SlideShare a Scribd company logo
1 of 6
Download to read offline
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК
ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
Разуханы Нурбек
nurbek@mier.mn
Хураангуй
Дэлхийн бүх улс орнуудад өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжлийн дээд боловсролтой
хүмүүс нь хөгжлийн хурдыг тодорхойлж байдаг. Монгол Улсын хувьд ч дээд боловсролын
талаар баримтлах бодлого, хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, олон улсын жишигт нийцсэн дээд
боловсролтой дэлхийн иргэн хүнийг бэлтгэж байна. Тиймээс Монгол Улсын дээд боловсролын
талаар гаргадаг албаны статистик мэдээнд зарим тоон судалгаа хийсэн болно.
Түлхүүр үг Дээд боловсрол, бакалавр, магистр, доктор
Боловсрол Соѐл, Шинжлэх Ухааны Ямнаас жил бүр тогтмол гаргадаг статистик мэдээг
ашиглан дээд боловсролтой холбоотой зарим статистик үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийх
зорилготой ажилласан болно. Зорилгын хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагууд
болон суралцагчдын өнөөгийн байдал ямар байгааг тоон судалгаагаар харуулахыг зорьсон.
Хүснэгт1. Дээд боловсролын сургалтын байгууллагын тоо, үүнээс магадлан итгэмжлэгдсэн
сургалтын байгууллагын тоо (2001-2014 он)
Хичээлийн
жил
Нийт
сургуулийн
тоо
Төрийн
өмчийн
сургуулийн
тоо
Төрийн бус
өмчийн
сургууль
Гадаад их
сургуулийн
тоо
Магадлан
итгэмжлэгдсэн
их сургуль
2001-2002 178 41 130 7 39
2002-2003 185 42 136 7 58
2003-2004 183 48 128 7 68
2004-2005 184 49 129 6 85
2005-2006 180 49 125 6 88
2006-2007 170 48 116 6 88
2007-2008 162 47 109 6 91
2008-2009 154 48 101 5 86
2009-2010 146 42 99 5 86
2010-2011 113 16 92 5 68
2011-2012 101 15 81 5 67
2012-2013 99 15 79 5 69
2013-2014 100 16 79 5 85*
Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ
*2014 оны 04 сарын байдлаар
Дээд боловсролын сургалтын байгууллагын тоо 2001 оноос хойш 5 жилийн дунджаар
182 байсан бол үүнээс 2007-2014 оны хооронд нь 45 хувиар буурсан дүр зураг гарч байна.
Ялангуяа 2010-2011 оны хичээлийн жилд төрийн өмчийн сургуулийн тоо 62 хувиар эрс буурсан
үзүүлэлттэй байна.
Зураг1. Дээд боловсролын сургалтын байгууллагын тоо, өмчийн хэлбэрээр (2001-2014 он)
Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ
178 185 183 184 180 170 162 154 146
113 101 99 100
41 42 48 49 49 48 47 48 42
16 15 15 16
130 136 128 129 125 116 109 101 99
92 81 79 79
0
50
100
150
200
Нийт сургуулийн тоо Төрийн өмчийн сургуулийн тоо Төрийн бус өмчийн сургууль
Энэ нь 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр батлагдсан Төрийн өмчийн дээд
боловсролын сургалтын зарим байгууллагыг өөрчлөн байгуулах тухай Монгол Улсын Засгийн
Газрын 15 дугаар тогтоол хэрэгжиж төрийн өмчийн 42 сургуулийг 16 болгон өөрчлөн зохион
байгуулсантай холбоотой. Мөн бие даан магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн дээд
сургуулиуд дээрх тогтоолийн дагуу бүрэлдэхүүн сургууль болж өөрчлөгдсөнөөс магадлан
итгэмжлэгдсэн нийт сургуулийн тоо буурсан мэт боловч магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын
тоо энэ хугацаанд тогтмол өссөн байна. Тухайлбал, 2001 онд нийт сургуулиудын 21.0 хувь,
2014 онд 69.0 хувь нь магадлан итгэмжлэгдсэн байна.
Зураг2. Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын тоо (2001-2014 он)
Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ
Төрийн өмчийн дээд боловсролын байгууллагад суралцагчдын тоо 2012-2013, 2013-
2014 оны хичээлийн жилүүдэд буурсан үзүүлэлттэй байгаа бол төрийн бус өмчийн дээд
боловсролын байгууллагад суралцагчдын тоо өссөн үзүүлэлт харагдаж байна. Энэ нь сүүлийн
жилүүдэд төрийн бодлогоор төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагуудыг
нэгэтгэн бүтцийн өөрчлөлт хийсэн, элсэгчдэд тавих шаардлагуудыг нэмэгдүүлж, тооноос чанарт
анхаарч эхэлсэнтэй холбоотой байна.
Зураг3. ДБСБ-д суралцагчдын боловсролын зэрэг, эзлэх хувь 2014 он
Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ
Дээд боловсролын байгууллагад суралцагчдын боловсролын зэрэг, түүний эзлэх хувийн жинг
авч үзвэл 88 хувийг бакалаврын зэрэг, 10 хувийг магистрын зэрэг, 2 хувийг докторын зэрэг
эзэлж байна.
90644 98453
108738123824
138019
142411150326161111164773170126172798175591 174075
60382 66834 74134 84041 91755 93478 99037 106611100581104431104101105751
101855
29893 31197 34134 39405 45784 48552 50878 54114 63835 65306 68302 69353 71689
0
20000
40000
60000
80000
100000
120000
140000
160000
180000
200000
Суралцагчдын тоо ТӨССуралцагчид ТБӨССуралцагчид
88%
10%
2%
Бакалавр
Магистр
Доктор
Зураг4. Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид (мэргэжлийн чиглэл, тоогоор
2007-2014)
Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ
Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын мэргэжлийн чиглэлээр нь авч үзвэл
нийгэм, эдийн засгийн салбарт суралцагчдын тоо бага зэрэг буурсан үзүүлэлтэй байгаа бол
техник, технологи, ангаах ухаан, боловсрол зэрэг салбарт суралцагчдын тоо тогтмол өссөн
дүнтэй гарсан байна. Энэ нь улс орны нийгэм, эдийн засгийн байдал болоод мэргэжлийн эрэлт
хэрэгцээнээс хамаардаг байна.
Зураг5. Дээд боловсролын сургалтын байгууллагыг төгсөгчид мөн хөдөлмөр эрхлэлт
(2001-2013 он)
Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ
Зураг6. Дээд боловсролын сургалтын байгууллагыг төгсөгчид, тэдний хөдөлмөр эрхлэлтийн
өсөлтийн хувь (2001-2013 он)
Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ
0
10,000
20,000
30,000
40,000
50,000
60,000
70,000
Боловсрол
Хүмүүнлэг
Нийгэм,эдийн засаг
Байгалийн шинжлэх
ухаан
Техник, технологи
Хөдөө аж ахуй
Анагаах ухаан
Бусад
2007-2008 2008-2009 2009-2010 2010-2011
2011-2012 2012-2013 2013-2014
17671 18289 21109 22397 23628 25938 29599 33007 34211 35847 37749 37243
3731 4824 7037 7924 7606 9562 10496 13038 13906 12975 15534 15559
0
10000
20000
30000
40000
Төгсөгчдийн тоо Ажлын байртай болсон төгсөгчид
21.1
26.4 33.3 35.4
32.2
36.9
35.5
39.5 40.6
36.2
41.2 41.8
0.0
20.0
40.0
60.0
Хөдөлмөр эрхлэлтийн өсөлт
Сүүлийн 13 жилийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар гаргасан судалгааг /Зураг 5,6/-г
үзхэд төгсөгчдийн нийт тоо өссөн байна. Үүнийг дагаж хөдөлмөр эрхлэлт мөн адил өсөн
нэмэгдсэн дүнтэй байна. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт нь дундажаар нийт төгсөгчдийн 40
хувийг эзэлж байна. Цаашид хөдөлмөрийн зах зээлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, суралцаж
байх хугацаанд нь төгсөөд ажлын байртай болох боломжийг сургалтын байгууллагууд, ажил
олгогчидтай хамтран нэмэгдүүлэх нь чухал асуудлуудын нэг юм.
Зураг7. Дээд боловсролын сургалтын байгууллагыг төгсөгчид,
(мэргэжлийн чиглэл, тоогоор 2010-2013)
Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ
Төгсөгчдийг мэргэжлийн чиглэлээр нь авч үзвэл сүүлийн гурван жил дараалан нийгэм, эдийн
засгийн мэргэжлийн чиглэлээр хамгийн их төгсдөг болох нь харагдаж байна.
Зураг8. Дээд боловсролын байгууллагын үндсэн багшийн тоо /2001-2014он/
Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ
Үүнээс үндсэн багшийн тоо жилээс жилд өссөн дүнтэй байгаа боловч сүүлийн 5 жилийн
байдлаар буурсан үзүүлэлт ажиглагдаж байна. Тухайлбал сүүлийн 5 жилийн үзүүлэлтийг тус
тус авч үзвэл. Дээд боловсролын сургалтын байгууллагуудад ажиллаж буй үндсэн багшийн тоо
сүүлийн 5 жилийн байдлаар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Эрдэм шинжилгээ судалгааны
ажлыг эрчимжүүлэх, бие даасан судалгааны их сургуулиудыг бий болгох нь үндсэн багш нараас
ихээхэн хамааралтай байдаг. Олон улсын хэмжээнд ч мөн адил дээд боловсролын сургалтын
байгууллагын багш, судлаач эрдэмтэдийн нийгэмд эзлэх байр суурь маш өндөр байдаг.
Тиймээс цашид үндсэн багш нарын сургалт-судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх орчин,
ажиллах боломжийг нэмэгдүүлэх нь чухал.
Зураг 9. Нэг багшид ногдох оюутны тооны өөрчлөлт
Боловср
ол
Хүмүүнл
эг
Нийгэм,
эдийн
засаг
Байгали
йн
шинжлэх
ухаан
Техник,
технолог
и
Хөдөө
аж ахуй
Анагаах
ухаан
Бусад
2010-2011 5775 3174 14544 2126 4178 791 3135 2124
2011-2012 6622 3304 15095 2032 4304 835 2981 2016
2012-2013 6133 2981 14286 2180 4741 890 3896 2136
0
2000
4000
6000
8000
10000
12000
14000
16000
0
5000
10000 5346 5642 5990 6337 6517 6818 6892 7020 7219 7183 7295 7331 7385
Үндсэн багшын тоо
Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ
Сүүлийн 10 жилийн байдлаар нэг багшид ногдох оюутны тоо өссөн дүнтэй байна. Энэ нь жил
бүр их, дээд сургуульд элсэгчдийн тоо мөн адил нэмэгдэж буйтай холбоотой байна.
Зураг 10. ДБ-ын сургалтын байгууллага, үндсэн багш, суралцагчдын харьцуулалтын хувь
/2004-2014он/
Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ
Судалгаанаас үзхэд сүүлийн жилүүдэд үндсэн багшийн тоо өссөн бол сургуулийн тоо болон
суралцагчдын тоо буурсан үзүүлэлттэй байна.
Зураг11. Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилалаар нь болон тэнд суралцагчдын
эзлэх хувийн жин /2013-2014 хичээлийн жил/
Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ
Зураг12. Дээд боловсролын сургалтын байгууллагын өмчийн хэлбэрийн эзлэх хувийн жин
болон тэнд суралцагчдын эзлэх хувийн жин /2013-2014 хичээлийн жил/
21
21
22
23
23
24
24
24
23.6
2005-2006 2006-2007 2007-2008 2008-2009 2009-2010 2010-2011 2011-2012 2012-2013 2013-2014
Нэг багшид ногдох оюутны тоо Linear (Нэг багшид ногдох оюутны тоо)
3.9
2.6
8.0
-2.6
14.3
9.2
5.3
21.6
12.9
24.9
-1.2
2.4
14.5
39.8
9.6
9.6
9.6
12.0
4.8
-1.2
-2.3
4.3
4.1
8.2
5.6
16.5
12.1
6.7 21.7
23.1
-10.0
0.0
10.0
20.0
30.0
40.0
50.0
Үндсэн багшийн тоо Нийт сургуулийн тоо Суралцагчдын тоо
15%
62%
18%
5%
Дээд боловсролын сургалтын
байгууллагын ангилал эзлэх хувийн
жин Коллеж
Дээд
сургууль
Их сургууль
Гадаадын
салбар
сургууль
2% 26%
72%
0%
Дээд боловсролын сургалтын
байгуулагуудад суралцагчдын
эзлэх хувийн жин
Коллеж
Дээд
сургууль
Их сургууль
Гадаадын
салбар
сургууль
Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ
Дүгнэлт
Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль,
Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, нийгэм, эдийн засгийн байдал болон дээд
боловсролын олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн БСШУЯ-ны зүгээс баримтлаж буй
бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн зарим үр дүнг товч тоон судалгаагаар харуулав. Мөн
сургуулиудыг өмчийн хэлбэрээр авч үзвэл төрийн өмчийн сургууль 17 хувийг эзэлж, нийт
суралцагчдын 59 хувийг эзэлж байна. Үлдсэн хувийг хувийн өмчийн сургуулиуд эзэлж байна.
Дээд боловсрол олгож буй сургалтын байгууллагуудын нийт тоо буурсан нь тооноос чанарт
анхаарч эхэлсэн дүн ажиглагдаж байна. Нийгэмд дээд боловсрол эзэмших хэрэгцээ их байгаа
бөгөөд нийт суралцагчдын 88 хувь нь бакалавр, 10 хувь нь магистр, 2 хувь нь докторын зэргээр
суралцаж байна. Цаашдаа магистр болон докторын зэргээр суралцагчдын тоо өсөх
хандлагатай байна. Нийгэмд дээд боловсролын талаар тоон болон чанарын судалгаа маш
бага, судалгаа хийх хэрэгцээ шаардлага их байгаа нь ажиглагдаж байна.
Abstract
All countries in the world with highly skilled people with higher education is to determine the speed of
development. Mongolian State for Higher Education Policy and legal environments, higher education
is preparing global citizens who meet the international standards. So Mongolian official statistics make
some quantitative studies were carried out in higher education.
Талархал
Боловсролын хүрээлэн, Мэргэжлийн болон дээд боловсролын судалгааны сектор, Боловсрол
судлал сэтгүүлийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.
Зохиогчийн тухай
Разуханы Нурбек нь 2010 онд МҮЭ-ийн Холбооны дэргэдэх Хөдөлмөрийн дээд
сургуулийг Нийгмийн халамж, хангамж мэргэжлээр, 2014 онд Удирдлагын академийн Нийгмийн
удирдлагын магистр тус тус төгссөн. Боловсролын хүрээлэнгийн Мэргэжлийн болон дээд
боловсролын судалгааны секторт эрдэм шинжилгээний ажилтан. Судалгааны чиглэл: Дээд
боловсролын чанарын үнэлгээ, баталгаажуулалтын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил
хийдэг.
Ном зүй
1. УИХ-ын Тамгын Газар. (2008). Монгол Улсын Мянганы Хөгжлийн Зорилтод суурилсан
Үндэсний хөгжлийн цогц бодлого. Улаанбаатар: Мөнхийн үсэг ХХК
2. Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо, (2012). Ажиллах хүчний судалгааны
үндсэн тайлан 2011. Улаанбаатар: Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо.
3. Монголын Үндэсний Статистикийн Хороо (2000-2013). Монгол Улсын статистикийн
эмхэтгэл. Улаанбаатар: Монголын Үндэсний Статистикийн Хороо.
4. Боловсролын салбарын 2011-2012 оны хичээлийн жилийн мэдээллийн стастикийн
эмхэтгэл (I) (2012). БСШУЯ http://www.meds.gov.mn/frontpage /2012_I_MON.pdf
17%
83%
Дээд боловсролын сургалтын
байгууллагын өмчийн хэлбэрийн
эзлэх хувийн жин
Төрийн
өмчийн
Төрийн бус
өмчийн
59%
41%
Дээд боловсролын сургалтын
байгуулагын өмчийн хэлбэрээр
суралцагчдын эзлэх хувийн жин
Төрийн
өмчийн
Төрийн
бус
өмчийн

More Related Content

What's hot

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа
 Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа
Hodolmor
 
Nuxun elselt
Nuxun elseltNuxun elselt
Nuxun elselt
NUM_IT
 
Nuxun elselt
Nuxun elseltNuxun elselt
Nuxun elselt
NUM_IT
 
Surguuli taniltsuulga 1 r heseg
Surguuli taniltsuulga 1 r hesegSurguuli taniltsuulga 1 r heseg
Surguuli taniltsuulga 1 r heseg
oyuka_lun
 
мэндчилгээ
мэндчилгээмэндчилгээ
мэндчилгээ
Munkh Orgil
 

What's hot (19)

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа
 Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа
 
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛД
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛДТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛД
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛД
 
2017-2018 оны статистик мэдээ
2017-2018 оны статистик мэдээ2017-2018 оны статистик мэдээ
2017-2018 оны статистик мэдээ
 
Zorilt bielelt-NBG
Zorilt bielelt-NBGZorilt bielelt-NBG
Zorilt bielelt-NBG
 
Nuxun elselt
Nuxun elseltNuxun elselt
Nuxun elselt
 
Report1701
Report1701Report1701
Report1701
 
Nuxun elselt
Nuxun elseltNuxun elselt
Nuxun elselt
 
Bolowsroliin zeeliin san (2)
Bolowsroliin zeeliin san (2)Bolowsroliin zeeliin san (2)
Bolowsroliin zeeliin san (2)
 
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааТөгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа
 
Surguuli taniltsuulga 1 r heseg
Surguuli taniltsuulga 1 r hesegSurguuli taniltsuulga 1 r heseg
Surguuli taniltsuulga 1 r heseg
 
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
 
ОРОН НУТАГ ДАХЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД ХӨГЖИХ ХЭРЭГЦЭЭ
ОРОН НУТАГ ДАХЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,  ЦААШИД ХӨГЖИХ ХЭРЭГЦЭЭОРОН НУТАГ ДАХЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,  ЦААШИД ХӨГЖИХ ХЭРЭГЦЭЭ
ОРОН НУТАГ ДАХЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД ХӨГЖИХ ХЭРЭГЦЭЭ
 
Mongoliin huuhduud 2016-2017
Mongoliin huuhduud 2016-2017Mongoliin huuhduud 2016-2017
Mongoliin huuhduud 2016-2017
 
EBS taniltsuulga
EBS taniltsuulgaEBS taniltsuulga
EBS taniltsuulga
 
Physics bag-2017-udirdamj
Physics bag-2017-udirdamjPhysics bag-2017-udirdamj
Physics bag-2017-udirdamj
 
Brochure
BrochureBrochure
Brochure
 
мэндчилгээ
мэндчилгээмэндчилгээ
мэндчилгээ
 
CV бичих
CV бичихCV бичих
CV бичих
 
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
 

Viewers also liked

боловсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэболовсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэ
Turu Turuu
 
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэлхөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
Zaya G
 
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа-2013
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа-2013 Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа-2013
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа-2013
Hodolmor
 
боловсрол
боловсролболовсрол
боловсрол
Turu Turuu
 
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргуудХүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Just Burnee
 
Ж.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломж
Ж.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломжЖ.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломж
Ж.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломж
batnasanb
 
Iltgel munkh orgil-a5
Iltgel munkh orgil-a5Iltgel munkh orgil-a5
Iltgel munkh orgil-a5
Munkh Orgil
 
Ub education info
Ub education infoUb education info
Ub education info
altaamecs
 
Excel formulas
Excel formulasExcel formulas
Excel formulas
davgaa0209
 
Боловсрол
БоловсролБоловсрол
Боловсрол
Mulu
 

Viewers also liked (20)

Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудЯ.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
 
боловсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэболовсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэ
 
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэлхөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
 
Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдалд хийсэн су...
Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр  эрхлэлтийн өнөөгийн байдалд хийсэн су...Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр  эрхлэлтийн өнөөгийн байдалд хийсэн су...
Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдалд хийсэн су...
 
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа-2013
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа-2013 Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа-2013
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа-2013
 
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭСМБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
 
боловсрол
боловсролболовсрол
боловсрол
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
 
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргуудХүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
 
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрСуурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр
 
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд суурилсан мэргэжлийн боловсролын тогтолцооны ...
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд суурилсан мэргэжлийн боловсролын тогтолцооны ...Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд суурилсан мэргэжлийн боловсролын тогтолцооны ...
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд суурилсан мэргэжлийн боловсролын тогтолцооны ...
 
Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багшийн хөгжил
Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багшийн хөгжилМэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багшийн хөгжил
Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багшийн хөгжил
 
хүний хөгжил
хүний хөгжилхүний хөгжил
хүний хөгжил
 
Ж.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломж
Ж.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломжЖ.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломж
Ж.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломж
 
Iltgel munkh orgil-a5
Iltgel munkh orgil-a5Iltgel munkh orgil-a5
Iltgel munkh orgil-a5
 
Ub education info
Ub education infoUb education info
Ub education info
 
Excel formulas
Excel formulasExcel formulas
Excel formulas
 
Mongolia vorschriften (catalog) 370
Mongolia vorschriften (catalog) 370Mongolia vorschriften (catalog) 370
Mongolia vorschriften (catalog) 370
 
Боловсрол
БоловсролБоловсрол
Боловсрол
 
Олон хэв шинж бүхий ЕБС-ийн ахлах ангийн хөтөлбөрт хийсэн шинжилгээ 2016
Олон хэв шинж бүхий ЕБС-ийн ахлах ангийн хөтөлбөрт хийсэн шинжилгээ 2016Олон хэв шинж бүхий ЕБС-ийн ахлах ангийн хөтөлбөрт хийсэн шинжилгээ 2016
Олон хэв шинж бүхий ЕБС-ийн ахлах ангийн хөтөлбөрт хийсэн шинжилгээ 2016
 

Similar to ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ

Боловсрол, соёлын газруудын үйл ажиллагааны үнэлгээ, мэдээллийн систем, сурла...
Боловсрол, соёлын газруудын үйл ажиллагааны үнэлгээ, мэдээллийн систем, сурла...Боловсрол, соёлын газруудын үйл ажиллагааны үнэлгээ, мэдээллийн систем, сурла...
Боловсрол, соёлын газруудын үйл ажиллагааны үнэлгээ, мэдээллийн систем, сурла...
Munkh Orgil
 
5 statistic deer tavih file
5  statistic deer tavih file5  statistic deer tavih file
5 statistic deer tavih file
mergejil
 
Г.Мөнхзул, М.Болорзаяа - Дээд боловсролын байгууллага дахь шинэчлэлт
Г.Мөнхзул, М.Болорзаяа - Дээд боловсролын байгууллага дахь шинэчлэлтГ.Мөнхзул, М.Болорзаяа - Дээд боловсролын байгууллага дахь шинэчлэлт
Г.Мөнхзул, М.Болорзаяа - Дээд боловсролын байгууллага дахь шинэчлэлт
batnasanb
 
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013 Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013
NUM_IT
 
2013 elsegchded zoriulsan medeelel
2013 elsegchded zoriulsan medeelel2013 elsegchded zoriulsan medeelel
2013 elsegchded zoriulsan medeelel
Munkhtuya Dashnyam
 

Similar to ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ (20)

Боловсрол, соёлын газруудын үйл ажиллагааны үнэлгээ, мэдээллийн систем, сурла...
Боловсрол, соёлын газруудын үйл ажиллагааны үнэлгээ, мэдээллийн систем, сурла...Боловсрол, соёлын газруудын үйл ажиллагааны үнэлгээ, мэдээллийн систем, сурла...
Боловсрол, соёлын газруудын үйл ажиллагааны үнэлгээ, мэдээллийн систем, сурла...
 
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалд
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалдСудалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалд
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалд
 
БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬ
БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН  ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬБАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН  ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬ
БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬ
 
А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн...
А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн...А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн...
А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн...
 
А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн...
А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн...А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн...
А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн...
 
А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн...
А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн...А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн...
А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн...
 
5 statistic deer tavih file
5  statistic deer tavih file5  statistic deer tavih file
5 statistic deer tavih file
 
Zuvlumj 2014
Zuvlumj 2014Zuvlumj 2014
Zuvlumj 2014
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
 
Үйл ажиллагааны төлөвлөгөө - 2014 оны
Үйл ажиллагааны төлөвлөгөө - 2014 оныҮйл ажиллагааны төлөвлөгөө - 2014 оны
Үйл ажиллагааны төлөвлөгөө - 2014 оны
 
Material avah udirdamj zaavar copy
Material avah udirdamj zaavar copyMaterial avah udirdamj zaavar copy
Material avah udirdamj zaavar copy
 
Сурагчдыг “Аравт хэтрүүлэн нэмэх” үйлдлийг гүйцэтгэж сургахад онлайн ба цахим...
Сурагчдыг “Аравт хэтрүүлэн нэмэх” үйлдлийг гүйцэтгэж сургахад онлайн ба цахим...Сурагчдыг “Аравт хэтрүүлэн нэмэх” үйлдлийг гүйцэтгэж сургахад онлайн ба цахим...
Сурагчдыг “Аравт хэтрүүлэн нэмэх” үйлдлийг гүйцэтгэж сургахад онлайн ба цахим...
 
Togsogchid
TogsogchidTogsogchid
Togsogchid
 
Г.Мөнхзул, М.Болорзаяа - Дээд боловсролын байгууллага дахь шинэчлэлт
Г.Мөнхзул, М.Болорзаяа - Дээд боловсролын байгууллага дахь шинэчлэлтГ.Мөнхзул, М.Болорзаяа - Дээд боловсролын байгууллага дахь шинэчлэлт
Г.Мөнхзул, М.Болорзаяа - Дээд боловсролын байгууллага дахь шинэчлэлт
 
Iltgel 2019
Iltgel 2019Iltgel 2019
Iltgel 2019
 
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013 Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013
 
2013 elsegchded zoriulsan medeelel
2013 elsegchded zoriulsan medeelel2013 elsegchded zoriulsan medeelel
2013 elsegchded zoriulsan medeelel
 
Project1510
Project1510Project1510
Project1510
 
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ
 
Монголын макроэдийн засгийн эрсдлүүд Батаагийн Эрдэнэбат, PhD. МУИС
Монголын макроэдийн засгийн эрсдлүүд Батаагийн Эрдэнэбат, PhD. МУИСМонголын макроэдийн засгийн эрсдлүүд Батаагийн Эрдэнэбат, PhD. МУИС
Монголын макроэдийн засгийн эрсдлүүд Батаагийн Эрдэнэбат, PhD. МУИС
 

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ

  • 1. ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ Разуханы Нурбек nurbek@mier.mn Хураангуй Дэлхийн бүх улс орнуудад өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжлийн дээд боловсролтой хүмүүс нь хөгжлийн хурдыг тодорхойлж байдаг. Монгол Улсын хувьд ч дээд боловсролын талаар баримтлах бодлого, хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, олон улсын жишигт нийцсэн дээд боловсролтой дэлхийн иргэн хүнийг бэлтгэж байна. Тиймээс Монгол Улсын дээд боловсролын талаар гаргадаг албаны статистик мэдээнд зарим тоон судалгаа хийсэн болно. Түлхүүр үг Дээд боловсрол, бакалавр, магистр, доктор Боловсрол Соѐл, Шинжлэх Ухааны Ямнаас жил бүр тогтмол гаргадаг статистик мэдээг ашиглан дээд боловсролтой холбоотой зарим статистик үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийх зорилготой ажилласан болно. Зорилгын хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагууд болон суралцагчдын өнөөгийн байдал ямар байгааг тоон судалгаагаар харуулахыг зорьсон. Хүснэгт1. Дээд боловсролын сургалтын байгууллагын тоо, үүнээс магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллагын тоо (2001-2014 он) Хичээлийн жил Нийт сургуулийн тоо Төрийн өмчийн сургуулийн тоо Төрийн бус өмчийн сургууль Гадаад их сургуулийн тоо Магадлан итгэмжлэгдсэн их сургуль 2001-2002 178 41 130 7 39 2002-2003 185 42 136 7 58 2003-2004 183 48 128 7 68 2004-2005 184 49 129 6 85 2005-2006 180 49 125 6 88 2006-2007 170 48 116 6 88 2007-2008 162 47 109 6 91 2008-2009 154 48 101 5 86 2009-2010 146 42 99 5 86 2010-2011 113 16 92 5 68 2011-2012 101 15 81 5 67 2012-2013 99 15 79 5 69 2013-2014 100 16 79 5 85* Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ *2014 оны 04 сарын байдлаар Дээд боловсролын сургалтын байгууллагын тоо 2001 оноос хойш 5 жилийн дунджаар 182 байсан бол үүнээс 2007-2014 оны хооронд нь 45 хувиар буурсан дүр зураг гарч байна. Ялангуяа 2010-2011 оны хичээлийн жилд төрийн өмчийн сургуулийн тоо 62 хувиар эрс буурсан үзүүлэлттэй байна. Зураг1. Дээд боловсролын сургалтын байгууллагын тоо, өмчийн хэлбэрээр (2001-2014 он) Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ 178 185 183 184 180 170 162 154 146 113 101 99 100 41 42 48 49 49 48 47 48 42 16 15 15 16 130 136 128 129 125 116 109 101 99 92 81 79 79 0 50 100 150 200 Нийт сургуулийн тоо Төрийн өмчийн сургуулийн тоо Төрийн бус өмчийн сургууль
  • 2. Энэ нь 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр батлагдсан Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын зарим байгууллагыг өөрчлөн байгуулах тухай Монгол Улсын Засгийн Газрын 15 дугаар тогтоол хэрэгжиж төрийн өмчийн 42 сургуулийг 16 болгон өөрчлөн зохион байгуулсантай холбоотой. Мөн бие даан магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн дээд сургуулиуд дээрх тогтоолийн дагуу бүрэлдэхүүн сургууль болж өөрчлөгдсөнөөс магадлан итгэмжлэгдсэн нийт сургуулийн тоо буурсан мэт боловч магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын тоо энэ хугацаанд тогтмол өссөн байна. Тухайлбал, 2001 онд нийт сургуулиудын 21.0 хувь, 2014 онд 69.0 хувь нь магадлан итгэмжлэгдсэн байна. Зураг2. Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын тоо (2001-2014 он) Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ Төрийн өмчийн дээд боловсролын байгууллагад суралцагчдын тоо 2012-2013, 2013- 2014 оны хичээлийн жилүүдэд буурсан үзүүлэлттэй байгаа бол төрийн бус өмчийн дээд боловсролын байгууллагад суралцагчдын тоо өссөн үзүүлэлт харагдаж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд төрийн бодлогоор төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагуудыг нэгэтгэн бүтцийн өөрчлөлт хийсэн, элсэгчдэд тавих шаардлагуудыг нэмэгдүүлж, тооноос чанарт анхаарч эхэлсэнтэй холбоотой байна. Зураг3. ДБСБ-д суралцагчдын боловсролын зэрэг, эзлэх хувь 2014 он Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ Дээд боловсролын байгууллагад суралцагчдын боловсролын зэрэг, түүний эзлэх хувийн жинг авч үзвэл 88 хувийг бакалаврын зэрэг, 10 хувийг магистрын зэрэг, 2 хувийг докторын зэрэг эзэлж байна. 90644 98453 108738123824 138019 142411150326161111164773170126172798175591 174075 60382 66834 74134 84041 91755 93478 99037 106611100581104431104101105751 101855 29893 31197 34134 39405 45784 48552 50878 54114 63835 65306 68302 69353 71689 0 20000 40000 60000 80000 100000 120000 140000 160000 180000 200000 Суралцагчдын тоо ТӨССуралцагчид ТБӨССуралцагчид 88% 10% 2% Бакалавр Магистр Доктор
  • 3. Зураг4. Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид (мэргэжлийн чиглэл, тоогоор 2007-2014) Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын мэргэжлийн чиглэлээр нь авч үзвэл нийгэм, эдийн засгийн салбарт суралцагчдын тоо бага зэрэг буурсан үзүүлэлтэй байгаа бол техник, технологи, ангаах ухаан, боловсрол зэрэг салбарт суралцагчдын тоо тогтмол өссөн дүнтэй гарсан байна. Энэ нь улс орны нийгэм, эдийн засгийн байдал болоод мэргэжлийн эрэлт хэрэгцээнээс хамаардаг байна. Зураг5. Дээд боловсролын сургалтын байгууллагыг төгсөгчид мөн хөдөлмөр эрхлэлт (2001-2013 он) Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ Зураг6. Дээд боловсролын сургалтын байгууллагыг төгсөгчид, тэдний хөдөлмөр эрхлэлтийн өсөлтийн хувь (2001-2013 он) Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ 0 10,000 20,000 30,000 40,000 50,000 60,000 70,000 Боловсрол Хүмүүнлэг Нийгэм,эдийн засаг Байгалийн шинжлэх ухаан Техник, технологи Хөдөө аж ахуй Анагаах ухаан Бусад 2007-2008 2008-2009 2009-2010 2010-2011 2011-2012 2012-2013 2013-2014 17671 18289 21109 22397 23628 25938 29599 33007 34211 35847 37749 37243 3731 4824 7037 7924 7606 9562 10496 13038 13906 12975 15534 15559 0 10000 20000 30000 40000 Төгсөгчдийн тоо Ажлын байртай болсон төгсөгчид 21.1 26.4 33.3 35.4 32.2 36.9 35.5 39.5 40.6 36.2 41.2 41.8 0.0 20.0 40.0 60.0 Хөдөлмөр эрхлэлтийн өсөлт
  • 4. Сүүлийн 13 жилийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар гаргасан судалгааг /Зураг 5,6/-г үзхэд төгсөгчдийн нийт тоо өссөн байна. Үүнийг дагаж хөдөлмөр эрхлэлт мөн адил өсөн нэмэгдсэн дүнтэй байна. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт нь дундажаар нийт төгсөгчдийн 40 хувийг эзэлж байна. Цаашид хөдөлмөрийн зах зээлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, суралцаж байх хугацаанд нь төгсөөд ажлын байртай болох боломжийг сургалтын байгууллагууд, ажил олгогчидтай хамтран нэмэгдүүлэх нь чухал асуудлуудын нэг юм. Зураг7. Дээд боловсролын сургалтын байгууллагыг төгсөгчид, (мэргэжлийн чиглэл, тоогоор 2010-2013) Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ Төгсөгчдийг мэргэжлийн чиглэлээр нь авч үзвэл сүүлийн гурван жил дараалан нийгэм, эдийн засгийн мэргэжлийн чиглэлээр хамгийн их төгсдөг болох нь харагдаж байна. Зураг8. Дээд боловсролын байгууллагын үндсэн багшийн тоо /2001-2014он/ Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ Үүнээс үндсэн багшийн тоо жилээс жилд өссөн дүнтэй байгаа боловч сүүлийн 5 жилийн байдлаар буурсан үзүүлэлт ажиглагдаж байна. Тухайлбал сүүлийн 5 жилийн үзүүлэлтийг тус тус авч үзвэл. Дээд боловсролын сургалтын байгууллагуудад ажиллаж буй үндсэн багшийн тоо сүүлийн 5 жилийн байдлаар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Эрдэм шинжилгээ судалгааны ажлыг эрчимжүүлэх, бие даасан судалгааны их сургуулиудыг бий болгох нь үндсэн багш нараас ихээхэн хамааралтай байдаг. Олон улсын хэмжээнд ч мөн адил дээд боловсролын сургалтын байгууллагын багш, судлаач эрдэмтэдийн нийгэмд эзлэх байр суурь маш өндөр байдаг. Тиймээс цашид үндсэн багш нарын сургалт-судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх орчин, ажиллах боломжийг нэмэгдүүлэх нь чухал. Зураг 9. Нэг багшид ногдох оюутны тооны өөрчлөлт Боловср ол Хүмүүнл эг Нийгэм, эдийн засаг Байгали йн шинжлэх ухаан Техник, технолог и Хөдөө аж ахуй Анагаах ухаан Бусад 2010-2011 5775 3174 14544 2126 4178 791 3135 2124 2011-2012 6622 3304 15095 2032 4304 835 2981 2016 2012-2013 6133 2981 14286 2180 4741 890 3896 2136 0 2000 4000 6000 8000 10000 12000 14000 16000 0 5000 10000 5346 5642 5990 6337 6517 6818 6892 7020 7219 7183 7295 7331 7385 Үндсэн багшын тоо
  • 5. Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ Сүүлийн 10 жилийн байдлаар нэг багшид ногдох оюутны тоо өссөн дүнтэй байна. Энэ нь жил бүр их, дээд сургуульд элсэгчдийн тоо мөн адил нэмэгдэж буйтай холбоотой байна. Зураг 10. ДБ-ын сургалтын байгууллага, үндсэн багш, суралцагчдын харьцуулалтын хувь /2004-2014он/ Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ Судалгаанаас үзхэд сүүлийн жилүүдэд үндсэн багшийн тоо өссөн бол сургуулийн тоо болон суралцагчдын тоо буурсан үзүүлэлттэй байна. Зураг11. Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилалаар нь болон тэнд суралцагчдын эзлэх хувийн жин /2013-2014 хичээлийн жил/ Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ Зураг12. Дээд боловсролын сургалтын байгууллагын өмчийн хэлбэрийн эзлэх хувийн жин болон тэнд суралцагчдын эзлэх хувийн жин /2013-2014 хичээлийн жил/ 21 21 22 23 23 24 24 24 23.6 2005-2006 2006-2007 2007-2008 2008-2009 2009-2010 2010-2011 2011-2012 2012-2013 2013-2014 Нэг багшид ногдох оюутны тоо Linear (Нэг багшид ногдох оюутны тоо) 3.9 2.6 8.0 -2.6 14.3 9.2 5.3 21.6 12.9 24.9 -1.2 2.4 14.5 39.8 9.6 9.6 9.6 12.0 4.8 -1.2 -2.3 4.3 4.1 8.2 5.6 16.5 12.1 6.7 21.7 23.1 -10.0 0.0 10.0 20.0 30.0 40.0 50.0 Үндсэн багшийн тоо Нийт сургуулийн тоо Суралцагчдын тоо 15% 62% 18% 5% Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал эзлэх хувийн жин Коллеж Дээд сургууль Их сургууль Гадаадын салбар сургууль 2% 26% 72% 0% Дээд боловсролын сургалтын байгуулагуудад суралцагчдын эзлэх хувийн жин Коллеж Дээд сургууль Их сургууль Гадаадын салбар сургууль
  • 6. Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ Дүгнэлт Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, нийгэм, эдийн засгийн байдал болон дээд боловсролын олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн БСШУЯ-ны зүгээс баримтлаж буй бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн зарим үр дүнг товч тоон судалгаагаар харуулав. Мөн сургуулиудыг өмчийн хэлбэрээр авч үзвэл төрийн өмчийн сургууль 17 хувийг эзэлж, нийт суралцагчдын 59 хувийг эзэлж байна. Үлдсэн хувийг хувийн өмчийн сургуулиуд эзэлж байна. Дээд боловсрол олгож буй сургалтын байгууллагуудын нийт тоо буурсан нь тооноос чанарт анхаарч эхэлсэн дүн ажиглагдаж байна. Нийгэмд дээд боловсрол эзэмших хэрэгцээ их байгаа бөгөөд нийт суралцагчдын 88 хувь нь бакалавр, 10 хувь нь магистр, 2 хувь нь докторын зэргээр суралцаж байна. Цаашдаа магистр болон докторын зэргээр суралцагчдын тоо өсөх хандлагатай байна. Нийгэмд дээд боловсролын талаар тоон болон чанарын судалгаа маш бага, судалгаа хийх хэрэгцээ шаардлага их байгаа нь ажиглагдаж байна. Abstract All countries in the world with highly skilled people with higher education is to determine the speed of development. Mongolian State for Higher Education Policy and legal environments, higher education is preparing global citizens who meet the international standards. So Mongolian official statistics make some quantitative studies were carried out in higher education. Талархал Боловсролын хүрээлэн, Мэргэжлийн болон дээд боловсролын судалгааны сектор, Боловсрол судлал сэтгүүлийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье. Зохиогчийн тухай Разуханы Нурбек нь 2010 онд МҮЭ-ийн Холбооны дэргэдэх Хөдөлмөрийн дээд сургуулийг Нийгмийн халамж, хангамж мэргэжлээр, 2014 онд Удирдлагын академийн Нийгмийн удирдлагын магистр тус тус төгссөн. Боловсролын хүрээлэнгийн Мэргэжлийн болон дээд боловсролын судалгааны секторт эрдэм шинжилгээний ажилтан. Судалгааны чиглэл: Дээд боловсролын чанарын үнэлгээ, баталгаажуулалтын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийдэг. Ном зүй 1. УИХ-ын Тамгын Газар. (2008). Монгол Улсын Мянганы Хөгжлийн Зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого. Улаанбаатар: Мөнхийн үсэг ХХК 2. Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо, (2012). Ажиллах хүчний судалгааны үндсэн тайлан 2011. Улаанбаатар: Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо. 3. Монголын Үндэсний Статистикийн Хороо (2000-2013). Монгол Улсын статистикийн эмхэтгэл. Улаанбаатар: Монголын Үндэсний Статистикийн Хороо. 4. Боловсролын салбарын 2011-2012 оны хичээлийн жилийн мэдээллийн стастикийн эмхэтгэл (I) (2012). БСШУЯ http://www.meds.gov.mn/frontpage /2012_I_MON.pdf 17% 83% Дээд боловсролын сургалтын байгууллагын өмчийн хэлбэрийн эзлэх хувийн жин Төрийн өмчийн Төрийн бус өмчийн 59% 41% Дээд боловсролын сургалтын байгуулагын өмчийн хэлбэрээр суралцагчдын эзлэх хувийн жин Төрийн өмчийн Төрийн бус өмчийн