ёс суртахуун

3,330 views

Published on

Хууль эсвэл ёс суртахуун

Published in: Education
0 Comments
5 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
3,330
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
3
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
5
Embeds 0
No embeds

No notes for slide

ёс суртахуун

  1. 1. Санхүүчийн мэргэжлийн ёс зүй 2014 Ёс суртахуун уу? Эсвэл ХУУЛЬ уу? Д.Мөнхтөр МУИС-БС, Санхүү, Эдийн засаг-4/
  2. 2. Агуулга Жинхэнэ хууль? Ёс суртахуунлаг хүн Хуулийг дээдлэгч хүн Хуулийн болон хүний ёс Либертари үзэл ба хууль Ярилцах сэдвийн хүрээ
  3. 3. Либертари үзэл ба хууль  Төр, хууль хоёр нь төрсөн аав, хүү хоёр л гэсэн үг.  Либертари үзлийн үүднээс: • Хууль бол төрийн хүслийг гүйцэлдүүлэгч, төрийн багаж хэрэгсэл мөн. • Төр хуулиар дамжуулан хувь хүний эрх чөлөөнд халдаж, эдийн засгийн хөгжлийг боомилж байдаг. • Хууль бол ухаантай, ухамсартай, ёс суртахуунтай хүний хувьд зүгээр л нэг "чөдөр", баглаас төдий зүйл. • Эдийн засгийн аяндаа бий болсон журам дэглэмд хөндлөнгөөс оролцож, журамлаж "дэглэхийг" оролдож, хошуугаа дүрж байдаг. Ер нь л хөндлөнгийн оролцоогүй байдал 'laissez-faire'-ийн эсрэг зүйл дээ.
  4. 4. Хууль, Ёс суртахуун Төстэй чанар нь Тухайн хүнийг хүссэн хүсээгүй захирагдахыг шаарддаг. Чиний итгэл үнэмшил юуг шаардаж байна түүнийхээ дагуу хийхийг шаардна. Хүний зан төлөвийг зохицуулж хийх үйлдлийг нь чиглүүлж өгдөг. хувь хүнээс бусад хүн, байгууллага, нийгэмтэйгээ харилцах харилцааг зохицуулдаг. Хууль Ёс суртахуун
  5. 5. Хууль яагаад гууль болдог вэ? Бидний хууль гэж яриад байгаа зүйлийн хамгийн муу тал нь хүмүүс түүнийг зохиодогт оршино. Ийм хуулийг хүссэн цагтаа биелүүлж, хүсээгүй цагтаа үл тоомсорлож болдог учраас энэ нь "хууль биш гууль" болдог аж. Жинхэнэ хуулийг хэн ч зохиодоггүй бөгөөд түүнийг дагахгүй бол бүгд сүйрнэ, үүнд л хүчтэй тал нь оршдог. Энэ бол жинхэнэ байгалийн хууль юм.
  6. 6.  Бидний хууль гээд байгаа тэр зүйл бол цаасан дээр буулгасан хоосон үг, хэн нэгний ажил хийж байгаа нэр төдий зүйл, түүнийг хүссэн үедээ хэрэгжүүлээд, хүсээгүй үедээ уландаа гишгэчихэж болдог "гурав хоногийн настай зүйл" юм.  Тийм ч учраас жирийн иргэдээс эхлээд төрийн хамгийн дээд өндөрлөгтөө хүртэл хуулиа зөрчиж байдаг. Монголын хууль 3 хоног “Тамхины тухай хууль”
  7. 7. Хуулийг дээдлэгч хүн  Ийм хүн өөрөөсөө айна гэж байхгүй ганц айдаг зүйл нь хууль.  "хуулийг дээдэлдэг хүн“ гэмт бодлоо гадагш гаргаж, амьдралд хэрэгжүүлж болохгүй гэдгээ сайн мэддэг, үнэндээ тэд ирээдүйн гэмт хэрэгтэн буюу "бололцоо" нь таарвал хүн алахаас ч сийхгүй этгээдүүд болдог.  Гэтэл хууль-ёс ноёлсон нийгэмд тийм хүмүүст хариуцлага тооцох, урьдчилан сэргийлэх арга байдаггүй (хамгийн аймшигт бодол санаа агуулж байдаг ч гэсэн амьдрал түүнийгээ хэрэгжүүлээгүй учраас).
  8. 8. Ёс суртахуунлаг хүн  Харин ёс суртахуун нь гэмт хэрэг хийгээгүй ч оюун санаандаа тийм нүгэлт зүйл бодсоных нь төлөө тухайн хүнийг яллаж байдаг.  Ёс суртахуун, хууль хоёр ялгаа эндээс тод харагдана. Хууль хүний гадагш гарсан үйлдэл дээр үйлчилдэг бол ёс суртахуун нь хүний гадагш гарсан үйлдэл дээр төдий дотоод оюун санаанд нь үйлчилж байдаг.  Ёс суртахууны ийм бат итгэл үнэмшилтэй хүнийг хууль, эрх мэдэл, мөнгөний аль нь ч дийлэхгүй, ганцхан ёс суртахуун нь (дотоод итгэл үнэмшил нь) дийлнэ.
  9. 9. Хуулийн ёс болон хүний ёс  Хүнийг хүн болгож байдаг зүйл бол ёс суртахуун. “Гельвеций”  Хуулиас биш өөрөөсөө айдаг хүн бол ёс суртахуунтай хүн. Өөрийн хийсэн үйлдэлд өөрөө дүгнэлт хийх чадвараас тэр хүний ёс суртахуун их харагддаг.  Ямар ч үйлдэл хийсэн огтхон ч шаналдаггүй хүмүүс байх, "хууль л зөрчихгүй бол боллоо" гэсэн мөнөөх олхиогүй бодолтой тэр хүмүүс хамгийн аймшигтай. Гельвецийн хэлснээр "Хүнийг хүн болгож байдаг зүйл ёс суртахуун" юм бол "Хүнийг хүн биш болгож байдаг зүйл бол хууль".
  10. 10. Хуулийн болон хүний ёс  Чоно нялх янзага барьж идчихээд гэмшинэ гэж байхгүй. Учир нь тэр бол чоно. Ёс суртахуунгүй хүн үүний л нэгэн адил байдаг.  Гэтэл хэвийн ёс суртахуунтай хүн гудамжинд ядарсан нэг хүнд туслах бололцоотой байсан хэрнээ туслахгүй өнгөрчихөөд (жишээ нь, хүүхэдтэй, гуйлгачин эмэгтэйд 500 төгрөг өгчихлөө гэхэд надаас юу ч хорохгүй байсан гэсэн бодолдоо) ядахад нэг цаг ч гэсэн шаналж байвал "хүн" болж байгаа нь тэр.
  11. 11. Ёс суртахуун хуулиас илүү  АНУ-д "тангарагтны шүүх" гэж хуулийн боловсрол-мэдлэггүй атлаа шүүх дээр хамгийн гол шийдвэр гаргадаг хүмүүсээс бүрдсэн нэгэн институт ажилладаг. Тэд хуулийн мэдлэг боловсролгүй ч, ажил амьдралын их туршлагатай, хэвийн сэтгэдэг, шударга зан чанартай хүмүүс байдаг. Тэд тухайн яллагдагчийн "буруутай" (эсвэл буруугүй) болохыг шийдэх бөгөөд шүүгч зөвхөн тэр шийдвэрийг хуулийн өмнөөс хэлбэржүүлнэ.
  12. 12. Жинхэнэ хууль аль нь вэ?  Манай нийгэмд хууль биш ёс суртахуун дутагдсанаас болж аймшигт гэмт хэргүүд гарч тэдгээрийг үйлдэгч гэмт хэрэгтнүүд өсч бойжсоор байна.  Тэгэхээр хуулийг ёс суртахуунтай хүнд хэрэглэх юм бол тэр нь "хууль ёсны хууль" болно.  Хууль бол зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ хуулийг хууль болгодог хууль хэрэгтэй. Тэр хууль нь хүний ёс суртахуунлаг байдал юм.  Хуульчдын хувьд хууль нь үндсэн хуулинд таарч байвал хууль болдог харин бидний хувьд тэр нь ёс суртахуунд зөрчилдөхгүй байж хууль болно.
  13. 13. Ашигласан материал  Ёс зүйн тухай ойлголт- Мөнхсарнай  Менежментийн үндэс хичээлийн лекц  Бизнесийн ёс зүйн хичээлийн лекц Цахим хуудас: • www.Wikipedia.org • www.slideshare.net • www.scribd.com • www.mongolianlaws.com
  14. 14. Санхүүчийн мэргэжлийн ёс зүй 2014 Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа Д.Мөнхтөр МУИС-БС, Санхүү, Эдийн засаг-4

×