СЭДЭВ 4. ЭПИЗООТЫН ГОЛОМТ
(Эпизоотын голомтын тухай ойлголт, эпизоотын голомтын
хэлбэр, байгалийн голомт, тайван бус нэгж, эрсдэлтэй
бүсийн тухай ойлголт)
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
• Эпизоотын голомтын тухай ойлголт
• Эпизоотын голомтын төрлүүд
• Тайван бус нэгж болон халдварт өртөж болзошгүй бүс нутгийн
тухай ойлголт
ЭПИЗООТЫН ГОЛОМТЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ
• Эпизоотын процесс нь экологи-биологийн үзэгдэл болохын хувьд
өнгөрсөн түүхэн цаг үетэй тасралтгүй холбоотой байдаг боловч түүний
эмнэл зүйн болон дархлаа зүйн илрэх байдал нь тодорхой нутаг
дэвсгэр дэх өнөөгийн цаг хугацаанд нийцсэн байдаг.
• Эпизоотын процессын халдвар илрэн гарч ирж байгаа тэрхүү газар
нутгийг эпизоотын голомт гэж нэрлэдэг.
Экосистем
Монгол орны экосистем
Халдварын хэлхээ
ЭПИЗООТЫН ГОЛОМТ БА ХАЛДВАРЫН ГОЛОМТ
Эпизоотын голомт халдварын
голомтоос зарчмын ялгаатай
байдаг. Учир нь:
Халдварын голомт гэдэг нь
халдварын үүсгэгчийн эх булаг
байгаа газар бөгөөд тэр болгон
халдвар дажих механизм, зам,
хүчин зүйлүүдийг агуулдаггүй,
эпизоотын процессын 3-дагч хэсэг
байдаггүй.
Эпизоотын
голомт
Халдварын
голомт
ЭПИЗООТЫН ГОЛОМТЫН ТӨРЛҮҮД
• Эпизоотын голомтыг гарал үүсэл, идэвхитэй байдал, оршин тогтох
цаг хугацааны үргэлжлэх байдлаар нь хэв шинж болон төрөлд
ангилж болдог.
• Хэв шинжээр нь байгалийн буюу аутохтонны, хүний үйл
ажиллагаатай холбоотой буюу антропургический гэж ангилдаг ба
тэдгээрийг дотор нь шинэ, намдаж буй, харилцан холбоотой,
хөдөлгөөнтэй, нэвчмэл, унтмал байдалтай, дагавар голомт гэх
мэтээр төрөлжүүлэн ангилж болно.
ТАЙВАН БУС БҮС НУТАГ, АЖ АХУЙН НЭГЖИЙН
ТУХАЙ ОЙЛГОЛТ
Тайван бус бүс нутаг гэдэг нь юуны өмнө тухайн нутаг дэвсгэр
дээрх эпизоотын процессын хоёр хэлхээ буюу өөрөөр хэлбэл,
халдварын үүсгэгчийг дамжуулах, эргэлдүүлэх зам, механизм
бодитой үйлчилж байгаа бөгөөд тухайн халдварын эх булаг байхгүй
байлаа ч гэсэн тэнд мэдрэмтгий мал, амьтан оршин
байгаагаар тодорхойлогддог.
• Энэхүү бүс нутаг нь халдварын эх булаг, үүсгэгчийг дамжуулах
механизм хоёр харилцан үйлчлэлцэж байгаа эпизоотын
голомттой шууд хиллэж байгаа учраас тус бүс нутаг дахь
мэдрэмтгий мал, амьтанд голомтын ойр орчмын дэвсгэр нутагт
байгаа халдвар дамжин тархах магадлалтай байгаа гэсэн үг.
ТАЙВАН БУС БҮС НУТАГ, АЖ АХУЙН НЭГЖИЙН
ТУХАЙ ОЙЛГОЛТ
ЭРСДЭЛД ОРСОН БҮС НУТАГ
Эрсдлийн бүс-эпизоотын голомтоос гадагш оршиж байгаа нутаг дэвсгэр.
• Эрсдэлийн бүсийн нутаг дэвсгэр дээр эрүүл-мэдрэмтгий мал, амьтад
оршиж байгаа боловч халдварын эх булаг болон халдвар дамжуулах бодит
механизм байхгүй байгаагаар тодорхойлогдно.
• Эрсдэлийн бүсийн хилийн зааг болон нутаг дэвсгэрийн хэмжээг тогтоохдоо
тайван бус нэгж болон эпизоотын голомттой ямар аж ахуй-эдийн засгийн
харилцаатай байгааг нь авч үздэг.
• Эрсдэлийн бүсийг тогтоох явдал хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлэхэд
зайлшгүй чухал болдог.
ТАЙВАН НУТАГ ДЭВСГЭР БУЮУ БҮС НУТАГ
• Тайван нутаг дэвсгэр буюу бүс нь эрсдэлийн бүсээс гадагш орших
бөгөөд ямар нэг илэрхий идэвхтэй эпизоотын процесс байхгүй
байгаагаар тодорхойлогдно.
• Эпизоотын голомтод гарсан өвчин тайван бүсэд гарах эрсдэл
санамсаргүй эрсдэлийн түвшингээс доогуур байдаг.
• Эпизоотын голомтоос халдварт өвчин тархах эрсдэлийн
магадлал тайван бус бүсэд 50%, эрсдэлийн бүсэд -5-10%, тайван
бүсэд -1%-иас доош байдаг.
ТАЙВАН БУС НЭГЖ
• Тайван бус нэгж-аж ахуйн юмуу, эсвэл засаг захиргааны нэгж байх
бөгөөд түүний хил хязгаар нь дэгдэлт гарсан халдварт өвчний
онцлогоос хамааралтай байдаг.
• Аливаа нутаг дэвсгэр дээрх эпизоотын анхдагч нэгж нь тухайн
халдварт өвчний дэгдэлт гарсан эпизоотын голомт байдаг. Өөрөөр
хэлбэл, тайван бус нэгжийн нутаг дэвсгэр дээр нэг юмуу хэд хэдэн
голомт байж болох ба харин нэг голомт дотор хэд хэдэн тайван бус
нэгж байж болохгүй.
• Халдварт өвчин гарсан байж болзошгүй сэжигтэй тохиолдолд эцсийн онош
хүлээхгүйгээр эпизоотын голомтын зааг, тайван бус бүс, эрсдэлийн
бүсийг тогтоох ажлыг шуурхай хэрэгжүүлэх ёстой.
• Тайван бус нэгж, эрсдэлийн бүсийн хилийн зааг, талбай байнга давхацаж
болох боловч эпизоотологийн үүднээс авч үзвэл энэ нь тийм байх боломжгүй,
өөрөөр хэлбэл, тайван бус нэгж тайван бус бүсийн дэвсгэр нутаг дээр
байх ёстой. Иймээс тайван бус бүсийн талбай тайван бус нэгжийн
талбайнаас үргэлж том байх ёстой.
ЭПИЗООТЫН ГОЛОМТ БА ТАЙВАН БУС НЭГЖ
ЗАСГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ 43 ДУГААР
ТОГТООЛЫН 1 ДҮГЭЭР ХАВСРАЛТ
ХОЁР. ХОРИО ЦЭЭР, ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМ ТОГТООХ,
ЦУЦЛАХ
2.1. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох өвчний жагсаалтад орсон
мал, амьтны гоц халдварт, халдварт өвчин оношлогдсон тохиолдолд Мал,
амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 17.2-т заасан эрх бүхий албан
тушаалтан хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоож, цуцална.
2.2. Мал эмнэлгийн байгууллага хорио цээр, хязгаарлалтын дэглэм
тогтоох үндэслэл, шийдвэрийн төслийг хэрэгжүүлэх арга хэмжээний
төлөвлөгөөний төслийн хамт боловсруулсан байна гэсэн.
2.3. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон шийдвэрт Мал, амьтны
эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан бүсийн хилийн
заагийг тодорхой зааж, хяналтын цэгийн байршлыг тогтоон, Гамшгаас
хамгаалах тухай хуулийн 32.1.2-т заасан мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн,
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 19.2-т заасан мэргэжлийн
багийн бүрэлдэхүүнийг тус тус томилсон байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ 43 ДУГААР
ТОГТООЛЫН 1 ДҮГЭЭР ХАВСРАЛТ
ХОЁР. ХОРИО ЦЭЭР, ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМ ТОГТООХ,
ЦУЦЛАХ
• 16 дугаар зүйл.Халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний бүсчлэл
• 16.1.Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоохдоо доор дурдсан бүсийн хилийн заагийг
тодорхой заана:
• 16.1.1.өвчин гарсан эрчимжсэн аж ахуй, хот айлтай бэлчээр, ус давхцан нутаглаж байгаа хот
айл, эрчимжсэн аж ахуйн бэлчээр, нутгийг хамруулан халдварын голомтын бүс;
• 16.1.2.бэлчээр, ус тусгаар боловч халдварын голомттой ойролцоо нутаглаж байгаа өвчний
халдвар тархаж болзошгүй хот айл, эрчимжсэн аж ахуйн бэлчээр, нутгийг хамруулан
сэжигтэй бүс;
• 16.1.3.улсын болон олон улсын чанартай авто зам, төмөр зам, мал тууврын зам, хүн, малын
шилжилт хөдөлгөөний байдлыг харгалзан сэжигтэй бүсэд багтсан сумын хилийн цэсийн
дагуух бэлчээр, нутгийг хамруулан хамгаалалтын бүс;
• 16.1.4.өвчний халдвар дамжаагүй болох нь тархвар зүйн судалгаа, эмнэл зүйн үзлэг,
шинжилгээгээр тогтоогдсон, сэжигтэй болон хамгаалалтын бүсийн заагаас гадна орших
бэлчээр, нутгийг бүхэлд нь өвчингүй бүс
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйл
ТУСГААР ГАНЦААРЧИЛСАН ГОЛОМТ
Нэг байршилд хязгаарлагдсан
эпизоотын процессыг тусгаар,
ганцаарчилсан голомт гэнэ.
ОЛОН НЭГЖИЙГ ХАМАРСАН Ч ТАРХАЛТ
ХЯЗГААРЛАГДМАЛ ГОЛОМТ
Газар зүйн
хязгаарлагдмал
орон зайд олон хот
айл, фермд өвчин
гарсан
ОЛОН НЭГЖИД ХАЛДВАРТ ӨВЧИН ГАРЧ ӨРГӨН УУДАМ ГАЗАР
НУТАГ ХАМАРСАН ОЛОН ГОЛОМТОТ ЭПИЗООТЫН ПРОЦЕСС
Олон хот айл,
ферм, өргөн
уудам газар
нутгийг хамарч
өвчин гарсан
ЭПИЗООТЫН БАЙГАЛИЙН ГОЛОМТ
Байгалийн голомт дахь халдварт өвчний үүсгэгчийн эцэс төгсгөлгүй орчил,
амьдралын үйл ажиллагаа хоёр үндсэн механизмаар хангагддаг:
• Үүсгэгчийг тээгч болон хадгалагч эзэн амьтан
• Амьд зөөгчдийн бие махбод
ХЯНАЛТЫН АСУУЛТУУД
1. Эпизоотын голомтын талаарх ойлголтыг тодорхойлон хэлнэ
үү?
2. Тайван бус нэгж, эрсдэлийн бүс гэж юу вэ?
3. Халдварт өвчний байгалийн голомт юугаар тодорхойлогддог
вэ?
4. Эпизоотын голомтын хэлбэрүүдийг нэрлэнэ үү?

Presentation4 epizooticfocy

  • 1.
    СЭДЭВ 4. ЭПИЗООТЫНГОЛОМТ (Эпизоотын голомтын тухай ойлголт, эпизоотын голомтын хэлбэр, байгалийн голомт, тайван бус нэгж, эрсдэлтэй бүсийн тухай ойлголт)
  • 2.
    ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА • Эпизоотынголомтын тухай ойлголт • Эпизоотын голомтын төрлүүд • Тайван бус нэгж болон халдварт өртөж болзошгүй бүс нутгийн тухай ойлголт
  • 3.
    ЭПИЗООТЫН ГОЛОМТЫН ТУХАЙОЙЛГОЛТ • Эпизоотын процесс нь экологи-биологийн үзэгдэл болохын хувьд өнгөрсөн түүхэн цаг үетэй тасралтгүй холбоотой байдаг боловч түүний эмнэл зүйн болон дархлаа зүйн илрэх байдал нь тодорхой нутаг дэвсгэр дэх өнөөгийн цаг хугацаанд нийцсэн байдаг. • Эпизоотын процессын халдвар илрэн гарч ирж байгаа тэрхүү газар нутгийг эпизоотын голомт гэж нэрлэдэг.
  • 4.
  • 6.
    ЭПИЗООТЫН ГОЛОМТ БАХАЛДВАРЫН ГОЛОМТ Эпизоотын голомт халдварын голомтоос зарчмын ялгаатай байдаг. Учир нь: Халдварын голомт гэдэг нь халдварын үүсгэгчийн эх булаг байгаа газар бөгөөд тэр болгон халдвар дажих механизм, зам, хүчин зүйлүүдийг агуулдаггүй, эпизоотын процессын 3-дагч хэсэг байдаггүй. Эпизоотын голомт Халдварын голомт
  • 7.
    ЭПИЗООТЫН ГОЛОМТЫН ТӨРЛҮҮД •Эпизоотын голомтыг гарал үүсэл, идэвхитэй байдал, оршин тогтох цаг хугацааны үргэлжлэх байдлаар нь хэв шинж болон төрөлд ангилж болдог. • Хэв шинжээр нь байгалийн буюу аутохтонны, хүний үйл ажиллагаатай холбоотой буюу антропургический гэж ангилдаг ба тэдгээрийг дотор нь шинэ, намдаж буй, харилцан холбоотой, хөдөлгөөнтэй, нэвчмэл, унтмал байдалтай, дагавар голомт гэх мэтээр төрөлжүүлэн ангилж болно.
  • 8.
    ТАЙВАН БУС БҮСНУТАГ, АЖ АХУЙН НЭГЖИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ Тайван бус бүс нутаг гэдэг нь юуны өмнө тухайн нутаг дэвсгэр дээрх эпизоотын процессын хоёр хэлхээ буюу өөрөөр хэлбэл, халдварын үүсгэгчийг дамжуулах, эргэлдүүлэх зам, механизм бодитой үйлчилж байгаа бөгөөд тухайн халдварын эх булаг байхгүй байлаа ч гэсэн тэнд мэдрэмтгий мал, амьтан оршин байгаагаар тодорхойлогддог.
  • 9.
    • Энэхүү бүснутаг нь халдварын эх булаг, үүсгэгчийг дамжуулах механизм хоёр харилцан үйлчлэлцэж байгаа эпизоотын голомттой шууд хиллэж байгаа учраас тус бүс нутаг дахь мэдрэмтгий мал, амьтанд голомтын ойр орчмын дэвсгэр нутагт байгаа халдвар дамжин тархах магадлалтай байгаа гэсэн үг. ТАЙВАН БУС БҮС НУТАГ, АЖ АХУЙН НЭГЖИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ
  • 10.
    ЭРСДЭЛД ОРСОН БҮСНУТАГ Эрсдлийн бүс-эпизоотын голомтоос гадагш оршиж байгаа нутаг дэвсгэр. • Эрсдэлийн бүсийн нутаг дэвсгэр дээр эрүүл-мэдрэмтгий мал, амьтад оршиж байгаа боловч халдварын эх булаг болон халдвар дамжуулах бодит механизм байхгүй байгаагаар тодорхойлогдно. • Эрсдэлийн бүсийн хилийн зааг болон нутаг дэвсгэрийн хэмжээг тогтоохдоо тайван бус нэгж болон эпизоотын голомттой ямар аж ахуй-эдийн засгийн харилцаатай байгааг нь авч үздэг. • Эрсдэлийн бүсийг тогтоох явдал хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлэхэд зайлшгүй чухал болдог.
  • 11.
    ТАЙВАН НУТАГ ДЭВСГЭРБУЮУ БҮС НУТАГ • Тайван нутаг дэвсгэр буюу бүс нь эрсдэлийн бүсээс гадагш орших бөгөөд ямар нэг илэрхий идэвхтэй эпизоотын процесс байхгүй байгаагаар тодорхойлогдно. • Эпизоотын голомтод гарсан өвчин тайван бүсэд гарах эрсдэл санамсаргүй эрсдэлийн түвшингээс доогуур байдаг. • Эпизоотын голомтоос халдварт өвчин тархах эрсдэлийн магадлал тайван бус бүсэд 50%, эрсдэлийн бүсэд -5-10%, тайван бүсэд -1%-иас доош байдаг.
  • 12.
    ТАЙВАН БУС НЭГЖ •Тайван бус нэгж-аж ахуйн юмуу, эсвэл засаг захиргааны нэгж байх бөгөөд түүний хил хязгаар нь дэгдэлт гарсан халдварт өвчний онцлогоос хамааралтай байдаг. • Аливаа нутаг дэвсгэр дээрх эпизоотын анхдагч нэгж нь тухайн халдварт өвчний дэгдэлт гарсан эпизоотын голомт байдаг. Өөрөөр хэлбэл, тайван бус нэгжийн нутаг дэвсгэр дээр нэг юмуу хэд хэдэн голомт байж болох ба харин нэг голомт дотор хэд хэдэн тайван бус нэгж байж болохгүй.
  • 13.
    • Халдварт өвчингарсан байж болзошгүй сэжигтэй тохиолдолд эцсийн онош хүлээхгүйгээр эпизоотын голомтын зааг, тайван бус бүс, эрсдэлийн бүсийг тогтоох ажлыг шуурхай хэрэгжүүлэх ёстой. • Тайван бус нэгж, эрсдэлийн бүсийн хилийн зааг, талбай байнга давхацаж болох боловч эпизоотологийн үүднээс авч үзвэл энэ нь тийм байх боломжгүй, өөрөөр хэлбэл, тайван бус нэгж тайван бус бүсийн дэвсгэр нутаг дээр байх ёстой. Иймээс тайван бус бүсийн талбай тайван бус нэгжийн талбайнаас үргэлж том байх ёстой. ЭПИЗООТЫН ГОЛОМТ БА ТАЙВАН БУС НЭГЖ
  • 14.
    ЗАСГИЙН ГАЗРЫН 2019ОНЫ 43 ДУГААР ТОГТООЛЫН 1 ДҮГЭЭР ХАВСРАЛТ ХОЁР. ХОРИО ЦЭЭР, ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМ ТОГТООХ, ЦУЦЛАХ 2.1. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох өвчний жагсаалтад орсон мал, амьтны гоц халдварт, халдварт өвчин оношлогдсон тохиолдолд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 17.2-т заасан эрх бүхий албан тушаалтан хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоож, цуцална. 2.2. Мал эмнэлгийн байгууллага хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох үндэслэл, шийдвэрийн төслийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийн хамт боловсруулсан байна гэсэн.
  • 15.
    2.3. Хорио цээр,хязгаарлалтын дэглэм тогтоосон шийдвэрт Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан бүсийн хилийн заагийг тодорхой зааж, хяналтын цэгийн байршлыг тогтоон, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32.1.2-т заасан мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 19.2-т заасан мэргэжлийн багийн бүрэлдэхүүнийг тус тус томилсон байна. ЗАСГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ 43 ДУГААР ТОГТООЛЫН 1 ДҮГЭЭР ХАВСРАЛТ ХОЁР. ХОРИО ЦЭЭР, ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМ ТОГТООХ, ЦУЦЛАХ
  • 16.
    • 16 дугаарзүйл.Халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний бүсчлэл • 16.1.Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоохдоо доор дурдсан бүсийн хилийн заагийг тодорхой заана: • 16.1.1.өвчин гарсан эрчимжсэн аж ахуй, хот айлтай бэлчээр, ус давхцан нутаглаж байгаа хот айл, эрчимжсэн аж ахуйн бэлчээр, нутгийг хамруулан халдварын голомтын бүс; • 16.1.2.бэлчээр, ус тусгаар боловч халдварын голомттой ойролцоо нутаглаж байгаа өвчний халдвар тархаж болзошгүй хот айл, эрчимжсэн аж ахуйн бэлчээр, нутгийг хамруулан сэжигтэй бүс; • 16.1.3.улсын болон олон улсын чанартай авто зам, төмөр зам, мал тууврын зам, хүн, малын шилжилт хөдөлгөөний байдлыг харгалзан сэжигтэй бүсэд багтсан сумын хилийн цэсийн дагуух бэлчээр, нутгийг хамруулан хамгаалалтын бүс; • 16.1.4.өвчний халдвар дамжаагүй болох нь тархвар зүйн судалгаа, эмнэл зүйн үзлэг, шинжилгээгээр тогтоогдсон, сэжигтэй болон хамгаалалтын бүсийн заагаас гадна орших бэлчээр, нутгийг бүхэлд нь өвчингүй бүс Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйл
  • 17.
    ТУСГААР ГАНЦААРЧИЛСАН ГОЛОМТ Нэгбайршилд хязгаарлагдсан эпизоотын процессыг тусгаар, ганцаарчилсан голомт гэнэ.
  • 18.
    ОЛОН НЭГЖИЙГ ХАМАРСАНЧ ТАРХАЛТ ХЯЗГААРЛАГДМАЛ ГОЛОМТ Газар зүйн хязгаарлагдмал орон зайд олон хот айл, фермд өвчин гарсан
  • 19.
    ОЛОН НЭГЖИД ХАЛДВАРТӨВЧИН ГАРЧ ӨРГӨН УУДАМ ГАЗАР НУТАГ ХАМАРСАН ОЛОН ГОЛОМТОТ ЭПИЗООТЫН ПРОЦЕСС Олон хот айл, ферм, өргөн уудам газар нутгийг хамарч өвчин гарсан
  • 20.
    ЭПИЗООТЫН БАЙГАЛИЙН ГОЛОМТ Байгалийнголомт дахь халдварт өвчний үүсгэгчийн эцэс төгсгөлгүй орчил, амьдралын үйл ажиллагаа хоёр үндсэн механизмаар хангагддаг: • Үүсгэгчийг тээгч болон хадгалагч эзэн амьтан • Амьд зөөгчдийн бие махбод
  • 21.
    ХЯНАЛТЫН АСУУЛТУУД 1. Эпизоотынголомтын талаарх ойлголтыг тодорхойлон хэлнэ үү? 2. Тайван бус нэгж, эрсдэлийн бүс гэж юу вэ? 3. Халдварт өвчний байгалийн голомт юугаар тодорхойлогддог вэ? 4. Эпизоотын голомтын хэлбэрүүдийг нэрлэнэ үү?