МОНГОЛ УЛСЫН ХҮНСНИЙ НОГООНЫ ИМПОРТЫГ
БУУРУУЛАХ БОЛОМЖ
Гантуяа.Ш1
, Солонго.Х2
1
ХААИС-ийн харъяа УГТСЭШХ-ийн Агроэкологи-Бизнесийн
сургууль, НББ-III ангийн оюутан
2
ХААИС-ийн харъяа УГТСЭШХ-ийн Агроэкологи-Бизнесийн
сургууль, багш, soko978@yahoo.com
Хураангуй:
ХАА-н салбар нь хүнсний болон хөнгөн үйлдвэрийн салбарыг түүхий эдээр
хангаж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангахад
чухал үүрэг гүйцэтгэдэг. Манай улсын ГТ-н үйлдвэрлэл ДНБ-ний 4-5%-ийг хангадаг
бөгөөд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр энэ хэмжээг нэмэгдүүлэх
боломжтой юм. Хүнсний ногооны үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд өссөөр байгаа ч
дотоодын нийт хэрэглээний 60 орчим хувийг дотоодын үйлдвэрлэлээр, үлдсэнийг
импортын хүнсний ногоогоор хангаж байна. Байцаа, сонгино, сармис, лууван,
манжингийн импортын 97-98 хувийг дан ганц БХНАУ-аас импортолж байгаа нь
хүнсний ногооны хэрэглээ ганц улсаас хараат байдалтай байгааг харуулж байна.
Энэ нь цаашлаад манай улсын хүнсний аюулгүй байдалд нөлөөлж болох юм.
Сүүлийн жилүүдэд ногоочдыг төр засгийн зүгээс дэмжин анхаарч байгаа ч
импортын хүнсний ногоо зах зээлд жин дарсан хэвээр байна. Цаашид
тариаланчид, төр засгийн зүгээс хамтран ажилласнаар хүнсний ногооны
үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, импортыг бууруулах бүрэн боломжтой юм.
Түлхүүр үг:
Хүнсний ногоо үйлдвэрлэл, хүнсний ногооны хэрэглээ, хүнсний ногооны
импорт
Оршил:
Аливаа улс орны аюулгүй байдлын чухал чиглэлийн нэг нь эрүүл хүнсээр
хүн амаа хангах зорилго байдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд хөдөө аж ахуй,
түүний дотор хүнсний ихэнх бүтээгдэхүүн болон зарим эх үүсвэрийг нь бэлтгэдэг
газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай.
Монгол улс уналтанд ороод байсан газар тариалангийн салбараа “Атарын
гуравдугуур аян” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сэргээж чадсан. Монгол улсын газар
тариалангийн салбарын үйлдвэрлэлт сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөөр байгаа
боловч “Атрын гуравдугаар аян” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн жилүүдэд төр засгийн
зүгээс болон тариланчид үр тариа, төмсний тариалалтанд ихээхэн анхаарч ирсэн
ч хүнсний ногоо, тэжээлийн ургамлын тариалалтад дорвитой өөрчлөлт гарахгүй
байна. Өнөөгийн байдлаар Монгол улсын газар тариалан улаан буудай, төмсний
хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах бүрэн боломжтой болсон боловч
хүнсний ногооны 50-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна.
Өөрөөр хэлбэл нийт хүнсний ногооны дотоодын хэрэгцээний 40-50-аад
хувийг импортын хүнсний ногоогоор хангаж байгаа нь манай улсын хувьд хүнсний
ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлага зүй ѐсоор тавигдаж байгааг
харуулж байна.
Иймд хүнсний ногооны үйлдвэрлэлийн өнөөгийн байдлыг судалсны үндсэн
дээр үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, импортыг бууруулах боломжийг илрүүлэх
зорилгоор уг судалгааны ажлыг хийлээ.
Үндсэн хэсэг:
Монгол улсын газар тариалангийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл жил бүр
өсч байгаа ч өсөлтийн түвшин харьцангуй хэлбэлзэлтэй байна. Сүүлийн 10
жилийн байдлаар ДНБ-ний 4%-5%-ийг, хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүн
үйлдвэрлэлийн 13%-25%-ийг газар тариалангийн салбар хангаж иржээ (Хүснэгт1).
Хүнсний хэрэглээний ихэнх хувийг эзэлдэг газар тариалангийн бүтээгдэхүүний
үйлдвэрлэл нийт үйлдвэрлэлийн 4-5%-ийг эзэлж байгаа нь нилээд хангалтгүй
үзүүлэлт бөгөөд хүнсний ногооны үйлдвэрлэлийг эрчимтэй нэмэгдүүлснээр газар
тариалангийн нийт үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжтой юм. Гэвч хүнсний ногоо
нь гар ажиллагаа, ажиллах хүч ихээр шаарддаг учраас механикжуулалтын
асуудлаас болоод үйлдвэрлэлээ хангалттай хэмжээнд хүртэл нэмэгдүүлж
чадахгүй байна.
ГТ-ийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл (2005 оны зэрэгцүүлэх үнээр сая.төг)
Хүснэгт 1
Он ДНБ
ХАА-н нийт
бүтээгдэхүүн
үйлдвэрлэлт
ГТ-н нийт
бүтээгдэхүүн
үйлдвэрлэлт
ДНБ-д эзлэх
ГТҮ-ийн
хувийн жин
ХААБҮ-д эзлэх
ГТҮ-ийн хувийн
жин
2004
2 591
592.8 691 392.8 113 629.1 4.38 16.43
2005
2 779
578.3 851 704.1 113 226.7 4.07 13.29
2006
3 017
425.8 928 515.3 142 775.1 4.73 15.38
2007
3 639
987.7 1 066 837.6 147 132.7 4.04 13.79
2008
3 963
960.0 1 143 404.7 181 062.1 4.57 15.84
2009
3 913
673.2 1 208 323.5 206 668.7 5.28 17.10
2010
4 162
784.9 1 015 261.3 216 112.6 5.19 21.29
2011
4 891
840.4 1 034 801.8 264 666.8 5.41 25.58
2012
5 498
482.4 1 349 277.8 284 119.8 5.17 21.06
2013
6 144
175.3 1 498 417.7 248 134.3 4.04 16.56
Манай улсын нийт тариалалт хийсэн талбай сүүлийн жилүүдэд тасралтгүй
өссөөр байгаа ч үүний 2-3 хувьд л хүнсний ногоо тариалсан байна. Хүнсний ногоо
тариалсан талбай мөн өссөн үзүүлэлттэй байгаа ч өсөлтийн түвшин харьцангуй
хэлбэлзэлтэй байгаа нь харагдаж байна. 2013 оны байдлаар нийт тариалсан
талбайн 2%-д буюу 8300 га талбайд хүнсний ногоо тариалж 101.8 мян.тн ургац
хураан авсан нь өснөх жилээс 2.93%-иар өссөн төдийгүй сүүлийн 10 жилийн
хамгийн өндөр ургацын хэмжээ болжээ. (Хүснэгт 2)
Хүнсний ногоо тариалсан талбай, хураасан ургац
Хүснэгт 2
Он
Нийт
тариалсан
талбай
( га)
Хүнсний ногоо
тариалсан
талбай
( га)
Тариалсан
талбайн
өсөлт ( %)
Нийт
тариалсан
талбайд
хүнсний
ногооны
талбайн эзлэх
хувь
Хураасан
ургац
(мян.тн)
Ургацын
өсөлт
( %)
2004 200 498.3 4 918.5 2.45 49.2
2005 189 548.7 5 887.9 19.71 3.11 64.2 30.49
2006 162 040.2 5 882.6 -0.09 3.63 70.4 9.72
2007 202 729.3 6 134.5 4.28 3.03 76.4 8.46
2008 192 495.7 6 409.9 4.49 3.33 78.6 2.88
2009 282 167.7 6 517.9 1.68 2.31 78.0 -0.76
2010 315 295.1 7 032.2 7.89 2.23 82.3 5.51
2011 345 935.0 7 793.0 10.82 2.25 99 20.29
2012 379 761.2 7 854.2 0.79 2.07 98.9 -0.10
2013 415 400.0 8 300.0 5.68 2.00 101.8 2.93
Эх үүсвэр: Монгол улсын стастистикийн эмхэтгэл 2007-2013 он
Хүнсний ногооны нийт үйлдвэрлэлийг хүнсний ногооны төрлөөр авч үзвэл
байцаа, лууван, манжингийн үйлдвэрлэл нилээд хувийг эзэлж байна. Хүнсний
ногооны нийт үйлдвэрлэлд эзлэх байцааны хувийн жин 2004 оноос тасралтгүй
буурсаар 28.1-20.2%-д хүрсэн бол лууван үйлдвэрлэл харьцангуй өсч 28.8-33.9%-
д, манжингийнх харьцангуй тогтвортой 24%-тай байсан байна. (Зураг 1)
Хүнсний ногоо үйлдвэрлэлт , мян.тн (хүнсний ногооны төрлөөр)
Зураг 1
Эх үүсвэр: Монгол улсын статистикийн эмхэтгэл 2004-2013 он
Манай улсын импортын бүтцэд хүнсний бараа, тэр дундаа газар
тариалангийн бүтээгдэхүүн багагүй хувийг эзэлдэг. Зарим нэр төрлийн хүнсний
ногоог дотооддоо багагүй хэмжээгээр үйлдвэрлэдэг ч дотоодын хэрэгцээгээ бүрэн
дүүрэн хангаж чадах хэмжээнд хүрдэггүй. Энэ нь манай улсын газар тариалангийн
үйлдвэрлэл дэлхийн газар тариалан үйлдвэрлэлийн эрсдэлтэй бүс нутагт оршдог,
байгаль цаг уурын нөлөөлөл ихтэй, уг салбарт оруулах хөрөнгө мөнгө дутагдалтай,
шинэ техник, тоног төхөөрөмжийг хангалттай хэмжээгээр нийлүүлж чаддаггүй
зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж байна. Сүүлийн 10 жилийн хүнсний ногооны нийт
хэрэглээ, импортын статистик мэдээнээс харвал хүнсний ногооны нийт хэрэглээ
2009-2012 онуудад тасралтгүй өссөн ч 2013 онд өмнөх оноосоо 5.6%-иар буурсан
байна. Нийт хэрэглээний 40-45 хувийг импортын хүнсний ногоогоор хангаж ирсэн
ба байцаа, сонгино, сармис, улаан лоолийн импортын хэмжээ нийт хэрэглээний
50%-иас их байна. Тухайлбал 2013 онд нийт байцааны хэрэглээний 52.9% буюу
23.1 мян.тн, 3617.0 мянган ам.долларын байцаа импортоор оруулсны 99.8% нь
БНХАУ-д, үлдсэн нь БНСУ, ОХУ-д ноогдож байна.
Сонгино, сармисны импортын 97-98 хувийг БНХАУ-аас, үлдсэн багахан
хэсгийг Казахстан, ОХУ, Нидерланд, БНСУ-аас оруулж ирдэг байна. 2013 онд нийт
0
20
40
60
80
100
120
2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013
Бусад 1.9 1.6 2.6 2.9 4.3 3.9 3.7 4.4 4.4 2.8
Тарвас, гуатан 3.3 4.7 4.5 5.3 6.5 4.9 3.9 7.5 6.4 5.4
Улаан лооль 1.7 1.8 2.3 2.4 2.8 1.4 1.6 2.4 2.1 2.5
Өргөст хэмх 2 2.4 2.9 2.9 2.8 3.1 3.4 4.4 3.7 4.3
Сонгино 1.7 2.8 3 3.4 4 3.9 5.4 5.5 5.5 9.3
Лууван 12.8 20.9 21.8 22.5 23.5 22.5 24.4 29.5 32.8 34.5
Манжин 11.8 14.7 14.8 16.4 16.6 19.3 22 24.4 23.8 22.4
Байцаа 13.8 14.9 18.5 20.6 18.1 19 17.9 20.9 20.2 20.6
13.8 14.9 18.5 20.6 18.1 19 17.9 20.9 20.2 20.6
11.8 14.7 14.8 16.4 16.6 19.3 22 24.4 23.8 22.412.8
20.9 21.8 22.5 23.5 22.5 24.4
29.5 32.8 34.5
16.2 мян.тн, 2782.0 мянган ам.долларын сонгино, сармис импортоор орж ирсний
15.8 мян.тн буюу 97.7% нь БНХАУ-д ноогдож байна. Лууван, манжингийн хувьд
импортын хэмжээ 2011 оноос харьцангуй буурч 2013 онд 10.4 мян.тн-д хүрсэний
99.9% нь БНХАУ-аас, үлдсэн нь БНСУ, ОХУ-аас орж иржээ. Өөрөөр хэлбэл 1516.2
мянган ам.доллар лууван, манжингийн импортоор гадагш гарсан байна.
Дээрхээс харахад хүн амын хэрэглээнд голлох байр эзэлдэг хүнсний
ногооны дийлэнх хэсэг нь БНХАУ-аас орж ирдэг нь харагдаж байна. Хүнсний
аюулгүй байдлын асуудал дэлхий нийтийн асуудал болоод байгаа өнөө үед
жилийн дөрвөн улиралд импортын хүнсний ногоо хэрэглэдэг манай улсын хувьд
хүнсний аюулгүй байдлын асуудалд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй.
Хүнсний ногооны нийт хэрэглээ, бүтцээр
Хүснэгт 3
Бүтээгдэхүү
ний нэр
Нийт хэрэглээ, мян.тн Импорт, мян.тн
Нийт хэрэглээн дэх
импортын хувийн жин
200
9
201
0
201
1
201
2
201
3
200
9
201
0
20
11
20
12
20
13
20
09
20
10
20
11
20
12
20
13
Байцаа
38.
8
43.
0
54.
7
54.
7
43.
7
19.
8
25.
1
33.
8
34.
5
23.
1
51.
0
58.
5
61.
8
63.
0
52.
9
Лууван,
манжин
56.
9
56.
5
74.
3
75.
0
67.
3
15.
1
10.
1
20.
4
18.
5
10.
4
26.
6
17.
9
27.
5
24.
6
15.
5
Сонгино,
сармис
15.
3
20.
4
21.
2
16.
7
25.
5
11.
2
14.
6
15.
1
10.
5
16.
2
73.
3
71.
4
71.
3
62.
7
63.
5
Өргөст хэмх 4.0 4.7 5.5 5.0 5.5 1.0 1.4 1.1 1.3 1.2
24.
0
29.
4
20.
4
25.
9
21.
8
Улаан
лооль 4.1 5.6 4.9 5.6 6.1 2.7 4.0 2.5 3.5 3.6
65.
4
71.
9
51.
7
62.
6
59.
0
Тарвас, гуа,
хулуу 6.6 4.9 9.0
12.
3
12.
3 1.6 1.0 1.5 5.8 6.9
24.
8
20.
3
16.
9
47.
6
56.
1
Бусад ногоо 4.4 5.3 9.5
10.
7 9.5 0.9 2.0 5.6 7.0 6.7
19.
4
37.
4
59.
1
65.
6
70.
5
нийт
130
.2
140
.5
179
.1
180
.0
169
.9
52.
3
58.
3
80.
1
81.
1
68.
1
40.
2
41.
5
44.
7
45.
1
40.
1
Хүнсний ногооны нийт хэрэглээ, бүтцээр
Зураг 2
Нэг хүнд ноогдох жилийн хүнсний ногооны хэмжээ 2009 оноос жил бүр
өссөөр 2013 онд 36.4 кг-д хүрчээ (Зураг3). “Монгол хүний хүнсний хэрэглээнд мах,
гурилан бүтээгдэхүүн зонхилж, эрдэс, амин дэмийн гол эх үүсвэр болох жимс,
хүнсний ногоо бага хувийг эзэлдэг хэвээр, хүний хоногийн дундаж илчлэгээс эмзэг
бүлгийн хүн 33%-иар бага илчлэгтэй хоол, хүнс хэрэглэж байна” гэж “Хүнсний
баталгаат байдал” үндэсний хөтөлбөрт дурьдсан байдаг. Манай улс хүнсний
ногооныхоо нилээдгүй хэсгийг импортоор оруулж ирдэг ч нэг хүний жилийн
хүнсний ногооны хэрэглээ НҮБ-ийн ХХААБ-аас тогтоосон физиологийн норм болох
75 кг-д хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл физиологийн нормын 48%-ийг л хангаж
байгаа юм.
Нэг хүнд ноогдох хүнсний ногоо (кг)
Зураг 3
0%
50%
100%
2009 2010 2011 2012 2013
40.2 41.5 44.7 45.1 40.1
59.8 58.5 55.3 54.9 59.9
Дотоодын
үйлдвэрлэл
Импорт
Эх үүсвэр: Монгол улсын статистикийн эмхэтгэл 2004-2013 он
Манай улсын хүнсний ногооны үйлдвэрлэлд дараах асуудлууд тулгамдаж байна.
- Дотоодын хөрсөнд ургасан хүнсний ногооны зах зээлийн үнэ импортын
ногооноос өндөр үнэтэй байдаг. Импортын хүнсний ногоо тээврийн зардал, гааль,
бусад татвар зэрэг олон шат дамжлагаар дамжин хэрэглэгчдийн гарт хүрдэг ч
дотоодын хүнсний ногооны үнээс бага байдаг. Хүнсний ногооны үнийг ажилчдын
цалин, хөлс, үрийн үнэ, бордоо, техник, тоног төхөөрөмжийн үнэ, тээвэрлэлтийн
зардал, худалдаалах газрын түрээс, зуучлагчын хөлс гэсэн зардлууд бүрдүүлж
байгаа байгаа ба манай улсын хүнсний ногооны үйлдвэрлэлийн механикжилтын
түвшин доогуур учраас гар ажиллагаа их шаарддаг, техник, тоног төхөөрөмжийн
үнэ өндөр байдаг, зарим нэг төрлийн үрийг дотоодоосоо хангах боломжгүй, эцсийн
хэрэглэгчид хүрэхийн тулд олон шат дамжлага дамждаг зэрэг шалтгааны улмаас
зах зээлд өндөр үнээр борлуулагддаг. Энэ нь эргээд хэрэглэгч импортын хүнсний
ногоо худалдан авах үндсэн шалтгаан болдог. Хүнсний ногооны үнэ хямдарвал
хэрэглээ ч нэмэгдэх болно.
- Хүнсний ногооны нэр төрөл, цөөн, тариалалт бага байна. Дотоодод тариалж
байгаа хүнсний ногооны нэр төрөл цөөн, байцаа, манжин, лууван, өргөст хэмх
зэрэг өргөн хэрэглээний хүнсий ногоогоор хязгаарлагдаж хүнсний нарийн ногооны
үйлдвэрлэл маш бага хэмжээтэй байна.
- Техник, тоног төхөөрөмж дутагдалтай байна. Манай улсад төмс, хүнсний
ногоо тариалдаг 75000 өрх байдаг ба эдгээр нь аж ахуй нэгжийн зохион
байгуулалтанд ороогүй, санхүүгийн хувьд хязгаарлагдмал байдаг учир хэрэгцээт
тоног төхөөрөмжөө худалдан авч чаддаггүй. Жижиг аж ахуй учир төр засгийн
19.5
25
27.3 29.2 29.6 28.8 30
35.5 36.2 36.4
2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013
тусламж, дэмжлэгийг авахад хүндрэл учирдаг зэрэг нь хүнсний ногооны
тариалалтыг нэмэгдүүлэхэд саад учруулж байна.
- Бордооны үнэ өндөр учир тариаланчид тэр бүр авч хэрэглэж чадахгүй
байна. Дэлхийд бордооны үйлдвэргүй 50 орон байдгийн нэг нь манай улс. Газар
тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай бордоогоо гаднаас импортоор авч
хэрэглэдэг. Энэ нь нэг талаар өндөр үнэтэй, нөгөө талаар чанарын хувьд
асуудалтай байдаг. Хүнсний ногоо тариалагчид нь ихэндээ жижиг аж ахуй нэгж
байдаг учир импортын өндөр үнэтэй бордоог тэр бүр авч чаддаггүй нь хураан авах
ургацын хэмжээнд багагүй нөлөөлж байна.
- Хүнсний ногоо хадгалах агуулахын хангамж муу байна. Улсын хэмжээнд
нийт 180 мян.тн-ын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгаа бөгөөд
төмс, хүнсний ногооны нийт үйлдвэрлэлтийг харвал энэ нь нилээд дутагдалтай
байгаа юм. Агуулах, зоорь дутагдалтайгаас тариаланчид хураасан ногоогоо намар
ногоо элбэг байхад хямд үнээр зах зээлд нийлүүлдэг ба энэ нь тариаланчдын
ашгийг бууруулж, хүнсний ногоо тариалах сонирхлыг багасгахад хүрдэг.
- Хүнсний ногооны үрийн хангамж дутагдалтай байна. Монгол төмс
хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнд байцаа, хүрэн манжин, шар
лууван, өргөст хэмхийн үрийг дотооддоо 100% хангахуйц хэмжээнд үйлдвэрлэж
байгаа ч бусад төрлийн хүнсний ногоо, ялангуяа хүнсний нарийн ногооны үрийн
хангамж муу байна.
Дүгнэлт:
- Газар тариалангийн үйлдвэрлэлт ДНБ-ний 4%-5%-ийг, хөдөө аж ахуйн нийт
бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 13%-25%-ийг үйлдвэрлэж байна. Цаашдаа хүнсний
ногооны үйлдвэрлэлтийг эрчимтэй нэмэгдүүлэх замаар нийт үйлдвэрлэлийг
нэмэгдүүлэх боломжтой юм.
- Зарим нэр төрлийн хүнсний ногооны үйлдвэрлэлд төр засгийн зүгээс
бодлогын арга хэмжээ авахгүй бол дотоодын нийт хэрэгцээний 50%-аас дээшийг
бид импортоор оруулж ирсэн ногоогоор хэрэгцээгээ хангахад хүрсэн байна. Энэ нь
манай улсын хүнсний аюулгүй байдалд муугаар нөлөөлөх магадлалтай юм.
Тухайлбал, улаан лооль, сонгино, сармис, байцааны хувьд нийт хэрэглээний
талаас дээшийг импортоор орж ирсэн ногоогоор хангаж байгаа бөгөөд энэ нь
дотооддоо үйлдвэрлэсэн хэмжээнээс 1-2 дахин их байгаа юм. Энэ нь манай улс
хүнсний ногооны үйлдвэрлэлд авч увуулж байгаа арга хэмжээгээ идэвхижүүлэх
шаардлагатай байгааг харуулж байна.
- Импортоор орж байгаа нийт хүнсний ногооны (тухайлбал, лууван, манжин,
сонгино, сармис, байцаа) импортын 97-99 хувь БНХАУ-аас орж ирж байгаа нь
хүнсний ногооны импорт нэг улсаас хамааралтай байна гэж дүгнэж болохоор
байна.
- Хүнсний ногооны нэр төрөл, цөөн, дотоодын хөрсөнд ургасан хүнсний
ногооны зах зээлийн үнэ импортын ногооноос өндөр үнэтэй, хүнсний ногооны үр,
техник, тоног төхөөрөмж, агуулахын хангамж муу байгаа зэрэг шалтгаанаас
дотоодын хүнсний ногооны үйлдвэрлэл бага байна.
Монгол улсын Үндэсний хөгжлийн цогц бодлогын ХАА, хүнсний үйлдвэрлэлийн
хөгжлийн бодлогод “Хөдөө аж ахуй, хүнсний салбарын зах зээлд өрсөлдөх
чадварыг нэмэгдүүлэх, эрсдэл даах чадавхийг бэхжүүлэх замаар орчин үеийн
хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлж, хүн амын гурил, мах,
сүү, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж,
хүртээмж, чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг сайжруулна” гэж заасан байдаг.
Иймд хүнсний ногоо үйлдвэрлэлийг цаашид нэмэгдүүлэхийн тулд дараах арга
хэмжээг авч явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:
- Хүнсний ногоо үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ногоочдыг
усалгааны болон талбайн бага оврын тоног төхөөрөмжөөр хангах.
- Хүнсний ногооны нэр төрлийг олшруулж, агуулах, зоорийг нэмэгдүүлэх,
тэдгээрийг оновчтой байршуулах.
- Хамгаалалттай хөрсний тариалалтыг нэмэгдүүлэх, хүлэмжийн ногоо
тариалахад тусламж, дэмжлэг үзүүлэх.
- Чанарын шаардлага хангасан үр, бордоогоор хүнсний ногоо тариалагчдыг
хангах, хөнгөлттэй үнээр нийлүүлэх.
- Тариаланчдыг урт хугацаатай, хүү багатай зээлд хамруулах.
Ашигласан ном сурах бичиг:
1. Монгол улсын статистикийн эмхэтгэл 2004-2013 он
2. Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам “Салбарын статистик
үзүүлэлтүүд”, УБ 2011 он
3. Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Хөдөө Аж Ахуйн Газар, Хөдөө ахуйн
үйлдвэрлэлийн агро механикжилтийн жилийн эцсийн тайлан, УБ 2000 он
4. Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны хөгжлийн хүрсэн төвшин, цаашдын
зорилт УБ 2010 он
5. ХХААХҮЯ, Монгол фермер атрын 50 жилд, Монгол тариалангийн соѐлыг
хөгжүүлсэн хагас зуун жилд, УБ 2009
Ашигласан вэб сайт:
1. www.mofa.gov.mn
2. www.masm.gov.mn
3. www.nso.mn
4. www.forum.mn

Монгол улсын хүнсний ногооны импортыг бууруулах боломж

  • 1.
    МОНГОЛ УЛСЫН ХҮНСНИЙНОГООНЫ ИМПОРТЫГ БУУРУУЛАХ БОЛОМЖ Гантуяа.Ш1 , Солонго.Х2 1 ХААИС-ийн харъяа УГТСЭШХ-ийн Агроэкологи-Бизнесийн сургууль, НББ-III ангийн оюутан 2 ХААИС-ийн харъяа УГТСЭШХ-ийн Агроэкологи-Бизнесийн сургууль, багш, soko978@yahoo.com Хураангуй: ХАА-н салбар нь хүнсний болон хөнгөн үйлдвэрийн салбарыг түүхий эдээр хангаж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Манай улсын ГТ-н үйлдвэрлэл ДНБ-ний 4-5%-ийг хангадаг бөгөөд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр энэ хэмжээг нэмэгдүүлэх боломжтой юм. Хүнсний ногооны үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд өссөөр байгаа ч дотоодын нийт хэрэглээний 60 орчим хувийг дотоодын үйлдвэрлэлээр, үлдсэнийг импортын хүнсний ногоогоор хангаж байна. Байцаа, сонгино, сармис, лууван, манжингийн импортын 97-98 хувийг дан ганц БХНАУ-аас импортолж байгаа нь хүнсний ногооны хэрэглээ ганц улсаас хараат байдалтай байгааг харуулж байна. Энэ нь цаашлаад манай улсын хүнсний аюулгүй байдалд нөлөөлж болох юм. Сүүлийн жилүүдэд ногоочдыг төр засгийн зүгээс дэмжин анхаарч байгаа ч импортын хүнсний ногоо зах зээлд жин дарсан хэвээр байна. Цаашид тариаланчид, төр засгийн зүгээс хамтран ажилласнаар хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, импортыг бууруулах бүрэн боломжтой юм. Түлхүүр үг: Хүнсний ногоо үйлдвэрлэл, хүнсний ногооны хэрэглээ, хүнсний ногооны импорт Оршил: Аливаа улс орны аюулгүй байдлын чухал чиглэлийн нэг нь эрүүл хүнсээр хүн амаа хангах зорилго байдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд хөдөө аж ахуй,
  • 2.
    түүний дотор хүнснийихэнх бүтээгдэхүүн болон зарим эх үүсвэрийг нь бэлтгэдэг газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай. Монгол улс уналтанд ороод байсан газар тариалангийн салбараа “Атарын гуравдугуур аян” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сэргээж чадсан. Монгол улсын газар тариалангийн салбарын үйлдвэрлэлт сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөөр байгаа боловч “Атрын гуравдугаар аян” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн жилүүдэд төр засгийн зүгээс болон тариланчид үр тариа, төмсний тариалалтанд ихээхэн анхаарч ирсэн ч хүнсний ногоо, тэжээлийн ургамлын тариалалтад дорвитой өөрчлөлт гарахгүй байна. Өнөөгийн байдлаар Монгол улсын газар тариалан улаан буудай, төмсний хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах бүрэн боломжтой болсон боловч хүнсний ногооны 50-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна. Өөрөөр хэлбэл нийт хүнсний ногооны дотоодын хэрэгцээний 40-50-аад хувийг импортын хүнсний ногоогоор хангаж байгаа нь манай улсын хувьд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлага зүй ѐсоор тавигдаж байгааг харуулж байна. Иймд хүнсний ногооны үйлдвэрлэлийн өнөөгийн байдлыг судалсны үндсэн дээр үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, импортыг бууруулах боломжийг илрүүлэх зорилгоор уг судалгааны ажлыг хийлээ. Үндсэн хэсэг: Монгол улсын газар тариалангийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл жил бүр өсч байгаа ч өсөлтийн түвшин харьцангуй хэлбэлзэлтэй байна. Сүүлийн 10 жилийн байдлаар ДНБ-ний 4%-5%-ийг, хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 13%-25%-ийг газар тариалангийн салбар хангаж иржээ (Хүснэгт1). Хүнсний хэрэглээний ихэнх хувийг эзэлдэг газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нийт үйлдвэрлэлийн 4-5%-ийг эзэлж байгаа нь нилээд хангалтгүй үзүүлэлт бөгөөд хүнсний ногооны үйлдвэрлэлийг эрчимтэй нэмэгдүүлснээр газар тариалангийн нийт үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжтой юм. Гэвч хүнсний ногоо нь гар ажиллагаа, ажиллах хүч ихээр шаарддаг учраас механикжуулалтын асуудлаас болоод үйлдвэрлэлээ хангалттай хэмжээнд хүртэл нэмэгдүүлж чадахгүй байна.
  • 3.
    ГТ-ийн нийт бүтээгдэхүүнүйлдвэрлэл (2005 оны зэрэгцүүлэх үнээр сая.төг) Хүснэгт 1 Он ДНБ ХАА-н нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт ГТ-н нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт ДНБ-д эзлэх ГТҮ-ийн хувийн жин ХААБҮ-д эзлэх ГТҮ-ийн хувийн жин 2004 2 591 592.8 691 392.8 113 629.1 4.38 16.43 2005 2 779 578.3 851 704.1 113 226.7 4.07 13.29 2006 3 017 425.8 928 515.3 142 775.1 4.73 15.38 2007 3 639 987.7 1 066 837.6 147 132.7 4.04 13.79 2008 3 963 960.0 1 143 404.7 181 062.1 4.57 15.84 2009 3 913 673.2 1 208 323.5 206 668.7 5.28 17.10 2010 4 162 784.9 1 015 261.3 216 112.6 5.19 21.29 2011 4 891 840.4 1 034 801.8 264 666.8 5.41 25.58 2012 5 498 482.4 1 349 277.8 284 119.8 5.17 21.06 2013 6 144 175.3 1 498 417.7 248 134.3 4.04 16.56 Манай улсын нийт тариалалт хийсэн талбай сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөөр байгаа ч үүний 2-3 хувьд л хүнсний ногоо тариалсан байна. Хүнсний ногоо тариалсан талбай мөн өссөн үзүүлэлттэй байгаа ч өсөлтийн түвшин харьцангуй хэлбэлзэлтэй байгаа нь харагдаж байна. 2013 оны байдлаар нийт тариалсан
  • 4.
    талбайн 2%-д буюу8300 га талбайд хүнсний ногоо тариалж 101.8 мян.тн ургац хураан авсан нь өснөх жилээс 2.93%-иар өссөн төдийгүй сүүлийн 10 жилийн хамгийн өндөр ургацын хэмжээ болжээ. (Хүснэгт 2) Хүнсний ногоо тариалсан талбай, хураасан ургац Хүснэгт 2 Он Нийт тариалсан талбай ( га) Хүнсний ногоо тариалсан талбай ( га) Тариалсан талбайн өсөлт ( %) Нийт тариалсан талбайд хүнсний ногооны талбайн эзлэх хувь Хураасан ургац (мян.тн) Ургацын өсөлт ( %) 2004 200 498.3 4 918.5 2.45 49.2 2005 189 548.7 5 887.9 19.71 3.11 64.2 30.49 2006 162 040.2 5 882.6 -0.09 3.63 70.4 9.72 2007 202 729.3 6 134.5 4.28 3.03 76.4 8.46 2008 192 495.7 6 409.9 4.49 3.33 78.6 2.88 2009 282 167.7 6 517.9 1.68 2.31 78.0 -0.76 2010 315 295.1 7 032.2 7.89 2.23 82.3 5.51 2011 345 935.0 7 793.0 10.82 2.25 99 20.29 2012 379 761.2 7 854.2 0.79 2.07 98.9 -0.10 2013 415 400.0 8 300.0 5.68 2.00 101.8 2.93 Эх үүсвэр: Монгол улсын стастистикийн эмхэтгэл 2007-2013 он Хүнсний ногооны нийт үйлдвэрлэлийг хүнсний ногооны төрлөөр авч үзвэл байцаа, лууван, манжингийн үйлдвэрлэл нилээд хувийг эзэлж байна. Хүнсний ногооны нийт үйлдвэрлэлд эзлэх байцааны хувийн жин 2004 оноос тасралтгүй буурсаар 28.1-20.2%-д хүрсэн бол лууван үйлдвэрлэл харьцангуй өсч 28.8-33.9%- д, манжингийнх харьцангуй тогтвортой 24%-тай байсан байна. (Зураг 1) Хүнсний ногоо үйлдвэрлэлт , мян.тн (хүнсний ногооны төрлөөр)
  • 5.
    Зураг 1 Эх үүсвэр:Монгол улсын статистикийн эмхэтгэл 2004-2013 он Манай улсын импортын бүтцэд хүнсний бараа, тэр дундаа газар тариалангийн бүтээгдэхүүн багагүй хувийг эзэлдэг. Зарим нэр төрлийн хүнсний ногоог дотооддоо багагүй хэмжээгээр үйлдвэрлэдэг ч дотоодын хэрэгцээгээ бүрэн дүүрэн хангаж чадах хэмжээнд хүрдэггүй. Энэ нь манай улсын газар тариалангийн үйлдвэрлэл дэлхийн газар тариалан үйлдвэрлэлийн эрсдэлтэй бүс нутагт оршдог, байгаль цаг уурын нөлөөлөл ихтэй, уг салбарт оруулах хөрөнгө мөнгө дутагдалтай, шинэ техник, тоног төхөөрөмжийг хангалттай хэмжээгээр нийлүүлж чаддаггүй зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж байна. Сүүлийн 10 жилийн хүнсний ногооны нийт хэрэглээ, импортын статистик мэдээнээс харвал хүнсний ногооны нийт хэрэглээ 2009-2012 онуудад тасралтгүй өссөн ч 2013 онд өмнөх оноосоо 5.6%-иар буурсан байна. Нийт хэрэглээний 40-45 хувийг импортын хүнсний ногоогоор хангаж ирсэн ба байцаа, сонгино, сармис, улаан лоолийн импортын хэмжээ нийт хэрэглээний 50%-иас их байна. Тухайлбал 2013 онд нийт байцааны хэрэглээний 52.9% буюу 23.1 мян.тн, 3617.0 мянган ам.долларын байцаа импортоор оруулсны 99.8% нь БНХАУ-д, үлдсэн нь БНСУ, ОХУ-д ноогдож байна. Сонгино, сармисны импортын 97-98 хувийг БНХАУ-аас, үлдсэн багахан хэсгийг Казахстан, ОХУ, Нидерланд, БНСУ-аас оруулж ирдэг байна. 2013 онд нийт 0 20 40 60 80 100 120 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 Бусад 1.9 1.6 2.6 2.9 4.3 3.9 3.7 4.4 4.4 2.8 Тарвас, гуатан 3.3 4.7 4.5 5.3 6.5 4.9 3.9 7.5 6.4 5.4 Улаан лооль 1.7 1.8 2.3 2.4 2.8 1.4 1.6 2.4 2.1 2.5 Өргөст хэмх 2 2.4 2.9 2.9 2.8 3.1 3.4 4.4 3.7 4.3 Сонгино 1.7 2.8 3 3.4 4 3.9 5.4 5.5 5.5 9.3 Лууван 12.8 20.9 21.8 22.5 23.5 22.5 24.4 29.5 32.8 34.5 Манжин 11.8 14.7 14.8 16.4 16.6 19.3 22 24.4 23.8 22.4 Байцаа 13.8 14.9 18.5 20.6 18.1 19 17.9 20.9 20.2 20.6 13.8 14.9 18.5 20.6 18.1 19 17.9 20.9 20.2 20.6 11.8 14.7 14.8 16.4 16.6 19.3 22 24.4 23.8 22.412.8 20.9 21.8 22.5 23.5 22.5 24.4 29.5 32.8 34.5
  • 6.
    16.2 мян.тн, 2782.0мянган ам.долларын сонгино, сармис импортоор орж ирсний 15.8 мян.тн буюу 97.7% нь БНХАУ-д ноогдож байна. Лууван, манжингийн хувьд импортын хэмжээ 2011 оноос харьцангуй буурч 2013 онд 10.4 мян.тн-д хүрсэний 99.9% нь БНХАУ-аас, үлдсэн нь БНСУ, ОХУ-аас орж иржээ. Өөрөөр хэлбэл 1516.2 мянган ам.доллар лууван, манжингийн импортоор гадагш гарсан байна. Дээрхээс харахад хүн амын хэрэглээнд голлох байр эзэлдэг хүнсний ногооны дийлэнх хэсэг нь БНХАУ-аас орж ирдэг нь харагдаж байна. Хүнсний аюулгүй байдлын асуудал дэлхий нийтийн асуудал болоод байгаа өнөө үед жилийн дөрвөн улиралд импортын хүнсний ногоо хэрэглэдэг манай улсын хувьд хүнсний аюулгүй байдлын асуудалд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Хүнсний ногооны нийт хэрэглээ, бүтцээр Хүснэгт 3 Бүтээгдэхүү ний нэр Нийт хэрэглээ, мян.тн Импорт, мян.тн Нийт хэрэглээн дэх импортын хувийн жин 200 9 201 0 201 1 201 2 201 3 200 9 201 0 20 11 20 12 20 13 20 09 20 10 20 11 20 12 20 13 Байцаа 38. 8 43. 0 54. 7 54. 7 43. 7 19. 8 25. 1 33. 8 34. 5 23. 1 51. 0 58. 5 61. 8 63. 0 52. 9 Лууван, манжин 56. 9 56. 5 74. 3 75. 0 67. 3 15. 1 10. 1 20. 4 18. 5 10. 4 26. 6 17. 9 27. 5 24. 6 15. 5 Сонгино, сармис 15. 3 20. 4 21. 2 16. 7 25. 5 11. 2 14. 6 15. 1 10. 5 16. 2 73. 3 71. 4 71. 3 62. 7 63. 5 Өргөст хэмх 4.0 4.7 5.5 5.0 5.5 1.0 1.4 1.1 1.3 1.2 24. 0 29. 4 20. 4 25. 9 21. 8 Улаан лооль 4.1 5.6 4.9 5.6 6.1 2.7 4.0 2.5 3.5 3.6 65. 4 71. 9 51. 7 62. 6 59. 0 Тарвас, гуа, хулуу 6.6 4.9 9.0 12. 3 12. 3 1.6 1.0 1.5 5.8 6.9 24. 8 20. 3 16. 9 47. 6 56. 1 Бусад ногоо 4.4 5.3 9.5 10. 7 9.5 0.9 2.0 5.6 7.0 6.7 19. 4 37. 4 59. 1 65. 6 70. 5
  • 7.
    нийт 130 .2 140 .5 179 .1 180 .0 169 .9 52. 3 58. 3 80. 1 81. 1 68. 1 40. 2 41. 5 44. 7 45. 1 40. 1 Хүнсний ногооны нийтхэрэглээ, бүтцээр Зураг 2 Нэг хүнд ноогдох жилийн хүнсний ногооны хэмжээ 2009 оноос жил бүр өссөөр 2013 онд 36.4 кг-д хүрчээ (Зураг3). “Монгол хүний хүнсний хэрэглээнд мах, гурилан бүтээгдэхүүн зонхилж, эрдэс, амин дэмийн гол эх үүсвэр болох жимс, хүнсний ногоо бага хувийг эзэлдэг хэвээр, хүний хоногийн дундаж илчлэгээс эмзэг бүлгийн хүн 33%-иар бага илчлэгтэй хоол, хүнс хэрэглэж байна” гэж “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөрт дурьдсан байдаг. Манай улс хүнсний ногооныхоо нилээдгүй хэсгийг импортоор оруулж ирдэг ч нэг хүний жилийн хүнсний ногооны хэрэглээ НҮБ-ийн ХХААБ-аас тогтоосон физиологийн норм болох 75 кг-д хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл физиологийн нормын 48%-ийг л хангаж байгаа юм. Нэг хүнд ноогдох хүнсний ногоо (кг) Зураг 3 0% 50% 100% 2009 2010 2011 2012 2013 40.2 41.5 44.7 45.1 40.1 59.8 58.5 55.3 54.9 59.9 Дотоодын үйлдвэрлэл Импорт
  • 8.
    Эх үүсвэр: Монголулсын статистикийн эмхэтгэл 2004-2013 он Манай улсын хүнсний ногооны үйлдвэрлэлд дараах асуудлууд тулгамдаж байна. - Дотоодын хөрсөнд ургасан хүнсний ногооны зах зээлийн үнэ импортын ногооноос өндөр үнэтэй байдаг. Импортын хүнсний ногоо тээврийн зардал, гааль, бусад татвар зэрэг олон шат дамжлагаар дамжин хэрэглэгчдийн гарт хүрдэг ч дотоодын хүнсний ногооны үнээс бага байдаг. Хүнсний ногооны үнийг ажилчдын цалин, хөлс, үрийн үнэ, бордоо, техник, тоног төхөөрөмжийн үнэ, тээвэрлэлтийн зардал, худалдаалах газрын түрээс, зуучлагчын хөлс гэсэн зардлууд бүрдүүлж байгаа байгаа ба манай улсын хүнсний ногооны үйлдвэрлэлийн механикжилтын түвшин доогуур учраас гар ажиллагаа их шаарддаг, техник, тоног төхөөрөмжийн үнэ өндөр байдаг, зарим нэг төрлийн үрийг дотоодоосоо хангах боломжгүй, эцсийн хэрэглэгчид хүрэхийн тулд олон шат дамжлага дамждаг зэрэг шалтгааны улмаас зах зээлд өндөр үнээр борлуулагддаг. Энэ нь эргээд хэрэглэгч импортын хүнсний ногоо худалдан авах үндсэн шалтгаан болдог. Хүнсний ногооны үнэ хямдарвал хэрэглээ ч нэмэгдэх болно. - Хүнсний ногооны нэр төрөл, цөөн, тариалалт бага байна. Дотоодод тариалж байгаа хүнсний ногооны нэр төрөл цөөн, байцаа, манжин, лууван, өргөст хэмх зэрэг өргөн хэрэглээний хүнсий ногоогоор хязгаарлагдаж хүнсний нарийн ногооны үйлдвэрлэл маш бага хэмжээтэй байна. - Техник, тоног төхөөрөмж дутагдалтай байна. Манай улсад төмс, хүнсний ногоо тариалдаг 75000 өрх байдаг ба эдгээр нь аж ахуй нэгжийн зохион байгуулалтанд ороогүй, санхүүгийн хувьд хязгаарлагдмал байдаг учир хэрэгцээт тоног төхөөрөмжөө худалдан авч чаддаггүй. Жижиг аж ахуй учир төр засгийн 19.5 25 27.3 29.2 29.6 28.8 30 35.5 36.2 36.4 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013
  • 9.
    тусламж, дэмжлэгийг авахадхүндрэл учирдаг зэрэг нь хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэхэд саад учруулж байна. - Бордооны үнэ өндөр учир тариаланчид тэр бүр авч хэрэглэж чадахгүй байна. Дэлхийд бордооны үйлдвэргүй 50 орон байдгийн нэг нь манай улс. Газар тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай бордоогоо гаднаас импортоор авч хэрэглэдэг. Энэ нь нэг талаар өндөр үнэтэй, нөгөө талаар чанарын хувьд асуудалтай байдаг. Хүнсний ногоо тариалагчид нь ихэндээ жижиг аж ахуй нэгж байдаг учир импортын өндөр үнэтэй бордоог тэр бүр авч чаддаггүй нь хураан авах ургацын хэмжээнд багагүй нөлөөлж байна. - Хүнсний ногоо хадгалах агуулахын хангамж муу байна. Улсын хэмжээнд нийт 180 мян.тн-ын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгаа бөгөөд төмс, хүнсний ногооны нийт үйлдвэрлэлтийг харвал энэ нь нилээд дутагдалтай байгаа юм. Агуулах, зоорь дутагдалтайгаас тариаланчид хураасан ногоогоо намар ногоо элбэг байхад хямд үнээр зах зээлд нийлүүлдэг ба энэ нь тариаланчдын ашгийг бууруулж, хүнсний ногоо тариалах сонирхлыг багасгахад хүрдэг. - Хүнсний ногооны үрийн хангамж дутагдалтай байна. Монгол төмс хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнд байцаа, хүрэн манжин, шар лууван, өргөст хэмхийн үрийг дотооддоо 100% хангахуйц хэмжээнд үйлдвэрлэж байгаа ч бусад төрлийн хүнсний ногоо, ялангуяа хүнсний нарийн ногооны үрийн хангамж муу байна. Дүгнэлт: - Газар тариалангийн үйлдвэрлэлт ДНБ-ний 4%-5%-ийг, хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 13%-25%-ийг үйлдвэрлэж байна. Цаашдаа хүнсний ногооны үйлдвэрлэлтийг эрчимтэй нэмэгдүүлэх замаар нийт үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжтой юм. - Зарим нэр төрлийн хүнсний ногооны үйлдвэрлэлд төр засгийн зүгээс бодлогын арга хэмжээ авахгүй бол дотоодын нийт хэрэгцээний 50%-аас дээшийг бид импортоор оруулж ирсэн ногоогоор хэрэгцээгээ хангахад хүрсэн байна. Энэ нь манай улсын хүнсний аюулгүй байдалд муугаар нөлөөлөх магадлалтай юм. Тухайлбал, улаан лооль, сонгино, сармис, байцааны хувьд нийт хэрэглээний
  • 10.
    талаас дээшийг импортоорорж ирсэн ногоогоор хангаж байгаа бөгөөд энэ нь дотооддоо үйлдвэрлэсэн хэмжээнээс 1-2 дахин их байгаа юм. Энэ нь манай улс хүнсний ногооны үйлдвэрлэлд авч увуулж байгаа арга хэмжээгээ идэвхижүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. - Импортоор орж байгаа нийт хүнсний ногооны (тухайлбал, лууван, манжин, сонгино, сармис, байцаа) импортын 97-99 хувь БНХАУ-аас орж ирж байгаа нь хүнсний ногооны импорт нэг улсаас хамааралтай байна гэж дүгнэж болохоор байна. - Хүнсний ногооны нэр төрөл, цөөн, дотоодын хөрсөнд ургасан хүнсний ногооны зах зээлийн үнэ импортын ногооноос өндөр үнэтэй, хүнсний ногооны үр, техник, тоног төхөөрөмж, агуулахын хангамж муу байгаа зэрэг шалтгаанаас дотоодын хүнсний ногооны үйлдвэрлэл бага байна. Монгол улсын Үндэсний хөгжлийн цогц бодлогын ХАА, хүнсний үйлдвэрлэлийн хөгжлийн бодлогод “Хөдөө аж ахуй, хүнсний салбарын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эрсдэл даах чадавхийг бэхжүүлэх замаар орчин үеийн хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлж, хүн амын гурил, мах, сүү, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж, хүртээмж, чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг сайжруулна” гэж заасан байдаг. Иймд хүнсний ногоо үйлдвэрлэлийг цаашид нэмэгдүүлэхийн тулд дараах арга хэмжээг авч явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд: - Хүнсний ногоо үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ногоочдыг усалгааны болон талбайн бага оврын тоног төхөөрөмжөөр хангах. - Хүнсний ногооны нэр төрлийг олшруулж, агуулах, зоорийг нэмэгдүүлэх, тэдгээрийг оновчтой байршуулах. - Хамгаалалттай хөрсний тариалалтыг нэмэгдүүлэх, хүлэмжийн ногоо тариалахад тусламж, дэмжлэг үзүүлэх. - Чанарын шаардлага хангасан үр, бордоогоор хүнсний ногоо тариалагчдыг хангах, хөнгөлттэй үнээр нийлүүлэх. - Тариаланчдыг урт хугацаатай, хүү багатай зээлд хамруулах. Ашигласан ном сурах бичиг:
  • 11.
    1. Монгол улсынстатистикийн эмхэтгэл 2004-2013 он 2. Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам “Салбарын статистик үзүүлэлтүүд”, УБ 2011 он 3. Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Хөдөө Аж Ахуйн Газар, Хөдөө ахуйн үйлдвэрлэлийн агро механикжилтийн жилийн эцсийн тайлан, УБ 2000 он 4. Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны хөгжлийн хүрсэн төвшин, цаашдын зорилт УБ 2010 он 5. ХХААХҮЯ, Монгол фермер атрын 50 жилд, Монгол тариалангийн соѐлыг хөгжүүлсэн хагас зуун жилд, УБ 2009 Ашигласан вэб сайт: 1. www.mofa.gov.mn 2. www.masm.gov.mn 3. www.nso.mn 4. www.forum.mn