SlideShare a Scribd company logo
Уран зохиолын хичээлд
“Тогтвортой хөгжлийн үзэл
санаа”-г тусгах нь
Илтгэгч: З.Мөнхбаатар
Үндэслэл
Шинжлэх ухаан, технологийн хөгжил асар
хурдацтай явагдаж байгаа өнөө үед байгаль,
нийгэм эдийн засаг гэсэн гурван хүчин зүйлийн
уялдаа холбоотойгоор хүний хөгжлийн тухай
асуудал хурцаар тавигдаж байгаа бөгөөд энэхүү
үзэл санааг дэлхийн “Тогтвортой хөгжил”-ийн
боловсролын үзэл баримтлалаар ялган
зохицуулсан байна.
Иймээс иргэн төлөвшүүлж буй аль ч шатны
боловсролын байгууллага нь хүний хөгжлийн
тогтвортой хандлага, чиглэлийг удиртгал болгон
амьдрал практикт хэрэгжүүлэх шаардлага зүй
ёсоор гарч байгаа билээ.
Зорилго
Дэлхий нийтийн хүний хөгжлийн
үзэл баримтлалд тулгуурлан уран
зохиолын хичээлд “Тогтвортой
хөгжил”-ийн үзэл санааг тусган
сургалтыг зохион байгуулах
боломжийг судлах, суралцагчдад
уран зохиолоор дамжуулан хөгжих,
төлөвших, хэрэглээний чанартай
боловсрол эзэмшүүлэх.
Судлагдсан байдал
 Тогтвортой хөгжлийн боловсролын
талаар судлаачид өөрсдийн үзэл
баримтлалыг гаргасны дотор
сүүлийн жилүүдэд эрдэмтэн
Б.Бурмаа, Ц.Лувсандорж,
Б.Очирбат нар судалгааны бүтээлээ
гаргажээ.
Тогтвортой хөгжлийн бодлогын үзэл
санааны тухайд
“Даян дэлхийн XXI зууны тогтвортой
хөгжлийн хөтөлбөр” тунхаглалын 36
дугаар зүйлд хүний нөөцийн чадавхийг
сайжруулах асуудал нь хүрээлэн буй орчин
болон тогтвортой хөгжлийг
урагшлуулах хамгийн гол зүйл гэдгийг
онцлон тэмдэглэсэн байдаг.
“Тогтвортой хөгжил” гэдэг нь
Байгаль орчин, нийгэм, эдийн засаг
гэсэн гурван асуудлыг нягт хамаарал
шүтэлцээтэй авч үзэж байгалийн хишиг,
нөөц, баялаг өгөөжийг зүй зохистой
ашиглан, өнөө болон хойч үеийнхэндээ
өвлүүлэн үлдээхийн төлөө нийгмийг бүтээн
байгуулах” гэсэн утгыг илэрхийлдэг ажээ.
Монгол улс 2005 оноос
тогтвортой хөгжлийн үндэсний
хөтөлбөр боловсруулан мөрдөж
эхэлсэн бөгөөд энэхүү хөтөлбөрийн
агуулга, үйл ажиллагаа нь байгаль
дэлхийгээ шүтэн хамгаалж ирсэн
үндэсний уламжлал дээр тулгуурлан
бүх нийтэд тогтвортой хөгжлийн
боловсрол эзэмшүүлэх, зохистой
хэрэглээний шинэ соёл, хандлагыг
төлөвшүүлэхэд чиглэгдсэн байна.
Хүний тогтвортой хөгжил нь
Байгаль
Нийгэм
Эдийн
засаг
Соёл
Хэрэглээ
Зан
заншил
Ёс
суртахуун
Уран зохиол нь тогтвортой хөгжлийн
үзэл санаанд холбогдох нь
Уран зохиол нь урлагийн нэгэн төрөл
болохоос гадна:
Хэл сэтгэхүй
Соёл, түүх
Байгаль дэлхий
Нийгэм
Зан заншил
Ёс суртахуун
Эдийн засгийн бүхий л хүрээг хамарч үгийн
урнаар туурин бүтээдгээрээ энэхүү тогтвортой
хөгжлийн үзэл санааг агуулсан байдаг.
Хүний хөгжих, хүмүүжих төлөвшил
нь уран зохиолын:
Танин мэдэх
Гоо зүйн
Хүмүүжүүлэх
гэсэн үүргээр тодорхойлогдоно.
Өөрөөр хэлбэл уран зохиолын үүрэг нь
бүхэлдээ хүний хөгжил төлөвшил
бүрэлдэн буй болох үндэс суурь нь
болдог гэж ойлгож болно.
Тухайлбал:
Ч.Лодойдамба “Тунгалаг тамир”
романдаа монгол орны түүхийн нэгэн үеийг
орон, цаг хугацааны өргөн талбарт
дүрслэхдээ тухайн үеийн ард түмний аж
амьдрал, ертөнцийг үзэх үзэл, нийгэм эдийн
засгийн байдал, нутаг усны байгалийн
сайхан зэргийг байгаль, нийгэм, эдийн
засгийн гурвалсан холбоонд авч уран сайхны
аргаар урлан бүтээсэн нь хойч үеийнхэндээ
зохиолоос суралцах, хүмүүжих, түүх, ёс
заншлаа танин мэдэх, гоо сайхны мэдрэмж
олж авах бодит жишээ болж уламжилж
байна.
Зохиолын агуулга, үйл явдал, уран сайхны онцлогт
задлал хийхдээ суралцагчийн хөгжил төлөвшилд
тогтвортой хөгжлийн үзэл санааг тусгах нь:
Уран зохиолын хичээл нь
тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг
хэрэгжүүлэхэд хамгийн ойр, боломжтой
хичээл юм. Гэвч уран зохиолын сургалтын
өнөөгийн байдалд ажиглалт хийхэд
энэхүү боломжийг тэр бүр олж тусгаж
чадахгүй байгаа нь нууц биш юм.
Бид аливаа зохиолд задлал хийж
тайлбарлахдаа зохиолын агуулга,
дүр, хэл найруулга, уран дүрслэлийн
онцлог гэсэн тогтсон хэв маяг
дарааллыг гол болгон ашигласаар
ирсэн. Энэ нь зохиолд задлал хийх
үндсэн элементүүд хэдий боловч
суралцагчийн хүмүүжил төлөвшилд
тэр бүр бүрэн дүүрэн нөлөө үзүүлж
чадахгүй байгаа нь сургалтын үр
дүн, өгөөжөөс тодорхой байдаг.
Өөрөөр хэлбэл суралцагчийн уран
зохиолын боловсролоор олж авах мэдлэг
нь онолын талруугаа хэтийж, чадвар,
хэрэглээний тал нь орхигдож байдаг мэт
санагдана. Иймээс аливаа зохиолд
задлал хийхдээ суралцагчийн хөгжил
төлөвшилд нөлөөлөх талыг нь
харгалзан уран зохиолын үүргүүдийг илүү
тусгаж, оновчтой байдлаар тайлбарлан
таниулах нь байгаль, нийгэм, эдийн
засгийн нягт уялдаа бүхий тогтвортой
хөгжлийн үзэл санааг тусгасан
хэрэглээний чанартай болох юм.
Тогтвортой хөгжлийн үзэл санааг тусган
зохиолд задлал хийх жишиг
Ц.Дамдинсүрэн “Хоёр цагаан юм”
өгүүллэгт задлал хийх.
Өгүүллэгт хүн, байгаль, мал
амьтны холбоо хамаарлыг хэдэн мөчийн
дотор өгүүлж буй дурсамж ярианы
хэлбэрээр гаргасан бөгөөд монгол хүний
таван хошуу мал тэр дундаа эрдэнэт
морио дээдлэх холч ухаан, байгаль, эх
нутгаа гэх сэтгэлийн сайхнаар
туурвисан бүтээл юм.
Зохиолын гол баатар Гомбо гэгч залуу унаж эдэлж
буй мориндоо хэрхэн харгис хатуу хандаж байгаа нь
эцэстээ байгаль эхийн хуулиар ямар эмгэнэлд хүргэж
байгааг хойч үеийнхэнд сануулж, эх нутаг, эрдэнэт
мал сүрэг, байгаль орчноо хайрлах үзлээр хүмүүжихийг
сануулсан байна.
Дээрх өгүүллэгт Говь-Алтайн сүрлэг уулс
түүний орчин тойрны үзэсгэлэнт байдлыг
уран тансаг зураглан өгүүлсэн байдаг.
Байгаль, экологийн байдал
Энэ хэсэгт тухайн зохиолд гарч буй
байгалийн тогтоц бүхий газар орны
байдлыг товч тодорхойлон зураг,
баримтаар баталгаажуулан таниулан
тайлбарлах нь чухал бөгөөд ингэснээр
суралцагч тухайн байгаль орчны талаарх
өмнөх мэдлэгээ сэргээхээс гадна Алтайн
уулсын газарзүй онцлог байгаль экологийн
бүтэцтэй танилцана.
Алтайн нуруун нь манай орны баруун хязгаарт орших
Монгол-Алтайн нуруу, Говь-Алтайн нурууны салбар
уулсаас бүрдэх байгалийн үзэсгэлэн цогцолсон газар юм.
Алтайн нурууны ургамал, амьтдын аймгаас
сонирхуулахад
Байц бэрх
хадан халилд
дархан цаазат
аргаль,
янгирын сүрэг
амьдарна.
Алтайн нуруунд Жодоо, Яргай зэрэг ховор
модод ургана.
Цагаанцэцэгт
сонгино
Уулын чулуурхаг
хажуу асгаар хэсэг
хэсэг газар бөөн
ургадаг олон наст
сонгинолог ургамал
юм. Алтайн нурууны
өврөөр их тархжээ.
Алтайн байц хавцлын эзэн эрээн ирвэс
Дэлхийд нэн ховордсон
Алтайн мазаалай
Алтайн цаадах говийн бэлгэ тэмдэг
тахь
Өгүүллэгт Алтайн нурууны байгаль орчны
байдлыг дүрсэлсэн нь:
Зуны халуунд Говь-
Алтайн сүрлэг хяраар
цагаан цас бууралтаж
байна. Ар талаар нь ургасан
бага сага тахир яргайнаас
өөр ой мод, өвс ургамал
бараггүй баргар их хадан
оргил тэнгэрийг хатган
үргэлжлээд, завсраар нь
хадан хавцал бүрэлзэж
байна.
Энэ хэсэгт сүрлэг өндөр
Алтайн уулсын гайхамшигт
байдлыг дүрслэхдээ алтайн уулсын
өндөр оргилууд “тэнгэрийг хатган
үргэлжилдэг” гэж хэтрүүлэн
дүрсэлж , зохиол өрнөх орон зайн
тусгал болгожээ.
Сэрвийсэн сэхийсэн
өндөр оргилуудыг
ажиглахад үр ач
нартаа уурлаж загинах
занчихыг завдаж
байгаа зэвхий
царайтай буурал
өвгөн шиг харагдах
тул аргагүй сүрдэж
ямар ч хүний зүрх
шимширч сэтгэл
ширвээдэж, царай
барайх юм.
Алтайн уулсын сүрлэг
оргилыг “зэвхий царайтай
буурал өвгөн шиг” гэж хүнтэй
адилтган хүншүүлэн дүрсэлжээ.
ЗүйрлэлЦавчим хяр, гүн жалга
ээлжилж гарын хуруу шиг
буюу дээлийн хуниас
шиг байх юм.
Бидний чанх дор цавчим
хавчлын ёроолд нарийн
булгийн хөх ус жирэлзэн
урсаж цэнхэр торгон
утас шиг зурайж, түүний
хөвөөгөөр зүлгийн ногоо
цоо шинэ хамба хилэн мэт
эмжиж ургасан харагдана.
Хүрэн хад уулын завсарт
байгаа тэр хөх ус, ногоон
зүлэг, цагаан чулуу гурвуул
нийлж үзэсгэлэн сайхан
зураг буюу хээ угалз шиг
харагдав.
Чимэг үг бүхий дүрслэл
Хөх тэнгэрт алтан нар гялалзаж байлаа.
Үрчгэр Алтайн баржгар хад арзайж миний
сэтгэлийг гунихруулж байв.
Наранд улайдсан хүрэн чулуу, бараан уулыг харсаар
яваад нүд их чилж байлаа.
Хүрэн хад уулын завсарт байгаа тэр хөх ус, ногоон
зүлэг, цагаан чулуу гурвуул нийлж...
Өгүүллэг дэх нийгэм түүхийн тусгал
Энэ өгүүллэгт гарч буй
“Өртөө, улаа нэхэх”
гэсэн үгсээс өгүүллэгийн он цагийн
дүрэслэгдэхүүн илэрч, чухам хэдий үеийн
үйл явдал туссаныг олж болно. Өөрөөр
хэлбэл өгүүллэгт 1930-аад оны монголын
ард түмний амьдралыг зохиолын гол болон
туслах дүр болох
Улаач өвгөн
Би баатар
Гомбо гэгч залуугийн
үйл хэргээр төлөөлүүлэн дүрсэлжээ.
Өртөө
Өгөөдэй хаан эцгийн орыг
залгамжилж хаан ор суусны
дараа монголын түүхэнд
үлдээсэн 4 сайн үйлийн нэг
нь “Хоёрыг уулзуулан холыг
ойртуулах” зам өртөөний
алба юм. Энэ нь өнөөгийн
тээвэрийн байгууллагын
үүсэл бөгөөд монголын үе
үеийн түүхийн хуудаснаа
Морин өртөө, Өртөө хөсөг,
Монгол транс, Тээврийн
байгууллага гэх мэт нэрээр
алдаршин иржээ.
Өгүүллэгт тухайн үеийн ард түмний
амьдралын хэв маяг, эдийн засгийн нөхцөл
байдал туссан нь
Малчин монголчуудын мал маллах
арга ухаан нүүдлийн соёл, иргэншил
тусгалаа олсон байна. Энэ нь зохиолын
баатруудын үг яриа, үйл хөдлөл, зан
авир, сүсэг бишрэл, ёс суртахуунаар
илэрч байна.
Зохиолын дүрүүдэд задлал хийх
Улаач өвгөн
Гадаад шинж:
 Нас нэлээн хэвийсэн
 Эгэл жирийн улаач хүн
Дотоод шинж:
 Сүсэг бишрэлтэй
 Мал сүргээ хайрлах сэтгэлтэй
 Тусч, энэрэнгүй
Улаач өвгөний ярианаас:
... Эр хүнд мориноос илүү сайн нөхөр ховор байдаг. Чи явган
явж хаширлаа шүү дээ. Одоо ухаан орох цаг болжээ.
Урьдынхтайгаа адил томоогүйтэж мориныхоо толгой
түрүү рүү учиргүй битгий балбаж бай.
Гомбо
Гадаад шинж:
Эцгийн буяныг буруу эдэлсэн хүн
Малыг маллах бус тамалдаг.
Шилбэлзсэн догшин ууртай хархүү.
Дотоод шинж:
Түүний гарт хятадын сайн чанарын
тэнзэн ташуур тэсдэггүй байв.
Морь малдаа харгис хатуу ханддаг, огцом
ууртай боловч гэмшимтгий залуу.
Гомбын дүрийг тодруулсан хэсгүүд
 Гомбо шилбэлзсэн догшин ууртай амьтан сан.
 Унаж яваа мориныхоо толгой руу үргэлж ташуураар
зодож явдаг хүн сэн.
 Морийг их муухай эдэлдэг учраас морины заяаг
гомдоосон юм гэдэг. Манайхны Жамгал түүнд
хөгшин цагаан морь худалдсан юм. Гомбо тэр морийг
толгой руу нь балбах зэргээр балбаж тамлаж байхыг
үзээд Жамбал “Яах ч гэж морио Гомбод худалдлаа”
гэж гэмшиж байсан.
 Гомбод ташуур ер тэсдэггүй байсан. Хятадын сайн
хулсан ташуур ч олон жил эдлүүлдэг эд дээ. Тэгэхэд
Гомбо, хятад хулсан ташуурыг хагас жил хүрэхгүй
бяц цохидог байсан. Тийм өөдгүй байсан юм.
Зохиолын дүрүүдийг хэлц нэгжээр илэрхийлэх
 Улаач өвгөн
Буурлын сургаал алт.
Ах настай амандаа сахалтай.
Буурлын сургаал буян
дагуулна.
Мал дагавал ам тосдоно.
Сайн санааны үзүүрт шар тос
 Хал үзэж хашир суусан
 Сэжгээр өвдөж, сүжгээр
эдгэрэх
“Хоёр цагаан юм”
өгүүллэг
Гомбо
Уурын мунхаг ухааны
тэнэг
 Уураа барьж, ухаанаа
тэлэх
 Муу эзэн малын дайсан.
 Илжигний чихэнд алт
хийсэн ч сэгсэрнэ, ус
хийсэн ч сэгсэрнэ.
 Ухаан муут хожмоо
гэмших
“Хоёр цагаан юм”
өгүүллэг
Дүгнэлт
Ийнхүү аливаа зохиолын агуулга, дүр,
уран сайхны онцлогт задлал хийхдээ тухайн
зохиолд тусгагдсан байгаль, нийгэм, цаг
үеийн онцлог шинжүүдийг түүхэн цаг үе,
бодит орчинтой нь холбон үзэх нь
суралцагчдад олон талын мэдлэг, мэдээлэл
олгох, түүнийг амьдрал ахуйдаа бүтээлчээр
хэрэглэх чадвар дадлыг төлөвшүүлж, улмаар
уран зохиолын боловсролын үзэл баримтлал,
чиг хандлагад нийцэх боломжтой болж
байна.

More Related Content

What's hot

уран зохиол
уран зохиол  уран зохиол
уран зохиол
ssuser8ad4021
 
нийгэм бие даалт
нийгэм бие даалтнийгэм бие даалт
нийгэм бие даалт
Usukhbayar Darkhanbayar
 
гэрийн ерөөл
гэрийн ерөөл гэрийн ерөөл
гэрийн ерөөл
Tsengelmaa Dovchindorj
 
Kognitiv konstructivizmiin.onol
Kognitiv konstructivizmiin.onolKognitiv konstructivizmiin.onol
Kognitiv konstructivizmiin.onol
Enebish Jargalsaikhan
 
4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан ньAriuntulga Byambadorj
 
хангайн магтаал х2
хангайн магтаал х2хангайн магтаал х2
хангайн магтаал х2B_Otgoo
 
Lambugain nulims
Lambugain nulimsLambugain nulims
Lambugain nulims
Gundegmaa Boldbaatar
 
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
П. Эрдэнэсайхан
 
Багшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааБагшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцаа
mnuser
 
№5 Найруулгын алдаа түүнийг ангилах
№5 Найруулгын алдаа түүнийг ангилах№5 Найруулгын алдаа түүнийг ангилах
№5 Найруулгын алдаа түүнийг ангилах
Хотгойд Шанж Болдбаатар Ууганбаяр
 
Ergetsuulen tailbarlasan esseg oilgoj unshih
Ergetsuulen tailbarlasan  esseg oilgoj unshihErgetsuulen tailbarlasan  esseg oilgoj unshih
Ergetsuulen tailbarlasan esseg oilgoj unshih
Uurtsaikh Buynjargal
 
монгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсмонгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгс
euuganaa
 
эхийн тухай
эхийн тухайэхийн тухай
эхийн тухай
National University Of Mongolia
 
аян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлаян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлCh Moonoo
 
Монголын нууц товчоо товч тэмдэглэл
Монголын нууц товчоо товч тэмдэглэлМонголын нууц товчоо товч тэмдэглэл
Монголын нууц товчоо товч тэмдэглэл
sara841787
 
үйл үгийн хувилал
үйл үгийн хувилалүйл үгийн хувилал
үйл үгийн хувилалmuuduu
 
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон ньМонголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
П. Эрдэнэсайхан
 

What's hot (20)

өгүүлбэрийн гишүүд
өгүүлбэрийн гишүүдөгүүлбэрийн гишүүд
өгүүлбэрийн гишүүд
 
уран зохиол
уран зохиол  уран зохиол
уран зохиол
 
нийгэм бие даалт
нийгэм бие даалтнийгэм бие даалт
нийгэм бие даалт
 
гэрийн ерөөл
гэрийн ерөөл гэрийн ерөөл
гэрийн ерөөл
 
Kognitiv konstructivizmiin.onol
Kognitiv konstructivizmiin.onolKognitiv konstructivizmiin.onol
Kognitiv konstructivizmiin.onol
 
4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь
 
хангайн магтаал х2
хангайн магтаал х2хангайн магтаал х2
хангайн магтаал х2
 
Lambugain nulims
Lambugain nulimsLambugain nulims
Lambugain nulims
 
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
 
Багшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааБагшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцаа
 
№5 Найруулгын алдаа түүнийг ангилах
№5 Найруулгын алдаа түүнийг ангилах№5 Найруулгын алдаа түүнийг ангилах
№5 Найруулгын алдаа түүнийг ангилах
 
Ergetsuulen tailbarlasan esseg oilgoj unshih
Ergetsuulen tailbarlasan  esseg oilgoj unshihErgetsuulen tailbarlasan  esseg oilgoj unshih
Ergetsuulen tailbarlasan esseg oilgoj unshih
 
монгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсмонгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгс
 
эхийн тухай
эхийн тухайэхийн тухай
эхийн тухай
 
аян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлаян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэл
 
Монголын нууц товчоо товч тэмдэглэл
Монголын нууц товчоо товч тэмдэглэлМонголын нууц товчоо товч тэмдэглэл
Монголын нууц товчоо товч тэмдэглэл
 
үйл үгийн хувилал
үйл үгийн хувилалүйл үгийн хувилал
үйл үгийн хувилал
 
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон ньМонголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
 
Лекц 8
Лекц 8Лекц 8
Лекц 8
 
8. ж.нэр бүтэх арга
8. ж.нэр бүтэх арга  8. ж.нэр бүтэх арга
8. ж.нэр бүтэх арга
 

Viewers also liked

Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл
Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлСэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл
Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл
National University Of Mongolia
 
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгС. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
Zoloojojo
 
найруулгын төрөл
найруулгын төрөлнайруулгын төрөл
найруулгын төрөлsainaa88
 
Монгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгалМонгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгал
National University Of Mongolia
 
эрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулгаэрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулга
National University Of Mongolia
 
найруулгын алдаа түүний үндэс
найруулгын алдаа түүний үндэснайруулгын алдаа түүний үндэс
найруулгын алдаа түүний үндэс
National University Of Mongolia
 
найруулгын байр ба утга
найруулгын байр ба утганайруулгын байр ба утга
найруулгын байр ба утга
National University Of Mongolia
 

Viewers also liked (8)

Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл
Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлСэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл
Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл
 
золбоо3
золбоо3золбоо3
золбоо3
 
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгС. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
 
найруулгын төрөл
найруулгын төрөлнайруулгын төрөл
найруулгын төрөл
 
Монгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгалМонгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгал
 
эрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулгаэрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулга
 
найруулгын алдаа түүний үндэс
найруулгын алдаа түүний үндэснайруулгын алдаа түүний үндэс
найруулгын алдаа түүний үндэс
 
найруулгын байр ба утга
найруулгын байр ба утганайруулгын байр ба утга
найруулгын байр ба утга
 

Similar to Уран зохиолд ТХБ-ын үзэл санаа

Тууль
Тууль Тууль
буурал ижий минь
буурал ижий миньбуурал ижий минь
буурал ижий миньОтгоо Т.Ж
 
монгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учирмонгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учирSubd85
 
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн арга
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн аргаМонгол бичиг сурах “Сав, шим”-ийн арга
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн арга
Ankhbileg Luvsan
 
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
tolya_08
 
Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье
Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүльеХичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье
Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье
chemistry teacher
 
Uran zohiolin dur
Uran zohiolin durUran zohiolin dur
Uran zohiolin dur
Der Lehrer Studenten
 
хэлний дүрслэх хэрэглүүр
хэлний дүрслэх хэрэглүүрхэлний дүрслэх хэрэглүүр
хэлний дүрслэх хэрэглүүр
National University Of Mongolia
 
магтаал
магтаалмагтаал
магтаалnara0314
 
Shidet khuuriin ulgher 1 aman zokhiol
Shidet khuuriin ulgher 1   aman zokhiolShidet khuuriin ulgher 1   aman zokhiol
Shidet khuuriin ulgher 1 aman zokhiolKocmoc Umbrella
 
в түвшийн
в түвшийнв түвшийн
в түвшийнfruit_2011
 
Mongol ulsiin tvvh v 2003
Mongol ulsiin tvvh v 2003Mongol ulsiin tvvh v 2003
Mongol ulsiin tvvh v 2003Saraa Hurlee
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэлDoodoiigo
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэлDoodoiigo
 
Богдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөлБогдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөл
Otgonsuren Davaajav
 
Nairuulgiin aldaa
Nairuulgiin aldaaNairuulgiin aldaa
Nairuulgiin aldaatervish
 
Nairuulgiin aldaa
Nairuulgiin aldaaNairuulgiin aldaa
Nairuulgiin aldaatervish
 

Similar to Уран зохиолд ТХБ-ын үзэл санаа (20)

Тууль
Тууль Тууль
Тууль
 
буурал ижий минь
буурал ижий миньбуурал ижий минь
буурал ижий минь
 
монгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учирмонгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учир
 
Nom900
Nom900Nom900
Nom900
 
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн арга
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн аргаМонгол бичиг сурах “Сав, шим”-ийн арга
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн арга
 
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
 
Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье
Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүльеХичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье
Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье
 
Uran zohiolin dur
Uran zohiolin durUran zohiolin dur
Uran zohiolin dur
 
хэлний дүрслэх хэрэглүүр
хэлний дүрслэх хэрэглүүрхэлний дүрслэх хэрэглүүр
хэлний дүрслэх хэрэглүүр
 
магтаал
магтаалмагтаал
магтаал
 
Shvree aman zohiol
Shvree aman zohiolShvree aman zohiol
Shvree aman zohiol
 
Shidet khuuriin ulgher 1 aman zokhiol
Shidet khuuriin ulgher 1   aman zokhiolShidet khuuriin ulgher 1   aman zokhiol
Shidet khuuriin ulgher 1 aman zokhiol
 
Ulger
UlgerUlger
Ulger
 
в түвшийн
в түвшийнв түвшийн
в түвшийн
 
Mongol ulsiin tvvh v 2003
Mongol ulsiin tvvh v 2003Mongol ulsiin tvvh v 2003
Mongol ulsiin tvvh v 2003
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэл
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэл
 
Богдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөлБогдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөл
 
Nairuulgiin aldaa
Nairuulgiin aldaaNairuulgiin aldaa
Nairuulgiin aldaa
 
Nairuulgiin aldaa
Nairuulgiin aldaaNairuulgiin aldaa
Nairuulgiin aldaa
 

Уран зохиолд ТХБ-ын үзэл санаа

  • 1. Уран зохиолын хичээлд “Тогтвортой хөгжлийн үзэл санаа”-г тусгах нь Илтгэгч: З.Мөнхбаатар
  • 2. Үндэслэл Шинжлэх ухаан, технологийн хөгжил асар хурдацтай явагдаж байгаа өнөө үед байгаль, нийгэм эдийн засаг гэсэн гурван хүчин зүйлийн уялдаа холбоотойгоор хүний хөгжлийн тухай асуудал хурцаар тавигдаж байгаа бөгөөд энэхүү үзэл санааг дэлхийн “Тогтвортой хөгжил”-ийн боловсролын үзэл баримтлалаар ялган зохицуулсан байна. Иймээс иргэн төлөвшүүлж буй аль ч шатны боловсролын байгууллага нь хүний хөгжлийн тогтвортой хандлага, чиглэлийг удиртгал болгон амьдрал практикт хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор гарч байгаа билээ.
  • 3. Зорилго Дэлхий нийтийн хүний хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан уран зохиолын хичээлд “Тогтвортой хөгжил”-ийн үзэл санааг тусган сургалтыг зохион байгуулах боломжийг судлах, суралцагчдад уран зохиолоор дамжуулан хөгжих, төлөвших, хэрэглээний чанартай боловсрол эзэмшүүлэх.
  • 4. Судлагдсан байдал  Тогтвортой хөгжлийн боловсролын талаар судлаачид өөрсдийн үзэл баримтлалыг гаргасны дотор сүүлийн жилүүдэд эрдэмтэн Б.Бурмаа, Ц.Лувсандорж, Б.Очирбат нар судалгааны бүтээлээ гаргажээ.
  • 5. Тогтвортой хөгжлийн бодлогын үзэл санааны тухайд “Даян дэлхийн XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр” тунхаглалын 36 дугаар зүйлд хүний нөөцийн чадавхийг сайжруулах асуудал нь хүрээлэн буй орчин болон тогтвортой хөгжлийг урагшлуулах хамгийн гол зүйл гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг.
  • 6. “Тогтвортой хөгжил” гэдэг нь Байгаль орчин, нийгэм, эдийн засаг гэсэн гурван асуудлыг нягт хамаарал шүтэлцээтэй авч үзэж байгалийн хишиг, нөөц, баялаг өгөөжийг зүй зохистой ашиглан, өнөө болон хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээхийн төлөө нийгмийг бүтээн байгуулах” гэсэн утгыг илэрхийлдэг ажээ.
  • 7. Монгол улс 2005 оноос тогтвортой хөгжлийн үндэсний хөтөлбөр боловсруулан мөрдөж эхэлсэн бөгөөд энэхүү хөтөлбөрийн агуулга, үйл ажиллагаа нь байгаль дэлхийгээ шүтэн хамгаалж ирсэн үндэсний уламжлал дээр тулгуурлан бүх нийтэд тогтвортой хөгжлийн боловсрол эзэмшүүлэх, зохистой хэрэглээний шинэ соёл, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн байна.
  • 8. Хүний тогтвортой хөгжил нь Байгаль Нийгэм Эдийн засаг Соёл Хэрэглээ Зан заншил Ёс суртахуун
  • 9. Уран зохиол нь тогтвортой хөгжлийн үзэл санаанд холбогдох нь Уран зохиол нь урлагийн нэгэн төрөл болохоос гадна: Хэл сэтгэхүй Соёл, түүх Байгаль дэлхий Нийгэм Зан заншил Ёс суртахуун Эдийн засгийн бүхий л хүрээг хамарч үгийн урнаар туурин бүтээдгээрээ энэхүү тогтвортой хөгжлийн үзэл санааг агуулсан байдаг.
  • 10. Хүний хөгжих, хүмүүжих төлөвшил нь уран зохиолын: Танин мэдэх Гоо зүйн Хүмүүжүүлэх гэсэн үүргээр тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл уран зохиолын үүрэг нь бүхэлдээ хүний хөгжил төлөвшил бүрэлдэн буй болох үндэс суурь нь болдог гэж ойлгож болно.
  • 11. Тухайлбал: Ч.Лодойдамба “Тунгалаг тамир” романдаа монгол орны түүхийн нэгэн үеийг орон, цаг хугацааны өргөн талбарт дүрслэхдээ тухайн үеийн ард түмний аж амьдрал, ертөнцийг үзэх үзэл, нийгэм эдийн засгийн байдал, нутаг усны байгалийн сайхан зэргийг байгаль, нийгэм, эдийн засгийн гурвалсан холбоонд авч уран сайхны аргаар урлан бүтээсэн нь хойч үеийнхэндээ зохиолоос суралцах, хүмүүжих, түүх, ёс заншлаа танин мэдэх, гоо сайхны мэдрэмж олж авах бодит жишээ болж уламжилж байна.
  • 12. Зохиолын агуулга, үйл явдал, уран сайхны онцлогт задлал хийхдээ суралцагчийн хөгжил төлөвшилд тогтвортой хөгжлийн үзэл санааг тусгах нь: Уран зохиолын хичээл нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд хамгийн ойр, боломжтой хичээл юм. Гэвч уран зохиолын сургалтын өнөөгийн байдалд ажиглалт хийхэд энэхүү боломжийг тэр бүр олж тусгаж чадахгүй байгаа нь нууц биш юм.
  • 13. Бид аливаа зохиолд задлал хийж тайлбарлахдаа зохиолын агуулга, дүр, хэл найруулга, уран дүрслэлийн онцлог гэсэн тогтсон хэв маяг дарааллыг гол болгон ашигласаар ирсэн. Энэ нь зохиолд задлал хийх үндсэн элементүүд хэдий боловч суралцагчийн хүмүүжил төлөвшилд тэр бүр бүрэн дүүрэн нөлөө үзүүлж чадахгүй байгаа нь сургалтын үр дүн, өгөөжөөс тодорхой байдаг.
  • 14. Өөрөөр хэлбэл суралцагчийн уран зохиолын боловсролоор олж авах мэдлэг нь онолын талруугаа хэтийж, чадвар, хэрэглээний тал нь орхигдож байдаг мэт санагдана. Иймээс аливаа зохиолд задлал хийхдээ суралцагчийн хөгжил төлөвшилд нөлөөлөх талыг нь харгалзан уран зохиолын үүргүүдийг илүү тусгаж, оновчтой байдлаар тайлбарлан таниулах нь байгаль, нийгэм, эдийн засгийн нягт уялдаа бүхий тогтвортой хөгжлийн үзэл санааг тусгасан хэрэглээний чанартай болох юм.
  • 15. Тогтвортой хөгжлийн үзэл санааг тусган зохиолд задлал хийх жишиг Ц.Дамдинсүрэн “Хоёр цагаан юм” өгүүллэгт задлал хийх. Өгүүллэгт хүн, байгаль, мал амьтны холбоо хамаарлыг хэдэн мөчийн дотор өгүүлж буй дурсамж ярианы хэлбэрээр гаргасан бөгөөд монгол хүний таван хошуу мал тэр дундаа эрдэнэт морио дээдлэх холч ухаан, байгаль, эх нутгаа гэх сэтгэлийн сайхнаар туурвисан бүтээл юм.
  • 16. Зохиолын гол баатар Гомбо гэгч залуу унаж эдэлж буй мориндоо хэрхэн харгис хатуу хандаж байгаа нь эцэстээ байгаль эхийн хуулиар ямар эмгэнэлд хүргэж байгааг хойч үеийнхэнд сануулж, эх нутаг, эрдэнэт мал сүрэг, байгаль орчноо хайрлах үзлээр хүмүүжихийг сануулсан байна.
  • 17. Дээрх өгүүллэгт Говь-Алтайн сүрлэг уулс түүний орчин тойрны үзэсгэлэнт байдлыг уран тансаг зураглан өгүүлсэн байдаг. Байгаль, экологийн байдал Энэ хэсэгт тухайн зохиолд гарч буй байгалийн тогтоц бүхий газар орны байдлыг товч тодорхойлон зураг, баримтаар баталгаажуулан таниулан тайлбарлах нь чухал бөгөөд ингэснээр суралцагч тухайн байгаль орчны талаарх өмнөх мэдлэгээ сэргээхээс гадна Алтайн уулсын газарзүй онцлог байгаль экологийн бүтэцтэй танилцана.
  • 18. Алтайн нуруун нь манай орны баруун хязгаарт орших Монгол-Алтайн нуруу, Говь-Алтайн нурууны салбар уулсаас бүрдэх байгалийн үзэсгэлэн цогцолсон газар юм.
  • 19. Алтайн нурууны ургамал, амьтдын аймгаас сонирхуулахад Байц бэрх хадан халилд дархан цаазат аргаль, янгирын сүрэг амьдарна.
  • 20. Алтайн нуруунд Жодоо, Яргай зэрэг ховор модод ургана.
  • 21. Цагаанцэцэгт сонгино Уулын чулуурхаг хажуу асгаар хэсэг хэсэг газар бөөн ургадаг олон наст сонгинолог ургамал юм. Алтайн нурууны өврөөр их тархжээ.
  • 22. Алтайн байц хавцлын эзэн эрээн ирвэс
  • 24. Алтайн цаадах говийн бэлгэ тэмдэг тахь
  • 25. Өгүүллэгт Алтайн нурууны байгаль орчны байдлыг дүрсэлсэн нь: Зуны халуунд Говь- Алтайн сүрлэг хяраар цагаан цас бууралтаж байна. Ар талаар нь ургасан бага сага тахир яргайнаас өөр ой мод, өвс ургамал бараггүй баргар их хадан оргил тэнгэрийг хатган үргэлжлээд, завсраар нь хадан хавцал бүрэлзэж байна. Энэ хэсэгт сүрлэг өндөр Алтайн уулсын гайхамшигт байдлыг дүрслэхдээ алтайн уулсын өндөр оргилууд “тэнгэрийг хатган үргэлжилдэг” гэж хэтрүүлэн дүрсэлж , зохиол өрнөх орон зайн тусгал болгожээ.
  • 26. Сэрвийсэн сэхийсэн өндөр оргилуудыг ажиглахад үр ач нартаа уурлаж загинах занчихыг завдаж байгаа зэвхий царайтай буурал өвгөн шиг харагдах тул аргагүй сүрдэж ямар ч хүний зүрх шимширч сэтгэл ширвээдэж, царай барайх юм. Алтайн уулсын сүрлэг оргилыг “зэвхий царайтай буурал өвгөн шиг” гэж хүнтэй адилтган хүншүүлэн дүрсэлжээ.
  • 27. ЗүйрлэлЦавчим хяр, гүн жалга ээлжилж гарын хуруу шиг буюу дээлийн хуниас шиг байх юм. Бидний чанх дор цавчим хавчлын ёроолд нарийн булгийн хөх ус жирэлзэн урсаж цэнхэр торгон утас шиг зурайж, түүний хөвөөгөөр зүлгийн ногоо цоо шинэ хамба хилэн мэт эмжиж ургасан харагдана. Хүрэн хад уулын завсарт байгаа тэр хөх ус, ногоон зүлэг, цагаан чулуу гурвуул нийлж үзэсгэлэн сайхан зураг буюу хээ угалз шиг харагдав.
  • 28. Чимэг үг бүхий дүрслэл Хөх тэнгэрт алтан нар гялалзаж байлаа. Үрчгэр Алтайн баржгар хад арзайж миний сэтгэлийг гунихруулж байв. Наранд улайдсан хүрэн чулуу, бараан уулыг харсаар яваад нүд их чилж байлаа. Хүрэн хад уулын завсарт байгаа тэр хөх ус, ногоон зүлэг, цагаан чулуу гурвуул нийлж...
  • 29. Өгүүллэг дэх нийгэм түүхийн тусгал Энэ өгүүллэгт гарч буй “Өртөө, улаа нэхэх” гэсэн үгсээс өгүүллэгийн он цагийн дүрэслэгдэхүүн илэрч, чухам хэдий үеийн үйл явдал туссаныг олж болно. Өөрөөр хэлбэл өгүүллэгт 1930-аад оны монголын ард түмний амьдралыг зохиолын гол болон туслах дүр болох Улаач өвгөн Би баатар Гомбо гэгч залуугийн үйл хэргээр төлөөлүүлэн дүрсэлжээ.
  • 30. Өртөө Өгөөдэй хаан эцгийн орыг залгамжилж хаан ор суусны дараа монголын түүхэнд үлдээсэн 4 сайн үйлийн нэг нь “Хоёрыг уулзуулан холыг ойртуулах” зам өртөөний алба юм. Энэ нь өнөөгийн тээвэрийн байгууллагын үүсэл бөгөөд монголын үе үеийн түүхийн хуудаснаа Морин өртөө, Өртөө хөсөг, Монгол транс, Тээврийн байгууллага гэх мэт нэрээр алдаршин иржээ.
  • 31. Өгүүллэгт тухайн үеийн ард түмний амьдралын хэв маяг, эдийн засгийн нөхцөл байдал туссан нь Малчин монголчуудын мал маллах арга ухаан нүүдлийн соёл, иргэншил тусгалаа олсон байна. Энэ нь зохиолын баатруудын үг яриа, үйл хөдлөл, зан авир, сүсэг бишрэл, ёс суртахуунаар илэрч байна.
  • 32. Зохиолын дүрүүдэд задлал хийх Улаач өвгөн Гадаад шинж:  Нас нэлээн хэвийсэн  Эгэл жирийн улаач хүн Дотоод шинж:  Сүсэг бишрэлтэй  Мал сүргээ хайрлах сэтгэлтэй  Тусч, энэрэнгүй Улаач өвгөний ярианаас: ... Эр хүнд мориноос илүү сайн нөхөр ховор байдаг. Чи явган явж хаширлаа шүү дээ. Одоо ухаан орох цаг болжээ. Урьдынхтайгаа адил томоогүйтэж мориныхоо толгой түрүү рүү учиргүй битгий балбаж бай.
  • 33. Гомбо Гадаад шинж: Эцгийн буяныг буруу эдэлсэн хүн Малыг маллах бус тамалдаг. Шилбэлзсэн догшин ууртай хархүү. Дотоод шинж: Түүний гарт хятадын сайн чанарын тэнзэн ташуур тэсдэггүй байв. Морь малдаа харгис хатуу ханддаг, огцом ууртай боловч гэмшимтгий залуу.
  • 34. Гомбын дүрийг тодруулсан хэсгүүд  Гомбо шилбэлзсэн догшин ууртай амьтан сан.  Унаж яваа мориныхоо толгой руу үргэлж ташуураар зодож явдаг хүн сэн.  Морийг их муухай эдэлдэг учраас морины заяаг гомдоосон юм гэдэг. Манайхны Жамгал түүнд хөгшин цагаан морь худалдсан юм. Гомбо тэр морийг толгой руу нь балбах зэргээр балбаж тамлаж байхыг үзээд Жамбал “Яах ч гэж морио Гомбод худалдлаа” гэж гэмшиж байсан.  Гомбод ташуур ер тэсдэггүй байсан. Хятадын сайн хулсан ташуур ч олон жил эдлүүлдэг эд дээ. Тэгэхэд Гомбо, хятад хулсан ташуурыг хагас жил хүрэхгүй бяц цохидог байсан. Тийм өөдгүй байсан юм.
  • 35. Зохиолын дүрүүдийг хэлц нэгжээр илэрхийлэх  Улаач өвгөн Буурлын сургаал алт. Ах настай амандаа сахалтай. Буурлын сургаал буян дагуулна. Мал дагавал ам тосдоно. Сайн санааны үзүүрт шар тос  Хал үзэж хашир суусан  Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрэх “Хоёр цагаан юм” өгүүллэг
  • 36. Гомбо Уурын мунхаг ухааны тэнэг  Уураа барьж, ухаанаа тэлэх  Муу эзэн малын дайсан.  Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ.  Ухаан муут хожмоо гэмших “Хоёр цагаан юм” өгүүллэг
  • 37. Дүгнэлт Ийнхүү аливаа зохиолын агуулга, дүр, уран сайхны онцлогт задлал хийхдээ тухайн зохиолд тусгагдсан байгаль, нийгэм, цаг үеийн онцлог шинжүүдийг түүхэн цаг үе, бодит орчинтой нь холбон үзэх нь суралцагчдад олон талын мэдлэг, мэдээлэл олгох, түүнийг амьдрал ахуйдаа бүтээлчээр хэрэглэх чадвар дадлыг төлөвшүүлж, улмаар уран зохиолын боловсролын үзэл баримтлал, чиг хандлагад нийцэх боломжтой болж байна.