SlideShare a Scribd company logo
Батлав. Тэнхмийн эрхлэгч Б. Уламбаяр 
.......... оны ... сарын ..... өдөр 
Монголын түүхийн хичээлийн конспект 
Сэдэв. Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр 
1. Монгол нутагт хүн оршин амьдарч байсныг судлах үндсэн эх сурвалжууд. 
2. Хүний үүслийн тухай товчхон 
3. Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр 
Нэг. Монгол нутагт хүн оршин амьдарч байсныг судлах үндсэн эх сурвалжууд 
Монгол нутагт хүн оршин амьдарч байсан цаг үеийг судлах үндсэн эх сурвалж нь монголын 
түүхийн бичиг, судар, олдворууд юм. 
1. Эд өлөгийн зүйл 
2. Түүхийн тулгар сурвалж бичгүүд 
3. Судалгаа шинжилгээний ном бүтээлүүд 
Эд өлөгийн зүйлийг дотор нь, 
1. Анхны хүний оромж, нутаг бууц, эвдэрхий хот балгас, нуранхай хэрэм, бэхлэлт 
2. Үхэгсдийн оршуулгатай холбоотой дурсгалууд 
3. Жирийн олдворууд 
Бичиг судрын зүйлүүд нь, 
1. Бичгийн дурсгалууд. Энд түүхийн явдлуудын тухайн анхдагч мэдээг тэмдэглэн үлдээсэн 
байдаг. 
2. Түүхийн хэрэг явдалд биечдэн оролцож үзсэн хувь хүмүүсийн тэмдэглэл 
3. Түүх шастиртай холбоо бүхий төрийн хууль, тогтоомжууд 
Суралгаа шинжилгээний ном бүтээлүүдэд 
1. Эрдэмтдийн диссертаци Нэг сэдэвт зохиолууд 
2. Түүхийн тулгар болон сурвалж бичгүүдэд үндэслэн бүтээн туурвисан бусад ном зохиолууд 
зэрэг орно. 
Хоёр. Хүний үүслийн тухай товчхон. 
Хүн хэрхэн үүссэн тухай асуудал янз бүрийн үеийн сэтгэгчдийн анхаарлын төвд байсаар иржээ 
Хүн яаж үүссэн тухайд 3 янзын таамаг бий. 
1. Хийсвэрлэсэн үзэл. Хүнийг өөр гариг ертөнцийн өндөр соёл иргэншлийн төлөөлөгчид 
манай дэлхийд суурьшуулсан хэмээнэ.
2. Шашны үзэл. Хүнийг бурхан бүтээсэн гэх. 
3. Байгаль-түүхийн үзэл. Хүн манай дэлхий дээр байсан уугуул өвгөөс байгалийн шалгарал, 
хөдөлмөрийн үр дүнд бий болсон. Сүүлийн таамаглалыг орчин үеийн түүхийн шинжлэх 
ухаан гол төлөв баримталж банйа. 
Анхны хүн гэж нэрлэгдэх homo habilis буюу чадварлаг хүн нь ойролцоогоор 2,5 сая жилийн 
өмнө амьдарч байсан гэж үздэг. Африкаас олдсон олдворын үндсэн дээр 1,8 сая жилийн тэртээ 
босоо хүн буюу Homo erectus байжээ хэмээн нотолдог. 1,5 сая жилийн өмнө хүн хоол хийж 
эхэлсэн байна. Үүнийг гэрчлэх түлэгдсэн ясны олдворууд олджээ. 400 мянган жилийн тэртээ 
хүнтэй төстэй эртний хомо сапьенс homo sapiens гэж нэрлэж болох шинэ төрөл бий болсон 
байна. 100 мянган жилийн тэртээ анатомын хувьд орчин үеийн хүнтэй адил homo sapiens sapiens 
буюу ухаант хүн өмнөд африкаас нүүдэллэж эхэлжээ. 
Сүүлийн 800 мянган жилийн турш найман их мөстөлт болж, дулааралт ба хүйтрэлт 10 
мянган жилийн мөчлөгтэйгээр явагдсан байна. Сүүлийн их мөстлөгийн оргил үе 20 мянган 
жилийн тэртээ болж, хүмүүс жижиг бүлгүүд болон хуваагдаж, амьдрахад тохиромжтой нутгуудад 
амьдрах болжээ. 
Г.Ф. Осборн, В.Д. Мэтью нар 1920-оод онд судалгаа хийж, төв азийн амьтны аймгийн үүсэл 
гарвалыг нарийвчлан судлаад энэ нутгийг маш эртний үеийн хүн дүрст амьтны унаган нутаг 
гэдгийг онцлон заасан байна. Үүнчлэн Д. Баррель хүн дүрст бичний өвгийг Төв азид 25 саяас 11 
сая жилийн миоцены үе хооронд үүссэн гэж тогтоожээ. 
Гурав. Монгол нутгаас олдсон эртний хүний ул мөр 
Түүхийн шинжлэх ухааны өнөөгийн судалгаа 800 мянган жилийн тэртээ Монгол нутагт хүн 
суурьшин амьдарч байсан гэдгийг тогтоогоод байна. Энэ үеийг түүх шастирт чулуун зэвсгийн үе 
хэмээн нэрлэж иржээ. Чулуун зэвсгийн үеийг бүхэлд нь палеолитийн үе хэмээн авч үздэг. Үүнийг 
оролцуулаад эртний үеийн ангилбал, 
1. Доод палеолитийн үе. 800,000-100,000 жил 
2. Дунд палеолитийн үе. 100,000- 40,000 жил 
3. Дээд палеолитийн үе: 40,000- 15.000 жил 
4. Чулуун зэвсгийн дараагийн үе болох мезолитийн үе. 15,000- 8000 жил 
5. Чулуун зэвсгийн эцсийн шат болох неолитийн үе. 8000- 4000 жил 
a. Энеолитийн үе 4000-3000 жил  Чулуунаас хүрэлд шилжих шилжилтийн үе 
6. Хүрэл, төмөр зэвсгийн түрүү үеийн дурсгалууд 
a. Хүрлийн үе 3000- 1000 жил 
b. Төмрийн түрүү үе 1000-МЭӨ III зуун 
7. Төмрийн түрүү үеийн чандмань соёл. 
Доод палеолитийн үеийн бууц, суурингууд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй, 
Өлзийт сумын Нарийн гол, Шинэ жинст сумын Босго, Өмнөговь аймгийн Булган сумын 
Цахиуртын хөндий, Ховд аймгийн Алтай сумын Барлагийн гол, Дундговь аймгийн Гурвансайхан 
сумын Ярх уул, Хулд сумын төвийн дэргэд, Дэлгэрцогт сумын Ёроол говь, Дорноговь аймгийн 
Сайншандын орчмоос олджээ. Эдгээр бууцнаас зануу, болоржин, хасын хольцтой хар, цайвар, шар 
цахиурлаг чулуунаас цуулсан залтас, гурвалжин талт хажуугийн цуулдас, голын хайрган чулууг
хөндлөн хагалж хийсэн хугадас зэвсэг, гурвалжин хэлбэрийн гилбэр мэс, хоёр талаас нь зассан 
үзүүртэй мэс зэрэг хүний ахуй амьдралдаа өдөр тутам хэрэглэж байсан чулуун зэвсэг олдсон 
байна. Тэр үеийн хүмүүс эдгээрээс гадна арслан, заан савгат хирс зэрэг аварга том амьтдын яс, 
модон бороохой, шийдэм зэргийг ашиглаж байжээ. Монгол нутгаас олдсон хамгийн эртний 
дурсгал нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын Нарийн голын өндийгөөс олдсон байна. Бууц, 
чулуун дархны газар 
Доод палеолитийн үед амьдарч байсан хүмүүс гол төлөв цохих, цавчих, хэрчих, хусах зэрэ г 
ажилбаруудад дээрх багажуудыг хэрэглэж байсан байна. Энэ үеийн хүмүүсийн хамтын амьдрал, 
хөдөлмөр нь хоорондоо ойлголцох зайлшгүй хэрэгцээг бий болгосон. Энэ шаардлагаар эхлээд 
дохио зангааны хэл үүсч, аажмаар үг, ярианы хэлтэй болж дэвшсэн байна. Хэл яриа хөгжихийн 
хэрээр хүний танин мэдэх чадвар, ухаан, мэдлэгийн хүрээ тэлж, түүнийгээ дараа үедээ өвлүүлэн 
уламжлуулах болсон. 
Дунд палеолитийн үед нэг чулууг нөгөөгөөр нь цохиж, холтчих аргаар хийдэг байсан арга нь 
улам нарийсч чулууг цуулж хийх шинэ арга бий болсон. Энэ үеийн хүний хөдөлмөрийн гол багаж 
нь чулуунаас залтас цуулан авч, ир, ирмэгийг нь дахин засаж хийсэн гурвалжин мэс хянгар байв. 
Энэхүү гурван талдаа иртэй мэсээ мод, ясанд суулгаж жад болгон хэрэглэж байв. Хянгарыг арьс 
шир янзлах, мод, ясан эдлэл хийхэд голчлон ашиглаж байжээ. Палеолитийн доод, дунд үеийг хүн 
сүргийн үе хэмээн авч үздэг. Учир нь энэ үед хүмүүс хамтаараа аж төрж, араатнаас хамгаалах, ан 
хийх зэрэгт хамт байдаг байсан. Дунд палеолитийн хүмүүс эхэн үедээ байгалийн бэлэн га лыг 
хэрэглэж байснаа сүүлдээ ухаан зарж мод үрэх, цахиур цахих зэргээр хүссэн цагтаа ил гар гаргадаг 
болжээ. Махыг чанаж болгож иддэг болсон. Ингэснээр хүний уураг тархины хөгжилд онцгой 
нөлөөлж, энэ үеийн хүний бие махбодь, оюун ухаан хувьсан өөрчлөгдсөн байна. Иймд энэ үеийн 
хүнийг “Неандерталь” төрхийн хүн гэж нэрлэх болсон байна. Неандерталь төрлийн хүн нь дунд 
зэргийн нуруутай, шөрмөслөг, чийрэг биетэй, тархины багтаамж нь 1400-1600 смкуб, голдуу 
урагшаа төвгөр духтай байжээ. Гэхдээ дух нь бага, хөмсөгний яс төвгөр, гарын хуруунууд нь болхи 
зэрэг байдал нь орчин үеийн хүнээс ялгагдах гол шинж нь юм. Гал гаргаж сурснаар хөдөлмөрийн 
хуваарьт өөрчлөлт орж, эмэгтэйчүүд үр хүүхдээ асрахын зэрэгцээ ургамалын үндэс түүх, гал 
манах зэрэг үүрэгтэй болжээ. Энэ үеэс эхийг эрхт ёс үүсэх анхны үндэс суурь тавигдсан байна. 
Ф. Энгельс “Хүн галыг үрэлтээр гаргах болж, байгалийн тодорхой хүчийг ноёлоод, түүгээрээ 
хүнийг адгуусны аймгаас бүрмөсөн салгажээ” гэж дүгнэсэн. Энэ үед шүтлэгийн анхны хэлбэр 
үүссэн байна. 
Дээд палеолитийн үед чулуун зэвсэг хийх технологид нилээд дэвшил гарсан. Хоёр талдаа 
иртэй чулуун хутга хийдэг болсон. Энэ үеийн чулуун зэвсэг улам боловсронгүй болж, эсгүүр, 
цоолтуур, үзүүрт мэс, жижиг сүх бий болж, хянгар, хутга зэргийн хийц сайжирч, нэр төрөл нь 
олширсон байна. Мөн амьтны ясаар хутга, оёдлын зүү, загасны сөрлүүрт жад, зэргийг хийдэг 
байжээ. Энэ үеийн онцлог нь, 
1. Эхийн эрхт овгийн байгуулал “ёс” бий болсон. хүүхэд төрүүлж, үр удмаа үлдээх, хоол хүнс 
бэлтгэх, хувцас оёх, аливааг зааж сургах зэрэгт эмэгтэйчүүдийн оролцоо их байсан зэрэгтэй 
холбоотой  Хүн сүргийн үе байсан учир гэр бүл байсангүй. 
2. Хэв хууль бий болсон. Юуг болох, юуг болохгүйд чиглэсэн. 
3. Ан агнах арга технологид дэвшил гарсан.
4. Хүмүүс хадны нөмөр, агуй зэрэг байгалийн бэлэн оромжийг хэвээр нь, бас бага сага засаж 
янзлан хэрэглэж байснаа модны мөчир, холтос зэргийг ашиглан урц барьж суух болжээ. 
Дараа нь газар гэрт шилжсэн. Том ангийн арьс ширийг гэртээ дэвсэж хэрэглэж байсан. 
Ингэж газар гэрүүдээс бүрдсэн гацаа хүй бий болжээ. Энэ нь хүмүүс нэг газар удаан 
хугацаагаар оршин суух боломжийг бүрдүүлсэн байна. 
5. Хүн боловсрохын хэрээр сайхан, муухайг ялган мэдрэх болж, гоо сайхны таашаал авах 
болсон. Энэ үндсэн дээр хамгийн түрүүн дүрслах урлаг бий болжээ. Арслан зааны соёогоор 
хийсэн эмэгтэй хүний дүрсүүд, чулуу, ясан дээр сараачин сийлсэн элдвийн дүрс тэмдэгт, 
зургууд байдаг. 
6. Хүний шүтлэгийн хэлбэр гүнзгийрсэн байна. Далдын хүчинд итгэх шүтлэг байсан. 
Цалигчлал, амьдчилахуй, дом шившлэг зэрэг хэлбэртэй байсан зэргийг эртний зургуудаас 
харж болно. 
Мезолитийн үе. Энэ үеийн гол онцлог нь, 
1. Зүймэл зэвсэг хэрэглэх болсноос гадна нум сум бүтээсэн явдал юм. Энэ нь хүн модны уян 
харимхайг танин мэдсэн үр дүн байв. Ингэснээр хүн араатан амьтантай шууд тулах аюулаас 
гэтэлжээ. 
2. Загасчлах нь ан агнуулын ажлын хэв шинжтэй болсон. Ингэснээр жад, сэрээ, амьтны 
сүүлний үсээр хийсэн загасны тор зэрэг бий болсон. 
3. Мал аж ахуй, газар тариалан үүсэх урьдач нөхцөл бүрэлджээ. Зэрлэг үхэр, адуу, хонь, 
ямаа зэргийг өөртөө дасгаж, гаршуулан тэжээх болсон. Ургамалын үрийг тарьж ургуулах 
талаар зохих мэдлэгтэй болсон. 
Неолитийн үе. Өмнөх үеийн чулуун зэвсгийн ур хийц сайжирч, нэр төрөл нь олширсон. Тал 
дугираг ир, хутга, жадны зуулга ир, ооль, цүүц гэх зэрэг бий болсон. Неолитийн үеийн бууц 
суурингууд монгол нутагт олноороо олдсоноос хамгийн томоохон нь Дорнод аймгийн 
Тамсагбулагийн суурин юм. Энд 42,5 квм талбай бүхий сууцанд судалгаа хийсэн байдаг. Сууцны 
шалан дороос суугаа байдлаар оршуулсан 15 орчим насны 120 см өндөр монгол төрхтэй 
эмэгтэй хүний оршуулга гарсан байна. Оршуулгаас 200 гаруй сувдан зүүл, бугын соёогоор 
хийсэн зүүлт 20 гаруй, 20 см урт, 2,5 см өргөн ясан хутга хоёр, бог малын чөмөгний ясан гэртэй 
ясан зүү зэргийг дагалдуулан тавьсан байна. Шинэ чулуун зэвсгийн дурсгал бүхий хэсгээс нийт 
8567 чулуун зэвсгийг төрөл бүрийн дурсгалуудыг олжээ. Энэ үеийн гол онцлогууд, 
1. Энэ үед чулууг сайтар зүлгэж, билүүдэх, өнгөлөх, хөрөөдөж ховил гаргах, өрөмдөж цоолох 
аргыг бодож олжээ. 
2. Энэ үед “үйлдвэрлэх аж ахуй”-д шилжсэн. Үүнийг “неолитийн хувьсгал” гэж нэрлэдэг. 
3. Төв азийн неолитийн үеийн аймгууд адуу, үхрийг бие даан гэршүүлсэн гэсэн дүгнэлт 
хийдэг. 
4. Амьдрах чадвар нэмэгдсэнээр овгууд жижгэрч, хөдөлмөрийн зохион байгуулалт өмнөхөөс 
илүү цэгцтэй болсон. 
5. Амьтны ноос, ургамал зэргээр утас ээрч, түүгээрээ бүдүүн ширхэгтэй даавуу хийж, 
хувцас оёж өмсөх болсон байна. 
6. Гар урлал, туслах аж ахуйн эхлэл тавигдсан байна. Тухайлбал, вааран урлал хийж сурчээ. 
. Түүнийг гар, туузан, нүхэн аргаар урлана. Энэ ажлыг гол төлөв эмэгтэйчүүд хийдэг бай сан 
байна.
Төмөрлөг зэвсгийн үеийн хүмүүсийн үлдээсэн түүх соёлын өв. Төмөрлөг зэвсгийн үеийг 
1. Хүрэл зэвсгийн үе, 
2. Төмрийн түрүү үе гэж хоёр хуваан авч үдэг. 
Эртний хүмүүсийн анх танилцсан металл нь зэс юм. Зэс нь уян, харимхай учраас багаж 
зэвсэг хийхэд амархан мөлөрч, мохдог учир эртний хүмүүсийн аж амьдралд эхэн үедээ онцгой 
үүрэг гүйцэтээгүй байна. Чулуун зэвсгээ голчлон хэрэглэсээр байжээ. 
МЭӨ III мянган жилийн тэртээ анхны төмөрлөг болох зэс орон нутгийн түүхий эдийн 
нөөцөд орж ирсэн байна. Энэ үеийг энеолитийн үе гэдэг. Энеолитийн үе нь чулуун зэвсгээс хүрэл 
зэвсэгт шилжих шилжилтийн завсрын богино үе юм. Хүний танин мэдэхүй хөгжихийн хэрээр 
зэснээс илүү хатуу металлыг гаргаж авсан нь хүрэл байжээ. Хүрэл нь зэс, цагаан тугалганы 
холимог юм. 
Энэ үеийн хүмүүс зэсийн хүдрээ нунтаглаж, нүдэн хайлуулж, зэсийг ял ган авч, эцэст нь 
хайлуулж ялгаж авсан зэсээ боловсруулан хэвэнд цутган зэр зэвсэг хийдэг байжээ. Хүрэл 960 хэмд 
хайлдаг бөгөөд бат бөх, хийсэн зэвсгийг ирлэж, хурцлахад тохиромжтой, ир нь амархан мөлөрч 
мохдоггүй зэргээрээ зэсээс давуу юм. 
Хүрэл, төмөр зэвсгийг түрүү үеийн дурсгалууд. Монгол нутагт хүрэл зэвсгийн үйлдвэрлэл 
явуулж байсан ул мөр болох уурхай, шанаган сав, цутгуурын хэв зэрэг олддог. Үүнчлэн тэр үеийн 
овог аймгуудын хөгжлийг илтгэн харуулах олон чухал дурсгалууд үлдсэн байна.Эдгээрт, 
1. Булш оршуулгын дурсгал 
a. Дөрвөлжин булш 
b. Хиригсүүр 
2. Буган хөшөө 
3. Хадны сүг зураг 
4. Цуглавар олдвор хэмээн ангилан судалдаг. 
Дөрвөлжин булш. Нас барсан хүмүүсээ дөрвөлжин хэлбэрийн хашлага чулуу бүхий 
байгууламжид оршуулдаг байжээ. Энэ нь бусад оршуулгаас онцлогтой учир “Дөрвөлжин булшны 
соёл” гэж нэрлэгддэг юм. Дөрвөлжин булш нь Алтай, Соёоны уулс, их, бага Хянганы нуруу, 
Байгаль нуураас их говь хүртэл, Монголын төв болон дорнод хэсэгт их хэмжээгээр төвлөрсөн 
байдаг. Энд талийгаачийг зүүн тийш, дээш харуулан оршуулдаг байжээ. Эндээс олдсон зарим эд 
өлөгийн зүйлийг дараах байдлаар ангилан авч үдэг. 
1. Зэр зэвсэг, байлдааны хэрэгсэл 
2. Аж ахуй, хөдөлмөрийн багаж хэрэгсэл 
3. Гоёл чимэглэлийн зүйлс 
4. Ваар, сав суулганы төрөл 
Дөрвөлжин булшны холбогдон он цагийн талаар эрдэмтэд санал нэг биш бөгөөд МЭӨ XIII-IY 
зуун гэж авч үздэг.
Хиригсүүр. Энэ бол эртний тахилга ёслолын байгууламж юм. МЭӨ II мянганы сүүлч, I 
мянганы эхэнд холбогдоно гэж ихэнх судлаачид үздэг. Хиригсүүрийг дотор нь хоёр ангилдаг. 
1. Оршуулгын 
2. Тахилга мөргөлийн 
Хиригсүүрийн оршуулгын байгууламжид хүнээ баруун тийш хандуулан газрын хөрсөн дээр 
тавьж, чулуугаар овоодон даруулсан байх бөгөөд эд өлөгийн зүйл төдийлөн их олддоггүй. 
Хиригсүүрийн соёл нь төв болон баруун монголын нутагт голлон төвлөрсөн байна. Нийт 30 гаруй 
хэлбэрийн хиригсүүр байдаг гэж тэмдэглэгдсэн байна. Хиригсүүр хэмжээний хувьд том, жижиг янз 
бүх байх агаад том хиригсүүрийн эргэн тойронд 1-1,5 метр голчтой жижиг хиригсүүрүүд байдаг. 
Буган хөшөө. Хүрэл ба төмөр зэвсгийн үед өргөн тархсан дурсгалын нэг нь буган хөшөө юм. 
Евроазийн хээр талын бүс нутагт 700 орчим байдгаас Монгол улсын нутагт 550 орчим нь байдаг 
юм. 
Буган хөшөө дунджаар 1-4 м өндөр, 20-40 см зузаан, 30-80 см өргөн хэмжээтэй байх бөгөөд 
ихэвчлэн хөшөөний дээд хэсэгт нар, сар, хөшөөний их биений дунд хэсэгт сүрэг бугыг бодитоор 
юмуу, эсвэл загварчлан дүрслээд түүний доогуур бүс татаж, зэр зэвсэг зүүсэн байдалтай дүрсэлсэн 
байна. Амьтны дүрсгүй, эсвэл бугын оронд адуу, зээр зэрэг өөр амьтан дүрсэлсэн буган хөшөө 
цөөн боловч бий. Буган хөшөөг В.В. Волков тусгайлан судалжээ. 
Хадны сүг зураг. Хүрэл, төмрийн үед амьдарч байсан овог, аймгуудын оюуны соёлын нэг 
чухал дурсгал бол хадны зураг юм. Энэ үеийн хадны зургийг зосон ба сийлмэл гэж хоёр ангилдаг. 
Хадны зураг нь нэг ёсны тэр үеийн хүмүүсийн амьдрал ахуйг хад чулуунд зураглан бичиглэсэн 
түүх юм. 
Зосон зураг нь төв болон дорнод монголд өргөн тархжээ. Зосон зургийн гол төлөөлөл нь 
“Сэлэнгэ”-ийн төрлийн зосон зураг юм. Гол төлөөлөл нь Их Тэнгэрийн амны зураг байдаг. Хадан 
дээр амьтан, мал, тэрэг зэрэг янз бүрийн зураг зурсан буй. Тэрэгний зураг олон байдаг. Одоогийн 
байдлаар монгол нутагт 100 гаруй тэрэгний зураг олдоод байна. 
Цуглавар олдвор. Эдгээр нь хүрэл, төмрийн түрүү үеийн бууц суурингуудаас гадна газрын 
хөрсөн дээр ир гарч олдсон, эсвэл ард түмний гар дамжин хадгалагдаж ирсэн хүрэл, чул уу, шавар 
эдлэлүүд орно. 
Төмрийн түрүү үеийн чандмань соёлын тухай. Энэхүү соёл нь МЭӨ YII-III зуунд хамаарна. 
Монгол орны төв, өмнөд болон баруун аймгуудын нутгаас төмрийн хүдэр ухаж авч байсан ором 
элбэг тохиолддог. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум, Улс аймгийн Сагил сумын нутгаас 
эрт цагт төмөр хайлуулж байсны ор, үлдэгдэл, зуух, төмрийн хайлш зэрэг олддог байна. 
Монголчууд төмөр хайлуулалтыг “Бух дарах” гэж нэрлэж байв. Үүний зэрэгцээ ахуйн хүрээнд 
“Бух хөөрөг”, “Тулман хөөрөг”, “Авдран хөөрөг” зэргийг хэрэглэж байлаа. Бух хөөргийг бодын 
ширээр, тулман хөөргийг ямааны арьсаар хийдэг байсан. Энэ үеийн хамгийн томоохон дурсгал нь 
Увс аймгийн Улаангом хотын ойролцоох Чандмань уулын дурсгал юм. Энд 1972-1974, 1981 
онуудад нийт 80 гаруй булш малтан шинжлэхэд 60 орчим нь төмрийн түрүү үед холбогдож байжээ. 
Энд олзны боолчуудын булш байгаа нь илэрсэн. Чандмань уулын булшнаас эд өлөгийн зүйл ихээр
олддог. Тухайлбал, бөх, авсаархан, янз бүрийн сэнж, бариултай тогоо, сав суулга, унаа малын 
хэрэглүүр нилээд гарсан байна. 
Хүрэл, төмрийн түрүү үеийн аж ахуй, нийгмийн байгууллыг тухайд 
1. Нүүдлийн мал аж ахуй үүссэн. Хүрлийн үеэс мал аж ахуйн үйлдвэрлэл нарийсч, 
мэргэжлийн шинжтэй болж, малчин аймгууд бий болсон байна. Адууг уналга тээвэрт 
хэрэглэх болсон. Бусад аймгуудтай харилцан, арилжаа наймаа хийж эхэлсэн байна. 
Нүүдлийн мал аж ахуй үүсэж, нүүдэлчин овог, аймгууд бий болсныг судлаачид МЭӨ II 
мянганы II хагасад холбогдуулан үздэг. 
2. Дээрх нөхцөл байдал нь нийгмийн хөгжлийн эрс түргэсгэж, овгийн байгууллын задралыг 
хурдасган, төр төстэй бүрдлүүд үүсэх үндсэн нөхцлийг бүрдүүлсэн байна. 
3. Бамбай дуулга зэрэг хамгаалах хэрэгсэлтэй хүнд ба хөнгөн морин цэрэг гэх мэ т цэргийн 
төрөл бий болсон байна. 
4. Овгийн байгууллын задралыг явцад хөдөлмөрийн хуваарьт өөрчлалт гарч, эрчүүд цэрэг, 
дайны үүрэг гүйцэтгэх болсноор эцгийн эрхт ёс тогтсон байна. Хятад эх сурвалжид 
дурдсанаар бол Төв азийн эртний нүүдэлчдээс Хүннү, Дунху, Усунь, Динлин, Юэжи зэрэг 
тав зургаан том улс төрийн нэгдэл, бүлэглэл тодрон гарч аймгийн холбоо байгуулан энэ бүс 
нутагт ноёрхохын төлөө өрсөлдөн тэмцэлдэж эхэлжээ. Ингэснээр Хүннү, Дунхугийн 
хүчэрхэг холбоо байгуулагдсан байдаг. 
Шүтлэг бишрэлийн олон төрөл дэлгэрч, урлаг, соёлын төрөл, хэлбэр олширчээ. 
Тотемизм, фетишизм, анамизм гэх мэт. Тухайлбал, чимэглэх урлаг, сүрлэг баримал, хадны 
зураг ихэд хөгжсөн. Урлагийн гол дүр нь амьтан байсан.

More Related Content

What's hot

Социализм Монголд
Социализм МонголдСоциализм Монголд
Социализм Монголд
Jvk Law
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархац
Sainbuyn Baagii
 
монголын түүх
монголын  түүхмонголын  түүх
монголын түүх
bee Bear
 
11a 1хүний үүсэл гарал ба хөгжил
11a   1хүний үүсэл гарал ба хөгжил11a   1хүний үүсэл гарал ба хөгжил
11a 1хүний үүсэл гарал ба хөгжил
tungalag
 
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсманжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
Baterdene Tserendash
 
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
Kun Martice
 
түүхийн тест
түүхийн тесттүүхийн тест
түүхийн тест
erdenesuren06
 
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
Maa Enkh
 
Бие даалтын стандарт
Бие даалтын стандартБие даалтын стандарт
Бие даалтын стандарт
Adilbishiin Gelegjamts
 

What's hot (20)

Mongoliin tvvhiin muzei
Mongoliin tvvhiin muzeiMongoliin tvvhiin muzei
Mongoliin tvvhiin muzei
 
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
 
Социализм Монголд
Социализм МонголдСоциализм Монголд
Социализм Монголд
 
Ugzuin zadlal
Ugzuin zadlalUgzuin zadlal
Ugzuin zadlal
 
Нийгэмшилт
НийгэмшилтНийгэмшилт
Нийгэмшилт
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархац
 
нийгэм бие даалт
нийгэм бие даалтнийгэм бие даалт
нийгэм бие даалт
 
монголын түүх
монголын  түүхмонголын  түүх
монголын түүх
 
11a 1хүний үүсэл гарал ба хөгжил
11a   1хүний үүсэл гарал ба хөгжил11a   1хүний үүсэл гарал ба хөгжил
11a 1хүний үүсэл гарал ба хөгжил
 
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсманжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
 
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
 
түүхийг судлах арга, түүхийн судалгааны чиг хандлагыг судлах
түүхийг судлах арга, түүхийн судалгааны чиг хандлагыг судлахтүүхийг судлах арга, түүхийн судалгааны чиг хандлагыг судлах
түүхийг судлах арга, түүхийн судалгааны чиг хандлагыг судлах
 
түүхийн тест
түүхийн тесттүүхийн тест
түүхийн тест
 
Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн нь
Эртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн ньЭртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн нь
Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн нь
 
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
 
жужан улс(мэ333 555)
жужан улс(мэ333 555)жужан улс(мэ333 555)
жужан улс(мэ333 555)
 
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
 
Бие даалтын стандарт
Бие даалтын стандартБие даалтын стандарт
Бие даалтын стандарт
 
Монголын нууц товчоо товч тэмдэглэл
Монголын нууц товчоо товч тэмдэглэлМонголын нууц товчоо товч тэмдэглэл
Монголын нууц товчоо товч тэмдэглэл
 
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
 

Viewers also liked

монгол үндэстэн ястны хувцас
монгол үндэстэн ястны хувцасмонгол үндэстэн ястны хувцас
монгол үндэстэн ястны хувцас
narnii
 
Coril nom hariutaigaa
Coril nom hariutaigaaCoril nom hariutaigaa
Coril nom hariutaigaa
tungalag
 
монгол үндэстний хувцас хэрэглэл 11е
монгол үндэстний хувцас хэрэглэл 11емонгол үндэстний хувцас хэрэглэл 11е
монгол үндэстний хувцас хэрэглэл 11е
Баттүвшин Батнасан
 
монгол үндэсний хувцас
монгол үндэсний хувцасмонгол үндэсний хувцас
монгол үндэсний хувцас
R Buyanhishig Buya
 
үндэсний хувцас
үндэсний хувцасүндэсний хувцас
үндэсний хувцас
nhjrgl_97
 

Viewers also liked (7)

монгол үндэстэн ястны хувцас
монгол үндэстэн ястны хувцасмонгол үндэстэн ястны хувцас
монгол үндэстэн ястны хувцас
 
Coril nom hariutaigaa
Coril nom hariutaigaaCoril nom hariutaigaa
Coril nom hariutaigaa
 
монгол үндэстний хувцас хэрэглэл 11е
монгол үндэстний хувцас хэрэглэл 11емонгол үндэстний хувцас хэрэглэл 11е
монгол үндэстний хувцас хэрэглэл 11е
 
монгол үндэсний хувцас
монгол үндэсний хувцасмонгол үндэсний хувцас
монгол үндэсний хувцас
 
үндэсний хувцас
үндэсний хувцасүндэсний хувцас
үндэсний хувцас
 
түүх семинар
түүх семинартүүх семинар
түүх семинар
 
Mongol undesnii huwtsas
Mongol undesnii huwtsasMongol undesnii huwtsas
Mongol undesnii huwtsas
 

Similar to Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр

11a 1-120131224924-phpapp02
11a 1-120131224924-phpapp0211a 1-120131224924-phpapp02
11a 1-120131224924-phpapp02
undarmal
 
New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentation
bee Bear
 
Lekts 2. nen ertnii ueiin mongol oron
Lekts 2. nen ertnii ueiin mongol oronLekts 2. nen ertnii ueiin mongol oron
Lekts 2. nen ertnii ueiin mongol oron
school14
 
1.ураг төрөл халиун
1.ураг төрөл халиун1.ураг төрөл халиун
1.ураг төрөл халиун
Baterdene Tserendash
 
хүний үүсэл гарал
хүний үүсэл гаралхүний үүсэл гарал
хүний үүсэл гарал
tulgaa14
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
MoAltantuya
 
монгол соёлооо
монгол соёлооомонгол соёлооо
монгол соёлооо
А. Aku
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
MoAltantuya
 
монголын түүхийн шалгалтын асуулт
монголын түүхийн шалгалтын асуултмонголын түүхийн шалгалтын асуулт
монголын түүхийн шалгалтын асуулт
tuul1420
 

Similar to Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр (20)

Mongol nutag dahi ertnii humuus
Mongol nutag dahi ertnii humuusMongol nutag dahi ertnii humuus
Mongol nutag dahi ertnii humuus
 
Mongoliin tvvhiin muzei
Mongoliin tvvhiin muzeiMongoliin tvvhiin muzei
Mongoliin tvvhiin muzei
 
11a 1-120131224924-phpapp02
11a 1-120131224924-phpapp0211a 1-120131224924-phpapp02
11a 1-120131224924-phpapp02
 
New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentation
 
Lekts 2. nen ertnii ueiin mongol oron
Lekts 2. nen ertnii ueiin mongol oronLekts 2. nen ertnii ueiin mongol oron
Lekts 2. nen ertnii ueiin mongol oron
 
1.ураг төрөл халиун
1.ураг төрөл халиун1.ураг төрөл халиун
1.ураг төрөл халиун
 
Ertnii humuus
Ertnii humuusErtnii humuus
Ertnii humuus
 
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
 
хүний үүсэл гарал
хүний үүсэл гаралхүний үүсэл гарал
хүний үүсэл гарал
 
чулуун зэвсгийн үе
чулуун зэвсгийн үечулуун зэвсгийн үе
чулуун зэвсгийн үе
 
1хүний гарал үүсэл
1хүний гарал үүсэл1хүний гарал үүсэл
1хүний гарал үүсэл
 
эртний хятадын философи
эртний хятадын философиэртний хятадын философи
эртний хятадын философи
 
Ert shutleg
Ert shutlegErt shutleg
Ert shutleg
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
 
Culture
CultureCulture
Culture
 
Culture
CultureCulture
Culture
 
монгол соёлооо
монгол соёлооомонгол соёлооо
монгол соёлооо
 
Mon.soyol,yos zanshil
Mon.soyol,yos zanshilMon.soyol,yos zanshil
Mon.soyol,yos zanshil
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
 
монголын түүхийн шалгалтын асуулт
монголын түүхийн шалгалтын асуултмонголын түүхийн шалгалтын асуулт
монголын түүхийн шалгалтын асуулт
 

More from tolya_08

More from tolya_08 (17)

Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
 
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
 
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.
Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.
 
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлагаМонгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
 
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм, алба татварын тухай.
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм,  алба татварын тухай.Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм,  алба татварын тухай.
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм, алба татварын тухай.
 
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.
 
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
 
Mt.torin.usel
Mt.torin.uselMt.torin.usel
Mt.torin.usel
 
Монгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намууд
Монгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намуудМонгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намууд
Монгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намууд
 
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
 
Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...
Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...
Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...
 
Эрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тоймЭрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тойм
 
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
 
Mt.1990.huvisgal
Mt.1990.huvisgalMt.1990.huvisgal
Mt.1990.huvisgal
 
Mon.t 3p
Mon.t 3pMon.t 3p
Mon.t 3p
 
Mon.t 1
Mon.t 1Mon.t 1
Mon.t 1
 
chingisiin uureg
chingisiin uuregchingisiin uureg
chingisiin uureg
 

Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр

  • 1. Батлав. Тэнхмийн эрхлэгч Б. Уламбаяр .......... оны ... сарын ..... өдөр Монголын түүхийн хичээлийн конспект Сэдэв. Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр 1. Монгол нутагт хүн оршин амьдарч байсныг судлах үндсэн эх сурвалжууд. 2. Хүний үүслийн тухай товчхон 3. Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр Нэг. Монгол нутагт хүн оршин амьдарч байсныг судлах үндсэн эх сурвалжууд Монгол нутагт хүн оршин амьдарч байсан цаг үеийг судлах үндсэн эх сурвалж нь монголын түүхийн бичиг, судар, олдворууд юм. 1. Эд өлөгийн зүйл 2. Түүхийн тулгар сурвалж бичгүүд 3. Судалгаа шинжилгээний ном бүтээлүүд Эд өлөгийн зүйлийг дотор нь, 1. Анхны хүний оромж, нутаг бууц, эвдэрхий хот балгас, нуранхай хэрэм, бэхлэлт 2. Үхэгсдийн оршуулгатай холбоотой дурсгалууд 3. Жирийн олдворууд Бичиг судрын зүйлүүд нь, 1. Бичгийн дурсгалууд. Энд түүхийн явдлуудын тухайн анхдагч мэдээг тэмдэглэн үлдээсэн байдаг. 2. Түүхийн хэрэг явдалд биечдэн оролцож үзсэн хувь хүмүүсийн тэмдэглэл 3. Түүх шастиртай холбоо бүхий төрийн хууль, тогтоомжууд Суралгаа шинжилгээний ном бүтээлүүдэд 1. Эрдэмтдийн диссертаци Нэг сэдэвт зохиолууд 2. Түүхийн тулгар болон сурвалж бичгүүдэд үндэслэн бүтээн туурвисан бусад ном зохиолууд зэрэг орно. Хоёр. Хүний үүслийн тухай товчхон. Хүн хэрхэн үүссэн тухай асуудал янз бүрийн үеийн сэтгэгчдийн анхаарлын төвд байсаар иржээ Хүн яаж үүссэн тухайд 3 янзын таамаг бий. 1. Хийсвэрлэсэн үзэл. Хүнийг өөр гариг ертөнцийн өндөр соёл иргэншлийн төлөөлөгчид манай дэлхийд суурьшуулсан хэмээнэ.
  • 2. 2. Шашны үзэл. Хүнийг бурхан бүтээсэн гэх. 3. Байгаль-түүхийн үзэл. Хүн манай дэлхий дээр байсан уугуул өвгөөс байгалийн шалгарал, хөдөлмөрийн үр дүнд бий болсон. Сүүлийн таамаглалыг орчин үеийн түүхийн шинжлэх ухаан гол төлөв баримталж банйа. Анхны хүн гэж нэрлэгдэх homo habilis буюу чадварлаг хүн нь ойролцоогоор 2,5 сая жилийн өмнө амьдарч байсан гэж үздэг. Африкаас олдсон олдворын үндсэн дээр 1,8 сая жилийн тэртээ босоо хүн буюу Homo erectus байжээ хэмээн нотолдог. 1,5 сая жилийн өмнө хүн хоол хийж эхэлсэн байна. Үүнийг гэрчлэх түлэгдсэн ясны олдворууд олджээ. 400 мянган жилийн тэртээ хүнтэй төстэй эртний хомо сапьенс homo sapiens гэж нэрлэж болох шинэ төрөл бий болсон байна. 100 мянган жилийн тэртээ анатомын хувьд орчин үеийн хүнтэй адил homo sapiens sapiens буюу ухаант хүн өмнөд африкаас нүүдэллэж эхэлжээ. Сүүлийн 800 мянган жилийн турш найман их мөстөлт болж, дулааралт ба хүйтрэлт 10 мянган жилийн мөчлөгтэйгээр явагдсан байна. Сүүлийн их мөстлөгийн оргил үе 20 мянган жилийн тэртээ болж, хүмүүс жижиг бүлгүүд болон хуваагдаж, амьдрахад тохиромжтой нутгуудад амьдрах болжээ. Г.Ф. Осборн, В.Д. Мэтью нар 1920-оод онд судалгаа хийж, төв азийн амьтны аймгийн үүсэл гарвалыг нарийвчлан судлаад энэ нутгийг маш эртний үеийн хүн дүрст амьтны унаган нутаг гэдгийг онцлон заасан байна. Үүнчлэн Д. Баррель хүн дүрст бичний өвгийг Төв азид 25 саяас 11 сая жилийн миоцены үе хооронд үүссэн гэж тогтоожээ. Гурав. Монгол нутгаас олдсон эртний хүний ул мөр Түүхийн шинжлэх ухааны өнөөгийн судалгаа 800 мянган жилийн тэртээ Монгол нутагт хүн суурьшин амьдарч байсан гэдгийг тогтоогоод байна. Энэ үеийг түүх шастирт чулуун зэвсгийн үе хэмээн нэрлэж иржээ. Чулуун зэвсгийн үеийг бүхэлд нь палеолитийн үе хэмээн авч үздэг. Үүнийг оролцуулаад эртний үеийн ангилбал, 1. Доод палеолитийн үе. 800,000-100,000 жил 2. Дунд палеолитийн үе. 100,000- 40,000 жил 3. Дээд палеолитийн үе: 40,000- 15.000 жил 4. Чулуун зэвсгийн дараагийн үе болох мезолитийн үе. 15,000- 8000 жил 5. Чулуун зэвсгийн эцсийн шат болох неолитийн үе. 8000- 4000 жил a. Энеолитийн үе 4000-3000 жил Чулуунаас хүрэлд шилжих шилжилтийн үе 6. Хүрэл, төмөр зэвсгийн түрүү үеийн дурсгалууд a. Хүрлийн үе 3000- 1000 жил b. Төмрийн түрүү үе 1000-МЭӨ III зуун 7. Төмрийн түрүү үеийн чандмань соёл. Доод палеолитийн үеийн бууц, суурингууд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй, Өлзийт сумын Нарийн гол, Шинэ жинст сумын Босго, Өмнөговь аймгийн Булган сумын Цахиуртын хөндий, Ховд аймгийн Алтай сумын Барлагийн гол, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Ярх уул, Хулд сумын төвийн дэргэд, Дэлгэрцогт сумын Ёроол говь, Дорноговь аймгийн Сайншандын орчмоос олджээ. Эдгээр бууцнаас зануу, болоржин, хасын хольцтой хар, цайвар, шар цахиурлаг чулуунаас цуулсан залтас, гурвалжин талт хажуугийн цуулдас, голын хайрган чулууг
  • 3. хөндлөн хагалж хийсэн хугадас зэвсэг, гурвалжин хэлбэрийн гилбэр мэс, хоёр талаас нь зассан үзүүртэй мэс зэрэг хүний ахуй амьдралдаа өдөр тутам хэрэглэж байсан чулуун зэвсэг олдсон байна. Тэр үеийн хүмүүс эдгээрээс гадна арслан, заан савгат хирс зэрэг аварга том амьтдын яс, модон бороохой, шийдэм зэргийг ашиглаж байжээ. Монгол нутгаас олдсон хамгийн эртний дурсгал нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын Нарийн голын өндийгөөс олдсон байна. Бууц, чулуун дархны газар Доод палеолитийн үед амьдарч байсан хүмүүс гол төлөв цохих, цавчих, хэрчих, хусах зэрэ г ажилбаруудад дээрх багажуудыг хэрэглэж байсан байна. Энэ үеийн хүмүүсийн хамтын амьдрал, хөдөлмөр нь хоорондоо ойлголцох зайлшгүй хэрэгцээг бий болгосон. Энэ шаардлагаар эхлээд дохио зангааны хэл үүсч, аажмаар үг, ярианы хэлтэй болж дэвшсэн байна. Хэл яриа хөгжихийн хэрээр хүний танин мэдэх чадвар, ухаан, мэдлэгийн хүрээ тэлж, түүнийгээ дараа үедээ өвлүүлэн уламжлуулах болсон. Дунд палеолитийн үед нэг чулууг нөгөөгөөр нь цохиж, холтчих аргаар хийдэг байсан арга нь улам нарийсч чулууг цуулж хийх шинэ арга бий болсон. Энэ үеийн хүний хөдөлмөрийн гол багаж нь чулуунаас залтас цуулан авч, ир, ирмэгийг нь дахин засаж хийсэн гурвалжин мэс хянгар байв. Энэхүү гурван талдаа иртэй мэсээ мод, ясанд суулгаж жад болгон хэрэглэж байв. Хянгарыг арьс шир янзлах, мод, ясан эдлэл хийхэд голчлон ашиглаж байжээ. Палеолитийн доод, дунд үеийг хүн сүргийн үе хэмээн авч үздэг. Учир нь энэ үед хүмүүс хамтаараа аж төрж, араатнаас хамгаалах, ан хийх зэрэгт хамт байдаг байсан. Дунд палеолитийн хүмүүс эхэн үедээ байгалийн бэлэн га лыг хэрэглэж байснаа сүүлдээ ухаан зарж мод үрэх, цахиур цахих зэргээр хүссэн цагтаа ил гар гаргадаг болжээ. Махыг чанаж болгож иддэг болсон. Ингэснээр хүний уураг тархины хөгжилд онцгой нөлөөлж, энэ үеийн хүний бие махбодь, оюун ухаан хувьсан өөрчлөгдсөн байна. Иймд энэ үеийн хүнийг “Неандерталь” төрхийн хүн гэж нэрлэх болсон байна. Неандерталь төрлийн хүн нь дунд зэргийн нуруутай, шөрмөслөг, чийрэг биетэй, тархины багтаамж нь 1400-1600 смкуб, голдуу урагшаа төвгөр духтай байжээ. Гэхдээ дух нь бага, хөмсөгний яс төвгөр, гарын хуруунууд нь болхи зэрэг байдал нь орчин үеийн хүнээс ялгагдах гол шинж нь юм. Гал гаргаж сурснаар хөдөлмөрийн хуваарьт өөрчлөлт орж, эмэгтэйчүүд үр хүүхдээ асрахын зэрэгцээ ургамалын үндэс түүх, гал манах зэрэг үүрэгтэй болжээ. Энэ үеэс эхийг эрхт ёс үүсэх анхны үндэс суурь тавигдсан байна. Ф. Энгельс “Хүн галыг үрэлтээр гаргах болж, байгалийн тодорхой хүчийг ноёлоод, түүгээрээ хүнийг адгуусны аймгаас бүрмөсөн салгажээ” гэж дүгнэсэн. Энэ үед шүтлэгийн анхны хэлбэр үүссэн байна. Дээд палеолитийн үед чулуун зэвсэг хийх технологид нилээд дэвшил гарсан. Хоёр талдаа иртэй чулуун хутга хийдэг болсон. Энэ үеийн чулуун зэвсэг улам боловсронгүй болж, эсгүүр, цоолтуур, үзүүрт мэс, жижиг сүх бий болж, хянгар, хутга зэргийн хийц сайжирч, нэр төрөл нь олширсон байна. Мөн амьтны ясаар хутга, оёдлын зүү, загасны сөрлүүрт жад, зэргийг хийдэг байжээ. Энэ үеийн онцлог нь, 1. Эхийн эрхт овгийн байгуулал “ёс” бий болсон. хүүхэд төрүүлж, үр удмаа үлдээх, хоол хүнс бэлтгэх, хувцас оёх, аливааг зааж сургах зэрэгт эмэгтэйчүүдийн оролцоо их байсан зэрэгтэй холбоотой Хүн сүргийн үе байсан учир гэр бүл байсангүй. 2. Хэв хууль бий болсон. Юуг болох, юуг болохгүйд чиглэсэн. 3. Ан агнах арга технологид дэвшил гарсан.
  • 4. 4. Хүмүүс хадны нөмөр, агуй зэрэг байгалийн бэлэн оромжийг хэвээр нь, бас бага сага засаж янзлан хэрэглэж байснаа модны мөчир, холтос зэргийг ашиглан урц барьж суух болжээ. Дараа нь газар гэрт шилжсэн. Том ангийн арьс ширийг гэртээ дэвсэж хэрэглэж байсан. Ингэж газар гэрүүдээс бүрдсэн гацаа хүй бий болжээ. Энэ нь хүмүүс нэг газар удаан хугацаагаар оршин суух боломжийг бүрдүүлсэн байна. 5. Хүн боловсрохын хэрээр сайхан, муухайг ялган мэдрэх болж, гоо сайхны таашаал авах болсон. Энэ үндсэн дээр хамгийн түрүүн дүрслах урлаг бий болжээ. Арслан зааны соёогоор хийсэн эмэгтэй хүний дүрсүүд, чулуу, ясан дээр сараачин сийлсэн элдвийн дүрс тэмдэгт, зургууд байдаг. 6. Хүний шүтлэгийн хэлбэр гүнзгийрсэн байна. Далдын хүчинд итгэх шүтлэг байсан. Цалигчлал, амьдчилахуй, дом шившлэг зэрэг хэлбэртэй байсан зэргийг эртний зургуудаас харж болно. Мезолитийн үе. Энэ үеийн гол онцлог нь, 1. Зүймэл зэвсэг хэрэглэх болсноос гадна нум сум бүтээсэн явдал юм. Энэ нь хүн модны уян харимхайг танин мэдсэн үр дүн байв. Ингэснээр хүн араатан амьтантай шууд тулах аюулаас гэтэлжээ. 2. Загасчлах нь ан агнуулын ажлын хэв шинжтэй болсон. Ингэснээр жад, сэрээ, амьтны сүүлний үсээр хийсэн загасны тор зэрэг бий болсон. 3. Мал аж ахуй, газар тариалан үүсэх урьдач нөхцөл бүрэлджээ. Зэрлэг үхэр, адуу, хонь, ямаа зэргийг өөртөө дасгаж, гаршуулан тэжээх болсон. Ургамалын үрийг тарьж ургуулах талаар зохих мэдлэгтэй болсон. Неолитийн үе. Өмнөх үеийн чулуун зэвсгийн ур хийц сайжирч, нэр төрөл нь олширсон. Тал дугираг ир, хутга, жадны зуулга ир, ооль, цүүц гэх зэрэг бий болсон. Неолитийн үеийн бууц суурингууд монгол нутагт олноороо олдсоноос хамгийн томоохон нь Дорнод аймгийн Тамсагбулагийн суурин юм. Энд 42,5 квм талбай бүхий сууцанд судалгаа хийсэн байдаг. Сууцны шалан дороос суугаа байдлаар оршуулсан 15 орчим насны 120 см өндөр монгол төрхтэй эмэгтэй хүний оршуулга гарсан байна. Оршуулгаас 200 гаруй сувдан зүүл, бугын соёогоор хийсэн зүүлт 20 гаруй, 20 см урт, 2,5 см өргөн ясан хутга хоёр, бог малын чөмөгний ясан гэртэй ясан зүү зэргийг дагалдуулан тавьсан байна. Шинэ чулуун зэвсгийн дурсгал бүхий хэсгээс нийт 8567 чулуун зэвсгийг төрөл бүрийн дурсгалуудыг олжээ. Энэ үеийн гол онцлогууд, 1. Энэ үед чулууг сайтар зүлгэж, билүүдэх, өнгөлөх, хөрөөдөж ховил гаргах, өрөмдөж цоолох аргыг бодож олжээ. 2. Энэ үед “үйлдвэрлэх аж ахуй”-д шилжсэн. Үүнийг “неолитийн хувьсгал” гэж нэрлэдэг. 3. Төв азийн неолитийн үеийн аймгууд адуу, үхрийг бие даан гэршүүлсэн гэсэн дүгнэлт хийдэг. 4. Амьдрах чадвар нэмэгдсэнээр овгууд жижгэрч, хөдөлмөрийн зохион байгуулалт өмнөхөөс илүү цэгцтэй болсон. 5. Амьтны ноос, ургамал зэргээр утас ээрч, түүгээрээ бүдүүн ширхэгтэй даавуу хийж, хувцас оёж өмсөх болсон байна. 6. Гар урлал, туслах аж ахуйн эхлэл тавигдсан байна. Тухайлбал, вааран урлал хийж сурчээ. . Түүнийг гар, туузан, нүхэн аргаар урлана. Энэ ажлыг гол төлөв эмэгтэйчүүд хийдэг бай сан байна.
  • 5. Төмөрлөг зэвсгийн үеийн хүмүүсийн үлдээсэн түүх соёлын өв. Төмөрлөг зэвсгийн үеийг 1. Хүрэл зэвсгийн үе, 2. Төмрийн түрүү үе гэж хоёр хуваан авч үдэг. Эртний хүмүүсийн анх танилцсан металл нь зэс юм. Зэс нь уян, харимхай учраас багаж зэвсэг хийхэд амархан мөлөрч, мохдог учир эртний хүмүүсийн аж амьдралд эхэн үедээ онцгой үүрэг гүйцэтээгүй байна. Чулуун зэвсгээ голчлон хэрэглэсээр байжээ. МЭӨ III мянган жилийн тэртээ анхны төмөрлөг болох зэс орон нутгийн түүхий эдийн нөөцөд орж ирсэн байна. Энэ үеийг энеолитийн үе гэдэг. Энеолитийн үе нь чулуун зэвсгээс хүрэл зэвсэгт шилжих шилжилтийн завсрын богино үе юм. Хүний танин мэдэхүй хөгжихийн хэрээр зэснээс илүү хатуу металлыг гаргаж авсан нь хүрэл байжээ. Хүрэл нь зэс, цагаан тугалганы холимог юм. Энэ үеийн хүмүүс зэсийн хүдрээ нунтаглаж, нүдэн хайлуулж, зэсийг ял ган авч, эцэст нь хайлуулж ялгаж авсан зэсээ боловсруулан хэвэнд цутган зэр зэвсэг хийдэг байжээ. Хүрэл 960 хэмд хайлдаг бөгөөд бат бөх, хийсэн зэвсгийг ирлэж, хурцлахад тохиромжтой, ир нь амархан мөлөрч мохдоггүй зэргээрээ зэсээс давуу юм. Хүрэл, төмөр зэвсгийг түрүү үеийн дурсгалууд. Монгол нутагт хүрэл зэвсгийн үйлдвэрлэл явуулж байсан ул мөр болох уурхай, шанаган сав, цутгуурын хэв зэрэг олддог. Үүнчлэн тэр үеийн овог аймгуудын хөгжлийг илтгэн харуулах олон чухал дурсгалууд үлдсэн байна.Эдгээрт, 1. Булш оршуулгын дурсгал a. Дөрвөлжин булш b. Хиригсүүр 2. Буган хөшөө 3. Хадны сүг зураг 4. Цуглавар олдвор хэмээн ангилан судалдаг. Дөрвөлжин булш. Нас барсан хүмүүсээ дөрвөлжин хэлбэрийн хашлага чулуу бүхий байгууламжид оршуулдаг байжээ. Энэ нь бусад оршуулгаас онцлогтой учир “Дөрвөлжин булшны соёл” гэж нэрлэгддэг юм. Дөрвөлжин булш нь Алтай, Соёоны уулс, их, бага Хянганы нуруу, Байгаль нуураас их говь хүртэл, Монголын төв болон дорнод хэсэгт их хэмжээгээр төвлөрсөн байдаг. Энд талийгаачийг зүүн тийш, дээш харуулан оршуулдаг байжээ. Эндээс олдсон зарим эд өлөгийн зүйлийг дараах байдлаар ангилан авч үдэг. 1. Зэр зэвсэг, байлдааны хэрэгсэл 2. Аж ахуй, хөдөлмөрийн багаж хэрэгсэл 3. Гоёл чимэглэлийн зүйлс 4. Ваар, сав суулганы төрөл Дөрвөлжин булшны холбогдон он цагийн талаар эрдэмтэд санал нэг биш бөгөөд МЭӨ XIII-IY зуун гэж авч үздэг.
  • 6. Хиригсүүр. Энэ бол эртний тахилга ёслолын байгууламж юм. МЭӨ II мянганы сүүлч, I мянганы эхэнд холбогдоно гэж ихэнх судлаачид үздэг. Хиригсүүрийг дотор нь хоёр ангилдаг. 1. Оршуулгын 2. Тахилга мөргөлийн Хиригсүүрийн оршуулгын байгууламжид хүнээ баруун тийш хандуулан газрын хөрсөн дээр тавьж, чулуугаар овоодон даруулсан байх бөгөөд эд өлөгийн зүйл төдийлөн их олддоггүй. Хиригсүүрийн соёл нь төв болон баруун монголын нутагт голлон төвлөрсөн байна. Нийт 30 гаруй хэлбэрийн хиригсүүр байдаг гэж тэмдэглэгдсэн байна. Хиригсүүр хэмжээний хувьд том, жижиг янз бүх байх агаад том хиригсүүрийн эргэн тойронд 1-1,5 метр голчтой жижиг хиригсүүрүүд байдаг. Буган хөшөө. Хүрэл ба төмөр зэвсгийн үед өргөн тархсан дурсгалын нэг нь буган хөшөө юм. Евроазийн хээр талын бүс нутагт 700 орчим байдгаас Монгол улсын нутагт 550 орчим нь байдаг юм. Буган хөшөө дунджаар 1-4 м өндөр, 20-40 см зузаан, 30-80 см өргөн хэмжээтэй байх бөгөөд ихэвчлэн хөшөөний дээд хэсэгт нар, сар, хөшөөний их биений дунд хэсэгт сүрэг бугыг бодитоор юмуу, эсвэл загварчлан дүрслээд түүний доогуур бүс татаж, зэр зэвсэг зүүсэн байдалтай дүрсэлсэн байна. Амьтны дүрсгүй, эсвэл бугын оронд адуу, зээр зэрэг өөр амьтан дүрсэлсэн буган хөшөө цөөн боловч бий. Буган хөшөөг В.В. Волков тусгайлан судалжээ. Хадны сүг зураг. Хүрэл, төмрийн үед амьдарч байсан овог, аймгуудын оюуны соёлын нэг чухал дурсгал бол хадны зураг юм. Энэ үеийн хадны зургийг зосон ба сийлмэл гэж хоёр ангилдаг. Хадны зураг нь нэг ёсны тэр үеийн хүмүүсийн амьдрал ахуйг хад чулуунд зураглан бичиглэсэн түүх юм. Зосон зураг нь төв болон дорнод монголд өргөн тархжээ. Зосон зургийн гол төлөөлөл нь “Сэлэнгэ”-ийн төрлийн зосон зураг юм. Гол төлөөлөл нь Их Тэнгэрийн амны зураг байдаг. Хадан дээр амьтан, мал, тэрэг зэрэг янз бүрийн зураг зурсан буй. Тэрэгний зураг олон байдаг. Одоогийн байдлаар монгол нутагт 100 гаруй тэрэгний зураг олдоод байна. Цуглавар олдвор. Эдгээр нь хүрэл, төмрийн түрүү үеийн бууц суурингуудаас гадна газрын хөрсөн дээр ир гарч олдсон, эсвэл ард түмний гар дамжин хадгалагдаж ирсэн хүрэл, чул уу, шавар эдлэлүүд орно. Төмрийн түрүү үеийн чандмань соёлын тухай. Энэхүү соёл нь МЭӨ YII-III зуунд хамаарна. Монгол орны төв, өмнөд болон баруун аймгуудын нутгаас төмрийн хүдэр ухаж авч байсан ором элбэг тохиолддог. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум, Улс аймгийн Сагил сумын нутгаас эрт цагт төмөр хайлуулж байсны ор, үлдэгдэл, зуух, төмрийн хайлш зэрэг олддог байна. Монголчууд төмөр хайлуулалтыг “Бух дарах” гэж нэрлэж байв. Үүний зэрэгцээ ахуйн хүрээнд “Бух хөөрөг”, “Тулман хөөрөг”, “Авдран хөөрөг” зэргийг хэрэглэж байлаа. Бух хөөргийг бодын ширээр, тулман хөөргийг ямааны арьсаар хийдэг байсан. Энэ үеийн хамгийн томоохон дурсгал нь Увс аймгийн Улаангом хотын ойролцоох Чандмань уулын дурсгал юм. Энд 1972-1974, 1981 онуудад нийт 80 гаруй булш малтан шинжлэхэд 60 орчим нь төмрийн түрүү үед холбогдож байжээ. Энд олзны боолчуудын булш байгаа нь илэрсэн. Чандмань уулын булшнаас эд өлөгийн зүйл ихээр
  • 7. олддог. Тухайлбал, бөх, авсаархан, янз бүрийн сэнж, бариултай тогоо, сав суулга, унаа малын хэрэглүүр нилээд гарсан байна. Хүрэл, төмрийн түрүү үеийн аж ахуй, нийгмийн байгууллыг тухайд 1. Нүүдлийн мал аж ахуй үүссэн. Хүрлийн үеэс мал аж ахуйн үйлдвэрлэл нарийсч, мэргэжлийн шинжтэй болж, малчин аймгууд бий болсон байна. Адууг уналга тээвэрт хэрэглэх болсон. Бусад аймгуудтай харилцан, арилжаа наймаа хийж эхэлсэн байна. Нүүдлийн мал аж ахуй үүсэж, нүүдэлчин овог, аймгууд бий болсныг судлаачид МЭӨ II мянганы II хагасад холбогдуулан үздэг. 2. Дээрх нөхцөл байдал нь нийгмийн хөгжлийн эрс түргэсгэж, овгийн байгууллын задралыг хурдасган, төр төстэй бүрдлүүд үүсэх үндсэн нөхцлийг бүрдүүлсэн байна. 3. Бамбай дуулга зэрэг хамгаалах хэрэгсэлтэй хүнд ба хөнгөн морин цэрэг гэх мэ т цэргийн төрөл бий болсон байна. 4. Овгийн байгууллын задралыг явцад хөдөлмөрийн хуваарьт өөрчлалт гарч, эрчүүд цэрэг, дайны үүрэг гүйцэтгэх болсноор эцгийн эрхт ёс тогтсон байна. Хятад эх сурвалжид дурдсанаар бол Төв азийн эртний нүүдэлчдээс Хүннү, Дунху, Усунь, Динлин, Юэжи зэрэг тав зургаан том улс төрийн нэгдэл, бүлэглэл тодрон гарч аймгийн холбоо байгуулан энэ бүс нутагт ноёрхохын төлөө өрсөлдөн тэмцэлдэж эхэлжээ. Ингэснээр Хүннү, Дунхугийн хүчэрхэг холбоо байгуулагдсан байдаг. Шүтлэг бишрэлийн олон төрөл дэлгэрч, урлаг, соёлын төрөл, хэлбэр олширчээ. Тотемизм, фетишизм, анамизм гэх мэт. Тухайлбал, чимэглэх урлаг, сүрлэг баримал, хадны зураг ихэд хөгжсөн. Урлагийн гол дүр нь амьтан байсан.