More Related Content
PDF
монгол хэлний тест 11 анги DOCX
DOCX
DOCX
PPTX
PPTX
Mongol helnii tosoo uge sudlal PPTX
PDF
Nutag guisen unaganii duuli What's hot
ODP
PPTX
PDF
ODT
ODP
б.явуухулан хар ус нуурын шагшуурга DOCX
DOCX
PPTX
PPTX
PPTX
DOCX
PDF
PPTX
PDF
DOCX
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг PPTX
PPTX
PPTX
PPT
PPTX
Similar to ш 9 монгол хэл
ODT
PPTX
ODP
PPTX
PPTX
PDF
DOCX
DOCX
ODP
DOCX
Mongol hel8 uguulber gishuud ODP
найруулан бичих м.х г.эрдэнэтуяа ODP
PDF
PDF
PDF
монгол хэл жишиг даалгавар PDF
PDF
PDF
DOCX
Hicheel 7 r angi (repaired) DOCX
More from Doodoiigo
DOCX
ODP
ODT
ODP
ODP
ODT
ODP
ODP
ODP
ODP
ODP
ODP
ODP
ODP
Comparative and superlative(4) PPT
ш 9 монгол хэл
- 1.
Шилжилтийн 9-р ангийнсурагчдын мэдлэг чадварыг шалгах жишиг даалгавар
Нэгдүгээр даалгавар Чээжээр бичих эх
1 .Чөдөр
Ааваараа би чөдөр зангидахыг заалгана .Торго шиг зөөлөрсөн эр сур гарынх нь аясаар ид шидийг олно
.Хоёр алгаа үлээн байж ,эр сурыг томохуй дор чөдрийн сум бий болно .Аав хэлнэ .”Эрч нь сайн тусмаа
улам бөх болно .Дараа нь аав хааг нь гаргалаа .Чөдрийн хаа гэж урд талынх нь хоёр салааг
хэлнэ.Төөлнө ,сөөмлөнө .Дөрвөн хуруу тавьж ,тавьж хэмжинэ .Аав хэлнэ .Хэмжээ нарийн байх учиртай
.Эс тэгвээс морь зовоочихно .Сураа давхарлаж ,шилбийг хийнэ .Торго шиг эр сураас хамгийн зөөлнийг
нь сонгоно .Дараа нь гогцоогоо гаргана .Тэгээд хумсыг нь хийнэ дээ .Зөөлөн хуш мод бүр ч их
тохиромжтой .Чөдрийн алга ийнхүү бий болно .Аав хэлнэ .Морины сагаг зулбалахгүй боллоо .Үс нь ч
гэмтээгүй хөлтэй морь үлийнд бүдрээд унадаггүй юм .Чөдөр зангидахуй дор ухаан ухаан төвлөрч гарт
бяд суунам .Би чөдөр зангидах дуртай билээ. Аав минь хол ойрын хүнийг л унаанаас нь салгав даа
гэдэг сэн .Таны үг одоо ч миний чихэнд сонсогдном .Би хүүдээ энэ үгийг улбаалан захина .Хүн бүр өөр
өөрийн хүлэгтэй билээ .
2.Өгүүлбэрийг гишүүдээр ялган зурж тодорхойл
А.Торго шиг эр сурнаас хамгийн зөөлнийг нь сонгоно . б.Би хүүдээ энэ үгийг улбаалан захина .
3.Дараах үгийг үгийн бүтцээр задлан ялгаж тайлбарла . а. Зангидахыг б.төвлөрч
2. Тэмээ
Тэмээ бие өндөр болоод хүзүү ганагар ,нуруундаа нэг буюу хоёр бөхтэй ,голдуу ус ногоо сайтай
говьд амьдардаг .Ө нь сайн ,ихэвчлэн хүрэн улаан зүстэй ,хивдэг бод мал юм .Тэр дээд эрүүндээ хос
л
соёо ,хос үүдэн шүдтэй ,цөсний уутгүй ,цусны улаан цогцос нь зууван ,өөхнөөс тогтсон бөхтэй ,800 кг
жинтэй ,30-35 насалдаг ,10 гаруй хоног ус уухгүй байж чадна .Орсон буурын цээж уулын цээж шиг
өргөн зузаан агаад гэдэс нь уургын хуйв шиг нарийн чавчруу байдаг .Монголчууд эрт дээр үеэс тэмээ
морийг аян зам ,дайн байлдааны үед чухал хэрэгтэй гэж үздэг байсан учир морь ,тэмээ хулгайлах зэрэг
гэмт хэргийг хуульчлан гэсгээдэг байв . 1640 оны үед гаргасан “Монгол Ойрдын хууль”-д “Тэмээ
хулгайлбал 15 ес буюу морь 9 ес ,хонь 6 есөөр торгохоор заажээ
2. а.Тэмээний бие өндөр ,хүзүү ганагар ,голдуу говьд амьдардаг . б.Монголчууд эрт дээр үеэс тэмээ
,морийг аян замд ,дайн байлдааны үед хэрглэдэг байв .
3.а.торгохоор б. байлдааны
3.Д.Нацагдоржийн тухай
Аман зохиолын баялаг өв санг бичгийн уран зохиолд оновчтой ,бүтээлч ашиглаж чаддаг зохиолчийн
нэг нь Дашдоржийн Нацагдорж юм .Түүний зохиолуудад “Монголын залуучууд нүүрэндээ цогтой
,нүдэндээ галтай “, “Айсан хүн айл эвдэнэ “ , Унтахаасаа хэвтэх нь уухаасаа наргих нь “ , “Нохойд
халдвал хормойгүй ,ноёнд халдвал хонгогүй “ ,Бор гэртээ богд ,хар гэртээ хаан “гэх мэтээр ардын цэцэн
үгийг шууд авч хэрэглэсэн нь бий .
- 2.
Түүнээс гадна ардынцэцэн мэргэн үгийн хэлбэр маягийг дуурайн зохиосон “Хээрээр гэр хийх , хэцээр
дэр хийх “ ,Хөлөө хүрэх газар явж ,хэлээ хүрэхээр заргалдах “ гэсэн мэргэн үгийг ашиглаж
“Соёлыг гайхав “ өгүүллэгийн гол баатар тэрэгч Лувсангийн амьдрал ,үзэл санааны хувирлыг “Лувсан
хэдийгээр өсөх наснаас үхэр тэргээр нөхөр хийж ,эзгүй талаар гэр хийж дадсан боловч хөөрхий зайлуул
хүний үр тул амрах ,цадах цагийг юунд үл хүснэ “, “...хөл хүрэх газар явж ,ухаан хүрэх юмыг үзвэл эрдэм
соёл гэгч сайхан юм байна ...” гэж хэлсэн нь эх авсан ардын мэргэн үгээсээ илүү гүн гүнзгий ,шинэ
утгатай болжээ .
2. а.Д.Нацагдорж ардын аман зохиолын баялаг санг бүтээлчээр ашиглаж чадсан юм .
б.Тэр зарим зохиолууддаа ардын мэргэн үгийг шууд авч хэрэглэсэн юм .
3.а.зохиосон б. хэрэглэсэн
4.Цасны горхи
Уулын энгэрээр бяцхан горхи үсрэн дүүлж урсав ..Хаврын наран хөөсрөн урсах цовоо жаахан горхийг
баясан харна .Ээ ,ямар хурдан горхи вэ ?Тэр үсрэн дүүлж байгааг нь хараач хэмээн зүггүй салхи
шулганав .Би бүхнийг чадна .Яагаад гэвэл би чинь уулын горхи .Чулууг ч элээж ,модыг ч бөхийлгөн
урсгаж чадна аа хэмээн горхи дуу алдав .Ёо ёо .Намайг битгий урсгаач...Би ээжээсээ төөрчихнө гэж
сайрын бяцхан чулуунууд гуйв .Халуун наранд уулын энгэрийн цас хайлаад дуусав .Аальгүй бяцхан
горхи гэвч онгирон дуулсаар байв .Би хүчтэй ,би ачтай ,Хүү-хаа ,Хүүе-хаая .Цасны горхинд аюул тулж
ирснийг уулын гол мэджээ. Цасны горхины урсгал уулын голд хүрч чадалгүй газар шингэх байв .Уулын
гол боргион дэлээ цацруулан ,омголон хүлэг морин адил нэгэнтээ цовхрон урсгал нэмлээ .Савнаасаа
хальсан уулын гол бяцхан салаагаараа ээжийн гар шиг цасны горхийг хөтлөн урсгалд оруулав .Уулын гол
намуухан урсана . Харин цасны горхи урсгалд ороод өөрийн гайхалтай чадалтайг их голын хүмүүс
болоод байгаль дэлхийг ундаалах хувь тавиланайгаа гайхаж байлаа .
2. а.Уулын энгэрээр бяцхан горхи үсрэн дүүлж урсав .
б.Халуун наранд уулын энгэрийн цас хайлаад урсав .
3.а.дуулсаар б.урсгаж
5.Наран цаг
Монголчууд эсгий гэрийн бүрдэл хэсэг ,барих чиглэлийг наран цаг болгон ашиглаж ирсэн нь тэдний одон
орны мэдлэгтэй ихээхэн холбоотой юм . Тоононы цамхрааны яс мод нь ерэн градустай дөрвөн нумтай .Нум
бүрийг гучин градустай гурван хуруу модоор хуваасан нь цагийн зүүний хуваарьтай тэнцүү . Тоононы урдах
зургаан хэсэг нь өглөө ,бага үд ,үд дунд ,үд хэвийх ,нар таших ,бүрий болох цагтай тохирдог . гэр тус бүрийг
арван дөрвөн толгойтой дөрвөн ханатай гэж үзвэл тотгоны дээрх дөрвөн унииг хасаад жаран унь болно
.Унины углуурга ,нүх ,ханын толгойны хооронд зургаан градусын өнцөг үүсгэдэг нь минутын зүүний
хуваарьтай тохирдог . Нарны тусгалаар хэмжээлэн монголчууд гэрийнхээ үүдийг ташуу чиглэлтэй зүүн
урагшдуу хандуулж барьдаг нь зүг чигийг арван хоёр жилээр хуваадагтай нийцдэг .
2.а.Монголчууд гэрийг наран цаг болгон ашигладаг байв . б.Үүнд тэдний одон орны мэдлэг ихээхэн
холбоотой .
- 3.
3.а.чиглэлийг б.хуваарьтай
6.Өвгөн Балдангийн яриа
Сум ороод явж байтал замд нэг сайхан хүрэн бурантаг тааралддаг юм байна. Буугаад авчихсан чинь
дахиад тэмээгээ хэвтүүлж чаддаг юм биш. Хэчнээн оролдож ядаад бүр аргаа барахдаа явган ирлээ
шүү. Халтар дээсэн бурантгаас болж, хагас өртөө маажигнахдаа чи юу ойлгосон бэ? Гэж надаас асуу
л даа.
Би наян гуравтай. Харъя гэхэд нүд байхгүй, хазъя гэхэд шүд байхгүй, харайя гэхэд хөл байхгүй. Ер
нь юм бүхэн л сөнөж доройтож байх юм. Гэтэл хүний шунал гээч өтөлдөггүй гайхал байжээ.Ная
гарсан өвгөн надад дээсэн бурантаг бүү хэл алтан бурантаг ч хэрэггүй баймаар. Гэтэл болдоггүй юм
байжээ. Үгүй ер өө. Унасан тэмээгээ хэвтүүлчих тэнхээгүй байж бас олзонд дурлана. Ёох ѐох, хөл
хөл хажуулах минь.
Даалгавар 2. Өгүүлбэрийн гишүүдээр зурж тодорхойл.
А.Замд нэг их сайхан хүрэн бурантаг тааралддаг юм байна.
Б.Халтар дээсэн бурантгаас болж,хагас өртөө маажигналаа.
Даалгавар 3.Үг зүйн бүтцээр задалж тайлбарла.
А. Авчихсан Б. Хэвтүүлж
Сэдэв 2:
Даалгавар 1 Чээжээр бичих
7. Ширээ хүрэн
Нүүдлээр манайх ширээ хүрэндээ тооноо ачна.Хөхүүртэй айраг цалгимгүй намбатай зөөлөн алхаанд
нь хорол тооно маань бариатай юм шиг тэгшхэн явж харагддаг сан.Зэрэгцэж очоод харахад морьтой
хөтөлж яваа ээжийн толгой дээгүүр манант цэнхэр талын хаяа ширтэн алхаж байдаг сан.
Ерөөс миний хамгийн гайхдаг юм ширээ хүрний нүд.Ийм амгалан нүдтэй амьтан ертөнцөд ховор
байх.
Үхсэн ботгоо үе үе үнэрлэн,үлэмжийн тунгалаг нүднээсээ том том нулимс унаган буйлж зогсох
ингэн тэмээ харж,хагацал үзээгүй сэтгэлийн өнчрөл арилж,ханцуйгаараа нулимсаа шудран зогсоход
минь ширээ хүрэн дэргэд нь байгаа атлаа юу ч болоогүй юм шиг алсыг ширтэн зогсож байсан
сан.Учрал,хагацал хосолсон хорвоод сэтгэлийн хаттай явахыг ухаант адгуус минь надад сургаж
байж дээ.
Даалгавар 2.Өгүүлбэрийн гишүүдээр зурж тайлбарла.
А.Үлэмжийн тунгалаг нүднээсээ том том нулимс унаган буйлж зогсоно.
Б.Манайх ширээ хүрэндээ тооноо ачна.
Даалгавар 3.Үг зүйн бүтцээр задалж тайлбарла.
А.Хүрэндээ Б.Ханцуйгаараа
Даалгавар 1. Чээжээр бичих.
8. Дадал уул
Дадал уулынхаа барааг хараад,хамар шархирч дуугүй болов.Одоогоос тавин гурван жилийн өмнө
юм сан. Би тэгэхэд ямархан амьтан явлаа даа.Бууралхан Дадал минь буцаж л тандаа ирлээ.ар бэлээр
нь Тэнгэлиг горхин урсдагаараа л урсаж байна.Харин Дадал уул улам өвгөрчээ.Бургас торлогт
хучигдаж,ганга жалганд идэгдэж,үрчийж арчийж орхижээ хөөрхий .Ер энэ Дадал уулын ар хормой
Тэнгэлиг горхины хотгор хүрэн хөндийн салхи гагцхүү өнгөрч улирсан холын он жилүүдийг
- 4.
шивнэнэ.Тэр холын иймл хавраар нөмөрт нь сууж Дадал уулын оройг ширтэн ганцаар
санааширдаг асан бага сургуулийн минь дүнзэн байшингийн буурьт шарилж өвс урган
эдгэрч,хуучин сумын төвийн барилга байшин,айлуудын хашаа хороо хаана юу байсан нь нэгэнт
мартагдан,одоо хаваржиж буй ганц хоѐр айлын ядуухан дүр зураг уйтгар төрүүлнэ.Жаргалтай ч бага
нас минь гэхэд тиймхэн тэр холхийн холхи хавраар очиж хичээлээ давтдаг асан Шувуутын
энгэрийн боржин хад минь даанч танил.Хад чулуу боловч эрт өнгөрсөн хайрт хүнтэйгээ дахин
гэнэт уулзах адил нүдний нулимс бүрхүүлээд байхыг яанам билээ.
Даалгавар 2. Өгүүлбэрийн гишүүдээр зурж тайлбарла.
А.Хуучин сумын төвийн барилга байшин,айлуудын хашаа хороо мартагджээ.
Б.Хадны завсраас залуухан цагаан хус ургажээ.
Даалгавар 3.Үг зүйн бүтцээр задалж тайлбарла.
А.Хучигдаж Б.Мартагда
Сэдэв 4:
Даалгавар 1.Чээжээр бичих.
9. Толгодын цаана ингэ буйлна
Тэнгэр бүүдгэр. Элсний өнгө шарлан, энэхэн хэсэг газар удаан шаналж, уруул омголтсон лугаа адил
аа. Ингэн тэмээний гэгэлгэн буйлах дуун толгодын цаанаас нэгэн үе сонсогдож нэгэн үе замхарна.
Цагаан довцог улам ч хувхай харагдан, эхийнхээ дууг нэгэнт авсан ботго бутны ѐзоор хазлахаа
больж, толгодын цаадах эхдээ тавран очихыг хүснэ. Гэрийн дотор харанхуйвтар, авдар савыг тоос
даржээ. Дээвэр өндөлзөн өндөлзөх нь ямар нэгэнд яарсан мэт бөгөөд хүвэрхий уясан оосор гэрийн
туургыг пид пид балбана. Яндан хангир жингэр хавирахуй хошлонд хавчуулан босгосон уурганы
үзүүр салхинаа улина. Хойд овоон дээр гүйн гарвал тэнгэрийн хаяа бүүдийн алсын бараа үл үзэгдээд
энэхүү манан хөшгийг нэвтлэн холоо явчихмаар санагдана. Ингэн тэмээний гэгэлгэн буйлах дуун
нэгэн үе сонсогдож нэгэн үе замхарна.
Даалгавар 2. . Өгүүлбэрийн гишүүдээр зурж тайлбарла.
А. Ингэн тэмээний гэгэлгэн буйлах буйлах дуун толгодын цаанаас нэгэн үе сонсогдоно.
Б. Тэнгэрийн хаяа бүүдийн алсын бараа эс үзэгдэнэ.
Даалгавар 3.Үг зүйн бүтцээр задалж тайлбарла.
А.үзэгдээд Б.босгосон
Сэдэв 5:
Даалгавар 1.Чээжээр бичих
10. Амьтныг шинжихүй
Манай ард түмэн эрт үеэс амьтныг гадаад төрх, бие бүтэц, ааш араншин, амьдралын зүй тогтлыг
сонирхон ажиглаж, асар их мэдлэг, туршлага хуримтлуулжээ. Жишээлбэл: Чоно бол их муу
санаатай. Муу хүн чөлөөнд, Чоно бороонд гэдэгчлэн тэнгэр муудахаар хот хороо руу сэм гэтдэг.
Чоно бага үдийн орчим заавал унтана. Нэг нь харуулд гарна. Унтахын өмнө нэгээс хоѐр удаа оцойн
өндийж бараа харна. Байраа ойр ойрхон солино. Адууны бүтэн хомоол уугьж дуусах хугацаанд
бүрэн унтдаг. Гэж хашир анчид ярьдаг. Харин үнэг бол хагас хомоол уугьж дуусах зуур дугжирна.
Бөх унтсан үнэгний 2 чих нь хайчлах маягаар үргэлж хөдөлж байдаг гэж хууччуул ярьдаг билээ.
Зэрлэг гахай явдаг зам жимээсээ хазайх нь ховор, үнэг зальтай боловч мартамхай нь үлэмж. Ардууд
энэ мэт араншинг мэдэж ан гөрөөний ажилдаа ихэд ашигладаг байв.
Даалгавар 2. Өгүүлбэрийн гишүүдээр зурж тайлбарла.
А. Чоно бага үдийн орчим заавал унтана.
Б. Ардууд энэ мэт араншинг мэдэж ан гөрөөний ажилдаа ихэд ашигладаг байв.
3. а.Хайчлахад , б.Муудахад
- 5.
Дөрөв дүгээр ажил
1. Хоёр баганад байгаа өгүүлбэрийг харгалзуулан эсрэг утгатай эх ,өгүүлбэр бүтээгээрэй .
А.Бугын шагай булаастай 1.Зовлон дээр байгуулсан жаргал ба
Б.Ухаан төгс мэргэд нэг удаа үхэж ,түм дахин төрнө. 2.Далайн мэлхий худгийн багыг мэдэхгүй .
В.Ер хоёр хүн эвтэй бол төмөр хүрээ мэт бөх 3.Булган малгай сөхөөстэй . /цагаан төмс /
Г. Цадахад цагаан хурганы сүүл хатуу 4.Хорин хүн эвгүй бол эвдэрхий хүрээ мэт
Д.Худгийн мэлхий далайн ихийг мэдэхгүзй 5.Өлсөхөд өлөн бугын эвэр зөөлөн
Е.Зоосон дээр тулсан нөхөрлөл хэврэг 6.Ухаан мөхөс амьтад нэг удаа төрж түм дахин
үхнэ.
2.Эсрэг санаа бүхий хэлц хэллэгийг өгүүлбэрт оруулан утгыг нь тодруулаарай
- Уулын бугыг харж унасан бухаа гээх
-Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох
-Агт алдвал барьж болдог ,ам алдвал барьж болдоггүй
- Дуртайдаа туулай ,дургүйдээ мэлхий
3..Хэлц үгсийг утга тохируулан холбож ,гол санааг тайлбарла.
1.барилдахаасаа а.шүд хурц
2.хийхээсээ б.ганц хуруу дутуу
3.болсонд в.таахалзах
4.галзуурахад г.урт наслахгүй
5.дуугүй сууснаас д.сайн анд хэрэгтэй
6.ерөөснөөс е.сайн хөсөг хэрэгтэй
7.хэлснээсээ ѐ.илүү хэмжээтэй яв
8.итгэлийг олоход ж. хол явахгүй
9.эндүүг хэлэхэд з.шударга
10.их идсэнээр л.хээхэлзэх
11.ихэмсэг загнаснаар м.үнэнч
12.нүүдэллэхэд н.илүү ерөөлтэй
13.нөхөрлөхөд о.гэм гарахгүй
4 .Цэгийн оронд тохирох нөхцөлийг нөхөж утгыг тайлбарла.
А.Ухаан муут...ааш нь хэцүү Б. Өсөх...жаргал жаргал биш
Ажил сайт...амьдрал сайн Өтлөх...зовлон зовлон биш
В.Унаа сайт...явдал бүтэн Г. Хөдөлсөн...хөлс гоожих
Авгай сайт...нэр бүтэн Шунасан...шүлс гоожих
Д.Уурын мунхаг Е.Галаас айдаггүй нь шатах...тэмдэг
- 6.
Тавдугаар даалгавар
Дараах үгсийг монгол бичгээр бич . / 50 үг/
Агаар ,бараа/холын/ ,бийр , гол ,гууль,гүү ,гэнэт ,гэрээ ,дунд ,дүн,дүү ,дэд ,жишээ ,зүү ,найм ,нарийн
нулимс ,нуруу ,нуух ,нүгэл ,одоо ,өвдөг ,өвс ,өнөө ,өрх ,соёмбо ,сүү ,тор ,туулай ,түүх ,унд ,уурга ,үтэр ,үүр
/үүр цайх / ,хор/хорт бодис / ,хор /хор хөнөөл / ,хос ,худаг,хумс ,хутга ,хууль ,хүүхэд ,хүүхэн ,цагаан
,цэцэн ,чихэр ,шуудан,шүр эд /бараа/ ,ямар