Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
Upcoming SlideShare
сэдэв 2-хотш
Next
Download to read offline and view in fullscreen.

1

Share

Download to read offline

сэдэв 1-хотш

Download to read offline

HOTSH

Related Books

Free with a 30 day trial from Scribd

See all

сэдэв 1-хотш

  1. 1. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АГУУЛГА, АЧ ХОЛБОГДОЛ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ БОЛОВСРУУЛСАН: Л.БААСАНДОРЖ
  2. 2. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ АЛИВАА БИЗНЕС БОЛОН ТУХАЙН УЛС ОРОН, БҮС НУТАГ, САЛБАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ХАНГАХАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ МАШ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЬ ИРЭЭДҮЙД ЗОРИУЛАГДСАН, ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТ ИХТЭЙ, ЭРСДЭЛТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЮМ. ЭДИЙН ЗАСГИЙН ОНОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЭДИЙН ЗАСАГ ДАХ КАПИТАЛЫН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙДАГ ЗАРДАЛ ГЭЖ ТОДОРХОЙЛДОГ. ХЭДИЙГЭЭР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЬ ИХЭЭХЭН ХЭМЖЭЭНИЙ ЗАРЛАГЫГ БИЙ БОЛГОДОГ БОЛОВЧ ЗАХ ЗЭЭЛД ЭРҮҮЛ ӨРСӨЛДӨӨНИЙГ БИЙ БОЛГОЖ, ОНОВЧТОЙ САНААЧЛАГЫГ ӨРНҮҮЛЭН ТЭР ХЭМЖЭЭГЭЭР НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ТҮРГЭСГЭХЭД ЧУХАЛ ХӨДӨЛГҮҮР БОЛЖ ӨГДӨГ.
  3. 3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЯНЗ БҮРЭЭР ТОДОРХОЙЛДОГ БӨГӨӨД ЕРӨНХИЙДӨӨ ДАРААХ ШИНЖИЙГ АГУУЛЖ БАЙДАГ. ҮҮНД: • ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЬ ИХ ХЭМЖЭЭНИЙ САНХҮҮЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ. • САНХҮҮЖИЛТ ХИЙСНЭЭР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЬ ТОДОРХОЙ ХУГАЦААНЫ ДАРАА ҮР ӨГӨӨЖӨӨ ӨГДӨГ. • ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЬ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНИЙ РИСКИЙГ АГУУЛЖ БАЙДАГ. • ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭДЭГ НЬ ШИНЭЭР ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АВАХ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ БУЮУ ТУХАЙН ҮЙЛДВЭР ӨӨРИЙН СТРАТЕГИЙН БОЛОН ТАКТИКИЙН ЗОРИЛТУУДДАА ХҮРЭХ ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ГАРЦААГҮЙ ЗАРЛАГЫГ БИЙ БОЛГОДОГ.
  4. 4. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХАМГИЙН ЭНГИЙНЭЭР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭДЭГ БОЛ АКТИВЫГ АШИГТАЙ БАЙРШУУЛАХ ЯВДАЛ ЮМ. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭЖ ИРЭЭДҮЙД АШИГ ОРЛОГО ОЛОХ ЗОРИЛГООР НӨӨЦИЙГ ЗАРЦУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БӨГӨӨД ТЭРЭЭР КОМПАНИЙН УРТ ХУГАЦААНЫ АШИГТ АЖИЛЛАГАА, АМЬДРАХ ЧАДВАРЫГ ТОДОРХОЙЛОГЧ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ БОЛДОГ. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ХАРЬЦАНГУЙ УРТ ХУГАЦААГ ХАМРАХ БӨГӨӨД ИХЭНХ ТОХИОЛДОЛД ИХЭЭХЭН ХЭМЖЭЭНИЙ НӨӨЦИЙН ЗАРЦУУЛАЛТ ШААРДДАГ. ТЭРЧЛЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН НӨӨЦ ХЯЗГААРЛАГДМАЛ БАЙДАГ БОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖУУД ХЯЗГААРГҮЙ ОЛОН БАЙДАГ.
  5. 5. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НЭГДМЭЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНААС САЛАНГИД АВЧ ҮЗЭЖ БОЛОХГҮЙ. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЬ БАЙНГЫН ОЛОН ФУНКЦ БА ШИЙДВЭРИЙГ ТОДОРХОЙЛОХЫН САЦУУ ӨӨРӨӨ МӨН ТЭДГЭЭРЭЭР ТОДОРХОЙЛОГДОЖ БАЙДАГ. ҮҮНЭЭС ГАДНА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЬ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДОТООД ОРЧИНД ЯВАГДАЖ БАЙГАА ПРОЦЕСУУДТАЙ ЗОХИЦОЖ БАЙХ ЁСТОЙ. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОН САНХҮҮГИЙН ШИЙДВЭРҮҮД ХООРОНДОО НЯГТ ХОЛБООТОЙ БӨГӨӨД БИЕ БИЕДЭЭ НӨЛӨӨЛНӨ. ТИЙМЭЭС Ч САНХҮҮГИЙН ШИНЖИЛГЭЭ БА БҮРТГЭЛЭЭР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮНЭЛГЭЭНИЙ АСУУДЛЫГ АВЧ ҮЗДЭГ. ТҮҮНЧЛЭН СУДАЛГАА БА ХӨГЖҮҮЛЭЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ, МЭДЛЭГ, ИННОВАЦИ, МАРКЕТИНГ, СТРАТЕГИ, ХҮНИЙ НӨӨЦ, САНХҮҮГИЙН МЕНЕЖМЕНТ ЗЭРЭГ БУСАД БИЗНЕСИЙГ УДИРДАХ ОНОЛ АРГА ЗҮЙ, ПРАКТИКТИЙН ОЙЛГОЛТУУДТАЙ НЯГТ УЯЛДААТАЙ.
  6. 6. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ТИЙМЭЭС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭСЭН ОЙЛГОЛТЫГ ЗӨВХӨН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ТӨДИЙГҮЙ ДАРААХ ТАЛААС НЬ АВЧ ҮЗЭЖ, ТОДОРХОЙЛЖ БОЛНО. ҮҮНД: 1. УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН 2. ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН 3. НИЙГМИЙН 4. БҮРТГЭЛ-ТАЙЛАГНАЛ, СТАТИСТИКИЙН
  7. 7. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗОРИЛГО: • БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗАМААР ОРЛОГО, АШГАА ӨСГӨХ • ХАРИУ ТӨЛБӨР ХҮЛЭЭН АВАХ • ХҮҮ, НОГДОЛ АШИГ ХҮРТЭХ • ҮНИЙН ЗӨРҮҮГЭЭС АШИГ ОЛОХ ГЭХ МЭТ ЭНЭ БҮГДИЙН ЭЦСИЙН ЗОРИЛГО НЬ: 1. АШИГ ОРЛОГО ОЛОХ, НЭМЭГДҮҮЛЭХ 2. ХӨРӨНГИЙН ҮНЭ ЦЭНИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ
  8. 8. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЧ ХОЛБОГДОЛ: АЛЬ Ч УТГААРАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЬ: 1. УЛС ОРНЫ НИЙГЭМ ЭДИЙН ЗАСАГ 2. БАЙГУУЛЛАГА, ХАМТ ОЛОН 3. ХУВЬ ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧУХАЛ ХҮЧИРХЭГ ХЭРЭГСЭЛ БОЛЖ БАЙДАГ.
  9. 9. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИЙДВЭР ГАРГАЛТ: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИЙДВЭР НЬ УРТ ХУГАЦААГ ХАМАРДАГ, ЭРСДЭЛ ИХТЭЙ, ОЛОН ХУВИЛБАРЫГ ҮНЭЛЖ, ШИНЖИЛЖ, СОНГОЛТ ХИЙХИЙГ ШААРДДАГ НАРИЙН ТӨВӨГТЭЙ ШИЙДВЭР ЮМ. ИРЭЭДҮЙН ХЭД ХЭДЭН ҮЕИЙГ ХАМРАХ ХУГАЦААНД АШИГ ОРЛОГО ОЛОХ ЗОРИЛГООР ӨНӨӨДӨР НӨӨЦИЙГ ЗАРЦУУЛАХ ЭСЭХ ТУХАЙ ШИЙДВЭРИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИЙДВЭР ГЭЖ ҮЗЭЖ БОЛНО.
  10. 10. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИЙДВЭР ГАРГАЛТ: УДИРДЛАГАД НИЙТЛЭГ ТОХИОЛДДОГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТУУДАД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ ХАМРУУЛЖ БОЛНО. ҮҮНД: 1. ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ӨРГӨТГӨХ, БҮРЭН БОЛОН ХЭСЭГЧЛЭН ЗОГСООХ 2. ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ, ХУДАЛДАХ 3. ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛТ ХИЙХ 4. ТҮРЭЭСЛЭХ ЭСВЭЛ ХУДАЛДАН АВАХ 5. ӨӨРӨӨ ҮЙЛДВЭРЛЭХ ЭСВЭЛ ГАДНААС ХУДАЛДАН АВАХ ГЭХ МЭТ
  11. 11. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИЙДВЭР ГАРГАХ ҮЕ ШАТ: 1. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗОРИЛГЫГ ТОДОРХОЙЛОХ 2. БОЛОМЖИТ ХУВИЛБАРУУДЫГ ЭРЭЛХИЙЛЭХ, ХАЙХ 3. ХУВИЛБАРУУДТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХ 4. ХУВИЛБАРУУДЫГ ҮНЭЛЭХ 5. ХУВИЛБАРУУДААС ОНОВЧТОЙ СОНГОЛТЫГ ХИЙХ
  12. 12. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИЙДВЭР ГАРГАГЧИД • САНХҮҮГИЙН МЕНЕЖЕР • НЯГТЛАН БОДОГЧ • ТЕХНОЛОГИЧ • ҮЙЛДВЭРЛЭЛ, ХАНГАМЖ, БОРЛУУЛАЛТ ХАРИУЦСАН МЕНЕЖЕРҮҮД • ҮЙЛДВЭРИЙН АЖИЛЧИД • ИНЖЕНЕРҮҮД • ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮД • ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ БА УДИРДЛАГА
  13. 13. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИЙДВЭР ГАРГАЛТЫН АНГИЛАЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИЙДВЭРҮҮДИЙГ ДОТОР НЬ: 1. ТУХАЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУВИЛБАРЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭСЭХ ТУХАЙ ШИЙДВЭР 2. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУВИЛБАРУУДААС ХАМГИЙН ОНОВЧТОЙГ СОНГОХ ТУХАЙ ШИЙДВЭР ГЭСЭН КАТЕГОРУУДАД ХУВААЖ ҮЗДЭГ. ЭХНИЙХ НЬ ТУХАЙН НЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ЭСЭХ ТУХАЙ ШИЙДВЭР БӨГӨӨД ТУХАЙН ТӨСӨЛ ТОДОРХОЙ ШАЛГУУРЫГ ХАНГАЖ БУЙ ЭСЭХЭЭР НЬ ҮНЭЛЖ, ШИЙДВЭРИЙГ ГАРГАДАГ. ДАРААГИЙНХ НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАРИЛЦАН ОРЛУУЛАГДАХ ХУВИЛБАР, ТӨСЛҮҮДЭЭС АЛИЙГ НЬ СОНГОЖ ХЭРЭГЖҮҮЛБЭЛ ХАМГИЙН ОНОВЧТОЙ БОЛОХ ТАЛААРХ ШИЙДВЭР БӨГӨӨД БОЛОМЖИТ ТӨСЛҮҮДИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ ТОДОРХОЙ АРГУУДААР ҮНЭЛЖ, ШИЙДВЭРИЙГ ГАРГАДАГ
  14. 14. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИЙДВЭР ГАРГАЛТЫН ОНЦЛОГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУВИЛБАРУУДЫГ ҮНЭЛЖ, ШИЙДВЭР ГАРГАХАД МӨНГӨНИЙ ЦАГ ХУГАЦААНЫ ХҮЧИН ЗҮЙЛИЙГ ХАРГАЛЗАН ҮЗЭХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ ЗӨВХӨН МӨНГӨН ОРЛОГО, ЗАРДЛУУДААР ҮНЭЛЭХ ШААРДЛАГАТАЙ БОЛДОГ ОНЦЛОГТОЙ.
  15. 15. ТӨСЛИЙН ТУХАЙ ТӨСЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТЫГ ЭДИЙН ЗАСАГЧИД ЯНЗ БҮРЭЭР ТАЙЛБАРЛАДАГ. ЭДИЙН ЗАСАГЧИД, КОРПОРАЦИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД, САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧДИЙН ИРЭЭДҮЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ ҮНЭЛГЭЭ ТООЦООГ ТӨСӨЛ ГЭНЭ. УДИРДЛАГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮ, ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛТ, САЙЖРУУЛАЛТ ХИЙХ ШИНЭ ЗҮЙЛ НЭВТРҮҮЛЭХ ЗАМААР НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ТОДОРХОЙ ҮР ДҮНД ХҮРЭХИЙН ТУЛД ТУСГАЙЛАН БҮРДҮҮЛСЭН МЭРГЭЖЛИЙН БАГИЙН ХҮЧЭЭР ТӨЛӨВЛӨСӨН ХУГАЦААНЫ ДОТОР ГЭРЭЭГЭЭР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ОЛОН ХУВИЛБАРЫН СОНГОЛТ БҮХИЙ ИЖ БҮРЭН БОЛОВСРУУЛАЛТЫГ ТӨСӨЛ ГЭНЭ. ТӨСӨЛ НЬ ТОДОРХОЙ ЗОРИЛГООР ӨГӨГДСӨН ХУГАЦААНД УРЬДЧИЛАН ТӨЛӨВЛӨСӨН НӨӨЦӨД ҮНДЭСЛЭН ЗОРИУД СОНГОСОН АРГА БАРИЛААР ЯВУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЮМ ГЭХ МЭТЭЭР ТОДОРХОЙЛЖЭЭ. ТӨСӨЛ ГЭДЭГ НЬ КАПИТАЛЫН БОДИТ АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР ТОДОРХОЙ ХУГАЦААТАЙГААР АЛИВАА НЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗОРИУЛСАН
  16. 16. ТӨСЛИЙН ТУХАЙ ТӨСӨЛ БОЛ ТОДОРХОЙ ЗОРИЛГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТУЛД ТУСГАЙЛАН БҮРДҮҮЛСЭН МЭРГЭШСЭН БАГИЙН ХҮЧЭЭР, ӨГӨГДСӨН ЦАГ ХУГАЦААНД, НӨӨЦҮҮДИЙГ ДАЙЧЛАН УРЬДЧИЛАН ТӨЛӨВЛӨСӨН ҮР ДҮНД ХҮРЭХ ӨНДӨР БҮТЭЭМЖ БҮХИЙ ЦОГЦ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЮМ.
  17. 17. ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДИЗАЙН, НЭР ТӨРЛИЙН ӨӨРЧЛӨЛТ, ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭРЭЛТ, САЛБАРЫН ХӨГЖИЛ БА ЗАХ ЗЭЭЛИЙН ӨСӨЛТ, ТУЛГАМДАЖ БАЙГАА БОЛОН ТУЛГАРЧ БОЛЗОШГҮЙ АСУУДАЛ БЭРХШЭЭЛЭЭС ҮҮСЧ БИЙ БОЛДОГ.- ШИНЭ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭГ БИЙ БОЛГОХ - БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ҮР НӨЛӨӨГ САЙЖРУУЛАХ - ШИНЭ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ - МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ ШИНЭЧЛЭХ, САЙЖРУУЛАХ - БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ, ЗАМ ГҮҮР ЗЭРЭГ НИЙТИЙН БАРААГ БҮТЭЭН БАЙГУУЛАХ - ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ШИНЭЧЛЭХ - ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ, ДАМЖУУЛАХ - НИЙГМИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ - БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ - МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, ИННОВВАЦИЙГ НЭВТРҮҮЛЭХ - ШИНЭ БИЗНЕСИЙН ҮЙЛ ЯВЦЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
  18. 18. ТӨСЛИЙН УДИРДЛАГА ТӨСЛИЙН УДИРДЛАГА НЬ ЗОРИЛГО, ЗОРИЛТУУДЫГ ТОДОРХОЙЛОХ, ЦАГ ХУГАЦААГ ҮНЭЛЭХ, ХҮНИЙ БОЛОН САНХҮҮГИЙН НӨӨЦИЙГ ТОДОРХОЙЛОН БЭЛТГЭХ, ҮЙЛ ЯВЦЫГ ХЯНАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ДАХИН САЙЖРУУЛАХ ЦОГЦ ҮЙЛ ЯВЦЫГ ЗӨВ АРГА ЗҮЙГЭЭР ХАНГАХ ОБЪЕКТ СУБЪЕКТЫН ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ ЮМ.
  19. 19. ТӨСЛИЙН АНГИЛАЛ ХЭЛБЭРЭЭР НЬ: • ШИНЖЛЭХ УХААН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ БА ТУРШИЛТ-ЗОХИОН БҮТЭЭЛИЙН ТӨСӨЛ • ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ • ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ ТӨРЛӨӨР НЬ: • НИЙГМИЙН ШИНЖ ЧАНАРТАЙ • ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ХАНГАХАД ЧИГЛЭСЭН • БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ӨӨРЧЛӨН САЙЖРУУЛАХАД ЧИГЛЭСЭН • ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙГ БҮТЭЭХ, ДАМЖУУЛАХ, НУТАГШУУЛАХАД ЧИГЛЭСЭН • ХОСОЛМОЛ ЦАР ХҮРЭЭГЭЭР НЬ: • МЕГА • МУЛЬТИ • МОНО ХУГАЦААГААР НЬ: • БОГИНО ХУГАЦААТ / 3 САРААС 2 ЖИЛ/ • ДУНД ХУГАЦААТ /2-5 ЖИЛ/ • УРТ ХУГАЦААТ /5-20 ЖИЛ/
  20. 20. ТӨСЛИЙН БҮТЭЦ • ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА • ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ • ТӨСӨЛ ХИЙГДЭЖ БАЙГАА ОБЪЕКТЫН ОДООГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, МЭДЭЭЛЭЛ БОЛОН ШИНЖИЛГЭЭНҮҮД • ТӨСЛИЙН ТЕХНИК ЭДИЙН ЗАГИЙН ҮНДЭСЛЭЛ • ТӨСЛИЙН ШИНЖИЛГЭЭ, ДҮГНЭЛТ • ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨЛТ, ХЯНАЛТ
  21. 21. ТӨСЛИЙН БҮТЭЦ • ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА: ЭНД ТӨСЛИЙН ГОЛ ЗОРИЛГО, ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ ГАЗАР, ТӨСЛИЙН НИЙТ ТӨСӨВ, ТӨСЛИЙН БОЛОВСРУУЛАЛТЫН ҮЕ БА МЭДЭЭЛЛИЙН ТАНИЛЦУУЛГА, ТӨСЛИЙН ТОВЧ ТАЙЛБАР БАЙНА. • ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ: ЭНЭ ХЭСЭГТ ТӨСЛИЙН ХИЙГДЭХ БОЛСОН ШАЛТГААН, ГЭРЭЭНИЙ АГУУЛГА, ШИЙДВЭРЛЭХ ГЭЖ БАЙГАА АСУУДЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЗАХ ЗЭЭЛИЙН СТРАТЕГИ, ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ДАВУУ ТАЛ ЗЭРГИЙГ ТУСГАНА. • ОБЪЕКТЫН ОДООГИЙН БАЙДЛЫН СУДАЛГАА : ЭНД БҮТЦИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АЖИЛЧИД, ТҮҮХИЙ ЭД, МАТЕРИАЛ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН БАЙРШЛЫН СУДАЛГАА ОРНО.
  22. 22. ТӨСЛИЙН БҮТЭЦ • ТӨСЛИЙН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ: ЭНД ТӨСЛИЙН ОБЪЕКТЫН ХҮЧИН ЧАДАЛ, ТӨЛӨВЛӨЛТ, БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОЛОН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БУС ЗАРДЛУУД, ТӨСЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШГИЙН ТООЦОО ЗЭРЭГ САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ТООЦООГ ТУСГАНА. • ТӨСЛИЙН ШИНЖИЛГЭЭ, ДҮГНЭЛТ: ТӨСЛИЙН АЛДАГДАЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ШИНЖИЛГЭЭ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИНЖИЛГЭЭГ ХИЙНЭ. • ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨЛТ, ХЯНАЛТ: ТӨСЛИЙГ ХЭРЭГЖИХ ЯВЦАД ХЭРХЭН ХЯНАЛТ ТАВИХ, ХЭРХЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ТӨЛӨВЛӨНӨ.
  23. 23. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЗОРИЛГООР ХИЙГДЭЖ БАЙГАА “ТЕХНИКИЙН БҮТЭЭГДЭХҮҮН” БОЛОХ АЖЛУУДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАГЦ. ЭНЭ НЬ ИХЭНХДЭЭ ШИНЭЭР БАРЬЖ БАЙГУУЛАХ БАЙГУУЛАМЖИЙН ТЕХНИК-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ БОЛОВСРУУЛАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БАЙДАГ.
  24. 24. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН ҮЕ ШАТ 1. СУУРЬ СУДАЛГАА 2. УРЬДЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ 3. ТӨСЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ 4. ХАРИЛЦАН ТОХИРОЛЦСОН ТӨЛӨВЛӨГӨӨ 5. ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ 6. ЗАХИАЛГЫГ БАЙРШУУЛАХ, ХҮЛЭЭЛГЭХ ӨГӨХ 7. БАРИЛГЫН АЖИЛ ҮЙЛДВЭРЛЭЛ 8. УДИРДЛАГА ШИЛЖҮҮЛЭХ
  25. 25. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН ШИНЖИЛГЭЭ • ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН ШИНЖИЛГЭЭ НЬ БЭЛЭН БАЙГАА МӨНГӨНИЙ ХЯЗГААРЛАГДМАЛ НӨӨЦИЙГ ОНОВЧТОЙ ХУВААРИЛАХ, ҮЙЛДВЭРИЙН ӨРГӨТГӨЛ ШИНЭТГЭЛ ХИЙХ БУЮУ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГЫГ ТУХАЙН ТОХИОЛДОЛД ЯМАР ЭХ ҮҮСВЭРЭЭР САНХҮҮЖҮҮЛЭВЭЛ ИЛҮҮ ЗОХИМЖТОЙГ ТОГТООХОД ЧИГЛЭГДЭНЭ.
  26. 26. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН ХЭЛБЭР: • ШИНЭЧЛЭЛТ ХИЙХ:БИЗНЕСИЙН ХЭВИЙН ЯВЦЫГ ХАНГАХ. ЭНЭ НЬ АШИГТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛД ХЭРЭГЛЭГДЭЖ БАЙГАА ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ЭВДРЭХ, ЭЛЭГДЭХ ТОХИОЛДОЛД ШИНЭЧЛЭН СОЛИХ АЖИЛЛАГААГ БАГТААДАГ. ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ТӨСӨЛ НЬ ТУХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЭСЭХ, ОДОО БАЙГАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭХ ЭСЭХЭД ХАРИУЛТ ӨГНӨ. • ШИНЭЧЛЭЛТ ХИЙХ: ЗАРДЛАА БУУРУУЛАХ. ЭНЭ НЬ ЭЛЭГДЭЛ БАЙГУУЛЖ ДУУССАН Ч АШИГЛАЖ БОЛОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШИНЭЧЛЭЛТЭЙ ХОЛБОГДОН ГАРАХ ЗАРДЛЫГ ХАМАРНА. ҮҮНИЙ ГОЛ ЗОРИЛГО НЬ ХӨДӨЛМӨР, МАТЕРИАЛ, ЦАХИЛГААН ЗЭРЭГ ЗАРДЛЫГ БУУРУУЛАХАД ОРШИНО.
  27. 27. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН ХЭЛБЭР: • ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙГАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЖ, ЗАХ ЗЭЭЛЭЭ ӨРГӨТГӨХ. ОДОО ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙГАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГАРЦЫГ НЭМЭГДҮҮЛЭН ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛЖ БАЙГАА ЗАХ ЗЭЭЛЭЭ ӨРГӨТГӨХӨД ЧИГЛЭГДСЭН ЗАРДАЛ ЭНД БАГТАНА. ЭРЭЛТИЙН ӨСӨЛТИЙН УРЬДЧИЛГАА ТААМАГЛАЛЫГ МАШ ТОДОРХОЙ НАРИЙН ХИЙХ ЁСТОЙ ТУЛ ЭНЭ ШИЙДВЭР НЬ ӨРГӨН ХҮРЭЭТЭЙ ЦОГЦОЛБОР АЖИЛЛАГААГ ШААРДДАГ. • ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛЖ ШИНЭ ЗАХ ЗЭЭЛД НЭВТРЭХ. ЭНД ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЖ, ГАЗАР ЗҮЙН ХУВЬД ОДООГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЯВУУЛЖ БАЙГАА НУТАГ ДЭВСГЭРЭЭ ӨРГӨЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДОХ ЗАРДАЛ ОРНО. ЭНЭ ТӨСӨЛ НЬ БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ҮНДСЭЭР НЬ ӨӨРЧЛӨХ СТРАТЕГИ ШИЙДВЭРТЭЙ НЯГТ ХОЛБООТОЙ ТУЛ УРТ ХУГАЦААГ ХАМРАН, ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨН ЗАРДЛЫГ ШААРДДАГ. ИЙМЭЭС МАШ НАРИЙН ТООЦСОН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЁСТОЙ. ЭЦСИЙН ШИЙДВЭРИЙГ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА ГАРГАДАГ УЧИР ЗАХИРЛУУДЫН ЗӨВЛӨЛ НЬ КОМПАНИЙ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ БОЛНО.
  28. 28. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН ХЭЛБЭР: • АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БУЮУ ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ТӨСӨЛ. ЭНД ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАХИАЛГА, ХӨДӨЛМӨРЙН ГЭРЭЭ, ДААТГАЛЫН БОДЛОГОТОЙ УЯЛДАН ГАРАХ ЗАРДЛУУД БАГТАНА. ЭДГЭЭР ЗАРДЛЫГ ГОЛДУУ МАНДАТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ (ЭРХИЙН ҮНЭМЛЭХИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-MANDATORY INVESTMENT), АШГИЙН БУС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨСӨЛ ГЭЖ НЭРЛЭДЭГ. • БУСАД. ЭНД БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ӨӨРЧЛӨХТЭЙ ХОЛБООТОЙ БУС Ч ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НӨХЦЛИЙГ ХАНГАХАД ЧИГЛЭГДСЭН КОНТОРЫН БАРИЛГА, МАШИНЫ ЗОГСООЛ ГЭХ МЭТ ЗҮЙЛД ЗОРИУЛАГДАЖ ХИЙГДЭЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭНД БАГТААЖ АВЧ ҮЗДЭГ БОЛНО.
  29. 29. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН АНГИЛАЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙГ ТҮҮНИЙ ХЭМЖЭЭ /ЦАР ХҮРЭЭ/, ГҮЙЦЭТГЭХ ҮҮРГЭЭР НЬ ДАРААХ БАЙДЛААР АНГИЛДАГ. • МАКРО ТҮВШНИЙ ТОМООХОН ТӨСӨЛ • МИКРО ТҮВШНИЙ ЖИЖИГ ТӨСӨЛ ҮХШХ-ЫН АРГАЧЛАЛД ТОДОРХОЙЛСОНООР ТОМООХОН ТӨСӨЛД 10 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ТӨСӨВТ ӨРТӨГТЭЙ ТӨСЛИЙГ ХАМРУУЛНА.
  30. 30. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН ҮНЭЛЭХ ЗАРЧИМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙГ ҮНЭЛЭХЭД БАРИМТЛАХ ЕРӨНХИЙ ЗАРЧИМ НЬ БОДИТ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛД ҮНДЭСЛЭСЭН БАЙХ, ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭСЭХ ТАЛААР ОНОВЧТОЙ ШИЙДВЭР ГАРГАХ ҮНДЭСЛЭЛИЙГ ХАНГАСАН БАЙХ ЯВДАЛ БӨГӨӨД ТӨСӨЛД ШААРДАГДАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭМЖЭЭНЭЭС ХАМААРААД ШАЛГУУР НЬ ӨӨР ӨӨР БАЙНА.
  31. 31. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛ ТӨСВИЙН ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ ҮНЭЛГЭЭГ НИЙГМИЙН ЗАРДАЛ БА ҮР ДҮНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГААР, ХАРИН БАГА ХЭМЖЭЭНИЙ ӨРТӨГ БҮХИЙ ТӨСЛҮҮДИЙГ БОЛОЛЦООНЫ ҮНЭЛГЭЭ, ОЛОН ШАЛГУУРТ ШИНЖИЛГЭЭ, ЗАРДАЛ, ҮР БҮТЭЭМЖИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДААР ҮНЭЛЖ ДҮГНЭНЭ.
  32. 32. МАКРО ТҮВШИНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТОМООХОН ТӨСӨЛ МАКРО ТҮВШНИЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙН ХУВЬД ЗӨВХӨН ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГ САНХҮҮГИЙН ҮР ӨГӨӨЖ ТӨДИЙГҮЙ НИЙГЭМ, ЭКОЛОГИЙН ҮР ДАГАВАР, ҮНДЭСНИЙ ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГОТОЙ ХЭР НИЙЦЭЖ БУЙ БАЙДАЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ЕРӨНХИЙ ӨГӨӨЖ ЗЭРЭГ НИЙГМИЙН БОЛОН УЛС ОРНЫ НЭГДМЭЛ ЭРХ АШГИЙН ҮҮДНЭЭС АСУУДАЛД ХАНДАЖ ШИЙДВЭРЛЭДЭГ. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ УЛС ОРНЫ ҮНДЭСНИЙ ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ОРУУЛАХ ХУВЬ НЭМЭР, АЧ ХОЛБОГДЛООР НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨГӨӨЖИЙГ ХЭМЖДЭГ. ТИЙМЭЭС Ч МАКРО ТҮВШИНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙН ХУВЬД СУДАЛГААНЫ ЯВЦАД ДАРААХЬ ҮНДСЭН АСУУДЛУУДЫГ ТОДОРХОЙЛДОГ. ҮҮНД: • ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖ • ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН АСУУДАЛ • ЗОХИОН БАЙГУУЛАЛТ БҮТЦИЙН АСУУДАЛ • НИЙГМИЙН ҮР ӨГӨӨЖ • БАЙГАЛЬ, ЭКОЛОГИЙН ХУВЬД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ • САНХҮҮГИЙН ҮР ДҮН
  33. 33. БИЗНЕСИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ТӨСЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУР, ДАРААЛАЛ 1. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛЫН ТООЦОО, ТҮҮНИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЭХ ҮҮСВЭР 2. ШААРДЛАГАТАЙ ХӨДӨЛМӨР, МАТЕРИАЛЫН НӨӨЦ 3. ҮҮСЭЖ БОЛОХ ЭРСДЭЛ 4. ОН ТУС БҮРИЙН ЦЭВЭР МӨНГӨН УРСГАЛ 5. ТӨСЛИЙН ҮР АШГИЙН ҮЗҮҮЛЭЛТ • МИКРО ТҮВШНИЙ ТӨСЛИЙН ХУВЬД ЗӨВХӨН САНХҮҮГИЙН ҮР ДҮНГ ИЛҮҮ ЧУХАЛЧИЛДАГ.
  34. 34. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН ШИНЖИЛГЭЭГ БҮТЭЦ АГУУЛГЫН АНГИЛАЛ: • ТӨСЛИЙН САНХҮҮГИЙН ШИНЖИЛГЭЭ: ЗӨВХӨН ТУХАЙН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ГАРАХ ЗАРДАЛ, БИЙ БОЛОХ ОРЛОГО, ЦЭВЭР АШГИЙГ ТООЦДОГ • ТӨСЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖИЛГЭЭ: УГ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ҮНДЭСНИЙ ОРЛОГО, ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ТҮВШИНГ ДЭЭШЛҮҮЛЭХ БОЛОН НИЙГМИЙН ДЭД БҮТЦИЙГ БҮРДҮҮЛЭХЭД ГЭХ МЭТ ҮНДЭСНИЙ ЭДИЙН ЗАСАГТ БҮХЭЛДЭЭ ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХИЙГ ТОДОРХОЙЛОХОД ГОЛ АНХААРЛАА ХАНДУУЛДАГ
  35. 35. ТӨСЛИЙН САНХҮҮГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДСЭН ЗОРИЛГО НЬ: • ТӨСЛИЙН ХУВИЛБАРУУДАД ҮНЭЛЭЛТ ӨГЧ, ИЛҮҮ ОНОВЧТОЙГ НЬ СОНГОН АВАХАД ТУСЛАХ • ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТУУДАД ГАРАХ ЗАРДЛЫН ТООЦОО, ТҮҮНИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЭХ ҮҮСВЭРИЙГ ТОГТООХ • АШИГЛАЛТЫН ЯВЦАД ҮҮСЭХ САНХҮҮГИЙН ӨР ТӨЛБӨРИЙГ БАРАГДУУЛАХ, ШААРДЛАГАТАЙ МАТЕРИАЛ, ТҮҮХИЙ ЭД, ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ХАНГАХЫН ТУЛД БЭЛЭН БАЙХ САНХҮҮГИЙН НӨӨЦИЙН ХЭМЖЭЭГ ТОДРУУЛАХ • ТӨСЛИЙН ХУВИЛБАРУУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЯВЦАД ГАРАХ ИРЭЭДҮЙН ТОДОРХОЙ БУС БАЙДАЛ, АЗ ТУРШИЛТЫГ БОЛОМЖИЙН ХЭРЭЭР УРЬДЧИЛАН ТООЦОЖ ҮР АШГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД БОЛОХ ӨНӨӨГИЙН ЦЭНЭЭР ҮНЭЛЖ, АШГИЙН ТҮВШИН, ЗАРДЛЫН НӨХӨН ТӨЛӨГДӨХ ХУГАЦААГ ТОДОРХОЙЛОХ ЗЭРЭГ БОЛНО.
  36. 36. ТӨСЛИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГИЙН ХЭМЖИЛТ: АЛИВАА ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРГАХЫН ӨМНӨ ТУХАЙН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ОЛОХ ҮР ӨГӨӨЖИЙГ ЗААВАЛ ТООЦОЖ ДҮГНЭЛТ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ БАЙДАГ. ТӨСЛИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГЭДЭГ НЬ НӨӨЦИЙН АШИГЛАЛТЫН ЯНЗ БҮРИЙН ХУВИЛБАРУУДЫГ ЗЭРЭГЦҮҮЛЖ ДҮГНЭЛТ ГАРГАХАД ОРШДОГ. ТӨСЛИЙН ТООЦООНЫ ЗЭРЭГЦҮҮЛЭХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД НЬ: • ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОН АШИГЛАЛТЫН ЯВЦАД ГАРАХ ЗАРДАЛ • ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР БИЙ БОЛГОХ БҮТЭЭГДЭХҮҮН, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРЛОГО • ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ОЛОХ ЦЭВЭР ОРЛОГО, УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ТУХАЙН ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ ЗЭРЭГ БОЛНО. Хөрөнгө оруулалтын үр ашгийн шалгуур гэхэд л санхүүгийн шинжилгээгээр бол он тус бүрийн цэвэр орлого, ашгаар нь, харин эдийн засгийн ерөнхий шинжилгээний хувьд нийгэмд өгөх үр дүн, өгөөжөөр нь хэмждэг.
  37. 37. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТ ҮХШХ-ООС ГАРГАСАН АРГАЧИЛЛААР ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ТУСГАГДАХ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙН УРЬДЧИЛСАН ҮНЭЛГЭЭНИЙ ҮЙЛ ЯВЦ, ҮЕ ШАТУУД НЬ ДАРААХ БАЙДАЛТАЙ БАЙНА. ҮҮНД: 1. АСУУДЛЫГ ТОДОРХОЙЛОХ 2. ТӨСЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ 3. СОНГОЛТ БА БОЛОЛЦООНЫ ШИНЖИЛГЭЭ 4. САНХҮҮГИЙН ШИНЖИЛГЭЭ 5. ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖИЛГЭЭ
  38. 38. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮЙЛ ЯВЦ ДАРААХЬ ҮЕ ШАТУУДЫГ ДАМЖИН ХЭРЭГЖДЭГ. • БОЛОМЖИТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙГ ХАЙХ • ТОМЪЁОЛОЛТ БА АНХНЫ ШАЛГАРУУЛАЛТ • ШИНЖИЛГЭЭ БА ЭЦСИЙН ШАЛГАРУУЛАЛТ • ТӨСЛИЙН ХЭРЭГЖҮҮЛЭЛТ • ПОСТ АУДИТ
  39. 39. БОЛОМЖИТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙГ ХАЙХ • ҮҮНИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭХЛЭЛИЙН ЦЭГ ГЭДЭГ БӨГӨӨД БАЙГУУЛЛАГЫН ИРЭЭДҮЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГ ХАНДЛАГА НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР АШИГТАЙ БОЛОМЖУУДЫГ ОЛОХ ЧАДВАР ТӨДИЙГҮЙ ТҮҮНИЙГ БИЙ БОЛГОХ УР ЧАДВАРААС ИХЭЭХЭН ХАМААРДАГ. ХАМГИЙН ГОЛ НЬ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААРХИ САНАЛАА ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЖ ХӨГЖҮҮЛЖ БОЛОХ ТИЙМ УУР АМЬСГАЛЫГ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ҮҮНИЙ ТУЛД ДЭВШИГДСЭН САНАЛУУДААС ДУТУУ БОЛОВСРУУЛАГДСНЫГ НЬ ХӨГЖҮҮЛЭХ, АРАЙ ИЛҮҮ ИРЭЭДҮЙТЭЙ ГЭСЭН ТӨСЛҮҮДИЙГ НАРИЙВЧЛАН БОЛОВСРУУЛЖ СУДЛАХАД ШААРДЛАГАТАЙ ХӨРӨНГӨӨР ХАНГАЖ ӨГӨХ ЗЭРЭГ УДИРДЛАГЫН ХӨШҮҮРГИЙГ ХЭРЭГЛЭВЭЛ ҮР ДҮНТЭЙ БАЙДАГ. ШИНЭ САНАА БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖУУДЫГ ИДЭВХИТЭЙ ХАЙХАД ТӨСЛИЙН ШАЛГАРУУЛАЛТЫН СИСТЕМ ТОДОРХОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ.
  40. 40. ТОМЪЁОЛОЛТ БА АНХАН ШАТНЫ ҮНЭЛГЭЭ, ТӨСЛҮҮДИЙН СОНГОЛТ • ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНАЛУУДЫГ ХАЙХ ҮЕ ШАТ ДУУСАХАД БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЛД ЭДГЭЭР САНААНУУД ҮЛДЭНЭ. ЭНЭ САНААНУУДЫГ НАРИЙН ТОДОРХОЙЛОГДСОН ХЭРЭГЖИХ БОЛОМЖТОЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛГОН ХУВИРГАХ НЬ ДАРААГИЙН ҮЕ ШАТНЫ ЗОРИЛГО БОЛОХ БА ҮҮНИЙГ ТӨСЛҮҮДИЙН ТОМЪЁОЛОЛТ БА АНХАН ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ ГЭДЭГ. • ЭНЭ ҮЕ ШАТЫГ 2 ХУВААЖ ҮЗДЭГ. ЭХЛЭЭД ТУХАЙН САНААГ ЦААШИД СУДЛАХ ШААРДЛАГАТАЙ ЭСЭХИЙГ АНХНЫ БАЙДЛААР ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ БҮРДҮҮЛЭХЭД ХАНГАЛТТАЙ ХЭМЖЭЭНИЙ ДЕТАЛИУДЫГ ТОМЪЁОЛЖ ҮНЭЛДЭГ. ДАРААГААР НЬ ХЭРЭВ ТИЙМ ГЭСЭН ХАРИУ АВБАЛ ДАРААГИЙН ШАТАНД ТУХАЙН ТӨСЛИЙГ ГҮЙЦЭД ТОМЪЁОЛЖ ДУУСАХАД ШААРДЛАГАТАЙ ХӨРӨНГИЙГ ГАРГАЖ, САНХҮҮГИЙН БАЙДЛЫН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ. • ЭНЭ ҮЕ ШАТ НЬ САНХҮҮГИЙН ШИНЖИЛГЭЭ БА ЭЦСИЙН ШАЛГАРУУЛАЛТЫН ӨМНӨХ ШАТ БОЛЖ БАЙГААГИЙН ХУВЬД ТӨСЛИЙН АНХНЫ ҮНЭЛГЭЭ ЧУХАМ АЛЬ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ ГЭДЭГ ШИЙДВЭР ГАРГАХАД ТОМООХОН НӨЛӨӨ
  41. 41. ШИНЖИЛГЭЭ БА ЭЦСИЙН ШАЛГАРУУЛАЛТ САНХҮҮГИЙН ШИНЖИЛГЭЭ БА ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТУУДЫГ ХЭД ХЭДЭН АЛХАМД ХУВААЖ БОЛНО. 1. САНХҮҮГИЙН СТАНДАРТ БАРИМТУУДЫГ БҮРДҮҮЛЖ, ХЯНАХАД ШИЛЖҮҮЛЭХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН САНАЛЫГ АЛБАН ХЭЛБЭРТЭЙ БОЛГОХ. ИХЭНХ КОМПАНИУДАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНАЛЫГ БҮРТГЭХ, ТЭДГЭЭРИЙГ ТАНИЛЦУУЛЖ МЭДЭЭЛЭХ СТАНДАРТ ПРОЦЕДУР БИЙ БОЛСОН БАЙДАГ. 2. ТӨСЛҮҮДИЙГ ТӨРЛӨӨР НЬ АНГИЛАХ. ЭНЭ АНГИЛАЛТ НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН ЯЛГААТАЙ ТӨРӨЛ ХЭЛБЭРЭЭС НЬ ХАМААРУУЛЖ ТӨСЛИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ЯМАР АРГЫГ АШИГЛАН СУДЛАХЫГ ТОДОРХОЙЛЖ ӨГДӨГ. 3. ӨГӨГДСӨН МЭДЭЭЛЭЛД САНХҮҮГИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ. ЭНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТУУДЫГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР БИЙ БОЛОХ САНХҮҮГИЙН ҮР ДҮНГ ТОДОРХОЙЛНО. 4. САНХҮҮГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ УРЬДЧИЛАН ТОГТООСОН ШАЛГАРУУЛАЛТТАЙ ХАРЬЦУУЛАХ. МЭДЭЭЖ УРЬДЧИЛАН ТОГТООСОН ШАЛГУУРЫГ ХАНГАХ БУЮУ ТҮҮНЭЭ ДАВЖ БАЙГАА ТОХИОЛДОЛД ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖТОЙ БОЛДОГ. ЭДГЭЭР ШАЛГУУРУУД НЬ ТӨСЛИЙН ТӨРӨЛ ХЭЛБЭР, ТӨСЛИЙН ХЭРЭГЖИХ ХУГАЦАА, ТУХАЙН ТӨСЛИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ ХӨРӨНГИЙН ӨРТӨГ БОЛОН ЭДГЭЭР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН КОМПАНИУДАД ӨГӨХ АЧ ХОЛБОГДЛЫН ТҮВШИНГЭЭС ХАМААРЧ ЯЛГААТАЙ ТОГТООГДДОГ. 5. ТӨСЛИЙН ТӨСВИЙГ ТУХАЙН БУЮУ ДАРААГИЙН САНХҮҮГИЙН ЖИЛИЙН ТӨСӨВТЭЙ ХОЛБОЖ ҮЗЭХ. ИНГЭСНЭЭР ТУХАЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЭХ ҮҮСВЭР ХАНГАЛТТАЙ БАЙГАА ЭСЭХЭД ҮНЭЛЭЛТ ӨГЧ, ТАЙЛАНТ ҮЕИЙН ТӨСӨВТ ГЭНЭТИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ НӨӨЦ ЭХ ҮҮСВЭР БАЙГАА ЭСЭХИЙГ ТОДРУУЛЖ, ШААРДАГДАХ ХӨРӨНГИЙН ЗАРДЛЫГ ДАРААГИЙН ТАЙЛАНТ ҮЕИЙН ТӨСӨВТ ТУСГАЖ ЦАГ ХУГАЦААТАЙ НЬ УЯЛДУУЛЖ ТОГТООЖ ӨГДӨГ. 6. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙГ ДЭМЖИХ ЭСЭХ ТАЛААР ШИЙДВЭР ГАРГАНА. 7. ХЭРЭВ ТӨСЛИЙГ ДЭМЖСЭН БОЛ ТҮҮНИЙ ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХЯНАХ СИСТЕМИЙГ БИЙ БОЛГОХ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ПРОЦЕССТ ГАРЧ БОЛОХ АЛДААГ ЗАЛРУУЛЖ БАЙХ БОЛОМЖИЙГ ТОДРУУЛЖ
  42. 42. ТӨСЛИЙН ХЭРЭГЖҮҮЛЭЛТ • ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ, ТҮҮНИЙ ТЕХНОЛОГИЙН ХЯНАЛТ, ТЕХНИКИЙН ТАЛЫГ ТӨСЛИЙН УДИРДАГЧ ХАРИУЦАН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ БАЙДАГ БОЛОВЧ ЯНЗ БҮРИЙН САЛБАРЫН АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ ХҮМҮҮСИЙН НЭГДМЭЛ ХҮЧИН ЧАРМАЙЛТААР ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛДЭГ. ЭНЭ ШАТАНД ШИЙДВЭРЛЭХ ЁСТОЙ АСУУДЛУУДЫГ ДУРЬДВААС ТЕХНИКИЙН ПАРАМЕТР, ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ШАЛГАЛТ, БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ ҮНЭ БОЛОН ЦАГ ХУГАЦААНЫ ТАЛААРХ ГЭРЭЭНҮҮД, ШИНЭ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ АЖИЛЛАХ АЖИЛЧДЫГ ДАДЛАГАЖУУЛАХ АСУУДЛУУД БАЙНА. • ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХЯНАХАД ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫГ ҮНЭЛЭХ БИЕТ НЭГЖЭЭР ИЛЭРХИЙЛСЭН, МӨНГӨН ИЛЭРХИЙЛЛЭЭРХИ, ЭСВЭЛ ЭНЭ ХОЁРЫН ХОСЛОЛООР ИЛЭРХИЙЛЭГДСЭН ЯНЗ БҮРИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ХЭРЭГЛЭНЭ. ЭНЭ БҮХЭН НЬ ГҮЙЦЭТГЭЛИЙН ПРОЦЕСС БОЛОН ТЕХНИКИЙН ГОЛ ПАРАМЕТРҮҮДИЙГ ХЯНАХАД ТУСТАЙ, ҮР АШИГТАЙ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ УРЬДЧИЛАН ТОГТООСОН БАЙХЫГ ШААРДАНА. ҮҮНД ХӨРӨНГӨ, ЭХ ҮҮСВЭР АНХ ТӨЛӨВЛӨСНИЙХӨӨ ДАГУУ ЗАРЦУУЛАГДАЖ БАЙГАА ЭСЭХ, ЗОХИХ АЖЛУУД ЦАГ ХУГАЦААНДАА ХИЙГДЭЖ БАЙГАА ЭСЭХ АСУУДЛУУДЫГ ШАЛГАРУУЛАХ БОЛОМЖ ОЛГОГДСОН БАЙХ ЁСТОЙ. ЭНЭХҮҮ ЯВЦ ДУНДЫН ХЯНАЛТЫГ ҮР АШИГТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЧАДВАЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДАРААХЬ ХЯНАЛТЫГ ЗАЙЛШГҮЙ ЯВУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ БОЛДОГ.
  43. 43. ПОСТ АУДИТ • ПОСТ АУДИТ НЬ ТӨСӨЛ НИЛЭЭД ХУГАЦААГ АРДАА ӨНГӨРӨӨСӨН БАЙХ ҮЕД ХИЙГДДЭГ ТУЛ АЛДААГ ЗАСЧ ЗАЛРУУЛАХ БУЮУ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ БОЛОМЖ БАГА БАЙДАГ. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛД ТААМАГЛАСАН ҮЗҮҮЛЭЛТИЙГ БОДИТ ҮЗҮҮЛЭЛТ БУЮУ ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ЗЭРЭГЦҮҮЛЭН ХЯНАХ БОЛОМЖ БҮРДСЭН БАЙХ ҮЕД ХИЙГДДЭГ ГЭСЭН ҮГ. ИЙМ Ч УЧРААС ПОСТ АУДИТ БУЮУ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДАРААХЬ ХЯНАЛТЫГ ИРЭЭДҮЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИЙДВЭРИЙГ САЙЖРУУЛАХАД ЧИГЛЭГДСЭН ГЭЖ ХЭЛЖ БОЛНО. ЭНЭ ШАТ НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН ҮР ДҮНГ ТОГТООЖ ӨГДӨГ. ТӨСЛИЙН АМЖИЛТЫГ ТҮҮНИЙГ СОНГОХОД АШИГЛАГДАЖ БАЙСАН ШАЛГУУРУУДААР ҮНЭЛЭЭД, ЭНЭ ТУХАЙ ТАЙЛАНГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИЙДВЭР ГАРГАСАН АЛБАН ТУШААЛТНУУДАД МЭДЭГДЭНЭ.
  44. 44. ПОСТ АУДИТ ПОСТ АУДИТААР 2 ҮНДСЭН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭДЭГ. 1. ТААМАГЛАЛЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ. ШИЙДВЭР ГАРГАГЧ НЬ ТӨСЛИЙН ҮЗҮҮЛЭЛТЭЭ ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ЗЭРЭГЦҮҮЛЭХ ЯВЦАД ТӨСӨЛ ХЭР ЗЭРЭГ БОЛОВСРОНГУЙ БОЛСОН БАЙГААД ҮНЭЛГЭЭ ӨГДӨГ. ТОДОРХОЙ БУС, САНАМСАРГҮЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ЭРГЭН ДҮГНЭЖ ТЭДГЭЭРИЙГ ДАХИН ГАРГАХГҮЙ БАЙХ, ШААРДЛАГАТАЙ ҮЕД ТААМАГЛАЛ ХИЙХ ШИНЭ АРГАЧЛАЛУУДЫГ НЭВТРҮҮЛЭХ, АЖИЛЛАГСДЫН АЖИЛЛАХ УРАМ ЗОРИГИЙГ СЭРГЭЭХЭД ХЭРЭГТЭЙ ХӨШҮҮРГИЙГ АШИГЛАДАГ. 2. ҮЙЛ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ. АЛИВАА БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХҮН ЯВУУЛДАГ. ГЭВЧ ХҮН БҮХИЙН ГАРГАЖ БАЙГАА ХҮЧИН ЧАРМАЙЛТ ХАРИЛЦАН АДИЛГҮЙ БАЙДАГ. АЖЛЫН ХЭСЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ТААМАГЛАЛ БОЛОВСРУУЛСАН ТОХИОЛДОЛД ТУХАЙН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД БАГТАЖ БАЙГАА ГИШҮҮН БҮРИЙН НЭР ХҮНД ТҮҮНД ШИНГЭСЭН БАЙДАГ. ХЭРЭВ ЗАРДАЛ НЬ ТООЦООЛСНООС ИЛҮҮ ГАРВАЛ БОРЛУУЛАЛТААС ОЛОХ АШИГ ХҮЛЭЭГДЭЖ БАЙГАА ТҮВШИНД ХҮРЭХГҮЙ. ГЭХДЭЭ ҮЙЛДВЭРЛЭЛ, МАРКЕТИНГ ЗЭРЭГ БУСАД ХЭЛТСҮҮД НЬ ҮЙЛ
  45. 45. ПОСТ АУДИТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДАРААХЬ ХЯНАЛТААР БҮХ ТАЛЫГ ХАМРУУЛАХГҮЙГЭЭР УГ ТӨСЛИЙГ АМЖИЛТАНД ХҮРГЭХЭД ҮР НӨЛӨӨТЭЙ ГЭСЭН ПАРАМЕТРҮҮДЭД ЧИГЛЭГДСЭН ШИНЖИЛГЭЭГ ХИЙДЭГ. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ИЛҮҮ ИХ ХЭМЖЭЭНИЙ ЗАРДАЛТАЙ, ИЛҮҮ ИХ ХЭМЖЭЭНИЙ РИСКТЭЙ, УЛМААР БАЙГУУЛЛАГЫН ХУВЬД СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ГЭСЭН ТӨСЛҮҮДЭЭ ЭНЭ ХЯНАЛТАНД ОРУУЛДАГ ТУРШЛАГА ОЛОН УЛСЫН ПРАКТИКТ БИЙ. ГЭВЧ ЭНЭХҮҮ ХЯНАЛТЫГ АВЧ ЯВУУЛСНААР: • ЗАРДАЛ БОЛОН ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД АНХНЫ ТӨСӨӨЛЛИЙГ ХАНГАЖ БУЙ ЭСЭХЭД ҮНЭЛЭЛТ ӨГӨХ • ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНАЛ САЙН БОЛОВСРУУЛАГДАЖ, НАРИЙН ҮНЭЛЭГДСЭН ГЭДЭГ ИТГЭЛИЙГ БАТАЛГААЖУУЛАХ • ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДАРААЧИЙН ТӨСЛҮҮДИЙН ҮНЭЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ЗЭРЭГ БОЛОМЖУУДЫГ ОЛГОДОГ. МӨН ТҮҮНЧЛЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДАРААХЬ ХЯНАЛТ НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ГАРАХ БЭРХШЭЭЛТЭЙ АСУУДЛЫГ ТОДОРХОЙЛЖ,
  • ssuser949bc8

    Apr. 15, 2018

HOTSH

Views

Total views

5,520

On Slideshare

0

From embeds

0

Number of embeds

1,477

Actions

Downloads

32

Shares

0

Comments

0

Likes

1

×