Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН
ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬ
Магистр Г.Авирмэд1
, магистр Р.Нурбек2
СЭЗДС-ийн...
судалгаанд нийт ЕБС-ын байгууллагын 1.3 хувийг, дээд боловсролын нийт сургалтын
байгууллагын 8 хувийг тус тус хамрууллаа.
...
2014 оны 1 дүгээр улирлаас эхлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллийн
санд тулгуурлан НДШ төлж буй бүх аж ахуйн нэ...
үзвэл 2008, 2012 онуудад улс төрийн сонгууль болох онцлогтой жилүүдтэй давхардаж
байна. Энэхүү онцлогтой жилүүдэд огцом өс...
Хүснэгт1-ээс судалгаанд хамрагдсан 183 багшийг ажилласан жилээр нь харахад
анхны жилдээ ажиллаж байгаа багшаас эхлэн 36 жи...
График 4. Орлогын бүтэц
Сургалтын үйл ажиллагаа явуулж буй байгууллагын гол хөдөлгөгч хүч нь
багшийн хөдөлмөр юм. Тэр ч ут...
График 6. Нийт зардалд цалингийн эзлэх хувь
Цалингийн орлого болон зардалд эзэлж байгаа хувь хэмжээг хооронд
харьцуулахад ...
График 9. Сургалтын байгууллагын цалингийн орлого, зардалд эзлэх хувь өмчийн хэлбэрээр
Дүгнэлт
Уг судалгааны үр дүнд дараа...
1. БолормааС., Эрдэнэчимэг Д., Хөдөлмөрийн эрх зүй. Гарын авлага.
УБ.:2007. 92х
2. УИХ-ын Тамгын Газар., Монгол Улсын Мянг...
1. БолормааС., Эрдэнэчимэг Д., Хөдөлмөрийн эрх зүй. Гарын авлага.
УБ.:2007. 92х
2. УИХ-ын Тамгын Газар., Монгол Улсын Мянг...
Upcoming SlideShare
Loading in …5
×

БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬ

2,641 views

Published on

Аль ч салбарын хувьд чанарын асуудал нь уг салбарт ажиллагсдын аж амьдрал, сэтгэл ханамжийн илэрхийлэл болох цалингийн хэмжээтэй шууд холбоотой. Багшийн ажлын үнэлэмж хэдий чинээ өндөр байна үүнийг дагаад уг салбарын чанар, хүртээмж, ил тод байдал, багш нарын мэдлэг чадвар, ажлын үр дүн, бүтээмж өндөр байна. Иймээс боловсролын чанарыг дээшлүүлэх нэг үндэс болох багшийн цалин, түүний өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг судалсан болно.

Published in: Science
  • Be the first to comment

БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬ

  1. 1. БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬ Магистр Г.Авирмэд1 , магистр Р.Нурбек2 СЭЗДС-ийн ХМСТ-ийн багш1 Боловсролын хүрээлэнгийн ЭША2 g_avirmed@yahoo.com1 nurbek_23@yahoo.com2 Хураангуй Аль ч салбарын хувьд чанарын асуудал нь уг салбарт ажиллагсдын аж амьдрал, сэтгэл ханамжийн илэрхийлэл болох цалингийн хэмжээтэй шууд холбоотой. Багшийн ажлын үнэлэмж хэдий чинээ өндөр байна үүнийг дагаад уг салбарын чанар, хүртээмж, ил тод байдал, багш нарын мэдлэг чадвар, ажлын үр дүн, бүтээмж өндөр байна. Иймээс боловсролын чанарыг дээшлүүлэх нэг үндэс болох багшийн цалин, түүний өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг судалсан болно. Түлхүүр үг: Боловсролын чанар, багшийн цалин, дундаж цалин Оршил Хүмүүний туйлын зорилго бол амьдралдаа сэтгэл хангалуун амар амгалан байх явдал юм. Үүний үндэс нь тухайн хүний эдийн засгийн нөхцөл байдал буюу эрхэлж буй ажлын үр ашиг, авч буй цалингийн хэмжээтэй салшгүй холбоотой. Энэ ч утгаараа манай нийгмийн өмнө тулгараад байгаа нийгмийн сөрөг үзэгдлүүдийн нэг гол зангилаа нь монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж юм. Тэр дундаа тухайн улсын амин чухал салбар болох боловсролын салбарт ажиллагсдын цалин хөлсний асуудлыг онцгой анхаарах ёстой. Учир нь аль ч улс орны хувьд үнэтэй капитал, хөгжлийн түлхүүр нь иргэдийн боловсролын түвшин, чадамж өндөр байх явдал юм. Үүнийг боловсролын бүх шатанд өндөр мэдлэгтэй, ур чадвартай багш нар л бий болгож чадах юм. Иймд боловсролын чанарын тухай ярихын өмнө багшийн аж амьдралын хэмжүүр болох цалингийн тухай ярих нь зүйн хэрэг юм. Багшийн ажлын үнэлэмж хэдий чинээ өндөр байна уг салбарт өндөр боловсрол, мэдлэг чадвартай хүмүүсийн өрсөлдөөн бий болж, улмаар ажиллагсдын мэдлэг чадвар, ажлын үр дүн, бүтээмж өндөр болно. Энэ ч утгаар боловсролын чанарын үндэс болох багшийн цалингийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг судлахыг зорилоо. Судалгааны арга Судалгааны зорилго: Их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн санхүүгийн тайлан, багшийн цалинд дүн шинжилгээ хийх Судалгааны зорилт: 1. Боловсролын салбарын зарим статистикийн баримт бичигт дүн шинжилгээ хийх 2. ЕБС-ийн багш нарын цалингийн хэмжээ болон их дээд сургуулиудын орлого, зардалд дүн шинжилгээ хийх Судалгааны хамрах хүрээ: Монгол Улсын хэмжээнд албан ёсны бүртгэлтэй 757 ЕБС, 99 дээд боловсролын сургалтын байгууллага үйл ажиллагаа эрхэлж байна. Энэхүү
  2. 2. судалгаанд нийт ЕБС-ын байгууллагын 1.3 хувийг, дээд боловсролын нийт сургалтын байгууллагын 8 хувийг тус тус хамрууллаа. Судалгааны объект: Дээд болон ЕБ-ын сургалтын байгууллагын санхүүгийн тайлан, БМИҮЗ-ийн “Өөрийн үнэлгээний тайлан” Судлах зүйл: Багшийн цалин, цалингийн бүрдэл, орлого, зардал Судалгааны арга: Баримт бичгийн, ярилцлагын, асуулганы аргаар мэдээлэл цуглуулж, мэдээллийг тоон ба чанарын аргууд дээр тулгуурлан SPSS20.0, EXCEL програмууд ашиглан статистикийн дүн шинжилгээ хийж, боловсруулан гаргасан. Судалгааны үр дүн 1. Боловсролын салбарын зарим статистикийн баримт бичигт хийсэн дүн шинжилгээ Цалин хөлс нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 4-р бүлэг, Төрийн албаны тухай хуулийн дагуу албан хаагчдын цалинг МУ-ын засгийн газрын тогтоолоор цалингийн сүлжээг ангилан баталж, мөрдөж ажилладаг. Хуульд заасны дагуу цалин хөлс нь дараах бүрдэлтэй байна. Үүнд: Үндсэн цалин - Ажилтан нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос ажилтанд олгох баталгаат хөлсийг хэлдэг. Өөрөөр хэлбэл ажилтны хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан цалин болно. Нэмэгдэл - Ажилтны үндсэн цалин дээр нь ажилласан хугацааны, хөдөлмөрийн нөхцлийн, албан ажлын онцгой нөхцлийн, цол зэрэг дэвийн,эрдмийн зэргийн болон хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журам болон бусад эрхийн актын дагуу олгож буй хөлсийг "нэмэгдэл" -д тооцдог. Нэмэгдэл хөлс - Зарим тохиолдолд ажилтан ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгэх, эсвэл ажил албан тушаал хавсран болон хослон гүйцэтгэх, хуульд заасан ажлын цагаас илүү цагаар ажиллах зэрэг тохиолдлуудад ажил олгогчоос нэмэгдүүлэн олгож буй хөлсийг "нэмэгдэл хөлс" -д хамааруулан тооцдог. Шагнал, урамшуулал - Ажилтны ажлын үр дүн, эсхүл байгууллагын ажлын эцсийн үр дүнд оруулсан хувь нэмрийг үнэлэн ажил олгогчоос олгож буй мөнгөн урамшууллыг хэлнэ1 гэж тодорхойлсон байна. Цалин нь агуулгын хувьд 1. Ажилтан албан хаагчийн амьдралын наад захын хэрэгцээг хангахуйц, хүрэлцэхүйц байх ёстой. 2. Тухайн ажил үүргийг гүйцэтгэх, чанарын баталгаа, өрсөлдөөнийг бий болгох гол хүчин зүйлийн нэг юм. Энэ утгаараа боловсролын салбарт цалин өндөр байх тусам уг ажлын байранд өндөр мэдлэгтэй, ур чадвартай багш нарын өрсөлдөөн бий болж, үүний үр дүнд боловсролын чанар дээшилж, өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөл боломж бүрдэх юм. ҮСХ 2014 оноос өмнө ажиллагсдын сарын дундаж цалинг үйл ажиллагаа тогтмол явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагаас түүвэрлэн тооцож байсныг өөрчилж, 1 БолормааС., Эрдэнэчимэг Д., Хөдөлмөрийн эрх зүй. Гарын авлага. УБ.:2007. 92х
  3. 3. 2014 оны 1 дүгээр улирлаас эхлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллийн санд тулгуурлан НДШ төлж буй бүх аж ахуйн нэгж байгууллага буюу 33.4 мянган байгууллагыг хамруулан гаргаж эхэлсэн байна. ҮСХ-ны мэдээгээр 2014 оны 1 дүгээр улирлын байдлаар улсын дундаж цалин 762.9 мянган төгрөг байгаа2 бол боловсролын салбарын дундаж цалин 2013 оны байдлаар 641.8 мянган төгрөг байна. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 2012 онд гаргасан судалгаагаар дэлхийн дундаж цалин 1480 ам.доллар байна. Дэлхийн дундаж цалингийн хэмжээгээр Люксембүрг 4089 ам.доллараар тэргүүлсэн бол Таджикстан 227 ам.доллароор хамгийн сүүлд жагсчээ. Энэ судалгаанд дурдсанаар манай улсын дундаж цалин 415 ам.доллартай тэнцэж, дэлхийн дундажаас 3,5 дахин бага, судалгаанд хамрагдсан 72 улс дотор 65-т бичигдсэн байна3 . 2014 онд батлагдсан ЗГ-ын 75 дугаар тогтоолоор сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишигт тусгаснаар албан тушаалын зэрэглэл ТҮБД-1-ээс эхлэн ТҮБД-8 хүртэл, цалингийн сүлжээний шатлал 1-5 хүртэл тус тус ангилан, сард олгох төгрөгийн хэмжээгээр тооцсон байна. Үүнд сарын цалингийн доод хэмжээ нь 416521 төгрөгөөс эхлэн дээд хэмжээг нь 740341 төгрөгийн хооронд байхаар тусгасан байна. Үүнийг 2014 онд ҮСХ-оос гаргасан улсын дундаж цалинтай харьцуулж үзэхэд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын цалин бага байгааг харуулж байна. 2007-2013 оны хоорондох боловсролын салбарын цалингийн зардлын өсөлтийн хувийг дараах графикаар харуулав. График 1. Цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн өсөлт 2007-2013 он Эх сурвалж: БСШУЯ-ын статистик мэдээ. УБ.2013. Сүүлийн 7 жилийн байдлаар цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлын хэмжээ 2008 онд өмнөх оноос 70 хувийн огцом өсөлттэй, 2009 онд өсөлт нь буурч 20 хувиар тус тус өсч байсан бол 2010 онд 1 хувиар буюу өсөлтгүй, 2011 онд 39 хувь, 2012 онд 77 хувиар огцом өсөлттэй гарсан бол 2013 онд өсөлт буурч 9 хувийн өсөлттэй гарсан байна. Цалин хөлс, НДШ-ийн зардлын огцом өсөлттэй гарсан жилүүдийг авч 2 http://www.nso.mn/content/958#.VQLUuYbROTU 3 МБШУҮЭХ., Боловсролын салбарт мөрдагдөж буй хууль, тогтоомжууд. УБ.:2014.7х.
  4. 4. үзвэл 2008, 2012 онуудад улс төрийн сонгууль болох онцлогтой жилүүдтэй давхардаж байна. Энэхүү онцлогтой жилүүдэд огцом өсөлттэй гарч байгаа нь олон хүчин зүйлээс шалтгаалсан, сөрөг талаас нь дүгнэхэд хүргэж байна. Багш нарын цалингийн талаар цаашлаад боловсролын чанарын талаар төрөөс баримталж буй урт хугацааны бодлого байхгүй байгааг харуулж байна гэж үзэж болохоор байна. График 2. Улсын болон боловсролын салбарын дундаж цалингийн харьцуулалт 2006-2013 он Эх сурвалж: ҮСХ-ны статистик мэдээ. УБ.2013. Дээрхи график дүрслэлээс харахад улсын нэн чухал амин салбар болох боловсролын салбарын дундаж цалин улсын дундаж цалингийн хэмжээнээс доогуур байгаа нь энэ салбарт ажиллагсдын хөдөлмөрийн үнэлэмж харьцангуй доод түвшинд байгааг илтгэж байна. 2. ЕБС-ийн багш нарын цалингийн хэмжээ болон их дээд сургуулиудын орлого, зардалд хийсэн зарим дүн шинжилгээ 2.1 ЕБС-ийн багш нарын цалингийн хэмжээнд хийсэн зарим дүн шинжилгээ Энэхүү судалгаанд нийслэл Улаанбаатар хотод байрлах ерөнхий боловсролын 10 сургууль хамрагдсан болно. Уг судалгаанд хамрагдсан ЕБС-ийн багш нараас санамсаргүй түүврийн аргаар 183 багшийн цалингийн хэмжээг түүвэрлэн авч судаллаа. Цалингийн судалгаа нь багш нарын ажилласан жил, үндсэн цалин, нэмэгдэл, урамшуулал, цэвэр цалин зэрэг мэдээллийг агуулсан. Хүснэгт 1. Багш нарын ажилласан жил, сарын үндсэн, цэвэр болон дундаж цалингийн хэмжээ SPSS 20.0 Ажилласан жил Үндсэн цалин /мян.төг/ Цэвэр цалин /мян.төг/ Судалгаанд оролцогчдын нийт тоо Хүчинтэй тоо 183 183 183 Хүчингүй тоо 0 0 0 Дундаж 15.2 564,077 599,818 Доод хэмжээ 1 512,000 422,288 Дээд хэмжээ 36 608,500 884,791
  5. 5. Хүснэгт1-ээс судалгаанд хамрагдсан 183 багшийг ажилласан жилээр нь харахад анхны жилдээ ажиллаж байгаа багшаас эхлэн 36 жил хүртэл ажилласан багш нар байна. Үүнээс дундаж ажилласан жил нь 15.2 жил байна. Нэг сарын үндсэн цалингийн доод хэмжээ нь эхний нэг жил ажиллаж байгаа багшийн хувьд 512.000 төгрөг байгаа бөгөөд үүнээс авч буй цэвэр цалин нь 422.288 төгрөг байна. Энэ нь улсын дундаж цалинтай харьцуулж үзэхэд 45 хувиар бага байна. Үндсэн цалингийн дээд хэмжээ нь 36 жил ажиллаж буй багшийн хувьд 608.500 төгрөг үүнээс нэмэгдэл, урамшуулал нэмэгдэн цэвэр цалин нь 884.791 мянган төгрөг болж байна. Энэ нь улсын дундаж цалинтай харьцуулж үзэхэд 13 хувиар илүү байгаа боловч багш нарын цалингийн хамгийн дээд түвшинг харуулж байна. Судалгаанаас үзэхэд багш нарын сарын үндсэн цалингийн дундаж хэмжээ нь 567.077 төгрөг байгаа бол сард авдаг дундаж цэвэр цалин нь 599.818 төгрөг байна. Үүнийг мөн улсын дундаж цалингийн хэмжээтэй харьцуулж үзэхэд багш нарын авч буй дундаж цэвэр цалин 21 хувиар бага байна. Энэ нь 2015 оны нэг дүгээр улирлын байдлаар ЕБС-д ажиллаж буй багш нарын сард авч буй цалингийн бодит хэмжээ юм. Боловсролын салбарын чанар хүртээмжийг дэшлүүлэх гол үндэслэлийн нэг нь багшийн цэвэр цалингийн өсөлт юм. График 3. Судалгаанд хамрагдсан багш нарын үндсэн цалин Цалингийн судалгаанд хамрагдсан нийт багш нарын үндсэн цалингийн хэмжээг судлаад үзэхэд 48 хувь нь 500.0-550.0 мянган төгрөг, 26 хувийг 550.0-600.0 мянган төгрөг, 26 хувийг 600.0 мянган төгрөгөөс дээш үндэсэн цалинтай багш нар тус тус эзэлж байна. Энэ нь нийт багш нарын дөнгөж 52 хувь нь 500.0 мяган төгрөгөөс дээш үндсэн цалинтай, 47 хувь нь 500.0 мянган төгрөгөөс бага үндсэн цалинтай байгаа нь амьдралын наад захын хэрэгцээ, шаардлагад хүрэлцэхүйц биш байгааг илтгэн харуулж байна. 2.2. Их дээд сургуулиудын орлого, зардалд хийсэн зарим дүн шинжилгээ Энэхүү хэсэгт зарим төрийн өмчийн болон хувийн их дээд сургуулиудын 4 жилийн орлогын бүтэц, цалингийн болон эрдэм шинжилгээний зардлын хэмжээ зэрэг мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн болно. Судалгаанд хамрагдсан 8 их дээд сургуулиудын 4 жилийн орлогын бүтцийн дунджийг авч үзэхэд нийт орлогын 90 хувиас дээш хэсгийг сургалтын төлбөр, 10 хувь хүрэхгүй хэсгийг бусад үйл ажиллагааны орлого эзэлж байна. Хувийн хэвшлийн сургуулиудын хувьд орлогын 98 хувь орчмыг сургалтын төлбөрөөс бүрдүүлж байгаа бол улсын өмчийн сургуулиудын хувьд 93% орчмыг сургалтын төлбөрөөс бүрдүүлж байна.
  6. 6. График 4. Орлогын бүтэц Сургалтын үйл ажиллагаа явуулж буй байгууллагын гол хөдөлгөгч хүч нь багшийн хөдөлмөр юм. Тэр ч утгаараа олж буй орлогынхоо дийлэнх хэсгийг багшийн хөдөлмөрийн үр дүн буюу цалинд зарцуулах ёстой. Гэвч манай улсын хувьд тэр тусмаа хувийн хэвшлийн сургуулиудын хувьд багшийн үнэлэмж харьцангуй доогуур түвшинд байна. Судалгаанд хамрагдсан сургуулиудын хувьд хувийн хэвшлийн сургуулиуд орлогынхоо 15-25 хувь орчмыг, төрийн өмчийн сургуулиуд 50 хувь орчмыг багшийн цалинд зарцуулж байна. График 5. Нийт орлогод цалингийн эзлэх хувь Цалин болон эрдэм шинжилгээний зардлын нийт зардалд эзлэх хувь хэмжээг дараах графикаар харууллаа. Эрдэм шинжилгээний хувьд нийт зардлын маш бага хувийг эзэлж байгаа бол нийт зардалд цалингийн хэмжээ 20-60 хувийг эзэлж байна. Хувийн хэвшлийн сургуулиудын хувьд нийт зардлын 20-30 хувийг цалингийн зардал эзэлж байна.
  7. 7. График 6. Нийт зардалд цалингийн эзлэх хувь Цалингийн орлого болон зардалд эзэлж байгаа хувь хэмжээг хооронд харьцуулахад төрийн өмчийн сургуулиудаас бусад сургуулиудын хувьд зардалд эзлэх хувь орлогод эзлэх хувиас 3-34 хувиар илүү байна. График 7. Орлого, зардалд цалингийн эзлэх хувь хэмжээ Дээр тооцсон үзүүлэлтүүдийг төрийн өмчийн болон хувийн хэвшлийн сургуулиудын хувьд авч үзвэл сургалтын төлбөрийн орлогод эзлэх хувь 94-96 хувь байгаа нь судалгаа, эрдэм шинжилгээ-инновацийн эх үүсвэрээс орж ирэх орлого байхгүй байгааг харуулж байна. График 8. Сургалтын байгууллагын орлогын бүтэц өмчийн хэлбэрээр Харин цалингийн орлого, зардалд эзлэх хувь хэмжээ харьцангуй ялгаатай байна.
  8. 8. График 9. Сургалтын байгууллагын цалингийн орлого, зардалд эзлэх хувь өмчийн хэлбэрээр Дүгнэлт Уг судалгааны үр дүнд дараах хэд хэдэн дүгнэлтүүдийг хийсэн болно. 1. Боловсролын салбарын дундаж цалин улсын дундаж цалингаас бага байгаа нь боловсролын салбарт ажиллагсдын үнэлэмж доогуур түвшинд байгааг харуулж байна. 2. Төрөөс боловсролын салбарт ажиллагсдын цалин хөлс, нийгмийн баталгааны тухай баримталж буй урт хугацааны нэгдсэн бодлого дутмаг байна. 3. Урьд өмнөх жилүүдийн статистик, дундаж цалингийн түвшингөөс харахад ойрын хэдэн жилдээ багшийн нийгэмд эзлэх байр суурь, цалингийн хэмжээнд дорвитой ахиц дэвшил гарахааргүй дүр зураг ажиглагдаж байна. 4. Улсын чухал салбарт ажиллагсдын дундаж цалингийн хэмжээ нь ирээдүйн баталгаа болох нь битгий хэл, өрхийн дундаж зардлын хэмжээтэй ойролцоо байгаа нь энэ салбарт ажиллагсдын сэтгэл ханамж, эдийн засгийн байдал доогуур түвшинд байгааг илтгэж байна. 5. Хувийн хэвшлийн ихэнх их дээд сургуулиудын хувьд багшийн хөдөлмөрийн үнэлэмж болох цалингийн хэмжээ нийт орлогын хэмжээнд маш бага хувийг эзэлж байгаа нь нэг талаас багшийн хөдөлмөр шударгаар үнэлэгдэхгүй байгааг, нөгөө талаас боловсролын үр дүнгийн мөн чанарт огт анхаарахгүй байгааг бэлхнээ харуулж байна. 6. Их дээд сургуулиудын чадамж болоод дээд боловсролын чанарыг дээшлүүлэх нэг чухал хүчин зүйл нь эрдэм шинжилгээ-инновацийн асуудал юм. Үүнд зарцуулж буй зардлын хэмжээ ихэнх сургуулиудын хувьд маш бага хувийг эзэлж байгаа нь орлогын ганц эх үүсвэр нь сургалтын төлбөр болж байна. 7. Цаашид боловсролын салбарын бүтээмж, чанарыг өндөрт түвшинд хүргэхийн тулд уг салбарт ажиллагсдын цалингийн хэмжээг ирээдүйд бүрэн дүүрэн баталгаа болохуйц өндөр түвшинд хүргэх хэрэгтэй юм. 8. Боловсролын салбар нь улс орны амин чухал салбар болохын хувьд уг салбарт ажиллагсдын нийгэм эдийн засгийн байдалд төрөөс онцгойлон анхаарч, дорвитой өөрчлөлтүүдийг хийх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Ашигласан материалын жагсаалт
  9. 9. 1. БолормааС., Эрдэнэчимэг Д., Хөдөлмөрийн эрх зүй. Гарын авлага. УБ.:2007. 92х 2. УИХ-ын Тамгын Газар., Монгол Улсын Мянганы Хөгжлийн Зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого. УБ.:2008. 3. МБШУҮЭХ., Боловсролын салбарт мөрдагдөж буй хууль, тогтоомжууд. УБ.:2014.7х 4. НХХЯ., НҮБ-ын ХАСан., Удирдлагын академи., Хөдөлмөр гарын авлага. УБ.:2011. 5. Монголын Үндэсний Статистикийн Хороо. Монгол Улсын статистикийн эмхэтгэл. УБ.:2013. Монголын Үндэсний Статистикийн Хороо. 6. Боловсролын салбарын 2011-2012 оны хичээлийн жилийн мэдээллийн стастикийн эмхэтгэл (I) (2014). БШУЯ 7. http://www.meds.gov.mn/frontpage /2012_I_MON.pdf 8. Статистик мэдээллийн үйлчилгээний систем (2013). Монголын Үндэсний Статистикийн Хороо http://www.nso.mn/content/958#.VQLUuYbROTU http://www.1212.mn/ 9. Хууль зүйн үндэсний хүрээлэн. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем http://www.legalinfo.mn/law?cat=155&subcat=155&l_name=%D0%A5 10. Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага http://www.ilo.org/global/standards/lang--en/index.htm Зохиогчийн тухай Гүрсэдийн Авирмэд нь 2009 онд МУБИС-ийн МаСС-ийг Эдийн засагч мэргэжилээр, 2012 онд МУБИС-ийн МаСС-ийг математикийн шинжлэх ухааны магистр зэргээр тус тус төгссөн. Судалгааны чиглэл: Боловсрол судлал. Разуханы Нурбек нь 2010 онд МҮЭ-ийн Холбооны дэргэдэх Хөдөлмөрийн дээд сургуулийг Нийгмийн халамж, хангамж мэргэжлээр, 2014 онд Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийг Нийгмийн удирдлагын магистр зэргээр тус тус төгссөн. Боловсролын хүрээлэнгийн Мэргэжлийн болон дээд боловсролын судалгааны секторт эрдэм шинжилгээний ажилтан. Судалгааны чиглэл: Боловсрол судлал. Талархал Энхүү судалгаа хийх ажилд туслалцаа үзүүлэн хамтран ажилласан БМИҮЗ-ийн хамт олон болон ЕБ-ын 1, 50, 84, Ирээдүй цогцолбор сургуулийн бүх хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.
  10. 10. 1. БолормааС., Эрдэнэчимэг Д., Хөдөлмөрийн эрх зүй. Гарын авлага. УБ.:2007. 92х 2. УИХ-ын Тамгын Газар., Монгол Улсын Мянганы Хөгжлийн Зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого. УБ.:2008. 3. МБШУҮЭХ., Боловсролын салбарт мөрдагдөж буй хууль, тогтоомжууд. УБ.:2014.7х 4. НХХЯ., НҮБ-ын ХАСан., Удирдлагын академи., Хөдөлмөр гарын авлага. УБ.:2011. 5. Монголын Үндэсний Статистикийн Хороо. Монгол Улсын статистикийн эмхэтгэл. УБ.:2013. Монголын Үндэсний Статистикийн Хороо. 6. Боловсролын салбарын 2011-2012 оны хичээлийн жилийн мэдээллийн стастикийн эмхэтгэл (I) (2014). БШУЯ 7. http://www.meds.gov.mn/frontpage /2012_I_MON.pdf 8. Статистик мэдээллийн үйлчилгээний систем (2013). Монголын Үндэсний Статистикийн Хороо http://www.nso.mn/content/958#.VQLUuYbROTU http://www.1212.mn/ 9. Хууль зүйн үндэсний хүрээлэн. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем http://www.legalinfo.mn/law?cat=155&subcat=155&l_name=%D0%A5 10. Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага http://www.ilo.org/global/standards/lang--en/index.htm Зохиогчийн тухай Гүрсэдийн Авирмэд нь 2009 онд МУБИС-ийн МаСС-ийг Эдийн засагч мэргэжилээр, 2012 онд МУБИС-ийн МаСС-ийг математикийн шинжлэх ухааны магистр зэргээр тус тус төгссөн. Судалгааны чиглэл: Боловсрол судлал. Разуханы Нурбек нь 2010 онд МҮЭ-ийн Холбооны дэргэдэх Хөдөлмөрийн дээд сургуулийг Нийгмийн халамж, хангамж мэргэжлээр, 2014 онд Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийг Нийгмийн удирдлагын магистр зэргээр тус тус төгссөн. Боловсролын хүрээлэнгийн Мэргэжлийн болон дээд боловсролын судалгааны секторт эрдэм шинжилгээний ажилтан. Судалгааны чиглэл: Боловсрол судлал. Талархал Энхүү судалгаа хийх ажилд туслалцаа үзүүлэн хамтран ажилласан БМИҮЗ-ийн хамт олон болон ЕБ-ын 1, 50, 84, Ирээдүй цогцолбор сургуулийн бүх хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

×