SlideShare a Scribd company logo
1 of 2
Download to read offline
Хэвлэлийн мэдээ No. 18/436
ШУУД ТҮГЭЭХ
2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр
Олон Улсын Валютын Сан
Вашингтон хот 20431, АНУ
Монгол улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаа дахь
шатны үнэлгээний талаарх ОУВС-ын ажлын хэсгийн мэдэгдэл
Энэхүү мэдэгдэлд илэрхийлсэн байр суурь нь ОУВС-гийн мэргэжилтнүүдийн байр суурь
бөгөөд тус сангийн Захирлуудын зөвлөлийн байр суурийг илэрхийлэх албагүй юм. Ажлын
хэсэг үнэлгээний урьдчилсан дүгнэлтэнд үндэслэн тайлан боловсруулж, ОУВС-гийн
удирдлагаар батлуулсны дараа Захирлуудын зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэр гаргуулна.
• Гадаад нөхцөл байдал сайжирч, дотоод эрэлт эрчтэй сэргэснээр эдийн засгийн өсөлт
өндөр хэвээр байна. Төсвийн алдагдал тооцоолж байснаас илүү хурдацтай багасч,
Засгийн Газрын өр огцом буурахад нөлөөллөө. Эрх баригчид макро эдийн засгийн бүх
зорилтуудыг оны эцэс гэхэд биелүүлэхээр байна.
• Гадаад валютын нөөц болон банкны өөрийн хөрөнгөд эмзэг байдал оршсоор байгаа.
Макро эдийн засгийн бодлогууд зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, гадаад орчны
шокоос хамгаалахад чиглэх шаардлагатай. Үүний зэрэгцээ, банкнууд 2017 оноос
эхлэн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж байгаа хүчин чармайлтаа гүйцэлдүүлэх нь нэн
чухал юм.
• Хөтөлбөрийн 2019 оны зорилт нь улсын секторын өрийг үргэлжлүүлэн багасгах,
гадаад валютын нөөц хуримтлуулах ажлыг дахин үргэлжлүүлэх, банкны системд
өөрийн хөрөнгийг хангалттай хэмжээнд хүргэхэд чиглэх болно. Түүнчлэн, эрх
баригчид Монгол улсын урт хугацааны өсөлтөд шаардлагатай гадаадын хөрөнгө
оруулалтыг татахын тулд хөрөнгө оруулалтын орчинг бэхжүүлэх нь чухал юм.
Жэф Готтлийбээр ахлуулсан Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн ажлын хэсэг 2018
оны 11-р сарын 07-оос 11-р сарын 17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, 2017 оны
5-р сарын 24-ний өдөр батлагдсан гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн
хөтөлбөрийн зургаа дахь үнэлгээний яриа хэлэлцээг хийлээ. Хөтөлбөрийн хүрээнд
нийтдээ 314.5054 саяын зээлжих тусгай эрх буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын
зээл олгогдох юм (Хэвлэлийн мэдээлэл №17/193-ийг харна уу).
Ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж ноён Готтлийб дараах мэдэгдлийг хийв:
"ОУВС-ийн дэмжлэгтэй хэрэгжиж буй хөтөлбөр талдаа орсон энэ үед эдийн засгийн
хямралыг даван туулахад эрх баригчдын зүгээс бодитой ахиц дэвшил гаргаад байна.
Эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрч, төсвийн тэнцэл их хэмжээний алдагдалтай байснаас
бага хэмжээний ашигтай болон өөрчлөгдөж, засгийн газрын өр огцом буурсан. Экспортыг
нэмэгдүүлсэн нь гадаад орчинд дэмжлэг үзүүлж, хэрэглээ болон хөрөнгө оруулалтын
хэмжээ огцом өссөн нь эдийн засгийн сэргэлтийг өргөжүүлж байна. Үүний зэрэгцээ, эрх
баригчид 12-р сарын эцсээр төсвийн алдагдал болон гадаад валютын нөөц зэрэг голлох
макро эдийн засгийн зорилтуудыг биелүүлэх чиглэлд байна.”
"Энэхүү сэргэлт нь хэдий сайшаалтай ч шинэ сорилтуудыг авчирлаа. Тухайлбал, дотоодын
эрэлт нэмэгдэж байгаа нь урсгал дансны алдагдлыг ихэсгэж, нөөц хуримтлуулахад саад
болж байна. Үүний хариуд Монголбанкнаас мөнгөний нөхцөл байдлыг чангаруулж, зөв
зорилт бүхий макро-зохистой бодлогын арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх замаар зээлийн
өндөр өсөлтийг хязгаарлах хэрэгтэй.
"Санхүүгийн салбарт 2017 оны сүүлээр хийгдэж эхэлсэн Активын Чанарын Үнэлгээ
эцсийн шатандаа ирлээ. Өөрийн хөрөнгийн хүрэлцээгүй банкуудад энэ оны 12-р сарын
эцэс хүртэл дахин хөрөнгөжүүлэх хугацааг олгосон. Энэ хугацаанд өөрийн хөрөнгийн
шаардлагыг хангаж чадаагүй банкуудад Төв банкнаас оролцох эсвэл Банкны тухай
хуулийн дагуу шийдвэрлэх болно.
"Эрх баригчид мөн чанаргүй зээлийг илүү түргэн шийдвэрлэх, Мөнгө угаахтай тэмцэх
тогтолцоог бэхжүүлэх, улсын секторын хөрөнгө оруулалтын төслүүдийг сонгох болон
үнэлэхэд чиглэсэн шинэ удирдамжийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх
шинэчлэлтүүдийг хийж байна. Илүү их гадаадын хөрөнгө оруулалт татахыг чухалчлан эрх
баригчид бизнес, хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэхэд анхаарах ёстой.
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаа дэх үнэлгээний эцэст ОУВС-гийн
ажлын хэсэг эрх баригчидтай ажлын хэсгийн тохиролцоонд хүрлээ. Энэхүү тохиролцоо нь
ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хэлэлцэгдэн баталгаажна. Эрх баригчид хэд хэдэн
арга хэмжээнүүдийг Захирлуудын зөвлөлийн хурлаас өмнө гүйцэлдүүлэхээр тохирсон
бөгөөд тэр дундаа санхүүгийн салбарт төвлөрөхөөр байна.
“Ажлын хэсэг Монгол улсад байх хугацаанд хамтран ажиллаж, бүтээлч яриа хэлэлцээ
өрнүүлэн, зочлон хүндэтгэсэн эрх баригчдад талархал дэвшүүлье.”

More Related Content

What's hot

орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал
орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлалорон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал
орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлалBuka King
 
Turuun sanhuu L16.2019- 2020
Turuun sanhuu L16.2019- 2020Turuun sanhuu L16.2019- 2020
Turuun sanhuu L16.2019- 2020hicheel2020
 
Turuun sanhuu L13.2019- 2020
Turuun sanhuu L13.2019- 2020Turuun sanhuu L13.2019- 2020
Turuun sanhuu L13.2019- 2020hicheel2020
 
Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020hicheel2020
 
2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...
2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...
2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...The Business Council of Mongolia
 
Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020hicheel2020
 
Хувь хүний санхүүгийн төлөвлөлт ба ажил мэргэжлийн төлөвлөлт
Хувь хүний санхүүгийн төлөвлөлт ба ажил мэргэжлийн төлөвлөлтХувь хүний санхүүгийн төлөвлөлт ба ажил мэргэжлийн төлөвлөлт
Хувь хүний санхүүгийн төлөвлөлт ба ажил мэргэжлийн төлөвлөлтNyambayar Nbak
 
Санхүү үндэс Лекц 11
Санхүү үндэс Лекц 11Санхүү үндэс Лекц 11
Санхүү үндэс Лекц 11Gunjargal
 
Lecture.6
Lecture.6Lecture.6
Lecture.6Tj Crew
 
Turuun sanhuu L5.2019 - 2020
Turuun sanhuu L5.2019 - 2020Turuun sanhuu L5.2019 - 2020
Turuun sanhuu L5.2019 - 2020hicheel2020
 
Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020hicheel2020
 
Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020hicheel2020
 
Turuun sanhuu L12.2019 - 2020
Turuun sanhuu L12.2019 - 2020Turuun sanhuu L12.2019 - 2020
Turuun sanhuu L12.2019 - 2020hicheel2020
 

What's hot (20)

орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал
орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлалорон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал
орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал
 
Turuun sanhuu L16.2019- 2020
Turuun sanhuu L16.2019- 2020Turuun sanhuu L16.2019- 2020
Turuun sanhuu L16.2019- 2020
 
Turuun sanhuu L13.2019- 2020
Turuun sanhuu L13.2019- 2020Turuun sanhuu L13.2019- 2020
Turuun sanhuu L13.2019- 2020
 
Lecture 4
Lecture 4Lecture 4
Lecture 4
 
Turiin sanhuu l7
Turiin sanhuu l7Turiin sanhuu l7
Turiin sanhuu l7
 
Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12
 
Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020
 
2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...
2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...
2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...
 
Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020
 
Хувь хүний санхүүгийн төлөвлөлт ба ажил мэргэжлийн төлөвлөлт
Хувь хүний санхүүгийн төлөвлөлт ба ажил мэргэжлийн төлөвлөлтХувь хүний санхүүгийн төлөвлөлт ба ажил мэргэжлийн төлөвлөлт
Хувь хүний санхүүгийн төлөвлөлт ба ажил мэргэжлийн төлөвлөлт
 
Санхүү үндэс Лекц 11
Санхүү үндэс Лекц 11Санхүү үндэс Лекц 11
Санхүү үндэс Лекц 11
 
Lecture.6
Lecture.6Lecture.6
Lecture.6
 
Turuun sanhuu L5.2019 - 2020
Turuun sanhuu L5.2019 - 2020Turuun sanhuu L5.2019 - 2020
Turuun sanhuu L5.2019 - 2020
 
Mongonii bodlogo
Mongonii bodlogoMongonii bodlogo
Mongonii bodlogo
 
Turiin sanhuu l3
Turiin sanhuu l3Turiin sanhuu l3
Turiin sanhuu l3
 
Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020
 
Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020
 
Turuun sanhuu L12.2019 - 2020
Turuun sanhuu L12.2019 - 2020Turuun sanhuu L12.2019 - 2020
Turuun sanhuu L12.2019 - 2020
 
Turiin sanhuu l5
Turiin sanhuu l5Turiin sanhuu l5
Turiin sanhuu l5
 
Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8
 

Similar to International monetary fund

зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин Mr Nyak
 
Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёий...
Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёий...Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёий...
Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёий...The Business Council of Mongolia
 
Turuun sanhuu L16.2020-2021.pptx
Turuun sanhuu L16.2020-2021.pptxTuruun sanhuu L16.2020-2021.pptx
Turuun sanhuu L16.2020-2021.pptxssuserca5598
 
Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл
Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлТөрөөс мөнгөний бодлогын талаарх 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл
Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлJargalmaa Gantomor
 
Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8Ikhzasag SEZS
 
мөнгөний бодлогын шууд арга хэрэгслүүд
мөнгөний бодлогын шууд арга хэрэгслүүдмөнгөний бодлогын шууд арга хэрэгслүүд
мөнгөний бодлогын шууд арга хэрэгслүүдBe Spark
 
Б.Очбадрах
Б.ОчбадрахБ.Очбадрах
Б.ОчбадрахUnuruu Dear
 
Annual report 2017 by Khanbank
Annual report 2017 by Khanbank Annual report 2017 by Khanbank
Annual report 2017 by Khanbank Mr Nyak
 
Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020hicheel2020
 
Mongolbank todruulga
Mongolbank todruulgaMongolbank todruulga
Mongolbank todruulgaJigmee
 
Ногоон төслүүд урагшаа, 2016.09.30 (Засгийн газрын мэдээ)
Ногоон төслүүд урагшаа, 2016.09.30 (Засгийн газрын мэдээ)Ногоон төслүүд урагшаа, 2016.09.30 (Засгийн газрын мэдээ)
Ногоон төслүүд урагшаа, 2016.09.30 (Засгийн газрын мэдээ)The Business Council of Mongolia
 
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...batnasanb
 

Similar to International monetary fund (20)

The GOM-BOM and IMF joint press conference notes
The GOM-BOM and IMF joint press conference notesThe GOM-BOM and IMF joint press conference notes
The GOM-BOM and IMF joint press conference notes
 
Amaraa k.ajil
Amaraa k.ajilAmaraa k.ajil
Amaraa k.ajil
 
зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин
 
Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёий...
Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёий...Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёий...
Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёий...
 
Turuun sanhuu L16.2020-2021.pptx
Turuun sanhuu L16.2020-2021.pptxTuruun sanhuu L16.2020-2021.pptx
Turuun sanhuu L16.2020-2021.pptx
 
Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл
Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлТөрөөс мөнгөний бодлогын талаарх 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл
Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл
 
Mongonii bodlogo
Mongonii bodlogoMongonii bodlogo
Mongonii bodlogo
 
Mongonii bodlogo
Mongonii bodlogoMongonii bodlogo
Mongonii bodlogo
 
Mongonii bodlogo
Mongonii bodlogoMongonii bodlogo
Mongonii bodlogo
 
Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8
 
Toriin sanhuu hotolbor (1)
Toriin sanhuu hotolbor (1)Toriin sanhuu hotolbor (1)
Toriin sanhuu hotolbor (1)
 
мөнгөний бодлогын шууд арга хэрэгслүүд
мөнгөний бодлогын шууд арга хэрэгслүүдмөнгөний бодлогын шууд арга хэрэгслүүд
мөнгөний бодлогын шууд арга хэрэгслүүд
 
Б.Очбадрах
Б.ОчбадрахБ.Очбадрах
Б.Очбадрах
 
Annual report 2017 by Khanbank
Annual report 2017 by Khanbank Annual report 2017 by Khanbank
Annual report 2017 by Khanbank
 
Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020
 
Mongolbank todruulga
Mongolbank todruulgaMongolbank todruulga
Mongolbank todruulga
 
Turiin sanhuu l2
Turiin sanhuu l2Turiin sanhuu l2
Turiin sanhuu l2
 
Ногоон төслүүд урагшаа, 2016.09.30 (Засгийн газрын мэдээ)
Ногоон төслүүд урагшаа, 2016.09.30 (Засгийн газрын мэдээ)Ногоон төслүүд урагшаа, 2016.09.30 (Засгийн газрын мэдээ)
Ногоон төслүүд урагшаа, 2016.09.30 (Засгийн газрын мэдээ)
 
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
 
Rate
RateRate
Rate
 

More from Jargalmaa Gantomor

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2020 ОНЫ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2020 ОНЫ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИДНИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2020 ОНЫ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2020 ОНЫ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИДJargalmaa Gantomor
 
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайлан
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайланУИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайлан
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайланJargalmaa Gantomor
 
ТАНИЛЦ: 2020-2021 хичээлийн жилд таны хүүхэд аль цэцэрлэгт харьяалагдах вэ?
ТАНИЛЦ: 2020-2021 хичээлийн жилд таны хүүхэд аль цэцэрлэгт харьяалагдах вэ?ТАНИЛЦ: 2020-2021 хичээлийн жилд таны хүүхэд аль цэцэрлэгт харьяалагдах вэ?
ТАНИЛЦ: 2020-2021 хичээлийн жилд таны хүүхэд аль цэцэрлэгт харьяалагдах вэ?Jargalmaa Gantomor
 
Наадмын хөтөлбөр
Наадмын хөтөлбөрНаадмын хөтөлбөр
Наадмын хөтөлбөрJargalmaa Gantomor
 
ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАРТ МӨРИЙН ХӨТӨЛБӨР ИРҮҮЛСЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧДИЙН ЖАГ...
ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАРТ МӨРИЙН ХӨТӨЛБӨР ИРҮҮЛСЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧДИЙН ЖАГ...ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАРТ МӨРИЙН ХӨТӨЛБӨР ИРҮҮЛСЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧДИЙН ЖАГ...
ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАРТ МӨРИЙН ХӨТӨЛБӨР ИРҮҮЛСЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧДИЙН ЖАГ...Jargalmaa Gantomor
 
"Шүүгчийг сонгон шалгаруулах журам"-ыг шинэчлэн баталлаа
"Шүүгчийг сонгон шалгаруулах журам"-ыг шинэчлэн баталлаа"Шүүгчийг сонгон шалгаруулах журам"-ыг шинэчлэн баталлаа
"Шүүгчийг сонгон шалгаруулах журам"-ыг шинэчлэн баталлааJargalmaa Gantomor
 
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлҮндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлJargalmaa Gantomor
 
Legalinfo.mn -____________________________________
Legalinfo.mn  -____________________________________Legalinfo.mn  -____________________________________
Legalinfo.mn -____________________________________Jargalmaa Gantomor
 
Ерөнхий сайдын мэдээлэл
Ерөнхий сайдын мэдээлэлЕрөнхий сайдын мэдээлэл
Ерөнхий сайдын мэдээлэлJargalmaa Gantomor
 
Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлБанкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлJargalmaa Gantomor
 
2017 оны төсвийн тодотголын тогтоол
2017 оны төсвийн тодотголын тогтоол2017 оны төсвийн тодотголын тогтоол
2017 оны төсвийн тодотголын тогтоолJargalmaa Gantomor
 
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын илтгэл
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын илтгэлМонгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын илтгэл
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын илтгэлJargalmaa Gantomor
 
ТАНИЛЦ: ЭМД-аар хөнгөлөлттэй тусламж, үйлчилгээ үзүүлэх хувийн эмнэлгийн ЖАГС...
ТАНИЛЦ: ЭМД-аар хөнгөлөлттэй тусламж, үйлчилгээ үзүүлэх хувийн эмнэлгийн ЖАГС...ТАНИЛЦ: ЭМД-аар хөнгөлөлттэй тусламж, үйлчилгээ үзүүлэх хувийн эмнэлгийн ЖАГС...
ТАНИЛЦ: ЭМД-аар хөнгөлөлттэй тусламж, үйлчилгээ үзүүлэх хувийн эмнэлгийн ЖАГС...Jargalmaa Gantomor
 
ТАНИЛЦ: ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өндөр өртөгтэй тусламж ү...
ТАНИЛЦ: ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өндөр өртөгтэй тусламж ү...ТАНИЛЦ: ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өндөр өртөгтэй тусламж ү...
ТАНИЛЦ: ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өндөр өртөгтэй тусламж ү...Jargalmaa Gantomor
 
Олон улсын сонины зах зээл ба эдийн засгийн мэдээллийн ач холбогдол
Олон улсын сонины зах зээл ба эдийн засгийн мэдээллийн ач холбогдолОлон улсын сонины зах зээл ба эдийн засгийн мэдээллийн ач холбогдол
Олон улсын сонины зах зээл ба эдийн засгийн мэдээллийн ач холбогдолJargalmaa Gantomor
 
Технологийн сорилт ба уламжлалт сонин
Технологийн сорилт ба уламжлалт сонинТехнологийн сорилт ба уламжлалт сонин
Технологийн сорилт ба уламжлалт сонинJargalmaa Gantomor
 
МОНГОЛ УЛСЫН ВИЗ ОЛГОХ ЖУРАМ
МОНГОЛ УЛСЫН ВИЗ ОЛГОХ ЖУРАММОНГОЛ УЛСЫН ВИЗ ОЛГОХ ЖУРАМ
МОНГОЛ УЛСЫН ВИЗ ОЛГОХ ЖУРАМJargalmaa Gantomor
 

More from Jargalmaa Gantomor (20)

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2020 ОНЫ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2020 ОНЫ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИДНИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2020 ОНЫ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2020 ОНЫ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД
 
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайлан
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайланУИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайлан
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайлан
 
ТАНИЛЦ: 2020-2021 хичээлийн жилд таны хүүхэд аль цэцэрлэгт харьяалагдах вэ?
ТАНИЛЦ: 2020-2021 хичээлийн жилд таны хүүхэд аль цэцэрлэгт харьяалагдах вэ?ТАНИЛЦ: 2020-2021 хичээлийн жилд таны хүүхэд аль цэцэрлэгт харьяалагдах вэ?
ТАНИЛЦ: 2020-2021 хичээлийн жилд таны хүүхэд аль цэцэрлэгт харьяалагдах вэ?
 
Наадмын хөтөлбөр
Наадмын хөтөлбөрНаадмын хөтөлбөр
Наадмын хөтөлбөр
 
ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАРТ МӨРИЙН ХӨТӨЛБӨР ИРҮҮЛСЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧДИЙН ЖАГ...
ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАРТ МӨРИЙН ХӨТӨЛБӨР ИРҮҮЛСЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧДИЙН ЖАГ...ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАРТ МӨРИЙН ХӨТӨЛБӨР ИРҮҮЛСЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧДИЙН ЖАГ...
ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАРТ МӨРИЙН ХӨТӨЛБӨР ИРҮҮЛСЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧДИЙН ЖАГ...
 
Нөөцийн мах
Нөөцийн махНөөцийн мах
Нөөцийн мах
 
"Шүүгчийг сонгон шалгаруулах журам"-ыг шинэчлэн баталлаа
"Шүүгчийг сонгон шалгаруулах журам"-ыг шинэчлэн баталлаа"Шүүгчийг сонгон шалгаруулах журам"-ыг шинэчлэн баталлаа
"Шүүгчийг сонгон шалгаруулах журам"-ыг шинэчлэн баталлаа
 
2019 12-emiin-jagsaalt
2019 12-emiin-jagsaalt2019 12-emiin-jagsaalt
2019 12-emiin-jagsaalt
 
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлҮндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл
 
Legalinfo.mn -____________________________________
Legalinfo.mn  -____________________________________Legalinfo.mn  -____________________________________
Legalinfo.mn -____________________________________
 
Ерөнхий сайдын мэдээлэл
Ерөнхий сайдын мэдээлэлЕрөнхий сайдын мэдээлэл
Ерөнхий сайдын мэдээлэл
 
Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлБанкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
 
2017 оны төсвийн тодотголын тогтоол
2017 оны төсвийн тодотголын тогтоол2017 оны төсвийн тодотголын тогтоол
2017 оны төсвийн тодотголын тогтоол
 
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын илтгэл
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын илтгэлМонгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын илтгэл
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын илтгэл
 
ТАНИЛЦ: ЭМД-аар хөнгөлөлттэй тусламж, үйлчилгээ үзүүлэх хувийн эмнэлгийн ЖАГС...
ТАНИЛЦ: ЭМД-аар хөнгөлөлттэй тусламж, үйлчилгээ үзүүлэх хувийн эмнэлгийн ЖАГС...ТАНИЛЦ: ЭМД-аар хөнгөлөлттэй тусламж, үйлчилгээ үзүүлэх хувийн эмнэлгийн ЖАГС...
ТАНИЛЦ: ЭМД-аар хөнгөлөлттэй тусламж, үйлчилгээ үзүүлэх хувийн эмнэлгийн ЖАГС...
 
ТАНИЛЦ: ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өндөр өртөгтэй тусламж ү...
ТАНИЛЦ: ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өндөр өртөгтэй тусламж ү...ТАНИЛЦ: ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өндөр өртөгтэй тусламж ү...
ТАНИЛЦ: ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өндөр өртөгтэй тусламж ү...
 
Олон улсын сонины зах зээл ба эдийн засгийн мэдээллийн ач холбогдол
Олон улсын сонины зах зээл ба эдийн засгийн мэдээллийн ач холбогдолОлон улсын сонины зах зээл ба эдийн засгийн мэдээллийн ач холбогдол
Олон улсын сонины зах зээл ба эдийн засгийн мэдээллийн ач холбогдол
 
Технологийн сорилт ба уламжлалт сонин
Технологийн сорилт ба уламжлалт сонинТехнологийн сорилт ба уламжлалт сонин
Технологийн сорилт ба уламжлалт сонин
 
Borluulakh surah-bichig
Borluulakh surah-bichigBorluulakh surah-bichig
Borluulakh surah-bichig
 
МОНГОЛ УЛСЫН ВИЗ ОЛГОХ ЖУРАМ
МОНГОЛ УЛСЫН ВИЗ ОЛГОХ ЖУРАММОНГОЛ УЛСЫН ВИЗ ОЛГОХ ЖУРАМ
МОНГОЛ УЛСЫН ВИЗ ОЛГОХ ЖУРАМ
 

International monetary fund

  • 1. Хэвлэлийн мэдээ No. 18/436 ШУУД ТҮГЭЭХ 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Олон Улсын Валютын Сан Вашингтон хот 20431, АНУ Монгол улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаа дахь шатны үнэлгээний талаарх ОУВС-ын ажлын хэсгийн мэдэгдэл Энэхүү мэдэгдэлд илэрхийлсэн байр суурь нь ОУВС-гийн мэргэжилтнүүдийн байр суурь бөгөөд тус сангийн Захирлуудын зөвлөлийн байр суурийг илэрхийлэх албагүй юм. Ажлын хэсэг үнэлгээний урьдчилсан дүгнэлтэнд үндэслэн тайлан боловсруулж, ОУВС-гийн удирдлагаар батлуулсны дараа Захирлуудын зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэр гаргуулна. • Гадаад нөхцөл байдал сайжирч, дотоод эрэлт эрчтэй сэргэснээр эдийн засгийн өсөлт өндөр хэвээр байна. Төсвийн алдагдал тооцоолж байснаас илүү хурдацтай багасч, Засгийн Газрын өр огцом буурахад нөлөөллөө. Эрх баригчид макро эдийн засгийн бүх зорилтуудыг оны эцэс гэхэд биелүүлэхээр байна. • Гадаад валютын нөөц болон банкны өөрийн хөрөнгөд эмзэг байдал оршсоор байгаа. Макро эдийн засгийн бодлогууд зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, гадаад орчны шокоос хамгаалахад чиглэх шаардлагатай. Үүний зэрэгцээ, банкнууд 2017 оноос эхлэн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж байгаа хүчин чармайлтаа гүйцэлдүүлэх нь нэн чухал юм. • Хөтөлбөрийн 2019 оны зорилт нь улсын секторын өрийг үргэлжлүүлэн багасгах, гадаад валютын нөөц хуримтлуулах ажлыг дахин үргэлжлүүлэх, банкны системд өөрийн хөрөнгийг хангалттай хэмжээнд хүргэхэд чиглэх болно. Түүнчлэн, эрх баригчид Монгол улсын урт хугацааны өсөлтөд шаардлагатай гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хөрөнгө оруулалтын орчинг бэхжүүлэх нь чухал юм. Жэф Готтлийбээр ахлуулсан Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн ажлын хэсэг 2018 оны 11-р сарын 07-оос 11-р сарын 17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, 2017 оны 5-р сарын 24-ний өдөр батлагдсан гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаа дахь үнэлгээний яриа хэлэлцээг хийлээ. Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 314.5054 саяын зээлжих тусгай эрх буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын зээл олгогдох юм (Хэвлэлийн мэдээлэл №17/193-ийг харна уу). Ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж ноён Готтлийб дараах мэдэгдлийг хийв: "ОУВС-ийн дэмжлэгтэй хэрэгжиж буй хөтөлбөр талдаа орсон энэ үед эдийн засгийн хямралыг даван туулахад эрх баригчдын зүгээс бодитой ахиц дэвшил гаргаад байна. Эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрч, төсвийн тэнцэл их хэмжээний алдагдалтай байснаас бага хэмжээний ашигтай болон өөрчлөгдөж, засгийн газрын өр огцом буурсан. Экспортыг нэмэгдүүлсэн нь гадаад орчинд дэмжлэг үзүүлж, хэрэглээ болон хөрөнгө оруулалтын хэмжээ огцом өссөн нь эдийн засгийн сэргэлтийг өргөжүүлж байна. Үүний зэрэгцээ, эрх
  • 2. баригчид 12-р сарын эцсээр төсвийн алдагдал болон гадаад валютын нөөц зэрэг голлох макро эдийн засгийн зорилтуудыг биелүүлэх чиглэлд байна.” "Энэхүү сэргэлт нь хэдий сайшаалтай ч шинэ сорилтуудыг авчирлаа. Тухайлбал, дотоодын эрэлт нэмэгдэж байгаа нь урсгал дансны алдагдлыг ихэсгэж, нөөц хуримтлуулахад саад болж байна. Үүний хариуд Монголбанкнаас мөнгөний нөхцөл байдлыг чангаруулж, зөв зорилт бүхий макро-зохистой бодлогын арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх замаар зээлийн өндөр өсөлтийг хязгаарлах хэрэгтэй. "Санхүүгийн салбарт 2017 оны сүүлээр хийгдэж эхэлсэн Активын Чанарын Үнэлгээ эцсийн шатандаа ирлээ. Өөрийн хөрөнгийн хүрэлцээгүй банкуудад энэ оны 12-р сарын эцэс хүртэл дахин хөрөнгөжүүлэх хугацааг олгосон. Энэ хугацаанд өөрийн хөрөнгийн шаардлагыг хангаж чадаагүй банкуудад Төв банкнаас оролцох эсвэл Банкны тухай хуулийн дагуу шийдвэрлэх болно. "Эрх баригчид мөн чанаргүй зээлийг илүү түргэн шийдвэрлэх, Мөнгө угаахтай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, улсын секторын хөрөнгө оруулалтын төслүүдийг сонгох болон үнэлэхэд чиглэсэн шинэ удирдамжийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх шинэчлэлтүүдийг хийж байна. Илүү их гадаадын хөрөнгө оруулалт татахыг чухалчлан эрх баригчид бизнес, хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэхэд анхаарах ёстой. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаа дэх үнэлгээний эцэст ОУВС-гийн ажлын хэсэг эрх баригчидтай ажлын хэсгийн тохиролцоонд хүрлээ. Энэхүү тохиролцоо нь ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хэлэлцэгдэн баталгаажна. Эрх баригчид хэд хэдэн арга хэмжээнүүдийг Захирлуудын зөвлөлийн хурлаас өмнө гүйцэлдүүлэхээр тохирсон бөгөөд тэр дундаа санхүүгийн салбарт төвлөрөхөөр байна. “Ажлын хэсэг Монгол улсад байх хугацаанд хамтран ажиллаж, бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлэн, зочлон хүндэтгэсэн эрх баригчдад талархал дэвшүүлье.”