SlideShare a Scribd company logo
1 of 20
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал
2017 онд
ХҮН АМ
Монгол Улсын хүн ам 2017 оны эцэст урьдчилсан дүнгээр 3.2 сая
болж, өмнөх оноос 59.8 мянган (1.9%) хүнээр өслөө.
Улсын хэмжээнд 2017 оны байдлаар 75734 хүүхэд төрсний 74328
(98.1%) нь Монгол Улсад, 1406 (1.9%) нь гадаадад төрсөн байна.
Төрсөн хүүхэд өмнөх оноос 3648 (4.6%)-аар, нас барсан хүн 340
(2.1%)-өөр тус тус буурчээ. 1000 хүнд ногдох төрөлт 23.8, нас баралт
5.0, ердийн цэвэр өсөлт 18.8 байна.
1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 1.6 пункт, нас баралт 0.2 пункт,
хүн амын ердийн цэвэр өсөлт 1.4 пунктээр тус тус буурчээ
БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭД
25.5 мянган бүртгэлтэй ажилгүй
иргэд
11.6 мянга нь ажилтай боловч өөр
ажил хайж байгаа иргэд
68.6% 31.4% Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд
2017 оны 12 дугаар сарын эцэст 37.1 мянга болсны, 25.5 (68.6%)
мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.6 (31.4%) мянга нь
ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
26.0% 5.6%
Өмнөх
оноос
Өмнөх
сараас
53.0%
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оноос 9.0 (26.0%) мянган
хүнээр буурч, өмнөх сараас 1.3 (5.6%) мянган хүнээр өсөж, 25.5
мянга болсны 13.5 (53.0%) мянга нь эмэгтэйчүүд байна.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2017 онд
ажилгүй 93.3 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан
28.6 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 73.7 мянган иргэн ажил
идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.
28.6 мянган иргэн
ажилд зуучлагдан оржээ
НИЙГМИЙН ДААТГАЛ, ХАЛАМЖ
Нийгмийн даатгалын сангийн орлого 2017 онд өмнөх оноос 243.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд
тэтгэврийн даатгалын сангийн орлого 163.8 (12.8%) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн
орлого 43.7 (13.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2017 онд
2.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 243.1 (13.0%) тэрбум төгрөг, зарлага 1.9 их наяд төгрөг болж, өмнөх
оноос 103.9 (5.8%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.
Нийгмийн даатгалын сангийн зарлага 2017 онд өмнөх оноос 103.9 тэрбум төгрөгөөр
нэмэгдэхэд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн зарлага 4.8 (9.8%)
тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 3.8 (9.9%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан
хэдий ч тэтгэврийн даатгалын сангийн зарлага 85.7 (6.4%) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын
сангийн зарлага 20.8 (7.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.
2017 онд 18 хүртэлх насны 1076.4 мянган хүүхдэд 257.7 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид
олгожээ.
Харин нийгмийн даатгалын сангийн зарлага 1.9 их наяд төгрөг болж, , өмнөх оноос 103.9 (5.8%)
тэрбум төгрөгөөр тус тус өслөө.
БОЛОВСРОЛ
Бүх шатны сургуульд суралцагчид 2017/2018 оны хичээлийн жилийн эхэнд 1.0 саяд хүрч, өмнөх оноос 27.9
(2.8%) мянгаар нэмэгдэв.
Улсын хэмжээнд 2017/2018 оны хичээлийн жилд 1416 цэцэрлэгт 256.7 мянган хүүхэд хүмүүжиж байгаа нь
өмнөх оноос цэцэрлэгийн тоо 62 (4.6%)-оор, хүүхдийн тоо 13.3 (5.5%) мянгаар нэмэгдсэн байна.
Ерөнхий боловсролын 798 сургуульд 2017/2018 оны хичээлийн жилд 572.8 мянган сурагч өдрөөр суралцаж
байгаа нь өмнөх оноос сургуулийн тоо 20 (2.6%)-оор, суралцагчид 20.8 (3.8%) мянгаар нэмэгдэв.
Их, дээд сургууль, коллежид 155.2 мянган оюутан суралцаж байгаа нь өмнөх оноос 1.9 (1.2%) мянгаар
буурсан байна.
818.1 833.6 841.1 850.5
890.6 897.9 907.6 933.5
965.8
992.6
1020.5
600
700
800
900
1000
1100
2007/2008
2008/2009
2009/2010
2010/2011
2011/2012
2012/2013
2013/2014
2014/2015
2015/2016
2016/2017
2017/2018
Зураг 1. Бүх шатны сургуульд суралцагчид, хичээлийн жилийн эхэнд,
мянган хүн
Улсын хэмжээнд
бүртгэлтэй ажилгүй
иргэдийн 57.1
хувийг 15-34 насны
залуучууд эзэлж
байна.
2016 XII
2016 I-
XII
2015 I-
XII
2014 I-
XII
2016 I-
XII
2015 I-
XII
2014 I-
XII
Монгол Улсад 2017 онд 73884 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 74328 болж, өмнөх оноос
амаржсан эх 3919 (5.0%)-өөр, амьд төрсөн хүүхэд 3866 (4.9%)-гаар буурсан байна.
1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2017 онд 14 болж, өмнөх оноос 3
хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 болж, өмнөх оноос 4 хүүхдээр
буурчээ.
Эхийн эндэгдэл 2017 онд 20 болж, өмнөх оноос 18 (47.4%)-өөр буурлаа. Харин 100 000
амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2017 оны байдлаар 27 болж, өмнөх оноос 22-оор
буурчээ.
Харин цусан суулгаар өвчлөгчид 1178 (41.4%)-аар, салхин цэцгээр өвчлөгчид 2809
(41.1%)-өөр, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 482 (8.7%)-оор, мөөгөнцөрөөр
өвчлөгчид 79 (5.7%)-өөр, гонококкт халдвараар өвчлөгчид 36 (0.8%)-гаар өссөн
байна.
Халдварт өвчнөөр өвчлөгчид 2017 онд 44300 болж, өмнөх оноос 25363 (36.4%)- аар
буурахад улаанбурхнаар өвчлөгчид 30256 (99.9%)-гаар, сүрьеэгээр өвчлөгчид 266
(6.6%)-гаар, вирүст хепатитаар өвчлөгчид 32 (5.7%)-оор, трихомониазаар өвчлөгчид
124 (2.8%)-өөр буурсан нь голлон нөлөөлсөн байна.
ЭРҮҮЛ МЭНД
ГЭМТ ХЭРЭГ
Улсын хэмжээнд 2017 онд 32259 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 5092
(18.7%)-оор өсжээ.
Өмнөх оноос нийт гэмт хэрэг өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 4840
(36.3%), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 842 (9.7%), хүүхэд,
гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 189 (49.2%)-өөр өссөн нь
голлон нөлөөлөв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2017 онд 198.1 тэрбум төгрөг, нөхөн
төлүүлсэн хохирлын хэмжээ 74.5 тэрбум төгрөг болж, өмнөх оноос учирсан
хохирол 35.2 (21.6%) тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирол 30.5 (69.5%)
тэрбум төгрөгөөр өссөн байна
Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2017 онд 37.2 мянга болж, 1758 (4.7%)
нь 18 хүртэлх насны хүүхэд, 18.1 мянга (48.8%) нь эмэгтэйчүүд байна.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Манай улсын хилээр 2017 онд давхардсан тоогоор 5.9 сая зорчигч
нэвтэрсэн нь өмнөх оноос 513.1 (9.4%) мянгаар өсжээ. Улсын хилээр
орсон зорчигчдын 38.1 хувь нь Замын-Yүд, 16.7 хувь нь Буянт-Ухаа, 12.5
хувь нь Гашуун сухайт, 12.3 хувь нь Алтанбулаг, 5.9 хувь нь Шивээ хүрэн,
14.5 хувь нь бусад боомтоор орсон байна.
Улсын хилээр 2017 онд гадаадын 542.7 мянган хүн орсон нь өмнөх оноос
71.5 (15.2%) мянгаар өсжээ.
Хилээр орсон гадаадын зорчигчдын 37.2 хувийг БНХАУ-ын иргэд, 20.3
хувийг ОХУ-ын иргэд, 14.1 хувийг БНСУ-ын иргэд, 4.3 хувийг Япон улсын
иргэд, 3.3 хувийг АНУ-ын иргэд, 2.7 хувийг Казахстан улсын иргэд, 18.1
хувийг бусад улсын иргэд эзэлж байна.
Давхардсан тоогоор 2.4 сая иргэн 2017 онд гадаадад зорчсоноос 1.8
(73.5%) сая нь хувийн журмаар зорчжээ.
МӨНГӨ, ЗЭЭЛ, ҮНЭТ ЦААС
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2017 оны эцэст 15.8 их наяд төгрөг болж,
өмнөх сараас 976.6 (6.6%) тэрбум төгрөг, өмнөх оноос 3.6 (29.9%) их
наяд төгрөгөөр өссөн байна.
Мөнгөний нийлүүлэлт 2017 оны 12 дугаар сард өмнөх сараас 976.6 тэрбум
төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 657.1 тэрбум төгрөгөөр өссөн нь
голлон нөлөөллөө.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн
үлдэгдэл 2017 оны эцэст 13.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 116.8
(0.9%) тэрбум төгрөг, өмнөх оноос 1192.3 (9.6%) тэрбум төгрөгөөр өсөв.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны эцэст 823.3 тэрбум
төгрөг болж, өмнөх сараас 70.4 (7.9%) тэрбум төгрөг, өмнөх оноос 81.0
(9.0%) тэрбум төгрөгөөр буурлаа.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2017 оны эцэст 1.2 их наяд
төгрөг болж, өмнөх сараас 3.0 (0.3%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх
оноос 101.3 (9.6%) тэрбум төгрөгөөр өсөв.
2016 оны 12 дугаар сард 5960
эх амаржиж, 5994 хүүхэд
төрүүлсэн нь өмнөх сараас
амаржсан эх 302 (4.8%)-оор,
хүүхэд 331 (4.9%)-ээр буурчээ.
Нялхсын эндэгдэл улсын
хэмжээгээр 2016 онд 1315
болж, өмнөх оноос 81
(6.6%)-ээр, 5 хүртэлх насны
хүүхдийн эндэгдэл 1628
болж, өмнөх оноос 152
(10.3%)-оор өсчээ.
2014 I-XII
2015 I-XII
2016 I-XII
МОНГОЛБАНКНЫ НЭРЛЭСЭН ДУНДАЖ ХАНШ
2433.49 төгрөг
өмнөх оны мөн
үеэс 49.08
(2.0%)
төгрөгөөр
чангарсан
байна.
369.0 төгрөг
өмнөх оны мөн
үеэс 10.26
(2.9%)
төгрөгөөр
суларчээ.
41.52 төгрөг
өмнөх оны
мөн үеэс 1.52
(3.8%)
төгрөгөөр
суларчээ.
УЛСЫН НЭГДСЭН ТӨСӨВ
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2017 оны урьдчилсан
гүйцэтгэлээр 7.2 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 8.9 их наяд
төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1.7 их наяд төгрөгийн
алдагдалтай гарлаа.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал
өмнөх оноос 1.9 их наяд төгрөгөөр буурахад татварын
орлого 1.4 (27.3%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон
нөлөөлжээ.
Татварын нийт орлого 6.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.4 (27.3%) их наяд
төгрөгөөр өсөхөд
онцгой албан татварын орлого 110.4 (17.5%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч:
орлогын албан татвар 566.5 (54.3%) тэрбум төгрөг,
нэмэгдсэн өртгийн албан татвар 478.5 (41.9%) тэрбум төгрөг,
гадаад үйл ажиллагааны орлого 183.9 (56.0%) тэрбум төгрөг,
нийгмийн даатгалын орлого 204.3 (18.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөллөө.
2015 I-XII
2014 I-XII
2016 I-XII
ГАДААД ХУДАЛДАА
Монгол Улс 2017 онд дэлхийн 163 улстай худалдаа хийж, гадаад
худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум америк доллар, үүнээс
экспорт 6.2 тэрбум америк доллар, импорт 4.3 тэрбум америк долларт
хүрлээ.
Гадаад худалдааны тэнцэл 2016 онд 1.6 тэрбум америк долларын
ашигтай гарч байсан бол 2017 онд өмнөх оноос 307 (19.7%) сая америк
доллараар нэмэгдэж, 1.9 тэрбум америк долларт хүрчээ.
Экспорт 2017 онд өмнөх оноос 1.3 тэрбум америк доллараар өсөхөд
эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.4 тэрбум америк доллар, үүнээс
нүүрсний экспорт 1.3 тэрбум америк доллараар өссөн нь голлон
нөлөөлсөн байна.
Импорт өмнөх оноос 977.3 сая америк доллараар өсөхөд эрдэс
бүтээгдэхүүний импорт 261.6 сая америк доллар, үүнээс дизелийн түлш
173.1 сая америк доллар, автобензин 51.1 сая америк доллараар,
машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд
анги 240.5 сая америк доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд
анги 187.1 сая америк доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн
зүйлсийнх 122.9 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.
ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ индекс улсын хэмжээнд өмнөх сараас 0.5
хувь, өмнөх оны эцсээс үеэс 6.4 хувиар өссөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2017 оны 12 дугаар сард өмнөх оны
эцсээс 6.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.3
хувь (төмс, хүнсний ногооны дэд бүлгийн үнэ 21.6 хувь, согтууруулах бус ундааны
дэд бүлгийн үнэ 9.6 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 11.6
хувь), тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 10.4 хувь (тээврийн хэрэгслийн худалдан
авалтын дэд бүлгийн үнэ 23.3 хувь), орон сууц, ус цахилгаан, хийн болон бусад
түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 7.4 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд
бүлгийн үнэ 10.3 хувь), боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 5.5 хувь
(бүрэн дунд боловсролын үйлчилгээний дэд бүлгийн үнэ 32.1 хувь), хувцас, бөс
бараа, гутлын бүлгийнх 4.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн 2017 оны 6.4 хувийн өсөлтөд
хүнсний бараа, ундаа, усны бүлэг 1.8 пункт буюу 27.9 хувь, тээврийн бүлэг 1.5
пункт буюу 22.9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлэг 0.7 пункт буюу 11.4 хувь,
орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлэг 0.7 пункт буюу 11.0 хувийг эзэлсэн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.5 хувиар өсөхөд
зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 2.0 хувь, эм, тариа,
эмнэлгийн үйлчилгээ бүлгийн үнэ дүнгээрээ 1.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн
байна.
БИЗНЕС РЕГИСТРИЙН САН
Статистикийн бизнес регистрийн санд 2017 оны эцсийн байдлаар
155.1 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй
байгаагийн 78.6 (50.7%) мянга нь үйл ажиллагаа явуулж байна.
Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 85.1
хувь нь 1-9 ажиллагчидтай, 6.6 хувь нь 10-19 ажиллагчидтай,
5.2 хувь нь 20-49 ажиллагчидтай, 3.1 хувь нь 50-иас дээш
ажиллагчидтай байна.
Үйл ажиллагаа явуулаагүй 76.5 мянган аж ахуйн нэгж,
байгууллагын 38.1 (49.9%) мянга нь үйл ажиллагаагаа эхлээгүй,
34.2 (44.7%) мянга нь түр зогсоосон, 1.6 (2.1%) мянга нь бүрэн
зогсоосон, 2.6 (3.3%) мянга нь хаяг тодорхойгүй болон бусад
шалтгаантай байна.
ХӨДӨӨ АЖ АХУЙ
АДУУ:
3.9 сая
толгой,
өмнөх
оноос 8.4
%-аар
өссөн.
ҮХЭР:
4.4 сая
толгой,
өмнөх оны
мөн үеэс
7.5%-аар
өссөн.
ТЭМЭЭ:
434.1
мянган
толгой,
өмнөх оны
мөн үеэс
8.2%-аар
өссөн.
ХОНЬ:
30.1 сая
толгой,
өмнөх оны
мөн үеэс
8.1%-аар
өссөн.
ЯМАА:
27.3 сая
толгой,
өмнөх оны
мөн үеэс
6.9%-аар
өссөн.
Улсын хэмжээгээр 2017 оны эцэст 66.2 сая мал тоологдов.
Улсын хэмжээнд 2017 онд төллөх насны 26.5 сая хээлтэгч малын 23.4 сая (88.5%) нь
төллөжээ. Нийт гарсан төлийн 22.6 сая (96.2%)-ыг 2017 онд бойжуулсан нь өмнөх оноос
2.9 саяар өссөн байна.
Оны эхэнд тоологдсон нийт малын 1.4 хувь буюу 888.0 мянган том мал 2017 онд зүй бусаар
хорогдов.
Улсын хэмжээгээр 2017 онд нийт 524.3 мянган га талбайд тариалалт хийснээс 390.9
мянган га-д үр тариа, 15.1 мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 26.2
мянган га-д тэжээлийн ургамал тариалсан нь өмнөх оноос нийт тариалсан талбай
19.0 мянган га (3.8%) -гаар өссөн байна.
Үр тариа 238.1 мянган тонн, төмс 121.8 мянган тонн, хүнсний ногоо 82.1 мянган
тонныг 2017 онд хураан авч, 1008.1 мянган тонн хадлан, 52.3 мянган тонн гар тэжээл
бэлтгэсэн байна. Өмнөх оноос үр тариа 245.4 (50.7%) мянган тонн, төмс 43.5 (26.3%)
мянган тонн, хүнсний ногоо 12.3 (13.1%) мянган тонн, хадлан 267.3 (21.0%) мянган
тонноор буурч, гар тэжээл 6.5 (14.2%) мянган тонноор өссөн байна.
ХӨДӨӨ АЖ АХУЙ
АЖ ҮЙЛДВЭР
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 оны урьдчилсан
гүйцэтгэлээр 12.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 3.0 (30.3%)
их наяд төгрөгөөр өслөө.
Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл
өмнөх оноос 2.3 (32.8%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс
олборлолт 1.1 (78.7%) их наяд төгрөг, металлын хүдэр
олборлолт 1.0 (20.7%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон
нөлөөлөв.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2017 онд 15.2
их наяд төгрөгт хүрч, 10.1 их наяд төгрөг буюу 67.0 хувийг
гадаад зах зээлд борлуулжээ.
БАРИЛГА
Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2017 оны
урьдчилсан гүйцэтгэлээр 3130.7 тэрбум төгрөгт хүрч, 2944.6
(94.1%) тэрбум төгрөгийн ажлыг дотоодын барилгын
байгууллага, 186.0 (5.9%) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын
барилгын байгууллага гүйцэтгэсэн байна.
Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2017 онд өмнөх
оноос 45.9 (1.5%) тэрбум төгрөгөөр өсөхөд дотоодын
байгууллагын гүйцэтгэсэн ажлын хэмжээ 73.3 (2.6%) тэрбум
төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.
Барилга угсралт, их засварын ажлын 39.4 хувийг орон
сууцны барилга, 35.5 хувийг орон сууцны бус барилга, 22.4
хувийг инженерийн барилга, байгууламж, 2.7 хувийг их засварын
ажил эзэлж, өмнөх оноос орон сууцны барилгын ажлын эзлэх
хувь 4.1 пункт, инженерийн барилга, байгууламжийнх 0.2 пункт,
их засварын ажлынх 1.2 пунктээр нэмэгдэж, харин орон сууцны
бус барилгынх 5.5 пунктээр буурсан байна.
Агаарын тээврийн
салбарын орлого 2017
онд 322.2 тэрбум төгрөг
болж 12.2 хувь өслөө.
Төмөр замын тээврийн салбарын орлого
2017 онд 529.1 тэрбум төгрөг болж
21.1 хувь өслөө.
төмөр замаар
22.7 сая тонн
ачаа
тээвэрлэн
13.6 хувь өссөн.
агаарын
тээврээр
825.4 мянган
хүн
тээвэрлэн
22.6 хувь өссөн.
агаарын
тээврээр
3.1 мянган тонн
ачаа тээвэрлэн
0.5 хувь
буурсан.
ТЭЭВЭР
төмөр замаар
2.6 сая хүн
тээвэрлэн
0.8 хувь буурсан.
2017 12etses

More Related Content

Similar to 2017 12etses

2018 12etses
2018 12etses2018 12etses
2018 12etsesTuul Tuul
 
Б.Цэрэнчунт - Монгол улсын ЖДҮ-ийн хөгжлийн индекс
Б.Цэрэнчунт - Монгол улсын ЖДҮ-ийн хөгжлийн индексБ.Цэрэнчунт - Монгол улсын ЖДҮ-ийн хөгжлийн индекс
Б.Цэрэнчунт - Монгол улсын ЖДҮ-ийн хөгжлийн индексbatnasanb
 
2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...
2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...
2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...The Business Council of Mongolia
 
Nemg 2018 onoor
Nemg 2018 onoorNemg 2018 onoor
Nemg 2018 onoorbaaska1011
 
Mongolian economy as of may 2015 (nso go m mongolian)
Mongolian economy as of may 2015 (nso go m mongolian)Mongolian economy as of may 2015 (nso go m mongolian)
Mongolian economy as of may 2015 (nso go m mongolian)Serod Ichinkhorloo
 
томуу 45р 7 хоног
томуу 45р 7 хоног томуу 45р 7 хоног
томуу 45р 7 хоног Shijee Mtsbolor
 
47р долоо хоног
47р долоо хоног 47р долоо хоног
47р долоо хоног Shijee Mtsbolor
 
Ehem 03.29 04.04 medee
Ehem 03.29 04.04 medeeEhem 03.29 04.04 medee
Ehem 03.29 04.04 medeejagaa23
 

Similar to 2017 12etses (14)

2018 12etses
2018 12etses2018 12etses
2018 12etses
 
Б.Цэрэнчунт - Монгол улсын ЖДҮ-ийн хөгжлийн индекс
Б.Цэрэнчунт - Монгол улсын ЖДҮ-ийн хөгжлийн индексБ.Цэрэнчунт - Монгол улсын ЖДҮ-ийн хөгжлийн индекс
Б.Цэрэнчунт - Монгол улсын ЖДҮ-ийн хөгжлийн индекс
 
2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...
2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...
2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...
 
Nemg 2018 onoor
Nemg 2018 onoorNemg 2018 onoor
Nemg 2018 onoor
 
Mongolian economy as of may 2015 (nso go m mongolian)
Mongolian economy as of may 2015 (nso go m mongolian)Mongolian economy as of may 2015 (nso go m mongolian)
Mongolian economy as of may 2015 (nso go m mongolian)
 
томуу 45р 7 хоног
томуу 45р 7 хоног томуу 45р 7 хоног
томуу 45р 7 хоног
 
Exp imp 2018 12 20
Exp imp 2018 12 20Exp imp 2018 12 20
Exp imp 2018 12 20
 
47р долоо хоног
47р долоо хоног 47р долоо хоног
47р долоо хоног
 
03 r-doloo-honog
03 r-doloo-honog03 r-doloo-honog
03 r-doloo-honog
 
48. tomuu medee docx
48. tomuu  medee docx48. tomuu  medee docx
48. tomuu medee docx
 
Ehem 03.29 04.04 medee
Ehem 03.29 04.04 medeeEhem 03.29 04.04 medee
Ehem 03.29 04.04 medee
 
Tomuu 48 p doloo honog
Tomuu 48 p doloo honogTomuu 48 p doloo honog
Tomuu 48 p doloo honog
 
01 r-doloo-honog
01 r-doloo-honog01 r-doloo-honog
01 r-doloo-honog
 
sudalgaa01
sudalgaa01 sudalgaa01
sudalgaa01
 

More from Tuul Tuul

2016 12etses
2016 12etses2016 12etses
2016 12etsesTuul Tuul
 
Bbs11 ppt ch19
Bbs11 ppt ch19Bbs11 ppt ch19
Bbs11 ppt ch19Tuul Tuul
 
Bbs11 ppt ch17
Bbs11 ppt ch17Bbs11 ppt ch17
Bbs11 ppt ch17Tuul Tuul
 
Bbs11 ppt ch16
Bbs11 ppt ch16Bbs11 ppt ch16
Bbs11 ppt ch16Tuul Tuul
 
Bbs11 ppt ch14
Bbs11 ppt ch14Bbs11 ppt ch14
Bbs11 ppt ch14Tuul Tuul
 
Bbs11 ppt ch13
Bbs11 ppt ch13Bbs11 ppt ch13
Bbs11 ppt ch13Tuul Tuul
 
Bbs11 ppt ch12
Bbs11 ppt ch12Bbs11 ppt ch12
Bbs11 ppt ch12Tuul Tuul
 
Bbs11 ppt ch11
Bbs11 ppt ch11Bbs11 ppt ch11
Bbs11 ppt ch11Tuul Tuul
 
Bbs11 ppt ch10
Bbs11 ppt ch10Bbs11 ppt ch10
Bbs11 ppt ch10Tuul Tuul
 
Bbs11 ppt ch08
Bbs11 ppt ch08Bbs11 ppt ch08
Bbs11 ppt ch08Tuul Tuul
 
Bbs11 ppt ch07
Bbs11 ppt ch07Bbs11 ppt ch07
Bbs11 ppt ch07Tuul Tuul
 
Bbs11 ppt ch06
Bbs11 ppt ch06Bbs11 ppt ch06
Bbs11 ppt ch06Tuul Tuul
 
Bbs11 ppt ch05
Bbs11 ppt ch05Bbs11 ppt ch05
Bbs11 ppt ch05Tuul Tuul
 
Bbs11 ppt ch04
Bbs11 ppt ch04Bbs11 ppt ch04
Bbs11 ppt ch04Tuul Tuul
 
Bbs11 ppt ch03
Bbs11 ppt ch03Bbs11 ppt ch03
Bbs11 ppt ch03Tuul Tuul
 
Bbs11 ppt ch02
Bbs11 ppt ch02Bbs11 ppt ch02
Bbs11 ppt ch02Tuul Tuul
 
Bbs11 ppt ch01
Bbs11 ppt ch01Bbs11 ppt ch01
Bbs11 ppt ch01Tuul Tuul
 
The Theory of Consumer Choice
The Theory of Consumer ChoiceThe Theory of Consumer Choice
The Theory of Consumer ChoiceTuul Tuul
 
Income Inequality and Poverty
Income Inequality and PovertyIncome Inequality and Poverty
Income Inequality and PovertyTuul Tuul
 

More from Tuul Tuul (20)

2016 12etses
2016 12etses2016 12etses
2016 12etses
 
Jishee
JisheeJishee
Jishee
 
Bbs11 ppt ch19
Bbs11 ppt ch19Bbs11 ppt ch19
Bbs11 ppt ch19
 
Bbs11 ppt ch17
Bbs11 ppt ch17Bbs11 ppt ch17
Bbs11 ppt ch17
 
Bbs11 ppt ch16
Bbs11 ppt ch16Bbs11 ppt ch16
Bbs11 ppt ch16
 
Bbs11 ppt ch14
Bbs11 ppt ch14Bbs11 ppt ch14
Bbs11 ppt ch14
 
Bbs11 ppt ch13
Bbs11 ppt ch13Bbs11 ppt ch13
Bbs11 ppt ch13
 
Bbs11 ppt ch12
Bbs11 ppt ch12Bbs11 ppt ch12
Bbs11 ppt ch12
 
Bbs11 ppt ch11
Bbs11 ppt ch11Bbs11 ppt ch11
Bbs11 ppt ch11
 
Bbs11 ppt ch10
Bbs11 ppt ch10Bbs11 ppt ch10
Bbs11 ppt ch10
 
Bbs11 ppt ch08
Bbs11 ppt ch08Bbs11 ppt ch08
Bbs11 ppt ch08
 
Bbs11 ppt ch07
Bbs11 ppt ch07Bbs11 ppt ch07
Bbs11 ppt ch07
 
Bbs11 ppt ch06
Bbs11 ppt ch06Bbs11 ppt ch06
Bbs11 ppt ch06
 
Bbs11 ppt ch05
Bbs11 ppt ch05Bbs11 ppt ch05
Bbs11 ppt ch05
 
Bbs11 ppt ch04
Bbs11 ppt ch04Bbs11 ppt ch04
Bbs11 ppt ch04
 
Bbs11 ppt ch03
Bbs11 ppt ch03Bbs11 ppt ch03
Bbs11 ppt ch03
 
Bbs11 ppt ch02
Bbs11 ppt ch02Bbs11 ppt ch02
Bbs11 ppt ch02
 
Bbs11 ppt ch01
Bbs11 ppt ch01Bbs11 ppt ch01
Bbs11 ppt ch01
 
The Theory of Consumer Choice
The Theory of Consumer ChoiceThe Theory of Consumer Choice
The Theory of Consumer Choice
 
Income Inequality and Poverty
Income Inequality and PovertyIncome Inequality and Poverty
Income Inequality and Poverty
 

2017 12etses

  • 1. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал 2017 онд
  • 2. ХҮН АМ Монгол Улсын хүн ам 2017 оны эцэст урьдчилсан дүнгээр 3.2 сая болж, өмнөх оноос 59.8 мянган (1.9%) хүнээр өслөө. Улсын хэмжээнд 2017 оны байдлаар 75734 хүүхэд төрсний 74328 (98.1%) нь Монгол Улсад, 1406 (1.9%) нь гадаадад төрсөн байна. Төрсөн хүүхэд өмнөх оноос 3648 (4.6%)-аар, нас барсан хүн 340 (2.1%)-өөр тус тус буурчээ. 1000 хүнд ногдох төрөлт 23.8, нас баралт 5.0, ердийн цэвэр өсөлт 18.8 байна. 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 1.6 пункт, нас баралт 0.2 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 1.4 пунктээр тус тус буурчээ
  • 3. БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭД 25.5 мянган бүртгэлтэй ажилгүй иргэд 11.6 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд 68.6% 31.4% Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны 12 дугаар сарын эцэст 37.1 мянга болсны, 25.5 (68.6%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.6 (31.4%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. 26.0% 5.6% Өмнөх оноос Өмнөх сараас 53.0% Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оноос 9.0 (26.0%) мянган хүнээр буурч, өмнөх сараас 1.3 (5.6%) мянган хүнээр өсөж, 25.5 мянга болсны 13.5 (53.0%) мянга нь эмэгтэйчүүд байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2017 онд ажилгүй 93.3 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 28.6 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 73.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. 28.6 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ
  • 4. НИЙГМИЙН ДААТГАЛ, ХАЛАМЖ Нийгмийн даатгалын сангийн орлого 2017 онд өмнөх оноос 243.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн орлого 163.8 (12.8%) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 43.7 (13.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2017 онд 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 243.1 (13.0%) тэрбум төгрөг, зарлага 1.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 103.9 (5.8%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө. Нийгмийн даатгалын сангийн зарлага 2017 онд өмнөх оноос 103.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн зарлага 4.8 (9.8%) тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 3.8 (9.9%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан хэдий ч тэтгэврийн даатгалын сангийн зарлага 85.7 (6.4%) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 20.8 (7.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв. 2017 онд 18 хүртэлх насны 1076.4 мянган хүүхдэд 257.7 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид олгожээ. Харин нийгмийн даатгалын сангийн зарлага 1.9 их наяд төгрөг болж, , өмнөх оноос 103.9 (5.8%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.
  • 5. БОЛОВСРОЛ Бүх шатны сургуульд суралцагчид 2017/2018 оны хичээлийн жилийн эхэнд 1.0 саяд хүрч, өмнөх оноос 27.9 (2.8%) мянгаар нэмэгдэв. Улсын хэмжээнд 2017/2018 оны хичээлийн жилд 1416 цэцэрлэгт 256.7 мянган хүүхэд хүмүүжиж байгаа нь өмнөх оноос цэцэрлэгийн тоо 62 (4.6%)-оор, хүүхдийн тоо 13.3 (5.5%) мянгаар нэмэгдсэн байна. Ерөнхий боловсролын 798 сургуульд 2017/2018 оны хичээлийн жилд 572.8 мянган сурагч өдрөөр суралцаж байгаа нь өмнөх оноос сургуулийн тоо 20 (2.6%)-оор, суралцагчид 20.8 (3.8%) мянгаар нэмэгдэв. Их, дээд сургууль, коллежид 155.2 мянган оюутан суралцаж байгаа нь өмнөх оноос 1.9 (1.2%) мянгаар буурсан байна. 818.1 833.6 841.1 850.5 890.6 897.9 907.6 933.5 965.8 992.6 1020.5 600 700 800 900 1000 1100 2007/2008 2008/2009 2009/2010 2010/2011 2011/2012 2012/2013 2013/2014 2014/2015 2015/2016 2016/2017 2017/2018 Зураг 1. Бүх шатны сургуульд суралцагчид, хичээлийн жилийн эхэнд, мянган хүн
  • 6. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.1 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. 2016 XII 2016 I- XII 2015 I- XII 2014 I- XII 2016 I- XII 2015 I- XII 2014 I- XII Монгол Улсад 2017 онд 73884 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 74328 болж, өмнөх оноос амаржсан эх 3919 (5.0%)-өөр, амьд төрсөн хүүхэд 3866 (4.9%)-гаар буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2017 онд 14 болж, өмнөх оноос 3 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 болж, өмнөх оноос 4 хүүхдээр буурчээ. Эхийн эндэгдэл 2017 онд 20 болж, өмнөх оноос 18 (47.4%)-өөр буурлаа. Харин 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2017 оны байдлаар 27 болж, өмнөх оноос 22-оор буурчээ. Харин цусан суулгаар өвчлөгчид 1178 (41.4%)-аар, салхин цэцгээр өвчлөгчид 2809 (41.1%)-өөр, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 482 (8.7%)-оор, мөөгөнцөрөөр өвчлөгчид 79 (5.7%)-өөр, гонококкт халдвараар өвчлөгчид 36 (0.8%)-гаар өссөн байна. Халдварт өвчнөөр өвчлөгчид 2017 онд 44300 болж, өмнөх оноос 25363 (36.4%)- аар буурахад улаанбурхнаар өвчлөгчид 30256 (99.9%)-гаар, сүрьеэгээр өвчлөгчид 266 (6.6%)-гаар, вирүст хепатитаар өвчлөгчид 32 (5.7%)-оор, трихомониазаар өвчлөгчид 124 (2.8%)-өөр буурсан нь голлон нөлөөлсөн байна. ЭРҮҮЛ МЭНД
  • 7. ГЭМТ ХЭРЭГ Улсын хэмжээнд 2017 онд 32259 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 5092 (18.7%)-оор өсжээ. Өмнөх оноос нийт гэмт хэрэг өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 4840 (36.3%), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 842 (9.7%), хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 189 (49.2%)-өөр өссөн нь голлон нөлөөлөв. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2017 онд 198.1 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 74.5 тэрбум төгрөг болж, өмнөх оноос учирсан хохирол 35.2 (21.6%) тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирол 30.5 (69.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2017 онд 37.2 мянга болж, 1758 (4.7%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 18.1 мянга (48.8%) нь эмэгтэйчүүд байна.
  • 8. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ Манай улсын хилээр 2017 онд давхардсан тоогоор 5.9 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оноос 513.1 (9.4%) мянгаар өсжээ. Улсын хилээр орсон зорчигчдын 38.1 хувь нь Замын-Yүд, 16.7 хувь нь Буянт-Ухаа, 12.5 хувь нь Гашуун сухайт, 12.3 хувь нь Алтанбулаг, 5.9 хувь нь Шивээ хүрэн, 14.5 хувь нь бусад боомтоор орсон байна. Улсын хилээр 2017 онд гадаадын 542.7 мянган хүн орсон нь өмнөх оноос 71.5 (15.2%) мянгаар өсжээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын 37.2 хувийг БНХАУ-ын иргэд, 20.3 хувийг ОХУ-ын иргэд, 14.1 хувийг БНСУ-ын иргэд, 4.3 хувийг Япон улсын иргэд, 3.3 хувийг АНУ-ын иргэд, 2.7 хувийг Казахстан улсын иргэд, 18.1 хувийг бусад улсын иргэд эзэлж байна. Давхардсан тоогоор 2.4 сая иргэн 2017 онд гадаадад зорчсоноос 1.8 (73.5%) сая нь хувийн журмаар зорчжээ.
  • 9. МӨНГӨ, ЗЭЭЛ, ҮНЭТ ЦААС Mөнгөний нийлүүлэлт (M2) 2017 оны эцэст 15.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 976.6 (6.6%) тэрбум төгрөг, өмнөх оноос 3.6 (29.9%) их наяд төгрөгөөр өссөн байна. Мөнгөний нийлүүлэлт 2017 оны 12 дугаар сард өмнөх сараас 976.6 тэрбум төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 657.1 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөллөө. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны эцэст 13.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 116.8 (0.9%) тэрбум төгрөг, өмнөх оноос 1192.3 (9.6%) тэрбум төгрөгөөр өсөв. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны эцэст 823.3 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 70.4 (7.9%) тэрбум төгрөг, өмнөх оноос 81.0 (9.0%) тэрбум төгрөгөөр буурлаа. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2017 оны эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 3.0 (0.3%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оноос 101.3 (9.6%) тэрбум төгрөгөөр өсөв.
  • 10. 2016 оны 12 дугаар сард 5960 эх амаржиж, 5994 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 302 (4.8%)-оор, хүүхэд 331 (4.9%)-ээр буурчээ. Нялхсын эндэгдэл улсын хэмжээгээр 2016 онд 1315 болж, өмнөх оноос 81 (6.6%)-ээр, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1628 болж, өмнөх оноос 152 (10.3%)-оор өсчээ. 2014 I-XII 2015 I-XII 2016 I-XII МОНГОЛБАНКНЫ НЭРЛЭСЭН ДУНДАЖ ХАНШ 2433.49 төгрөг өмнөх оны мөн үеэс 49.08 (2.0%) төгрөгөөр чангарсан байна. 369.0 төгрөг өмнөх оны мөн үеэс 10.26 (2.9%) төгрөгөөр суларчээ. 41.52 төгрөг өмнөх оны мөн үеэс 1.52 (3.8%) төгрөгөөр суларчээ.
  • 11. УЛСЫН НЭГДСЭН ТӨСӨВ Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 7.2 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 8.9 их наяд төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1.7 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оноос 1.9 их наяд төгрөгөөр буурахад татварын орлого 1.4 (27.3%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Татварын нийт орлого 6.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.4 (27.3%) их наяд төгрөгөөр өсөхөд онцгой албан татварын орлого 110.4 (17.5%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч: орлогын албан татвар 566.5 (54.3%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 478.5 (41.9%) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 183.9 (56.0%) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 204.3 (18.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөллөө.
  • 12. 2015 I-XII 2014 I-XII 2016 I-XII ГАДААД ХУДАЛДАА Монгол Улс 2017 онд дэлхийн 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум америк доллар, үүнээс экспорт 6.2 тэрбум америк доллар, импорт 4.3 тэрбум америк долларт хүрлээ. Гадаад худалдааны тэнцэл 2016 онд 1.6 тэрбум америк долларын ашигтай гарч байсан бол 2017 онд өмнөх оноос 307 (19.7%) сая америк доллараар нэмэгдэж, 1.9 тэрбум америк долларт хүрчээ. Экспорт 2017 онд өмнөх оноос 1.3 тэрбум америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.4 тэрбум америк доллар, үүнээс нүүрсний экспорт 1.3 тэрбум америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Импорт өмнөх оноос 977.3 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 261.6 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 173.1 сая америк доллар, автобензин 51.1 сая америк доллараар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 240.5 сая америк доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 187.1 сая америк доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн зүйлсийнх 122.9 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.
  • 13. ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ индекс улсын хэмжээнд өмнөх сараас 0.5 хувь, өмнөх оны эцсээс үеэс 6.4 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2017 оны 12 дугаар сард өмнөх оны эцсээс 6.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.3 хувь (төмс, хүнсний ногооны дэд бүлгийн үнэ 21.6 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 9.6 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 11.6 хувь), тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 10.4 хувь (тээврийн хэрэгслийн худалдан авалтын дэд бүлгийн үнэ 23.3 хувь), орон сууц, ус цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 7.4 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 10.3 хувь), боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 5.5 хувь (бүрэн дунд боловсролын үйлчилгээний дэд бүлгийн үнэ 32.1 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 4.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн 2017 оны 6.4 хувийн өсөлтөд хүнсний бараа, ундаа, усны бүлэг 1.8 пункт буюу 27.9 хувь, тээврийн бүлэг 1.5 пункт буюу 22.9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлэг 0.7 пункт буюу 11.4 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлэг 0.7 пункт буюу 11.0 хувийг эзэлсэн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.5 хувиар өсөхөд зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 2.0 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ бүлгийн үнэ дүнгээрээ 1.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
  • 14. БИЗНЕС РЕГИСТРИЙН САН Статистикийн бизнес регистрийн санд 2017 оны эцсийн байдлаар 155.1 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагийн 78.6 (50.7%) мянга нь үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 85.1 хувь нь 1-9 ажиллагчидтай, 6.6 хувь нь 10-19 ажиллагчидтай, 5.2 хувь нь 20-49 ажиллагчидтай, 3.1 хувь нь 50-иас дээш ажиллагчидтай байна. Үйл ажиллагаа явуулаагүй 76.5 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 38.1 (49.9%) мянга нь үйл ажиллагаагаа эхлээгүй, 34.2 (44.7%) мянга нь түр зогсоосон, 1.6 (2.1%) мянга нь бүрэн зогсоосон, 2.6 (3.3%) мянга нь хаяг тодорхойгүй болон бусад шалтгаантай байна.
  • 15. ХӨДӨӨ АЖ АХУЙ АДУУ: 3.9 сая толгой, өмнөх оноос 8.4 %-аар өссөн. ҮХЭР: 4.4 сая толгой, өмнөх оны мөн үеэс 7.5%-аар өссөн. ТЭМЭЭ: 434.1 мянган толгой, өмнөх оны мөн үеэс 8.2%-аар өссөн. ХОНЬ: 30.1 сая толгой, өмнөх оны мөн үеэс 8.1%-аар өссөн. ЯМАА: 27.3 сая толгой, өмнөх оны мөн үеэс 6.9%-аар өссөн. Улсын хэмжээгээр 2017 оны эцэст 66.2 сая мал тоологдов. Улсын хэмжээнд 2017 онд төллөх насны 26.5 сая хээлтэгч малын 23.4 сая (88.5%) нь төллөжээ. Нийт гарсан төлийн 22.6 сая (96.2%)-ыг 2017 онд бойжуулсан нь өмнөх оноос 2.9 саяар өссөн байна. Оны эхэнд тоологдсон нийт малын 1.4 хувь буюу 888.0 мянган том мал 2017 онд зүй бусаар хорогдов.
  • 16. Улсын хэмжээгээр 2017 онд нийт 524.3 мянган га талбайд тариалалт хийснээс 390.9 мянган га-д үр тариа, 15.1 мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 26.2 мянган га-д тэжээлийн ургамал тариалсан нь өмнөх оноос нийт тариалсан талбай 19.0 мянган га (3.8%) -гаар өссөн байна. Үр тариа 238.1 мянган тонн, төмс 121.8 мянган тонн, хүнсний ногоо 82.1 мянган тонныг 2017 онд хураан авч, 1008.1 мянган тонн хадлан, 52.3 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна. Өмнөх оноос үр тариа 245.4 (50.7%) мянган тонн, төмс 43.5 (26.3%) мянган тонн, хүнсний ногоо 12.3 (13.1%) мянган тонн, хадлан 267.3 (21.0%) мянган тонноор буурч, гар тэжээл 6.5 (14.2%) мянган тонноор өссөн байна. ХӨДӨӨ АЖ АХУЙ
  • 17. АЖ ҮЙЛДВЭР Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 12.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 3.0 (30.3%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оноос 2.3 (32.8%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.1 (78.7%) их наяд төгрөг, металлын хүдэр олборлолт 1.0 (20.7%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлөв. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2017 онд 15.2 их наяд төгрөгт хүрч, 10.1 их наяд төгрөг буюу 67.0 хувийг гадаад зах зээлд борлуулжээ.
  • 18. БАРИЛГА Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3130.7 тэрбум төгрөгт хүрч, 2944.6 (94.1%) тэрбум төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 186.0 (5.9%) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна. Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2017 онд өмнөх оноос 45.9 (1.5%) тэрбум төгрөгөөр өсөхөд дотоодын байгууллагын гүйцэтгэсэн ажлын хэмжээ 73.3 (2.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв. Барилга угсралт, их засварын ажлын 39.4 хувийг орон сууцны барилга, 35.5 хувийг орон сууцны бус барилга, 22.4 хувийг инженерийн барилга, байгууламж, 2.7 хувийг их засварын ажил эзэлж, өмнөх оноос орон сууцны барилгын ажлын эзлэх хувь 4.1 пункт, инженерийн барилга, байгууламжийнх 0.2 пункт, их засварын ажлынх 1.2 пунктээр нэмэгдэж, харин орон сууцны бус барилгынх 5.5 пунктээр буурсан байна.
  • 19. Агаарын тээврийн салбарын орлого 2017 онд 322.2 тэрбум төгрөг болж 12.2 хувь өслөө. Төмөр замын тээврийн салбарын орлого 2017 онд 529.1 тэрбум төгрөг болж 21.1 хувь өслөө. төмөр замаар 22.7 сая тонн ачаа тээвэрлэн 13.6 хувь өссөн. агаарын тээврээр 825.4 мянган хүн тээвэрлэн 22.6 хувь өссөн. агаарын тээврээр 3.1 мянган тонн ачаа тээвэрлэн 0.5 хувь буурсан. ТЭЭВЭР төмөр замаар 2.6 сая хүн тээвэрлэн 0.8 хувь буурсан.