SlideShare a Scribd company logo
1 of 10
Download to read offline
176
7. ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ
7.1 Хөрөнгө оруулалтын бодлого, зарчим
Монгол Улсын 2011 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг
боловсруулахад дараах бодлого чиглэл, зарчмыг баримталлаа. Үүнд:
Төсвийн хөрөнгө оруулалтын бодлого
1. Эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээг
бүрэн хэрэгжүүлэх;
2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг биелүүлэх;
3. Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг
хэрэгжүүлэх;
4. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, тогтвортой хөгжлийн стратеги төлөвлөгөөг
хэрэгжүүлэх;
5. Гадаад орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай тохирсон гэрээ,
хэлэлцээрээр Монголын талын хүлээсэн үүргийн биелэлтийг ханган биелүүлэх.
Төсвийн хөрөнгө оруулалтын зарчим
1. Шинээр эхлэх барилга байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нь
бэлэн болсон байх;
2. Монгол Улсын Ерөнхий сайд хөдөө, орон нутагт ажиллах явцдаа төсвийн хөрөнгө
оруулалтаар баригдаж байгаад зогссон дуусаагүй барилгуудыг гүйцээн барьж
ашиглалтад оруулах, орон нутагт зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай зарим барилга
байгууламжийг 2011 оны төсөвт тусгах үүрэг даалгавар өгсөнийг бүрэн хэрэгжүүлэх;
3. Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө
оруулалтын төсөл, арга хэмжээг ач холбогдлоор нь эрэмбэлж ирүүлсэнийг хөрөнгийн
зардлын батлагдсан хязгаарт багтаан тусгах;
4. Урьд оноос шилжин баригдаж буй барилга байгууламжийг дуусгах, эргэн төлөгдөх
нөхцөлтэйгээр баригдаж байгаа барилга, байгууламжийн хөрөнгийг УИХ-ын 2009 оны
49 дүгээр тогтоолын дагуу тооцож төсөвт тусгах;
5. Засгийн газрын “Агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 12.1 дүгээр зүйлд
“Агентлагийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсвөөс
санхүүжүүлнэ” гэж заасны дагуу зарим агентлагийн өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж
байсан хөрөнгө оруулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр тусгах;
6. Засгийн газрын тогтоол, шийдвэртэй төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх;
7. Зам, эрчим хүчний салбарын барилга байгууламжийг Монгол Улсын Концессын тухай
хуулийн дагуу гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулалт болон Хөгжлийн банкны эх
үүсвэрээр хэрэгжүүлэх.
Ирэх 2011 онд нийт төсвийн хөрөнгө оруулалтын 86.2 хувийг барилга байгууламж барих,
өргөтгөл, шинэчлэл хийхэд, 5.6 хувийг их засварын ажилд, 8.2 хувийг тоног төхөөрөмж худалдан
авахад тус тус зарцуулахаар тооцож байна.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 88 дугаар тогтоолоор орон нутгийг жигд
хөгжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтыг аймаг, орон нутгийн хөгжлийн бодит түвшинд
тулгуурлан оновчтой төлөвлөхөд ашиглах хөгжлийн индексийг тооцох аргачлалыг баталсан
бөгөөд жил бүр Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос хөгжлийн индексийг тооцон гаргаж
нийтэд мэдээлж байх юм.
Бүс, аймаг орон нутагт төсвөөс хийгдэх хөрөнгө оруулалтыг тэгшитгэн хуваарилах зарчмаар
бус, харин дэд бүтцийн хангамж, боловсролын үйлчилгээний хүртээмж, нийгэм, эдийн засгийн
байдал, эрүүл мэндийн хүртээмж, хөгжлийн нөөц давуу тал зэрэг 9 бүлэг, 65 үзүүлэлтийг
ашиглан гаргах хөгжлийн индексийн дагуу хөгжлийн ерөнхий түвшинг харгалзан хийхээр болж
байна.
177
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд 2011 он
онцлог жил болж байгаатай холбогдуулан шинээр эхлэн хэрэгжүүлэх барилга байгууламжийн
тоог өмнөх жилээс нэмэгдүүлэх зарчим баримталсанаар төсвийн нийт хөрөнгө оруулалтад
шинээр эхлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний эзлэх хувь хэмжээ 42.8 хувь болж байна.
График 7.1 Төсвийн хөрөнгө оруулалтын бүтэц
Монгол Улсын төр засгаас авто зам, барилга хот байгуулалт, цахилгаан, дулаан зэрэг дэд
бүтцийн барилга байгууламжуудыг дунд хугацаанд барьж байгуулах талаар дэвшүүлсэн
зорилтуудыг ханган биелүүлэхэд төсвийн хөрөнгийн эх үүсвэр хүрэлцэхгүй байдлыг харгалзан
Засгийн газраас тэдгээрийг Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тооцож байна.
7.2 Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хбрбнгб оруулалт
Эрчим хүчний хангамж, найдвартай ажиллагааг сайжруулах, цахилгаан, дулааны хүч чадлыг
нэмэгдүүлэх, аймгуудын дулааны станцыг шинэчлэн иргэдийг дулаан, хэрэглээний халуун усаар
хангах, дулааны цахилгаан станцуудын техник, технологийг шинэчлэх зэрэг чухал ач
холбогдолтой төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тооцож эрдэс баялаг, эрчим хүчний салбарын
2011 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг боловсрууллаа.
Эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор
дулааны 3, 4 дүгээр цахилгаан станц, Дархан, Эрдэнэт, Дорнод, Даланзадгадын дулааны
цахилгаан станцын техник, технологийн шинэчлэл, дэд станцын өргөтгөл шинэчлэл, Улаанбаатар
хотын цахилгаан хангамжийн кабель шугамын шинэчлэлтийн ажлыг дуусган ашиглалтад
оруулахаар 2011 оны төлөвлөгөөний төсөлд тусгалаа.
Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 210 мянган тн хагас коксжсон түлш
үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор байгуулах ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх бөгөөд захын
гэр хорооллын өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг дээшлүүлэх, хэрэглэгчдийг найдвартай эрчим
хүчээр хангах зорилгоор Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан эрчим хүчний өргөтгөл,
шинэчлэл болон цахилгаан хангамжийн кабель шугамыг өргөтгөн шинэчилнэ.
Ирэх жил Өмнөговь аймгийн Тавантолгой-Даланзадгад, Баян-Овоо, Ханбогд, Манлай,
Өвөрхангай аймгийн Богд, Дорнод аймгийн Матад сумын цахилгаан дамжуулах шугам, дэд
станцын ажлыг эхлүүлэх бөгөөд Хөвсгөл аймгийн Мөрөн-Могойн голын 110 кВ-ын цахилгаан
дамжуулах шугам, дэд станцын ажлыг үргэлжлүүлнэ.
Тайширын усан цахилгаан станц ашиглалтад орж байгаатай холбогдуулан Говь-Алтай,
Завхан аймгийн 21 сумын төвийг төвлөрсөн эрчим хүчний системд холбох үлдэгдэл хөрөнгийг
төсвийн төсөлд тусгалаа.
Хөшигтийн хөндийд нисэх онгоцны буудал барихтай холбогдуулан 110 кВ-ын цахилгаан
дамжуулах шугам, дэд станц барихаар тооцож шугамын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулан,
шугамын ажлыг 2011 онд эхлүүлэхээр тооцлоо.
86.2%
5.6% 8.2%
хөрөнгө оруулалт
их засвар
тоног төхөөрөмж
178
Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт 2011 онд улсын төсвөөс оруулах хөрөнгө оруулалтыг
графикаар харуулбал,
График 7.2 Эрчим хүчний салбарын хөрөнгөр оруулалт
7.3 Зам, тээвэр, барилга хот байгуулалтын салбарын хөрөнгө оруулалт
7.3.1Авто зам, тээвэр:
Авто зам, тээврийн салбарт 2011 онд хийгдэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь Монгол
Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Мянганы зам” төсөл, Монгол Улсын
бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын авто замын сүлжээг дунд хугацаанд
хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ болон Азийн хөгжлийн банк,
Кувейтийн сан болон бусад олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай байгуулсан гэрээ,
хэлэлцээрүүдээр Монголын талын хүлээсэн үүргийг биелүүлэхэд чиглэгдэж байна.
Ирэх 2011 онд Ховдын Булган-Үенч-Ховд чиглэлд 60 км, Хархорин-Цэцэрлэгийн 29,9 км,
Хархорин-Хужиртын 16,4 км, Халзанбүргэдэй /Тариат/-Солонготын даваа чиглэлийн 100 км,
Өлгий-Цагааннуур чиглэлийн 40 км, Баянхонгор-Арвайхээрийн чиглэлд 27 км, Баянхонгор-
Нарийнтээлийн чиглэлд 50 км, Өндөрхаан-Чойбалсангийн чиглэлийн 50 км, Мөрөн-Хатгалын 98.8
км, Цэцэрлэг-Их тамир-Тосонцэнгэл чиглэлийн 53 км хайрган замыг хатуу хучилттай болгох
ажлуудыг дуусгах зорилт тавьлаа.
Мөн 2011 онд Баян-Өлгий аймгийн Бөхмөрөн голын 60 у/м модон гүүр, Туул голын Горхийн
211 у/м төмөр бетон гүүр, Увсын Тээлийн голын 75 у/м төмөр бетон гүүр, Улиастайн голын 97 у/м
төмөр бетон гүүрийн өргөтгөл шинэчлэлтийн ажлыг дуусгаж ашиглалтад оруулна. Зураг төсөл нь
бэлэн болсон хэд хэдэн гүүрийн ажлыг шинээр эхлүүлэхийн дээр хуучин баригдаж байгаад
зогссон зарим гүүрийн зураг төслийг шинэчлэн ажлыг дуусгахаар тооцов.
Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барихаар 2010 оны төсвийн
хуулинд тусгагдсан Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 107 км, Алтай- Баянхонгор чиглэлийн 128
км, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 100 км, Мандалговь-Даланзадгад чиглэлийн 163 км,
Даланзадгад-Тавантолгой-Оюутолгой чиглэлийн 251 км, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км,
Хатгал-Ханх чиглэлийн 80 км, Манхан-Дарви чиглэлийн 100 км хатуу хучилттай авто замын
ажлыг 2011 онд үргэлжлүүлэн, хөрөнгийг УИХ-н 2009 оны 49 дүгээр тогтоолын дагуу ажил
гүйцэтгэсний дараа төлбөрийн асуудлыг шийдэхээр төлөвлөв.
Ирэх 2011 онд АХБ-ны зээлээр хэрэгжүүлэх "Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл"-н
Сайншанд-Замын Үүд чиглэлийн хатуу хучилттай зам, Өргөн сум хүртэлх 18.25 км хатуу
хучилттай авто зам, Германы сэргээн босголт банкны зээлээр хэрэгжүүлэх "Нийслэл хотын
хүнсний найдвартай байдлыг хангах орон нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл" -н 32.0
60.4%
30.3%
3.5% 1.1% 1.9% 2.8%
Дулааны цахилгаан станц, дулааны
шугам
Цахилгаан дамжуулах шугам, дэд станц
Түлш
Гадаадын зээлийн дотоодын эх үүсвэр
СЭХ, геофизикийн
хайгуул, судалгаа, бусад
Эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр баригдаж
байгаа барилга байгууламж
179
км хатуу хучилттай авто зам /Төв аймгийн Борнуур, Жаргалант сум/ -ын ажил хийгдэнэ. Түүнчлэн,
Япон Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төмөр зам дээр баригдах гүүрэн гарц, АХБ-ны
буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх "Орон нутгийн иргэдийн оролцоотойгоор баруун бүсийн
туслах зам барих төсөл"-н ажил үргэлжлэн хийгдэх юм.
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам
төсөл"-н Манхан-Ховдын 85,3 км, Өлгий-Хашаатын давааны 60 км хатуу хучилттай замын ажил,
Кувейтын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Уньт-Тариалан чиглэлийн 88 км хатуу хучилттай авто
замын барилгын ажил үргэлжилнэ.
Дотоодын хөрөнгө оруулалтаар Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлд 30 км, Улиастай-Донойн
хөндий чиглэлд 35 км, Сайншанд-Хамрын хийд чиглэлд 42 км болон Мөрөн-Тэрхийн цагааннуур,
Улаангом-Хяргас нуур чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг шинээр эхлүүлэх зорилготой
байна. Мөн аймгийн төвүүдийн авто замыг шинэчлэх, засах ажил хийгдэнэ.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2010 оны 16 дугаар тогтоолын дагуу улсын
төсвийн хөрөнгөөр 2009 онд ажил хийгдсэн зам, гүүрийн барилгын ажилд үнийн зөрүүг олгохоор
тооцлоо.
Ирэх онд Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл аймагт нисэх онгоц хөөрч буух хатуу хучилттай
зурвас, зурвасын хүчитгэлийн ажил дуусч ашиглалтад орно. Иргэний нисэхийн аюулгүй
ажиллагааг бэхжүүлэх зорилгоор газрын навигацын тоног төхөөрөмжийг шинэчлэх, бодит
ажиллалтын системийг суурилуулах ажлыг ээлж дараалалтай хийж эхлэхээр төлөвлөж байна. Мөн
Орхон, Хөвсгөл, Булган, Өвөрхангай аймагт авто үйлчилгээний төвүүд баригдана.
7.3.2 Барилга, хот байгуулалт, газрын харилцаа:
Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуй, газрын харилцааны салбарт 2010 онд Барилгын
хийц, бүтээц, сорил шинжилгээний лаборатори, Улаанбаатар хотын Багануур дүүргийн цэвэрлэх
байгууламжийн засвар шинэчлэл, Баянгол дүүргийн 22-р коллекторын бохир усны шугамын
өргөтгөл, шинэчлэл, Ховд аймгийн Алтай сумын дулаан, цэвэр бохир усны шугам, Говь-Алтай
аймгийн Баян-Уул сумын цэвэр усны эх үүсвэрийн гүний худаг, төнөг төхөөрөмж суурилуулах,
Өвөрхангай аймгийн Хархорин сумын инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн
өргөтгөл шинэчлэл, Дундговь аймгийн Мандалговь хотын Олгойн говийн цэвэр усны шугамын
шинэчлэл, Дорноговь аймгийн Сайншанд сумын Зээгийн хөтлийн цэвэр усны шугам, Дархан
хотын үерийн хамгаалалтын далангийн ажил, Төв аймгийн Зуунмод сумын цэвэрлэх
байгууламжийн их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлуудыг тус тус дуусгахаар
төлөвлөв.
АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Хот байгуулалтын салбар төсөл”-ийн хүрээнд
Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудад цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээний
шинэчлэл, Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Орхон аймгийн Эрдэнэтийн цэвэрлэх
байгууламжийн ажлууд хийгдэнэ. Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих Улаанбаатар
хотын “Орон сууцны хороолол”, “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл” зэрэг томоохон
төсөл, арга хэмжээнүүд хэрэгжинэ.
Нийслэлийн Чингэлтэй, Хайлааст дүүргийн үерийн далан сувгийн шинэчлэл, Баян-Өлгий,
Ховд, Увс, Хөвсгөл аймгуудын цэвэр, бохир усны шугам сүлжээний ажлыг эхлүүлэхээр тооцлоо.
7.4 Эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын салбарын хөрөнгө оруулалт
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, Засгийн газрын
үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хангах, салбарын хөгжлийн бодлого чиглэлийг
хэрэгжүүлэхэд 2011 оны хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг чиглүүлэв.
180
Ирэх оны салбарын хөрөнгө оруулалтын төслийг боловсруулахдаа ашиглалтад орох төсөл,
арга хэмжээнд хөрөнгө, эх үүсвэрийг түлхүү хуваарилах, клиникийн эмнэлгүүдийг өргөтгөх,
орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангахад чиглүүлэв.
Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх, эмнэлгийн үйлчилгээг олон
түмэнд ойртуулах, хүртээмжтэй, шуурхай болгох зорилгоор эмчилгээ үйлчилгээний стандарт
шаардлага хангасан зориулалтын барилга байгууламжаар хот, хөдөөгийн эрүүл мэндийн
байгууллагуудыг ээлж дараалалтай хангах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж
байна.
Хөвсгөл аймагт 50 ортой төрөх эмнэлэг, Хэнтий аймагт 30 ортой халдварт, 20 ортой
уламжлалт анагаах ухааны эмнэлэг, Дундговь аймагт 20 ортой Уламжлалт анагаах ухааны
эмнэлэг, Завхан аймгийн Шилүүстэй, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Төв аймгийн Баянхангай,
Говь-Алтай аймгийн Тонхил, Цээл, Сэлэнгэ аймгийн Хэрх тосгон, Өвөрхангай аймгийн Тарагт,
Бат-Өлзий, Ховд аймгийн Манхан, Архангай аймгийн Хангай, Өгийнуур, Баян-Өлгий аймгийн
Цэнгэл, Бугат, Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр, Хөвсгөл аймгийн Баянзүрх,
Сүхбаатар аймгийн Онгон, Увс аймгийн Тариалан зэрэг 18 суманд 10-20 ор бүхий эмнэлгийн
барилгуудыг тус тус ашиглалтад оруулахаар тооцов. Эдгээрээс гадна Хөвсгөл аймгийн Тариалан,
Хатгал, Дорнод аймгийн Баяндун, Баянтүмэн, Сэргэлэн, Дундговь аймгийн Дэрэн, Хэнтий
аймгийн Баян-Овоо сумын эмнэлэгийн барилгыг өргөтгөх арга хэмжээ авна.
Ирэх онд Клиникийн 3 дугаар нэгдсэн эмнэлгийн өргөтгөл, Увс, Говь-Алтай, Өвөрхангай
аймгийн эрүүл мэндийг дэмжих төвийн барилгыг дуусгана. Ирэх 2011 оноос клиникийн 1 дүгээр
эмнэлгийн өргөтгөл, ахмад настны эмнэлэг болон Завхан, Говь-Алтай, Сэлэнгэ аймагт халдвартын
эмнэлэг, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь аймагт төрөх эмнэлгийн барилгын ажлыг
эхлүүлэхээр төлөвлөж байна.
Ирэх онд Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл, Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний
төв, Улаанбаатар хотын 300 ортой төрөх зэрэг томоохон эмнэлэгийн барилгын ажил явагдана.
Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, түүний бааз суурыг өргөжүүлэх арга хэмжээний
хүрээнд 2011 онд Булган аймагт спорт цогцолборын барилгыг ашиглалтад оруулахын хамт
Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Налайх дүүрэг,
Сүхбаатар аймагт спорт цогцолборын барилгын ажлыг үргэлжлүүлэн 2 аймгийн төвд усан бассейн
барих ажил эхлүүлнэ.
Улаанбаатар хотын клиникийн томоохон эмнэлгүүд болон аймаг, сумдын эмнэлгийн
барилгад их засвар хийх, нарийн мэргэжлийн оношлогоо, эмчилгээний орчин үеийн тоног
төхөөрөмж, техник хэрэгслээр ээлж дараалалтай хангахаар төлөвлөж, шаардагдах хөрөнгийг
төсвийн төсөлд тусгалаа.
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндийн
салбарын хөгжил хөтөлбөр-3” төслийн хүрээнд 2011 онд Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг,
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын эмнэлэг, Нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт
өрхийн эмнэлэг ашиглалтад оруулахын хамт Архангайн Тариат сумын эмнэлгийн барилгад их
засвар хийнэ.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд
“Агентлагийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ”
гэж заасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2011 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын
зардлыг төсвөөс санхүүжүүлэхээр тусгалаа. Асран хамгаалах хүнгүй, гэр оронгүй хүүхдийн сурч
боловсрох нөхцлийг хангах зорилгоор Хүүхэд, хөгжил хамгааллын төвийн барилгыг нийслэлд
худалдан авахаар төлөвлөж байна.
181
Нийслэлд Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн барилга, Нордикийн хөгжлийн
сангийн хөрөнгөөр эхлүүлсэн Хөдөлмөрийн биржийн барилга, Ховд аймагт Ахмадын өргөө тус
тус ашиглалтад орно.
7.5 Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт
Улсын хэмжээнд 755 ерөнхий боловсролын сургуульд 522066 хүүхэд суралцаж байна. Суурь
боловсролын хамран сургалт 92.4 хувьтай, цэцэрлэгийн насны хүүхдийн 59.4% нь цэцэрлэгт
(хотод 54.4%, хөдөөд 62.9%) хамрагдаж байна. 2009-2010 оны хичээлийн жилд улсын хэмжээнд
ерөнхий боловсролын сургуулийн 158 бүлэгт 5483 хүүхэд 3 дугаар ээлжинд хичээллэж байгаа нь
өнгөрсөн хичээлийн жилийнхээс 12 бүлэг, 369 хүүхдээр нэмэгдсэн байна.
Улсын хэмжээнд нийт ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байрны барилгын 20
хувь, цэцэрлэгийн барилгын 25 хувь нь хичээл сургалт, хүмүүжлийн ажлыг эрүүл ахуй, аюулгүй
байдлын шаардлага хангахгүй зориулалтын бус байранд явуулж байна.
Өдрөөс өдөрт хот суурин газарт хүн амын төвлөрөл бий болж улмаар төв суурингийн
ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүчин чадал хүрэхгүй, нэг ангид олон хүүхэд
хичээллэх, хүүхэд сургууль цэцэрлэгээс завсардах, сургалтын хичээллэх орчин бүрдэхгүй,
хүрэлцэхгүй байгаа тул сургууль, цэцэрлэгийн барилгуудыг өргөтгөх, шинээр барих, их засвар
хийх шаардлагатай байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2010-2011 оны хичээлийн жилд шинээр 17 хичээлийн
байрыг ашиглалтанд оруулж, суудлын тоог 5900 суудлаар, 10 дотуур байрны барилгыг
ашиглалтанд оруулж дотуур байрны орны тоог 1465 ороор, 32 цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд
оруулж цэцэрлэгийн орны тоог 2830 ороор нэмэгдүүлэхээр төлөвлөлөө.
7.6 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт
Мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн
хөгжүүлж, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх
нөхцлийг бүрдүүлж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий
эдээр хангаж, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор
“Монгол мал” үндэсний хөтөлбөр баталсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд малын тэжээл
үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хадлангийн техник, тоног төхөөрөмж худалдан авах, хөдөөгийн хүн
ам, мал, амьтны усан хангамжийг сайжруулах, шинэ бэлчээр эзэмших зорилгоор инженерийн
хийцтэй худаг, уст цэг шинээр гаргах, уст цэг тогтоох хайгуулын ажлыг гүйцэтгэнэ.
“Атрын III аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн
зорилт, хөрөнгө оруулалтын арга хэмжээ амжилттай хэрэгжиж 2009 онд сүүлийн 16 жилд аваагүй
арвин их ургац хураан авлаа.
Газар тариалангийн бүтээгдэхүүн хадгалах үтрэм, агуулах болон төмс, хүнсний ногооны
зоорийн аж ахуй байгуулах, услалтын системийг сэргээн засварлах, шинээр барих, ус
хуримтлуулах боомтын барилга барих болон газар тариалангийн техник, технологийн
шинэчлэлийн ажил үргэлжлэн хийгдэнэ.
Хөнгөн үйлдвэрийн салбарын эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор
Үйлдвэрлэл технолгийн парк байгуулах, технологийн хаягдал ус цэвэрлэх байгууламж байгуулах,
хөдөө орон нутагт жижиг, дунд үйлдвэр эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, салбарын
байгууллагуудын чадавхийг сайжруулахаар төсвийн төсөлд тусгаж байна.
7.7 Хууль, хяналтын байгууллагын хөрөнгө оруулалт
182
Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж буй
агентлаг, байгууллагуудын хөрөнгө оруулалтад он дамжин хэрэгжих төсөл арга хэмжээ 55.9 хувь,
шинээр эхлэх төслүүд 44.1 хувийг эзэлж байна.
Цагдаагийн ерөнхий газрын хэмжээнд 2007 оноос эхэлж баригдсан Цагдаа, дотоодын
цэргийн сургалтын нэгдсэн төвийн барилга, орон нутгийн сумдын төлөөлөгчийн байруудыг
үргэлжлүүлэн барьж, 200 машины цагдаагийн автобаазын гаражийг 2011 онд ашиглалтад
оруулахаар төлөвлөлөө. Ирэх онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн конторын
барилгыг шинээр барьж эхлэхээр төлөвлөн төсөлд тусгав.
ЦЕГ-ын харъяа анги байгууллага, нийслэл, дүүрэг, нутаг дэвсгэрийн цагдаагийн газар тасаг,
хэлтсийн ашиглалтанд байгаа барилга байгууламж, түүний инженерийн шугам сүлжээний
ашиглалтыг уртасгах, албан хаагчдын ажлын байрны нөхцөлийг хэвийн байлгах үүднээс барилга,
байгууламжийн ашиглалтаас нь хамааруулж их засварын ажлыг тасалдуулалгүй хийхээр төлөвлөн
төслүүдийг 2011 оны төсөлд тусгаад байна.
Цагдаагийн байгууллагын хэмжээнд автопарк шинэчлэл болон тусгай зориулалтын зэвсэг
техник хэрэгслэл, нэг бүрийн тусгай хамгаалах хэрэгслэл, тусгай хэлтэс, терроризмтай тэмцэх
нэгжийн тусгай тоног төхөөрөмж, хэрэгслэл, хяналтын камер болон мэдээллийн нэгдсэн
сүлжээний систем, шинээр ашиглалтанд орсон цагдаагийн хэлтсийн барилгын тавилга, ус
хангамжийн эх үүсвэр хамгаалах техник, тоног төхөөрөмж, холбооны техник хэрэгслийн хангалт
хүрэлцэхгүй байгаа тул шаардагдах тоног төхөөрөмжийг худалдан авахаар төлөвлөн 2011 оны
төсөлд тусгав.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт улсын хилийг хугацаат цэргийн албан хаагчаар
хамгаалуулдаг тогтолцоог өөрчилж, хил хамгаалах албыг мэргэжлийн байгууллагаар удирдан
зохион байгуулуулж, үүргийг “мэргэшсэн гэрээт хилчин”-ээр гүйцэтгүүлэх тогтолцоонд үе
шаттайгаар шилжүүлэхээр заасны дагуу дараа онд Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Улаанбаатар
хотын Налайх дүүрэгт гэрээт цэргийн 4 байр барихаар төлөвлөсөн.
Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр 0277-р ангийн цэргийн гал зуухны барилга эрүүл
ахуйн шаардлага хангахгүй байгаа тул шинээр барих, 0288-р ангийн оѐдлын үйлдвэрийн барилгын
өргөтгөлийн ажлыг дуусгахаар төлөвлөн тухайн арга хэмжээг дараа оны төсөлд тусгалаа.
Хилийн цэргийн застав болон цэргийн нэгдсэн байрууд нь олон жил их засвар хийгээгүйн
улмаас дээврээс ус гоожих, хана таазны цууралтанд их засвар хийх, халаалтын систем, халуун ус,
уурын зуух, бохирын цооноггүй тул цэргийн байрны их засварын ажил хийхээр төлөвлөснөөс
гадна радио холбоо станцын тоног төхөөрөмж, тусгай томилгоот салбар нэгжийн зэвсэглэл,
хамгаалалтын нэг бүрийн хэрэгсэл, тусгай техник хэрэгсэл болон автомашин худалдаж авахад
шаардагдах хөрөнгийг төсөвлөв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд Хүний эрхийн комиссын
байгууллагаас хорих нэгдсэн байруудыг стандарт шаардлагад нийцүүлэн өөрчлөх шаардлага
байнга тавьдаг тул 2011 онд Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад цагдан хорих байрны барилга,
хашаа хамгаалалтын байгууламжийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж, хөрөнгийг тусгаад байна.
УИХ-ын 2006 оны 54-р тогтоолоор батлагдсан шүүх, цагдаа, ШШГЕГ-ын албан хаагчдыг
орон сууцаар бүрэн хангах хөтөлбөрийн дагуу тус албаны ажилтнуудын нийгмийн асуудлыг
шийдвэрлэх зорилгоор Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж эхэлсэн
орон сууцны дуусгал болон 120 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөв.
Хоригдлыг байнгын ажлын байраар хангах асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд хөрс
хуулалт, шохой, боржгон чулууны олборлолтын ажил болон хоригдлыг ажлын байраар хангах арга
хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн шаардагдах хөрөнгийг төсвийн төсөлд тусгалаа.
183
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, хорих ангийн сэжигтэн, хоригдлын байр, уурын зуух,
сантехник, цэвэр бохир усны шугам, хорих ангийн конторын их засварын ажил, хорих ангиудын
хэрэгцээнд шаардлагатай тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, хяналтын телекамер,
нэгдсэн сүлжээтэй холбооны суурин станц, хорих эмнэлгүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмж
худалдан авах арга хэмжээг төсөвлөв.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн аймаг, нийслэлийн шүүх шинжилгээний
албадуудын байр нь олон жил ашиглагдсаны улмаас хана таазанд цууралт болон суулт өгч
дээврээс их хэмжээний усны дусаал гоожиж засвар хийх шаардлагатай байна. Шүүх эмнэлгийн
шүүх шинжилгээний хэлтсийн байрны задлан шилжилгээний өрөөнүүд нь салхивчгүй тул
задлангийн ажлыг явуулахад хүндрэлтэй байдгийг харгалзан байрны засварын ажлыг хийхээр
төлөвлөж хөрөнгийг тусгалаа.
Гэмт хэрэгтэй тэмцэх арга үйлдлийг нотлох ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор
гисто-химийн, гарын мөрний, биологийн гаралтай объектод ДНК-ийн шинжилгээний
лабораторуудыг техник тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх
шаардлагатай тул тоног төхөөрөмжийг үе шаттайгаар худалдан авахаар төлөвлөн ирэх оны
төсвийн төсөлд тусгав.
Үндэсний архивын ерөнхий газрын барилгын ажил 2010 онд эхэлсэн бөгөөд 2011 онд
үргэлжлүүлэн гүйцэтгэхээр төлөвлөж байна.
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын харъяа Замын-Үүд дэх салбарын барилга
болон түр саатуулах байр, Улаанбаатар хот дах гадаадын иргэдийг түр саатуулах байр, биеийн
тамирын заалны барилгыг 2011 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөв.
Засгийн газрын 2010 оны 102 дугаар тогтоолоор Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудыг 24
цагийн ажиллагаатай болгох, Бургастай, Булган боомтуудыг байнгын ажиллагаанд шилжүүлэхтэй
холбогдуулан улсын хилээр нэвтэрч байгаа зорчигчийн хурууны хээ, фото зураг, бие хүний
биометрик өгөгдөхүүний мэдээллийн сан байгуулах, зорчигч, түр оршин суугчийг хилийн боомтод
бүртгэх, 90 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэдийг цахим
үнэмлэхжүүлэх шаардлагатай тул тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөсөн.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг улсын мэргэжлийн хяналтын
газрын дүгнэлтээр ашиглахыг хориглосны дагуу ТӨХ-ны 2009 оны 445 тоот тогтоолоор акталж
нураах шийдвэр гарсан. Уг барилгын ажлыг 2011 онд үргэлжлүүлэн барихаар төсвийн төсөлд
тусгав.
Хууль зүйн алба байгуулагдсаны 100 жилийн ойг 2011 онд тэмдэглэхтэй холбогдуулан
ХЗДХЯ-ны барилгын дотор хэсэгчилсэн засвар хийх буюу цахилгааны монтажийг иж бүрэн солих,
компьютер, тоног төхөөрөмж худалдан авах арга хэмжээг хэрэгжүүлэхээр тус тус төлөвлөлөө.
7.8 Батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалт
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас 2006 онд Зэвсэгт
хүчний бие бүрэлдэхүүнд өгсөн үүрэг даалгаварт зэвсэгт хүчний Клиникийн төв госпитальд
чадварлаг, мэргэшсэн эмч нарын ажиллах нөхцлийг ханган, Монгол Улсын шилдэг эмнэлэг
болгож, төрийн өндөр албан тушаалтнуудад эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг болгон хөгжүүлж,
бэхжүүлэхээр заасны зэрэгцээ Эрүүл мэнд, Батлан хамгаалахын сайдын 2007 оны 167/204 дүгээр
хамтарсан тушаалаар ЗХКТГ-ийг улсын клиникийн III шатлалын эмнэлэг болгон шатлал ахиулж,
2008 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн улсын хэмжээнд галт зэвсгийн гэмтлийн яаралтай тусламж,
Улаанбаатар хотын хэмжээнд хүйтэн зэвсгийн яаралтай тусламж үзүүлэхээр шийдвэрлэсний дагуу
2011 оноос эхлэн Цэргийн эмнэлгийн төв цогцолборын барилгыг барьж эхлүүлэхээр төлөвлөн
төсөлд тусгаад байна.
184
Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулж, “...НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд
оролцсон бие бүрэлдэхүүний сэтгэл зүй, бие бялдарыг нөхөн сэргээх, сувилах зардлыг төр
хариуцах” тухай асуудлыг 2006 онд хуульчлан баталгаажуулсан. Хуулийн энэхүү заалтыг
үндэслэн Засгийн газрын 2007 оны 133 дугаар тогтоолоор “НҮБ-ын энхийг сахиулах болон олон
улсын бусад ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүний сэтгэл зүй, бие бялдарыг нөхөн сэргээх,
сувилах зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталсан.
Цэргийн “Багабаян” амралтыг түшиглэн Энхийг сахиулагчдын нөхөн сэргээх цогцолбор
төвийг байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд шаардагдах хөрөнгийг БНХАУ-аас Монгол Улсад
үзүүлэх буцалтгүй тусламж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, цагдаагийн албан
хаагчийг оролцуулсны нөхөн төлбөрийн орлого, үлдэх хөрөнгийг улсын төсвийн хөрөнгө
оруулалтаар санхүүжүүлэхээр төлөвлөлөө.
7.9 Хүүхдийн төлөө байгууллагуудын хөрөнгө оруулалтын талаар:
Хүүхэд, өсвөр үеийхний хүмүүжил төлөвшилд анхаарах асуудал хурцаар тавигдаж, НҮБ-аас
2011 оныг дэлхийн залуучуудын жил болгон зарласан бөгөөд ирэх жил хүүхдийн
байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэх арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө
оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.
Ирэх жил Хөвсгөл аймгийн хүүхдийн ордон, Ховд аймгийн хүүхдийн паркийг ашиглалтад
оруулахаар тооцож байгаа бөгөөд Говь-Алтай аймгийн хүүхдийн ордны барилгыг эхлүүлнэ.
7.10 Онцгой байдлын албаны хөрөнгө оруулалтын талаар:
Экологи, орчны эрс өөрчлөлтөөс шалтгаалан байгалийн аюулт үзэгдэлийн тоо, учруулах
хохирол нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд онцгой байдлын байгууллагуудыг бэхжүүлэх талаар
төр, засгаас гаргасан шийдвэрүүдийг үндэслэн Онцгой байдлын ерөнхий газарт улсын төсвөөс
хөрөнгө оруулахаар төлөвлөж 2011 оны төсөвт тусгаж байна.
Ирэх жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Гачуурт
тосгон, Дорноговь аймгийн Замын-Үүд, Айраг сумын аврах гал унтраах ангийн галын
автомашины гаражийн барилга, Гал унтраах 65-р ангийн галын депо, Онцгой байдлын албаны
"Аврагч" спорт хорооны биеийн тамирын заалны барилгуудыг ашиглалтад оруулах бөгөөд галын
болон тусгай зориулалтын техник, хэрэгсэл худалдан авах, онцгой байдлын анги салбаруудын
барилга байгууламжийг засварлана.
7.11 Байгаль, орчин аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалт
Байгаль орчин аялал жуулчлалын салбарын 2011 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтаар
хэрэгжүүлэхээр тусгагдсан арга хэмжээнүүд нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн
хөтөлбөр, Байгаль орчны сайдын 2007 оны 138 дугаар тушаалаар баталсан “Хөтөлбөрийн дунд
шатны зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, “Ус, цаг уур, орчны-хяналт
шинжилгээний салбарыг 2015 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх хөтөлбөр”, Засгийн газрын 2007
оны 96 дугаар тогтоолоор баталсан “Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2015 он
хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”, “Агаар хамгаалах хөтөлбөр”, “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний
хөтөлбөр”, “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр” “Усны шинэтгэл-ХХI” үндэсний хөтөлбөр,
“Ус хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төлөвлөгдөж байна.
Хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангах зорилгоор 2011 онд
Дорноговь, Говьсүмбэр, Хөвсгөл, Архангай, Увс, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр усан
хангамжийн эх үүсвэрийн гидрогеологийн хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэж, ашиглах
боломжтой усны нөөцийг тогтоох, хог хаягдлын менежментийг сайжруулах, байгаль орчинд
ээлтэй хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн
Хамгаалалтын захиргаа, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын материаллаг бааз,
185
техник хэрэгсэл сайжруулах, Ус, цаг уур, орчны шинжилгээний улсын сүлжээнд технологийн
шинэчлэл хийж, байгаль цаг агаарын гамшгаас урьдчилан сэрэмжлүүлэх чадавхийг дээшлүүлэх
ажлыг хэрэгжүүлнэ.

More Related Content

What's hot

Э. Чанцалдулам - БҮС НУТАГТ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛ
Э. Чанцалдулам - БҮС НУТАГТ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛЭ. Чанцалдулам - БҮС НУТАГТ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛ
Э. Чанцалдулам - БҮС НУТАГТ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛbatnasanb
 
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailanBulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailanBuka King
 
Ulsiin tusuv
Ulsiin tusuvUlsiin tusuv
Ulsiin tusuvmomish_77
 
10. гадаад-зээл-тусламж
10. гадаад-зээл-тусламж10. гадаад-зээл-тусламж
10. гадаад-зээл-тусламжMunkh Orgil
 
Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020hicheel2020
 
Iltgel munkh orgil-a5
Iltgel munkh orgil-a5Iltgel munkh orgil-a5
Iltgel munkh orgil-a5Munkh Orgil
 
Turuun sanhuu L5.2019 - 2020
Turuun sanhuu L5.2019 - 2020Turuun sanhuu L5.2019 - 2020
Turuun sanhuu L5.2019 - 2020hicheel2020
 
Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020hicheel2020
 
Б.Цэрэнчунт - Монгол улсын ЖДҮ-ийн хөгжлийн индекс
Б.Цэрэнчунт - Монгол улсын ЖДҮ-ийн хөгжлийн индексБ.Цэрэнчунт - Монгол улсын ЖДҮ-ийн хөгжлийн индекс
Б.Цэрэнчунт - Монгол улсын ЖДҮ-ийн хөгжлийн индексbatnasanb
 
Hot baiguulalt zasvar oruulsan
Hot baiguulalt zasvar oruulsanHot baiguulalt zasvar oruulsan
Hot baiguulalt zasvar oruulsanEvsel Nith
 
Turuun sanhuu L13.2019- 2020
Turuun sanhuu L13.2019- 2020Turuun sanhuu L13.2019- 2020
Turuun sanhuu L13.2019- 2020hicheel2020
 
Turuun sanhuu L16.2019- 2020
Turuun sanhuu L16.2019- 2020Turuun sanhuu L16.2019- 2020
Turuun sanhuu L16.2019- 2020hicheel2020
 
Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020hicheel2020
 

What's hot (20)

Э. Чанцалдулам - БҮС НУТАГТ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛ
Э. Чанцалдулам - БҮС НУТАГТ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛЭ. Чанцалдулам - БҮС НУТАГТ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛ
Э. Чанцалдулам - БҮС НУТАГТ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АСУУДАЛ
 
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailanBulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
 
Turiin sanhuu l3
Turiin sanhuu l3Turiin sanhuu l3
Turiin sanhuu l3
 
Ulsiin tusuv
Ulsiin tusuvUlsiin tusuv
Ulsiin tusuv
 
Turiin sanhuu l4
Turiin sanhuu l4Turiin sanhuu l4
Turiin sanhuu l4
 
10. гадаад-зээл-тусламж
10. гадаад-зээл-тусламж10. гадаад-зээл-тусламж
10. гадаад-зээл-тусламж
 
Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020
 
Turiin sanhuu l5
Turiin sanhuu l5Turiin sanhuu l5
Turiin sanhuu l5
 
Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8
 
Iltgel munkh orgil-a5
Iltgel munkh orgil-a5Iltgel munkh orgil-a5
Iltgel munkh orgil-a5
 
Turuun sanhuu L5.2019 - 2020
Turuun sanhuu L5.2019 - 2020Turuun sanhuu L5.2019 - 2020
Turuun sanhuu L5.2019 - 2020
 
Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11
 
Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020
 
Б.Цэрэнчунт - Монгол улсын ЖДҮ-ийн хөгжлийн индекс
Б.Цэрэнчунт - Монгол улсын ЖДҮ-ийн хөгжлийн индексБ.Цэрэнчунт - Монгол улсын ЖДҮ-ийн хөгжлийн индекс
Б.Цэрэнчунт - Монгол улсын ЖДҮ-ийн хөгжлийн индекс
 
Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10
 
Hot baiguulalt zasvar oruulsan
Hot baiguulalt zasvar oruulsanHot baiguulalt zasvar oruulsan
Hot baiguulalt zasvar oruulsan
 
Turuun sanhuu L13.2019- 2020
Turuun sanhuu L13.2019- 2020Turuun sanhuu L13.2019- 2020
Turuun sanhuu L13.2019- 2020
 
Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12
 
Turuun sanhuu L16.2019- 2020
Turuun sanhuu L16.2019- 2020Turuun sanhuu L16.2019- 2020
Turuun sanhuu L16.2019- 2020
 
Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020
 

Viewers also liked

Дорноговь аймгийн соёлын үл хөдлөх дурсгал
Дорноговь аймгийн соёлын үл хөдлөх дурсгалДорноговь аймгийн соёлын үл хөдлөх дурсгал
Дорноговь аймгийн соёлын үл хөдлөх дурсгалbvjinee
 
2.awiazuin uhaanii-sudlal
2.awiazuin uhaanii-sudlal2.awiazuin uhaanii-sudlal
2.awiazuin uhaanii-sudlaltelmenten
 
Tomuu 52 doloo honog
Tomuu 52 doloo honogTomuu 52 doloo honog
Tomuu 52 doloo honogrtumur
 
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн танилцуулга 2015 оны 3-р сарын б...
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн танилцуулга 2015 оны 3-р сарын б...Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн танилцуулга 2015 оны 3-р сарын б...
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн танилцуулга 2015 оны 3-р сарын б...khudereee
 
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн танилцуулга 1-р улирлын байдлаар
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн танилцуулга 1-р улирлын байдлаарОрхон аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн танилцуулга 1-р улирлын байдлаар
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн танилцуулга 1-р улирлын байдлаарDavaahuu Tsogtsaihan
 
хөгширөлтөөс урьдчилан сэргийлэх
хөгширөлтөөс урьдчилан сэргийлэххөгширөлтөөс урьдчилан сэргийлэх
хөгширөлтөөс урьдчилан сэргийлэхЦэрэн-Очир Б.
 
Amitan sudlal ii
Amitan sudlal   iiAmitan sudlal   ii
Amitan sudlal iiAriukaa2015
 
хөрөнгийн даатгал
хөрөнгийн даатгалхөрөнгийн даатгал
хөрөнгийн даатгалDauletbek Shinarbek
 
Интернэт дэх хүний эрхийн зөрчлийг танин мэдэх нь
Интернэт дэх хүний эрхийн зөрчлийг танин мэдэх ньИнтернэт дэх хүний эрхийн зөрчлийг танин мэдэх нь
Интернэт дэх хүний эрхийн зөрчлийг танин мэдэх ньGalbaatar Lkhagvasuren
 
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратегиХ.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратегиUnuruu Dear
 
Чанарын судалгаа - SICA llc
Чанарын судалгаа - SICA llcЧанарын судалгаа - SICA llc
Чанарын судалгаа - SICA llcSICA LLC
 
НАСТНЫ ЧИГЛЭЛЭЭР БОЛОВСРУУЛСАН ЭМНЭЛ ЗҮЙН УДИРДАМЖИЙН ЭМХТГЭЛ
НАСТНЫ ЧИГЛЭЛЭЭР БОЛОВСРУУЛСАН  ЭМНЭЛ ЗҮЙН УДИРДАМЖИЙН ЭМХТГЭЛНАСТНЫ ЧИГЛЭЛЭЭР БОЛОВСРУУЛСАН  ЭМНЭЛ ЗҮЙН УДИРДАМЖИЙН ЭМХТГЭЛ
НАСТНЫ ЧИГЛЭЛЭЭР БОЛОВСРУУЛСАН ЭМНЭЛ ЗҮЙН УДИРДАМЖИЙН ЭМХТГЭЛgero_center
 
Сэтгэл ханамжийн судалгаа - SICA LLC
Сэтгэл ханамжийн судалгаа - SICA LLC Сэтгэл ханамжийн судалгаа - SICA LLC
Сэтгэл ханамжийн судалгаа - SICA LLC SICA LLC
 
2015 Upload Campaigns Calendar - SlideShare
2015 Upload Campaigns Calendar - SlideShare2015 Upload Campaigns Calendar - SlideShare
2015 Upload Campaigns Calendar - SlideShareSlideShare
 
What to Upload to SlideShare
What to Upload to SlideShareWhat to Upload to SlideShare
What to Upload to SlideShareSlideShare
 
How to Make Awesome SlideShares: Tips & Tricks
How to Make Awesome SlideShares: Tips & TricksHow to Make Awesome SlideShares: Tips & Tricks
How to Make Awesome SlideShares: Tips & TricksSlideShare
 

Viewers also liked (20)

Дорноговь аймгийн соёлын үл хөдлөх дурсгал
Дорноговь аймгийн соёлын үл хөдлөх дурсгалДорноговь аймгийн соёлын үл хөдлөх дурсгал
Дорноговь аймгийн соёлын үл хөдлөх дурсгал
 
Chingeltein xeseg 2
Chingeltein xeseg 2Chingeltein xeseg 2
Chingeltein xeseg 2
 
SWON205-20160504
SWON205-20160504SWON205-20160504
SWON205-20160504
 
2.awiazuin uhaanii-sudlal
2.awiazuin uhaanii-sudlal2.awiazuin uhaanii-sudlal
2.awiazuin uhaanii-sudlal
 
Tomuu 52 doloo honog
Tomuu 52 doloo honogTomuu 52 doloo honog
Tomuu 52 doloo honog
 
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн танилцуулга 2015 оны 3-р сарын б...
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн танилцуулга 2015 оны 3-р сарын б...Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн танилцуулга 2015 оны 3-р сарын б...
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн танилцуулга 2015 оны 3-р сарын б...
 
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн танилцуулга 1-р улирлын байдлаар
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн танилцуулга 1-р улирлын байдлаарОрхон аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн танилцуулга 1-р улирлын байдлаар
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн танилцуулга 1-р улирлын байдлаар
 
Shudarga ursulduunii xeseg 2
Shudarga ursulduunii xeseg 2Shudarga ursulduunii xeseg 2
Shudarga ursulduunii xeseg 2
 
Risk Index of Mongolia
Risk Index of MongoliaRisk Index of Mongolia
Risk Index of Mongolia
 
хөгширөлтөөс урьдчилан сэргийлэх
хөгширөлтөөс урьдчилан сэргийлэххөгширөлтөөс урьдчилан сэргийлэх
хөгширөлтөөс урьдчилан сэргийлэх
 
Amitan sudlal ii
Amitan sudlal   iiAmitan sudlal   ii
Amitan sudlal ii
 
хөрөнгийн даатгал
хөрөнгийн даатгалхөрөнгийн даатгал
хөрөнгийн даатгал
 
Интернэт дэх хүний эрхийн зөрчлийг танин мэдэх нь
Интернэт дэх хүний эрхийн зөрчлийг танин мэдэх ньИнтернэт дэх хүний эрхийн зөрчлийг танин мэдэх нь
Интернэт дэх хүний эрхийн зөрчлийг танин мэдэх нь
 
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратегиХ.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
 
Чанарын судалгаа - SICA llc
Чанарын судалгаа - SICA llcЧанарын судалгаа - SICA llc
Чанарын судалгаа - SICA llc
 
НАСТНЫ ЧИГЛЭЛЭЭР БОЛОВСРУУЛСАН ЭМНЭЛ ЗҮЙН УДИРДАМЖИЙН ЭМХТГЭЛ
НАСТНЫ ЧИГЛЭЛЭЭР БОЛОВСРУУЛСАН  ЭМНЭЛ ЗҮЙН УДИРДАМЖИЙН ЭМХТГЭЛНАСТНЫ ЧИГЛЭЛЭЭР БОЛОВСРУУЛСАН  ЭМНЭЛ ЗҮЙН УДИРДАМЖИЙН ЭМХТГЭЛ
НАСТНЫ ЧИГЛЭЛЭЭР БОЛОВСРУУЛСАН ЭМНЭЛ ЗҮЙН УДИРДАМЖИЙН ЭМХТГЭЛ
 
Сэтгэл ханамжийн судалгаа - SICA LLC
Сэтгэл ханамжийн судалгаа - SICA LLC Сэтгэл ханамжийн судалгаа - SICA LLC
Сэтгэл ханамжийн судалгаа - SICA LLC
 
2015 Upload Campaigns Calendar - SlideShare
2015 Upload Campaigns Calendar - SlideShare2015 Upload Campaigns Calendar - SlideShare
2015 Upload Campaigns Calendar - SlideShare
 
What to Upload to SlideShare
What to Upload to SlideShareWhat to Upload to SlideShare
What to Upload to SlideShare
 
How to Make Awesome SlideShares: Tips & Tricks
How to Make Awesome SlideShares: Tips & TricksHow to Make Awesome SlideShares: Tips & Tricks
How to Make Awesome SlideShares: Tips & Tricks
 

Similar to 7. хо

барилга, хот байгуулалтын яам
барилга, хот байгуулалтын яамбарилга, хот байгуулалтын яам
барилга, хот байгуулалтын яамUka Shuree
 
2015 хагас жилийн тайлан
2015 хагас жилийн тайлан2015 хагас жилийн тайлан
2015 хагас жилийн тайланBayar Tsend
 
Executive summary mon
Executive summary monExecutive summary mon
Executive summary monBayar Tsend
 
Executive summary mon
Executive summary monExecutive summary mon
Executive summary monBayar Tsend
 
нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл
нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөлнийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл
нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөлBuka King
 
хэлтсийн тайлан
хэлтсийн тайланхэлтсийн тайлан
хэлтсийн тайланBayar Tsend
 
Төсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 Отгонбаатар
Төсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 ОтгонбаатарТөсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 Отгонбаатар
Төсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 ОтгонбаатарBayar Tsend
 
орон сууцны худалдаж авах чадавхийн хөтөлбөр
орон сууцны худалдаж авах  чадавхийн хөтөлбөророн сууцны худалдаж авах  чадавхийн хөтөлбөр
орон сууцны худалдаж авах чадавхийн хөтөлбөрEvsel Nith
 
өыйөйыөйы10090001
өыйөйыөйы10090001өыйөйыөйы10090001
өыйөйыөйы10090001Gozko Gozko
 
Улсын төсвийн хөрөнгө оруулалт: 2013 он
Улсын төсвийн хөрөнгө оруулалт: 2013 онУлсын төсвийн хөрөнгө оруулалт: 2013 он
Улсын төсвийн хөрөнгө оруулалт: 2013 онAN Buleg
 
zamiin hodolgoon
zamiin hodolgoonzamiin hodolgoon
zamiin hodolgoonEvsel Nith
 
Fr chapter 1 racb nov 2013
Fr chapter 1 racb nov 2013Fr chapter 1 racb nov 2013
Fr chapter 1 racb nov 2013Bayar Tsend
 
Terguulegchdiin huraldaan
Terguulegchdiin huraldaanTerguulegchdiin huraldaan
Terguulegchdiin huraldaanBuka King
 
8ыйөайужа ужа
8ыйөайужа ужа8ыйөайужа ужа
8ыйөайужа ужаEvsel Nith
 
хөрөнгө оруулалтын журам
хөрөнгө оруулалтын журамхөрөнгө оруулалтын журам
хөрөнгө оруулалтын журамEvsel Nith
 
Fr chapter 7 racb 24 nov 2013
Fr chapter 7 racb 24 nov 2013Fr chapter 7 racb 24 nov 2013
Fr chapter 7 racb 24 nov 2013Bayar Tsend
 
Fr chapter 3 racb 24 nov 2013
Fr chapter 3 racb 24 nov 2013Fr chapter 3 racb 24 nov 2013
Fr chapter 3 racb 24 nov 2013Bayar Tsend
 

Similar to 7. хо (20)

барилга, хот байгуулалтын яам
барилга, хот байгуулалтын яамбарилга, хот байгуулалтын яам
барилга, хот байгуулалтын яам
 
2015 хагас жилийн тайлан
2015 хагас жилийн тайлан2015 хагас жилийн тайлан
2015 хагас жилийн тайлан
 
Executive summary mon
Executive summary monExecutive summary mon
Executive summary mon
 
Executive summary mon
Executive summary monExecutive summary mon
Executive summary mon
 
нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл
нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөлнийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл
нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл
 
хэлтсийн тайлан
хэлтсийн тайланхэлтсийн тайлан
хэлтсийн тайлан
 
Төсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 Отгонбаатар
Төсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 ОтгонбаатарТөсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 Отгонбаатар
Төсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 Отгонбаатар
 
орон сууцны худалдаж авах чадавхийн хөтөлбөр
орон сууцны худалдаж авах  чадавхийн хөтөлбөророн сууцны худалдаж авах  чадавхийн хөтөлбөр
орон сууцны худалдаж авах чадавхийн хөтөлбөр
 
өыйөйыөйы10090001
өыйөйыөйы10090001өыйөйыөйы10090001
өыйөйыөйы10090001
 
Улсын төсвийн хөрөнгө оруулалт: 2013 он
Улсын төсвийн хөрөнгө оруулалт: 2013 онУлсын төсвийн хөрөнгө оруулалт: 2013 он
Улсын төсвийн хөрөнгө оруулалт: 2013 он
 
House price final
House price finalHouse price final
House price final
 
zamiin hodolgoon
zamiin hodolgoonzamiin hodolgoon
zamiin hodolgoon
 
Fr chapter 1 racb nov 2013
Fr chapter 1 racb nov 2013Fr chapter 1 racb nov 2013
Fr chapter 1 racb nov 2013
 
Terguulegchdiin huraldaan
Terguulegchdiin huraldaanTerguulegchdiin huraldaan
Terguulegchdiin huraldaan
 
8ыйөайужа ужа
8ыйөайужа ужа8ыйөайужа ужа
8ыйөайужа ужа
 
хөрөнгө оруулалтын журам
хөрөнгө оруулалтын журамхөрөнгө оруулалтын журам
хөрөнгө оруулалтын журам
 
Fr chapter 7 racb 24 nov 2013
Fr chapter 7 racb 24 nov 2013Fr chapter 7 racb 24 nov 2013
Fr chapter 7 racb 24 nov 2013
 
Fr chapter 3 racb 24 nov 2013
Fr chapter 3 racb 24 nov 2013Fr chapter 3 racb 24 nov 2013
Fr chapter 3 racb 24 nov 2013
 
Duurgiin 2017 onii undsen chiglel
Duurgiin 2017 onii undsen chiglelDuurgiin 2017 onii undsen chiglel
Duurgiin 2017 onii undsen chiglel
 
tailan2016
tailan2016tailan2016
tailan2016
 

More from Munkh Orgil

School budgeting 2016
School budgeting 2016School budgeting 2016
School budgeting 2016Munkh Orgil
 
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухайсайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухайMunkh Orgil
 
шилэн дансны хууль журмын танилцуулга
шилэн дансны хууль журмын танилцуулгашилэн дансны хууль журмын танилцуулга
шилэн дансны хууль журмын танилцуулгаMunkh Orgil
 
Zorilt 2014-2015
Zorilt 2014-2015Zorilt 2014-2015
Zorilt 2014-2015Munkh Orgil
 
Hudaldan avah last-1
Hudaldan avah last-1Hudaldan avah last-1
Hudaldan avah last-1Munkh Orgil
 
Tesviin tuhai-huuli
Tesviin tuhai-huuliTesviin tuhai-huuli
Tesviin tuhai-huuliMunkh Orgil
 
Sanhuu tesviin-zaavar
Sanhuu tesviin-zaavarSanhuu tesviin-zaavar
Sanhuu tesviin-zaavarMunkh Orgil
 
2014 state budget toim dugnelt osf
2014 state budget toim dugnelt osf2014 state budget toim dugnelt osf
2014 state budget toim dugnelt osfMunkh Orgil
 
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухайхүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухайMunkh Orgil
 
нийгмийн даатгалын-тухай-хууль
нийгмийн даатгалын-тухай-хуульнийгмийн даатгалын-тухай-хууль
нийгмийн даатгалын-тухай-хуульMunkh Orgil
 

More from Munkh Orgil (20)

264 tog
264 tog264 tog
264 tog
 
263 tog
263 tog263 tog
263 tog
 
2017 3631 1
2017 3631 12017 3631 1
2017 3631 1
 
Togtool 242
Togtool 242Togtool 242
Togtool 242
 
School budgeting 2016
School budgeting 2016School budgeting 2016
School budgeting 2016
 
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухайсайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
 
шилэн дансны хууль журмын танилцуулга
шилэн дансны хууль журмын танилцуулгашилэн дансны хууль журмын танилцуулга
шилэн дансны хууль журмын танилцуулга
 
Zorilt 2014-2015
Zorilt 2014-2015Zorilt 2014-2015
Zorilt 2014-2015
 
4
44
4
 
3
33
3
 
2
22
2
 
5
55
5
 
Hudaldan avah last-1
Hudaldan avah last-1Hudaldan avah last-1
Hudaldan avah last-1
 
Tesviin tuhai-huuli
Tesviin tuhai-huuliTesviin tuhai-huuli
Tesviin tuhai-huuli
 
Sanhuu tesviin-zaavar
Sanhuu tesviin-zaavarSanhuu tesviin-zaavar
Sanhuu tesviin-zaavar
 
Nom900
Nom900Nom900
Nom900
 
2014 state budget toim dugnelt osf
2014 state budget toim dugnelt osf2014 state budget toim dugnelt osf
2014 state budget toim dugnelt osf
 
Aimag niislel
Aimag niislelAimag niislel
Aimag niislel
 
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухайхүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
 
нийгмийн даатгалын-тухай-хууль
нийгмийн даатгалын-тухай-хуульнийгмийн даатгалын-тухай-хууль
нийгмийн даатгалын-тухай-хууль
 

7. хо

  • 1. 176 7. ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ 7.1 Хөрөнгө оруулалтын бодлого, зарчим Монгол Улсын 2011 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулахад дараах бодлого чиглэл, зарчмыг баримталлаа. Үүнд: Төсвийн хөрөнгө оруулалтын бодлого 1. Эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх; 2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг биелүүлэх; 3. Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх; 4. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, тогтвортой хөгжлийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх; 5. Гадаад орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай тохирсон гэрээ, хэлэлцээрээр Монголын талын хүлээсэн үүргийн биелэлтийг ханган биелүүлэх. Төсвийн хөрөнгө оруулалтын зарчим 1. Шинээр эхлэх барилга байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нь бэлэн болсон байх; 2. Монгол Улсын Ерөнхий сайд хөдөө, орон нутагт ажиллах явцдаа төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаад зогссон дуусаагүй барилгуудыг гүйцээн барьж ашиглалтад оруулах, орон нутагт зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай зарим барилга байгууламжийг 2011 оны төсөвт тусгах үүрэг даалгавар өгсөнийг бүрэн хэрэгжүүлэх; 3. Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ач холбогдлоор нь эрэмбэлж ирүүлсэнийг хөрөнгийн зардлын батлагдсан хязгаарт багтаан тусгах; 4. Урьд оноос шилжин баригдаж буй барилга байгууламжийг дуусгах, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр баригдаж байгаа барилга, байгууламжийн хөрөнгийг УИХ-ын 2009 оны 49 дүгээр тогтоолын дагуу тооцож төсөвт тусгах; 5. Засгийн газрын “Агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 12.1 дүгээр зүйлд “Агентлагийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ” гэж заасны дагуу зарим агентлагийн өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж байсан хөрөнгө оруулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр тусгах; 6. Засгийн газрын тогтоол, шийдвэртэй төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх; 7. Зам, эрчим хүчний салбарын барилга байгууламжийг Монгол Улсын Концессын тухай хуулийн дагуу гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулалт болон Хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэх. Ирэх 2011 онд нийт төсвийн хөрөнгө оруулалтын 86.2 хувийг барилга байгууламж барих, өргөтгөл, шинэчлэл хийхэд, 5.6 хувийг их засварын ажилд, 8.2 хувийг тоног төхөөрөмж худалдан авахад тус тус зарцуулахаар тооцож байна. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 88 дугаар тогтоолоор орон нутгийг жигд хөгжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтыг аймаг, орон нутгийн хөгжлийн бодит түвшинд тулгуурлан оновчтой төлөвлөхөд ашиглах хөгжлийн индексийг тооцох аргачлалыг баталсан бөгөөд жил бүр Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос хөгжлийн индексийг тооцон гаргаж нийтэд мэдээлж байх юм. Бүс, аймаг орон нутагт төсвөөс хийгдэх хөрөнгө оруулалтыг тэгшитгэн хуваарилах зарчмаар бус, харин дэд бүтцийн хангамж, боловсролын үйлчилгээний хүртээмж, нийгэм, эдийн засгийн байдал, эрүүл мэндийн хүртээмж, хөгжлийн нөөц давуу тал зэрэг 9 бүлэг, 65 үзүүлэлтийг ашиглан гаргах хөгжлийн индексийн дагуу хөгжлийн ерөнхий түвшинг харгалзан хийхээр болж байна.
  • 2. 177 Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд 2011 он онцлог жил болж байгаатай холбогдуулан шинээр эхлэн хэрэгжүүлэх барилга байгууламжийн тоог өмнөх жилээс нэмэгдүүлэх зарчим баримталсанаар төсвийн нийт хөрөнгө оруулалтад шинээр эхлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний эзлэх хувь хэмжээ 42.8 хувь болж байна. График 7.1 Төсвийн хөрөнгө оруулалтын бүтэц Монгол Улсын төр засгаас авто зам, барилга хот байгуулалт, цахилгаан, дулаан зэрэг дэд бүтцийн барилга байгууламжуудыг дунд хугацаанд барьж байгуулах талаар дэвшүүлсэн зорилтуудыг ханган биелүүлэхэд төсвийн хөрөнгийн эх үүсвэр хүрэлцэхгүй байдлыг харгалзан Засгийн газраас тэдгээрийг Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тооцож байна. 7.2 Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хбрбнгб оруулалт Эрчим хүчний хангамж, найдвартай ажиллагааг сайжруулах, цахилгаан, дулааны хүч чадлыг нэмэгдүүлэх, аймгуудын дулааны станцыг шинэчлэн иргэдийг дулаан, хэрэглээний халуун усаар хангах, дулааны цахилгаан станцуудын техник, технологийг шинэчлэх зэрэг чухал ач холбогдолтой төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тооцож эрдэс баялаг, эрчим хүчний салбарын 2011 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг боловсрууллаа. Эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор дулааны 3, 4 дүгээр цахилгаан станц, Дархан, Эрдэнэт, Дорнод, Даланзадгадын дулааны цахилгаан станцын техник, технологийн шинэчлэл, дэд станцын өргөтгөл шинэчлэл, Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн кабель шугамын шинэчлэлтийн ажлыг дуусган ашиглалтад оруулахаар 2011 оны төлөвлөгөөний төсөлд тусгалаа. Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 210 мянган тн хагас коксжсон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор байгуулах ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх бөгөөд захын гэр хорооллын өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг дээшлүүлэх, хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангах зорилгоор Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан эрчим хүчний өргөтгөл, шинэчлэл болон цахилгаан хангамжийн кабель шугамыг өргөтгөн шинэчилнэ. Ирэх жил Өмнөговь аймгийн Тавантолгой-Даланзадгад, Баян-Овоо, Ханбогд, Манлай, Өвөрхангай аймгийн Богд, Дорнод аймгийн Матад сумын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ажлыг эхлүүлэх бөгөөд Хөвсгөл аймгийн Мөрөн-Могойн голын 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ажлыг үргэлжлүүлнэ. Тайширын усан цахилгаан станц ашиглалтад орж байгаатай холбогдуулан Говь-Алтай, Завхан аймгийн 21 сумын төвийг төвлөрсөн эрчим хүчний системд холбох үлдэгдэл хөрөнгийг төсвийн төсөлд тусгалаа. Хөшигтийн хөндийд нисэх онгоцны буудал барихтай холбогдуулан 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станц барихаар тооцож шугамын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулан, шугамын ажлыг 2011 онд эхлүүлэхээр тооцлоо. 86.2% 5.6% 8.2% хөрөнгө оруулалт их засвар тоног төхөөрөмж
  • 3. 178 Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт 2011 онд улсын төсвөөс оруулах хөрөнгө оруулалтыг графикаар харуулбал, График 7.2 Эрчим хүчний салбарын хөрөнгөр оруулалт 7.3 Зам, тээвэр, барилга хот байгуулалтын салбарын хөрөнгө оруулалт 7.3.1Авто зам, тээвэр: Авто зам, тээврийн салбарт 2011 онд хийгдэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Мянганы зам” төсөл, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын авто замын сүлжээг дунд хугацаанд хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ болон Азийн хөгжлийн банк, Кувейтийн сан болон бусад олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдээр Монголын талын хүлээсэн үүргийг биелүүлэхэд чиглэгдэж байна. Ирэх 2011 онд Ховдын Булган-Үенч-Ховд чиглэлд 60 км, Хархорин-Цэцэрлэгийн 29,9 км, Хархорин-Хужиртын 16,4 км, Халзанбүргэдэй /Тариат/-Солонготын даваа чиглэлийн 100 км, Өлгий-Цагааннуур чиглэлийн 40 км, Баянхонгор-Арвайхээрийн чиглэлд 27 км, Баянхонгор- Нарийнтээлийн чиглэлд 50 км, Өндөрхаан-Чойбалсангийн чиглэлийн 50 км, Мөрөн-Хатгалын 98.8 км, Цэцэрлэг-Их тамир-Тосонцэнгэл чиглэлийн 53 км хайрган замыг хатуу хучилттай болгох ажлуудыг дуусгах зорилт тавьлаа. Мөн 2011 онд Баян-Өлгий аймгийн Бөхмөрөн голын 60 у/м модон гүүр, Туул голын Горхийн 211 у/м төмөр бетон гүүр, Увсын Тээлийн голын 75 у/м төмөр бетон гүүр, Улиастайн голын 97 у/м төмөр бетон гүүрийн өргөтгөл шинэчлэлтийн ажлыг дуусгаж ашиглалтад оруулна. Зураг төсөл нь бэлэн болсон хэд хэдэн гүүрийн ажлыг шинээр эхлүүлэхийн дээр хуучин баригдаж байгаад зогссон зарим гүүрийн зураг төслийг шинэчлэн ажлыг дуусгахаар тооцов. Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барихаар 2010 оны төсвийн хуулинд тусгагдсан Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 107 км, Алтай- Баянхонгор чиглэлийн 128 км, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 100 км, Мандалговь-Даланзадгад чиглэлийн 163 км, Даланзадгад-Тавантолгой-Оюутолгой чиглэлийн 251 км, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км, Хатгал-Ханх чиглэлийн 80 км, Манхан-Дарви чиглэлийн 100 км хатуу хучилттай авто замын ажлыг 2011 онд үргэлжлүүлэн, хөрөнгийг УИХ-н 2009 оны 49 дүгээр тогтоолын дагуу ажил гүйцэтгэсний дараа төлбөрийн асуудлыг шийдэхээр төлөвлөв. Ирэх 2011 онд АХБ-ны зээлээр хэрэгжүүлэх "Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл"-н Сайншанд-Замын Үүд чиглэлийн хатуу хучилттай зам, Өргөн сум хүртэлх 18.25 км хатуу хучилттай авто зам, Германы сэргээн босголт банкны зээлээр хэрэгжүүлэх "Нийслэл хотын хүнсний найдвартай байдлыг хангах орон нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл" -н 32.0 60.4% 30.3% 3.5% 1.1% 1.9% 2.8% Дулааны цахилгаан станц, дулааны шугам Цахилгаан дамжуулах шугам, дэд станц Түлш Гадаадын зээлийн дотоодын эх үүсвэр СЭХ, геофизикийн хайгуул, судалгаа, бусад Эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр баригдаж байгаа барилга байгууламж
  • 4. 179 км хатуу хучилттай авто зам /Төв аймгийн Борнуур, Жаргалант сум/ -ын ажил хийгдэнэ. Түүнчлэн, Япон Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төмөр зам дээр баригдах гүүрэн гарц, АХБ-ны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх "Орон нутгийн иргэдийн оролцоотойгоор баруун бүсийн туслах зам барих төсөл"-н ажил үргэлжлэн хийгдэх юм. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам төсөл"-н Манхан-Ховдын 85,3 км, Өлгий-Хашаатын давааны 60 км хатуу хучилттай замын ажил, Кувейтын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Уньт-Тариалан чиглэлийн 88 км хатуу хучилттай авто замын барилгын ажил үргэлжилнэ. Дотоодын хөрөнгө оруулалтаар Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлд 30 км, Улиастай-Донойн хөндий чиглэлд 35 км, Сайншанд-Хамрын хийд чиглэлд 42 км болон Мөрөн-Тэрхийн цагааннуур, Улаангом-Хяргас нуур чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг шинээр эхлүүлэх зорилготой байна. Мөн аймгийн төвүүдийн авто замыг шинэчлэх, засах ажил хийгдэнэ. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2010 оны 16 дугаар тогтоолын дагуу улсын төсвийн хөрөнгөөр 2009 онд ажил хийгдсэн зам, гүүрийн барилгын ажилд үнийн зөрүүг олгохоор тооцлоо. Ирэх онд Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл аймагт нисэх онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, зурвасын хүчитгэлийн ажил дуусч ашиглалтад орно. Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааг бэхжүүлэх зорилгоор газрын навигацын тоног төхөөрөмжийг шинэчлэх, бодит ажиллалтын системийг суурилуулах ажлыг ээлж дараалалтай хийж эхлэхээр төлөвлөж байна. Мөн Орхон, Хөвсгөл, Булган, Өвөрхангай аймагт авто үйлчилгээний төвүүд баригдана. 7.3.2 Барилга, хот байгуулалт, газрын харилцаа: Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуй, газрын харилцааны салбарт 2010 онд Барилгын хийц, бүтээц, сорил шинжилгээний лаборатори, Улаанбаатар хотын Багануур дүүргийн цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэл, Баянгол дүүргийн 22-р коллекторын бохир усны шугамын өргөтгөл, шинэчлэл, Ховд аймгийн Алтай сумын дулаан, цэвэр бохир усны шугам, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын цэвэр усны эх үүсвэрийн гүний худаг, төнөг төхөөрөмж суурилуулах, Өвөрхангай аймгийн Хархорин сумын инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэчлэл, Дундговь аймгийн Мандалговь хотын Олгойн говийн цэвэр усны шугамын шинэчлэл, Дорноговь аймгийн Сайншанд сумын Зээгийн хөтлийн цэвэр усны шугам, Дархан хотын үерийн хамгаалалтын далангийн ажил, Төв аймгийн Зуунмод сумын цэвэрлэх байгууламжийн их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлуудыг тус тус дуусгахаар төлөвлөв. АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Хот байгуулалтын салбар төсөл”-ийн хүрээнд Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудад цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээний шинэчлэл, Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Орхон аймгийн Эрдэнэтийн цэвэрлэх байгууламжийн ажлууд хийгдэнэ. Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих Улаанбаатар хотын “Орон сууцны хороолол”, “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл” зэрэг томоохон төсөл, арга хэмжээнүүд хэрэгжинэ. Нийслэлийн Чингэлтэй, Хайлааст дүүргийн үерийн далан сувгийн шинэчлэл, Баян-Өлгий, Ховд, Увс, Хөвсгөл аймгуудын цэвэр, бохир усны шугам сүлжээний ажлыг эхлүүлэхээр тооцлоо. 7.4 Эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын салбарын хөрөнгө оруулалт Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хангах, салбарын хөгжлийн бодлого чиглэлийг хэрэгжүүлэхэд 2011 оны хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг чиглүүлэв.
  • 5. 180 Ирэх оны салбарын хөрөнгө оруулалтын төслийг боловсруулахдаа ашиглалтад орох төсөл, арга хэмжээнд хөрөнгө, эх үүсвэрийг түлхүү хуваарилах, клиникийн эмнэлгүүдийг өргөтгөх, орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангахад чиглүүлэв. Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх, эмнэлгийн үйлчилгээг олон түмэнд ойртуулах, хүртээмжтэй, шуурхай болгох зорилгоор эмчилгээ үйлчилгээний стандарт шаардлага хангасан зориулалтын барилга байгууламжаар хот, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагуудыг ээлж дараалалтай хангах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хөвсгөл аймагт 50 ортой төрөх эмнэлэг, Хэнтий аймагт 30 ортой халдварт, 20 ортой уламжлалт анагаах ухааны эмнэлэг, Дундговь аймагт 20 ортой Уламжлалт анагаах ухааны эмнэлэг, Завхан аймгийн Шилүүстэй, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Төв аймгийн Баянхангай, Говь-Алтай аймгийн Тонхил, Цээл, Сэлэнгэ аймгийн Хэрх тосгон, Өвөрхангай аймгийн Тарагт, Бат-Өлзий, Ховд аймгийн Манхан, Архангай аймгийн Хангай, Өгийнуур, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Бугат, Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр, Хөвсгөл аймгийн Баянзүрх, Сүхбаатар аймгийн Онгон, Увс аймгийн Тариалан зэрэг 18 суманд 10-20 ор бүхий эмнэлгийн барилгуудыг тус тус ашиглалтад оруулахаар тооцов. Эдгээрээс гадна Хөвсгөл аймгийн Тариалан, Хатгал, Дорнод аймгийн Баяндун, Баянтүмэн, Сэргэлэн, Дундговь аймгийн Дэрэн, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын эмнэлэгийн барилгыг өргөтгөх арга хэмжээ авна. Ирэх онд Клиникийн 3 дугаар нэгдсэн эмнэлгийн өргөтгөл, Увс, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн эрүүл мэндийг дэмжих төвийн барилгыг дуусгана. Ирэх 2011 оноос клиникийн 1 дүгээр эмнэлгийн өргөтгөл, ахмад настны эмнэлэг болон Завхан, Говь-Алтай, Сэлэнгэ аймагт халдвартын эмнэлэг, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь аймагт төрөх эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Ирэх онд Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл, Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төв, Улаанбаатар хотын 300 ортой төрөх зэрэг томоохон эмнэлэгийн барилгын ажил явагдана. Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, түүний бааз суурыг өргөжүүлэх арга хэмжээний хүрээнд 2011 онд Булган аймагт спорт цогцолборын барилгыг ашиглалтад оруулахын хамт Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Налайх дүүрэг, Сүхбаатар аймагт спорт цогцолборын барилгын ажлыг үргэлжлүүлэн 2 аймгийн төвд усан бассейн барих ажил эхлүүлнэ. Улаанбаатар хотын клиникийн томоохон эмнэлгүүд болон аймаг, сумдын эмнэлгийн барилгад их засвар хийх, нарийн мэргэжлийн оношлогоо, эмчилгээний орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр ээлж дараалалтай хангахаар төлөвлөж, шаардагдах хөрөнгийг төсвийн төсөлд тусгалаа. Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3” төслийн хүрээнд 2011 онд Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын эмнэлэг, Нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт өрхийн эмнэлэг ашиглалтад оруулахын хамт Архангайн Тариат сумын эмнэлгийн барилгад их засвар хийнэ. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд “Агентлагийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ” гэж заасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2011 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын зардлыг төсвөөс санхүүжүүлэхээр тусгалаа. Асран хамгаалах хүнгүй, гэр оронгүй хүүхдийн сурч боловсрох нөхцлийг хангах зорилгоор Хүүхэд, хөгжил хамгааллын төвийн барилгыг нийслэлд худалдан авахаар төлөвлөж байна.
  • 6. 181 Нийслэлд Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн барилга, Нордикийн хөгжлийн сангийн хөрөнгөөр эхлүүлсэн Хөдөлмөрийн биржийн барилга, Ховд аймагт Ахмадын өргөө тус тус ашиглалтад орно. 7.5 Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт Улсын хэмжээнд 755 ерөнхий боловсролын сургуульд 522066 хүүхэд суралцаж байна. Суурь боловсролын хамран сургалт 92.4 хувьтай, цэцэрлэгийн насны хүүхдийн 59.4% нь цэцэрлэгт (хотод 54.4%, хөдөөд 62.9%) хамрагдаж байна. 2009-2010 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 158 бүлэгт 5483 хүүхэд 3 дугаар ээлжинд хичээллэж байгаа нь өнгөрсөн хичээлийн жилийнхээс 12 бүлэг, 369 хүүхдээр нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд нийт ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байрны барилгын 20 хувь, цэцэрлэгийн барилгын 25 хувь нь хичээл сургалт, хүмүүжлийн ажлыг эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй зориулалтын бус байранд явуулж байна. Өдрөөс өдөрт хот суурин газарт хүн амын төвлөрөл бий болж улмаар төв суурингийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүчин чадал хүрэхгүй, нэг ангид олон хүүхэд хичээллэх, хүүхэд сургууль цэцэрлэгээс завсардах, сургалтын хичээллэх орчин бүрдэхгүй, хүрэлцэхгүй байгаа тул сургууль, цэцэрлэгийн барилгуудыг өргөтгөх, шинээр барих, их засвар хийх шаардлагатай байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2010-2011 оны хичээлийн жилд шинээр 17 хичээлийн байрыг ашиглалтанд оруулж, суудлын тоог 5900 суудлаар, 10 дотуур байрны барилгыг ашиглалтанд оруулж дотуур байрны орны тоог 1465 ороор, 32 цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд оруулж цэцэрлэгийн орны тоог 2830 ороор нэмэгдүүлэхээр төлөвлөлөө. 7.6 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт Мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцлийг бүрдүүлж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор “Монгол мал” үндэсний хөтөлбөр баталсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд малын тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хадлангийн техник, тоног төхөөрөмж худалдан авах, хөдөөгийн хүн ам, мал, амьтны усан хангамжийг сайжруулах, шинэ бэлчээр эзэмших зорилгоор инженерийн хийцтэй худаг, уст цэг шинээр гаргах, уст цэг тогтоох хайгуулын ажлыг гүйцэтгэнэ. “Атрын III аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн зорилт, хөрөнгө оруулалтын арга хэмжээ амжилттай хэрэгжиж 2009 онд сүүлийн 16 жилд аваагүй арвин их ургац хураан авлаа. Газар тариалангийн бүтээгдэхүүн хадгалах үтрэм, агуулах болон төмс, хүнсний ногооны зоорийн аж ахуй байгуулах, услалтын системийг сэргээн засварлах, шинээр барих, ус хуримтлуулах боомтын барилга барих болон газар тариалангийн техник, технологийн шинэчлэлийн ажил үргэлжлэн хийгдэнэ. Хөнгөн үйлдвэрийн салбарын эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Үйлдвэрлэл технолгийн парк байгуулах, технологийн хаягдал ус цэвэрлэх байгууламж байгуулах, хөдөө орон нутагт жижиг, дунд үйлдвэр эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, салбарын байгууллагуудын чадавхийг сайжруулахаар төсвийн төсөлд тусгаж байна. 7.7 Хууль, хяналтын байгууллагын хөрөнгө оруулалт
  • 7. 182 Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж буй агентлаг, байгууллагуудын хөрөнгө оруулалтад он дамжин хэрэгжих төсөл арга хэмжээ 55.9 хувь, шинээр эхлэх төслүүд 44.1 хувийг эзэлж байна. Цагдаагийн ерөнхий газрын хэмжээнд 2007 оноос эхэлж баригдсан Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн барилга, орон нутгийн сумдын төлөөлөгчийн байруудыг үргэлжлүүлэн барьж, 200 машины цагдаагийн автобаазын гаражийг 2011 онд ашиглалтад оруулахаар төлөвлөлөө. Ирэх онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн конторын барилгыг шинээр барьж эхлэхээр төлөвлөн төсөлд тусгав. ЦЕГ-ын харъяа анги байгууллага, нийслэл, дүүрэг, нутаг дэвсгэрийн цагдаагийн газар тасаг, хэлтсийн ашиглалтанд байгаа барилга байгууламж, түүний инженерийн шугам сүлжээний ашиглалтыг уртасгах, албан хаагчдын ажлын байрны нөхцөлийг хэвийн байлгах үүднээс барилга, байгууламжийн ашиглалтаас нь хамааруулж их засварын ажлыг тасалдуулалгүй хийхээр төлөвлөн төслүүдийг 2011 оны төсөлд тусгаад байна. Цагдаагийн байгууллагын хэмжээнд автопарк шинэчлэл болон тусгай зориулалтын зэвсэг техник хэрэгслэл, нэг бүрийн тусгай хамгаалах хэрэгслэл, тусгай хэлтэс, терроризмтай тэмцэх нэгжийн тусгай тоног төхөөрөмж, хэрэгслэл, хяналтын камер болон мэдээллийн нэгдсэн сүлжээний систем, шинээр ашиглалтанд орсон цагдаагийн хэлтсийн барилгын тавилга, ус хангамжийн эх үүсвэр хамгаалах техник, тоног төхөөрөмж, холбооны техник хэрэгслийн хангалт хүрэлцэхгүй байгаа тул шаардагдах тоног төхөөрөмжийг худалдан авахаар төлөвлөн 2011 оны төсөлд тусгав. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт улсын хилийг хугацаат цэргийн албан хаагчаар хамгаалуулдаг тогтолцоог өөрчилж, хил хамгаалах албыг мэргэжлийн байгууллагаар удирдан зохион байгуулуулж, үүргийг “мэргэшсэн гэрээт хилчин”-ээр гүйцэтгүүлэх тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлэхээр заасны дагуу дараа онд Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт гэрээт цэргийн 4 байр барихаар төлөвлөсөн. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр 0277-р ангийн цэргийн гал зуухны барилга эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа тул шинээр барих, 0288-р ангийн оѐдлын үйлдвэрийн барилгын өргөтгөлийн ажлыг дуусгахаар төлөвлөн тухайн арга хэмжээг дараа оны төсөлд тусгалаа. Хилийн цэргийн застав болон цэргийн нэгдсэн байрууд нь олон жил их засвар хийгээгүйн улмаас дээврээс ус гоожих, хана таазны цууралтанд их засвар хийх, халаалтын систем, халуун ус, уурын зуух, бохирын цооноггүй тул цэргийн байрны их засварын ажил хийхээр төлөвлөснөөс гадна радио холбоо станцын тоног төхөөрөмж, тусгай томилгоот салбар нэгжийн зэвсэглэл, хамгаалалтын нэг бүрийн хэрэгсэл, тусгай техник хэрэгсэл болон автомашин худалдаж авахад шаардагдах хөрөнгийг төсөвлөв. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд Хүний эрхийн комиссын байгууллагаас хорих нэгдсэн байруудыг стандарт шаардлагад нийцүүлэн өөрчлөх шаардлага байнга тавьдаг тул 2011 онд Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад цагдан хорих байрны барилга, хашаа хамгаалалтын байгууламжийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж, хөрөнгийг тусгаад байна. УИХ-ын 2006 оны 54-р тогтоолоор батлагдсан шүүх, цагдаа, ШШГЕГ-ын албан хаагчдыг орон сууцаар бүрэн хангах хөтөлбөрийн дагуу тус албаны ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж эхэлсэн орон сууцны дуусгал болон 120 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөв. Хоригдлыг байнгын ажлын байраар хангах асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд хөрс хуулалт, шохой, боржгон чулууны олборлолтын ажил болон хоригдлыг ажлын байраар хангах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн шаардагдах хөрөнгийг төсвийн төсөлд тусгалаа.
  • 8. 183 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, хорих ангийн сэжигтэн, хоригдлын байр, уурын зуух, сантехник, цэвэр бохир усны шугам, хорих ангийн конторын их засварын ажил, хорих ангиудын хэрэгцээнд шаардлагатай тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, хяналтын телекамер, нэгдсэн сүлжээтэй холбооны суурин станц, хорих эмнэлгүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах арга хэмжээг төсөвлөв. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн аймаг, нийслэлийн шүүх шинжилгээний албадуудын байр нь олон жил ашиглагдсаны улмаас хана таазанд цууралт болон суулт өгч дээврээс их хэмжээний усны дусаал гоожиж засвар хийх шаардлагатай байна. Шүүх эмнэлгийн шүүх шинжилгээний хэлтсийн байрны задлан шилжилгээний өрөөнүүд нь салхивчгүй тул задлангийн ажлыг явуулахад хүндрэлтэй байдгийг харгалзан байрны засварын ажлыг хийхээр төлөвлөж хөрөнгийг тусгалаа. Гэмт хэрэгтэй тэмцэх арга үйлдлийг нотлох ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор гисто-химийн, гарын мөрний, биологийн гаралтай объектод ДНК-ийн шинжилгээний лабораторуудыг техник тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай тул тоног төхөөрөмжийг үе шаттайгаар худалдан авахаар төлөвлөн ирэх оны төсвийн төсөлд тусгав. Үндэсний архивын ерөнхий газрын барилгын ажил 2010 онд эхэлсэн бөгөөд 2011 онд үргэлжлүүлэн гүйцэтгэхээр төлөвлөж байна. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын харъяа Замын-Үүд дэх салбарын барилга болон түр саатуулах байр, Улаанбаатар хот дах гадаадын иргэдийг түр саатуулах байр, биеийн тамирын заалны барилгыг 2011 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөв. Засгийн газрын 2010 оны 102 дугаар тогтоолоор Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудыг 24 цагийн ажиллагаатай болгох, Бургастай, Булган боомтуудыг байнгын ажиллагаанд шилжүүлэхтэй холбогдуулан улсын хилээр нэвтэрч байгаа зорчигчийн хурууны хээ, фото зураг, бие хүний биометрик өгөгдөхүүний мэдээллийн сан байгуулах, зорчигч, түр оршин суугчийг хилийн боомтод бүртгэх, 90 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэдийг цахим үнэмлэхжүүлэх шаардлагатай тул тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөсөн. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг улсын мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр ашиглахыг хориглосны дагуу ТӨХ-ны 2009 оны 445 тоот тогтоолоор акталж нураах шийдвэр гарсан. Уг барилгын ажлыг 2011 онд үргэлжлүүлэн барихаар төсвийн төсөлд тусгав. Хууль зүйн алба байгуулагдсаны 100 жилийн ойг 2011 онд тэмдэглэхтэй холбогдуулан ХЗДХЯ-ны барилгын дотор хэсэгчилсэн засвар хийх буюу цахилгааны монтажийг иж бүрэн солих, компьютер, тоног төхөөрөмж худалдан авах арга хэмжээг хэрэгжүүлэхээр тус тус төлөвлөлөө. 7.8 Батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас 2006 онд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд өгсөн үүрэг даалгаварт зэвсэгт хүчний Клиникийн төв госпитальд чадварлаг, мэргэшсэн эмч нарын ажиллах нөхцлийг ханган, Монгол Улсын шилдэг эмнэлэг болгож, төрийн өндөр албан тушаалтнуудад эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг болгон хөгжүүлж, бэхжүүлэхээр заасны зэрэгцээ Эрүүл мэнд, Батлан хамгаалахын сайдын 2007 оны 167/204 дүгээр хамтарсан тушаалаар ЗХКТГ-ийг улсын клиникийн III шатлалын эмнэлэг болгон шатлал ахиулж, 2008 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн улсын хэмжээнд галт зэвсгийн гэмтлийн яаралтай тусламж, Улаанбаатар хотын хэмжээнд хүйтэн зэвсгийн яаралтай тусламж үзүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2011 оноос эхлэн Цэргийн эмнэлгийн төв цогцолборын барилгыг барьж эхлүүлэхээр төлөвлөн төсөлд тусгаад байна.
  • 9. 184 Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, “...НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүний сэтгэл зүй, бие бялдарыг нөхөн сэргээх, сувилах зардлыг төр хариуцах” тухай асуудлыг 2006 онд хуульчлан баталгаажуулсан. Хуулийн энэхүү заалтыг үндэслэн Засгийн газрын 2007 оны 133 дугаар тогтоолоор “НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүний сэтгэл зүй, бие бялдарыг нөхөн сэргээх, сувилах зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталсан. Цэргийн “Багабаян” амралтыг түшиглэн Энхийг сахиулагчдын нөхөн сэргээх цогцолбор төвийг байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд шаардагдах хөрөнгийг БНХАУ-аас Монгол Улсад үзүүлэх буцалтгүй тусламж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, цагдаагийн албан хаагчийг оролцуулсны нөхөн төлбөрийн орлого, үлдэх хөрөнгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр төлөвлөлөө. 7.9 Хүүхдийн төлөө байгууллагуудын хөрөнгө оруулалтын талаар: Хүүхэд, өсвөр үеийхний хүмүүжил төлөвшилд анхаарах асуудал хурцаар тавигдаж, НҮБ-аас 2011 оныг дэлхийн залуучуудын жил болгон зарласан бөгөөд ирэх жил хүүхдийн байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэх арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. Ирэх жил Хөвсгөл аймгийн хүүхдийн ордон, Ховд аймгийн хүүхдийн паркийг ашиглалтад оруулахаар тооцож байгаа бөгөөд Говь-Алтай аймгийн хүүхдийн ордны барилгыг эхлүүлнэ. 7.10 Онцгой байдлын албаны хөрөнгө оруулалтын талаар: Экологи, орчны эрс өөрчлөлтөөс шалтгаалан байгалийн аюулт үзэгдэлийн тоо, учруулах хохирол нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд онцгой байдлын байгууллагуудыг бэхжүүлэх талаар төр, засгаас гаргасан шийдвэрүүдийг үндэслэн Онцгой байдлын ерөнхий газарт улсын төсвөөс хөрөнгө оруулахаар төлөвлөж 2011 оны төсөвт тусгаж байна. Ирэх жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Гачуурт тосгон, Дорноговь аймгийн Замын-Үүд, Айраг сумын аврах гал унтраах ангийн галын автомашины гаражийн барилга, Гал унтраах 65-р ангийн галын депо, Онцгой байдлын албаны "Аврагч" спорт хорооны биеийн тамирын заалны барилгуудыг ашиглалтад оруулах бөгөөд галын болон тусгай зориулалтын техник, хэрэгсэл худалдан авах, онцгой байдлын анги салбаруудын барилга байгууламжийг засварлана. 7.11 Байгаль, орчин аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалт Байгаль орчин аялал жуулчлалын салбарын 2011 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр тусгагдсан арга хэмжээнүүд нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Байгаль орчны сайдын 2007 оны 138 дугаар тушаалаар баталсан “Хөтөлбөрийн дунд шатны зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, “Ус, цаг уур, орчны-хяналт шинжилгээний салбарыг 2015 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх хөтөлбөр”, Засгийн газрын 2007 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”, “Агаар хамгаалах хөтөлбөр”, “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”, “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр” “Усны шинэтгэл-ХХI” үндэсний хөтөлбөр, “Ус хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төлөвлөгдөж байна. Хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангах зорилгоор 2011 онд Дорноговь, Говьсүмбэр, Хөвсгөл, Архангай, Увс, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр усан хангамжийн эх үүсвэрийн гидрогеологийн хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэж, ашиглах боломжтой усны нөөцийг тогтоох, хог хаягдлын менежментийг сайжруулах, байгаль орчинд ээлтэй хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаа, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын материаллаг бааз,
  • 10. 185 техник хэрэгсэл сайжруулах, Ус, цаг уур, орчны шинжилгээний улсын сүлжээнд технологийн шинэчлэл хийж, байгаль цаг агаарын гамшгаас урьдчилан сэрэмжлүүлэх чадавхийг дээшлүүлэх ажлыг хэрэгжүүлнэ.