпейресийн стандарт, хувиргасан индексийн аль алиныг өргөн хэрэглэдэг. Хувиргасан хэлбэр нь үнэ бүртгэх боломжгүй тохиолдолд бараа, үйлчилгээний нэр төрлийг орлуулах, улирлын чанартай бараа, үйлчилгээний үнэнд орлуулга хийх зэрэгт илүү дөхөмтэй байдаг.  Хэрэглээний үнийн улсын индексийг дараах томъѐогоор тооцно.    EEEiIiEIEIE=I j ii jj iiiii N i   .../*...** 212211 (5) Энд: I N i - i барааны улсын индекс 1 iE -1 дүгээр аймгийн i барааны хэрэглээний жин 1 iI - 1 дүгээр аймгийн i барааны үнийн индекс 2 iE - 2 дугаар аймгийн i барааны хэрэглээний жин 2 iI - 2 дугаар аймгийн i барааны үнийн индекс
  • 12. Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë 12 j iE - j -дүгээр аймгийн i барааны хэрэглээний жин i I1 - j-дүгээр аймгийн i барааны үнийн индекс j= 1….22 аймаг, нийслэлийн код 6. ХҮИ-ийг тооцох ерөнхий зарчим, дараалал  Хэрэглээний үнийн индексийг мөрийн дагуу бараа, үйлчилгээ, баганын дагуу нийслэл, аймгуудаас бүрдэх матрицан хүснэгтээр тооцно. Матрицын мөрийн дагуу тухайн бараа, үйлчилгээний улсын индекс, баганы дагуу нийслэл, аймгуудын индексийг тооцно. Матрицын дүнгээр хэрэглээний үнийн улсын индекс байна. 6.1 ХҮИ-ийн жинг тооцох, сагс бүрдүүлэх, үнэ цуглуулах  Аймаг, нийслэлийн түвшинд ХҮИ-ийн жинг тооцохдоо дараах дарааллыг баримтална. Үүнд: - ӨНЭЗС-ны үр дүнгээс бараа, үйлчилгээ бүрийн зардлыг нийслэл, аймаг тус бүрээр тооцно. - Өрхийн нийт зардалд 0.2 болон түүнээс дээш хувь эзлэх бараа, үйлчилгээг сонгоно. 0.2 хувиас бага жин эзэлж буй бараа, үйлчилгээний зардлыг ижил төстөй, төлөөлөх чадвар бүхий бараа, үйлчилгээний зардал дээр нэмж тооцно. - Бараа, үйлчилгээ бүрийн зардлыг тухайн аймгийн өрхийн тоогоор жигнэн, хэрэглээний бараа, үйлчилгээний улсын жинг тооцно. Улсын жин 10000.0-тай тэнцүү байна. - Бүсийн жинг дээрхтэй адил зарчмаар тухайн бүсэд харьяалагдах аймгуудын зардлыг өрхийн тоогоор нь жигнэн тооцно. - Дээрх бараа, үйлчилгээний жагсаалтаар нийслэлийн болон аймгийн бараа үйлчилгээний сагсыг бүрдүүлнэ. Аймгуудын сагсны нэр төрөл адил боловч, тухайн аймгийн газар зүй, бүс нутгийн онцлогоос шалтгаалан, бараа, үйлчилгээний тодорхойлолт өөр байж болно. - Бараа, үйлчилгээний нэр төрлийг тодорхойлохдоо гадаад худалдааны мэдээ, аж үйлдвэрийн мэдээ болон олон улсын өртгийн зэрэгцүүлэх хөтөлбөрийн бараа, үйлчилгээний нэр төрөл гэх мэт статистик мэдээллийн эх үүсвэрт тулгуурлана. - Сонгосон бараа, үйлчилгээний үнийг сар тутам сонгосон цэгүүдээс, тогтсон хугацаанд цуглуулан, нийслэл, аймгаас ҮСХ-нд илгээнэ. - Үнийн мэдээллийг нэгтгэн, хянаж, бараа, үйлчилгээний үнийн индексийг тооцно. - Бараа, үйлчилгээний индексийг үндэслэн хэсгийн, дэд бүлгийн индексийг тооцно.
  • 13. Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë 13 - Дэд бүлгийн индекст тулгуурлан бүлгийн индексийг тооцно. - Бүлгийн (салбарын) индексийг нэгтгэн ерөнхий индексийг тооцно. 6.2 ХҮИ-ийг тооцох  ХҮИ-ийн тооцоог хийхдээ дараах дарааллыг баримтална. Үүнд: - Нийслэл, аймаг бүр дээр бараа, үйлчилгээ бүрийн хувийн индексийг тооцно. - Бараа, үйлчилгээ бүрийн хувийн индексийг жингээр нь үржүүлэн нийлбэрийг уг бараа, үйлчилгээний нийт жинд харьцуулан, тухайн бараа, үйлчилгээний улсын индексийг тооцно. - Аймгийн нийт бараа, үйлчилгээний хувийн индексийг аймгийн харгалзах жингээр үржүүлэн, тухайн аймгийн нийт жинд харьцуулж, аймгийн индексийг тооцно. - Бараа, үйлчилгээ бүрийн улсын индексийг улсын дүнд эзлэх жингээр нь үржүүлэн, нийлбэрийг улсын нийт жинд харьцуулж хэрэглээний үнийн улсын индексийг тооцно. - Аймаг бүрийн ерөнхий индексийг тухайн аймгийн улсын жинд эзлэх жингээр үржүүлж, нийлбэрийг улсын нийт жинд харьцуулж хэрэглээний үнийн улсын индексийг тооцно. - Бараа, үйлчилгээний индекс тус бүрээр тооцсон үр дүн болон нийслэл, аймгийн индексээр тооцсон 2 үр дүн тэнцүү байна. - Дэд бүлэг, бүлгийн индекс тооцох зарчим аймгийн ХҮИ тооцох зарчимтай адил байна. - Бүсийн индекс тооцох зарчим улсын индекс тооцох зарчимтай адил байна. 7. Бараа, үйлчилгээний үнэд орлуулга хийх аргууд  ХҮИ тооцох явцад улирлын чанартай бараа, үйлчилгээ болон үнийг нь бүртгэх боломжгүй болсон бараа, үйлчилгээнээс шалтгаалж, үнийн хэлбэлзэл гарч болзошгүй байдаг. Энэ тохиолдолд дараах 2 аргыг ашиглана. Үүнд: 1. Бараа, үйлчилгээний жин жилийн турш тогтмол байх бөгөөд үнэ бүртгэх боломжгүй саруудад хамгийн сүүлийн сард бүртгэсэн үнийг индексийн тооцоонд ашиглах арга. 2. Бараа, үйлчилгээний жин жилийн туршид тогтмол байх бөгөөд үнэ бүртгэх боломжгүй саруудад орхигдсон барааны үнийг тухайн бүлгийн бүх индексийн өөрчлөлтийг ашиглан орхигдсон барааны индексийг орлуулах арга.
  • 14. Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë 14  Индексийн тооцооны явцад үнэ эсвэл индекс нь орхигдсон тохиолдолд орлуулгын аргыг хэрэглэнэ. Орлуулгыг бараа, үйлчилгээний үнээр эсвэл индексээр хийнэ.  Үнэ орхигдсон барааны үнийг 3 сараас дээш хугацаагаар орлуулан индекс тооцохгүй. 4 дэх сараас эхлэн өөр бараа, үйлчилгээгээр солино. 7.1 Индексээр орлуулга хийх  Орлуулгыг ил, далд гэсэн 2 аргаар хийнэ. Далд орлуулгын үед орхигдсон индекс болон түүний жин нь тооцооноос хасагдана. Ингэж бүлгийн индекс нь зөвхөн бэлэн байгаа индексүүдээр тооцогдох ба орхигдсон индексийг бүлгийн индекстэй ижил авч үзнэ.  Ил орлуулгын үед орхигдсон бараа, үйлчилгээний индекс (эсвэл үнэ) нь шууд бичигдэх ба орлуулсан үзүүлэлтийг оруулж бүлгийн индекс (эсвэл дундаж үнийг) тооцно.  Үнийг орлуулахдаа заавал ил аргыг ашигладаг бол индексийн орлуулга нь ил, далд ямар ч байж болно. Орлуулга хийхдээ индексийн хөдөлгөөн нь харагдахуйц ил аргаар хийнэ.  Индексийн орлуулга нь тухайн нэр төрөл, дэд бүлэг, эсвэл бүлгийн индексээр хийгдэж болно. Тухайн нэр төрлийн үнийн өөрчлөлтөд аль нь илүү тохирохоос хамааран ямар индекс хэрэглэхээ шийдвэрлэнэ.  Бүлэг, дэд бүлгийн индексийн орлуулгыг ил, далд аль ч хэлбэрээр хийж болно. Далд орлуулгын үед бүлгийн индексийг зөвхөн бэлэн байгаа индексээр тооцно. Үүнийг жишээгээр харуулбал (Тооцоо-1): Тооцоо-1 2015 Индекс (И) Зардал (з) 2015 2016-I 2016-II 2016-III 2016-IV 2016-V Бүтээгдэхүүн-A 400 100.0 110.0 104.5 113.0 103.8 107.4 Бүтээгдэхүүн-Б 600 100.0 115.0 104.3 104.2 104.0 105.3 Бүтээгдэхүүн-В 500 ИA*зA + ИБ*зБ 100 000 113 000 104 427 107 717 103 938 106 194 Өмнөх сар=100 100 113.0 104.4 107.7 103.9 106.2  Ил орлуулгын 1-р аргын үед бүлгийн индексийг далд орлуулгынхтай ижил аргаар тооцох бөгөөд орхигдсон индексийг бүлгийн индексээр орлуулсны дараа бүлгийн индексийг дахин тооцно (Тооцоо-2). Энэ үед бүлгийн индекс ил орлуулгаар өөрчлөгдөхгүй ба үр дүн нь далд орлуулгынхтай ижил байна. Үүнийг жишээгээр харуулбал: Тооцоо-2
  • 15. Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë 15 2015I Индекс (И) Зардал(з) 2015 2016-I 2016-II 2016-III 2016-IV 2016-V Бүтээгд-A 400 100.0 110.0 104.5 113.0 103.8 107.4 Бүтээгд-Б 600 100.0 115.0 104.3 104.2 104.0 105.3 Бүтээгд-В 500 100.0 113.0 104.4 107.7 103.9 106.2 ИA*зA + ИБ*зБ + ИВ*зВ 150 000 169 500 156 640 161 576 55 907 159 291 Өмнөх сар=100 113.0 104.4 107.7 103.9 106.2  Ил орлуулгын 2-р аргын үед индексийн орлуулгад бүлгийн индекс биш төстэй бүтээгдэхүүний индексийг ашиглаж болно. А-бүтээгдэхүүнийг В бүтээгдэхүүнтэй төстэй гэж үзэн индексийг ашиглаж В бүтээгдэхүүнд орлуулга хэрхэн хийхийг Тооцоо 3-т харуулбал: Тооцоо-3 2015 Индекс (И) Зардал (з) 2015 2016-I 2016-II 2016-III 2016-IV 2016-V Бүтээгд-A 400 100.0 110.0 104.5 113.0 103.8 107.4 Бүтээгд-Б 600 100.0 115.0 104.3 104.2 104.0 105.3 Бүтээгд-В 500 100.0 110.0 104.5 113.0 103.8 107.4 ИA*зA + ИБ*зБ + ИВ*зВ 150 000 168 000 156 700 164 239 155 862 159 897 Өмнөх сар=100 100.0 112.0 104.5 109.5 103.9 106.6 8. Индексийн шинэ, хуучин динамик эгнээг холбох  Үнийн индекс нь нэг талаас урт хугацааны туршид үнийн цэвэр өөрчлөлтийг хэмжих, нөгөө талаас хэрэглээний бүтцийг төлөөлөх чадвартай байх ѐстой. Урт хугацааны үнийн өөрчлөлтийн түвшинг хэмжихийн тулд хэрэглээний ялгаатай сагс, жин, суурь үетэй үнийн индексийг холбох шаардлага гардаг. 8.1 Шинэ динамик эгнээг суурь үетэй холбох  Хэрэв, шинэ (2015 он) ХҮИ-ийн эгнээний суурь үеийг нийт ХҮИ-ийн суурь үе болговол шинэ, хуучин динамик эгнээ нь суурь шинэчлэх энгийн аргаар холбогдоно. Индексийг дараах томьѐогоор холбоно: I I =K DeccDec cDecx c 2010/2015 * 2015/2015 2015/2010 (6) энд, K x c 2015/2010 - 2010 оны XII сарын ХҮИ болон 2015 оны суурьтай ХҮИ-ийг холбох коэффициент, IcDec * 2015/2015 - индексийн с-бүлгийн 2015 оны XII сарын үнийн индекс,
  • 16. Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë 16 I DeccDec 2010/2015 - индексийн с-бүлгийн 2010 оны XII сарын суурьтай 2015 оны XII сарын үнийн индекс Илэрхийлэл (6)-гийн хүртвэр нь ямагт 100 байна. Тэгэхээр, суурь шинэчлэхэд өмнөх үеийн индексийн цувааны сар бүрийн индексийг 2015 оны 12-р сарын нэр төрөл, дэд бүлэг, бүлгийн индекст харьцуулна. 8.2 Хуучин динамик эгнээг суурь үетэй холбох  Хэрэв, нийт динамик эгнээний суурь үеийг хуучин эгнээний суурь үеэр (2010- XII сар) авах бол шинэ, хуучин цувааг хэлхээ индексээр холбоно. III DeccDecDecctDecct 2010/2015 * 2015/ * 2010/  (7) энд, * 2010/ DecctI - t үеийн с-бүлгийн (агрегатын) 2010 оны XII сарын суурьтай үнийн индекс, * 2015/ DecctI - t үеийн с-бүлгийн (агрегатын) 2015 оны XII сарын суурьтай үнийн индекс, I DeccDec 2010/2015 - 2015 оны XII сарын с-бүлгийн (агрегатын) 2010 оны XII сарын суурьтай үнийн индекс Шинэ, хуучин индексийн бүтэц (хэрэглээний сагс, жин) ялгаатай учир зөвхөн дэд бүлэг, бүлэг, салбар, ерөнхий индексийг дээрхтэй ижил аргаар холбоно. 9. Хэрэглээний үнийн индекс тооцох практик жишээ 9.1 ХҮИ-ийг аймаг, нийслэл, улсын түвшинд тооцох  Улаанбаатар хотод 344 бараа, үйлчилгээ, аймагт 238 бараа, үйлчилгээ, улсын түвшинд нийт 373 бараа, үйлчилгээний нэр төрлөөр ХҮИ тооцно.  Индексийн тооцоо нь бүлэглэлтийн систем, эрэмбийн дагуу нэр төрлийн хувийн индекс, дэд бүлгийн индекс, бүлгийн индекс, салбарын индекс, эцэст нь ерөнхий индексийг тооцно. 9.2 Хэрэглээний жинг тооцох Үнийн индексийн тооцоонд хэрэглээний жин, бараа, үйлчилгээний үнэ нь чухал үзүүлэлт юм. Хэрэглээний жинг ӨНЭЗС-наас хэрхэн тооцож гаргахыг Хүснэгт 1-д өгөгдсөн жишээгээр үзүүлбэл: тухайн аймгийн дундаж өрхийн сард зүсээгүй талх худалдаж авсан үнийн дүн 9 595 төг, өрхийн сарын хэрэглээний нийт зардал 991 776 төг байсан гэвэл тэдгээрийг 12 сараар үржүүлж, жилийн дундаж зардлыг тооцож гаргана. Манай жишээнд:
  • 17. Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë 17 Жилд худалдаж авсан талхны үнийн дүн – 9 595 төг *12 сар = 115 140 төг Нийт хэрэглээний зардлын үнийн дүн – 991 776 төг *12 сар = 11 901 312 төг болно. Өрхийн зүсээгүй талхны хэрэглээний жинг тооцохдоо, зарцуулсан зардлыг өрхийн нийт зардалд харьцуулж, 100 эсвэл 10000-аар үржүүлнэ: Манай жишээнд: 115 140 төг / 11 901 312 төг *100= 0.97 хувь болж байна. Хүснэгт 1. Өрхийн хэрэглээний жингийн тооцоолол Нэр төрөл Өрхийн сарын дундаж зардал, төг Жилийн дундаж зардал, төг Өрхийн нийт хэрэглээнд эзлэх хувь Талх, зүсээгүй, ш 9 595 115 140 0.97 Талх, зүссэн, 600 гр, ш 7 676 92 112 0.77 ... …. …. …. Нийт зардал 991 776 11 901 312 100 9.3 Барааны хувийн индекс тооцох Нийслэл болон аймгуудын Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн талх, нарийн боов дэд бүлгийн 2015 оны саруудын дундаж үнэ болон 2016 оны I-III сарын үнэ болон жин өгөгдсөн гэж үзвэл: Хүснэгт 2. Өрхийн хэрэглээний жин Нэр төрөл Улсын жин БӨ ГО ЗА УВ ХО ... УБ Дэд бүлэг 349.0 3.3 2.8 3.7 4.5 4.5 212.3 Талх, зүсээгүй, ш 111.7 1.3 1.4 2.7 2 1.4 ... 51.6 Талх, зүссэн, 600 гр, ш 41.2 ... 41.2 Хар талх, 300 гр, ш 10.3 ... 10.3 Гурилан боов, Зүсмэл, 900 гр 34 ... 34 Гурилан боов, орон нутгийн 114.9 0.3 1.1 0.8 1.8 1.9 ... 51 Жигнэмэг, 100 гр, дотоодын үйлдвэрийн 8.9 ... 8.9 Жигнэмэг, 150-180 гр, импортын 18.8 1.7 0.3 0.2 0.7 1.2 ... 6.1 Бялуу, 9 инч, кремтэй 9.2 ... 9.2 Улсын жин нийслэл болон аймгуудын жингийн нийлбэр байна. Тухайн бараанд харгалзах жин байхгүй байгаа нь тус аймагт тухайн барааны хэрэглээ байхгүй буюу хэрэглээний сагсанд сонгогдоогүйг илэрхийлнэ. Аймгийн бараа, үйлчилгээний сагсанд Худалдаж авсан талхны үнийн дүн Талхны жин = х 100 Өрхийн жилийн нийт зардал
  • 18. Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë 18 ороогүй боловч, нийслэлийнхэд багтсан бараа, үйлчилгээний хувьд нийслэлийн жин тухайн бараа үйлчилгээний улсын жинг бүрдүүлнэ. Хүснэгт 2-т зүссэн талх зөвхөн Улаанбатар хотод жинтэй байгаа учир улсын жин нь Улаанбаатар хотын жинтэй адил байна. Жин бүхий бараа, үйлчилгээ бүр дээр хувийн индекс тооцно. Хүснэгт 3. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Нэр төрөл БӨ ... УБ 2015 2016-I 2016-II 2016-III ... 2015 2016-I 2016-II 2016-III Талх, зүсээгүй, ш 1 180 1 266 1 316 1 300 ... 1 085 1 111 1 112 1 137 Талх, зүссэн, 600 гр, ш ... 1 200 1 232 1 229 1 233 Хар талх, 300 гр, ш ... 876 877 876 875 Гурилан боов, Зүсмэл, 900 гр ... 2 695 2 728 2 728 2 701 Гурилан боов, орон нутгийн 1 169 1 266 1 200 1 200 ... 2 735 2 741 2 741 2 766 Жигнэмэг, 100 гр, дотоодын үйлдвэрийн ... 383 413 413 413 Жигнэмэг, 150-180 гр, импортын 584 593 593 583 ... 709 725 729 728 Бялуу, 9 инч, кремтэй ... 20 110 20 266 20 266 20 266 Хүснэгт 4-т нийслэл, аймгуудын бараа, үйлчилгээний хувийн индексийг тооцсон байна. Нэр төрөл тус бүрийн тайлант болон өмнөх сарын харьцаа P P ijt ijt )( 1 юм. Жишээ нь, Баян-Өлгий аймгийн зүсээгүй талхны үнийн индекс нь 9.103)100 1266 1316 ()( 1 2  P P ji ji хувь буюу 2016 оны II сард зүсээгүй талхны үнэ 2016 оны I сараас 3.9 хувиар өссөн байна. Хүснэгт 4. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн хувийн индекс Нэр төрөл БӨ ... УБ 2016-I 2016-II 2016-III ... 2016-I 2016-II 2016-III Талх, зүсээгүй, ш 107.3 103.9 98.8 ... 102.4 100.1 102.2 Талх, зүссэн, 600 гр, ш ... 102.7 99.8 100.3 Хар талх, 300 гр, ш ... 100.1 99.9 99.9 Гурилан боов, Зүсмэл, 900 гр ... 101.2 100.0 99.0 Гурилан боов, орон нутгийн 108.3 94.8 100.0 ... 100.2 100.0 100.9 Жигнэмэг, 100 гр, дотоодын үйлдвэрийн ... 107.8 100.0 100.0 Жигнэмэг, 150-180 гр, импортын 101.5 100.0 98.3 ... 102.3 100.6 99.9 Бялуу, 9 инч, кремтэй ... 100.8 100.0 100.0
  • 19. Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë 19  Ласпейресийн хувиргасан индексийн үед өмнөх сард харьцуулж тооцдог бол стандарт индексээр тооцож байгаа үед бүх үнийг суурь үе рүү шилжүүлж тооцдог. Жишээлбэл: 2016 оны II сарын зүсээгүй талхны 2015 он буюу суурь үетэй харьцуулсан үнийн индексийг тооцох бол: ))(( 0 1 1 2 2 i i i iL c P P P P =I = 5.111 100 9.1033.107 100 .2016/.20162015/.2016 2015/.2016      IIII II II I Харин 2016 оны III сарынхыг: 1.110 100 5.1118.98 ))()(( 0 1 1 2 2 3    P P P P P P =I i i i i i iL ct гэх мэт тооцно. 9.4 Дэд бүлгийн индекс тооцох  Дэд бүлгийн үнийн индексийг тооцохын тулд Хүснэгт-3-т өгөгдсөн нэр төрөл тус бүрийн үнийн хувийн индексийг жингээр нь үржүүлж нийлбэрийг нь тухайн дэд бүлгийн нийт жинд харьцуулж тооцно. Баян-Өлгий аймгийн хувьд тооцвол: Талх, нарийн боовны дэд бүлгийн үнийн индекс = 3.104 7.13.03.1 7.15.1013.03.1083.13.107     Бараа, үйлчилгээний болон дэд бүлгүүдийн улсын индексийг тооцохдоо нийслэл, аймгуудын индексийг харгалзах жингээр үржүүлэн, нийт жинд харьцуулна. Талх, нарийн боовны дэд бүлгийн улсын индекс = 3.212...5.45.47.38.23.3 3.2128.101...5.49.1065.41.1087.37.1078.29.1063.33.104   = 103.1 Хүснэгт 5. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн дэд бүлгийн индекс Нэр төрөл БӨ ГО ЗА УВ ХО ... УБ Улсын индекс Дэд бүлгийн индекс 104.3 106.9 107.7 108.1 106.9 ... 101.8 103.1 Талх, зүсээгүй, ш 107.3 100.0 106.0 112.5 112.5 ... 102.4 104.8 Талх, зүссэн, 600 гр, ш ... 102.7 102.7 Хар талх, 300 гр, ш ... 100.2 100.2 Гурилан боов, Зүсмэл, 900 гр ... 101.2 101.2 Гурилан боов, орон нутгийн 108.3 113.6 114.6 106.8 107.4 ... 100.2 102.4 Жигнэмэг, 100 гр, дотоодын үйлдвэрийн ... 107.7 107.7
  • 20. Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë 20 Жигнэмэг, 150-180 гр, импортын 101.5 112.5 101.2 100.0 100.0 ... 102.3 101.7 Бялуу, 9 инч, кремтэй ... 100.8 100.8 Талх, нарийн боовны үнийн индекс улсын түвшинд 3.1 хувиар өссөнийг тооцлоо. Энэ маягаар дэд бүлгийн индексийг ХЗХБҮА-ын 4 болон 3 оронгийн түвшинд тооцно. 9.5 Бүлгийн индекс тооцох Дэд бүлгүүд нийлж бүлэг болох бөгөөд бүлгийн индексийг хэрхэн тооцохыг авч үзье. Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн дэд бүлгүүдийн жин, 2016 оны I сарыг 2015 онтой харьцуулсан үнийн индексүүд өгөгдсөн гэж үзье.
  • 21. Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë 21 Хүснэгт 6. Хэрэглээний бараа, үйлчилгээний бүлэг, дэд бүлгийн жин Бүлэг, дэд бүлэг Улсын жин БӨ ГО ЗА УВ ХО ... УБ 01. Хүнсний бараа, согтууруулах бус ундаа 2 607.3 58.2 27.3 32.8 55.2 51.0 ... 1441.8 01.1 Хүнсний бараа 2 459.5 53.2 26.2 31.3 53.2 48.0 ... 1363.6 01.1.1 Талх, гурил, будаа 732.4 14.6 8.9 11.7 21.1 18.4 ... 362.7 01.1.2 Мах, махан бүтээгдэхүүн 838.1 15.1 9.2 8.9 17.5 13.0 ... 507.2 01.1.3 Загас, далайн бүтээгдэхүүн 15.6 0.1 0.1 0.1 0.0 0.1 ... 12.4 01.1.4 Сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг 293.4 7.9 1.9 3.0 5.2 4.7 ... 189.5 01.1.5 Төрөл бүрийн өөх, тос 88.8 2.4 0.6 1.1 1.3 1.8 ... 45.2 01.1.6 Жимс, жимсгэнэ 97.1 3.1 0.7 0.7 1.4 1.5 ... 51.0 01.1.7 Хүнсний ногоо 221.4 3.8 2.1 3.9 3.5 3.8 ... 122.7 01.1.8 Саахар, жимсний чанамал, зөгийн бал, чихэр, шоколад 142.4 5.5 2.5 1.7 2.7 4.2 ... 58.9 01.1.9 Хүнсний бусад бүтээгдэхүүн 30.4 0.6 0.2 0.2 0.5 0.6 ... 13.9 01.2 Согтууруулах бус ундаа 147.8 5.0 1.1 1.5 2.1 3.0 ... 78.2 01.2.1 Бүх төрлийн кофе, цай, какао 54.2 3.4 0.4 0.5 1.5 1.6 ... 28.4 01.2.2 Рашаан ус, ундаа, жимсний болон ногооны шүүс 93.6 1.5 0.7 1.0 0.5 1.4 ... 49.8 Хүснэгт 7. Хэрэглээний бараа, үйлчилгээний бүлэг, дэд бүлгийн индекс Бүлэг, дэд бүлэг БӨ ГО ЗА УВ ХО ... УБ Улсын индекс 01. Хүнсний бараа, согтууруулах бус ундаа 95.9 92.7 92.6 96.4 94.8 ... 95.1 95.4 01.1 Хүнсний бараа 95.7 92.2 92.2 96.3 94.6 ... 94.5 95.0 01.1.1 Талх, гурил, будаа 103.1 102.1 103.8 100.6 105.3 ... 101.8 102.7 01.1.2 Мах, махан бүтээгдэхүүн 80.3 72.7 69.9 82.2 73.4 ... 83.8 82.0 01.1.3 Загас, далайн бүтээгдэхүүн 100.4 118.2 94.5 101.9 95.9 ... 99.5 99.8 01.1.4 Сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг 109.4 111.6 113.7 125.7 107.6 ... 98.9 103.0 01.1.5 Төрөл бүрийн өөх, тос 101.0 104.2 100.0 103.3 99.7 ... 101.1 100.8 01.1.6 Жимс, жимсгэнэ 92.4 107.9 103.0 99.2 90.7 ... 101.0 101.0 01.1.7 Хүнсний ногоо 93.9 95.3 83.4 89.6 92.5 ... 101.2 98.2 01.1.8 Саахар, жимсний чанамал, зөгийн бал, чихэр, шоколад 99.2 101.2 100.3 98.9 99.1 ... 99.9 99.9 01.1.9 Хүнсний бусад бүтээгдэхүүн 99.9 106.7 99.9 107.1 101.6 ... 101.9 102.7 01.2 Согтууруулах бус ундаа 97.5 104.4 102.0 100.0 98.8 ... 105.0 103.0 01.2.1 Бүх төрлийн кофе, цай, какао 95.8 105.7 101.8 100.0 95.5 ... 109.1 104.8 01.2.2 Рашаан ус, ундаа, жимсний болон ногооны шүүс 101.3 103.6 102.2 100.1 102.6 ... 102.7 102.0 Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн индексийг дэд бүлгүүдийн үнийн индексийг тэдгээрийн жингээр жигнэсэн дунджаар тооцно. Баян-Өлгий аймгийн хувьд тооцвол:
  • 22. Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë 22 Хүнсний барааны дэд бүлгийн индекс =    6.05.58.31.34.29.71.01.156.14 6.09.995.52.998.39.931.34.924.20.1019.74.1091.04.1001.153.806.141.103 7.95 Согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнийн индекс = 5.97 5.14.3 5.13.1014.38.95    Хүнсний бараа, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнийн индекс = 9.95 0.52.53 0.55.972.537.95    Баян-Өлгий аймгийн хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн индекс 4.1 хувиар буурчээ. Дээрх дарааллаар нийслэл болон бусад аймгийн индексийг тооцно. 9.6 Хэрэглээний үнийн ерөнхий индексийг тооцох  Нийслэл, аймгийн хэрэглээний үнийн ерөнхий индексийг дээрхтэй адилаар салбарын (бүлгүүдийн) үнийн индексийг тэдгээрийн жингээр жигнэж тооцно.  Аймаг тус бүрийн хэрэглээний үнийн ерөнхий индексийг улсын дүнд эзлэх зардлын жингээр нь жигнэж, улсын нэгдсэн индексийг тооцож гаргана. Хүснэгт 8. Хэрэглээний бараа, үйлчилгээний бүлгийн жин Бүлэг, дэд бүлэг Улсын жин БӨ ГО ЗА УВ ХО ... УБ 01. Хүнсний бараа, согтууруулах бус ундаа 2 607.3 58.2 27.3 32.8 55.2 51.0 ... 1441.8 2. Согтууруулах ундаа, тамхи 440.7 10.7 3.6 5.4 5.7 7.6 ... 301.7 3. Хувцас, бөс бараа, гутал 1 656.9 89.1 29.7 28.0 34.9 39.4 ... 677.4 4. Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлш 931.6 29.5 13.2 12.4 18.1 15.7 ... 543.6 5. Гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа 493.7 26.3 6.4 7.7 11.6 14.2 ... 194.4 6. Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ 358.4 13.5 3.6 7.3 6.9 8.6 ... 185.3 7. Тээвэр 1 441.2 48.9 16.1 15.2 25.3 25.6 ... 802.4 8. Холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ 436.8 11.7 5.0 6.6 6.5 10.2 ... 241.3 9. Амралт, чөлөөт цаг, соѐлын бараа, үйлчилгээ 307.9 9.8 3.3 4.6 4.3 5.8 ... 174.5 10. Боловсролын үйлчилгээ 479.6 17.0 8.7 6.6 11.2 10.6 ... 249.7 11. Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 301.3 9.3 1.6 1.0 1.8 2.5 ... 235.6 12. Бусад бараа, үйлчилгээ 544.6 17.8 6.4 8.7 8.2 10.4 ... 280.1 Нийт 10 000.0 341.9 125.1 136.4 189.8 201.6 5327.7
  • 23. Õýðýãëýýíèé ¿íèéí èíäåêñ òîîöîõ àðãà÷ëàë 23 Хүснэгт 9. Хэрэглээний бараа, үйлчилгээний бүлгийн индекс Бүлэг, дэд бүлэг БӨ ГО ЗА УВ ХО ... УБ Улсын индекс 01. Хүнсний бараа, согтууруулах бус ундаа 95.9 92.7 92.6 96.4 94.8 ... 95.1 95.4 2. Согтууруулах ундаа, тамхи 99.9 101.3 101.4 99.2 99.8 ... 100.2 100.2 3. Хувцас, бөс бараа, гутал 100.3 102.2 104.2 101.4 93.7 ... 101.3 101.8 4. Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлш 95.3 110.5 101.1 101.9 95.2 ... 99.9 100.8 5. Гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа 93.3 103.1 101.1 99.6 99.7 ... 101.5 101.3 6. Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ 103.3 100.5 99.8 99.1 100.0 ... 102.2 101.6 7. Тээвэр 95.1 95.8 95.9 91.5 92.4 ... 95.6 95.9 8. Холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ 97.1 99.7 99.8 98.9 100.0 ... 99.6 99.6 9. Амралт, чөлөөт цаг, соѐлын бараа, үйлчилгээ 100.6 101.3 100.6 103.1 100.0 ... 103.5 102.0 10. Боловсролын үйлчилгээ 105.9 117.1 115.0 105.9 105.8 ... 114.4 113.3 11. Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 87.5 101.8 100.4 107.8 100.0 ... 100.4 100.2 12. Бусад бараа, үйлчилгээ 100.4 100.5 102.0 102.7 102.0 ... 99.2 100.3 Нийт 97.8 101.0 99.7 98.7 96.5 ... 99.1 99.4 ХҮУИ= 4.99 7.5327...6.2018.1894.1361.1259.341 7.53271.99...6.2015.968.1897.984.1367.991.1250.1019.3418.97    Хэрэглээний үнийн улсын индексийг аймгуудын ерөнхий индексийг харгалзах жингээр жигнэн тооцохоос гадна улсын бүлгийн индексүүдийг нэгтгэн тооцож болно. ХҮУИ= 4.3587.4936.9319.16567.4403.2607 4.3586.1017.4933.1016.9318.1009.16568.1017.4402.1003.26074.95   4.99 6.5443.3016.4799.3078.4362.1441 6.5443.1003.3012.1006.4793.1139.3070.1028.4366.992.14419.95    Хэрэглээний үнийн улсын индекс 99.4 хувь буюу 0.6 хувиар буурсан байна.