SlideShare a Scribd company logo
1 of 28
Эрх
зүй
ЭРҮҮГИЙН
ЭРХ ЗҮЙ
02.
ТӨРИЙН ЭРХ
ЗҮЙ
01.
ТӨРИЙН ЭРХ
ЗҮЙ
Төрийн эрх зүйн
онолын үүсэл хөгжил
болон төрийн албаны
чиг үүргийн талаарх
ойлголттой болох
Хичээлийн зорилго
Төрийг хүн бүр төсөөлдөг. Гэвч нийтээр хүлээн зөвшөөрсөн
түгээмэл тодорхойлолт өдгөө хүртэл үгүй байна. Тийм учраас
хүмүүс физик, хими, биологи гэж юу вэ гэж асуудаггүй атлаа
төр гэж юу вэ хэмээн бие биеэс асуусаар иржээ.
Энэ нь уг үзэгдлийн нарийн төвөгтэй, олон шинжлэх ухааны
мэдээлэл, судалгаа шаарддагийн нэгэн илрэл юм. Энэ нь
дараахь хүчин зүйлтэй холбоотой:
1. Үе үеийнхэн түүхэн ахуй, цаг, иргэншил, соёлоо тусгасан
ертөнцийг үзэх үзэлтэй,
2. Төр байнга хувьсан өөрчлөгддөг, олон талт үзэгдэл,
3. Төрийг ойлгох, түүнд хандах улс үндэстний сэтгэлгээний
арга, соёл янз бүр.
И.Кант “Төр бол эрх зүйт хуулинд захирагдсан
хүмүүсийн нэгдэл” гэсэн тодорхойлолтыг анх
өгсөн. Тэр ч байтугай хамгийн реалист үзэлтэн
болох Гумплович ч төрийг “Тодорхой эрх зүйт
дэг журмыг сахиулж байхын тулд жам ёсоор
үүсэн гарч ирсэн эрх мэдлийн байгууллага”
мэтээр тодорхойлж байв. Ер нь төрийн тухай
ойлголтын суурь болгож эрх зүйт төрийг авч
үзэж байсан нь ХIX зууны сүүлч, XX зууны эхэн
үеийн гол хандлага байлаа. Энэхүү хандлага
өдгөө ч ач холбогдолтой хэвээр байна.
Төрийн эрх мэдэл,
түүний эх сурвалж
Төрийн эрх мэдлийн эх сурвалж нь ард түмний
хүсэл зориг байх ёстой. Ард түмэн сонгож
байгуулсан төрийн байгууллагын бүтцээр
дамжуулж хүсэл зоригоо хэрэгжүүлнэ. Тийм
учраас төрийн эрх мэдэл бол төлөөлөх
ардчиллын зарчмаар ард түмнээс Үндсэн
хуулийн дагуу шилжүүлсэн эрх мэдэл мөн. Эл
үзэл санаа анх Францын хувьсгалаас төрөн гарч
"Засгийн бүх эрх ард түмний мэдэлд" гэсэн
зарчмаар ардчилсан дэглэмтэй бүхий л улсын
Үндсэн хуульд хэлбэршсэн байна.
Төрийн
байгууламжийн
хэлбэр
Улсын нутаг дэвсгэрийн зохион
байгуулалтын хуваарилалт,
төрийн төв, орон нутгийн
байгууллагын хоорондын
харилцааны эрх зүйн байдлыг
илэрхийлсэн ойлголт.
Улсын нутаг дэвсгэр засаг
захиргааны нэгжид эсвэл муж улс,
субъектын нутаг дэвсгэрт
хуваагдаж байна уу гэдгээс
хамааран нэгдмэл хийгээд
холбооны улс гэсэн төрийн
байгууламжийн хэлбэрт
хуваагдана.
Төрийн
байгууламж
Нэгдмэл Холбооны
Нутаг дэвсгэр нь зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагддаг, төрийн
нэгдмэл тогтолцоо бүхий төрийн байгууламжийн хэлбэр.
Нэгдмэл улсын үндсэн шинж:
1. Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжээс бүрэлдэнэ.
2. Нэг Үндсэн хууль, эрх зүйн нэгдмэл тогтолцоо улсын нутаг дэвсгэрт
үйлчилнэ. Гэхдээ зарим оронд өөртөө засан тогтнох зарим муж орон
нутгийн асуудлаар хууль гаргах эрх эдэлдэг.
3. Төрийн байгууллагын нэгдмэл тогтолцоотой байна. Хууль тогтоох,
гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага улс орны бүх нутаг дэвсгэрт
нэгдмэл ажиллана.
4. Татвар, мөнгөний нэг тогтолцоотой байдаг.
5. Иргэний нэг харьяалал оршино.
6. Улс үндэстэн төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх нэг чухал
нөхцөл бол хэл, соёл, шашин суртлаар ижил угсаатан хүн ам зонхилох
явдал мөн.
Нэгдмэл улс
Өөрийн нутаг дэвсгэрийн хүрээнд төрийн эрх зүйн бие даасан байдлаа хадгалсан статус бүхий бие
даасан улсууд (субъект)-ын холбоог сайн дурын гэрээний үндсэн дээр байгуулсан төрийн
байгууламжийн хэлбэр.
Нутаг дэвсгэрийн холбооны улс.
Үндэстний бие даасан байдлыг хангах зорилгоор бус, харин нутаг дэвсгэрийн байршлын зарчмаар
байгуулсан холбооны улсын хэлбэр мөн. Нутаг дэвсгэрийн холбооны улсын гишүүн улсын төрийн
бүрэн эрхт байдал харьцангуй хязгаарлагдмал байдаг.
Үндэсний холбооны улс
Үндэстний өөрийгөө тодорхойлох эрхийг хангах зарчимд тулгуурласан, гишүүн орны төрийн бүрэн
эрхт байдлыг хамгаалсан төрүүдийн холбоо мөн. Үндэстний холбооны улсад олон үндэстний хэл,
соёл, шашин, зан заншил бие даан орших бололцоог хангах үндэстний хүчин зүйл зайлшгүй байдаг
онцлогтой.
Тусгаар улсуудын холбоо
Тусгаар тогтносон, бие даасан, бүрэн эрхт улсууд тодорхой зорилгод (улс төр, эдийг засгийн)
хүрэхийн тулд гэрээний үндсэн дээр байгуулсан хууль зүйн түр холбоо мөн. Гишүүн нь бие даасан,
тусгаар тогтносон, бүрэн эрхт улс байна. Хоорондын харилцааг олон улсын нийтийн эрх зүйн хэм
хэмжээгээр зохицуулдаг.
Холбооны улс
Төрийн эрх мэдэл хуваарилах онол
Иргэд нь эрхээр хангагдаагүй, төрийн
эрх мэдлийг хуваарилаагүй нийгэмд
угтаа Үндсэн хууль байдаггүй...
Хэрэв хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг нэг
гарт төвлөрүүлвэл эрх чөлөө хэрэгжихгүй... шүүх
эрх мэдэл хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээс
тусгаарлагдаагүй тохиолдолд мөн эрх чөлөө үл
оршино. Хэрэв шүүх эрх мэдэл хууль тогтоох эрх
мэдэлтэй нэгдвэл, иргэдийн амьдрал, эрх чөлөө
дур зоргын золиос болно. Хэрэв шүүх эрх
мэдлийг гүйцэтгэх эрх мэдэлтэй нэгтгэвэл
шүүгчид дарангуйлагчид болох бололцоог
бүрдүүлнэ.
Францын Хүний болон иргэний
эрхийн тунхаг
Ш. Монтескье
Төрийн эрх мэдлийг хуваарилах нь хүний эрх, эрх чөлөөний
хамгийн том баталгаа мөн. Үүний тулд ГҮЙЦЭТГЭХ засгийг хянах
чадвартай хууль тогтоох засаг, хууль тогтоох засгийг хязгаарлах
хараат бус шүүх оршдог. Өрнө дахинд хууль болон ард түмний
төлөөлөгчдийн дуу хоолойгоор, дорно дахннд төрийн зүтгэлтний ёс
суртахуунаар хязгаарлах тухай ерөнхий үзэл санаа оршиж байлаа.
Төрийн эрх мэдлийг хуваарилах онол төрийн удирдлагын
боловсронгүй тогтолцоог хангах үүднээс бус, хүний эрхийг төрийн
дур зоргоос хамгаалах механизмыг бүрдүүлэх хэрэгцээ,
шаардлагаас ийнхүү урган гарчээ. Тиймээс хүний эрх, төрийн эрх
мэдлийн хуваарилалт нь нэг зүйлийн хоёр тал мөн.
Эрх мэдэл хуваарилах үзэл санаа
Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улсад
гүйцэтгэх эрх мэдлийг хянах хяналтын
тогтолцоог парламентаас бүрдүүлэх
боломж харьцангуй нээлттэй байдаг бол
парламентын бүгд найрамдах улсын хувьд
энэ нь эрх баригчдын ухаан, соёлд найдсан
бүрхэг, ээдрээ маргаантай асуудал байсаар
байна.
Гүйцэтгэх эрх мэдлийн
хяналт
Төрийн эрх мэдлийн субъект бүр өөрийн хил
хязгаарын хүрээнд бүрэн эрхээ
хэрэгжүүлэхэд хуулийн ноёрхол, төрийн
албан хаагчдын ухамсар, соёлоос гадна
иргэний нийгмийн хүчтэй хяналт нэн чухал.
Энэ бүхэн мэдээж цаг хугацаа шаардана.
Иргэний нийгмийн хяналт
● Аливаа улс орны иргэд шууд болон төлөөллийн
байгууллагуудаараа дамжуулан төр, түүний албан хаагчдыг
сонгон улмаар хууль дүрэм боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх
үүргийг төрд хариуцуулж өгдөг. Төр уг үүргээ биелүүлэх
зорилгоор засаглан удирдах бүрэн эрхтэй, хуулийн дагуу
байгуулагдан тогтвортой ажилладаг байгууллага, албан
хаагчдын тогтолцоог бүрдүүлэн ажилладаг. Энэ нь төрийн алба
бөгөөд үндэсний үндэсний эрх ашигт нийцүүлэн улс орны
хөгжлийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх, ард иргэддээ
үйлчлэх зорилготой байдаг.
Төрийн албаны
тогтолцоо
Монгол улс нь төрийн
байгууламжийн хувьд нэгдмэл
бөгөөд зөвхөн засаг захиргааны
нэгжид хуваагдана.
Үүнд:
1.Төрийн захиргааны төв
байгууллага
2.Аймаг нийслэлийн захиргаа
3.Сум дүүргийн захиргаа
4.Баг хорооны захиргаа
Төрийн захиргааны төв байгууллагуудыг яам
болон агентлагууд гэж ангилдаг
Яам
Ерөнхий чиг
үүрэг
Улс орны
хэмжээний нийтлэг
бодлого
боловсруулж,
түүнийг
хэрэгжүүлэх арга
зүйн удирдлагаар
хангаж ажиллана
Чиглэлийн
Тодорхой
салбарын бодлого
боловсруулж,
салбар хоорондын
зохицуулалт хийнэ
Агентлаг
Тохируулах
Хууль, стандарт,
дүрэм журам
сахиулах, зах
зээлийн
өрсөлдөөнийг
дэмжих үүрэг
бүхий Засгийн
газрын
байгууллага юм
Хэрэгжүүлэх
Хууль, бодлого,
төлөвлөгөөг
хэрэгжүүлэх
үндсэн үүрэг
бүхий Засгийн
газрын
байгууллага
юм.
Төрийн албан тушаалын тогтолцоо ба
төрийн албан хаагч
Төрийн албаны
ангилал
Чиг үүрэг Албан тушаал
1
Улс төрийн алба
Хууль болон төрийн бодлогыг
боловсруулах, батлах, хэрэгжүүлэх
ажлыг зохион байгуулах
Ерөнхийлөгч, УИХ-гишүүн,
ерөнхий сайд, Засгийн газрын
гишүүд, засаг дарга нар г.м
2 Төрийн захиргааны
алба
Төрийн бодлого боловсруулах, зөвлөгөө
өгөх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх
ажиллагааг удирдлагаар хангах
УИХ, Ерөнхийлөгч, Засгийн
газар, Шүүх, Үндсэн хуулийн
цэц, прокурор, яам агентлагууд
3 Төрийн тусгай
алба
Үндэсний аюулгүй байдлыг хангах,
нийгмийн хэв журмыг хамгаалах зэрэг
тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх
Бүх шатны шүүгч, зэвсэгт
хүчин, гааль, тагнуул, шүүхийн
шийдвэр гүйцэтгэх, онцгой
байдлын албан хаагчид г.м
4 Төрийн
үйлчилгээний алба
Эрүүл мэнд, боловсрол, соёлын зэрэг
төрийн суурь үйлчилгээг хүн бүрт хүргэх
Багш, эмч, шинжлэх ухааны
хүрээлэнгийн ажилчид г.м
ЭРҮҮГИЙН
ЭРХ ЗҮЙ
02.
Монгол Улсын Эрүүгийн хуульд
“Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр
заасан, нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт
хэрэг гэнэ” хэмээн тодорхойлжээ.
Гэмт хэрэг нь хүний идэвхтэй (үйлдэл) буюу идэвхгүй
(эс үйлдэл) зан үйлээр дамжин илэрдэг. Үйлдэл хийх
гэдэг нь хүний идэвхитэй байдал, үйл хөдлөлөөр
илэрхийлэгдэнэ.
Гэмт хэрэг гэж юу вэ?
Чимэг Галтын аягатай цайнд нойрны эм хийж,
уулган унтуулж, түрийвчтэй мөнгийг нь
хулгайлжээ.
Жишээ нь:
Эс үйлдэл нь тухайн хүн тодорхой нөхцөлд өөрийн
хийх ѐстой байсан буюу гүйцэтгэх үүрэгтэй байсан
үйлдлийг хийгээгүйгээс нийгэмд аюултай хор уршиг
бий болгоно.
Жишээ нь:
Манаач Даш ажлын байрандаа унтсаны улмаас хүний
машины дугуйг хулгайд алджээ.
Эс үйлдэл жишээ
Монгол Улсын Үндсэн хуульд иргэн хүний эдлэх
үндсэн эрх, эрх чөлөөг болон ёсчлон биелүүлэх
үндсэн үүргийг тодорхойлсон ба “Хүн эрх, эрх
чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад
хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг
гажуудуулж болохгүй” хэмээн заасан байдаг. Тиймээс
ч иргэн хүн өөрийн эрхийг эдлэхээс гадна үүргээ
биелүүлж амьдрах ёстой бөгөөд иргэний үндсэн
үүргийн нэг нь хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин
биелүүлэх явдал юм.
Эрх чөлөө ба үүрэг
Гэтэл зарим хүн нийгэмд биеэ зөв авч явж,
хуулийг сахин биелүүлээгүйгээс гэмт хэрэг
үйлдэж, ял шийтгэл хүлээдэг. Гэмт хэргийн
нийгэмд аюултай байх шинж нь хүний амь бие,
эрүүл мэнд, эрх чөлөө, эд хөрөнгө, төр, нийгмийн
эрх ашигт хор аюул учруулж буйгаар
илэрхийлэгдэнэ. Гэм буруутай байх нь гэмт
хэргийн үндсэн шинжийн нэг юм. Гэмт хэрэг
үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл
хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
тооцдоггүй.
Монгол Улсын Үндсэн хуульд
“.. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр
нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн
гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны
ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл
саданд халдаан хэрэглэхийг хориглоно” хэмээн
заасан байдаг.
Гэм буруу
Гэмт хэргийн бүрэлдэхүүн
Гэмт хэргийн бүрэлдэхүүн бол
тодорхой гэмт хэргийн Эрүүгийн
хуулиар тогтоосон обьектив,
субъектив шинжийн нийлбэр юм..
Хэрэв хуульд заасан эдгээр
обьектив, субъектив шинжээс аль
нэг нь тогтоогдохгүй байвал тухайн
этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэж
эрүүгийн хариуцлагад татаж
болдоггүй учраас зайлшгүй чухал
шинж болдог
Гэмт хэргийн бүрэлдэхүүн
Гэмт хэргийн субъект нь гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн
хариуцлага хүлээх чадвар бүхий этгээд байна. Эрүүгийн
хуульд гэмт хэрэг үйлдэх үедээ 16 насанд хүрсэн этгээдэд
эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Хуульд заасан
тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн бол 14 насанд хүрсэн
этгээд эрүүгийн хариуцлага хүлээнэ.
Жишээлбэл: Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд заасан
бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн
субъект нь 16 насанд хүрсэн этгээд байна.
Гэмт хэргийн обьект бол гэмт халдлагын явцад гэм хор
учирсан буюу учирч болох байсан эрүүгийн хуулиар
хамгаалагдсан эрх ашиг юм. Үндэсний аюулгүй
байдал, эдийн засгийн аюулгүй байдал, хүний амь бие,
эрүүл мэнд, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө
г.м. Жишээлбэл: Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд
заасан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах,
гэмтээх гэмт хэргийн обьект нь материаллаг үнэ
цэнэтэй иргэн, байгууллагын эд хөрөнгө юм.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн
гадаад шинж юм. Энэ нь нийгэмд
аюултай үйлдэл, эс үйлдлээр илэрнэ.
Жишээлбэл:
Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд
заасан бусдын эд хөрөнгийг
санаатайгаар устгах, гэмтээх гэмт
хэргийн обьектив тал нь бусдын эд
хөрөнгийг устгасан, гэмтээсэн үйлдлээр
илэрнэ.
Гэмт хэргийн
обьект Обьектив тал
Гэмт хэргийн субъект Гэмт хэргийн бүрэлдэхүүний
субъектив тал
Гэмт хэргийн дотоод агуулгыг илэрхийлнэ. Гэм буруугийн
санаатай болон болгоомжгүй хэлбэрээр илэрхийлэгдэнэ.
Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд заасан бусдын эд
хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн субъектив тал
нь гэм буруугийн санаатай хэлбэр байх бөгөөд шууд ба
шууд бус санааны аль алинаар нь илэрнэ. Шууд санааны
нөхцөлд сэдэлт нь шунахайн сэдэлтээр болон танхайрах,
өш хонзон, хардалт зэрэг байж болно.
Хохирогч:Эрх
 Өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч
авах
 Нотлох баримт гаргах, шалгуулах
 Давж заалдах гомдол гаргах,
шалгуулах
 Мөрдөн байцаагч, прокурор,
шүүгчээс татгалзах
Сэжигтэн, яллагдагч:Эрх
 Ямар хэрэгт буруутгагдаж
байгаагаа мэдэх
 Өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч
авах
 Өөртэй нь холбогдох тонтоолтой
танилцах
 Нотлох баримт гаргах, шалгуулах
 Мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс
татгалзах
 Хууль зөрчсөн үйлдлийн талаар
гомдол гаргах, шалгуулах
Үүрэг
 Мөрдөн байцаагч, прокурор,
шүүгчийн дуудсанаар ирэх
 Хэргийн талаар баримтыг
задруулахгүй байх
 Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг
өгөх
Эрүүгийн хэрэгт оролцогчдын эрх үүрэг
Хуулийн байгууллагуудын үйл
ажиллагааны чиглэл
Байгууллага
Цагдаагын
байгууллага
Прокурорын
байгууллага
Шүүх
байгууллага
Өмгөөллийн
байгууллага
Шүүхийн
шийдвэр
гүйцэтгэх
байгууллага
Чиг үүрэг Шалгах Хяналт тавих Гэм бурууг
тогтоох
Өмгөөлөх Биелүүлэх
Үйл
ажиллагаа
Гэмт хэрэг
зөрчлийг
шалгах
Эрүүгийн
хэрэгт хяналт
тавих, ял
шийтгэлийг
тодорхойлох
Хэргийг
шийдвэрлэх, гэм
буруу хэргийг
эцэслэн тогтоох
Хууль зүйн
зөвлөгөө
өгөх,
өмгөөлөх
Шүүхийн
шийдвэрийг
биелүүлэх, ял
эдлүүлэх

More Related Content

What's hot

Dadlagin hicheel 4
Dadlagin hicheel 4Dadlagin hicheel 4
Dadlagin hicheel 4erdmon
 
Төрийн албаны шинэ хуулийн онцлог
Төрийн албаны шинэ хуулийн онцлогТөрийн албаны шинэ хуулийн онцлог
Төрийн албаны шинэ хуулийн онцлогGalbaatar Lkhagvasuren
 
Uildverlel ba zardal
Uildverlel ba zardalUildverlel ba zardal
Uildverlel ba zardalJust Burnee
 
Ашиг /ашгийг хамгийн их байлгах нөхцөл/
Ашиг /ашгийг хамгийн их байлгах нөхцөл/Ашиг /ашгийг хамгийн их байлгах нөхцөл/
Ашиг /ашгийг хамгийн их байлгах нөхцөл/Adilbishiin Gelegjamts
 
Сөрөг дам нөлөөг арилгах төрийн зохицуулалт ж. мягмардорж төрийн санхүү
Сөрөг дам нөлөөг арилгах төрийн зохицуулалт ж. мягмардорж төрийн санхүүСөрөг дам нөлөөг арилгах төрийн зохицуулалт ж. мягмардорж төрийн санхүү
Сөрөг дам нөлөөг арилгах төрийн зохицуулалт ж. мягмардорж төрийн санхүүБолд Энхтөр
 
Дархан-Уул аймагт аялал жуулчлал хөгжүүлэх боломжийн судалгаа
Дархан-Уул аймагт аялал жуулчлал хөгжүүлэх боломжийн судалгааДархан-Уул аймагт аялал жуулчлал хөгжүүлэх боломжийн судалгаа
Дархан-Уул аймагт аялал жуулчлал хөгжүүлэх боломжийн судалгааAnkhbileg Luvsan
 
Шумерийн соёл
Шумерийн соёлШумерийн соёл
Шумерийн соёлBorte
 
барилга, хот байгуулалтын яам
барилга, хот байгуулалтын яамбарилга, хот байгуулалтын яам
барилга, хот байгуулалтын яамUka Shuree
 
монголын түүхийн шалгалтын асуулт
монголын түүхийн шалгалтын асуултмонголын түүхийн шалгалтын асуулт
монголын түүхийн шалгалтын асуултtuul1420
 
Стратеги төлөвлөгөө боловсруулах, стратегийн менежмент
Стратеги төлөвлөгөө боловсруулах, стратегийн менежментСтратеги төлөвлөгөө боловсруулах, стратегийн менежмент
Стратеги төлөвлөгөө боловсруулах, стратегийн менежментAdilbishiin Gelegjamts
 
засаглал хуваарилах онол
засаглал хуваарилах онолзасаглал хуваарилах онол
засаглал хуваарилах онолBatchimeg Tomorbaatar
 
гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар
гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газаргадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар
гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарЗолжаргал Золушка
 
Lekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задрал
Lekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задралLekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задрал
Lekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задралAriuntulga Byambadorj
 
иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2Battulga Bayrmagnai
 
Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...
Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...
Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...tolya_08
 
монгол оронд байгаа ураны ордууд
монгол оронд байгаа ураны ордуудмонгол оронд байгаа ураны ордууд
монгол оронд байгаа ураны ордуудOyuka Oyu
 
Халхын голын дайн
Халхын голын дайнХалхын голын дайн
Халхын голын дайнGanzorigt Dorjderem
 

What's hot (20)

Dadlagin hicheel 4
Dadlagin hicheel 4Dadlagin hicheel 4
Dadlagin hicheel 4
 
Төрийн албаны шинэ хуулийн онцлог
Төрийн албаны шинэ хуулийн онцлогТөрийн албаны шинэ хуулийн онцлог
Төрийн албаны шинэ хуулийн онцлог
 
Uildverlel ba zardal
Uildverlel ba zardalUildverlel ba zardal
Uildverlel ba zardal
 
Цэвэр монополь
Цэвэр монополь Цэвэр монополь
Цэвэр монополь
 
Ашиг /ашгийг хамгийн их байлгах нөхцөл/
Ашиг /ашгийг хамгийн их байлгах нөхцөл/Ашиг /ашгийг хамгийн их байлгах нөхцөл/
Ашиг /ашгийг хамгийн их байлгах нөхцөл/
 
Сөрөг дам нөлөөг арилгах төрийн зохицуулалт ж. мягмардорж төрийн санхүү
Сөрөг дам нөлөөг арилгах төрийн зохицуулалт ж. мягмардорж төрийн санхүүСөрөг дам нөлөөг арилгах төрийн зохицуулалт ж. мягмардорж төрийн санхүү
Сөрөг дам нөлөөг арилгах төрийн зохицуулалт ж. мягмардорж төрийн санхүү
 
Дархан-Уул аймагт аялал жуулчлал хөгжүүлэх боломжийн судалгаа
Дархан-Уул аймагт аялал жуулчлал хөгжүүлэх боломжийн судалгааДархан-Уул аймагт аялал жуулчлал хөгжүүлэх боломжийн судалгаа
Дархан-Уул аймагт аялал жуулчлал хөгжүүлэх боломжийн судалгаа
 
Шумерийн соёл
Шумерийн соёлШумерийн соёл
Шумерийн соёл
 
барилга, хот байгуулалтын яам
барилга, хот байгуулалтын яамбарилга, хот байгуулалтын яам
барилга, хот байгуулалтын яам
 
монголын түүхийн шалгалтын асуулт
монголын түүхийн шалгалтын асуултмонголын түүхийн шалгалтын асуулт
монголын түүхийн шалгалтын асуулт
 
Стратеги төлөвлөгөө боловсруулах, стратегийн менежмент
Стратеги төлөвлөгөө боловсруулах, стратегийн менежментСтратеги төлөвлөгөө боловсруулах, стратегийн менежмент
Стратеги төлөвлөгөө боловсруулах, стратегийн менежмент
 
засаглал хуваарилах онол
засаглал хуваарилах онолзасаглал хуваарилах онол
засаглал хуваарилах онол
 
үндсэн хуулийн өөрчлөлтүүд
үндсэн хуулийн өөрчлөлтүүдүндсэн хуулийн өөрчлөлтүүд
үндсэн хуулийн өөрчлөлтүүд
 
гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар
гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газаргадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар
гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар
 
Lekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задрал
Lekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задралLekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задрал
Lekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задрал
 
иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2
 
ромын эрх зүй
ромын эрх зүйромын эрх зүй
ромын эрх зүй
 
Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...
Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...
Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...
 
монгол оронд байгаа ураны ордууд
монгол оронд байгаа ураны ордуудмонгол оронд байгаа ураны ордууд
монгол оронд байгаа ураны ордууд
 
Халхын голын дайн
Халхын голын дайнХалхын голын дайн
Халхын голын дайн
 

Similar to Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx

төрийн алба, түүний ангилал.pptx
төрийн алба, түүний ангилал.pptxтөрийн алба, түүний ангилал.pptx
төрийн алба, түүний ангилал.pptxEnkh Tseba
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтAriunbayar Bazarvaani
 
нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал. нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал. Tuvshinsanaa Baasanjav
 
ардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдNergui Oyunchinmeg
 
Мэдээллийн эрх чөлөө ба иргэдийн оролцоо
Мэдээллийн эрх чөлөө ба иргэдийн оролцооМэдээллийн эрх чөлөө ба иргэдийн оролцоо
Мэдээллийн эрх чөлөө ба иргэдийн оролцооGlobe International
 
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл" Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл" Unuruu Dear
 
лекц оунэз
лекц оунэзлекц оунэз
лекц оунэзanhmabn
 
гарчиггүй төр
гарчиггүй төргарчиггүй төр
гарчиггүй төрdoljoo79
 
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...The Business Council of Mongolia
 
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчинlectureofblog
 
Pdf tekct
Pdf tekctPdf tekct
Pdf tekctboldmaa
 

Similar to Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx (20)

төрийн алба, түүний ангилал.pptx
төрийн алба, түүний ангилал.pptxтөрийн алба, түүний ангилал.pptx
төрийн алба, түүний ангилал.pptx
 
Erx zyi
Erx zyiErx zyi
Erx zyi
 
Hunii erh
Hunii erhHunii erh
Hunii erh
 
нхх лекц №2
нхх  лекц №2нхх  лекц №2
нхх лекц №2
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
 
нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал. нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал.
 
ардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүд
 
Мэдээллийн эрх чөлөө ба иргэдийн оролцоо
Мэдээллийн эрх чөлөө ба иргэдийн оролцооМэдээллийн эрх чөлөө ба иргэдийн оролцоо
Мэдээллийн эрх чөлөө ба иргэдийн оролцоо
 
төр гэж юу вэ
төр гэж юу вэтөр гэж юу вэ
төр гэж юу вэ
 
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл" Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
 
tiksd
tiksdtiksd
tiksd
 
ёс суртахуун
ёс суртахуунёс суртахуун
ёс суртахуун
 
лекц оунэз
лекц оунэзлекц оунэз
лекц оунэз
 
гарчиггүй төр
гарчиггүй төргарчиггүй төр
гарчиггүй төр
 
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
 
Nu 9 r angi
Nu 9 r angiNu 9 r angi
Nu 9 r angi
 
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
 
Huulichiin yos zui hicheelin lekts
Huulichiin yos zui hicheelin lektsHuulichiin yos zui hicheelin lekts
Huulichiin yos zui hicheelin lekts
 
төрийн байгууламжийн хэлбэр нь
төрийн байгууламжийн хэлбэр ньтөрийн байгууламжийн хэлбэр нь
төрийн байгууламжийн хэлбэр нь
 
Pdf tekct
Pdf tekctPdf tekct
Pdf tekct
 

Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx

  • 4. Төрийн эрх зүйн онолын үүсэл хөгжил болон төрийн албаны чиг үүргийн талаарх ойлголттой болох Хичээлийн зорилго
  • 5. Төрийг хүн бүр төсөөлдөг. Гэвч нийтээр хүлээн зөвшөөрсөн түгээмэл тодорхойлолт өдгөө хүртэл үгүй байна. Тийм учраас хүмүүс физик, хими, биологи гэж юу вэ гэж асуудаггүй атлаа төр гэж юу вэ хэмээн бие биеэс асуусаар иржээ. Энэ нь уг үзэгдлийн нарийн төвөгтэй, олон шинжлэх ухааны мэдээлэл, судалгаа шаарддагийн нэгэн илрэл юм. Энэ нь дараахь хүчин зүйлтэй холбоотой: 1. Үе үеийнхэн түүхэн ахуй, цаг, иргэншил, соёлоо тусгасан ертөнцийг үзэх үзэлтэй, 2. Төр байнга хувьсан өөрчлөгддөг, олон талт үзэгдэл, 3. Төрийг ойлгох, түүнд хандах улс үндэстний сэтгэлгээний арга, соёл янз бүр.
  • 6. И.Кант “Төр бол эрх зүйт хуулинд захирагдсан хүмүүсийн нэгдэл” гэсэн тодорхойлолтыг анх өгсөн. Тэр ч байтугай хамгийн реалист үзэлтэн болох Гумплович ч төрийг “Тодорхой эрх зүйт дэг журмыг сахиулж байхын тулд жам ёсоор үүсэн гарч ирсэн эрх мэдлийн байгууллага” мэтээр тодорхойлж байв. Ер нь төрийн тухай ойлголтын суурь болгож эрх зүйт төрийг авч үзэж байсан нь ХIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн гол хандлага байлаа. Энэхүү хандлага өдгөө ч ач холбогдолтой хэвээр байна.
  • 7. Төрийн эрх мэдэл, түүний эх сурвалж Төрийн эрх мэдлийн эх сурвалж нь ард түмний хүсэл зориг байх ёстой. Ард түмэн сонгож байгуулсан төрийн байгууллагын бүтцээр дамжуулж хүсэл зоригоо хэрэгжүүлнэ. Тийм учраас төрийн эрх мэдэл бол төлөөлөх ардчиллын зарчмаар ард түмнээс Үндсэн хуулийн дагуу шилжүүлсэн эрх мэдэл мөн. Эл үзэл санаа анх Францын хувьсгалаас төрөн гарч "Засгийн бүх эрх ард түмний мэдэлд" гэсэн зарчмаар ардчилсан дэглэмтэй бүхий л улсын Үндсэн хуульд хэлбэршсэн байна.
  • 8. Төрийн байгууламжийн хэлбэр Улсын нутаг дэвсгэрийн зохион байгуулалтын хуваарилалт, төрийн төв, орон нутгийн байгууллагын хоорондын харилцааны эрх зүйн байдлыг илэрхийлсэн ойлголт. Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжид эсвэл муж улс, субъектын нутаг дэвсгэрт хуваагдаж байна уу гэдгээс хамааран нэгдмэл хийгээд холбооны улс гэсэн төрийн байгууламжийн хэлбэрт хуваагдана. Төрийн байгууламж Нэгдмэл Холбооны
  • 9. Нутаг дэвсгэр нь зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагддаг, төрийн нэгдмэл тогтолцоо бүхий төрийн байгууламжийн хэлбэр. Нэгдмэл улсын үндсэн шинж: 1. Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжээс бүрэлдэнэ. 2. Нэг Үндсэн хууль, эрх зүйн нэгдмэл тогтолцоо улсын нутаг дэвсгэрт үйлчилнэ. Гэхдээ зарим оронд өөртөө засан тогтнох зарим муж орон нутгийн асуудлаар хууль гаргах эрх эдэлдэг. 3. Төрийн байгууллагын нэгдмэл тогтолцоотой байна. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага улс орны бүх нутаг дэвсгэрт нэгдмэл ажиллана. 4. Татвар, мөнгөний нэг тогтолцоотой байдаг. 5. Иргэний нэг харьяалал оршино. 6. Улс үндэстэн төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх нэг чухал нөхцөл бол хэл, соёл, шашин суртлаар ижил угсаатан хүн ам зонхилох явдал мөн. Нэгдмэл улс
  • 10. Өөрийн нутаг дэвсгэрийн хүрээнд төрийн эрх зүйн бие даасан байдлаа хадгалсан статус бүхий бие даасан улсууд (субъект)-ын холбоог сайн дурын гэрээний үндсэн дээр байгуулсан төрийн байгууламжийн хэлбэр. Нутаг дэвсгэрийн холбооны улс. Үндэстний бие даасан байдлыг хангах зорилгоор бус, харин нутаг дэвсгэрийн байршлын зарчмаар байгуулсан холбооны улсын хэлбэр мөн. Нутаг дэвсгэрийн холбооны улсын гишүүн улсын төрийн бүрэн эрхт байдал харьцангуй хязгаарлагдмал байдаг. Үндэсний холбооны улс Үндэстний өөрийгөө тодорхойлох эрхийг хангах зарчимд тулгуурласан, гишүүн орны төрийн бүрэн эрхт байдлыг хамгаалсан төрүүдийн холбоо мөн. Үндэстний холбооны улсад олон үндэстний хэл, соёл, шашин, зан заншил бие даан орших бололцоог хангах үндэстний хүчин зүйл зайлшгүй байдаг онцлогтой. Тусгаар улсуудын холбоо Тусгаар тогтносон, бие даасан, бүрэн эрхт улсууд тодорхой зорилгод (улс төр, эдийг засгийн) хүрэхийн тулд гэрээний үндсэн дээр байгуулсан хууль зүйн түр холбоо мөн. Гишүүн нь бие даасан, тусгаар тогтносон, бүрэн эрхт улс байна. Хоорондын харилцааг олон улсын нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулдаг. Холбооны улс
  • 11. Төрийн эрх мэдэл хуваарилах онол Иргэд нь эрхээр хангагдаагүй, төрийн эрх мэдлийг хуваарилаагүй нийгэмд угтаа Үндсэн хууль байдаггүй... Хэрэв хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлвэл эрх чөлөө хэрэгжихгүй... шүүх эрх мэдэл хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээс тусгаарлагдаагүй тохиолдолд мөн эрх чөлөө үл оршино. Хэрэв шүүх эрх мэдэл хууль тогтоох эрх мэдэлтэй нэгдвэл, иргэдийн амьдрал, эрх чөлөө дур зоргын золиос болно. Хэрэв шүүх эрх мэдлийг гүйцэтгэх эрх мэдэлтэй нэгтгэвэл шүүгчид дарангуйлагчид болох бололцоог бүрдүүлнэ. Францын Хүний болон иргэний эрхийн тунхаг Ш. Монтескье
  • 12. Төрийн эрх мэдлийг хуваарилах нь хүний эрх, эрх чөлөөний хамгийн том баталгаа мөн. Үүний тулд ГҮЙЦЭТГЭХ засгийг хянах чадвартай хууль тогтоох засаг, хууль тогтоох засгийг хязгаарлах хараат бус шүүх оршдог. Өрнө дахинд хууль болон ард түмний төлөөлөгчдийн дуу хоолойгоор, дорно дахннд төрийн зүтгэлтний ёс суртахуунаар хязгаарлах тухай ерөнхий үзэл санаа оршиж байлаа. Төрийн эрх мэдлийг хуваарилах онол төрийн удирдлагын боловсронгүй тогтолцоог хангах үүднээс бус, хүний эрхийг төрийн дур зоргоос хамгаалах механизмыг бүрдүүлэх хэрэгцээ, шаардлагаас ийнхүү урган гарчээ. Тиймээс хүний эрх, төрийн эрх мэдлийн хуваарилалт нь нэг зүйлийн хоёр тал мөн. Эрх мэдэл хуваарилах үзэл санаа
  • 13. Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улсад гүйцэтгэх эрх мэдлийг хянах хяналтын тогтолцоог парламентаас бүрдүүлэх боломж харьцангуй нээлттэй байдаг бол парламентын бүгд найрамдах улсын хувьд энэ нь эрх баригчдын ухаан, соёлд найдсан бүрхэг, ээдрээ маргаантай асуудал байсаар байна. Гүйцэтгэх эрх мэдлийн хяналт
  • 14. Төрийн эрх мэдлийн субъект бүр өөрийн хил хязгаарын хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хуулийн ноёрхол, төрийн албан хаагчдын ухамсар, соёлоос гадна иргэний нийгмийн хүчтэй хяналт нэн чухал. Энэ бүхэн мэдээж цаг хугацаа шаардана. Иргэний нийгмийн хяналт
  • 15. ● Аливаа улс орны иргэд шууд болон төлөөллийн байгууллагуудаараа дамжуулан төр, түүний албан хаагчдыг сонгон улмаар хууль дүрэм боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх үүргийг төрд хариуцуулж өгдөг. Төр уг үүргээ биелүүлэх зорилгоор засаглан удирдах бүрэн эрхтэй, хуулийн дагуу байгуулагдан тогтвортой ажилладаг байгууллага, албан хаагчдын тогтолцоог бүрдүүлэн ажилладаг. Энэ нь төрийн алба бөгөөд үндэсний үндэсний эрх ашигт нийцүүлэн улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх, ард иргэддээ үйлчлэх зорилготой байдаг. Төрийн албаны тогтолцоо
  • 16. Монгол улс нь төрийн байгууламжийн хувьд нэгдмэл бөгөөд зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана. Үүнд: 1.Төрийн захиргааны төв байгууллага 2.Аймаг нийслэлийн захиргаа 3.Сум дүүргийн захиргаа 4.Баг хорооны захиргаа
  • 17. Төрийн захиргааны төв байгууллагуудыг яам болон агентлагууд гэж ангилдаг Яам Ерөнхий чиг үүрэг Улс орны хэмжээний нийтлэг бодлого боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх арга зүйн удирдлагаар хангаж ажиллана Чиглэлийн Тодорхой салбарын бодлого боловсруулж, салбар хоорондын зохицуулалт хийнэ Агентлаг Тохируулах Хууль, стандарт, дүрэм журам сахиулах, зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үүрэг бүхий Засгийн газрын байгууллага юм Хэрэгжүүлэх Хууль, бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэх үндсэн үүрэг бүхий Засгийн газрын байгууллага юм.
  • 18. Төрийн албан тушаалын тогтолцоо ба төрийн албан хаагч Төрийн албаны ангилал Чиг үүрэг Албан тушаал 1 Улс төрийн алба Хууль болон төрийн бодлогыг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Ерөнхийлөгч, УИХ-гишүүн, ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, засаг дарга нар г.м 2 Төрийн захиргааны алба Төрийн бодлого боловсруулах, зөвлөгөө өгөх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажиллагааг удирдлагаар хангах УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүх, Үндсэн хуулийн цэц, прокурор, яам агентлагууд 3 Төрийн тусгай алба Үндэсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалах зэрэг тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх Бүх шатны шүүгч, зэвсэгт хүчин, гааль, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын албан хаагчид г.м 4 Төрийн үйлчилгээний алба Эрүүл мэнд, боловсрол, соёлын зэрэг төрийн суурь үйлчилгээг хүн бүрт хүргэх Багш, эмч, шинжлэх ухааны хүрээлэнгийн ажилчид г.м
  • 20. Монгол Улсын Эрүүгийн хуульд “Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэнэ” хэмээн тодорхойлжээ. Гэмт хэрэг нь хүний идэвхтэй (үйлдэл) буюу идэвхгүй (эс үйлдэл) зан үйлээр дамжин илэрдэг. Үйлдэл хийх гэдэг нь хүний идэвхитэй байдал, үйл хөдлөлөөр илэрхийлэгдэнэ. Гэмт хэрэг гэж юу вэ?
  • 21. Чимэг Галтын аягатай цайнд нойрны эм хийж, уулган унтуулж, түрийвчтэй мөнгийг нь хулгайлжээ. Жишээ нь:
  • 22. Эс үйлдэл нь тухайн хүн тодорхой нөхцөлд өөрийн хийх ѐстой байсан буюу гүйцэтгэх үүрэгтэй байсан үйлдлийг хийгээгүйгээс нийгэмд аюултай хор уршиг бий болгоно. Жишээ нь: Манаач Даш ажлын байрандаа унтсаны улмаас хүний машины дугуйг хулгайд алджээ. Эс үйлдэл жишээ
  • 23. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн хүний эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг болон ёсчлон биелүүлэх үндсэн үүргийг тодорхойлсон ба “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” хэмээн заасан байдаг. Тиймээс ч иргэн хүн өөрийн эрхийг эдлэхээс гадна үүргээ биелүүлж амьдрах ёстой бөгөөд иргэний үндсэн үүргийн нэг нь хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх явдал юм. Эрх чөлөө ба үүрэг
  • 24. Гэтэл зарим хүн нийгэмд биеэ зөв авч явж, хуулийг сахин биелүүлээгүйгээс гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл хүлээдэг. Гэмт хэргийн нийгэмд аюултай байх шинж нь хүний амь бие, эрүүл мэнд, эрх чөлөө, эд хөрөнгө, төр, нийгмийн эрх ашигт хор аюул учруулж буйгаар илэрхийлэгдэнэ. Гэм буруутай байх нь гэмт хэргийн үндсэн шинжийн нэг юм. Гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцдоггүй. Монгол Улсын Үндсэн хуульд “.. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд халдаан хэрэглэхийг хориглоно” хэмээн заасан байдаг. Гэм буруу
  • 25. Гэмт хэргийн бүрэлдэхүүн Гэмт хэргийн бүрэлдэхүүн бол тодорхой гэмт хэргийн Эрүүгийн хуулиар тогтоосон обьектив, субъектив шинжийн нийлбэр юм.. Хэрэв хуульд заасан эдгээр обьектив, субъектив шинжээс аль нэг нь тогтоогдохгүй байвал тухайн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хариуцлагад татаж болдоггүй учраас зайлшгүй чухал шинж болдог
  • 26. Гэмт хэргийн бүрэлдэхүүн Гэмт хэргийн субъект нь гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлага хүлээх чадвар бүхий этгээд байна. Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэх үедээ 16 насанд хүрсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн бол 14 насанд хүрсэн этгээд эрүүгийн хариуцлага хүлээнэ. Жишээлбэл: Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн субъект нь 16 насанд хүрсэн этгээд байна. Гэмт хэргийн обьект бол гэмт халдлагын явцад гэм хор учирсан буюу учирч болох байсан эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг юм. Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, хүний амь бие, эрүүл мэнд, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө г.м. Жишээлбэл: Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэргийн обьект нь материаллаг үнэ цэнэтэй иргэн, байгууллагын эд хөрөнгө юм. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн гадаад шинж юм. Энэ нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлээр илэрнэ. Жишээлбэл: Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэргийн обьектив тал нь бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн үйлдлээр илэрнэ. Гэмт хэргийн обьект Обьектив тал Гэмт хэргийн субъект Гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив тал Гэмт хэргийн дотоод агуулгыг илэрхийлнэ. Гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрээр илэрхийлэгдэнэ. Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн субъектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэр байх бөгөөд шууд ба шууд бус санааны аль алинаар нь илэрнэ. Шууд санааны нөхцөлд сэдэлт нь шунахайн сэдэлтээр болон танхайрах, өш хонзон, хардалт зэрэг байж болно.
  • 27. Хохирогч:Эрх  Өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч авах  Нотлох баримт гаргах, шалгуулах  Давж заалдах гомдол гаргах, шалгуулах  Мөрдөн байцаагч, прокурор, шүүгчээс татгалзах Сэжигтэн, яллагдагч:Эрх  Ямар хэрэгт буруутгагдаж байгаагаа мэдэх  Өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч авах  Өөртэй нь холбогдох тонтоолтой танилцах  Нотлох баримт гаргах, шалгуулах  Мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах  Хууль зөрчсөн үйлдлийн талаар гомдол гаргах, шалгуулах Үүрэг  Мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн дуудсанаар ирэх  Хэргийн талаар баримтыг задруулахгүй байх  Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх Эрүүгийн хэрэгт оролцогчдын эрх үүрэг
  • 28. Хуулийн байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл Байгууллага Цагдаагын байгууллага Прокурорын байгууллага Шүүх байгууллага Өмгөөллийн байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Чиг үүрэг Шалгах Хяналт тавих Гэм бурууг тогтоох Өмгөөлөх Биелүүлэх Үйл ажиллагаа Гэмт хэрэг зөрчлийг шалгах Эрүүгийн хэрэгт хяналт тавих, ял шийтгэлийг тодорхойлох Хэргийг шийдвэрлэх, гэм буруу хэргийг эцэслэн тогтоох Хууль зүйн зөвлөгөө өгөх, өмгөөлөх Шүүхийн шийдвэрийг биелүүлэх, ял эдлүүлэх