SlideShare a Scribd company logo
1 of 5
Download to read offline
Ардын сурган хүмүүжүүлэх ёсзүй,ардын аман зохиолоос суралцахын учир

 Ерөнхий боловсролын сургуульд уранзохиолын хичээлийг зааж сургаж ирсний
охь манлай нь ардын сурган хүмүүжүүлэх ёсзүйн чухал хэрэглүүр болсон ардын
аман зохиол юм.

 Ардын дундаас тодрон гарсан сод ухаантан,сурган хүмүүжүүлэгч мэргэд нь
сурган хүмүүжүүлэх үзэл санаа,онол зарчим,арга туршлагаа хойч үедээ
дамжуулах ганц найдвартай арга нь аман зохиол байжээ.Иймд хүүхэд залуучуудыг
сурган хүмүүжүүлэх шилдэг сайн хэрэглүүр нь ардын аман зохиолыг заан сургах
явдал билээ.

 Манай ард түмэн үр хүүхдээ чухам ямар чанараар хүмүүжүүлбэл жинхэнэ хүний
дүр төрх төлөвшсөн иргэн болгох талаар:

   1. Дайнд баатар
      Далайд усч
   2. Номонд мэргэн
      Нойронд сэргэг
   3. Үйлэнд уран
      Үгэнд цэцэн
   4. Хуулинд шударга
      Хуриманд цовоо
   5. Дээдэст зусаргүй
      Доодост ширүүнгүй

Чанарыг биедээ шингээсэн хүн болгон хүмүүжүүлэхийг эрмэлзэж байсан юм.
Эдгээр дурдсан чанаруудыг эзэмшихэд тодорхой хэмжээ зааг тогтоосон байдаг.
Жишээ нь:

“Дайнд баатар бай” гэж сургах мөртлөө хүү минь хүний нутгийн чулууг битгий
өшигч, өөрийн гэрийн голомт доргидог юм гэж сургаж байсан нь хол ойрын улс
гүрэн рүү дайран довтлох хэрэггүй, харийн дайсан халдан ирвэл амь биеэ
хайрлалгүй эх нутгаа хайрлан хамгаалан тэмцэж дайнд баатар гэдгээ харуул гэсэн
санааг тусгасан байдаг.

“Хуриманд цовоо бай” гэж сургадаг нь “наадамд гурван даваатай, найранд гурван
дугараатай байсан” гэсэн үг юм. Гэхдээ хичнээн сайн дуучин байсан ч гэрт
гадаагүй гиншихийг муу чанар гэж үзэж “Үйлгүй хүүхэн дууламхай“ гэж шүүмжилдэг
байлаа.
Хүнд шингээх сайн чанар, арилган засвал зохих муу талыг эзэнд нь яаж ой ухаанд
нь ортол ойлгуулах вэ? гэдэг талаар ихээхэн ухааныг бодож боловсруулсан арга
барилтай байсан. Жишээ нь:

“Номонд мэргэн, нойронд сэргэг бай” гэж сургаад эрдэм ном хүний амьдралд ямар
их нөхөр түшиг болдог, түүнийг хэрхэн эзэмшиж болох, хэрэв эс сурваас ямаршуу
байранд хүрдгийг дараах байдлаар өгүүлсэн байдаг. Үүнд:

Усан далай булгаас эхтэй

Ухаан далай номоос эхтэй

“Эрхэм баян эрдэм

Эд хураахаар эрдэм хураа”,

“Эдээр биеэ чимэхээр

Эрдмээр биеэ чим “ гэж сургаад яаж сурах арга барилыг сануулан:

“Эрлийг сургаар олдог

Эрдмийг хичээлээр сурдаг” (Ардын зүйр цэцэн үг)

гэж сургамжилсан бол ном эрдэм эс сурваас:

Номгүй бандийн цээж харанхуй

Хоньгүй айлын хот харанхуй

Хойшоо харсан нүх харанхуй гэх буюу эсвэл

үхэргүй хүн намрын цагт гутамшиг

үргүй хүн үхэхийн цагт гутамшиг

Эрдэмгүй хүн номын газар гутамшиг гэж ертөнцийн гурван гутамшгийн нэг
болдгийг сургамжлан эрдэм ном хүний амьдралд гол зүйлийг заагч гэдгийг
харуулжээ.

Энэ бүхнээс ургуулан бодоход ардын аман зохиолын дотроос хүний хүмүүжлийн
холбоотой зүйр цэцэн үг, сургаал, үлгэр, домог зэргийг уншуулан судлуулах нь нэн
чухал.

Манай ард түмэн хүүхдийг хэдийнээс эхэлж хэрхэн яаж хүмүүжүүлж ямар хүн
болгох талаар:
“Өвгөн хүнд өргөмж хэрэгтэй

Залуу хүнд сургамж хэрэгтэй”-г бодолцон, хоёр хүн явбал нэг нь ах, нэг хүн явбал
малгай нь ах гэж үзээд ахаар нь сургуулж дүүгээр нь сонсгодог байна. Яаж
хүмүүжүүлэхийн хувьд бол:

“Цууд гарсан, цуурга эвдсэн” хүн болгохгүйн тулд

“Хайраа дотроо халаа гаднаа” байлган, “эрхийг сургахгүй бэрхийг сургаж, ”

“Аавын буйд хүнтэй танилцуулж, агтны буйд газар үзүүлэн” хүмүүжүүлж чадсан
байна. Ардын аман зохиолоор дамжуулан нилээд нягт нямбай боловсрогдсон
нийтээр хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэхийг чармайж ирсэн гол зүйл байдгийг
дурдъя. Үүнд:

   1. Хүүхдийг багаас нь ёс төрийг даган сонсдог хүн хүн болгохын тулд

   “Хүн ёс дагадаг, нохой яс дагадаг”

   “Журам мянган жилийнх юм шүү” гэдгийг мэдүүлэхийг чармайн

   “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал”

   “Номын ёсыг дагавал номхон төлөв” гэж сургаж иржээ.

   2. Манай ард түмэн дээр үеэс нааш эрдэм сурахын чадлыг ойлгон үр хүүхдээ
      эрдэм мэдлэгтэй, ертөнцийг таньж мэдсэн хүн болгохыг чухалчлан:
      “Эрхэм баян эрдэм мэдлэг” байдаг учраас
      “Эд хураахаар эрдэм хураа”
      “Эдээр биеэ чимснээс эрдмээр биеэ чим” гэж сургамжилсан. Яагаад гэвэл
      “Хүн удмаараа алдаршдаггүй ухаанаараа алдаршдаг” гэж тайлбарлан сайн
      хүн болъё гэвэл ном эрдэмд багаас нь уйгагүй суралц гэж сургаж ирсэн
      байна.
   3. Ажил хөдөлмөрийг хүндэтгэн:

   “Гар хөдөлбөл ам хөдөлнө ” гэж үр хүүхдээ ажилсаг хөдөлмөрч хүн болгон
   хүмүүжүүлэхийн тулд:

   “Залхуу хүн завагтаа хүрдэггүй”

   “Залхуугийн гадаа түлээгүй, залгидгийн гэрт хоолгүй” гэж шүүмжилсэн бол

   “Дээрх хүн суудлаа олохгүй бол доорх хүн гүйдлээ олохгүй” гэж хүнтэй эвсэг
   ажиллаж байхыг сургамжилсан бол

   “Малгайгаа аваад толгойгоо олдоггүй, махаа огтлоод амаа олдоггүй ”
гэж ажлын эв дүй муутай хүмүүс ажилд яаж ханддагийг дүрсэлсэн бол ажил үйлс
өмнө нь тулгараагүй үед хий сайрхан гайхуулж ажил болоход хэлсэндээ хүрэхгүй
зугтан зайлдаг бардам амтай ажилгүй хүмүүсийг:

“Харваагүй байхад мэргэн олон, барилдаагүй байхад бөх олон”

“Дайнгүй байхад баатар олон, дархангүй байхад модчин олон” гэж шоглон
өгүүлсэн байдаг.

   4. Олон жилийн турш эрхэмлэн хайрлаж ирсэн нэг чухал зүйл бол хувь хүн нэр
      төрөө өндөрт өргөж явах явдал байлаа.

Нэр гэдэг юу юм бэ? Нэрээ яагаад хайрлах ёстой юм бэ? Яаж хайралвал зохихыг
олон цэцэн үг сургаальд өгүүлсэн байдаг. Тухайлбал:

“Дуудах нэрийг эцэг эх нь өгдөг Дуурсах нэрийг өөрөө олдог”

“Нэр олох насных Нэр хугарах өдрийн хэрэг” байдаг юм шүү

“Хүн нэрээ Тогос өдөө хайрладаг”

“Сайн нэрийг хүсэвч, олохгүй Муу нэрийг хусавч арилахгүй”

Ер нь нэр их чухал. Учир нь хэлүүлж явах нэр, хэвтэж хоцрох яс юм. Иймээс

“Нэр хугарснаас Яс хугарсан нь дээр” гэж сургадаг байсан.

“Дээлийг шинэд нь, нэрээ цэвэрт нь” хайрлан гамнаж бай гэсэн нь одоогийн хүүхэд
залуусын ямагт санаж бодож явах ёстой сургаал юм.

   5. Үгийн хүмүүжүүлэх үнэ цэнийг өндөрт өргөн тавьж, ашигтай сургаал, сайн
      сайхан үг хүний ажил амьдралын замаа зөв сонгож өсөн дэвжихэд тус
      болдгийг

“Үг хатуу боловч амьдралд тустай, эм хашуун боловч аминд тустай” гээд

“Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш”

“Магтлаа гэж бүү баяс, мууллаа гэж бүү гунь” гэх юмуу

“Хагацашгүй сайн хань нөхөрт марташгүй муу үгийг бүү хэл” хэмээн сургамжилсан
бол үгийг ухаанаараа ойлгож чадах хүнд тодорхой эзэнтэй, улиглахгүй зөв хэлж
сургахыг аргачлан заасан байдаг. Жишээ нь:

“Хэлэх үгийг эзэнд нь, тавих морийг ижилд нь” ,

“Үг давтвал улиг, ном давтвал билиг”,
“Үг мэдэхгүй хүнд хэлсэн үг, үнсэнд хаясан сувд хоёр яг адил” гэснээр
тодорхойлогдоно.

   6. Хамт олонч үзлийг “Олны санаа оломгүй далай”,

“Олонтой бол баян, онцгой бол доён”,

“бүгдээр хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэх мэтээр хамт олноо
эрхэмлэн үздэг байжээ.

Энэ бүхнийг үр хүүхэддээ эзэмшүүлж чадвал үр хүүхэд маань ардын сурган
хүмүүжүүлэх ёс зүйн өв уламжлалаас суралцаж амьдрал ахуйдаа ажиллах,
амьдрах замаа сонгоход нь хувь нэмэр болох нь дамжиггүй билээ.

More Related Content

What's hot

зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөtsets_2
 
Ekhiin hubirgal
Ekhiin hubirgalEkhiin hubirgal
Ekhiin hubirgalhandmaa
 
монгол ардын аман зохиол (уран зохиол
монгол ардын аман зохиол (уран зохиолмонгол ардын аман зохиол (уран зохиол
монгол ардын аман зохиол (уран зохиолErdenetuya Galbadrah
 
титэм үг цуврал 1
титэм үг цуврал 1титэм үг цуврал 1
титэм үг цуврал 1Dorjsuren Ochir
 
магтаал
магтаалмагтаал
магтаалnara0314
 
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийхб. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийхOyuhai1127
 
монголын нуц товчооны тест
монголын нуц товчооны тестмонголын нуц товчооны тест
монголын нуц товчооны тестerka0903
 
эрийн гурван наадмын магтаал
эрийн гурван наадмын магтаалэрийн гурван наадмын магтаал
эрийн гурван наадмын магтаалBolopchimeg Bolopoo
 
онч мэргэн үгс
онч мэргэн үгсонч мэргэн үгс
онч мэргэн үгсMunguuzb
 
сургаал үг
сургаал үгсургаал үг
сургаал үгgganchimeg
 
монгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсмонгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсeuuganaa
 
эхийн утга санаа, дасгал
эхийн утга санаа, дасгалэхийн утга санаа, дасгал
эхийн утга санаа, дасгалshand1_Bondok
 
үзүүлэн
үзүүлэнүзүүлэн
үзүүлэнnansaaa
 
Өөрийгөө танихуй... http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
Өөрийгөө танихуй...  http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үүӨөрийгөө танихуй...  http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
Өөрийгөө танихуй... http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үүAdilbishiin Gelegjamts
 

What's hot (17)

Onhon ugenuud
Onhon ugenuudOnhon ugenuud
Onhon ugenuud
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
Ekhiin hubirgal
Ekhiin hubirgalEkhiin hubirgal
Ekhiin hubirgal
 
монгол ардын аман зохиол (уран зохиол
монгол ардын аман зохиол (уран зохиолмонгол ардын аман зохиол (уран зохиол
монгол ардын аман зохиол (уран зохиол
 
титэм үг цуврал 1
титэм үг цуврал 1титэм үг цуврал 1
титэм үг цуврал 1
 
магтаал
магтаалмагтаал
магтаал
 
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийхб. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
 
монголын нуц товчооны тест
монголын нуц товчооны тестмонголын нуц товчооны тест
монголын нуц товчооны тест
 
эрийн гурван наадмын магтаал
эрийн гурван наадмын магтаалэрийн гурван наадмын магтаал
эрийн гурван наадмын магтаал
 
онч мэргэн үгс
онч мэргэн үгсонч мэргэн үгс
онч мэргэн үгс
 
сургаал үг
сургаал үгсургаал үг
сургаал үг
 
оньһон үгэнүүд 11 наадам
оньһон үгэнүүд 11 наадамоньһон үгэнүүд 11 наадам
оньһон үгэнүүд 11 наадам
 
монгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсмонгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгс
 
эхийн утга санаа, дасгал
эхийн утга санаа, дасгалэхийн утга санаа, дасгал
эхийн утга санаа, дасгал
 
үзүүлэн
үзүүлэнүзүүлэн
үзүүлэн
 
үзүүлэн
үзүүлэнүзүүлэн
үзүүлэн
 
Өөрийгөө танихуй... http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
Өөрийгөө танихуй...  http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үүӨөрийгөө танихуй...  http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
Өөрийгөө танихуй... http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
 

Similar to Shvree aman zohiol

Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан
Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаанХүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан
Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаанbraving
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8azora14
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8azora14
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөtsets_2
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөUrnaa_o_o
 
багш
багшбагш
багшtnavka
 
энэтхэгийн ёс зүй11 angi
энэтхэгийн ёс зүй11 angiэнэтхэгийн ёс зүй11 angi
энэтхэгийн ёс зүй11 angiMonhjargal Tuul
 
Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ
Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛБ.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ
Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛbatnasanb
 
титэм үг
титэм үгтитэм үг
титэм үгbolortuul
 
Tcahim hicheel 5 urangua 85
Tcahim hicheel 5 urangua  85Tcahim hicheel 5 urangua  85
Tcahim hicheel 5 urangua 85urangua85
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөschool14
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөschool14
 
Niigmiin hugjil bdaalt
Niigmiin hugjil bdaaltNiigmiin hugjil bdaalt
Niigmiin hugjil bdaaltBayarmaa Anu
 
С.Мараа - Монголын түүхэн зохиол бүтээл, түүний хэрэглээ, үр өгөөж
С.Мараа - Монголын түүхэн зохиол бүтээл, түүний хэрэглээ, үр өгөөжС.Мараа - Монголын түүхэн зохиол бүтээл, түүний хэрэглээ, үр өгөөж
С.Мараа - Монголын түүхэн зохиол бүтээл, түүний хэрэглээ, үр өгөөжbatnasanb
 
ТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docxТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docxWE ME
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэгmaagii979797
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэгmaagii979797
 

Similar to Shvree aman zohiol (20)

Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан
Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаанХүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан
Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 
Лекц 8
Лекц 8Лекц 8
Лекц 8
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
багш
багшбагш
багш
 
энэтхэгийн ёс зүй11 angi
энэтхэгийн ёс зүй11 angiэнэтхэгийн ёс зүй11 angi
энэтхэгийн ёс зүй11 angi
 
Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ
Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛБ.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ
Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ
 
титэм үг
титэм үгтитэм үг
титэм үг
 
Tcahim hicheel 5 urangua 85
Tcahim hicheel 5 urangua  85Tcahim hicheel 5 urangua  85
Tcahim hicheel 5 urangua 85
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
 
Niigmiin hugjil bdaalt
Niigmiin hugjil bdaaltNiigmiin hugjil bdaalt
Niigmiin hugjil bdaalt
 
С.Мараа - Монголын түүхэн зохиол бүтээл, түүний хэрэглээ, үр өгөөж
С.Мараа - Монголын түүхэн зохиол бүтээл, түүний хэрэглээ, үр өгөөжС.Мараа - Монголын түүхэн зохиол бүтээл, түүний хэрэглээ, үр өгөөж
С.Мараа - Монголын түүхэн зохиол бүтээл, түүний хэрэглээ, үр өгөөж
 
ний
нийний
ний
 
ТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docxТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docx
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэг
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэг
 

Shvree aman zohiol

  • 1. Ардын сурган хүмүүжүүлэх ёсзүй,ардын аман зохиолоос суралцахын учир Ерөнхий боловсролын сургуульд уранзохиолын хичээлийг зааж сургаж ирсний охь манлай нь ардын сурган хүмүүжүүлэх ёсзүйн чухал хэрэглүүр болсон ардын аман зохиол юм. Ардын дундаас тодрон гарсан сод ухаантан,сурган хүмүүжүүлэгч мэргэд нь сурган хүмүүжүүлэх үзэл санаа,онол зарчим,арга туршлагаа хойч үедээ дамжуулах ганц найдвартай арга нь аман зохиол байжээ.Иймд хүүхэд залуучуудыг сурган хүмүүжүүлэх шилдэг сайн хэрэглүүр нь ардын аман зохиолыг заан сургах явдал билээ. Манай ард түмэн үр хүүхдээ чухам ямар чанараар хүмүүжүүлбэл жинхэнэ хүний дүр төрх төлөвшсөн иргэн болгох талаар: 1. Дайнд баатар Далайд усч 2. Номонд мэргэн Нойронд сэргэг 3. Үйлэнд уран Үгэнд цэцэн 4. Хуулинд шударга Хуриманд цовоо 5. Дээдэст зусаргүй Доодост ширүүнгүй Чанарыг биедээ шингээсэн хүн болгон хүмүүжүүлэхийг эрмэлзэж байсан юм. Эдгээр дурдсан чанаруудыг эзэмшихэд тодорхой хэмжээ зааг тогтоосон байдаг. Жишээ нь: “Дайнд баатар бай” гэж сургах мөртлөө хүү минь хүний нутгийн чулууг битгий өшигч, өөрийн гэрийн голомт доргидог юм гэж сургаж байсан нь хол ойрын улс гүрэн рүү дайран довтлох хэрэггүй, харийн дайсан халдан ирвэл амь биеэ хайрлалгүй эх нутгаа хайрлан хамгаалан тэмцэж дайнд баатар гэдгээ харуул гэсэн санааг тусгасан байдаг. “Хуриманд цовоо бай” гэж сургадаг нь “наадамд гурван даваатай, найранд гурван дугараатай байсан” гэсэн үг юм. Гэхдээ хичнээн сайн дуучин байсан ч гэрт гадаагүй гиншихийг муу чанар гэж үзэж “Үйлгүй хүүхэн дууламхай“ гэж шүүмжилдэг байлаа.
  • 2. Хүнд шингээх сайн чанар, арилган засвал зохих муу талыг эзэнд нь яаж ой ухаанд нь ортол ойлгуулах вэ? гэдэг талаар ихээхэн ухааныг бодож боловсруулсан арга барилтай байсан. Жишээ нь: “Номонд мэргэн, нойронд сэргэг бай” гэж сургаад эрдэм ном хүний амьдралд ямар их нөхөр түшиг болдог, түүнийг хэрхэн эзэмшиж болох, хэрэв эс сурваас ямаршуу байранд хүрдгийг дараах байдлаар өгүүлсэн байдаг. Үүнд: Усан далай булгаас эхтэй Ухаан далай номоос эхтэй “Эрхэм баян эрдэм Эд хураахаар эрдэм хураа”, “Эдээр биеэ чимэхээр Эрдмээр биеэ чим “ гэж сургаад яаж сурах арга барилыг сануулан: “Эрлийг сургаар олдог Эрдмийг хичээлээр сурдаг” (Ардын зүйр цэцэн үг) гэж сургамжилсан бол ном эрдэм эс сурваас: Номгүй бандийн цээж харанхуй Хоньгүй айлын хот харанхуй Хойшоо харсан нүх харанхуй гэх буюу эсвэл үхэргүй хүн намрын цагт гутамшиг үргүй хүн үхэхийн цагт гутамшиг Эрдэмгүй хүн номын газар гутамшиг гэж ертөнцийн гурван гутамшгийн нэг болдгийг сургамжлан эрдэм ном хүний амьдралд гол зүйлийг заагч гэдгийг харуулжээ. Энэ бүхнээс ургуулан бодоход ардын аман зохиолын дотроос хүний хүмүүжлийн холбоотой зүйр цэцэн үг, сургаал, үлгэр, домог зэргийг уншуулан судлуулах нь нэн чухал. Манай ард түмэн хүүхдийг хэдийнээс эхэлж хэрхэн яаж хүмүүжүүлж ямар хүн болгох талаар:
  • 3. “Өвгөн хүнд өргөмж хэрэгтэй Залуу хүнд сургамж хэрэгтэй”-г бодолцон, хоёр хүн явбал нэг нь ах, нэг хүн явбал малгай нь ах гэж үзээд ахаар нь сургуулж дүүгээр нь сонсгодог байна. Яаж хүмүүжүүлэхийн хувьд бол: “Цууд гарсан, цуурга эвдсэн” хүн болгохгүйн тулд “Хайраа дотроо халаа гаднаа” байлган, “эрхийг сургахгүй бэрхийг сургаж, ” “Аавын буйд хүнтэй танилцуулж, агтны буйд газар үзүүлэн” хүмүүжүүлж чадсан байна. Ардын аман зохиолоор дамжуулан нилээд нягт нямбай боловсрогдсон нийтээр хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэхийг чармайж ирсэн гол зүйл байдгийг дурдъя. Үүнд: 1. Хүүхдийг багаас нь ёс төрийг даган сонсдог хүн хүн болгохын тулд “Хүн ёс дагадаг, нохой яс дагадаг” “Журам мянган жилийнх юм шүү” гэдгийг мэдүүлэхийг чармайн “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” “Номын ёсыг дагавал номхон төлөв” гэж сургаж иржээ. 2. Манай ард түмэн дээр үеэс нааш эрдэм сурахын чадлыг ойлгон үр хүүхдээ эрдэм мэдлэгтэй, ертөнцийг таньж мэдсэн хүн болгохыг чухалчлан: “Эрхэм баян эрдэм мэдлэг” байдаг учраас “Эд хураахаар эрдэм хураа” “Эдээр биеэ чимснээс эрдмээр биеэ чим” гэж сургамжилсан. Яагаад гэвэл “Хүн удмаараа алдаршдаггүй ухаанаараа алдаршдаг” гэж тайлбарлан сайн хүн болъё гэвэл ном эрдэмд багаас нь уйгагүй суралц гэж сургаж ирсэн байна. 3. Ажил хөдөлмөрийг хүндэтгэн: “Гар хөдөлбөл ам хөдөлнө ” гэж үр хүүхдээ ажилсаг хөдөлмөрч хүн болгон хүмүүжүүлэхийн тулд: “Залхуу хүн завагтаа хүрдэггүй” “Залхуугийн гадаа түлээгүй, залгидгийн гэрт хоолгүй” гэж шүүмжилсэн бол “Дээрх хүн суудлаа олохгүй бол доорх хүн гүйдлээ олохгүй” гэж хүнтэй эвсэг ажиллаж байхыг сургамжилсан бол “Малгайгаа аваад толгойгоо олдоггүй, махаа огтлоод амаа олдоггүй ”
  • 4. гэж ажлын эв дүй муутай хүмүүс ажилд яаж ханддагийг дүрсэлсэн бол ажил үйлс өмнө нь тулгараагүй үед хий сайрхан гайхуулж ажил болоход хэлсэндээ хүрэхгүй зугтан зайлдаг бардам амтай ажилгүй хүмүүсийг: “Харваагүй байхад мэргэн олон, барилдаагүй байхад бөх олон” “Дайнгүй байхад баатар олон, дархангүй байхад модчин олон” гэж шоглон өгүүлсэн байдаг. 4. Олон жилийн турш эрхэмлэн хайрлаж ирсэн нэг чухал зүйл бол хувь хүн нэр төрөө өндөрт өргөж явах явдал байлаа. Нэр гэдэг юу юм бэ? Нэрээ яагаад хайрлах ёстой юм бэ? Яаж хайралвал зохихыг олон цэцэн үг сургаальд өгүүлсэн байдаг. Тухайлбал: “Дуудах нэрийг эцэг эх нь өгдөг Дуурсах нэрийг өөрөө олдог” “Нэр олох насных Нэр хугарах өдрийн хэрэг” байдаг юм шүү “Хүн нэрээ Тогос өдөө хайрладаг” “Сайн нэрийг хүсэвч, олохгүй Муу нэрийг хусавч арилахгүй” Ер нь нэр их чухал. Учир нь хэлүүлж явах нэр, хэвтэж хоцрох яс юм. Иймээс “Нэр хугарснаас Яс хугарсан нь дээр” гэж сургадаг байсан. “Дээлийг шинэд нь, нэрээ цэвэрт нь” хайрлан гамнаж бай гэсэн нь одоогийн хүүхэд залуусын ямагт санаж бодож явах ёстой сургаал юм. 5. Үгийн хүмүүжүүлэх үнэ цэнийг өндөрт өргөн тавьж, ашигтай сургаал, сайн сайхан үг хүний ажил амьдралын замаа зөв сонгож өсөн дэвжихэд тус болдгийг “Үг хатуу боловч амьдралд тустай, эм хашуун боловч аминд тустай” гээд “Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш” “Магтлаа гэж бүү баяс, мууллаа гэж бүү гунь” гэх юмуу “Хагацашгүй сайн хань нөхөрт марташгүй муу үгийг бүү хэл” хэмээн сургамжилсан бол үгийг ухаанаараа ойлгож чадах хүнд тодорхой эзэнтэй, улиглахгүй зөв хэлж сургахыг аргачлан заасан байдаг. Жишээ нь: “Хэлэх үгийг эзэнд нь, тавих морийг ижилд нь” , “Үг давтвал улиг, ном давтвал билиг”,
  • 5. “Үг мэдэхгүй хүнд хэлсэн үг, үнсэнд хаясан сувд хоёр яг адил” гэснээр тодорхойлогдоно. 6. Хамт олонч үзлийг “Олны санаа оломгүй далай”, “Олонтой бол баян, онцгой бол доён”, “бүгдээр хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэх мэтээр хамт олноо эрхэмлэн үздэг байжээ. Энэ бүхнийг үр хүүхэддээ эзэмшүүлж чадвал үр хүүхэд маань ардын сурган хүмүүжүүлэх ёс зүйн өв уламжлалаас суралцаж амьдрал ахуйдаа ажиллах, амьдрах замаа сонгоход нь хувь нэмэр болох нь дамжиггүй билээ.