SlideShare a Scribd company logo
1 of 18
Ховд их сургууль
Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль
Нийгмийн ухааны тэнхим
Сэдэв: Ардчилсан засаглалын нөхцөлд төрийн захиргааны
албадын чиг үүрэг өөрчлөгдөх нь: Иргэддээ үйлчилдэг
засгийн газар (Деннис Рондинэли)
Гүйцэтгэсэн: ТЗМ-ын I ангийн оюутан
Б. Амаржаргал
Б. Алтансүх
Л. Ням-Эрдэнэ
Э. Элбэгдорж
Сэдвийн бүтэц
• Засгийн газрыг иргэдэд илүү үр нөлөөтэй үйлчилдэг болгоход чиглүүлэн шинээр
зохион бүтээх хөдөлгөөн
• Сайн засаглал гэж юу вэ?
• Төрд эрс шинэчлэл хийх замаар засгийн газраас үзүүлэх үйлчилгээг сайжруулах нь
• Технологийн өөрчлөлтийг хөдөлгөгч хүч
• Эдийн засгийн хөгжлийн төлөө төрийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх нь
• Ядуурлыг бууруулахад засгийн газрын үүрэг
• Төрийн захиргааны албаны чадавхийг нэмэгдүүлэх нь
Ардчилсан засаглалын нөхцөлд төрийн захиргааны албадын чиг үүрэг
өөрчлөгдөх нь: Иргэддээ үйлчилдэг засгийн газар (Деннис Рондинэли)
Дэлхий дахинд төр, төрийн албан хаагчдын гүйцэтгэх үүргийг
шинэчлэх тодорхойлох хэрэгцээ дараах 2 нөхцөл байдлаас үүдэн гарсан
юм.
1. Даяаршил түүний нөлөөгөөр бий болсон нийгэм, улс төр, эдийн
засаг, технологийн түргэн өөрчлөлтийг засгийн газрууд хэрхэн
хүлээн авч, ямар хариу арга хэмжээ авах вэ? гэдэг асуудал
2. Тэдний явуулж буй үйл ажиллагаа, төрийн үйлчилгээнд иргэдийн
сэтгэл ханамжгүй байдал улам өсөн нэмэгдсээр байгаа явдал юм.
Даяаршил нь хүмүүс байгууллагын харилцан ажиллагаа, нэгдэл, харилцан
хамаарал үндэсний хил хязгаарас хальж буй хөдөлгөөн буюу улс хоорондын худалдаа,
хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, хүн ам, технологийн болон мэдээллийн өсөн
нэмэгдэж байгаа урсгал юм. Даяаршил эдийн засгийн шинэ боломжийг нээдэг ч
буурай хөгжилтэй орнуудын хувьд улс төр нийгэм, технологи байгууллын төвөгтэй
байдлыг бий болгож, эдийн засаг, нийгмийг тэнцвэртэй хөгжүүлэх асуудлыг зөв
шуурхай шийдвэрлэх шаардлагыг засгийн газруудын өмнө тавьдаг. Энэ нь засгийн
газрууд эдийн засгийн илүү нээлттэй, өргөн харилцааг үр дүнтэй ашиглахын тулд
олон улсын зах зээлд үндэснийхээ бизнесийн өрсөлдөх чадварыг дэмжих эдийн
засгийн тогтолцоо бий болгох болон орлогын бүх түвшингийн хүмүүсийн
амьжиргааны таатай нөхцөлийг хангах бодлого хэрэгжүүлж ажиллах шаардлагатай
болж байгаа юм.
Сүүлийн 20 жилд даяаршил болон технологийн шинэчлэлийн үр дүнд
харилцаа холбоо өргөжин тэлснээр олон улс оронд иргэд нь засгийн газраасаа ихээхэн
зүйлийг нэхэж шаардах болсон. Ийнхүү өсөн нэмэгдсэн шахалт шаардлага ихэнхдээ
засгийн газарт сэтгэл дундуур байдал нэмэгдэх, эсвэл түүнд үл итгэх үр дагаварт
хүргэж байгаа юм. Олон санал асуулга, судалгааны үр дүнд олон нийт засгийн
газраасаа иргэдэд үзүүлж бүй үйлчилгээг сайжруулах, тухайлбал илүү сайн,
хүртээмжтэй үйлчилгээг үзүүлдэг төрийн захиргааг хүсэн хүлээсээр байгааг нотолж
байна. Ө.Х иргэд төрийн захиргааны албадын өнөөгийнхөөс илүү чанартай
үйлчилгээг хямд өртөгтэйгээр хүргэх чадавхи сайжрахыг хүлээж байна.
Засгийн газрыг иргэдэд илүү үр нөлөөтэй үйлчилдэг болгоход чиглүүлэн
шинээр зохион бүтээх хөдөлгөөн
Улс орнуудын улс төр, захиргааны удирдлагын өмнө тулгарч буй
өнөөгийн зорилт бол зг-ын чиг үүргийг шинэчлэн тодорхойлж , иргэдэд
даяаршлын улмаас үүдэн гарсан тодорхой бус байдлыг даван туулах, шинээр
бий болсон боломжийг ашиглахад нь тусалж чадахуйц чадавхийг төрийн
болон хувийн хэвшлийн байгууллагуудад бий болгох явдал юм.
ЗГ-ууд хүний тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулахад чухал
үүрэгтэй хэдий ч эдгээр зорилтуудыг дангаар биелүүлэх боломжгүй.
Даяаршлын эрин үед зг-ууд үр нөлөөтэй засаглалыг хөгжүүлье гэвэл төрийн
захиргааны доод шатны байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн
байгууллага, бусад удс орны зг, олон улсын байгууллагатай ардчилсан, ил тод,
оролцоот үйл явцын үндсэн дээр хамтран, эсвэл түншийн хэлбэрээр ажиллах
шаардлагатай болж байна.
Засгийн газрууд 21-р зуунд эдийн засаг, нийгмийн тогтвортой
байдлыг хангахын тулд 4 чухал чиг үүрэг гүйцэтгэх шаардлагатай.
1. Хамгийн чухал нь байгууллын нөөц бололцоо чадавхийг бий болгох
явдал.
2. Дэлхийн эдийн засагт үр нөлөөтэй оролцох уян хатан бодлого боловсруулж
хэрэгжүүлэх явдал.
3. Хөгжиж буй орнууд нийгмийн тэнцвэртэй эдийн засгийн өсөлтийг хангахын
тулд ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлт, нийгмийн баялгийн
хуваарилалтын гадна хоцордог иргэдийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд
идэвхтэй орлцуулах чадавхийг хөгжүүлэх бодлогод илүүтэй анхаарах
шаардлага бий болж байна.
4. Нийгмийн тэнцвэртэй эдийн засгийн өсөлтийг хангах, дэлхийн эдийн
засгийн харилцаанд оролцох, ядуурлыг бууруулах чиглэлээр төрийн
захиргааны албадын чадавхийг бэхжүүлэхэд зг-ууд шийдвэрлэх үүрэгтэй байх.
Сайн засаглал гэж юу вэ?
Засаглалын үзэл баримтлалыг шинэчлэн тодорхойлоход НҮБ
гол үүрэг гүйцэтгэсэн байдаг. НҮБ-ын албан ёсны баримт
бичгүүдэд засаглалыг “ улс үндэстний ажил хэргийг жолоодох, улс
төр, эдийн засаг, захиргааны эрх мэдлийг хэрэгжүүлэх явдал бөгөөд
энэ нь иргэд, тэдний бүлгүүд ашиг сонирхол, өөр хоорондын
ялгаатай байдлаа илэрхийлэх, хуулиар олгогдсон эрх, үүргээ
хэрэгжүүлэх механизм, үйл явц, харилцаа, байгууллаас бүрдэнэ”
гэж тодорхойлжээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “сайн
засаглалын шинж байдлыг тодорхойлжээ. Үүнд:
Оролцоо- эрэгтэй эмэгтэй бүх хүн шууд буюу тэдгээрийн ашиг
сонирхолыг хамгаалах хууль ёсны төлөөллөөрөө дамжуулан
шийдвэр гаргахад санал бодлоо илэрхийлнэ. Энэ өргөн оролцоо
нь эвлэлдэн нэгдэх, үг хэлэх эрх, санал бодлоо ойлгомжтой,
үнэмшилтэй илэрхийлэх чадавхиар дамжин хэрэгжинэ.
Хууль дээдлэх ёс- эрх зүйн хүрээнд шудрага байдлыг нэвтрүүлэх
Ил тод байдал- үйл ажиллагаа, тогтолцоо, мэдээлэл нь холбогдох
хүмүүст нээлттэй, ойлгомжтой байх, хяналт тавихад хангалттай
мэдээллээр хангах.
Хөнгөн шуурхай байх- байгууллагууд, тэдгээрийн үйл ажиллагаа
сонирхогч бүх талуудад саадгүй үйлчлэхэд чиглэсэн байх.
Зөвшилцөлд тулгуурлаж ажиллах- олон ашиг сонирхлын дундаас
тухайн бүлгийн хувьд ашиг тустай шийдвэр гаргах өргөн
зөвшилцөл бий болгох.
Тэгш байдал- эрэгтэй, эмэгтэй бүх хүн аж ахуй эрхлэх, амьдралаа
сайжруулах тэгш боломжоор хангагдсан байх
Үр нөлөө, үр ашиг- үйл ажиллагаа, байгуулал нь эх үүсвэрийг
хамгийн оновчтой зарцуулж, хэрэгцээг хангасан үр дүнд хүрсэн
байх
Хариуцлага- зг, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын
удирдлагууд гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээдэг
байх
Алсын хараа- удирдагчид, иргэдийн аль аль нь сайн засаглал,
хүний хөгжлийн хэтийн хөгжлийг харж чаддаг байх.
Төрд эрс шинэчлэл хийх замаар засгийн газраас үзүүлэх
үйлчилгээг сайжруулах нь
Эрс шинэчлэлийн мөн чанар нь засгийн газар болон нийгмийн бусад
байгууллын үйл ажиллагаанд нэгэнт бий болсон нөхцөл байдлыг үндсээр нь
шинэчлэх эргэлтийн чанартай өөрчлөлтийг аажим бус арга замаар хийхрэд
оршино. Эрс шинэчлэл нь уламжлал болон тогтсон хэв маягаас бүр мөсөн
татгалзаж, ёс зүй, харилцааны урьд өмнө байгаагүй шинэ санаа, ажил хэрэг
явуулах шинэ арга зам нэвтрүүлэхийг шаарддаг. Үйлчилгээний чанар, засгийн
газрын байгууллагуудын ажлын чанарыг сайжруулах чиглэлээр хийгдэж
байгаа өөрчлөлтүүд нь эрс шинэчлэлийн нэг бүрэлдэхүүн юм.
ЗГ-ууд эрс шинэчлэлийг хэрхэн хийх вэ? Шалтгаан нь юу байснаа үл
хамааран эрс шинэчлэл шинэ санааг ажил хэрэг болгох, тэдгээрийг тодорхой
үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэх үйл явц юм. Эрс шинэчлэл бол үйл явц юм.
Тодорхойлбол энэ нь шинэ санааг үйл ажиллагааны төлөвлөгөө болгон
хувиргахаас эхэлдэг.
Улс төрийн ямар ч тогтолцооны нөхцөлд эрс шинэчлэл хийхийн тулд түүнийг
эрх зүйн үндэстэй болгох шаардлагатай. Нийгмийн ихэнх хэсэг түүнийг дэмжих,
эсэргүүцэхгүй байх нь өөрчлөлтийг албан ёсны болгож, үр дүнтэй хэрэгжүүлэхэд
дэмжлэг болдог. Эрс шинэчлэлийг албан ёсны болгож хэрэгжүүлэх үндсэн
аргуудад хууль, захиргааны тогтоол гаргах, зг-т шинэ бүтэц бий болгох улс төр,
эдийн засгийн байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, дүрэм журмын болон
зохицуулалтын бусад өөрчлөлт хийх зэрэг ордог. Эрс шинэчлэл хийхэд түүнийг
хүлээн зөвшөөрүүлэх, итгүүлэн үнэмшүүлэх, эвсэл байгуулах, захиран тушаах
хүчээр хийх зэрэг аргыг хэрэлэдэг.
Засгийн газрыг шинээр зохион бүтээх нь урт хугацааны, бэрхшээлтэй,
маргаантай үйл явц хэдий ч даяаршлын сорилыг даван туулахад зайлшгүй
шаардлагатай.
Технологийн өөрчлөлтийг хөдөлгөгч хүч
Шинэ техник технологи, харилцаа холбоо, тээвэр эрчим хүчний системийн
хөгжил дэлхийн зах зээл, улс хоорондын өрсөлдөөнийг өргөлжүүлж байна. НҮБХХ-
ийн Хүний хөгжлийн илтгэлд дэлхийн эдийн засаг үйлдвэрлэлийн эринээс сүлжээний
эрин рүү шилжсэн болохыг тэмдэглэжээ.
Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж, технологи хурдацтай
хөгжиж байгаа нь дэлхийн эдийн засагт үр нөлөөтэй оролцохыг эрмэлзэж байгаа
орнуудын зг-т зах зээлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, бүтээмж, үр ашгийг
нэмэгдүүлэх, зах зээлээ нээлттэй, тэгш үйлчилгээтэй болгоход баримжаалсан
зохицуулалт хийх, хүний хөгжил болон хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг
нэмэгдүүлэх талаар шинэ үүрэг хүлээж тодорхой тодорхой зорилттой ажиллахыг
шаардах болсон.
Эдийн засгийн хөгжлийн төлөө төрийн байгууллагуудын
чадавхийг бэхжүүлэх нь
ЗГ-дын өмнө 21-р зуунд тулгарч байгаа хамгийн чухал сорилт нь
нэг талаас иргэдийн хэрэгцээг хангах, нөгөө талаас олон улсын эдийн
засгийн нийгэмлэгийн шаардлагад нийцүүлэн төр, хувийн хэвшил,
иргэний нийгмийн байгууллын чадавхийг бэхжүүлэх явдал юм.
Байгууллагын чадавхийг бэхжүүлнэ гэдэг нь тухайн улсын эдийн засаг,
нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай
эх үүсвэр бий болгох, амьдралын түвшинг дээшлүүлэх зорилтод
нийцүүлэн хувь хүн болон байгууллагын чадавхийг сайжруулах үйл явц
юм.
Ядуурлыг бууруулахад засгийн газрын үүрэг
Засгийн газруудын иргэддээ үйлчлэх, хүний тогтвортой
хөгжлийг хангах зорилт нь улсын хэмжээний нийт эдийн засгийн
өсөлтөд нааштай орчин бий болгохын тулд ашигладаг макро эдийн
засгийн зохицуулалт, худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөлөх,
валютын ханшид өөрчлөлт хийх зэрэг уламжлалт арга хэрэгсэл,
түүнчлэн эдийн засгийн өсөлтийг түргэтгэхэд ашигладаг хуримтлал
бий болгох, ажиллах хүч, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх,
дэд бүтцийг өргөжүүлэх бодлогоос илүү өргөн хүрээнд гүнзгий хол
ажиллах шаардлагыг бий болгосон. Засгийн газрууд ажилгүй, орлого
багатай иргэдэд үйлдвэрлэлийн ажлын байр, амьжиргааны эх
үүсвэртэй болох боломж олгож, ядуурлыг бууруулах төсөл,
хөтөлбөрүүдийг ядуу иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэхийн
тулд тэдгээрийг хэрэгжүүлэхэд өөрсдийнх нь оролцоог нэмэгдүүлэх
шаардлагтай юм.
Төрийн захиргааны албаны чадавхийг нэмэгдүүлэх нь
Хөгжиж буй орнуудын зг нийгмийн тогтвортой эдийн засгийн өсөлт бий болгох,
дэлхийн эдийн засгийн харилцаанд оролцох оновчтой бодлого явуулах, ядуурлыг
бууруулах чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд төрийн захиргааны албаныхаа чадавхийг
бэхжүүлэх шаардлагатай болдог. Эдгээр чиг үүргүүдээс чухлыг нь дурьдвал:
 хүний нөөцийг хөгжүүлэх
Хүний эрх, улс төрийн эрх чөлөөг хамгаалах
Аюулгүй байдлыг хангаж, эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн халамжийг зохих
түвшинд байлгах
Иргэний нийгмийг бэхжүүлэх
Байгаль орчныг хамгаалах
Хөгжлийн зориулалтаар хөрөнгийн болон бусад эх үүсвэр бий
болгох
Засгийн газрыг илүү ардчилалтай, төвлөрөл багатай ажиллуулах
Дэд бүтцийг хөгжүүлж, технологийн шинэчлэлийг дэмжих
Хувийн хэвшлийг дэмжих эдгээр болно.
Хэдийгээр эдгээр чиг үүрэг тус бүр чухал боловч хоорондоо
харилцан хамааралтай бөгөөд цогцоороо байж засгийн газрын
нийгэм, эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх чухал нөлөөтэй.
Анхаарал хандуулсан ангийхандаа
баярлалаа.
Сурлагын өндөр амжилт хүсье.

More Related Content

Similar to нэгдүгээр бүлэг

E government questions last
E government questions lastE government questions last
E government questions lastKhaltar Togtuun
 
нийгмийн ажил, философи гарын авлага
нийгмийн ажил, философи гарын авлаганийгмийн ажил, философи гарын авлага
нийгмийн ажил, философи гарын авлагаE-Gazarchin Online University
 
Б.Мөнх-Од - МОНГОЛ УЛСАД НУТГИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ
Б.Мөнх-Од - МОНГОЛ УЛСАД НУТГИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬБ.Мөнх-Од - МОНГОЛ УЛСАД НУТГИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ
Б.Мөнх-Од - МОНГОЛ УЛСАД НУТГИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬbatnasanb
 
О.Саранцэцэг Н.Биндэръя - ИНСТИТУЦИЙН ОРЧИН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬ
О.Саранцэцэг Н.Биндэръя - ИНСТИТУЦИЙН ОРЧИН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬО.Саранцэцэг Н.Биндэръя - ИНСТИТУЦИЙН ОРЧИН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬ
О.Саранцэцэг Н.Биндэръя - ИНСТИТУЦИЙН ОРЧИН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬbatnasanb
 
Local self governance project document 19 march 2013
Local self governance project document 19 march 2013Local self governance project document 19 march 2013
Local self governance project document 19 march 2013Khural Khural
 
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРНЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРГанцоож Цэрэннадмид
 
Pdf tekct
Pdf tekctPdf tekct
Pdf tekctboldmaa
 
Pdf tekct
Pdf tekctPdf tekct
Pdf tekctboldmaa
 
Ухаалаг дархан стратеги
Ухаалаг дархан стратегиУхаалаг дархан стратеги
Ухаалаг дархан стратегиAnkhbileg Luvsan
 
Micro l8.2019 2020
Micro l8.2019 2020Micro l8.2019 2020
Micro l8.2019 2020hicheel2020
 
нийгмийн ажил
нийгмийн ажилнийгмийн ажил
нийгмийн ажилErbol Aygerim
 
Day 2 session 3 governance v29_october2016 (mng) new
Day 2 session 3 governance v29_october2016 (mng) newDay 2 session 3 governance v29_october2016 (mng) new
Day 2 session 3 governance v29_october2016 (mng) newmapc88812
 
Төрийн үйлчилгээг сайн дурынхны оролцоотой хүргэх
Төрийн үйлчилгээг сайн дурынхны оролцоотой хүргэхТөрийн үйлчилгээг сайн дурынхны оролцоотой хүргэх
Төрийн үйлчилгээг сайн дурынхны оролцоотой хүргэхKhulan Iregun
 
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжилИнституцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжилNational of University Mongolia
 
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...batnasanb
 

Similar to нэгдүгээр бүлэг (20)

E government questions last
E government questions lastE government questions last
E government questions last
 
нийгмийн ажил, философи гарын авлага
нийгмийн ажил, философи гарын авлаганийгмийн ажил, философи гарын авлага
нийгмийн ажил, философи гарын авлага
 
Б.Мөнх-Од - МОНГОЛ УЛСАД НУТГИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ
Б.Мөнх-Од - МОНГОЛ УЛСАД НУТГИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬБ.Мөнх-Од - МОНГОЛ УЛСАД НУТГИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ
Б.Мөнх-Од - МОНГОЛ УЛСАД НУТГИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ
 
О.Саранцэцэг Н.Биндэръя - ИНСТИТУЦИЙН ОРЧИН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬ
О.Саранцэцэг Н.Биндэръя - ИНСТИТУЦИЙН ОРЧИН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬО.Саранцэцэг Н.Биндэръя - ИНСТИТУЦИЙН ОРЧИН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬ
О.Саранцэцэг Н.Биндэръя - ИНСТИТУЦИЙН ОРЧИН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬ
 
Local self governance project document 19 march 2013
Local self governance project document 19 march 2013Local self governance project document 19 march 2013
Local self governance project document 19 march 2013
 
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРНЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР
 
Pdf tekct
Pdf tekctPdf tekct
Pdf tekct
 
Pdf tekct
Pdf tekctPdf tekct
Pdf tekct
 
Micro lecture 1
Micro lecture 1Micro lecture 1
Micro lecture 1
 
BST2
BST2BST2
BST2
 
Annex
Annex Annex
Annex
 
төрийн оролцоо
төрийн оролцоотөрийн оролцоо
төрийн оролцоо
 
Ухаалаг дархан стратеги
Ухаалаг дархан стратегиУхаалаг дархан стратеги
Ухаалаг дархан стратеги
 
Micro l8.2019 2020
Micro l8.2019 2020Micro l8.2019 2020
Micro l8.2019 2020
 
нийгмийн ажил
нийгмийн ажилнийгмийн ажил
нийгмийн ажил
 
Day 2 session 3 governance v29_october2016 (mng) new
Day 2 session 3 governance v29_october2016 (mng) newDay 2 session 3 governance v29_october2016 (mng) new
Day 2 session 3 governance v29_october2016 (mng) new
 
Төрийн үйлчилгээг сайн дурынхны оролцоотой хүргэх
Төрийн үйлчилгээг сайн дурынхны оролцоотой хүргэхТөрийн үйлчилгээг сайн дурынхны оролцоотой хүргэх
Төрийн үйлчилгээг сайн дурынхны оролцоотой хүргэх
 
Social Entrepreneur and CDD
Social Entrepreneur and CDDSocial Entrepreneur and CDD
Social Entrepreneur and CDD
 
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжилИнституцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
 
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
 

нэгдүгээр бүлэг

  • 1. Ховд их сургууль Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль Нийгмийн ухааны тэнхим Сэдэв: Ардчилсан засаглалын нөхцөлд төрийн захиргааны албадын чиг үүрэг өөрчлөгдөх нь: Иргэддээ үйлчилдэг засгийн газар (Деннис Рондинэли) Гүйцэтгэсэн: ТЗМ-ын I ангийн оюутан Б. Амаржаргал Б. Алтансүх Л. Ням-Эрдэнэ Э. Элбэгдорж
  • 2. Сэдвийн бүтэц • Засгийн газрыг иргэдэд илүү үр нөлөөтэй үйлчилдэг болгоход чиглүүлэн шинээр зохион бүтээх хөдөлгөөн • Сайн засаглал гэж юу вэ? • Төрд эрс шинэчлэл хийх замаар засгийн газраас үзүүлэх үйлчилгээг сайжруулах нь • Технологийн өөрчлөлтийг хөдөлгөгч хүч • Эдийн засгийн хөгжлийн төлөө төрийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх нь • Ядуурлыг бууруулахад засгийн газрын үүрэг • Төрийн захиргааны албаны чадавхийг нэмэгдүүлэх нь
  • 3. Ардчилсан засаглалын нөхцөлд төрийн захиргааны албадын чиг үүрэг өөрчлөгдөх нь: Иргэддээ үйлчилдэг засгийн газар (Деннис Рондинэли) Дэлхий дахинд төр, төрийн албан хаагчдын гүйцэтгэх үүргийг шинэчлэх тодорхойлох хэрэгцээ дараах 2 нөхцөл байдлаас үүдэн гарсан юм. 1. Даяаршил түүний нөлөөгөөр бий болсон нийгэм, улс төр, эдийн засаг, технологийн түргэн өөрчлөлтийг засгийн газрууд хэрхэн хүлээн авч, ямар хариу арга хэмжээ авах вэ? гэдэг асуудал 2. Тэдний явуулж буй үйл ажиллагаа, төрийн үйлчилгээнд иргэдийн сэтгэл ханамжгүй байдал улам өсөн нэмэгдсээр байгаа явдал юм.
  • 4. Даяаршил нь хүмүүс байгууллагын харилцан ажиллагаа, нэгдэл, харилцан хамаарал үндэсний хил хязгаарас хальж буй хөдөлгөөн буюу улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, хүн ам, технологийн болон мэдээллийн өсөн нэмэгдэж байгаа урсгал юм. Даяаршил эдийн засгийн шинэ боломжийг нээдэг ч буурай хөгжилтэй орнуудын хувьд улс төр нийгэм, технологи байгууллын төвөгтэй байдлыг бий болгож, эдийн засаг, нийгмийг тэнцвэртэй хөгжүүлэх асуудлыг зөв шуурхай шийдвэрлэх шаардлагыг засгийн газруудын өмнө тавьдаг. Энэ нь засгийн газрууд эдийн засгийн илүү нээлттэй, өргөн харилцааг үр дүнтэй ашиглахын тулд олон улсын зах зээлд үндэснийхээ бизнесийн өрсөлдөх чадварыг дэмжих эдийн засгийн тогтолцоо бий болгох болон орлогын бүх түвшингийн хүмүүсийн амьжиргааны таатай нөхцөлийг хангах бодлого хэрэгжүүлж ажиллах шаардлагатай болж байгаа юм.
  • 5. Сүүлийн 20 жилд даяаршил болон технологийн шинэчлэлийн үр дүнд харилцаа холбоо өргөжин тэлснээр олон улс оронд иргэд нь засгийн газраасаа ихээхэн зүйлийг нэхэж шаардах болсон. Ийнхүү өсөн нэмэгдсэн шахалт шаардлага ихэнхдээ засгийн газарт сэтгэл дундуур байдал нэмэгдэх, эсвэл түүнд үл итгэх үр дагаварт хүргэж байгаа юм. Олон санал асуулга, судалгааны үр дүнд олон нийт засгийн газраасаа иргэдэд үзүүлж бүй үйлчилгээг сайжруулах, тухайлбал илүү сайн, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлдэг төрийн захиргааг хүсэн хүлээсээр байгааг нотолж байна. Ө.Х иргэд төрийн захиргааны албадын өнөөгийнхөөс илүү чанартай үйлчилгээг хямд өртөгтэйгээр хүргэх чадавхи сайжрахыг хүлээж байна.
  • 6. Засгийн газрыг иргэдэд илүү үр нөлөөтэй үйлчилдэг болгоход чиглүүлэн шинээр зохион бүтээх хөдөлгөөн Улс орнуудын улс төр, захиргааны удирдлагын өмнө тулгарч буй өнөөгийн зорилт бол зг-ын чиг үүргийг шинэчлэн тодорхойлж , иргэдэд даяаршлын улмаас үүдэн гарсан тодорхой бус байдлыг даван туулах, шинээр бий болсон боломжийг ашиглахад нь тусалж чадахуйц чадавхийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад бий болгох явдал юм. ЗГ-ууд хүний тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулахад чухал үүрэгтэй хэдий ч эдгээр зорилтуудыг дангаар биелүүлэх боломжгүй. Даяаршлын эрин үед зг-ууд үр нөлөөтэй засаглалыг хөгжүүлье гэвэл төрийн захиргааны доод шатны байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, бусад удс орны зг, олон улсын байгууллагатай ардчилсан, ил тод, оролцоот үйл явцын үндсэн дээр хамтран, эсвэл түншийн хэлбэрээр ажиллах шаардлагатай болж байна.
  • 7. Засгийн газрууд 21-р зуунд эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангахын тулд 4 чухал чиг үүрэг гүйцэтгэх шаардлагатай. 1. Хамгийн чухал нь байгууллын нөөц бололцоо чадавхийг бий болгох явдал. 2. Дэлхийн эдийн засагт үр нөлөөтэй оролцох уян хатан бодлого боловсруулж хэрэгжүүлэх явдал. 3. Хөгжиж буй орнууд нийгмийн тэнцвэртэй эдийн засгийн өсөлтийг хангахын тулд ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлт, нийгмийн баялгийн хуваарилалтын гадна хоцордог иргэдийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд идэвхтэй орлцуулах чадавхийг хөгжүүлэх бодлогод илүүтэй анхаарах шаардлага бий болж байна. 4. Нийгмийн тэнцвэртэй эдийн засгийн өсөлтийг хангах, дэлхийн эдийн засгийн харилцаанд оролцох, ядуурлыг бууруулах чиглэлээр төрийн захиргааны албадын чадавхийг бэхжүүлэхэд зг-ууд шийдвэрлэх үүрэгтэй байх.
  • 8. Сайн засаглал гэж юу вэ? Засаглалын үзэл баримтлалыг шинэчлэн тодорхойлоход НҮБ гол үүрэг гүйцэтгэсэн байдаг. НҮБ-ын албан ёсны баримт бичгүүдэд засаглалыг “ улс үндэстний ажил хэргийг жолоодох, улс төр, эдийн засаг, захиргааны эрх мэдлийг хэрэгжүүлэх явдал бөгөөд энэ нь иргэд, тэдний бүлгүүд ашиг сонирхол, өөр хоорондын ялгаатай байдлаа илэрхийлэх, хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэх механизм, үйл явц, харилцаа, байгууллаас бүрдэнэ” гэж тодорхойлжээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “сайн засаглалын шинж байдлыг тодорхойлжээ. Үүнд:
  • 9. Оролцоо- эрэгтэй эмэгтэй бүх хүн шууд буюу тэдгээрийн ашиг сонирхолыг хамгаалах хууль ёсны төлөөллөөрөө дамжуулан шийдвэр гаргахад санал бодлоо илэрхийлнэ. Энэ өргөн оролцоо нь эвлэлдэн нэгдэх, үг хэлэх эрх, санал бодлоо ойлгомжтой, үнэмшилтэй илэрхийлэх чадавхиар дамжин хэрэгжинэ. Хууль дээдлэх ёс- эрх зүйн хүрээнд шудрага байдлыг нэвтрүүлэх Ил тод байдал- үйл ажиллагаа, тогтолцоо, мэдээлэл нь холбогдох хүмүүст нээлттэй, ойлгомжтой байх, хяналт тавихад хангалттай мэдээллээр хангах. Хөнгөн шуурхай байх- байгууллагууд, тэдгээрийн үйл ажиллагаа сонирхогч бүх талуудад саадгүй үйлчлэхэд чиглэсэн байх. Зөвшилцөлд тулгуурлаж ажиллах- олон ашиг сонирхлын дундаас тухайн бүлгийн хувьд ашиг тустай шийдвэр гаргах өргөн зөвшилцөл бий болгох.
  • 10. Тэгш байдал- эрэгтэй, эмэгтэй бүх хүн аж ахуй эрхлэх, амьдралаа сайжруулах тэгш боломжоор хангагдсан байх Үр нөлөө, үр ашиг- үйл ажиллагаа, байгуулал нь эх үүсвэрийг хамгийн оновчтой зарцуулж, хэрэгцээг хангасан үр дүнд хүрсэн байх Хариуцлага- зг, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын удирдлагууд гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байх Алсын хараа- удирдагчид, иргэдийн аль аль нь сайн засаглал, хүний хөгжлийн хэтийн хөгжлийг харж чаддаг байх.
  • 11. Төрд эрс шинэчлэл хийх замаар засгийн газраас үзүүлэх үйлчилгээг сайжруулах нь Эрс шинэчлэлийн мөн чанар нь засгийн газар болон нийгмийн бусад байгууллын үйл ажиллагаанд нэгэнт бий болсон нөхцөл байдлыг үндсээр нь шинэчлэх эргэлтийн чанартай өөрчлөлтийг аажим бус арга замаар хийхрэд оршино. Эрс шинэчлэл нь уламжлал болон тогтсон хэв маягаас бүр мөсөн татгалзаж, ёс зүй, харилцааны урьд өмнө байгаагүй шинэ санаа, ажил хэрэг явуулах шинэ арга зам нэвтрүүлэхийг шаарддаг. Үйлчилгээний чанар, засгийн газрын байгууллагуудын ажлын чанарыг сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа өөрчлөлтүүд нь эрс шинэчлэлийн нэг бүрэлдэхүүн юм. ЗГ-ууд эрс шинэчлэлийг хэрхэн хийх вэ? Шалтгаан нь юу байснаа үл хамааран эрс шинэчлэл шинэ санааг ажил хэрэг болгох, тэдгээрийг тодорхой үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэх үйл явц юм. Эрс шинэчлэл бол үйл явц юм. Тодорхойлбол энэ нь шинэ санааг үйл ажиллагааны төлөвлөгөө болгон хувиргахаас эхэлдэг.
  • 12. Улс төрийн ямар ч тогтолцооны нөхцөлд эрс шинэчлэл хийхийн тулд түүнийг эрх зүйн үндэстэй болгох шаардлагатай. Нийгмийн ихэнх хэсэг түүнийг дэмжих, эсэргүүцэхгүй байх нь өөрчлөлтийг албан ёсны болгож, үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг болдог. Эрс шинэчлэлийг албан ёсны болгож хэрэгжүүлэх үндсэн аргуудад хууль, захиргааны тогтоол гаргах, зг-т шинэ бүтэц бий болгох улс төр, эдийн засгийн байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, дүрэм журмын болон зохицуулалтын бусад өөрчлөлт хийх зэрэг ордог. Эрс шинэчлэл хийхэд түүнийг хүлээн зөвшөөрүүлэх, итгүүлэн үнэмшүүлэх, эвсэл байгуулах, захиран тушаах хүчээр хийх зэрэг аргыг хэрэлэдэг. Засгийн газрыг шинээр зохион бүтээх нь урт хугацааны, бэрхшээлтэй, маргаантай үйл явц хэдий ч даяаршлын сорилыг даван туулахад зайлшгүй шаардлагатай.
  • 13. Технологийн өөрчлөлтийг хөдөлгөгч хүч Шинэ техник технологи, харилцаа холбоо, тээвэр эрчим хүчний системийн хөгжил дэлхийн зах зээл, улс хоорондын өрсөлдөөнийг өргөлжүүлж байна. НҮБХХ- ийн Хүний хөгжлийн илтгэлд дэлхийн эдийн засаг үйлдвэрлэлийн эринээс сүлжээний эрин рүү шилжсэн болохыг тэмдэглэжээ. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж, технологи хурдацтай хөгжиж байгаа нь дэлхийн эдийн засагт үр нөлөөтэй оролцохыг эрмэлзэж байгаа орнуудын зг-т зах зээлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, зах зээлээ нээлттэй, тэгш үйлчилгээтэй болгоход баримжаалсан зохицуулалт хийх, хүний хөгжил болон хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар шинэ үүрэг хүлээж тодорхой тодорхой зорилттой ажиллахыг шаардах болсон.
  • 14. Эдийн засгийн хөгжлийн төлөө төрийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх нь ЗГ-дын өмнө 21-р зуунд тулгарч байгаа хамгийн чухал сорилт нь нэг талаас иргэдийн хэрэгцээг хангах, нөгөө талаас олон улсын эдийн засгийн нийгэмлэгийн шаардлагад нийцүүлэн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллын чадавхийг бэхжүүлэх явдал юм. Байгууллагын чадавхийг бэхжүүлнэ гэдэг нь тухайн улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай эх үүсвэр бий болгох, амьдралын түвшинг дээшлүүлэх зорилтод нийцүүлэн хувь хүн болон байгууллагын чадавхийг сайжруулах үйл явц юм.
  • 15. Ядуурлыг бууруулахад засгийн газрын үүрэг Засгийн газруудын иргэддээ үйлчлэх, хүний тогтвортой хөгжлийг хангах зорилт нь улсын хэмжээний нийт эдийн засгийн өсөлтөд нааштай орчин бий болгохын тулд ашигладаг макро эдийн засгийн зохицуулалт, худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөлөх, валютын ханшид өөрчлөлт хийх зэрэг уламжлалт арга хэрэгсэл, түүнчлэн эдийн засгийн өсөлтийг түргэтгэхэд ашигладаг хуримтлал бий болгох, ажиллах хүч, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг өргөжүүлэх бодлогоос илүү өргөн хүрээнд гүнзгий хол ажиллах шаардлагыг бий болгосон. Засгийн газрууд ажилгүй, орлого багатай иргэдэд үйлдвэрлэлийн ажлын байр, амьжиргааны эх үүсвэртэй болох боломж олгож, ядуурлыг бууруулах төсөл, хөтөлбөрүүдийг ядуу иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэхийн тулд тэдгээрийг хэрэгжүүлэхэд өөрсдийнх нь оролцоог нэмэгдүүлэх шаардлагтай юм.
  • 16. Төрийн захиргааны албаны чадавхийг нэмэгдүүлэх нь Хөгжиж буй орнуудын зг нийгмийн тогтвортой эдийн засгийн өсөлт бий болгох, дэлхийн эдийн засгийн харилцаанд оролцох оновчтой бодлого явуулах, ядуурлыг бууруулах чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд төрийн захиргааны албаныхаа чадавхийг бэхжүүлэх шаардлагатай болдог. Эдгээр чиг үүргүүдээс чухлыг нь дурьдвал:  хүний нөөцийг хөгжүүлэх Хүний эрх, улс төрийн эрх чөлөөг хамгаалах Аюулгүй байдлыг хангаж, эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн халамжийг зохих түвшинд байлгах Иргэний нийгмийг бэхжүүлэх Байгаль орчныг хамгаалах
  • 17. Хөгжлийн зориулалтаар хөрөнгийн болон бусад эх үүсвэр бий болгох Засгийн газрыг илүү ардчилалтай, төвлөрөл багатай ажиллуулах Дэд бүтцийг хөгжүүлж, технологийн шинэчлэлийг дэмжих Хувийн хэвшлийг дэмжих эдгээр болно. Хэдийгээр эдгээр чиг үүрэг тус бүр чухал боловч хоорондоо харилцан хамааралтай бөгөөд цогцоороо байж засгийн газрын нийгэм, эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх чухал нөлөөтэй.